news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Энэ жил улсын хэмжээнд нийт 1.2 сая тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Нэг аймагт дунджаар 100-300, суманд 50-70 мянган тонн өвсний нөөц бүрдүүлэх ёстой аж. Хадлан тэжээл бэлтгэх ажлын техник, тоног төхөөрөмжийн асуудалд улсаас анхаарч, эхний ээлжийн 1321 дугуйт том трактор, 1925 жижиг оврын тракт...
эдийн засаг
АНУ-ын Хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн идэвхитэй ажил хайж буй иргэдийн тоо 365 мянгад хүрчээ. Ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн долоо хоногт улирлын хүчин зүйлээс шалтгаалан өссөн талаар албаны хүмүүс өнгөрсөн пүрэв гаригт мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн тоо 8000-аар нэмэгдсэн ...
эдийн засаг
Сингапурын “Overseas-Chinese Banking Corporation” буюу OCBC банк Сингапурын “Fraser and Neave” буюу “F&N” компани болон Tiger компанийг алдагдалтай ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан Зүүн өмнөд Азид шар айрагны үйлдвэрлэлээрээ алдартай “ThaiBev” компани Азийн шар айрагны зах зээл дээр алдагдалта...
эдийн засаг
Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат сонгуулийн өмнөхөн сонин хэвлэлүүдээр АНУ болон Японы цөмийн хог хаягдлыг Монголд булшлах тухай асуудлын эргэн тойрны сэдвээр ярилцлага өгөхдөө, “Үнэн хэрэгтээ цөмийн энергийн лиценз 150 дотор л хэлбэлздэг. Ерөнхий сайд С.Батболдын тушаалаар гурван лицензийг Mongolian Uranium ...
эдийн засаг
Ази номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Бенедикто.В.Юүжүйко наймдугаар сарын 1-5-ны хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай бизнес уулзалт хийх ба Хонконг, Тайвань, Энэтхэг, Филиппин, Пакистан ...
эдийн засаг
Нийтийн тээвэр бүрэн утгаараа хөгжиж амжаагүй байгаа Монголд хүн бүр машинтай болохыг чармайж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс автомашины бизнес хурдтай дэлгэрч байгаа. Үнэ ханшийн хувьд ч чамгүй өндөр. Гэхдээ жилд хэд хэдэн удаа машины үнэ хямдарч, авто захууд олны хөлд дарагддаг. Тухайлбал, наадмын дараа хямдралын нэ...
эдийн засаг
ХХААХҮЯ-наас хаврын тариалалт болон намрын ургац хураалтын ажлын явцын талаар цаг үеийн мэдээллийг авлаа. Энэ жил бороо хур ихтэй байгаагаас зарим тариалангийн талбай сүйдсэн ч ургац хураалт арвин байх төлөвтэй байгааг албаныхан дуулгав. Үр тариа, төмсний тариалалт нэмэгджээ Энэ удаагийн хаврын тариалалт өнгөрсөн тавду...
эдийн засаг
Монгол банкнаас санаачлан Үндэсний брэнд ₮ картыг гаргахаар болсон билээ. Энэ нь гадаадаас оруулж ирж, үйлчилгээндээ ашигладаг “Виза”, “Мастер” картыг халах үндэсний карт юм. Энэхүү картыг ашиглан дотоодын картын бүхий л төрлийн үйлчилгээг авахаас гадна гадаадад хүндрэлгүйгээр ашиглаж болох юм байна. ₮ картыг Худалдаа ...
эдийн засаг
Германы Засгийн газар өнөөдөр Испанийн дампуурсан банкуудад 100 тэрбум евро буюу 122 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх албан ёсны амлалтаа түтгэлзүүлжээ. Германы Канцлер Ангела Меркель дэлхийн эдийн засгийн хямралыг өөдрөгөөр харан, Испанийн банкны системд дээрх  тусламжийг үзүүлэхээр болоод  байсан. Харин Германы Зас...
эдийн засаг
Монгол Улс ОХУ-аас эрчим хүч импортлох нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. ОХУ-ын эрчим хүчний “Eastern Energy Co” компани энэ оны эхний хагас жилд л гэхэд Монгол Улсад 166 сая кВт/ цагийн эрчим хүч нийлүүлсэн нь өмнөх оныхоос 89 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Тус компани нь ОХУ-ын төрийн өмчит эрчим хүч үйлдвэрлэ...
эдийн засаг
Өнөөдөр БНХАУ-н Ерөнхийлөгч Ху Жин Тао ирэх гурван жилийн хугацаанд Африкийн ядуу буурай орнуудад 20 тэрбум ам.долларын зээл олгохыг зөвшөөрчээ. Энэ нь Хятад улс 2009 оноос хойш гурван жилийн хугацаанд Африкийн орнуудад өгсөн зээлээ хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм. Ингэснээр Хятад улс Африктай харилцах харилцаагаа...
эдийн засаг
“Багануур” хувьцаат компанийн найдвартай ажиллагаа, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулж, зээл олгохоор болжээ. Техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон дизель түлшний нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулан 3.2 тэрбум төгрөгийн төсвийн зээл олгохыг Засгийн газрын хуралдаанаа...
