news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Зуны хугацаанд завсарлаад байсан Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны мэдлэг олгох сургалт есдүгээр сарын 10-наас эхлэх тухай албаныхан мэдээлж байна. Сургалтыг хувьцааны талаарх анхан шатны мэдлэг олгох, цаашлаад энэ зах зээлд ажиллах боловсон хүчнийг бэлдэх зорилгоор хөрөнгийн зах зээлийн туршлагатай мэргэжилтнүүд ...
эдийн засаг
Эрчим хүчний сайд М.Сономпил “ДЦС-2” ХК-ийг түшиглэн барьж буй жилд 210 мянган тн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн үйл ажиллагаатай амралтын өдөр танилцлаа. Уг үйлдвэрийн гүйцэтгэгчээр 2010 онд салбарын яамнаас зарласан тендерт шалгарсан “Аморе интернэшнл” компани ажиллаж байгаа юм. Шахма...
эдийн засаг
Английн Засгийн газрын албаны хүмүүс тус улсын эдийн засгийн байдалд нааштай байдал ажиглагдаж, ажилгүйдлийн түвшин найман хувиар буурсан хэмээн мэдээлжээ. Ажилгүйдлийн түвшин ийнхүү буурсан нь өмнөх зургадугаар сар хүртэл гарч байгаагүй өндөр үзүүлэлт гэнэ. Мөн Лондонгийн олимпийн үеэр түр ажлын байр олноор гарсантай ...
эдийн засаг
Өмнөх жилүүдийг бодвол энэ жил хур бороо ихтэй сайхан зун болж үр тариа, хүнсний нарийн ногоонууд сайн ургасан талаар мэргэжилтнүүд ярьж байсан.   Намрын улирал ч хаяанд ирлээ. Жил бүрийн өдийд ургац хураалтын үе байдаг. Энэ жил хур бороо ихтэй байсан учраас ургац хураалтын ажил бага зэрэг хойшилсон гэхэд болно. Эрт та...
эдийн засаг
Монгол банк өнөөдөр /наймдугаар сарын 16/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 2.3 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна. Монгол банкны зүгээс ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд ам.долларын арилжаанд оролцсонгүй. Юаний...
эдийн засаг
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Мэргэжлийн боловсролын хэлтэс сүү, цагаан идээ боловсруулагчдад зориулсан сургалтыг наймдугаар сарын 23-ны 09.00-13.00 цагийн хооронд МҮХАҮТ-ын сургалтын цехэд зохион байгуулах гэж байна. Онол, дадлага хосолсон энэхүү сургалтын үеэр масло цохих, йогурт, зайрмаг, бялуу ...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо наймдугаар сарын хуралдаанаар үнэт цаас, даатгал, бичил санхүү, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, эрсдлийн үйлчилгээний зэрэг дөрвөн чиглэлийн асуудлыг авч хэлэлцжээ. Ингэхдээ санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг шинээр эрх олгох сунгах, цуцлах, зэргээр шийдвэр...
эдийн засаг
Ойрын өдрүүдэд шинэ ургацын хүнсний ногооны үнэ өндөр байгаа тухай хэвлэлийнхэн мэдээлэх болсон. Энэ талаар тодруулахаар "Барс" захыг зорилоо. Учир нь тус захад хүнсний ногоо бөөний үнээр худалдаалагддаг болоод тэр. "Барс" зах руу ормогц худалдагчид "Ямар ногоо авах вэ?" хэмээн татаж чангааж эхэлнэ лээ. Тэдний хэлж бай...
эдийн засаг
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Монголын хөрөнгийн биржийн Стратеги хамтын ажиллагааны гэрээний дагуу Лондонгийн хөрөнгийн бирж группэд энэ 2012 онд төлөх 8.7 сая ам.долларын төлбөрийг арилжааны банкнаас зээл авч төлөхийг зөвшөөрчээ. Авсан зээл, зээлийн хүүгийн хамт эргэн төлөх эх үүсвэрийг төсвийн тухай хуульд н...
эдийн засаг
“Шинэ орон сууц-2012” намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн өнөөдөр МҮЭСТО-д нээлтээ хийнэ. Барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат инфо” төвөөс зохион байгуулж буй тус үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ банк, санхүү болон даатгалын байгууллагууд оролцож, иргэ...
эдийн засаг
“Оросын төмөр зам” компани хэсэгчлэн хувьчлах ажлын хүрээнд хувьцаагаа Лондонд байршуулах болсон талаар Их Британийн “Independent” сонин мэдээллээ. Тус компани 1.7 трил­лион рублиэр үнэлэгд­дэг бөгөөд 2015-2016 онд капиталынхаа дөрөвний нэ­гийг хувьцаа хэлбээр зарах аж. Компанийн ерөнхийлөгч Владимир Якунин “Бид 2010 о...
эдийн засаг
“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн мастер төлөвлөгөөний үр дүнг танилцуулах албан ёсны уулзалт наймдугаар сарын 3-ны 11.00 цагт Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд болох гэж байна. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын мастер төлөвлөгөөг зургадугаар сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. ...
