news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Дэлхий нийт байгаль экологид хор хөнөөлгүй эрчим хүчийг сонирхох болсон. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд дэлхийд эрс нэмэгдсэн бөгөөд Герман улс энэ чиглэлээр идэвх санаачлагатай ажиллаж байгаа. Тэгвэл монголчууд нар салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд гадны туршлагатай багта...
эдийн засаг
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангахын тулд хоёр дахь салхин цахилгаан станц байгуулах талаар ярьж эхэллээ. Энэ нь 2013 оны Засгийн газрын тэргүүлэх чиглэлд багтсан бөгөөд ийнхүү бодит ажил хэрэг болгохоор тогтсон байна. Хоёр дахь салхин цахилгаан станцын талаарх хэлэлцүүлэгт өнөөдөр Гадаа...
эдийн засаг
Засгийн газраас зорилтот бүлэгт чиглэсэн хямд өртөгтэй орон сууц ашиглалтад оруулж, орон сууцны журам баталсантай холбогдуулан Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Буянт-Ухаа1” хорооллын эхний ээлжний 567 айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд энэхүү орон сууцанд орох иргэдийн талаархи нар...
эдийн засаг
Тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд сэтгэл дундуур байгаагаа ахмадууд илэрхийлэв. Гэхдээ  бүгдээрээ биш л дээ. Цөөн тооны өндөр настанд тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл таалагдахгүй байгаа бололтой, түүнийгээ хэвлэлийнхэнд хандаж хэлж байна. Харамсалтай нь, зарим популистууд ахмадуудыг ашиглаж, цалин тэтгэврийг 30 хувь нэмэх ёст...
эдийн засаг
Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо тариалж, үйлдвэрлэх нөхцөл боломж, техник технологи, эдийн засгийн орчин, арга зүйгээс авахуулаад хүнд бэрх даваа элбэг. Тиймээс ч бид хүнсний хэрэгцээнийхээ 70 хувийг импортоор хангадаг нь нууц биш юм.  Хүнсний хангамжийн хувьд ч гадаадын улс орноос хараат байдалд нэ...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран хөрөнгийн зах зээлийн сургалтыг энэ сард зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн /ажлын тав хоног/ болон хөрөнгө оруулалтын /ажлын арав хоног/ чиглэлээр ажил, үйлчилгээ явуулахад хэрэгтэй сургалтыг и...
эдийн засаг
Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслөөр "Буянт-Ухаа" орон сууцны хороололд 15000 өрхийн  /60000 хүн ам/ хэрэглээг хангах цэвэр, бохир усны болон дулаан цахилгаан хангамжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Энэ оны 11 дүгээр сарын 1 гэхэд дуусах ёстой Буянт-Ухаа орон сууцны хороол...
эдийн засаг
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнөөдөр  "Эрин интернейшнл" компанийн "Эрин" хотхоны барилгын ажлын явцтай танилцлаа. “Эрин интернэшнл” компани  бүрэн цутгамал, 12 давхар, 2-3 орцтой  2000 айлын орон сууцыг  нэгдүгээр хороололд барьж эхлээд байгаа юм. “Хархорин” худалдааны төвийн баруун урд, төв замдаа ойр ...
эдийн засаг
Монголбанк 1 долоо хоногтой 321.8 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2013 оны 09-р сарын 13-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 804.1 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд ...
эдийн засаг
Бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдон Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирлын суудлаас буусан Доминик Стросс Кан Серби улсын засгийн газрын зөвлөхийн албыг хашихаар болжээ. “Түүний хувийн амьдрал бидэнд огт хамаагүй. Тэр бол зөвлөхийн албан тушаалд тохирох хүн. Мэргэжилдээ гаршсан ийм л хүн бидэнд хэрэгтэй” гэж ...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог Монголын эдийн засгийн чуулган Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж байна. Чуулган “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний ярилцлагаар эхлэх юм байна. Уулзалтад Монгол Улсын Засгийн газар, дотоодын болон олон улсын бизнесийн сал...
эдийн засаг
Фото: David McNew / Reuters АНУ-ын долоо хоногийн нефть олборлолтын хэмжээ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6 хүртэл 7,745 сая баррель болжээ. АНУ-ын  Эрчим хүчний мэдээллийн албаны (EIA) сайтад мэдээлснээр, 1989 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.   АНУ-д нефть олборлох хурд сүүлийн хоёр жилд эрс өс...
эдийн засаг
Ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах нь дотоодын үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ өргөтгөх боломж нөхцөлийг олгодог. Учир нь импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өндөр болоход хэрэглэгчид дотооддоо үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэлээ түлхүү хэрэглэж эхэлдэг байна. Ханшийн өнөөгийн орчин үндэсний ...
