news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Олон улсын валютийн сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн ойрын өнгийг тодорхойлсон таамаг гаргасан нь байна. Уг таамгаар евро бүсийн хямралаас хамааралтай дэлхийн эдийн засгийн уналт ирэх хоёр жил улам даамжирч магадгүй гэнэ. Түүнчлэн евро бүсийн хямрал улам даамжирч ажилгүйдэл улам нэмэгдэх төлөвтэй байна гэжээ. Тухайлбал...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос сар тутмын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллээ өчигдөр танилцууллаа. Улсын хэмжээнд инфляцийн түвшин өнгөрөгч сарын байдлаар 14.5 хувьтай гарсан таатай мэдээ байна. Өнгөрсөн сарынхаас инфляци 0.6 хувиар өссөн байна. Ерөнхий индексийн үзүүлэлт өмнөх сарынхаас өсөхөд хүнс, ундаа, усн...
эдийн засаг
Нүүрс олборлогч Саусгобийг худалдан авах Хятадын саналд Чингис хааны өлгий нутаг болох Монголын тал хэрхэн хандаж байгааг харвал тулаанч сэтгэлгээгээ гээгээгүй бололтой. Улстөрчид нь уул уурхайн аварга Рио Тинто болон Хятадын төрийн өмчит Алиниум Корп Ов Чайна-гийн тавьсан саналыг даруй зогсоохоор эрс шийдсэн мэт. Ямар...
эдийн засаг
Нэг үе 10 мянган төгрөг давж байсан махны үнэ сүүлийн үед буурч тогтворжоод байгаа. Харин хүнсний ногооны үнэ харьцангуй нэмэгдсэн. Тэр дундаа лууван ховордож, үүнтэй холбоотойгоор үнэ огцом нэмэгдэж байсан юм. Одоогийн байдлаар хүнсний захуудад луувангийн үнэ бага зэрэг буурсан бол хүнсний дэлгүүр болон гар дээрх худа...
эдийн засаг
Хөвчийн ой минь ангаар дүүрэн... Ийм нэгэн дуу бий. Гэвч энэ дуу нэгэн цагийн илэрхийлэл болон үлдэж мэднэ. Алтайн бөхөн, хавтгай, мазаалай гээд зөвхөн Монголын гэсэн тодотголтой олон төрөл зүйлийн амьтан бидний нүдэн дээр мөхөж хоргодсоор байна. Үүний цаана эх нутгийн минь өнгө үзэмж бүдгэрч, эзэнгүйдэн хоцорч байна. ...
эдийн засаг
Хүн төрөлхтний амьдралд хэрэгтэй амин чухал зүйлсийн нэг бол эрчим хүч. Байгалийн баялагт тулгуурласан эрчим хүчний эх үүсвэрийн ирээдүй дэлхий дахинаа бүүдийж, сэргээгдэх эрчим хүч бий болгох эрэлд улс орон бүр ханцуй шамлаж буй. Тэгвэл Олон улсын сэргээгдэх эрчим хүчний холбооноос сэргээгдэх эрчим хүчний хамгийн шилд...
эдийн засаг
Манай улсын анхны салхин парк ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох гэж байна. Энэ нь Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит хэмээх газарт барьж буй 50 МВт-ын салхин цахилгаан станц бөгөөд ашиглалтад орсноор манай улс шавхагдашгүй эрчим хүчээ эргэлтэд оруулах боломж нээгдэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч ...
эдийн засаг
Орос: Хөрөнгө оруулалтын “Морган Стэнли” банк Оросын эдийн засаг 2012 онд таван хувийн өсөлттэй байна хэмээн үзэж байсан бол энэ удаад урьдчилсан таамгаа  4.2 хувь  болгон багасгалаа. Тэдний үзэж байгаагаар манай хойд хөршийн  эдийн засаг энэ жил тооцоолж байснаас харьцагүй доогуур буюу өнгөрсөн жилийн өсөлтөөс харьцан...
эдийн засаг
Уул уурхайн 90 жилд зориулсан бага хурлыг “Бороо гоулд” ХХК-ийн жишиг уурхайд зохион байгууллаа Уул уурхай-90 жил Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Улс орны эдийн засгийн хамгийн том хөшүүрэг болж буй уул уурхайн салбарын түүхт 90 жилийн ойн хүрээнд салбарын яам, агентлагуу...
эдийн засаг
Намар хаяанд ирж оюутан сурагчид сургуульдаа, албан хаагчид амралтаа дуусган ажил руугаа яарах цаг тун дөхлөө. Хөдөө орон нутгаас оюутнууд орон байр хайж, зар барин гүйдэг цаг ч мөн эхэлж байна. Дотуур байрны хүрэлцээ муу байдаг болохоор намрын цагт байр түрээслэх оюутны тоо эрс нэмэгдэж энэ байдалд амтшаад сурчихсан т...
эдийн засаг
Бүхэл бүтэн улс орон байтугай захын тэтгэврийн хөгшин ч зүгээр хүү төлөөд өрөнд унахаар зээл авахгүй нь тодорхой.  Харин Монгол Улсын Хөгжлийн банкны хувьд хүү гэдэг тийм ч аймаар асуудал биш бололтой, өдөрт 98 мянган ам.долларын хүүг төлсөн шигээ зүгээр сууж байна. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын нэрээр олон ...
эдийн засаг
Хүн бүхний мэддэг энгийн хэдэн тоог дахиад сануулъя. Энэ хэдэн тоог бид мартаж огт болохгүй. Монголчууд ердөө л 2.8 саяулаа. Харин бидний хүнсний гол хэрэглээ махны эх үүсвэр болох малын тоо бараг л 50 саяд хүрсэн. Энэ янзаараа цаг агаар сайхан байгаад, мал сүрэг өсөөд байвал хэдхэн жилийн дараа 60, 70 сая болж өсөх ба...