эдийн засаг
Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр “Дулааны Цахилгаан Станц-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцжээ. Өнөөдрийн байдлаар тус станц улсын хэмжээний эрчим хүчний 75 хувийг, дулааны эрчим хүчний 65 хувийг ханган ажиллаж байгаа бөгөөд өвлийн бэлтгэл ажлын биелэлт 82 хувьтай байгааг гүйц...
эдийн засаг
Засгийн газарт хувьцаагаа худалдахаар өмнө нь хүсэлт гаргасан иргэн хувьцаагаа эзэмших хүсэлтийг сум, хорооны хөдөлмөр халамжийн хэлтэст хүлээн авах хугацаа өнөөдрөөр дуусч байна. Тодруулбал, Засгийн газарт хувьцаагаа худалдаж, бэлэн мөнгөө авах хүсэлтээ өмнө нь гаргасан иргэн хувьцаа эзэмших хүсэлт, нөгөө талаар хувьц...
эдийн засаг
Монголын Үндэсний статистикийн хороо улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулах хурлыг сар бүр хийдэг билээ. Тэгвэл уг хурал нэгдүгээр сарын 14-ний 11.00 цагт болох  ажээ. Тус хороо нь сар бүр ийнхүү эдийн засгийн макро болон микро төвшний судалгаа, гэмт хэрэг, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л үзэгд...
эдийн засаг
БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын төлөөлөгчид Монголын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори, мах бэлтгэдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай энэ долоо хоногт танилцахаар болжээ. Ингэхдээ нийслэлийн, Архангай аймгийн махны нэг үйлдвэр, Увсын гурван үйлдвэрээр очих юм байна. БНХАУ Монго...
эдийн засаг
“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК Жолоочийн албан журмын даатгалтай холбогдуулан “ДААТГАЛЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” зохион байгуулж байна. Уг өдөрлөг есдүгээр сарын 29, 30-нд буюу бямба, ням гаригт Улсын Их дэлгүүрээс цирк орох замд Beatles-ийн хөшөөний урд усан оргилуурын талбайд болно. Та энэхүү даатгалын өдөрлөгт хүрэлцэн ирж, Жолоочи...
эдийн засаг
Ази номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Бенедикто.В.Юүжүйко өнөөдрөөс эхлээд наймдугаар сарын 5-ныг хүртэл Монгол Улсад албан ёсны айлчлалаа хийх тухай МҮХАҮТ-аас мэдээлж байна. Уг Айлчлалын бүрэлдэхүүнд Хонг Конг, Тайвань, Энэтхэг, Филиппин, Пакистан зэрэг орнуудын тө...
эдийн засаг
Цөмийн энергийн газар, Оюутолгой ХХК-тай хамтран “Үйлдвэрт цөмийн хэмжүүр ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Үйлдвэрт цөмийн хэмжүүрийг технологийн үйл ажиллагааг хянах, удирдахад ашигладаг бөгөөд энэ ажлыг хийдэг ажилчдыг сургалтанд ха...
эдийн засаг
Монгол, Их Британийн бизнес уулзалт долдугаар сарын 30, 31-нд Лондонгийн хөрөнгийн биржид болсон талаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ. Уулзалтанд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  болон Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон байна. Монгол Улсын Е...
эдийн засаг
Дэлхийд алдартай олон улсын “Deutsche” хөрөнгө оруулалтын банк  эдийн засгийн хямралаас болж ажилтнуудаа цомхотгохоор болсон аж. Тус компани өчигдөр буюу мягмар гаригт мэдэгдэл гаргаж, компанийн төсөвт хэмнэлт хийх зорилгоор ойролцоогоор 1500 ажилтнаа цомхотгохоос аргагүй байдалд хүрлээ гэжээ. Ийнхүү цомхотгол явуулсна...
эдийн засаг
БНХАУ, Кувейт улс болон Абу-Дабигийн сангийн зээлийн хөрөнгөөр түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж ашиглалтад оруулсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн зээл төлөх хугацааг 40 жилээс ...
эдийн засаг
Дэлхийн банкнаас  Мьянмар улсад ирэх нэгдүгээр сар гэхэд үлдсэн 397 сая ам.долларын өрөө дарахад нь туслах шинэчлэлийн зээл өгөхөөр болсон байна. Мьянмар улс олон саяын өрөө дарахын тулд зээлээ шинэчлэх нь тохирсон нөхцөл хэмээн үзсэн байна. Энэ тухай Дэлхийн банкны Ази-номхон далайн орнуудын асуудал хариуцсан гүйцэтгэ...
эдийн засаг
Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда Моторс” фирмийн ашиг орлого жилийн эхний хагаст дөрөв дахин нэмэгджээ. Тус фирмийн цэвэр ашиг өнгөрсөн дөрөвдүгээр сард 31.7 тэрбум иен байсан бол зургадугаар сард 131.7 тэрбум иен болж нэмэгдсэн байна. “Хонда Моторс” фирм  АНУ болон Японд энэ хугацаанд хоёр дахин олон  машин борлуулж...
эдийн засаг
Хувь хүний орлогын албан татварын буцаалт буюу татварын хөнгөлөлтийг эдлэхээр энэ жил 42 мянган хүн бүртгүүлжээ.  Үүний 16 мянга нь нийслэлийн татвар төлөгч юм байна. Одоогийн байдлаар бичиг баримтын зөрчилтэйн улмаас 200 хүн татварын хөнгөлөлтөө авч чадалгүй үлдээд байгаа гэнэ.  Ийнхүү татварын хөнгөлөлт гэхээр, бэлэн...
