news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Өнгөрсөн ням гаригт болсон Грекийн сонгуульд Шинэ Ардчилал нам ялалт байгуулсанаас үл хамааран Европын банкны хувьцааны үнэ огцом уналаа. Банкны хувьцааны үнэ унах явдал Европ даяар ажиглагдсан байна. Германы “Commerzbank” болон Францын “BNP Paribas” банкуудын хувьцааны үнэ тус бүр 4,4 хувиар унасан байна. Испанийн бон... | эдийн засаг |
Наадам хаяанд ирсэн энэ үед махны үнийн хэлбэлзэл иргэдийн амьдралд хүчтэй нөлөөлдөг билээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар ямааны махны үнэ 2.1 хувиар буурсан бол, хонины мах 1,5 хувь, үхрийн цул мах 1.1 хувиар өсчээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн томоохон үйлч... | эдийн засаг |
Хүнсээ цуглуулах бүрт иргэдийн сэтгэлийг зовоодог гол зүйл бол барааны үнэ нэмэгдсэн байх вий гэсэн айдас. Өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн хэдэн сар огцом нэмэгдээгүй тогтвортой байсан. Харин энэ сар гарснаас хойш махны үнэ 400-800 төгрөгөөр, ногооны үнэ 200-400 төгрөгөөр нэмэгджээ. Зах, худалдааны төвүүд олны х... | эдийн засаг |
Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу энэ онд 21 аймгийн 229 сум, нийслэлийн хоёр дүүргийн нийт 33 мянга орчим, малтай иргэдийн хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан нийт 4925 тонн ноосны урамшуулалд 9.849 тэрбум төгрөгийг сумдын Төрийн сангаар дамжуулан иргэдийн дансанд шилжүүлээд байгаа тухай Жиж... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 27/ үнэт цаасны 4249 дахь удаагийн арилжаагаар нийт 91,9 гаруй сая төгрөгийн 100107 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бондыг арилжсангүй. Өнөөдрийн арилжаагаар 205 хэлцэл хийсэн байна. Нийт 29 үнэт цаас арилжсанаас 11 нь ханш өссөн, 10 н... | эдийн засаг |
Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-наас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нөөцийн мах худалдаалж эхэлсэн билээ. Зах зээлийнхээс доогуур үнээр буюу үхрийн махыг кг-ийг нь 3700, хониныхыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр хүнсний томоохон худалдааны “Хүчит шонхор”, “Хар хорин”, “Баянгол”, “Бөмбөгөр”, “Бэлх” төв болон 319 дэлгүү... | эдийн засаг |
Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Малчид аль хэдийнэ хол, ойр гэлтгүй малаа туугаад хотыг зорьж эхэлжээ. Наадмын хонины үнийг сонирхохоор олны хэлж заншсанаар "22-ын шалган өнгөрүүлэх товчоо"-г зорилоо. Тууж ирсэн мал саяын үргэлжлэн орсон бороонд цохиулж зутарсан талаар малчид хэлж байна. Харин маши... | эдийн засаг |
Зоос банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн шүүхэд уг хэргийг хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлгээр нотлох боломжгүй зүйл гарсан гэсэн үндэсл... | эдийн засаг |
“Millennium IT” системийг суурилуулах ажил дуусч, Т+3 буюу төлбөр тооцооны шинэ систем рүү шилжиж байгаатай холбогдуулан Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв өнгөрөгч долоо хоногт Худалдаа хөгжлийн банк болон “ТиДиБи Капитал” ХХК-тай төлбөр тооцооны банкны үйлчилгээг үзүүлэх гэрээг байгуулсан бол өнөөдө... | эдийн засаг |
Нэг килограмм нь 9800 төгрөг хүрээд байсан үхрийн цул махны хамгийн дээд ханш 9300 төгрөгт хүрч буурчээ. Үхрийн ястай мах 8300, хонины мах 7000, ямааны мах 5900, адууны мах 6500 төгрөгийн дундаж ханштай байна. Энэ нь өнгөрсөн сарынхтай харьцуулахад 2-6 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Харин нийслэлийн томоохон зах, худалд... | эдийн засаг |
БОДЛОГЫН ХҮҮ НЭМСНИЙГ ЭДИЙН ЗАСАГЧИД ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛОВ Он гарсаар Монголбанк бодлогын хүүгээ гурван ч удаа нэмж, 13.25 хувь болгосон. Энэ нь инфляцийг бууруулах зөв гарц эсэх талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо. БОДЛОГЫН ХҮҮГЭЭ СУЛРУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав: -Монголбанк бодлогын хүүгээ ө... | эдийн засаг |
Саяхан Индонези улсад Ази Номхон Далайн бүс нутагт Western Union үйлчилгээ үзүүлэгч 160 гаруй банк санхүүгийн байгууллага, агентуудын уулзалт болж, 2011 оны ажлын үр дүнгээ хэлэлцсэнээс гадна “Business Champion”, “Fastest Expanding Network”, “Location Activation Champion” зэрэг ангиллуудаар шилдэг үйлчилгээ үзүүлэгчдий... | эдийн засаг |
