news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
“Жижиг дунд үйлдвэрийн санхүүжилт” сэдвээрх уулзалт ярилцлага нэгдүгээр сарын 14-ний 14.00 цагт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд болох гэж байна. Үүнд Хөдөлмөрийн сайд Я. Санжмятав, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл болон үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуй нэгжүүд оролцож, жижиг дунд үйлдвэрийн өнөө...
эдийн засаг
Дэлхийн банк санхүүгийн томоохон акулуудын нэг Швейцарийн UBS банкыг тойрсон  шуугиан санхүүгийн зах зээлд түгшүүр дагууллаа. Залилан, брокеруудад хахууль өгсөн,  олон улсын байгууллагуудтай дэлхийн банк хоорондын хүүний дундаж хэмжээг зохиомлоор өсгөсөн гэдгээ тус банк хүлээн зөвшөөрсөн нь ийнхүү шуугиан дэгдээгээд  б...
эдийн засаг
Дэлхийн банкны Зүүн Ази болон Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгчийн албаны харьяа Ядуурлыг бууруулах, эдийн засгийн удирдлагын салбарын нэгжээс 2013 оны Монголын төсвийн талаарх тэмдэглэлийг боловсруулан гаргалаа. Үүнд төсвийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль /ТТБТХ/ -д зааснаар тэнцвэржүүлсэн төсвийн ал...
эдийн засаг
Банкны тухай хуулийг зөрчин хуурамч хувьцаа гаргасан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа Анод  Монгол банкны удирдах албан тушаалтнуудыг шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд дөрөв дахь өдрөө үргэлжилж байна. Саяхан хурлын шүүмжийн хэсэг дууссан бөгөөд шүүгдэгчид эхнээсээ үгээ хэлж эхэлсэн байна. Хурлын үеэр ул...
эдийн засаг
Ажилгүйдлийн эсрэг жагсаал. Фото: Albert Gea / Reuters Евро бүсийн ажилгүйдлийн төвшин 2012 оны арваннэгдүгээр сарын мэдээгээр 11,8 хувьд хүрч шинэ рекорд тогтоожээ.  Өмнөх оны  мөн үеийнхээс тэр нь 1,2 зэрэглэлээр өссөн байна.          Хамгийн өндөр өсөлт Өмнөд Европын Грек, Испани, Кипр, Португалид бүртгэгдэв. Арванн...
эдийн засаг
МҮАН-ын дарга “Монголын төмөр зам” /МТЗ/ төрийн өмчит хувьцаат компанийн захирал М.Энхсайханыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнийг томилсон.  Ийнхүү ажлаас халагдах болсон гол шалтгаан нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай үл ойлголцлоос болсон гэж зарим э...
эдийн засаг
Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. Тэгвэл “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлыг өнөөдөр дахин шинээр томилжээ. Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу “Монго...
эдийн засаг
Монголбанкнаас яамдуудтай хамтарч тодорхой чиглэлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, нөөцийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Үүний үргэлжлэл болгож, Төв банк энэ удаа Барилгын салбарт анхаарлаа хандуулахаар болжээ. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран барилгын салбарыг бодлогоор дэмжи...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /12 дугаар сарын 20/  хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 61.1 сая ам.доллар, 8 сая юань тус тус худалдах, 10 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк эдгээр саналыг хэлэлцээд, 1398 төгрөгийн хаалтын ханштайгаар 61.1 сая ...
эдийн засаг
Жилийн зургаан хувийн зээлд хамрагдаж орон сууцтай болно гэж итгээд урьдчилгаа мөнгөө төлсөн ч байранд ч орж чадахгүй, зээлээ авах эсэхээ ч мэдэхгүй байгаа 1200 гаруй иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандсан юм. Хэрвээ Засгийн газар энэ долоо хоногт багтаж тэдний асуудлыг шийдэхгүй бол эдгээр хүмүүс өлсгөлөн зарла...
эдийн засаг
Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг банкны систем эзэлж байгаа учраас банкны салбарыг хамгаалах шаардлагатай гэж буй. Үүний тулд харилцагчийн арилжааны банкинд байршуулсан хадгаламжийг даатгах тухай асуудлыг төрийн хэмжээнд хэлэлцэж байна. Тодруулбал, Хадгаламжийн даатгалын тухай хуулийг УИХ-ын эхний шатны хэлэл...
эдийн засаг
Жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж орон сууцтай болно гэж итгээд урьдчилгаа мөнгөө төлсөн ч байрандаа ч орж чадахгүй, зээлээ авах эсэхээ ч мэдэхгүй байгаа 1200 гаруй гэр бүлийн төлөөлөл Засгийн газраас яаралтай хариу шаардаж байна. Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар өргөдөл өгсөн 3967 хүний...
эдийн засаг
Нэгэн зууны тэртээ өөхөн дэнгийн гэрэлд арьсаа элдэж, дээл, гутлаа урладаг байсан монголчууд өдгөө ганц сарын эдэлгээ даахгүй “гангарааг” сонгох болов. Учир нь монголчууд нэгэн зууны дараа хөгжил дэвшлийн эрин үед чаддаг зүйлээ чадахаа больж, гадныхныг царайчилж, тэдний эдийн засгийг дэмжих болсоор даруй 20 гаруй жилий...
