news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
"Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилт, гарсан үр дүнгийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулав.  Нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн болох газрын тосны импортын хараат байдал манай улсад инфляци хөөрөгдөх суур...
эдийн засаг
Европын холбоо, АНУ-ын хоорондын чөлөөт худалдааны бүсийн талаарх хэлэлцээ хөдөө аж ахуйн асуудлаарх маргаан болон Америкийн муж улсуудын хэт их эрх мэдлээс үүдэн хүндрэлтэй болох шинжтэй. Үүнийг Дэлхийн худалдааны байгууллагын байр суурийг ганхуулах аюул хэмээн үзэх хүмүүс ч байна. АНУ болон Европын холбооны хооронд я...
эдийн засаг
Олон жил яригдсан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг байгуулах үйл явц сүүлийн үед эрчимжиж байна. Тодруулбал, ирэх гуравдугаар сард Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад биржийн туршилтын арилжаа хийхээр болсон тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Мах сүү, ноос ноолуур, арьс шир гээд түүхий ...
эдийн засаг
Уул уурхайн яамны хурлын танхимд маргааш  “COAL MONGOLIA-2013”  чуулганы зохион байгуулалтын талаар болон нүүрсний салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийх ажээ. Хэвлэлийн бага хуралд Уул уурхай яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Уул уурхай яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газры...
эдийн засаг
Аж үйлдвэржилт өндөр түвшинд хөгжсөн, тэр хэрээрээ коксжих нүүрсний хэрэглээ өндөртэй байдаг Япон улс Монголоос баяжуулсан коксжих нүүрс импортолж эхэлсэн байна. Өнөөг хүртэл Японы коксжих нүүрсний хэрэглээний дийлэнхийг Канад, Австрали, ОХУ, АНУ-аас хангаж байсан бол өнгөрсөн онд Япон улс дээрхи орнуудаас гадна Монгол...
эдийн засаг
Үндэсний Статистикийн хорооноос энэ сарын эхний 15 өдрийн гадаад худалдааны төлөв байдлыг гаргасан байна. Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1009.6 сая ам.доллар, үүнээс экспорт 362.1 сая ам.доллар, импорт 647.5 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 106.5 сая ам.доллар  буюу 9.5 хувь, үү...
эдийн засаг
УИХ-ын намрын чуулган завсарласнаар байнгын хороод ажлаа тайлагнаад байгаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хувьд 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор 40 гаруй асуудал хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Эдгээр асуудлын  60 гаруй хувийг буюу 23 -н хууль, бусад шийдвэрийг эцэслэн б...
эдийн засаг
Нүүрсний салбарынхныг нэгэн дор цуглуулдаг “Coal mongolia 2013” олон улсын чуулга уулзалт гурав дахь жилдээ болох бөгөөд 10 орны 700 гаруй гадаад, дотоодын төлөөлөгч оролцохоор болжээ. Хоёрдугаар сарын 21,22-ны өдрүүдэд “SS Convention Center”-д болох энэ удаагийн чуулга уулзалт багагүй онцлогтой. Учир нь нүүрс, уул уур...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /хоёрдугаар сарын 18/ 4,408 тоот арилжаагаар 21 компанийн 7,337,722.68 төгрөгийн үнийн дүн бүхий 3,819 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17687.16 нэгж байсан нь өмнөх өдрийнхөөс 90.92 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 36 хэлцэл...
эдийн засаг
Монголчуудын амьдрал дэгжиж дээшлэх үү, уруудаж доройтох уу гэдгийг тодорхойлох хамгийн том хүчин зүйл нь бензин шатахууны үнэ. Нефтийн үйлдвэргүй, хэрэгцээт шатахууныхаа 90 гаруй хувийг ганцхан хойд хөршөөс авдаг хараат учраас ах нарын аяыг харж амьдардаг. Гэтэл хамгийн сонирхолтой нь манайд хар алтны нөөц бага биш. О...
эдийн засаг
Нийгмийн даатгалд хоёрдугаар сарын байдлаар 442.4 мянган хүн шимтгэл төлсөн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.  Үүнээс 289.2 мянга буюу 65.4 хувь нь аж ахуй нэгж байгууллагынх, 153.1 мянга буюу 34.6 хувь нь төсөвт байгууллагынх байгаа ажээ. Уг шимтгэл төлөгч даатгуулагчийн тоог жилийн өмнөхтэй харьцуу...
эдийн засаг
Монголын төр нефть импортлогчдын өмнө хүчгүйдлээ гэх шүүмжлэл өрнөсөөр ирсэн. Үнэндээ импортлогчдын авирыг дийлж чадахгүй байсан хойно инфляциа ч 15 хувьд хүргээд алдчихсан. Харин шинэчлэлийн Засгийн газар болон Монголбанкны шинэ удирдлагууд хамтраад нэгэнт алдсан инфляцийг эргүүлэн барихаар ажиллаж байна. Аравдугаар с...
эдийн засаг
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг авлигын хэрэгт буруутгагдан  өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн шүүхээс ял сонссон билээ. АМГ-ын даргын хэрэгт “Саусгоби Сэндс” компани ч нэр холбогдоод байгаа, гэхдээ тус компанийн хэргийг тусгаарлан шалгаж буй. Тиймээс энэ хэрэгтэй холбоотойгоор “Рио Тинто” группийн “Са...
