news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
“МИАТ” компанийн парк шинэчлэлтэд зориулж онгоц худалдан авахад тодорхой хэмжээний хөрөнгийг Засгийн газар гаргаж байгаа. Тодруулбал, “Боинг” компаниас “Боинг 767-300 ER” онгоцыг худалдан авахад 114 сая ам.долларыг бондын хөрөнгөөс 10 жилийн хугацаанд эргүүлэн төлөх гэрээтэйгээр санхүүжүүлсэн. Тэгвэл “МИАТ” компани дах... | эдийн засаг |
Гол нэрийн барааны үнэ өмнөх сарын дунджаас 2.9 хувиар өсчээ Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харахад арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын дунджаас 2.9 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ. Хүнсний үнийн өөрчлөлтөд голлох жин дарда... | эдийн засаг |
-7200 иргэнд шинээр зээл гаргах боломж бүрдлээ- Сүүлийн үед найман хувийн зээлийг түр зогсоох тухай сураг дуулдсан ч албаныхан үүнийг үгүйсгэснээр барахгүй, цаашид үргэлжлэх зээлийн санхүүжилтийг саяхан шийдсэн юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд “би чадна, бид чадна” гэдгээр 12.1 мянган айл өрх жилийн найман хувийн хүүт... | эдийн засаг |
“Эрдэнэт” бол Монголын эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа Монгол Улсад сүүлийн үед улсын эдийн засгийн хөгжлийн асуудлаар өргөн дэлгэр мэтгэлцээн хийж байна. Оюутолгойн хоёрдугаар ээлжийг ашиглалтад оруулах асуудал, “Рио Тинто”-гоос тус төсөлд цаашид хөрөнгө оруулах байр суурийг хэлэлцэж байна. Нүүрсний үлгэр э... | эдийн засаг |
Тэргүүний нөхөн сэргээгч компаниар “Алтан Дорнод Монгол” ХХК шалгарлаа Уул уурхайн яамнаас ийнхүү оны төгсгөлд салбарынхаа амжилт ололтыг дүгнэн, шилдэг аж ахуй нэгжүүдийг өнөөдөр тодрууллаа. Энэ жил гадаад, дотоодын зах зээл хүндхэн байсан ч хэцүү үеийг хамтдаа даван туулан гарсан нийт салбарынхандаа цаашид хийж бүтээ... | эдийн засаг |
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Ба... | эдийн засаг |
Эдийн засгийг “солонгоруулна” гэж сүүлийн жилүүдэд тасралтгүй ярих ч нэг л “солонгорч” өгөхгүй юм. Чухамдаа энэ нь эдийн засгийн өсөлт, хөгжил, ашиг орлого авчрах салбар, бүтээгдэхүүнийг олшруулахыг хэлээд байгаа. Гэвч одоо эдийн засаг уул уурхайн салбараас, ялангуяа нэг том компаниас хараат байгааг энэ жил эрхгүй сайн... | эдийн засаг |
Засгийн газар, Монголбанкнаас хамтран “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дэд хөтөлбөрийн хүрээнд нөөцийн махыг өнөөдрөөс худалдаанд гаргана. Энэ жил нийт 11 мянга 446.1 тонн мах нөөцлөөд байна. Махны нөөцийг бүрдүүлэхдээ 50 гаруй хувийг нь хонины мах, 35 хувийг нь ямааны мах, ха... | эдийн засаг |
2013-2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн хэрэглээнд зориулж 14 мянган тонн нөөцийн мах худалдаанд гаргах юм. Тэгвэл өнөөдрөөс/12.25/ нөөцийн махыг хуваарь ёсоор худалдаанд гаргаж эхэллээ. Ингэхдээ эхний ээлжинд нийслэлд 30 орчим дэлгүүрт ийнхүү шинэ оны өмнөөс худалдаж эхэлж буй. Ойрын өдрүүдэд нөөцийн... | эдийн засаг |
Газрын тосны үйлдвэрлэл энэ жил төлөвлөсөн хэмжээнээсээ давсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, энэ жил 4.827.8 мянган баррель буюу 115.9 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 102 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэлхийн зах зээл энэ жил хүнд байсан ч дотоодын газрын тосны салбарт чамгүй ахицтай байсан талаар албаныхан хэлж бай... | эдийн засаг |
Хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий төрийн өмчийн оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 онд багтаан барьж дуусгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ үйлдвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус улсын “Тоёо инженеринг” корпорацийн техн... | эдийн засаг |
Улсын хэмжээнд дунджаар 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 53, АИ-92 59, дизелийн түлш 40, ТС-1 18 хоногийн нөөцтэй байгаа ажээ. Энэхүү нөөц нь энгийн хэмжээнийх бөгөөд шатахууны экспортод том байр суурьтай ОХУ-аас хараат байдлаас гарсаар ... | эдийн засаг |
ОХУ-ын Москва хотноо Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнгөрсөн сарын сүүлчээр болсон. Хуралдааны талаарх шийдвэр өнөөг хүртэл төдийлөн тодорхойгүй байсан бол өчигдөр болсон “Ил тод уул уурхай” хурлын үеэр энэ талаар мэдээллээ. Мо... | эдийн засаг |