Монгол Улсын Хөгжлийн банк, АНУ-ын Эксим банкны удирдлагууд Харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр манай улс АНУ-ын дэвшилтэт техник, технологийг бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтээр авч стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд ашиглах боломж нээгдэж б... | эдийн засаг |
Хүлэмжийн хий дэлхийг хөшиг мэт бүрхэн хучих болсны гол буруутан нь хүний буруутай үйл ажиллагаа юм. Бид бүхний амьсгалж буй агаар мандалд агуулагддаг нүүрстөрөгчийн давхар ислийн бодисууд нарны гэрлийг буцааж ойлголгүй халууныг хэрхэн үүсгэдэгийг, дэлхийн дулаарал юунаас үүсч байгааг хүн төрөлхтөн сүүлийн 200 жилийн т... | эдийн засаг |
Эдийн засгийн аймшигтай дайсныг нэрлэ гэвэл хамгийн түрүүнд “инфляци” гэж хэн хүнгүй хэлнэ. Он гарснаас хойш инфляци агсам морь шиг хадуурч эхэлсэнд Монголбанк хамгийн сонгодог аргаа хоёр ч удаа хэрэглэв. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сар, мөн энэ сарын 17-нд бодлогын хүүгээ 13.25 хувьд хүргэсэн явдал. Мөн заавал ба... | эдийн засаг |
Засгийн газрын Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Худалдаа, хөгжлийн банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох бэлтгэл ажлаа ханган, харилцагчдаа хүлээн авахад бэлэн боллоо. 8 хувийн зээлэнд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 6-р сарын 17-ны Даваа гарагаас эхлэн хүлээж авах бөгөөд мөн энэ өдрөөс эхлэн ХХБ-нд... | эдийн засаг |
Хөгжлийн банк, АНУ-ын Экспорт-Импорт банктай Монгол-АНУ-ын хоорондын худалдааг хөнгөвчлөх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийг АНУ-ын Экспорт-Импорт банкны захирал Фред П.Хокберг, Хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Батжаргал нар үзэглэсэн гэнэ. “Эдийн засаг нь богино хугацаанд хурдтай ө... | эдийн засаг |
Монгол банк арилжааны банкуудын орон нутаг дахь үйл ажиллагааг тодорхойлох судалгаа гаргасан байна. Ингэхдээ эхний улирлын байдлаар салбар, тооцооны төвийн тоог тогтоосон бөгөөд судалгаанаас үзэхэд Хаан, Хадгаламж, Голомт банк орон нутагт хамгийн олон салбар болон тооцооны төвтэй дүн гарчээ. Орон нутагт арилжааны банкн... | эдийн засаг |
Монгол банкнаас валютын арилжааны ээлжит тавдугаар зөвлөлгөөнийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Их тэнгэр цогцолборт амжилттай зохион байгууллаа. Уг зөвлөлгөөний хамтран зохион байгуулагчаар манай улсын тэргүүлэгч банк Худалдаа хөгжлийн банк ажилласан бөгөөд Монголбанк, арилжааны банкууд, олон улсын байгууллагын тө... | эдийн засаг |
Сүүлийн үед арилжааны банкууд зээл олгохоо зогсоожээ. Энэ талаар Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас тодруллаа. -Банкууд яагаад зээл олгохоо зогсоосон бэ. Сонгуультай холбоотой юу? -Эдийн засаг хүчтэй хөгжих нь цаанаа ямар учиртай вэ гэвэл экспортын орлого асар ихээр нэмэгдсэн. Энэ нь эдийн засаг руу мөнгө ихээр орж ирж байн... | эдийн засаг |
Монголбанкны Лондон дахь Төлөөлөгчийн газрын захирал Д.Энхжаргалтай ярилцлаа. Жижиг хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг тогтолцоог байгуулах ёстой -Санхүүгийн зах зээлийн салбарт гаднын туршлага менежмент нэвтэрч байна. Гэхдээ хийх зүйл өчнөөн байгаа байх л даа. Эндээс ярилцлагаа эхлэе. -Хөрөнгийн бирж шинэ менежментээр ажи... | эдийн засаг |
АНУ-д үйл ажиллагаа явуулдаг есөн том банк дампууря магадгүй гэж үзэн “гэрээслэл” бичсэн байна. АНУ-ын санхүүгийн зохицуулалтын байгууллагуудын шаардлагаар Deutsche Bank ч мөн гэрээслэл бэлтгэжээ. АНУ-ын санхүүгийн зохицуулалтын албаны шаардлагаар тус орны нутаг дэвсгэрт ажиллагаа явуулдаг есөн том банк дампуурсан нөхц... | эдийн засаг |
Монголбанкны Захирлуудын зөвлөл энэ сарын 21-нд хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 13.25 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт орохоор хүлээгддэг. Монголбанкны бодлогын хүүний өөрчлөлт нь Төв банкнаас бари... | эдийн засаг |
Сангийн яамны зарлалын самбарт Төсвийн бодлогын газрын даргын сонгон шалгаруулалтын зар гарчээ. Учрыг лавлавал тус газрын дарга Б.Батжаргал ажлаа өгч байгаа аж. Сангийн яамны Төсвийн газрын дарга гэдэг бол албан тушаалаараа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон Улсын татварын маргаан таслах зөвлөлийн дарга зэрэг албыг да... | эдийн засаг |
