news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Нийгмийн даатгалын салбарын цогц асуудлыг хэлэлцэх  “Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл”  үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилж, Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн зорилтууд, энэ салбарын олон улсын чиг хандлага, шинэчлэлийн хэлбэрүүд, “Эр...
эдийн засаг
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хоорондох техникийн хамтын ажиллагааны хүрээнд Эрчим хүчний яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны Нийгэмлэг / ГОУХАН /-ийн хооронд  “Эрчим хүчний үр ашиг “ төслийн  III үе шатны тухай харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Эрчим хүчний Яамны Төрийн нари...
эдийн засаг
Оросын төмөр зам нийгэмлэгийн тэргүүн В.Якунин нөгөөдөр Ерөнхий сайдтай уулзана. Гэвч Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи түүнээс урьтчихав. Манай улсад хийж буй түүний айлчлал уржигдар эхэлсэн юм. Өмнөд хөршийн төлөөлөгч ирэхтэй зэрэгцэж Эдийн засгийн байнгын хорооны хурлаар нэгэн сонирхолтой шийдвэр гарлаа. Тэр б...
эдийн засаг
Барилгын компаниудын 90 хувь нь арилжааны банкнуудаас өндөр хүүтэй зээл авч ажилладаг гэсэн статистик гарчээ. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь шат дамжлага олонтой байдаг нь орон сууцны үнэ нэмэгдэх нэг шалтгаан болдог. Тиймээс барилга, хот байгуулалтын барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэхэд цуглуулдаг ...
эдийн засаг
Олон улсын зах зээлд амжилттай босгосон 1,5 тэрбум ам.долларын Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн эхлэл болох санхүүжилтийн гэрээг өчигдөр үзэглэсэн байна. Тодруулбал, “Шинэ төмөр зам", нийслэлийн дэд бүтцийг сайжруулах "Гудамж" төсөл, Тавантолгой уурхайд цахилгаан станц барьж байгуулах төслүүдийн эхний ээл...
эдийн засаг
Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Хуульд иргэд, аж ахуйн нэгж байгууллага тавдугаар сарын 16-ны дотор саналаа өгөх боломжтой тухай Монголын үндэсний худалдаа, аж ү...
эдийн засаг
Хойд хөрштэйгээ хамтран эзэмшдэг цорын ганц төмөр замтай атлаа бид энэ асуудлаар дотооддоо хангалттай удаан маргалдлаа. Энэхүү маргаандаа хөршүүдээ ч татан оролцуулж, хардлага, сэрдлэгээр хурцатгасаар ирсэн. ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунины өнгөрсөн ням гаригт Монголд хийсэн айлчлалын дараа ...
эдийн засаг
Хөгжиж буй томоохон эдийн засгууд төрийн удирдлагын системээ эрс өөрчлөх ёстой.  Эс тэгвээс тэд улам нэмэгдэж байгаа асуудлуудаа шийдэж чадахгүйд хүрнэ гэсэн дүгнэлтийг Бертельсманы сангийн судалгаанд өгүүлжээ.  Сүүлийн арваад жилд Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк эдийн засгийн өсөлтийн эрчимтэй хурдаар гайху...
эдийн засаг
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ нар саяхан төслийн ерөнхий гүйцэтгэгч “Samsung S&T” компанийн удирдлагууд болон “Энержи ресурс рейл” ХХК-ийн удирдлагуудын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Таван толгой-Гашуун сухайт чиг...
эдийн засаг
Төмөр замын асуудал яагаад гацаанд орсон, яагаад шийдвэр гаргах амаргүй байгаа талаар www.news.mn сайт судлаач Л.Даваапилийн нийтлэлийг цувралаар танд хүргэж байна. Өмнөх нь “ Төмөр замын гацаа ”, “ Хэвтээ тэнхлэгийн төмөр зам яагаад бүтэхгүй гэж? ”, “ Монголд 1 км төмөр зам ямар үнэтэй байх вэ? ” нэртэйгээр нийтлэгдсэ...
эдийн засаг
Тавдугаар цахилгаан станцыг нийслэлийн “Ургах наран” хорооллын урд талын Хөлийн голын хөндийд барихаар болсон. Байгаль орчны үнэлгээ хийчих юм бол барилгын ажлыг эхлүүлнэ гэж Эрчим хүчний сайд бараг сарын өмнө мэдээлж байсан. Гэтэл тус яамнаас ТЭЦ-5-д байгаль орчны үнэлгээ хийж өгөөч гэсэн хүсэлтээ өнгөрсөн долоо хоног...
эдийн засаг
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 2013 оны 6-р сарын 3-аас наймдугаар сарын 1-ний хооронд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ  аж ахуйн нэгж, айл өрх бүртэй шинэчлэн байгуулахаар болжээ. Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай дүүрэг, Зуслан чиглэл, Тө...
эдийн засаг
В.И.Якунин Н.Алтанхуягтай гар барьж, З.Энхболдтой хооллож, А.Гансүхтэй жич уулзаад буцав Төмөр замын царигийг өөрчлөх эсэх тухай асуудлыг дахин сөхөж улстөржсөн, УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэн нэгний эрх ашгийн өмнөөс чанга дуугаар хаш­гирсан, Улаанбаатарт бороо, шороо холилдсон ийм уур амьсгал дунд улстөрч-төмөр з...