эдийн засаг
-Монголчуудыг хаяна, гарна гэж айлгах дадал сууж байгаа хөрөнгө оруулагчид сүүлдээ оройд залагдсан од мэт аашлах болж буй хэрэг. Тийм учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сануулга санаандгүй зүйл биш юм- Оюутолгойн лицензээр хөрөнгийн бирж дээрээс тэрбумаар яригдах хөрөнгө босгосон ноён Роберт Фрийдланд “Бичиг үсэгтэй ар...
эдийн засаг
Манай нүүрсийг маш  хямд үнээр авч байгаа “Чалко” компанийн гэрээг цуцлах тухай яриа сүүлийн үед хүчээ авч байна. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэдэд амласан  бэлэн мөнгөө хагас дутуу  боловч өгөхийн тулд тухайн үеийн эрх баригчид Тавантол­гойн Зүүн цанхийн нүүр­сээ барьцаанд тавьж 350 сая ам.доллар зээлсэн юм....
эдийн засаг
Өдрөөс өдөрт боловсронгуй болж байгаа санхүү, хөрөнгийн зах зээлийн талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Дэлхийн худалдааны төв Улаанбаатар” ТББ, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Мишээл групп” ХХК  хамтран “Финанс Монголиа 2013” Монголын санхүүгийн анхдугаар үзэсгэлэн, сургалтыг уда...
эдийн засаг
Ази, тэр дундаа Зүүн болон Дундад Ази, Африк, Латин Америкийн улс орнуудын зах зээл, эдийн засаг, улс төрийн байдлын талаар дүгнэлт, мэдээлэл гаргаж, хэвлэн нийтэлдэг “Оксфорд бизнес групп”-ээс “Монголын эдийн засаг-2013” тайлан гаргажээ. Оксфорд бизнес группын шинжээчдийн багийнхан Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ...
эдийн засаг
Дээхэндээ бол хэнбугайг ч айлгадаг төрийн хянан шалгах хорооны залгамж халаа нь өнөөгийн аудитын байгууллага. Өнөөдөр Төрийн ордноо аудитын байгууллагын удирдах ажилтнууд семинар, сургалтад хамрагдлаа. Тэд өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэж энэ оны зорилгоо тодорхойлохын зэрэгцээ өөрсдөд тохиолддог “жаргал зовлон”-гоо яр...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржээс өнгөрсөн нэгдүгээр сард явуулсан арилжааны мэдээллээ гаргажээ. Нэгдүгээр сарын 2-ноос нэгдүгээр сарын 28-ны хооронд Монголын хөрөнгийн бирж нийт 20 удаагийн арилжаа явуулж, 79 компанийн 4,1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8,4 сая ширхэг хувьцаа арилжсан байна. Өнгөрсөн сард хувьцаа нь хамгий...
эдийн засаг
Швейцарийн Давост үргэлжилж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Украйн улс Нидерланд-Британийн байгалийн хий, газрын тосны “Royal Dutch Shell” компанитай 10 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Украйн улс байгалийн хийн импортоор ОХУ-аас хараат бус болоход энэ гэрээ чухал ач холбогдолтой гэдгийг шинжээчид х...
эдийн засаг
Манай улсын шатахууны нөөц сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр дахин нэмэгдээд байна. Тэр дундаа АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгдсэн гэсэн сайхан мэдээ байгаа. Энэ бол сүүлийн хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн “Шатахууны үнийг бууруулах дэд хөтөлбөр”-ийн үр дүн юм. Нөөцийг нэмэгдүүлснээр өмнө нь алга урвуулахын хоор...
эдийн засаг
Төрийн өмчийн хорооноос Монголын Хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх тогтоолыг өнгөрсөн сард гаргасан билээ. Тэгвэл шинэ гишүүдийг сонгож, төлөөлөх бүрэлдэхүүнийг томилсон байна. ТУЗ-ийн даргаар Төрийн өмчийн хорооны бодлого хэрэгжилтийн газрын дарга М.Батгэрэлийг сонгож,  Санхүүгийн зохицуу...
эдийн засаг
Хүний эрхийн “Plan International” байгууллага, Британийн “Overseas Development Institute” гэх судалгааны хүрээлэн хамтран явуулсан судалгааны дагуу дэлхийн эдийн засаг уналттай үед эмэгтэйчүүд хамгийн их хэлмэгдэн нэрвэгддэг гэжээ. Эдийн засгийн өсөлт саарахад эмэгтэй хүүхдийн нас баралт, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өр...
эдийн засаг
Германы Канцлер Ангела Меркель өчигдөр Швейцарийн Давост үргэлжилж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлжээ. Тэрбээр “Европын орнууд өрийг бууруулахын тулд одоо авч хэрэгжүүлж буй хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээгээд эдийн засгаа сайжруулахын тулд бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг онцол...
эдийн засаг
Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн шинэ бүтэц бодлогын хүүг 0.75 нэгж  хувиар бууруулан 12.5 хувь болгох шийдвэр гаргалаа.  Инфляцийн хэтийн хандлага зорилтот төвшинтэй нийцэх эсэхэд эрэлтийн гаралтай инфляцийн дарамт буурч, нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг багасгахаар хүлээгдэж буй нь мөнгөний бодлог...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компанийг ийм хүнд байдалд оруулах ажлыг эхлэхээс нь дуусах хүртэл мэдэхийн цаагуур мэдэж байсан хүн нь өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тавантолгой ордын нөөцөд менежмент хийх үүрэгтэй “Эрдэнэс Тавантолгой” компани 300 гаруй тэрбум төгрөгийн өрөнд орчихоод байгаа нь тус компанийг шууд дампууралд...