Хөгжлийн банкны үндсэн гол зорилго нь Монголын хөгжилд хэрэгтэй, эдийн засагт дэмтэй гэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх. Гэвч байгуулагдсан цагаасаа хойш бүтэн жил гаруйн хугацаанд жижгэвтэр хэдэн төслийг санхүүжүүлснийг эс тооцвол улс орны хөгжилд нэмэртэй гэх дорвитойхон бүтээн байгуулалтад хөрөнгө, мөн... | эдийн засаг |
УИХ-ын болон НИТХ-ын сонгууль болж буйтай холбогдуулан иргэдийг сонгуульд идэвхтэй оролцох боломжийг нь бүрдүүлж, бүх нийтээр амрах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу өнөөдөр албан байгууллага, аж ахуйн нэгж, томоохон худалдааны төв, захууд амарч байна. Харин банкуудын хувьд Голомт банкнаас бусад банкууд бүгд амарч байга... | эдийн засаг |
ГОЛОМТ БАНК “ЭКО БИЗНЕС” БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТӨСЛИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА Зорилго: Голомт банк болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлыг багасгах, байгаль орчинд ээлтэй бизнесийн шийдлийг дэмжих, улмаар нийгмийн хариуцлага бүхий бизнес эрхлэгчдийг төлөв... | эдийн засаг |
Өнгөрсөн мягмар гаригт БНХАУ Африкийн Камерун улстай томоохон дэд бүтцийн хэлэлцээр хийсэн байна. 1960 онд тусгаар тогтнолоо зарласан тус улсад анхны авто зам барихад нь зориулж Бээжин 368 сая евро зээлэхээр болжээ. Хятадын “Exim” банкнаас энэхүү мөнгийг Камеруны далайн эрэгт орших эдийн засгийн төв Дуала хот болон... | эдийн засаг |
Шинэ шилдэг бүхнийг санаачлан гаргадаг Голомт банк харилцагчиддаа хүрч үйлчлэх үйлчилгээнийхээ хүртээмж, чанар, цар хүрээг улам бүр тэлж 2012 оны 6-р сарын 20-ны өдөр анхны Бизнес төвийнхөө үүд хаалгыг нээлээ. Энэхүү Бизнес төв нь Монгол орны хөгжил дэвшлийн баталгаа, үндэс суурь болсон ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг... | эдийн засаг |
Эрхэм харилцагч та 7-р сарын 1-нээс өмнө одоо ашиглаж буй ХасБанкны төлбөрийн картаа шинэчлэн солиулж авна уу Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк нь үйлчилгээний төгөлдөршил, харилцагчийн үйлчилгээг дэлхийн стандартад хүргэх төслийнхөө хүрээнд төлбөрийн картын системийн шинэчлэл хийж байна. Харилцагч та... | эдийн засаг |
Улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэнтэй холбогдуулан ихэнхи банкууд ажиллаагүй. Харин өнөөдрөөс эхлэн зарим банкны салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ. Голомт банк - Солонго салбар 24 цагийн турш - Их дэлгүүр салбар 11.00-17.00 цаг - 120 мянгат салбар 10.00-18.00 цаг - Зайсан салбар 10.00-18.... | эдийн засаг |
Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн хоёрдугаар хэсэг болох 330 мянган төгрөгийг олгох эх үүсвэр байхгүйгээс зургадугаар сарын эхээр өгөхөөр төлөвлөж байсан Засгийн газрын төлөвлөгөө хойшлогдсон юм. Даваа гаригаас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож эхэлсэн 330 мянган төг... | эдийн засаг |
Mongolbank.mn сайтад 2012 оны 6 сарын инфляцийн задаргааг нийтэлжээ . УЛСЫН ИНФЛЯЦИЙН ЗАДАРГАА УЛААНБААТАР ХОТЫН ИНФЛЯЦИЙН ЗАДАРГАА 2012.07.16 Эх сурвалж: www.mongolbank.mn | эдийн засаг |
Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, болон Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал албан тушаалаа сонгуулийн өмнөхөн хүлээгэж өгсөн юм. Тиймээс Сангийн яамнаас дээрх албан тушаалд тус яамны Орлогын хэлтсийн дарга ТУЗ-ийн гишүүн Ж.Ганбатыг томилсон байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэ... | эдийн засаг |
1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж үзээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарган, УМБГ-т шилжүүлэх тогтоол гаргажээ. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэсээс 2008 ... | эдийн засаг |
Монголын анхны салхин ферм байгуулах төсөлд зориулж Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Нидерландын санхүүгийн хөгжлийн компани Монгол Улсад 85 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний таван хувийг хангах 50 МВт-ын Салхит салхин фермийг нийслэл хотоос зүүн өмнө... | эдийн засаг |
