news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Газрын царцдас дахь тархалтаараа 14 дүгээрт, хүнд металлуудаас төмрийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг элемент бол манган. Дэлхийд 565.5 сая тонн манганы хүдрийн нөөц бий. Үүнээс Украинд 25, ӨАБНУ-д 23, Австралид 15, Энэтхэгт 10, ОХУ-д таван хувь нь ногддог байна. Харин Габон, БНХАУ, Бразил, Казахстан, Гүрж зэрэг улсад...
эдийн засаг
Засгийн газар ирэх сонгуулиас өмнө иргэн бүрт хишиг, хувь хүртээх шийдвэр гаргасан. Гэхдээ өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй ир­гэд эх орны хишгийн нэг сая төг­рөгөө бэлнээр нь авахаар болсон. Ха­рин бусад иргэдийн хувьд хувьцаа сонгох гэсэн хувилбар дээр л зогсч үлдээд буй. Оюутнууд сургалтын төл­бөртөө хувь, хишгээ ...
эдийн засаг
Владимир Путин ирэх даваа гарагт тангараг өргөнө. Дмитрий Медведевт дөрвөн жил хадгалуулсан Ерөнхийлөгчийн суудлаа эргүүлж авна. Гэхдээ ингэхийн тулд В.Путин ард түмэндээ чамлахааргүй их амлалт өгсөн. Гэтэл Оросын төсөвт тэр их мөнгө нь байдаггүй. Тиймээс В.Путин газрын тосны салбараа бүрэн дайчлахаар шийдэж, бодлогоо ...
эдийн засаг
“Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд өнгөрсөн 2 дугаар сард парламент нэмэлт, өөрчлөлт оруулснаар манай иргэн бүр “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаний 1072 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болов. Хэдийгээр дэлхийд гайхуулсан, стратегийн ач холбогдолтой Таван то...
эдийн засаг
Газрын доорхи баялгаа сандайлж суусаар алдаж буй Монголын Засгийн газрын талаарх дуулиан сонгуулийн чимээнд түр дарагдав. Энэ зуур эдийн засагтаа гадаадынхны ашиг сонирхлыг хэрхэн тэнцвэржүүлэх тухай хууль парламентчдын анхаарлын төвөөс бүр холдов. Харийнхан хүссэн салбартаа мөнгө угааж халаасаа түнтийлгэж байхад монго...
эдийн засаг
Хориннэгдүгээр зуун гартал юу ч үйлдвэрлэж үзээгүй, баялаг бүтээж чадаагүй монголчууд бид гэнэт л асар их баялгийн эзэн болчихов. Өвөг дээдсээс өвлөсөн эх газрынхаа хөрсөн доороос тэрхүү баялгийг оллоо. Энэ бол одоохондоо баялаг бус зөвхөн олз юм. Өнөөдөр тэрхүү олзыг хуваах эрх мэдлийн төлөөх тэмцлээр улс төрийн өрсөл...
эдийн засаг
Монголын улс төрийн халуухан өрнөлтэй зэрэгцэн уул уурхайн салбарынхан өчигдөр хөгжилд хөтөлсөн 90 жилийнхээ тухай хэлэлцэв.  Хөгжил муутайгаараа цоллуулж, алтан дээр суусан гуйлгачин, түүлгэчнээрээ дуудуулж явсан Монгол Улс өнөөдөр дэлхийд эдийн засгийнхаа өсөлтөөр тэргүүлж, тэдний анхаарлын төв цэг болоод байна. Ихэм...
эдийн засаг
“Mining Mongolia 90” олон улсын нээлттэй чуулганы хоёр  дахь өдөр яригдсан гол сэдэв нь Монгол Улс уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Энэ ч шинэ сэдэв биш л дээ. Бараг л Монгол Улсын нэг том мөрөөдөл гэхэд дэгсдэхгүй байх. Чуулган болгоноор л Монгол Улс уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ хэмээн том ду...
эдийн засаг
“Үндэсний аюулгүй байдлыг хан­гахад стратегийн ач хол­богдолтой аж ахуйн нэгжид га­даадын хөрөнгө оруулалтыг хэ­рэгжүүлэх журмын тухай” хууль батлагдах эсэх асуудал олны анхаарлын төвд байгаа энэ үед “Монгол Улс Тавантолгойгоо бие даан ашиглаж магадгүй” тухай мэдээлэл олон улсад цацагдаж эхэллээ. Монгол Ул­сын төр, түм...
эдийн засаг
Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар хувиараа ашигт малтмал олборлогчид буюу “нинжа” нар  жилд 0.5 тонн алт олборлодог аж. Түүнчлэн манай улсад буюу 14 аймгийн 80 гаруй цэг дэх алт, жонш, нүүрс, гянтболдын ордод хувиараа ашигт малтмал олборлогчид ажиллаж байгаа. Тэдний 90 хувийг алтны шороон болон үндсэн ордод...
эдийн засаг
Өмнөговийн Овооттолгойн нүүрсний ордод олборлолт явуулж буй SouthGobi Resources Ltd компани өчигдөр оны эхний улирлын ашгаа тайлагнаж, үнэт цаасны арилжаа нь хоёр дахин нэмэгдэж, нэгж хувьцааны үнэ өсч буй гэж мэдэгджээ. Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources Ltd”-ийн зарим лиценцийг Монголын Засг...
эдийн засаг
Дорнод аймгийн Чойбалсан хотод төрийн өмчийн оролцоо 34 хувиас багагүй байхаар тооцон газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” компани байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэжээ. Харин бусад хувийг эзэмших аж ахуйн нэгжийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, компанийн дүрмийг боловс...