эдийн засаг
Яам, Тамгын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг зарим төсөвт байгууллагынхан он гарснаас хойш цалинтайгаа залгаж амжаагүй байна. Цагаан сар ойртож, идээ цагаа, ууц шүүсний үнэ өдөр өдрөөр нэмэгдэж байгаа ч 10-15-ны өдрүүдэд цалингаа авч заншсан төсвийнхөн өнөөг хүртэл цалинг нь өгөхгүй байгаад бухимдаж эхэлжээ. Тэ...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зах зээлийн эрсдлийн удирдлага-2013” онол, арга зүйн хурлыг өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулж байна. Уг хурлыг хоёр дахь жилдээ хийж байгаа бөгөөд Даатгалын, Бичил санхүүгийн, Хөрөнгийн, Үнэт цаасны гэсэн сэдвүүдээр салбар хуралдаан хийж байна. Энэ үеэр Санх...
эдийн засаг
“Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах болсон байна. Уг хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй боловч ямар ч байсан сүүлийн үед үүсээд байгаа асуудлууд хөндөгдөж мэдэх аж. Тодруулбал, мөнгөгүйгээс болж “Эрдэнэс тавантолгой” компани нь Тавантолгойгоос олборлож байсан нүүрснийхээ тээв...
эдийн засаг
Иргэн бүрт сар тутам олгож байсан 21 мянган төгрөгийн халамж өнгөрсөн оны долдугаар сард тасалбар болсон. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн сарын 21 мянган төгрөгийг өнөөг хүртэл авч амжаагүй иргэд олон байна. Тиймээс бид Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Халамжийн газрын дарга М.Лхагвасүрэнгээс 21 мянган төгрөгий...
эдийн засаг
Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2013 онд эрүүл мэндийн байгууллагуудтай үргэлжлүүлэн гэрээ байгуулан хамтарч ажиллах юм. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт, семинарыг өнөөдрөөс хийж эхэллээ. Уг уулзалт нэгдүгээр сарын 25, 28, 29-ний өдрүүдэд Нийгмийн даатгалын ерөнхий газарт боло...
эдийн засаг
“Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, 2013 оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Гэхдээ энэ асуудлаар тодорхой мэдээлэл хомс байгаа юм. Ямар ч байсан “Эрдэнэс тавантолгой” компанийн одоогийн нөхцөл байдал санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа билээ. Засгийн газраас тус компанийн үйл ажил...
эдийн засаг
Хоёр дахь жилдээ зохион байгуулах “Future Mongolia-2013” үзэсгэлэнгийн бүртгэл эхэлжээ. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй Германд байгаа компаниуд хоёрдугаар сарын 1-нийг хүртэл бүртгүүлэх боломжтой бол Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын компаниудыг гуравдугаар сарыг дуустал бүртгэх юм байна. “Үзэсгэлэнд уул уурх...
эдийн засаг
Нийгмийн шилжилтийн үе буюу 1990-2000 онд ажилгүй болсон, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй иргэд түүнийгээ нөхөж төлж болох таатай боломж бий болоод байгаа. Гэхдээ өнөөг хүртэл иргэд яг ямар бичиг баримт бүрдүүлж, хэрхэн нийгмийн даатгалаа төлөх талаар мэдээлэл муутай байгаа. Иймээс бид энэ журмын талаар дахи...
эдийн засаг
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг ирэх даваа гаригт буюу энэ сарын 28-нд Баянгол дүүргийн шүүхэд дэнслэнэ.  АМГ-ын дарга асан Д.Батхуяг, АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Т.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, н.Бар-Ирээдүй нарыг мөрдөн байц...
эдийн засаг
Монголын хөрөнгийн  бирж өнөөдөр нээлтэй өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж”, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, брокер, дилерийн компаниуд болон төлбөр, тооцоо гүйцэтгэгч банк зэрэг байгууллагууд нэг ...
эдийн засаг
Монгол Улсыг дэлхийд таниулах салбарын нэг бол яахын аргагүй аялал жуулчлал. Тиймээс аялал жуулчлалын салбарыг шинэ төвшинд хүргэхийн тулд анх удаа  энэ салбарын 700 гаруй  ажилтнуудыг хамарсан “Монголын аялал жуулчлалын форум”-2013”-ыг  Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас нэгдүгээр сарын 28, 29-нд зохион байгуулах г...
эдийн засаг
Манай улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих шатандаа орж байгаа энэ үед үндэсний аж ахуй нэгжүүдэд бизнесийн бас нэгэн шинэ боломж нээгдэж буй юм. Өөрөөр хэлбэл, суурин газраас алслагдсан бүсэд байрласан уул уурхайн компанийн ажилчдын хоол хүнс, машин механизмын тоног төхөөрөмжө...
