news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт Өмнөговь аймгийг зорьж Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших “Оюутолгой” ХХК-д ажиллалаа. Тус компанид одоогийн байдлаар 8000 гаруй иргэн ажиллаж байгаагаас 80 шахам хувь нь Монгол ажилчид аж. Монгол ажилчдын нэг сарын цалин 1.5 сая төгрөгөөс эхэлж байн...
эдийн засаг
-Авлигын тухай зөвхөн дуугарах бус дугтрах цаг болсон гэдгийг сануулах нь зүйтэй байх- Том биш бас жижиг ч биш төрийн албан хаагч “санаандгүй” төмөр сейф дүүрэн мөнгөө алдаж орхиод бас “санаандгүй” олчингуутаа 500-хан сая төгрөгнөөс нь ганц ч ширхэг дутаагүй учраас “эрэн хайх ажиллагаа”-нд  дайчлаад байсан цагдаа нарта...
эдийн засаг
Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордноо үргэлжиж байна. Эдийн засгийн форумд төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагууд, судлаач мэргэжилтнүүдийн төлөөллөөс гадна гадаадын бизнес, банк санхүүгийн байгууллагын 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна. Жил бүрийн хаврын эхэн сард болдог эдийн засгийн форумаас Монголы...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /хоёрдугаар сарын 19/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах, ам.доллар худалдах санал ирүүлсэн байна. Монголбанк дотоод дахь ам.доллар, юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэхүү арилжаа...
эдийн засаг
Монголын эдийн засгийн форум ирэх гуравдугаар сарын 4-5-нд Төрийн ордонд болно. Жил бүрийн гуравдугаар сард Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд  хоёр өдөр болдог билээ. Төр, засаг, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөллөөс гадна бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчид тус чуулганы гол оролцогчид...
эдийн засаг
Евро бүсээс үүдэлтэй 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш судлаач эрдэмтэд санхүүгийн хямралыг үүсгэх хүчин зүйлийн талаарх судалгааг түлхүү хийх болжээ. Хямралын шалтгааныг  тайлбарлах онолын шинэ хандлагууд ч шинээр дэлгэрэх болсон байна. Манай орны эдийн засаг, санхүүгийн системд анхаарал татсан зарим ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /хоёрдугаар сарын 19/ 4,409 тоот арилжаагаар 18 компанийн нийт 303,464,562 төгрөгийн 448,727 ширхэг хувьцааг арилжжээ. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17754.02 нэгж байсан нь 66.86 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 98 хэлцэл хийжээ. Өнөөдрийн арилжаа...
эдийн засаг
Байгалийн баялгаас шалтгаалан эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа Монгол Улсад төсвийн зохистой бодлого үгүйлэгдэж байгааг монголд ажиллаж байгаа эдийн засгийн мэргэжилтнүүд сануулж байна. “Байгалийн баялгаас олж байгаа орлого нь бусад орлогоос эрс ялгаатай. Газрын хэвлийд байгаа баялгийг газар дээр ил гар...
эдийн засаг
Азийн Хөгжлийн банк, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Баялгийн хараалаас сэргийлэх түүнийг ерөөл болгох” сэдэвт сургалтыг сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа. Уул уурхайн салбараас орж байгаа ашгаас хамаарч эдийн засаг өсч үүнээс улбаалан төсөв халах, инфляци өсөх сөрөг үр дагаврууд ажиглагдаж байгаа аж. Байгалийн баялгийн ...
эдийн засаг
Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Чингис” бондын зарцуулалтын талаар аж ахуй нэгжүүдээс саналыг нь авчээ. Уул уурхайн салбараараа дэлхийд танигдсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17 гаруй хувьд хүрч байсан бол одоо буурсан ч гадаад зах зээлд Монголыг сонирхсон хэвээр. Тийм ч учраас Засгийн газрын “...
эдийн засаг
Дархан хотын дулааны хангамжийн сүлжээг нээлттэй системээс хаалттай систем рүү шилжүүлэх, усны алдагдлыг бууруулах, иргэдийг дулаанаар хангах системийн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгэх болон санхүүжүүлэхийн тулд техник эдийн засгийн үзүүлэлт /нийт шаардагдах ажлын эзлэхүүн, ажилбар тус бүрийн техникийн тодорхойло...
эдийн засаг
Дорны шинэ жилийг тэмдэглэсэн хоёрдугаар сарын 10-16-ны хооронд  хятадууд 85,5 тэрбум ам.долларын наймаа хийсэн байна. Өмнөх жилтэй нь харьцуулахад энэ үзүүлэлт 14,7 хувь нэмэгдсэн гэж Хятадын Худалдааны яамны мэдээнээс иш татан France 24 суваг дамжуулав. Шинэ оны наймааны гол чиглэл нь тансаг эдлэл болж байна. Үнэтэй ...
эдийн засаг
БНХАУ-ын мөнгөн дэвсгэртийг хүмүүс голдуу Мао Зэдуны зурагтайгаар л төсөөлдөг. Тэгвэл хуурамч хувилбар нь мөн ижил зурагтай. Гэхдээ хуурамч, жинхэнийг нь  зөвхөн зургаар нь  баримжаалъя гэвэл Мао Зэдуны үсний буурлыг нь хүртэл гярхай ялгаж мэдэх хэрэгтэй гэдгийг Монголын банкуудын холбооныхон онцолсон юм. Хятадын муж н...
