news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012 оны 04-р сарын 30-ны өдрийн/ үнэт цаасны 4208 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 23 ХК-ийн 56.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 76.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 18 ХК-ийн 75.9 мянган ширхэг хувьцааг 54.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 5 ХК-... | эдийн засаг |
Хөгжлийн банк энэ оноос 600 сая ам.долларын "Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр"-ийг эхлүүлж, эхний 20 сая ам.долларын үнэ бүхий бондыг хаалттай хэлбэрээр арилжаалж улмаар Монгол банк дахь дансандаа төвлөрүүлээд байсан. Энэ үйл ажиллагааны үргэлжлэл болгож үлдэх 580 сая ам.долларын үнэ бүхий Засгийн газрын бата... | эдийн засаг |
Өчигдөр хуралдсан Монголбанкны захирлуудын зөвлөлийн хурлаар бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.75 болгосон байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар инфляци улсын хэмжээнд жилийн 12.5, Улаанбаатар хотынх жилийн 13.3 хувьд хүрсэн байна. Улаанбаатар хотын эхний хоёр сарын инфляцийн 58 хувийг мах махан бүтээгдэхү... | эдийн засаг |
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын банкны холбоо, арилжааны банкууд, эрдэмтэд, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний хороо” ТББ хамтран банкны салбар дахь хэрэглэгчий... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан Хөгжлийн банк тун удахгүй хөрөнгөжих бололтой. Өнгөрсөн хугацаанд тус банк хөрөнгө мөнгөний бэрхшээлтэйгээс болоод Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил... | эдийн засаг |
Засгийн газраас 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан жижиг, дунд, бичил үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг түлхүү хийхээр болсон билээ. Энэ хүрээнд банкнаас зээл авах барьцаанд хөдлөх хөрөнгийг тооцдог болох, Компанийн засаглалын тухай хуулийг аж ахуйн нэгжүүдэд заавал мөрдөх зэрэг тодорхой бо... | эдийн засаг |
Хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээлд таван жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын үнэт цаас гаргасан тухай Ерөнхий сайд мэдээлсэн. Ингэснээр Монгол Улс жишиг хүүгийнхээ түвшинг амжилттай тогтоож чадсан байна. Хөгжлийн банкны бонд биржид худалдаалагдаж эхэлсэн даруйдаа 300 гаруй хөрөнгө оруул... | эдийн засаг |
Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банк хөрөнгийн зах зээлээс ихээхэн хэмжээний мөнгө босгож, дансандаа 580 сая ам.доллартай болсноо бүхий л хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр зарлав. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх том, том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэртэй боллоо гэсэн сайхан мэдээгээр хачир хий... | эдийн засаг |
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монголбанкны захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.75 болгосноо зарласан. Бодлогын хүүгийн өөрчлөлт арилжааны банкуудын зээлийн хүүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Хэдийгээр төв банкны зүгээс бодлогын хүүг 0,5 нэгж хувиар нэмлээ гээд арилжааны ... | эдийн засаг |
“Fitch Ratings” санхүүгийн институт шинэ илтгэлдээ Монголын банкны салбарт хөрвөх чадварыг сайжруулж, зээлийн өсөлтийг хангах хөрөнгө шаардлагатай гэжээ. Тус институтын захирал Чикако Хориучи “Монголын банкны салбар дахь зээлийн өсөлт бусад зах зээлтэй харьцуулахад хурдацтай өсч байна. Зээлийн нэг жилийн өсөлт 2011 он... | эдийн засаг |
Дэлхийн банкны ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн ширүүсч байна. Тус банкны ерөнхийлөгчид Нигерийн Сангийн сайд асан хатагтай Оконжо-Ивеала, Колумбын Сангийн сайд асан Хосе Антонио Окомпо, АНУ-ын Дартмут коллежийн захирал, Жим Ён Ким нар нэр дэвшжээ. Дэлхийн банкны удирдах зөвлөл нэр дэвшигчдээс ерөнхийлөгчийг сон... | эдийн засаг |
Худалдаа, хөгжлийн банк нь үнэт цаасны төлбөр тооцооны анхны Клиринг банкаар сонгогдлоо Монгол Улсын Төрийн өмчийн хороо нь Лондонгийн хөрөнгийн биржтэй урт хугацааны стратегийн түншлэлийн гэрээ хийсний дагуу удирдлага, зохион байгуулалтын түвшинд хамтран хөрөнгийн зах зээлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, дэд бүтц... | эдийн засаг |
Монголбанк Хятадын Ардын банктай мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээнд энэ сарын 21-нд Бээжинд гарын үсэг зурсан талаар Хятадын “China daily” сайтад мэдээлжээ. Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиао Чуан нар Бээжин хотноо үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэ... | эдийн засаг |