эдийн засаг
Монголд зохиогдож байгаа уул уурхайн олон арга хэмжээнүүд дундаас зөвхөн ханган нийлүүлэлт, худалдан авалтын шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийг онилж татан оролцуулдаг нь Miner and Supplier –ийн гол онцлог юм. Монголд зохиогдож байгаа үзэсгэлэнгүүд ихэвчлэн Мишээл экспо эсвэл Нисэхийн спорт цогцолборт болдог нь зав баг...
эдийн засаг
Хятад, Монголын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Өдгөө Монгол Улсын ДНБ-ий 20.2 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67.7, экспортын 88.2 хувийг уул уурхайн салбарынхан үйлдвэрлэж буй. Түүнчлэн эл салбарын 400 орчим уурхайд 50 мянга гаруй хүн ажиллаж байгаа нь Монг...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хаалттай болов. Уг хуралдаанаар төмөр замын асуудлыг хэлэлцэнэ гэж байсан юм. Ийнхүү “Монголын төмөр зам”-ын даргыг ажлаас нь чөлөөлсөн асуудалтай зэрэгцэн байнгын хорооны хуралдаанаар төмөр замын асуудлыг хаалттай хэлэлцсэн нь олны анхаарлыг татаж байна. Эдийн зас...
эдийн засаг
Фотобанк PressFoto Дэлхийн хэмжээнд арилжааны үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт өнгөрсөн 2012 онд 436 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс зөвхөн дөрөвдүгээр улирлын хөрөнгө оруулалтын хэмжээ 141 тэрбум ам.доллар болсон тухай “Jones Lang LaSalle” гэх зах зээлийн судалгааны компани мэдээлэв. Арилжааны үл хөдлө...
эдийн засаг
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.01. 16/ хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, байдлын талаар Зам, тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг хаалттай  сонсон хэлэлцлээ. Үүний дараа “Уул уурхайн хөгжил” түр ...
эдийн засаг
Хятадын баян чинээлэг иргэд өнгөрсөн 2012 онд тансаг хэрэглээнд 46 тэрбум ам.доллар зарцуулсан гэх Америкийн “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банкны мэдээнээс иш татан “China Daily” сонинд мэдээлжээ. Нийт мөнгөний 27,1 тэрбум нь гадаадад, үлдсэн 18,9 тэрбум нь дотооддоо хийсэн худалдан авалт гэнэ.   Фото: Aly Song / ...
эдийн засаг
Хүний хөгжил сангаас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгох 340 мянган төгрөгийг олгоод бараг дуусч байгаа хэмээн нэгэн эрх мэдэлтэн их л ам бардам өгүүлж байхыг зурагтаар харлаа. Нэг хэсэг хүмүүсийн амыг хаасандаа сэтгэл хангалуун байгаа бололтой, тэр эрхэм. Аль хэзээний өгөх байснаа цагаан сарын өмнө “галын...
эдийн засаг
“Монголын төмөр зам” компанийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд байгаа МҮАН-ын дарга М.Энхсайхан өнөөдөр хуучнаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын дугуй зааланд 14.00 цагт мэдээлэл хийнэ. М.Энхсайхан өнөөдрийн хуралдаанаар “Монголын төмөр зам”-ын анхаарал татсан зарим асуудлыг онцлон мэдээлэх бололтой. Д.ЖАРГАЛСҮРЭН
эдийн засаг
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн хоёр долоо хоногийн турш бүртгэлийн арга хэмжээ зохион байгуулснаар нийтдээ 3600 гаруй иргэн суралцах хүсэлтээ Хөдөлмөрийн биржид гаргажээ. Тэгвэл өнөөдрөөс аж ахуй нэгж байгууллагууд суралцах хүсэлтэй иргэдтэй уулзалт ярилцлага хийж эхлэх юм байна. Ө...
эдийн засаг
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтаа ирүүлэх тухай албан бичиг явуулжээ. Өөрөөр хэлбэл,  дээрх яамдад 4-5 жилийн дараа ямар мэргэжилтэй хүмүүс хэрэгтэй болох, боловсон хүчний эрэлтийн мэдээллийг цуглуулах юм байна.  Монголын хөдөлмөрийн т...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлд оролцогчдод цогц мэдлэг олгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг өнөөдрөөс эхлүүлж байна.  Сургалт найм хоногийн турш үргэлжлэх бөгөөд багшлах боловсон хүчний хувьд санхүүгийн зах зээлд ажиллаж буй төрийн зохицуулах болон мэргэжлийн байгуу...
эдийн засаг
Хөдөлмөрийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлж байна.  Үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилгоор жил бүрийн сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулж б...
эдийн засаг
Данийн “Bang & Olufsen” компани ирэх 18 сарын хугацаанд нэрийн барааны 125 дэлгүүрээ хаахаар болжээ. Энэ нь тус компанийн санхүүгийн жилийн хоёрдугаар улирлын цэвэр ашиг 47 хувиар буурсантай холбоотой юм байна. Компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны есөөс арваннэгдүгээр сарын хооронд 15,4 сая крон /2.06 сая евро/  байсан нь...
эдийн засаг
Засгийн газраас 1,5 тэрбум ам.долларын бонд гаргаж, Монгол Улсын дансанд орж ирсэн өдрөөс эхлэн хүү төлж эхэлсэн нь араасаа сайн, муу олон асуулт  дагуулсан. Энэ асуудал намжаагүй байхад арьс, шир үйлдвэрлэгчдэд зориулж 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон ч бас чамгүй шүүмжлэл дагуулсан. Түүгээр ч барахгүй МАН-ы...