эдийн засаг
Оюутолгойн ТУЗ ирэх долоо хоногт хуралдана. Энэ сарын 27-нд буюу өнөөдрөөс эхлээд яг долоо хоногийн дараа. ТУЗ-ын хуралдаанаар Монголын Засгийн газрын хүсэлтээр хөрөнгө оруулалтын гэрээнд /ХОГ/ өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх ёстой.  Өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн үндэслэл нь ХОГ-г анх үзэглэж ба...
эдийн засаг
Монголын эдийн засгийн форумыг ирэх гуравдугаар сарын 4, 5-д зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг Эдийн засгийн форумын энэ удаагийн сэдэв нь Монголын үндэсний брэндийг бий болгох асуудал байх гэнэ. Энэ зорилгоор үндэсний аж ахуйнууд, тэр дундаа хөнгөн үйлдвэрлэлийнхнийг түлхүү урьж...
эдийн засаг
Дайны эрсдлийн даатгалын сан нэрээр их  хэмжээний мөнгийг гадаад улс руу шилжүүлсэн гэх хэрэгт  МИАТ компанийн үе үеийн удирдлага, хамсаатнууд нийт есөн хүн холбогдон  шалгагдаж байгаа. 2011 оноос эхлэн шалгасан ч мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай байсан энэ хэргийг оны дараанаас сэргээн шалгаж, хэрэгт холбогдолт...
эдийн засаг
Английн уул уурхайн томоохон компани болох BHP Billiton компанийн захирал Мариус Клоппер ирэх тавдугаар сарын 10-нд үүрэгт ажлаа өгч, тэтгэвэртээ гарах гэж байгаа аж. Өмнөд Америкийн бизнесмэн тэрээр 2007 оноос хойш BHP Billiton компанийг удирдаж байсан билээ. Өнгөрсөн жил тус компанийн хагас жилийн ашиг 58 хувиар унас...
эдийн засаг
Бондын хөрөнгөөр 4 төслийг санхүүжүүлэх зөвлөмж гаргалаа Ирэх жилүүдэд өрнүүлэх бүтээн байгуулалтын санхүүжилтийн эх үүсвэр болгохоор Шинэчлэлийн Засгийн газраас “Чингис” бонд гаргаж, олон улсын зах зээлээс бага хүүтэй мөнгө босгосон. Энэ хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг сонгох шалгуур үзүү...
эдийн засаг
Оюутолгойн ордын асуудал монголчууд төдийгүй дэлхийн хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Сар шинийн өмнө Монголын төрийн хөндсөн асуудал, хөрөнгө оруулагчдын хурлын талаарх мэдээллийг олон улсын томоохон хэвлэлийн байгууллагууд онцолжээ. Оюутолгойн гэрээний эргэн тойрон дахь асуудал, Монголын зүгээс Оюутолгой дахь хув...
эдийн засаг
Төмөр зам, авто зам, агаарын тээвэр, далайн тээвэр зэрэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн харилцаатай нягт холбогдох салбарыг удирдаж буй Зам тээврийн сайд А.Гансүх өчигдөр хэрэгжүүлж байгаа ажил, хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Орос, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлү...
эдийн засаг
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт  “SS convention center”-т өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ. Чуулган хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд эхний өдөр Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, “Монголын Уул уурхайн корпораци”-ийн гүйцэтгэх захирал...
эдийн засаг
Өнгөрсөн 2012 он нүүрсний салбарынханд хүндхэн жил байлаа. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурч, олон ч уурхай үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Өнгөрсөн оны эхэнд тонн нь 150 орчим ам.доллараар зарагдаж байсан Ухаахудагийн коксжих нүүрсний өртөг оны төгсгөлд 80 ам.доллар хүрэхтэй үгүйтэй болж буурсан. Тонн н...
эдийн засаг
“Survey Monkey” бол онлайн санал асуулгын салбарт дэлхийд тэргүүлдэг, өөрөө сонин зам туулсан компани юм. Программист Райан Финли 1999 онд энэ компанийг цор ганцаар байгуулжээ. 10 жилийн дараа компанийн хяналтын багцыг хөрөнгө оруулалтын хоёр сан худалдаж авсан бол 2011 онд TPG хэмээх бас нэг сан худалдаж авсан бөгөөд ...
эдийн засаг
Сүүлийн үед хотоос холдуулахаас аргагүй зүйл их ажиглагдах боллоо. Нүүрсний утаа уугиулсан өргөө цагаан гэрээ ч холдуулах тухай яриад байгаа. Харин гэрээсээ түрүүнд нийслэлийн өнгийг дарсан бохир үйлчилгээний цэгүүдийг зайлуулмаар болжээ. Хот бохирдуулсан хоёрдогч түүхий эдийн цэгүүд хэрээс хэтэрснийг Сүхбаатар дүүргий...
