news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Улсын хэмжээнд 209 эм ханган нийлүүлэх байгууллага түүний салбар, 1311 эмийн сан ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх газруудад хяналт шалгалт явуулахад эмийн үйлдвэрүүд хугацаа нь тодорхойгүй тосон түрхлэг гаргасан бол эмийн сангууд хугацаа нь дууссан эм борлуулж байжээ. Жишээлбэл, "Астрафарм", "Т... | эрүүл мэнд |
Нярай хүүхдийн судсыг олох гэж олон дахин хатгах шаардлагагүй болжээ. Тодруулбал, нэгж үнэ нь 1.4 сая төгрөг бүхий 100 ширхэг аппаратыг хөдөө орон нутагт ашиглаж байна. LED гэрлийн тусламжтайгаар нярайн судсаар олон хатгалт хийх эрсдэлгүй болсон. Ямар ч зовиур төрүүлэхгүйгээр хатгалт хийж дусал тариа хийх боломжтой бо... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтэс, “Асуудалд суурилсан төв” ТББ-тай хамтран “Сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд удирдах ажилтны оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд ЭМЯ, НЭМГ-ын харьяа байгууллагуудын удирдах ажилтнууд, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг ТББ-уу... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн Шуурхай удирдлагын төвөөс өнөөдрийн байдлаар дэлхийн дахинд гарч буй халдварт өвчний талаарх мэдээлэл хүргэв. Гвиней улсад эбола вируст халдварын дэгдэлт тогтворжиж байна. Нийт есөн улсад эбола вируст халдвараар нийт 17211 хүн өвчилж, 6119 (35 хувь) хүн нас барсан. Арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойш ... | эрүүл мэнд |
Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын амбулаторит нийт 75366 хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны 8283 тохиолдол (11.0 хувь) нь томуу, томуу төст өвчтэй (ТТТӨ) гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Т... | эрүүл мэнд |
Энэ сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964(37 хувь) хүн нас барсан байна. Энэ сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 527 хүнээр нэмэгджээ. Эрүүл мэндийн 649 ажилтан тус халдвараар өвчилж, 56 хувь (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс... | эрүүл мэнд |
Манай улсад эмийн ил тод байдал болон түүний чанарын асуудлыг сүүлийн жилүүдэд хөндөх болсон. Үүнтэй холбоотойгоор эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилгыг гаргаж ЭМЯ, ДЭМБ болон холбогдох бусад мэргэжлийн байгуул... | эрүүл мэнд |
Энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Д.Атармаа, Т.Болдбаатар нар томилогдсон. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба дэд сайд нарыг яамны нийт ажилтан, албан хаагчдад албан ёсоор танилцуулж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдон гарсан з... | эрүүл мэнд |
Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна. Иймд иргэд, албан байгууллагуудыг шинэ жилийн баяраа “Архигүй” тэмдэглэж, бие биенээ архиар шахахгүй байх, өлөн байхдаа архи, согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх, олон төрлийн с... | эрүүл мэнд |
Энэ сарын 12-19-ний өдрийг хүртэлх хугацаанд Хордлогын яаралтай тусламжийн төвд 12 хүн хандсан бөгөөд эмийн бодисын хордлогоор таван хүн, угаарын хийн хордлогоор долоон хүн тус тус ханджээ. Үүнээс найман хүн хэвтэн эмчлэгдэж, дөрвөн хүн тусламж, үйлчилгээ авсан байна. Эх сурвалж: Хордлогын яаралтай тусламжийн төв | эрүүл мэнд |
Энэ сарын 08-наас 14-ны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлснээс 14.245 (9.8 хувь) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.2 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар их байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд 53,606 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,869 (10... | эрүүл мэнд |
Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан хоолны хордлогот халдвараас сэргийлэх талаар иргэд, албан байгууллага, хоол үйлдвэрлэгч нарт зориулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. -Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан бэлэн хоолыг тасалгааны хэмд хоёроос дээш цаг хад... | эрүүл мэнд |
Дэлхийн ихэнх улс орнуудад томуугийн А хүрээний (H3N2) хэвшлийн вирусээр үүсгэгдсэн томуугийн дэгдэлт бүртгэгдэж байгааг ДЭМБ-аас мэдээллээ. Өмнөх долоо хоногт манай улсад ч энэ төрлийн вирус лабораторийн шинжилгээгээр илэрсэн байна. Эх сурвалж: ДЭМБ | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна. Тодруулбал, 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн... | эрүүл мэнд |
Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлтгэж байна. Үндэсний статистикийн газраас гаргасан тооцоогоор Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сард төрөх гэнэ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас тус бүр нэг хүүхдийг буюу нийт 30 хүүхдийг гурван сая дахь ир... | эрүүл мэнд |
Эрүүл мэнд спортын яам болон Үндэсний статистакийн газар хамтран гурван сая дахь иргэнээ хэрхэн тодруулах тухай Засгийн газрын 400-р тогтоолын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн Эрүүл мэндийн газар болоод Статистакийн газар, Аймаг дүүргийн Засаг дарга нартай цахим хурал хийжээ. Хуралд Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдам... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг өнгөрсөн онд баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэллээ. Даатгуулагч өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс... | эрүүл мэнд |
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар 26571 хүн амбулаторийн үзлэгт хамрагдаж, 3438 тохиолдол 12.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундаж үзүүлэлтээс 3.1 хувиар нэмэгдэж, Сонгинохайрхан дүүрэгт 5.3, Хан-Уул дүүрэгт 5.2, Багануур дүүрэгт 5.1, Сүхбаатар дүүрэгт гурав, Баянгол ... | эрүүл мэнд |
”Mayflower” шүдний эмнэлэг нь “Адилакс” ХХК –тай хамтран 12 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхэнд амны хөндийн эрүүл мэндийн сургалт зохион байгуулжээ. Тус эмнэлэг нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийхэнд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг,... | эрүүл мэнд |
Гурван сая хүн амтай монголчуудын 400 мянган орчим нь Элэгний С вирусээр өвчилсөн гэсэн харамсалтай дүн мэдээ бий. Эдгээр хүмүүсийн амь насанд заналхийлсэн энэхүү аймшигт өвчнийг бүрэн эмчлэх эм өнөөдрийг хүртэл Монгол Улсад орж ирээгүй байсан. Тэгвэл Шийдэлийн Засгийн газрын Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба эмийн... | эрүүл мэнд |
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 669 хүүхдийн орон дээр 645 хүүхэд хэвтэн эмчлүүлж, байна. Дүүргүүдийн хувьд Чингэлтэй эрүүл мэндийн төв 44, Баянгол эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг 22 хувиар тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм. | эрүүл мэнд |
Өнөөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдээд байна. Нийт 20813 хүн өвчилж, 8284(39 хувь)нас бараад байгаа юм. Өнгөрсөн сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүн... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт М.Шёлхаммерийг энэ сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа. Азийн хөгжлийн банк нь манай улсын эрүүл мэндийн салбарт 1997 оноос хойш тасралтгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн. Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй... | эрүүл мэнд |
Нийслэлийн эмнэлгүүдэд энэ сарын 13-19-ны хооронд архины хордлогын улмаас нийт 223 хүн хандсанаас 23 хүн хэвтэн эмчлэгдэж, нэг хүн нас барсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 17 хувиар нэмэгдсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх Нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн... | эрүүл мэнд |
