news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Өнгөрсөн жил нэвтэрсэн орон сууцны ипотекийн зээлийн хүрээнд жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан иргэд татварын хөнгөлт эдэлж, төлсөн дүнгийнхээ тодорхой хувийг авах боломжтой. Учир нь Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэдэд шинээр орон сууц амьдрах зориулалтаар худалдан авсан бол төлсөн үни...
эдийн засаг
Литва улсын Засгийн газар тус улсыг Европын нэгдсэн валютын бүсэд нэгтгэх хуулийн төслийг дэмжсэн тухай Delfi агентлаг мэдээлэв. Одоо төслийг Сейм нь хаврын чуулганаараа батлах юм.  Литва улс 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс евро гүйлгээнд орно гэж найдаж буйгаа тус улсын Сангийн яамнаас мэдэгджээ. Латви энэ жилийн нэгд...
эдийн засаг
Морь унасан толгойгүй хүн шиг явж ирсэн эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо Монголын төр тодорхойллоо.  УИХ-ын чуулганы нэгдүгээр сарын 16-ны пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж баталснаар Монгол Улс ирэх арван жилд  баялгаа хэрхэн ашиглах вэ гэсэн өөрийн бодлоготой болж байгаа юм.  Өнгөрсөн...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооны оны анхны хуралдаанаар энэ жилээс хэрэгжиж эхлэх Үнэт цаасны тухай хуулийн дагалдах зарим журмыг баталсан талаар албаныхан мэдээллээ. Энэ нь томоохон хөрөнгө оруулагчдын статус, харилцааг зохицуулсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуультай уялдах журмууд ажээ. Тодруулбал, хуралдаанаар Үн...
эдийн засаг
Сар шинэ болохтой холбоотойгоор гадуур “АПУ” ХК-ийн архины үнэ нэмэгдэнэ, бэлтгэлээ базаах хэрэгтэй гэсэн шум тараад байсан юм. Тэгвэл архины үнэ бүр 40 хувь хүртэл хэмжээгээр нэмэгдсэн байна гэх мэдээлэл ч байна. Архины үнэ үйлдвэрээс нэмэгдсэн эсэх талаар тус компанийн албаны эх сурвалжаас тодрууллаа. -Танай компани ...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо хуулийн дагуу даатгалын зах зээлд хяналт хийдэг бөгөөд энэ чиглэлээр холбогдох шийдвэрийг гаргасан байна. Эрсдлийн үнэлгээ, судалгааны чиглэлээр Даатгалын байгууллага болон даатгалын мэргэжлийн оролцогчдод аудит хийх эрхийг “Алтанжолоо-Аудит” ХХК, “Алаг уул финанс-Аудит” ХХК, “Гроутфинанс ау...
эдийн засаг
-Одоо тайлангаа цэвэр гаргадаг аж ахуйн нэгж Монголд тун цөөхөн. Олонх нь хоёр тайлантай. Үнэндээ бол энэ НӨАТ гэгчээс болоод далд эдийн засаг Монголд хүчтэй хөгжиж байна- Монгол Улс 1998 оноос нэгэн шинэ хууль мөрдөж эхэлсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хууль юм. Энэ хууль мөрдөгдөж эхэлснээр Монгол Улс...
эдийн засаг
Монголын эрдэс баялгийн зах зээл өрсөлдөөн ихтэй байна. Ялангуяа Хятадын зах зээлд нүүрсээ шахах гэсэн улс орнуудын өрсөлдөөн, Монголын төр бодлого өөрчлөхийг сануулж эхэллээ. Цаашдаа зах зээл нь ойрхон юм чинь гэх хандлагаар асуудлыг үл тоомсорлох аваас эдийн засагт илүү эрсдэл дагуулахыг үгүйсгэх аргагүй. Хятад Дэлхи...
эдийн засаг
1971 оноос зохиогдож буй Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийг зорьжээ. Энэ сарын 22-25-ны хооронд болох Давосын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн ирээдүйн талаар тусгайлсан хэлэлцүүлэг болохоороо онцлог.   Энэ удаагийн Давосын уулзалты...
эдийн засаг
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил Гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ындарга З.Энхболдод өргөн барилаа. Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаараа хангаж бай...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооноос банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хянан шалгах үүргийнхээ дагуу гадаад валютын арилжаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллагыг нэгээр нэмжээ. Тодруулбал, хороо ээлжит хуралдаанаараа “Ноён доллар” ХХК ББСБ байгуулж, гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноор нийт ...
эдийн засаг
-Шүүмжлэл, болгоомжлол хаа хаанаа байгаа ч Эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлж чадсан нь ололт байв- Нүүрсний салбар тэг зогсолт хийж, Эрдэс баялгийн салбарынхан чуулж, төр бодлогоо тодорхойлсон гээд өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбар онцлох сэдвээр дүүрэн байлаа. Ялангуяа эдийн засгийн хүндрэлийг давах г...