Монгол Улсын тэргүүлэгч банк болох Голомт банк нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гялалзсан амжилт бүхий 2011 оны санхүүгийн үр дүнгээ олон нийтэд танилцуулж байна. 2011 онд тус банкны татварын дараах ашиг 2010 онд хүрсэн 20 тэрбум төгрөгийн амжилтаас 51 хувиар өсч 30.2 тэрбум төгрөг (21.7 сая ам.доллар... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж 2012 оны дөрөвдүгээ сарын 23-27-ны хооронд таван удаагийн арилжаагаар нийт 57 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 412.1 сая төгрөгөөр арилжсан байна. Анхдагч зах зээлийн арилжаагаар "Э-Транс Ложистикс " ХК-ийн 7.7 сая ширхэг хувьцааг 924.0 сая төгрөгөөр арилжлаа. Компанийн бондын хоѐрдогч зах зээлийн... | эдийн засаг |
Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчөөр АНУ-аас нэр дэвшсэн Жим Ен Ким сонгогдсон тухай ВВС мэдээллээ. АНУ-ын Дартмундын Коллежийн захирал, эрүүл мэндийн мэргэжилтэн, Өмнөд Солонгос гаралтай Жим Ен Ким Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгч болсон бөгөөд ирэх долдугаар сарын 1-нд ажлаа хүлээж авах юм. Өдгөө 52 настай доктор Жим ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн тавдугаар сарын 9-ний өдрийн үнэт цаасны 4215 дахь удаагийн арилжаагаар нийт 35 ХК-ийн 59.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 98.3 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 68.5 мянган ширхэг хувьцааг 53.1 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 13 ХК-ийн 29.8 мянган ширх... | эдийн засаг |
“Шарын гол” ХК анхдагч зах зээлд нэмж хувьцаа гаргах болсныг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрчээ. Компани Монголын хөрөнгийн захаас 17.7 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө татах юм. Олон нийтэд санал болгох энгийн хувьцааныхаа тоог ийнхүү нэмэгдүүлснээр нийт 10.231.389 ширхэг хувьцаатай болж буй. Нэмэлт хувьцаагаа эхний... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012 оны 05-р сарын 14-ны өдрийн/ үнэт цаасны 4218 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 34 ХК-ийн 83.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 180.9 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 31.8 мянган ширхэг хувьцааг 59.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 9 ХК... | эдийн засаг |
2012 оны 05 сарын 14-нээс 5 сарын 18-ны хооронд МХБ дээр 5 удаагийн арилжааг явуулж, 62 ХК-ийн 810.5 мянган ширхэг хувьцааг 389.2 сая төгрөгөөр арилжсан байна. Засгийн газрын бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг бондыг 525.0 мянган төгрөгөөр арилжлаа. ТОР-20 индекс 20402.71 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012.V.15/ үнэт цаасны 4219 дэх удаагийн арилжаагаар нийт 42 ХК-ийн 110.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 276.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа. Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт таван ширхэг бондыг 525.0 мянган төгрөгөөр арилжсан байна. “А” самбарын арилжааг... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /V.18/ үнэт цаасны 4222 дахь удаагийн арилжаагаар нийт 25 ХК-ийн 90.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 210.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 19 ХК-ийн 199.8 мянган ширхэг хувьцааг 87.0 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 6 ХК-ийн 10.8 мянган ширхэг хувьцааг... | эдийн засаг |
Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Татварын ерөнхий газраас тоон гарын үсгийг татвар хураалт, татварын төлөгчидтэй харилцах үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлж байна. Аливаа улс оршин тогтноход голлох үүрэг хүлээдэг татварын салбарт дэвшилтэт технологи, найдвартай нууцлалаар мэдээллийг шуурхай сол... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдааг зохион байгууллаа. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1315.0-1323.0 төгрөгийн ханшаар ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк нийт саналын 47.9 хувийг 1322.0 төгрөгийн хаалтын ханштайгаар биелүүлэв. Мөн энэ өдрийн юанийн ду... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012 оны 05-р сарын 17-ны өдрийн/ үнэт цаасны 4221 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 28 ХК-ийн 26.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 29.2 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 24.3 мянган ширхэг хувьцааг 24.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 5 ХК-... | эдийн засаг |
Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсвэл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн бичиг, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа зэргийг нийтэд нь үнэт цаас гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл үнэт цаас гэдэг нь таны... | эдийн засаг |
Facebook удаан хүлээлгэсэн IPO гаргаснаас хойш хувьцаа нь анх удаа 30 ам.долларааc буурчээ. Өнөөдөр тус компанийн хувьцаа ойролцоогоор 2.40 доллар буюу бараг найман хувиар огцом буурч, 29.40 ам.доллараар арилжаалагджээ. Энэ нь анхдагч хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаснаас хойш 23 хувиар буурсан үзүүлэл... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж 2012 оны 05 сарын 28-наас 5 сарын 31-ний хооронд 4 удаагийн арилжаа явуулж, 48 ХК-ийн 313.4 мянган ширхэг хувьцааг 468.9 сая төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 19500.71 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 602.74 нэгжээр буюу 3.0 хувиар буурсан байна. Индексийн сагсад багтах Адуунчулуун /22.7%... | эдийн засаг |
"Дархан гурил тэжээл" компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад 2.12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. Эхний ээлжинд 695 сая төгрөгийн санхүүжилтийг хаалттай хүрээнд нэмэлт хувьцаа гаргаж босгохоор төлөвлөжээ. Тус компани хөрөнгийн дутагдал, тоног төхөөрөмжийн ажиллагаагүйгээс шалтгаалан буудай хадгал... | эдийн засаг |
Өнгөрсөн даваа гаригт чанга байсан Хятадын хувьцааны үнэ зах зээл уналтанд орсон нь аюулын дохио гэж Хятадын Засгийн газар үзэж байна. 1989 оны зургадугаар сарын 4-нд ардчиллын төлөө тэмцэгчдийг хүчээр дарсан өдрийн ойтой сонин байдлаар давхцан Шанхайн нэгдсэн тоон үзүүлэлт 64.89 нэгжээр унасан байна. Хятадын Засгийн... | эдийн засаг |
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт хүдрийн олборлолт явуулдаг “Алтайн Хүдэр” компани энэ онд багтаан Хонконгийн Хөрөнгийн биржид 7.8 тэрбум хонконг долларын анхдагч хувьцаагаар хөрөнгө босгох гэнэ. Тус компанийн томоохон ордуудын нэг нь Улаанбаатар хотоос баруун-баруун өмнө зүгт 1,300 км-т, Говь-Алтай аймгийн төвөөс... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж 2012 оны зургадугаар сарын 11-15-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, 61 ХК-ийн 36.9 сая ширхэг хувьцааг 15.4 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 18846.99 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 5.7 нэгжээр буюу 0.03 хувиар буурсан байна. Индексийн сагст багтах Шивээ овоо /10.0%/, Адуу... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн зах зээл Т+3 буюу дараа төлбөр тооцооны системд шилжиж байна. Үүнтэй уялдан зах зээлийг хамгаалах зорилго бүхий “Барьцаа хөрөнгө” гэсэн шинэ ойлголт гарч иржээ. Өөрөөр хэлбэл, брокер арилжаанд оролцох эрхтэй болохын тулд өөрийн төлбөр тооцоо гүйцэтгэх банкинд тусгай дансанд барьцаа хөрөнгө байршуулах... | эдийн засаг |
Засгийн газар өнөөдөр /2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр/ хуралдаж, иргэн бүрт “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаа олгох, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн мастер төлөвлөгөө болон Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын... | эдийн засаг |
Өчигдөр АНУ-н үнэт цаасны зах зээл дээр ам.долларын ханш өсчээ. Английн фунт , евро зэрэг зарим валютын эсрэг ам.долларын ханш чангарсан байна. Английн фунтын ханш 1.5639-1.5559 ам.доллар, еврогийн ханш 1.2499 -1.2459 ам.доллараар буурчээ. Мөн Японы иен, Швейцарийн франктай харьцах ам.долларын ханш өссөн дүнтэй гарчээ... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахаар төлбөрөө тушаасан аж ахуй нэгжүүд өнөөдрөөс эхэлж, хувьцаагаа эзэмшиж эхлэх тухай Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг нэг аж ахуй нэгж дээд тал нь 36240 ширхэгийг авах эрхтэй юм байна. Өнгөрсөн баасан ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж 2012 оны зургадугаар сарын 18-22-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, нийт 56 ХК-ийн 2.1 сая ширхэг хувьцааг 7.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 19164.80 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 317.81 нэгжээр буюу 1.7 хувиар өсчээ. Индексийн сагст багтах Адуунчулуун /59.8%/, Багану... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 26-ны байдлаар/ 6,627,232,919 төгрөгийн үнэ бүхий 1,520,489 ширхэг хувьцаа арилжжээ. Харин Засгийн газрын болон компанийн бонд арилжаагүй байна. Нийт 28 үнэт цаас арилжаалснаас 14–ийн ханш өсч, 10-ын ханш буурсан бол дөрөв нь тогтвортой байжээ. Өнөөдрийн арилжаагаар ни... | эдийн засаг |
