news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 87506 хүн хамрагдсаны 7943 хүн буюу 9.1 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.7 хувиар буурсан байна. Дүүргээр нь авч үзвэл Багануур дүүрэгт 5.6 хувь, Налайх дүүрэгт 4.9 хувиар тус тус нэмэгдэж, хари...
эрүүл мэнд
Өсвөр үе залууст ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх клиникийн нээлт өнөөдөр боллоо. Тус клиник нь Баянзүрх дүүргийн  VI хороо буюу 3182 оюутан амьдардаг нийслэлийн хамгийн том хотхонд нээгдэж байгаагаараа онцлог юм. Клиникийг нээх нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбат, Баянзүр...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, Монголын анагаах ухааны академи хамтран “Анагаахын оюутны эрдмийн чуулган”-ыг  зохион байгуулжээ. Шинжлэх ухаан технологийн тухай хуульд Салбарын яамдын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь судалгааны ажлыг дэмжих, түүний үр дүнг нийтийн хүртээл болгох, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлч...
эрүүл мэнд
Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. ДОХ-ын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Бид хамтдаа сэргийлж чадна" өдөрлөг 12 цагаас Чингисийн талбайд болох юм байна.
эрүүл мэнд
“Монголын эрүүл мэндийн шинэчлэл- 2014” нээлттэй форумаар  нийгмийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ эрүүл мэндийн санхүүжилт гэх зэргээр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гарах гарцыг нээлттэй хэлэлцсэн аж. Төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах урт хугацааны бодлогыг тодорхойлсноор тулгамдаж буй о...
эрүүл мэнд
Энэ сарын 17-24-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 72294 хүн хамрагдсанаас 7064 хүн буюу 9.8 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногийн дундаж үзүүлэлтээс 2.2 хувиар нэмэгджээ. Томуу, томуу төст өвчин нь Сонгинохайрхан дүүрэгт 3.5 хувь, Баянгол дүүрэгт 2.4 хувь, Ха...
эрүүл мэнд
АНУ-ын "Solgar ABC Dophilus powder" нэмэлт бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж эхэлсэн байна. Уг бэлдмэлийг насанд хүрэгчид болон хүүхэд, тэр дундаа дутуу төрсөн нярайд зориулсан пробиотик бүтээгдэхүүн болгон хэрэглэдэг аж.  Энэ нэмэлт бүтээгдэхүүнээс эмгэг төрүүлэгч Rhizopus Oryzae мөөгөнцөр илэрсэн бөгөөд хүний арьс, д...
эрүүл мэнд
Дэлхий дахинд: Эбола вируст халдвар энэ сарын 16-ны өдрөөс хойш 206 тохиолдлоор нэмэгджээ Энэ сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад тус вируст халдвараар 15417 хүн өвчилж, 5508 (35 хувь) хүн нас барсан байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байна. Нийт 588 эрүүл мэн...
эрүүл мэнд
Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн газар, цусны салбар банкийг хамруулан халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний бэлэн байдлыг шалгалаа. Монгол Улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, МХЕГ-аас гаргасан “Эбола вируст халдварын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой Комиссын ажлын хэсгийн ахлагч Н.Удвал Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаа...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж буй эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 100 гаруй эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн санаачлан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа...
эрүүл мэнд
Монгол улс 1997 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны өдөр “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий нийтээр нийгэмд гэр бүл, бэлгийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хү...
эрүүл мэнд
“Лабораторийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах нь” зөвлөлдөх уулзалт болж байна. Зөвлөлдөх уулзалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, ЭМЯ-ны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од, Стандартчилал хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр болон аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газрын ...
эрүүл мэнд
Дэлхий нийтээр тэмцэж байгаа аюултай эбола вирусээс урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагын харилцан уялдаа, хамтын ажиллагааг тодотгох  зорилгоор  “Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” ажлын хүрээнд  сэдвээр үзүүлэх сургуулийг зохион байгууллаа. Төмөр замын...
эрүүл мэнд
Хөвсгөл аймгийн Түнэл суманд малын боом өвчин бүртгэгдэж, энэ сарын 21-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Эх сурвалж: ОБЕГ Эбола вируст халдвар дэлхийн есөн улсад бүртгэгдсэн байна Энэ сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 15417 хүн өвчилж, 5508 (35 хув...
