news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Маргааш 2013 оны зургаадугаар сарын 15. Энэ өдрөөс амжиж Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульдаа өөрчлөлт оруулах учиртай байсан. Манай улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх /ФАТФ/ байгууллагын гаргасан судалгаагаар саарал жагсаалтад багтаж б...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн сард тэмээний ноосны арилжаагаар үйлчилгээгээ тэлсэн бол өчигдрөөс хонины ноосны ханшийг хэлцэж эхэллээ. Тус биржээр өчигдөр анх удаа хонины ноосыг арилжсан байна. Хөдөө аж ахуйн бирж нэг кг хонины ноосыг 2700 төгрөгөөр үнэлж арилжлаа. Өчигдөр 240 богц ноосыг 64 сая 800 мянган төгрөгөөр ари...
эдийн засаг
Дэлхийн банкнаас гаргасан БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн талаарх таамаг энэ удаад байгаа оносонгүй. Мөн ирэх саруудад дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралтай боловч харьцангуй тогтвортой байна гэж таамаглаж байгаа аж. Тус банк БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг энэ онд 8.4 хувь байна гэж зургаан сарын өмнө тооцоолж байса...
эдийн засаг
Баянхошууны Жанцангийн буудалд хоёр буурай нүүж ирэн суурьшсаар бараг 10 жил болжээ. Анх тэд хашаанд нүүж ирж байхад өвөө 70 гаруй, эмээ 60 гаруй насны байсан болохоор одоотой харьцуулшгүй тэнхлүүн байж... Хавар болох бүрийд хашаандаа ногоо тарьж өглөөнөөс орой хүртэл борвхи бохисхийхгүй ажиллах бол намар ирэхэд ногоог...
эдийн засаг
Тэнэг хүн тэнүүчилж, ухаант хүн жуулчилдаг хэмээн Их Британийн зохиолч Томас Фүллэр хэлсэн байдаг.  Аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжиж буй өнөө үед хэрэглэгчийг "хаан"-д өргөмжлөх үйлчилгээ газар аваад буй. Гэвч хүний нутагт айлчилж буй харийн "хаан" ч үйлдлээ цэнэж, үгээ хянадаг. Соёлт нийгмийн сонгодог жишээ боло...
эдийн засаг
Нийгмийн даатгал гэж юу вэ? Даатгал гэдэг нь эрсдэлийг хаах гэсэн утгатай грек үгнээс гаралтай юм. Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бүрдүүлэх , даатгуулагч өндөр наслах , хөдөлмөрийн чадвар алдах , өвчлөх , ажилгүй болоход өөрт нь, ...
эдийн засаг
Монголын хөрсөнд ургасан тэжээлээр өсгөгдөж, Монгол оронд нутагшсан “Ross” үүлдрийн тахианы мах таны гар дээр очиход бэлэн боллоо. Израилийн технологиор махыг бэлтгэж, Монголдоо өсгөсөн энэхүү тахиа одоогоос нэг сарын өмнөөс Монголд амжилттай нутагшсан. Харин энэ сардаа багтаж хэрэглэгч таны гарт очиход бэлэн болжээ. Э...
эдийн засаг
Монголбанк Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захын арилжааг хийдэг билээ. Энэ дагуу өчигдөр хоёрдогч захын арилжаагаар нийт 5.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжсан талаар Төв банкнаас мэдээллээ. Уг арилжаа явагдсанаар хөрөнгийн зах зээл дээр хөрвөх чадвар өндөртэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын х...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуягийг Японы Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цолоор шагнах ёслолын үйл ажиллагаа ирэх долоо хоногийн даваа гаригт болно. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Киотогийн Технологийн дээд сургуулийн ректор Фүрүяма Масао болоод албаны бусад хүмүүс оролцох юм. Киотогийн Т...
эдийн засаг
Иргэдийг орон сууцжуулах найман хувийн ипотекийн зээлийн мастер гэрээнд гарын үсэг зурах ёслол дөнгөж сая Монголбанкинд боллоо. Уг ёслолд арилжааны 14 банкны захирал болон Монголын ипотекийн корпорацийн удирдлагууд оролцож, мастер гэрээнд гарын үсэг зурлаа. -Иргэдээ сайхан амьдруулах, дундаж давхаргынхнаа хүчтэй, хурим...
эдийн засаг
С.БОЛД: Ипотекийн шинэ тогтолцоо нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой Монголбанкны Ерөнхий эдийн засагч С.Болдтой найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн асуудлаар ярилцлаа. -Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг санхүүжүүлэх хөрөнгө нь хаанаас гарах вэ? Чингис бондын хөрөнгөөс гарч байгаа гэх мэдээ бас гараад б...