эдийн засаг
Монгол Улс шинэ нисэх буудалтай болох талаар олон жил яригдаж, өнгөрсөн хавар шавыг нь тавьснаас хойш чимээ алдарсан. Тиймээс шинэ нисэх буудлын ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын Шинэ нисэх буудал барих төслийн захирал Н.Энхбаттай ярилцлаа. -Хурдан шинэ нисэх буудалтай болох хүлээлт их байна. Монголчууд хэ...
эдийн засаг
1792 оны 5-н сарын 17-нд Нью Йорк хотын Валл Стрийт 68 гудамжины агч модны доор 24 хувьцааны арилжаачид гарын үсгээ зуран  Нью Йоркын Хөрөнгийн Биржийг үүсгэн байгуулсан билээ. Үүнээс хойш 200 гаруй жилийн хугацаанд дэлхийн хөрөнгийн арилжааны 35 хувийг гүйцэтгэх хэмжээнд хүртлээ өсөн хөгжсөн тус бирж нь өрсөлдөгчдөө 8...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр ОХУ-ын талаас геологийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг ажил хэрэг болгох,3D хэмжээс бүхий геологийн газрын зураглалыг шинээр...
эдийн засаг
Орон сууцны зах зээлийн байдлыг банкуудын зээлийн байдлаар шинжиж болно гэдэг. Тэгвэл ойрын үед банкууд орон сууцны зээлээ багасгах бодлогыг барьж байгаагаар нь орон сууцны зах зээлийн байдлыг дүгнэж болохоор байна гэж эдийн засагчид үзжээ. Одоогоор арилжааны банкуудын орон сууцны зориулалтын зээлийн хүү өндөр байгаа г...
эдийн засаг
Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна. Энэ дагуу жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан тат...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Шатахуун импортлогч компаниудын тайлбарлаж буйгаар бол компаниуд хөнгөлттэй зээл авсан учир 50 төгрөгөөр нэмэгдэж байна. Зээл олгоогүй бол литр тутамдаа 210 төгрөгөөр нэмэгдэх тооцоо байсан гэн...
эдийн засаг
Амралтын өдрүүдэд зарим ШТС-иуд бензиний үнээ нэмжээ. АИ-92 шатахууныг 50 төгрөгийн нэмэгдэлтэй зарж байна гэсэн мэдээллийн талаар  одоогоор албаныхан ямар нэгэн тодорхой тайлбар өгөхгүй байна. Уул уурхайн яамнаас шатахууны үнэ нэмэгдсэн байгааг тодруулахад “Одоогоор ямар нэгэн уулзалт хийж,  тайлбар,шийдвэр гаргаагүй ...
эдийн засаг
Английн банкны шинэ тэргүүн Марк Карнийн цалин өмнөх ерөнхийлөгч Мервин Кингийн цалинтай харьцуулбал 57 хувиар нэмэгдэж байна.  “Bloomberg” мэдээлснээр шинэ тэргүүн жилдээ 480 мянган фунт стерлинг (780 мянга орчим ам.доллар)-ийн цалин авах гэнэ. Марк Карни. Фото Reuters Карнийн орлогод түүний орон сууцны зарлага тусдаа...
эдийн засаг
Нью-Йоркийн Хөрөнгийн биржийг 8.2 тэрбум ам.доллараар худалдан авахаар “Интерконтинентал Эксченж Ин”к компани өчигдөр гэрээ байгуулжээ. Ингэж АНУ-ын капитализмын бэлэг тэмдэг болж 200 жил оршин тогтносон Хөрөнгийн бирж Атлантад төвтэй эрчим хүчний компанид шилжиж байна. Хөрөнгийн биржийн хувьцааг эзэмшигч NYSE Euronext...
эдийн засаг
“Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийн дагуу орон сууц авч амжаагүй байгаа ахмад дайчинд орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор 35  сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоо...
эдийн засаг
Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл, Монгол улсын Засгийн газартай хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор  эрчим  хүчний хэмнэлттэй,бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын өрхүүдэд түгээж  байгаа. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй энэ төслийн явц, үр дүн, зуухны ашиглалтын талаар “Рояал Өүш...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар, Ардчилсан нам хамтран яг одоо Төрийн ордны Их танхимд “Баялаг бүтээгчиддээ талархая” арга хэмжээг зохион байгуулж байна. Эл арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, хувийн хэвшлийн салбарынханд баяр хүргэлээ. Монгол Улсад ардчилсан хувьсгал ялснаар нийгэм, эдийн засгийн цоо шинэ харилца...
эдийн засаг
Эрчим хүч дулааны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээллийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Т.Цэрэнпүрэвээс тодрууллаа. -Цахилгаан дулааны үнийг удахгүй нэмнэ гэж үнэн үү? Хэдэн хувиар нэмэх бол? -Эрчим хүч, дулаан дамжуулах болон түгээх компаниуд өөрсдөө тооцоогоо хийж үнэ нэмэх санал гаргасан. Дулааныг 20 хувь, эрч...
