news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Барууны орнуудын иргэдийн хувьд амьдралын салшгүй нэг хэсэг нь Моргейжийн буюу ипотекийн зээл. Амьдралынхаа туршид зээлээр авсан орон сууцандаа амьдарч, үр хүүхэддээ өвлүүлэн үлдээдэг. Ажиллангаа амьдрах ийм тогтолцоог бид урьд нь хэрэгжүүлэх гэж үзсэн боловч бүтэлгүйтсэн билээ. Тэгвэл Ипотекийн зээлийн ахин нэг шинэ ү... | эдийн засаг |
Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчид болох “Honda”, “Nissan”, “Toyota”, “Mazda” зэрэг томоохон корпорациуд автомашины аюулгүйн дэрний ажиллагаатай холбоотой шалтгаанаар дэлхийн хэмжээнд нийт 3.4 сая автомашинаа эргүүлэн татаж эхэлсэн тухай “СNN” мэдээлжээ. “Toyota” корпорацийн зүгээс “Corolla”, “Matrix”, “Camry” за... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтран ББСБ-уудад иргэдээс авч буй санхүүгийн үйлчилгээний хураамж, шимтгэлийг чөлөөлөх саналыг хүргүүлжээ. Тодруулбал, ББСБ нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэхдээ до... | эдийн засаг |
Монголдоо өндөг, тахианы махны үйлдвэрлэл худалдаагаар дээгүүрт орох НВЦ компани Монголд төдийгүй бус нутгийн хэмжээнд байхгүй хамгийн орчин үеийн тахианы фермийг байгуулж байна. Өнгөрөгч 9-р сард уг фермийн шавыг тавих ёслол болж өндөг үйлдвэрлэх хамгийн шилдэг технологийг эзэмшигч корпорацийн удирдлагууд, дэлхийн өнд... | эдийн засаг |
Швейцарийн “UBS” банк өнгөрсөн онд Libor /London Inter-Bank Offered Rate/-ийн ханшийг гуйвуулсан хэрэгт холбогдож, 1.4 тэрбум швейцарь франкийн торгууль төлсөн бөгөөд өнгөрсөн онд нийт 2.2 тэрбум швейцарь франкийн алдагдалтай ажилласан байна. Харин энэ оны эхний улиралд 1.05 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. ... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк саналуудыг хэлэлцээд 1433.84 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлсэн бол юанийн арилжаа хийсэнгүй. Харин банкууд валютын своп х... | эдийн засаг |
“Эрдэнэс-Таван толгой” ХК нэгдүгээр сарын 11-нд БНХАУ руу нүүрс экспортлохоо зогсоосон бол өнөөдрөөс нүүрсээ гаргаж эхэллээ. Экспортыг зогсоосон нь Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрсний үнийг тохиролцож чадахгүй байснаас шалтгаалсан юм. Ийнхүү нүүрс гаргах болсон талаар “Эрдэнэс-Таван толгой” ХК -иас “манай... | эдийн засаг |
БНХАУ-ын “Петро Чайна” компани Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Тамсагаас газрын тос олборлосоор олон жил болж байна. Тамсагаас олборлосон газрын тос байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулдаг ч маш бага үнээр урд хөрш рүү гардаг гэж олон нийт шүүмжлэх нь бий. Тэгвэл энэ жилээс Тамсагийн газрын тосны үнэ цэнэ нэмэгдэ... | эдийн засаг |
Монгол Улсын барилгын салбарт шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэх “Барилга экспо-2013” олон улсын үзэсгэлэн яармаг маргааш нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэн яармагийг Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төв, “Барилга.МН” сэтгүүл, Үндэсний худалдаа, аж үйл... | эдийн засаг |
Монгол Улс 40 гаруй сая малтай ч үүнээс ердөө найман хувь буюу 2.5 сая нь үхэр ажээ. Үхрийн мах хамгийн тэжээллэг гэгддэг учраас гадны орнуудад ч түгээмэл хэрэглэдэг бөгөөд мал сүргийн бүтэц, экспорт, импортдоо ихээхэн анхаардаг байна. Үүнээс гадна Монголд мах боловсруулах үйлдвэр хангалттай байдаг ч үйлдвэр бүрэн хүчи... | эдийн засаг |
Голомт банк дэлхийд тэргүүлэгч “Инфосис” компанийн “Финакл” банкны бүртгэлийн системийг нэвтрүүлнэ Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Дэлхийн мэдээллийн технологийг тодорхойлогч Инфосис компанитай банкныхаа үндсэн системийг шинэчлэхэд хамтран ажиллахаар боллоо. Өчигдөр буюу 5-р сарын 2-ны өдөр Голо... | эдийн засаг |
Хүмүүс яагаад өндөгийг хэрэглэдэг вэ? Өндөгөнд ямар нууц агуулагдаж байна? Өндөгөнд маш олон төрлийн амин дэм, эрдэс бодис, ихээхэн хэмжээний уураг агуулагдана. Нэг үгээр амьд организм үүсэх, хөгжихөд хэрэгтэй бүхэн өндөгөнд байдаг. Өндөгөнд яг юу юу агуулагдаж байдгийг нарийвчлан харья. Витаминууд бараг бүгдээрээ бай... | эдийн засаг |
Дэлхийн хамгийн олон хандалттай цахим хуудасны нэг “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг жилийн цалингаа нэг ам.доллар болгожээ. Тэрбээр энэ оноос эхэлж уг цалинг өөрийн хүсэлтээр авах болсон байна гэж “Business Insider” мэдээллээ. Өнгөрсөн онд Марк Цукерберг “Facebook”-ээс 1.9 сая ам.доллартай тэнцэхүйц цали... | эдийн засаг |