“Эрдэнэс-Оюутолгой” компанийн мэдээлснээр “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн хурлаар 30 асуудлыг хэлэлцсэнээс өнгөрсөн хугацаанд 24-ийг нь шийдвэрлэжээ. Одоогоор зургаан асуудал үлдээд байгаа гэнэ. Үлдсэн асуудлын хамгийн гол нь гэрээн заагдсан хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдсэнийг нягтлах явдал гэнэ. Үлдэж байгаа... | эдийн засаг |
Ардчиллын салхитай хамт Монголд айлчилсан чөлөөт эдийн засгийн буянаар манай улсад хамгийн сайн хөгжсөн салбар нь худалдаа үйлчилгээ. Ганзгын наймаанд гар дүрж үзээгүй хүн ховор. Ерөнхий сайд хүртэл ганзганд явж байснаа нуудаггүй. Сүүлийн жилүүдэд хот хөдөөгүй олноор баригдаж буй худалдаа үйлчилгээний төвүүдээс харсан ... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн зүгээс мөнгөө буцаан авах хүсэлтийг гаргасан. Үүний дагуу Засгийн газар арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 409 дугаар тогтоол гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн төлсөн төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэ... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооноос төгрөг сэргэж байгааг онцоллоо. Тодруулбал, аж ахуйн нэгж хоорондын төлбөр тооцоо болон улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамжийг төгрөгөөр гүйцэтгэх идэвхи сэргэж байгаа ажээ. Ингэснээр гадаад валютын зохиомол эрэлтийг бууруулж, ам.долларын эсрэг төгрөгийн ханш чангарахад э... | эдийн засаг |
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг даган өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахаар Эрчим хүчний яамнаас эрчимтэй ажиллаж байгаа тул үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-оос жил бүр зохион байгуулдаг олон нийтийн санал асуулгаар Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар тодорчээ. Эрчим хүчний яамнаас... | эдийн засаг |
Мал өсөв. Махны үнэ ч нэмэгдэв. Албан ёсны урьдчилсан мэдээгээр Монгол Улсын мал сүргийн тоо өнгөрсөн онд 45 саяд хүрчээ. Харин хүн амынх нь тоо гурван саяд нэлээд ойртсон байна. Малынхаа тоо толгойг хүн амынхаа тоонд хуваавал нэг хүнд 15 толгой мал оногдож байна. Мал өснө гэдэг сайхан мэдээ. Гэвч энэ мэдээнд баярлахгү... | эдийн засаг |
Орон сууцны ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш нийт 789.5 тэрбум төгрөгийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 12.682 иргэнд 732.6 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэжээ. Ипотекийн зээлийг цаашид саадгүй үргэлжлүүлэхээр МИК-иас энэ сард 322.9 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан бөгөөд үүний 90 хувийг... | эдийн засаг |
iPhone 5S Фото: Andy Wong / AP Өнгөрч буй онд iPhone-oo шинэчлэхэд америкчууд 5,4 тэрбум ам.доллар зарцуулсан тухай SellCell.com сайтын судалгаанаас үндэслэн MarketWatch мэдээлэв. Ердийнхөөр америкчууд өөрсдийн смартфонууд шинэчлэлд жилдээ 11 тэрбумын зарлага гаргадаг ажээ. Америкчуудын 23 хувь нь утсаа жилдээ шинэчилд... | эдийн засаг |
Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Тодруулбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй зургаан аж ахуйн нэгжийн хайгуулын лицензийг цуцалсан байна. Оны төгсгөлд ийнхүү өр, төлбөрийг дуусгаж, ирэх жилийн ажлыг төлөвлөдөг учраас ийнхүү хуулийн да... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2014 оноос эхлэн хугацаагүй байхаар шийдвэрлэв. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус хорооноос нийт 50 компанид үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгож, давхар... | эдийн засаг |
Шинэ жилийн үеэр ихэнх банк, санхүүгийн байгууллагууд амралтын хувиартай байна. Баярын энэ үеэр ам.долларын ханш өссөн байна. Өнөөдрийн хувьд Төрийн банк дүүрэг бүрт нэг үйлчилгээний салбараа ажиллуулж байгаа бөгөөд ам.долларыг 1648 төгрөгөөр худалдан авч, 1699 төгрөгөөр худалдаж байна. Э.ЭНХ | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Шинэ оны анхны дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 16981.04 төгрөгийн хаалтын ханштайгаар 28 сая ам.долларыг худалдлаа. Түүнчлэн юанийн дуудлага худалдаагаар 279.10 төгрөгийн хаалтын хан... | эдийн засаг |