эрүүл мэнд
Энэ сарын 17-ноос 23-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 160.230 хүн амбулаториор үйлчлүүлсний 12.418 (7.8 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар их байгаа юм. 10.000 хүн амд 45.9 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх дол...
эрүүл мэнд
Монголын мэс заслын эмч нарын X чуулган энэ сарын 28-нд  Чингис зочид буудалд болох гэж байна. Тус чуулган олон улсын хэмжээнд зохион байгуулагдан, гадаадын эрдэмтэд илтгэл тавина. Чуулганы нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, УБТЗ ХНН-ийн дарга Г.Сэрээнэндо...
эрүүл мэнд
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан Кофе-Брийфинг уулзалт Эрүүл мэндийн яаман дээр өнөөдөр боллоо. Энэ үеэр сэтгүүлчид хүссэн асуултынхаа хариултыг Н.Удвал сайдаас авсан юм. Тэрбээр хэлэхдээ “Хариуцлагаа сайжруулсан, эх хүүхдийн эндэгдэл буурсан жил байлаа. Үүнийгээ дагаад санал гомдол хүртэл эрс буурс...
эрүүл мэнд
-Би 2011 онд “Оточ­ман­рамба” дээд сургуу­лийг Анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд “Баянзүрх” эмнэлэгт ирж ажилласан. Уламжлалт эмчилгээний тасаг нээгдэхээс өмнө дотрын тасагт ажиллаж байлаа. Манай эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасаг 2012 оны аравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. ...
эрүүл мэнд
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн  ачаалал хэрээс хэтэрч өвчтөнүүд хонгилоор хэвтэх нь жирийн үзэгдэл болжээ. Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар 0-9 насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь ихэссэн байна. Энэ сарын 17-24-ний өдөр нийслэлийн хэмжээнд амбулаторийн ...
эрүүл мэнд
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас НҮБ-ын ХАС-ын санхүүжилтээр сум, өрхийн статистикч нарт зориулсан “Жирэмсний хяналт, төрөлт, эх хүүхдийн тусламж үйлчилгээнд чанарын хяналт хийх аргачлал” сэдэвт 24 цагийн лекц, дадлага хослуулсан сургалтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.  Уг сургалтад Дархан–Уул ...
эрүүл мэнд
Улсын хэмжээнд нийт 166.067 хүн амбулаторид үзүүлсний 6.3 хувь (10.392), Улаанбаатар хотын хэмжээнд 6.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 90.6 хувийг 15 хүртэлх, 72.1 хувийг  дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Эх сурвалж: ХӨСҮТ
эрүүл мэнд
Энэ сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад тус вируст халдвар бүртгэгдэж, 14479 хүн өвчилснөөс 5226 (36 хувь) хүн нас барсан байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байгааг ДЭМБ-аас мэдээлж байна. Нийт 570 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 324 (56%) хүн нас барсан бөгөө...
эрүүл мэнд
Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүд эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмжиж байгаа билэ. Үүний нэг тод жишээ бол Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Монгол Улсын Тэргүүний тариаланч Б.Хадбаатар өөрийн санаачилгаар сумынхаа Эрүүл мэндийн төвд ахмад настан, хөгжлийн б...
эрүүл мэнд
Эбола вируст халдварын тархалт 314 тохиолдлоор нэмэгджээ Энэ 14-ний өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад тус вируст халдвар бүртгэгдэж, 14479 хүн өвчилснөөс 5226 (36 хувь) хүн нас барсан байна.Энэ сарын 09-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-...
эрүүл мэнд
Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас “Яаралтай шинж тэмдэг бүхий хүүхдүүд”, “Хүүхдийн эрэмблэн ангилах яаралтай тусламж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад нийт 31 хүн оролцсон бөгөөд хүүхдийн их эмч 6, өрх, сумын их эмч 10, 15 хүүхдийн сувилагч оролцсон аж. ЭХЭМҮТ-ийн их эмч О.Солонго, н.Буянхишиг нар с...