эдийн засаг
Эдгээр өдрүүдэд дэлхийн улс орнуудын хамгийн их авахыг хүсч бүй зүйлсийн нэг болох Лондонгийн зуны Олимпийн алтан медаль 375 гр жинтэй юм. Шунал хөдөлгөм эдгээр медаль Монголын газар шорооны нэг хэсэг юм. Энэ бол чухамдаа Говийн бүсээс олборлож, Хятадын хил орчмын Рио Тинтогийн үйлдвэрт боловсруулж, Уэльсийн нутагт цут...
эдийн засаг
Хил залгаа орнуудын бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны VIII чуулга уулзалт долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Хятадын ӨМӨЗО-ны Ордос хотноо болж өнгөрлөө. Энэ үеэр гурван улсын Худалдааны танхимын төлөөлөгчид уулзсан юм. Энэ өдрүүдэд “Эх баялгийн аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжил”, “Ногоон эдийн засаг”, ОХУ Дэлхи...
эдийн засаг
Мөн өдрийн хуралдаанаар Түлш, эрчим хүчний салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Тус асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай асуу...
эдийн засаг
Олборлолтоороо дэлхийд хоёрт бичигддэг Их Британийн Рио Тинто групп энэ оны эхний хагас жилийн байдлаар төмрийн хүдэр болон коксжих нүүрсний  олборололтоо нэмэгдүүлжээ. Англи, Австралийн хөрөнгө оруулалттай тус компани өнгөрсөн зургаан сарын байдлаар 94.3 сая тонн төмрийн хүдэр олборлосон нь 2011 оны мөн үетэй харьцуул...
эдийн засаг
Монгол банк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт валютын дуудлага худалдаа хийдэг билээ. Өчигдрийн /долдугаар сарын 17/ валютын дуудлага худалдаагаар банкууд нийт 57.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Ингэхдээ нийт 56.8 сая ам.долларыг 1342.50 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Гадаад валютын дуу...
эдийн засаг
Олон улсын валютийн сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн ирэх жилийн өнгө төрхийг тодорхойлсон таамаг гаргасан нь энэ удаа анхаарал татах гэхээсээ илүү олонхи томоохон санхүүгийн тоймчдын зөгнөлийг баталсан зүйл болжээ. Хаа сайгүй яригдаж байгаа олон улсын эдийн засгийн “хөрөлтийг” ирэх жилд улам ч тод мэдэрнэ гэж ОУВС дүг...
эдийн засаг
Нийгмийн даатгалын санд энэ оны эхний хагас жилийн  байдлаар  353.9  тэрбум  төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 121.1 хувиар биелүүлээд байгаа тухай НДЕГ-аас мэдээлж байна. Энэхүү шимтгэлийн орлогыг 27,1 мянган аж ахуйн нэгж байгууллага,  613,2  мянган даатгуулагч хамрагдан бүрдүүлсэн аж. Үүний...
эдийн засаг
Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгтэй уулзаж ярилцлаа. -Сүүлийн үед ярианы гол сэдэв эдийн засгийн хямрал болоод байна. Монгол  Улсын эдийн засаг Хятадаас хамааралтай болоод удаж байгаа. Гэтэл урд хөршийн эдийн засгийн байдал сайнгүй байна? -Хүн болгон л сүүлийн үед эдийн засгийн хямрал гэж ярих болсон байна лээ. Би үүний...
эдийн засаг
Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэгж нь төгрөг мөн. Нэг төгрөг зуун мөнгөтэй тэнцэнэ. Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан дэвсгэрт болон зоосон хэлбэртэй байна. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн хэв загварыг Улсын Их Хурал батална." / Төв банкны тухай хуулийн 7-р зүйл / 500 ₮        Материал: Cupro-nickel     ...
эдийн засаг
Евро бүсийн хямрал дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж Олон улсын валютын сан үзлээ. Тус сангийнхан 2012 ба 2013 оны эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Сангийн шинжээчид Германы эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтийг эерэгээр харж байгаа гэнэ. Евро бүсийн өрийн хямрал нь дэлхийн эдийн ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцогч компанийн тоо 32-д хүрсэн талаар албаныхан мэдээллээ. Ийнхүү өдрөөс өдөрт арилжаанд оролцох эрхтэй компанийн тоо нэмэгдэж буй нь Лондонгийн хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” систем “нутагшиж” байгаа хэрэг гэдгийг албаныхан онцолж байна. Энэ системийг Монголын хөрөнгийн би...
эдийн засаг
Хэдэн долоо хоногийн бороо Германы энэ жилийн ургацад сөргөөр нөлөөлжээ. Ган гачигтай  байсан тус орны өмнөд ба баруун өмнөд нутагт л  орсон бороо нь гангийн улмаас үүсээд буй хохирлыг нөхөх чадах гэнэ. DAPD агентлагаас явуулсан санал асуулгаар энэ нь тодорхой болж байна. Доод Саксонийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн х...