эдийн засаг
Дэлхий дээрх коксжих нүүрсний хамгийн том орд газрын эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд багтаан Лондоны Хөрөнгийн биржид бүртгүүлэх нь талаар болж 2013 оны эхээр олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар болжээ гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус агентлаг энэ талаар цааш ийнхүү  мэдээлсэн байна. Төрийн...
эдийн засаг
“SouthGobi Resources” компани (TSX:SGQ)(HKSE:1878) тавдугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтоос Хятадын Секе боомтын хооронд нүүрс тээвэрлэх найман хилийн гарц нээсэн тухай өчигдөр мэдээлжээ. Энэ нь Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Хилийн хооронд шинэ замууд гаргахаас өм...
эдийн засаг
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж Тавантолгойн хувьцааны нэгж үнийг тогтоожээ. Нэгж хувьцааны  үнийг 933 төгрөг хэмээн тогтоосон байна. Иргэдэд олгох 1072 хувьцааны нийт үнэ нэг сая 176 төгрөг болох ажээ.                              Д.ОЮУН
эдийн засаг
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн нэгж хувьцааны үнийг тогтоосон юм. Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодруулахад “Засгийн газрын хуралдаанаар  тогтоосон нэг ширхэг  хувьцааны үнэ 933 төгрөг гэдэг бол Тавантолгойн хувьцаа олон улсын зах зээл дээр гарахаас өмнө иргэдийн хувьцааг мөнгөжүүлэх, аж ...
эдийн засаг
Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дахь Хавчуу хэмээх газар алтны хайгуул, шинжилгээ хийж буй “Алтан Рио Минералс” TSX.V: AMO компани  эхний өрөмдлөгийн үр дүнгээ хөрөнгө оруулагчдадаа танилцуулжээ. Хавчуу ордын лицензийг 100 хувь эзэмшдэг “Алтан Рио” хуучин “Бороо”-гийн алтны орд байсан газраас холгүй эхний өрөмдлөгийг яв...
эдийн засаг
Монголын төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компаниас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж буй IPO 10.6 тэрбум ам.долларын үнэ хүрнэ хэмэээн Хөрөнгө оруулалтын мэдээлэл, судалгааны компани “Frontier Securities” тооцоолж  буй талаар Блумберг агентлаг мэдээлжээ. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоно...
эдийн засаг
Увсчууд удахгүй нутгаасаа хөөгдөх нь. Учир нь аймгийн нийт нутгийн 90 орчим хувьд нь лиценз олгочихож. Малын бэлчээр, тариалангийн талбай байхгүй болжээ. Юу ч үлдээлгүй лиценз олгоод дуусч. Одоогийн байдлаар Увсын 19 сумаас 17 сумын 177 газарт 156 ашиглалт, хайгуулын лиценз олгосон ноцтой баримт ил боллоо. Тиймээс тун ...
эдийн засаг
Ази тивийн түүхий эдийн зах зээлд ноёрхлоо тогтоосон Австрали улсад нэгэн том өрсөлдөгч гарч ирж буй нь Монгол Улс. Бид Хойд Ази буюу энэ тивийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгчийг Австралиас урвуулан авах боломжтойгоороо австра­личуудыг гомдоох үүд хаалга нээлттэй байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд бүс нутгийн төдийгүй д...
эдийн засаг
Ашигт малтмалын газрын ирүүлсэн мэдээгээр манай улсад уул уурхайн хүчин төгөлдөр бүртгэлтэй 3692 тусгай зөвшөөрөл бий. Эзэмшигч компаниудын нэр нь ч тодорхой. Харин энэхүү жагсаалт хэр бодитой вэ гэдэгт эргэлзээ төрөхөөс аргагүй. Нэг хүнд уул уурхайн бизнес эрхлэх санаа төрөөд хөөцөлдсөөр байгаад тусгай зөвшөөрөл авч д...
эдийн засаг
Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэд регистрийн дугаараа ашиглан хувьцааны холбогдолтой бүхий л мэдээллээ Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны http://www.mswl.gov.mn/ сайтаас авах боломжтой болжээ. Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлтэй 1.5 сая гаруй иргэн бүртгүүлжээ. Үүний 98.2 хувь нь хувьца...
эдийн засаг
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүд хугацаагаа сунгах өргөдлийг Ашигт малтмалын газарт хүлээн авч байна. Тус газраас наймдугаар сард хугацаа нь дуусах хайгуулын 58 тусгай зөвшөөрлийн жагсаалтыг гаргажээ. Хэрэв заасан хугацаанаас өмнө аж ахуй нэг...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа авахгүй гэсэн иргэд нэг сая төгрөгөө авна хэмээн буруу ойлгож, банкууд дээр ачаалал үүсгэх болсон гэнэ. Харин Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хувьцаагаа авахгүй гэсэн иргэдийн мөнгийг аж ахуйн нэгжүүдийн мөнгө төвлөрсөн цагт өгөхөө мэдэгдээд байна. Тиймээс ...
эдийн засаг
Хоёр жилийн турш иргэн бүрт сар бүхэн хүртээж байсан хувь, хишгийг ирэх сараас олгохгүй. Өөрөөр хэлбэл, сар бүхэн иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөг энэ зургадугаар сараар дуусгавар болж байгаа юм. Байгалийн баялгаас орж ирж буй ашгийг ард түмэндээ ижил, тэнцүү хуваарилах үүднээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ни...
эдийн засаг
Японы гурав дахь том түнш, нүүрс экспортлогч компани “Sojitz” Өвөрмонголын нүүрсний экспортыг гурван жилийн дотор гурав дахин өсгөнө гэж мэдэгджээ. Өвөрмонголын “Zhongmeng Coal” уурхайн хувьцааны 10 хувийг эзэмшдэг тус компанийн ерөнхий менежер Масааки Бито Өвөрмонголоос Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг гурав дахи...