эдийн засаг
Монгол Улсын эдийн засаг эрдэс баялгийн сал­бараас, тэр дундаа нүүрс­ний экспортоос үлэмж хамаа­ралтай болсныг ойлгоход заавал “эмчийн магадлагаа” шаардах нь утгагүй биз. Экспортод гаргаж буй нийт бүтээгдэхүүний 90-ээс илүү хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, хамгийн багаар бодоход үүний 40 орчим хувийг зөвхөн нүүрсний ху...
эдийн засаг
Шинээр ашиглалтанд орсон орон сууцны барилгын талбай өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа талаарх хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хийж, иргэдийн гомдлыг барагдуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус газрын дарга О.Магнай зөрчил гаргасан компанийн захирлууд болон ...
эдийн засаг
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТУЗ-дөө хараат бус гишүүн сонгоно 20 гаруй жилийн түүхтэй Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн хараат бус гишүүнээ сонгох гэж байна. Хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан бөгөөд ирэх сарын 10-ныг хүртэл материалыг хүлээн авах тала...
эдийн засаг
Монголд зохиогдож байгаа уул уурхайн олон арга хэмжээнүүд дундаас зөвхөн уул уурхайн ханган нийлүүлэлт, худалдан авалтын шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийг онилж татан оролцуулдаг нь “Miner and Supplier”-ийн гол онцлог юм. Тус хурал, үзэсгэлэн нь жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт зохиогддог уламжлалта...
эдийн засаг
Сар шинийн баяр хаяанд ирлээ. Хэнд ямар бэлэг өгөх вэ гэж хэн хүнгүй л толгойгоо гашилгаж байна. Мэдээж, сар шинийн баяраар хүндтэй, садан төрөл, ойр дотны хүмүүстээ бэлэг өгдөг хойно Эрээний бараагаар бэлэг баримааргүй сэн. Сар шинийн сайхан бэлгийг үндэсний үйлдвэрлэгчдээс сонговол ямар вэ. Зах зээлийн нийгэмд шилжсэ...
эдийн засаг
Хааяадаа худалдан авагчдаа урамшуулж, зад хямдрал зарлах нь бизнесийн энгийн атлаа хамгийн сонгодог арга гэлцдэг. Зарим  улс орнуудад санхүүгийн хямралыг давах сайн арга нь  хямдрал болдог гэнэ лээ. Хорьдугаар зууны эхээр АНУ-ын Талархлын баярын дараах өдрийг зад хямдралын өдөр болгон тэмдэглэж, санхүүгийн хямралаас га...
эдийн засаг
Гадаадын төдийгүй манай улсын хөрөнгө оруулагчдын дунд Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой маргаан цөөнгүй гардаг. Иймд тус хуулийг шинэчилж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Энэхүү хуулийн дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын зо­хицуулалт, бүртгэлийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөрөнг...
эдийн засаг
Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхон мэдээлэл хийлээ. Тус холбооны гүйцэтгэх захирал У.Дамбийсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Рэнцэндорж, тус холбооны гишүүн н.Цэрэнханд, “Шүрэн титэм” ХХК-ийн захирал П.Баярхүү, “Чандмань”  ХХК-ийн захирал Б.Буян-Өлзий, “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн захирал Ц.Энхжарг...
эдийн засаг
Овооттолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби ресурс” компанийн нүүрсний олборлолт 2013 онд хоёр дахин нэмэгдсэн байна. Тус компани өнгөрсөн жил 3.06 сая тонн нүүрс олборлосон байна. Тус компанийн олборлолт нэмэгдсэн гэх мэдээлэл хувьцааны ханшийн өсөлтөд сайнаар нөлөөлжээ. Өнгөрсөн онд “Саусгоби ресурс”-ийн...
эдийн засаг
Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар 1714 төгрөгтэй тэнцэж байна. Шинэ оны дараахан бага зэрэг өссөн ам.долларын ханш сүүлийн долоо хоног  1710 орчим төгрөг дээр тогтвортой байгаа юм. Хэдийгээр оны эхэнд ам.долларын ханш 1660 төгрөгтэй тэнцэж, харьцангуй буурсан байсан ч нэгдүгээр сарын эхний хагаст 1740 төгрө...
эдийн засаг
“Мерекс” нэртэй бетон зуурмаг үйлдвэрлэгчид олон нийтэд зориулан хувьцаа гаргах болсноо дуулгалаа. Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийтэд санал болгон худалдах үнэт цаас гаргах зөвшөөрлөө авчээ. Тус компани цагт 150 куб метр бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ирэх хавра...
эдийн засаг
Дэлхийн дулааралтай холбоотойгоор аль болох байгальд ээлтэй технологийг дэлхийг нийтээр дэмжих болсон билээ. Испани улс салхины эрчим хүчийг улс орныхоо эрчим хүчийн үндсэн эх үүсвэрээр ашиглах болсон анхны улс болж байна. Тус улс өнгөрсөн 2013 онд эрчим хүчний хэрэглээнийхээ 20.9 хувийг салхины эрчим хүчээр гаргаж авс...
эдийн засаг
Татварын ерөнхий газар өнөөдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийлээ. Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг тус байгууллагын уулзалтад Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай оролцож, мэдээлэл хүргэсэн юм. Сангийн яамны харьяа тус агентлаг энэ жилийн хувьд “Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье” уриан дор далд эдийн...