эдийн засаг
“Рио Тинто” алт, зэсийн асар их нөөцтэй Өмнөговийн “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтыг өргөжүүлэхэд 13 тэрбум ам.доллар шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Бүтээн байгуулалт нь 2009 оноос эхэлсэн “Оюутолгой” төслийн хүрээнд ирэх наймдугаар сарын эцсээр зэсийн хүдэр боловсруулахаар төлөвлөж байгаа аж. Долоон тэрбум ам...
эдийн засаг
Дэлхийн зах зээл дээр өнгөрөгч сарын 10-наас эхлэн түүхий нефтийн үнэ бага багаар нэмэгдсэн билээ. Одоогоор нэг баррель түүхий нефтийн үнэ 94.2 ам.доллар болж өссөн нь тавдугаар сарын 15-наас хойших хамгийн дээд түвшин болоод байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар түүхий нефтийн үнэ цаашдаа ч өсөж магадгүй аж. "Marex S...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /2012.VII.02/ арилжаагаар нийт 51150 төгрөгийн үнийн дүн бүхий 207 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 21339.74 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 13.07 нэгжээр нэмэгдсэн бол зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд, 895 тэрбум төг...
эдийн засаг
Манай улсын эдийн засгийн зүтгэх хүч нь нүүрс. Тиймээс улсын төсвийн орлогод зэс бус нүүрс жин дарах боллоо. Гэрлийн хурдаар нүүрсний экспорт нэмэгдэж, гадаад худалдааны 98.5 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзлэх болов. Тодруулбал, чулуун нүүрс нийт экспортын 46.8 хувийг бүрдүүлж байна. Өнөөдөр нүүрсний салбарт төри...
эдийн засаг
Байгалийн баялгаас орж ирж буй ашгийг ижил тэгш хуваарилах зорилготойгоор Монгол Улсын төрөөс иргэн бүрт сар бүхэн хишиг, хувь тараах болсоор хоёр жилийн нүүрийг үзсэн. Харин өнгөрсөн зургадугаар сараас энэхүү хавтгайрсан халамж цэгцлэгдэж байгаа бөгөөд тодруулбал, иргэн бүрт сар болгон өгдөг 21 мянган төгрөг тараах аж...
эдийн засаг
Хил залган оршдог хөрш гурван орны гадаад харилцаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа дүгнэх, өргөжүүлэх зорилготой уулзалт өнөөдөр Манжуур хотод эхэлж байна. Монгол, Орос, Хятад улсын төлөөлөгчдийг хамрах энэхүү уулзалт нь долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд болох юм. Худалдаа, эдийн засгийн форумын үеэр ОХУ Дэлхийн...
эдийн засаг
Хятадын эдийн засгийн гол тулгуур болсон аж үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд энэ долдугаар сард өмнөх сартай харьцуулбал доогуур үзүүлэлттэй гарчээ. Хятадын эдийн засгийн өсөлт ийнхүү буурч буйг эдийн засагчид анхааруулж байгаа аж. Хятадын Purchasing managers index (PMI) өнгөрсөн тавдугаар сард 50.4 хувьтай байсан бол энэ сар...
эдийн засаг
ОХУ байгалийн хийг Монголоор дайруулах саналыг сонсоогүй гэв “Блумберг” мэдээллийн агентлаг ОХУ, Хятадын хооронд тавихаар төлөвлөж буй байгалийн хийн хоолойг өөрийн улсын нутаг дэвсгэрээр дайруулахыг Монгол Улс хүсч буй гэсэн мэдээллийг гаргасныг орчуулан хүргэж байна. Байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан тавивал...
эдийн засаг
Монголбанк нэг долоо хоногтой 151.200 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 13.25% жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Нэг долоо хоногийн хугацаатай  Төв банкны үнэт цаас Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. ...
эдийн засаг
Дотоодын гурилын үйлдвэрүүд буудайн нөөцгүй болсонтой холбоотойгоор нийслэлийн худалдааны төв, захуудад гурил хомсдож, үнэ нь нэмэгджээ. Гурилын хангамж хэзээнээс хэвийн хэмжээндээ хүрч, үнэ тогтворжих талаар “Алтан тариа” компанийн Олон нийттэй харилцан албаны ажилтан Аюушжаваас тодрууллаа. -Нийслэлийн томоохон зах, х...
эдийн засаг
Өнгөрсөн тавдугаар сард Европын холбооны орнуудын аж үйлдвэрлэлийн салбар уналтад орсноос болж ажилгүйчүүдийн тоон үзүүлэлт 11,1 хувиар өссөн байна. Одоогийн байдлаар 17.56 сая хүн ажилгүй байгаа нь хамгийн дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм. Мөн Европын аж үйлдвэрлэлийн  “Purchasing Managers" Index” буюу Худалдааны мене...
эдийн засаг
“Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил-2012” олон улсын семинар БНСУ-д долдугаар сарын 2-нд буюу өчигдөр эхэллээ. БНСУ болон бусад орнуудын туршлага судалж, санал бодлоо солилцох зорилгоор Монгол Улсыг төлөөлж Цөмийн энергийн газар, Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн болон МУИС-ийн Цөмийн судалгааны т...
эдийн засаг
Монгол Улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 16.7 хувиар өссөн гэж Дэлхийн банкнаас мэдээлжээ. Гэвч дөрөвдүгээр сарын байдлаар инфляцийн төвшин 16 хувьд хүрсэнд Засгийн газраас бэлэн мөнгө тарааж байгаа болон дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, БНХАУ-ын экспорт багасч буй зэрэг нь нөлөөлсөн аж. Иймэ...