эдийн засаг
Австралийн сөрөг хүчний удирдагч Тони Аббот гадаадын хөрөнгө оруулалтын талаар, тэр дундаа Хятадын төрийн өмчит комданиудын хөрөнгө оруулалтын талаар нутагтаа шуугиан тариад байгаа энэ үед Монгол Улс өөрийн агуу том хөрштэйгөө хэрхэн хэлцэл хийж байгаа жишээг сургамж болгон өгүүлж болох юм. Өнгөрсөн сард Австралийн сөр...
эдийн засаг
Монголын орчин цагийн түүхэнд онцлохуйц, өнөөгийн сэтгэл тэнэгэр амьдралыг бүтээхэд гар бие оролцож явсан ахмадууд өнөөдөр Сүхбаатарын талбайд цуглан, тэртээ 1960-аад оны түүхэн үйл явдлыг хүүрнэн байна. Энэ бол цаасан дээр яригддаг тайлант ажил бус, нүд төөрөм тэнэгэр талд сэтгэл зүрх шулуудан гарсан тэр үеийн шижигнэ...
эдийн засаг
Хонконгийн нэртэй эдийн засагч, профессор Лань Сяньпинийн өнгөрсөн оны 10 дугаар сард уншсан лекц интернэтэд тавигдсаны дараа хэлэлцүүлгийн жинхэнэ “цунами” үүсгэсэн. Эдийн засагч ямар нэгэн буруутгалгүйгээр шууд нээлттэйгээр улс орны эдийн засаг нь сүйрлийн ирмэгт ирсэн, статистик нь худал, Засгийн газрын авч байгаа а...
эдийн засаг
Хэдийгээр 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ч сөрөг хүчнийхэн Засгийн эрх авсан сонгуулийн дараахан болж байгаа “Дисковер Монгол-2012” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад олон нийт анхаарлаа хандуулаад буй. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газар ямар бодлого, чиглэл баримтл...
эдийн засаг
ӨРӨНД ОРСОН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ОРД ГАЗРЫНХАА ХЭСГЭЭС “МАКМАХОН”-Д ЗАРЖЭЭ Монголчуудыг тэжээх ганц баялгийн эзэн гэгдэж байсан Тавантолгойн их ордыг эзэмшиж ажиллуулах ёстой “Эрдэнэс Тавантолгой” компани улсын төсөвт орлого оруулах нь бүү хэл өөрсдөө өр төлбөрт идэгдэн, төлбөрийн чадваргүй компани гэсэн зэрэглэлд оро...
эдийн засаг
Монголд үйлдвэрлэл байна уу. Архи тамхи, талх тариаг эс тооцвол хэдэн эсгий шаахай, загвар муутай ноолууран бүтээгдэхүүнээс өөр үйлдвэрлэл байна уу. Гэтэл монголчууд өөрсдийгөө хөгжиж байна л гэж бодож байгаа байх. Гадаадын ганган чамин машин унаж, энд тэнд болсон болоогүй барилга барьж, дэлхийн брэнд өмссөнөө  бүтээмж...
эдийн засаг
Шинэ орон сууцны үнийг нь битгий хэл, урьдчилгааг нь дийлэхгүй байгаа иргэд өндөр үнэтэй шинэ байшингаас илүүтэй хуучны засвар хийсэн тохилог орон сууцнуудыг сонирхдог аж. Тиймээс ч бэлэн мөнгөтэй нэгэн нь зай талбай томтой, боломжийн үнэтэй, хотын төвд болон ойрхон байрлалтай орон сууцнуудыг авдаг байна. Харин гар дээ...
эдийн засаг
2012 онд нүүрсний экспортоос орж ирэхээр төлөвлөсөн орлого тасалдаж магадгүй гэсэн таагүй мэдээлэл сүүлийн үед гарах болов. Зэсийг гүйцэж, өнгөрсөн оноос эхлэн экспортын гол түүхий эд болоод байгаа эрчим хүчний болон коксжих нүүрсний зах зээл сүүлийн хэдэн долоо хоногийн дотор огцом хумигдаж, гол худалдан авагч БНХАУ-ы...
эдийн засаг
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол төв болж буй Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн долоо хоногийн ням гаригт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Улаанбаатар төмөр зам”-ын  дарга Т.Очирхүү, Замын-Үүд эдийн засгийн чө...
эдийн засаг
УИХ-ын гишүүн болохоосоо ч өмнө Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой хэмээгчдийн нэг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Өнгөрөгч парламентийн үед 20 гишүүн Оюутолгойн гэрээг өөрчлөх хүсэлттэй байснаа сүүлд есөн гишүүн болсон байсан. Харин энэ удаад Оюутолгойн гэрээг алдаатай байгуулсан хэмээн УИХ-ын 25 гишүүн үзэж байгаа бөгөөд ...
эдийн засаг
Жил жилийн өвөл махны үнэ “тэнгэрт хадаж”, нөөцөлсөн мах нь хүрдэггүй. Тэглээ гээд нэг хэсэг нь цагаан хоолтон болдог ч насаараа мах зооглоод сурчихсан хөгшид маань тэтгэврийн хэдээ шөлөндөө л зориулна. Одоо ирэх сараас хөдөөнийхөн махаа авчирч, бөөндөж эхэлнэ. Үүнийг ченжүүд л авч хураах байх. Малчид хүйтрэхээс өмнө м...