эрүүл мэнд
“Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төв  ирэх  сард нээлтээ хийхээр болжээ. Энэхүү төв нь рентген болон дижитал рентген аппаратууд, хэт авиа, ангиограф, компьютер томографийн аппарат зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулан хүний нөөцийг бүрдүүлж чадсан онцлогтой гэнэ. Дотор засал нь  агааржуулалт, салхивч, халаалтыг ...
эрүүл мэнд
Энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбоотойгоор Төв аймгийн хэмжээнд олон бүтээлч ажил төлөвлөсны нэг нь Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмчилгээ үйлчилгээний орчныг сайжруулах ажил байсан юм.  Тус хүүхдийн тасаг нь 1984 онд 120 ортойгоор анх ашиглалтад орсон бөгөөд 1998 онд нэг удаа их за...
эрүүл мэнд
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч буй эмийн сангуудад “Нийгмийн даатгалын тухай”, ”Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн хэрэгжилтийг шалгажээ. Шалгалтад эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн гэрээ байгуулсан 124 эмийн сангаас 116 нь хамраг...
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци ,Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой  хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт   гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус хөтөлбөр Монгол улсад хэрэгжиж эхэлснээр нийслэл хотын 140 өрхийн эмнэлэгт  анхан шатны үзлэг оношлогоо хи...
эрүүл мэнд
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтэн нар ЭМХТ-тэй төвтэй хамтран “Эбола вируст халдварын хяналт, сэргийлэлт” сэдэвт телемедециний зайн оношилгоо эмчилгээний хурал зөвлөгөөнийг зохион явууллаа. Зайн сургалтыг ЗӨСҮТ-ийн Зөвлөх эмч, АУ-ны доктор, З.Адьяасүрэн, “Эбола вируст халдварын тархалт, тархвар с...
эрүүл мэнд
Энэ сарын 10-наас 16-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 159,557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 (6.5 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувиар их ажээ. 10.000 хүн амд 39.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоо...
эрүүл мэнд
“Зоонозын өвчний тархалтын байдал” сэдэвт хэлэлцүүлэг эмч мэргэжилтний дунд зохион байгуулжээ. Тус хэлэлцүүлэгт Тандалтын тасгийн эрхлэгч Б.Уянга, “Хүн амын дунд хийсэн тандалт судалгааны үр дүн, цаашдын чиглэл” сэдвээр, Тандалтын тасгийн Биологич Ж.Батцэцэг, “2015 онд зоонозын өвчний байгалийн голомтыг хянах чиглэл” з...
эрүүл мэнд
Эбола вируст халдварын 14 шинэ тохиолдол бүртгэгдлээ Энэ сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад тус вируст халдвараар 15211 хүн өвчилж, 5469 (%) хүн нас барсан байна. Энэ сарын 14-нөөс хойш өвчний тохиолдол 732, нас баралт 243 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн ...
эрүүл мэнд
ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн орнууд дундаас Монгол улс анх удаа Шуурхай удирдлагын төвтэй болж, энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийж байсан билээ. Тэгвэл тус төв нь ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүс, ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, 21 аймаг, Нийслэлийн эрүүл ...
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын  Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой хамтран ажиллах санамж бичиг,  эрүүл мэндийн хөтөлбөрийн  гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн ЭМГ-ын дарга Ш.Энхбат, Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Хо У Бин, Монгол дахь Руйсан...
эрүүл мэнд
Монгол Улсад: Сэлэнгэ аймагт гахайн мялзан өвчин бүртгэгдлээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Түмэнбут” ХХК-ийн гахайн фермд 30 гаруй гахай өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн өвчилжээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тус фермийн гахайнууд мялзан өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна. Э...
эрүүл мэнд
“Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээ”-ний журмыг танилцуулах сургалтыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулжээ.  Тус аймгийн 11 сумын эрүүл мэндийн төв, сум дундын гурван эмнэлэг, гурван өрхийн эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналт хариуцдаг их эмч, э...
эрүүл мэнд
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ныг дэлхий нийтээр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол улсад хатгалгаа нь тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болдог. Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэ...
эрүүл мэнд
“Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр эцэг эхчүүд, эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан зургаан  зөвлөмжийг бэлтгэн олон нийтэд хүргэж, зө...