эдийн засаг
“Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрсөн бямба гаригт болж үйл ажиллагааны хэд хэдэн өөрчлөлт хийхээр болсон байна. Тухайлбал, “Айвенхоу Майнз” хэмээх компанийн нэрийг өөрчилж “Turquoise Hill Resources” буюу “Оюутолгой Ресурс” болгохоор болсон байна. Түүнчлэн захирлуудын зөвлөлд хоёр шинэ гишүүний...
эдийн засаг
Испанийн Засгийн газрын мэдэгдсэнээр өнгөрсөн зургадугаар сард тус улсад  ажилгүйчүүдийн тоо 100,000-аар буурсан үзүүлэлтэй байгаа гэнэ. Тус улсын хөдөлмөрийн яам энэ талаар “Өмнөх тавдугаар сартай ажилгүйдлийн түвшинг  харьцуулах юм бол энэ сар 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа” гэжээ. Тэдний мэдээлж байгаагаар зу...
эдийн засаг
АНУ-ын Холбооны нөөцийн систем (ХНС) Америкийн эдийн засгийг дэмжихэд бэлэн, гэхдээ үүний маш болгоомжтой хийнэ. Өргөн цар хүрээтэй зузаатгал хийгдэхгүй. ХНС-ийн Нээлттэй зах зээлийн хороо АНУ-ын сан хөмрөгийн “Твист” үнэт цаасны худалдан авалт ба солилцооны үйл ажиллагааг жилийн эцэс хүртэл сунгахаар шийдлээ. Үүний зэ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудаас энэ асуудтад хариулт авахыг хүссэн боловч тодорхой тайлбар хийхийг хүссэнгүй.  Учир нь өчигдөр тус бирж арилжаагаа MIT шинэ системээр явуулсан нь Монголын үнэт цаасны ажил эрхлэгчдийн холбооны 100 гаруй брокер диллерийг ажил хаяхад хүргэсэн байна. Тиймээс ч өчигдрийн үнэт цаасн...
эдийн засаг
Сүүлийн жилүүдэд банкны түрээсийн буюу лизингийг ихээр авдаг болжээ. Энэ талаарх нэгдсэн статистикийг Монгол банкнаас гаргасан байна. Энэ оны тавдугаар сарын байдлаар 31,5 тэрбум төгрөгийн лизингийг олгосон тухай Монгол банкнаас мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаас 0,6 хувь буюу 184,1 сая төгрөгөөр нэмэгджээ. Банкнаас ирг...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар Лондонгийн хөрөнгийн биржтэй 14 сая ам.долларын гэрээ байгуулсан бий. Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх уг ажлын хүрээнд дээрх 14 сая ам.долларын 11 саяыг нь Монголын хөрөнгийн биржийн техник, технологийг сайжруулах, шинэчлэхэд зар...
эдийн засаг
Европын холбоо Ираны нефтийн импортод хориг тавин хэрэгжүүлж эхэлсний дараа Тегеран хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Европын хориг нь европчуудад л гай болно гэж Ираны эрх баригчид мэдэгдэв. Мөн тэд пуужингийн төлөвлөсөн туршилтаа хийнэ гэж хэлжээ. “Бид хориг арга хэмжээнээс хамгаалах манай төлөвлөгөөг хэрэгжүү...
эдийн засаг
Лондонгийн хөрөнгийн биржийн ашигладаг MIT системийг Монголын хөрөнгийн бирж нэвтрүүлээд хоёр гуравхан хонож байгаа билээ. Шинэ системийг ашиглах болсонтой холбоотойгоор олон асуудал тулгарч байгаа. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх болсон талаар, мөн шинэ системийг ашиглахад брокер, дилерийн компаниуд бэлтгэлтэй байга...
эдийн засаг
Даваа гариг Barclays банкны хувьд хамгийн хүнд өдөр байв. Өглөө нь банкны захиргааны дарга Маркус Эйджиус огцорлоо. Хэдэн цагийн дараа Британийн Санхүүгийн томоохон гэмт хэрэгтэй тэмцэх хороо мэдэгдэхдээ банк хоорондын зээлийн ханшийг тогтооход хийсэн залилан нь эрүүгийн мөрдөн байцаалт явуулах боломжийг гаргаж байна г...
эдийн засаг
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “100.000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан барилгуудын чанарт шалгалт хийхээр болжээ. Баянгол дүүрэгт байрлах хөтөлбөрт хамрагдсан "Тайгам-Алтай" компанийн "Алтай" хотхон, "Номин констракшн" компанийн захиалгаар барьсан "Өнөр" хороолол, "Дако" компанийн барьсан барилгуудаас шалг...
эдийн засаг
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн биелэлттэй танилцлаа. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болон Газрын тосны газрын удирдлагуудын мэдээлснээр ОХУ-аас ачигдсан АИ-80, АИ-92 бензин ойрын өдрүүдэд ирэх юм байна. Ингэснээр...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнгөрч буй долоо хоногт буюу 2012 оны 06 сарын 4-8-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, 68 ХК-ийн 24.4 сая ширхэг хувьцааг 12.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 18852.47 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 647.97 нэгжээр буюу 3.3 хувиар буурсан байна. Индексийн сагсад багтах Тав...