Дэлхийд тэргүүлэх түргэн хоолны сүлжээ ресторан болох McDonalds-н борлуулалт эхний гурван сард буурчээ. Дэлхий дахины сүлжээ рестораны орлого 1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Хэдийгээр 1,27 тэрбум долларын орлого олсон ч өнгөрсөн жилийнхээс буурсан болохыг удирдлагууд нь мэдэгдсэн байна. Өмнөх 20 жилийг бодвол үйлч... | эдийн засаг |
“General Electric”-н эхний гурван сарын орлого 16 хувиар өссөн болохыг компанийн маркетингийн албаныхан мэдээлжээ. Ийнхүү өсөх болсон шалтгааныг NBC Universal-ын хувьцааг Comcast-д 18,1 тэрбум ам.доллараар худалдсантай холбон тайлбарлаж байна. Одоогийн байдлаар тус компани 3,53 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрс... | эдийн засаг |
Монгол Улс 40 сая гаруй малтай, мал аж ахуйн орон боловч ирэх жил үхрийн махны хомсдолд орж болзошгүй гэнэ. Тодруулбал, нийт 40 сая гаруй малын хоёр сая буюу зургаан хувь нь л үхэр байгаа тухай өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы Засгийн газрын цагаар УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Д.Батцогт мэдэгд... | эдийн засаг |
Монгол Улсын эдийн засгийн байдалд бүхэлд нь “эмзэг” гэсэн үнэлгээг гадаад дотоодын эдийн засагчид өгчээ. Хэдийгээр эдийн засаг сүүлийн жилүүдэд өндөр хувиар өсч буй ч түүнийгээ удаан хугацаанд барьж чадахгүй гадаад, дотоодын хүчин зүйлийн нөлөөнөөс болж байнгын хэлбэлзэлд орж байдаг учраас ийн үнэлсэн гэдгийг Монголба... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 22/ 4,452 тоот арилжаагаар 16 компанийн нийт 54,219,720 төгрөгийн 305,097 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 14,267.49 байсан нь өмнөх арилжаанаас 392.52 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 63 хэлцэл хийсэн ба... | эдийн засаг |
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани гурван сар сул зогссоны эцэст өчигдрөөс эхлэн нүүрсээ Хятад руу экспортолж эхэлсэн билээ. Энэ талаар “Ройтерс” агентлагийн сайтад гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оны долдугаар сард Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч төрийн өмчит “Чаль... | эдийн засаг |
Арваад хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн үзэглэсэн “Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” олны анхаарлыг татаж, цөөнгүй хүмүүст итгэл, хүлээлт үүсгээд амжлаа. Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн уялдааг ханга... | эдийн засаг |
Хаврын бүтээн байгуулалт эхэлж буйтай холбогдуулан тээврийн салбар идэвхтэй ажиллах болж байна. Тиймээс бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эд, бараа материалыг түргэн шуурхай тээвэрлэхийн тулд боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажээ. Одоогийн байдлаар Замын-Үдээс Улаанбаатар хот руу ачааг 24 цагийн дотор оруул... | эдийн засаг |
Ажил олгогч эзэд буюу албан байгууллага болон ажил хөдөлмөр хийж буй хүмүүсийн сар бүр төлдөг шимтгэлээр бүрдүүлдэг Нийгмийн даатгалын санд хэдий хэрийн мөнгө хуримтлагдсан бэ. Тэрхүү мөнгийг юунд хэрхэн зарцуулдаг, үлдэгдэл мөнгийг нь хаана хэрхэн хадгалдаг вэ гэдэг нь шимтгэл төлдөг хэн бүхэнд хамааралтай байх нь мэд... | эдийн засаг |
АНУ өнгөрсөн оны тавдугаар сард Мьянмарын эсрэг хөрөнгө оруулалтын хоригоо цуцалсан бөгөөд автомашин үйлдвэрлэгч “Форд” компани тус улсад салбараа нээх болсноо албан ёсоор зарлав. Тус улсын “Capital Diamond Star Group” корпорацитай хуучин нийслэл болох Янгонд үзэсгэлэн, худалдаа явуулах цогцолбор байгуулах гэрээ байгуу... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /дөрөвдүгээр сарын 23/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк саналуудыг хэлэлцээд 14 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн бол юанийн арилжаа хийсэнгүй. Харин банкууд ... | эдийн засаг |
“Ил тод уул уурхай” сэдэвт хурал өнөөдөр болж, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон албаныхан салбарын хэмжээнд цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Уул уурхайн салбарын том бүтээн байгуулалт болох Оюутолгойн асуудал сүүлийн үед хурцаар яригдаж, гэрээний ашигтай, ашиггүй талыг томъёолон буй. Оюутолгойн хувь ни... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хорооноос гаргасан сүүлийн дүн мэдээгээр хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 110.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 5.4 тэрбум төг буюу 5.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 49.7 тэрбум төг буюу 81.2 хувиар өсчээ. Жилийн дотор ийм хэмжээгээр өссөн нь эдийн засагчдыг түгшээж байгаа бөгөөд зээлийн... | эдийн засаг |