эдийн засаг
Монголын төмөр зам тойрсон асуудлаар судлаач Л.Даваапилийн олон талт байр суурь, эх сурвалжид үндэслэсэн цуврал нийтлэлийн гурав дахийг танд хүргэж байна. Өмнө нь “Төмөр замын гацаа” , “Хэвтээ тэнхлэг яагаад бүтэхгүй вэ” , “Төмөр замын завхралаас хэн хожив” гарчиг дор нийтлэгдсэн болно. Таван Толгойгоос зүүн чиглэлд тө...
эдийн засаг
Дорнын говийн замд гарахад уудам талд нь нүд алдам, тэнгэр газрын хооронд хөвсөлзөх үүлс нь сэтгэл хөглөм. Энэ тал, газар нутгийн үзэсгэлэнг олон улстай, суурин газартай хуваалцах гэсэн мэт замын бүтээн байгуулалт одоо эрчимтэй өрнөж байна. Сүүлийн 10 гаруй жил яригдсан дорнын говийг хэрэх авто замын бүтээн байгуулалты...
эдийн засаг
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын санаачилсан “Гудамж” төслийн хүрээнд зарим дүүрэгт Чингис бондын мөнгөөр санхүүжүүлж авто зам барихаар болжээ. “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн хэд хэдэн автозамыг шинэчлэх, өргөтгөх ажил хийгдэж байгаа юм байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэг,  Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны ...
эдийн засаг
Орон сууцны үнэ удахгүй тогтворжино гэж салбарын сайд нь өчигдөрхөн мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар орон сууцны метр квадратын дундаж үнэ Улаанбаатар хотод 2.28 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 19.1 хувиар харин сарын өмнөхөөс 1.7 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Орон сууцны ам метрийн дундаж үнэ Хан-Уул дү...
эдийн засаг
“Сочи 2014”-ийн нээлтийн ёслол болсон өдрөөс хойш банкууд ам.долларыг 34.60 рублиэр солих болжээ. Энэ нь өмнөхтэй харьцуулбал ханш 12 копейкоор чангарсан гэсэн үг юм. Харин ОХУ-ын мөнгөн тэмдэгтийн евротой харьцах ханш 7 копейкоор чангарч, 47.02-д хүрсэн нь 2009 оноос хойших рекорд амжилт болоод байна. Харин Оросын бан...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Орон сууцны зээлийн ерөнхий журам баталлаа 80 м 2 -аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авна. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба зорилтот бүл...
эдийн засаг
Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй 535 орон сууцны жагсаалт гарсан.  Тэдгээрээс 210 барилгыг хүчитгэн /сайжруулан/ ашиглаж болно гэж Орон сууцны шинэ хотхон хорооллыг барих, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийнхэн үзэж буй ажээ...
эдийн засаг
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн, Эзэн Чингис хааны хоёр загалын нэрээр нэрийдсэн гурван илчит тэргийг өчигдөр Улаанбаатар өртөөнд хүлээн авч, аялалын замд үдлээ. Зам, тээврийн салбарт нэгэн дэвшлийг авчирсан гэх уг илчит тэргүүдийг монгол инженерүүд ОХУ-ын илчит тэргэнд АНУ-ын ...
эдийн засаг
Урд хөрштэй 600 км-ээр хиллэх газар нутгийг дайран өнгөрөх олон улсын гэгдэх зам ирэх есдүгээр сард ашиглалтад орох гэж байна. Энэ зам нь Дорноговь аймгийн  Чойр сумаас Сайншанд хүртэлх 176.4 км-ыг хамрах бөгөөд АНУ-ын хөрөнгө оруулалттай Монголын мянганы сорилтын сан 100 хувь санхүүжүүлж буй.  Ингэхдээ зам барилгын аж...
эдийн засаг
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр авч үзвэл эхний тавдугаар сарын байдлаар 872.0 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 16.4 тэрбум төгрөг буюу 1.9 хувиар өссөн үзүүлэлт болох тухай статистикчид мэдээлж байна. Уг өсөлтөд уул уурхай, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний ү...
эдийн засаг
Ирэх долоо хоногийн даваа гаригаас Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Иймд Засгийн газраас баталсан орон сууцны 8 /±1/ хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд баталсан зээлийн журмыг уншигчдадаа танилцуулж байна.
эдийн засаг
Маргаашнаас /VI.17/ Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Монголын арилжааны банкуудаас янз бүрийн эх үүсвэрээс гаргасан ипотекийн зээлийн хэмжээ бараг л нэг их наядад дөхжээ. Тэдний авсан зээлийн хэмжээ 15,7 хувь. Энэ бүх зээл даваа гаригаас эхлэн найман...
эдийн засаг
-Худалдааны тэнцэл 15.9 сая ам.долларын алдагдалтай гарсан нь жилийн өмнөхтэй харьцуулахад 92.7 хувиар буурсан үзүүлэлт- Гадаад худалдааны тэнцэл гэж бөөн тоо дурдахаас өмнө товч утгыг өгүүлье. Худалдааны тэнцэл гэдэг нь товчхондоо бол бидний  гадагшаа гаргасан бараа, гаднаас авч байгаа барааны зөрүүг хэлдэг ажээ. Тэнц...
