news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Фенобарбиталд хордсоны улмаас ЭХЭМҮТөвд эмчлүүлж буй хүүхдүүдэд мэргэжил арга зүйн тусламж үзүүлэх, мөн эмийн аюулгүй байдлыг хангах талаар урдирдлага менежментийг сайжруулах ажлын хэсгийг энэ сарын сарын 11-ний өдөр байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд хуралдаж, зарим асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан ажлын хэсг... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн хөгжлийн төвд болсон цахим хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, сайдын зөвлөлийн гишүүд, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын болоод Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Тэд тус хурлаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөө амжилтта... | эрүүл мэнд |
“Эмийн мэргэжилтний ёс зүй, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг нийслэлийн нийт эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөллүүдийг хамруулан өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хагас өдрийн сургалтаар эмийн зохистой хэрэглээний зохицуулалт, эмийн сангийн стандартын хэрэгжилтийн байдал, мансуур... | эрүүл мэнд |
Herbalife нь 1980 оноос хойш хүмүүст эрүүл, идэвхтэй амьдрахад нь туслаж буй хүнс тэжээлийн олон улсын компани юм. Манай бүтээгдэхүүнийг 90 гаруй улс оронд зөвхөн Herbalife компанийн Бие Даасан Дистрибьюторуудаар дамжуулан авч хэрэглэх боломжтой. Herbalife компани нь үйл ажиллагаагаа явуулж буй бүх улс оронд нээлт... | эрүүл мэнд |
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар нийт 176,4 сая төгрөгийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Тоног төхөөрөмжүүдээс дурдвал ургийн монитор, амьсгал дэмжих аппарат, зүрхний бичлэгийн аппарат, 24 цагийн хяналтын зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, ... | эрүүл мэнд |
Монгол улсын хэмээнд өнгөрсөн онд 23000 донор цусаа бэлэглэсний 73 хувь нь Улаанбаатар хотод, 27 хувь нь хөдөө орон нутагт, арван нэр төрлийн 57600 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмнэлгүүдийн хэрэглээг ханган ажиллаж байгаа юм байна. Сүүлийн арван жилд донорын тоо болон цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ... | эрүүл мэнд |
Шинэчлэлийн засгийн газрын “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд перинатологийн тусламж үйлчилгээг хөгжүүлэн ажиллаж байгаа юм байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “ЭХЭМҮТ-ийг 2012 – 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, үзэл баримтлал”, “ЭХЭМҮТ-ийн хөгжлийн стратеги”-ийн т... | эрүүл мэнд |
Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын 279-р дугаар тушаал гарсан. Үүний дагуу өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах автомашинуудыг амйг, сумдын нийт 13 эмнэлэгт хүлээлгэнэ өглөө. Нийт 461.500.000 төгрөгийн өртөг бүхий УАЗ-066 маркийн автомашинуудыг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймгийн Ц... | эрүүл мэнд |
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээний хандив, тусламжаар барьж буй цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэг энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна. Тодруулбал, Ажиа гэгээнтэн өөрийн болон сүсэгтэн олон шавь нарын хандиваар тус эмнэлгийг бариулж байгаа бөгөөд нийт 75 ортой юм байна. Эмнэлэг дотроо... | эрүүл мэнд |
Архинд донтох эмгэгээс сэргийлэх, эмчлэх асуудлаар хэлэлцүүлэх уулзалтыг Эрүүл мэндийн яам болон энэ чиглэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн удирдлагууд болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохиц... | эрүүл мэнд |
Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгохоор Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар батлагдаж, тэмдэглэх болсон. Энэ оны оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын оюутны холбоо хамтран НҮБХАС, Дэлхийн эрүүл мэдийн байгууллагы... | эрүүл мэнд |
Наркологийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл илтгэл толилуулсан. Тэрээр 2006 оны судалгаагаар Монголын насанд хүрсэн иргэдийн 51,2 хувь нь архийг байнга хэрэглэдэг гэсэн нь дэлхийн хамгийн их архи хэрэглэдэг орноос ч даруй хоёр дахин өндө... | эрүүл мэнд |
Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа тогтсоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан АШУҮИС, Японы Анагаах Ухаан, Нүүр Ам Судлалын Холбоо хамтран Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Монгол Японы хамтарсан анагаах ухааны форум”-ыг энэ сарын 7-8-ы өдрүүдэд Монгол Японы төв дээр зохион байгуулахаар ... | эрүүл мэнд |
Монголчууд элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ороод байгаа билээ. Тиймээс "Эрүүл элэг" Үндэсний хөтөлбөрийг Монгол орон даяар зохион байгуулахаар болжээ. "Оном сан" ТББ-аас зохион байгуулж буй Монгол орон даяар явагдах “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийн талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт MN мэдээллийн төвд... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нарт зориулсан “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, хөндлөнгийн хяналт хийх арга зүйд сургах” сэдэвт үндэсний сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус сургалтад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсана... | эрүүл мэнд |
Ээлжит цахим хурал боллоо. Тус хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Сайдын ахлах зөвлөх М.Туяа болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцлоо. Эрүүл мэндийн сайд теле хуралд оролцож буй нийт аймаг, дүүргийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд мэнд дэвшү... | эрүүл мэнд |
Япон улсын эмч нарын баг энэ сарын 23-нд ЭХЭМҮТ-д ажилахаар болжээ. Тэд манай эмч нартай хамтран зүрхний гажигтай монгол хүүхдүүдэд үнэ үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Зүрхний хэвийн хөгжилд яг ямар зүйл сөргөөр нөлөөлдөг нь одоогоор тодорхойгүй ч зарим төрлийн халдварт өвчин /улаан бурхан, улаанууд, гахайн хавд... | эрүүл мэнд |
Шинэ болон дахин сэргэж байгаа халдвартай тэмцэх, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Мал эмнэлгийн хүрээлэн (МЭХ) хамтран энэ сарын 5-нд “Лабораторийн био аюулгүй ажиллагаа, шинэ сэргэж буй халдварын халдвар хамгаалал” с... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг орон даяар өрнүүлж байгаа билээ. Энэхүү “Эрүүл мэндийн довтолгоо” ... | эрүүл мэнд |
- Аливаа орны эмийг монгол улсын хүн амд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэхийн тулд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”, ДЭМБ-ын зөвлөмж, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”, холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгэдэг. АНУ-ын Gilead Sciences компаний элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосб... | эрүүл мэнд |
-Үе мөч биднийг хөдөлгөөнтэй, уян налархай байлгах үүрэг хүлээдэг. Гэсэн ч нас ахих тусам бид бүгд бие махбодийн элэгдэлд орж, ясны үе ч мөн адил өөрчлөгдөж, эмгэг үүсдэг. Таны хэлж байгаа бүгд өвчний онош юм. Үе мөчний олон төрлийн өвчин байдаг. Эдгээрийг үүсгэж байгаа суурь өвчин нь халдвар, харшил, дархлалын эмгэг... | эрүүл мэнд |
“Монгол-Солонгосын дүрс оношилгооны үндсэн чуулган 2014” ёсдүгээр сарын 19,20-ны өдрүүдэд боллоо. Тус чуулганд ЭМЯ, БНСУ-ын мэргэжилтнүүд, МРН, АШУҮИС, Улсын болон хувийн эмнэлгийн төлөөлөгчид оролцлоо. Чуулганы үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Монголын Радиологийн нийгэмлэг нь монгол улсын эрүүл мэ... | эрүүл мэнд |
"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнуудад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Б.Энхтамир “Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Эрүүл идэвхтэй амьдрал Эрүүл сэтгэцээс эхтэй”, ЭМЯ-ны харьяа Цу... | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэдийн үндэсний төвөөс “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг нийгмийн бүх түвшинд өрнүүлэх ажлыг энэ сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх Г.Цэцэгдарь, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих албаны дарга П.Болормаа... | эрүүл мэнд |
БЗДХ-тай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьтал хийснээр дамжин халдварладаг бүлэг өвчнийг бэлгийн замаар дамжин халдвар гэнэ. БЗДХ нь шээс бэлгийн зам болон нөхөн үржихүйн эрхтэнүүдийг гэмтээхийн зэрэгцээ бусад эрхтэн тогтолцоонд ч нөлөөлнө. БЗДХ –ын үед ямар шинж тэмдэгүүд зонхилон илрэх вэ? Бэлэг эрхтэнээс хэвийн бус ... | эрүүл мэнд |