эдийн засаг
Улс орны хөгжлийг тодорхойлж байдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн шилдгүүдийг тодруулдаг “Entrepreneur – 2012” ёслолын ажиллагааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгууллаа. 16 дахь жилдээ болж буй энэ ёслолын ажиллагаа нь салбар салбарын бизнес эрхлэгчдийн тухайн оны ололт амжилтыг дүгнэн...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр Норвегийн Ерөнхий сайд асан ноён Кьелл Магне Бондевик, Уул уурхайн сайд асан ноён Ейнар Стийнснас нарын оролцсон нээлттэй хэлэлцүүлгийг “Норвегийн уул уурхайн менежмент” сэдвээр явуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Норвегийн Ерөнхий сайд асан ноён Кьелл Магне Бондеви...
эдийн засаг
Уул уурхайн салбарын нэгдсэн мэдээллийг хүргэгч “Монголын уул уурхайн нэгдсэн лавлах” ном хэвлэлтээс гарч уншигч таны гарт хүрч байна. Уул уурхайн салбарынхны хөтөч болдог энэхүү номыг Монголын уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn, МУУҮА, Уул уурхайн яам хамтран дөрөв дэх жилдээ Монгол Улсад Уул уурхайн салбар ...
эдийн засаг
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн хайгуул хийдэг “Харанга Ресурс” компани зургаан сая ам.долларын нэмэлт санхүүжилт босгохын тулд компанийнхаа хувиас зөвхөн Монгол хөрөнгө оруулагчдад худалдахаар болсон талаар вэб сайтдаа мэдээлжээ. “Харанга Ресурс” Сэлэнгэ гэдэг төмрийн хүдрийн орд...
эдийн засаг
Монголбанк 12 долоо хоногтой 15.0 тэрбум төгрөгийн түргэн борлогдох үнэт цаас /ТБҮЦ/-ыг 15.38% жигнэсэн дундаж хүү /ЖДХ/-ээр арилжааллаа. Ингэснээр 2013 оны 01-р сарын 07-ны байдлаар 12 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 156.0 тэрбум төгрөг болно. 12 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөж...
эдийн засаг
Санхүүжилт хэрэгтэй компани, ашигтай бизнес төсөлд хөрөнгө оруулж мөнгөө өсгөх хүсэлтэй компаниудыг хооронд нь зуучлаж, санхүүгийн зөвлөгөө өгч зуучлагчын ажил хийдэг хөрөнгө оруулалтын банкууд гэж бий. Манайд Хөрөнгө оруулалтын банк гэдэг ойлголт хэдхэн жилийн өмнө үүссэн боловч өнөөг хүртэл бизнес эрхлэгчдийн үйлчлүү...
эдийн засаг
Үндэснийхээ үйлдвэрүүдэд  арьс, шир тушаавал урамшуулал авах сургаар малчид харамсч, ченжүүд баярлаад байгаа юм биш үү.  Хятад эзний мөнгө халаасалсан ченжүүд нийслэл рүү  орох замыг бүсэлчихсэн байгааг хүмүүс ярьж байна. Өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн түүхий эдийн зах дээр баруун ...
эдийн засаг
Шатахууны үнэ савлагаатай байгаа энэ өдрүүдэд монголчууд өөрсдийн хэрэгцээг хангах газрын тосны үйлдвэртэй болох нь хойшлуулашгүй амин чухал асуудал болчихоод байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байна. Газрын тосны үйлдвэрийг гацаанд байлгах сонирхол олон жилийн турш ноёрхож байсан ч, өнөөгийн нөхцөлд гараа өргөөд бууж ...
эдийн засаг
Монгол Улс нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд эхний аравт жагсдаг гэсэн судалгаа бий. Тэгсэн хэрнээ нийслэл хотын гудамжаар алхах иргэдийнх нь дунд нэхий дээл, савхин хүрмээр гоёсон хүн өдрийн од шиг цөөн. Дээрх үзүүлэлтээр бол хүн болгон цэвэр арьсан цүнх, ширэн гутал, нэхий, ноолуур савхиар гангардаг баймаар. Г...
эдийн засаг
Оны өмнөхөн Гаалийн тухай хууль шинэчлэгдэж, уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1-60.3.4 дэх заалтыг тус тус өөрчилсөн юм. Ингэснээр өмнө нь Гаалийн бүрдүүлэлт хийхэд арав гаруй төрлийн бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо дөрөв болж цөөрөөд байгаа юм. Хуульд шинэчлэн зааснаар гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг дар...
эдийн засаг
Шатахууны үнийг тогтвортой байлгана хэмээн Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл авсан импортлогч компаниуд шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмэхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас үүнээс өөр арга байгаагүй хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хэрвээ зээл олгоогүй байсан бол үнэ үүнээс ч илүү нэмэгдэх байс...
эдийн засаг
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр  Монголын Шивээ хүрэн, Хятадын Сэхэ боомт найман гарц бүхий шинэ гарцтай  боллоо. Боомтын нээлтийн ёслолын ажиллагаа өнгөрөгч бямба гаригт болж, шалган нэвтрүүлэх  нүүрсний гарцыг  барьж байгуулах ажлыг санаачилж, хөрөнгө оруулалт хийсэн “МАК”, “Өмнийн говийн элс”, “Чинху...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхаукыг өчигдөр хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр талууд хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Үүнд Канад Улсын Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, журмыг Монголд нэвтрүүлэх, уурхайн хаалт, нөх...
