news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Монголчууд гүүний сүүгээр, Баруун Монголчууд гүү, үнээний сүүгээр айраг исгэдэг. Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай юм. Гүүний айргийг манайхаас гадна Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөр... | эрүүл мэнд |
Хүүхэд олдсон цагаас л эхлэн та зөв хооллож сурах хэрэгтэйг мэргэжлтэнүүд зөвлөж байна. Зөв хооллох гэдэг таныг тусгай хоол хэрэглэ гэж ч байгаа хэрэг биш. Харин зөв хүнс худалдан авч, зөв боловсруулж эрүүл хоол бэлтгэнэ гэсэн үг юм. Зөв хоол нь олон төрлийн амин дэм агуулсан тэжээллэг байх ёстой. Таны хооллолтын байдл... | эрүүл мэнд |
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 24 дэх удаагийн цахим хурал Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо. Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа, Г.Со... | эрүүл мэнд |
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дараах зүйлсийг зөвлөж байна. Тодруулбал, Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг хянаж бууруулан, эрт арга хэмжээ авбал халдварт бус өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүний дотор зүрх судасны өв... | эрүүл мэнд |
НҮБ-ын ДОХ-той тэмцэх хорооноос мэдээлэл хийжээ. Энэхүү мэдэгдлийг тодруулбал, тус байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ өвчнөөр өвчлөгсөд болон нас барагсдын тоо дэлхийн хэмжээнд буурч байгаа гэнэ. Гэхдээ ДОХ-ын вирус тээгч 35 сая хүний олонх эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүйг сануулаад, эл асуудалд анх... | эрүүл мэнд |
Хүүхэд багачууд зусланд амарч байгаа энэ үед Нийслэлийн гэр бүл, хүүхэд хөгжлийн газраас эцэг, эхчүүдэд хандаж дараах зөвлөмжийг гаргажээ. Үүнд Хүүхэд, эцэг эхчүүдээ! Хүүхдээ зусланд явуулахаар шийдсэн бол доорх зөвлөгөөг дагахыг зөвлөж байна. Хүүхдүүдээ эрүүл мэндийн үзлэгт заавал оруулах хэрэгтэй. Зуслан дээр очсоны... | эрүүл мэнд |
Тоглоомын тусламжтайгаар таны балчир үр эхлээд ажиглан харж, дараа нь хүрч, гартаа атгаж, амандаа хийх зэргээр хорвоотой танилцаж эхэлдэг. Иймд хүүхэддээ тоглоом сонгохдоо юуны өмнө аюулгүй байдлыг анхаарах нь тун чухал гэдгийг санаарай. Монгол улсад мөрдөгдөж байгаа хүүхдийн тоглоомын стандарт эрүүл ахуйн шаардлагыг з... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр “Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн Хойд Азийн бүс хариуцсан захирал Др.Жорж Смит, “Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн захирал Др. Ахмед Гома нарыг хүлээн авч уулзлаа. Агаарын хөлгийг нүдний эмгэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болон эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулах з... | эрүүл мэнд |
Давс хүний биед илүүдэл хэмжээгээр орох үед таргалах, артерийн даралт ихдэх, үүнтэй холбоотой тархины цус харвалт, зүрхний шигдээс, ясны сийрэгжилт, бөөрний чулуу, ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг давс маань натри, хлор гэсэн химийн хоёр элементээс бүтдэг. Үүнээс натри нь бие махбод... | эрүүл мэнд |
Өсвөр нас бол хүний амьдралын эрчимтэй өсөлтийн хоёр дах үе бөгөөд энэ насанд хүүхдийн өндөр 1/5 дахин, биеийн жин 1/2 дахин нэмэгддэг. Өсөлт хөгжилт эрчимтэй явагддаг энэ насанд уураг, аминдэм, эрдэс бодисоор ялангуяа “Д” аминдэм, кальциар баялаг хүнс, хоолыг өдөр бүр тогтмол хэрэглэх нь маш чухал юм. Өсвөр насны хүүх... | эрүүл мэнд |
Монголчууд хүүхдээ багаас нь наранд биеийг шаруулж, өвөл ханиад хүрэх, хоолой өвдөх, биеийн дархлаа сулархаас урьдчилан сэргийлдэг. Олон жилийн турш нар нь арьсны хавдар үүсэх шалтгаан гэж үздэг байсан. Гэвч өглөө оройн нарны туяа нь хүний биед маш сайн гэдэг нь судалгаагаар батлагдаж байна. Түүнчлэн нарны туяа нь эрү... | эрүүл мэнд |
Жил ирэх тусам тарваган тахлын голомт нэмэгдэж, бүртгэгдэх болсон. Энэ тахлын идэвхжлийн үе нь найм, есдүгээр сард эхэлдэг аж. Улсын хэмжээнд тарваганы тоо толгой цөөрсөнтэй холбоотой сүүлийн зургаан жил БОАЖЯ-наас тарвага агнахыг хориглох заалтыг гарган ажиллаж байгаа . Гэтэл иргэд агнаж боодог хийн, зам дагуух дава... | эрүүл мэнд |
