news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга өнөөдөр салбарынхаа эрдэмтдийг хүлээн авч уулзан, үйлдвэрлэлийн салбарын судалгаа шинжилгээ, туршилт, шинжлэх ухааны хөгжлийн түвшин, гадаадын хөгжилтэй орнуудын туршилт, туршлага ололт нээлтийг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар нээлттэй ярилцлаа. Уулзалтад ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл... | эдийн засаг |
Чун Цинхоу. Ф ото AFP, архив Хятадын хамгийн баян бизнесменүүдийн жагсаалтыг Forbes сэтгүүл гаргахад 2012 онд түүнийг согтууруулах биш ундааны Wahaha үйлдвэрлэгчийн үндсэн хувьцааг эзэмшигч Чун Цинхоу (Zong Qinghou) тэргүүлжээ. Америкийн сэтгүүлчид түүний хөрөнгийг 10 тэрбум ам.доллараар үнэлсэн байв. Харьцуулалт... | эдийн засаг |
Чойрын өртөөний шинэчилсэн зам ашиглалтад орлоо. Өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн Олон-Овоо өртөөнөөс Чойр хүртлэх зассан төмөр замыг Улаанбаатар төмөр замын удирдлагууд хүлээн авав. Тус өртөөний 70 км замыг Улаанбаатар төмөр зам, Зам засварын машинт станцын замчид шинэчилжээ. Төмөр замын дэр модыг төмөр бетоноор шинэчи... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуяг баасан гаригт Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Олон улсын удирдах хорооны дарга, хатагтай Клейр Шортыг хүлээн авч уулзлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн орлогч дарга, Олон улсын Удирдах хорооны гишүүнээр ажилладаг. Уулзалтад Ерөнхий сайдын а... | эдийн засаг |
“Ньюком” компанийн салхин фермийн салхин сэнс суурилуулах ажил 70 хувьтай явж байна гэж захирал Б.Бямбасайхан мэдээллээ. Монголд анх удаа 50МВт-ын салхин парк барьж эхэлсэн уг компани арваннэгдүгээр сард салхин сэнснүүдээ угсарч дуусаад анхны эрчим хүчээ нийлүүлэхээр төлөвлөж байсан ч байгаль цаг уурын нөхцөлөөс шалтга... | эдийн засаг |
Дотоодын гурилын бөөний үнийг одоо байгаа төвшинд буюу 550 төгрөгт тогтвортой барихад санамж бичигт гурил үйлдвэрлэгчид болоод Үйлдвэр худалдааны яамныхан гарсан үсэг зурлаа. Санамж бичигт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг төлөөлж ҮХААЯ-ны салбар хариуцсан дэд сайд Ц.Туваан, Гурил үйлдвэрлэгчдийг төлөөлж “Алтан тариа” ХХК... | эдийн засаг |
Монголын төмөр замын салбарт нэгэн шинэ үйл явдал өнөөдөр боллоо. Салбарын сайд А.Гансүх Богдхан уулын урдуур төмөр замын суурь бүтэц барих бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх болсноо зарласан юм. Энэ нь 2012-2016 он хүртэл хэрэгжих бөгөөд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Мандал- Багахангай өртөөг хол... | эдийн засаг |
УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх санал гаргасан нь улстөрийн ч, эдийн засгийн хүрээнд ч шуугиан дэгдээгээд байгаа. Гэхдээ энэ санал УИХ-ын олонхийн дэмжлэг аваагүй учир одоо нээлттэй хэлэлцүүлгийн хэмжээнд хэвээр байгаа гэсэн ойлголт Монголын олон нийтийн дунд бий болоод байгаа. Тэг... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар амралтын өдөргүй ажиллахаар болж, тамга тэмдгээ хүлээн авснаас хойш нэлээд хэдэн долоо хоног өнгөрч байна. УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга амралтын өдрүүдээр салбарынхаа ТББ-ынхныг, эрдэмтдийг хүлээн авч уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдвэрлэх гарцыг хамтран хайж байгаа... | эдийн засаг |
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл ээлжит хурлаа хийжээ. Хуралд УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл болон салбарын мэргэжилтнүүд оролцож, худалдаа, тээврийн тулгамдсан асуудал болон шийдвэрлэх арга замын тухай хэлэлцсэн байна. Тодруулбал, зөвлөлийн гиш... | эдийн засаг |
Францын социалист Засгийн газар энэ сарын 28-нд улсын зардлыг 36,9 тэрбум еврогоор хассан 2013 оны төсвийг өргөн барьсан тухай Agence France-Presse мэдээлэв. Эрх баригчдын энэ удаагийн төсөв нь сүүлийн 30 жилийн доторх хамгийн их хэмнэлттэй төсөв болж буй тухай Euronews онцлон тэмдэглэв. 2013 төсвийн төсөлд тусгаснаар ... | эдийн засаг |
Шатахуун экспортлогч томоохон улсууд сар бүр экспортын татвар, үнэ бүрдэлтээ сэргээж, шинэчлэн тогтоодог ёсоор ОХУ өнөөдрөөс эхлэн шатахууны экспортын гаалийн татвараа өмнөх сарынхаас 6.4 хувиар нэмэгдүүлж байна. Ийнхүү зургаан хувийн нэмэгдэл нь бага тоо мэт боловч тонн тутамдаа тооцож үзэхээр асар их нэмэгдэл болох ю... | эдийн засаг |
Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч, төрийн өмчит компани “Чалько” Монголоос кокжсжих нүүрс экспортлогч “Винсвей Холдинг” компанийн хувьцааны 30 хувийг 308 сая ам.доллараар худалдаж авах гэрээгээ цуцалжээ. Гэрээг өнгөрсөн есдүгээр сарын 30 хүртэл түр хойшлуулсан байсан боловч салбарын албаны хүмүүсээс зөвшөөрөл авч чада... | эдийн засаг |
Монголын төмөр замын салбарт нэгэн шинэ үйл явдал өнөөдөр боллоо. Салбарын сайд А.Гансүх Богдхан уулын урдуур төмөр замын суурь бүтэц барих бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх болсноо зарласан юм. Энэ нь 2012-2016 он хүртэл хэрэгжих бөгөөд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Мандал- Багахангай өртөөг хол... | эдийн засаг |
ОХУ-ын Пенза мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон тус мужийн томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ирэх гэж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд, эрчим хүч, хүнд аж үйлдвэр, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, анагаах ухаан, электрон тооцоолон бодох болон буса... | эдийн засаг |
“Нуклер Энержи Монголиа” ХХК нь 2008 оноос хойш Цөмийн энергийн салбарт явуулсан үйл ажиллагаараа эх орондоо анхдагч, тэргүүлэгч нь болж, 40-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж ирлээ. Манай байгууллага Цөмийн энергийн салбарыг хөгжүүлэхийн тулд өөрийн орны эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтны оюуны бүтээлийг дэмжиж... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нар нийгмийн хамгааллын чиглэлийн зарим асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Ажилласан жил, нийгмийн даатгалын нөхөн төлбөрийн тухай хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ. Хэчнээн хүнд үйлчл... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК Тавантолгойн ордын Баруун Цанхийн хэсэгт нүүрсний олборлолт хийхээр хөрс хуулалтаа эхэлжээ. Баруун цанхид олборлолт эхлүүлсэн нь Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерийг цуцалж байгаа хэрэг биш гэж “Эрдэнэс Тавантолгой” компани олон нийтэд хандсан мэдэгдэлдээ онцолсон байна. Хөрөнгө оруулагчи... | эдийн засаг |
Татварын ерөнхий газраас татварын өртэй аж ахуй нэгжүүдийг татвараа яаралтай төлөхийг шаардаж, тэдгээр байгууллагын нэрсийг олон нийтэд зарлалаа. Дор нийтэлсэн татварын өрийн тухай жагсаалтыг тухайн аж ахуй нэгжийн харьяалагдах хэлтсээр нь гаргасан байна. Тухайлбал, Татвар төлөгчийн нэр Татварын... | эдийн засаг |
“Шинэ орон сууц-2012” үзэсгэлэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үзэсгэлэн яармагт 30 гаруй барилгын компанийн 50 гаруй орон сууцны барилгын мэдээллийг танилцуулж буй юм. Ингэхдээ орон сууцны метр квадратын үнэ 1200 ам.доллараас дээш яригдаж байна. Үзэсгэлэнг зохион байгу... | эдийн засаг |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл томоохон аж үйлдвэрийн цогцолбор баригдах Сайншанд суманд ажиллаад, өчигдөр ирсэн байна. Сайншандад ажиллах үеэр аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын бэлтгэл ажилтай танилцаж, Монгол Улс байгалийн баялагаа түүхийгээр экспортлох бус, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээ... | эдийн засаг |
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурал аравдугаар сарын 5-нд буюу ирэх баасан гаригт болох урьдчилсан тов гарсан байна. Энэ хурлаар нэлээд хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд баттай эх сурвалжаас авсан мэдээгээр бол Т.Очирхүүг огцруулах талаар хоёр тал аль хэдийн тохиролцоонд хүрээд байгаа гэнэ. УБТЗ хувь нийлүүл... | эдийн засаг |
ОХУ-ын Пенза мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон тус мужийн томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл Улаанбаатар хотноо зочилж байна. Энэ дагуу Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран "Пенза мужийн танилцуулга: Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээ... | эдийн засаг |
Монголын Үндэсний статистикийн хорооноос хүнсний голлох бүтээгдэхүүний үнийн судалгааг хийжээ. Тухайлбал, голлох зах, дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй хонины ястай мах 6614 төгрөг, хонины цул мах 7020 төгрөг, үхрийн ястай мах 7257 төгрөг, үхрийн цул мах 8286 төгрөг, ямааны мах 5640 төгрөг, адууны мах 5250 төгрөгийн үнэ... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөө өглөө 08.40 цагаас эхлэн хуралдаж Төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд сая өндөрлөлөө. Мөнгөний бодлогын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулж гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм. Мөнгөний бодлог... | эдийн засаг |
Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр баталсан Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн хэмээн үзэж мэдээлэл ирүүлсэн билээ. Үндсэн хуулийн Цэц тус мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үү... | эдийн засаг |
Үл хөдлөх хөрөнгө, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхон, эрхэмлэдэг хүмүүсийг нэгтгэх “The luxury property & car showcase-2012” арга хэмжээ есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд “Marshall luxury” клубт болох гэж байна. Энэхүү арга хэмжээг “Координат” төвөөс зохион байгуулах бөгөөд нээлтийн ажиллагаа есдүг... | эдийн засаг |
Хятадын банкууд нүүрс импортлогч, тээвэрлэгч компаниудад зээл өгөхөө багасгаж, нөхцөлөө чангаруусаар байгаа нь өвөл болохоор үнэ өсч зах зээл сэргэнэ гэдэг найдварыг нь мөхөөж байна. Хятадын нүүрсний зах зээл дээрх тоглогчид өвөл цахилгаан станцаас эхлээд үйлдвэрүүд нүүрсний нөөцөө нэмдэг учраас дөрөвдүгээр улиралд н... | эдийн засаг |
Хий дамжуулах хоолойн эхний шугамаар жилийн дотор есөн тэрбум орчим шоо метр байгалийн хий дамжуулсан гэж Nord Stream (Хойд урсгал) компанийн хэвлэлийн төлөөлөгч Йенс Мюллер ярьжээ. Хийн хоолойн хоёр дахь ээлжийн шугамыг энэ сарын 8-нд нээхээр төлөвлөсөн байна. Балтийн тэнгисийн ёроолоор тавьсан Орос-Европын “Хойд урс... | эдийн засаг |
Ховд аймагт Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК-д гэрээт олборлогч Лэйтон компаний зүгээс үйл ажиллагаагаа зогсоох болсон талаарх мэдэгдлийг саяхан ирүүлжээ. Үүний шалтгаан нь Лэйтон компани МоЭнКо компаниас 16 орчим тэрбум төгрөг нэхэмжлэх болсонтой холбоотой гэнэ. Харин МоЭнКо ХХК нь олборлолтын гэрээний дагуу Л... | эдийн засаг |
“Саутгоби ресорс” (TSE:SGQ) (HKSE:1878) компанийн удирдах зөвлөл өчигдөр компанийн гүйцэтгэх захирлаар салбарынхаа “ахмад дайчин” Росс Троманыг томилжээ. Монголд нүүрсний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй тус компанийн гүйцэтгэх захирал Александр Молинейг “Чалько”-той байгуулсан гэрээ цуцлагдсанаас болж халсан билээ. Росс... | эдийн засаг |
Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын Засгийн газрын 34 хувийг нэмэгдүүлэх тухай яриа дахин гарсныг гадаадын хэвлэлүүд өлгөн авч, янз бүрээр бичих болжээ. УИХ-ын зарим гишүүд гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага Ерөнхий сайдад хүргүүлсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа Оюутолгой төслийн гүйцэтгэх захирал Камерон М... | эдийн засаг |
Хятадад газрын ховор элемент олборлох зөвшөөрлийн тоог 41 хувиар бууруулжээ. Газрын ховор элемент нь гар утас, шингэн дэлгэц, батерей, соронз үйлдвэрлэлийн гол түүхий эд болдог. Өнгөрсөн жил газрын ховор элементийн 113 лиценз олгож байсан Хятадын Газар, нөөцийн яам өнгөрсөн долоо хоногт 67 лиценз олгосон байна. Хай тех... | эдийн засаг |
Монголд газрын тосны хайгуул эрхэлдэг “Петро Матад” компани гүйцэтгэх захирлаараа Жорж Воткинсийг томилжээ. Харин тус компанийн өмнөх захирал Ж.Оюунгэрэл дэд захирал болж байгаа боловч удирдах зөвлөлийн гишүүн хэвээр үлдэх гэнэ. Уул уурхайн салбарт туршлагатай гэгдэж буй Жорж Воткинс “Петро Матад” компанид өнгөрсөн гу... | эдийн засаг |
Гэр ахуйн техник болон цахим төхөөрөмжийн Canon ба Panasonic-ийн үйлдвэрлэгчид Хятад дахь зарим үйлдвэрийн ажиллагаагаа түр зогсоогоод байна. Тодруулбал, Зүүн Хятадын тэнгис дэх Дяоюйтай (япон нэр нь Сенкаку) арлуудын төлөөх газар нутгийн маргааны улмаас Японы компаниуд үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргажээ. Agence Fra... | эдийн засаг |
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу “USAID” ОХУ-тай хамтран ажиллах гэрээгээ түр хугацаагаар цуцлах болсноо өнөөдөр мэдэгдсэн байна. ОХУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх хамтын ажиллагаа ирэх аравдугаар сарын 1 хүртэл үргэлжлээд ийнхүү дуусгавар болох аж. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас ОХУ-д сүүлийн ... | эдийн засаг |
Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим “Оюуны өмчийг сурталчлах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх тухай” семинар, үзэсгэлэнг өнөөдөр 10.00 цагт Үзэсгэлэнгийн танхимдаа нээх гэж байна. Энэхүү үзэсгэлэн, хэлэлцүүлэг, семинарыг энэ сарын 19-21-нд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэнд... | эдийн засаг |