эдийн засаг
Барилга хот байгуулалт дэд сайд Г.Байгалмаагаар ахлуулсан төлөөлөгчид ОХУ-ын Эрхүү мужид энэ сарын 12-16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчид Эрхүү мужийн Барилга, замын аж ахуйн яам, Эрхүүгийн Техникийн Их Сургууль, Эрхүүгийн Зураг Төсөл Хайгуулын Институт, Барилга Угсралтын Байгуул...
эдийн засаг
Монголбанкнаас жижиглэнгийн нефтийн бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар санхүүжүүлэхийн зэрэгцээ хил дээрх өртгийн ханшаас хамаарах  нөлөөллийг бууруулж,  жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор SIFS дэд хөтөлбөрийг Уул уурхайн яамтай хамтран 2012.10.26-ны өдрөөс хэрэгжүүлж бай...
эдийн засаг
Канадын хоёр компанийг гадны аж ахуй нэгж компани худалдаж авах гэж байгаагаас үүдэн Канадын нэгэн бодлогын институт эрх баригчиддаа хөрөнгө оруулагчдыг айлгасан Монголын алдааг давтахгүй байхыг зөвлөжээ. Канадын парламент яг одоо гадны аж ахуй нэгжүүд Канадын компанийг худалдаж авахдаа нь мөрдөх ерөнхий заавар, шаардл...
эдийн засаг
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотноо болно. Тэгвэл, хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар  хэлэлцэж, зөвшөө...
эдийн засаг
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1.5 сая төгрөгийн үлдэгдлээ удахгүй авна хэмээн найдсаар байгаа. Учир нь Засгийн газраас тэдэнд нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянгыг энэ онд багтаан олгохоо амласан юм. Иймээс Сангийн яам 306 мянган иргэнд шинэ оноос өмнө мөнгийг нь амжиж олгохын тулд 120 орчим тэрбум төг...
эдийн засаг
Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор Монголбанкнаас Уул уурхайн яамтай хамтарч шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээлийг олгоод байгаа. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 4-нд “Магнай трейд” ХХК-д 14.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо. Шатахууны үнээ тогтвортой байлгана гэсэн ...
эдийн засаг
Олон улсын санхүүгийн зөвлөх компани “Wealth-X proudly”-гаас дэлхийн баячуудын “World Ultra Wealth Report” чансааг шинэчлэн гаргажээ. Энэхүү чансаа нь 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, машин, онгоц, хадгаламж, цуглуулган дахь урлагийн бүтээл, компанийг үнэлэн гаргадаг аж. Төв Азид хамгийн...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газраас бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулахын тулд шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, хүнд суртлыг багасгах зорилт тавьж, томоохон ажлууд эхлүүлсэн. Ерөнхий сайдын 2012 оны 14 дүгээр захирамжаар бизнес эрхлэлтийг дэмжих талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргаар ахлуул...
эдийн засаг
Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулдаг Mining Journal Awards ёслолын ажиллагаа баасан гаригт боллоо. Энэ жилийн ёслолын ажиллагаанд Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа, Шилдэг технологи, Шилдэг эко уурхай, Шилдэг хайгуулын компани, Шилдэг ханган нийлүүлэгч, Уул уурхайн салбарын оны хүн, Гран При, Уул уурхайн салба...
эдийн засаг
Хоёр долоо хоногийн өмнө олон улсын хөрөнгийн зах зээлд шинэчлэлийн Засгийн газрын автортой Чингис бонд амжилттай арилжаалагдсан нь Монгол Улсын түүхэнд тодоос тод мөр үлдээсэн, дэлхий дахины анхаарлыг татсан онцгой үйл явдал хэмээн албаны хүмүүс тодотгож байгаа. Одоо төв банкны дансанд 1.5 тэрбум ам.доллар байршсан, э...
эдийн засаг
Нүүрсний экспортын хэмжээ энэ 11 сарын байдлаар 18,8 сая тонн хүрчээ. Монгол Улс өнгөрсөн оны мөн үед 18,4 сая тонн экспортлож байсан байна. Энэ онд улсын төсөвт, нүүрсний экспортоос нэг их наяд 151 тэрбум 820 сая төгрөгийн  орлого хуримтлагдсан байна. Өнгөрсөн онд нүүрсний нийт экспорт 24 сая тонн хүрч байсан юм.  Хар...
эдийн засаг
Үндэсний статистикийн хороо өнөөдөр сар бүрийн уламжлалт хэвлэлийн бага хурлаараа инфляци энэ оны арваннэгдүгээр сард өмнөх сарынхаас 0.2 хувь, оны эхнээс 13.1 хувь,  өмнөх оны мөн үеийнхээс 14.4 хувиар өссөн гэж мэдээллээ. Инфляци өсөхөд хувцас, гутлын үнийн өсөлт нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарл...
эдийн засаг
УИХ-ын Төсвийн байнгын хороо сая хуралдаж Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай тогтоолын төсөл зэргийг хэлэлцлээ. Түүгээр өмнөх Засгийн газрын үед өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжлийн сангаас олгож байсан нэг сая т...