эдийн засаг
"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдах ажил өнөөдөр дуусгавар болох юм байна. Засгийн газрын 201 дүгээр тотоолоор худалдан авах хувьцааны төлбөрийг 2012 оны долдугаар сарын 1-нээс өмнө төлсөн аж ахуйн нэгжүүдэд худалдахаар заасан байгаа.  Худалдан авах хувьцааны дээд хэмжээ 36 мян...
эдийн засаг
Европын холбоо өрийн хямралд гүн нэрвэгдсэн Испанийн банкинд санхүүгийн зээл олгохыг зөвшөөрсний дараа Азид нэг баррель тосны үнэ өнөөдөр найман сарын хугацаанд анх удаа 79 ам.долларт хүрч нэмэгджээ. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн зах дээр нэг баррель нь 79.29 ам.доллар болж, 1.60 ам.доллараар нэмэгдсэн бол Лондонгийн “I...
эдийн засаг
Хонконгийн хөрөнгийн бирж дээр сүүлийн саруудад байнгын уналттай байсан “Саусгоби ресурс” компанийн хувьцаа өчигдөр 4,48 хувиар өссөн нь Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны үйлдвэр “Чалько”-гийн саналтай холбоотой юм байна. Учир нь гадаадын хэвлэлүүдэд дахиад л “Саусгоби ресурс”-ийн хяналтын хувьцааны 60 хувийг Хятадын...
эдийн засаг
АНУ болон Европын холбооны хоригийн улмаас Кени улс Иранаас түүхий нефть импортлохоо зогсоосон байна. Өнгөрсөн сард Кени улс Ираны үндэсний газрын тосны компаниас дөрвөн тонн газрын тос импортлохоор  гэрээ байгуулсан ажээ. Гэвч Найроби дахь АНУ-ын Элчин сайд Ираны Засгийн газрын орлогыг багасгах хэрэгтэй гэж сануулсан ...
эдийн засаг
Өмнөговь аймгийн нутаг дахь Оюутолгой ордод бүхэл бүтэн хятад хороолол буюу чайнатаун бий болоод буй талаар “Wall street” сэтгүүлд бичсэнийг орчуулан хүргэе. Гадаадынхны нэрлэснээр Монголын бүх баялгийн орой нь болсон Оюутолгой төслийн нийт ажиллах хүчний гуравны нэгээс илүү хувь нь Хятадаас ирсэн хөлсний ажилчид байда...
эдийн засаг
"Энэ орчлонд хүний ёсноос гадуур хүмүүс нэлээд тааралддаг. Тэдний санаанд өөрсдөөс нь ч илүү зэрлэг адгуус маягийн бодол төрдөг аж" хэмээн АНУ-ын нэрт зохиолч Исаак Башевис Зингэрийн бичсэн "Золиос" гэх нэгэн өгүүллэг эхэлдэг. Би уран зөгнөл, уран сайхны зохиол хүүрнэх гэсэнгүй. Гагцхүү цаг, минут тутам хүрээгээ тэлж б...
эдийн засаг
“Оюу толгой” ХХК-тай гэрээлэгч  Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай JDCC компанийн монгол ажилчид өнөө өглөөний 7 цагаас хойш ажил  хаялт зарлаад байна.  Тэд монгол улсын хууль тогтоомжийн дагуу ажлын цагаа багасгаж, илүү цагийг хөлсийг тооцон, амралтын өдөртэй болгох, цалин нэмэх гэх мэт шаардлагуудыг тавьж байгаа ...
эдийн засаг
Манай улсын эдийн засгийн зүтгэх хүч нь нүүрс. Тиймээс улсын төсвийн орлогод зэс бус нүүрс жин дарах боллоо. Гэрлийн хурдаар нүүрсний экспорт нэмэгдэж, гадаад худалдааны 98.5 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзлэх болов. Тодруулбал, чулуун нүүрс нийт экспортын 46.8 хувийг бүрдүүлж байна. Өнөөдөр нүүрсний салбарт төри...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авахаар төлбөрөө зургадугаар сарын 30-нд шилжүүлсэн аж ахуй нэгжүүд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд ирж төлбөрийн баримтаа тулгахыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас анхааруулжээ. Мөн хувьцаа худалдан авахаар хороо, сумдаа хүсэлтээ өгсөн иргэд...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахаар төлбөрөө тушаасан аж ахуй нэгжүүд өчигдрөөс эхэлж, хувьцаагаа эзэмшиж эхэлсэн талаар Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлэв. УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хув...
эдийн засаг
Ираны нефтийн олборлолт 2012 оны зургадугаар  сард сүүлийн 20 жилд байгаагүй хэмжээгээр унажээ. Исламын энэ улсын нефтийн салбарын байдлыг ажиглаж байдаг трейдерүүд энэ талаар хэлсэн тухай The Financial Times  сонинд өгүүлсэн байна. Зургадугаар сард Ираны нефть олборлолтын өдрийн хэмжээ 3,7 сая баррель руу ортлоо буурч...
эдийн засаг
Австралийн хөрөнгө оруулагчид Монголын газрын тос, байгалийн хийн  салбарт хөрөнгө оруулах  гэнэ. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Strzelecki Metals” Монголд газрын тос, байгалийн хийн хайгуул хийх эрхтэй, бүртгэлгүй “Wolf Petroleum” компанийг худалдан авахаар төлөвлөж байгаа юм байна. Монголын уур уурхайн салба...