эдийн засаг
Азийн банкны холбооны 30 дахь удаагийн чуулган боллоо Ази, Номхон далайн бүс нутгийн банкирууд Улаанбаатар хотноо хоёр өдрийг турш боллоо. Тодруулбал, Азийн банкны холбооны 30 дахь удаагийн чуулган “Ази-Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” нэрийн дор боллоо. Чуулганд Монголын банк, санхүүгийн байгууллагын 180 гару...
эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн чуулга нь “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбар” судалгааны хүрээнд явуулсан дотоод, гадаадын 150 гаруй удаагийн ярилцлага, асуулга, мэдээллийг үндэслэн манай улсын 2040 он хүртэлх хөгжлийн стратегийн  хувилбарын төсөл боловсруулах юм. Тус байгууллагын Стратегийн бодлогын багийнхан энэ төслий...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг эх орондоо анх удаа зохион байгууллаа. Өнөөдөр болсон дээрх уулзалтын талаар Гадаад харилцааны сайд Л.Болд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Улаанбаата...
эдийн засаг
Монголын хөх тэнгэрт үүлс хуралдаж, бороон дусал, сэрүүн салхи, шаргал навчистай намрын эл өдрүүдэд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа Азийн банкны холбооны XXX чуулга уулзалтаар Азийн банкны салбарынхан мэргэжлийн асуудлаа хэлэлцлээ. Хуралдаанаар "Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд Азийн банкуудын анхаарах хүчин зүй...
эдийн засаг
Эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангах зорилгоор “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулаад найман жилийг үджээ. Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2013” арга хэмжээ ес...
эдийн засаг
Долдугаар сараас хойш хоног тутамт өсч байсан ам.долларын ханш өмнөх долоо хоногийн бямба гаригт 1790 төгрөгт хүрсэн. Үүнээс болж СЗХ-ныхон  хар захын ханшийн хөөрөгдлийг зогсоож чадаагүй хэмээн УИХ-ын даргаас “банга” хүртсэн. Тэгвэл  өнгөрсөн амралтын өдрүүдэд ам.долларын ханш 100 төгрөгөөр буурч, “Найман шарга” зах д...
эдийн засаг
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Чингис бондын гуравны нэгийг нь зарцуулж, үлдсэн нь Монголбанкинд хадгалагдаж байгаа” гэсэн яриа өгчээ. Бондын хөрөнгийн зарцуулалтын талаар олон нийт тодорхой мэдээллээр хомс,  гадаадынхны уулзалт, гадны хэвлэлүүдэд өгсөн Эдийн засгийн хөгжлийн ярилцлагаас харахад   бондын хөрөнг...
эдийн засаг
Үйлдвэрлэгчдэд шанаа өгөх ёстой юу, хэрэв өгөх ёстой бол хэн...? Энэ бол хамгийн тэнэг асуулт. Улс орныг улстөрчид биш, үйлдвэрлэгчид, жирийн иргэд хөдөлгөдөг нь баримтаар нотлох албагүй үнэн. Гэхдээ энэ тэнэг асуулт одоо ч тавигдсан хэвээр байна, Монголд. Ардчилал ялснаас хойш бид баялаг бүтээдэг хэсэг рүү хэдэн удаа ...
эдийн засаг
-Хууль бусаар хайгуулын зөвшөөрлийг ашиглалтын болгосон гэсэн дуулианд холбогдож Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга асан Н.Чинбаатартай ярилцлаа- АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарын хүмүүст эрх мэдэл, албан тушаалаа ашиглан 108 тусгай зөвшөөрөл  хууль бусаар олгосон хэрэгт  шүүхээс цөөнг...
эдийн засаг
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 9-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 9 нэрийн барааны үнэ буурсан, 2 нэрийн барааны үнэ өсчээ. 2013 оны 9-р сарын 2-р долоо х...
эдийн засаг
Ерөнхий сайдын Японд хийж буй айлчлалын  гол зорилго бараг бүтлээ гэж дүгнэж  болно. “Самурай” бондын хүрээнд 600 сая ам.доллар зээлэх яриа хэлэлцээ Японы Токио хотноо ид өрнөж буй. Хөрөнгө оруулалт буурч,  валютын хомсдол нүүрлэж, улсын төсөв  зардлаа дийлэхээ больсон энэ эгзэгтэй цаг үед 600 сая ам.долларын хөрөнгө о...
эдийн засаг
Сүүлийн 19 сард гадаад худалдааны нөхцөл 23 хувиар муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 5, 2013 онд 46 хувиар тус тус буурч санхүүгийн эх үүсвэр хомсдож гадаад цэвэр актив мөн хугацаанд Чингис бондын хөрөнгийг оруулахгүй тооцвол 1.2 тэрбум ам.доллараар буураад байна. Санхүүгийн эх үүсвэр гадагшилж зээлийн та...