Төв аймагт “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэх арга хэмжээний хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж амжилттай хэрэгжүүлж байна. Аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Боловсролын газартай хамтран “Хамтдаа хөгжү... | эрүүл мэнд |
Манай улсын хүн амын дундах өвчлөл эндэгдлийн дотор осол гэмтлээс үүдэлтэй өвчлөл эндэгдэл тэргүүлэх шалтгаан болж байгаагаас гадна зун, намрын улиралд аялал, амралт зугаалга ихсэж, тээврийн хэрэгсэл, усанд живэх зэрэг осол олноор гарч байна. Түүнчлэн хайртай дотны хүмүүст маань төдийгүй хэн нэгэнд гэнэтийн байдлаар ам... | эрүүл мэнд |
Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын энэ оны 322 дугаар тушаал гарсны дагуу өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах таван автомашиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Нийт 338.500.000(Гурван зуун гучин найман сая таван зуун мянга) төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн т... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадаад явдаг урсгалыг багасгаж, эх орондоо эмнэлэг, оношлогооны чанартай үйлчилгээ авах боломжийг олгох зорилгоор үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК, Шунхлай Групп хамтран Интермед эмнэлгийг байгуулах нийгмийн төслийг санаачлан хэрэгжүүллээ. Интермед эмнэлэг нь европ ... | эрүүл мэнд |
Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус яаманд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр сайд эрүүл мэндийн салбарын шинэчлэлд ахмадуудын байр суурь хамгаас чухал гэдгийг онцлоод тэдний санал хүсэлтийг сонслоо. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугац... | эрүүл мэнд |
Монгол улсад хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй үйл явдалууд тогтмол бүртгэгддэг. Жишээ нь өнгөрсөн онд тандалтын тогтолцоогоор 265 буюу нэг долоо хоногт гурван үйл явдал бүртгэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд химийн болон хүнсний хордлогын тохиолдол ч нэмэгдэж байгаа юм байна. Манайд томуугийн цар тахал, үе... | эрүүл мэнд |
1990 оны арванхоёрдугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Олон улсын ахмадын өдрийг энэ сарын нэгэнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод 24 жил болж байгаа. Энэ жил НҮБ-аас Олон улсын ахмадын өдрийг “Хэнийг ч бүү орхигдуул, Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжье” уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа... | эрүүл мэнд |
Хүүхэд хоёр нас хүрэх үеэс сэтгэл зүйн хөгжил тод мэдэгддэг. Хамгийн их анзаарагддаг нь юм болгонд "үгүй" гэж зөрүүдлэх, дургүйцлээ илэрхийлж эхэлдэг. Тоглоомоо хураах, хувцсаа тайлах, өмсөх, унтах, идэх гэх мэт болгонд үгүй гэж зөрүүдлэх үе олон гарна. Эцэг эхчүүд ийм үед манай хүүхэд яагаад ийм эрх болчихов оо гэж бо... | эрүүл мэнд |
Дэлхийн галзуу өвчинтэй тэмцэх холбооны санаачилгаар хүн болон мал амьтны эрүүл мэндийн олон байгууллагууд нэгдэж Галзуу өвчний сэргийлэлтийг нэмэгдүүлэхийн тулд 2007 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг “Дэлхийн галзуу өвчнөөс сэргийлэх өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтуулан ЗӨСҮТ-ийн эмч, мэр... | эрүүл мэнд |
Манай улсад арван минут 30 секунд тутамд нэг хүүхэд шинээр мэндэлдэг юм байна. Өнгөрсөн онд 79780 хүүхэд мэндэлсэн шиг энэ онд хүн амын цэвэр өсөлт 71000-д хүрвэл шинэ оны өмнөхөн гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах боломжтой гэнэ. Статискчидийн үзэж буйгаар гурван сая дахь иргэн энэ онд багтаж мэндэлнэ гэсэн тооцоо... | эрүүл мэнд |
“Дэлхийн гар угаах өдөр” өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг ‘Олон улсын Ариун цэврийн жил’ болгосонтой холбогдуулан жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан байна. Энэ өдрийн гол зорилго нь гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хү... | эрүүл мэнд |
АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын бага хурал боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнтуяа, АШУҮИС-ийн дэд захирал Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн АУС-ийн Анагаахын тэнхи... | эрүүл мэнд |