эдийн засаг
“Финанс Монголиа-2013” санхүүгийн зах зээлийг таниулах үзэсгэлэн, сургалт хоёрдугаар сарын 22-24-нд болох гэж байна. Жилээс жилд Монголын санхүүгийн зах зээл тэлж буй ч энэ нь эерэг сөрөг хоёр талтай бөгөөд санхүүгийн талаарх мэдлэг, мэдээллийг үнэн зөв ойлгуулах, бодитой үнэлэлт дүгнэлтийг өгөх шаардлага гарч буй. Тий...
эдийн засаг
Монгол болон БНХАУ-ын төлөөлөгчдийн оролцож буй “Өндөр үр ашигтай эко төмөр зам байгуулах нь” сэдэвт семинар “Рамада” зочид буудалд үргэлжилж байна. Уг зөвлөгөөнөөр байгальд ээлтэй төмөр замыг хэрхэн барих талаар БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны “Төмөр замын эрэл хайгуулын хүрээлэн” ХК-ны мэргэжилтнүүд Монголын ...
эдийн засаг
Дэлхийн алдарт “Fortune” сэтгүүлээс “Уолл стритийн шилдэг хэлэлцээр хийгчдийн нэг, жинхэнэ мастер борлуулагч” гэж тунхаглаж байсан Профессор Питер Гүүдсоны гэрээ, хэлцэл хийх аргаас суралцах боломжтой боллоо. Монгол дахь Америкийн их сургуулийн Дээд удирдлагын боловсролын төвөөс түүнийг урьж, Монголын бизнес эрхлэгчдэд...
эдийн засаг
Тайланд дэлхийн хэмжээнд цагаан будааны хамгийн том экспортлогч гэсэн 30 жилийн турш хадгалж ирсэн байр сууриа 2012 онд Энэтхэг, Вьетнамд алдсан тухай Таичуудын цагаан будаа экспортлогчдын эвслээс мэдээлснийг Agence France-Presse дамжуулжээ. Өнгөрсөн жилийн хугацаанд Тайланд 6,9 сая тонн цагаан будаа экспортлосон бол Э...
эдийн засаг
Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг өөрийн сайт Xinhua.net-ийн хувьцааг гаргах / IPO/ өргөдлөө Шанхайн биржид  гаргажээ. Энэ талаар Үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын Хятадын комисс мэдээлжээ.      Хувьцааг хэзээнээс зарах тов нь зарлагдаагүй байна. Өмнө гарч байсан мэдээгээр IPO-гоос "Синьхуа" нэг тэрбум орчи...
эдийн засаг
Гаалийн ерөнхий газар болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран Гадаад худалдаа эрхлэгчдэд зориулсан "Гадаад худалдааны гэрээ байгуулахад анхаарах асуудлууд, маргаан шийдвэрлэх, нийлүүлэлтийн нөхцөл, гадаад худалдааны төлбөр тооцоо, санхүүжилт" сэдвээр цогц сургалтыг хоёрдугаар сарын 1-нд хийхээр б...
эдийн засаг
Импортын бараа бүтээгдэхүүнд жин дарах суудлын автомашин өнгөрсөн оны мөн үеэс 73.7 хувиар буурсан бол цахилгаан барааны импорт мөн адил 14 хувиар буурчээ. Энэ нь нийт импортын өсөлт буурахад нөлөөлсөн аж. Суудлын автомашины жилийн өсөлт өнгөрсөн 2010 оны эхэнд 61 хувьтай байсан бол өнгөрсөн оны эхэнд 318 хувиар огцом ...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр буюу нэгдүгээр сарын 8-нд хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 64.7 сая ам.доллар, 110 сая юань тус тус худалдан авах, дөрвөн сая ам.доллар худалдах санал тус тус ирүүлжээ.  Эдгээр саналыг Монголбанк үндэслэн 24 сая ам.доллар, 55 с...
эдийн засаг
Компанийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Гэвч энэ хугацаанд хуульд нийт компаниуд дүрмээ шинэчлэн 2012 оны долдугаар сарын 1-ний дотор улсын бүртгэлд бүртгүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүдийн 1/3 нь хараат бус байх, ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагыг томилох (сонгох)-доо тухай...
эдийн засаг
Гаалийн байгууллагын үйл ажиллагаа хүртээмжгүй, гадаад худалдаа хийхэд саад бэрхшээл их байдаг тухай гомдол тасардаггүй билээ. Тэгвэл энэ байдлыг засахын тулд УИХ-аас Гаалийн тухай хуульд шинэ оны өмнөхөн /2012.12.28/ нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан юм. Энэ хүрээнд гадаад худалдаа хийхийн тулд урьд нь арав гаруй бичи...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлын тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй зогсонги байдалд оржээ. Учир нь тус компани нь Хятадын “Чалько” к...
эдийн засаг
Засгийн газраас гаргаад байгаа бондын хэмжээ нийтдээ хэд болсон, хүүнд нь Монгол Улс өдөрт хэдий хэмжээний мөнгийг төлөх, эргээд энэ нь ямар хүндрэл үүсгэх сөрөг талтай байна вэ гэдгийг тооцож үзэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, бүр...