эрүүл мэнд
Завхан аймагт хүний боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ Завхан аймгийн Тэс суманд хүний боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн “Л” 54 настай, эрэгтэй. Урьдчилсан байдлаар өвчтөнөөс авсан эхний сорьцоос хүний боом төст нян илэрсэн байгаа бөгөөд лабораторийн шинжилгээ үргэлжилж байна. Эх сурвалж:...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Монголд эмчилгээний шинэ арга нэвтрүүлэхээр зорьж буй багийнхантай уулзжээ. Тус багийнхан энэ үеэр Монгол Улсад хамгийн сүүлийн үеийн өндөр технологиор гаргаж авсан үүдэл эсийн эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлэхээр зорьж байгаагаа танилцуулсан бөгөөд ЭМЯ-наас бодлогоор дэмжиж өгөхийг хүсчээ. Сайд “Мон...
эрүүл мэнд
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтын байдал, тоног төхөөрөмж,  эмчилгээ үйлчилгээний байдалтай танилцлаа. Тус эмнэлгийн хувьд гурван салбарт хуваагдан ажилладаг байна. Эмнэлгийн дарга н.Тамир “Манай эмнэлэг стандартын да...
эрүүл мэнд
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ байранд "Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн клиник"-ийн нээлтийн үйл ажиллагаа болох гэж байна. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, ХАХНХЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн засаг даргын тамгын газар болон НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентл...
эрүүл мэнд
Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Чихрийн шижинтэй тэмцэх өдөр өнөөдөр тохиож байна.Чихрийн шижинтэй тэмцэх энэ өдрийг дэлхий даяар Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн 160 гаруй улс орон, Олон улсын чихрийн шижин өвчний эсрэг холбооны харьяа 200 гаруй нийгэмлэг, эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар болон чихрийн шижин...
эрүүл мэнд
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны  аравдугаар сарын гуравны өдрийн 224 тоот тогтоолын дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний 14 хоногт “Хавдартай тэмцэх” 14 хоногийн аян”-ыг зохион байгуулж байхаар болсон. Сүүлийн жилүүдэд манай оронд төдийгүй дэлхий дахинд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэж байна. Дэлхий...
эрүүл мэнд
Хорин нэгдүгээр зуунд хүн төрөлхтөнд тулж ирж байгаа хамгийн хүнд асуудал нь таргалалт гэдэгтэй эмч, эрдэмтэд бүгд санал нийлээд байна. Таргалалтыг даган олон ноцтой өвчин үүсдэг. Дэлхийн хүмүүсийн амийг залгиж буй гурван ноцтой өвчний хоёр нь таргалалттай холбоотой өвчин байна. Энэ нь зүрх судасны болон чихрийн шижин ...
эрүүл мэнд
Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний үндэсний чуулган эхэллээ. Тус чуулган энэ сарын 13-14-ний өдрүүдэд Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдахаар болсон. Тус чуулганаар хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж, мөн яаралтай тусламжийн цаашдын чиг хандлагыг тодорхойл...
эрүүл мэнд
Энэ оны өнгөрсөн сараас эхлэн респиратор синцитиал вирус, аденовирус , риновирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчин гарч байна. Ялангуяа респиратор синцитиал вирус нь уушгины завсрын эдийг гэмтээж, бага насны хүүхдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж хүндэрдэг тул дараах зөвлөмжийг өгч байна. 1. Хүүхдийг дааруулахгүй,...
эрүүл мэнд
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран  хоёрдугаар дамжааны оюутнуудын дунд “Эрүүл амьдрал бидний сонголт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн газраас “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, жи...
эрүүл мэнд
Завхан аймгийн Тэс суманд хүний боом өвчин гарсан нь лабораторийн шинжилгээгээр “Bac.anthracis” илэрч, боомын арьсны хэлбэрээр өвчилсөн онош батлагдлаа. Өвчтний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд баруун гарын хаван ихсэж, сарвуунаас баруун мөр, цээж, хөх хүртэл хавагнасан, олон тооны цэврүү үүссэн байна. Зүүн талын ...