эдийн засаг
Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг есдүгээр сарын 1-нээс192 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн байгаа. Ингэхдээ тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн нэмэх асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хариуцах бол цалин хөлсний өөрчлөлтийг Хөдөлмөрийн яам, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог оюутнуудад о...
эдийн засаг
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГ ГЭЭЧ ЮМ ХААГУУР ЯВНА ВЭ? 90-ээд оны эхээр манай нэг улстөрч Тайванд айлчлахад тэндхийн нэртэй эрдэмтэн, Чан Кай Шигийн зөвлөх асан Хаганчулуу гэгч хэлсэн гэдэг. “Хүү минь Москва, Бээжин хоёр олон жил Монголын хувьд барьж ирсэн нэг бодлого байдаг. Тэр нь Монголыг хөгжүүлж бо...
эдийн засаг
УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ 2020 он гэхэд хоёр дахин өснө “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал саяхан ОХУ-ын Москва хотноо хуралдсан байна. Энэ хуралдааны үр дүнгийн талаар ОХУ-ын “РЖД” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга ...
эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын “Хариуцлагатай уул уурхай хөгжлийн санаачлага” хуралдаанд Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үгийг хүргэж байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол улсын хөгжлийн ирээдүйн асуудлаархи стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уул...
эдийн засаг
Ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах нь дотоодын үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ өргөтгөх боломж нөхцөлийг олгодог. Учир нь импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өндөр болоход хэрэглэгчид дотооддоо үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэлээ түлхүү хэрэглэж эхэлдэг байна. Ханшийн өнөөгийн орчин үндэсний ...
эдийн засаг
Орон сууцны ипотекийн зээлийн талаар болон салбарын зарим асуудлаар Барилга, хот байгуулалтын Дэд сайд Г.Байгальмаатай ярилцлаа. -Хүн бүрт орон сууцны үнэ хэзээ буух нь сонин байх. Компаниудад хөнгөлөлттэй зээл өгөөд, санхүүжилтэд нэмэр болоод байхад л хэт өсөөд байгаа орон сууцны үнэ хэзээ буух вэ. Хэрхэн буулгах вэ? ...
эдийн засаг
АНУ-ын эдийн засгийн бодит өсөлт энэ оны эхний хагас жилд 2.5 хувь, Европын бүсийн хувьд 0.4 хувь, ОХУ-д 1.4 хувь, Хятад улсад 7.6 хувийн тус тус өсөлттэй байгаа ажээ. Харин Монголын эдийн засаг эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 11.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Манай улсын болон дэ...
эдийн засаг
Том малын зүй бус хорогдол эхний тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 454.8 мянган толгойд хүрчээ. Энэ нь жилийн өмнөхөөс 261.4 мянган толгой буюу 90.8 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 22.2 мянга, үхэр 49.4 мянга, тэмээ 0.6 мянга, ...
эдийн засаг
Дэлхийн зах зээл дээр брент маркийн нэг баррель түүхий тосны үнэ 102.17 ам.доллар байна. Өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдийн тухайд тосны ханш өсөлттэй байсан. Сири улс дахь улс төрийн тогтворгүй байдал улам даамжирсан нь түүхий нефтийн нийлүүлэлтэнд цаашид сөргөөр нөлөөлнө гэсэн хүлээлт нэмэгдсэн нь өсөлтөд нөлөөл...
эдийн засаг
Өнөөдөр Төрийн ордонд ажил гэж буцалж буй ажээ. УИХ-ын хэд хэдэн байнгын хороогоор ирэх 2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж буй бол 13:30 цагт Ерөнхий сайд яам, агентлагийн удирдлагуудтай “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” ээлжит цахим уулзалтаа хийх ажээ. Цахим уулзалт нутгийн удирдлагын танхимд болно. Харин  14:00 ца...
эдийн засаг
Оюутолгой зэсийн баяжмалаа экспортод гаргах зарыг хоёронтоо түгээж, мөн хоёронтоо хойшлогдоод байгаа. Анх 2013 оны зургадугаар сарын 14-ний өдөр баяжмалаа гадаад зах зээл рүү илгээхээр зарласан ч хойшилсон. Дараа зургадугаар сарын 21-ний өдөр экспортоо эхлүүлнэ гэсэн боловч мөн л  тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна...
эдийн засаг
Нэг унци алтны үнэ гурван жилийн хугацаан дахь хамгийн доод төвшинд хүрчээ. Азийн зах зээлд нэг унци алтны үнэ 1195 ам.доллар байгаа бол Нью-Йорк болон дэлхийн зах зээлд 1200 ам.долларт хүрээд байна. Энэ нь 2010 оны наймдугаар сард 1250 ам.доллар хүрч байснаас хойшхи хамгийн доод үзүүлэлт болон бүртгэгдээд байгаа юм. “...