эдийн засаг
БНСУ-ын Эрчим хүч, Эдийн засгийн Институтын ерөнхийлөгч Ким Жинвүүгийн урилгаар Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжав, дэд захирал Д.Тулга, гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Алтжин нар өнгөрсөн өдрүүдэд БНСУ-д ажиллаж, “Эрчим хүчний үр ашгийг сайжруулах бодлого, арга хэмжээний тухай” уулзалтад о...
эдийн засаг
Фэйсбүүк цахим хуудсаар зарим шатахуун түгээх станцуудаар АИ-92 авто бензиний нөөц хомсдсон талаар мэдээлэл цацагдаад байгаа. Тиймээс энэ талаар Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгээс тодрууллаа. -Гадуур АИ-92 шатахуун хомсдсон гэсэн албан бус мэдээлэл байна. Энэ үнэ...
эдийн засаг
Монголын нүүрсний компаниуд 2014 он гарсаар эхний нэг сард 1.2 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төдийлөн өөрчлөлтгүй үзүүлэлт аж. Манай улс энэ онд 30 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж буй билээ. Харин 2013 онд 16 сая тонныг л экспортолсон бөгөөд энэ нь төлөвлөж байсна...
эдийн засаг
Нүүрсний салбарт 141 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дээрх компаниудын мэдлэлд нийтдээ 213 ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг ажээ.  Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эдийн засгийн бүсүүдэд хувааж үзвэл төвийн бүсэд хамгийн их тусгай зөвшөөрөл олгогджээ. Мөн нүүрсний уурхайнууд алдагдалтай ажиллаж байгаа талаа...
эдийн засаг
“Энержи ресурс”-ын хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр +11,39 хувь болтлоо өссөн байна. Дэлхийн зах зээлийг дагаад уул уурхайн компаниудын хувьцаа сүүлийн үед уналттай байх болсон бөгөөд “Энержи ресурс”-ын хувьцааны өсөлт ойрын жилүүдэд гараагүй таатай үзүүлэлт болжээ. Олон улсын бирж дээрх хувьцааны үнээс компанийн...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хамтран “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Зээлийн батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ үйлчилгээг Сангийн яамнаас Төрийн банк, Капитал банкуудтай хамтран ...
эдийн засаг
Зах зээл дэх мөнгөний урсгалыг хянаж, зохицуулах үүргийг хуулиар Монголбанк хүлээдэг бөгөөд дэргэдээ Мөнгөний бодлогын зөвлөлтэй. Зөвлөлд 14 банк, санхүүгийн байгууллагын эрх бүхий удирдлагууд байдаг. Тэгвэл одоогийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж Мөнгөний бодлогын зөвлөл хуралдан хоёр үндсэн асу...
эдийн засаг
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж хоёр үндсэн шийдвэр гаргасан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Үүгээр мөнгөний бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээхээр болсон тухай албаныхан онцолсон юм. Өнгөрсөн жилийн хувьд мөнгөний бодлогын хүүг хоёр удаа бууруулсан бөгөөд одоогоор 10.5 хувьтай байгааг ийнхүү хэвээр ү...
эдийн засаг
Татварын албанд "Цахим татварын шинэ систем" хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2013 оны жилийн эцсийн тайлан, суутган, 2014 оны нэгдүгээр сарын НӨАТ-ын тайлан хүлээн  авах хугацааг  энэ сарын 15-ны өдрийг дуустал сунгасан байна. Сар бүрийн 10-ны өдрөөр тасалбар болгодог байсан т...
эдийн засаг
Эдийн засгийг солонгоруулах тухай "гоё" мөрөөдлөө цаасан дээр зурж буулгаад, түүнийгээ ажил болгочихсон юм шиг ярих амархан л даа. Юу ч гэж сайхан ярьсан  болно. Мэдээж, нэг сайхан нартай өдөр эсвэл асгарсан борооны дараа эдийн засаг өөрөө солонгорчихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бодлогоо тодорхойлж, аль салбарыг алт бол...
эдийн засаг
Сар шинийн дараахан орон сууцны салбарт нэгэн “тэсрэлт” болсон нь зах зээлийн үнээс хамаагүй хямдхан мөртлөө хамгийн чанартай сайн технологиор баригдсан орон сууцны хороолол ашиглалтад орсон явдал.  Нэг өө нь хотоос зайдуу. Гэхдээ утаа униар багатай гээд сайн талыг нь дурдаж бас болох юм. Монгол Улсын Засгийн газраас “...
эдийн засаг
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж буй ажээ. Өөрөөр хэлбэл, тус хуралдаанаар бодлогын хүүг бууруулах уу, өсгөх үү эсвэл хэвээр үлдээх үү гэдгийг шийднэ. Мөнгөний бодлогын зөвлөл 2012 онд бай...
эдийн засаг
Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл авахыг хүссэн иргэдээс 912.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад иржээ. Үүнээс 14685 иргэнд 839.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Түүнчлэн өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээл...
эдийн засаг
Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК Төрийн өмчийн хороонд үйл ажиллагаагаа тайлагнажээ. Тус дулааны цахилгаан станц одоогийн байдлаар таван зуухтай, дөрвөн турбинтай. Шөнөдөө 41 мВт, өдөртөө 42 мВт-ын цахилгаан ачааллын горимоос хоногт 1000 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горимын ...