Их Монгол Улс байгуулсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд ажиллах цагийн хуваариа гаргажээ. Хаан банк долдугаар сарын 11-ний өдөр орон даяар байрлах нийт салбар тооцооны төвүүд нь амрах юм байна. Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарийг ЭНД дарж харна... | эдийн засаг |
Эх орны хувь хишгийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй учраас авч чадаагүй иргэдэд ирэх онд нөхөн олгохоор болжээ. Ингэхдээ ирэх онд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж байж нөхөж авах бөгөөд энэхүү төсвийг 594 тэрбум төгрөгт тооцжээ. Хүний хөгжил сангаас эх орны хувь хишгийг 2010-2012 онд иргэдэд сар бүр бэлэн мөн... | эдийн засаг |
Монголбанк 1 долоо хоногтой 56.600 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ыг 13.25% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 56.600 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтг... | эдийн засаг |
Монгол банк хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг өчигдөр зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 58 сая ам.долларын худалдан авах санал ирүүлсэн бөгөөд үүний 32.5 сая ам.долларыг 1349 төгрөгийн хаалтын ханшаар биелүүлжээ. Энэ үеэр юань худалдан авах санал ирсэн бөгөөд Монгол банк 23 сая юа... | эдийн засаг |
Монгол банк валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар болон пүрэв гаригт зохион байгуулдаг хуваарийн дагуу өнөөдөр валютын дуудлага худалдаа явууллаа. Дуудлага худалдаанд арилжааны банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна. Монгол банкны зүгээс валютын дотоод зах зээл дэх ам.долларын эрэлт, нийлүү... | эдийн засаг |
Монголбанк хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг өнөөдөр /наймдугаар сарын 7/ зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ам.доллар болон юань худалдан авах санал ирсэн аж. Монголбанкны зүгээс 1355.50 төгрөгийн хаалтын ханшаар 30.825 сая ам.долларыг арилжааны банкуудад худалджээ. Харин юани... | эдийн засаг |
Хятадад долдугаар сард олгосон зээлийн хэмжээ өнгөрөгч сартай харьцуулахад 41.3 хувиар буурлаа гэж урд хөршийн Төвбанкнаас мэдээллээ. Банкууд нийт 540 тэрбум юань буюу 85 тэрбум ам.долларын зээл олгосон байна. Энэ нь шинжээчдийн тооцоолж байсан 665 тэрбум юаниас бага үзүүлэлт аж. Тус улсын Худалдааны яамнаас гаргасан э... | эдийн засаг |
Монголбанкнаас ирүүлсэн Санхүүгийн зах зээлийн өнгөрсөн долоо хоногийн тойм мэдээллийг хүргэж байна. (2012 оны 27, 28 дахь долоо хоног) АНУ АНУ-ын барилгын салбар дахь зарцуулалт 2012 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.9 хувиар нэмэгдсэн нь судлаачдын таамаглаж байсан 0.2 хувиас хамаагүй өндөр байлаа. 2012 оны 4 дүгээ... | эдийн засаг |
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас гаргаж гадаад зах зээл дээр амжилттай арилжаалсан 1,5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ын талаар Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл хийжээ. “Чингис бонд”-ыг тойрсон зарим асуудлаар сэтгүүлчид Сангийн сайдаас тодруулсан юм. -Бондоор эдийн засгийн... | эдийн засаг |
Өнөөдөр Исламийн Хөгжлийн банкнаас Ираны “Ус ба бохир ус” гэх нэртэй төсөлд 210 ам.долларын зээл олгохыг зөвшөөрчээ. Энэхүү төслийн хүрээнд нийслэл Тегераны баруун хэсэгт бохир ус боловсруулж, цэвэрлэх үйлдвэр барих юм байна. Тегеранд ойролцоогоор 12 сая хүн амьдардаг бөгөөд хүн ам шигүү суурьшсанаас сүүлийн жилүүдэд ... | эдийн засаг |
Монгол банк өнөөдөр /наймдугаар сарын 14/ валютын дуудлага худалдааг зохион байгуулсан ч арилжаа хийсэнгүй. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлсэн байна. Ингэхдээ ам.долларыг 1351-1361 төгрөгийн ханшаар, юанийг 212.8-214.10 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах сана... | эдийн засаг |
Монгол банк хуваарь ёсоор өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа /наймдугаар сарын 21/ зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд юань болон ам.долларын худалдан авах санал ирүүлсэн байна. Монгол банк ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд, энэ удаагийн ам.долларын арилжаанд оролцсон... | эдийн засаг |