Гэмтэл согог судлалын үндэсний төв зах зээлийн эдийн засгийн шилжилт, хямралын эхэн үеэс өнөөг хүртэл Франц улсын эрүүл мэндийн төслийг тасралтгүй хэрэгжүүлж, техник технологийн шинэчлэлийг хийж, төрөлжсөн нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчинг тасралтгүй сургалтад хамруулан бэлдэж ирсэн билээ. Мөн олон улсын түвш... | эрүүл мэнд |
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн арав дахь удаагийн цахим хурал Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо. Тус хуралд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Л.Оюунбилэг, Л.Оюунтунгал... | эрүүл мэнд |
Хүүхдэд дунгийн суулгацын хагалгаа амжилттай хийжээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эмч нар, БНСУ, БНХАУ-ын эмч нартай хамтран хүүхдэд дунгийн суулгацын хагалгааг өчигдөр анх удаа хийсэн юм. Энэхүү хагалгаа гурван цаг гаруй үргэлжилсэн бөгөөд тус хагалгаанд төрөлхийн сонсголгүй, гурван настай Н охин... | эрүүл мэнд |
Монгол Улсад шүдний их эмчийн багийг бэлтгэх тогтолцоо, цаашдын чиг хандлагын асуудлаар шүдний эмчийн туслах бэлтгэх сургалт боллоо. Энэхүү сургалтанд ЭМЯ, Койка, БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын шүдний эмч нарын холбоо, БНСУ-ын шүдний эмч нарын холбоо, АШУҮИС болоод бусад хобогдох эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оро... | эрүүл мэнд |
Эх хүн үрийнхээ инээхийг харж, шулганан хэлд орохыг сонсох энэ ертөнцийн жаргал. Харамсалтай нь орчны бохирдол болон бусад (эмнэлгийнхний хэлдгээр тодорхойгүй) шалтгаанаар нийслэл хотод төрсөн нярай хүүхдүүд төрөлхийн хүнд өвчтэй байх тохиодол ихссэн. Ийм нэг харамсалтай хувь тавилан Б.Есөнхүсэл хүүд тохиолджээ. Дөнгөж... | эрүүл мэнд |
Дэлхий дахинаа "шидэт шил" хэмээн алдаршсан "Супервижн" тусгай шил Монголд худалдаалагдаж байгаа юм байна. Энэ шил нь хол, ойрын хараа муудах, нүдний хугарлын гажиг, нүдний даралт, болорын бүдэгшил, нүдний угт өөрчлөлт орох зэрэг нүдний бүхий л эмгэгийг эмчилдэг гэнэ. Шилийг компьютер дээр цаг ажилласны дараа тогтмол з... | эрүүл мэнд |
Манай улсад ДОХ- ын вирусын халдвартай 158 дахь хүн өнгөрсөн сарын 31-нд бүртгэгджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаныхан өнгөрсөн гуравдугаар сард халдвар авах эрсдэлт бүлгийнхний дунд судалгаа явуулжээ. Ингэснээр 20-40 насны таван хүн ДОХ-ын вирусын халдвар тээж явааг илрүүлсэн байн... | эрүүл мэнд |
Эртний Энэтхэгт иогурт болон зөгийн балыг “бурхдын зоог” гэж үздэг байсан ба эртний Иран, Энэтхэгт Христийн тооллын өмнөх 500 онд иогуртыг хэрэглэж байсан түүх бий ажээ. Иогурт нь “А” болон “D” амин дээ баялаг тул ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, ясны бэхжилтэд сайнаар нөлөөлдөг гэнэ. Мөн ясны сийрэгжилтээс урьдч... | эрүүл мэнд |
Хүүхдийн сүүн шүдний тухай. Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг. Хамгийн анхны сүүн шүд буюу цахиур 4-6 сартай хүүхдэд цухуйгаад 2.5 – 3 настайд ургаж гүйцдэг юм байна. Ингээд хүүхэд дээрээ арав , доороо арав сүүн шүдтэй болно. 5 – 7 настайд байнгын шүд ургаж эхлээд 12 – 13 настайд ургаж дуусна. Ингээд 28 шүдтэй болсон б... | эрүүл мэнд |
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төв дээр өчигдөр бөөрний архаг дутагдалтай хүмүүсийг эмчилдэг үндсэн гурван аргын нэг болох хэвлийн диализ эмчилгээний аргыг Монголд анх удаа нэвтрүүлжээ. Тодруулбал, хэвлийн диализ эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа нь энэ салбарын гурав дахь том ололт аж. Гемодиализ, бөө... | эрүүл мэнд |
Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан” ТББ-аас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хавдарын хөнгөвчлөх эмчилгээний 23 нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг гардуулж, хоёр платыг иж бүрэн тохижуулан, хүлээлгэн өглөө.Уг арга хэмжээнд тэргүүн хатагтай Х.Болормаа, “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний с... | эрүүл мэнд |
Урин дулааны улирал ирж хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлж, мөн баяр наадам болох гэж буйтай холбогдуулан олныг хамарсан халдвар, хордлого, дэгдэлт гарахаас сэргийлэхийн тулд иргэдийн хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангах, анхаарал, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ, ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ ү... | эрүүл мэнд |