эдийн засаг
Татварын ерөнхий газар болон аймаг, дүүргийн бүх Татварын хэлтсүүд өнөөдөр 09.00-16.00 цагийн хооронд ажиллаж байгаа талаар ТЕГ-аас мэдээллээ. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материал болон аж ахуйн нэгж, байгууллагуудын жилийн тайланг авах хугацаа дуусах дөхсөн тул ийнхүү ажиллаж байгаа юм. Х...
эдийн засаг
Хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Махны үнийн хувьд, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул мах 0.5 хувь, адууны мах 2.0 хувь, ямааны мах 0.1 хувиар тус тус буу...
эдийн засаг
Сочигийн өвлийн олимп эхэлсэн цагаас ОХУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт рублийн ханш чангарч эхэлжээ. ОХУ-ын Төв банкнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, дээр нь дэлхийн өнцөг булан бүрээс Оросыг, Сочийг зорьж буй зочдын хөл ийнхүү рублийн ханшийн өсөлтөд нөлөөлж байна. Гэхдээ энэ өсөлт түр зуурынх бөгөөд төдий л удаан үргэлжл...
эдийн засаг
Газрын тосны газрын санаачилгаар “Газрын тос, занар 2014” олон улсын хөрөнгө оруулалтын хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 9, 10-нд Улаанбаатарт хотноо зохион байгуулахаар болжээ.  Уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, газрын тос, занар олборлогчид, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, худалдаачид, зөвлөх үйлчилгээ...
эдийн засаг
Засгийн газрын тогтоолоор үндэсний үйлдвэрт тушаасан малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд нэг кг ноос тутамд 2.000 төгрөгийн урамшууллыг өгдөг болсон. Ноосны урамшуулал авах материалыг намар авч эхэлдэг бөгөөд оны сүүлчээр олгодог юм. Энэ жилийн ноосны урамшууллын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэри...
эдийн засаг
Засгийн газраас долоо хоног бүр “Бүтээн байгуулалт” уулзалтаар яамдуудын ажлыг тайлагнаж байгаа билээ. Үүний дагуу Барилга, хот байгуулалтын яам өнөөдөр 15.00 цагаас өнгөрсөн онд хийсэн ажил болон энэ онд шинээр барих орон сууцны талаархи мэдээллээ танилцуулах юм байна. Засгийн газраас иргэдэд хямд өртөгтэй орон сууц б...
эдийн засаг
Хямд үнэтэй орон сууцанд орох эрх авахын тулд нийслэлчүүд азаа үзэж, сугалаа татаж мэдэх нь. Буянт-Ухаагийн дэнжид ашиглалтад ороод байгаа 567 айлын орон сууцны захиалга тав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 15-наас эхлэх юм. Эл ажлыг Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци хариуцаж, иргэдийн захиалгыг хүлээн авн...
эдийн засаг
Өмнөговь аймгийн  нутагт орших “Номгон IX” талбайд "Сансарын геологи хайгуул" компани хайгуул хийж байгаа билээ. Тэгвэл Газрын тосны газар болон тус компанийн хооронд 2014 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа. Уг гэрээнд сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээг 5000-аас эхэлж тав, таван ...
эдийн засаг
“Буянт-Ухаа-1” орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийн захиалгыг Төрийн орон, сууц, санхүүжилтийн корпораци хоёрдугаар сарын 15-наас эхэлж авахаар болоод буй. Тэгвэл эл байрны захиалга өгөхөд нэн тэргүүнд өрхийн сарын орлого чухал юм. Ерөнхий сайдын зарласнаар тус байрны 1 ам метр талбайн үнэ 1.280 сая төгрөг байх бөгөө...
эдийн засаг
-Инфляцийн өсөлтөд хүнсний бараа, шатахууны үнэ нөлөөлжээ- Үндэсний статистикийн хорооноос сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулдаг ёсоор энэ удаад өнгөрөгч нэгдүгээр сарын үзүүлэлтийг мэдээллээ. Эдийн засгийн хамгийн гол санаа зовнидог асуудлын нэг бол инфляци бөгөөд нэгдүгээр сард өмнөх сарынхаас 1.7 ху...
эдийн засаг
ХАР АЛТНЫ ЭРЭЛД МОРДСОН МОНГОЛЧУУДАД ДЭД БҮТЭЦ ХААНА БАЙНА Хаа сайгүй нүүрс тойрсон яриа өрнөж байгаа энэ үед АМГ-ынхны 2012 онд таамаглаж бай­сан нүүрсний экспорт 40 сая тоннд хүрнэ хэмээх таац биелэлээ олох уу гэх асуулт иргэдээс хөвөрч байна. Өөрөөр хэлбэл, ойрын жилүүдийн манай улсыг чиглэх мөнгөний урсгалын гол тү...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаа хийж, санхүүгийн зах зээлд холбогдолтой шийдвэрүүдийг гаргасан байна. Хуралдаанаар үнэт цаасны, даатгалын, эрсдлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний, бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэлэлцэн шийдвэр гаргажээ. Нэг. Үнэт цаасны зохицуулалты...
