news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Өнөөдрөөс зургаадугаар сарын 25-н хүртэл зургаан сараас таван настай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхэлж байгаа юм. Нэмэлт дархлаажуулалтыг дээрх насны хүүхдэд ЭМТ, ӨЭМТ, цэцэрлэгүүд байнгын, түр, явуулын цэг ажиллуулан “Хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулъя” уриан д... | эрүүл мэнд |
Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн үер нийслэлийн хэмжээнд 150753 хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд хамруулна. Дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын 131 байнгын цэг, цэцэрлэгүүдээр 326 түр ц... | эрүүл мэнд |
Польш Улсын Польфарма эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Диакарб (ацетазоламид) 250мг шахмал эм нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Уушги-зүрхний дутмагшлаас шалтгаалсан хаван, нүдний глауком /нүдний дотоод даралт ихсэх/ өвчин, шээс хөөх зорилгоор болон эпилепси /уналт, таталт/ -ийн үед хэрэглэдэг энэ эмийг эмийн сангууд жор... | эрүүл мэнд |
Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди Хавдар судлалын үндэсний төвд /ХСҮТ/ туяа эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг өгөхөөр болжээ. Уг аппаратыг ирэх есдүгээр сард бүрэн ашиглалтад оруулах бөгөөд, тус улсын мэргэжилтнүүд ХСҮТ-д ирж аппаратыг суурилуулан манай мэргэжилтнүүдэд сургалт явуулах аж. Хавдар судлалын үндэсний төвд... | эрүүл мэнд |
Нийслэл дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмчилгээний өрөө болон тохижуулах шаардлагатай буланг засварлахаар болжээ. Уг ажлыг Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран Найрамдал Ротаракт клуб Мөрөөдлийн булан төслийг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд өнөөдөр хамтран ажиллах сана... | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Хүүхдийн баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын дагуу зургадугаар сарын 1-ний өдрийн өглөөний 09.00 цагаас зургаадугаар сарын 2-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллахаар болжээ. Хүүхдийн баярын амралтын өдөр өөри... | эрүүл мэнд |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн жилээс эм ханган нийлүүлэгч болон эмийн санд хяналт шалгалт хийдэг болсон. Тэгвэл энэ жилийн хувьд урьдчилан сэргийлэх хяналтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хийжээ. 18 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 43 эм ханган нийлүүлэх байгууллага,... | эрүүл мэнд |
Өнөөдөр дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн эмнэлгүүд болон Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв 10-16 цагийн хооронд ажиллах юм. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт зургаадугаар сарын 1-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хариуцлагата... | эрүүл мэнд |
Манай улсын иргэд олноор зорчдог БНСУ-д Коронавирусийн халдвар нэмэгдэж, хил дамжин тархах эрсдэл үүсч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. Коронавирус нь хүнээс хүнд халддаг бөгөөд хүнд явцтай, ханиад томуу үүсгэдэг амьсгалын замын цочмог халтай хам шинжтэй өвчин юм. Халдвар ав... | эрүүл мэнд |
МХЕГ-аас хуванцар савны хэрэглээ, анхаарах зүйлсийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн жил улсын хилээр оруулсан химийн бодисын хэмжээ 2013 онтой харьцуулахад 31 хувиар нэмэгдсэн байна. Харин 2014, 2015 оны эхний таван сарын байдлаар 17325 ширхэг хуванцар савтай химийн бодис оруулсны 52 хувь нь урд хөршөөс иржээ.... | эрүүл мэнд |
Япон Монголын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2014 оны нэгдүгээр сард байгуулсан гэрээ хэлэлцээрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалт, эмчилгээ үйлчилгээ, оношилгоо, харилцаа мэдээллийн хэрэгсэлд зориулагдсан тоног төхөөрөмж нийлүүлэх талаар хэлэлцэж байсан. Японы засгийн газрын Монгол ул... | эрүүл мэнд |
НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч, хатагтай Жюдит Бруно Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаатай уулзаж, түүний хүсэлтийн дагуу улаанбурхан өвчний вакцин, тариур, дагалдах хэрэгсэл, “А” амин дэмийг нийлүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдлээ. Дэд сайд Д.Атармаа улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа энэ үед... | эрүүл мэнд |
Улаанбурхан өвчин Улаанбаатар хотын найман дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт тус өвчний 742 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 152 тохиолдол (20 хувь) нь лабораторийн шинжилгээгээр улаанбурхан өвчин туссан нь батлагджээ. Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үр... | эрүүл мэнд |
-Манай тасаг өнгөрсөн оны хоёрдугаар сард захирлын тушаалаар байгуулагдсан. Өмнө нь үйл онош зүйн тасаг гээд лаборатори, зүрхний тасагтайгаа хамт байсан. Биеэ даасан тасаг болоод нэг жил болж байна. Манай бүрэлдэхүүнд хэт авиа оношлогоо, рентген, компьютер томографи, уян дуран гэсэн дөрвөн кабинет ажиллаж байна. Хэт ав... | эрүүл мэнд |
Баянгол дүүргийн 11 хороонд байрлах "Хүрээ тулга" бүрэн дунд сургуулийн хүүхдүүдийн дунд хоолны хордлого бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллэв. Тус мэдээлэлд "Энэ сарын 7-ны өдөр 1-5 дугаар ангийн 69 сурагч, багш нарт бөөлжих, дотор муухайрах, гэдэс базлах, суулгах, ам цангах, хөлр... | эрүүл мэнд |
Масс.мн сайтын сурвалжлах баг энэ удаагийн шөнийн сурвалжлагаа хүн ам хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс бэлтгэсэн юм. Урин дулаан цаг ирж байгаа учраас ханиад томуу дарагдаад, харьцангуй өвчлөл бага байгаа нь эндээс харагдаж байлаа. Түүнчлэн өмнө нь Баянгол дүүргийн иргэд энэ эмнэлгээр давхар үйлч... | эрүүл мэнд |
Энэ сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотын долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1404 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоо ХӨСҮТ-д нийт 246 хүн эмчлэгдэж байгаагаас 41 өвчтөн шин... | эрүүл мэнд |
Эрүүл мэнд, спортын сайд Д.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баяр нар Эмгэг судлалын үндэсний төвөөр орсон юм. Эмгэг судлалын үндэсний төв нь улсын хэмжээ... | эрүүл мэнд |
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 78.0 сая төгрөгийн өртөг бүхий цахилгаан шат, 13 нэр төрөл бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Хан уул дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжинд 4D- Эхо аппарат, Ургийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат... | эрүүл мэнд |
Эмч эмнэлгийн байгууллага, ажилтнуудад урамшуулал олгох журам шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар танилцуулжээ. Уг журам нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага... | эрүүл мэнд |
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагаар ахлуулсан Дархлаажуулалтын зөвлөх хороо, Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны өргөтгөсөн хурлыг ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа. Тус хурлаар Монгол Улсад 2015 оны гуравдугаар сараас эхлэн бүртгэгдэж буй ула... | эрүүл мэнд |
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагууд хамтран 15-р хороонд Хүүхдийн амбулатор барихаар төлөвлөсөн. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулаторийн барилга барих төсөл хэрэгжихээ... | эрүүл мэнд |
Улаанбурхан өвчний дэглэлт өдөр бүр нэмэгдэж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн нэгэн цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй 24 тохиолдол бүртгэгджээ. Энэ сарын 14-ний байдлаар Улаанбаатар хотын долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт улаанбурхан өвчний 1258 сэжигтэй т... | эрүүл мэнд |
Монгол Улс 2003 оноос хойш ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 11 удаагийн нийт 50 сая ам.долларын төсөл батлуулан хэрэгжүүлсний 16,5 сая ам.долларыг ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулаад байна. Үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээнд зарцуулж буй нийт хөрөнгийн 7... | эрүүл мэнд |