эдийн засаг
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МХАҮТ/ “Оны шилдэг аж ахуйн нэгж”-үүдийг тодруулж, тэдгээр компаниудын лого тэмдэг бүхий тугийг жилийн турш байгууллагын гадна мандуулдаг уламжлалтай билээ. Өнөөдөр өнгөрсөн 2012 оны шилдэг аж ахуйн нэгжээр тодорсон байгууллагуудын тугийг МҮХАТ-ийн байрны гадна мандуулс...
эдийн засаг
Оюутолгой компанийн өнгөрсөн онд  худалдан авсан бараа үйлчилгээний 34 хувийг үндэсний компаниуд нийлүүлжээ. Үүнийг  энэ онд 45 хувь болгохоор  зорьж буй бөгөөд энэхүү бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэдгээ тус компани цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Оюутолгой компани нь 2010 оноос хойш 1,1 тэрбум ам...
эдийн засаг
Монгол Улсад гуравдах удаагаа зохион байгуулагдаж байгаа “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотод үргэлжилж байгаа билээ.  Чуулганд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болоод Монголын уул уурхайн компанийн төлөөлөл, дотоод...
эдийн засаг
Монголын уул уурхайн салбарт шинэ эрин үе эхэлж, их бүтээн байгуулалт өрнөхийн сацуу Оюутолгой, Овооттолгой, Тавантолгой, Тамсагбулаг, Улаантолгой, Ухаахудаг гэх мэт толгой холбон шүлэг тэрлэмээр урт нэрс амтай бүхний ярианы сэдэв болж, сайн муугаараа дуудуулсаар багагүй хугацаа өнгөрчээ. Байгалийн баялгийг үр ашигтай ...
эдийн засаг
Нүүрсний нөөцөөрөө дэлхийн улс орнуудаас 10-т ордог Монгол Улс уул уурхайн салбараараа нэгэнтээ олны хараанд өртсөн билээ. Тиймээс улс орны хэмжээнд бодлого, шийдвэрийг зөв гаргаж байж, баялагийн хараалаас зайлсхийж чадна гэдгийг эдийн засагчид онцолж байгаа. Энэ асуудлаар салбарын хэмжээнд бодлого боловсруулагчид боло...
эдийн засаг
Уул уурхайд түшиглэн хөгжсөн улс орны тухай сайн түүх олон. Манайх хэдий байгалийн баялаг арвинтай ч төдийлөн сайн хөгжиж чадахгүй байгаа. Тиймээс чухам ямар бодлого баримталбал Монголын хөгжил урагшлах хийгээд хөгжихөд учирч буй саад тотгор, түүнээс гарах арга замын талаарх байр суурийг нь сонирхож, Эдийн засгийн бодл...
эдийн засаг
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр маргааш Төрийн ордны Иргэний танхимд 12.30 цагаас сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийх гэнэ. Тэрбээр шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй эдийн засгийн бодлого, төлөвлөгөө болон Чингис бондын асуудлаар нээлттэй ярилцах ажээ.
эдийн засаг
УИХ-ын гишүүн Д.Батцогт Хөшөөтийн уурхайн асуудалтай холбоотойгоор Уул уурхайн сайд Д.Ганхуягт асуулга тавьжээ. Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутгийг дамжин орших Хөшөөтийн нүүрсний уурхайг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани эзэмшдэг байна. Уг ордыг орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд...
эдийн засаг
"Рио Тинто" компанийн хувь нийлүүлэгчид Монголын талтай Оюутолгойн асуудлаар өнөөдөр Улаанбаатарт уулзалт хийх юм. Хурал хэзээ, хаана болох талаар Оюутолгойн зүгээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн бөгөөд хувь нийлүүлэгчдийн уулзалтын дараа албан ёсны мэдэгдэл хийнэ гэлээ. Байнга  л хийдэг энгийн нэгэн хувь нийлү...
эдийн засаг
Exxon компанийн хувьцааны үнэ өнгөрч буй долоо хоногийн сүүлийн арилжаагаар 0,2 хувиар өсөн нэг хувьцааны үнэ 91,51 ам.доллар хүрэв. Ийнхүү компанийн хөрөнгөжилт 417 тэрбум доллар боллоо. Америкийн нефть, байгалийн хийн Exxon Mobil корпораци дэлхийн хамгийн үнэтэй компани нэрээ өнгөрсөн баасан гарит технологийн аварга ...
эдийн засаг
Манай улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих шатандаа орж байгаа энэ үед үндэсний аж ахуй нэгжүүдэд бизнесийн бас нэгэн шинэ боломж нээгдэж буй юм. Өөрөөр хэлбэл, суурин газраас алслагдсан бүсэд байрласан уул уурхайн компанийн ажилчдын хоол хүнс, машин механизмын тоног төхөөрөмжө...
эдийн засаг
Байдал хүнд байгаа ч Лиссабоны үнэт цаасны зах зээл гэнэтхэн сэргэв. Португалийн зүгээс Европын холбооноос “Грекийнх шиг хөнгөлөлт” шаардаж, гадаадын хөрөнгө оруулагчдад “алтан виз” амлаж байна. Португали өрийн хямралын эсрэг тэмцэлд маш чухал гэмээр ялалт байгуулсан нь сэтгэл зүй. Өнгөрсөн сарын сүүлчээр тус улс таван...