эдийн засаг
Сүүлийн жилүүдэд Азийн санхүүгийн зах зээл болон худалдаа, наймаанд өргөнөөр ашиглах болсон  БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юанийг Азийн гол тулгуур мөнгөн тэмдэгт болгохоор шийдвэрлэсэн тухай Азийн хөгжлийн банкнаас өчигдөр мэдээлжээ. Ингэснээр Азийн орнуудын эдийн засагт онцгой ач холбогдолтой гэж үзсэн байна. Азийн ихэнх о...
эдийн засаг
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт долдугаар сарын хагасаар 5957.7 сая ам.долларт хүрсэн  тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллэв. Үүнээс экспорт 2373.4 сая ам.доллар, импорт 3581.3 сая ам.доллар байгаа ажээ. Энэхүү экспортод нүүрс 47.3 хувь, зэсийн баяжмал 18.9 хувь, төмрийн хүдэр 11.3 хувь, боло...
эдийн засаг
Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Орон сууц, санхүүжилтийн корпорациар дамжуулан иргэдийн хүсэлтийг хүлээн авч, Төрийн банк болон Капитал банкуудаар дамжуулан зээл олгож эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд уг зээлд...
эдийн засаг
Интернэт хайлтын системийн “мангас” “Google” компанийн ашиг орлого 2012 оны эхний хагаст өмнөх жилтэй харьцуулахад 11 хувиар нэмэгдэж, 2.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Компанийн зар сурталчилгаанаас олох ашиг орлого төсөөлснөөс илүү нэмэгдсэн нь санхүүгийн дээрх эерэг байдалд нөлөөлжээ. Гэхдээ хамтрагчдынх нь нэг су...
эдийн засаг
Японы агаарын тээврийн томоохон компаниудын нэг болох  “All Nippon Airways” (ANA) компани  хувьцаагаа арилжаалж 1.6 тэрбум еврогийн ашиг олохоор төлөвлөж байгаа гэнэ. ANA компанийн албаныхны мэдээлж буйгаар дээрх хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөө нь “Boeing 787” онгоцыг тус компани өөрийн олон улсын  нислэгтээ...
эдийн засаг
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Шинэ Азиа майнинг групп” ХХК-д  эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцжээ. Ингээд салбарын яамнаас Эрчим хүчний тухай хуулийн 12-р зүйлийн 12.2-р заалтыг үндэслэн дулааны цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэ...
эдийн засаг
Европын холбооны санхүүгийн тусламж хэрэгтэй болох өндөр магадлалтай евро бүсийн зургаа дах орон нь Словени болно гэсэн европ шинжээчдийн дүгнэлтээс иш татан Bloomberg мэдээлж байна. Тус орны Засгийн газар Словенийн томоохон банк Nova Ljubljanska Banka (NLB)-ыг аврах болсон учраас Брюсселийн зайлшгүй тусламж хэрэгтэй б...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 15 мянга, 18 ба түүнээс дээш насны гишүүнд сар бүр 10 мянган төгрөгийн тэтгэмж олгож байхаар боллоо. Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний таван сард 53,9 мянган хүн хамрагдсан ...
эдийн засаг
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид Монгол  Улсад айлчилж байна. Тус улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд, Вьетнамын Нийгмийн даатгалын газрын дарга ноён Ли Бач Хон тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр 10.00-11.00 цагийн хооронд НДЕГ-т зочлохоор болжээ...
эдийн засаг
Монгол Улсын иргэн, өрх бүрт зориулсан “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд амархан” өрхийн орлого, зарлагын дэвтрийг “Бид” ББСБ-аас гаргажээ. Тус байгууллагын зүгээс энэхүү дэвтрийг ашиг олох зорилгоор бус, харин иргэн бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэхэд туслах зорилгоор гаргасан гэнэ. Монгол Улсын хүн амын дийлэнх нь а...
эдийн засаг
“Миний монголын газар шороо” хөдөлгөөнөөс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлд 628 км төмөр зам барихыг хэлэлцэн баталсныг эсэргүүцэн, мэдээлэл хийв. Байгалийн үзэсгэлэнт газар болох Хөвсгөл нуурыг тойроод олон орд байдаг ч түүнийг ашиглах нь байгалийн баялаг болсон усын ундаргыг сүйрүүлж...
эдийн засаг
Сонгуулиар мөнгө тараагаад санал худалдана гэхээр ямар сонсогдож байна. Мэдээж хэрэг сайхан сонсогдохгүй нь л лав. Уг нь хуулиараа мөнгө тараахыг хориглочихсон байгаа л даа. Гэхдээ тараана. Бүр хуулийн дагуу гээч. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах нэг сая төгрөгийн үлдсэн 670 мянгыг ирэх долоо хоногоос ...
эдийн засаг
Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche” Европын зах зээлд тэргүүлэгч Германы “Volkswagen”-тай хамтран хувьцаат компани байгуулахаар төлөвлөж байсан ч дэлхийн олон улс орныг хамарсан банк, санхүүгийн хямралын улмаас хоёр компанийн хамтрах төлөвлөгөө удаашраад байжээ. Харин саяхнаас энэ асуудлыг шуурха...
эдийн засаг
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяа, Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн Б.Болдбаатар, хуульч Ариунболд нар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан Хөвсгөл аймаг, Овоотын чиглэлд шинээр төмөр зам барих шийдвэр нь хууль зөрчиж байгааг сануулан хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хөвсгөл ну...