эдийн засаг
Засгийн газраас иргэдэд найман хувийн х үү тэй зээл олгож эхлээд багаг ү й хугацаа ө нг ө рл өө . Энэ хугацаанд иргэдээс ирсэн санал гомдлын дагуу 2014 онд найман хувийн х үү тэй зээлийн журамд хэд хэдэн чухал өө рчл ө лт оруулахаар болсон талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэллээ. Тодруулбал, найман ху...
эдийн засаг
“Хотын бүтээлч залуус” төрийн бус байгууллагаас “Бизнес үнэлгээ, санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох нь” сэдэвт сургалтыг хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монголын банкны холбооны байранд хийхээр болжээ. Эл сургалт нь Англи, Египет, Казахстан зэрэг улсад болдог олон улсын шинж чанартай сургалт бөгөөд Лондонгийн “Ве...
эдийн засаг
Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямархуу байгааг авч байгаа цалин, хэрэглээнээсээ хүн бүр мэдчихдэг. Тэгвэл сар бүрийн нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлт, учир холбогдлыг Үндэсний статистикийн хороо гаргадаг. Энэ тоо нь зарим тохиолдолд бодит амьдралтай авцалдахгүй байна гэсэн шүүмжлэл дагуулдаг ч уг судал...
эдийн засаг
Царигийн асуудлыг ирэх хаврын чуулганаар шийднэ гэж Ц.Оюундарь генсек, Ч.Сайханбилэг сайд хоёр өнгөрсөн долоо хоногт “4-11” уулзалтынхаа үеэр хэвлэлийнхэнд амлалт өглөө. Засгийн газар 2014 онд экспортын төмөр зам барих ажлыг эрчимжүүлэхэд анхаарч, эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг ашиг...
эдийн засаг
Шинэ оны дараахан Хөгжлийн банкны дансанд 30 тэрбум иентэй тэнцэх хэмжээний ам.доллар орж ирсэн. Уг мөнгийг Засгийн газар үйлдвэржилтэд зарцуулахаа мэдэгдээд буй юм. Бондын хөрөнгө Монголын дансанд орж ирсэн цагаас эхлэн элдэв шүүмжлэл ч өрнөсөн. Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай уулза...
эдийн засаг
Ялгуусан хэмээх модон морин жилийн босгон дээр Оюутолгой компанийн “Шинэ төгсөгч хөтөлбөр”-т хамрагдсан 16 шинэ төгсөгч АНУ руу дадлага хийхээр морджээ. Тэд Рио Тинто компанийн АНУ дахь Юта мужийн 130 жилийн түүхт Кеннекот уурхайд нэг жил үйлдвэрлэлийн дадлага хийж мэргэжил нэгт нөхөдтэйгөө мөр зэрэгцэн ажиллах юм. Эдг...
эдийн засаг
Нөөц хомсдсон хэмээн зарим шатахуун түгээх станцууд “Аи 92” авто бензинийг түгээхгүй  байгаа талаарх мэдээлэл фэйсбүүкээр цацагдсан.  Энэхүү мэдээллийг Газрын тосны газраас няцаасан бөгөөд “Аи 92” авто бензинийн 40 хоногийн нөөцтэй байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Газрын тосны газрын удирдлагууд нефть импортлогчи...
эдийн засаг
Уул уурхайг даган хөгждөг салбар бол ханган нийлүүлэлт. Өмнө нь төдийлөн анзаарагддаггүй байсан энэхүү салбарт өнөөдөр дэлхийн томоохон пүүсүүдийн ч анхаарлыг татах болжээ. Хойшид Монголчуудад хамгийн ашигтай, үр өгөөжтэй зүйлүүдийн нэг нь ханган нийлүүлэлт байхыг ч үгүйсгэхгүй гэж эдийн засагчид хэлж байна. Тиймээс Эр...
эдийн засаг
Хоёрдугаар сарын 1-нээс эхэлж ахмад настнуудын тэтгэврийг 15-30 хувиар нэмэгдүүлснийг Засгийн газар мэдээлээд буй. Гэвч ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ чамлаж байгаа төдийгүй УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдтэй уулзах үеэрээ “Тэтгэвэр 15-30 хувиар өссөн гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байгаа” гэж мэдэгдсэн юм. Дээрх уул...
эдийн засаг
“Амьдралаа гэж” хэмээн санаа алдах ч багадам үнэ хан­шийн өсөлттэй цаг үед мон­голчууд бид шинэлж зол­гох нь ээ. Баяраас баярын хоо­ронд амьдар­даг бидний энэ бай­дал улс төр, бизнесменүү­дийн ашиг сонирхолд нэлээд таа­тай орчин бүрдүүлдэг юм шиг. Ийн халаглахын учир өдөр бүр шахуу тор цүнхээ барьж ца­гаан сарынхаа ууц...
эдийн засаг
Иргэдийн татвар төлөх нөхцөлийг хялбаршуулахаар Татварын ерөнхий газраас цахим татвар төлөлтийг бий болгох зорилго тавиад байгаа юм. Тус газрынхан  дээрх асуудлаар өнөөдөр арилжааны банкуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар цахим татвар төлөлтийг бий болгох нөхцөлийг танилцуулж, арилжааны банкуудтай хэ...