Гаалийн ерөнхий газарт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголд галт тэрэг, чингэлэг, ачааны машин шалгах системийг нийлүүлэхээр болсон талаар мэдээллээ. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд ийнхүү гаалийн хяналт шалгалтыг сайжруулахад зориулсан ... | эдийн засаг |
Гадаад валютын ханш улирал, тэмдэглэлт баяр ёслол, иргэдийн худалдан авалтаас шалтгаалж хэлбэлздэг гэдэг. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр сулраад байсан ам.долларын ханш эргээд чангарчээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын дунд үеэр ам.доллар худалдан авах ханш 1630 төгрөг байсан бол шинэ жилийн баярын өдрүүдэд 1699 болтло... | эдийн засаг |
ХААН Банк “Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтерпренер” компаниар шалгарлаа МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтерпренер-2013” арга хэмжээг 17 дахь удаагаа зохион байгуулж, 2013 оны шилдгүүдийг ... | эдийн засаг |
Нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд санхүүгийн шинэ үйлчилгээ, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Төрийн банк, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран Нийгмийн даатгалын үйлчилгээн... | эдийн засаг |
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг 17 дахь удаагийн “ENTREPRENEUR” ёслолын ажиллагаа 2013 оны 12 дугаар сарын 28-ны үдэш болж, ХасБанк Банкны салбарын 2013 Оны онцло... | эдийн засаг |
"Оюутолгой"-н далд уурхайн санхүүжилтийг өнгөрсөн оны сүүлчээр шийдвэрлэх болов уу гэсэн хүлээлт байсан. Тэгвэл хөрөнгө оруулагчдын зүгээс далд уурхайн санхүүжилтийн асуудлыг хойшлуулах хүсэлт тавьснаар энэ асуудлыг 2014 оны эхний хагаст шийдэхээр хоёр тал төлөвлөжээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх юм бол ... | эдийн засаг |
“Coal Mongolia-2014” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт ирэх сарын 20, 21-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Тус чуулга уулзалт Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг ханд... | эдийн засаг |
Улаанбаатар төмөр замын хамт олон 21 сая тонн ачаа тээвэрлэж, дээд амжилт тогтоолоо Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын хөдөлмөрч хамт олон 2013 оныг “Тээврийн чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх жил” болгон техник технологи, хөдөлгөөн зохион байгуулалтын дорвитой шинэчлэлт хийсэн билээ. Төмө... | эдийн засаг |
Хүнсний гол нэрийн барааны үнэ энэ долоон хоногт өмнөх долоон хоногийнхтой харьцуулахад 0.9 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Махны үнэ өмнөх долоон хоногийнхоос үхэр, хонины ястай махны үнэ 2.1 хувь, үхрийн цул мах 2.7 хувь, адууны мах 2.5 хувь, ямааны махны үнэ 4.2 хувиар тус тус өссөн б... | эдийн засаг |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Алт үйлдвэрлэгчдийн холбоотой байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг өнөөдөр байгуулллаа. Санамж бичигт яамнаас Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд нар төлөөлөн гарын үсэг зурсан юм. Ингэснээр ... | эдийн засаг |
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 30 хувийг 1:50,000 масштабын геологийн зураглалд хамруулан, 111 илрэлийг шинээр бүртгэжээ. Түүнчлэн хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ашигт малтмалын геологи, хайгуулын ажлын дүнд өнгөрсөн жилийн байдлаар холимог металл 16,950 тонн, алт 11 тонн, зэс 260 мянган тонн, мөнгө 64 тонн... | эдийн засаг |
Өнгөрсөн арванхоёрдугаар сард төгрөг ам.долларын эсрэг дөрөв орчим хувиар, юанийн эсрэг 5.9 хувиар чангарсан юм. Энэ хугацаанд юанийн ам.доллартай харьцах ханш харьцангүй тогтвортой буюу 6.07-ийн түвшинд хадгалагдаж байв. Энэ нь төгрөгийн ханшийн хөдөлгөөн бодитой болохыг харуулж байгаа юм. Харин 2013-2014 онд шилжих д... | эдийн засаг |
Монголын төмөр замын зүүн чиглэлийн техникийн зураг төслийн ажил 78 хувьтай байгааг Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, “Шинэ төмөр зам” төслийн хоёр дахь үе шат болох Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт, Хөөт-Нөмрөг чиглэлд барих төмөр замын техникийн зураг төсөл, судалгааны ажил 78 хувьтай байна. У... | эдийн засаг |
Монголчууд долоо хоногийн турш шинэ жилдэв. Энд, тэндхийн яам тамгын газрынхны хаалга үүд цоожтойгоос харахад шинэ жилийнхээ уур амьсгалаас салаагүй яваа бололтой. Ингэсхийгээд л сар шинийн уур амьсгал орчихно. Шинэ жилийнхээ баярын хямралаас салж чадаагүй шахам байхад дараагийн баяртаа бэлтгэх хэрэгтэй болох нь. Ингэ... | эдийн засаг |