эдийн засаг
Ашгүй нэг, өнгөрсөн зургадугаар сараас Монголын төрийн хавтгайрсан халамжууд цэгцлэгдэх нь гэтэл бас үгүй бололтой юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монголчууд 800 тэрбум төгрөгөөр найрлажээ. Уг нь энэ мөнгөөр гарт баригдаж нүдэнд харагдах юм босгочихсон бол аштай юу даа.  Гэхдээ сар бүхэн өгдөг байсан 21 мянган төгрө...
эдийн засаг
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын ерөнхий газраас  “Бид-танд үйлчилж байна” аяныг зургадугаар сарын турш зохион байгуулжээ. Энэ хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээр үйлчлүүлж байгаа 150 хүнд тэтгэвэр, тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн 15 байгууллагын 1422 даатгу...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2012-2017 онд хөрөнгө оруулалтын хөтөлбөр баталсан юм. Уг хөтөлбөрт Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн болон улсын хөрөнгө оруулалтаар гурван ч газарт цөмийн хог хаягдал булшлах байгууламж барих талаар тусгасан байна. Үүнийг эсэргүүцэн Монголын ногоон хөдөлгөөн, Миний Монголын г...
эдийн засаг
Европын бөөнийн үнийн хэлбэлзэл асар их. Евро бүсийн дундаж үзүүлэлтэд хамгийн ойр нь Герман, Италийн хэрэглээний сагсны үнэ ханш юм. Европын холбооны хамгийн хямд үнэтэй орнууд нь Болгар, Унгар, Польш. Зөвлөлтийн дараах орон зайд тогтмол шахуу хэрэглэгддэг “Европын үнэ” гэсэн хэллэг нь олон талаар утгагүй. Европын хол...
эдийн засаг
“Сэргээгдэх эрчим хүчийг монголд нэвтрүүлэх бүрэн бололцоо бий. Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг үүнд зарцуулбал үр дүнгээ хурдан өгөх болно. Гагцхүү төрийн бодлого хэрэгтэй” гэж АНУ-ын CRS эрчим хүчний үйлдвэрийн, хуульч Робин Коарийр ярьж байна. Энэ бол өчигдөр “Сэргээгдэх эрчим хүч-Нар болон салхины эрчим хүч б...
эдийн засаг
“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн захирал Б.Батзаяаг Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч н.Заяабал сар гаруйн өмнө ажлаас нь чөлөөлсөн юм. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учраас ажлаас чөлөөллөө гэсэн үндэслэл гаргаж тавьсан. Чингэлтэй дүүргийн шүүх эл асуудлыг саяхан хэлэлцээд холбогдох...
эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ саарч байгаа нь олон улсын зах зээл дээрх гол тоглогчид, ялангуяа бараа бүтээгдэхүүн экспортлогчдын санааг хамгаас илүү зовоож эхэлжээ. Тэр дундаа манай өмнөд хөрш Хятадын эдийн засгийн өсөлт буурч эхэлсэн нь эрчим хүчний түүхий эд экспортлогч орнуудад хүнд цохилт болж мэдэхээр байн...
эдийн засаг
Энэ зун нийслэлд бороо хур элбэгтэй сайхан зун болж байгаагийн хажуугаар хотын зарим дүүргийн гэр хороололд хөл гишгэх аргагүй шавар шавхайгаар иргэдийг бухимдуулж байна.  Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг Ногоон нуур орчмын айлууд буюу VII хороолол сүндэрлэнэ хэмээн сүүлийн хэдэн жил хулхин дээр ц...
эдийн засаг
УИХ-аас гаргасан тогтоолын дагуу 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмших болсон билээ. Гэхдээ нэг сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авсан, мөн нэг сая төгрөгийнхөө эхлэл болох 330 мянган төгрөгийг өнгөрсөн тав...
эдийн засаг
Орон сууцны үнэ нэмэгдэнгүүт тайлбар нь барилгын материалын үнэ нэмэгдсэн гэх. Барилгын материалын үнэ яагаад өсөв гэхээр юань, долларын ханш, бензин шатахууны үнэ өссөн, төмөр зам ачаалалтай гэх мэт түмэн тайлбар урган гарч ирнэ. Гэхдээ барилгын материалын үнэ ханш хэрэг хахир хүйтэн өвлийн улиралд барилгын ажил хийх ...
эдийн засаг
Дэлхийд анх удаа Ази-Номхон далайн орнууд хамгийн их саятантай бүс нутаг болж чадсан байна. Өнгөрсөн  2011 онд Ази-Номхон далайн орнууд 3,37 сая хөрөнгөтөн  хүмүүстэй болж, Хойд Америкыг гүйцэж, түрүүлж чаджээ. Хөрөнгөтний хэмжээг нэг сая долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой эсэх болон хувийн хаус, цуглуулга, хэрэг...
эдийн засаг
Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханшийг үндэстэн дамнасан цөөн компани тогтоож байна. Өөрөөр хэлбэл, манай улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнийг тогтоох боломжгүй гэсэн үг. Дэлхийн эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтын цаана голлох ямар тог­логчид байдаг талаар хүргэе. Зэ­...