Амеркийн дэлхийд алдартай “Nike” компаниас мэдэгдэж байгаагаар тус компанийн ашиг 549 сая ам доллар буюу 354 сая евро хүрсэн байна. Үүнтэй уялдуулан тус компани үйлдвэрийн ажиллах хүч, түүхий эдээ нэмэгдүүлсэн гэнэ. Компанийн ашиг өссөн явдал нь Евро 2012 болоод Лондоны Олимптой холбоотой юм байна. Дэлхийн спорт... | эдийн засаг |
Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, “Mongolia Energy Corporation” (HKG:0276) бүтэн жилийн алдагдал нь шинэ рекорд тогтоосны дараа хувьцааны ханш сүүлийн таван жилийн дунджаас доогуур үзүүлэлттэй гарчээ. “Mongolia Energy Corporation” нь Монгол болон Шинжанд нүүрсний хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг. Мо... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж 2012 оны долдугаар сарын 2-6-нд нийт таван удаагийн арилжаа явуулж, таван ХК-ийн 26,4 мянган ширхэг хувьцааг 9,9 сая төгрөгөөр арилжсан байна. ТОП-20 индекс 22286.67 нэгжид хүрч, зах зээлийн үнэлгээ нэг их наяд 939.9 тэрбум төгрөг болсон байна. Нийт таван үнэт цаас арилжсанаас хоёр үнэт цаасны х... | эдийн засаг |
Эх орны хувь хишиг болох хувьцааг иргэн бүрт олгох ажлыг хилийн чанадад өрнүүлэхээр болжээ. Тодруулбал, Өмнөд Солонгос улсад буй хувь хишгийн хувьцаагаа авах хүсэлтэй иргэдийн дансыг тус улсын Ансан хотод долдугаар сарын 22-нд нээхээр болсон байна. Үүнээс гадна хувьцааны талаарх мэдлэг олгох сургалт болж, “Хувьцааны ц... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн арилжаа өнөөдрөөс эхлээд жигдрэх тухай албаныхан мэдээлж байна. Тодруулбал, арилжаа муу хийгдэж байгаа гэсэн шалтгаанаар долдугаар сарын 10-наас цахим хуудсандаа өдрийн арилжааны тайлан болон долоо хоног тутмын тоймыг гаргахаа болиод байсан юм. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн Арилжааны ... | эдийн засаг |
Баяр наадмын өдрүүдэд олон нийтээр амарч, өчигдрөөс энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах болсон. Гэтэл Монголын хөрөнгийн бирж өчигдөр арилжаа хийсэнгүй. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн Арилжааны албанаас тодруулахад, “Өчигдрийн хувьд арилжааны үйл ажиллагаа хийсэн ч хувьцаа худалдан авах санал ирээгүй учир өдри... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012 оны 05-р сарын 11-ний өдрийн/ үнэт цаасны 4217 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 29 ХК-ийн 71.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 135.0 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 76.6 мянган ширхэг хувьцааг 57.1 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 12 ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өчигдөр /долдугаар сарын 27/ 4267 тоот арилжаагаар 12 компанийн нийт 20 сая 745 мянга гаруй төгрөгийн 67,078 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. Өчигдрийн арилжаагаар 24 хэлцэл хийсэн ба 12 үнэт цаас арилжсан байна. Үүний таван үнэт цаасны ханш өссө... | эдийн засаг |
Инфляци халуунтай байна. Халууны хэм нь өссөөр л . Монголбанк түүнийг тогтоож дийлэхгүй нь. Зөвхөн бодлогын хүүгээрээ торгоосоор. Энэ оны нэгдүгээр сард л гэхэд инфляци 2.9 хувиар өсч байсан бол өнгөрсөн зургаадугаар сард 0.3 хувиар өсчээ. “Жилээр нь тооцвол хоёрхон сарын өмнө 17.8 хувьд хүрч байсан инфляци өнөөдөр 15... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржид өнөөдөр “Монгол-хувиараа хөрөнгө оруулагчид”-ын уулзалт болж, гадаадын 30 гаруй хувиараа хөрөнгө оруулагчид зочилж, санал бодлоо солилцсон байна. Энэхүү уулзалтыг “Mongolian growth group” болон “M.A.D investment solutions” компаниуд зохион байгуулжээ. Энэ үеэр Монголын хөрөнгийн биржийн Бодлог... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн ажлын хэсэг өчигдөр хуралдсан байна. Энэ үеэр ажлыг хэсгийн зорилтууд, бүтэц, үйл ажиллагааг хэлэлцсэнээс гадна дэд ажлын хэсгийг байгуулжээ. Уг хуралдаанд Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Монгол банк, ари... | эдийн засаг |
Нийгмийн томоохон сүлжээ Facebook-ийн хувьцааны ханш өнгөрсөн тавдугаар сард унаж, компанийн албаныхныг багагүй сандраасан билээ. Гэтэл өнгөрсөн хувьцааны ханш дахин унаж, өнгөрсөн дөрвөөс зургадугаар сарын хугацаанд 100 сая евро буюу 157 сая ам.долларын алдагдал хүлээгээд буй тухай “Facebook”-ийн санхүүчид мэдэгдсэн б... | эдийн засаг |