эдийн засаг
Тавантолгойн сургийг  “Таван төгрөгөө яасан бэ, Танзуур боовоо авсан уу” гэсэн хуучны хошин дуутай зүйрлэх болжээ. Энэ зүйрлэл ч оновчтой бололтой. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын Засгийн газар сонгогчдод мөнгө тарааж, ямар ч үнээр хамаагүй санал авах ээлжит төлөвлөгөөгөө боловруулсан билээ. Тэдний сонгуулийн шо...
эдийн засаг
Зэсийн ханш энэ сарын эхний хагаст 7800-7600 ам.долларын хооронд хэлбэлзэж, өмнөх сарын өдийд 8100 давж байсан бол өнөөдөр 7500 гаруй ам.доллар болж уруудаад байна. Төсөвчид ирэх онд олон улсын зах зээл дээр нэг тонн зэсийг 8609 ам.доллар байхаар тооцжээ. Гэвч дэлхийн санхүүгийн хямрал том гүрнүүдийг тэвдүүлж буй энэ ү...
эдийн засаг
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгө олгогдож эхлэх ёстой. Энэ дагуу бид Жуков дахь Хаан банкны салбартай холбогдож Хүүхдийн мөнгө өнөөдрөөс олгогдож эхэлсэн эсэхийг тодруулахад “Хүүхэд бүрийн дансанд 20 мянган төгрөг нь шилжээд ороод ирсэн. Системийн ачаалал үүсч, хүүхдийн мөнгө эц...
эдийн засаг
Нийт 600 гаруй ажилтантай “Саутгоби Сэндс” компани нийт ажиллагсдынхаа гуравны нэгийг буюу 200 ажилчнаа цомхотгох гэж буй. Үүнийг эсэргүүцсэн ажилчид МҮЭХ-нд хандсаны дагуу өнөөдөр Эрчим хүч, геологи, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ. “Саутгоби Сэндс” арваннэгдүгээр сарын 15-нд 200 гаруй аж...
эдийн засаг
Монголбанк 1 долоо хоногтой 119.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.25% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2012 оны 11-р сарын 20-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 119.1 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд...
эдийн засаг
Зам тээврийн сайд А.Гансүх орон нутаг дахь анхны томилолтоо энэ сарын 9-11-нд хийж, Замын-Үүд зангилаанаас Чойр хүртэлх долоон өртөө, мөн Сүхбаатар зангилаанаас Дархан, Салхит, Зүүнхараа өртөөний үйл ажиллагаатай танилцжээ. Харин өчигдөр УБТЗ-ын дарга, бусад удирдах албан тушаалтнуудын хамт Багахангай өртөөнд ажиллаж, ...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газраас Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран “Шинэчлэл 2012-2012” уулзалтыг маргааш 14.00 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх талаар хийсэн ажил болон 2012-2013 ...
эдийн засаг
Канадын “Канарейл” компани манай улсад салбар байгууллагаа нээж буйг тохиолдуулан “Эрс тэс хүйтэн цаг уурын нөхцөлд хүнд даацын төмөр замын шилдэг практик” сэдвийн хүрээнд энэ сарын 23-нд буюуу маргааш сургалт зохион байгуулах ажээ. Сургалт “Кемпински” зочид буудлын “Алтай” танхимд 08.00 цагт эхлэх юм байна. Энэ үеэр  ...
эдийн засаг
Орон нутгийн сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосонтой холбогдуулан арилжааны банкны ихэнх салбарууд өнөөдөр амрах юм байна. Хуваарийн дагуу ажиллаж байгаа зарим банкны салбаруудын хаяг, цагийн хуваарийг танилцуулъя.  Голомт банк: Хуучнаар “Солонго” рестораны хажууд байрлах “Солонго” салбар 24 цагаар ажил...
эдийн засаг
“Саутгоби Сэндс” компани 200 гаруй ажилтнаа цомхотгож, удахгүй хөдөлмөрийн гэрээг нь цуцлахаар болсон тухай бид мэдээлсэн. Мэдэгдэл авсан ажилчид үүнийг эсэргүүцэж, Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандаад байгаа юм. Орон тооны цомхотгол хийх болсон талаараа “Саутгоби Сэндс” компани дараах ...
эдийн засаг
Монголбанк, Зам, тээврийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах (TLF)” дэд хөтөлбөрийн талаарх Зөвлөлдөх уулзалт өчигдөр болов. Улирал тутам зохион байгуулах энэхүү зөвлөлдөх уулзалтанд Монголбанкнаас “Гадаад худалдааны тээвэр, логистикийн өнөөгийн байдал, ту...
эдийн засаг
Олон улсын зээлдүүлэгч "гурвал" Португалид тусламжийн ээлжит хэсэг 2,5 тэрбум евро шилжүүлэхээр болов. Төсвийн алдагдлыг бууруулах үүргээ Португали биелүүлж байна гэж тэд үзэж байна. Эдийн засгийн гүнзгий хямралд байгаа Португали олон улсын зээлдүүлэгчдийн зүгээс шинэ зээл авахаар болж байна. Европын холбоо, Европын Тө...
эдийн засаг
Монголбанкнаас долоо хоног болгоны мягмар, пүрэв гаригт гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Мягмар гаригийн ээлжит худалдаа буюу өчигдрийн худалдаагаар Монголбанк 20.0 сая ам.долларыг 1395.05 төгрөгийн хаалтын ханшаар, 40.0 сая юанийг 223.80 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав. Дуудлага худалдаан...