эдийн засаг
Монгол улс дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний байдлаар хийсэн жагсаалтад 63 дугаарт жагсчээ. Тус жагсаалтад дэлхийн 141 орон хамрагдсан бөгөөд улсын хууль эрх зүй, түүний хэрэгжилт, татварын болон хөдөлмөрлөх эрх чөлөө, Засгийн газрын зардал, авлигаас ангид байх эрх чөлөө, зах зээлийн чөлөөт бодлого зэргийг харгалзан э...
эдийн засаг
Евро бүсийн санхүүгийн хямрал зөвхөн Европын биш дэлхий нийтийн толгойн өвчин болоод байна. Испанийн эдийн засгийн байдал өдөр, өдрөөр муудсаар. Хөрөнгийн бирж дэх үнэт цаасны дуудлага худалдаа худалдан авагч сайтай байгаа бөгөөд зээлийн эргэн төлөх хугацаа бага үлдсэний дээр зээлийн хүүгийн төвшин аюултай байдалд хүрт...
эдийн засаг
Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хоёрдугаар ээлжийн 330 мянган өчигдөр олгож эхэлнэ гэсэн мэдээлэл гарсан ч санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар зөвхөн 21 мянган төгрөгийг тарааж байсан. Энэ талаар Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чожилсүрэнгээс тодруулахад “Дав...
эдийн засаг
Татварын ерөнхий газраас Үндэсний аж ахуйн нэгжүүдийн анхааралд дараах мэдээллийг хүргэжээ. Үүнд,  -“Эрдэнэc Тaвaнтoлгoй” xyвьцaaт кoмпaний xyвьцaaг aж axyйн нэгжүүдэд xyдaлдax aжиллaгaa 2012 oны 6 дyгaaр caрын 30-ны өдөр дyycax тyл тaтвaр төлөгч тa бүxэн өөрийн тaтвaр төлөгчийн бүртгэлээр xaръяaлaгдax тaтвaрын aлбaнд ...
эдийн засаг
Хүний хөгжлийн сангаас нэг сая төгрөгөө олж авах гэж хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зүдэрч байна. Уг нь цагаан сарын өмнө өгнө гэж тэднийг горьдоосон. Бэлэн мөнгөтэй болно гэж хөөрсөн хөгшид өр зээл тавьж байгаад сар шинийн бэлтгэлээ базаачихсан. Нэг сая төгрөг нь туулай жилийн төгсгөлд сураггүй, луу жилийн эхэн са...
эдийн засаг
Сонгуулийн сурталчилгаанд дөжиртлөө нүдүүлж байгаа иргэдийн хувьд өнгөрсөн долоо хоногт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоно хэмээсэн 330 мянган төгрөгийг хүлээж банкны гадна дугаарласан өдрүүд өнгөрөв. Уг нь ердөө л хоёр долоо хоногийн өмнө нэг сая төгрөгийн үлдсэн хэсэг болох 670 мянган төгрөгийг бөөнд н...
эдийн засаг
Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ,  “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш бүтээн байгуулалтын ажилд 4 тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байна. Монголын 9 мянга, гадаадын 300 гаруй мэргэжилтэн, ажилчид хамтран зүтгэсний дүнд энэ 8 дугаар сарын дун...
эдийн засаг
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг 15 мянга, 18 ба түүнээс дээш насны хүнд сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг 10 мянган төгрөгөөр тогтоолоо. Энэ тэтгэмжид 80 мянган өрх хамрагдах тооцоо гарсан б...
эдийн засаг
АНУ-д үхрийн галзуу өвчин гарснаас болж, үхрийн махны томоохон худалдан авагч Өмнөд Солонгос импортоо зогсооход хүрчээ. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны малын ахлах эмч Жонн Клиффорд галзуу өвчин илэрсэн үхрийг дор нь устгасан тул хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд эрсдэл учрахгүй” гэж мэдэгдсэн байна. Үхрийн галзуу ...
эдийн засаг
Дэлхийн нүүрсний томоохон орд болох Тавантолгой руу чиглэсэн шинээр барих төмөр замын талыг нь “Оросын төмөр зам” /ОТЗ/ нээлттэй хувьцаат нийгэмлэгийг тавихыг Монгол Улс санал болгожээ. Нөгөө тал хэсгийг нь Хятадын компаниудаар бариулахаар тооцоолж байгаа гэнэ. Энэ тухай “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхийлөгч Владимир ...
эдийн засаг
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн, мастер төлөвлөгөөг нь баталлаа. Мастер төлөвлөгөө болон цогцолборын бүтээн байгуулалтыг удирдан хэрэгжүүлэх, төслийн өдөр тутмын ажлыг хариуцах үүрэг бүхий төрийн өмчит “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбо...
эдийн засаг
Фейсбүүкийн хувьцааны хаалтын ханш өнгөрсөн баасан гаригт 33,05 ам.доллар хүрэв. Энэ нь тавдугаар сарын 21-нээс хойш анх удаа ийм өндөр ханшаар хаалт хийсэн тохиолдол боллоо. Хэдийгээр ийнхүү өссөн үзүүлэлттэй байгаа ч анх зарласан 38 ам.долларын үнээсээ 14 хувь доогуур ханштай байгаа юм. Фейсбүүкийн үнэт цаас ихээхэн ...