УИХ-ын ээлжит бус чуулганыг өндөрлүүлэхийн өмнө буюу өчигдөр Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн төслийг баталсан билээ. Эл хөтөлбөрт УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн заалт тусгуулахаар чармайсан ч нэгхэн гишүүний саналаар унасан юм. Үүнтэй холбоотой... | эдийн засаг |
Оюуны өмчийг сурталчлах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх аяныг есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Аяныг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Оюуны өмчийн газар, Стандартчилал, хэмжил ... | эдийн засаг |
Сэлэнгэ аймгийн нутагт алт олборлож байсан “Бороо Гоулд” компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч “Сентерра Гоулд” компани “heap leach” буюу нуруулдан уусгах технологи нэвтрүүлж, олборлолт явуулах эрх авсан тухайгаа мэдэгджээ. “Heap leach” буюу нуруулдан уусгах арга нь бага агуулгатай хүдрийг цоордоггүй хулдаас дэвсч бэлт... | эдийн засаг |
Японы банк улсын үнэт цаас худалдан авахаар нэмэн 10 их наяд иен гаргахаар болов. Ийнхүү үнэт цаасны худалдаагаа 80 хүртэл их наяд иен буюу нэг их наяд гаруй ам.долларын хэмжээнд хүргэх юм. Японы банкны шийдвэр нь ийм алхамыг оны сүүл рүү хийх байх гэж байсан зах зээлийн тоглогчдод гэнэтийн алхам боллоо. Ийм шийдвэ... | эдийн засаг |
Арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийн гэрээний үнэд NYMEX биржийн урьдчилсан наймаагаар WTI маркийн нефтийн үнэ 1,63 доллараар нэмэгдэн нэг баррель нь 100,26 доллараар зарагджээ. Bloomberg тэмдэглэснээр, энэ жилийн тавдугаар сараас хойш анх удаа нефть зуугаас дээш доллараар зарагджээ. АНУ-ын Холбооны нөөцийн системийн (... | эдийн засаг |
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Браин Күүнцийг өнөөдөр хүлээн авч, уулзлаа. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа нь Монгол Улсын төсөв хүндэрч, алдагдал нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглээд, да... | эдийн засаг |
Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахын тулд төрөөс уул уурхайн томоохон орд газруудыг түшиглэн хэд хэдэн дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Тухайлбал, Багануурын уурхайг түшиглэж 300-600 мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж, Шивээ-Овоогийн орд газар дээр 4800 мвт хүч... | эдийн засаг |
Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир өчигдөр Африкийн хамгийн том үйлдвэрүүдийн нэгд тооцогдох анхны алт боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээжээ. Энэхүү үйлдвэр нь жилд 328 гаруй тонн цэвэр алт боловсруулах хүчин чадалтай юм байна. Түүнчлэн мөнгө боловсруулах бөгөөд түүхий эдээ дотоодоос төдийгүй Египет, Эритрей, Тө... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ээлжит бус чуулганы хугацаанд тус байнгын хороо нь улсын төсөвт тодотгол хийх асуудалтай холбогдуулж алдагдлыг ДНБ-ийн таван хувиас хэтрүүлж болохгүй гэдэг чиглэл өгсөн байна. Үүний үр... | эдийн засаг |
Олон улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “SIAL 2012” үзэсгэлэнг Монгол бизнесийн зөвлөл, Франц улсын Элчин сайдны яам хамтран 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулахаар болжээ. Тиймээс Монголын талаас олон улсын үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж, хувь хүмүүсийг Монголын б... | эдийн засаг |
“Mining Mongolia-2012-Building and construction Mongolia 2012” олон улсын үзэсгэлэн өнөөдөр 10.00 цагт “Буянт-Ухаа” спортын цогцолборт нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнг “Allworld Exhibitions” групп, Уул уурхайн яам, Зам тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгу... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Эрчим хүчний яаманд ажиллав. Энэхүү “Монгол Улсын эрчим хүчний системийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал” ажил хэргийн уулзалтад сайд М.Сономпил болон салбарын удирдлагууд санал бодлоо илэрхийллээ. Энэ үеэр салбарын тулгамдсан асуудал болон өвөлжилтийн бэлтгэл ажил, ДЦС... | эдийн засаг |
БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт 50 сая юанийн буцалтгүй тусламж олгох гэрээнд талууд өнөөдөр 16.00 цагт Сангийн яаманд гарын үсэг зурах гэж байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шао Лун нар уг буцалтг... | эдийн засаг |