эдийн засаг
Пробити аудит буюу Шударга байдлын аудитын шалгалт Тавантолгой Цахилгаан Станц төсөлд хийгдэхээр болсон байна. Тодруулбал, Deloitte компанийн зөвлөх Ian Shield Пробити Тавантолгой Цахилгаан Станц төсөлд шударга байдлын аудит хийхээр төлөвлөжээ. Пробити  аудит гэдэг нь төсөл уялдаа холбоотой, шударга, зөв хэрэгжиж байга...
эдийн засаг
Монголчууд өнгөрсөн жилийн байдлаар 10.2 сая толгой мал хүнсэнд хэрэглэсэн тухай МҮХАҮТ-аас мэдээллээ. Хөдөө аж ахуйгаас 238.2 мянган тонн мах бэлтгэн, 22.1 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар боловсруулан гурван мянган тонн мах экспортолсон байна. Дотоодын мах бэлтгэлийн хэмжээ 2012 оныхоос өссөн буюу  өнгөрсөн жилийн...
эдийн засаг
Бельгийн шар айргийн аварга компани Anheuser-Busch InBev Өмнөд Солонгосын Oriental Brewery компанийг 5,8тэрбум ам.доллараар худалдан авч буй тухай «BBC» мэдээлэв. Тэр компани өмнө нь InBev компанийн эзэмшилд байсан бөгөөд дараа нь 2009 онд хувийн хөрөнгө оруулалтын KR, Affinity Equity компаниудад 1,8 тэрбумаар ам.долла...
эдийн засаг
Засгийн газар 2014 оныг үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэр хэрэгцээт марганцартай ган, үрэлтэд тэсвэртэй бүтээгдэхүүнийг гаднаас авахаа зогсоосон байна. Учир нь гаднаас энэ төрлийн бүтээгдэхүүн авахыг ерөнхий захирлын тушаалаар хоригложээ.  Энэ нь завсар механикийн заводын бүтээгдэхүүн...
эдийн засаг
Дэлхийд бүхий л зүйлсээрээ толгой цохих болсон Хятад улс 2013 онд нийт 12GW хүчин чадалтай нарны эрчим хүчний үүсгүүр ашиглалтанд оруулсан байна. Мөн энэ онд 14GW нарны үүсгүүр барихаар төлөвлөжээ. Хэрвээ тэд энэ ондоо төлөвлөсөн үүсгүүрээ бүрэн ашиглалтанд оруулж чадвал энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч орон болох юм. ...
эдийн засаг
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ,  БНСУ-ын “Чонүн рейл рөүд Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Кан Хүн нар өнгөрсөн баасан гаригт /I.24/ хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Зам, тээврийн яамны Төрийн нарийн...
эдийн засаг
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам өнгөрсөн жилд хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлынхаа талаарх тайлан хурлыг өнөөдөр хийлээ. Хуралд үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Дэд сайд Ц.Туваан, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал болон газруудын дарга нар оролцож, хүнсний, хөнгөн, хүнд үйлдвэрлэлийн, мал аж ахуй, газар тар...
эдийн засаг
Европын сэргээн босголтын банк “Шарын гол” ХК-д  10 сая ам.долларын санхүүгийн багц зээл олгохоор болжээ. Уг санхүүжилтээр тус хувьцаат компани нүүрс баяжуулах үйлдвэр барих, утаагүй түлшний үйлдвэрээ өргөтгөхөөр ийнхүү зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан байна. Тодруулбал, үүгээр нүүрсний байгалийн болон механик ...
эдийн засаг
Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Английн Лондон хотноо ирэх дөрөвдүгээр сард болох юм байна. Энэ талаар mongolianinvestment.com цахим хуудсанд мэдээлсэн бөгөөд тус чуулга уулзалтад уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бизнес эрхлэдэг компаниудын удирлага, төрийн болон төрийн бус бай...
эдийн засаг
Газрын гүний дулааныг ашиглан эрчим хүч, дулаан гаргаж авахад БНСУ-тай хамтран ажиллахаар болжээ. Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний газар Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай “Next go” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна. Одоогоор Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудад газры...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зөвлөлийн анхны хуралдаан саяхан болж, зах зээлд монополь аж ахуйн нэгжүүдийг тогтоож, түүнийгээ өчигдөр нийтэд зарлав. Зах зээлд хийсэн судалгааны дүнг тухайн зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болон, тэр байдлаа алдсаныг тус тус тогтоож, т...
эдийн засаг
Сар шинийн баярын өдрүүдэд орон даяар амрах бөгөөд үйлчилгээний газрууд, ялангуяа арилжааны банкууд энэ үеэр харилцан адилгүй цагийн хуваариар үйлчилгээ үзүүлэх ажээ. Ийнхүү баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хүргэе. “Голомт” банк Шинийн нэгэн буюу нэгдүгээр сарын 31-нд бүх салбар, тооцооны төвүү...