эдийн засаг
Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар зах зээлийн цэвэр өрсөлдөөнөөр зохицуулагдсаар ирсэн тухай салбарынхан нь онцолдог. Гэтэл энэ асуудал хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг төдийгүй үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг билээ. Тиймээс хүнсний салбарыг дэгэнд о...
эдийн засаг
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн мастер гэрээнд гарын үсэг зурж, арилжааны банкуудад эх үүсвэр байршууллаа Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хүрээнд Монголбанк, Арилжааны банкууд, Монголын ипотекийн корпораци “Орон сууцны ипотекийн санхүүжилтийг ерөнхий гэрээ”-г баталж, гарын үсэг ...
эдийн засаг
Монголбанк нэг долоо хоногтой 94 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/-ыг 11.50 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжлаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 730 тэрбум төгрөг болсон байна. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд ...
эдийн засаг
Үндэсний татварын албанаас “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг эртнээс эхлүүлсэн. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэх явцад зарим хувь хүн, аж ахуйн нэгжүүд хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдлүүдийг гаргасан нь илэрчээ. Ингэснээр тухайн компани ихээхэн хэмжээний татварын төлбөр,  хүү...
эдийн засаг
Зуны улирал болохоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд уртасгасан цагийн хуваариар ажиллаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэмэгдүүлдэг. Энэ салбарыг зохицуулах хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж, 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүнсчид уг хуулиудын зарим журмыг өөр байдлаар тусгах хэрэгтэй туха...
эдийн засаг
Үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалтай Капитал банк Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 8,0 хувийн хүүтэй орон сууцны зээлийг нийт иргэддээ олгоход бэлэн боллоо. Бид  6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар, нэгжээрээ дамжуулан орон суу...
эдийн засаг
Бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хангах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг Монгол банкнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр баримт ...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар өнөөдөр хоёр тэрбум 805 сая гаруй төгрөгийн 49 гаруй тонн ноолуур худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байна. Ингэхдээ түүхий бараан, цайвар, ангилаагүй ноолуур арилжсан бөгөөд 56-57 мянган төгрөгийн үнээр хэлцэл хийжээ. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж дөрөвдүгээр са...
эдийн засаг
Европын холбоо болон АНУ-ын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах зам нээгдлээ. Европын холбооны Худалдааны сайд нар энэ асуудлаар хэлэлцээ хийхээр үндсэндээ тохирчээ. Атлантын далайг дамнасан чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаар Европын холбооны Худалдааны сайд нар тохиролцоо  хийж чадлаа. Францын шахалтаар хэл...
эдийн засаг
Барилга хот байгуулалтын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ашиглалтын шаардлага хангахгүй барилгын жагсаалтыг гаргажээ. Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 235 орон сууцны барилга байгаагаас 210 барилгыг засвар хийн ашиглах боломжтой аж. Харин 325 орон сууцыг буулган, дахин төлөвлөлтөд оруулах шаардлага...
эдийн засаг
Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь “Зохистой Хөдөлмөрийн өөрчлөлтийг Төв нутгаас эхлүүлье” уриатайгаар хөдөлмөрийн бага чуулганаа зохион байгууллаа.   Хөдөлмөрийн бага чуулганд 27 сумын  Засаг дарга, Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ажил олгогч байгууллагын төлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл зэрэ...
эдийн засаг
Нийтийг хамарсан эдийн засгийн хямрал ард хоцорч байна. Гэхдээ дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэн мандсан хэмээн ярих нь арай эртэдсэн хэрэг болно. Ялангуяа хэмжээ хязгаарыг нь том хэмээн то­дорхойлохоос аргагүй Ев­ро­пын эдийн засаг сүүлийн хэдэн сарын турш “үхэх сэхэх”-ийн заагт  үзэж тарч байгааг дэл­хийн мэдээллий...
эдийн засаг
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Парист нэгэн ер бусын дуудлага худалдаа явагдав. Европ дахин эдийн засгийн хямралд нэрвэгдээд байхад үнэтэй дарс өч төчнөөнөөр нь хадгалж байх ичгэвтэр гэж үзсэн тул Елисэйн ордон (Palais de l’Elysee) буюу Францын Ерөнхийлөгчийн өргөө дарсны цуглуулгынхаа нэг хэсгийг худалдаж борлуулахаа...
эдийн засаг
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран  “Гэрэл тусгая” гэсэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь боловсрол, шинжлэх ухааны салбарын байгууллагуудыг үндэсний аж ахуйн нэгжүүдтэй холбож өгөн хамтран ажиллуулах явд...
эдийн засаг
Хөдөлмөрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газраас гаргасан “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн мэдээллийг авч үзвэл зээлийг иргэдэд олгосноор 6075 ажлын байр шинээр бий болжээ. Тодруулбал, 2013 онд 2011 оны зээлийн эргэн төлөлтөөс 2,1 тэрбум, 2012 оны санхүүжилтээс 20,8  тэрбум төгрөг, 2013 оны санхүүжил...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Төрөөс эрдэс баялгын салбарт баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-...