эдийн засаг
Уул уурхайн яамнаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг Засгийн газарт танилцуулахад бэлэн болоод байна. УИХ 2010 оны зургадугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталсан. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын...
эдийн засаг
“Ройтерс” агентлаг Монголын Оюутолгой ордод үйл ажиллагаа явуулж буй  “Рио Тинто” групп энэ сарын 14-нд зэсийн бүтээгдэхүүнээ экспортлож эхлэхээр олон улсын сэтгүүлчдэд ёслолын арга хэмжээнд оролцох урилга ирүүлсэн талаар мэдээлсэн. Үүнд “Ройтерс” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Засгийн газар, т...
эдийн засаг
Нийслэлийн нөөцийн махны худалдааг “Жаст агро” компани хариуцаж буй бөгөөд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг амралтын өдрүүдэд зохион байгуулж байхаар болсон. Энэ удаад зургадугаар сарын 15, 16-нд Баянзүрх дүүргийн “Скай” их дэлгүүр, “Тэнгэр” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн “Бүрд” худалдааны төв, Баянгол дүүргийн “...
эдийн засаг
“Экопренер 2013–Ногоон бизнес санаачлагын олон улсын хэлэлцүүлэг”-ийг Монголын Энтерпренерүүдийн холбооноос зохион байгуулж байна. Өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд оролцогч багууд болон ивээн тэтгэгч байгуулагуудын эко шийдэлтэй бизнес төслүүдийн танилцуулга, загвар бүтээгдэхүүний үзэсгэлэн, тө...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр нэг долоо хоногтой 350 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 11.50 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжлаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 667.1 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гү...
эдийн засаг
Монгол Улсын гавьяат эдийн засагч , Сангийн яамны 16 дахь сайд , Сайд нарын зөвлөлийн дарга асан Думаагийн Содном гуай энэ жил наян насыг зооглож буй ажээ. Түүний 80 насны  ойг  тохиолдуулан Сангийн яамнаас хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Хүндэтгэл үзүүлэх ёслол ирэх баасан гаригт болох ажээ. Д.Сод...
эдийн засаг
ОХУ-ын занарт тосны нөөц 75 тэрбум баррелиар хэмжигдэж буй нь тус улс занарын салбарт аваргалж, Хятад, АНУ-ыг дагуулахаар байна. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газрын тайланд Америк 58 тэрбум баррель, Хятад 32 тэрбум баррель занарт тосны нөөцтэй хэмээжээ. Харин занарын хийн хувьд Хятад улс 1,115 их наяд куб тохой /1.11...
эдийн засаг
Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоог албан ёсоор нэвтрүүлэх болсноо өчигдөр зарлалаа. Төв банкнаас явуулж буй бодлогоор банкууд жилийн найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгосноор орон сууц худалдан авах нөхцөл нь бүрдэх юм. Гэхдээ иргэдийн дунд ямар шалгуурыг давж байж зээлд хамрагдах бол гэсэн хүлээл...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 13/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар Төв банк арилжааны банкуудад 20.0 сая ам.доллар, 97 сая юань тус тус худалдсан байна. Харин банкуудын форвард хэлцлийн саналыг биелүүлээгүй бол 72 сая ам.долларыг банкуудад своп хэлцлээр ху...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012 оны 05-р сарын 4-ний өдрийн/ үнэт цаасны 4212 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 23 ХК-ийн 108.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 125.2 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 124.4 мянган ширхэг хувьцааг 108.1 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 2...
эдийн засаг
Нийгмийн даатгалд эхний тавдугаар сарын байдлаар 605.4 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 394.6 мянга буюу 65.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 210.8 мянга буюу 34.8 хувь нь төсөв байгууллагынх байгаа ажээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 50.4 мянга буюу 9.1 хувь, үүнээс аж ахуйн нэгж, ба...
эдийн засаг
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх Тавантолгойн нүүрсний орд газрыг иж бүрнээр нь ашиглах цогц төлөвлөгөөний нэг хэсэг болох “Эрдэнэс ТТ” ХК-ийн Цанхийн зүүн хэсгийн уурхайг түшиглэн, жилд 20 сая тоннын хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэр барих зураг төсөл, те...
эдийн засаг
Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөр ирэх даваа гаригаас бодит ажил болж эхэлнэ. Энэ сэдвээр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа. -Манай улс анх удаа ипотекийн зээлийн тогтолцоог хэрэгжүүлэх гэж байна. Тус тогтолцоог хүлээж авах хөрс суурь бүрдсэн гэж ойлгож болох уу? 1996 онд з...