эдийн засаг
Өнгөрсөн тавдугаар сард газрын тосны хэрэгцээ өссөнтэй зэрэгцээд баррель газрын тосны үнэ 90 ам.доллар болж өссөн байна. Өчигдөр Нью-Йоркийн бирж дээр цахим худалдаагаар Банкокын цагаар үд дундад баррель газрын тосны үнэ 89.67 ам.доллараас 90.34 ам.доллар болж нэмэгдсэн байна. Харин Лондонгийн “ICE futures”  бирж дээр ...
эдийн засаг
Монголд эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж буй Канадын “Prophecy Coal Corp” Тугалгатайн ордын урьдчилгаа төлбөр 10 сая ам.долларыг хайгуул, хөрөнгө оруулалтын “Waterton Global Value” компаниас зээлэхээр болсон гэнэ. Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумдын нутагт орших Тугалгатайн нүүрсний ордын хайгуулын лицензийг  “Prop...
эдийн засаг
Өндөр технологийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох газрын ховор элементийн төлөөх тэмцэл дэлхийн улс орнуудыг хоёр хэсэгт хуваагаад байна. Өөрөөр хэлбэл, нэг талд нь газрын ховор элементийн хамгийн том нийлүүлэгч Хятад улс, нөгөө талд нь хай технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнууд. Газрын ховор элемент гэдэгт Мен...
эдийн засаг
Евробүсээс эхэлсэн хям­рал Хятадын эдийн засагт асуудал үүсгэх боллоо.  Европ болон АНУ-ын эдийн засгийг доголдуулаад байгаа үнэт цаасны уналт хийгээд түүхий эдийн ханшийн савалгаа Азид ч нүүрлэж байна. Хятад улсын инфляци нэмэгдсэнээс Засгийн газар нь мөнгөний бодлогоо хумиж эхэлсэн юм. Үүнээс болж тус улсын дотоодын ...
эдийн засаг
Цөмийн эрчим хүчнээс татгалзахыг уриалсан хэдэн арван мянган япончууд өчигдөр Ерөнхий сайдын ордны гадна жагсчээ. Өнгөрсөн жил болсон газар хөдлөлт, цунамийн уршгаар Японы Фукушима Даичи АЦС сүйдэж, цацраг идэвхит бодис алдагдсанаас хойш Японд цөмийн эрчим хүчний эсрэг хөдөлгөөн идэвхижсэн юм. Цацраг идэвхит бодисын ал...
эдийн засаг
“Aspire Mining Limited” (ASX:AKM) компани менежментийн багийн ахлагч Жеймс Бенсоныг Хөвсгөл аймгийн нутаг дахь “Овоот” төслийн захирлаар томилжээ. Жеймс Бенсон нь хуучин Монгол-Зөвлөлтийн хамтарсан төслүүдэд ажиллаж байсан, туршлагатай инженер юм байна. Жеймс Бенсон “Овоот” төслийг удирдахаас гадна уул уурхайн дэд бүтц...
эдийн засаг
Канадын “Алтан Рио Минералс” компани  TSX.V: AMO Ононгийн алтны ордыг эзэмшигч “Эрдэнийн эрэл” ХХК-ийн хувьцааны 90 хувийг худалдан авчээ. “Алтан Рио”  худалдан авах гэрээний дагуу сүүлчийн 240 мянган ширхэг хувьцааны төлбөрийг барагдуулжээ. Эдгээр хувьцааны төлбөр нь гурван талт хэлэлцээрийн гол хэсэг юм. Худалдан ава...
эдийн засаг
Нөөцийн мах худалдаанд гарахаа больсноос хойш махны үнэ эрчимтэй өсөж, нэг килограмм нь 10 мянган төгрөгт хүрсэн нь хүмүүсийг бухимдуулсан. Одоогоос хэдхэн хоногийн өмнө үхрийн мах килограмм тутамд 9000 орчим төгрөгийн үнэтэй байсан бол "Дэнжийн 1000" захад махны үнэ төрлөөсөө хамаарч 300-1000 төгрөгөөр буурсан байна. ...
эдийн засаг
“Дархан газрын тос” төрийн өмчит нефть боловсруулах үйлдвэр байгуулах болсонтой холбоотойгоор Япон улсаас тавьсан хөрөнгө оруулах саналыг Монголын Засгийн газар хүлээн авсан талаар Газрын тосны газраас мэдээлж байна. Ингэхдээ хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргахаар болсон...
эдийн засаг
Билгийн тооллоор морь сар гарсан хэдий ч өдөр бүр бороо тасарна гэж үгүй. Бороотой өдрийн өглөө оройд хүйтэн салхи яндангаар хүүгэн гал түлэхгүй л бол зэвий даах тул өөрийн эрхгүй түлээ нүүрснийхээ дөрвөлж рүү гар явуулаастай, хэтэвч тэмтрүүлээстэй хэвээр. Нүүрсний үнэ ханш ч буух янз алга. Дүн өвлийнх шиг тэвш нь 350 ...
эдийн засаг
Газрын тос олборлогч “Петро Матад” (LON:MATD) компанийн удирдах зөвлөлийн гишүүн бус хоёр захирал тус компанийн 50,000 фунт стирлингтэй тэнцэх хувьцааг худалдаж авчээ. Филипп Винго “Петро Матад”-ын тус бүр нь 7,63 пенсийн хагас сая хувьцааг нийт 38,150 фунт стирлингээр худалдаж авсан бол Жорж Уоткинс 200 ширхэг хувьцаа...