эдийн засаг
Сум хөгжүүлэхэд зориу­лагдсан “Сум хөгжүүлэх сангийн” зээлийн хэрэгжилтийн талаар хөдөөгийн иргэд, малчдын, сумын төвийн иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлын төвшинг бууруулах, мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн хөгжлийг сайжруулахад зориулагдсан “Сум хөгжүүлэх са...
эдийн засаг
Америкийн спорт хувцасны алдарт “Nike” брэндийн Камбож дахь үйлдвэрийн ажилчид дахин жагсаал, цуглаан зохион байгуулж, цагдаа нартай мөргөлджээ. “Nike”-ийн үйлдвэрийн олон зуун ажилчид цалингаа нэмэхийг шаардан Камбожийн нийслэлд жагссан байна. Мөргөлдөөний улмаас 20 цагдаа, 10 ажилчин гэмтэж шархдан, долоон хүн баривч...
эдийн засаг
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2013.06.04/ хуралдаанаар Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас...
эдийн засаг
Япон улсын Ёокохамад Африкийн гурван өдрийн хурал, чуулган амжилттай болж өндөрлөв. Тус хурлын хаалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Ирэх жилүүдэд Африк тив дэлхийн эдийн засгийн өсөлтийн төвийн гол хөдөлгөгч хүч болох бөгөөд Япон улсын зүгээс Африкт хийх хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ. Уг...
эдийн засаг
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага анх төсөл байдлаар цөөн тооны улс орныг нэгтгэж байсан бол өдгөө манай улсын хувьд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал нь хууль боловсруулах хэмжээнд хүрчээ. Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэх хүрээнд өнөөдөр “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсө...
эдийн засаг
ОХУ-ын эдийн засгийн жилийн өсөлт ирэх арван жилд хоёр хувиас дээш гарахгүй бөгөөд Грекийн араас орох магадлалтай байгааг тус улсын хөрөнгө оруулалтын тэргүүлэх банкуудын нэг болох “Renaissance Capital”-ийн шинжээчид мэдэгджээ. Энэ нь ОХУ-ын улам зузаарах болсон өр Грекийнх рүү тун ойртож буйг илтгэж байгаа аж. ОХУ-ын ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 24/ 4,476 тоот арилжаагаар 15 компанийн нийт 57,068,666 төгрөгийн 16,245 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13,908.96 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 52.28 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 47 хэлцэл хийл...
эдийн засаг
Хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалт тавдугаар сарын 27-нд эхлэх гэж байна. Сургалтыг санхүүгийн зах зээлд ажиллаж буй төрийн зохицуулах болон мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн багш...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 22-24-ний өдрүүдэд Австрали улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу болон албаны бусад хүмүүс багтсан байна. Уул уурхайн сайд Австрали улсад хийх ажлын айлчл...
эдийн засаг
АНУ-ын дэлхийд моодонд оруулсан брэнд болох цэнхэр жийнс ховордсон тухай Америкийн хэвлэлээр бичиж байна. Вашингтон, Брюсселийн худалдааны маргаан жийнсийн моодыг тодорхойлогч Америкийн байр суурийг унагах хэмжээнд очсон бололтой.                    Фото: Вести.Ru АНУ-ын олон нийтийн NPR радиогийн мэдээлснээр дэлхий да...
эдийн засаг
Хамгийн том таваг хаана байдаг вэ? Өнгөрөгч 9 сард болж өнгөрсөн өндөгний баяраар Монголын хамгийн том тавган дээр омлет шарж Сүхбаатарын талбайд ирсэн бүх хүнийг дайлсан байна. Уг тавгийг НВЦ компаний захиалгаар бүтээсэн бөгөөд 3.5м диаметртэй 700 кг жинтэй нүсэр эд. Тус тавган дээр элбэг 2000 хүнд хүрчих хэмжээний ом...
эдийн засаг
Хүү бид хоёр 20 мянган төгрөгийг “Ирээдүйн саятан” хадгаламжиндаа нэмэв. Хадгаламжиндаа хийсэн орлогоос маань хамаарч урамшууллын бэлэг өгч байгаа гэв. Бас бид хоёр “Диснейлэндэд аялах эрхийн төлөө” сугалаанд оролцох эрхтэй боллоо Хүү минь нэгдүгээр ангиа төгсч, хэдийнэ уншиж сурлаа. Хаа явсан газраа хаяг, реклам үсэгл...
эдийн засаг
Монгол банкны Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат: Голомт банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна Монгол банкны Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбаттай ярилцлаа. -Макро эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн байдал ямар байна вэ? -Монгол Улсын макро, санхүүгийн орчин хэвийн байна. Тухайлбал, жилийн инфляци...