Анагаахын ууган сургууль сувилахуйн сургуулийн түүхт 85 жилийн ойн баяр тохиож, “Олон улсын сувилахуйн III хурал”-ыг энэ сард зохион байгуулах гэж байна. Ардын Эрүүлийг Хамгаалах Яамны 1929 оны 1-р сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу Төв эмнэлгийн дэргэд 20 сурагчтай, сувилагчийн курс байгуулж, сувилагч бэлтгэж эхэлсэн... | эрүүл мэнд |
Сэтгүүлч мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудад сургалт зохион байгууллаа. Иргэн хүний эрүүл мэндийн боловсролыг тогтмол нэмэгдүүлж, хэрэгцээт мэдээ, мэдээлэл, зөвлөгөө зөвлөмжөөр давхар хангаж байдаг салбаруудын нэг бол сэтгүүл зүйн салбар юм. Эрүүл мэндийн үйл явдал, мэдээ, мэдээлэл болон хүний эрүүл мэндэд чиглэсэн зө... | эрүүл мэнд |
Бельги болон Польш улсад эбола вирусын халдвар илэрсэн байна. Вирусын халдвар авсан хоёр иргэн өчигдөр буюу аравдугаар сарын 13-нд эмнэлэгт хүргэгджээ. Польшийн Лодзь хотод 31 настай эрэгтэй эбола вирусын шинж тэмдэгтэй бүртгэгдсэн байна. Тэрбээр саяхан ХБНГУ-аас ирсэн гэнэ. Германд байх хугацаандаа өвчтөн вирусын гол... | эрүүл мэнд |
Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлаар хүн өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдээд байсан. Өвчтөнөөс авсан шинжилгээгээр тарваган тахал өвчний вирус илрээгүй бөгөөд урьдчилсан оношоор түүнийг “Тарваган тахлын булчирхайн хэлбэр”-ээр өвчилсөн байж болзошгүй хэмээн оношилж байсан юм. Дархан-Уул аймгийн... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эмийн зөвлөлийн дарга А.Эрдэнэтуяа, МХЕГ-ын улсын байцаагч болон Хүнсний аюулгүй байдлын хяналтын үндэсний лавлагаа лаборатори, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо, үндэсний эм үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Монголын эм зүйн байгуулла... | эрүүл мэнд |
Цус бүлэгнэлтийн эмгэгийн оношлогоо, эмчилгээний лавлагаа төв болох ЦССҮТ нь Хемофили өвчнийг илрүүлэх, 8,9-р факторыг түгээх үүргийг гүйцэтгэдэг ба эмч, өвчтөнүүдийн мэдлэгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч тогтмол сургалтыг явуулж заншсан билээ. Хемофили өвчинтэй тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэн “Хемофили өвчний менеж... | эрүүл мэнд |
Сүүлийн нэг сарын хугацаанд ЭМЯ-ны харьяа эмнэлгүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Ховд, Дорнод аймаг дахь БОЭТ, Говьсүмбэр, Дархан-Уул, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын блокууд, багаж хэрэгсэл, аппарат то... | эрүүл мэнд |
Дэлхийн эруул мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулган энэ сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо эхэллээ. Чуулганд бүсийн гишүүн 37 улс орны эрүүл мэндийн сайд тэргүүтэй 250 гаруй төлөөлөгчид оролцож байгаа ба чуулганы нээлтэнд Филиппин Улсын Ерөнхийлөгч ... | эрүүл мэнд |
Дэлхийн гар угаах өдөрт зорилусан хэвлэлийн бага хурал өнөөдөр Эрүүл мэндийн яамны А танимд 11 цагт болно. Мөн энэ үеэр Эбола вируст халдварын талаарх мэдээллийг танилцуулах юм байна. | эрүүл мэнд |
Пүрэв гариг бүрт болдог энэ уулзалтын эхэнд эбола вирусийн халдварын тархалт, халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа. Энэ сарын 19-ний байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг найм... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны холбогдох албаны хүмүүс “Монголын эх барих, бага эмч нарын нийгэмлэг”, Японы “Эх баригчдын нийгэмлэг”-ийн зарим төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Эх барихын чиглэлээр туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлээр Японы эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн Okamoto Kiyoko нарын хүмүүс “Монголын эх баригч,... | эрүүл мэнд |
Эбола вируст халдварын талаарх мэдээлэл 2014 оны энэ сарын 19-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг найман улсад Эбола вируст халдвараар өвчилсөн нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан байна. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Сүүлийн тав х... | эрүүл мэнд |
“Эбола" вирусын эсрэг үйлчлэх хоёр төрлийн вакцин энэ оны төгсгөлөөр гарна гэж ДЭМБ-аас мэдэгджээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн “Эбола" вирусын эсрэг вакцин бүтээх ажил клиникийн туршилт болон төлөвлөлтийн шатандаа явж байгаа гэнэ. Тиймээс үхлийн аюултай уг вирусын эсрэг үйлчлэх вакцины эхний ээлж ирэх 12 дугаар са... | эрүүл мэнд |