эдийн засаг
УИХ-аас Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлогыг сар шинийн өмнөхөн баталсан билээ. Бодлоготой болсноор уул уурхайн салбарыг хэн дуртай нь улстөржүүлж чадахгүй гэж нэг хэсэг нь талархалтай хандаж байгаа бол зарим нэг хүмүүс шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд байгаа. Өөрөөр хэлбэл, Төрөөс баримтлах эрдэс баялгийн бод...
эдийн засаг
Орчин үеийн стандарт шаардлагыг хангасан олон улсын нисэх онгоцны буу­д­ал барих ажил өнгөрсөн жил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшиг­тийн хөндийд эхэлсэн. Тэгвэл уг олон улсын нисэх онгоцны буудлыг цахилгаанаар найдвартай хангах эрчим хүчний эх үүсвэрийг бүрэн шийдэж, Хөшигтийн хөндийн хөгжилд гэрэл нэмээд байна. ...
эдийн засаг
Татвар төлөгч хэн боловч тухайн жилдээ шинээр орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан болон үр хүүхэд нь их дээд сургуульд шинээр элсэн орсон бол татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх эрхтэй. Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэд дүүргүүдийн татварын албан дээр урт дараалал үүсгэх болжээ. Өдөрт дунджаар...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засгийн Байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 24 удаа хуралдаж, харин Байнгын хорооны хүрээнд байгуулсан ажлын хэсгүүд 80 удаа хуралджээ. Чуулганы хугацаанд тус байнгын хороо 23 хууль, есөн тогтоолыг эцэслэн батлуулж, олон улсын гурван гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, хоёр хуулийн төслийн ...
эдийн засаг
Нийслэлийн хэмжээнд өчигдөр оройноос эхлэн шатахууны үнэ литр тутамдаа 40 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, “Петровис” ХХК-ийн ШТС-уудаас А80 шатахууны үнэ литр тутамдаа 1550 төгрөг, АИ-92 1660, АИ-95 шатахуун 1890, харин дизель түлш литр тутамдаа 1790 төгрөгийн ханштай байна. Харин "Жаст Ойл" компанийн ШТС-уудад шатахуу...
эдийн засаг
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захиралаар С.Цэлмэг томилогджээ. Тус компанийн дэд захирлаар Г.Тэмүүлэн ажиллаж байсан бөгөөд тэрээр өдгөө “Оюутолгойн” ХХК-ийн Монголын талыг хариуцсан ТУЗ-ийн гурван гишүүний нэгээр ажиллаж байгаа юм. С.Цэлмэгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлын а...
эдийн засаг
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ХК үүсч болох саатлын төлөвлөгөөг гарган бэлэн болгосон талаар Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Энэ бүсийн эрчим хүчний системд  хэрэглээг хангахын тулд гаднаас эрчим хүч авахад хэд хэдэн асуудал тулгарч байгаа ажээ. Тодруулбал, ОХУ-аас импортоор авч байгаа цахилгаан, эрчим хүчний ...
эдийн засаг
Г.Цэвэгжав: Лизинг олсноо зөв хуваарилах ухаанд сургадаг  “ХАС лизинг” компанийн гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавтай лизингээр хэрхэн хөрөнгө босгож болдог, лизинг авахад ямар эрсдэл үүсдэг, түүнийг яаж зохицуулах талаар ярилцлаа. -Лизингийн хөгжлийн талаар сонирхуулаач. Манайд энэ үйлчилгээ хэзээнээс нэвтэрч, хэрхэн хөгжи...
эдийн засаг
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Буянт-Ухаа 1 хорооллын байранд орох журмыг батална. Журам гарснаар иргэд ямар материал бүрдүүлэх, ямар шалгуураар хямт үнэтэй Буянт-Ухаа 1 хороололд орох нь тодорхой болно. Засгийн газраас Буянт-Ухаа 1 хорооллын байранд орсон иргэн 15 жил хөлслөхгүй, 60 хувь нь төрийн албан хаагч, ...
эдийн засаг
Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Үндэсний зөвлөлийн XI хуралдаан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-ны өдөр болж, 2012 оны тайлангаа хэлэлцсэн байна. ОҮИТБС-ын тайланг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 1514 компани, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий ...
эдийн засаг
“Жижиг дунд үйлдвэр-Монгол брэнд” хэлэлцүүлгийг өнөөдөр Хөдөлмөрийн яам, Дэлхийн зөн, хүний нөөцийн менежментийн холбооноос хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хэвлэл, гоо сайхан, ноос ноолуур арьс шир, оёдол зэрэг салбараас бүрдсэн 30 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцов. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуу...
эдийн засаг
Манай улс эрчим хүчний арвин их нөөцтэй. Тэгвэл энэхүү нөөцөө ашиглан хямд өртгөөр шингэрүүлсэн түлш боловсруулж шатахуун гаргах төслийг эхлүүлжээ. Үүний нэг нь “Адуунчулуун”-ы хүрэн нүүрснээс метанолоор дамжуулан шатахуун гаргах үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор жилд 400 мянган тонн шатахуун үйлдвэрлэж, до...