эдийн засаг
Цагаан сарын үеэр мах гурилын үнэ тэнгэрт тулж аль нь илүү үнээ нэмж чадахаа үзэх гэж байгаа мэт боллоо. Захуудаар Казакстаны Цесна гэх гурилын үнэ 2000 төгрөг болж дээд ханш тогтоосон ч лангуун дээр харагдахаа больжээ. Хэрэглэгчид захын борлуулагч нараас “Алтан тариа”-н ширхэгтэй дээд, дээдийн дээд гурил хамгийн их ас...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурал өнөөдөр болно. Хурал хаана, хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хөрөнгө оруулагчдийн хурал болохтой холбогдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр иргэний нийгмийн төлөөлөл болон эрдэмтэдтэй уулзжээ. Энэхүү хуралд Монголын талаас тавих зарим саналаа Уул уурхайн ...
эдийн засаг
Та 2012 онд шинээр байр худалдан авсан уу? Та албан хаагч бол хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, эсвэл бакалаврын зэргээр сурах гээд сургалтын төлбөрөө хийсэн үү? Тэгвэл Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэх боломж байна. Гэвч үүнд нарийн тодорхой шаардлага, бүрдүүлэх бичиг баримт багагүй бий. Гэхдээ...
эдийн засаг
Шинэ төмөр замын төслийг “CREDIT SUISSE”, “JP MORGAN” нар сонирхсон хэвээрээ юу УИХ-аас баталсан төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод зааснаар “Шинэ төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлэх нь нэгэнт тодорхой болоод байна. Төмөр замын тээврийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.1-д заасан үндэслэлийн дагуу 2010 оны...
эдийн засаг
Монголын газрын баялаг бүхэлдээ Хятадын тэр дун­даа “Чайналко” группийн эзэм­шилд орох цаг ойрхон бай­на. Ойрхон ч гэж эхнээсээ Оюутолгой, Тавантолгойн ордууд тэднийх болчихсон гэж болно. Учир нь “Чайналко” групп нь дэлхийн хамгийн хүчирхэг уул уурхайн компани болох “Рио Тинто”-д шийдвэр гаргах түвшний буюу 18 хувийг н...
эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Уул уурхайн сайд Д.Ганхуягт хаягласан ил захидал бичжээ. Ил захидалд “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтад зарцуулсан бонд, урьдчилгаа төлбөр, урьдчилгааны өр зэрэг өр төлбөрийн дүнг “Оюутолгой” ХХК-иас нарийвчлан гаргуулж өгөхийг хүсчээ. Түүнчлэн “Туркойз Хилл” компанийн 2012 оны гуравдугаар улирл...
эдийн засаг
“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал 14.00 цагаас Уул уурхайн яаманд болох юм байна. Тус хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайдаар ахлуулсан баг хэлэлцээрт орно. Үүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар оролцох болжээ. Монголын ...
эдийн засаг
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага: Монголчууд зөв газраа зөв цагт байж чаддаг байх хэрэгтэй Өнгөрсөн оны долдугаар сард манай улсад айлчилж, ажилласан Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай болон түүнийг дагалдаж явсан албаны хүмүүст Монгол аялал жуулчлалын салбарыханд зориулж...
эдийн засаг
Төв банк бодлогын хүүгээ бууруулах юм уу өсгөхөд арилжааны банкуудын зээлийн хүүнд 2-3 сарын дараа өөрчлөлт орох учиртай гэж Монгол банкнаас news.mn-д мэдээллээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд Төв банк бодлогын хүүгээ гурван жилийн хугацаанд анх удаа 0,75 нэгж хувиар бууруулсан билээ. Үүнтэй холбогдуулан зээлийн хүү ял...
эдийн засаг
Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” ком­панийн үнэн төрх тодорч эхэллээ. Шагай, сүү, талхаар жишээ болгон “Монголчууд Оюутолгой төслийн нийт ашгийн 71 хувийг хүртэнэ” хэмээн сурталчилж байсан ч энэ нь ердөө л тархи угаасан хэрэг болсон бөгөөд эцэстээ бид 34 хувиа ч бүтнээр нь авч чадахгүй байдалд хүрч мэдэх нь. ...
эдийн засаг
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон “Чингис бонд”-ын талаар болон түүнийг ямар төсөл хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөсөн талаарх мэдээллийг хийсэн юм. Энэ үеэр нь түүнээс зарим асуудалд хариулт авлаа. -“Чингис бонд”-оор авто зам, төмөр замд хөрөнгө...
эдийн засаг
Малын тарга нэмэгдэж, шинэ мах гартал махны үнийг тогтвортой барьж байхын тулд төрөөс нөөцийн мах бүрдүүлдэг билээ. Харин энэ жилийн хувьд нөөцийн махыг “Хүчит шонхор”, “Хархорин” захууд, “АСА” цирк, “Мишээл экспо”, “Бэлх зах”, “Оргил” худалдааны төвөөр бөөнөөр худалдаалж байна. Үнийн хувьд хонины ястай мах 5200-5300, ...