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаторийн 75563 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчлөлөөр 6889 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад дунджаас 0.1 хувиар нэмэгдсэн байна. Дүүргүүдийн хувьд томуу, томуу төст өвчин Багахангай дүүрэгт 20.4 хувь, Баянгол дүүрэгт 4.5 хувь, Налайх дүүрэгт ... | эрүүл мэнд |
Нийслэлийн ИТХ-ын даргын урилгаар 2013 оны долдугаар сард БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах үеэрээ “Өнөр бүл” төвөөр зочилж, манай улсад эмчлэх боломжгүй хоёр хүүхдэд хагалгаа хийж өгөхөөр болжээ. Тус төвийн Т.Улаанаа, З.Мөнхзул нар хагалг... | эрүүл мэнд |
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Кристофер Чарльз Стюартыг хүлээн авч уулзлаа. Их Британи улс нь Монгол Улсын өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд нийгмийн бүхий л салбар ... | эрүүл мэнд |
Улсын хэмжээнд 170,124 хүн амбулаториор үйлчлүүлсний гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар их, 10,000 хүн амд 55.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2.0-аар их, өмнөх оны мөн үеэс 8.4 тохиолдлоор их байна. | эрүүл мэнд |
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/46 дугаар захирамж гаргаж, “Азийн Хөгжлийн Банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд түр суурьшуулах үйлчилгээтэй 50 айлын орон сууцны барилга барихтай холбогдуу... | эрүүл мэнд |
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал бага зэрэг нэмэгдсэн буюу 669 орон дээр 688 хүүхэд хэвтэж байна. Орны ачаалал дунджаар 2.8 хувиар хэтэрсэн үзүүлэлт юм. Тухайлбал, Чингэлтэй Эрүүл мэндийн төв 32.3 хувь, Багануур ЭМТ 17.6 хувь, Баянгол ЭМТ 12 хувь, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг 11.5 хувь, Сонгинохайрхан Н... | эрүүл мэнд |
“Олон улсын эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар дараах нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медалиар шагнагджээ. Шагналыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба яаманд дээрээ гардуулан өгсөн юм. 1.Доржготов Лянхуа... | эрүүл мэнд |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд зөөврийн зо... | эрүүл мэнд |
Нийгмийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх байгууллагуудтай гэрээ хийлээ. 2015 онд нийт 989 байгууллага гэрээ хийж байгаагаас 103 нь төрийн өмчийн, хувийн хэвшлийн 162 эмнэлэг, 35 рашаан сувилал, 689 эмийн сан байгаа юм. Үүнээс Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 28, хувийн хэвшлийн 81 эмнэлэг, ... | эрүүл мэнд |
Монгол Улсад устсан гэх улаан бурхан өвчний тохиолдол анхлан Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа билээ. Энэ сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотын таван дүүрэгт улаан бурхан өвчний сэжигтэй 241 тохиолдол бүртгэгдсэнээс 67 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Түүнчлэн Өмнөговь аймагт 19 хүнд дээрх... | эрүүл мэнд |
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суудаг нийт 10 хүн хоолны хордлогот халдварт өртсөн байна. Тэрээр энэ сарын 23-ны орой гэрийн ойролцоох дэлгүүрээс өндөг авч, хоол хийж иджээ. Уг хоолыг нийт 10 хүн идсэнээс есөн хүнд дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг э... | эрүүл мэнд |
Олон Улсын эмч нарын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан алтан гартай эмч нарыг өнөөдөр алдаршуулж “Алтан чагнуур”-ын эздийг тодрууллаа. “Алтан чагнуур” дээд шагналыг Монг... | эрүүл мэнд |
Насанд хүрэгчдийн нэгэн адил хүүхэд давсыг их хэрэглэх хандлагатай байна. Давсны их хэрэглээ нь хүний хөгжилд нөлөөлж цусны даралт ихсэх, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа, ходоодны хавдар, хэт таргалалт, амьсгалын замын өвчин зэрэг хэд хэдэн өвчний урьтал болох эрсдэлийг бий болгодог. Иймээс эцэг эх, асран хамгаал... | эрүүл мэнд |