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн цахим шуурхай зөвлөгөөн болжээ. Энэ удаагийн цахим хурлыг Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа удирдан явуулсан байна. Тус цахим хуралд оролцогч нийт эмч, мэргэжилтнүүдэд эхийн эндэгдлийн шалтгаан, авах арга хэмжээний талаар ЭМЯ-ны ЭТХ-ийн мэргэжилтэн Н.Болормаа, “Гэр бүл... | эрүүл мэнд |
Цорын ганц найдвартай арга бол артерийн даралтаа хэмжих. Гэхдээ цусны даралт ихсэлт үүсэх эрсдэл байгааг илтгэх зарим шинж байх бөгөөд ойр ойрхон давтагдаж байгаа бол онцгой анхаарах шаардлагатай. Үүнд: • Толгой өвдөх, эргэх • Нүд эрээлжлэх • Нойронд муу болох • Дотор муухайрах, бөөлжих • Зүрх дэлсэх, өв... | эрүүл мэнд |
Үндэсний Их баяр наадмаар буюу бүх нийтийн амралтын өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь: -11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллана. -Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хоо... | эрүүл мэнд |
Иргэд удаан хугацаагаар халуун наранд байх үед нарших гэсэн асуудал гарч ирдэг. Тэр дундаа хүүхдүүд наршихдаа хурдан байдаг. Тэгвэл хэрхэн наршихгүй байх, наршсан хүнд ямар түргэн тусламж үзүүлдэг талаарх зөвлөгөөг өгье.Халуун нар төөнөж байгаа орчинд удаан хугацаагаар ажиллаж, аялаж байгаа хүмүүс биед хуримтлагдсан ха... | эрүүл мэнд |
Дулааны улиралд хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгддэг тул гэдэсний халдвараас сэргийлэх үүднээс дараахь мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. Манай улсад сүүлийн гурван жилд дунджаар нийт халдварт өвчний 8,8 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлдэг. Үүний дотор цусан суулга, сальмонеллёз, гар хөл амны өвчин, хоолны... | эрүүл мэнд |
Олон хоногоор аялалд явах тохиолдолд хоол хүнсээ мөн адил олон хоногоор бэлдэнэ. Ихэвчилэн хот суурин газраар байнга ороод байхгүй тул аялалд оролцогчид урьдчилан сайтар бэлдсэн байна. Иймд хоол хүнсний материал сонголт, аяллын хугацаан дахь хадгалалт зэргийг урьдчилан сайтар тооцох нь зүйн хэрэг. Аяллын үед галууд /ая... | эрүүл мэнд |
Баянгол эмнэлэгт гурван ихэр хүү өчигдөр мэндэлжээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Нөхөн үржихүйн чиглэлээр улсдаа анхдагч, төрөлжсөн, нарийн мэргэжлийн Баянгол эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн ихрүүдийн тоо ийнхүү гурваар нэмэгджээ. Тус төвийн анхны ихэрүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд ... | эрүүл мэнд |
Сүүлийн үед хоол хүнсээр дамжих өвчин, хордлогот халдварын тоо нэмэгдэж, олноороо буюу гэр бүлээрээ өртөж байна. Янз бүрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, хадгалалт, үйлдвэрлэлийн технологийн горим алдагдах, шууд хэрэглэдэг жимс ногоог угаалгүй идэх, түүхий, дутуу чанасан өндгөөр хийсэн хоол, мах, загас, салат, крем... | эрүүл мэнд |
Дэлхийн донорын өдөр өнөөдөр тохиож байна. Анх 2004 оноос эхлэн Монгол улсын хэмжээнд Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр тэмдэглэж иржээ. Энэ жил 10 дахь жилдээ уг өдрийг тэмдэглэх нь. Дэлхийн цусны донорын өдрөөр хүний амь аврагч доноруудад хүндэтгэл үзүүлэн талархал илэрхийлэх, доно... | эрүүл мэнд |
Киви жимсийг байгалийн амин дэмийн цуглуулга, эмийн сан гэж нэрлэдэг. Эмч нар бие сулрах, євдєх vед энэ жимсийг идэхийг юуны ємнє зєвлєдєг. Учир нь нэг ширхэг кивид хvний єдрийн хэрэгцээг хангах С витамин байдаг бєгєєд бодисын солилцоонд зайлшгvй кали гадил жимснээс дутахгvй агуулагддаг. Цаашилбал, Е аминдэм, магни ами... | эрүүл мэнд |
Жил бүрийн зургаадугаар сарын 14-нд цусны донорын өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү арга хэмжээгээр авлагагүй цусны донор, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний тухай олон нийтэд мэдээлэх, цусны доноруудыг алдаршуулан тэдэнд талархал илэрхийлдэг. Энэ өдрийг манай улс “Эрх чөлөөний талбай”-д ... | эрүүл мэнд |
“Хүрээлэн буй орчин-Эрүүл мэнд” сэдэвт бага хурал боллоо. Тус хуралд ЭМЯ, БОНХЯ болон 6 ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг төлөөлж төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар оролцсон. Уулзалтын үеээр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны бохирдол ихсэ... | эрүүл мэнд |