эдийн засаг
Хятад эзэнтэй “Болд Төмөр Ерөө гол” ХХК Сэлэнгэ аймагт эзэн суужээ (Цуврал №1) Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харьяа Төмөртэйн ордыг төрийн өмчит болгосноос хойш даруй нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд дотоодын хэмжээний бүтээн байгуулалт хийж, монгол залуусаа ажлын байраар хангах төсөл амжилттай хэрэгжиж байгаа аж. Хари...
эдийн засаг
Дэлхий дээр хадгаламжинд мөнгө хийх битгий хэл хадгаламжийн дэвтэр барьж ч үзээгүй, олсон мөнгө нь өдрийн идэх хоол, үмх талханд нь арай чүү хүрдэг сая сая иргэн бий. Мөнгөгүйн улмаас өлсөж үхэж буй мянга мянган хүүхэд бий. Мөн дансанд нь секунд тутамд хэдэн тэрбум төгрөг орж, тоолохоос ч залхмаар ашиг орлого цаг тутам...
эдийн засаг
“Яг одоогийн байдлаар бид маш буруу бодлогоор яваад байна. Хамгийн гол нь төр эдийн засагт оролцох оролцоогоо аль болох багасгах хэрэгтэй. Ингэж чадвал бид асуудлыг бага ч атугай шийдэж чадна. Төр түшилцэж байгаа хүмүүс ч үүнд анхаарах хэрэгтэй” гэж Эдийн засаг, эрх зүйн зөвлөгөө ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баяр ярьж б...
эдийн засаг
Лондоны металлын биржийн ханшийн сүүлийн хаалтаар нэг тонн зэсийн үнэ 8393 ам.доллараар худалдаалагдаж байна. Гурав хоногийн өмнө  бирж дээр тонн зэс 8400 ам.доллар давсан ч ийнхүү бага багаар уярч эхэллээ. Гэхдээ энэ нь айдас биш юм. Улбар металл ойрын хэдэн сард  “үнэд орох”-ыг  шинжээчид хэлж байна. Учир нь тонн зэс...
эдийн засаг
Хятадын Үндэсний нүүрсний ассоциаци тус улсын нүүрс олборлогч томоохон 90 компанийн ашиг орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.8 хувиар буурсан талаар мэдээлжээ.  Өнгөцхөн хараад багахан тоо мэт санагдавч энэ бол монголчуудын хувьд таагүй мэдээлэл. БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл...
эдийн засаг
Монголын Засгийн газар уул уурхайн салбар дахь Хятадын хөрөнгө оруулалтаас татгалзаж буйг “Wall Street”-ийн тоймч Гэйб Коллинс, Эндрю Эриксон нар стратегийн буруу алхам хэмээн бичжээ. Эндрю Эриксон нь АНУ-ын “Naval War” коллежийн профессор бөгөөд “China SignPost“ сайтыг үндэслэн байгуулсан юм байна. Гейб Коллинс нь Мич...
эдийн засаг
Есдүгээр сар гарсаар барилгын салбарынхны буруутай үйл ажиллагаанаас болж гурван хүн амь эрсдэж, дөрвөн ч хүн эрүүл мэндээрээ хохироод байна. Энэ  нь барилгын салбарт болж бүтэхгүй байгаа бүхэн эцэс сүүлдээ тэсэрч буйн эхлэл.  Цаашдаа нэг хоёроороо бус бөөн бөөнөөрөө зөвшөөрөлгүй баригдсан барилгад даруулж үхэж магадгү...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаас хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэлээ. “Хүний хөгжил сан”-гаар дамжуулж 0-18 насны хүүхэд бүхэнд ирэх аравдугаар сарын 1-нээс 20 мянган төгрөг олгохоор болсон нь өрх толгойлсон эмэгтэй, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд гоё мэдээ болж чадсан байх. Хүүхдийн мөн...
эдийн засаг
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх хангалттай усны нөөц тус бүс нутагт байхгүй гэдгийг Дэлхийн банк мэдэж байгаа ч алт, зэсийн асар их нөөцтэй энэ төслийг санхүүжүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ гэдгээ тус банкны захирлуудын зөвлөл “Worldstage” сайтад мэдээлжээ. Дэлхийн банк “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн туслам...
эдийн засаг
Цөмийн эрчим хүч, цацраг идэвхт бодис, уран гэсэн нэр томьёо сүүлийн үед моод болов. Цоо шинээр нээгдчихээгүй ч монголчуудын хувьд содон дуулдаж сонин санагдах болсон эдгээр нэр томьёогоор улстөрчид увайгүй тоглохдоо айдас хүйдэс, гамшиг осол хэмээн орчуулахаар болтол сөрөг талаас нь мэдээлэл цацаж буй юм. Тэдний нэг н...
эдийн засаг
Асар хурдтай давхиж байсан Хятадын эдийн засгийн уналт Азийн орнуудад доргилт өгч эхлээд байна. Олон улсын шинжээчид Азийн хямралын хоёр дахь давалгаа Хятадаас эхэллээ хэмээн бичиж байгаа юм. Хятадын эдийн засгийн удаашрал Монголын уул уурхайн салбарт  тодорхой хэмжээгээр нөлөөлөх болсон.  БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл б...
эдийн засаг
Хөрөнгө хайрлаагүй татаасаар дэмжигдсэн сэргээгдэх эрчим хүч ХБНГУ-ын зах зээлийн өрсөлдөөний нөхцлийг өөрчилж байна. Тиймээс Оросын “Газпром” Германы цахилгаан станцуудын зүгээр хийн нийлүүлэлтийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэж найдсаны хэрэгүй болж байна. Өнгөрсөн жилийн хавар Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцын ослы...