эдийн засаг
Аж ахуйн нэгжийн татварын 2013 оны жилийн эцсийн  тайлан, 2014 оны нэгдүгээр сарын НӨАТ-ын тайланг  хүлээн авах хугацаа  маргааш дуусч байгаа. Үүнтэй холбоотойгоор дүүрэг, нийслэлийн татварын албад маргааш ажиллахаар болжээ. Маргааш хэдийгээр амралтын өдөр боловч татварын албаныханхагас өдөр ажиллах юм. Татварын хөнгөл...
эдийн засаг
Аж ахуйн нэгжийн татварын 2013 оны жилийн эцсийн  тайлан, 2014 оны нэгдүгээр сарын НӨАТ-ын тайланг  хүлээн авах хугацаа  өнөөдөр дуусч байгаа. Үүнтэй холбоотойгоор дүүрэг, нийслэлийн татварын албад өнөөдөр ажиллаж байна. Өнөөдөр хэдийгээр амралтын өдөр боловч татварын албаныхан хагас өдөр ажиллах юм. Татварын хөнгөлөлт...
эдийн засаг
Монголын Үйлдвэржилт хөгжлийн төв, Голомт банк хамтран аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, Чингис бондоос санхүүжүүлэх төслийн зээлээ танилцууллаа. 200 орчим бизнесмэнийг урьсан уулзалтын уур амьсгал халуухан байлаа. Голомт банкны зүгээс ноос, ноолуур, хүлэмж, сүү, оёдлын аж ахуй эрхлэгчдийн тухайд тө...
эдийн засаг
-”Coal Mongolia” чуулга уулзалтаас хүсэх зүйл гэвэл Монголын нүүрсийг үнэд хүргэх төмөр зам хаана байна вэ гэдгийг тодруулах явдал юм- Энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-21-нд нүүрсний салбарт хөрөнгө  оруулагчдын уламжлалт чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Нүүрсний салбар ун...
эдийн засаг
“ГОК-ын захирал Ц.Даваацэрэн 70 мянган ам.доллар хүлээн авалт хийв”, “Хүний нөөцийн газрын орлогч дарга нь эхнэрийн хамт гадаадад англи хэл сурах болоод тэр зардал болох 469,000 ам.долларыг Эрдэнэт үйлдвэр гаргасан байна”, “Эрдэнэт үйлдвэрийн шинэхэн дарга Ц.Даваацэрэн гэгч улсын мөнгөнд хайр найргүй хандаж байна” гэсэ...
эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдлын үндэс суурь нь Евро бүсийн орнуудын өрийн хямралаас улбаатай бөгөөд Европ тивийн эдийн засгийн эрэлт буурсан нь тус тивийн худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-ын экспорт, хөрөнгө оруулалт буурахад гарцаагүй нөлөөлсөн томоохон хүчин зүйлүүдийн нэг юм. Харин БНХАУ-ын ...
эдийн засаг
Ирэх долоо хоногийн даваа, мягмар гариг буюу хоёрдугаар сарын 20, 21-нд “Coal Mongolia-2014” чуулганыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” ХХК-аас хамтран зохион байгуулах гэж байна. Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалтад найман улсын 1000 гаруй төлөөлөгч о...
эдийн засаг
Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк, дэлхийд алдартай Microsoft корпорацитай 2014 оны 02-р сарын 14-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа. 1975 онд Пол Аллэн, Билл Гэйтс нар “Micro-Soft” нэртэй программ хангамж боловсруулах компаниа анх бүртгүүлсэн нь, хүн төрөлхтөний түүхэнд алтан үсгээр тэмдэгл...
эдийн засаг
Алтны шороон ордын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын дунд уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 14-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт боллоо. Уулзалтаар алтны шороон ордыг ашиглах, мөн эдийн засгийн үр ашгийн талаар хэлэлцсэн байна. Монгол Улсын хувьд ойрын жилүүдийн санхүүгийн хүндрэлийн давах нэг гарц бол алтын са...
эдийн засаг
“Алтан тариа” ХХК хоёрдугаар сарын 10-наас дээд зэрэглэлийн гурилынхаа үнийг 50-200 төгрөгөөр буюу 6-14 хувиар хямдуулахаар болжээ. Шинэчлэгдсэн үнээр 25 кг-ын савлагаатай дээдийн дээд, ширхэгтэй дээд гурил 1 кг нь 1200 төгрөг, дээд гурил 870 төгрөг болж байгаа аж. Мөн 50 кг-ын савлагаатай 1-р гурилын үнийг  610 төгрөг...
эдийн засаг
Сүүлийн үед банкны холбооны нэр хүнд өсч, гишүүддээ үзүүлж буй үйлчилгээ болон гишүүнчлэл нэмэгдсэн нь МБХ-ны ерөнхийлөгч М.Болдтой шуудхан холбоотой аж. Тиймээс МБХ-ны ерөнхийлөгч, “ТэнГэр” санхүүгийн нэгдэлийн гүйцэтгэх захирал М.Болдод дахин итгэл үзүүлж тус холбооны ерөнхийлөгчөөр улируулан сонгосон байна. МБХ-ны е...
эдийн засаг
Нийслэлийн нийгмийн даатгалаас 1 дүгээр сард 53.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Нийслэлийн нийгмийн даатгалын сангаас нэгдүгээр сард даатгуулагч, иргэдэд 53.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, сургалтын болон эмчилгээний зардал, эмийн үнийн хөнгөлөлт олгосон байна. Нийт зардлын 77.1 хувийг тэтгэ...