Монголбанк 1 долоо хоногтой 65.2 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.25% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2012 оны 8-р сарын 8-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 65.2 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд М... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /2012.VI.29/-ийн арилжаагаар нийт 169,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 723,866 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. Өнөөдөр 140 хэлцэл хийсэн бөгөөд зах зээлийн үнэлгээ 1 их наяд, 895 тэрбум төгрөг байлаа. Нийт 29 үнэт цаас арилжсан ба наймын ... | эдийн засаг |
Нүүрсний экспорт зэсийнхээс аль хэдийнэ давж, зөвхөн мэдэгдэж байгаа хэмжээ нь 162.3 тэрбум тонн болсон хэмээн зарлаад байгаа. Хэзээ нэгтээ шавхагдаж дуусах хар алтаа бид түүхийгээр нь гаднын орнуудад тонн тутмыг нь 70 ам доллараар “бэлэглэсээр” байгаа. Сүүлийн зургаан жилд нүүрсний экспорт хэрхэн нэмэгдэж байгааг доор... | эдийн засаг |
Энэ долоо хоногт гурав гаруй тэрбум еврогийн үнэтэй богино хугацааны үнэт цаасыг гаргаж ийм аргаар улс орноо наймдугаар сард дампуурахаас аварна хэмээн Афин найдаж байна. Энэ наймдугаар сард дефолт гаргахгүйн үүднээс долоо хоног эхлэнгүүд 3,125 тэрбум еврогоор үнэлэгдэгдэх богино хугацааны үнэт гаргаж эхэлнэ гэж Улсын ... | эдийн засаг |
Лондонгийн хөрөнгийн биржид ашигладаг Милениум Ай Тй системийг Монголын хөрөнгийн биржид нэвтрүүлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Шинэ системд шилжсэний дараах өдрүүдэд хөрөнгийн биржийн арилжаа “унтаа байдалд” байсан. Энэ байдал арилж, хэвийн түвшиндээ хүрч чадсан эсэх талаар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх з... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өчигдөр /наймдугаар сарын 20/ долоон компанийн нийт 197.326.642 төгрөгийн 80.381 ширхэг хувьцаа арилжжээ. Миллениум ай ти арилжааны системийг оруулж ирснээс хойш арилжаанд хоёр компани оролцож, эсвэл арилжаа хийлгүй өнждөг байсан үеийг бодвол бага багаар ч болов нэмэгдэж, одоо арилжаанд оролцо... | эдийн засаг |
1999 онд Microsoft дэлхийн хамгийн баян команиар шалгарч байсан бол тэрхүү амжилтыг Apple эвджээ. Apple компанийн хөрөнгө саяхан 621.64 тэрбум ам.долларт хүрч түүхэн дэх хамгийн баян компани болсон байна. Тэд "Apple-ийн үндэслэгч Стив Жобс байгаагүй бол бид энэ амжилтанд хүрч чадахгүй байх байлаа" хэмээн мэдэгджээ. Сти... | эдийн засаг |
Ухаалаг гар утас, таблетийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг өмнөд Солонгосын Samsung компанийн хувьцааны үнэ өнгөрсөн хоёр өдөр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд байгаагүйгээр унажээ. Учир нь сүүлийн үед хамгийн их шуугианыг тариад байгаа зохиогчийн эрхийн талаар маргаантай Apple, Samsung-ийн асуудлыг АНУ-ын шүүхээс Apple... | эдийн засаг |
Үнэт металлын зах зээлийн «kitco. com» сайтын мэдээлж буйгаар өнгөрсөн долоодугаар сараас хойш ам.долларын нэр хүнд олон улсад унаад байна. Эдийн засагчид «ноён ногоон»-ы уналтыг өнгөрсөн хугацаанд дээд амжилт тогтоохуйцаар дээшилсэн «шар металл»-ын үнийн өсөлттэй холбон тайлбарласан. Одоогийн байдлаар олон улсын зах з... | эдийн засаг |
Үнэт цаасны худалдан авах ажиллагааны хүндрэл, чирэгдлийг арилгах, үргүй зардлыг багасгах, томоохон хөрөнгө оруулагчдыг татаж зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор арилжаа, төлбөр тооцоо, хяналтын “Миллениум Ай Ти” буюу дараа төлбөрт шинэ цогц системийг Монголын хөрөнгийн зах зээлд 2012.07.02-ны өдрөөс эхлэ... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа зохион байгуулах “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Үүнтэй холбогдуулан энэ компанийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад өчигдөр болсон Засгийн газ... | эдийн засаг |
Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч, төрийн өмчит компани “Чалько” Монголд Овооттолгой, Цагаан толгой, Сүмбэр, Заг сүүж зэрэг нүүрсний дөрвөн том төсөл хэрэгжүүлж буй Канадын Саутгоби ресорс компанийн эзэмшлийн хувьцааны 58 хувийг 926 сая ам.доллараар худалдаж авах гэрээнээс татгалзсаны дараа тус компанийн хувьцаа урьд х... | эдийн засаг |
Өнгөрсөн сард Ираны мөнгөн тэмдэгт риалын ам.долларын эсрэг ханш суларч, . 21500 риал нь нэг ам.доллартай тэнцэж байсан билээ. Үүнд өнгөрсөн долдугаар сараас хойш Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг Барууны орнуудын авч хэрэгжүүлж буй газрын тос болон банкнуудын эсрэг хориг ихээхэн нөлөөлсөн юм. АНУ болон Европын орнууд Ир... | эдийн засаг |
Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгийн нийлбэр дүн жилийн дотор 14 хувиар өсч, 6,2 их наяд ам.доллар болсон тухай санхүүгийн мэдээлэл цуглуулан дүгнэлт гаргадаг “X-Wealth” компанийн тайланд өгүүлжээ. Тус компани дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгийн хэмжээг гаргахын тулд 2011 оны долдугаар сарын 31-нээс 2012 оны долдуга... | эдийн засаг |
Нефть импортлогч компаниуд өчигдрөөс эхлэн АИ-92 шатахууны үнийг хямдрууллаа. “Петровис”, “Сод Монгол” компаниуд дээрх төрлийн шатахууны үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр буулгаж, 1580 төгрөгөөр худалдаалж байна. Харин “Шунхлай”, "МТ" компани АИ-92 шатахууны үнийг 1570 болгон хямдруулжээ. Д.Жаргалсүрэн | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох эрхтэй компани 44-т хүрсэн талаар албаныхан мэдээлж байна. Дэлхийд “толгой цохьдог” Лондонгийн хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” арилжааны системийг Монголд долдугаар сарын эхнээс нэвтрүүлж эхэлсэн билээ. Шинэ арилжааны систем Монгол Улсын хөрөнгийн гэх тодотголтой зах зээ... | эдийн засаг |
Энэ оны есдүгээр сарын унци алтны дундаж үнэ 1701.6 ам.доллар байгаа бөгөөд 2011 оны мөн үетэй харьцуулахад 12.34 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Алтны үнэ энэ оны нэгдүгээр сараас нэмэгдсэн бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр унци 1781 ам.доллар болсон нь 2011 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үнэ ... | эдийн засаг |
Том асуудлыг томоор шийдвэрлэх хэрэгтэй ба өнөөгийн хоцрогдсон эрчим хүчний системийг шинэчлэх нь манай агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн нааштай нөлөө үзүүлнэ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын агаарын бохирдол нь ард иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны хамгийн ноцтой асуудал болоод байгаа нь нууц биш юм. Дэлхийн Эрүү... | эдийн засаг |
Профиси Коал нь Чандаганын ДЦС барих тусгай зөшөөрлийг 2011 оны арван нэгдүгээр сард авсан юм. 2012 оны зургаадугаар сард эрчим хүч худалдаж авах гэрээндгарын үсэг зурснаар цаашид Техник тоноглол, Худалдан авалт, Барилгын ажлын гэрээнүүдийг 2016 оны хавар гэхэд цахилгаан станцыг сүлжээнд холбох зорилготойгоор гэрээлэгч... | эдийн засаг |
Монгол улс одоо эргэлтийн үедээ орж, гэрэлт ирээдүй өөд хөгжих цаг үе ирж байна. Монгол орон нь байгалийн баялаг ихтэй, гадаад дотоодын хөрөнгө оруулалт их хийгдэж, эдийн засгийн хөгжлийн хурдацаар дэлхийд тэргүүлэх түвшинд хүрээд байна. ОУВС-аас тус улсын жилийн ДНБ хэмжээ 2012–2016 оны хооронд дундажаар 14%-д хүрч, и... | эдийн засаг |
Монгол улсад эрчим хүчний хэрэгцээ тулгамдаад байна. Бидэнд буй эрчим хүчний нийлүүлэлтээс давсан эрэлт хэрэгцээ бий болжээ. Монгол улс шинээр бий болж буй эрчим хүчийг хэрэглэхэд чамгүй амжилтанд хүрсэн боловч бүрэн хэмжээнд шилжих хүртэл нүүрс голлох үүрэгтэй хэвээр байна. Нүүрс Монголын эрчим хүчний дэд бүтцэд чухал... | эдийн засаг |
ОХУ-ын байгалийн хийн экспортын монополь “Газпром” (GAZP.MM) саяхан байгалийн хийн дамжуулах хоолой барих ажлын явцын талаар Бээжин хотод хэлэлцүүлэг өрнүүлжээ. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новакийн мэдэгдсэнээр “Газпром” байгалийн хийн дамжуулах хоолой тавих барилгын ажлын нийт өртгийн 40 хувийг Хятадаар төлүү... | эдийн засаг |
Монгол улс эдийн засгийн хөгжлийнхөө онцгой чухал үе шатанд орж байна. Ингэснээр асар их нөөц боломжтой мөртлөө түүнийгээ ашиглахгүй алгуурлах уу, эсвэл энэ цаг үед шийдвэртэй ажиллаж улс орноо хөгжүүлэх үү гэсэн асуултын өмнө тулж ирлээ. Монголын дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болохын тулд бид нөөц баялагтаа тулг... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын эдийн засгийн байдлын талаар танилцуулга хийхдээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх саруудтай харьцуулахад огцом өссөн гэсэн мэдээлэл өгсөн. Үүний шалтгааныг мэргэжлийн хүмүүсээс тодруулсан юм. Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзо... | эдийн засаг |
Монголд юу нь юунаасаа их вэ. Энэ асуулт олон хариулттай. Гэвч хоёр төгсгөлтэй нэг л хариулт байна. Энэ бол мал нь хүнээсээ 20 дахин их. Хүн нь малаасаа 20 дахин бага. Яаж нуугаад ч малынх нь тоо хүнээс нь илүү гарна. Даанч харамсалтай. Бас даанч эмгэнэлтэй. Яагаад гээч. Эдийн засагт нь тус болох байтал ус болоод байга... | эдийн засаг |