эдийн засаг
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг өнөөдөр Эрчим хүчний яаманд ажиллав. Тэрбээр, Эрчим хүчний салбарын тухай мэдээлэл, ялангуяа тулгамдсан ямар асуудал байгаа талаар тодорхой ярилцах хүсэлтэй байгаагаа хэлээд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний өсөлт жилд 8-10 хувь болсон энэ үед салбарын зүгээс я...
эдийн засаг
Цөмийн энергийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Тэгшбаяр өнөөдөр 15.00 цагт байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудад хамтран ажиллах нээлттэй урилга илгээж байгаагаа хэвлэлийн бага хурлаар мэдээллээ. Урилгад  “Үндэсний язгуур эрх ашиг, иргэдийн эрүүл, аюулгүй о...
эдийн засаг
Монголын коксжсон нүүрсний ихэнх хувь нь Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоор гардаг байна. Харин энэ онд Ярантын боомтоор Хөшөөтийн уурхайн нүүрсийг экпортлохоор болжээ. Тус боомтод ойрхон БНХАУ-ын Шинжиян хотод гангийн үйлдвэр ашиглалтад орох гэж байгаа учир Хөшөөтийн нүүрсийг Ярантын боомтоор гаргах нь тээвэрлэлт...
эдийн засаг
Нефть импортлогч ком­паниудад 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосноор шатахууны үнийн өсөлт, хомсдол нам дарагдсан гэж найдтал үгүй юм аа. Зөвхөн нийслэлийн хэмжээнд хянаж чадсан бололтой. Говь-Алтай аймаг руу томилолтоор явах замдаа Өвөрхангай айм­гаар дайрч шатахуунаа цэнэглэв. “Петровис” , “МТ”  шатахуун түг...
эдийн засаг
Компанийн засаглалыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Монголын компанийн засаглалыг хэрхэн үнэлэхээр болсон бэ?” хэлэлцүүлэг маргааш 10.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд болох аж.   Жил ирэх тусам гадныхан Монголд хөрөнгө оруулах  сонирхол нэмэгдэж буйн хэрээр энэ талаарх эрх зүйн орчин, зохицуулал...
эдийн засаг
Шатахууны үнэ өсөх гэнэ. Тэгэхдээ бүр литр тутам­даа 200-230 төгрөгөөр нэмэгдэх сураг сонсогдоод бай­на. Энэ асуудалд хам­гийн пээдгэр хандаж бай­гаа газар нь “НИК”. Тус ком­панийн гүйцэтгэх захирал М.Халиунбат “Ирэх долоо хоногоос үнээ нэмнэ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн нь дээрх “шум” үнэн болохыг гэрч...
эдийн засаг
Монголын худалдаа аж, үйлдвэрийн танхимын дэргэдэх Сая баглаа боодол, хэвлэлийн салбарын хөгжлийн зөвлөл болон ШУТИС-ийн Материалын технологийн сургууль хамтран харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Уг санамж бичгээр боловсрол олгох их сургууль болон бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг эрчимж...
эдийн засаг
Шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн таамаг өнөөдөр 18.00 цагт бүх компаниуд үнээ зэрэг нэмэх гэж байна гэсэн мэдээллээр баяжиж, олон нийтийн цахим сүлжээгээр тархав. Харин Уул уурхайн яамнаас өнөөдөр 15.30 цагт хэвлэлийн бага хурал зарлаж “Шатахууны үнэ нэмэгдэх ёсгүй” гэж мэдэгдлээ. Тус яам...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг өнөөдөр тус компанийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд, түүнийг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилсон юм. ТУЗ-ийн хуралд оролцоод гарч ирэх үед ...
эдийн засаг
Монгол-Оросын Найрамдлын гэрээний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ОХУ-ын 20 гаруй төлөөлөгч Монгол Улсад айлчилж байна. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь болох хоёр улсын худалдааны төлөөлөгчдийн хамтарсан бизнес уулзалт өнөөдөр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо....
эдийн засаг
ОХУ сар бүр шатахуун экспортлох үнэ бүрдэлтээ шинэчилсэн гэрээ хийдэг ёсоор сүүлийн хоёр сард шатахууны үнээ нэмж нийлүүлж буй. Тодруулбал, ОХУ-аас өмнөх 10 дугаар сард АИ-92 шатахуун тонн тутамдаа 44 ам.доллар, энэ сард 49 ам.доллараар нэмэгдэж орж ирсэн нь шатахуун импортлогч компаниудад цохилт болж байна гэж үзээд д...
эдийн засаг
Хятадад нүүрсийг хилийн чанадаас худалдан авах явдал энэ жил огцом өссөн гэж  хятадын нүүрс тээвэрлэгч компаниудын холбооны цахим хуудас www.coalworld.net-д бичсэн байна. Гаалийн мэдээллээс харахад Хятад энэ оны эхний найман сард 185 сая тонн нүүрс гаднаас импортлосон нь 2011 оны импортоос бараг хоёр дахин их буюу 46,3...