эдийн засаг
Хятад улс санхүүгийн зах зээлдээ олон улсын хөрөнгө оруулагчдыг татах сүүлчийн алхмаа хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах журмаа зөөлрүүлжээ. Журмын дагуу хөрөнгө оруулалтын доод хэмжээг тогтоож, хөрөнгийн зах зээлд ороход босго болгодог олон жилийн туршлагатай байх заалтаа өөрчилсөн байна. Хятадын Засгийн газ...
эдийн засаг
Дэлхийн томоохон баячуудын нэгд тооцогддог Лари Элисон Хавай арлын 98 хувийг худалдан авах болсныг Хавай мужын захиргаанаас мэдээлжээ. Харин түүний тус арлыг худалдан авах үнийн санал тодорхой биш ч 500-600 сая ам.долларын хооронд болохыг мужийн захиргааныхан мэдэгдсэн гэнэ. Лари Элисон нь дэлхийн технологийн топ компа...
эдийн засаг
Хувьцааны талаар иргэдээс ирүүлж буй түгээмэл асуултад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Үнэт цааны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн холбогдох мэргэжилтнүүд хариулж байна. -Хувьцаа гэж юу вэ? -Хувьцаа гэ...
эдийн засаг
Энэ талаар сая Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Оюутолгойн Ерөнхийлөгч болон гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ зургадугаар сарын 15-ны байдлаар төслийн бүтээн байгуулалтын 90 хувийг гүйцэтгэжээ. Энэ мэдээг ноён Г.Батсүх “Тиранозаурус Батаар”-ын дуулиан болоод дуучи...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өнөөдөр нийслэлийн “Хангарьд” ордонд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн алба, Нийслэлийн харъ...
эдийн засаг
“Хүний хөгжил сан”-гийн зургадугаар сарын олголт болох 21 мянган төгрөгөө авахаар иргэд банкны гадаа  урт дараалал үүсгэжээ. Үүнийг “ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хоёрдугаар ээлжийн 330 мянган төгрөгийг олгож эхэлжээ” гэх буруу ойлголт иргэдийн дунд байгаа бололтой. Хүний хөгжлийн сангийн мөнгөө авах...
эдийн засаг
“Шинэ Азиа” групп Могойн голыг нүүрсний ордыг түшиглэн барих 60МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлын хүрээнд Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт сонгосон талбайдаа Гаалийн баталгаат талбайн барилгын ажлаа эхлүүлжээ. Тус компани нь энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Барих-ашиглах-шилжүүлэх...
эдийн засаг
Оюутолгой хэзээ ашиглалтад орох бол гэсэн хүлээлт монгол хүн бүрт байдаг. Тэгвэл “Тун удахгүй” гэж хариулж болох нь. Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, тус компанийн Ерөнхийлөгч болон гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей нар энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ноён Г.Батсүхийн дуулгаснаар энэ зургадугаар...
эдийн засаг
Евро бүсийг эдийн засгийн хямралын үр дагавраас аврахаар Европын лидерүүд Мексикт ирсэн нь үр дүнгүй өнгөрсөнгүй. Өнгөрсөн мягмар гаригт Мексикийн Лос-Кабос хотноо хямралаас гарах арга хэмжээнийхээ талаар Европ  нэг мөр шийдэх хандлагатай болов. Мексикийн даргалсан G20 саммитаар Европт нааштай шийдвэр гарав. Саммитийн ...
эдийн засаг
“Газпромын” гадаадад зарсан байгалийн хийн орлого 2011 онд 57 тэрбум ам.доллар болсон тухай РИА Новости мэдээлж байна. Тэр нь 2010 оны гадаад экспортын 44 тэрбумаас хамаагүй илүү байгаа юм. Өсөлт 23 хувиар нэмэгджээ. Гэхдээ л энэ үзүүлэлт нь өмнөх жил хийж байсан “Газпромын” дарга нарын тооцооноос доогуур байна. Уг ком...
эдийн засаг
Гадаадын хариуцлагатай хөрөнгө оруулалт эдийн засгийн өргөн хүрээтэй өсөлт хөгжлийг авчирна Дэлхийд алдартай байгалийн нөөц баялаг нь Монгол улсын эдийн засгийг ирээдүйд олон жил эрчимтэй хөгжүүлэх баталгаа юм. Өдийгөө эдийн засгийн энэхүү өсөлт нь Монголын ард түмний амьдралыг эргэлзээгүй өөрчилсөн ба  нэг хүнд ногдох...
эдийн засаг
Нөөцийн махны эрэлд хавар­жингаа хатсан хөгшчүүл нэг сая төгрөгийнхөө тал хагасыг авангуутаа жаал жуулхан хүнсний юм бөөндсөн шинжтэй, махны үнэ өмнөх сараас 1000 төгрөгөөр өнгөрсөн долоо хоногоос 250 төгрөгөөр өсөөд байгаа аж. Махны үнэ яагаад өсөөд байгааг “Хүчит шонхор” захын гартаа томоо гэгчийн балиус барьсан махн...