Монгол, ОХУ-ын хамтарсан “Монголросцветмет” компани энэ жил 52 хувиас дээш төмрийн агуулгатай 230 мянган тонн баяжмал экспортлохоор төлөвлөжээ. Үүнийхээ 200 мянгыг нь хуурай аргын технологиор баяжуулах бол үлдсэнийг нь нойтон аргаар боловсруулах гэнэ. Дэлхийн зах зээлд жоншны үнэ буурснаас тус үйлдвэр төмрийн хүдэр бая... | эдийн засаг |
Барилгынхан иргэдээс 1.5 тэрбум төгрөг завшсаныг Барилга, хот байгуулалтын яам болон ШӨХТГ мөн Стандарт хэмжил зүйн төвийнхөн олж илрүүлжээ. Иргэдэд зарж байгаа орон сууцныхаа метр квадрат дээр “ажиллаж”, багагүй мөнгө унагадаг байсан бололтой юм. Ийм ядмагхан аргаар манай барилгын компаниуд хөлжиж байна. Эдийн засаг... | эдийн засаг |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд ирэх даваа гаригийн 11.30 цагт 2014 онд нийгмийн салбарт ямар өөрчлөлт, шинэчлэл хийх талаараа мэдээлэл хийх болжээ. Тус яамнаас энэ оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байгаа. Мөн энэ онд тэтгэвэр, тэтгэмжүүд тодорхой хувиар нэмэгдэж, ажилласан жилээ нөхөн тооц... | эдийн засаг |
Колорадод марихауны наймааны өдрийн орлого сая долларт хүрчээ Лицензтэй бөөний наймааны сүлжээгээр марихуана худалдаж эхэлсэн эхний хоногуудад орлого нь сая доллараас давсан байна хэмээн The Huffington Post сонин мэдээлэв. Колорадогийн дэлгүүр дэх марихуана.Фото: Rick Wilking / Reuters Денвер хотноо нээгдсэн марихуана... | эдийн засаг |
Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийг шалгаруулах тухай зар түгээснээс хойш өдөрт 100 компани, аж ахуйн нэгжийнхэн хандах болжээ. Шинэ оны ажлын эхний өдрөөс эхэлсэн уг шалгаруулалт нэгдүгээр сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн шалгаруулалтаар экспортод гаргах, импортоор... | эдийн засаг |
Эрхэлсэн ажилтай, сар бүр улсдаа татвар төлдөг бол зарим төлбөрөөсөө тодорхой хэмжээний мөнгийг эргүүлэн авах боломжтой. Энэ бол хувь хүний орлогын албан татвар юм. Тодруулбал, анх удаа амьдран суух зориулалтаар байр орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан бол, хувьдаа орон сууцны барилга бариулсан, сургалтын төлб... | эдийн засаг |
Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн 2013 оны 12-р сарын 19-ний өдрийн хурлаар тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталж, даргаар Чүлтэмийн Мөнхцэцэгийг томиллоо. Ч.Мөнхцэцэг нь 1996-1998 онд Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцаа болон Үнэт цаасны арилжааны албанд ажиллаж байсан бөгөөд 2004 он... | эдийн засаг |
Голомт банкны Хөрөнгө оруулалтын банк хариуцсан Тэргүүн дэд захирлаар Лувсандоржийн Болормааг томиллоо. Л.Болормаа нь банк, санхүүгийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1992-1996 онд “Ардын банк”-ны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан газрын дэд захирал, Зээлийн газрын захирал, Гадаад валютын зээлийн газрын ... | эдийн засаг |
Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид олгох эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар даатгалаас олгох хувьсах зардлын хэмжээбагагүй... | эдийн засаг |
Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв биржээс Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтэх хөтөлбөрийг өчигдрөөс хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ жил нийт долоон мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэх бөгөөд ажил хайгч иргэдийг бүртгэж эхэлсэн байна. Хөдөлмөрийн яамнаас 300 гаруй ажил олгогчтой хамтран ажиллахаар болж, энэ жи... | эдийн засаг |
Шатахууны үнэ орон нутагт 50 төгрөгөөр нэмэгдсэн талаарх албан бус мэдээлэл тархаад байна. Энэ талаар Газрын тосны газраас тодруулахад, Баян-Өлгий аймагт “НИК”, “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцууд дизель түлшний үнийг 50 төгрөгөөр үнээ нэмсэн талаар хэллээ. Харин ямар шалтгааны улмаас нэмэгдсэн талаар шатахуун... | эдийн засаг |
Б.Нэргүй: Алтны худалдааг ил тод болгох нь улсын алтны нөөц, валютын санг нэмэгдүүлнэ Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүйтэй Ашигт малтмалын тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. -Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар яриагаа эхлье. Хуульд яг ямар өөрч... | эдийн засаг |