эдийн засаг
“Оюутолгой” нь Канадын эзэмшлийн компани боловч Нидерландад бүртгэлтэй. Энэ нь татвараас зайлсхийх зорилготой аж. Монгол, Замби зэрэг хөгжиж буй орнууд үндэстэн дамнасан том корпорациудын татвараас зайлсхийж буй үйлдэлтэй тэмцэхийн тулд арга хэмжээ авч эхлээд байна. Эдгээр орны татвар ногдуулж, хүртэх ёстой ашгийг уул ...
эдийн засаг
Гэр хорооллыг орон сууцжуулах талаар “Аман хуур” кинонд гардаг. Хүн бүрийн сэтгэлд тод үлдсэн уг бүтээлд орчин цагийн хотжилт, бидний амьдралд тулгамдаад буй өнөөдрийн асуудлыг уран сайхны аргаар илэрхийлдэг. Гэр хороолол орон сууцнаас илүү нэр хүндтэй байсан цаг. Тэгвэл 50 гаруй жилийн өмнө олны хүртээл болж байсан “А...
эдийн засаг
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, иргэд, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд хамтран “Олборлох үйлдвэрлэлийн хариуцлагатай, ил тод байдал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Ирэх зургадугаар сарын 7-нд болох энэхүү хэлэл...
эдийн засаг
-Сонирхуулахад- Дэлхийн хамгийн том уурхай АНУ-д оршдог ажээ. Уурхайг өдгөө аялал жуулчлалын салбарт хүртэл ашигладаг болсон гэх. Уурхайгаас орчин тойрныг харж, хүний бүтээн байгуулалт ямар их далайцтай өрнөдгийг ажиглаж болохоос гадна тэсрэлт хэрхэн явуулахыг сонирхон 300 тонны даацтай аварга ачааны машинуудыг түрээсл...
эдийн засаг
Усаа хаалгасан “Оюутолгой”-н улс төрийн хамгаалалтыг ч хаая Оюутолгой компани ус ашиглах эрхгүй болжээ. УИХ-аас 2012 онд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг баталсан. Үүгээр уул уурхайн компаниудын ус ашиглах төлбөрийн хэмжээг тогтоожээ. Гэтэл хууль хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрч байхад төлбөрөө төлөх...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаа хийж, санхүүгийн байгууллагуудтай холбогдох зарим шийдвэр гаргалаа. Ингэхдээ даатгалын болон бичил санхүүгийн талаар хэлэлцсэн байна. Даатгалын талаар: - “Даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам”-ыг батлав. - “Эй Эс Ай Би”...
эдийн засаг
Монгол, Өмнөд Солонгосын татварын алба хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр талын татварын албадын дарга нарын уулзалт Сөүл хотноо болжээ. Тавдугаар сарын 21-25-нд болсон уулзалтад ҮТЕГ-ын дарга Т.Батмагнай тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ. Уулзалтын үеэр хоёр улсын татварын албад өөрсдийн хийж буй ажлынхаа талаа...
эдийн засаг
Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “БАЯНЗҮРХ – НЭГ ЗҮРХ” төв нь тус дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоныхон, мөн 11 дүгээр хороо буюу Хонхор тосгоны иргэдэд саяхан мэдээллийн нээлттэй өдөрлөг зохион байгуулсан байна. Уг өдөрлөгт Гачуурт тосгоны захирагч Х.Цэдэнбал, 11 дүгэ...
эдийн засаг
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 110.9 тэрбум төгрөгт хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь сарын өмнөхөөс 11.0 тэрбум төгрөг буюу 11.0 хувиар, жилийн өмнөхтэй харьцуулахад 39.7 тэрбум төгрөг буюу 55.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Монголын санхүүгийн...
эдийн засаг
Махны үнийг бууруулна гэсэн Шинэчлэлийн Засгийн газрын нэг амлалт биелэгдсэнгүй.  Мах бэлтгэдэг  компаниудад 87 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоод ч махны үнийг барьж дийлсэнгүй. Өдрөөс өдөрт өсч байгаа махны үнийн өсөлтөд бухимдалтай байгаа олонх байхад баяртайгаар хүлээн авах цөөнх бий.  Махны үнэ юунаас болоод өсөв г...
эдийн засаг
Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд хэлэлцлээ. Төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр хийлээ. Гадаад болон дотоод орчны эерэг нөлөөллийн...
эдийн засаг
Одоогийн байдлаар улсын хэмжээний 212 Банк бус санхүүгийн байгууллагын /ББСБ/ ердөө 26 нь хөдөө орон нутагт ажилладаг байна. Тиймээс хойшид хөдөө орон нутагт бичил санхүүгийн үйлчилгээ нэмэгдүүлэх  үүднээс банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын дүрмийн санг ялгамжтай тогтоожээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод ББСБ ...