эдийн засаг
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн ихэнх нь гадны хөрөнгө оруулалттай компаниудынх гэсэн нийтлэг ойлголтыг Уул уурхайн яамны албаныхан үгүйсгэж байна. Одоогоор нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 74.1 хувь нь дотоодын, 17.8 хувь нь гадаадын, үлдсэн 8.1 хувь нь хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгаа ажээ. Энэ он...
эдийн засаг
Шатахууны үнэ ойрын хугацаанд нэмэгдэхгүй гэдгийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн амлалаа.  Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлж байгаа “Үнэ тогторжуулах хөтөлбөр”-ийн хүрээн   шатахуун импортлогчдод нийтдээ 192 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан, 3.9 хувийн хүүтэйгээр олгосон байна.   Ам...
эдийн засаг
Монголчууд урд, хойд хөршөөсөө гуйлга гуйх шахам амьдардаг байсан үе аль хэдийнэ ард хоцорчээ. Нэг үеэ бодвол бид бизнес хийж сурч байна. Жишээ нь, “Нарантуул”-аар овоглодог УИХ-ын экс гишүүн Ш.Сайхансамбуу гэхэд герман, орос хоёр найзын хамт 2000 оны эхээр Шанхайд бүрэн автоматчилагдсан шилний үйлдвэрийг 45 сая еврого...
эдийн засаг
Худалдааны төв, захуудад худалдаж буй махны үнэ энэ долоон хоногт буурсан талаар Үндэсний статстикийн хорооноос мэдээллээ. Ялангуяа нийслэлчүүдийн ихээр зорьдог “Баянзүрх” худалдааны төвд үхэр, хонь, ямааны махны үнэ буурсан байна. Үндэсний статистикийн хороо махны үнийн талаарх судалгааг долоон хоног бүрт гаргадаг бөг...
эдийн засаг
Монгол Улс өнгөрсөн жил 18 нэр төрлийн нийт 14.9 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Хүнсний бүтээгдэхүүний экспортыг 2012 онтой харьцуулахад 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм байна. Түүнчлэн хүнсний салбар өнгөрсөн жил 737.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүү...
эдийн засаг
Европын “Airbus Group” корпораци шинэ бүтэц, зохион байгуулалт хийснээр ирэх гурван жилийн хугацаанд зардлаа 1,1 тэрбум ам.доллар буюу 815 сая еврогоор бууруулахаар төлөвлөжээ. Компанийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Европын салбаруудын орон тоог 5,8 мянгаар цомхотгох гэнэ. Түүнчлэн сансрын салбараас 574 сая евро, батлан...
эдийн засаг
Сар шинийн баярын өдрүүдэд үйлчилгээний газрууд амардаг уламжлалтай. Харин шинийн нэгний энэ өдөр Төрийн банкны Занабазар салбар ажиллаж байна. Тус салбар өнөөдөр 17.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм байна. "Голомт" банк,  "Хаан" банк, "Хас" банк болон "Худалдаа хөгжлийн банк" зэрэг банкууд гурван өдөр амрах бол зөвхөн ...
эдийн засаг
Дархан-Уул, Орхон аймагт энэ жил гахайн ферм байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ жил Дархан-Уул аймагт 80 мэгжтэй дөрвөн ферм, Орхон аймагт 80 мэгжтэй гурван ферм тус тус байгуулах талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Цаашдаа 2015 онд Сэлэнгэд нэг, Булган аймагт хоёр, 2016 онд Хэнтий, Дорнод аймагт 80 мэг...
эдийн засаг
Буудайн нөөцийг хангалттай бүрдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжихээр тариаланчдад үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшууллыг бмнбх жилүүдэд олгож байсан. Тэгвэл 2012 оны аравдугаар сард 100 мянган төгрөг болгон нэмэх тухай Засгийн...
эдийн засаг
Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барьж буй Хөшигийн хөндийд 84 км 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х16 МВА хүчин чадалтай 110/10 кВ-ын дэд станцын ажил дуусч,  өнөөдөр нээлтээ хийлээ. Тус дэд станцыг хүлээн авахад ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгалан, Эрчим хүчний дэд сайд О.Доржпүрэв, ЭХЯ-ны БХЗГ-ы...
эдийн засаг
Канадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Erdene Resource Development” компани Оюутолгойн ордоос дутахгүй их баялагтай орд илрүүлсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ нь Баянхонгор аймагт оршдог “Алтан нар” орд юм байна. Тус ордод өрөмдлөг хийхэд 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бу...
эдийн засаг
Засгийн газар иргэдэд жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг батлаад хэрэгжүүлж буй бөгөөд урьдчилгаа 30 хүртэлх хувийг төлсөн иргэдэд хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон билээ. Энэхүү зээлд тогтмол орлоготой иргэдийг хамруулж байсан бол шинээр малчин өрхийг ч хамруулахаар өөрчлөлт орсон ...
эдийн засаг
1990-ээд онд нийтээрээ зах зээлийн шуурганд орж, үйлдвэр аж ахуйн газрууд хаалгаа барьснаас болж олон арван хүн ажилгүй хоцорсон. Тэднийг шинэ цагийн хэлмэгдүүлэлтэд өртөгсөд ч гэх нь бий. Тиймээс тэдгээр хүмүүст бага ч бол дэм болох үүднээс 1995-2000 онуудад ажил хөдөлмөр эрхэлж  байгаагүй, ажиллах боломж олдоогүй ирг...