Ойрын үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Хятадад нэг сая хүний амийг залгисан “Көпадэ” шумуул Монголд дөхөж явна” гэсэн мэдээлэл цацагдсан байна. Бид ДЭМБ-ын албан цахим хуудас, Олон улсын албан бус цахим хаягийг шүүж үзэхэд уг мэдээллийг баталгаажуулах мэдээ бүртгэгдээгүй байна. Харин манай улсад зуны улира... | эрүүл мэнд |
Дархан–Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн тушаалаар байгуулагдсан Г.Лхагважав эмч ахлагчтай “Ёс зүй, харилцаа, хандлага”-ын сургалтын багийхан “Эмч, эмнэлгийн мэргэжилтний хувь хүний хөгжлийг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь ёс зүй, харьцаа хандлагын сургагч багш нарыг бэлтгэх, эмч, эмнэл... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Энэ үеэр тус төвийн захирал М.Нямсүрэн байгууллагын үйл ажиллагааг Эрүүл мэндийн сайдад танилцуулав. Н.Удвал сайд байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны дараа эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг тус төвийн хамт олонд та... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, Арвайхээр сумаас “Гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран “100 айл, өрхийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих” төлөвлөгөөг дөрвө... | эрүүл мэнд |
-Ургамлын баялаг нь дэлхийн улс, орны хөнгөн, хүнс ба эмийн үйлдвэрийн зонхилох түүхий эдийн нэг. Орчин үед ургамлын бодисын химийн нарийн бүрдэл, молекулын бүтцийн судалгаа дэлхийд өргөн цар хүрээтэй хийгдэх болсон. Ингэснээр танин мэдэхүйн асар их баялаг бий болж олон зуун ашигт бодисуудыг нээж, үйлдвэр, хөдөө аж ах... | эрүүл мэнд |
Зуны халуунд идэн сэргүүцэх сайхан амттан бол мөхөөлдөс. Гэхдээ энэ хүнс хэнд хэрэгтэй, хэнд хэрэггүй вэ? Жинхэнэ мөхөөлдөс нь нилээд ашигтай хүнс бөгөөд түүнийг хэрэглэхээс татгалзах шаардлагагүй. Кальци ихтэй энэ хүнс хүүхдийн болон диетийн хоолонд мөхөөлдөсийг маш ашигтай хүнс гэдэг. Америкийн эрдэмтдийн явуулсан су... | эрүүл мэнд |
Монгол улсад бага насны хүүхдийн шүдний өвчний тархалт улам нэмэгдэж байгаатай холобгдуулан ойрын үед хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээний талаар Эрүүл Мэндийн Яам, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Нүүр Ам Судлалын Сургууль, “Хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сан” –гаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр “ Улсы... | эрүүл мэнд |
Дэлхий дээр та бидний мэдэхгүй маш олон төрлийн жимс жимсгэнэ ургадаг. Эдгээрээс дэлхийд нэн ховор тооцогддог гэнэ. Салак Могой жимс гэдгээр нь хүмүүс илүү мэддэг энэ жимс Индонез, Малайзад ургадаг. Салак гэдэг нь холтос гэсэн утгыг гаргадаг гэнэ. Хүрэн өнгийн үелэн тогтсон хальснаас бүтсэн нь могойн арьстай төстэй учр... | эрүүл мэнд |
Үргүйдэлтэй хэрхэн тэмцэх талаар төрийн болоод хувийн хэвшлийн эмнэлэгийн эмч, удирдлагууд болоод мэргэжилтнүүд оролцсон хэлэлцүүлэг Эрүүл мэндийн яаманд болжээ. Эрүүл мэндийн сайдын санаачилгаар анх удаа болж байгаа хэлэлцүүлгийг нээж сайд Н.Удвал хэлэхдээ “Үр шилжүүлэн суулгах, эмчлүүлэхээр гадны улсыг зорьж буй ирг... | эрүүл мэнд |
Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн захиргаа "Самсунг Эм-Си-Эс Проперти" ХХК-тай хамтран хүүхдэд үзүүлэх суурь тусламжийг сайжруулах загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ. Эхний ээлжинд бага насны хүүхдийн суурь тусламжийн өрөөний иж бүрэн засвар үйлчилгээг иж бүрнээр х... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн дэд Ж.Амарсанаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ансан хотын “Танвон” эмнэлэгт очиж эмчлүүлэн зүрхний хагалгаанд орох зургаан хүүхэд болоод Солонгосын "Сэлвэшн Арми" ТББ-ын Монгол дахь албан ёсны төлөөлөөгч нарыг хүлээн авч уулзжээ. Зүрхний хагалгаанд төрлөхийн зүрхний цоорхойтой хүүхдүүд хамрагдаж байгаа бө... | эрүүл мэнд |
Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог Австрийн хvvхдиин эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–өөр, ergon-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм. Стати... | эрүүл мэнд |
Японы “Зүрхээ хамгаалъя” сан төрийн бус байгууллага П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй 12 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн эмч, төлөөлөгчид манай улсад жилд хоёр удаа ирж, найман нярай, хүүхдэд зүрхний гажгийн оношилгоо, эмчилгээг хамтран хийжээ. М... | эрүүл мэнд |
