news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
“Дархлаажуулалтын хууль эрхзүйн орчин, санхүүжилтийн тогтвортой байдал” олон улсын хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Сабин институт-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч болоод Уганда, Вьетна... | эрүүл мэнд |
ДЭМБ-аас энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр АНУ-д Эбола вируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн юм. Өвчтөн саяхан Баруун Африкт аялсан байжээ. Тэрээр өнгөрсөн сарын 24-ний өдөр АНУ-д ирсэн бөгөөд арвандөрвөн хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөний сорьцыг лабораторийн ш... | эрүүл мэнд |
Нүдний доогуур гол төлөв ядрах үед нүдний доогуур хөхөрдөг. Энэ нь хүчилтөрөгч буюу эд эсийн амьсгалын чухал тэжээл дутагдсантай холбоотой. Ихэнхдээ оюуны хөдөлмөр хийдэг хүмүүст хөдөлгөөнгүйгээр удаан суусны дараа нүдний доогуур хөхөрсөн аргыг хэрэглэн толгойныхоо өвчинг намжааж болно. Хүйтэн усаар норгосон алчуур тол... | эрүүл мэнд |
Дэлхий дахинд болон Монгол улсад бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. Улсын хэмжээнд албан болон албан бус сувгаар халдварт өвчин, олныг хамарсан осол, гэмтэл, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, үйл явдлын талаарх мэдээлэл мэд... | эрүүл мэнд |
: Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол гарсан. Энэ дагуу мэргэжлийн байгууллагаас тархвар судлал болон лабораторийн шинжилгээ хийхэд үхрээс халдвар авч өвчилсөн болох нь батлагдаж, ”Боомын арьсны хэлбэр”-ээр өвчилсөн нь тогтоогдсон байна. Иймд малчин иргэд гэнэт мал үхвэл мал... | эрүүл мэнд |
"Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар"-ын хүрээнд энэхүү арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ахмадуудад биеийн жин, биологийн нас тодорхойлж, цусны даралт хэмжиж, идэвхтэй хөдөлгөөн, зохистой хооллолтын талаар зө... | эрүүл мэнд |
Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 31 дэх удаагийн ээлжит цахим хурал Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд хийлээ. Тус хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, Хүүхдийн төв сувиллын захирал Э.Буянмандах, 3-р төрөх эмнэлгийн дарга Д.Бат-Очир, Нийгмийн эрүүл м... | эрүүл мэнд |
Мари Стопс олон улсын байгууллагаас гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах зорилготой “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх, үр хөндөлтийн эрсдлээс сэргийлэх” Данида төслийг Монгол улсад 2014 оны долдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн аж. Тус төслийн танил... | эрүүл мэнд |
Өнгөрсөн онд 79780 хүүхэд мэндэлсэн шиг энэ онд хүн амын цэвэр өсөлт 71000-д хүрвэл шинэ оны өмнөхөн гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах боломжтой гэнэ. Тодруулбал, Статискчидийн үзэж буйгаар гурван сая дахь иргэн энэ онд багтаж мэндэлнэ гэсэн тооцоо судалгааг гаргажээ. Манай улсад арван минут 30 секунд тутамд нэг х... | эрүүл мэнд |
Монгол улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний шинжилгээнд 157,912 хүн амбулаториор үйлчлүүлсний 7,094 (4.5 хувь) нь ТТӨ-тэй ба өмнөх долоо хоногоос 0.2хувь, өнгөрсөн оноос 0.1хувиар их, 10,000 хүн амд 26.3 тохиолдол бүртгэгдэн, өмнөх долоо хоногоос 3.1, өмнөх оны мөн үеэс 3.5 тохиолдлоор тус тус нэмэгджээ. Иймд, • Том... | эрүүл мэнд |
“Олон улсын хараа хамгаалах өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. Тус хуралд Эрүүл мэндийн яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөл оролцс... | эрүүл мэнд |
Сүүлийн үед 0-3 насны хүүхдүүд парацетамол эмэнд ихээр хордох болсон талаар албаныхан анхааруулж байгаа юм. Тодруулбал, 0-3 насны хүүхдүүд парацетамол уулгахгүйгээр эмчлэх хэрэгтэй. Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ халууныг хурдан буулгахын тулд маш өндөр тунгаар уулгасан ч байдаг. Энэ мэт байдлаас болж хүүхэд парацетамо... | эрүүл мэнд |