эдийн засаг
Чингис хаан олон улсын нисэх буудлаар зорчигчдын тоо жилд дунджаар 13 хувиар өсөх хандлагатай байгаа тул хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж салбарынхан үзсэн байна. Тухайлбал, 2013 онд Чингис хаан нисэх буудал 1.2 сая зорчигч хүлээн авч, 15.963 удаагийн онгоцны хөөрөлт, буултыг удирдсан нь зорчигчийн тоо 2012 он...
эдийн засаг
Татварын хөнгөлөлтийн буцаан олголтын мөнгийг гуравдугаар сарын сүүлээс олгож эхлэх юм байна. Тодруулбал, Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг энэ сарын 14-нийг хүртэл дүүргүүдийн Татварын хэлтэст хүлээн авах юм. Сангийн сайдын 104 дүгээр тушаалаар материалыг хүлээн авснаас хойш 35 хон...
эдийн засаг
Мөнгөний бодлогын зөвлөл 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр буюу энэ Баасан гаригт хуралдахаар товложээ. Хурлаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан мөнгөний бодлогын саналыг хэлэлцэх юм байна. Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл нь мөнгөний бодлогын саналыг журмын дагуу гурван удаа хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргада...
эдийн засаг
Өнгөрсөн 2013 онд Засгийн газрын хуралдаанаар усны нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн. Ялангуяа уул уурхайн салбарынхны ус ашигласны төлбөрийг нэлээд нэмэгдүүлсэн. Ингэснээр  аж ахуй эрхлэгч хүнд үйлдвэрлэл эрхэлдэг бол нэг шоо метр усанд 176 төгрөг 60 мөнгө, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг бол ашиг...
эдийн засаг
Энэ сарын 16-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдан авах санал иүүлсэн бөгөөд Монголбанк 1983.6 төгрөгийн хаалтын ханшаар 26.5 сая ам.доллар, 319.16 төгрөгийн хаалтын ханшаар 30.0 сая юань тус тус нийлүүлэв. Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд...
эдийн засаг
“Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-ын өргөтгөлийн ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд улсын комисс шалган дүгнээд туршилтын 14 хоногийн хугацаа өгчээ. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 8-ныг хүртэл байгууламжийг өргөтгөсөн туршилтын байдлаар ажиллуулж, түүний дараа улсын комисс бүрэн хүлээн авах эсэхэ...
эдийн засаг
Дэлхий нийтийн алтны эрэлт 2011 онд 205.5 тэрбум ам.доллароор буюу 4 067.1 тонноор нэмэгджээ. World Gold Council Gold Demand Trends байгууллагын тайланд дурдсанаар дэлхийн алтны хэрэгцээний мөнгөн дүн түүхэндээ анх удаа 200 тэрбумыг давж, биет байдлаараа 1997 оныхоос ч нэмэгдсэн аж. Эрэлтийг өсгөсөн хөрөнгө оруулалтын ...
эдийн засаг
Жижиг, дунд үйлдвэрийг төрийн оролцоотойгоор дэмжихийн тулд 2009 оноос жилийн долоон хувийн хүүтэй, тав хүртэлх жилийн хугацаатай зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгосоор ирсэн. Ингэхдээ аль ч арилжааны банкнаас уян хатан зээлийн нөхцлийг санал болгох үндсэн зорилготой бөгөөд зээл хэрэгтэй хүндээ очихгүй байна гэсэн шүүмжлэлийг...
эдийн засаг
Мал, с үү ний урамшуулал дараагийн т ө св өө с х ү лээлттэй байна Мал, сүүний үнэ, нөөцийг тогтвортой байлгах, хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангахын тулд үйлдвэрт тушаасан мал, сүүнд урамшуулал өгөх сураг дуулдаад тасарлаа. Ноос бэлтгэлийг дэмжихээр үндэсний үйлдвэрт тушаасан кг бүрт 2000 төгрөгийн урамшууллыг түүхий...
эдийн засаг
Дэлхийн Банк Группийн шинэ тайланд Монгол улс 2012 оны зургадугаар сараас 2013 оны зургадугаар сарын хооронд бизнесийн гурван шинэтгэл хэрэгжүүлж, улмаар шинэ бизнес эхлүүлэх, барилга барих зөвшөөрөл авах мөн эрчим хүчний хэрэглэгч болоход илүү хялбар болгосон гэж дурдагджээ. ”Бизнес эрхлэлт 2014: Жижиг, дунд үйлдвэрий...
эдийн засаг
Монголбанкнаас өнгөрсөн есдүгээр сарын эдийн засгийн мэдээллийг нэгтгэн гаргасан байна. Төв банкнаас гаргасан мэдээллээр инфляци есдүгээр сард улсын хэмжээнд 9,9 хувь, Улаанбаатар хотод 8,4 хувь байна гэжээ. Мөн мөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 71,7 тэрбум төгрөгөөр буюу 0,9 хувиар, өмнөх оны мө...