2014 оны зун халуун болох учир жирэмсэн эмэгтэйчүүдэд хүнд тусч болзошгүй хэмээн Канадын эрдэмтэд анхаарууллаа. Хугацаанаас өмнө төрөх магадлалтай учир эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай хэмээн тэд зөвлөж байна. Төрөлтийг цаг агаартай холбон сүүлийн 20 жилийн дотор судалгаа явуулсан бөгөөд өдөртөө нэмэх 32 хэмийн халу... | эрүүл мэнд |
АНУ болон Европын холбооны эрдэмтэд бидний амьдралыг уртасгаж, хөгширөлтийг удаашруулдаг хамгийн ашигтай, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ. Үүнд: Цэцэгт байцаа Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлааг сэргээх үйлчилгээтэй бөгөөд чөлөөт радикалуудтай тэмцэгч антиоксидантаар баялаг байдаг. Ихэнх эрдэ... | эрүүл мэнд |
Бөөрний эмгэг болон бөөр шилжүүлэн суулгах үйлчилгээний орчин үеийн чиг хандлага сэдвээр Монгол, БНСУ-ын эмч нарын хамтарсан VI семинар Улаанбаатар хотноо тавдугаар сарын сүүлийн гурав хоногт болсон билээ. БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессорууд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарт сургалт зохион байгуулж, манай э... | эрүүл мэнд |
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн зургаадахь удаагийн цахим хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжлтэн Ч.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Л.Бор, Л.Оюунбилэг, Л.Оюун... | эрүүл мэнд |
2013-2014 онд Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн “Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх” 165 дугаар зорилтын хүрээнд 11 аймагт Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвийн ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын бэлэг судлалын анагаахын нийгэмлэг, Геронтологийн үндэсний төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монголын андрологийн нийгэмлэг, Монголын менопауз, андропауз зохицуулалтын нийгэмлэг, Монголын бөөрний мэс заслын нийгэмлэгүүд хамтран Ази Номхон далайн ... | эрүүл мэнд |
Хүний биед бараг 2-3 сая хөлсний булчирхай байдаг байна. Байнга суугаад байдаг хүний биеэс өдөрт 2 литр шахам хөлс гардаг боловч халууны хэмжээ нэмэгдэх юм уу биеийн тамирын дасгал бэлтгэл хийхэд хөлс гарах хэмжээ нь нэмэгдээд арав литрт хүрдэг аж. Нэг грамм хөлс гарах бүр 0.64 килокалори халуун гардаг, хөлс гарах нь ... | эрүүл мэнд |
Эрчимтэй өсөж буй нялх хүүхдийн энэ өвчин нь хоёр сартайгаас, хоёр нас хүртэл тохиолддог Д аминдэмийн дутагдлаас үүсдэг өвчин юм. Уг өвчний үед, хүүхэд цочимхой, уйланхай, нойрондоо муу болдог. Мөн хөхөх ,хооллох үедээ ихээр хөлрөх бөгөөд толгой дагз хавийн арьс загатнаж толгойгоо байнга шөргөөснөөс үс нь халцардаг. Хө... | эрүүл мэнд |
ОХУ-д ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх вакцин, эм гаргажээ. Энэхүү эмийн хувьд дэлхийн эмийн зах зээлд ноцтой өрсөлдөөн бий болгох төлөвтэй байгаа аж. Мэргэжилтнүүд DRACO гэгддэг эм нь улаан бурхан, улаанууд, үлд зэрэг өвчнүүдээс гадна ДОХ-ын халдварыг ч ялах болно гэдэгт итгэж байна. Эмийг хэрэглэснээр өвчтэй эсү... | эрүүл мэнд |
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 416 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хүрээнд Зүүнбаян багийн ахмадын үзл... | эрүүл мэнд |
Монголчууд бидний өдөр тутмын хэрэглээ болсон нэг зүйл бол яах аргагүй бохь. Стиморол, орбит, минтос… гэх мэт бохийг манайхан өргөн хэрэглэдэг. Бохийг шүд цэвэрлэдэг, шүд цоорох өвчнөөс сэргийлдэг гэж хэрэглэгчид ихэнхдээ ташаа ойлгодог боловч үнэн хэрэгтээ сөрөг нөлөөтэй гэнэ. Иймд аль болох бохь хэрэглэхгүй байхыг эр... | эрүүл мэнд |
“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ-тай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга-уулзалт”-ыг зохион байгуулсан. Чуулга уулзалтын үеэр - Монгол оронд оношилж эмчлэхгүй байгаа өвчин эмгэгийн тусламж үйлчилгээг сайжруулах нь... | эрүүл мэнд |
Цусны даралт багасна. Даралт буурснаар таны наснаас үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна. Хэрэв та өндөр даралттай бол давсаа бага хэрэглэснээр таны даралт дөрвөн долоо хоногийн дараагаас буурч эхэлнэ. Энэхүү эерэг үр дүнг харахын тулд хоолныхоо давсыг жаахан багасгаад үз. Давс бага хэрэглэснэ... | эрүүл мэнд |