Дэлхий дахинд Эбола вируст халдварт өвчний тархалт хурдацтайгаар нэмэгдэж, эмнэлгийн байгууллага халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр байгаа өнөө үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, мэргэжилтэн ялангуяа яаралтай тусламж үзүүлэх тасаг нэгжийн эмч эмнэлгийн мэргэжилтэнд тус өвчний талаар үнэн, зөв мэдээллийг х... | эрүүл мэнд |
Олон Улсын эмч нарын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд “Алтан чагнуур” шилдэг эмч шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮЭСТ-д 14.00 цагт болно. АНУ-ын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр гуравдугаар сарын 30-ны энэ өдрийг эмч нарын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд өдгөө ийн Олон улсын эмч нарын эр... | эрүүл мэнд |
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эбола вирусын талаар Эрүүл мэндийн сайдын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллийг хэлэлцлээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эбола вируст халдварын дэгдэлтийн тухай, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга... | эрүүл мэнд |
Улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Эбола вируст халдвар, Дэлхий дахинд (албан мэдээ) 2014 оны энэ сарын 14-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Ниг... | эрүүл мэнд |
ЭМЯ-наас энэ онд хэрэгжүүлэх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг цусны даралт хэмжих суурин автомат аппаратаар хангах, иргэдэд цусны даралтаа өөрсдөө хянах дадлыг олгох “Бүтээлч ажил-2”-ыг өнгөрөгч хавар улс орон даяар эхлүүлсэн билээ. Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан цусны даралтаа хянаж, харвалта... | эрүүл мэнд |
-Манайх 2009 оноос эхлээд төрөлхийн хэлгүй, дүлий хүүхдүүдийг оношлож дунгийн суулгацын мэс заслаар хэл яриа, сонсох чадамжийг нь сайжруулж байгаа. Хүүхдийг дөнгөж төрсний дараа сонсголыг нь шалгадаг тест байдаг. Энэ тестийг нэг нас хүртэл нь давтан 2-4 удаа хийгээд төрөлхийн дүлий хүүхдүүдийг оношлодог. 1-3 насны хоор... | эрүүл мэнд |
Монгол улсад: Өчигдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэл хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэхээр ажиллаж байсан найман хүн хорт хийнд хордсон байна. Эдгээр ажилтнуудын хоёр нь ГССҮТ-д эмчлүүлж байгаа бол үлдсэн зургаан өвчтөн нь Хордлогын яаралтай тусламжийн төвд хэвтэн эмчлэгдэж байна. Булган... | эрүүл мэнд |
Элэгний С вирус нь цочмог эсвэл архаг элэгний үрэвслийг үүсгэдэг. Үрэвсэл нь хэдэн долоо хоног үргэлжлэх хөнгөн хэлбэрээс насан туршид үргэлжлэх хүнд хэлбэрээр явагдаж болно. Дэлхий дахинд элэгний С вирусын халдвартай 130-170 сая хүн амьдардаг бөгөөд жил бүр 3-4 сая хүн халдвар авч, 350-500 мянган хүн уг вирустай хама... | эрүүл мэнд |
Аливаа эм тавигдах чанар, аюулгүйн байдлын шаардлага өндөр байдаг ба ялангуяа архаг, далд хэлбэрийн С вируст гепатитын эмчилгээг зөв, оновчтой хийгээгүйгээс өвчнийг сэдрээх улмаар эрүүл мэндийн эрсдэлд оруулах аюултай. АНУ-ын Gilead Sciences компани нь “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийг эмч... | эрүүл мэнд |
Жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын өдрийг угтсан “Халуун сэтгэл” цус хандивлах хүмүүнлэгийн сайн үйлсийн өдөрлөг болж байна. Энэхүү өдөрлөгт ШУА-ийн нийт эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид оролцож байгаа юм байна. Энэ үеэр эмч мэргэжилт... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр сайдын зөвлөлийн гишүүд элэгний өвчлөлийн эсрэг хариу арга хэмжээ авах талаар зөрүүтэй ойлголтоо нэгтгэж, зөвшилцөлд хүрэх нь чухал байгаад санал нэгджээ. Мөн В, С вируст гепатитын эмчилгээний талаар олон нийтийн дунд бий болсон ташаа ойлголтуудыг залруулах, үнэн зө... | эрүүл мэнд |
Эбола вируст халдвар, бодит тоогоор, эрчимттэй тархалттай бүс нутгаар | эрүүл мэнд |
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энэ сарын 10-ны өдрөөс хойш шинээр хүн өвчлөөгүй байна. Нийт 521 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 272 хүн нас барсан аж. ДЭМБ-аас эбола вируст халдвар бол нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халварт өвчний том дэгдэлт хэмээн үзэж байгаа билээ. Иймээс өөрийн гишүүн улс орон бүр эрүү... | эрүүл мэнд |