“Нөөцийн махны гуя хаачив аа, Ерөнхий сайд аа?. “Нөөцийн мах борлуулж байгаа цэгүүдэд цээж мах борлуулагдаад, гуя нь зарагдахгүй байна” гэж хэрэглэгчид гомдол мэдүүлэх боллоо. Иргэдийн яриагаар бол хөл мах ченжүүдэд очсон байна. Нөөцийн мах борлуулалтад хяналт тавьж чадаж байна уу” гэх асуултыг сэтгүүлч уржигдар Ерөнхи... | эдийн засаг |
Оюутолгойн орлого ард түмэнд хэр зэрэг хүртэх вэ?, Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн бодлого боловсруулах уу?, Шинэчлэлийн Засгийн газар юугаараа давуу ажиллаж байна?, Зарим нэг хуулийг шинэчлэх ажил хэр зэрэг явж байна?... Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын өмнө тулгарч байгаа олон асуудлын өчүүхэн хэсэг нь... | эдийн засаг |
Монголын нүүрсний экспорт илт буурч байгаа энэ үед зах зээлийн бодит нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар бид Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлээс товч тодруулга авлаа. - Нүүрсний зах зээл сүүлийн үед илт хямралтай байна гэж дуулдах боллоо. Монголын нүүрсний салбарын төлөөллийн хувьд танай компанид... | эдийн засаг |
Туркийн агаарын тээврийн томоохон компани болох ”Turkish Airlines” АНУ-ын “Боинг” компаниас 95 онгоц худалдаж авахаар болжээ. Гэрээ ёсоор 2016 онд 20, 2018 онд 20, 2019 онд 15, 2020 онд 30, 2021 онд 10-ыг авснаар 95 онгоцыг бүрэн худалдаж авах юм. Эхний 20 загвар B737-800 байх бол дараагийн 65 загвар нь B737-8 MAX байх... | эдийн засаг |
Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны тавдугаар сараас он дуусах хугацаанд 800 сая ам.доллараар буурсан /өмнөх онтой харьцуулбал/ бол шинэ он гарсаар 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт эргэн татагдсан гэх тоог холбогдох эх сурвалжууд хэлж байна. Яагаад гэдгийн шалтгааныг Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажи... | эдийн засаг |
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 12.3 хувийн өсөлттэй байсан бол нийгмийн халамжид нэг их наяд төгрөг зарцуулсан байна. Нийт зээлийн 17 хувийг хэрэглээний зээл эзэлсэн нь гурван хувиар өссөн үзүүлэлт ажээ. Мөн сүүлийн зургаан сард эдийн засгийн өсөлт буурч байхад “Чингис” бондын орлого эерэгээр нөлөөлж байгаа туха... | эдийн засаг |
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандан тавьсан Монгол Улсын Засгийн газар Оюутолгой орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад санхүүгийн зөвлөхөөр ажилласан “Голдмен сакс” компани “Айвенхоу Майнз Лимитэд”-д хувьц... | эдийн засаг |
Монголын банкны холбооноос Азийн банкуудын холбооны 30 дугаар чуулганыг ирэх намар зохион байгуулах гэж буй. Чуулганы урьдчилсан ажлын хэсгийн уулзалт маргааш 09.30 цагт “Blue sky” цамхагт эхэлж, хоёр өдрийн турш үргэлжлэх ажээ. Чуулганд Азийн банкуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга на... | эдийн засаг |
Австралийн доллар Хятадтай наймаа хийхэд нэмэлт ажиллагаа шаардахгүй гуравдагч валют болж байна. Энэ алхам нь хятад валютыг интернационалжихад туслах бөгөөд хоёр орны хоорондын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх учиртай. Ингэснээр хятадад үйл ажиллагаа явуулдаг Австралийн компаниуд бараа худалдан авахад ам.доллар ашиглахгү... | эдийн засаг |
Шуурхай холбооны Америкийн зах зээл 2012 онд 88 хувиар өссөн байна. Харин 2011 онд 2,4 тэрбум доллар байсан бол 2012 онд 4,5 тэрбум хүртэл өссөн ажээ. Шуурхай холбооны бичигтэй реклам хурдаа саааруулсан ч 62 хувьтай байна. Ашиг нь өмнөх оны 1,6 тэрбумаас 2,8 тэрбумд хүрчээ. Шуурхай холбооны төхөөрөмжүүдээр шууд үзүү... | эдийн засаг |
Ерөнхийлөгчийн санаачлагаар 2013 оныг “Шууд ардчилал-Иргэдийн оролцоо”-г дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциациас цаашдын зорилтоо тодорхойлох, мөн гишүүн байгууллага, иргэдийн үгийг сонсож, УИХ, Засгийн газар, орон нутгын төр захиргааны байгуулагуудын удирдлагын сон... | эдийн засаг |