эдийн засаг
Жижиг, дунд бизнес эрхлэгчид, иргэдийн хувьд банк болон бусад санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тэдгээрийн зээлийн  хүүгийн босго өндөр байхын дээр бүрдүүлэх материал олон нэр төрөлтэй, хүнд суртал ихтэй, цаг хугацаа алддаг, барьцаа хөрөнгийн үнэлгээ бага зэргээс болж иргэд ломбард буюу ...
эдийн засаг
Өнөөдөр манай улсад 148 хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ХЗХ болон арилжааны банкуудад мөнгөө хадгалуулснаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахад зориулж төрөөс 300 гаруй тэрбум төгрөг зарцуулсныг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлж байлаа. Хойшид энэ мэтээр татвар төлөгчд...
эдийн засаг
Португалийн Засгийн газар олон улсын зээлдүүлэгч нартай тохирсон хэмнэлтийн төлөвлөгөөг батлав. Лиссабон санхүүгийн тусламжийн ээлжит траншийг авах эрхтэй болж байна. Португали санхүүгийн тусламжийн ээлжит хэсгээ авах болж байна. Тус орны Засгийн газар тавдугаар сарын 12-ны өдөр “гурвалтай” тохиролцсоны дагуу хийсэн эд...
эдийн засаг
Сонгууль дөхөх үед улс төрийн нам хүчин ард түмэнд итгэл, хүсэл, мөрөөдөл бийг санадаг. Ингэхдээ эдийн засагт шок өгөх бэлэн мөнгө амалж, түүндээ хүрэхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг. Үүнд халамжийн бодлогыг өмнөө тавьдагийг сүүлийн жилүүдэд мэдэхийн дээдээр мэдлээ. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нэг ...
эдийн засаг
Европын тогтворжуулах механизм (ESM) Кипрт гурван тэрбум евроны эхний траншийг өгөхийг дэмжлээ. Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн мэдээлэлд өгүүлжээ. Энэ траншийн хоёр тэрбум еврог тавдугаар сарын 13-нд шилжүүлсэн бөгөөд үлдсэн нэг тэрбумыг нь зургадугаар сарын 30-ны дотор өгнө. Зээлдүүлэгч нар нийт 10 тэрбум евроны...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 14/ 4,468 тоот арилжаагаар 21 компанийн нийт 59,348,631 төгрөгийн 258,255 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,552.83 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 156.04 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 106 хэлцэ...
эдийн засаг
Уул уурхайн яам болон ШУТИС-ийн Геологи газрын тосны сургууль хамтран тавдугаар сарын 24-ний  өдөр “Газрын тос-2013” сэдэвт онол практикийн бага хурал хийх гэж байна. Жил бүр уламжлал болгон зохиодог эл хуралд газрын тос, хийн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд болон багш оюутнууд оролцох боломжтой юм. Түүнчлэн онол практ...
эдийн засаг
Төв банк барилгын компаниудад зориулж 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг өчигдөр бүх арилжааны банкуудад байршуулсан талаар албаныхан мэдээллээ. Ингэхдээ жилийн долоон хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар байршуулсан байна. Харин хөдөө, орон нутаг, алслагдсан дүүрэгт барилга барих компаниудыг энэ ...
эдийн засаг
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын байгууллага иргэдийн хүсэлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн авч эхэлжээ. Энэхүү хуульд 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлэж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлө...
эдийн засаг
Монголын хөрөнгө оруулалт буурах боллоо, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралдаан нааштай биш байна зэрэг таагүй мэдээ хөврөх үед монголчуудын чихнээ нэгэн сайхан мэдээ дуулдсан юм. Энэ бол Б.Болд “Pио Тинто” компанийн Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр томилогдсон явдал байв.   Орчин үеий...
эдийн засаг
Хуучин орон сууцны үнийн хувьд Улаанбаатар хотод зарын сонингуудаар зарагдаж байгаа орон сууцнуудын хувьд байршил, наран талдаа цонхтой эсэх, байрлах давхар зэргээс хамааран үнэ нь харилцан адилгүй байгаа бөгөөд Улаанбаатар хотын нэг өрөө байрны дундаж үнэ нь 53.9 сая төгрөг, хоёр өрөө байрны дундаж үнэ 74.8 сая төгрөг...
эдийн засаг
“Барилга экспо-2013” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын барилгын салбарт шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэх уг үзэсгэлэнд нийт 250 гаруй байгууллага 1000 брэнд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах  бөгөөд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэн яармагийн ерө...