Египетийн Засгийн газрын сайдууд Дэлхийн банкнаас 200 сая ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү зээлээр Египетэд 250 мянган шинэ ажлын байр бий болгох юм байна. Египет энэхүү зээлээр Меноуфиа, Шаркиа, Ассиут, Сохаг зэрэг хотуудад суваг хоолойн цэвэрлэх, зам болон сургуулиудыг засах зэрэг ажил хийж гүй... | эдийн засаг |
Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Дэд ерөнхийлөгч Н.Золжаргал нар төрийн өндөр албыг хаших үүрэг хүлээсэнд УИХ-ын дарга З.Энхболдод Монголбанкны зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж банк,төсөв, мөнгөний бодлогын одоогийн... | эдийн засаг |
Монгол банк өнөөдөр /наймдугаар сарын 23/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 25 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монгол банк ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд арилжаанд оролцсонгүй. Харин 98 сая юань худалдан... | эдийн засаг |
Монгол банк өнөөдөр /наймдугаар сарын 28/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлжээ. Монгол банкны зүгээс ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэхүү арилжааг явуулаагүй байна. Харин 92... | эдийн засаг |
“Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө” гэсэн мэдээлэл өчигдөр Төрийн ордонд таржээ. Түүний оронд тус банкны дэд ерөнхийлөгч Да.Ганболд Н.Золжаргал болон Б.Мэдрээ нарыг томилно гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болсон. Харин Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өргөдлөө өгнө гэх... | эдийн засаг |
Монгол банк өнөөдөр /есдүгээр сарын 4/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Энэ үеэр арилжааны банкуудаас 37.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монгол банк нийт саналын 80 хувийн саналыг биелүүлж, 30 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар 85.5 са... | эдийн засаг |
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг УИХ-ын дарга З.Энхболдод үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн талаар зарим хэвлэлүүд мэдээлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Монголбанкны ерөнхийлөгч албан ёсоор өргөдөл өгөөгүй байгаа” гэсэн хариулт өглөө. Хуулинд Төв банкны ерөнхийлөгчийг УИХ-аас зургаан ж... | эдийн засаг |
Монголбанк хуваарь ёсоор өчигдөр /наймдугаар сарын 30/ гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк арилжааны банкуудын 39 сая ам.доллар худалдан авах саналыг 1379.01 төгрөгийн хаалтын ханшаар нийт сан... | эдийн засаг |
Банкуудын Зээлийн харилцааны үйл ажиллагаатай холбоотойгоор үүсч буй орчин, төлвийг тодорхойлох зорилготой “Зээлийн төлвийн судалгаа”-г дэлхийн олон оронд улирлын давтамжтай явуулдаг. Монголбанкнаас уг төрлийн судалгааг 2012 оны 5 дугаар сараас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй арилжааны банкуудын дунд явуулж эхэлс... | эдийн засаг |
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ гэсэн мэдээлэл гараад байгаа. Гэхдээ яг одоогоор Л.Пүрэвдорж албан ёсоор өргөдлөө өгөөгүй байгаа ч ерөнхийдөө төв банкны ерөнхийлөгч өөрчлөгдөх нь нэгэнт тодорхой болоод байгаа аж. Сонгуулийн үр дүнгээр засаг солигдоход яам, аг... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /есдүгээр сарын 11/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанкны зүгээс 29.1 сая ам.долларыг 1393.51 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Харин 108 сая юанийг 219.8 төгр... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 12 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснийг Монголбанк 1384.84 төгрөгийн хаалтын ханшаар биелүүлсэн ажээ. Харин юанийн дуудлага худалдаанд 218 төгрөгийн хаалтын ханштайгаар 80 сая юанийг ... | эдийн засаг |
Монголбанк өчигдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар Монголбанк ам.доллар худалдан авах арилжааны банкуудын хүсэлтийг үндэслэн 20.3 сая ам.долларыг 1398 төгрөгийн хаалтын ханштайгаар худалджээ. Харин юанийн дуудлага худалдаагаар 96.5 сая юанийг 221.21 төгрөгийн хаа... | эдийн засаг |
Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг ёсоор өнөөдөр худалдаа зохион байгуулав. Өнөөдрийн хувьд банкууд 14,9 сая ам.долларыг 1396-1401 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнц... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /есдүгээр сарын 25/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар худалдах болон худалдан авах санал ирүүлжээ. Тодруулбал, 20 сая ам.долларыг 1402.68 төгрөгийн ханшаар худалдах, 6.6 сая ам.долларыг 1402.00-1402.68 төгрөгийн ханшаа... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /10 дугаар сарын 2/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 22.6 сая ам.доллар худалдах санал ирүүлж Монголбанк 1393.76 төгрөгийн хаалтын ханштайгаар саналыг 100 хувь биелүүлжээ. Харин юанийн дуудлага худалдаагаар дөрвөн сая юань худа... | эдийн засаг |
Төв банк ирэх 2013 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсвөө өнгөрөгч бямба гаригт буюу хуульд заасан аравдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдэд мөнгөний бодлогын талаар танилцуулах зангиагүй уулзалт хийлээ. Монголбанкны ерөнхийлөгчөөр со... | эдийн засаг |
Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тус банкны Дэд ерөнхийлөгчид Э.Батшугарыг нэр дэвшүүлснийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая хэлэлцээд, гишүүдийн 85,4 хувийн саналаар дэмжин баталлаа. МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Батшугар нь 1987 оны тавдугаар сарын... | эдийн засаг |
Логотип Bankia “Moody"s” агентлаг Catalunya Banc, NCG Banco, Banco de Valencia S.A., Bankia банкуудын чансааг “хаягдах” төвшинд хүртэл буулгасан байна. Энэ шийдвэрийг тус агентлаг бусад банкуудад ч гаргаж магадгүй аж. Америкийн “Moody"s” агентлаг улсын үнэт цаас эзэмшдэг Испанийн дөрвөн банкны зээлийн чансааг буулгаса... | эдийн засаг |
Дэлхийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тоймлон, зохих зөвөлгөө өгдөг билээ. Энэ хүрээнд өнөөдөр Дэлхийн банкнаас 09-13.00 цагийн хооронд “Blue Sky” цамхагт “Монгол Улсын санхүүгийн салбарын үнэлгээ” болон “Хэрэглэгчийн санхүүгийн эрхийн хамгаалал, санхүүгийн боловсролын талаарх тойм” судалгаан... | эдийн засаг |
Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвтэй Монголын залуучуудын холбооны удирдлагууд өнөөдөр уулзаж, тус холбооны зүгээс шинээр хэрэгжүүлж байгаа ажлаа сайдад танилцуулан, хамтран ажиллах боломж бүхий төсөл хөтөлбөрүүдэд дэмжиж ажиллах хүсэлт тавьжээ. Залуучуудын холбооны төлөөлөгчид “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд олон ний... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдэд нэгдсэн журмаар Төрийн банкнаас зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгож буй билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн Төрийн банк худалдан авах иргэдийн зээлийн хүсэлт бүхий материалыг хүлээн авахаа түр зогсоосон байна. Учир нь Орон сууц, сан... | эдийн засаг |
Европын сэргээн босголт хөгжлийн банк BSB Service компанид дөрвөн сая ам.долларын барьцаат зээл болон хоёр сая ам.долларын үйл ажиллагааны өргөтгөлийн зээл олгосон байна. Барьцаат зээл нь Хан-Уул дүүрэгт 6000 метр квадратын хэмжээтэй, орчин худалдааны төв барихад, үйл ажиллагаа өргөтгөх зээлээ одоо баригдаж байгаа агуу... | эдийн засаг |
УИХ-аар Монголын төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодрууллаа. -Монгол Улсын 2013 оны мөнгөний бодлогын онцлог юу байх вэ? -Мөнгөний бодлого гэдэг бол Монгол Улсын бүх иргэнд чиглэсэн, ялангуяа дундаж давхаргыг ч... | эдийн засаг |
УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд иргэдийн банкинд хадгалуулсан мөнгөнөөс хүүгийн татвар авахаар тусгаад байна. Гэхдээ хадгаламж бүрээс авахгүй, нэг банкинд 100 саяас дээш төгрөг хадгалуулсан иргэдийн хадгаламжид хүүгийн татвар ногдуулахаар ярьж байгаа юм. Иргэд нийтдээ банкинд ... | эдийн засаг |
“Олон улсын эрх зүй ба уул уурхайн салбарын тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Хууль зүйн үндсэний хүрээлэнд болж байна. Уг хурлыг Үндэсний тагнуулын академиас зохион байгуулж буй юм. Д.ЖАРГАЛ | эдийн засаг |
100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмыг баталснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Зээл олгож байсан Төрийн банк санхүүжилт орж ирээгүй байна хэмээн энэ сарын 9-нөөс хойш иргэдийн материалыг хүлээж ава... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /долдугаар сарын 5/ арилжаагаар "АПУ" ХК, “Шивээ овоо” ХК, “Ремикон” ХК–ийн нийт дөрвөн сая 634 мянган төгрөгийн үнэ бүхий 20373 ширхэг хувьцааг арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 22114.50 нэгж байсан нь өмнөх өдрийнхөөс 774.82 нэгжээр нэм... | эдийн засаг |