эдийн засаг
Монгол Улсад Маркетингийн салбар үүсч хөгжсөний 20 жил, МУИС-ийн үүсэн байгуулагдсны 70 жилийн ой, ЭЗС-ийн 65 жилийн ойд зориулан МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Монголын Маркетингийн Холбоо хамтран “Марктенгийн хөгжил, бизнесийн орчин” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг маргааш өөрийн байранд зохион байгуула...
эдийн засаг
Францын Төв банкны мэдэгдэж буйгаар тус улсын эдийн засгийн өсөлт жилийн өмнөх  хагаст нь дөнгөж 0.1  хувийн өсөлттэй байсан бол жилийн эхний гурван сард тэг хувийн өсөлттэй гарсан байна. Европын холбоо өрийн хямралаас гарахыг хичээж  байхад энэ бууралт нь Европын холбоонд эдийн засгийн засгийн өсөлт үгүйлэгдэж байгааг...
эдийн засаг
Зах зээлийн үнэ хэрхэн тогтдог, түүнийг зохицуулахад төрийн оролцоо ямар байх ёстой талаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч Ц.Батсүхтэй ярилцлаа. -Зах зээлийн тэнцвэрт үнэ гэж юу вэ. Энэ үнэ хэрхэн тогтох ёстой байдаг юм бэ? -Аливаа худалдаа хоёр талтай явагддаг. Нэг талаасаа ...
эдийн засаг
Японы гэрэл зургийн аппарат үйлдвэрлэгч Olympus корпораци өөрсдийн санхүүгийн байдлаасаа болж ирэх таван жилийн төлөвлөгөөндөө 2700 ажилтнаа хална гэсэн тооцоог гаргажээ. Уг компани нь дэлхийн эрүүл мэндийн салбарт эмчилгээний дуран авиан тоног төхөөрөмжүүдийг нийлүүлдэг томоохон компаниудын нэг юм. Ийнхүү ажилчдаа цом...
эдийн засаг
МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан зохиож байгуулж буй “Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2012” олон улсын үзэсгэлэн яармаг болж байна. Зургадугаар сарын 7-нд эхэлсэн тус яармаг 11-нийг хүртэл  “Мишээл экспо” төвд үргэлжл...
эдийн засаг
Мехико хотод болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтаар Сирийн дотоодын улс төрийн хямралаас илүү дэлхийн эдийн засгийн доройтол, Европын өрийн хямралын асуудлыг хөндөж хэлэлцэх нь зүйтэй хэмээн Хятадын дипломат ажилтан мэдэгджээ. Сирид 15 сар үргэлжилж буй иргэний дайны хөлд 13,000 хүн амиа алдсан тухай НҮБ-ын шинжээ...
эдийн засаг
Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат эрх мэдлээ хэтрүүлэн нэг өдрийн дотор 8 аж ахуй нэгж байгууллагад 21 тусгай зөвшөөрлийг олгосон гэх мэдээлэл байгаа. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 16-18 цагийн хооронд буюу хоёр цагийн дотор дээрх тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар олгожээ. С.Энхбатын хууль бус ...
эдийн засаг
Хятадад 2008 оноос хойш анх удаа зээлийн хүү буурсанд АНУ-ын Холбооны нөөцийн банкны дарга Бэн Бернанке ихэд болгоомжилж байгаагаа саяхан мэдэгдсэн билээ. Тэр даруй Азийн хувьцаа дөрөвдүгээр сарын өсөлтөөсөө уруудан, еврогийн ханш суларч, газрын тосны үнэ дахин доошилсон байна. Ази Номхон далайн орнуудын хувьцааны үзүү...
эдийн засаг
Бид хэн нэгэн өндөр албан тушаалтны халаасыг тэмтэрч, олдог хэдэн сая, тэрбум төгрөгийн талаар ярихыг хүссэнгүй. Харин бидний дунд ажиллаж, амьдарч буй эгэл жирийн нэгний сарын төсвийг сонирхсон юм. Миний уулзсан эмээг Б.Буянжаргал гэдэг. Буянжаргал гуай залуудаа бусдын адилаар хөдөлмөрлөж, хийдгээ хийсэн нэгэн. Тэрбээ...
эдийн засаг
“Ногоон барилга-Хөгжлийн гарц” уриан дор “Барилга орон сууц 2012” үзэсгэлэн яармагийг энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулах гэж байна.    Энэхүү яармаг нь Монголын барилгын салбарт ногоон барилгын технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх барилгын салбарынхан өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн хэ...
эдийн засаг
Малайзын хамгийн том хөрөнгө оруулагч корпораци “Genting Berhad” Азийн казиногийн зах зээлд ноёрхлоо тогтоохын тулд “Las Vegas Sands” болон  and “MGM Resorts” зэрэг корпорациудтай өрсөлдөж, Япон, БНСУ болон Монголын гадаад зах зээлийг сонирхож эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тус корпораци гадаад зээлийн за...
эдийн засаг
Улсын хэмжээнд явуулж буй хөдөө аж ахуйн тооллого 99 хувьтай байгаа талаар Монголын Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Хөдөө аж ахуйн тооллого явуулах улсын комисс Монгол Улсын Статистикийн тухай хууль болон Засгийн газрын 137 тоот тушаалын дагуу тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 15-ны хооронд ажиллаж б...