Хоспис ба хөнгөвчлөх эмчилгээний дэлхийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ба хавдрын бус хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” сэдэвт бага хурал боллоо. Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдлаа. Уг бага хуралд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол дахь Суур... | эрүүл мэнд |
Одоогоос 14 жилийн өмнө Монгол улсад хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг нэг ч байгууллага, хөнгөвчлөх анагаах ухааныг заадаг нэг ч сургууль, нэг ч монгол ном сурах бичиг байгаагүй юм байна. Иймээс өвчин нь илаарших боломжгүй болсон өвчтөний тусламж үйлчилгээ авах эрх нь хөсөрдөж, “эмчилгээгүй ” гэдэг нэрийн дор ар г... | эрүүл мэнд |
2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Либери, Гвиней, Сьерро-Леон, Нигери, Сенегал, БНАКУ, АНУ, Испани улсад Эбола вируст халдвараар нийт 8105 хүн өвчилж, 3908 (48%) нас барсан байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 401ажилтан өвчилж, 232 (58%) нас барсан байна. 2014 оны энэ сарын 06-ны өдөр ДЭМБ-д Испаний... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын наймдугаар сарын 13-ны өдрийн тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа байгууллагуудад 19 нэр төрлийн 47 ширхэг, нийт 980 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Үүнд биохимийн болон цусны бүрэн анализатор, амьсгалын аппарат гэх мэт эмнэлгийн тоног төхөөрөмжийг дү... | эрүүл мэнд |
“Архины хортой хэрэглээг бууруулах” үндэсний хоёр дахь хөтөлбөр төслийн хэлэлцүүлгийг нийгмийн бүх түвшинд зохион байгуулах хуваарийн дагуу НЭМҮТ-ийн Сургалтын танхимд Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдээс өндөр настнуудын төлөөлөл хүрэлцэн ирж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнд... | эрүүл мэнд |
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Амны хөндийн эрүүл мэндийн төвийн нээлтэд оролцлоо. Тус төвийг Улаанбаатар Ротари Клуб нь Олон Улсын Ротарийн 3490 дүгээр дүүргийн нийт 74 Ротари клуб болон Олон Улсын Ротарийн Сангийн дэмжлэгтэйгээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний төлбөрийн тогтолцооны үнэлгээ”-г танилцуулах, цаашид авах арга хэмжээний зураглал гаргах хэлэлцүүлэгт уулзалт боллоо. Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулан, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд хүртээмжтэй хүргэх замаар хүн амынхаа эрүү... | эрүүл мэнд |
Тамхины утаанд 4000 төрлийн хорт бодисууд агуулагддагаас 69 төрлийн хорт бодисууд болох хар тугалага, никотин, бохь, аммиак, цианит, хүнцэл, формальдегид зэрэг нь хорт хавдар үүсгэдэг байна. | эрүүл мэнд |
Өнгөрсөн жил манай улсад дөрвөн настай хүүд энэ төрлийн хагалгааг амжилттай хийсэн билээ. Тэгвэл саяхан манай эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийжээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн эмч нарийн баг, БНСУ-ын "Асан" эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нартай хамтран ой гарантай охинд элэг шилжүүлэ... | эрүүл мэнд |
"Улаанбаатар их дэлгүүр"-ийн гадна II амаржих газрын эмч ажилтнууд жагсаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тодруулбал, тус эмнэлэг дулааны шугам сүлжээний асуудлаас болж өнгөрсөн онд хүндхэн өвөлжсөн гэнэ. Гурван сая дахь иргэнээ өлгийдөн авна гэж байхгүй тухай эмч, ажилтнууд хэлж байгаа бөгөөд энэ бүхэнд "Улаанбаатар их дэлг... | эрүүл мэнд |
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын нээлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У, ЭМЯ-ны газрын дарга нар, СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл, болон холбогдох албаны хүмүүс, тус эмнэлгийн ажилтан, албан х... | эрүүл мэнд |
Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2007 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэх болсон байна. Энэ талаар “Мари Стопс Интернэшнл” олон улсын байгууллагаас мэдээлэл хийлээ. Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг хэрэглээгүйгээс гарах сөрөг үр дагаварууд нь хүсээгүй жирэмслэлт ... | эрүүл мэнд |
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн хүндэтгэлийн хурал МҮЭСТО-д болж байна. Шастинаар овоглосон тус эмнэлгийн хамт олон өнөөдөр түүхэн 60 жилийн ойн баяраа хөдөлмөр бүтээлийн дээдээр угтаж байгааг эмч ажилчид ам бахдан хэлж байлаа. 1985 оны арван сард сайд нарын шийдвэ... | эрүүл мэнд |
“Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын хамтарсан 2011 оны 261/101 дугаар тушаалаар 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэл... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Үүнтэй холбогдуулан салбарын бодлогодоо нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгаж ажиллахыг холбогдох яамны сайд нарт даалгажээ Түү... | эрүүл мэнд |
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын явцад өнгөрсөн оны байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 14.904 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 39.9 хувийг эзэлж, өнгөрсөн онтой харьцуулахад 10 000 хүн амд 1.5-аар нэмэгдсэн байна. Нийт өвчлөлийн 41.9 хувийг тэмбүү өвчин, 32.5 хувийг заг хүйтэн, 25.4 хувийг трих... | эрүүл мэнд |
Өмнөговь аймгийн бүсийн эрүүл мэндийн оношлогооны төв /БЭМОТ/-өөс ахмадын баярыг угтан жил бүр ахмад настнаа сувилах ажлыг зохион байгуулдаг. “Ахмадын эрүүл насжилт, эрүүл сар” уриатайгаар явагдаж буй энэ жилийн аян ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл аян үргэлжилэх аж. Тус аяны хүрээнд өндөр настнаа асрах, сувилах ажл... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Мишээл групп”, ШУТИС хамтран “Эрүүл мэндийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм-2014” үзэсгэлэн, Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган”-ыг энэ сарын 26-28-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион б... | эрүүл мэнд |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон Улсын уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэгийн IV хурал болон Монголын эрүү нүүрний мэс засалчдын нийгэмлэгийн V чуулган Тусгаар тогтнолын ордонд болж байна. Тус хуралд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан оролцлоо. АНУ, Япон, ХБНГУ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалын дагуу жил бүрийн 09 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгосонтой холбогдуулан Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдлээс “Эрүүл оюутан – Эрүүл ирээдүй” уриатай аянг зохион байгуулж, Монос дээд сургууль дээр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр СХД-ийн Засаг даргын Там... | эрүүл мэнд |
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцож, иргэдэд сурталчлах зорилготойгоор Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтра... | эрүүл мэнд |
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй 28 дахь удаагийн ээлжит цахим хурал боллоо. Энэ удаагийн цахим хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Сайдын ахлах зөвлөх М.Туяа, НЭМҮТ-ийн дэд дарга Д.Отгонжаргал болон НЭМГ, амаржих газрын удирдлагууд оролцл... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, хэлтсийн дарга нар болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон аж.... | эрүүл мэнд |
Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд 20-р зууны эхээр байгалийн гаралтай нэмэлтээс гадна чулуун нүүрсний барагшингаас гаргаж авсан үнэрт нүүрс устөрөгчид, бусад химийн аргаар гарган авсан нэмэлт (одоогоор10 000-аад нэр төрлийн химийн бодис)-ийг өргөн хэрэглэх болжээ. Луувангийн каротин, манжингийн ханд зэрэг бай... | эрүүл мэнд |
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд их, дээд сургуулийн оюутны дотуур байранд Эсэн мэнд амаржихуй, Гэр бүл төлөвлөлт, Хүсээгүй жирэмслэлт, Үе тэнгийн дарамт шахалтыг эсэргүүцэх чадвар, ХДХВ/ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, Сүрьеэ өвчин, Халдварт бус өвчний ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран “Монгол улс дахь вируст гепатитын тандалт, урьдчилан сэргийлэлт ба менежмент” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол дах... | эрүүл мэнд |
Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан тарваган тахлын тархац болон өвчилсөн хүүгийн биеийн байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ сарын 9-ний өдрийн 16 цаг 45 минутад Өвөрхангай аймгийн Сант сумаас тарваган тахлын сэжигтэй тохиолдлын мэдээлсний дагуу Зоонозын өвчин судлалын үндсэний төв, тус аймгийн Зоонозын өвч... | эрүүл мэнд |