эдийн засаг
Английн Скайтракс (Skytrax) судалгаа үнэлгээний байгууллагаас Монголын үндэсний тээвэрлэгч МИАТ ХК-ийн үйлчилгээний түвшинг 3 одтой зэрэглэлийн хэмжээнд хүрснийг албан ёсоор зарлалаа. (www.airlinequality.com). Уг байгууллагын төлөөлөгч ноён Эдвард Плайстед МИАТ компанийг 3 одтой    зэрэглэлийн гэрчилгээ эзэмшигч болсны...
эдийн засаг
ОХУ-ын Монголд үзүүлэх “шатахууны дарамт” хэрээс хэтэрлээ. Өмнө нь импортлогч компаниуд шатахууны үнийг нэг шөнө 250 төгрөгөөр нэмээд 17 тэрбум төгрөгийн өрөнд унаж байсан. Тэгвэл одоо долоо хоногийн зайтай 100 төгрөгөөр нэмэгдчихээд байхад “Зах зээлийн жам ёсны өсөлт” гээд сууж байна. Уг нь Засгийн газрын шийдвэрээр М...
эдийн засаг
Цагаан сарын өмнөхөн гадаад валютын үнэ ханш бага зэрэг нэмэгддэг. Энэ жил ч мөн үүнээс гажсангүй. Долоо хоногийн өмнө 1395-1398 төгрөгт хэлбэлзэж байсан ам.долларын ханш 1400 давжээ. Өнөө өглөөний байдлаар Хаан банкны салбаруудад ам.долларыг 1403 төгрөгөөр авч, 1406 төгрөгөөр худалдан борлуулж байлаа. Харин хамгийн их...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан энэ сарын 18-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэхэд Иргэний танхимд хэлэлцүүлэг болно. Хуулийн төслийг илүү боловсронгуй болгох үүднээс Ерөнхийлөгч Тамгын газраас өнгөрөгч арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн Ашигт малтмалын тух...
эдийн засаг
Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж  буйгаас хөгжиж дэвжих биш, мөхөж уруудах тал руугаа явж байна. Энэ байдлаас гарах ганц гарц нь цахилгаан, дулааны үнийг нэмэх хэмээн эрчим хүчнийхэн тайлбарладаг. Сүүлийн үед энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих болсон. Үүнтэй холбоотой асуудлыг Эрчим хүчний зохицуулах...
эдийн засаг
Д.Жаргалсайхан “de Facto” нэвтрүүлэгтээ “Мандал женерал даатгал” компанийн гүйцэтгэх захирал М.Даваанямыг урьж ярилцсан юм. -Оройн мэнд хүргэе. Та даатгалын бизнест хэдэн жил ажиллаж байгаа билээ? -15 жил ажиллаж байна. -Даатгалын бизнес яагаад хэрэгтэй юм? -Би даатгалын бизнес хийе гэдэг хүсэл сонирхлоор энэ замд ороо...
эдийн засаг
ЗЭЭЛ ХҮН АМ ЗҮЙН БОДЛОГОД НӨЛӨӨЛСӨӨР Хүний хөгжлийн сангаас тараасан “хишиг” нэгэн зүйлийг ойлгуулснаараа ач холбогдлоо харуулав. Хамгийн эхэнд “хүүхдийн мөнгө” авах гэж ирсэн иргэдийн мэдээллээс эхээрээ овоглосон хүүхдүүд олон болсныг харуулж. Түүнчлэн эхний хүүхдүүд нь нэг овогтой, дараагийн хүүхэд нь өөр нэг овогтой...
эдийн засаг
Голландын “Rabobank”-ийн хийсэн судалгааны дагуу ирэх жилд дэлхийн зах зээл дээр үхрийн махны үнэ дээд зэргээр нэмэгдэнэ гэж CNN Money мэдээлэв. Шинжээчдийн дүгнэлтээр дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа үхрийн махны хэмжээ сүүлийн зургаан жилд хэвийн байгаа.     Фото Reuters Үхрийн махны томоохон үйлдвэрлэгч АНУ-ын бару...
эдийн засаг
Г.Пүрэвдорж: Эрчим хүчний салбарыг 10-аас доошгүй жилээр түрүүлж хөгжүүлэх хэрэгтэй Монголын Эрчим Хүчний Ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцав. -Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан учраас хямралд орж байгаа юу? -Манай улсын эрчим хүчний хэрэглээний өсөлт хөгж...
эдийн засаг
Монголын уул уурхайд хөрөнгө оруулагч гадаадын томоохон компаниудын нэг бол Оюутолгой. Тэд өнгөрсөн хэдэн жилд уурхайн олборлолтын ажлаа эхлүүлэх бэлтгэлээ хийсэн. Энэ хугацаанд Оюутолгойн ямар нэгэн ажилд хамрагдан орж, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй монголчуудын цуваа тасраагүй. Уурхайд ханган нийлүүлэлт, барилгын ажил...