Уул уурхай болон барилгын салбарыг хамтатгасан “Mining Mongolia-2012-Building and construction Mongolia 2012” олон улсын үзэсгэлэнг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Гадаадын олон улсад иймэрхүү үзэсгэлэнг гаргадгаараа туршлагатай “Allworld Exhibitions” групп, Уул уурхайн яам, Зам тээврийн яам, Барилга, хот... | эдийн засаг |
Moody"s агентлаг G20 орнуудын эдийн засгийн өсөлт бууруулан дүгнэв Евро бүсийн хямралаас болж G20 орнуудын эдийн засгийн өсөлт 2012 онд 2,8 хувь, 2013 онд 3,4 хувь болно гэж Moody"s агентлагийн шинэчилсэн дүгнэлтэд өгүүлсэн байна. Европт зогсонги байдал үргэлжилсан хэвээр байх юм бол нефтийн үнийн бууралтыг дага... | эдийн засаг |
БНХАУ-ын төрийн эзэмшлийн China National Gold компани дэлхийн алтны томоохон аж ахуй нэгжийн нэг болох Африк дахь Barrick Gold буюу ABG корпораццийн нэгэн алтны уурхайг худалдан авах санал тавьсан гэнэ. Учир нь Хятад улс дэлхийн алтны зах зээлд хамгийн том байр суурийг эзэлдэг тус корпораццийн Африк дахь алтны уурха... | эдийн засаг |
Лондоны Металлын бирж дээр өчигдөр нэг тонн зэс 7,665.0 ам.доллараар худалдаалагдаж, өнгөрсөн хоногийн дээд үнэ 7,700 ам.доллараас 0.17 хувиар буурсныг дэлхийн номер нэг түүхий эд худалдан авагч Хятадын эдийн засгийн гол индикаторууд буурсантай холбон тайлбарлаж байна. Зэсийн үнэ Лондоны Металлын бирж дээр өнгөрсөн най... | эдийн засаг |
“Дэлхийн хөгжлийг Монголд” уриан дор Барилга, Хот байгуулалтын салбарт дэлхийн дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх “Барилга Экспо-2012” олон улсын үзэсгэлэн яармагыг есдүгээр сарын 6-наас 9-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармаг өнөөдөр 14.00 цагт эхлэх ба энэ нь... | эдийн засаг |
Зам, барилга, уул уурхайн салбарынхан “Mining Mongolia 2012”-т цуглаж байна Уул уурхай, зам барилгынхан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт цуглаж байна. “Mining Mongolia-2012-Building and construction Mongolia 2012” олон улсын үзэсгэлэнг Монголд ийнхүү “Allworld Exhibitions” групп, Уул уурхайн яам, Зам тээврийн яам,... | эдийн засаг |
Үндэсний Статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран бичил уурхай эрхлэгчдийг тоолох ажлыг эхэлжээ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгтэй ярилцлаа. - Хувиараа ашигт малтмал олборлогчид ямар ашигт малтмал олборлож байгаа бол? - Алт,... | эдийн засаг |
Эдийн засагч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа. -Монголын эдийн засаг хямарч магадгүй гэх мессеж сүүлийн үед хүчтэй тархаад байга. Хятадыг нөмөрсөн бараан сүүдэр Монголыг дайрвал эдийн засаг сэхтлээ нэлээд хугацаа шаардлагатай гэсэн таамаглал ч дэвшүүлэх хүмүүс бий. Та энэ талаар юу гэж бодож байна. Байдал үнэхээр муу бай... | эдийн засаг |
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Оюуны өмчийг сурталчлах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх” гурав хоногийн аяныг есдүгээр сарын 19-нөөс эхлүүлэх гэж байна. Аяныг Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Оюуны өмчийн газар, Гадаад худалдааны яамны Гадаад худа... | эдийн засаг |
Тавилга гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Шведийн алдарт Ikea компани зочид буудлын бизнест хүч үзэхээр шийджээ. Ikea компани одоогоор 9 тэрбум еврогийн үнэлгээтэй салбартаа тэргүүлэгч компани билээ. Тус компани 1 тэрбум еврог зочид буудлын салбарт зарцуулж, Европт 100 зочид буудал нээхээр төлөвлөөд байгаа юм байна. Э... | эдийн засаг |
Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч, төрийн өмчит компани “Чалько”-д хяналтын хувьцааг худалдсан гэрээ бүтэлгүйтсэнээс болж “Саутгоби ресорс” компани менежментийн удирдлагад халаа сэлгээ хийж, энэ сарын 3-нд гурван захирлаа ажлаас нь халжээ. “Mining weekly” сайтад мэдээлснээр “Саутгоби ресорс”-ын хувьцааны 58 хувийг нь э... | эдийн засаг |
Их Британий Засгийн газрын албаны хүмүүсийн мэдээлснээр өөрийн улсын орон сууцны орчин нөхцлийг сайжруулах нэгэн шинэ хуулийн төслийг хэлэлцэж байгаа талаар өнөөдөр буюу пүрэв гаригт мэдээлжээ. Дээрх шинэ хуулийн төсөл нь хэрвээ батлагдвал тус улсын Засгийн газрын дэд бүтцийг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд хамгийн ... | эдийн засаг |
УИХ дахь нөлөө бүхий улс төрийн бүлгийн гишүүд 13 тэрбум ам.доллар хэдийн зарцуулсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харж, Засгийн газрын эзэмшлийн 34 хувийг нэмэгдүүлэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн талаар “Ройтерс” агентлаг өчигдөр мэдээлжээ. Монгол-Хятадын хилээс 80 км-ийн зайд ... | эдийн засаг |