эдийн засаг
Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто групп Айвенхоу Майнз компанийн эзэмшлийн хувьцааны 51хувь буюу 133,6 сая ширхэг хувьцааны төлбөр 935 сая  ам.долларыг өчигдөр төлжээ. Канадын Айвенхоу Майнз компани дахь эзэмшлийн хувьцааг 51 хувь болгож өсгөснөөр Рио Тинто Оюутолгой төслийн гол гүйцэтгэгч болж, менежментийн баг...
эдийн засаг
Дархан, Сэлэнгийн бүс нутагт Металлургийн цогцолбор буюу хар төмөрлөгийн үйлдвэрийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Сангийн яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Германы “IBO” компани зэрэг гадаад, дотоодын яам, агентлаг, компаниуд хамтран байгуулахаар болсон ...
эдийн засаг
Өсөлтийг хангах хөрөнгө оруулалтыг хөгжиж буй эдийн засаг бий болгож чадахгүй нь ойлгомжтой. Гэвч гадаадын хөрөнгө оруулалтыг дагалдах нэг эрсдэл нь зах зээл бүрэлдэн тогтож буй орны улс төрийн хэцүү тоглоомтой нүүр тулах асуудал болдог. Хөгжсөн орнуудаас ялагаатай нь хөгжиж буй улс орнуудад хөрөнгө оруулах нь хамаагүй...
эдийн засаг
“Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК,  “Баялагийн хувь” ХК-иуд хамтран ажиллана Баялаг нөөц бүхий ордоос ард иргэддээ хувь хүртээх тухай ярьдаггүй, хийдэггүй, эсрэгээр гадаадын компаниудад найр тавихыг  чухалчилдагцаг үе дуусч байна. Асар том ордыг тасчин хувааж гадаадын компаниудад ашиглуулах гэж байсан үйлдэлийг таслан зо...
эдийн засаг
Дэлхийн ашигт малтмалын зах зээлд алтны ханш цойлсоор. Тэр ганцаараа ойрын арван жилд байгаагүй амжилтыг үзүүлж, эдийн засагт ноёрхолоо тогтоов. Түүхэндээ л хамгийн дээд амжилтаа тэр эвдлээ бас саарсангүй. Латин хэлнээс гаралтай Үүрийн туяа буюу Алт/аurum/ хүчээ авсаар. Түүний эрин үеийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, ал...
эдийн засаг
Төмөрлөг үйлдвэрийн гол түүхий эд болох төмрийн хүд­рийн хэрэгцээ дэлхийн зах зээлд өсөн нэмэгдэж, үнэ нь өн­гөрсөн оныхоос бараг хоёр дахин өсчээ. Харин төмрийн агууламж нунтаг болон бүхлээс нь хамааран нэг тонн нь 165-200 ам.доллар болоод байсан бол сүүлийн үед үнэ буурах хандлагатай болжээ. Хятадын ган үйлдвэрлэгчди...
эдийн засаг
Уул уурхайн үндэсний ассоциацийн дэргэдэх “Уул уурхайн хүний нөөцийн хөгжил” ТББ нь “MMSM” /Mining management service/ болон “Tysons” компанитай хамтран сургалт аялал зохион байгуулахаар болжээ. Уг сургалт, аялалд хамрагдсанаар ирэх есдүгээр сарын 24-ээс эхлэн АНУ-ын Лас Вегас  хотын үзэсгэлэн  худалдааны төвд болох MI...
эдийн засаг
“100 мянган айлын орон сууц ” хөтөлбөрт хамрагдан орон сууцтай болохыг хүсэгчид байрны үнэ ханш, нөхцөл ямар байгаа, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг хамгийн их сонирхож байгаа. Тэдний хувьд эдгээр мэдээллийг олж авах боломжтой “Шинэ орон сууц -2012” үзэсгэлэнг Барилгын мэдээлэл сургалт сурталч...
эдийн засаг
Нийслэлчүүдийн махны хэрэгцээний гол ханган нийлүүлэгч болсон Хүчит шонхор захад махны нийлүүлэлт ихсэж, үнэ буурч эхэлжээ. Тус захад өдөрт дунджаар 40-60 тонн мах нийлүүлэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн өвөл манай орны ихэнх нутгаар өнтэй өвөл болж, мал сүрэг тарган тавтай онд орсны үрээр хөдөөнөөс шинэ тарган махны нийлү...
эдийн засаг
Монголын ДНБ энэ онд 20 хувиар өсч, богино хугацаанд эдийн засаг нь асар хурдтай өссөн улс болж, дэлхийн рекорд тогтооход ойрхон байна гэж “Silk Road Management” санхүүгийн институтийн шинжээч ярьжээ. Оюутолгой шиг томоохон ордод гадаадын хөрөнгө оруулалт цутгаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж буй нь эдийн...
эдийн засаг
Нефть импортлогч “Петровис” компани өнөөдөр АИ-92 бензины үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр хямдруулахаар болсон байна. Энэ талаар тус компанийн мэргэжилтэн “АИ-92 шатахууны үнийг өнөөдөр орой буулгана. Одоогийн байдлаар хэдэн цагт, ямар шалтгаанаар, хэдий хугацаанд буулгах зэрэг тодорхой мэдээлэл алга байна. Зөвхөн У...
эдийн засаг
Энэ жил нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан 12000 тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлсэн. Харьцангуй их хэмжээний мах нөөцөд бэлтгэсэн гэж байгаа ч энэ нь иргэдэд хүрэлцээ багатай байгаа билээ. Нийслэлийн хэмжээнд энэ жил 2800 тонн махыг нөөцлөн худалдаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд  нө...