эдийн засаг
Хэрэглээний үнийн улсын индекс тавдугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувь, оны эхнээс 5.1 хувь, жилийн өмнөхөөс 9.7 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ерөнхий индекс ийнхүү өсөхөд мах, ус, ундаа, хүнсний барааны үнэ 1.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 2.4 хувь, бөс бараа, гутлын үнэ ...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газраас баталсан орон сууцны 8 /±1/ хувийн хүүтэй зээлийн нарийвчилсан журмын талаарх хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмыг баталж, арилжааны банкуудад хүргүүлээд буй. Харин нарийвчилсан журмыг Монголбанк боловсруулсан юм. Хэлэлцүүлгийн ү...
эдийн засаг
Монгол, Финланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Уул уурхайн яам, Геологийн төв лаборатори /ГТЛ/-оос Финланд улсын Геологийн албатай хамтран явуулсан “Геологи, эрдэс баялагийн  салбар дахь Монгол-Финляндын хамтын ажиллагаа” сэдэвт семинар боллоо. Геологи, эрдэс баялгийн салбар дахь м...
эдийн засаг
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ эхний тавдугаар сарын байдлаар 1872.1 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 352.4 тэрбум төгрөг буюу 15.8 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Ийнхүү буурахад бараа, үйлчилгээний зардал 148.9 тэрбум төгрөг буюу 20.5 хувь,...
эдийн засаг
Хүсэл мөрөөдөлд хүч нэмэх Хүүхдийн хадгаламжийн бэлэгтэй өдрүүдийн хүрээнд 18 нас хүрч, хүүхдийн хадгаламжийн хугацаа нь дуусч буй харилцагчдаа ХХБанк хүндэтгэн урьж, Union pay карт болон гарын бэлэг, дурсгалын зүйлс гардууллаа. Ахиад ирэхгүй 18 насаар жигүүрлэсэн Харилцагчиддаа хүндэтгэл үзүүлэх энэхүү үйл ажиллагаа Б...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 11/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 10 сая ам.доллар худалдан авах, 20.7 сая ам.доллар худалдах, 42 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк саналуудыг нягтлаад 8 сая ам.долларыг 1433.22 төгрөги...
эдийн засаг
“Рио Тинто” групп Оютолгойн зэсийн бүтээгдэхүүнийг энэ сарын 14-нөөс эхлэн экспортолж эхлэхээр болсон тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр 6.2 тэрбум ам.долларын өртөгтэй алт, зэсийн том төслийг хэрэгжүүлэгч уул уурхайн аварга “Рио Тинто” ирэх баасан гаригт зэсийн бүтээгдэхүүнээ гаргах гэж ...
эдийн засаг
Шингэрүүлсэн нефтийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөнтэй холбоотойгоор “Юнигаз” ХХК авто газын жижиглэнгийн борлуулалтын үнээ 50 төгрөгөөр бууруулжээ. Тодруулбал, тус компани нь автомашины шингэрүүлсэн нефтийн хийн бүтээгдэхүүнд НӨАТ ногдуулдаг болсоноор дөрөвдүгээр сард авто газын жижиглэнгийн үнийг 60 төгрөгөөр нэм...
эдийн засаг
Орон сууцны ипотекийн зээлийн журмыг өчигдөр Монголбанкны захирлуудын зөвлөлийн хурлаар баталсан гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар хамтдаа зарлалаа. Ингэснээр ирэх даваа гариг буюу зургадугаар 17-ноос эхлэн арилжааны банк...
эдийн засаг
Тэнэг хүн тэнүүчилж, ухаант хүн жуулчилдаг хэмээн Их Британийн зохиолч Томас Фүллэр хэлсэн байдаг.  Аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжиж буй өнөө үед хэрэглэгчийг хаанд өргөмжлөх үйлчилгээ “газар аваад” буй. Гэвч хүний нутагт айлчилж буй харийн хаан ч үйлдлээ цэнэж, үгээ хянадаг. Соёлт нийгмийн сонгодог жишээ болох ө...
эдийн засаг
“Блүүмберг”-ийн тоймч Уиллиам Пессек “Хүчирхэг юань Хятадыг олон талаар хохироож байна” гарчигтай өгүүллээ нийтэлжээ. Энэхүү нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт Б.Обама, Ши Жинпин нар төрийн дээд хэмжээний уулзалт хийх зуур зургаан юань нэг ам.доллартай тэнцэв. Ингэснээрээ хятад мөнгөн дэвсгэртийн ...
эдийн засаг
Хөшигийн хөндийд баригдахаар багагүй хугацаанд яригдсан нисэх онгоцны буудал барих ажлыг өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ. Нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх болон бусад албаныхан оролцов. Нийслэлээс 60 гаруй км-ийн зайд, Хөшигийн хөндийд  байрлах энэхүү онгоцны буудлыг Япон улсын тусламжтайгаа...