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 34 дэх удаагийн цахим хурал ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд болжээ. Тус хуралд Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, мэргэжилтэн Н.Болормаа, ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын албаны дарга Ж.Нямсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвий... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд өнөөдөр 11 цагт ДЭМБ-аас эбола вирусын оношлуурыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Мөн энэ үеэр эбола вируст халдварын бэлэн байдлын талаар мэдээллийг өгх юм байна. | эрүүл мэнд |
Манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судас, тархи судасны өвчлөлүүд орж байна. ДЭМБ-ын 2002 оны мэдээгээр Монгол Улс цус харвалтын тохиолдол өндөртэй орны тоонд оржээ. Гэвч цус харвалтын тохиолдлууд болон гэнэтийн нас баралт, амьд үлдэх магадлалын талаар тодорхой бүртгэл мэдээлэлгүй явж ирсэн. Бүртгэл мэдэ... | эрүүл мэнд |
Японы “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид Эсэн мэнд амаржихуйн чиглэлээр Монгол улсаас Япон улсад суралцсан эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчдад сургалтын дараах үнэлгээ хийсэн талаар танил... | эрүүл мэнд |
“Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт” энэ сарын 13-14-ний өдрүүдэд Эрүүл мэндийн Яамнаа зохион байгууллагдана. Тус чуулганаар хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэх гэнэ. Мөн яаралтай тусламжийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний ча... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, холбогдох албаныхан БНХАУ-ын Ордон компаний төлөөллийг хүлээн авч уулзжээ. Тэдний зүгээс “Эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах” чиглэлээр концессийн гэрээгээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан аж. Хөрөнгө оруулалтын Ордон компани нь БНХАУ бол... | эрүүл мэнд |
Дэлхий дахины анхаарлын төвд байгаа эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд манай улсын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл БНХАУ-ын Халдварт Өвчний Хяналтын Төвд энэ сарын 04-05-ны өдрүүдэд ажиллажээ. Түүнчлэн энэ үеэр эбола вирусын лабораторын оношилгоо, лабораторын сүлжээг урь... | эрүүл мэнд |
Дэлхий дахинд хорт хавдрын өвчлөл нэмэгдсээр байна. Тухайлбал 2012 онд Дэлхийн хорт хавдрын судалгааны агентлагаас гаргасан мэдээллээр жил бүр 14.1 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 8.2 сая хүн нас барж байна гэсэн судалгаа гаргасан гэдэг. Энэ дундаа уушгины хорт хавдар илүү их зонхилж, жил бүр 1.8 сая хүн нас барж ... | эрүүл мэнд |
Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын хоёрны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 164.325 хүн амбулаториор үйлчлүүлсний 9,253 (5.6 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 0.1 хувиар бага байгаа юм. Түүнчлэн 10.000 хүн амд 35.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос... | эрүүл мэнд |
Өвөрхангай аймгийн Хархорин сумын долдугаар багийн нутаг “Өлзийт гол” гэдэг газар нэг үхэр малын галзуу өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдлээ. Энэ сарын долооны өдрөөс тус нутагт хорио цээрийн дэглэмийг тогтоосон байна. Эх сурвалж: ОБЕГ | эрүүл мэнд |
Дэлхий дахинд: Эбола вируст халдвар, дэлхий дахинд: Энэ сарын дөрөвний өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад 13334 хүн өвчилж, 5009 (37 хувь) хүн нас барсан. Нийт 549 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 311 (52 хувь) нь нас барсан байна. Ойрхи-Дорнодын Корона вируст халдвар, Саудын Арабад: Саудын Арабад өнгөрсөн с... | эрүүл мэнд |
“Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Дэлхийн 100 гаруй орон нэгдсэн “Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн холбоо”-ноос санаачлан 2009 оноос эхлэн жил бүр “Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн билээ. Манай улсад ч, хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгалгаа... | эрүүл мэнд |
Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Олон улсын байгууллагын газар Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар энэ сарын 12-13-нд ГХЭЗХАЯ-нд зохион байгуулсан ха... | эрүүл мэнд |
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 35 дахь удаагийн ээлжит цахим хурал боллоо. Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал хурлыг нээж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлуудын талаар танилцууллаа. Зарим онцлох үйл явдлаас товч дурдвал: •ЭМЯ-ны Яаралтай тусл... | эрүүл мэнд |
Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гуравдугаар зорилтын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад түншлэлийг сайжруулж, тусламж үйлчилгээний тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Зо... | эрүүл мэнд |
Ээлжилт цахим хурлаар Төв аймаг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулжээ. Тус аймагт эрүүл мэндийн 68 байгууллагад 1223 эмч, мэргэжилтнүүд ажилладаг аж. Эрүүл мэндийн салбарын энэ оны нийт санхүүжилт 12.302.5 сая төгрөг. Оны эхний есөн сард аймгийн хэмжээнд нийт 1032 төрөлт бүртгэг... | эрүүл мэнд |
Эбола вируст халдварын тархалт зарим улсад нэмэгдсэн хэвээр байна Энэ сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тус вируст халдвар дэлхийн есөн улсад бүртгэгдэж, 14479 хүн өвчилж, 5226(36хувь) хүн нас барсан байна. Энэ сарын есний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либер... | эрүүл мэнд |
Өнгөрсөн онд 79780 хүүхэд мэндэлсэн шиг энэ онд хүн амын цэвэр өсөлт 71000-д хүрвэл шинэ оны өмнөхөн гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах боломжтой аж. Тодруулбал, Статискчидийн үзэж буйгаар гурван сая дахь иргэн энэ онд багтаж мэндэлнэ гэсэн тооцоо судалгааг гаргасан. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд нийт 1531 ... | эрүүл мэнд |
Орхон аймагт Хангайн бүсийн аймгуудын Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн дунд хугацааны хяналт-шинжилгээ, үнэлгээний уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Уулзалт зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны БХЗГ-ын дарга... | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт нийт 72,854 хүн хандсаны 5524 (7.6 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1.1 хувиар нэмэгджээ. Дүүргээр авч үзвэл Багануур дүүрэгт 7.8 хувь, Багахангай дүүрэг 7.5 хувь, Баянгол дүүрэгт ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яаманд болсон үндэсний зөвлөгөөнийг ЗТБХБЯ, ЭМЯ, Хууль сахиулах их сургууль хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр “Дэлхийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын гурав дахь илтгэлд Монгол улсаас өгч байгаа үзүүлэлт, түүний хэлэлцүүлэг”, “Осол, гэмтлийн өвчлөл, нас баралтын тоон мэдээ”... | эрүүл мэнд |
Япон улсын "Нихон Кохдэн" корпораци ХСҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны тасагт найман ширхэг хяналтын монитор хандивлажээ. Уг мониторын давуу тал нь эвдрэл багатай, 17 жилийн өмнө Улсын Нэгдсэн төв эмнэлэгт авсан зүрхний аппарат нь одоо хүртэл ажилладаг байна. Бүтээгдхүүнийхээ талаар "Нихон Кохдэн" корпорацийн маркет... | эрүүл мэнд |
Энэ сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд Улсын хэмжээнд 159.557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 (6.5 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Түүнчлэн энэ сарын 20-ны өдрийн байдлаар Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна. Харин сургу... | эрүүл мэнд |
Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаа Орхон аймгийн Говил, Эрдэнэ, Бүрэнбүст багт амжилттай хийгдэж дуусчээ. Энэхүү судалгаанд 1800 иргэн хамруулахаар төлөвлөснөөс 93,3 хувь хамрагдаж, 343 хүнээс цэрний шинжилгээ авсан байна. Говил багт 650, Бүрэнбүст багт 550, Эрдэнэ багт 480 хүн тус тус х... | эрүүл мэнд |
“Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт Үндэсний зөвөлгөөн Сүнжин гранд зочид буудалд болж байна. Сүрьеэгийн халдварт өртсөн хүн бүр өвчний шинж тэмдэг, өвчний талаар ойлголт үгүйгээс эмнэлэгт хандахгүй байх, хандсан ч олон шалтгааны улмаас болж оношлогдохгүй байх, оношлогдсон ч эмчилгээнд хамрагдахгүй байхыг хэ... | эрүүл мэнд |