эдийн засаг
Sony компанийн төв байранд Фото: Toru Hanai / Reuters Sony компанийн тэргүүлэх 40 удирдагч тэдэнд тогтоогдсон цалингийн 30-50 хувьтай тэнцэх нөхвөр шагналаас татгалзахаар шийдсэн тухай “The Financial Times” сонинд мэдээлжээ. Компанийн топ-менеджерүүд болон Гүйцэтгэх захирал Казуо Хираи (Kazuo Hirai) нар жилийн өмнө амл...
эдийн засаг
Грек улс их өрийн хямралд орж, Европын холбооноос тусламж гуйж байсан нь саяхны түүх. Тодруулбал, 2009 оны сүүлчээр эхэлсэн Грекийн хямрал 2010 он гарсаар улам даамжирсан. Хямралын жил буюу 2009 онд тус улсын төсвийн алдагдал нь ДНБ-ний 15.2 хувьтай тэнцэж байсан. Европын холбооны  улсуудад энэ үзүүлэлт гурван хувиас х...
эдийн засаг
Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 оны эцсийн дүнгээр 0,4 хувийн уналттай гарна гэсэн Еврокомиссийн  шинэ дүгнэлт гарсан байна. Евро бүсийн 17 орон, тэр дундаа  Грек, Испани, Франц, Итали, Голланд, Португали, Словени, Кипр зэрэг наймынх нь ДНБ буурах ажээ.                  Фото: Yuriko Nakao / Reuters Евро бүс...
эдийн засаг
Эдийн засгийн гүнзгий хямралд орсон Португалийн эрх баригчид улс орноо аврах арга хэмжээний хүрээнд тэтгэвэрт гарах насыг 65-аас 66 болгон нэмэгдүүлэв. Португалийн ерөнхий сайд Педру Пасуш Коэлью. Фото: Hugo Correia/Reuetrs Үүний хажуугаар төрийн албан хаагчдын ажлын өдөр нэг цагаар нэмэгдэн долоо хоногт 40 цаг ажиллах...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Дотоодын электроникийн үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжихээр болсон байна. Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдв...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас арилжааны 14 банкинд өнгөрсөн сард шалгалт явуулж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа хэд хэдэн ноцтой зөрчлийг илрүүлсэн байна. ШӨХТГ-аас арилжааны банкуудад зөрчлөө арилгах 14 хоногийн хугацаатай албан шаардлагыг маргааш хүргүүлэх аж. “Өмнө нь банкуудын зөрчл...
эдийн засаг
Д.Ганхуяг: Монголын эрдэс баялагийн түүхий эд, Японы дэвшилтэт техник-технологи нь цоож түлхүүр адил шүтэлцээтэй Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын зургаадугаар зөвлөлдөх уулзалтад Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үг. Хоёр улсын хувийн хэвшлийн херөнгө оруулалта...
эдийн засаг
Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний өдөр Варшав хотноо гарын үсэг зурсан "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хооронд Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийг эцэслэн баталлаа. Энэ хэлэлцээрээр Засгийн газар хоорондын комисс байгуулах асуудлыг сэргээн шийдвэрлэж, тэрг...
эдийн засаг
Татварын албаныхан татвар төлөгчдөдөө зориулж талархлын арга хэмжээг өнөөдрөөс эхлээд зохион байгуулж эхэллээ. “Татвар төлөгч танд баярлалаа” уриатай уг арга хэмжээ тавдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жил татварын албаныхан татвар төлөгчдөд албан ёсоор талархал илэрхийлж буйгаараа онцлог ажээ. Энэ хүрээн...
эдийн засаг
Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн тал хувийг эзэлнэ. Энэ талаар Bloomberg агентлагийн гаргасан  New Energy Finance илтгэлд өгүүлжээ.   Фото: Focke Strangmann / AFP “Ногоон” эрчим хүчний зах зээлийн өөрчлөлт нь 2030 он хүртэл ашиглалтад оруулсан шинэ үйлдвэрүүд нийт эрчи...
эдийн засаг
Азтай 3 харилцагчийн байр орон сууцтай болох зорилгыг санхүүжүүлнэ Голомт банк 2013.02.25-07.15-ны хооронд зарласан “Зорилгоо санхүүжүүлье” урамшуулалт аяны тохирлын эхний 3 азтай  харилцагчийг  тодруулж, зорилгыг нь санхүүжүүлэхээр боллоо. Өнгөрөгч баасан гаригт Боловсрол суваг телевизээр шууд дамжуулан хүргэсэн урамш...
эдийн засаг
МҮХАҮТ энэ оныг “Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогыг дэмжих жил” болгон зарласан. Худалдаа хөгжлийн банкны цахим хуудаст дурдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зээл сарын 1.8 хувийн хүүтэй байна. Жилдээ 20 хувь дөхсөн зээлийн хүүг ганц үйлдлээр нэг оронтой тоонд хүргэхгүй нь мэдээж. Жилдээ 10 хувийн...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг сарын хугацаанд нийт 18 удаагийн арилжаагаар 1920 тонн ноолуур худалдаалж, 123.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Цаашид тус биржийн үйл ажилллагааг дэмжих үүднээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Хөдөө а...