эдийн засаг
Дүүргүүдийн гэрээт дэлгүүрүүдээр өнөөдрөөс эхлэн 1000 тн нөөцийн мах урьд нь борлуулагдаж байсан үнээр нь худалдаалж эхэллээ. Нөөцийн махыг ирэх зургадугаар сарыг дуустал хуучин үнээр нь зарах бөгөөд ингэснээр зах зээл дээрх махны үнэ буурахад нөлөөлнө гэж холбогдох албаныхан мэдэгдэж байна. Нийслэлийн зүгээс энэ арга ...
эдийн засаг
Засгийн газраас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг дөрөв, тав, зургаадугаар сард хувааж олгохоор шийдвэрлэсэн. Гэвч иргэдийн хувьд нэг сая төгрөгийг бөөнд авах хүсэлтэй байгаа ч ийм боломж хомс байгааг Сангийн сайд Д.Хаянхярваа хэлж байсан. Учир нь өдөр ирэх тусам нэмэгдэж буй инфляцийг ...
эдийн засаг
Монголчууд махны экспортоо сайжруулж, олон улсын тавцанд гаргах асуудлаар зөвлөлдөх уулзалт өнгөрсөн баасан гарагт МҮХАҮТ-д боллоо. Уулзалт, зөвлөгөөнд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 27 компанийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Махны экспортын тухай Олон улсын маркетинг, брэндингийн мэргэжлийн зөвлөх Стэфи Крэпп...
эдийн засаг
Дэлгүүрт өрнөсөн яриа. Жаахан хүү мөхөөлдөс авахаар мөнгөө худалдагчид өглөө. Лангууны цаанаас цухуйхтай үгүй шахам харагдах жаал хүүгээс худалдагч ийн асууж байна. -За, юу авах гэсэн юм? -Шокалад. -Мөнгө чинь хүрэхгүй юм байна. -Тэгвэл мөхөөлдөс авья. Мөхөөлдөс хэд вэ? -Мөхөөлдөс 250 төгрөг. -Өө, уржигдар би 200 төгрө...
эдийн засаг
Зөвхөн нэг сарын дотор инфляци улсын хэмжээнд 2.2 хувь, нийслэлд 2.5 хувиар өсөв. Зорилтот түвшин 10 хувь  байхад одоогоор жи­лийн 17.3 хувьд хүрээд бай­гаа­гийн шалтгаан нь махны үнийн өсөлтөөс бус  УИХ-ын сонгуультай холбоотой. Сон­гуулийн жилд инфляци өсөж, эдийн засаг халдаг. Харин да­раагийн жилд нь тэрхүү халалты...
эдийн засаг
Махны үнэ буурсан гэсэн иргэдийн мэдээллийн дагуу ард иргэдийн очиж үйлчлүүлдэг  “Хүчит шонхор” зах дээрх махны үнэтэй танилцлаа. Худалдаачдын тухайд махны үнэ долоо, долоо хоногоор бага ч гэсэн буурч байгаа тухай хэлж байна. Үүнийг малчдын махны нийлүүлэлттэй холбон тайлбарлаж байгаа юм. Махны үнийг өмнөх долоо хоногт...
эдийн засаг
Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч, төрийн өмчит “Чайналко” компанийн охин компани “Чалко” Өмнөговийн Овооттолгойн ордыг эзэмшдэг “SouthGobi Resources Ltd” компанийн хяналтын хувьцааг худалдан авахаа түр хойшлуулсан ч зөвшөөрөл авахаар гадаад дотоодод дээгүүр доогуур хөөцөлдөж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Х...
эдийн засаг
Нэг сая төгрөгөө бэлнээр авах уу эсвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай болох уу гэдгээ иргэд тодорхой шийдэж чадахгүй байгаа. Өнөө маргаашаа бодохоор сая төгрөгөө авчихмаар ч юм шиг алсаа бодвол хувьцаатайгаа үлдмээр ч юм шиг сонголтоо хийж чадахгүй байгаа хүн цөөнгүй байна. Маргаашийн уушигнаас өнөөдрийн өөх гэгчээ...
эдийн засаг
Дөрөвдүгээр сарын хагасаас огцом унасан зэсийн ханш энэ долоо хоногт уярч, бага зэрэг өсч эхлээд байсан юм. Лондонгийн металлын бирж дээр энэ сарын 15-нд худалдан авах ханш 7397 ам.доллар байсан бол 21-нд 7555 болж бага зэрэг нэмэгдсэн билээ. Харин өчигдрийн байдлаар 7426 ам.доллар гэсэн хаалтын ханштай болж буцаад доо...
эдийн засаг
Ам.долларын ханш унасантай холбоотойгоор алтны үнэ пүрэв гаригт нэмэгдсэн байна. Нюь-Йоркийн Comex бирж дээр унци алтны үнэ 1,2 хувиар нэмэгдэж, 1680,6 ам.долларт хүрсэн ажээ. Зургаан орны валютын худалдаанд АНУ-ын мөнгөн тэмдэгт 79,79 нэгжээс 79,27 нэгж хүртэл буурсан нь алт болон бусад үнэт металлын эрэлтийг нэмэгдүү...
эдийн засаг
Инфляцийг халууны шилээр хэмжиж болох юм. Тэгвэл Монголын эдийн засгийн халуурал өнөө 17.3 хувьд хүрээд байгааг Үндэсний статистикийн хорооноос саяхан мэдээллээ. Ийнхүү инфляц өсөхөд өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нөлөөлсөн хэмээн мэргэлжилтэнүүд тайлбарлаж байна. Өргөн хэрэглээний хүнсний бараа бүт...
эдийн засаг
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн энэ сарын хоёрдугаар долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос есөн нэрийн барааны үнэ тогтвортой, 15 нэрийн барааны үнэ буурсан, 11 барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ энэ сарын хо...