Нийслэлийн Засаг дарга нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах, оношлох, эмчлэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт, Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндий... | эрүүл мэнд |
Удахгүй болох Цагаан сарын баярыг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ удаагийн хурлаар Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, Хүнсний аюулгүй байдлыг хангах, зөв зохистой хооллолт, хүнсийг хадгалах, Архины хортой хэрэглээнээс сэргийлэх, Осол гэмтлээс с... | эрүүл мэнд |
Улаанбурхан өвчний тархалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын долоон дүүрэг болон Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Лабораторийн шинжилгээгээр 307 тохиолдол батлагдсан байна. ... | эрүүл мэнд |
Цагаан сарын баярын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарийг танилцуулж байна. | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харъяа эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд энэ сарын 18-23-ны 09 цаг хүртэл хариуцлагатай жижүүр томилон ажилласан байна. Үүнд Шүд, Эрүү нүүрний төв болон дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг 10-16 цагийн хооронд ажиллуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд түрг... | эрүүл мэнд |
Засгийн газраас энэ сарын 27-28-нд шилжих шөнө нэг цагаар урагшлуулахаар шийдвэрлээд буй. Манай улс өмнө нь хаврын улиралд цагийг нэг цагаар урагшлуулж, намартаа нэгээр хойшлуулдаг байсан. Тэгвэл энэ нь хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй хэмээн найман жилийн өмнө хэрэгжүүлэхээ больсон. Гэтэл Шийдлийн Засгийн газраас байг... | эрүүл мэнд |
“Эмнэлзүйн цус сэлбэлт” сэдэвт сургалт зохион байгууллаа. Манай улсын эмнэлгийн практикт цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээг сайжруулах, аюулгүй цус сэлбэлтийн талаарх эмнэлгийн удирдах ажилтан, эмч, мэргэжилтний мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах, нотолгоонд суурилсан цус сэлбэлтийн эмнэлзүйн удирдамжийг эм... | эрүүл мэнд |
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийв. Шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисын гадн... | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат энэ сарын 13-нд хэлтэс албадын дарга болон асуудал хариуцсан мэргэжилтэн нартай "Өргөө" амаржих газарт ажиллажээ. Нийслэлийн"Өргөө" амаржих газрын ерөнхий эмч Д.Энхбаяр нийслэлийн хүн амд үзүүлж буй төрөх, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний хүртээмж, ачаалал, т... | эрүүл мэнд |
Энэ сарын 12-25 хүртэл эмнэлгийн байгууллагад хордлогод орсон нийт 45 хүн хандсан байна. Эмийн хордлогоос 13, химийн-найм, угаарын хийн 19, архины хордлогоор нийт таван хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ. | эрүүл мэнд |
НҮБ-ын Хүн хамын сан нь 2007 оноос эхлэн Люксембургийн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд "Эх нярайн зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс ЭХЭМҮТ-д өнөөдөр багц төхөөрөмж гардуулан... | эрүүл мэнд |
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачааллыг харахад хүүхдийн орны ачаалал хэвийн буюу 679 орон дээр 611 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна. Шинээр хэвтсэн өвчтний 112 буюу 27.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 69.5 хувь нь хүүхдүүд байгаа гэнэ. Хүнд өвчтэй хүмүүсийн 24 буюу 26.7 хувийг амьсгалын ... | эрүүл мэнд |
Гэр бүлийн гишүүдийн зарим нь эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь их хэмжээний мөнгө эрүүл мэнддээ зарцуулах шаардлагатай байдаг. Тэгвэл хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүд ЭМД-ын хөнгөлөлт эдлэх эрхээ шилжүүлэх боломж бүрдүүлснээрээ өрхийн даатгалын харилцааг бий болгов. Монгол Улсын 1... | эрүүл мэнд |
Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо Геронтологийн үндэсний төв хамтран “Настанд туслах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Геронтологийн үндэсний төв нь ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж... | эрүүл мэнд |