Нүдний харааг он удаан жилийн туршид эрүүл байлгахад спорт, эрүүл агаар, идэвхтэй амралт зэрэг тустай юм. Энэ бүхэн цусны эргэлт болон нүдний эд эсийн холбоосыг сайжруулдаг байна. Нүдийг дасгалжуулахад ширээний теннис, сэлэлт, гүйлт, морин спорт болон бүжиг тохиромжтой. Түүнчлэн дараах дасгалыг тогтмол хийвэл сайн. 1. ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТанхимтай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг энэ сарын 07-ны өдөр Төрийн ордноо амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад гадаад, дотоодын 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, эрүүл мэндийн салбарын эдийн зас... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо байг... | эрүүл мэнд |
Зоонозын өвчин судлалын үндэсний төв “Биотерроризмын үед террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны шуурхай штабыг зохион байгуулах нь” сэдэвт сургалт дадлагыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалт дадлагад Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүд, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсий... | эрүүл мэнд |
Монголчууд эртнээс “жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэдэгчлэн дур мэдэн эм хэрэглэх зуршилтай болчихсон улс. Зарим тохиолдолд үнэхээр ам дамжиж сонссон эмээ ууснаар бие тань тэнхэрч байгаа мэт байдаг боловч үнэндээ өөр эрхтэн тогтолцоог тань өвчлүүлж байдаг аж. Тиймээс дур мэдэн эмчийн зааваргүйгээр эм х... | эрүүл мэнд |
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 19-нөөс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд зориулсан сургалт явуулж байгаа аж. Уг сургалтыг ЭМЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн хөтөлбөр", Италийн АИФО байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Европын Хол... | эрүүл мэнд |
Дархан-Уул аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын хяналтад хөгжлийн бэрхшээлтэй 469 хүүхэд байдаг аж. Тэдгээр хүүхдийн асаргаа, сувилгаа, эцэг эх, асран хамгаалагч нарын үйлчилгээнд зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа, эмчилгээний төв”-ийг 2005 оноос ажиллуулжээ. Тус төв жилд саажилттай 120, хөдөлгөөн... | эрүүл мэнд |
ДЭМБ, Монголын ЭМЯ, НЭМҮТ хамтран зохион байгуулж буй “Тамхигүй дэлхийн өдөр”-ийг угтсан үйл ажиллагааны хүрээнд Дам тамхидалтаас сэргийлэх бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тэд дам тамхидалт буюу бусдын татсан тамхины утаагаар амьсгалах нь ямар хортой болох талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Доктор Г.Цэ... | эрүүл мэнд |
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 24 дүгээр чуулганаар тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах болон хүний эрхийн асуудлаар Хүний эрхийн зөвлөлийн 22/32 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар Ирланд Улс өнгөрсөн онд тогтоолын төсөл санаачилсан ба энэ асуудлыг Монгол Улс судлан үзсэний үндсэн дээр хүүхди... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэхүү ажлын хүрээд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд гарсан эхийн эндэгдлийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурваар буюу 9.4 промиллээр буурсан үзүүлэлт гарчээ. Харин эцэг, эх, асран хамгаалагчдын х... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Тогтолцооны судалгаа, статистикийн хэлтсээс жил бүр эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэл хэлбэрээр гаргадаг. Мэдээлэл хэрэглэгчдэд танилцуулах, түгээх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн үзүүлэлт” ... | эрүүл мэнд |
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж байгаа Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблейн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд” сэдвээр үг хэлэв. Тэрбээр монгол орны уур амьсгалын өөрчлөлт нийт хүн амын эрүүл мэнд болон эрүүл мэндийн ... | эрүүл мэнд |
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 67 дугаар ассамблей үргэлжилж байна. Ассамблейн А хорооны хурлаар өчигдөр дэлхийн дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд манай улсаас ЭМЯ-ны мэргэжилтэн Др. С.Төгсдэлгэр оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр с... | эрүүл мэнд |