Монголбанк хуваарь ёсоор өнөөдөр /есдүгээр сарын 27/ гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 2.3 сая ам долларыг 1398.31-1400.31 төгрөгийн ханшаар худалдах, 0.2 сая ам.долларыг 1400.31 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн байна. Ийнхүү ам.доллар худалдан ав... | эдийн засаг |
Монголбанк 1 долоо хоногтой 105.2 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.25% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2012 оны 10-р сарын 17-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 105.2 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /2012.10.18/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 72 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк 23 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар Монголбанкнаас 152 сая ам.доллар худалдан авах санал и... | эдийн засаг |
Шотландын Галифакс банкнаас 250 мянга гаруй үйлчлүүлэгчийн зээлийн баримтны зөрчил илэрсний улмаас тус банкийг 4.2 сая фунт стерлингээр торгожээ. Аудитын шалгалтаар тэдгээр зөрчлийг илрүүлсэн бөгөөд бүр 2004 оноос эхтэй гэнэ. Тус банк хэрэглэгчдийн зээлийн баримтыг хадгалахдаа компьютерийн хоёр систем ашигладаг байсан ... | эдийн засаг |
Өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгож эхлээд байна. “Хүний хөгжил” сангаас иргэний бүртгэлийн зөрчилгүй 744665 хүүхдийн дансанд хүүхдийн мөнгийг нь байршуулаад байгаа аж. Улсын хэмжээнд 0-8 насны 967976 хүүхэд байдгаас аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 87.4 хувь нь арилжааны 12 банкинд данс нээлгэсэн талаар эх сур... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /10 дугаар сарын 11/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулжээ. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 14 сая ам.долларыг Монголбанкинд худалдах санал гаргасан бол үүнийг Монголбанк 1384 төгрөгийн хаалтын ханштайгаар 100 хувь биелүүлсэн байна. Харин юанийн дуудлага худалдаага... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн бямба гарагт инфляцийн эсрэг аян дайнд мордож эхний таван “сум”-аа тавихаар зэхэж буйгаа зарласан. Тэдний гол “зэвсэг” нь дунд хугацаанд “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /10 дугаар сарын 25/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 79.1 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк 1394 төгрөгийн хаалтын ханштайгаар 26 сая ам.доллар худалджээ. Харин юанийн дуудлага худалдаагаар Монголбанкна... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн арилжааны системийн шинэчлэлттэй холбоотойгоор арилжаанд оролцох компаниуд эрс цөөрсөн билээ. Тэгвэл Монголд муу нутагшсан гэсэн шүүмжлэлийг араасаа дагуулаад буй, дэлхийд толгой цохьдог гэдэг Лондонгийн хөрөнгийн биржийн систем болох “Миллениум Ай Ти”-гийн шаардлагыг хангасан 17 компанийг Мо... | эдийн засаг |
Монгол Улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй 330 компани байдаг бөгөөд эдгээр нь үнэт цаасаа гаргадаг юм. Үүнийг зуучлах брокер, дилерийн үйл ажиллагаа явуулдаг компани 44 болсон байна. Тэгвэл Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлд нэвтрүүлж буй эрс шинэчлэлийн хүрээнд арилжааны шинэ систем нэвтрүүлэх, энэ салба... | эдийн засаг |
Монголбанк өчигдөр /10 дугаар сарын 23/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 74.2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1389.05 төгрөгийн хаалтын ханштайгаар 24 сая ам.долларыг худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй 330 компани байдаг бол эдгээр компанийг зуучлах брокер, дилерийн үйл ажиллагаа явуулдаг компани 44 болжээ. Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлд нэвтрүүлж буй шинэчлэлийн хүрээнд арилжааны шинэ систем нэвтрүүлэх, энэ салбар дахь мэдлэг, мэдээллийг хүртээмжтэй болгох, зах... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлд оролцогчдод цогц мэдлэг олгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг сар бүр зохион байгуулдаг ёсоор ээлжит сургалтаа аравдугаар сарын 15-нд эхлүүлэхээр болжээ. Сургалт хоёр долоон хоногийн туршид үргэлжлэх бөгөөд энэ удаад зах зээлийн гол цэг... | эдийн засаг |