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторид өнгөрсөн долоо хоногт 82558 иргэн хандсаны 7398 (9 хувь) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас үзүүлэлттэй байна. Дүүргээр нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад Багахангай дүүрэгт 4.3, Налайх дүүрэгт 2.3 хувиа... | эрүүл мэнд |
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэдэг нь тухайн нэг орны хэмжээнд биш дэлхий нийтэд олон хүнийг хамарсан, өвчлөл, эндэгдэл ихтэй нөхцөл байдал үүсэхийг хэлдэг. -Олон улсын эрүүл мэндийн дүрэм 2005 онд батлагдаж гарсан. Энэ дүрмийн дагуу зөвхөн эрүүл мэндийн байгууллага гэлтгүй тухайн үйл явдалтай холбогдох бусад... | эрүүл мэнд |
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 346 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тушаалаар Эбола вурист халдварын үед хэрэглэх хувцас хэрэглэлийг МХЕГ-т хүлээлгэн өгөв. МХЕГ-т хуваарилсан найман төрлийн, 11 сая 451 мянга 710 төгрөгийн Эбола вируст х... | эрүүл мэнд |
Энэ сарын 6-12-ны хооронд нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 185 хүн ханджээ. Үүнээс 28 хүн хэвтэн эмчлэгдэж, нэг хүн нас барсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 28.3 хувиар буурсан аж. | эрүүл мэнд |
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон, хүний хөгжлийн зөвлөх Г.Пагма нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Эрүүл мэндийн мэдээллийн системийн хэрэглээ, нэгдмэл байдлыг сайжруулах, сонгогдсон газар нутагт эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх цахим шийдлүүдийг бий болгох зорил... | эрүүл мэнд |
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Су Нюунт-У болон холбогдох албаны хүмүүсийг Эрүүл мэнд, спортын сайд хүлээн авч уулзлаа. ДЭМБ нь Нэгдсэн үндэсний байгууллагын харьяа Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг, олон улсад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг байгууллага юм. Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь ДЭМБ ... | эрүүл мэнд |
ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч М.Уранчимэг нар "Айвико" тарилгын эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Азийн Хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр - 4” төслийн баг 20... | эрүүл мэнд |
Нийслэлийн Засаг “Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулах тухай” А/35 дугаар захирамж гаргаж, байгууллагын тогтвортой байдлыг хангаж, 2014 онд байгуулсан гүйцэтгэлийн гэрээгээ биелүүлэн ажилласан 129 өрхийн эрүүл мэндийн төвийн нэрсийг баталлаа. Гүйцэтгэлийн гэрээгээ “Бүрэн хангалттай”, “Хангалттай” биелүүлсэн ө... | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмч нарт "Тэмбүү өвчний оношлогоо, эмчилгээг жирэмсний хяналттай уялдуулах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа. Сүүлийн үед бэлгийн замаар дамжих халдвар нэмэгдэж, нийт халдварт өвчний дотор БЗХӨ 43 хувийг эзэлж байгаа бөгөөд тэмбүүгийн өвчлөл өмнөх оны ... | эрүүл мэнд |
Энэ сарын 7-13-нд ГССҮТ-д нийт 1449 хүн хандсаны 59.8 хувийг эрэгтэйчүүд, 20.6 хувийг 0-15 насны хүүхэд, 9.8 хувь нь хэвтэн эмчлэгдэж, 11 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна. Гэмтлийн шалтгааныг харвал 38.9 хувийг уналт, 11.4 хувийг зам тээврийн осол, 6.9 хувийг түлэгдэлт эзэлж байгаа юм. | эрүүл мэнд |
Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор жил бүрийн нэгдүгээр сарын 15-ны өдрийг “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” өдөр болгон зарласан. Тус өдрийг тохиолдуулан 2015 онд “Аюулгүй байдлыг хангая-Анхаарал болгоомжийг нэмэгдүүлье” уриан дор гурван сарын аяныг эхлүүлэх гэж байна. Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эр... | эрүүл мэнд |
Үндэсний Статистикийн хорооноос өнгөрөгч оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн суурь судалгаанаас танилцууллаа. Тухайлбал Монгол Улсын хүн амын тоо 2 сая 995 949 болсон нь өмнөх оноос 65672 хүн буюу 2.2 хувиар өсчээ. Улсын хэмжээнд 82839 хүүхэд төрсний 1124 буюу 1.4 хувь нь гадаадад төрсөн байна. Энэ хугацаанд 81228... | эрүүл мэнд |