эдийн засаг
”Болд төмөр Ерөө гол” ХХК Баянголын ордыг арваадхан жилийн дотор цөлмөх нь Улаанбаатар хотод анхны цас хаялахтай зэрэгцээд Сэлэнгэ аймгийг зорилоо. Сэлэнгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг «Болд төмөр Ерөө гол» ХХК-ийн сайн, мууг уудлахаар явж байгаа маань энэ. Ерөө сумын хувьд хангайн бүсийн нутаг тул цаг агаар нэ...
эдийн засаг
Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн евро бүсийн орнуудад эдийн засгийн хямрал нүүрлэж ажилгүйдэл ихэссэн.  Өнөөдрийн байдалаар Евро бүсийн орнуудад нийтдээ 22.5 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд ороод байгаа тухай Европын холбооны статистикийн хороо мэдээлж байна. Өнгөрөгч долдугаар сараас хойш ажилгүйдлийн  төвшний судалгаа...
эдийн засаг
УИХ-аар Төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ. Ирэх жил Монгол Улсын мөнгөний авдар хэр дүүрэн байж, үнэ ханш хаашаа хөдлөхийг энэхүү бодлогоор шийдэх юм. Ирэх жилийн мөнгөний бодлогын амин сүнс нь инфляцийг нам төвшинд тогтвортой байлгах явдал. Товчхондоо бол “Инфляци ба н...
эдийн засаг
"Анкара"-ийн гудамжийг ийм өнгө төрхтэй болно гэж төлөвлөж байжээ. Туркчууд Улаанбаатарт өөрсдийн хөрөнгөөр засч тохижуулж өгсөн гудамжийг дулаан шугам сүлжээний ажил хийх нэрийдлээр монголчууд нэг л өглөө сүйтгээд хаяжээ. 700 мянга, зарим эх сурвалжийн мэдээгээр бүр 2 сая орчим ам.долларын төсөвт өртөгтэй Анкарагийн г...
эдийн засаг
Эдийн засаг сульдах үед баячууд алтанд хамгийн их хайртай болдог. Тэд одоо ч тэр, ирээдүйд ч гэсэн энэ үнэт металлд хайр зарласаар л байх болно... Яагаад гээч. Яагаад гэвэл ойрын хэдэн жил алтны үнэ өсөх учраас тэр. Цагтаа 270 ам.доллар /2001 онд/ байсан металл өдгөө 1600-1800 ам.долларт хүрэх болов. Бүр цаашдаа 2100 “...
эдийн засаг
АНУ-ын Ерөнхийлөгч бие өвдөөд, түүнтэй адилхан нэг нөхрийг орлон тоглуулдаг нэг кинон дээр дүрдээ итгэсэн орлон тоглогч санхүүч найзаа авчран төсвийн төслийг үзүүлтэл “Ийм тооцоо хийсэн бол аль хэдийнэ ажлаасаа халагдах байсан” гэж халагладаг.  Ингээд хоёр найз хэрэгтэй байгаа санхүүжилтийг олж, Засгийн газрынхан нь өм...
эдийн засаг
2010 онд УИХ-аас шинэ төмөр замын бодлого баталснаас хойш ингэхэд төмөр зам урагш ахив уу гэсэн асуултад ихэнх хүн “Үгүй” гэсэн хариултыг өгөх байх. УБТЗ-ийн тавьсан 3,5 км төмөр замыг эс тооцвол.    Тийм болохоор төмөр замын гайхалтай төсөл, хөтөлбөрүүд хаачсан бэ, ямархуу үе шатандаа явна гэж одоо сураглацгаая. Хамги...
эдийн засаг
Налайх дүүрэг ид моодонд орж байна. Жилийн яг өдийд тэнд амьдрал буцалж, налайхчууд мөнгөжиж эхэлдэг. Өнгөрсөн бямба гарагт манай сурвалжлах баг Налайх дүүргийг зорилоо. Улаанбаа­тараас Налайх орох замд нүүрс ачсан машин болон нүүрсээ зарчихаад хоо­сон тэвштэй буцаж байгаа машинууд зөрж өнгөрсөөр байв. Биднийг уур­хай ...
эдийн засаг
Хадгаламжийн хүүгээс татвар авах тухай хуулийн төслийг Төрийн ордонд хэлэлцэж байна. Энэ тухай иргэд бас дор бүрнээ хэлцэж байна. “Баячуудын мөнгөнөөс татвар авна л биз. Бидэнд ямар хамаа байхав” гэх нэг хэсэг байхад банкны салбарыг тэтгэж байгаа цөөхөн хэдэн хүний хөлд дундаж давхаргынхан үрэгдчих вий гэсэн болгоомжло...
эдийн засаг
Махны үнэ өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлттэй байгаа. Цаашдаа ч буурна гэж албаныхан батлаад буй. Энэ сайхан мэдээлэлтэй зэрэгцэн бараан мэдээлэл түгж эхэллээ. Бензины үнэ нэмэгдэнэ гэнэ. Яг одоогийн байдлаар махны дундаж үнэ хонь, үхэр, адуу, ямаанаасаа шалтгаалаад 8000-4700 төгрөг байна. Сүүлийн үед махны үнэ өсч...
эдийн засаг
Хэний багцад хэдийг хуваа­рилах, тойгдож байгаад тойрог­тоо ахиухан хэдийг олчих арга эв сүвэгчилсэн шиг, төрийн хэрэг ар араасаа ундарч байна. Мөнгө гэгч сайхан. Улсын хэтэвч зузаан байвал иргэдийн амьдралын ая тух дэвжиж дээшилж байдаг. Гэвч Монгол Улсын олдог хэд нь хязгаартай болохоор адууныхаа хэрээр исгэрэх зүй т...