эдийн засаг
Нөөцийн мах гэдэг үг нийслэлчүүдэд бараг улиг болсон биз. Жилийн жилд л нөөцийн махны хангамж муугаас болж иргэдийг багагүй бухимдуулдаг.  Уг нь бол махны үнийг хөөрөгдүүлэхгүй гэж нөөцийн махыг бэлтгэдэг ч бодит амьдрал дээр ченжүүдийн хэтэвчийг л зузаалдаг. Үүнээс болоод жил бүр махны үнэ тэнгэрт хадаж, асуудал үүсдэ...
эдийн засаг
Дөрвөлжин суманд хайгуул хийсэн “МАК”-ийн ажилчид нин­жа нарт мэ­дээ­лэл дам­жуулс­наар хоёр сумын ну­таг сүйдээд бай­на Монгол Улсын хэмжээнд нинжа нарын гарт сүйтгэгдээгүй ганцхан аймаг нь Завхан байв. Гэвч өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг нинжа нарын дайрлагад өртсөнөөр энэ ...
эдийн засаг
Монголын Хөрөнгийн бирж олон улсын стандартын “Millennium IT” системийг нэвтрүүлэхтэй зэрэгцэн Кастадион банк, Клиринг банк зэрэг шинэ нэр, томъёо яригдах болсон. Кли­ринг банкны хувьд төлбөр тоо­цооны Т+3 системийг дагаад бай­гуулагдчихсан байгаа. Одоогоор дөр­вөн банк клирингийн үйлчилгээ явуулж байгаа. Үнэт цаасны а...
эдийн засаг
Зэсийн үнэ нэг тонн нь 7661 ам.доллар болжээ. Лондонгийн Металлын бирж дээр сүүлийн нэг сарын турш зэсийн ханш буурсан юм. Харин сүүлийн хэд хоногт үнэ нь ялимгүй өсөх хандлагатай болсон байна. Зэсийн ханшид олон хүчин зүйл нөлөөлдөг. АНУ-ын үйлдвэрлэл өнгөрсөн сард нэмэгдсэн. Сүүлийн хоёр сар дараалан ийм таатай үзүүл...
эдийн засаг
Их хотын чийдэн салхинд үлээгдсэн дэнгийн гэрэл шиг нэг тодорч, нэг бүдгэрч байна. Монголын хүн амын талаас илүү хувь нь дөрвөн уулынхаа дунд чихэлдэж, хөдөөнөөс хотыг зорьсон нүүдэл үл тасрах тул уулын ам, жалганы амсарт хаяа хатган буух айлуудын тоо өссөөр. Тэнгэр баганадах шинэ барилгууд ч улам их цахилгаан, дулаан ...
эдийн засаг
Өчигдөр Аугаа их Октяб­рын баярын өдөр байлаа. Жа­варт хайруулахыг эс тоон жаг­саж байсан тэр өдрүүд хойно хоцорсон ч хаяа дэрлэн нутаглах хойд хөршийн өмнө Төрийн тэргүүн юутайгаа мэхийн баяр хүргэдэг байсан цаг сэтгэлээс үл холдох. Баялагт шүтэж бус үзэл бодлын нөхөрлөл, зовохын цагт нөхөр байхын гүн холбоос манай хо...
эдийн засаг
Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлгээрээ АНУ-ын нэрт эрдэмтэн Франсис Фукуяматай ярилцсан юм. Япон гаралтай, Америкийн иргэн, Стэнфордын их сургуулийн алдартнуудын нэг түүнтэй ямар сэдвээр хэрхэн хөөрөлдсөнийг сонирхуулъя. -Энэ нэвтрүүлэгт оролцох болсонд баярлалаа. Монголчууд бид таны илтгэлийг сонсох хувьтай байлаа. Та...
эдийн засаг
Монголын Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засаг, хүн амын бүхий л судалгааг хэвлэмэл бүтээгдэхүүнээр гаргадаг байсан бол цаашид iPad, iPhone-оос тэрхүү мэдээллийг үзэх боломжтой болж байна. “Monstat” нэртэй аппликейшн ашиглан жил бүрийн “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эмхэтгэл”, сар бүрийн “Бюллетень”,...
эдийн засаг
Ази-Европын 13 дугаар бизнес форум Лаосын нийслэл Вьентьян хотноо арваннэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд болох гэж байна. Тус форум нь Ази-Европын дээд төвшний есдүгээр уулзалтын хүрээнд болох бөгөөд нийт 50 гаруй орны 200 орчим компанийн удирдах ажилтнууд оролцох аж. Энэ үеэр дээрх бүс нутгийн хоорондын бизнесийн хамтын...
эдийн засаг
Уул уурхайн яамнаас өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. “Ил тод уул уурхай” сэдвийн дор зарлагдсан энэхүү хэвлэлийн бага хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, дэд сайд О.Эрдэнэбулган болон бусад албаны хүмүүс оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм. Г.Дарь
эдийн засаг
Олон улсын зээлдүүлэгчид болон Грекийн эрх баригчид нарын хоорондын тохиролцооны чиглэлийн тунхаглалын төслийн дагуу төсвийн алдагдлыг арилгахаар авсан үүргээ биелүүлэх хугацаан дээрээ Грек дахин хоёр жилийн нэмэгдэлийг авч байна. 2014 оноос хойших санхүүжилтийн асуудал нээлтэй үлдлээ. Тэр баримтын төслөөр Грек төсвийн...