Фото: Carlo Allegri / Reuters АНУ-ын байгалийн хийн биржийн үнэ хүйтнээс шалтгаалж их хэмжээгээр нэмэгдсэн тухай “The Wall Street Journal” мэдээлэв. Нью-Йорк хотод түлш нийлүүлдэг Нью-Жерси мужид байгалийн хийн мянган шоо метр хийн үнэ 3,24 ам.доллараар нэмэгджээ. Өмнөд Каролинаас Нью-Жерсид түлш орж ирдэг бусад хабуу... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /2014.01.07/ хувиар ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Уг саналыг үндэслэн Монголбанк 12 сая ам.доллар, 60 сая юань нийлүүлжээ. Харин своп хэлцлээр 55.8 сая ам.доллар худалдан авах сана... | эдийн засаг |
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлын талаарх зөвөлгөөг иргэдэд өгч байна. Өвлийн улиралд байшин, орон сууцны дулааныг хадгалах зорилгоор халаагуур ашиглах шаардлагатай болдог бөгөөд иргэд цахилгааны аюулгүй байдлыг сайтар хангаагүйгээс осол, гэмтэл гарах нь ихэсдэг ажээ. Тиймээс... | эдийн засаг |
Нөөцийн махыг өнгөрсөн оны сүүлчээр худалдаанд гаргасан бөгөөд шинэ он гараад эрэлт ихэсч байна. Сар шинийн баяр дөхөж буй тул махны хэрэгцээ ийнхүү нэмэгдсэнээс гадна зах зээлд махны үнэ өндөр байгаа юм. Энэ жилийн хувьд 14 мянган тонн нөөцийн махыг нийслэл, Дархан, Эрдэнэт хотод худалдаанд гаргах бөгөөд одоогийн байд... | эдийн засаг |
Эртний Ромын худалдаа арилжааны бурхан гэгддэг Меркурийг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх. Италийн нэрт кино продюссер, бизнесмэн Эдуардо де Сантес анх 1961 онд Италийн Ром хотод Gold Mercury International Олон улсын төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулжээ. Тус байгууллагын гол зорилго нь Олон улсын эдийн засгийн ха... | эдийн засаг |
Улсын улаанбуудайн нөөцийг хангахын тулд 100 мянган тонныг импортлох шаардлагатай болсон гэх бөгөөд энэ асуудлаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ. Ургац хураалт амжилттай болж, бүтэн жилээ даана гэж нэг хэсэг ярьж байсан ч 100 мянган тонн улаанбуудай импортлох шаардлагатай болсон талаар шуугих ... | эдийн засаг |
Уул уурхайн яам “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэг нь уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, мөн 2025 он хүртэлх бодлогыг тодорхойлох зорилгот... | эдийн засаг |
Алдагдлаа нөхөх, аргалах тактик газар тариалангийн салбарт хэрэгжих хэрэгтэй болжээ. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт манай улс арвин туршлагатай ч цаг уурын гэнэтийн цочролд шууд өртчих гээд байдаг гэмтэй. Үүний сонгодог жишээ нь ургац хураалт. Жил бүрийн намар цаг агаар гэнэт цочирвол ургацаа алдчихгүй юмса... | эдийн засаг |
-100 мянган тонн улаанбуудай импортоор авч нөөц бүрдүүлнэ- Хоолтой хоолгүйн зовлон ижил юм аа гэх бодол зурсхийгээд болдоггүй ээ. Манайхан дээр дооргүй л хойд хөршөөсөө 100 мянган тонн улаан буудай авах асуудлыг ам дамжуулан ярих боллоо. Энэ нь хэдийгээр улаан буудайн нөөц бүрдүүлэлтэд нэмэр болмоор юм шиг хэрнээ нэдэр... | эдийн засаг |
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах асуудлыг Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороогоор өчигдөр хэлэлцлээ. Энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага нь юу юм бэ? -Мон... | эдийн засаг |
Хятадын зах зээлд нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байна. Энэ нь нийлүүлэлт их, эрэлт багассантай холбоотой аж. Эрчим хүчний мангас гэгддэг урд хөршид нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх тун ч тааламжгүй байдалд хүрлээ гэж дүгнэж болно. Нүүрсний салбараас энэ жил ихийг хүлээх хэрэггү... | эдийн засаг |
Монголын банкуудын холбооны ерөнхийлөгчөөр “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болдыг дахин сонгожээ. Тус холбоо өнгөрсөн онд Азийн банкны холбооны XXX чуулганыг Монголд анх удаа зохион байгуулж Монголын банкны салбарын хөгжлийг олон улсад сурталчилж чадсан нь М.Болдыг албандаа улиран сонгогдоход нөлөөлсөн... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хороо Японы санхүүгийн үйлчилгээний агентлаг хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийг үйлдэхэд талуудыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга Р.Хатанака нар гарын үсэг зурсан байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлий... | эдийн засаг |