Даяарчлалын өрсөлдөөний чансааг 2012 онд Швейцари тэргүүлж байна. Хойд ба Баруун Европын орнууд эхний арав дотор давамгайлж явна. Герман чансааны зургаад байгаа бол Орос 67 нь бичигдсэн байв. Женев хотноо нийтлэгдсэн дэлхийн эдийн засгийн өрсөлдөх чадварын чансааны эхний байруудад Хойд болон Баруун Европын орнууд багта... | эдийн засаг |
Манай улсын статистикийн байгууллага НҮБ-ын статистикийн комиссын гишүүнээр өнгөрсөн онд анх удаа сонгогдсон юм. НҮБ-ын статистикийн комиссын гишүүн орнууд өөрсдийн санал санаачлагаар групп байгуулан бусадтай хамтран ажилладаг байна. жишээ нь, Норвеги улс гэхэд эрчим хүчний чиглэлээр Осло хотын групп, АНУ хөгжлийн бэрх... | эдийн засаг |
Монгол Улс, Австрали улстай хамтран санаачилж НҮБ-ын Статистикийн комиссын 43 дугаар чуулганаар хэлэлцүүлж, батлуулсан “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн асуудлаарх “Улаанбаатар хотын групп”-ын анхдугаар хурал маргааш Улаанбаатар хотноо болох гэж байна. Эл уулзалтад эдийн засагт нь байгалийн баялаг... | эдийн засаг |
Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын группын анхдугаар хуралдаан өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд “Их тэнгэр” цогцолборт болох гэж байна. Анхдугаар хуралдаанд дэлхийн 12 орон, хоёр олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох ажээ. Тухайлбал, Австрали, ОХУ, БНХАУ, Вьетнам, Мексик, ... | эдийн засаг |
Монголын Төмөр замын даргын алба хашиж байсан Б.Батзаяа өнөөдрөөс дахин ажилдаа томилогджээ. Төрийн өмчийн хорооноос өнөөдөр түүнийг Монголын Төмөр замын даргаар эргүүлэн томилсон байна. Түүнийг тус газрын даргаар ажиллаж байхад нь Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч н.Заяабал албан тушаалаас нь чөлөөлөх шийд... | эдийн засаг |
Евро бүсийн орнуудын гадаад худалдаа өнгөрсөн зургадугаар сард өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн зургадугаар сард гадаад худалдааны нийт 14.9 тэрбум евро буюу 18.3 тэрбум ам.долларт хүрч, 200 сая еврогоор өссөн байна. Мөн худалдааны алдагдал 2012 оны эхэн үетэй харьцуулахад 400 сая евро болж буурчээ. Европын холбооны ... | эдийн засаг |
Египет улс уналтанд ороод буй эдийн засгаа сэргээхийн тулд Олон Улсын Мөнгөний сангаас албан ёсоор 4.8 тэрбум ам.долларын зээл хүсчээ. Энэ тухай өчигдөр Египетийн удирдлагууд Кайр хотноо Олон улсын Мөнгөний сангийн дарга Кристин Лагардтай уулзах үеэрээ хэлсэн байна. Энэхүү уулзалтын дараа Египетийн Ерөнхий сайд Хешам ... | эдийн засаг |
Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ ресторан McDonald"s нэгэн шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр туршилтын ажилдаа оржээ. Энэ нь PayPal үйлчилгээг ашиглан гар утсаараа төлбөр, тооцоо хийх үйлчилгээ юм. Энэхүү шинэ үйлчилгээний туршилтыг одоогоор Францад хийж байгаа бөгөөд Франц даяар байрласан McDonald"s-н 30 ресторанд... | эдийн засаг |
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор ашигладдаг төхөөрөмжийн нэг нь салхин турбин. Тэгвэл Францын “Eole Water” компани салхин турбиныг цэвэр эрчим хүч гаргаж авах зорилгоор хэрэглэхээс гадна байгальд ээлтэй өөр нэгэн технологид давхар ашиглах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Тус компани агаарын чийглэгээ... | эдийн засаг |
Зам тээврийн сайд А.Гансүх өнөөдөр Авто тээвэр, Төмөр зам, Авто замын газраар орж салбарын ажил байдалтай биечлэн танилцлаа. Шинэ Засгийн газар 16 яам, 28 агентлагтайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болсонтой холбогдуулж, зам тээврийн салбарт дээр нэр дурдсан агентлагуудыг татан буулгаж байгаа юм. Тиймээс Зам, тээврийн... | эдийн засаг |
Гайхалтай амжилтанд хүрсэн борлуулагчийн нууц юунд байдаг вэ? Мэдээж тэдний ажлын эцсийн үр дүн бол бараа байхгүй, мөнгө дансанд. Хамгийн сонирхолтой нь тэдгээр амжилттай борлуулагч ажилтны сэтгэхүй нь барааг бус өөрийгөө худалдаж байна гэдэг төсөөллөөр худалдан авагчтай харьцдаг явдал юм. Үнэндээ бол тэд амьдрал дээр... | эдийн засаг |
Улсын хэмжээнд энэ жил нийтдээ 44 сая орчим мал тоологдсон. Үйлдвэр, аж ахуйн яамны мэдээлснээр малын өвөлжилтөд 1.250 мянган тонн байгалийн хадлан, 45 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл бэлдэх шаардлагатай аж. Энэ талаар Үйлдвэр аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягаа... | эдийн засаг |