Австралийн агаарын тээврийн Qantas компани 1995 оноос хойш эхний хагас жилийн үзүүлэлтээрээ хамгийн их алдагдалтай ажиллажээ. Тус компанийн албаны хүмүүсийн мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 161 сая евро буюу 256 сая ам.долларын алдагдалтай ажилласан гэнэ. Харин дээрх тоо өнгөрсөн онд 250 сая ам.доллар б... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжиж буй зах зээлийн зэрэглэлд оруулахаар ажиглалтын жагсаалтад багтаасан талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Тодруулбал, олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлдэг Их Британийн “FTSE групп”-ын Засаглал, бодлого хариуцсан захира... | эдийн засаг |
УИХ-ын чуулганаар Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Засгийн газар бонд гаргахдаа УИХ-аас зөвшөөрөл авах ёстой. Үүний дагуу Засгийн газраас бонд гаргах төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа аж. Засгийн газрын бонд гаргах төслийн талаар УИХ-ын гишүүд асуулга тавьж байна. УИХ-ын ... | эдийн засаг |
Ираны “хар зах” дээр аравдугаар сарын 1-нээс ам.долларын ханш 29,6 мянгаас 33,5 мянган риал болон өсөв. Энэ тухай Mesghal.com. сайтын мэдээнээс ишлэн Agence France-Presse мэдээлэв. Долоо хоногийн өмнө даваа гаригт 24,6 мянган риалаар нэг долларыг авч байжээ. Тус орны Fars агентлаг Тегераны трейдерүүд ам.доллар нөөцөлж ... | эдийн засаг |
Рикардо Мартинелли, Ангела Меркель. Фото Reuters Панам улс мөнгөн тэмдэгтээ сольж, еврод шилжих хүсэлтэй байгаа тухай тус улсын төрийн тэргүүн Рикардо Мартинелли Германы канцлер Ангела Меркельтэй уулзахдаа мэдэгджээ. Америк доллараар гүйлгээ хийж буй Панамын хувьд Европт газар авч буй өрийн хямрал удахгүй эцэслэнэ... | эдийн засаг |
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Standard & Poors”, “Fitch”, “Moody’s” компаниуд дараах байдлаар тодорхойлоод байна. “Standard & Poors”:BB буюу тогтвортой” ”Fitch”:B1 буюу тогтвортой” “Fitch”:B+ буюу тогтвортой” гэж тодорхойлжээ. Манай улсын зээлжих зэрэглэлд дараах хүчин зүйлүүд сөргөөр нөлөөлнө гэж үнэлгээний комп... | эдийн засаг |
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Сангийн дэд сайд С.Пүрэв нар Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/ гаргах арилжаалах журмыг баталж гарын үсэг зурлаа. Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журмын зорилго нь төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулах богино хугацаат болон зарим зорилтот төсөл, хөтөлбөрийг санхүүжүү... | эдийн засаг |
Монголын уул уурхайн төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж буйн хүчинд эдийн засаг урт хугацааны их хөгжлийн зам дээр гарч ирээд буй гэдэг. Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 16 хувьд хүрч, энэ эрчээ ирэх онд хадгална гэж харж байсан юм. Тэгвэл 2012 он гарсаар эдийн засгийн өсөлт эхний улиралд ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн зах зээлд 2012 оны долдугаар сарын 2-ноос эхлэн нэвтрүүлсэн “Millennium IT” системийг ашиглагч орнуудын тоо нэмэгдэж, Норвегийн нийслэл Ослогийн хөрөнгийн бирж энэ сарын 22-ноос эхлэн үйл ажиллагаандаа дээрх системийг ашиглаж эхэлжээ. Арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн цогц шийдэл бүхий “Millennium... | эдийн засаг |
Олон жил мөрөөдсөн нэгэн гоё эхлэл...Энэ бол Монголын Засгийн газрын бондын үнэ цэн. Монголын Засгийн газрын баталгаатай 1.5 тэрбум ам.долларын бондыг уржигдар Нью-Йоркийн цагаар 15 цагт арилжаалсан байна. Сингапурын хөрөнгийн биржийн жагсаалтаар “Чингис” гэх албан бус нууц нэрээр танилцуулсан уг бондыг авах санала... | эдийн засаг |
Мумбай хотын биржийн ажиллагаанд гарсан доголдлоос болж Энэтхэгийн компаниуд 60 тэрбум ам.доллараар хямдарсан тухай "The Financial Times" сонин мэдээлэв. Цахим системийн алдаа өнгөрсөн баасан гаригт гарчээ. Мумбайн бирж Ажиллагааны доголдлын улмаас трейдерүүд хэсэг хугацаанд арилжаа хийж чадсангүй. Үүний улмаас хэдэн м... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.