эдийн засаг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкийг төлөөлж тус банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар өнгөрсөн аравдугаар сарын 22-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Ингэснээр дунд хугацаанд “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтвор­жуулах”, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээн...
эдийн засаг
Цас орсон аравдугаар  сарын өглөөгүүр Улаанбаатараас ниссэн манай багийнхан 30 градусын халуунтай, намуухан бороо шивэрсэн Вьетнамын Хо Ши Мин хотод үдшээр буулаа.  Хүн зоны их урсгал, аагим халуунтай давхцан амьсгалахад хүртэл тээртэй мэт санагдах Вьетнамын үдэш цаанаа л “соньхон”. 85 сая хүн амтай, хүн амынхаа тоогоо...
эдийн засаг
Сая гаруй хүн амтай их хотын дулааны төвлөрсөн хагамжийг хэвийн ажиллуулахад сэргээгдэх эрчим хүчний нөөц хангалтгүй юм. Одоогийн дэлхийн практикт сэргээгдэх эрчим хүчийг нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авч байна. Энэ нь тасралтгүй нөхөн сэргээгддэг онцлогтой энерги ажээ. 2006 оны...
эдийн засаг
Энэ жижиг туг гэр хорооллын иргэдийн хувьд сонгуулиас ч чухал зүйлийг “рекламдан” намирах туг аж. Холоос ажвал жижиг цэнхэр туг салхинд хийсэн үзэгдэнэ. Хальт харвал орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлж, бас нэг намынх нь туг хийсч байна гэж андуурахаар. Гэхдээ энэ жижиг туг гэр хорооллын иргэдийн хувьд сонгуулиа...
эдийн засаг
“Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компанийн хамтран хэрэгжүүлж буй Оюутолгой төсөл төлөвлөсний дагуу ирэх зургаан сарын дотор олборлолтоо эхлүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Уул уурхайн аварга Рио Тинтогийн хувьд асар их ашиг авчрах Өмнөговь дахь Оюутолгойн эрчим хүчний асуудал толгойн өвчин болжээ. Монголын зэс, алтн...
эдийн засаг
Засгийн газрын өнгөрсөн бямба гарагийн хуралдаанаар төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Ингэс­нээр Монголын Засгийн газар “Монголын төмөр зам” төрийн өмчит компа­ниар дамжуулан  нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой  төдийгүй тус­гаар тогтнолын батал...
эдийн засаг
Бухимдуулах нэг өдөр байхад тайвшруулах өдөр бас бий гэдгийг нефтийн бүтээгдэхүүн импорт­лон борлуулагчид харуулж байх шиг. Өнгөрөгч нэгдүгээр сарын эхээр шатахууны үнийг огцом буюу литр тутамд 260-300 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ. Харин  Цагаан сарын өмнөхөн ихэнх шатахуун түгээх станц үнээ  50 төгрөгөөр буурууллаа. Ц...
эдийн засаг
Коксжих нүүрсний хамгийн том орд Тавантолгойн эзэмшигч төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн уул уурхай хариуцсан гүйцэтгэх захирал Грем Ханкок Тавантолгойд 400 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай хэмээн мэдэгджээ. “Эрдэнэс Тавантолгой” компани  хувьцааны 29 хувийг Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гаргахаар...
эдийн засаг
Тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоор л байгаа “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд удлаа гэхэд энэ оны эхний улиралд гаргана хэмээн тооцоолсон Засгийн газрын төлөвлөгөөнд саад тулгараад байна.  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэхгүйгээр энэ асуудал нааштайгаар шийдэгдэж чадахгүй гэдг...
эдийн засаг
Энэтхэг улсын хамтарсан Засгийн газар нүүрсний үнийг хэт доогуур тогтоосны улмаас 210 тэрбум ам.долларын алдагдалд орсон тухай “Financial Times”-аас мэдээлжээ. Энэхүү явдал нь тус улсын Засгийн газар хэд хэдэн удирдлагын алдаа гаргасан болохыг мөн нотолж байгаа гэнэ.  Өнгөрсөн долоо хоногт гарсан энэхүү шуугиант мэдээл...
эдийн засаг
“Туркойз Хилл Ресурс” компани “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, төслийн санхүүжилт болон Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн үйл явцын талаар өчигдөр мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: “Оюутолгой” “Оюутолгой ХХК нь 2013 онд 26,400 тонн зэсийн баяжмалыг борлуулснаар 55 сая ам.долларын орлого олсон...
эдийн засаг
Манай улсын нүүрсний салбарын хөгжил маш хурд хөгжиж буй нь тэнд үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагуудын өдөр тутмын амьдрал ахуйд ч хүчтэй нөлөөлж байна. Үүний хамгийн сүүлийн нэг жишээ нь энэ сард Монгол нүүрс ассоциаци Дэлхийн нүүрсний ассоциацийн гишүүн болсон явдал юм. Уг ассоциацид Англи, Америк, Австрали...
эдийн засаг
Европын холбоо 1990-ээд оны сүүлчээр Евро-3, 2000 оны дундуураас Евро-4 стандартад шилжиж байсан түүхтэй. Евро стандартад шилжихэд нефть үйлдвэрлэгч компаниуд засгийн газартайгаа хамтран ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, техник технологийн иж бүрэн шинэчлэлт шаарддаг юм байна. “М Ойл” групп нь ард иргэд, аж ахуй нэгж...
эдийн засаг
Байгаль орчин, аялал жуулч­лалын сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайдын ах­лах зөвлөх, Жендерийн тэгш байд­лын үндэсний хорооны дэд дар­га Б.Долгор болон холбогдох бай­гууллагуудын удирдлагуудаас бүрд­­сэн ажлын хэсэг Өмнийн говьд үйл ажиллагаагаа явуулж буй уул уурхайн ордуудын байдалтай гурав хо­ног биечлэн танилцлаа. Өмн...