“Люксембургийн зүрхний мэс засал, интервеншнл кардиологийн институт Зүрхний Төв”-өөс зүрхний мэс заслын баг манай улсад хүрэлцэн иржээ. Тус багийн эмч нар П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (ШУГТЭ) дээр сургалт - мэс заслыг энэ сарын 18-аас 23-ны өдрүүдэд амжилттай явуулж дууслаа. Дээрхи ажлын хүрээнд з... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн газрууд хамтран “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр 14.00-17.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд зохио... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам орон даяар “Эрүүл мэндийн довтолгоо” эхлүүллээ. Тодруулбал, хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийн 55-60 хувь нь амьдралын буруу хэвшил, зан үйлээс нь шалтгаалдаг болохыг ДЭМБ тогтоосон байна. Үүнээс үүдэлтэй өвчнүүдэд зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлээс шалтгаалсан эмгэг б... | эрүүл мэнд |
Энэ онд анагаах ухааны салбарын байгууллагуудын шилдэг илтгэлүүдээс шилдгийн шилдгийг шалгаруулах “Вансэмбэрүү" эрдэм шинжилгээний анхдугаар чуулган зохион байгуулагджээ. Тус хурлыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг анхлан зохион байгуулж байсан аж. “Вансэмбэрүү” эрдэм шинжилгээний чуулганыг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б... | эрүүл мэнд |
Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблей нийгмийн эрүүл мэндийн маш олон асуудлыг хэлэлцэж, 20 гаруй тогтоолыг баталснаар энэ сарын 24-ний Бямба гарагт өндөрлөж, хаалтаа хийлээ. Бямба гарагт 2015 оноос хойших дэлхийн хөгжлийн зорилтууд, олон улсын эрүүл мэндийн дүрэм, нянгийн тэсвэржилт, хүчирхийлэл зэрэг асуудлаар б... | эрүүл мэнд |
Гэмтэл согог судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулын үеийн арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, ГССҮТ-ийн Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын гишүүдэд т... | эрүүл мэнд |
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт Япон улсын “Зүрхээ хамгаалъя сан”-ийн дэд тэргүүн Хидэши Томита тэргүүтэй Япон улсын эмч нарын баг зүрх судасны гажигтай бага насны хүүхдүүдэд судсан дотуурх мэс ажилбарын тусламж үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Энэ сарын 3-7-ны хооронд тус үйл ажиллагаа болох юм байна. ... | эрүүл мэнд |
Монголчууд гадаадын эрүүл мэндийн байгууллагуудад эмчилгээ хийлгэх нь жил ирэх тусам ихэссээр байдаг байна. Үүний нэг тод жишээ бол 2009-2011 онуудад Монгол иргэд 7.8 тэрбум вонн буюу 12 тэрбум дөрвөн зуун наян сая орчим төгрөгийг БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагуудад эмчилгээ үйлчилгээ авах нэрийн дор тушаасан аж. Энэ... | эрүүл мэнд |
-Үгүй ээ, би үүн дээр ганцхан жишээ дурдъя. 1990 оноос хойш Польшид манай уламжлалт анагаах ухааны чиглэлийн 300 эмч ажиллаж байгаа. Одоо зарим нь яг Польшийн иргэн шиг болчихсон. Польшийн эрүүл мэндийн систем муу учраас манайхаас хүн очоод байгаа юм биш. Манайх бол тусгаар улсынхаа хувьд давуу талтай. Өвөр Монгол юм у... | эрүүл мэнд |
Олон улсын сувилагч нарын өдрийг угтан "Ард түмний талархал хүлээсэн сувилагч" хүндэтгэлийн арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Энд ажил үйлсээр манлайлагч, тэргүүний 300 гаруй сувилагч цугларч, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, шилдгүүдээ тодруулсан юм. Түүнчлэн тэдэнд иргэд баярлаж талархсанаа энэ үе... | эрүүл мэнд |
Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж тэмдэглэдэг аж. | эрүүл мэнд |
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын Сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоотой хамтран “Сүрьеэтэй хүн бүрт хүрч үйлчилье”,“ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тусламж үйлчилгээ, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Тус сургалтыг Дүүргийн Засаг даргы... | эрүүл мэнд |
Олон улсын сувилагч нарын өдрийг угтан "Ард түмний талархал хүлээсэн сувилагч" хүндэтгэлийн арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд өчигдөр зохион байгуулсан билээ. Энэхүү арга хэмжээнд ажил үйлсээр манлайлагч, тэргүүний 300 гаруй сувилагч цугларч, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, шилдгүүдээ тодруулсан юм. Энэ үеэр "Ард түм... | эрүүл мэнд |