эдийн засаг
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хуурамчаар мөнгөн тэмдэгт хийх зөрчил нэмэгдсэн тухай албаныхан мэдээлж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх нь ноцтой гэмт хэрэгт тооцогдох бөгөөд цагдаа, шүүхийн байгууллагаас хэргийг хэлэлцээд хуурамч дэвсгэр үйлдэгчид хорих хүртэл ял оноодог байна. Энэ оны эхний таван са...
эдийн засаг
Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмыг Монголбанкнаас баталсантай холбогдуулан МонголБанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас зарим асуудлыг тодрууллаа. -Найман хувийн хүүтэй зээл олгох нарийвчилсан журам гарчихсан гэж ойлгож болох уу? -Журмаа Монголбанк өнөөдөр /өчигдөр/ захирлуудын зөвлөлөөрөө баталчилсан. Нэлээд н...
эдийн засаг
В.Якунин Ерөнхий сайдтай уул­заад буцах үедээ хэд хэдэн санал тавьсны нэг нь Оросоос Хятад руу тавих хоолойтой холбоотой хэмээн хэвлэлээр бичиж байна. Тэр нь монголчууд төмөр замынхаа 50 хувийг хойд хөршийнхөө мэдэлд оруулбал оронд нь Хятад руу тавих хоолойг Монголоор дайруулж болох юм гэсэн санаа. Хойд хөршөөс урд зүг...
эдийн засаг
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” компанийнхан махны чиглэлийн “суффолк” шинэ үүлдрийн хонийг гаргаж аваад байна. Энэхүү хонины нэгдүгээр үеийн эрлийзийг гарган авахын тулд тус компанийхан долоон жилийн хөдөлмөрөө зориулсан байна. Шинэ хоньтой болохын тулд цэвэр үүлдрийн үрийг Австрали, Шинэ Зеланд, Канад улс...
эдийн засаг
Ирэх долоо хоногийн даваа гаригаас Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх нь. Монголын арилжааны банкуудаас янз бүрийн эх үүсвэрээс гаргасан ипотекийн зээлийн хэмжээ бараг л нэг их наядад дөхжээ. Тэдний авсан зээлийн хэмжээ 15,7 хувь. Энэ бүх зээл зургадугаа...
эдийн засаг
Улаанбаатар хотын Дулааны V цахилгаан станцын байршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан V цахилгаан станцын ТЭЗҮ-д нэмэлт, тодотгол хийх, төсөл хэрэгжих газрын байгаль орчны төлөв байдлын тодорхойлолтыг шинээр гаргахаар болсон. Энэ ажлыг төсөл хэрэгжүүлэгч буюу захиалагч байгууллага болох Эрчим хүчний яам, эсвэл төсөл хэрэгж...
эдийн засаг
Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюун, Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба нар өнөөдөр хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах үүргийн хэрэгжилтийг сайжруулах, нөхөн сэ...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайд асан, "Тавантолгой Цахилгаан Станц" төслийн захирал, эдийн засгийн ухааны доктор М.Энхсайханы "Мега төсөл ба хөгжил" лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна. Уг лекц "Боловсрол" телевизээр цацагдсан юм. Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэрвээ та бүгд анзаарсан бол анх За...
эдийн засаг
Уул уурхайн сайдаас өргөн барьсан “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" төслийг УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. УИХ-ын 2010 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төсл...
эдийн засаг
Хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэх үзэсгэлэн яармаг өчигдөр “Мишээл экспо” төвд эхэлсэн бөгөөд уг үзэсгэлэн өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Өчигдөр нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэн яармагийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр “Creat...
эдийн засаг
Үйлдвэрлэлийн шинэ эриний түүчээ болсон нэгэн шинэ үйлдвэр нээлтээ хийлээ. “Алтан Жолоо Групп”-ын хүнсний салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалт болох шар айрагны үйлдвэрийн төсөл нь 2012 оноос эхэлсэн бөгөөд,  монгол инженерүүдийн өөрсдийн хүчээр бүтээсэн, 300 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон 100 хувийн дотоод...
эдийн засаг
Засгийн газрын өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар Уул уурхайн сайдаас өргөн барьсан хоёр ч төслийг хэлэлцэн дэмжсэн байна. Тухайлбал, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэхүү хуулийн төсөлд газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар газрын тосны бүтээгдэхүүн гарган ава...
эдийн засаг
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Банкны холбоо, арилжааны банкууд хамтран барьцаа хөрөнгийн лавлагаа, мэдээллийг цахим орчинд олгохоор болжээ. Талууд ийнхүү хамтран ажиллахын тулд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд одоогоор цахим программыг боловсруулж буй юм байна. Ингэснээр барьцаа хөрөнгийн...
эдийн засаг
-Иргэд эдийн засгийн өсөлтийн үр шимээс шууд хүртэх бололцоо нь үнэт цаасны зах зээл- УИХ-аас Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг шинэчлэн батлаад байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх энэхүү хуулийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа. Тэрээр уг хуулийг боловсруулах үүрэг бүхий...