Нэг килограмм үхрийн мах 8-10 мянган төгрөгт хүрчээ. Улаанбаатар хотын аль ч хүнсний захад очсон нэгхэн кило махыг арван мянга орчим төгрөгөөр худалдан авч байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болсон махны одоогийн үнийг сүүлийн жилүүдийнхтэй харьцуулсан судалгааг бид харж байна. Үндэсний статистикийн хорооноос гарга... | эдийн засаг |
“SouthGobi Resources Ltd”(TSX:SGQ)(HKSE:1878) Цагаантолгойн ордын лицензийг “Modun Resources Limited” (ASX:MOU) компанид худалдах хэлэлцээг ирэх арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулснаа мэдэгдлээ. Учир нь Эрдэс, баялаг, эрчим хүчний яам тус компанийн хайгуул, ашиглалтын зарим лиценцийг түр цуцлах шийдвэр гаргасан билээ... | эдийн засаг |
Шинэ загварын “HYUNDAI 9S” экскаватор, дугуйт ачигчийн лизингийн урьдчилгаа 15% боллоо Монгол улсын хөгжлийн гарц болсон уул уурхайн салбарт БНСУ-ын “Hyundai Heavy Industries” компанийн дэлхийд тэргүүлэгч “HYUNDAI” брэндийн экскаватор, дугуйт ачигчийг 2005 оноос хойш “Хера Экуйпмент” компани албан ёсоор нийлүүлж эхэлсэ... | эдийн засаг |
Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гаргаад байна. Уг зээлд хамрагдах хүсэлтэй мянга мянган иргэнд хаанаас ямар байр худалдан авах вэ, хэдий хэрийн урьдчилгаа мөнгө төлөх вэ гэсэн мэдээлэл хамгийн их хэрэгтэй байгаа биз ээ. “100 мянга... | эдийн засаг |
Нийслэлд махны үнэ өсч, нөөцийн махны үнийг нэмсний буруутан нь дан ганц ченжүүд биш ажээ. Ховд, Баян-Өлгий аймагт УИХ-ын даргыг дагалдан ажиллах үед орон нутагт махны үнэ ямар байгааг сонирхлоо. Ховд аймгийн Цэцэг суманд нэг кг хонины мах 5000 төгрөг байна. Харин тэндээс 45 км зайтай Мөст суманд 2800 төгрөгийн үнэтэй ... | эдийн засаг |
“Айвенхоу Майнз”-ын охин компани болох “Саусгоби сэндс”-тэй холбоотой шуугиан намжаагүй байхад Оюутолгой төслийг гүйцэтгэгч “Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд албан тушаалаасаа огцорсон талаар өнгөрсөн лхагва гаригт “Reuters” агентлаг мэдээлэв. Ингэснээр Оюутолгой төслийг хэрэгжүүлэх эрх комп... | эдийн засаг |
“Mongolia Mining 2012” олон улсын уул уурхайн техник технологийн үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд албан ёсны нээлтээ хийж байна. Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнд Монголоос гадна БНХАУ, Австрали, АНУ, Канад, ОХУ, Их Британи, Канад, Швейцарь, Испани, Польш, Чех, Казахстан, И... | эдийн засаг |
Монгол нутгийн говь, тал, хээр, уул нуруу ер нь хаасайгүй харийнхан “шүлсээ гоожуулж”, хумсаа хугалсан ч үл тоон ашигт малтмал руу улайрч байна. “Танай эх оронд тийм ч сайхан юм хийж өгнө, ийм ч тансаг харшид амьдруулчихна” хэмээн амлалт өгсөөр байж тэд уул уурхайн хэдэн мянган ашиглах эрхийг өвөртөлж чаджээ. Өнөөдө... | эдийн засаг |
Роберт Фрийдланд “Рио Тинто”-д “Айвенхоу Майнз” компаниа найр тавин өглөө. Түүнийг огцорч байгаа тухай мэдээлэл цацагдсаны дараа Торонтогийн Хөрөнгийн бирж дэх “Айвенхоу Майнз”-ын нэгж хувьцааны ханш 15 хувиар өсч, 13.41 канад доллар болсон байна. Оюутолгойтой холбоотой дуулиан дэгдэх бүрт тус компанийн хувьцааны ... | эдийн засаг |
Тэрбумтан Роберт Фрийдлэнд “Айвенхоу Майнз” компанийн захирлын албан тушаалаасаа огцорчээ. Учир нь тус компани хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той тохиролцоонд хүрч чадаагүй юм. Оны эхээр “Айвенхоу” дахь эзэмшлийн хувиа 51 хувь болгосон “Рио Тинто” Оюутолгойн бүтээн байгуулалтыг алдагдуулахгүйн тулд 1.8 тэрбум ам.долларын... | эдийн засаг |
ОУВС-гийн эдийн засагчид нефтийн үнэ дахин нэмэгдэхгүй гэж мэдэгдсэн байна. Нефть экспортолдог байгууллагуудад газрын тос өндөр үнэтэй байх үе дуусч байгаа учир бэлтгэлтэй байхыг зөвлөсөн гэнэ. ОУВС-гийн эдийн засагчид Хятадын эдийн засгийн хөгжил удааширсан болон АНУ-ын эдийн засаг өсч байгаа зэрэг нь одоо нефтийн үнэ... | эдийн засаг |
Монгол Улс ашигт малтмалын экспортоор Австралийн хамгийн том өрсөлдөгч болж буй гэнэ. Далайд гарцгүй, Төв Азийн Монгол коксжих нүүрсний зах зээлийн 44 хувийг дангаар хангаж байгаа бол Австрали зах зээлийн дөнгөж 22 хувийг эзэлж байгаа аж. Тиймээс Монголын шинэ төмөр замын төсөл нь Япон, БНСУ зэрэг нүүрсний томоохон за... | эдийн засаг |
“Стратегийн санаачлагын агентлаг “ (ССА) Оросын түүхий эдийн экспортын хувийг бууруулан гадаадад хэрэглээний өндөр технологийн бараа бүтээгдэхүүн гаргахыг дэмжихэд чиглэгдсэн арга хэмжээний жагсаалтын “замын зургийг” боловсруулжээ. “Коммерсантъ” сонин тэр төлөвлөгөөг олж мэдсэн байна. ССА төлөвлөгөөгөө ерөнхий сайд Вла... | эдийн засаг |