эдийн засаг
Хойд хөршөөс бараг зуун хувь хараат гэж болох манай стратегийн түүхий эд нь шатахуун. Оросууд шатахууны үнэ, татвараа нэмэх, экспортоо багасгах бүх тохиолдол бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг. Шатахууны үнэ нэмэгдмэгц өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь манайд бичигдээгүй хууль болсон. Бензиний...
эдийн засаг
Мал өсөв. Махны үнэ ч өсөв. Махны үнийг дагаад  инфляци өсөв. Инфляциас болоод  бодлогын хүү ч өсөв. Эдийн засагт гинжин урвалаар холбогдчихоод байгаа энэхүү бөөн, бөөн өсөлт бий болох үндсэн шалтгаан  харин юу байв аа. Тоо бодох уу Ийм нэг дуу байдаг даа. “Хөдөө тал минь малаар дүүрэн, хөвч ой минь ангаар дүүрэн” гэж....
эдийн засаг
"Эмээлт" захад өчигдрийн байдлаар ноолуурын үнэ 45 мянган төгрөг байв. Харин Төв аймгийн Угтаал суманд 43 мянган төгрөгийн ханштай байжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 7-ны өдрийн үнэтэй харьцуулахад 20 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Ноос ноолуурын холбооноос энэ жил ноолуурын үнэ 70 мянган төгрөгөөс буурахгүй хэмээ...
эдийн засаг
Энэ оны нэгдүгээр сарын 6-наас газрын тосны бүтээгдэхүүн худалдаалагч компаниуд шатахууныхаа үнийг литр тутамд нь 235-260 төгрөгөөр нэмсэн. Үүнийгээ ам долларын  ханшны өсөлттэй холбон тайлбарлаж, валютын ханш буурсан тохиолдолд шатахууны үнэ буурах боломжтойг мэдэгдэж байсан. Түүнээс хойш шатахуун импортлогчид шатахуу...
эдийн засаг
Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн 2012 оны 04-р сарын 23-ний өдрийн үнэт цаасны 4203 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 28 ХК-ийн 213.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 889.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 884.3 мянган ширхэг хувьцааг 211.7 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 5 ХК...
эдийн засаг
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас зарим импротлогчдод ногдуулсан торгуулийн хэмжээг хүчингүй болгосонтой холбогдуулан мэдээлэл хийх гэж байна. Хурал 13.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд болох аж. Энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр нефть импор...
эдийн засаг
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импротлогчдод ногдуулсан торгуулийн хэмжээг хүчингүй болгосонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.      Энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр нефть импортлогч компаниуд бензин, түлшний үнийг нэг литр тутамд 210-260 төгрөгөөр нэмэгдү...
эдийн засаг
Нийслэлийн махны худалдааны бөөний төв болох “Хүчит шонхор” зах дээр борлуулж буй махны үнийг өнөөдрийн 12:20 цагийн байдлаар сонирхуулж байна. Мах үйлдвэрлэгчдийн холбооноос махны ханш сүүлийн өдрүүдэд кг тутамд 200-300 төгрөгөөр хямдрах хандлагатай байна гэж мэдээлж байна. Гэхдээ хямдраад хямдраад хамгийн үнэтэйд тоо...
эдийн засаг
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжил сангаас нэг сая төгрөг олгохоор болсоны дагуу Хүний хөгжил сангийн мэдээллийн санд одоогийн байдлаар 108409 хүний мэдээлэл, өргөдөл бүртгэсэн тухай Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээлж байна. Үүнээс ахмад настан 72785, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрс...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос нийслэлийн хүнсний зах, дэлгүүрт худалдаалж буй гол нэрийн барааны үнийг судалжээ. Судалгаагаар хүнсний өргөн хэрэглээний барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурсан аж. Тухайлбал, үхрийн мах өнгөрсөн сарынхаас 1.6-4.1 хувиар өссөн бол хонины мах 0.4, адууны м...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж 2012 оны дөрөвдүгээр сарын 16-20-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, нийт 67 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 528.8 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар “Жаст Агро” компанийн 2.6 мянган ширхэг “Монгол Мах” бондыг 26.0 сая төгрөгөөр арилжсан байна. Т...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос гаргасан ээлжит мэдээллээр 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх гуравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.3 хувиар буурсан бол өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар ө...
эдийн засаг
Арав гаруйхан хоногийн өмнө нэг уут нүүрс 900 төгрөгийн ханштай байсан. Гэвч өнөөдөр уут нүүрсний үнэ 400 төгрөгөөр нэмэгдэж, 1300 төгрөг болсон байна. Чухам ямар учраас нүүрсний үнэ огцом өссөнийг “Гялгар” түлшний захын худалдаачин Б.Буяндэлгэрээс тодрууллаа. -Ямар учраас нүүрсний үнэ нэмэгдсэн бэ? -Үнэ нь нэмэгдээд б...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Махны хангамж, нийлүүлэлтийн одоогийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Н.Баянмөнхийн мэдээллийг сонслоо. Махны хангамж нийлүүлэлт сайнгүй, үнэ буухгүй байгааг энэ үеэр гишүүд хэлж байсан юм. Монгол Улсын хэмжээнд ...
эдийн засаг
Дулааны улирал ирж байгаатай холбоотой барилгын ажил эрчимжиж эхлээд байна. Тиймээс уншигч танд барилгын материалын үнийг сонирхуулъя. Эх сурвалж: mongolianeconomy.mn
эдийн засаг
Хүний хөгжил сангаас 1,5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар иргэдэд олгож байгаа билээ. Үүний бэлнээр олгох 500 мянган төгрөг буюу сар бүрийн 21 мянган төгрөгийг ирэх долдугаар сар хүртэл олгоод дуусна. Гэвч сар бүр олгож буй 21 мянган төгрөгийг авч чадаагүй иргэд цөөнгүй байдаг. Эдгээр иргэд 21 мянган төгрөгөө нөх...