ХХБ-ны хэрэгцээнд Видео реклам хийх студи сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна. Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байх Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд: Компанийн танилцуулга К... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. Энэ удаа оны эхний улирлын дүнг танилцуулсан юм. Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) энэ оны гуравдугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өссөн байна. Ерөнхий индекс гуравдугаар сард өмнө... | эдийн засаг |
АНУ болоод Японд үүссэн мөнгөн тэмдэгтийн хямрал, тогтворгүй зээл, өрийн хямрал зэрэг нь дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал үүсэх нөхцөл байдалтай байгааг Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард сануулав. Түүний хэлснээс харвал дэлхийн дэлхийн улс орныг гурван хэсэгт хувааж болох аж. Эхний бүлэг улс... | эдийн засаг |
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ оны эхний улиралд 1019.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 85.1 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар буурсан байна. Ийн буурахад бараа, үйлчилгээний зардал 104.2 тэрбум төгрөг буюу 27 хувь, татаас ба шилжүүлгийн зардал 20.7 тэрбум төгрөг буюу 4.... | эдийн засаг |
Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”- ийн II шатны сургалт эхэлж байгаатай холбогдуулан Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хөдөлмөрийн биржүүд хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн эхний ээлжинд 6950 ажил хайгч Хөдө... | эдийн засаг |
Zolotonews.ru сайтаар Монголын Төв банк алтныхаа нөөцийг 1,5 тонноор нэмэгдүүлэн 5,8 тонн болголоо гэж мэдэгдэв. Bloomberg агентлагийн мэдээгээр, 2008 оноос хойш Монголын төв банкны худалдан авсан хамгийн их хэмжээний алт болсон байв. Үүний зэрэгцээ, ОУВС-гийн мэдээнд Казахстаны алтны нөөц 4,9 тонноор, Азербайжаны нөөц... | эдийн засаг |
Монголчууд өнөөдөр зөвхөн татвараас өөр ямар ч ашиггүйгээр уул уурхайн зарим ордуудаа алдаж дуусгах нь. Дуун дээр сайн, муугаараа хэлүүлдэг Оюутолгой, Тавантолгойн ордууд ч яахав хэрүүл тэмцэлтэй ч гэсэн хэдэн бор төгрөг улсын халаасанд оруулаад л байна. Гэхдээ одоогоор стратегийн ач холбогдолтой 15 ордын яг хэд нь төс... | эдийн засаг |
Төөрсөн төөрөг-3 буюу Буруу нутагт буурь зассан Нефтийн үйлдвэр Газрын тосны бүтээгдэхүүнээр бусдаас хараат байдлаасаа бага боловч ангижрах, Монгол Улсад нефть, химийн аж үйлдвэрийн шинэ салбар хөгжүүлж, үр шимийг нь хүртэх монголчуудын мөрөөдөл биелж мэдэх босго цаг энэ үед тохиожээ. Харамсалтай нь Монгол Улсын Засгий... | эдийн засаг |
Засгийн газраас энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор шийдвэрлэсэн билээ. Замын нийт урт 1400 км байх бөгөөд нэг жилийн хугацаанд ийм хэмжээний зам тавьж байсан тохиолдол манай улсын түүхэнд байгаагүй гэдг... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 10/ 4,444 тоот арилжаагаар 22 компанийн 235,708,145 төгрөгийн 39,301 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 14890.48 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 66.43 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол нийт 59 хэлцэл хи... | эдийн засаг |
Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих цахилгаан станцын хүчин чадлыг 450 МВт байхаар тооцож, уг төслийг хэрэгжүүлэх “Тавантолгойн ЦС” төслийн компанийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үүсгэн байгуулахаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Тус компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилл... | эдийн засаг |
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо энэ сарын 19-нд Төрийн ордонд “Шинэ бүтээн байгуулалт”, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар нээлттэй сонсгол хийнэ. Энэхүү нээлттэй сонсголд саналаа хэлэх иргэд, төрийн бус байгууллага болон төрийн байгууллагаад өргөдлийн байнгын хороонд өнөөдрийн д... | эдийн засаг |
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймагт ажиллах үеэр Замын-Үүд боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх ажлыг түргэтгэх, тус боомтын хүнд даацын автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын барилгыг, гаалийн хяналтын 2,3 км замын ажлыг энэ оны зургадугаар сард багтаан хийж гүйцэтгэхийг ү... | эдийн засаг |
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хөнгөлөлттэй зээл олгох тогтоолыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа. Ингэснээр түүхий эд боловсруулалтын төвшинг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүл... | эдийн засаг |
Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай томоохон уул уурхайн компаниудын хувьцааны ханш өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш ерөнхийдөө уналттай байгаа. Үүнд сонгуулийн хүлээлт, сонгуулийн өмнө батлагдсан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах зорилготой хууль зэрэг нь нөлөөлсөн гэж шинжээчид хэл... | эдийн засаг |
АНУ-ны хөрөнгө оруулалтын “Citigroup” банк санхүүгийн хямралтай холбоотойгоор бонд эзэмшигчдийн гаргасан гомдлыг барагдуулахын тулд 730 сая ам.доллар төлөхөөр боллоо. Тус банк 2006-2008 оны хооронд үйлчлүүлэгчдээ төөрөгдүүлэн залилж, хоёрдугаар зэрэглэлийн Моргейж болон бусад өндөр эрсдэл бүхий хувьцаанд хөрөнгө оруула... | эдийн засаг |
“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал хойшилсон талаар Блүүмбергийн цахим хуудсанд мэдээлжээ. Тус цахим хуудсанд мэдээлснээр анх төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардал өсч 6,6 тэрбум ам.доллар болсон асуудлыг энэ удаагийн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх байсан аж. Хувь нийлүүлэгчдийн хурлаар “Рио тинто”... | эдийн засаг |
Төмрийн хүдрийг түүхийгээр нь хил давуулах нь Монголд ямар ч ашиггүй гэдгийг хэлэх хүн олон байдаг. Тиймээс Дархан Сэлэнгийн бүс нутаг дахь төмрийн хүдрийн ордыг түшиглэн төмөрлөгийн цогцолбор байгуулахаар шийдвэрлээд байгаа. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж төмөрлөг боловсруулахын дээр нүүрснээс х... | эдийн засаг |
Германы автомашин үйлдвэрлэгч “Вольксваген” компани Хятадын зах зээлээс 384 мянган машинаа эргүүлэн татахаар боллоо. Эргүүлэн татах болсон шалтгааныг хурдны хайрцагт доголдол илэрсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Хятадын нэгэн телевизээр Вольксвагены машины хурд доголдож байгаа талаарх мэдээлэл... | эдийн засаг |
Монголын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.5 хувьтай байсан бол өнөөдөр 12 хувь болж буураад буй. Сүүлийн хэдэн жил сэтгэлээ цадтал сонссон “Эдийн засаг эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирлээ” гэдэг сайхан мэдээ худлаа байсан хэрэг үү? Эсвэл өнөөдрийн энэ уналт түр зүүрын үзэгдэл үү? Чухам ийм асуулттай тулгараад байгаа ... | эдийн засаг |
Гадаад худалдааны тэнцэл хоёрдугаар сард 88.6 сая ам.долларын алдагдалтай гарч, жилийн өмнөхөөс 66.2 сая ам.доллар буюу 42.7 хувиар буурсан үзүүлэлтийг статистикчид гаргажээ. Гадаад харилцаа, худалдаа, цаг үеийн байдалтай холбoгдуулан хөндлөнгийн байр суурийг сонсох үүднээс Гадаад харилцааны сайд асан /1988-1996 онд са... | эдийн засаг |
Хаврын улирал эхэлж, бүтээн байгуулалтын цаг эхлэх үеэр шатахууны үнэ нэмэгдэхгүй, хомсдолд орохгүй байх нөөц бий юу гэх асуултыг олон хүн тавьдаг. Тэгвэл Монгол Улс энэ сарын 19-ны байдлаар Улсын хэмжээнд 31 хоногийн нөөцтэй, үүнээс А-80 бензиний 46, АИ-92 бензиний 40, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байгаа аж. Нө... | эдийн засаг |
Хууль чангарахаар хулгайч нарын арга нарийсдаг гэдэг. Түүнтэй агаар нэгэн үйлдлийг улстөрийн намууд, тухайлбал эрх баригч хүчин гаргаж байдгийн бодит жишээ бол “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр. 2008 оны сонгуулийн үеэр “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” гэсэн чамин нэртэй амлалтыг бие биестэйгээ барьцан байж гарга... | эдийн засаг |
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /МХЕГ/-аас өнгөрсөн онд уул уурхайн салбарыг хамарсан өргөн хүрээний хяналт, шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, дүгнэлт гаргасан. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр уурхайн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөл чухлаар яригдах болсон өнөө үед салбарын хэмжээнд анхаарах... | эдийн засаг |
“Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд Евро стандартыг нэвтрүүлэх нь” нэртэй семинар өнөөдөр 09.00-16.00 цагийн хооронд Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн байранд болж байна. Семинарт Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Уул уурхайн яам, Хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ... | эдийн засаг |
Гэрэл зургийн зохиогчийн эрх Б.Бат-Эрдэнэ Ашигт малтмалын тухай хуулийн төслийг шат дараатайгаар олон нийт, төр, төрийн бус байгууллага бизнесийнхэн хэлэлцэж буй энэ үед их л дээрээс шидсэн бололтой нэгэн чулуу хүчтэйхэн бууж ирлээ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт багасаж буй мэдээ. Тодруулбал, дэлхийн биржүүд дээр Мо... | эдийн засаг |