эдийн засаг
Төсвийн шинэтгэлийн бодлогын хүрээнд төсвийн мэдээлэл нь олон нийтэд ил тод байх ёстой. Үүний дагуу салбар яамдын төсвийн тухай мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Хууль зүйн яамны 2013 оны батлагдсан төсөв болоод УИХ-д өргөн барьсан 2014 оны төсвийн төслийн  мэдээллийг танилцуулж байна. Тус яамны нийт з...
эдийн засаг
Уул уурхайн компаниуд орон нутгийг хөгжүүлэхэд хамтарч ажиллана Уг арга хэмжээг Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтэс зохион байгууллаа Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын орон нутгийн харилцааны ажилтнуудын туршлага солилцох чуулга уулзалт 10 дугаар сарын 11-12-нд Оюу Толгой уурх...
эдийн засаг
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС)-ыг манай улс нэвтрүүлээд зургаан жил болж байна. 2006 онд анх гаргасан ил тод байдлын судалгаанд 200 сая төгрөгөөс дээш татвар,  төлбөр, хураамж  төлсөн 84 компанийн аудитын тайланг нэгтгэн  гаргажээ. Тайланд тайлбарлагдаагүй зөрүү 25 тэрбум төгрөг болж, 21 тэрб...
эдийн засаг
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 79 тоот, 2010 оны 11 тоот, Засгийн газрын 2010 оны 86 тоот, 2010 оны 115 тоот тогтоолуудын дагуу Төрийн Өмчийн Хороо /ТӨХ/-ноос Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор олон улсын нээлттэй тендерийг зарлаж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх стратегийн ...
эдийн засаг
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  2013 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, ирэх оны бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг эрчимжүүлэх өргөтгөсөн  зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэлийн харъяа төр захиргааны байгууллагын удирдлагууд оролцжээ. “Бүтээн байгуулалтын ажлын хурд чанарт нө...
эдийн засаг
Монгол-Японы Байгаль орчны яамдын Бодлогын зөвлөлдөх наймдугаар уулзалт 2013 оны долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Зөвлөлдөх уулзалтанд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Япон улсын Байгаль орчны яамны дэд сайд Козо Акино, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Засгийн газр...
эдийн засаг
“Давосын эдийн засгийн чуулган”-тай хамтран дугуй ширээний уулзалт зохион байгуулна “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-тай хамтран энэ оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад ...
эдийн засаг
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэртэй зэрэгцүүлэн Эрдэнэс-Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг ...
эдийн засаг
Төрөөс мөнгөний бодлогын та­лаар 2014 онд баримтлах үндсэн чиг­лэлийн  төслийг  ихээхэн онцлог, эгзэгтэй цаг үед хэлэлцэж  байна. Европын өрийн хямрал, Хятадын эдийн засгийн удаашрал, АНУ-ын төсвийн хямрал, Монгол Улсын гадаад худалдааны нөх­цөл муудах, гадаадын шууд хөрөнгө оруулалт агших үзэгдэл үргэлжилж, манай эдий...
эдийн засаг
Венесуэлийн нефтийн компани Оросын «Газпром» компаниас нэг тэрбум ам.долларын  зээл авахаар болсон тухай The Seattle Post-Intelligencer бичжээ. Венесуэлийн Нефтийн сайд Рафаэль Рамирес мэдэгдэхдээ, энэ зээл нь PDVSA гэх улсын компанийн зээлийн ачааллыг бууруулж баруун Сулиа мужид Оросын компанитай хамт хэрэгжүүлэх хамт...
эдийн засаг
Энэ асуудал хаашаа эргэхийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Монгол Улс сүүлийн 20 жилийн ху­гацаанд нийтдээ 130 орчим тонн алт олборложээ. Харин олборлолтын үйл ажиллагаанд 110 гаруй ком­пани оролцсон аж. Тэд олборлосон алтаа ихэвчлэн Монголбанкинд тушаадаг байсан бол Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хэр...
эдийн засаг
Үндэсний их баяр наадам тохиож буйтай холбоотойгоор банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэе.     Голомт банк Худалдаа хөгжлийн банк Хаан банк Хас банк Төрийн банк Капитал банк               2015.07.14 Мягмар Солонго, Цамбагарав, Сансар, Москва салбарууд 10-18 цаг хүртэл ажиллана. Баянцээл 10-17, Сонгинохайрхан 11-16,...
эдийн засаг
Ази Европыг холбосон эдийн засгийн коридор болох хүсэлтээ олон улсад илэрхийлээд байгаа Монгол Улсыг сонирхогчдын тоо нэмэгдсээр байна. ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр тохирсон ажлуудаас биелэлээ ол...
эдийн засаг
Хаваржин, зунжин л зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахаар Төрийн банкны үүдийг сахисан залуусийн ажил бүтэмж муутайхан, банкны өндөр шаардлага, байрны үнийн хөөсрөлөөс болж тэдний мөрөөдөл замхарч эхэлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргахаар болсноо зарласан Засгийн газрын хуралдааны...
эдийн засаг
12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 14.250%-ийн хүүтэй, 100,000 ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 7 дугаар сарын 21-ны өдөр арилжаа явагдана. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ   1. ...