Ерөнхий сайдын өнгөрсөн жилийн намар Японд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Хөгжлийн банк 600 тэрбум ам.долларын Самурай бонд гаргахаар япончуудтай гэрээ байгуулсан. Тэгвэл гэрээний дагуу Монгол Улсын Хөгжлийн банк 30 тэрбум иений Самурай бондыг арилжаад байгаа юм байна. Самурай бондын хүү Чингис бондоос хоёр дахин... | эдийн засаг |
-Аймгийн ИТХ-ын даргын Ерөнхийлөгчид хандсан санал хэний эрх ашгийг илэрхийлнэ вэ - Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний ордыг Монгол Улсын стратегийн ордод оруулах, эсэх асуудлыг 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл судалж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцэхээр хүлээж буй. Гэтэл ийм үед аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан Монгол У... | эдийн засаг |
Монгол Улсын хөгжлийн банкны дансанд 30 тэрбум иен Японоос орж иржээ. Дээрх 30 тэрбум иен нь Японы зах зээлээс зээлж авахаар тохиролцсон хөрөнгөний тал хэсэг нь. Японы хөрөнгийн зах зээлд нийтдээ 600 сая ам.доллартай тэнцэх “Самурай бонд”-ыг гаргахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн намар Японд хийсэн ажлын ... | эдийн засаг |
Арван гурван он бол Шинэчлэлийн Засгийн газрын хувьд том сорилтын жил байлаа. Дэлхийн санхүүгийн байдал муудсан, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан, хөгжиж яваа орнуудын хөрөнгө оруулалт 21 хувиар унасан гээд гадаадын хүчин зүйлүүд дээр дотоодын сөрөг нөлөөлүүд нэмэрлэж Монголын эдийн засагт асуудал гарсан нь эрх б... | эдийн засаг |
“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлаа хийжээ. Энэ үеэр 2013 оны тайланг хэлэлцсэн бөгөөд цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Хурлаас гарсан нэг гол шийдвэр нь тус төрийн өмчит хувьцаат компанийн мэдэлд зарим үйлдвэрийн газруудыг шилжүүлэх юм байна. Тодруулбал, “Улиаст... | эдийн засаг |
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа. -Өнгөрсөн онд Засгийн газраас Алтны ил тод байдлын тухай хууль санаачлан оруулж ирсэн ч унасан. Харин үүнтэй зэрэгцэн хуулийн төслийнхөө нэрийг өөрчлөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээд оруулаад ирсэ... | эдийн засаг |
Миний хоёр найз эсрэг тэсрэг зантай. Нэг нь үндсэрхэг, нөгөө нь хэтэрхий нээлттэй. Нэг нь үндэсний үйлдвэрлэлээр гоёж, нөгөө нь дэлхийн брэндээр гангардаг. Нэг нь автобусаар ажлаа амжуулдаг бол нөгөө нь машингүй бол хоёр алхах дургүй. Нэг нь үслэг эдлэл худалдаж авах дуртай бол нөгөө нь байгаа мөнгөө номонд зарцуулдаг.... | эдийн засаг |
Ам.долларын ханш өнгөрсөн оны сүүлээр бага зэрэг буурч байсан бол шинэ оны дараахнаас өсчё эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ам.долларын зарах ханш 1736 төгрөгт хүрлээ. Монголбанкнаас зарласан албан ханш энэ бөгөөд арилжааны банкуудаар ам.долларыг өнөөдрийн байдлаар 1687-1693 төгрөгөөр авч, 1737-1748 төгрөгөөр худалдаж байна... | эдийн засаг |
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнесээ өргөжүүлж, зээл авахад зээлийн батлан даалт буюу барьцаа хөрөнгө дутагдалтай байдаг. Тэгвэл барьцаа хөрөнгөгүй иргэдэд зээлийн батлан даалт гаргадаг Зээлийн батлан даалтын сан, Сангийн яам, Дэлхийн банктай хамтран “Зээлийн батлан даалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал-хэтийн... | эдийн засаг |
Сар шинийн баярыг угтан Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамтай хамтран энэ сарын 14-30-ны хооронд “Монголд үйлдвэрлэв” нэртэй цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар боллоо. Уг үзэсгэлэн худалдааны дэмжигч байгууллагуудаар Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн з... | эдийн засаг |
-Нийт нутгийн 9.7 хувь нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийнх байна- Цаг үе, нийгэм, эдийн засгийн хувьсал, хөгжилтэй салбарын хууль, тогтоомжийг “уях” шаардлагатай болсон тул уул уурхайн салбарын гол хуулиудаа шинэчлэх, хэрэгжүүлэх журмыг өөрчлөхөөр УИХ-д хэлэлцэн байна. Тухайлбал, урьд нь баталсан байсан Урт нэртэй х... | эдийн засаг |