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг өнөөдөр хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Хүн амын Сан нь хүн амын хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерийн тэгш байдлыг дэмжигч олон улсын хамгийн томоохон эх сурвалж юм. НҮБ-ын Хүн амын сангаас эрүүл мэндийн салбарт нөхөн үрж... | эрүүл мэнд |
Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам болон Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хамтран “Монгол Улсын анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн байгууллагуудад ажиллаж байгаа эмч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг боловсронгуй болгох” төслийн харилцан ойлголцлын хурлын протоколд Эрүүл мэнд сп... | эрүүл мэнд |
Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэх хугацаа ойртсоор байна. Гурван сая дахь иргэнээ бүртгэх, мэдээлэх чиглэлээр ЭМСЯ-наас зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч буй талаар ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаагаас тодрууллаа. Монгол улсын гурван сая дахь иргэнийг тодруулахад төрөлтийг бү... | эрүүл мэнд |
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба "Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл холбоо"-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус төрийн бус байгууллагынхан эрүүл мэндийн салбарын төлөөлөл болсон 300 гаруй мэргэжилтэнүүдийг оролцуулсан "Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл-2014" сэдэвт нээлттэй форумыг зохион байгуулж, фо... | эрүүл мэнд |
НББСШУБХ-оос хүн амны тоо, төрөлт, өвчлөлт, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан улсын хэмжээнд эмнэлгийн барилгын хэрэгцээ, шаардлага, орны тоог төлөвлөх, эх хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг албан конторын зориулалта... | эрүүл мэнд |
Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жилийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан хүмүүст өнөөдөр шагналыг гардуулан өглөө. Тус баярын үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын д... | эрүүл мэнд |
Эмнэлгийн лаборатори өөрсдийн үйлчилгээний чанартай, найдвартайг нотлоход ISO 15189:2007 Эмнэлгийн лаборатори-Чанар болон ур чадварт тавигдах онцлог шаардлага стандартыг хангаж итгэмжлүүлэхээр эрмэлздэг. Уг шаардлагыг хангасан анхны байгууллага Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) болов. ХӨСҮТ-ийн Нэгдсэн л... | эрүүл мэнд |
Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал буурсан байна. Тодруулбал, 669 орон дээр 818 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 22.3 хувиар хэтэрсэн ч өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байна. Дүүргээр авч үзвэл Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 92.3, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 66,6, Баянгол дүүргийн нэгдсэ... | эрүүл мэнд |
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-наас 23-ны хооронд 178 хүн архины хордлогын улмаас эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Эдгээр иргэдээс 20 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 3.7 хувиар буурчээ. | эрүүл мэнд |
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улс гурван сая дахь иргэнээ ирэх оны нэгдүгээр сард хүлээн авах төлөвтэй байгаа юм байна. Тухайлбал, энэ оны байдлаар Монгол Улсын хүн ам хоёр сая 931.3 мянга байсан бөгөөд энэ оны эхний 11 сард 75.2 мянган хүүхэд мэндэлсэн байна. Мөн өнгөрсөн жил 79780 хүүхэд шинээр мэн... | эрүүл мэнд |
Энэ сарын 17-23-ныг хүртэлх хугацаанд ГССҮТ-д нийт 1575 хүн хандсаны 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Нийт өвчтөний 20.1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байсан бол 15 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна. Осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг уналт, 14.7 хувийг зам, тээврийн осол гэмтэл эзэлжээ. | эрүүл мэнд |
НДЕГ, ЭХМТК-оос санаачлан эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээний менежмент, чанарыг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын чанарын аян”-ыг өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд амжилттай з... | эрүүл мэнд |