“Айвехоу Майнз”-ын удирдлагыг гартаа авсан “Рио Тинто” групп Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чайналко” корпорацид хяналтын хувьцааг нь худалдсан “SouthGobi Resources Ltd” (SGQ.T) компанийн гэрээг эргэн харах болно гэж мэдэгдлээ. “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Том Албанез компанийн жил бүрийн ерөнхий зөвлөлгө... | эдийн засаг |
Шатахуун импортлогч компаниудад ногдуулсан 17,2 тэрбум төгрөгийн торгуулийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүчингүй болгосонтой холбогдуулан Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Шатахуун импортлогч компаниуд 2012 оны ... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газар стратегийн нөөц бүхий уул уурхайн ордуудаас орж ирсэн орлогоос иргэн бүрт хувь, хишиг хүртээхээр болсон. Удтал хүлээлгэсэн энэ асуудлын эцсийн шийдвэр иргэдэд хувьцаа, бэлэн мөнгө олгох дээр тогтов. Гэхдээ асуудал зуун хувь, төгс шийдэгдсэнгүй ээ. Учир нь өндөр настан, хөгжлийн бэрхшээ... | эдийн засаг |
Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан болж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцсэн байна. Хуралдаанаас Г.Алтансүхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргын албан тушаалд томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, Ерөнхий сайд... | эдийн засаг |
Энэ оны нэгдүгээр сард нефть импортлогч компаниуд шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмсэн. Нефть импортлогчид шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг ам.долларын ханш өссөнтэй холбон тайлбарлаж байсан. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шатахуун импортлогч компаниудыг үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмлээ хэмээн ... | эдийн засаг |
Хятадын төрийн өмчийн “Чалко” компани Монголын Овоот толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг “South gobi sands” компанийн 57.6 хувийг тухай мэдээлэл гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хэлцэл дөрөвдүгээр сарын эхээр хийгдэж, энэ талаар Financial times мэдээлсэн. Харин Монголд дөрөвдүгээр сарын 11-нд эдийн засагч Д.Жар... | эдийн засаг |
“Capital & Crisis”-ийн шинжээч Кристофер Мэйер байгалийн асар их баялагтай Монгол улс хөрөнгө оруулах маш ашигтай газар гэж хөрөнгө оруулагчдад зөвлөжээ. 2004 оноос хойш “Capital & Crisis”-т эдийн засгийн тойм бичиж буй тэрбээр шинэ номондоо хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулах боломжуудын талаар бичсэн аж. Тэрбээр Браз... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газар гэж онцлоод байгаа ч аль улсынх вэ гэсэн эргэлзээ заримдаа өөрийн эрхгүй төрүүлнэ. Монголын нүүрсийг тойрсон гадаадынхны сонирхолд манай Засгийн газар хөтлөгдөж яваагаа мэдэхгүй л байна гэж баймааргүй юм. Эсвэл мэдсэн атлаа дүлий дүмбэ царайлж сууна уу (эсвэл бүүр туслаад байна уу). Хувийн ко... | эдийн засаг |
Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар ид яригдаж байгаа энэ үед мэргэжлийн хүмүүс, судлаачдын байр суурийг хүргэх үүднээс “Монголын газрын тосыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, загварчлах нь” сэдвээр ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн Их Сургууль-Уул уурхайн ака... | эдийн засаг |
Өнгөрсөн намар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хальтхан хэлэлцэж, Засгийн газарт буцаагдсан Тавантолгой төсөл нам жим болоод удлаа. Сонгууль дөхсөн улс төрийн халуухан өрнөл, уул уурхайд болж буй томоохон үйл явдлууд, Н.Энхбаяр болоод Ц.Нямдоржийн тухай эх адаггүй хэрүүл дунд Тавантолгой төсөл хэдийнэ мартагдав уу г... | эдийн засаг |
“Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал “Хорт Боб” хочтой Роберт Фрийдландыг огцруулснаас хойш нэг сарын дараа тус компанийн хяналтын хувьцааг эзэмшдэг “Рио Тинто” групп менежментийн удирдлагыг гартаа авлаа. Тус компанийн гүйцэтгэх захирлын албыг түр хашиж байсан Кей Престлиг шинэ гүйцэтгэх захирлаар томилсныг “Ай... | эдийн засаг |
Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр тэргүүлдэг "Чайналко"-ийн охин компани "Чалко" Монголын нүүрсний салбарт ноёрхлоо тогтоохоор яаравчилж байна. Хөнгөн цагааны үйлдвэрлэлд шаардагддаг түүхий эдийн 50-60 хувь нь коксжуулсан нүүрс. Тиймээс нүүрсний зах зээлийг хамгийн ихээр сонирхож байна. Бээжинд төвтэй "Чалко" олон бирж дээр... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.