эдийн засаг
Төрийн орон сууц корпорацийн захиалгаар “Буянт-Ухаа-2” орон сууцны хороолол баригдаж буй. Нийт 6500 айлыг орон сууцаар хангах боломжтой тус хорооллын 1 м2-ын үнэ хараахан тодорхой болоогүй байгаа аж. Учир нь дэд бүтцийн өртгөөс хамаарч үнэ тогтох юм байна. Урьдчилсан байдлаар тус орон сууцны үнэ 1м2 нь 1.3-1.4 сая төгр...
эдийн засаг
-2020 он гэхэд Орос, Хятадын гадаад худалдаа 200 орчим тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий. Хятадын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг Орос руу татах хамгийн дөт зам нь Монголоор дайрах зам гэдгийг бүх талууд хүлээн зөвшөөрч байгаа- ОХУ-ын Уфа хотноо долдугаар сарын 9-10-нд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгуу...
эдийн засаг
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй 50 МВт-ын хүчин чадалтай Салхитын салхин цахилгаан станцын эхний ээлжийн гүйцэтгэлийг өнөөдөр Эрчим хүчний яаманд Улсын комисс хүлээн авлаа. Ингэхдээ тус салхин цахилгаан станцын 110/35 кВ-ын дэд өртөө, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж, 35 кВ-ын хуваарилах байгууламжийн ...
эдийн засаг
Европын холбооны судалгааны төвийн гаргасан албан ёсны мэдээллээр тус тивийн ажилгүйдэл 12 хувьд хүрчээ. Үүнийг өргөн хэрэглээний барааны үнэ хэт их өсч байхад цалин нэмэгдээгүйтэй холбон тайлбарлаж байна. Мөн цагийн ажлын эрэлт ч маш их хэмжээгээр буурсан дүр зураг ажиглагдаж байгаа юм. Европ даяар 19 сая хүн ажилгүй ...
эдийн засаг
Хөдөлмөрийн яамнаас ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн эхний ээлжийн 4827 суралцагчид танхимын сургалтаа дуусгаж, дадлагын хичээлдээ орох болсон энэ үед хоёрдугаар ээлжийн суралцагчид хичээлдээ орох болжээ. Тиймээс эхний ээлжи...
эдийн засаг
Малчдыг хүлэмжийн хийн арилжаанд татан оролцуулах замаар урамшил олгодог тогтолцоог нэвтрүүлэе Шинэчлэлийн Засгийн газар ерөнхий чиг үүргийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгуулсан. “Хүрэн” эдийн засгаас “ногоон” эдийн засагт шилжинэ гэдэг нь үнэндээ эдийн засгийн салбаруудын төлөвлөлт, бодлогын шийдэлд ногоон үз...
эдийн засаг
Засгийн газрын сайдууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон харьяа яамдад хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулж буй. Үүний дагуу Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг үе, үеийн Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл Засгийн газрын гишүүд солиг...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газар мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилго тавин “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлж буй. Монгол хүнээ эх орныхоо бүтээн байгуулалтын гол хүч болгохыг зорьсон энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 4827 суралцагч танхимын сургалтаа дуусгаснаар маргаашаас дадлагад гарах бол хоёрд...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд жилийн найман /нэмэх, хасах/ хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг баталлаа. Энэхүү журамд зааснаар “Шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 метр квадратаас дээшгүй талбай бүхий орон сууц, эсвэл ашиглагдаж байгаа хуучин ор...
эдийн засаг
Монголын эрчим хүчний хэрэглээ жил тутам 7-9 хувиар өсч буй ч шинэ эх үүсвэр нэмж чадахгүй байгаа. Тиймээс үйлдвэрлэсэн эрчим хүчээ үр бүтээлтэй ашиглах, хэмнэж гамнахад чиглэсэн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг боловсруулаад бараг дуусчээ. Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг таван бүлэг бүхий хуулийг б...
эдийн засаг
Барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны “Бүтээн байгуулалт-хөгжил” зөвлөлгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд  боллоо. Зөвлөлгөөнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, ахмад барилгачид, салбарын яам, агентлагуудын төлөөлөл гээд 600 гаруй төлөөлөгч оролцож байна. Барилгын улирал эхэлж буй энэ ...
эдийн засаг
Зам, тээвэр, барилгын салбарынхан, гадаад дотоод худалдаа хавартай зэрэгцэн хөдөлгөөнд орж  байна. Бүтээн байгуулалт хийхэд түүхий эд шаардлагатай ч түүнээс илүү ажлыг гүйцэтгэх боловсон хүчин юм. Шинэчлэлийн Засгийн газраас ирэх жилүүдэд нийт 150 мянган ажлын байр бий болгох том зорилт тавьсан ч одоогийн байдлаар ажил...
эдийн засаг
Шинэ он гарсны дараахан шатахуун инпортлогч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг 230-260 төгрөгөөр нэгэн зэрэг, нэг цаг мөчид нэмсэн. Энэ нь явсаар өнөөг хүртэл хэрэглэгч, шатахуун импортлогчдын хооронд хүчтэй тэмцэл өрнүүлэхэд хүрээд буй. Бүр сүүлдээ хууль, шүүхэд очиж, одоо хэнийх нь талд ямар шийдвэр гарахыг та­лууд хү...