эдийн засаг
Хөдөлмөрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газраас өнөөдөр 12.00 цагт “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн хэрэгжилтийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хуралд Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх газрын дарга Б.Бат-Амгалан болон албаны хүмүүс оролцож өнгөрсөн хугацаанд тус сангийн з...
эдийн засаг
Ипотекийн зээлийн ерөнхий журам батлагджээ. Нийслэлийн иргэдийн 60-аад хувьд хамаатай энэ сайн мэдээг ажил хэрэг болгохын тулд үе үеийн Засгийн газар арилжааны банкуудтай хамтран янз бүрийн гарц хайж байсан ч урт насалсангүй. Үүнийг хамгийн сүүлд Төрийн банкинд баахан бичиг баримт бүрдүүлж өгөөд хоосон хоцорсон иргэдий...
эдийн засаг
Яг одоо Улаанбаатар төмөр замынхан шинэ хөдлөх бүрэлдэхүүнээ хүлээн авч байна. Энэхүү илчит тэргийн нэр “Хоёр загал” юм. Түүнийг монгол инженерүүд өөрсдийн ур ухаан, хичээл зүтгэлээр бүтээжээ. Урьд өмнө нь Улаанбаатар төмөр замд ОХУ-аас зүтгүүр болон илчит тэргийг илгээж байсан ч ихэнхдээ засварт орсон, будаг шунхаар ө...
эдийн засаг
Жилд 200 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой компанид нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ногдуулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаад байгаа. НӨАТ-ыг Монгол Улсад нэвтрүүлснээс хойш 14 жил өнгөрсөн. Энэ хугацаанд 10 сая төгрөгийн босго тавьж, түүнээс дээш орлоготой аж ахуйн нэг­жид 10 хувийн татвар ногдуу...
эдийн засаг
“Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК, “Таван толгой транс”ХК- ийн нэгдэл Таван толгойн тендерт ялалт байгуулжээ. Үндэсний олон зуун компаниуд “Таван толгойн” ордыг ашиглах үйл явцад Монголчуудын оролцоог давуу байдлаар бий болгох чиглэлд бодлого зорилгоо нэгтгэж үзэл бодлоо илэрхийлж байсан нь саяхан. Гадаадынхан гэхээр сүж...
эдийн засаг
Монголын төмөр зам өнөөдөр Эзэн Чингис хааны хоёр загалын нэрээр нэрийдсэн гурван илчит тэргийг хүлээн авлаа. Хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр “Улаанбаатар өртөө”-нд болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, “Улаанбаатар төмөр зам”-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж тэргүүтэй ...
эдийн засаг
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг нь хүн амд ноогдуулсан үзүүлэлтүүд дээр дүн шинжилгээ хийгээд Олон улсын валютын сан дэлхийн хамгийн баян орнуудын чансааг гаргажээ. Фото: Wong Maye-E Чансаанд хурдан өсөлттэй эдийн засагтай, ДНБ-ний нэг хүнд ноогдох хэмжээ нь 61567 ам.долларт хүрсэн Азийн Сингапурт тэргүүлж байна. Хоёрдуг...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 22/ 4,474 тоот арилжаагаар 45,984,996 төгрөгийн 15,760 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13808.65 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 108.53 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 79 хэлцэл хийжээ. Зах зээлийн үн...
эдийн засаг
“Apple” компани орлогын татвараа бүрэн төлөөгүй гэж Америкийн улстөрчид уурлав. Тус улсын Конгрессын хуралдаан дээр энэ асуудлыг ид ярьж, “Apple”-ийн охин компаниудын талаарх олон хуудас материалыг дэлгэлээ. Гэвч тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк Сенатын хуралдаанд оролцож, “Бид олсон нэг ам.доллар бүрээсээ татв...
эдийн засаг
Монгол хөгжих үү, хөгжинө. Баталгаа нь байгалийн баялаг. Монголчуудын эрдэс баялгийн авдранд яг юу байгаа, тэр нь хэдэн жил бидний амьдралд хүрэлцэх вэ, зах зээлийн үнэ ханшаар хэр үнэд хүрэх бол гэсэн асуулт эзэн хүнийх нь хувьд хэн бүхний  толгойд эргэлдэж байдаг байх. Гэхдээ яг төд өд гэж хариулахад одоогоор бэрхшээ...
эдийн засаг
Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийгөнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар оруулж,эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан боловч хойшлогдсон. Уг хуулийг дагалдан 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орох бөгөөд ойрын хугацаанд батлагдах тухай албаныхан хэлж байгаа. Хөрөнгийн зах зээлийн суурийг “дэвс...