Oном сангаас санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл Элэг Үндэсний Хѳтѳлбѳрийн хүрээнд Монгол улсад нэвтрэх гэж байгаа Америкийн Нэгдсэн Улсын Gilead Sciences компаний Sovaldi (софосбувир) эм нь гепатит С вирүсийн эсрэг эмчилгээнд огцом эргэлтийн эхлэлийг тавьж байгаа өнөөгийн шинжлэх ухааны гайхамшигт ололт юм. Софосбувир нь г... | эрүүл мэнд |
ЭМЯ, БХБЯ, ДЭМБ, АШУҮИС-ийн НЭМС хамтран “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг орон нутагт өргөжүүлэх, УСУГ-ын туршлагыг судлах” сэдэвт тав хоногийн үндэсний сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюнт У, ДЭМБ-ын усны аюулгүй байдлын төлөвлөгөөний зөвлөх Жон Деннис, Архангай, Бая... | эрүүл мэнд |
Дэлхийн хүн амын 30 хувь нь иодын дуталтай бүс нутагт амьдардаг юм байна. Харин Монгол улсын газар нутгийн 80 гаруй хувь нь иодын дуталтай бүсэд хамрагддаг аж. Далай тэнгисээс алслагдсан уулархаг нутгийн хөрс, усан дахь иодын агууламж бага байдаг нь иод дутлын эмгэг үүсэх гол шалтгаан болдог гэнэ. Иод дутлын эмгэг нь н... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “Миний хүсэлтийг хүлээн авч ЭМЯ-нд хүрэлцэн ирсэн эрхэмсэг Элчин сайд ноён М.Карагөз танд талархал илэрхийлье. Сүүлийн ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн хөгжлийн төвд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулан “НҮЭМ-ийн эм, хэрэгслийг нийтийн зах зээлээр хангах, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт боллоо. Энэхүү хурлыг Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулсан юм. Сургалтаар ... | эрүүл мэнд |
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын "Налайх 2" ОНХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Гал голомт” хөтөлбөрийн хүрээнд зарласан “Эрүүл хүүхэд бидний ирээдүй” аяны 2014 оны ажлаа дүгнэх тайлангийн хурал боллоо. Орон нутгийн иргэдийн 0-5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн боло... | эрүүл мэнд |
Монгол улсын эрүүл мэндийн яам, БНХАУ-ын Шанхай хотын SCIS ХХК, Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн”-г зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх Э. Дөлгөөн, Шанхайн эмнэлгийн тоног төх... | эрүүл мэнд |
АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа Ринбүүчигийн санаачилгаар ЭХЭМҮТ-ийн дэргэд “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” баригдаж дууссан билээ. Сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар бүтсэн тус эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх о... | эрүүл мэнд |
Шинэчлэлийн засгийн газрын “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд перинатологийн тусламж, үйлчилгээг хөгжүүлж эхэлсэн. Тодруулбал, тус төвд Пренатал оношилгоо буюу ургийн эхийн хэвлийд байхад төрөлхийн өвчний гажиг болон бусад өвчнийг оношлох чадамжийг тус төвд бий болгожээ. “Няр... | эрүүл мэнд |
Ээлжит цахим хурлыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал удирдан явууллаа. Тэрээр хурлыг нээж өнгөрсөн долоон хоногт эрүүл мэндийн салбарын эргэн тойронд өрнөсөн үйл явдал, онцлох сэдвүүдийг танилцуулсан юм. Хууль, дүрэм, журамтай холбоотойгоор “Эрүүл ахуйн тухай хууль”-ийг Засгийн газрын х... | эрүүл мэнд |
Зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай долоон хүүхдэд Солонгос, Монгол эмч нар хамтран хийсэн хагалгаа амжилттай хийжээ. Тодруулбал, зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажигтай нярай хүүхдүүдэд хагалгааг монгол, солонгос эмч нар хамтран хийсэн бөгөөд солонгос эмч нарын баг 70 гаруй төрөлхийн зүрхний гажигтай хүүхдэд үзлэ ... | эрүүл мэнд |
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. ЭМШУС –ийн удирдах зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 28-ний өдрийн 005 тогтоол, Боловсрол шинжлэх ухааны сайдын А/134 тоот тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчилжээ. Тэнд хичээлийн шинэ жилийнхээ н... | эрүүл мэнд |