эдийн засаг
Төрийн албан ёсны айлчлал бүрийн ард мэдээж хэрэг амжилттай, үр дүнтэй болов гэсэн дүгнэлт, үгүйдээ л албан тайлбар дагалддаг. Харин олон нийтийн хувьд энэ бүх айлчлалаар ямар яриа хэлэлцээрт ямар гарын үсэг зурсан гэх мэт албаны мэдээллийн нарийн ширийн нь тэр бүр ойлгомжтой бус байдаг болоод ч тэр үү төрийн өндөр дээ...
эдийн засаг
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрладаг Төмөртэйн уурхайн үйл ажиллагаанд тус аймгийн Мэр­гэжлийн хяналтын газраас өн­гөрсөн намар шалгалт хийж яаралтай зогсоосон билээ. Гэвч хаалттай уурхайн талбайд цэл залуухан жолооч хүнд даацын автомашинтайгаа уулын уруу өнхөрч амиа алдсан томоохон осол гарсан юм. Эрдэ...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэддээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг үнэгүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, иргэн тус бүрт 536 ширхэг хувьцаа ногдож буй. Харин та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол хувьцаа тань таны нэр дээр шуу...
эдийн засаг
“Айвенхоу Майнз” компани Өмнөговийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саут гоби сэндс” компанийн хяналтын хувьцааг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко” компанид 889 сая ам.доллараар худалджээ. Ингэснээр Өмнөговийн “Овооттолгой” нүүрсний уурхайд Хятадын төрийн өмчит компани үйл ажиллагаа явуу...
эдийн засаг
Коксжих нүүрсний эрэлт 2015 он гэхэд жилд 115 сая тонноор өснө гэж инженерчлэл, төслийн менежментийн “Hatch Africa”-ын нүүрсний салбарын захирал Геррит Лок үзэж байна. Австрали, Хойд Америкийн түүхий эдийн нийлүүлэлтээс шууд хамааралтай Азийн коксжих нүүрсний эрэлт цаашид ч буурахгүй төлөвтэй байгаа гэнэ. Түүний тооцоо...
эдийн засаг
Голомт банк компанийн засаглалын түвшингээ зохистой байгааг дахин нотолж, цаашид ч үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлнэ Голомт банкны компанийн засаглал болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бодит байдлаас хол хөндий, буруу ташаа мэдээлэл ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдаж буйтай холб...
эдийн засаг
Иракийн Курдистаны эрх баригчид Багдадын Засгийн газрыг бүс нутагт өгөх ёстой мөнгөө өгөхгүй байна хэмээн буруутгаж нефтийн экспортоо зогсоожээ. Курдистаны Байгалийн баялгийн яамнаас "Төвийн Засгийн газраас сүүлийн арван сард ямар ч мөнгө орж ирээгүй, цаашид ч байдал өөрчлөгдөхгүй байх" хэмээн мэдэгдэв. Багдад нефтийн ...
эдийн засаг
“Айвенхоу Майнз” компанийн удирдлагын хяналтыг гартаа авсан “Рио Тинто” групп Өмнөговь аймаг дахь Оюутолгой төслийг дахин хянан хэлэлцжээ. Дэлхий дээрх зэс, алтны хамгийн том орд газрын эзэмшихийн тулд “Рио Тинто” групп энэ оны эхээр төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны 51 хувийг эзэмших эрхтэй бол...
эдийн засаг
Goldman Sachs санхүүгийн фирмээс Орос улсын эдийн засаг дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтын нэмэгдлээс үүдэн таван хувиар өснө хэмээн таамаглажээ. Хойд хөршийн ДНБ энэ онд 3,9 хувиар ирэх онд 4,5 хувиар тус тус өсөх гэнэ. Гэвч энэхүү өсөлт Goldman Sachs-ын судалгаагаар таваарын үнээс тийм ч их хамааралтай байхгүй юм ...
эдийн засаг
БНХАУ-ын эрх баригчид жилийн өмнөөс яригдаж эхэлсэн Газрын ховор ашигт малтмалын холбоо хэмээх байгууллагыг өнгөрсөн ням гарагт албан ёсоор байгууллаа. Газрын ховор металлын уурхайнуудын байгаль орчинд учруулах хор хөнөөлийг судалж, олборлолтыг зохистой хэмжээнд барьж байх зорилготой энэ байгууллага байгуулагдсанаар АН...
эдийн засаг
Манай сониноос “Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя” цуврал хэлэлцүүлэг өрнүүлж буй би­лээ. Хэлэлцүүлгийн хүрээнд тус сал­барын мэргэжилтнүүдийн санаа бод­лыг олон нийтэд хүргэдэг. Энэ удаад Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Геологи газ­рын тосны сургуулийн магистр, ахлах багш Н.Алтанцэцэгтэй ярилцл...
эдийн засаг
Монгол Улс шатахуун нийлүүлэх эх үүсвэрийнхээ тоог нэгээр нэмлээ.  Өнгөрсөн оны хавар шатахууны хомсдолд орж дээр дооргүй багагүй бужигнасан бөгөөдүүнээс Монголын төр бага гэсэн сургамж авсан бололтой, Өмнөд Солонгосоос шатахуун худалдан авах гэрээ байгуулжээ. Тус улсаас нийлүүлж буй шатахуун чанартай, сайн ггэж Эрдэс ...