эрүүл мэнд
Монгол Улсын гурван сая дахь иргэн төрсөн гэх талаар мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамны албаны хүнээс тодруулахад "Одоогоор энэ талаарх мэдээлэл ирээгүй. Гурван сая дахь иргэн ирэх оны эхээр төрнө гэсэн тооцоо байгаа" гэсэн юм.  Гурван сая дахь иргэн мэндэлсэн тэр өдөр төрсөн бүх хүүхдүүдэд За...
эрүүл мэнд
Дэлхийн хэмжээнд хорт хавдрын эсрэг үйл ажиллагааг санаачлан жил бүрийн хоёрдугаар сарын дөрөвний өдрийг “Дэлхийн Хорт хавдартай тэмцэх өдөр”, арваннэгдүгээр сарын эхний 14 хоногийг “Дэлхийн Хорт хавдартай тэмцэх аян” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.  Дорнод аймгийн хэмжээнд тус аяныг тэмдэглэх удирдамжи...
эрүүл мэнд
“Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг тархвар судлагч, лабораторийн эмч, биологич, бусад мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтаар Эбола вирусийн халдварын сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, Эбола вируст халдварын тушаал шийдвэр, олон нийтэд хандсан мэдээ мэдээлэл, ЭВХ-ын үед ...
эрүүл мэнд
Халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого зэрэг Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаарх мэдээлэл албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Эбола вируст халдвар, дэлхий дахинд:  Энэ сарын  29-ний өдрийн байдлаар дэлхийн есөн улсад 13633 хүн өвчилж, 5000 хүн нас барсан байна. Ни...
эрүүл мэнд
“Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ДЭМБ-тай хамтран  ЭМЯ-ны харьяа лавлагаа төв, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг зэрэг 30 байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын менежер, тархвар судлаач нийт 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Тус...
эрүүл мэнд
“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах нь иргэн таны заавал хэвшүүлэх дадал” сэдэвт зөвлөгөөнийг Замын-Үүд сумын ЗДТГ, нэгдсэн эмнэлэг, “Борхойн наран” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд эрүүл мэндийн 12 байгууллагын төлөөлөл...
эрүүл мэнд
Сүүлийн жилүүдэд манай оронд төдийгүй дэлхий дахинд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэж байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хавдрын судалгааны агентлагийн мэдээгээр 2012 онд дэлхийд 14,1 сая хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсон ба 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барсан байна. Глобака...
эрүүл мэнд
Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтнүүдэд зориулсан “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний журам” танилцуулах уулзалт семинар боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс, 21 аймаг, есөн дүүр...
эрүүл мэнд
ДЭМБ, Глобал сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Сүрьеэгийн тандалт судалгааны нээлтийн арга хэмжээ Дархан-Уул аймгийн “Гос-Хот” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо. Тандалт судалгааг Дархан сумын II, IV,X  багийн зорилтот бүлгийн 2000 гаруй хүнийг хамруулж хийсэн бөгөөд ХӨСҮТ-ийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг Дархан-...
эрүүл мэнд
Дэлхий дахинд төдийгүй улс орон даяар Эбола вируст халдварын эсрэг бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүлээн авах тасаг нь 28 ажилтантай бөг...
эрүүл мэнд
Өнгөрөгч тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблейн үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др.Шин Ян-сутэй албан уулзалт хийж, Монгол Улсын хүн амын дунд түгээмэл тохиолдож байгаа халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох а...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн хөгжлийн төв, МЯТХН, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлөөс “Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт”-ыг энэ сард зохион байгуулах гэж байна. Тус чуулганаар хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж, мөн яаралтай тусламжийн цаашдын ...
эрүүл мэнд
Анхилуун мухар цагаан нь  сарааны овогт багтдаг олон булцуут бүдүүн хэвтээ үндэслэг иштэй 30-50 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал.     Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дундад Халх, Дорнод Монголын шинэс болон нарсан ой, хусан төгөл, сөөгөн ширэнгэ, хад, асганд ургана. Цайвар шаргал өнгөтэй, 0,2-1...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн захирал Даниэль Түүл болон тус сангаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч ноён Роберто Бинес нарыг хүлээн авч уулзжээ. Тэд энэ үеэр Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийн бусад хотуудаас дээгүүрт бичигдэх болсон. Агаарын б...