“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд перинатологийн тусламж, үйлчилгээг хөгжүүлж эхэлсэн аж. Тодруулбал тус төвд Пренатал оношилгоо буюу ургийн эхийн хэвлийд байхад төрөлхийн өвчний гажиг болон бусад өвчнийг оношлох чадамжийг тус төвд бий болгожээ. “Нярайн скрийнингийн үндэсний... | эрүүл мэнд |
Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандарт шаардлагыг хангасан 16.992 м2 талбайтай, 203 ортой загвар нэгдсэн эмнэлгийн барилгын төлөвлөлтийг Нидерланд улсын Симед компани хийж гүйцэтгэхээр болсон билээ. Тус компаны төлөөлөгчид Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзаж, нэгдүгээр шатны а... | эрүүл мэнд |
ДЭМБ-ын судалгаагаар жилд ойролцоогоор нэг сая хүн тутмын 150 -160 нь бөөрний өвчлөлд өртдөг байна. Харин манай улсын хувьд бөөрний өвчлөл сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Одоогийн байдлаар Улсын клиникийн төв эмнэлгийн гемодиализийн тасагт бөөрний дутагдалд орсон 70 хүн эмчлүүлж байгаа юм. Бөөр, шээсний ... | эрүүл мэнд |
Анхдугаар хуралдаанд тус хөтөлбөрийн дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир, Монголын эрүүл хотуудын холбооны тэргүүн А.Бүзмаа болон холбогдох яамдын төлөөлөл оролцжээ. Эрүүл мэндийн сайд хурлыг нээж үг хэлэхдээ, “Хотжилт нэмэгдэхийн хэрээр хөрс, ус, агаарын бохирдол, түгжрэл зэрэг ол... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Ажий гэгээнтэнд хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барьж эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. Тус эмнэлэг нь манай улсын анхны цусны эмгэг, хавдрын өвчтэй хүүхдэд зориулсан төрөлжсөн эмнэлэг болж байгаа юм. Уулзалтын үеэр дэд са... | эрүүл мэнд |
Сенегал улсын иргэн Мухамед Малик Фол нь НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр хоёр жил үр бүтээлтэй ажиллаад дараагийн томилолтоороо Төв Африкт ажиллахаар болсон байна. Тэрээр ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарт тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэхэд ялангуяа эрт нярайн үеийн ... | эрүүл мэнд |
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд Эрүүл мэндийн байгууллагууд “Бид өөрсдөө эрүүл байж бусдын эрүүл мэндийг хамгаална”, “Биеийн жингийн тогтмол байдлаа хадгалах” уриан дор сарын ажлыг зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаанд нийт 278 ажилтны биеийн жингийн индексийг тодорхойлсон... | эрүүл мэнд |
Төсөв санхүүгийн хэмнэлтийн горимд шилжсэн энэ цаг үед “Сайн санаа” төслийг санаачилж, хүүхдийн эрүүл мэнд сайн сайхны төлөө олон бүтээлч ажлыг өрнүүлж байгаа Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хамт олон “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д бусдыгаа хошуучилж байна. Тэд төсөв хүрэлцэхгүй байна гэ... | эрүүл мэнд |
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран Эрүүл мэндийн дотолгоо аяныг зохион байгуулж байна. Тус аяны нээлт өнөөдөр 16 цагт Өргөө кино театерийн урд талбайд болох бөгөөд алслагдсан өрхийн эмнэлэгүүдэд бичил лаборатори гардуулж, Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл мэндийг дээдлэгч өрх... | эрүүл мэнд |
Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд гемодиализийн эмчилгээ хийлгэдэг аппарат төрийн эмнэлгүүдэд хангалтгүй байдгаас иргэд хувийн эмнэлэгт дээрх эмчилгээг төлбөртэйгээр хийлгэж байна. Гемодиализийн аппаратад нэг удаа орж эмчлүүлэхэд 250.000-320.000 төгрөг байдаг нь иргэн, хувь хүнд хүндээр тусч байгаа бөгөөд цаашид эмчлүү... | эрүүл мэнд |
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран алслагдсан өрхийн эмнэлэгүүдэд бичил лаборатори гардууллаа. Энэ арга хэмжээ өнөөдөр "Өргөө" кино театрын урд талбайд болсон юм. Уг арга хэмжээний үеэр Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнд шагнал гардуулсан юм. ... | эрүүл мэнд |
Нүдний эмч нарын үзэж байгаагаар нүдний гол дайсан нь компьютер юм. Олон цагаар компьютерийн ард суухад нүд чилэх, аргах, хуурайших, ядрах, толгой өвдөх гээд л олон зовиур илэрдэг. Мөн хүн дэлгэц харж байгаа үед бараг нүдээ цавчдаггүй. Гэтэл нүдний салст бүрхэвч байнга чийглэгдэж байх ёстой. Тэгээгүй тохиолдолд хуурай... | эрүүл мэнд |