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэн энэхүү аюулт өвчний эсрэг тэмцэх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохиодог уламжлалтай билээ. Монгол улсад энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Эрүүл мэнд... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн сургалт Эрүүл мэндийн яамнаа өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалт нь магадлан итгэмжлэлийн шинжээчид бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа цугларч байгаа гэдгээрээ онцлогтой аж. Нийт шинжээчдийг хамруулсан тус сургалтаар шинээр гарсан тушаал, шийдвэрүү... | эрүүл мэнд |
Дэлхий дахинд Эбола вируст халдвараар нас барах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. Энэ сарын 23-ны байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 16001 хүн өвчилж, 5738 хүн нас бараад байна. Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж байгаа билээ, Либерид буурч байгаа бол Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй ... | эрүүл мэнд |
Дэлхийн томоохон сайтуудад хүн 120 наслах боломжтой гэх мэдээлэл гарсан нь олны анхаарал татаж байна. Урт наслахад туслах эмийг ОХУ-ын эрдэмтэд хийсэн аж. Эмээ загас, нохой, хулгана гэх мэт амьтанд туршсан нь амжилттай байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргажээ. Энэ эм нь хүний хөгшрөлтйг зогсоохгүй ч оюун ухааныг э... | эрүүл мэнд |
Эболатай орнуудаас Монголд ирэх жуулчдын тоо буурсан гэнэ. Тодруулбал, Эболагийн халдвар гарсан баруун Африкийн бүс нутгаас Монгол Улсад долоо, найм, есдүгээр сард 12-15 хүн ирсэн гэнэ. Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр эбологийн халдвар гарсан орноос зорчих визийн хязгаарлалт хийснэ... | эрүүл мэнд |
Шинэчлэлийн засгийн газрын 2012-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тус хөтөлбарт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болоод бусад салбарынхан, эмч мэргэжилтнүүд идэвхитэй оролцсон байна. Хөтөлбөрийн биелэлт өнгөрсөн онд 50,5 хувьтай гарч байсан бол энэ он... | эрүүл мэнд |
Элэгний эмийг бүртгүүлэхээр хандсан эмийн компани ЭМЯ-нд Элэгний С вирусийг эмчлэх дээрх эмүүдийн зөвхөн нэг нь болох Софосбувир эмийг АНУ-ын “Geliad Science” компани нийгмийн хариуцлагын чиглэлээр “Access” буюу “Хүртээмж” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг энэ оны долдугаар сард ЭМЯ-нд танилцуулсан билээ. Ингэхдээ... | эрүүл мэнд |
"Донор зохион байгуулалтанд сайн дурынханы оролцоог нэмэгдүүлье" сэдэвт уулзалтыг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зохион байгуулжээ. Уулзалтанд ЦССҮТ-н ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр ,Монголын Донорын холбооны ерөнхийлөгч М.Сосорбарам хүндэт доноруудын хамт оролцож, цусны донорын эгнээний өнөөгийн байдал,хэтийн зорилг... | эрүүл мэнд |
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэн энэхүү аюулт өвчний эсрэг тэмцэх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохиодог уламжлалтай. Монгол улсад энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн я... | эрүүл мэнд |
Монгол Улсад анх удаа Эмнэлгийн лабораторийн чанар, ур чадварт тавигдах онцлог шаардлага ISO-MNS15189 стандартаар ХӨСҮТ-ийн доорх долоон лаборатори магадлан итгэмжлэгджээ. 1. Нян судлалын лаборатори 2. Вируст судлалын лаборатори 3. Гепатит, энтервирусын лаборатори 4. Бэлгийн замаар дамжих халдварын лаборатори 5. Шимэгч... | эрүүл мэнд |
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 01-ны өдрийн байдлаар амбулаторийн 87506 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчны 7943 тохиолдол бүртгэгджээ. Уг өвчин нь Багануур дүүрэгт 5,6 хувь, Налайх дүүрэгт 4,9 хувиар тус тус нэмэгдсэн бол Баянгол дүүрэгт 2,9 хувь, Багахангай дүүрэгт 2,8 хувь, Хан-Уул дүүрэгт 2,6 хувиар тус тус бу... | эрүүл мэнд |
Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт төлөвлөлтийн аппарат, зайн туяа эмчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Төлөвлөлтийн симулятор -1996, зайн туяа эмчилгээний аппарат 2006 онуудад анх суурилуулагдаж ашиглалтын хугацаа дуусаад байсан юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд 360 градусаар харах боломжтой тө... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.