эрүүл мэнд
Нийслэлд төрөх эмнэлэг үнэхээр дутагдалтай гэрчлэх зураг бидэнд ирлээ. Төрөх өдөр нь өнөө маргаашгүй болсон эмэгтэйчүүд газраар гудас дэвсэн хэвтэж, тав духгүй  байгааг энэ зураг харуулж буй. Ууган төрөх газрын нэг нэгдүгээр амаржих газрын одоогийн байдал. Гэхдээ бид тус эмнэлгийг буруутгах гэсэнгүй. Төрөх дөхсөн, тусл...
эрүүл мэнд
Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын хоёрны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 164.325 хүн амбулаториор үйлчлүүлсний 9,253 (5.6хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх  долоо хоногийн үзүүлэлтээс 0.1 хувиар бага байгаа юм. Түүнчлэн 10.000 хүн амд 35.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоно...
эрүүл мэнд
Дэлхийд цахилдагтан хэмээх овогт 80 төрөлд хамаарах 1800 зүйл цахилдаг байдгийн найман зүйл нь Монголд ургадаг. Дэлхийн хуурай газрын ихэнх бүсэд элбэг тархсан байдаг. Олон наст, үндэслэг ишт ургамал. Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховд, Монгол-Алтай, Дундад халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Дорноговь, ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал дэлхий нийтийг түгшээж байгаа Эбола вирусийн халдварт өвчний эсрэг ХӨСҮТ хэрхэн бэлэн байдлаа хангаж ажиллаж байгааг шалгалаа.  Тэрээр тус төвийн эмийн нөөц, эмч, ажилчдын тоног төхөөрөмжөө ажиллуулж байгаа байдал, энэхүү халдварын эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч, ямар зохион байгуулалта...
эрүүл мэнд
Эболагийн халдвар 2013 оны арванхоёрдугаар сараас Баруун Африкийн Гвиней улсад дэгдсэн байна. ДЭМБ-ийн мэдээлснээр энэ сарын 22-ны байдлаар эбола вирусээр 9911 хүн өвчилсний 4900 нь эндсэн байна. Одоогоор өвчлөл бүртгэгдсэн Африкийн Сенегал улсад энэ сарын 17, Нигери улсад энэ сарын 20-ны байдлаар өвчлөл зогссоныг ДЭМБ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд “Эрүүл мэндийн баг”-ийн ээлжит хурал болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ ярилцав. Уг хуралд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн зөн, Адра, Улаан загалмай, Эрүүл мэндийн хөгж...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Эрүүл мэндээ хамгаалуулах эрх” сэдэвт эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагууд болон тусгай мэргэжлийн төвийн 40 орчим ажилтан оролцлоо. Иргэдийн э...
эрүүл мэнд
Улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. -Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд (албан мэдээ): 2014 оны 10 дугаар сарын 13-наас 19-ний өдрийг хүртэлх хугацаанд улс...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн тандалт, бүртгэл мэдээллийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, гэмтэл ослын тандалт, мэдээллийг сайжруулах арга замыг хэлэлцэх уулзалт Эрүүл мэндийн яаманд боллоо. Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2014 оны 11-12 дугаар сард хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Эрүүл мэндийн тусламж...
эрүүл мэнд
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг сумдад бүсчлэн хийж байна. хоёрдугаар сард хойд сумдад, тавдугаар сард зүүн бүсийн сумдад, есдүгээр сард урд бүсийн сумдад үзлэг хийсэн бол өнөөдрөөс эхлэн 6 хоногийн хугацаанд аймгийн төв- Хэрлэн суманд үзлэг хийж эхэллээ....
эрүүл мэнд
Эбола вируст халдвар дэлхийн есөн улсад албан ёсоор бүртгэгдлээ 2014 оны энэ сарын 23-ны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад Эбола вируст халдварын 10208 тохиолдол бүртгэгдэж, 4971 хүн нас барсан байна. Үүнд: • Эрчимтэй тархалттай болон нэг болон цөөн тохиолдол бүртгэгдэж буй Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал,...