Монголын хамгийн том брокер, дилер, андеррайтерийн компани болох “BdSec” ХК-иас “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханшийн өнөөгийн байдал, хэтийн төлөв дээр дэлгэрэнгүй судалгаа хийсэн байна. Судалгаагаар тус компанийн хувьцааны ханш ирэх нэг жилийн дотор бараг 90 хувиар өснө гэсэн дүн гарчээ. Үр дүн ийн эерэг гарахад хэд... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн дагуу зарим ХК-иудын үнэт цаас арилжих эрхийг сэргээсэн байна. Тодруулбал, өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 19-нөөс “Арилжаа импекс”, “Сэлэнгэ дулаанхан”, “Хорго хайрхан” ХК-иудын үнэт цаасны арилжааг сэргээжээ. Эдгээр компани нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир... | эдийн засаг |
Монголбанк нэг долоо хоногтой 334 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 01-р сарын 10-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 985.7 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үн... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаас гаргагчийн санхүүжих чадавхийн буюу зээлжих зэрэглэл тогтоох зохицуулалтын журмыг баталлаа. Энэхүү журам батлагдсанаар үнэт цаас шинээр гаргах болон үнэт цаасаа Монголын хөрөнгийн бирж дээр арилжиж буй компаниудын санхүүжих чадавхийн зэрэглэлийг тогтоох байгууллагууд шинээр бий... | эдийн засаг |
Цагаан сарыг угтсан “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл экспо” болон “Дүнжингарав” худалдааны төвд нээлтээ хийсэн байна. Салбарын яамнаас өгсөн мэдээгээр энэ удаагийн яармагт ноос ноолуур, арьс шир, эсгий болон хүнс, гоо сайхны чиглэлийн нийт 500 орчим аж ахуйн нэгж оролцож байгаа аж. Сар шинийн өм... | эдийн засаг |
Монгол Улсын хөгжлийн банкны дансанд 30 тэрбум иен Японоос орж иржээ. Дээрх 30 тэрбум иен нь Японы зах зээлээс зээлж авахаар тохиролцсон хөрөнгөний тал хэсэг нь. Японы хөрөнгийн зах зээлд нийтдээ 600 сая ам.доллартай тэнцэх “Самурай бонд”-ыг гаргахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн намар Японд хийсэн ажлын ... | эдийн засаг |
-Эрдэс баялгийнхан 2025 оныг өөдрөгөөр төсөөлөв- Төр засаг уул уурхайн салбарын эрх зүйн орчноо цэгцлэхээр анхаарч буй энэ үетэй зэрэгцүүлэн Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулж байна. Энэ салбарын 300 орчим төлөөлөгч, УИХ-ын... | эдийн засаг |
Монголын нүүрсний салбар тэг зогсолт хийлээ. Өнгөрсөн долоо хоногоос “Эрдэнэс Тавантолгой”-гоос бусад Монголын компаниуд нүүрснийхээ эскпортыг зогсоожээ. Нүүрсний экспортын үнийн асуудлаар хятадуудтай тохиролцоонд хүрч чадаагүйгээс болж Монголын компаниуд сул зогсолт хийхийг илүүд үзсэн бололтой. Хэрэвзээ хятадуудын хэ... | эдийн засаг |
Б.Лхагважав: Хуулийн цоорхойг ашиглаад "Самурай" бондыг авчихлаа -АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРСНЫ БУРУУТАН НЬ ТӨР- Эдийн засагч Б.ЛХАГВАЖАВТАЙ ярилцлаа. -Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд 30 тэрбумын иентэй тэнцэх “Самурай” бондын хөрөнгө орсон талаар мэдээллээ. Уг нь манай улсын өрийн хэмжээ Төсвийн тог... | эдийн засаг |
Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран аж ахуйн нэгжүүдийн дунд Эрүүл аюулгүй ажлын байр эрхэмлэгч байгууллага шалгаруулах уралдаан зарласнаа дүгнэж өнөөдөр тэргүүлэгчдийг зарласан байна. Жилээс жилд оролцогчдын тоо өсч байгаа бөгөөд хоёр дахин нэмэгджээ. “Эрүүл аюу... | эдийн засаг |
“Mining Journal Awards” нэрээрээ олонд танигдсан уул уурхайн салбарын оны шилдгийг шалгаруулах ёслол дөрөв дэх жилдээ болов. Энэхүү арга хэмжээ “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийн үеэр болж Оюутолгой компани “Оны эко уурхай” номинацийн тэргүүн шагнал хүртжээ. “Оны эко уурхай” шагнал гардсан Оюутолгой компанийн Нөөций... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн оны нийт арилжааны хэмжээ 47.1 тэрбум төгрөгөөр буюу 32.57 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, 2012 оны турш Монголын хөрөнгийн бирж дээр 144.7 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааны арилжаа хийгдсэн байгаа бол 2013 оны хувьд харьцангуй бага буюу 97.6 тэрбум... | эдийн засаг |
Улсын эдийн засагт хамгийн чухал нөлөөтэй уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг одоо эмхлэх эгзэгтэй сорилтын өмнө тулгараад байна. Гол хуулиудыг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барихад бэлэн, мөн ид хэлэлцэх шатандаа явж байна. Үүнээс ирэх жилүүдэд улсын төсвийг хэрхэн арвижуулах, иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлэх... | эдийн засаг |