эдийн засаг
Уул уурхайн төсөлд төрийн оролцоо, татварын тогтолцоог ОУ-ын жишигт нийцүүлэх нь УИХ-ын чуулганы хуралдаанаар саяхан Монгол улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын оролцоотойгоор Оюутолгойн гэрээний талаарх асуудлыг хэлэлцэж үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрэх, сургамж авч цаашид олборлох салба...
эдийн засаг
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ДАВЛАГАА ЭХЭЛЛЭЭ Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах давлагаа эхэлж бай­на. Эхний заалтаасаа эхлээд монголчуудын эрх ашгийг ноц­той зөрчиж гаднынханд үйлчилсэн энэ гэрээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаард­лага бий. Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж энэ гэрээний 15 заалтыг өөрчлөх ...
эдийн засаг
Удтал дуугаа хураасан Н.Батбаяр сайд өчигдөр сэтгүүлчидтэй уулзан, ам уушгиа нээлцжээ. Чингис нэртэй бондын хөрөнгийг чухам юунд зарцуулахаа мэдэхгүй хэсэг хугацаа алдсан ч хүүнд огт санаа зовохгүй байгаагаа бас мэдэгджээ. Бондоос босгосон мөнгөө авто болон төмөр зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулахад зарцу...
эдийн засаг
Монголын маркетингийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой “Marketing Today” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүл нь эрхэм таны бизнесийн ертөнцөд тань амжилт, бүтээлийг авчирч чадах Монголын маркетингийн цорын ганц мэргэжлийн хэвлэмэл сэтгүүл билээ. Шинэ дугаарт маркетинг, менежментийн олон сон...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ын дарга О.Магнай, Орон сууц, санхүүжилтийн корпораци/ОССК/-тай хамтран өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас барилга, орон сууцны үнийн талаар улс орон даяар судалгаа хийснээ өнөөдөр танилцууллаа. Энэ судалгааны гол зорилго нь манай оронд орон сууцны 1 м.кв талбайн үнэ хэ...
эдийн засаг
Монгол Улс  жилдээ 1,1 тэрбум  орчим ам.долларын түүхий эд бэлтгэдэг байна. Гэтэл хөдөө ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ ханш “дийлдэхгүй” хэвээр байгааг мэргэжилтнүүд арилжааны тогтолцоотой холбон тайлбарладаг. Тиймээс “Хөдөө аж ахуйн гаралтай бараа,түүхий эдийн биржийн тухай” хуулийг өнгөрсөн 2011 онд баталж, түүхий...
эдийн засаг
Татварын ерөнхий газрын даргын тушаалаар бямба гариг буюу хоёрдугаар сарын 9-нд 09:00-17:00 цагийн хооронд дүүргийн татварын газрууд ажиллахаар боллоо. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх материал хүлээн авах хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болж байгаа. Орон сууцны хөнгөлөлт эдлэх, сургалтын төлб...
эдийн засаг
Бүрэн эрхт төлөөлөгч томилогдов. Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн багийн хамт 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр “АНОД” банкинд ирж ажиллав. Хийхээр төлөвлөсөн эхний зорилго нь зардлыг багасгах, мөнгө олж ирэх байв. Гэхдээ хийсэн эхний алхам нь банкны 12 газрын зургааг нь, есөн тооцооны төв, дөрвөн касс...
эдийн засаг
Иргэдэд орон сууцны зээл олгох зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй зургаан хувийн зээлээр орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Төрийн банк багагүй хэл ам дагуулаад байсан юм. ТУЗ-ийн гишүүд нь авлига авсан, танил талаар дамжуулан зээл олгодог, ТУЗ-ийн гишүүд нь мөнгө хувааж завшсан зэргээр шуугиан тариад бай...
эдийн засаг
“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаанаар талууд ямар байр суурь барьсан, хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” компани мөн ямар асуудлыг эргэж тавьсан талаарх мэдээллийг дөнгөж сая Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржээс өнөөдөр зохион байгуулсан нээлттэй өдөрлөгөөс хийсэн тэмдэглэлийг  хүргэж байна. Иргэн бидний гар дээр үндэсний хэмжээний компанийн хувь 1072 ширхэг хувьцаа бий.  Монголчууд гэв гэнэт л  ингээд хувьцаатай болчихож билээ. Үнэндээ энэ “марк”-ийн ид шид нь чухам юу билээ,  тэр хувьцаа гэгч нь ха...
эдийн засаг
Дэлхийн зуун баяны чансааны жагсаалтыг   Bloomberg гаргахад тэнд Оросын 12 тэрбумтан бичигдсэн байв. Тэднээс чансааны эхний хэсэгт нь Алишер Усманов, Виктор Вексельберг, Леонид Михельсон, Владимир Лисин, Владимир Потанин зэрэг таван хүн оржээ. Алишер Усманов. Фото: Denis Balibouse / Reuters “МегаФон”-ны эзэн Усмановыг ...
эдийн засаг
“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгосон ч концесс олгох шийдвэр гараагүй байсан. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор За...
эдийн засаг
Монголын геологи, уул уурхайн салбарын өнөөгийн байдал болоод цаашдын чиг хандлагыг тодорхойлох “Геологи-уул уурхай 2012” чуулган өнөөдөр МҮЭСТО-д болж байна. Чуулган гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухаан...