Монгол Улсын хувьд нэг жилийн өмнө ДЭМБ-ын Номхон далайн буруун бүсээс Австрали, Өмнөд Солонгос, Макао, Монгол Улс улаанбурхан өвчний вирусийг таслан зогсоосон гэсэн албан ёсны гэрчилгээг авч байсан. Тэгвэл манай улсын хувьд өнгөрсөн сарын 18-нд оюутан залууд улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрсэн юм. Өнөөдрийн байдлаа... | эрүүл мэнд |
-Иргэдэд илүү ойлгомжтой байх үүднээс тайлбарлая. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрэх үр дүн юу вэ гэдэг чухал юм. Манай иргэд, даатгуулагчид эргэлзэж байгаа. Одоо хуулийн талаар тодорхой мэдээлэлгүй учраас ямар үр дүнтэй вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа болов уу. Эрүүл мэндийн даатгал, түүний үр өгөөж,... | эрүүл мэнд |
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ), “Монос фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхэд эмийн хордлогод оржээ. Тус эмнэлэгт гуравдугаар сарын 19-нд “Дексаметазон”(худалдааны нэршлээр Ланадексон)эм дууссан тул 20-ны өдөр “Монос фарм трей... | эрүүл мэнд |
ЭМСЯ, ЦССҮТ-өөс санаачилан сар бүрийн 3-ны өдрийг цусаа сэлбэх өдөр болгон зарлаж өнөөдөр “Цус бэлэглэх өдөр” болгон эхлүүллээ. Энэ өдрийн гол зорилго нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчилах, ард иргэд тогтмол хугацаанд цусаа бэлэглэх ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтий... | эрүүл мэнд |
Нийслэлийн хотын захын хэсэг буюу Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 32 дугаар гудамжинд “ Сүхбаатар” сувиллын цогцолбор шинээр ашиглалтанд орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, ЭМСЯ-ны төлөөлөл, НЗД-ын орлогч дарга С.Очирба... | эрүүл мэнд |
МҮХАҮТ дээр Лабораторийн онош зүйчдийн үндэсний семинар болж өнгөрлөө. Тодруулбал, хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулдаг тус семенарыг хүн амын эрүүл мэндийн төлөө эмнэлгийн лабораторийн тусламжийг хүртээмжтэй чанартай хүргэх, бусад нийгэмлэгүүдтэй хамт гишүүн орнуудын анагаахын шинжлэх ухааны хөгжлийг нэвтрүүлэ... | эрүүл мэнд |
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс ажиллаж буй зөвлөх мэргэжилтнүүд үнэлгээний ажлаа дуусгаж, үнэлгээний үр дүнгээ танилцууллаа. Монгол Улс шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн орон гэж үнэлэгдсэн байна. Мөн халдварт өвчний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгэ... | эрүүл мэнд |
Эрүүл мэнд, спортын яамны харъяа Хүүхдийн төв сувилалын байранд энэ сарын 3-ны өдөр байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад Эрүүл мэнд ,спортын яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гадна хамтран ажилладаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүн амын хөгж... | эрүүл мэнд |
Улсын клиникийн төв эмнэлэг түүхт 90 жилийн ойн босгон дээрээ өргөтгөлийн шинэ барилгынхаа “А” блокийг хүлээн авч өнөөдөр нээлтээ хийлээ. Тус эмнэлгийн өргөтгөлийн барилга нь хоёр блокоос бүрддэг. “А” блок нь зоорийн давхартайгаа долоон давхар, 6000 гаруй метр талбай бүхий бүрэн цутгамал хийцтэй, өвчтөн тээвэрлэх боло... | эрүүл мэнд |
Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүрэгт, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт улаанбурхан өвчний нийт 2598 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 356 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна... | эрүүл мэнд |
МҮХАҮТ-аас эрүүл мэндийн салбарын уулзалтыг зохион байгуулна. Тодруулбал, Энэтхэг улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан МҮХАҮТ болон Энэтхэгийн үйлдвэрийн нэгдсэн холбоотой хамтран энэтхэгийн эмийн үйлдвэрүүдийн төлөөлөл, хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамта... | эрүүл мэнд |
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөлгөөнийг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Зөвлөлгөөний үйл ажиллагаанд шаардлагатай до... | эрүүл мэнд |