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх долоо хоногоос 1.2 хувиар ихэссэн байна. Улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлсний 14.245 (9.8 хувь) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар ихэссэн үзүүлэлттэй байна. Мөн 1... | эрүүл мэнд |
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог төлөөлөн зарим гишүүд зарим эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцжээ. Тэд Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Сүхбаатар дүүргийн хүүхдийн тасгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг газар дээр үзсэн юм. Түүн... | эрүүл мэнд |
Эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж , сургалтанд хамруулахаар болжээ. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд төрийн санхүүжилтээр сургах гэнэ. - - Хүү... | эрүүл мэнд |
Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг зүрхний хагалгааны шинэ өрөөтэй болжээ. Энэ өрөө нь олон улсын стандартад нийцсэн зүрхний хагалгаа хийх боломжтой. Тус эмнэлэг зүрхний хагалгаагаар хэдий мэргэшсэн ч өрөө хүрэлцээгүй, хагалгаа хийлгэх өвчтөнүүд хугацаа алдан дугаарлах, эмчилгээний ачаалал ч их байсан. Тэгвэл энэ өр... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлснээр даатгуулагчдын эрүүл мэндийн улмаас үүсэлтэй санхүүгийн ачааллыг хөнгөлөх юм. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл... | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагат амжилттай ажиллаж буй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг шалгаруулан, урамшуулан, нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох зорилгоор тусгай шалгаруулалтын журам гаргасан. Уг журмын дагуу 2014 онд шалгуур үзүүлэлтийн дагуу шалгарсан эрүүл мэндийн байгуулла... | эрүүл мэнд |
Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын болон Эрүүл мэндийн зөвлөлийн хүрээнд төрийн өмчийн 22 сургуулийн номын санд 1040 ширхэг “Өсвөр үе” ном гардууллаа. Энэ нь ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах, сургуулийн номын сангийн баяжилтыг нэмэгдүүлэх, өсвөр үеийн хүүхэд залу... | эрүүл мэнд |
БНХАУ-д энэ сарын 26-нд шувууны томуугийн А(H5N6) вируст халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн 58 настай, эрэгтэй аж. Одоогоор түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд шаардлагатай эмчилгээг хийж байгаа гэнэ. А(H5N6) вируст халдварын эхний тохиолдол нь тус улсын Сычуан мужид энэ оны тавдугаар сард бүр... | эрүүл мэнд |
Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Эмнэлгийн яаралтай тусламжийн газрын орлогч дарга, профессор Хироши Нагучи тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, М... | эрүүл мэнд |
Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт 1,4 хувиар буурчээ. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 68771 хүн хамрагдсанаас 6749 тохиолдол (9.8%) томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.4%-иар буурсан үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар агаар бохирдол ихтэй байгаа аж. Түү... | эрүүл мэнд |
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ажлын эхний өдрөө яамны нийт ажилтан, албан хаагчдын уулзалтаар эхэллээ. “Шийдлийн Засгийн газар” өмнөх Засгийн газрын шинэчлэлийн бодлогын ололттой ажлуудыг цааш үргэлжлүүлэх залгамж чанарыг хадгалахын зэрэгцээ аливаа тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд түргэн, шуурхай шийдвэ... | эрүүл мэнд |
Энэ сарын 4-10-ны өдрийн хооронд ГССҮТ-д нийт 1430 хүн хандсан байна. Үүнээс 63.3 хувийг эрэгтэйчүүд, 23.7 хувийг 0-15 насны хүүхдүүд, 40 хувийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэд тус тус эзэлж байна. Нийт өвчлөгсөдийн 38 хувь нь санамсаргүй унах, хальт гишгэх, хальтирч унаснаас хөлөө гэмтээснээс болж хандсан бол... | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 11, 12-ны өдрүүдэд дүүргүүдийн хорооны нийгмийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудад “Хүүхдийн ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд энэ оны арван сарын байдлаар 1-5 хүртэ... | эрүүл мэнд |