Энэ сарын 14 хүртэл Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид ажлын байран дээрээ нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж байна. Үзлэг, шинжилгээнд Эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг эрт илрүүлэх, оношлох, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн зөвлөмж хүргэх з... | эрүүл мэнд |
Жимс нь мод, бут гэх мэт ургамлын шүүслэг үр бөгөөд хүний биед амархан шингэдэг, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүн юм. Бүтцээр нь үрт жимс, яст жимс, жимсгэнэ гэж ангилна. Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Банана нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаал... | эрүүл мэнд |
“Эрүүл, аюулгүй ажлын байр” дэлхийн өдрийн хүрээнд НЭМҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачлагаар “Эрүүл ажлын байр-2014” сарын аяныг ЭМЯ, ХАХНХЯ, ХЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулах юм байна. Тус нээлтийн үйл ажиллаг... | эрүүл мэнд |
Хачгаар дамжин халдварладаг халдварт өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол хачгийн хөгжлийн үе шатаас хамааран өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн бүртгэгдэж эхэлдэг байна. Дэлхий дээр 3000 гаруй хачиг байдгаас Монголд 18 төрлийн 43 зүйлийн хачиг тархаж үүнээс хоёр төрлийн хачиг нь хүнд өвчин үүсгэдэг гэнэ. Хачиг нь ө... | эрүүл мэнд |
Ямар ч аав, ээж таны хүүхэд богино настай гэдэг үгийг сонсохыг хүсэхгүй. Гэхдээ илүүдэл жинтэй хүүхдэд урт наслах боломж бараг байхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байгаа нь үнэн. Манай ерөнхий боловсролын сургуулиудын 12-17 насны хүүхдүүдийн дунд өнгөрсөн онд явуулсна судалгаагаар 1.2 хувь таргалалттай. ... | эрүүл мэнд |
“Эрүүл мэдийн нэгдсэн экспо-2014” үзэсгэлэн өнөөдөр гарна. Энэхүү үзэсгэлэнд Монголд нэртэй хувийн эмнэлгүүд, эрүүл мэндийн тоног төхөөрөмж импортлогчид, эм үйлдвэрлэгчид, эм ханган нийлүүлэх байгууллагууд, гоо сайхны бүтээгдэхүүн-үйлчилгээ үзүүлэгчид, мэргэжлийн зөвлөгөө өгөх болон чийрэгжүүлэх төвүүд, бусад холбогдо... | эрүүл мэнд |
“Дархлаажуулалтын долоо хоног” тохиож байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэр 2003 онд ДЭМБ-ын Америкын бүсээс Дархлаажуулалтын долоо хоногийг санаачлан, тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2012 онд анх удаа ДЭМБ-ын бүх зургаан бүсийн 180 гаруй улс оронд дархлаажуулалтын долоо хоногийг нэгэн зэрэг... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн оны 344, 446 дугаар тушаалуудын хэрэгжилтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооноос “Сэтгэл шингэсэн харилцаа, сэтгэлд нийцсэн үйлчилгээ” сэдэвт сургалтыг энэ сарын 14,15,24-ны өдрүүдэд Хэрх, Дулаанхаан, Сант сумдад бүсчлэн зох... | эрүүл мэнд |
“Эрүүл, аюулгүй ажлын байр” дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачлагаар “Эрүүл ажлын байр-2014” сарын аяныг Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Дэлхийн эрүүл мэндийн б... | эрүүл мэнд |
Монгол улсын Засгийн газрын 225 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэнцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас насанд хүрээгүй хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, хохирсон далд гэмт хэргийг илрүүлэх, өөрсдийгөө урьдчилан сэргийлэх чадвар суулгах зорилгоор энэ с... | эрүүл мэнд |
ЭМЯ-аас МХЕГ-т ирүүлсэн хүсэлтийн дагуу “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, бүтээгдэхүүнийг сурталчилсан үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “EQO UP” ХХК,“Универсал” ХХК-иуд нь энэ оны хоёр, гуравдугаар сард олон нийтийн телевиз, олон нийтийн сүлжээ, цахим хуудс... | эрүүл мэнд |
“Эрүүл мэнд-2014” Эрүүл мэндийн салбарын үзэсгэлэн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болж байна. Тус үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж байгаа бөгөөд энэ сарын 27-ыг дуустал үргэлжлэх аж. Үзэсгэлэнд Монголд үйл ажиллагаагаа явуулж буй эмнэлгүүд, эрүүл мэндийн тоног төхөөрөмж импортлогчид, эм үйлдвэрлэгчид, эм ханган ... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.