эдийн засаг
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас есөн аймгийн төв нь Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон байдаг. Бусад 12 аймгийг Улаанбаатартай асфальтан замаар холбох зорилгоор 2016 он хүртэл  5576 км хатуу хучилттай автозам барихаар төлөвлөсөн. Энэхүү  төлөвлөгөөний дагуу энэ онд Дорнод, Дорноговь, Ду...
эдийн засаг
“Bloomberg” дахиад л Таван­толгойн тухай мэдээлжээ. Энэ удаад Эдийн засгийн чуулганы үеэр Эр­дэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зо­ригтын хэлсэн үгнээс иш татсан байна. Тэрбээр “Тавантолгойн IPO-г гаргахаас өмнө “Эрдэнэс Тавантол­гой” компани хөрвөх бонд гаргаж ма­гадгүй” тухай ярьжээ. Тэр ч бай­тугай Монголын Засгийн газ...
эдийн засаг
Канадын Ванкуверт төвтэй “Айвенхоу Майнз” (NYSE:IVN) компани Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй “Оюутолгой” төслийг ашиглалтад оруулж, энэ оны есдүгээр сараас олборлолтоо эхлүүлэх тухай мэдэгдсэн байна. Байгалийн асар их баялагтай Монгол улс түүхий эдээр цангасан Хятадтай зэргэлдээ оршиж буй тул ирэх жилүүдэд энэ газар уул...
эдийн засаг
Австралийн Сенат нүүрс болон төмрийн хүдрийн олборлогчдод 30 хувийн татвар ногдуулах тухай хууль баталлаа. Хятад, Энэтхэгт түүхий эдийн эрэлт их нэмэгдэж буй энэ үед Австрали уул уурхайн олборлолтоос олох ашгаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхлэх татварын шинэ хуулийн дагуу Авс...
эдийн засаг
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний ганц нөөц нь нүүрс. Эрчим хүчний зориулалтаар ашиглах 12 тэрбум гаруй тонн нөөцтэй 200 гаруй нүүрсний уурхай манайд бий. Одоогоор зөвхөн уламжлалт нүүрс шатаах технологийг ашигладаг учир бүтээмж бага байгаагийн зэрэгцээ хүрээлэн буй орчинд халтай “лүд” болж хувираад байгаа ю...
эдийн засаг
6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчийн тендерт өрсөлдөж буй Өмнөд Солонгосын компаниудын хамтарсан консорциум дор хаяж төслийн 10 хувийг эзэмших хүсэлтэй буйг тус улсын төрийн өмчит “Korea Resources Corp”-ын гүйцэтгэх захирал Ким Шин-Жун өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн байна. Тэрбээр “...
эдийн засаг
“Гацуурт”-ын алтны ордод олборлолт явуулж буй “Centerra Gold Inc” компанийг Монгол Улсын хууль болон корпорациудын олон улсын өмнө хүлээх үүрэг хариуцлагыг уландаа гишгэж байна хэмээн Канадын “Mining Watch”, ТББ, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн болон “Оюутолгойн хяналт” ТББ хамтран Канадын Засгийн газарт гомдо...
эдийн засаг
Украин ОХУ-аас байгалийн хий олборлох боломж хомс болсон энэ үед Европын улсуудтай энэ талаар ярилцаж байна. Герман, Румын болон Турктэй 2-3.5 тэрбум куб метр байгалийн хий олборлох гэрээний асуудлаар Киев хэлэлцэж эхэлжээ. ОХУ, Украин байгалийн хийн зах зээлд төдийлөн ойлголцолд хүрч чадахгүй байгааг Украины эрчим хүч...
эдийн засаг
Мооко хан буюу монгол тамга. Энэ бол монгол, япон хүмүүст бурхны тавь­сан тэмдэг. Тиймээс эзэн Чингисийн удам, эрэлхэг са­мурайн үр хойчис эхээс тэнгэрийн тамгатай төрц­гөөдөг юм. Харин одоо тэнгэрийн тамгатнууд маань геополитикийн тавцнаа гар, гараасаа барилцан гарч ирлээ. Монгол, Япон улс дэлхийн улс төр, эдийн засги...
эдийн засаг
Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч, төрийн өмчит компани “Чалько” Өмнөговь аймаг дахь Овооттолгойн ордод олборлолт явуулж буй “Саутгоби ресорс” компанийн эзэмшлийн 58 хувийг Канадын “Turquoise Hill Resources” компаниас 926 сая ам.доллараар худалдан авах гэрээнээс татгалзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. “Саутгоби ...
эдийн засаг
Орос өнгөрсөн нэгдүгээр сард нефть, байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлсэн тухай Түлш, эрчим хүчний цогцолборын диспетчерийн төв албаны тохимолд өгүүлжээ. Нефть болон байгалийн хийн кондесат нийлээд 2014 оны нэгдүгээр сард 44,603 сая тонн болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 1,6 хувиар их байна. Оросын гадаадын алслаг...
эдийн засаг