эдийн засаг
Өнөөдөр Азийн ихэнхи хувьцааны үнэ  унасан байна. Японы “Никкей 225” индекс 0,4 хувиар буурч 8,765.54 болсон бол Өмнөд Солонгосын “Коспи”-нх 1,4 хувиар буурч 1,882.19 болжээ. Мөн Австралийн “S&P/ASX 200” индекс 0,9 хувиар унаж 4,012.00 болсон байна. Харин Хонконгийн “Ханг сэнг”-ийн  индекс 0,3 хувиар өсч 19,060.11 болж...
эдийн засаг
Катар улсын албаныхны мэдээлж байгаагаар Хятадын Гадаадын  хөрөнгө оруулалтын газар Катар улсад урт хугацааны зээл олгохоор болсон байна. Хятадын Синьхуа агентлагаас мэдээлж байгаагаар урт хугацааны зээлийн хэмжээ таван тэрбум ам.доллар юм байна. Хятадын Гадаад хөрөнгө оруулалтын албаныхны мэдээлж байгаагаар энэхүү урт...
эдийн засаг
Германы санаачилсан өрийн хямралтай тэмцэх санаачлагыг Франц, мөн улс төрийн чиглэл нь эрс өөрчлөгдөх хандлагатай Нидерланд дэмжин байгуулсан өрийн хямралын эсрэг гэрээ хэлцлийн хэрэгжилтэд өнгөрсөн ням гаригийн Францын ерөнхийлөгчийн сонгууль асуудал үүсгэлээ. Нидерландад мөн удахгүй сонгууль болох юм. Энэ бүгдээс үүд...
эдийн засаг
Учир юу вэ гэвэл, өнөөдрийн Монголчууд бид олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн биржтэй, эрх зүйн орчинтой болохыг хүсч байгааг далимдуулан Лондонгийн бирж, түүнтэй хамтарсан хүмүүс Хөрөнгийн биржийг шинэчлэх нэрийн дор эрх зүйн орчинг эдийн засгийн алуурчдад зориулж бүрдүүлэх  нөхцөл байдал бий болоод байна. Жил гаруйн...
эдийн засаг
Монгол Улс 40 сая малтай, хоёр сая гаруйхан хүн амтай. Уламжлалт мал аж ахуйн орон гэдгээрээ бахархдаг. Гэтэл өнөө­дөр Монголын иргэд нь нэг килограмм махыг 10 мянган төгрөгөөр авч байна. Хаврын хаварт мах магнаг болдог ч гэлээ нэг килограмм мах 10 мянган төгрөгт хүрч байсан удаагүй юм. Махны үнэ гэнэт яагаад ийнхүү тэ...
эдийн засаг
Бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилт ба лизингт тулгардаг асуудлыг шийдэх зорилгоор “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэлтийн газраас өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг зургадугаар сарын 29-ний 14.00 цагт МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт нь дээрх сэдвийн дор тавдугаар сард болсон хэлэлцү...
эдийн засаг
ОХУ, Монгол, Хятад гурван улсын эдийн засаг, аялал жуулчлал, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, хийж бүтээсэн ажлуудыг дүгнэх арга хэмжээ Манжуур хотод долдугаар сарын 3-6-ны хооронд болох гэж байна. Ингэхдээ бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны форум, аялал жуулчлалын өдөр, шинжлэ...
эдийн засаг
Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хоёрдугаар ээлжийн 330 мянган төгрөгийн санхүүжилт арилжааны банкуудад орсноор иргэдэд олгож эхэллээ.  Өнгөрсөн долоо хоногт олгож эхлэх байсан ч “Хүний хөгжил” санд санхүүжилт орж ирээгүй гэсэн шалтгаанаар ийнхүү хойшилсон юм. Хувь хишгийг 302507 ахмад настан, хөгжлийн...
эдийн засаг
Сүүлийн жилүүдэд маш хурдацтайгаар хөгжиж, технологийн хүчирхэг компани болоод буй Samsung Electronics шинэ захирлаараа Kwon oh Hyun-ыг нэрлэлээ. Өмнө нь тус компанийг тэргүүлж байсан Choi Gee-sung нь Samsung группийн захирлаар дэвшсэн байна. Энэхүү эрхмийг Samsung Electronics-ыг ухаалаг гар утас, телевизорын зах зээлд...
эдийн засаг
Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа. -Дараагийн долоо хоногт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах нэг сая төгрөгий үлдсэн нь болох 670 мянган төгрөгийг тараах гэж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү? -Үнэн. Ийм шийдвэр га...
эдийн засаг
“BMW”, “Sony”, “Walt Disney” компаниуд хэрэглэгчдийн дунд хамгийн их нэр хүндтэй байгаа гэж “Reputation Institute” агентлагийн судалгаа үзүүлжээ. Хэрэглэгчдийн дунд нэр хүндээ хамгийн их алдсан компаниар Японы мотоконцерн “Suzuki”, Ричард Брэнсоны “Virgin Group” ба дампуурч байгаа фотохолдинг “Kodak” зэрэг тодорлоо. Ор...