эдийн засаг
Өнгөрсөн баасан гаригт Алт үйлдвэрлэгчдийн удирдах зөвлөлийн тайлангийн хурал болсон байна.  Уг хурлын үеэр  Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны ажлын албаны дарга С. Бүрэнтогтох өнгөрсөн жилүүдэд алтны салбарынхан хэрхэн ажилласан, цаашид юу хийх болон энэ салбарын эдийн засгийн үр ашгийн талаар тайлан тавьсан байна...
эдийн засаг
Өмнөговь аймгийн стандартчилал хэмжилзүйн хэлтэс 2014 оны 2 дугаар сарын 12-13 өдрүүдэд уул уурхайн нүүрсний олборлолт, экспортын зориулалтаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ний “Баруун цанхийн” уурхайд, “Эталон хэмжүүр” ХХК-ний суурилуулсан SCS-200  маркын 3 ш автожин, ”Терра-Энержи” ХХК-ний ”Баруун ноён уул“уурхайд, “Нова-...
эдийн засаг
Төрийн өмчийн хороог татан буулгах бэлтгэл ажлыг Засгийн газар эхлүүлжээ. Тус хороог сангийн хэлбэрээр үйл ажиллаагааг нь явуулахаар шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт хариуцуулсан байна.  Албаны хүмүүс ямар ч байсан 2014 ондоо багтаан ТӨХ-г татан буулгахаа...
эдийн засаг
Д.Баясгалан: Гобсек хувь хүн гэхээсээ илүү мөнгөний өөрийнх нь мөн чанар, ажиллах механизм юм “Голомт”-ын эзэд муудалцаж гэнэ, хөрөнгө мөнгөө хувааж байна гэсэн яриа гараад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хэвлэлээр нөгөө тал нь байр сууриа илэрхийлж байсан ч Д.Баясгалан захирлын зүгээс ямар нэгэн ярилцлага өгч,...
эдийн засаг
“Coal Mongolia-2014” нүүрсний салбарын олон улсын чуулга уулзалт ирэх долоо хоногт болно. Монголын хувьд экспортын чухал бүтээгдэхүүн болсон нүүрсний салбарыг сэргээж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ технологийн дэвшил авчирч, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ хэмээн итгэж буй чуулга угтал ямар байгаа талаар Аши...
эдийн засаг
Улаанбуудайн тонн тутмыг нь 400-450 мянган төгрөгт хүргэх санал гаргалаа ҮХАА-н сайд Х.Баттулга, Га­зар тариалангийн бодлогын хэ­рэг­жилтийг зохицуулах газ­рын дарга Ц.Ренчинсэнгээ, Та­риалан эрхлэлтийг дэмжих сан­гийн захирал  Б.Од болон бу­сад албаны хүмүүс өнгөрсөн ам­ралтын өдрүүдэд газар та­риалангийн бүс нутагт а...
эдийн засаг
Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудын хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд “Оюутолгой” компанид эрүүл ахуйн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн үр дүнтэй хангаж, үүнд олон улсы...
эдийн засаг
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг Японы хөрөнгө оруулалтаар дээшлүүлнэ -Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга- Монгол Улсын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах зорилго бүхий "Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг ...
эдийн засаг
МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар өчигдөр уулзалт хийж, санал солилцон, энэ онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Уулзалтад МХЕГ-ын ДБХГ-ын дарга Д.Жаргал, эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан, Б.Батзор...
эдийн засаг
Худалдааны эдийн засагтай Монголд  нэмүү өртөгийн албан татвар багагүй асуудал дагуулаад удаж байна. Яагаад тэр вэ? Арван зургаан жилийн турш хэрэгжиж ирсэн НӨАТ-ын хууль цаг үеэсээ хэдийн хоцрогдсоны шинж тэмдэг эдийн засагт “хордлого” болон илэрч буй болохоор тэр юм.  Анхнаасаа утга нь гажиж, гол зарчмаасаа хазайж эх...
эдийн засаг
Монголын хөрөнгийн зах зээл гүн нойрондоо дарагджээ. Хоёр жилийн турш унтаа байдалтай байгаа хөрөнгийн зах зээлийг сэрээхэд Үнэт цаасны тухай шинэ хууль ч нэмэр болсонгүй.  Үйл ажиллагаа нь мухардмал байдалд орж, өдөртөө дөнгөн данган 19 сая төгрөгийн арилжаа хийж байгаа Монголын хөрөнгийн зах зээлийг сэргээх хүч хаана...
эдийн засаг
Улс төрийн ямар хүчин сонгуульд ялахаас хамааран, Монголын хөгжлийн бодлого дөрөвхөн жилийн мөчлөгт шилжин, төрийн бодлого үгүйлэгдэх болсон. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн яамнаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Энэ хуулийн төслийг олон нийтэд танилцу...
эдийн засаг
Оросын Төв банкны мэдээлснээр Сочийн олимп 2014 оны эдийн засгийн эхний улирлын өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх нь тодорхой байна. Олимпийн эдийн засгийн өсөлтөд оруулах нөлөө нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0,3 хувийн хэмжээнд байх талаар Төв банк мэдэгдэв. Мөн олимп зохион байгуулснаар зочид буудал, рестораны бизне...
эдийн засаг