эдийн засаг
“Energy Mongolia-2013” эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна. Засгийн газраас эрчим хүчний салбарыг бүхэлд нь зах зээлийн зарчимд шилжүүлэх, алдагдалгүй ажиллагааг бий болгох, бүр цаашлаад ашигтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2013 онд үр ашиг, хэмнэлтийг дээшл...
эдийн засаг
Өндөгөнд гайхалтай нэг бодис байдаг нь холин. Холин нь тархины үйл ажиллагааг идэвхижүүлдэг гормоны ялгаралтанд онцгой дэмжлэг үзүүлдэг. Бие, тархи сэргээх зориулалттай зарим төрлийн энергийн ундааны найрлаганд холин ордог байна. Гэхдээ тусгайлан ялгаж авсан холиноос байгалийн найрлагаараа байгаа холиныг хэрэглэх нь ил...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /тавдугаар сарын 23/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 15.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1436 төгрөгийн хаалтын ханштайгаар саналыг 100 хувь биелүүлж, валютын захад нийлүүлэв. Харин юанийн худалда...
эдийн засаг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр шатахууны үнэ ирэх долоо хоногт 50 төгрөгөөр буурна гэлээ. Монголын Тамсагийн талаас олборлосон газрын тосыг өмнөд хөршид экспортолж, Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт боловсруулж, Монголд нийлүүлж буй “Монгол-93” шатахууны нийлүүлэлт эхэлснээр одоогоор Увс...
эдийн засаг
Төрийн ордны гадна өнөөдөр "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан ч хохирсон иргэдийн төлөөлөл жагслаа. Өмнөх Засгийн газрын сонгуулийн шоу байсан хэмээн тодотгоод буй зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн асуудлыг Шинэчлэлийн Засгийн газар бүрэ...
эдийн засаг
Хаврын нэг өдөр намрын арван өдөртэй тэнцдэг гэдэгчлэн тариаланчид цаг нартай уралдан, ажиллаж байна. Хаврын тариалалтын ажил ид өрнөж буй энэ үед бид Төв аймгийн Жаргалант сумыг зорьсон юм. Жаргалант сум улсдаа төмс, хүнсний ногоо тариалалтаараа тэргүүлдэг газруудын нэг билээ. 1927 онд анх Жаргалантын сангийн аж ахуй ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж /тавдугаар сарын 23/ 4,475 тоот арилжаагаар 20 компанийн нийт 14,574,893 төгрөгийн 23,779 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13,856.68 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 48.03 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 41 хэлцэл хийжээ. Зах ...
эдийн засаг
Эрчим хүчний сайд М.Сономпил Австри улсын Эдийн засаг, гэр бүл залуучуудын сайд Рэйнхолд Митэрлэйнэрийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Хоёр улсын сайд нар өнөөдөр уулзаж Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний салбар тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний асуудлаар ярилцлаа. Австрийн сайд өөрийн улсын эдийн за...
эдийн засаг
Ази, номхон далайн орнуудын Хөгжлийн санхүүгийн байгууллагын / ADFIAP/ ээлжит 36 дахь хуралдаан Монгол Улсад анх удаа болж байна. Чуулганд тус холбооны гишүүн дэлхийн  34 орны хөгжлийн санхүүгийн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгч оролцож буй. Ингэхдээ хөгжлийн санхүүгийн байг...
эдийн засаг
Эрдэмтэдийн тогтоосноор тахианы маханд бусад махнаас ялгарах хэд хэдэн давуу тал байдаг байна. Нэгдүгээрт Селениумыг ихээр агуулна. Селениум бол химийн элемент өөрөөр хэлбэл эрдэс бодис. Селениум нь бодисын солилцоонд ихээхэн дэмжлэг үзүүлдэг бөгөөд дархлаа сайжруулах нөлөөлөл үзүүлдэг байна. Зарим эрдэмтэд түрүү булчи...
эдийн засаг
“Санхүүгийн байгууллагын засаглал” сэдэвт форум өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. Уг форумыг Олон улсын санхүүгийн корпораци, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулж,  Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Азийн хөгжлийн банкны төлөөллөөс оролцож байна. Мөн компанийн з...
эдийн засаг
Хэрэглээний үнийн улсын индексээр илэрхийлсэн улсын инфляци дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 1.1 хувь, оны эхнээс 4.8 хувь, жилийн өмнөхөөс 10.4 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны үнэ 2.7 хувь, үүний дотор мах, махан бүтээгдэхүүний үнэ 6.0 хувиар өссөн н...
эдийн засаг
Гадаад  худалдааны тэнцэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 528.3 сая ам.долларын алдагдалтай гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ алдагдал нь жилийн өмнөхөөс 269 сая ам.доллар буюу 33.7 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ жилийн өмнөхөөс 410.6 сая ам.доллар буюу 12.2 хув...
эдийн засаг