эдийн засаг
Манай сонин “Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя” цуврал хэлэлцүүлэг өрнүүлдэг. Хэлэлцүүлгийн хүрээнд тус салбарын мэргэжлээр суралцаж буй оюутан залуустай уулзаж санал бодлыг нь сонссон юм. Энэ удаад Шинжлэх ухаан, технологийн сургууль, Геологи газрын тосны сургуулийн “Газрын тос” клубын гишүүн оюутан З....
эдийн засаг
Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын яриа хэлэлцээний сургаар түүхий нефтийн үнэ нэг баррель нь 102 ам.доллар болж буурчээ. Нью Йоркийн Хөрөнгийн бирж дээр өчигдөр Бенч маркийн газрын тос нэг баррель нь 102.2 ам.доллар болж 1.19 ам.доллараар хямдарчээ. Өнгөрсөн баасан гаригт газрын тосны үнэт цаасны арилжаа ха...
эдийн засаг
Манай улсад газрын ховор элементийн гурван томоохон орд илэрсэн. Хэдийгээр газрын ховор элементийн ордыг ашиглаж болох гэсэн ч техник, технологи гэдэг хөгжөөгүй өнөөгийн нөхцөл бэрхшээлтэй гэдэг тайлбарыг мэргэжлийн хүмүүс өгч байсан. Харин тэгвэл Төв аймагт газрын ховор элементийн төсөл хэрэгжүүлэх гэж буй Австралийн ...
эдийн засаг
Наашаа харж уйлж, цаашаа харж инээж байгаад газрын тосныхон шатахууны үнийг нэмж орхилоо. Өнгөрсөн Лхагва гаригт Газрын тосны удирдлагуудтай хаалттай хуралдсан импортлогчид пүрэв гаригийн орой шатахууны үнийг 40-50 төгрөгөөр нэмсэн билээ. Шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлтөөс импортлогчид алдагдал хүлээх болсон гэнэ...
эдийн засаг
Өнгөрсөн долоо хоногт 15 хувиар буурсан “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш өчигдөр буюу энэ дөрөвдүгээр сарын 9-нд Торонтогийн Хөрөнгийн бирж дээр дахин гурван хувиар унажээ. Энэ мэдээ Ванкуверт төвтэй тус компанийн хөрөнгө оруулагчдыг сандаргасан гэнэ. Зургаан тэрбум ам.доллар төлөвлөсөн Оюутолгой төслийг хэрэг...
эдийн засаг
Тавантолгойн ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгох шийдвэрийг Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа гаргалаа. Тус компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд, дараагийн 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд, 20 орчим хувийг хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэрийг уг нь н...
эдийн засаг
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-аас Засгийн газарт олгосон эрх хэмжээний хүрээнд газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Манай улсын хувьд одоогоор 2001 онд Эрдэнэт хотын нефть баазыг түшиглэн байгуулсан ганц үй...
эдийн засаг
Дэлхий дахинаа зэсийн ханш он гарсаар эхний улиралд 12 хувиар нэмэгдээд байна. Энэ нь дэлхийн зэсийн 40 хувийг дангаар олборлодог БНХАУ бодлогын хүүгээ чангалсантай холбоотой аж. "Bloomberg" агентлагийн мэдээлж байгаагаар "Дэлхийн зэсийн зах зээл тун удахгүй Монголоос хамааралтай болох бөгөөд энэ нь 2012 оны гуравдугаа...
эдийн засаг
Иран Германд нефть нийлүүлэхээ зогсоожээ. Испанид нефть нийлүүлэхээ зогсоосны дараагийн өдөр дахиад ийм арга хэмжээ авсан байна. Ираны телевизээр энэ тухай мэдээлжээ. Өмнө нь Ираны хариу хориг арга хэмжээнд Грек, Франц, Их Британи хамрагдсан бөгөөд одоо Италид гаргах нефтиэ  хориглох талаар ярилцаж байгаа гэнэ. Ираны  ...
эдийн засаг
“Айвенхоу Майнз” хууль бус компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө босгож байна гэх мэдээллийн талаар өнөөдөр “Улс төр” мэдээлллийн төвд МАХН-ын Төв аймгийн мянгатын зохицуулагч, геологич Б.Батсайхан сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр хууль бусаар хөрөнгө босгож байгаа энэ ас...
эдийн засаг
Увс аймгийн Бөхмөрөн сумын “Хар алтат” багийн нутаг дэвсгэр дээр нүүрс олборлогч компаниуд үйл ажиллагаа эрхэлж, нутгийн иргэд үүнийг эсэргүүцэж суулт зарлаад байгаа билээ. Тодруулбал, Канад-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Си Жи Би И Эм (CGBEM)”, Солонгос Монголын хамтарсан “Хотгор шанага”, Хятадын хөрөнгө оруу...
эдийн засаг
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан зохион байгуулж буй арга хэмжээний нэг болох “Mining Mongolia 90” олон улсын чуулга уулзалт тавдугаар сарын  9, 10-нд МҮЭСТО-д болно. “Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор болох олон улсын чуулга уулзалтыг Эрдэс, баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын ...
эдийн засаг
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Л.Гүндалай нар хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ талаар мэдэгдлээ. УИХ-ын гишүүдийн хүсэлтээр УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийнхөн Оюутолгойн ашиглалт, хөрөнгө оруулалтын байдалд судалгаа хийж, Монгол Улсад хохиролтой, алдагдалтай болсон гэсэн дүгнэлт гаргажээ. Дор ...
эдийн засаг
“Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлийг түр түдгүүлзүүлээд байгаагаа Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяр хэвлэлийнхэнд дуулгав. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Овооттолгойн ордыг ашиглаж буй компанийн хувьцааг хятадууд худалдан авах гэрээ байгуулсан гэх мэдээлэл Мо...