Япон улсын “Зүрхээ хамгаалъя” сангийхан манай улсад 11 дэх жилдээ П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай ажиллаж, зүрхний төрөлхий гажиг эмгэгтэй 300 орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ удаа П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн дэд Сайд Ж.Амарсанаагаас бүтээгдэхүүн дэх чихэр, чихэр орлуулагчийн хэмжээг бууруулах тухай холбогдох байгууллагуудад УРИАЛГА хүргүүлжээ. | эрүүл мэнд |
Ахмад настны бие махбодын физиологийн онцлогийг харгалзан, халдварт бус өвчин ялангуяа судасны хатуурал, харвалт, артерийн даралт ихсэлт, хавдраас сэргийлэхтэй холбоотой аминдэм, эрдэс бодисын агууламж өндөртэй биологийн төгс чанар бүхий тэжээллэг хоол хүнсээр эрүүл мэндийг дэмжихэд энэхүү зөвлөмжийн зорилго оршино. На... | эрүүл мэнд |
Солонгосын Гүми хотын Гандун эмнэлэгийн төлөөлөгчийн газар Монгол улсад нээлтээ хийлээ. Ингэснээр манайхан солонгосруу эмчилгээ, оношлогоо, эрүүл мэндийн аялал хийх боломжтой болж байгаа юм. Солонгосын Гүми хотын Гандун эмнэлэг 2012 онд 60,000 удаагийн эрүүл мэндийн шинжилгээ хийснээс нэг ч буруу оношилгоо байгаагүй ту... | эрүүл мэнд |
Хүүхдийн Төв Сувиллаас бага насны хүүхдэд зуны чийрэгжүүлэлтийг хийх ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган дараахь ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна. Ижил төст байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор : “Бага насны хүүхдийг дулааны улиралд чийрэгжүүлэх нь” сэдэвт сургалт ХТС-д 2014 оны 08 сарын 12 ны... | эрүүл мэнд |
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын хүүхдийн эмнэлэг байгуулах тухай, хүүхдийн клиник сувиллын харьяаллын тухай гэсэн зургаан багц асуудлыг нийслэлийн эрүүл мэндийн газраас танилцууллаа. Үүнд : Жилдээ 40 орчим эх амаржиж байгаа нийслэл хотын төрөх эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарах ... | эрүүл мэнд |
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөл нь хор судлаач, эмнэл зүйн хор судлаачийн сургалтыг амжилттай зохион байгуулж, анхны сургалтаа эхлүүлээд байна. Тус сургалт нь хордлогын үед яаралтай арга хэмжээг зохион байгуулах, сургалт сурчилгаа хийх, хордлоготой тэнцэх, урьдчилан сэр... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалтай Эрүүл мэндийн салбарын зарим асуудлаар ярилцжээ. - Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж ажилласнаас хойш Эрүүл мэндийн салбар нэлээд ажлыг амжуулсан. Бид иргэдэд, ялангуяа алслагдсан орон нутагт амьдарч байгаа хүн амд эрүүл мэндийн тусл... | эрүүл мэнд |
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийн гэрээнд Эрүүл мэдийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, төслийг хэрэгжүүлэх төв эмнэлгүүд болон гүйцэтгэгч компаний удирдлагууд өнөөдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улс (Б... | эрүүл мэнд |
“Монос” эмийн сангийн салбараас худалдаалсан тайвшруулах үйлчилгээтэй Фенобарбитал эмэнд 16 хүүхэд хордоод байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дээрх хүүхдүүд хордлого авснаас хойш зургаан хоног өнгөрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдний биеийн байдал сайжирч, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан хүүхдүүд... | эрүүл мэнд |
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захиргааны байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөрөөс дараах зүйлсийг тодрууллаа. -Тархины даралт буюу хүчилтөгрөгчийн дутагдалд орох гэж албан ёсоор нэрлэдэг. Энэ өвчлөл хүүхдүүдийн дунд их тохиолдох болоод удаж байна. Тархины ... | эрүүл мэнд |
Дулааны улиралд хоол хүнсийг буруу хадгалах, ус, хөрсний бохирдол зэргээс болж, гэдэсний халдварт өвчин, цусан суулга, халдварт шар зэрэг өвчнөөр өвчлөх нь ихэсдэг. Халууны улиралд хоол хүнсийг буруу хадгалах, бохирлогдсон хүнс, хүрээлэн буй орчны бохирдол зэргээс гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Япон улсын Това эм үйлдвэрлэлийн компаний захирал Ицүро Ёошида болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэд энэ сарын 26-аас 29-ний өдрүүдэд манай улсад зочилж байгаа юм байна. Тус компани нь манай улсад нэн шаардлагатай нийтийн нэршлийн эмийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг бөгөөд чихэр өв... | эрүүл мэнд |