эдийн засаг
Монголын төмөр зам тойрсон асуудлаар судлаач Л.Даваапилийн олон талт байр суурь, эх сурвалжид үндэслэсэн цуврал нийтлэлийн гурав дахийг танд хүргэж байна. Өмнө нь “Төмөр замын гацаа” , “Хэвтээ тэнхлэг яагаад бүтэхгүй вэ” гарчиг дор нийтлэгдсэн болно. Явсаар байгаад Монголын төмөр замын асуудал улсын нууц болж хувирлаа....
эдийн засаг
Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын ажил эрхлэлтийн түвшин эдийн засагчдын таамаглаж байснаас харьцангуй нэмэгдсэнийг тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдээлэв. Фермерээс бусад салбарт 165 мянган ажлын байр шинээр бий болсон нь эдийн засагчдын 145 мянга  хүрнэ гэж таамаглаж байснаас давсан байна. Үүний дүнд АНУ-ын ажилгүйдли...
эдийн засаг
Хүмүүс яагаgд өндөгийг хэрэглэдэг вэ?  Өндгөнд ямар нууц агуулагдаж байна?
эдийн засаг
Хөдөө аж ахуйн бирж анхны туршилтын арилжаагаа дөрөвдүгээр сарын 5-нд хийж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 18 удаагийн арилжаа хийгээд байна. Ингэхдээ нийт 123.57 тэрбум төгрөгийн 1920.35 тонн цагаан, цайвар, бараан, ангилаагүй гэсэн дөрвөн төрлийн ноолуур арилжжээ. Ноолуурын үнийн тухайд дөрөвдүгээр сарын жигнэсэн д...
эдийн засаг
Улсын хэмжээнд энэ жил нийт 393.5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Таримлын төрлөөр нь ангилбал 324.7 га мянган талбайд үр тариа тариалах бол үүн дотор улаан буудайг 313.7 мянган га талбайд тариалахаар болжээ. Харин төмс 15.5 мянган га, хүнсний ногоо 7.6 мянган га, малын тэжээл 20.7 мянган га, тосны урга...
эдийн засаг
БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шяо Лун өнөөдөр сэтгүүлчдэд төрийн өндөр дээд төвшний айлчлалын талаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр бид ноён Элчин сайдаас тус улсын уул уурхайн салбарын бодлого болоод “Чалко”-гийн гэрээний талаар товч хариулт авлаа. -БНХАУ бол уул уурхайн бүтээгдэхүүний ...
эдийн засаг
Үндэсний татварын ерөнхий газраас жил бүр “Татвар төлөгчдийн өдөр”-ийг зохион байгуулдаг билээ. 14 дэх жилдээ болж буй уг арга хэмжээг энэ жил татвар төлөгчдөд албан ёсоор талархах зорилгоор “Татвар төлөгч танд баярлалаа”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Таван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний нээлт өнөөдөр “АС...
эдийн засаг
Эрчим хүчний сайд М.Сономпил маргааш сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана. Уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 4 дүгээр сарын 24-ний 12.00 цагт эхэлнэ.   Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд лхагва гарагбүрт хариуцсан салбарынхаа асуудлаар сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг энэ уулзалтад Ерөнхий сайд, Шад...
эдийн засаг
Зөөлөн дэд бүтцэд хөрөнгө оруулах нь Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлийг хурдасгахад голлох үүрэгтэй Монгол эрдэмтэн Японд программ хангамжийн компани байгуулан ажиллаж, докторын зэрэг хамгаалж, Ивате их сургуульд багшилж байгаад эх орондоо иржээ. Монгол хүн эх орноосоо алс газарт мэдээллийн технологийн салбарт өрсөлдөж...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 6/ 4,462 тоот арилжаагаар 23 компанийн нийт 117,774,263 төгрөгийн 95,342 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,188.46 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 176.38 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 73 хэлцэл хийжээ....
эдийн засаг
С.Болд: Хариуцлагатай мэдэгдье, 1.5 ТЭРБУМ ДОЛЛАРААР АЛТ АВААГҮЙ Монголбанкны ерөнхий эдийн засагч С.БОЛДТОЙ ярилцлаа. -“Чингис” бондын менеж­ментийг Монголбанк хийж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү. 1.5 тэрбум долла­рыг бүхэлд нь хариуцаж байгаа юу? -Засгийн газар Төвбанктай Сан­хүүгийн зуучлалын гэрээ байгуулсн...