эдийн засаг
“Зоос” банкны суурин дээр боссон “Төрийн банк”-ны шинэхэн захирал Д.Батсайхан өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан бол шинэхэн захирлын томилгоотой зэрэгцэн  тус банкны ТУЗ-ийг мөн шинэчилжээ. Өмнөх ТУЗ-ийн гишүүд нь авлига, иргэдэд олгодог бага хүүтэй зээлийг танил талдаа олгодог байсан  зэрэг хэрэгт нэр холбогдсо...
эдийн засаг
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2010 оны 135 дугаар тушаалаар баталсан “Улсын болон орон нутгийн төсөв тэдгээртэй адилтгах хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, гүйцэтгэл гаргах, санхүүжүү...
эдийн засаг
“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгосон ч концесс олгох шийдвэр гараагүй байсан билээ. Тэгвэл өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Шинэ төмөр зам” төслийн эхний ээлжний мөнгө болох 55 сая ам.долларын санхүүжилтийг ирэх сард хийхээр болсон байн...
эдийн засаг
Оюутолгой ордын гэрээний талаар өчигдөр Австралийн "Рио Тинто" компанийн удирдлагууд болон Засгийн газрын сайд нар хаалттай хуралдсан билээ. Уг уулзалтын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар мэдээлэл өгөхөөр өнөөдө...
эдийн засаг
Эдийн засгийн “дулаарал” мэдрэгдэж эхэлсэн ч хямралтай тэмцэх нь ач холбогдлоо алдаагүй, өнөөдрийн гол сэдэв хэвээр байна. Ийм дүгнэлтийг Давост болж өнгөрсөн Дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргалаа. Давост хийгдсэн Дэлхийн эдийн засгийн чуулгад оролцогсод, дэлхийн тэргүүлэх улстөрчид, эдийн засгийн шинжээчид бүгд л ...
эдийн засаг
“Фүкүшима-1” атомын цахилгаан станцад гарсан хүнд ослын дараа япончууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж эхэлсэн билээ. Ослын дараах эрчим хүчний хүчин чадлыг гүйцээх асуудлыг шийдэхийн тулд япончууд сэргээгдэх эрчим хүчний хөгжилд ихээхэн анхаарал тавьж байна. Ингээд ирэх зуны дунд үе гэхэд салхины эрчим хүчний дэлхийн х...
эдийн засаг
Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас Монгол Улсын эдийн засгийн байдал болоод төсвийн төлвийг байнга ажиглан дүгнэлт гаргаж, санаа бодлоо илэрхийлж байдаг. Энэ удаа ч мөн 2013 оны төсөвт үнэлгээ өгч, анхаарвал зохих зарим зүйлсийн талаар мэдээлэл өгөхөөр “Төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулан дэд бүтци...
эдийн засаг
Нэгдсэн Европ байгуулах зорилго, үнэндээ бол оролдлого гэж хэлж болох уг үйл явц амжилтад хүрч байна гэдгийг илэрхийлэн ойлгуулах нь энэ удаагийн Давосын чуулга уулзалтын нэг утга учир байв гэлтэй. Тэгж ч хүссэн учраас “Евро бүсийн хямралыг европчууд амжилттай давж чадлаа, цаашид ч чадна” гэсэн өгүүлбэр эцсийн хариулт ...
эдийн засаг
Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас “Дэд бүтцийг өргөжүүлэх сорилтыг давахын тулд төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах нь” сэдэвт илтгэлийг гаргажээ. Энэхүү илтгэлийн хураангуйг манай сайт уншигчдадаа хүргэж байна. Монгол улс өнөөдөр зэс, алт, нүүрс болон бусад ашигт малтмалын асар их нөөцөө ашиглаж эхэлсэнээр ...
эдийн засаг
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн утасгүй суурин холбооны үйлчилгээ болох “F zone”-ын  50хххххх дугаарыг ашиглалтнаас гаргана гэсэн яриа өнгөрсөн оноос эхэлж дуулдах болсон билээ. Тиймээс “F zone”-ын нийт 37 мянган хэрэглэгч бүртгэлтэй байдгаас 17 мянга нь байнгын хэрэглэгч бөгөөд энэ хүмүүс яах болж байна гэсэн асууд...
эдийн засаг
Фото: Raheb Homavandi / Reuters АНУ болон Европын холбооноос Исламын бүгд найрамдах улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсны улмаас Иран ЕХ-ны гишүүн орнуудтай нефть, байгалийн хийн худалдаа хийхгүй гэнэ. Энэ талаар Исламын бүгд найрамдах улсын Нефтийн яамны төлөөлөгч Алиреза Никзад-Рахбар (Alireza Nikzad-Rahb...
эдийн засаг
Дэлхийн авто зах зээлд үйлдвэрлэл болоод борлуулалтаар ноёрхож буй Японы “Toyota Motor” корпораци дэлхийн шилдэг авто үйлдвэрлэгч гэх статусаа эргүүлэн авчээ. 2011 онд Японыг нөмөрсөн гамшигт цунамийн үр нөлөөгөөр тус корпораци тэргүүлэгчийн байр сууриа тухайн жил АНУ-ын “General Motors” корпорацид алдаад байсан юм. Гэ...