эдийн засаг
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалын дагуу Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж байгаа 13 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг сайд Т.Ганди өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дээрх аж ахуйн нэгжүүдэд ололттой болон дутагдалтай тал аль аль нь байна. Ц...
эдийн засаг
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг, эдийн засагч Д.Жаргалсайхан нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж Канадын “Айвенхоу” компанийн охин компани “Саусгоби сэндс” нь Өмнөговь аймгийн найман суманд 303 хавтгай дөрвөлжин км талбай эзлэн орших олон зуун сая тоннын нөөцтэй нүүрсний лицензүүдийг Хятадын “Чалко” компани...
эдийн засаг
Нүүрсний экспорт ба тулгамдсан асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалт 2012 оны 4 дүгээр сарын 16-нд ГХЯ-нд болов. Арга хэмжээнд ГХЯ, ЭБЭХЯ, Гаалийн Ерөнхий газар болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл “Эрдэнэс МГЛ”, “Монголын Алт” , “Энержи ресус”, “Эрдэнэс Таван толгой”, “Хүннү Коал” зэрэг компаниас төлөөлөгчид ...
эдийн засаг
Өнгөрсөн гуравдугаар сарын 24-27-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогбаатар тэр­гүүтэй хүмүүс Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын нөхцөл бай­далтай танилцсан. Энэ үеэр сайд төрийн оролцоотой компаниудад нэлээд хатуухан үүрэг өгсөн талаар манай сонин...
эдийн засаг
Их найдвар тавьж байсан төмөр замын асуудал урагшаа явахаа болиод, хэрүүл, маргааны талбар боллоо. Ямар ч бүтээн байгуулалт байхгүй. Ямар ч зураг төсөлгүй эхлүүлсэн ажил нь салхинд хийсээд, МИАТ компани дээр гарсан мөнгө завшсан хэрэг түүний хажууд хүүхдийн тоглоом байсан мэт санагдах үе нь тун ойрхон ирлээ. Монголын т...
эдийн засаг
Нүүрсний экспортын татварыг өсгөх боломжийн талаар болон “Саусгоби сэндс” компани хувьцааныхаа 57.6 хувийг БНХАУ-ын “Чалко”-д худалсантай холбоотой УИХ-иар яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа хуулийн төслийнхөө талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнөөдөр ГХЯ-нд мэдээлэл хийлээ. Үүний дараа “Нүүрсний экспор...
эдийн засаг
Арваад жил яригдсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай тус онгоцны буудлыг барих гэрээг 2006 онд үзэглэсэн ч тендерийнх нь гүйцэтгэгч компани тодроогүй, хөрөнгө мөнгөө тохироогүй гэх шалт...
эдийн засаг
Монгол улс бүтээн байгуулалтын асар их боломжийн ирмэг дээр ирээд байна. Өмнөд бүс нутагт уул уурхайн томоохон төслүүдтэй холбоотой эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бол нийслэлд хот байгуулалтын шинэ эрин үеийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ утгаараа барууны менежмент, өндөр техно...
эдийн засаг
Төмөр замын асуудал яагаад гацаанд орсон, яагаад шийдвэр гаргах амаргүй байгаа талаар www.news.mn сайт судлаач Л.Даваапилийн нийтлэлийг цувралаар танд хүргэж байна. Өмнөх нь “Төмөр замын гацаа” нэртэйгээр нийтлэгдсэн юм. Хувийн төмөр замын тухай ойлголт “Энержи ресурс” компани нь Таван Толгойгоос Гашуун Cухайтын боомт ...
эдийн засаг
Үнийн хөөсрөлийг бууруулах, зах зээлд бодит үнэ тогтоох зорилгоор Засгийн газраас Монголбанктай хамтран хэд хэдэн дэд хөтөлбөрийг баталсан. Түүний нэг нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгох зээл юм. Нийтдээ 800 тэрбум төгрөгт хүргэх эл зээлийн санхүүжилтийн эхний хэсгийг Монголбанкнаас гаргажээ....
эдийн засаг
“Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн зургаан хувийн хүүтэй зээлийн “хөлд хэлмэгдсэн” айл өрхийн тоо одоогоор 2000-д дөхөөд байгаа. Эдгээрээс зургаан хувийн зээлийн нөхцөл шалгуурт тэнцэн, орон сууцанд орсон 200 шахам гэр бүлийнхэн төр засгаас олгох 50 сая төгрөг олгогдоогүйн улмаас орон сууцны ко...
эдийн засаг
Эрдэнэт хотын 8 дугаар хороололд баригдах Эко хорооллын дэд бүтцийн ажлын нээлт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Орхон аймагт ажиллах үеэр боллоо. Тэрээр өнгөрсөн пүрэв, баасан гаригт Орхон, Булган аймагт ажилласан юм. Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ тохилог, тав тухтай амины орон сууцаар хангах зорилтын хүр...
эдийн засаг
Португал улс эдийн засгаа сэргээх 78 тэрбум еврогийн тусламжийг Европын холбоо болон ОУВС-гаас 2011 онд авсан. Уг тусламжийн нөхцөл ёсоор зардлаа дорвитой хэмнэж, шийдвэртэй арга хэмжээ авахаар болжээ. Нийт 30 мянган төрийн албан хаагчийн орон тоог цомхотгож, тэтгэвэрт гарах насыг 66 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөөд бай...
эдийн засаг
Эрчим хүчний сайд М.Сономпил, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах "Ус-15" буюу Амгалан дулааны станцын газар чөлөөлөлт, барилга обьектын буулгалтын байдалтай танилцлаа. Амгалан дулааны станц баригдснаар Амгалангаас Зүүн дөрвөн зам хүртэлх айл өрх...
эдийн засаг