эдийн засаг
Хэрэглээний үнийн улсын индекс тавдугаар сарын байдлаар өмнөх сарынхаас 1,0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15,4 хувь өссөн тухай өнөөдөр Статистикийн хорооноос мэдээллээ. Энэ өсөлтөд хүнс, ундаа, усны төрлийн бүтээгдэхүүн 1,3 хувь, орон сууц, ус, цахилгааны үнэ 2,4 хувиар өссөн үзүүлэлт голлон нөлөөлжээ. Ерөнхийдөө хэрэ...
эдийн засаг
“Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2012”  олон улсын үзэсгэлэн яармаг ирэх сарын 7-11-ны хооронд “Мишээл-Экспо” төвд болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн яармаг МҮХАҮТ Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан хүрээнд болж байгаа юм. Өрхийн хөгжлийг дэмжих...
эдийн засаг
Энэ сарын 23-24-ны өдрүүдэд "Coaltrans Mongolia" олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна. Тус чуулганыг хоёр дахь жилдээ "Коалтранс Конфренсес" компани зохион байгуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын 30 гаруй төлөөлөгчид оролцож байгаа аж. Энэ үеэр Монгол Улсын нүүрсний зах зээлийн талаархи сүүлийн үеийн мэдээ, мэдээл...
эдийн засаг
Тавантолгойн  анхдагч хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах хөрөнгө оруулагч банкаар шалгарсан зургаан банкны нэг Macquarie. Харин  Macquarie болон Америкийн Мерил Линч банкийг Говьт –Алтай аймаг дахь Таян нуур ордод олборлолт явуулж буй Алтайн хүдэр компани IPO гаргах олон улсын санхүүгийн зохицуулагчаар томи...
эдийн засаг
Иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг улам бүр ойртуулж, банк санхүүгийн салбарын хамгийн хурдацтай өсч байгаа Голомт банк 2012 оны 5-р сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороонд 82 дахь салбар нэгжээ нээлээ. Энэхүү шинээр нээгдэж байгаа “Варьете” тооцооны төв нь Баянгол дүүргийн засаг захиргаа, Замын цагд...
эдийн засаг
“Coal trans Mongolia” нүүрсний салбарын олон улсын чуулга уулзалт өнөөдөр Чингис зочид буудалд үргэлжилж байна. Өчигдөр нээлтээ хийсэн уг чуулга уулзалтанд гадаадын нийт 270 гаруй төлөөлөгч, манай улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, түүний агентлагууд болон уул уурхайн томоохон компаниудын төлөөллөөс оролцож байна. С...
эдийн засаг
Монгол Улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй ТОП аж ахуй нэгжүүдийн удирдах үүрэг бүхий захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалт буюу “CEO Summit-2012” маргааш МХАҮТ-д болох гэнэ. Чуулга уулзалт хоёр дахь жилдээ болж байгаа ба энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, МХАҮТ-ын дарга С...
эдийн засаг
Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж өнгөрсөн жил 12 мянган тонн мах бэлтгэсэн ч, хүрэлцэхгүй болж ирсэн тул дахин аймгуудаас мах нийлүүлэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан юм. Гэвч “Хүчит шонхор” болоод бусад хүнсний захуудад худал...
эдийн засаг
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын 25 байцаагчдид геологи, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, дотоод хяналтын талаарх сургалтыг тавдугаар сарын 23, 24-нд хийлээ. Ингэхдээ сургалтыг Австрали улсын туршлага дээр үндэслэн явуулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий га...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг хүртээмжтэй болгох, энэ зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд нэмэр болох зорилготой Үнэт цаасны анхан шатны мэдлэг олгох сургалтыг зургадугаар сарын 4-нөөс хийхээр болжээ. Энэхүү сургалт 64 дэх удаа болж байгаа бөгөөд нийт 1700 гаруй зал...
эдийн засаг
“Ногоон барилга-Хөгжлийн гарц” уриан дор “Барилга орон сууц 2012” үзэсгэлэн яармаг өнөөдрөөс эхлэн 28-ныг хүртэл  “Мишээл Экспо” төвд үргэлжилнэ. Уг яармаг нь Монголын барилгын салбарт ногоон барилгын технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх барилгын салбарынхан өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар олон ...
эдийн засаг
Хэнтий аймгийн хэмжээнд улсын төсвийн 50 сая төгрөгөөр 145 тонн мах нөөцөлжээ. Дөрөвдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 10-ны хооронд "Ханбүргэдэй" ХХК-ийн супермаркет, Хэрлэн сумын хоёрдугаар багт байрлах "Дэвжих тамир" ХХК-ийн дэлгүүр, Хэрлэн сумын тавдугаар багийн "Хатан-Улз" ХХК-ийн дэлгүүрт хонины мах кг-ийг нь ...
эдийн засаг
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монголбанкны захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.75 болгосноо төв банк зарлалаа. Өнгөрсөн онд Монголбанк бодлогын хүүгээ гурван удаа өсгөсөн бол 2012 он гарсаар инфляцийн эсрэг эхнийнхээ “сум”-ыг тавилаа. Сараар бус өдрөөр эрчимтэйгээр дээшээ х...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцууллаа. Энэ дагуу хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах иргэдийн хүсэлтийг 05 дугаар са...
эдийн засаг