эдийн засаг
БНХАУ үндэсний мөнгөн тэмдэгт болох юанийг ам доллар, еврогийн үүрэг гүйцэтгэх олон  улсын  валют  болгох зорилгын хүрээнд Бразили улстай 30 тэрбум ам.долларын валютын гүйлгээ хийхээр болжээ. Хоёр орны дээрх хэлэлцээр нь дэлхийн эдийн засгийн байдалтай холбоотой, ялангуяа Бразилийн гадаад худалдааг дэмжиж буй явдал хэм...
эдийн засаг
Азийн зах зээлд зээлжих өртөг нэмэгдэж, еврогийн ханш унаж эхэлжээ. Өчигдөр буюу даваа гаригт Испанийн бондын ашиг 6.5 хувиар, Италийн Засгийн газрын 10 жилийн бондын ашиг 6.03 хувиар нэмэгдсэн бол Японы Никкей 225 индекс 1.8 хувиар, БНСУ-ын Коспи индекс 1.3 хувиар буурчээ. Зээлжих өртөг нэмэгдэнэ гэдэг нь хөрөнгө оруу...
эдийн засаг
Грек  хатуу хэмнэлттэй эдийн засгийн хөтөлбөрөө зөөлрүүлэхээр ярилцаж чадвал Евро бүсэд үлдэнэ гэж тус орны ерөнхий сайд байсан Йоргос Папандреу үзэж байна. “Бид хөтөлбөрт зарим нэг өөрчлөлт оруулж болох юм. Хэрэв бид дахин нэг жил тэсвэл авч буй арга хэмжээгээ зөөлрүүлж чадах ёстой” хэмээн Папандреу Bloomberg Televisi...
эдийн засаг
Герман цагт үйлдвэрлэх нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийн дээд амжилт тогтоосон тухай Reuters дамжуулав. Хэмжилтийг тавдугаар сарын 25 ба 26-ны өдрийн үд дунд хийсэн бөгөөд Германы нарны зайнууд 22 гигаватт-цагийн эрчим хүч үйлдвэрлэж байгааг тогтоосон байна. Гэтэл энэ хугацаанд бүрэн ажиллагаатай 20 атомын цахил...
эдийн засаг
Зочид буудал, зоогийн газрын хангамжийн “Horecа-2012” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэлж байна. БОАЖ-ын сайдын ивээл дор болж буй уг үзэсгэлэн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх аж. Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлын холбооноос жил бүр зохион байгуулдаг тус үзэсгэлэнд Монголын нэр хүнд...
эдийн засаг
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Өмнөговь аймагт хэрэгжиж буй уул уурхайн төсөл, компаниудын үйл ажиллагаанд дөрөвдүгээр сарын 5-20-ны өдрүүдэд шалгалт хийсэн тухайгаа өнөөдөр танилцууллаа. Шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Гүньбазар ахалж,  нийт 45 улсын ахлах байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хян...
эдийн засаг
Би хувьцаагүй монгол хүн. 1072 ширхэг хувьцаанаас хувь хүртэхгүй гэсэн шийдвэр гаргачихаад толгойгоо маажиж сууна. 20-иод хоногийн өмнө оршин суудаг хорооноосоо тодорхойлолт авахаар очтол нэг өргөдөл бөглүүлж “Хувьцаагаа авах уу, Засгийн газарт зарах уу” гэсэн саналыг маань авсан юм. Тэр өргөдлийнх нь учир утгыг ч сайн...
эдийн засаг
Өмнөговь аймгийн Ухаа худгаас Гашуун сухайт боомтын чиглэлд төмөр зам байгуулах ажил эхэлсэн талаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газраас мэдээлж байна. 267 км бүхий төмөр замын уг ажлыг “Энержи ресурс” ХХК гурван жилийн хугацаанд гүйцэтгэх юм байна. Ийнхүү төмөр зам тавигдсанаар дэд бүт...
эдийн засаг
Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний өгсөн мэдээллээр Зуун мянган айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдах компаниудыг нийслэлээс гадна хөдөө орон нутгийн барилгын компаниудаар өргөжүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Нийт 36 компанийн барьж буй барилгыг дээрх хөтөлб...
эдийн засаг
Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд залуу эрдэмтдийн оролцоо нэн чухал үүрэгтэй байгаа бөгөөд тэднийг бүх талаар дэмжих асуудал нэн тэргүүнд тавигдаад байгаа билээ. Шинжлэх ухааны академи нь залуу эрдэмтдийг дэмжих үүднээс “Залуу эрдэмтдийг дэмжих Сан” байгуулсан бөгөөд уг сангийн үйл ажиллагаанд зориулан хуримтла...
эдийн засаг
Уул уурхай, олборлолтын болон хүнсний аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тиймээс ч энэ өсөлтийг цаашид хадгалж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар экспортлох боломжийг хайх нь зүйтэй гэдгийг эдийн засагчид онцолж байна. Энэ салбар дахь бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл...
эдийн засаг
Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудал хэлэлцсэн юм. Иргэдийн сонирхлыг татаж буй уг асуудлаар сэтгүүлчид Сангийн сайд Д.Хаянхярваагаас дараах тодруулгыг авлаа. -Тавантолгойн хувьцааны асуудал ямар хэмжээнд явж байгаа вэ? -Хоёр долоо хоногийн өмнө Засгийн газар Тавантолгойн хувьцааны IPO ...