эдийн засаг
Сэлэнгэ аймгийн Улаан овоо уурхайгаас нүүрс олборлодог “Prophecy Coal” компани цахилгаан станцуудад худалддаг нүүрснийхээ үнийг нэмэх саналыг Засгийн газарт тавьжээ. Хэрвээ үнэ нэмэхгүй бол нийлүүлэлтээ зогсоож, уурхайгаа хаахаас өөр аргагүй гэдэг байр суурийг тэд Эрчим хүчний яаманд илэрхийлсэн байна. “Prophecy Coal” ...
эдийн засаг
“Саутгоби Ресурс” компанийн ахлах хуулийн зөвлөх Сара Армстронгийг баривчилж, цагдан хориогүй ч Монголын нутаг дэвсгэрийг орхиж явахыг нь зөвшөөрөхгүй байгаа юм байна. “Авлигатай тэмцэх газар түүнээс байцаалт авч байгаа” гэж Австралийн ABC суваг мэдээндээ онцоллоо. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр “Саутгоби Сэ...
эдийн засаг
“Багануур”-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааг төр хүчээр эргүүлэн авав гэсэн мэдээ тархаж, хэзээ юуны учир, яагаад гэж жиргээчид гайхаж байна. Бид энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулахад “Багануур” ХК-ийн нөөцийн 70 хувь эзэлдэг лицензийн талбайг “Алтай Гоулд” гэдэг компаниас буцааж авсан” гэж захирал Б.Базар ...
эдийн засаг
Уул уурхайн яамнаас Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар гурван удаа “Рио Тинто”-д бичгээр санал тавьж, хэд хэдэн удаа биеэр уулзсан гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдэгдлээ. Түүнийг өнөөдөр хэвлэл, мэдээллийнхэнд яамныхаа үйл ажиллагааг танилцуулах үеэр сэтгүүлчид түүнээс сонирхсон асуултаа, тэр тусмаа хамгийн а...
эдийн засаг
Манай улсын эрчим хүчний  хэрэглээний 70 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн “Хөргөх цамхаг №4” барилгын ажил  дуусч  өнөөдөр нээлтээ хийлээ. Хөргөх цамхаг бол дулааны цахилгаан станцуудын үндсэн барилга байгууламжуудын нэг. Шинээр баригдсан энэхүү цамхаг нь төмөр бетонон цутгамал хийцтэй, манай улсад ...
эдийн засаг
Нефтийн бүтээгдэхүүний нөөц, үнийг тогтвортой нэг төвшинд байлгах зорилгоор Уул уурхайн яам нь Монголбанк, нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр 15.00 цагт болох аж. Эл арга хэмжээ Уул уурхайн яаманд болох юм байна. Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнээ хойд хөршөөс им...
эдийн засаг
Импортын худалдаа эрхлэгчдийг нэг дор цуглуулах  “Дистрибьютер Монголиа-2012” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд болох гэж байна. Дэлхийн худалдааны төв Улаанбаатар ТББ-аас санаачлан зохион байгуулах эл уулзалт үзэсгэлэн, хурал гэсэн хоёр хэсгээс бүрдэх аж. Үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болох ба төрийн ...
эдийн засаг
ОХУ шатахууны экспортын татвараа нэмснээр Монголд нийлүүлэх импортын үнэ дагаад нэмэгдсэн. Тиймээс шатахууны үнэ өсөх нь гэсэн айдас олны дунд байсан бол өнөөдөр энэ талаарх гэрээнд Уул уурхайн яам, Монголбанк, шатахуун импортлогч гэсэн гурван талын төлөөлөл гарын үсэг зурлаа. Тодруулбал, Төв банкнаар дамжуулж шатахуун...
эдийн засаг
МҮХАҮТ-ын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлд зарим байгууллагаас  бизнесийн үй ажиллагаатай холбоотой гомдол иржээ. Тодруулбал, Нийслэлийн авто замын ачааллыг багасгах зорилгоор хэрэгжүүлээд буй авто машины дугаар хязгаарлалттай холбоотойгоор иргэд шинэ хүнс хэрэглэж чадахгүй байна гэсэн гомдол ирсэн байна....
эдийн засаг
Монголбанк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах Мөнгөний бодлогын зөвлөл байгуулснаа өнөөдөр мэдээллээ. Энэхүү зөвлөл нь 12 гишүүнтэй, тэдний дөрөв нь Төв банкнаас гаднах төлөөлөл байх бөгөөд Сангийн дэд сайд С.Пүрэв,  МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэргэдэх Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээл...
эдийн засаг
Гайхаж байна. Цаг хугацаа өнгөрөх тутам бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Тийм болохоор үнэд дарлуулж, наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй, амьдралаа гундуухан өнгөрөөх хүмүүс олширсоор. Үүнд би гайхаж байна. Гэхдээ энэ нь бусад хүмүүст тухайлбал, учир мэдэх нэгэнд тийм ч гайхаад байхаар зүйл огтхон ч биш байх. Нө...