эдийн засаг
“Bluesky” –д өчигдөр салбар хорооны хуралдаанаа эхэлсэн “Монголын аялал жуулчлалын форум-2013”-ын нэгдсэн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй уг форум өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх бол өчигдөр аялал жуулчлалын салбарын эрх зүй, удирдлага зохион байг...
эдийн засаг
"Монголын “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс худалдах гэрээгээ зөрчвөл нөхөн төлбөр авах болно" гэж Хятадын Хөнгөн цагааны корпораци буюу “Чалко” өчигдөр Бээжинд хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдээлснийг “Ройтерс” дамжуулсан  байна.   “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-гоос авсан 250 сая ам.долларын зээлийг нүүрсээр ...
эдийн засаг
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн урилгаар энэ сарын 21-22-нд тус улсад Төрийн айлчлал хийж, мөн сарын 23-26-нд Швейцарийн Давост болох Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр орой эх орондоо ирлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Ба...
эдийн засаг
УИХ дахь МАН-ын бүл­гийнхэн өчигдөр “аюултай” гэхэд хатуудахаар, “улс­төржсөн” гэхэд зөөлдөхөөр мэдээлэл хийчихлээ. Тус бүл­гийн хурал дээр туршлагатай, тулхтай парламентач, МАН-ын “лидер” Д.Лүндээжанцан “Мах, гурилын үнэ өсч байхад харьяа яамныхан үнэ өсөөгүй гэж өөр тоо хэлээд сууж байна. Өнгөрсөн амралтын өд­рүүдэд ...
эдийн засаг
“Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу”... 160 гаруй том, жижиг хувьцаа эзэмшигчидтэй, ер нь бол ихэнхи хувь нь орон нутгийн мэдэлд байдаг гэгддэг Тавантолгой ХК-ийг үнэн хэрэгтээ ТУЗ-ийнх нь 9-хөн хүн эрх мэдлээрээ залуурдаж байгаа. Нэг ёсондоо тус компанитай холбоотой аливаа асуудал үүслээ гэхэд...
эдийн засаг
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том аварга “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Том Албаниз компанийн уул уурхайн томоохон төслүүд дээр 14 тэрбум ам.долларын алдагдал хүлээсний төлөө албан тушаалаа өгчээ. Дээрх алдагдлын 10-11 тэрбум нь “Rio Tinto Alcan”, “Pacific Aluminium”, гурван тэрбум нь Мозамбик дэх” Riversdale M...
эдийн засаг
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олон нийтэд ил болоод удаагүй байгаа. Уг төслийг тойрсон олон янзын байр суурь, санал хүсэлт өрнөж буйтай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг “Blue Sky”-д 09.00 цагаас эхэлнэ. Уг хуул...
эдийн засаг
Грект туслах 3,24 тэрбум еврогийн зээлийн ээлжит траншийг Олон улсын валютын сан дэмжлээ. ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард “Грек зөв чиглэлээр явж байгаа. Афин хэмнэлтийн арга хэмжээ авч, санхүүгээ эрүүлжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа учраас Грект урт хугацааны тусламж хэрэгтэй байна” гээд, ээлжит траншийг хийх н...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржээс Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 22 жилийн ойг тохиолдуулан салбарын нээлттэй өдөрлөгийг нэгдүгээр сарын 26-нд зохион байгуулах гэж байна. Өдөрлөг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн байранд болох бөгөөд үүнд Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжий...
эдийн засаг
Монголын  үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австри улсын Вена хотод суугаа Монголын  ЭСЯ, Австрийн эдийн засгийн танхим хамтран  хоёр орны бизнес уулзалтыг хоёрдугаар сарын 4-нд Вена хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ нь Монгол,  Австри улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онц...
эдийн засаг
Хятадын нэртэй бизнесмен Жек Ма өөрийн үүсгэн байгуулсан цахим худалдааны “Алибаба” группийн ерөнхий захирлын ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Тэрбээр ирэх тавдугаар сарын 10-нд өөрийн өв залгамжлагчаа ерөнхий захирлын тушаалд томилохоор бэлтгэж байгаа гэнэ. Жек Ма “Алибаба”-г цаашид залуу хүн удирдсанаар илүү сайхан ир...
эдийн засаг
Урд хөршийн нийслэл Бээжин хотын  агаарын бохирдол аюулын харанга дэлдэж байна. Наад зах нь 200 метрээс дотогш юм харагдахаа больж, утаан хөшиг татсаны улмаас олон арван онгоцны нислэгийг цуцалжээ. Агаарын чанар хэмжих багажнууд 176-442 индекс заасан гэж байгаа ч АНбайрны хянах төхөөрөмж 728-д хүрсэн нь хүний эрүүл мэн...
эдийн засаг
Цагаан сарыг цагаан болгон тодотгодог сүү, цагаан идээний үнэ ханш баяр дөхөх тусам нэмэгдэж байна. Хөдөө орон нутгаас ирсэн “ориг” гэх өрөм, ааруулын үнэ ханшийг судалж үзлээ. Одоогийн байдлаар хүнсний захуудад литр сүү 1300-1400 төгрөг, кг ааруул 8-10 мянган төгрөг, тогооны өрөм 9-12 мянган төгрөг, бяслаг 12-15 мянга...