эдийн засаг
Сингапурын төрийн өмчит хөрөнгө оруулагч “Temasek Холдингс” “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны  5.5 хувийг 426 сая ам.доллараар худалдан авчээ. “Temasek Холдингс”  энэ сарын 8-нд АНУ-ын Үнэт цаас, валютын комисст мэдэгдэл гаргахдаа Ванкуверт төвтэй  “Айвенхоу Майнз”-ын  40.855 сая ширхэг хувьцааг эзэмшдэг гэж мэдэгдж...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зарим татвараас чөлөөлөх тухай хуулийг төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа билээ. Тодруулбал, уг хуулийгн төсөлд 50 сая хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ. Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осороос ...
эдийн засаг
Монголд хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог нэвтрүүлэх ажил эхэлж байгаа талаар МҮХАҮТ-аас мэдээлж байна. Уг ажлыг эхлүүлэхээр МҮХАҮТ, МСЗЗХ, Юу Эм Си Капитал ХХК харилцан ойлголцлын санамж бичиг зурсан байна. Хувийн тэтгэврийн сан нь өндөр насны тэтгэвэрт гарсан хойноо улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авах боло...
эдийн засаг
Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Татварын ерөнхий газар,  Мэдээлэл, шуудан,  харилцаа холбоо, технологийн газраас хамтран “Тоон гарын үсгийн тогтолцоог нэвтрүүлэх нь”  сэдэвт  хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ТЕГ, Сангийн яам, МШХХТГ-ы...
эдийн засаг
Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Монголын эрчим хүч-2012: Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас зохион байгуулж байна. Чуулга уулзалт өнөөдөр, маргааш хоёр өдөр “Чингис” зочид буудалд үргэлжлэх ба Азийн ...
эдийн засаг
“Ногоон барилга-Хөгжлийн гарц” уриан дор “Барилга орон сууц 2012” үзэсгэлэн яармаг “Мишээл Экспо” төвд үүдээ нээлээ. Гурван өдөр үргэлжлэх уг үзэсгэлэн Монголын барилгын салбарынхан бүтээн байгуулалтад ногоон технолгийг хэрхэн нэвтрүүлж, хөгжүүлж байгаа талаар олон нийтэд хүргэх зорилготой юм. Эдийн засгийн хувьд хэмнэ...
эдийн засаг
БСШУЯ, Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, МҮХАҮТ, SBN телевиз хамтран зохион байгуулсан “Инновацийн эрэлд” уралдаан нэвтрүүлгийн шилдгүүд тодорчээ. Гурван сарын турш үргэлжилсэн тус нэвтрүүлгийн шилдэг төслөөр “Само” институтийн “Мал дотор мах боловсруулах төрөлжсөн үйлдвэр” шалгарч, 80 сая төгрөгийн санхүүжилт авахаар...
эдийн засаг
Орос ойрын үед Сербид дэд бүтцийн хөгжилд нь зориулан зээлийнхээ 800 сая ам.доллар болох хоёр дахь траншаа шилжүүлнэ гэж Сербийн шинэ ерөнхийлөгч Томислав Николичтай Оросын ерөнхийлөгч Владимир Путин “Нэгдмэл Орос” намын их хурал дээр уулзсаны дараа мэдэгджээ. “Бид өнгөрсөн онд Сербийн талд 200 сая ам.долларын зээл олг...
эдийн засаг
Испанийн Засгийн газрын тэргүүн Мариано Рахой ба хаан Хуан Карлос хоёр Испанийн банкны шинэ дарга Луис Мария Линде албан ажлаа хүлээн авах орох ёслолд оролцлоо. Линде тус орны банкны хямралтай тэмцэх ажлыг гардан хийлгэх юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд евро бүсийн 17 орон Испанийн банкуудад туслах төлөвлөгөөг дэмжсэн ба...
эдийн засаг
Телевизороо асаангуут тас хар костюмтай нөхдүүд өөдөөс эдийн засгийн тухай нүдэнд харагдтал, чихэнд хоногштол онолдох болов. Энэ хэдийдээ эдийн засагч болчихоо вэ гэсэн нөхөр ч эдийн засгийн тухай том, том бодлогын чанартай асуудал хөндөж ирээд л Монголын эдийн засгийг будаа болтол шүүмжилж байх юм. Нэг хэсэг нь макро ...
эдийн засаг
Хот, хөдөөгүй барилгын ажил ид эхэлж байна. Үүнтэй зэрэгцээд нэгэн бэрхшээл тулгардаг нь дэд бүтцийн асуудал. Сүүлийн жилүүдэд байрны үнэ огцом нэмэгдсэн нь  барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой бөгөөд барилгын материалын үнийн өсөлтийн гол шалтгаан нь  Замын-Үүдийн  боомт дээрх бөөгнөрөл. Ялангуяа долоо наймдуга...
эдийн засаг
Сүүлийн жилүүдэд Хятадын үндэсний компаниуд хүрээгээ эрчимтэй тэлж, дэлхийн өнцөг булан бүрт гараа сунгах болжээ. Гаднын технологи, олон улсын брэнд тэр ч бүү хэл мэдлэг чадварыг хүртэл худалдан авч байна. Хятадын компаниуд яагаад өөрийн гэсэн брэндийг гадаадад амжилттай гаргаж чадахгүй байна вэ? Хятадын Худалдааны яам...