Монгол Улс, Австрали улстай хамтран “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн асуудлаарх Улаанбаатар хотын групп”-ыг байгуулах санаачлагыг гарган, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Комиссын (НҮБСК) ээлжит 43 дугаар чуулганаар батлуулсан билээ. Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй Үндэсний тооцооны... | эдийн засаг |
Монгол Улсад Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн бирж байгуулах хууль эрх зүйн орчин хүчин төгөлдөр болоод сар гаруй болж байгаа ч одоогоор биржийн дүрмийг боловсруулж буй аж. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг худалдаалах явцыг цэгцэнд оруулах, биржийн техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсон гэнэ. ... | эдийн засаг |
Гадаадын сонин, хэвлэлд гарсан эдийн засгийн мэдээллийг Монголбанк тоймлон явуулсныг хүргэе. Файнаншл Пост: Энэ удаа төв банкууд дэлхийг аварч чадахгүй (Мохамед Эль-Ериан) 2012 оны 8-р сарын 6, Даваа гариг Өнгөрсөн 7 хоногт Англи, Европ болон Холбооны Нөөцийн төв банкуудын төлөөлөл уулзаж, эдийн засгийг идэвхжүүлэх нэм... | эдийн засаг |
Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэхүү байгууллагын гишүүн орнууд хоорондох импортын гаалийн татварыг хязгаарлаж, олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад мөнгөн тусламж үзүүлдэг аж. ОХУ уг байгууллагад нэгдсэнээр хэрэглэгчид импортын чанартай бүтээгдэхүүн... | эдийн засаг |
БНХАУ Сьерра-Леонд интернэтийн шилэн кабель тавихад зориулан 15 сая ам.долларын зээл олгохоор болсон байна. Өчигдөр хоёр тал энэхүү зээлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулжээ. Сьерра-Леон улс энэ жилийн сүүл гэхэд шилэн кабель тавих ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаар төлөвлөсөн байна. Уг шилэн кабель тавих төсл... | эдийн засаг |
Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Бенедикто.В.Юүжүйко наймдугаар сарын 5-ныг хүртэл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Энэ хүрээнд өнөөдөр Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хамтарсан бизне... | эдийн засаг |
“Сайншанд-Аж үйлдвэрийн цогцолбор”-ын мастер төлөвлөгөөний үр дүнг өнөөдөр 11.00 цагт Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, “Бектел” компани, Хөгжлийн банкны удирдлагууд ҮХШХ-ны хурлын танхимд танилцуулах гэж байна. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын мастер төлөвлөгөөг зургадугаар сарын 25-ны Засгийн газрын хуралдаан... | эдийн засаг |
АНУ-ын томоохон комапаниудын нэг “Apple” компани Өмнөд Солонгосын “Samsung “ электрониксийг оюуны өмч хулгайлсан хэргээр Калифорнийн шүүхэд өгчээ. Дэлхийн зах зээл дээр голлох байр суурийг эзэлсэн тус хоёр компанийн дээрх маргаантай асуудлыг өчигдөр буюу даваа гаригт тус шүүх хүлээн авсан гэнэ. “Apple” компанийн алб... | эдийн засаг |
Монголын үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо “Соёлын аж үйлдвэр” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж дууссан талаараа өчигдөр танилцууллаа. Соёлын салбарын хөгжлийг түргэтгэх учиртай гэх Соёлын аж үйлдвэр нь дэлхийд танигдах Монгол брэндийг бий болгоход анхаарах гэнэ. Ингэхдээ Монгол улсын өвөрмөц зан заншил, соёл ... | эдийн засаг |
Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол улсад салхины хүчийг ашиглан эрчим хүч гаргах салхин тээрэм барих төсөлд 100 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Энэхүү салхин тээрэм барих төслийн бүтээн байгуулалт нь эхэлсэн бөгөөд төслийн техникийн зөвлөгчөөр “Mott MacDonald” компани ажиллаж байгаа ажээ. Салхины эр... | эдийн засаг |
Ургац хураалтын ажил орон даяар наймдугаар сарын 15-наас эхлэх аж. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 320 мянган га талбайд үр тариа, 15 мянган га талбайд төмс, 8000 га-д хүнсний ногоо тариалсан бол энэ жилийн хувьд 490 мянган тн үр тариа, 200 мянган тн төмс, 110 мянган тн хүнсний ногоо, 40 мянган тн малын тэжээл хурааж авна ... | эдийн засаг |
Дэлхийд алдартай Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч Sony корпораци нь эхний хагас жилийн алдагдлаас болж ажилчдаа цомхотгох болсон гэнэ. Тус корпораци энэ оны эхний хагас жилд 24.6 тэрбум иен буюу 314 сая тэрбум ам долларын алдагдалтай ажиллажээ. Албаны хүмүүс үүний шалтгааныг өөрсдийн үйлдвэрлэдэг гол бүтээгдэхүүн боло... | эдийн засаг |
Хятадын том болон дунд хэмжээний гангийн үйлдвэрлэлийн ашиг дахин буурсан талаар тус улсын "Ган төмөрлөгийн үйлдвэрийн холбоо"-ноос мэдээллээ. Их хэмжээний түүхий эд цугларч байгаа нь үнэ унахад нөлөөлжээ. Тус улсын гангийн экспорт хумигдаж, илүүдэл бүтээгдэхүүн хуримтлагдаж байгаа нь Евро бүсээс гаралтай дэлхийн санхү... | эдийн засаг |