эдийн засаг
Хотын  дарга Э.Бат-Үүл залуустаа зориулж “Хэрвээ ажил хийж байгаа л бол байртай болох боломжийг бүрдүүлнэ” хэмээн амлаж буй. Нийслэлчүүдийн 40 гаруй хувь нь л орон сууцанд амьдарч байгаа. Харин тэдгээрээс залуучууд бие даагаад өөрийн гэсэн байртай болсон нь гэвэл тийм ч олон биш байх. Тийм учраас ямар нэгэн байдлаар аж...
эдийн засаг
“Бэрэн майнинг” компани ирэх оны эхний улиралд багтааж Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж, олон нийтээс санхүүжилт татахаар болжээ. Тус компанийн IPO гаргах ажлын андеррайтероор “Bdsec” ХК ажиллаж байна.   “Бэрэн Майнинг” хувьцаа гаргаж, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах зөвшөөрлөө өнгөрсөн зун Санхүүгийн зохиц...
эдийн засаг
Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор Монголбанкнаас Уул уурхайн яамтай хамтарч шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээлийг олгоод байгаа. Хамгийн сүүлд “Хас” банкаар дамжуулан “Рысжан” ХХК, “Монсуль” ХХК-д жилийн 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтыг өч...
эдийн засаг
Монголбанкнаас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд өнөөдөр 16.00 цагт Монголбанкны байранд албаны хүмүүс санамж бичиг үйлдэхээр болжээ. Ингэснээр энэ салбар дахь бизнес эрхлэгчдийг дэмжиж, эргэлтийн хөр...
эдийн засаг
Цахилгааны үнийг нэмэх эсэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Сундуйжаваас тодрууллаа. -Цахилгааны үнийг ирэх сарын 1-нээс нэмнэ гэж дууллаа. Хэдэн төгрөгөөр нэмэх вэ? -Айл өрхийн хэрэглэж буй нэг кВт цахилгааны үнийг 15 хувиар нэмэх саналтай байгаа. Шийд энэ долоо хоногт гарна. Өөрөөр ...
эдийн засаг
Хятад улс 2013 оны нэгдүгээр сарын нэгнээс металлургын коксын экспортын татварыг 40 хувиар бууруулна Хятадын Сангийн яамны баттай эх сурвалж Reuters-т мэдээлжээ. Гангын үйлдвэрүүдийн гол түүхий эд болох коксын татварыг бууруулснаар Хятадын гангын салбар бэхжиж, экспорт нэмэгдэх ач холбогдолтой юм байна. Хятад дэлхийн х...
эдийн засаг
Эрдсийн түүхий эдээ эргэлтэнд оруулж чадвал Монгол мөдхөн Төв Азийн Кувейт болно гэсэн хүлээлт нийгэмд үүсээд буй. Нөгөө талаас “бурхнаас заяасан” баялгаа гаднынханд эзэмдүүлэхгүй гэсэн үндсэрхэл газар авсаар байна. Харамсалтай нь эсрэг тэсрэг энэ хоёр үзлийг хооронд нь авцалдуулан зохицуулж баймааж л  бид цааш урагшла...
эдийн засаг
Евро групп евро бүсдээ Грекийг үлдээхээр шийдсэний дараа олон улсын чансааны Standard & Poor"s агентлаг Грекийын чансааг хэмлээ. Чансааны дүгнэлт нь тогтвортой гэж гарсан байна. Олон улсын чансааны агентлаг Standard & Poor"s Грекийн зээлдэх чадварын чансааг мэдэгдэхүйц өндрөөр нэмэгдүүлжээ. Арван хоёрдугаар сарын 18-ны...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 4,367 тоот арилжаагаар нийт 29,438,111 төгрөгийн үнийн дүн бүхий 40,389 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжаагүй бөгөөд 78 хэлцлийг хийсэн байна. ТОП-индекс өнөөдөр 17063.95 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 21.92 нэгжээр буурсан үзүүлэлт юм ...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Камерон Макрей Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт зарласан бондын арилжааны талаарх мэдээг таатай хүлээж авсан талаараа Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал ирүүлжээ. Түүний захидалд “Ийм өндөр амжилт гаргахад таны баг хамт олон, зөвлөхүүд нэн чухал ү...
эдийн засаг
Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтэс Монгол Улсын татварт нэг ч төгрөг төлдөггүй компаниудыг нэрлэсэн. Энэ компаниудын дунд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэдгээр хаацайлан татвар төлдөггүй “Петрочайна Дачин Тамсаг” компанийг нэрлэж байсан юм. Дорнод Монголын талыг нефтиэр будаж, хөрсийг нь сүйдэлж байгаа “Петр...
эдийн засаг
Монголбанк Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг сар бүрийн мэдээнд үндэслэн боловсруулдаг бөгөөд аж ахуйн нэгжийн болон бусад мэдээллийг нэгтгэн, хоёрдугаар улирлын гүйцэтгэлийг шинэчлэн гаргажээ. Энэхүү гүйцэтгэлийг 2012 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны тэнцлийн алдагдал ...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани нүүрс худалдааны компаниудтай нүүрс нийлүүлэх гэрээ хийхээр шийджээ. Учир нь “Чалко” Эрдэнэс Тавантолгойгоос авч байгаа нүүрсний үнийг нэмэх сонирхолгүй байгаа гэж “Үндэсний шуудан” сонины мэдээлжээ.  “Чалко”-д одоо зарж буй үнээс ЭТТ-н нүүрс олборлох өртөг илүү гарахаар байга...
эдийн засаг