Монголын залуучуудын холбоо энэ оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд энэ сарын 25 буюу “Монголын Залуучуудын өдөр”-өөр залуус нэгдэж цусаа хандивлахыг уриаллаа. Тодруулбал, МЗХ энэ өдрийг “Нэгдье” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион ба... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн эрсдэлээс өөрийгөө хамгаалахад иргэдийн боловсролыг дээшлүүлж, эерэг зан үйлийг хэвшүүлэх, дадал олгох зорилгоор “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, орон нутагт хүргүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг анх удаа амжилттай зохион бай... | эрүүл мэнд |
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын Сисмекс корпораци хоорондын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Эрүүл мэндийн яам дээр боллоо. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши нар гарын үс... | эрүүл мэнд |
"Орбис" олон улсын баг нь нүдний эмч, мэргэжилтнүүд, болон багаж, төхөөрөмжийн инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт явуулахын зэрэгцээ нүдний бүх төрлийн өвчтөнд оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахын зэрэгц... | эрүүл мэнд |
ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэнүүд ЭМХТ-тэй төвтэй хамтран “Тарваган тахлаас сэргийлэх дархлаажуулалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт”, сэдэвт телемедециний зайн сургалт зохион байгууллаа. Зайн сургалтыг ЗӨСҮТ-ийн зөвлөх эмч З.Адьяасүрэн, АУ-ны доктор, Тандалт судалгааны албаны дарга Б.Энхтуяа,... | эрүүл мэнд |
Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар “Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ. Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад “Орбис” Олон улсын нүдний нисдэг эмнэлгийн Хойд Азийн бүс хариуцсан захирал Др.Жорж Смит, “Орбис” нисдэг эмнэлгийн захирал Д... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНСУ-ын Үндэсний Ассемблейн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байнгын хорооны дарга ноён Ким Чүн Жин тэргүүтэй төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзжээ. Сайд Н.Удвал зочдод хандан, Монгол, Солонгос хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад талархлаа илэрх... | эрүүл мэнд |
Ханиад хүрсэн үед: Соодтой усаар уталт хийгээрэй. Жижиг саванд аяга ус, цайны нэг халбага сода хийгээд буцалгаж ууранд нь 10-15 минутын турш утна. Энэ бол цэр ховхлох маш үр дүнтэй арга юм. Цэр ихтэй үед хагас аяга бүлээн усанд цайны хагас халбага сода, чимх давс нэмээд өдөрт хоёр удаа уу. Хоолой өвдсөн үед: Цайны хага... | эрүүл мэнд |
“Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн багийнхан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж, 100 хүнд үзлэг хийсэн байна. Тодруулбал, болор, болор цайх эмгэг, торлог шилэнцэрийн эмгэг, нүдний даралт, нүдний даралт болор цайх бусад эмгэгтэй хавсарсан гэх мэт оноштой тус бүр 25 өвчтөнд үзлэг хийжээ.... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын 2014 оны "Жагсаалт шинэчлэн батлах тухай" 215 дугаар тушаалаар Зайлшгүй шаардлагатай эмийн долоо дахь жагсаалтыг баталсан юм. Энэхүү тушаалыг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахаар болжээ. Уг жагсаалтыг www.ubhealth.mn цахим хуудаснаас харах боломжтой. | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам болон "Мишээл групп" ХХК, "Монолаб" ХХК, БНХАУ-ын Шанхай хотын SCIS ХХК, Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг хамтран Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 27-ны 13.30-14.00 цагийн хооронд “Мишээл экспо” төвд болох бөгөөд энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бү... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам Засгийн газрын хэрэг эрхлэх газар, НҮБ-ийн Хүн амын сантай хамтран “Эрүүл мэндийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй” сэдэвт гурав хоногийн уулзалт, сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм байна. Сургалтын нээлтэд ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дар... | эрүүл мэнд |
Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж Монголд ирж, элэгний өвчлөлийн үзлэг хийх юм байна. Тодруулбал, тэрбээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд элэгний өвчлөлийн үзлэг хийх бөгөөд эмч Вивек Виж нь гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ ... | эрүүл мэнд |
Лийр бол шүүс ихтэй, амин дэм A, B, C, D, E элбэгтэй, цангаа тайлдаг мөнч кали агуулагдаж байдаг амтат жимс юм. Үүнээс гадна, бас алимтай адил хүний бие цогцын эс болон нэхдэсийг эрүүл хэвээр нь байлгаж чаддаг исэлдүүлэгч агуулж байдаг. Лийр нь хэдийгээр тун амттай боловч түүний халууны болон тослогын хэмжээ нь маш баг... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг өрнүүлж байна. Энэхүү үйл ажиллагаа нь улсын хэмжээнд өрх, айл бүр... | эрүүл мэнд |
Эболагийн цусархаг халууралт өвчнөөр Африкийн Гвиней улсын иргэн өнгөрсөн оны 12 сард өвчилж, улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад уг халдвар тархан, энэ оны энэ сарын наймны байдлаар 1779 тохиолдол бүртгэгдснээс 961 тохиолдол буюу нийт өвчлөгсдийн 54.0% нас бараад байна. ДЭМБ уг халдварын байдлыг... | эрүүл мэнд |
Гвиней улсад тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ оны дөрөвдүгээр сарын долооны байдлаар Эбола цусархаг халууралтын нийт 151 тохиолдол бүртгэгдсэнээс 98 нь нас баржээ. Батлагдсан өвчтөний 14 тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан байснаас найм нь нас барсан байна. Энэ нь эмнэлгийн нөхцөлд халдвар тархах эрсдэлтэйг... | эрүүл мэнд |
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн арваннэгдэх удаагийн цахим хурал боллоо. Тус хуралд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Л.Оюунбилэг, Л.Оюунтунгалаг, Ж.Амарзаяа, П.Тогтохжарга... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ сарын 10,11-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах асуудлаарх Улс төрийн тунхаглалын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалтад оролцлоо. Тэрээр манай улсын халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа... | эрүүл мэнд |
Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан “Олон улсын хурал, сургалт”-ыг Монгол улсад анхлан зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Шинжлэх ухаан те... | эрүүл мэнд |
-Би Говь-Алтай аймагт төрсөн. Эцэг, эх маань Говь-Алтайн уугуул. Гэхдээ би ой гарантай байхдаа хотод ирсэн. Бусдын л адил цэцэрлэгээр хүмүүжиж, сургуульд сурсан. Хүүхэд нас маань бага тойрогт өнгөрсөн. 23 дугаар дунд сургуульд сурдаг байлаа. Зундаа зусланд, бусад үед байрныхаа гадаа эрэгтэй хүүхдүүд юу тоглодог, тэр ... | эрүүл мэнд |
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн чих хамар хоолойн тэнхимийн бааз эмнэлэг “ЭМЖЖ” чих хамар хоолойн клиник, эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Австралийн кохлеар фирм, Италийн ромын их сургууль, Сөүлийн үндэсний их сургуулийн эрдэмтэн профессоруудтай хамтран “ Дунгийн суулгац 03”, “Дунд чихний бичи... | эрүүл мэнд |
Хүүхэддээ зөөлөн тоглоом сонгохдоо юун түрүүнд тоглоомыг хийсэн материалд анхаарлаа хандуулбал зохино: шошгон дээр нь харшил өгөхгүй гэсэн бичиг байх ёстойгоос гадна үс нь зөөлхөн байвал зохино. Ширүүн синтетик үс хүүхдийн нүүр гарны арьсыг цочроох магадлал их. Үүнээс гадна тоглоомны үсийг зулгааж үзэхээс бүү ичээрэй. ... | эрүүл мэнд |
Анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн гайхалтай нээлтийг хүргэж байна. Монголын маань хаа сайгүй ургадаг айрагтай төстэй амттай гишүүнэ ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахарыг идэж устгадаг байна. Түүнийг хэрэглэснээр дөрөв хоногийн дараа хавдрын эсийг 86 хувь, зургаа хоногийн дараа 100 хувь устгада... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.