“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтаас шалтгаалж гацаанд орчихоод байгаа билээ. Тэгвэл энэ асуудал энэ сарын сүүлчээр шийдэгдэж магадгүй гэсэн хүлээлт байна. Учир нь “Оюутолгой”-н ТУЗ-ийн дарга Да.Ганболд “ Далд уурхайн санхүүжилтийн асуудал нэгдүгээр сарын эцсээр шийдэгдэж магадгүй. Нийт хө... | эдийн засаг |
Байгаль орчны статистик мэдээллийг сайжруулах, арга зүй, аргачлалыг боловсронгуй болгох, мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар санал солилцох уулзалт өнөөдөр БОНХЯ-ны “Хаан” танхимд боллоо. Уулзалтад БОНХ-ийн Сайд С.Оюун, Үндэсний статистикийн хорооныдарга С.Мэндсайхан, Байгаль орчны мэдээллийн төвийн захирал С.Хөдө... | эдийн засаг |
Гаалийн ерөнхий газрын дарга нар анх удаа хэвлэлийнхэнтэй зангиагүй уулзалт хийх гэж байна. Зангиагүй уулзалт маргааш 18.00 цагт болох бөгөөд гаалийнхан хийсэн ажлаа олон нийтэд нээлттэй танилцуулж цаашид хийх ажлынхаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх аж. 2014 он гаалийн байгууллага хүнд суртлыг арилгаж, иргэд... | эдийн засаг |
Цалин нэмэх хэрэггүй. Ийм боломж улсын төсөвт байхгүй. Учир нь Монгол мөнгөгүй болсон. Баялаг байлаа гээд монголчуудад ямар ч ашиг алга. Байгаа баялгаа үнэд хүргэх бодлого байхгүй байна шүү дээ. Арван гурван он бол эдийн засгийн хүндрэлийн төгсгөл биш гэдгийг нүүрсний салбарын тэг зогсолт анхааруулав. Хөгжлийн бо... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн өмчийн хорооны Төрийн удирдлагын газрын дарга Д.Болормааг томилсон тухай албаныхан мэдээллээ. МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай ажлаа өгөх тухай өөрийн хүсэлтийнх нь дагуу Төрийн өмчийн хороо уг асуудлыг хэлэлцэн нэгдүгээр сарын 15-ны ... | эдийн засаг |
ХААН Банк “Хөдөлгөөнт тооцооны төв”-ийг Монголд анхлан нэвтрүүллээ ХААН Банк Монгол улсад анх удаа Хөдөлгөөнт Тооцооны Төв буюу хөдөлгөөнт банкыг нэвтрүүллээ. Шинээр нэвтрүүлж буй хөдөлгөөнт банк нь аюулгүй байдлыг бүрэн хангасан явуулын машинд байрлаж, банкны иж бүрэн үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай бөгөөд зээлэ... | эдийн засаг |
Хувийн хэвшлээс санаачлан иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг бий болгох зорилгоор Үнэт цаасны академи байгуулжээ. Тус сургуульд санхүүгийн чиглэлийн сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн хүмүүс магистрын түвшинд суралцах боломжтой юм байна. “Монголын хө... | эдийн засаг |
Америкчууд 2014 оныг санхүүжилтийн жил болгон зарлажээ. Тус улсын Конгрессийн зүгээс 1.1 их наяд ам.долларын санхүүжилт гаргах эрхийг Засгийн газартаа олгосон гэх. Их наяд их мөнгө. Америкчууд ам.доллараар, монголчууд төгрөгөөр тооцож байгаа энэ мөнгийг аль аль нь эдийн засгийнхаа хөгжлийн хөшүүрэг болгон ашиглахаар ш... | эдийн засаг |
Хувийн хэвшлээс санаачлан иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг бий болгох зорилгоор “Үнэт цаасны академи”-ийг байгуулжээ. Тус сургуульд санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн хүмүүс магистрын түвшинд суралцах боломжтой аж. Монголын хөрөнгийн зах з... | эдийн засаг |
“Оюутолгой”-н үйлдвэрлэлийн 2013 оны жилийн эцсийн тайланг албаныхан гаргасан бөгөөд өнөөдөр нэгтгэн мэдээлж байна. “Рио Тинто” компани өөрийн шууд удирдлаган дор буй аж үйлдвэрийн нэгжүүд, ялангуяа “Оюутолгой” төслийн үйлдвэрлэлийн мэдээ, тайланг гаргадаг ёсоор 2013 оны дөрөвдүгээр улирлын тайланг гаргаад удаагүй байг... | эдийн засаг |
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн лхагва гаригт хуралдсан байна. Тус зөвлөл 83 гишүүнтэй бөгөөд тэд өнгөрсөн 2013 оныхоо ажлын тайланг хэлэлцэж, 2014 оны төлөвлөгөөгөө боловсруулжээ. Мөн тус танхимынхан дөрвөн жилд болдог их хурлаа энэ жил зохион байгуулахаар хэлэлцсэн б... | эдийн засаг |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 86.8 хувийн саналаар баталсан билээ. Хуулийн төслийг УИХ-ын төвшинд боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж ажилласан юм. ... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.