эдийн засаг
Хэрэглэгчийн хүлээлтийн индескийн талаар МУИС-ын Эдийн засгийн сургуулийн багш, оюутнуудын хийсэн судалгааг өчигдөр танил­цуулав. Уг судалгаагаар Монгол Улсын эдийн засаг ойрын үед тогтворжих нь гэсэн дүгнэлт гарсныг тус сургуулийн захирал Ц.Даваадорж дуулгав. Хэрэглэгчийн хүлээлтийн индескийг гаргахын тулд хэрэглэгчди...
эдийн засаг
Махны үнэ өнөөдөр Монголын эдийн засаг, нийгмийн хамгийн хурц асуудал болжээ. Энэ асуудал энгийн иргэд гэлтгүй салбарын яам, төв банк цаашлаад эрх баригчдын толгойны өвчин болчихоод байна. Махны үнээс болж өнөөдөр инфляци хоёр оронтой тоогоор хэмжигдэж, инфляцийг хязгаарлах мөнгөний хатуу бодлого эргээд жижиг, дунд үйл...
эдийн засаг
Өглөөд нийтийн тээврээр наст­нууд тэр болгон зорчоод байдаггүй. Хааяахан тэтгэвэртээ, Хүний хөгж­лийн сангийн 21 мянгадаа дугаар­лахаар үүрийн таван жингээр явахыг нь эс тооцвол шүү дээ. Харин өчигдөр бас нэгэн шалтгаанаар ахмадууд банкны үүдэнд цуглажээ. “Алдарт” сая төгрөгийн араас ингэсэн гэнэ. ...Сүхбаатар дүүргийн...
эдийн засаг
Түүхий эдийн үнэ өчигдөр хамгийн доод цэгтээ хүртэл унажээ. Энэ нь сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн их уналт аж. Лондонгийн Standard & Poor"s GSCI-ийн индекст байгаа 24 төрлийн түүхий эдийг агуулж байгаа үнийн сагс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас хойш 1,5 хувиар буурчээ. Энэхүү үнийн сагсанд түүхий ...
эдийн засаг
Амралтын өдөр хүнсний бүтээг­дэхүүн цуглуулахаар гартал нөгөөх л чихэнд чимэггүй мэдээг сонсов. Хүнсний  бүтээг­дэхүүнүүдийн үнэ нэмэгдчихэж. Хэдэн жилийн өм­нө эмзэгээр хүлээж авдаг байсан бол одоо үүндээ дасчээ. “Барс”, “Бөмбөгөр” ерөөс бүх газарт хүнсний бүтээгдэхүүний үнэ яг ижилхэн нэмэгджээ. Гэхдээ том дэлгүүрүүд...
эдийн засаг
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Тодруулбал, энэ оны эхний таван сарын байдлаар 555 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Үүнээс 358 мянга  буюу 64,5 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэл төлөгч бол  197 мянга буюу 35,5 хувь нь төсөвт байгууллагынх ажээ. Энэ нь өмн...
эдийн засаг
“Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт бэлнээр олгодог 21 мянган төгрөгөө энэ сараас зогсооно. Гэтэл  авч чадаагүй иргэд цөөнгүй байдаг аж. Эдгээр иргэд 21 мянган төгрөгөө нөхөн авч болох эсэх болон ядуу өрхөд олгох халамжийн асуудлаар  Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Эрдэнэбулга...
эдийн засаг
“Нэг үеэ бодвол Монголын даатгалын систем шинэчлэгдсэн ч бусад улс орнуудаас хөгжлөөрөө хоцорсон хэвээрээ л байна. Тиймээс гадны улс орнуудаас туршлага судалж, Монголд таарсан зөв гарцыг олох нь чухал” гэж Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөгөө өгөхөөр ирсэн АНУ-ын мэргэжилтэн Жон Райдер ярив. Монголд ирээд удаагүй бай...
эдийн засаг
Сүүлийн үед монголчуудын хамгийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох махны үнэ хадаад байна. Ердөө хагас жилийн өмнө нэг бүтэн хонь авах мөнгөөр өнөөдөр ганц гуя авч хүрэхтэй үгүйтэй болжээ. Алдааг бусдаас хайх, бусдыг буруутгах амархан. Харин учир шалтгааныг нь ухан олж, шийдвэрлэх арга гарцыг хайх нь амаргүй.  Миний...
эдийн засаг
Хятадын төв банкны хүүгийн түвшин буурсантай холбоотойгоор алт, зэсийн үнэ сүүлийн хагас жилийн турш тогтмол өсөж байсан ч энэ сарын эхнээс унаж эхэлсэн. Зарим эдийн засагчид “АНУ-ын төв банкны зүгээс эдийн засгийн өсөлтийг түргэсгэхэд шаардлагатай зүйлсээ  үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй болсон нь эргээд зэсийн үнэ у...
эдийн засаг
Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 12 мянган тонн мах борлуулахаар төлөвлөж, одоогоор найман мянга орчмыг нь борлуулаад байгаа аж. Үлдсэн дөрвөн мянган тонныг нь есөн дүүрэгт байрлах 326 гэрээт дэлгүүрээр дамжуулан ирэх долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд борлуулах юм байна. Ихэнх дэлгүүрт хоёр хоногт нэг удаа н...
эдийн засаг