Парламент тусламжийн багц авахын төлөө ганц ч санал өгсөнгүй. Кипр Европ түншүүддээ нүүрээ бууруулав. Гэхдээ, евро мөнгөний тогтвортой байдал шаардаж байгаа учраас арлыг дэмжлэггүй үлдээхгүй. Европын санхүүгийн тусламжийн багц, банкны хадгаламжаас авна гэсэн дуулиан босгосон татварынхаа хамт Киприйн парламент дээр унал... | эдийн засаг |
Бүртгэлтэй ажилгүй иргэдийг хоёрдугаар сарын эцсийн байдлаар авч үзэхэд, 37.4 мянга байгаа ажээ. Энэ нь жилийн өмнөхөөс 21 мянган хүнээр буюу 36 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Ийнхүү бүртгэлтэй ажилгүй иргэд мэдэгдэхүйц 30 гаруй хувиар буурсанд нийгэм, цаг үеийн өөрчлөлт, төрийн бодлого нөлөөлсөн гэж албаныхан хэлл... | эдийн засаг |
БНСВУ-ын сангийн дэд сайд До Хуан Анх Туан тэргүүтэй төлөөлөгчид манай улсад гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд Вьетнамын төлөөлөгчид Монгол Улсын сангийн дэд сайд С.Пүрэвтэй уулзаж Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдлын талаар ярилцсан байна. Вьетнамын тө... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай ярилцлаа. -Монголын эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалтын үеэр брэнд бүтээгдэхүүн гаргахад мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байна гэх асуудал хөндөгдлөө. Хөдөлмөрийн яам энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бэлт... | эдийн засаг |
Монголбанкнаас мөнгөний бодлогын хэрэгсэл тэр дундаа хүүний бүтцийг боловсронгуй болгох үүднээс хүүгийн коридорыг нэвтрүүлж эхлээд буй. Энэ арга хэрэгслийн ач холбогдол болон эдийн засгийн зарим асуудлаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газрын дарга Б.Бадамцэцэгтэй цөөн хором ярилцлаа. -Монголбанк... | эдийн засаг |
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгой ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт энэ сарын 9-нд осол гарч, хэд, хэдэн ажилчид бэртэж гэмтсэн тухай мэдээлэл цацагдсаныг тус компани няцаалаа. Энэ тухай “Оюутолгой” ХХК-ийн ахлах менежер Ч.Бүрэнбаяр хариу тайлбар хийлээ. Тэрээр “Энэхүү ташаа мэдээлэл нь өнгөрсөн хоёрдугаар... | эдийн засаг |
Цөмийн энергийн газраас жилд нэг удаа цацрагийн аюултай нөхцөлд ажилладаг хүмүүст зориулсан сургалт явуулдаг. Рентген багаж хэрэгсэл ашигладаг байгууллагуудын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа учраас тэдгээрт ажиллагсдыг цацрагийн аюулаас сэрэмжлүүлэх үүднээс ийн сургадаг ажээ. Энэ жилийн хувьд тус газраас зохион байг... | эдийн засаг |
Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотой маргаан тасрахгүй байна. Өчигдрөөс тус хөтөлбөрт хамрагдсан 100 гаруй иргэн Сүхбаатарын талбай дээр гэр барин, жагсаал цуглаан зохион байгуулж эхлэв. Тэд дөрөвдүгээр сарын 1 гэхэд б... | эдийн засаг |
С.Болд: Ипотекийн зээлийн тогтолцоог хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрэн хангагдсан Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч С.Болдтой ярилцлаа. -Иргэдэд ипотекийн зээлийг найман хувийн хүүтэйгээр олгох тогтолцоо ерөнхийдөө бэлэн болж байгаа юм байна. Тэгэхээр энэхүү найман хувийн зээлийг ямар үндэслэл... | эдийн засаг |
Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Ган-Очиртой инфляцийн талаар уулзаж ярилцлаа. Монголбанк, Засгийн газрын зүгээс инфляцийг бууруулахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг авч эхэлснээс хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Инфляци буурах хандлага ажиглагдаж б... | эдийн засаг |
Урин цаг ирэхтэй зэрэгцэн их бүтээн байгуулалтын ажил улс орон даяар эхлэх гэж байна. Чингис бондын санхүүжилтээр хийх бүтээн байгуулалтаас эхлээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан болон өөр бусад хөрөнгө оруулалтаар хийх олон ажил эзнээ хүлээж байна. Бид энэ дугаараасаа эхлэн Монгол орны эдийн засгийн бүс бүр... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газрын 200 дахь хоног тохиож буй энэ өдрүүдэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллаж байна. “Орон нутгийн хөгжилд Шинэчлэлийн Засгийн газар онцгой анхаарал тавьж, аймгийн төвүүдийг хот болгох, сумын төвүүдийг орчин үеийн суурин газрын түвшинд хүргэхээр зорьж байна. Монгол Улсын Ерөнхий са... | эдийн засаг |