эдийн засаг
Олон нийтийн харилцааны вэб сайт “Фэйсбүүк” хувьцаагаа арилжиж эхэлсэн нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн энэ сарын хамгийн том дуулиан болж байна. “Фэйсбүүк”-ийн IPO төсөөлж байснаас бага хэмжээгээр борлогдсон нь NASDAQ биржийн техникийн саатлаас шалтгаалсан, шалтгаалаагүй гэх хэрэг дуусалгүй үргэлжилсээр байна. Арилжаа...
эдийн засаг
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай уулзаж ярилцлаа. -Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ баталлаа. Энэ хууль гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох...
эдийн засаг
Төв аймгийн Жаргалант, Борнуур сум чиглэлийн 32.2 км хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажлын нээлт өчигдөр боллоо. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн төв замын 96 дугаар км-ээс Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Борнуур сумын 112 дугаар км-ээс Төв аймгийн Жаргалант сум хүртэлх 24.75 км авто замыг шинэч...
эдийн засаг
Хууль санаачлах болсон шалтгаан Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах болсон нь зарим чухал салбарт худалдагч болоод худалдан авагч нь нэг субьект болох боломжтой болсонтой холбоотой. Тодруулбал, хилийн цаанаас манайхаас нүүрс авдаг нөхөр энд нүүрс олборлогч компанитай болчихно гэсэн үг. Ийм тохиолдолд нүүрсийг боломж...
эдийн засаг
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг дэмжих чиглэлээр 50 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэсэн ...
эдийн засаг
Эдийн засгийн хатуу бодлогыг “тахин шүтэж” байсан европчууд эдийн засгийн өсөлт рүү гэнэт урвасан байна. Мөнгөний хатуу бодлого баримталж байсан Грек улсын эрх баригч нам Парламентын сонгуулиар татан буугдав. Францчууд  харин социалист намаас нэр дэвшсэн Франсуа Олландыг сонгосон нь 17 жилийн дараа тус намын гишүүн зас...
эдийн засаг
Монголын Эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх “Монголын эрчим хүч–2012: Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалтыг эхэллээ. НҮБ-аас 2012 оныг тогтвортой эрчим хүчний жил болгон зарласан бөгөөд...
эдийн засаг
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын хууль 2013 оноос үйлчилж эхэлнэ. Уг хуулийн хүрээнд батлагдах анхны төсөв гэдгээрээ ирэх оны төсөв онцлог юм. Сангийн сайд Д.Хаянхярва...
эдийн засаг
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Түүгээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн НӨАТ-ыг багасгаж 50 сая төгрөгөөс дээш төгрөгөөс авахаар тусгажээ. Түүнээс доош орлоготой бол нэг хувь, орлогыг нь тодорхойлох боломжгүй ...
эдийн засаг
Монголын экспортын барааны үзэсгэлэн, яармагийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Мишээл экспо” төвд ирэх зургадугаар сарын 7-11-нд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармаг нь экспортын бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, брэнд бий болгох, экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг ...
эдийн засаг
“Сэргээгдэх эрчим хүч-2012” олон улсын чуулга уулзалт тавдугаар сарын 17, 18-нд “Улаанбаатар” зочид буудалд болох гэж байна.  Уг чуулга уулзалт нь Монголын эдийн засгийн 2012 оны чуулганы үеэр “Нүүрс үү, Салхи уу” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт онц ач холбогдол өгч, хэлэлцсэний...
эдийн засаг
Монгол-Германы гадаад худалдааны салбар дахь хамтын ажиллагаа, машин тоног төхөөрөмжийн чиглэлээр өрнөж буй худалдаа, арилжааны өнөөгийн байдал, монгол үйлдвэрлэгчдийн дотоодын зах зээлд эзлэх байр суурь, цаашдын ирээдүйг тодорхойлох “Future Mongolia” үзэсгэлэн, яармаг өнөөдөр Буян-Ухаа цогцолборт нээлтээ хийнэ. Энэ уд...
эдийн засаг
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, “JCI Лидер байгууллага”-ийг төлөөлөн тус байгууллагын Ерөнхийлөгч Д.Оросоо нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Уг санамж бичиг нь бизнес, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг сайжруулахын тулд гишүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, цаг үеийн мэдээллээр ...
эдийн засаг
Татварын хөнгөлөлтөд хамрагдахаар хүсэлт гаргасан буюу их, дээд сургуулийн сургалтын төлбөр болон анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн дансанд энэ долоо хоногоос эхлээд мөнгө шилжсэн тухай Нийслэлийн татварын ерөнхий газраас мэдээллээ. Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн мөнгийг тавдугаар сард багтаан дансанд нь ши...
эдийн засаг
Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зэс эрдэнийн хувь” компанийн гишүүд жагсаалаа түр зогсоон, нутаг буцжээ. Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэт” үйлдвэрээс тэдэнд ирэх зургадугаар сар хүртэл асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээ гэсэн хариу өгсөн аж. Учир нь ирэх зургадугаар сарын 1, 2-нд болох “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ, М...
эдийн засаг