эдийн засаг
“Уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стартеги үнэлгээ” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Дэлхийн банк хамтран энэ сарын 10-11-ны өдрүүдэд боллоо. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Уул уурхайн салбарын стратеги үнэлгээг Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ...
эдийн засаг
Их Британи “давар рецесс”-ээс (хямралын дараах дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хоёр улирал дараалан давтагдсан уналт) гарлаа. 2012 оны гуравдугаар улирлын дүнгээр тус орны ДНБ нэг хувиар өссөн тухай Bloomberg мэдээлэв. Мэдээж хэрэг өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйл нь  наймдугаар сард Лондон хотноо зохион байгуул...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрт Зам, тээврийн сайд А.Гансүх, Монгол...
эдийн засаг
Монголын Үндэсний статистикийн хороо улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулах хурлыг өнөөдөр 11.00 цагт зохион байгуулах гэж байна. Тус хороо нь сар бүр ийнхүү эдийн засгийн макро болон микро төвшний судалгаа, гэмт хэрэг, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л үзэгдэл, үйл явцын талаарх мэдээллийг эмхэт...
эдийн засаг
Лагос хот дахь шатахуун түгээгүүрийн станц. Фото: AFP Нигери улс нефтийн салбар дахь хулгай болон муу менежментийн улмаас сүүлийн арван жилийн дотор 29 тэрбум ам.долларын хохирол амсчээ. Засгийн газарт зориулан гаргасан илтгэлтэй нь танилцсан ВВС энэ тухай мэдээлжээ. Харьцуулахад, Нигерийн 2013 оны төсөв нь 31 тэрбум а...
эдийн засаг
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “Гадаад худалдааны академи”-аас ирэх арваннэгдүгээр сард богино хугацаагаар гүнзгийрүүлсэн шатны сургалт  төлөвлөж буй ажээ. Энэ нь мэргэжилтэй боловсон хүчнийг чадавхижуулах замаар аж ахуй нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар албаныхан онцолж байна. ...
эдийн засаг
Хятадын эдийн засгаас капиталын гадагш гарсан урсгал 2011 онд 600 тэрбум ам.доллар болж байсан. Сүүлийн 11 жилийн хуцгацаанд нийтдээ 3,79 их наяд ам.доллар гадагш урсаад байгаа юм. Энэ тухай Америкийн “Global Financial Integrity “(GFI) байгууллагын сурталчилгаанд өгүүлсэн байна. Харьцуулбал, 2000 онд капиталын гадагш у...
эдийн засаг
Салхиар дэгддэг хуй шиг үе үе олны анхаарлыг татдаг асуудлуудын нэг нь хадгаламж зээлийн хоршоодын гэх хэрэг. Найман жилийн өмнө 26 хадгаламж зээлийн хоршоо дараалан дампуурсаны 8301 хохирогчийн хохирлын 50 хувийг төрөөс гаргахаар 2007 онд хууль баталснаар энэ хэрэг бага зэрэг намжсан гэж хэлж болох ч өнөөдөр ч хохирог...
эдийн засаг
Азийн хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран олон улсын болон дотоодын шинж чанартай төслүүдэд хэрхэн оролцдог тухай  журмын талаар мэдээлэл өгөх сургалтыг арванхоёрдугаар сарын 12-ны 09.00 цагт  МҮАХҮТ-д зохион байгуулах гэж байна. Энэ үеэр  Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй бүхи...
эдийн засаг
Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Даатгуулагч таныг сонсъё” сэдэвт эрүүл мэндийн даатгалын аяныг 10 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.  Тодруулбал, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын их хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын...
эдийн засаг
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн болон Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургууль хамтран “Монголын эдийн засгийн бодлогын асуудлууд” сэдэвт чуулганыг өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр олон нийт, хүрээлэн буй орчин болон улс төр, нийгмийн өргөн ...
эдийн засаг
Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын Нэг цонхны үйлчилгээтэй холбоотой цогц сургалтыг өчигдөр өөрийн байранд эхлүүллээ. Сургалт өнөөдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр нэг цонхны үйлчилгээтэй холбоотой саад, бэрхшээлийг тодорхойлж, түүнээс гарах арга замыг ярилцах гэнэ. Нэг цонхны үйлчилгээг нийгмийн даатгал...
эдийн засаг
Хэрэглээний үнийн улсын индекс буюу бидний хэлж заншсанаар инфляци есдүгээр сард өмнөх сарынхаас 1.0 хувь, жилийн өмнөхөөс 14.8 хувиар өссөн тухай Монголын Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүнд согтууруурах ундаа, тамхины бүлгийн үнэ 39.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, есдүгээр сард тамхины онцг...
эдийн засаг
Аргентин, АНУ, Австрали, Австри, Чили, Грек, Мексик, Испани, Кипр, Итали, Молдав, Их Британи, Франц, Япон, Шинэ Зеланд, Украйн, Бразил, Герман, Литва, Латви, Өмнөд Африк, БНХАУ–ын хүнс, ундаа, тоног төхөөрөмжийг нэг дороос сонирхох боломжтой үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тодруулбал, энэ бүхнийг дэлгэх үзэсгэлэн...
эдийн засаг