эрүүл мэнд
“С” витамины уусмалыг зарим эмийн сангуудаар худалдаалахыг хоригложээ. Учир нь “С” витамины уусмалыг том эмийн сангууд найруулан бусад жижиг эмийн сангуудаар дамжуулан зардаг. Ингэхдээ хадгалах хугацааг нь уртасгахын тулд тогтворжуулагч бодис хийдэг гэнэ. Тухайлбал, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг тул МХЕГ-аас зөв...
эрүүл мэнд
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 32 дахь удаагийн цахим хурал өнөөдөр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд боллоо. Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, Хүүхдийн төв сувиллын захирал Э.Буянмандах, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Ц,Энхбаяр нар ор...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын сектор хамтран энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Зөвлөгөөнд аймаг, дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга нар, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд болон бусад салбарын холбогдох албаны хүмүүс оролцсон аж...
эрүүл мэнд
Эбола вируст халдварын вакцины асуудлаар дээд хэмжээний уулзалт болжээ.    • Дэлхийн есөн улсад (Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Мали, БНАКАУ) эбола вируст халдварын нийт 10208 тохиолдол бүртгэгдэж, 4971 (49хувь) хүн нас барсан байна.  • Энэ сарын 19-ний өдрөөс хойш тус халдварын 206 шинэ тохи...
эрүүл мэнд
ДЭМБ-аас элэгний С вирусын халдвартай өвчтнийг эмчлэх удирдамжид дөрвөн төрлийн эмчилгээг заасан ба манай орны хувьд пегинтерферон, рибавирин, софосбувир эмүүдийг хослон хэрэглэх нь үр дүнтэйг тогтоожээ.  Элэгний С вирусийг эмчлэх дээрх эмүүдийн зөвхөн нэг нь болох Софосбувир эмийг АНУ-ын “Geliad Science” компани нийгм...
эрүүл мэнд
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны өнгөрсөн долоо хоногийн мэдээллээр Улаабаатар хотод нийт 11 төрлийн халдварт өвчний 156 тохиолдол бүртгэгдснээс гар хөл амны өвчин 45, цусан суулга 60, шар 18 байлаа. Эдгээрийн голомтонд судалгаа хийж, холбогдох арга хэмжээ авч ажилласан байна.   Түүнчлэн томуугийн  тандалтын тогтолц...
эрүүл мэнд
Халдварт өвчин, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Эбола вируст халдварын тохиолдол албан ёсоор нэмж бүртгэгдээгүй байна 2014 оны энэ сарын наймны өдрийн байдлаар дэлхийн найман оронд 8471 хүний өвчний тохиолдол б...
эрүүл мэнд
Дэлхий дахинд хийгээд Монгол улсад үүсээд байгаа нөхцөл байдал болох хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотой үүсэх өвчин мөн дэлхий дахинд анхаарал татаад байгаа Эбола вируст халдварын талаар мэдээлэл солилцох уулзалтыг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд хийлээ. Энэхүү уулзалтын үеэр хичээлийн шинэ жил э...
эрүүл мэнд
“Төв Азийн орнууд болон Афганистан улс дахь биоаюулгүй байдал болон биологийн хамгааллын цаашдын чиглэлд” сэдэвт Төв Азийн бүсийн орнуудын зөвлөлдөх уулзалтад ЗӨСҮТ-ийн захирал М.Нямсүрэн, Лавлагаа лабораторийн албаны дарга Ж.Дуламжав нар оролцжээ. Тус уулзалт энэ сарын 7-8-ны өдрүүдэд Киргизстан улсын нийслэл Бишкек х...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төсөл хамтран “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөгжлийн бодлого”-ын стратеги, төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, төр хувийн хэвшлийн түншлэл” бүрэлдэхүүн хэсгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүү...
эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний мэдээ Улсын хэмжээнд 2014 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд амбулаториор нийт 157.863 хүн үйлчлүүлсний 7.675 (4.9%) нь Томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.3, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар тус тус их байгаа юм. Мөн 10,000 хү...
эрүүл мэнд
Дэлхийн Эрүүл Мэндийн Дээд чуулганы санхүү, захиргааны удирдлагын хуралдааныг даргалагчаар Монгол улсын Эрүүл мэндийн сайд, анагаахын шинжлэх ухааны доктор Н.Удвалыг сонгосон тухай ДЭМБ сая мэдээллээ. Энэхүү хуралдааныг даргалагч нь ДЭМБ-ын Ерөнхий чуулганы гишүүнээр шууд томилогддог ажээ. Ерөнхий чуулганы гишүүн нь ДЭ...