Их дэлгүүрийн баруун жигүүрт “Exclusive” Эксклюзив гэх монгол брэндийн дэлгүүр нээгдээд удаагүй ч олны танил болжээ. Нэртэйгээ дүйцэхүйц чамин тансаг, дээд зэрэглэлийн хувцсыг үйлдвэрлэж, боломжийн үнийг тогтоох зорилго бүхий тус компанийн гүйцэтгэх захирал Гансүхийн Майцэцэгтэй Монголын Хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн... | эдийн засаг |
Монголбанк долоо хоног тутмын ээлжит гадаад валютын дуудлага худалдаагаа өнөөдөр зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд банкууд 2 сая ам.доллар 1403.50 төгрөгийн ханшаар худалдах, 40 сая юань 224.50-225.15 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк дотоодын ам.доллар, юанийн эр... | эдийн засаг |
Гэрт амьдардаг хэдэн зуун мянган хүн тохилог байранд амьдрахыг хүсч байгааг олон судалгаагаар нотолдог. Гэхдээ тэр хүсэл нь өнөө цагт мөрөөдөл болж хувирчихаад байна. Хамгийн хямд материалаар барьсан, чанар муутай умгар байр 30-40 сая төгрөгөөс буухгүй. Гэтэл сардаа 700-800 мянган төгрөгийн цалин авдаг дундаж орлоготой... | эдийн засаг |
“Эдийн засгийн солонгорол” гэдэг үгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийн форумын үеэрх байр сууриндаа хэдэнтээ онцолжээ. Монголын эдийн засагт нэг салбар сондгойрон давамгайлж эхэлснийг сануулж, шинэ салбар, бүтэц бий болгох, бэхжүүлэхийн тулд Засгийн газрын бодлого чиглэгдэж буйг үүгээрээ илэрхийлсэн хэрэг. Өнөөд... | эдийн засаг |
Японы хий олборлогчид далайн ёроолын “халуун мөс” гэдэг хийн гидратуудаас дэлхийд анх удаагаа түлш гарган авлаа гэж Japan Oil, Gas and Metals National Corporation (JOGMEC) гэх улсын компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Хонсю арлаас 50 км-ийн зайд хий олборлож байгаа нь. Фото: Japan Oil, Gas and Metals National Corp. ... | эдийн засаг |
Би хөгшин хүний хэнз хүүхэд. Багад аав ээж маань биднийг сургахдаа ардын зүйр цэцэн үгийг эш болгон хэлнэ. Тэр болгонд нь бид инээлдэн хөхрөлдөөд, заримдаа үл сонсооч болон өнгөрөөдөг байж билээ. Гэтэл ардын аман зохиолд амьдрал тэр чигээрээ багтаж байдаг төдийгүй аль ч цаг үед хуучирдаггүй гэдгийг олон арван жишээ бат... | эдийн засаг |
Би хэзээ хэрэг болохыг нь огт мэддэггүй мөртлөө 536 ширхэг хувьцаа эзэмшдэг ухаантай юм. Эзэмшдэг ч гэж дээ. Энэ 536 хувьцааг Монгол Улс хэмээх асар их баялагтай оронд төрснийг минь төр засаг “сайшаан” өгсөн хэрэг. Эх орны хишиг эрдэнийн хувь бил үү дээ. Их л сайхан нэртэй юм даг. “Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн “шо... | эдийн засаг |
“Энтри Гоулд” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг тойрсон мэдээлэл ойрын өдрүүдэд олны анхаарлыг татаад байна. Тус компанийн лицензийг цуцалсан хэмээн зарим хэвлэлээр бичсэн бол зарим нь түдгэлзүүлсэн гэжээ. Оюутолгойн орд газарт байрлах “Энтри Гоулд” компанийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хэрхэн шийдэх талаар Ашиг... | эдийн засаг |
Төв аймгийн Зуун мод суманд хонины ноосны ээрэх үйлдвэр байгуулагдан, өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон албаныхан оролцсон бөгөөд цаашид даавуу нэхэх үйлдвэр байгуулахын эхлэл болж байгаа тухай салбарынхан онцолж байна. “Могол ноос” ХХК нь 1996 онд Төв аймгий... | эдийн засаг |
“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан өчигдөр үдээс хойш Их тэнгэрт эхэлж, нэлээд оройтжээ. Хоёр талаас тодорхой асуудлуудаар ярилцсан хэдий ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Тиймээс ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж, тус хуралдааныг дахин хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр болсон хурал түр хугацаагаар ... | эдийн засаг |
“Монголын эдийн засгийн форум-2013” гурав дахь жилдээ ирэх гуравдугаар сарын 4-5-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайдын зөвлөх н.Ган-Очир, эдийн засагч Б.Жаргалсайхан нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Монголын эд... | эдийн засаг |
Өвөр Монголын Баяннуур аймгийн нутагт алтны томоохон орд илэрсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Хятадын хамгийн томоохон алт олборлогч “China National Gold” корпорацийн охин, Өвөр Монголын “Pacific Mining“ компани уг ордыг нээсэн бөгөөд ойролцоогоор 148.5 тоннын нөөцтэйг тогтоогоод байгаа гэж Хятадын Ашигт малтмал... | эдийн засаг |
Уул уурхайн салбарт халуухан үйл явдал өрнөсөн хоёрдугаар сар өндөрлөж байна. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн удаах хэлэлцээр, хүчингүй болсон Энтре Гоулдын лиценз, нүүрсний төлөөгчдийг цуглуулсан “Coal Mongolia 2013” чуулга зэрэг асуудал олны анхаарлыг чамгүй татаж байлаа. Уул уурхайн яамнаас энэ бүгдийг багцлан дүгнэ... | эдийн засаг |