-Хувь хүн болон ажил эрхлэгчид маань нийгмийн даатгалаа төлөхдөө эрүүл мэндийн даатгалыг хамтад нь төлдөг. Гэсэн ч эмнэлгийн байгууллагаас ямар нэг үйлчилгээ авдаггүй хүмүүс нэлээдгүй байна. Тэдгээр хүмүүст зориулсан урамшууллыг ийнхүү бий болгосон. Манай дүүргийн хувьд ихэнх аж ахуйн байгууллагууд ирээд хүмүүсээ хамру... | эрүүл мэнд |
Бага насны хүүхдийг уушгины хатгалгаа өвчин тусахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Хүүхдэд төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Учир нь ангир уурганд ханиад томуу, уушгины хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулагддаг, байгалиас заяасан вакцин юм. Хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгэ... | эрүүл мэнд |
Дашчойлон хийдийн хамба лам тэргүүтэй хамт олон есөн сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг зулын 25 хэмээн хүндэтгэж ирсэн энэхүү сайн өдөр ГССҮТ-д хандивлах үйл ажиллагаагаа өнөөдөр боллоо. Сүүлийн үед осол гэмтэл их нэмэгдэх болсон. Эмнэлгийн байгууллагын төсөв хэцүүхэн байгаа энэ үед есөн сая... | эрүүл мэнд |
“Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх” төсөл нь эх, нярайн тусламжийн чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж, ялангуяа оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэхээр өөрчлөлт гаргаж чадсаныг саяхан хийсэн үнэлгээний дүн харуулжээ. Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үз... | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7 хувь) томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ. Дүүргийн үзүүлэлтт... | эрүүл мэнд |
Оюутны Өргөө цогцолборт байгуулагдаж буй "Оюутны Эрүүл мэндийн төв"-ийн нээлт өнөөдөр 13 цагт болох гэж байна. Тус төвийг ДЭМБ, Монголын Оюутны Холбоо, АШУҮИС хамтран байгуулж байгаа бөгөөд сургууль харгалзахгүйгээр бүх оюутныг үнэ төлбөргүй үзэж, эмчилгээ хийх юм байна. | эрүүл мэнд |
Эрүүл Мэндийн Яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд зохион байгуулжээ. Зөвлөлдөх уулзалтанд ЭМЯ, НҮБ-ын Хүн Амын Сангийн мэргэжилтнүүд,... | эрүүл мэнд |
Замын халтиргаа, гулгаанаас болоод халтирч унасан, бэртсэн, осгосон хүмүүс ГССҮТ дээр олноор ирэх болсон. Халтирч унахдаа гараа гэмтээсэн, хөлөө хугалсан хүмүүс эмнэлэгт хандах нь сүүлийн үед нэмэгдсэн байна. Энэ талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайхангаас дараах зүйлсийг тодрууллаа. -Осол гэмтэ... | эрүүл мэнд |
"Оюутны Эрүүл мэндийн төв"-ийн нээлт өнөөдөр боллоо. Нийслэлийн их дээд сургуулиудад хөдөө орон нутгаас суралцаж буй оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүрэлцээ хангалтгүй байдаг гэгддэг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын оюут... | эрүүл мэнд |
Энэ сарын долооны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 18008 хүн өвчилж, 6437 (35 хувь) хүн нас барсан байна. Ннэ сарын гуравны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54 хувь (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хо... | эрүүл мэнд |
Энэ сарын 09-ний өдрөөс 15-ны хооронд Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт архины хордлогоор нийт 189 хүн хандаж, 29 хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Үүний 61 хувь нь СХД-ийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төвд ханджээ. Эх сурвалж: НЭМГ | эрүүл мэнд |
Түлэнхийн төв нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү нүүн иржээ. Энд Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасаг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энд гар нь түлэгдсэн бага насны хүүхдүүдээ тэвэрсэн эцэг, эхчүүд ихэвчлэн байв. Энд тэндгүй хүүхдийн уйлах чимээ чихнээ хадаж, түүнийг нь сонсох надад хэцүүхэн байс... | эрүүл мэнд |