эдийн засаг
Монголын хөрөнийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 23/ 4,453 тоот арилжаагаар 15 компанийн нийт 38,517,502 төгрөгийн 14,169 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 14,041.36 нэгж байсан нь өмнөх  арилжаанаас 226.13 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 88 хэлцэл хийсэ...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” экспортоо эхэллээ Монгол Улсын төсвийн орлогын 40 орчим хувийг дангаар бүрдүүлж байгаа нүүрсний экспорт он гарсаар саарч, тэр дундаа төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой”-н нүүрс гацаанд ороод нэг улирал өнгөрч байна. Хятадын төрийн өмчит “Чалко” компанид нүүрс нийлүүлэх гэрээг эргэн харж, Монголын т...
эдийн засаг
Засгийн газраас дуулгасан орон сууцны зээлийн хүүг найман хувьд хүргэх боломжийн талаарх баярт мэдээний араас тавьж буй олон асуултын тэмдгийн зөвхөн эхнийх нь зээлийн хүү тухайн боломж нөхцлөөс хамаараад найман хувиас ялимгүй их эсвэл ялимгүй бага байх боломжтой гэсэн мэдэгдэл. Засгийн газрын дөрөвдүгээр сарын 13-ны х...
эдийн засаг
“Хөдөлмөрийн салбарын бодлого-хамтын ажиллагаа” сэдэвт форум өнөөдөр 10.00 цагт Чингис зочид буудалд эхлэх аж. Форумд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тэргүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга, Мэргэжлийн боловсролын газрын дарга болон 150 гаруй байгууллагын хүний нөөцийн менежерүүд оролцох юм байна. Г.ДАРЬ
эдийн засаг
Хэрэглээний үнийн улсын индекс 2013 оны 03 дугаар сарын эцэст өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеэс 9.8 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар тус тус өслөө. Суурь инфляци жилийн 9.2 хувь байв. Эх сурвалж:...
эдийн засаг
АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох аргачлалыг өөрчилснөөр тус орны  эдийн засаг 400 тэрбум ам.доллараар өсөх аж. Энэ тухай АНУ-ын Эдийн засгийн дүн шинжилгээ хийх үндэсний товчооны тэргүүлэх мэргэжилтэн Брент Молтоны (Brent Moulton)ий мэдэгдэлд үндэслэн The Financial Times сонин нийтэлсэн байна. Нью-Йоркийн би...
эдийн засаг
Уул уурхайн яам сар бүрийн сүүлчийн долоо хоногийн пүрэв гаригийн  11.00 цагаас “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал зохион байгуулдаг уламжлалтай. Дээрх хэвлэлийн бага хурал маргааш болохоор товлогдсон байна. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү хурлаар Уул уурхайн сайд болоод холбогдох албаны хүмүүс геоло...
эдийн засаг
Тавантолгойн худалдан авах ажиллагаанд оролцож, 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан “Gobi power” гэх компанийн талаар сүүлийн үед шуугих болсон билээ. Тэгвэл “Эрдэнэс Таван толгой” БНХАУ-д нүүрс нийлүүлэх “Чалко”-гийн гэрээг шинэчилж буйтай холбоотойгоор Өмнөговь аймгийн Цагаан хадны хилийн бүсэд нүүрс ачилт, буулгалт хи...
эдийн засаг
Гадаад орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудын эх орон руугаа илгээж буй мөнгөн гуйвуулгын хэмжээ жилээс жилд нэмэгдэн, улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж буй. Тиймээс Монголбанкнаас энэ секторын үзүүлэлт, харьцуулалтыг бодитоор гаргах хүрээнд “Чех улс дахь монголчуудын холбоо” ТББ-тай хамтран ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /04.24/ 4,454 тоот арилжаагаар 18 компанийн 12,820,207 төгрөгийн 38,306 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13947.17 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 94.19 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 59 хэлцэл хийсэн байна. Өнөө...
эдийн засаг
Жил бүрийн тавдугаар сарын эхээр “Татвар төлөгчдийн өдрүүд” тохиодог. Жилийн 365 хоногоос арав хоногийг татвар төлөгчдөөр хаяглан тэдний тусын тулд зориулах болсоор 14 дэх жилтэйгээ золгож байна. Монгол Улсын төсвийн талаас илүү хувь /бараг 60 хувь/-ийг татвар төлөгчид бүрдүүлдэг.  2011 онд 2.1 их наяд төгрөг, 2012 онд...
эдийн засаг
Дэлхийн уул уурхайн салбарын гигантуудын нэг болох “Рио Тинто” компанийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгчийн албан тушаалд анх удаа монгол хүн томилогджээ. Бизнес, санхүүгийн салбарынхны дунд бодлого, хандлага тодорхойлох хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн залуу боловсон хүчнүүдийн нэг “New com”...
эдийн засаг