эрүүл мэнд
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй эмнэлгүүдийн нэг болох Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байрны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил өнгөрсөн оноос эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтад нийтдээ долоон тэрбум 726 сая төгрөгийн хөрөнгө оруулалт х...
эрүүл мэнд
Эрүүл мэдийн яамнаас жил бүрийн энэ сарыг "Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар" болгон зарласан. Мөн манай улс Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.  Энэ жил дэлхий нийтээр “Чадавхийг бэхжүүлэх нь бүх цаг үеийн үйл хэрэг” сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа бөгөөд Онцгой бай...
эрүүл мэнд
Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо эхэлсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулганд Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэргүүтэй төлөөлөгчид оролцсон билээ. Чуулганы хоёр дахь өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал хөтөлбөрүүдийн явцын тайланг хэлэлцэх хуралд ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хоёр долоо хоног тутам зохион явуулдаг яаралтай тусламжийн ээлжит цахим хурал боллоо. Тус хурлаар өнгөрсөн 14 хоногт улсын хэмжээнд яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагааны статистик мэдээ мэдээлэл, хуваарьт эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгийг хэрхэн зохион байгу...
эрүүл мэнд
ДЭМБ–ын гишүүн улс орон бүр эрүүл мэндийн чадавхаа нэмэгдүүлэх, бэлэн байдлаа хангах тал дээр анхаарч ажиллах  зөвлөмжийг бидэнд өгч байна. Эбола вирусын үед ажиллах удирдамж, чиглэлүүдийг мөн адил өгч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудын халдвар хамгааллын бэлэн байдлыг сайжру...
эрүүл мэнд
ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлийн дэргэдэх Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөлийн ээлжит хурал болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлыг салбар зөвлөлийн дарга БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал удирджээ. Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргажээ. Үүнд:  1. АШУҮИС-ийн эрдэ...
эрүүл мэнд
Вируст гепатит өвчний талаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ХДХВ, ДОХ, БЗДХ, гепатитын багийн ахлагч Др. Ийнг-Ру Лотой ярилцлаа. Тэрээр “Монгол улс дахь вируст гепатитын тандалт, урьдчилан сэргийлэлт ба менежмент” сэдэвт зөвлөлдөх уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байгаа юм. - - Баярлалаа. Маш чухал бөгөөд сонир...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ажилтнуудын хүний нөөцийн талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудад сургалт зохион байгуулсан байна.  Сургалтад 21 аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн асуудал ...
эрүүл мэнд
Бамбайн хордлоготой хүн хэт их цочромтгой болохоос гадна турж эцнэ, амархан уйлдаг болно. Нойр хямарна. Ядарна. Хөлөрнө. Гар салганаж, бие чичирч зүрх дэлсэхээс гадна зарим үед халуурч мэднэ. Сайн ажиглавал бамбай булчирхай томорсон байна. Хордлого гүнзгийрч өвчин газар авсан тохиолдолд хоёр нүд бүлтэрч харагдана. Нүдн...
эрүүл мэнд
Эбола өвчний вирусийг одоогийн байдлаар 4000 хүн тээж байгаа бөгөөд сүүлийн 40 жилд гарсан томоохон халдварт өвчнүүдийн нэг. Өвчний дэгдэлтийн үед 8997 хүн одоогийн байдлаар ( 10 сарын 15-ны ) халдвар аваад байна. Эбола өвчний вирусаар хүн халдварлавал ихэнхдээ үхлийн аюултай байдаг. Дээрх өвчний дэгдэлтийн үед өвчлөгс...
эрүүл мэнд
Улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Энэ  оны аравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Бүгд Найрамдах Ар...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар нар Гэмтэл согог, судлалын үндэсний төвд шилжин нүүсэн Түлэнхийн төвийн үйл ажиллагаа, эмч нарын ажиллах орчин, өвчтөний тав тух, эмчилгээ, үйлчилг...
эрүүл мэнд