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого сүүлийн хоёр жилд тогтвортой байна хэмээн Уул уурхайн яамны мэргэжилтнүүд үзэж байна. 2009 онд 35.9 тэрбум байсан бол өнгөрсөн жилд 40.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Тиймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого сүүлийн хоёр ... | эдийн засаг |
Газар гэх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал монголчуудын амьжиргаа дээшилж, тэр хэрээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсөх боломжтой тухай эдийн засагчид онцолдог ч Газар өмчлөлийн тухай хууль хэрэгжээд 10 гаруй жил болоход нийт иргэдийн 10 хүрэхгүй шахам хувь нь газраа өмчилж авчээ. Тодруулж хэлбэл, 300 мянга... | эдийн засаг |
Харамлах хэцүү, харамлаад ч хамж авч чадахгүй монгол ноолуур Улсын хилээр 100 сая юань өвөртөлж ирсэн монгол бүсгүй хил гаалийнханд саатуулагдаж гэнэ. Энэ бол урин дулааны цаг ирж, ноос ноолуурын сезон эхэлж байгаагийн дохио. Тэр мөнгөний цаана хятадууд байгаа, эхлээд мөнгөө нутгийн хүнээр илгээж хойноос нь өөрсдөө очи... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн туршилтын анхны арилжаа ноолуурын гарц ихтэй гэдгээр нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт гуравдугаар сарын 18-нд болох бөгөөд үүнтэй холбогдох бэлтгэлийн ажлуудыг хийж буй. Энэ хүрээнд өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд биржтэй холбогдох дүрэм журам, зохицуулалтын... | эдийн засаг |
Монголбанк бодлогын хүүг 13.25 хувь байсныг бууруулж, 12.5 хувь болгож байгаагаа баасан гаригт мэдэгдлээ. Инфляци өсөхийн хэрээр үүний эсрэг арга хэмжээ болгож, Монголбанк бодлогын хүүгээ бага багаар нэмсээр ирсэн бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 13.25 хувь болгожээ. Харин баасан гаригт гаргасан шийд... | эдийн засаг |
Оны өмнөхөн зарим нэг компани шатахууны үнээ 50 төгрөгөөр нэмсний маргааш таксинд өрнөсөн яриа: -Яагаад үнэ нэмэгдчихэв -Шатахууны үнэ нэмэгдсэн шт. -Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдээд байхад та яахаараа км-ийнхээ үнийг 100 төгрөгөөр нэмдэг билээ. Таны машин нэг км явахад хэдэн литр бензин “иддэг” “мал” вэ? Машинууд... | эдийн засаг |
Уул уурхайн яам, Монголбанктай хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах “SIFS” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. 2012 оны байдлаар нийт 11 хэрэгжүүлэгч компанид 3.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжснээр сүүлийн хоёр с... | эдийн засаг |
Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд Хөдөө аж ахуйн биржийн зохицуулах зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд тус биржийн даргаар ажиллаж буй Л.Мөнбат өнөөдөр болсон Төрийн өмчийн хорооны хурлаар зуун хувь төрийн өмчит “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн дүрэм, бүтцийг баталсныг танилцуулав. Мөн тус компанийн ТУЗ болон гүйцэтгэх захи... | эдийн засаг |
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралдаан хоёр өдөр дараалан хуралдаж сая дуусчээ. Гэвч Засгийн газар болон Рио Тинтогийнхон ямар шийдэлд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хувь нийлүүлэгчдийн хуралтай залгуулан Оюутолгой ХХК-ийн ТУЗ хуралдаж байгаа ажээ. ТУЗ нь хаана хуралдаж байгаа болон эл хурлаар чухам ямар асууд... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /хоёрдугаар сарын 28/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 86.3 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк 43.15 сая ам.долларыг 1401.52 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар 88... | эдийн засаг |
Манай News.mn сайтын info@news.mn цахим хаягаар нэгэн уншигчийн ирүүлсэн нийтлэлийг хүргэж байна. Монгол улс, ОХУ-ын хувь нийлүүлсэн Эрдэнэт үйлдвэр, Монголросвцетмет ХХК гэж хоёр том аж ахуйн нэгж байдгийг монголчууд сайн мэдэх бөгөөд үүнээс Монгол улсын төсвийн орлогын багагүй хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэр хүмүүс... | эдийн засаг |
Улаанбаатар хотын дулаан хангамж 2013-2014 оны өвлийн их ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй, өөрөөр хэлбэл дулаан хангамж доголдохоор байгаа юм. Иймд ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахын тулд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.