эдийн засаг
Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн мэдээлснээр өнгөрсөн 2012 оны сүүлийн гурван сарын хугацаанд компанийн орлогын хэмжээ 76 хувиар нэмэгдсэн байна. Ашиг орлого ийнхүү нэмэгдсэн нь Galaxy смартфоны борлуулалттай шууд холбоотой гэнэ. Дээр дурдсан хугацаанд компанийн цэвэр ашиг 7,04 их наяд вон буюу 6,6 тэрб...
эдийн засаг
Төрд хэтэрхий эрх мэдэл олгосноор хүнд суртал, хээл хахуулийн хөрс суурийг бүрэлдүүлдэг нь хүний нийгмийн хөгжлийн явцад тодорхой болчихсон зүйл. АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ. Өнөөдөр олон нийтээр хэлэлцүүлж буй хамгийн анхаарал татам хуулийн төсөл. Өмнө нь анхаарлын төвд байсан хойшид ч бас анхаарлын төвд байх ...
эдийн засаг
Нүүрсний салбарын хамгийн томоохонд тооцогддог “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт тун удахгүй болох гэж байгаа билээ. Энэхүү чуулга уулзалтын хүрээнд хоёрдугаар сарын 23-ны өдөр “Mongolian Mining Corporation”-ы Ухаа Худаг, “Эрдэнэс-Тавантолгойн” ХК-ийн нүүрсний уурхайтай танилцах боломжтой аж. Урьд өмнөх жи...
эдийн засаг
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагаанд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй өдөрлөгийг энэ сарын 25-ны 10.00 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн байранд зохион байгуулах юм байна. Энэ үеэр тус байгууллагад нэвтрүүлж буй шинэ арилжааны...
эдийн засаг
Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч С.Болдтой Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бондтой холбоотой асуудлаар уулзаж ярилцлаа. -Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард гадаад зах зээлд үнэт цаас арилжаалж, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон. Энэ хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүд одоог ...
эдийн засаг
Орхон аймагт  үйл ажиллагаа явуулдаг “Зэс Эрдэнэ хувь” компанийн 200 гаруй  төлөөгч нийслэлд ирж Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах хүсэлт гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэдэнтэй өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзаж байна. тус компанийнхан Эрдэнэтийн-Овоо ордын исэлдсэн хүдэр бүхий овоолгуудыг түшиглэн цэвэр ...
эдийн засаг
УИХ-ын  гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг (ОУСЭХА)-ийн дарга ноён Аднан З.Амин, Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ)-ын Байгаль орчин болон Усны сайд Доктор Рашид Ахмад Бин Фахад нарын урилгаар нэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд ОУСЭХА-ийн гуравдугаар чуулган, “Дэлхийн эрчим хү...
эдийн засаг
Бельгичууд хуримтлалын хэмжээгээр Европын холбооны улсуудыг тэргүүлж буй тухай “Le Soir” сонин өчигдрийн дугаартаа мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр Бельгийн нэг айлын дундаж хуримтлалын хэмжээ 67158 евро болж байна. Бельгийн вант улсын дараа Нидерланд (61 219 евро), Люксембург (60 366 евро), Франц (41 407 евро), Герма...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Вlue Sky Tower-т боллоо. Хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагууд болон уул уурхай эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Урьд нь хоёр ч удаа мэргэ...
эдийн засаг
Сирийн босогчид. Фото: Ahmed Jadallah / Reuters Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудыг хамарсан “Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөний учруулсан эдийн засгийн хохирлын хэмжээ 225 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ “Reuters” агентлагийн салбар BreakingViews гаргасан байна. Олон улсын валютын сан 2010 онд  дүгнэхдээ, Египет, Туни...
эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай Оюутолгой, Тавантолгойн орд тойрсон асуудлын хүрээнд ярилцлаа. -Оюутолгойн гэрээний асуудлаар С.Баярцогт гишүүнтэй мэтгэлцсэнээс хойш та энэ асуудлаар дахин байр суурь илэрхийлсэнгүй? -Байр сууриа би нээлттэй илэрхийлж байгаа. Хэрвээ би мэтгэлцээний үеэр түүнийг давж гарахыг хичээсэн бол мэ...
эдийн засаг
2004-2008 оны парламентын үед УИХ-ын зарим гишүүний санаачилгаар Гэнэтийн ашгийн албан татварын тухай хуулийг батлан гаргаж, алт болон зэсийн баяжмалаас 68 хувийн татвар авдаг болсон билээ. Энэ орлогоос Хүний хөгжлийн санд төвлөрүүлж хүүхдийн мөнгө, иргэн бүрийн 21 мянга, оюутны 500 мянга, шинэ гэр бүлийн 500 мянга гэх...
эдийн засаг
Төрийн өмчийн хорооноос Монголын төмөр замын дарга М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Зам тээврийн яамнаас 330 сая ам.долларын бондын мөнгөөр хэд хэдэн газарт 30-40 км урттай төмөр зам барихаар төлөвлөсөн боловч Монголын төмөр замын дарга М.Энхсайхан бондын мөнгөөр үр ашигтай нэг төсөлд хөрөнгө о...
эдийн засаг