Энэ сарын долооны байдлаар дэлхийн есөн улсад эбола вирусээр 18008 хүн өвчилж, 6437 (35 хувь) хүн нас барж, энэ сарын гуравны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54 хувь (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна. Эх... | эрүүл мэнд |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Зөвлөх поликлиник болон салбар амбулаторид ургийн өсөлтийг хянах зориулалттай ургийн кардиомониторыг хүлээлгэн өгчээ. Уг төхөөрөмж нь цагт 200-300 хүнд шинжилгээ хийх хүчин чадал бүхий лабораторийн б... | эрүүл мэнд |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл Элэг Үндэсний хөтөлбөр”-ийн төслийг санаачлагч Оном сангийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргал, Оном сангийн Удирдах зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Оном сангаас боловс... | эрүүл мэнд |
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэн энэхүү аюулт өвчний эсрэг тэмцэх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохиодог уламжлалтай. Тэгвэл энэ өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Эрүүл мэн... | эрүүл мэнд |
Энэ жилийн хувьд НҮБ-аас ХДХВ-ын халдварын шинэ тохиолдлыг тэглэх, ДОХ-оос үүдэлтэй нас барилтыг тэглэх, ХДХВ/ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг тэглэх хэтийн зорилгыг бодит үйл хэрэг болгох үйлсийн төлөө “Бид хамтдаа сэргийлж чадна” гэсэн уриатайгаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм бай... | эрүүл мэнд |
Увс аймагт малын галзуу өвчин гарлаа Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт хэмээх газарт нэг үхэр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь аймгийн мал эмнэлгийн албаны лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Иймд тус газарт энэ сарын 26-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Эх сурвалж: ОБЕГ Эбола вируст халдварын ... | эрүүл мэнд |
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас ДЭМБ-ын санхүүжилтаар “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлын хариу арга хэмжээ” сэдэв сургалтыг зохион байгуулжээ. Замын-Үүд боомтод ачааны болон суудлын автомашины хил нэвтрэх хоёр зам дээр тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг туулуулах, шүрших... | эрүүл мэнд |
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар эрүүл мэндийн төв, Засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн зөвлөл хамтран өнөөдөр сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр тусгай сургуулийн багш, ажилчид, сурагчдийг хамруулан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Үзлэгээр цус, шээсний шинжилгээ, дотор, нүд, ш... | эрүүл мэнд |
“Дэлхийн 00-ийн холбоо” 2001 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр анх байгуулагдсан бөгөөд байгуулагдсанаас хойш жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” хэмээн тэмдэгдэж ирсэн. Энэ өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд боллоо. Хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарг... | эрүүл мэнд |
Дэлхий нийтээрээ жил бүрийн энэ өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн хүн амын ойролцоогоор 15 хувь нь аливаа нэг хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг байна. Үүнээс Ази болон Номхон Далайн бүс нутагт 650 сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа б... | эрүүл мэнд |
“Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн дунд хугацааны үнэлгээг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу 2014 оны 06-08 дугаар сард хийж гүйцэтгэжээ. Хөтөлбөрийг 2011-2015 онуудад хэрэгжүүлэх 22 заалт бүхий арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, төлөвлөгөөний хэрэ... | эрүүл мэнд |
“Гамшгийн эрсдлийг бууруулах ба Онцгой байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж” сэдэвт цахим хурлыг энэ сарын 01-ний өдөр зохион байгуулжэ “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн өнгөрсөн оны судалгаагаар манай улсад 107100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй иргэн 15300 гаруй, сонсгол, х... | эрүүл мэнд |
Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар сургагч багш бэлтгэх” сургалт Халдварт өвчин судлалын үндэсний төвд боллоо. Уг сургалтад... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.