Дэлхийн эдийн засаг дахь “тогтворгүйтэл” дахин дэгдэж дэлхийг бүхэлд нь хамарч эхэлжээ. Хэрэв өмнөх 2008 оны эдийн засгийн их хямралын шалтгаан нь хувийн банк санхүүгийн байгууллагуудын “сахилгагүй” ажиллагаанаас үүдэлтэй байсан бол энэ удаагийн хямралын гол шалтгаан нь улстөрчдийн сахилга батгүй, хариуцлагагү... | эдийн засаг |
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам ойртож байгаа энэ үед нийслэл рүү хөдөө орон нутгаас оруулж ирж буй махны хэмжээ ихэсчээ. Гэтэл оруулж ирж байгаа маханд тавих хяналт сул байгаа аж. Махны чанар, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж байгааг НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах байца... | эдийн засаг |
Дорноговь аймгийн Сайншанд суманд аж үйлдвэрийн цогцолбор барих гэж буй бөгөөд энэ талаарх мастер төлөвлөгөөг өнөөдөр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон АНУ-ын “Бектел” компанийн төлөөлөгчид танилцууллаа. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай өнгөрсөн жилийн зургадугаар сард УИХ-ын нэгдсэн хуралдаан... | эдийн засаг |
Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн долдугаар сарын эхээр Хөвсгөл аймаг руу төмөр зам тавих тухай асуудлыг хэлэлцэн, Концессын гэрээгээр гүйцэтгүүлэх боломжтой эсэх талаар холбогдох албаныхныг судалгаа хийхийг үүрэг болгосон юм. Гэхдээ Ардчилсан намын хувьд “УИХ-аас Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогы... | эдийн засаг |
Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төслийн хүрээнд Сэлэнгэ мөрөн дээр 400 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулахаар болсон байна. Одоогоор уг ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон холбогдох яам, агентлагуудын төл... | эдийн засаг |
Япон улсын Төмөр замын ачаа тээвэр компанийн тэргүүн ерөнхийлөгч Наохико Ито Монгол Улсад айлчлах үеэрээ төмөр замын үйл ажиллагаатай танилцжээ. Тодруулбал, өчигдөр Төмөр замын дэд дарга Л.Пүрэвбаатартай уулзсан байна. Уулзалтын үеэр ноён Наохико Монгол Улсын төмөр замд технологийн шинэчлэл шаардлагатай байгааг онцолжэ... | эдийн засаг |
Шинэ Засгийн газар байгуулах ажил эхлээгүй байгаа энэ өдрүүдэд одоо ажиллаж буй Засгийн газрын гишүүд янз бүрийн тушаал шийдвэр гаргасаар байгаа. Түүний нэг нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржийн Төмөр замын даргыг солих тухай тушаал аж. Ц.Дашдорж сайд Төмөр замын дарга Т.Очирхүүг “Тэтгэврийн насанд... | эдийн засаг |
Уул уурхайн салбарын мэргэжилтэн, хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчид гээд энэ салбарын бүхий л төлөөллийг нэгэн дор цуглуулдаг “Discover Mongolia 2012” олон улсын чуулга уулзалт наймдугаар сарын 30, 31-нд Монголын хүүхдийн ордонд болох гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалт өмнөх жилүүдийн уламжлал ёсоор ... | эдийн засаг |
Өчигдрийн байдлаар олон улсын үнэт металлын биржүүдэд унци алт 1599 ам.долларын ханштай байлаа. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 43 ам.доллараар өссөн үзүүлэлт юмы. Гэхдээ энэ өсөлт цаашид үргэлжлэх үү гэдэгт шинжээчид тун эргэлзээтэй хариулт өгч байгаа аж. Учир нь дэлхийн зах зээлд “шар металл”-ын ханш хэлбэлзэл их... | эдийн засаг |
Европын эдийн засгийн хямралаас үл шалтгаалан Индонезийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг нь өссөн тухай тус улсын албаны хүмүүс мэдэгджээ. Индонезийн Статистикийн хорооноос өнөөдөр буюу даваа гаригт Bloomberg-д мэдээлснээр долдугаар сарын эхний байдлаар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.37 хувиар өссөн ... | эдийн засаг |
“Шинэ орон сууц-2012” намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн наймдугаар сарын 17-19-нд МҮЭСТО-д гарах гэж байна. Барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат инфо” төвөөс зохион байгуулах тус үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ банк, санхүү болон даатгалын байгууллаг... | эдийн засаг |
Грект банкаас нэмэлт зээл олгохыг Европын Төв банк дэмжсэнээр Грекийн эдийн засгийн сүйрлийг тэр түр зогсоож чадлаа. Грекийг Европын тогтворжуулалтын EFSF сан аврах ёстой байсан гэж шүүмжлэгчид үзэж байна. Грекийн Төв банкнаас нэмэлт онцгой зээл олгохыг зөвшөөрч ЕТБ тус орны түр хугацааны аврагч болов. Энэ арга хэмжээн... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.