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзав. Хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хугацаа дуусч байгаа тул дахин шинэчлэн байгуулах, хэрэгжиж амжаагүй аж... | эрүүл мэнд |
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгыг их засварт оруулахаар болжээ. Их засварыг 250 сая 441 мянган төгрөгт багтаан гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар Үнэлгээний хороог байгуулахаар болсон байна. | эрүүл мэнд |
Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 5–ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн олон улсын эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид: Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг дэвшүүлсэн юм. Төрөлтийн тоо 2007 оноос тууштай өс... | эрүүл мэнд |
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл өрхийн эмнэлгүүдтэй хамтран улирал бүр аян зохион байгуулан ажиллаж байна. Энэ улиралд "Халдварт өвчнийг бууруулъя" уриан дор хамтарсан аяны хаалтын ажиллагаа болж үр дүнг хэлэлцлээ. Хаалтын ажиллагаанд өрхийн эмнэлгүүд аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар танилцу... | эрүүл мэнд |
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон есөн аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс лабораторийн шинжилгээгээр 388 тохиолдол батлагджээ. Өвчний гаралтыг бууруулах, хязгаарлахын тулд энэ сарын 15-25-ны хооронд нэмэлт дархлаажуулалтыг улсын хэмжээнд явуулж, зургаан сартайгаас таван насны бүх хүүх... | эрүүл мэнд |
ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн гишүүд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүнтэй танилцах ажлын хүрээнд "Эм судлалын хүрээлэн"-д зочиллоо. Тус хүрээлэнд 2012-2014 онд ХХААЯ-ны захиалгаар “Усалгаатай нөхцөлд нэн х... | эрүүл мэнд |
Элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол улсад 400 ам.доллараар нийлүүлэхээр болсноо АНУ-ын "Гилеад Сайнсес Инк" компанийн удирдлагууд албан ёсоор өнөөдөр мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэнд,спортын яам АНУ-ын Гилеад Сайнсес Инк компанийн хооронд элэгний архаг С вирусийн халдварыг эмчлэх ХАРВОНИ эмий... | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар Коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө гаргаж харьяа байгууллагуудад хүргүүлэн мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна. Зургаадугаар сарын 11-ны байдлаар Коронавируст халдвар БНСУ-д нийт лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, хүн нас барсан байна.... | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас 1375 буюу 18.1 хувь хүүхдийн дуудлага, 1277 нь зүрх судасны өвчлөлийн дуудлага дийлэнх хувийг эз... | эрүүл мэнд |
“Цусны донорын дэлхийн өдөр”-ийг жил бүрийн зургадугаар сарын 14-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил эл өдрийг “Амьдрал бэлэглэсэн-Донор танд баярлалаа” уриан дор тэмдэглэж байна. Монголын Улаан Загалмай нийгэмлэг болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв/ЦССҮТ/ хамтран уламжлал ёсоор цусны донорын өдөрл... | эрүүл мэнд |
"Эрүүл элэг" нэгдсэн арга хэмжээг өнөөдөр 15:00 цагт Эрүүл мэнд,спортын яамны Б зааланд зохион байгуулна. Тус арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-н гишүүд, Эрүүл мэнд,спортын сайд Г.Шийлэгдамба болон бусад албаны хүмүүс оролцоно. | эрүүл мэнд |
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган гэр бүлийн хамт санаачлан байгуулсан "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн нээлт өнөөдөр боллоо. Тус эмнэлэг нь АШУҮИС-ийн бааз дээр түшиглэн Япон улсын эмч, мэргэжилтэн, техник технологи бүхий орчин үеийн шийдэл бүхий эмнэлэг юм байна. Зөвхөн япон эмч нар... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.