news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
БНХАУ м.кв нь 250 ам.доллараар орон сууц барьж өгөх саналыг ОХУ-д тавьжээ Засгийн газраас 100 000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дараа үнэ ханш нь огцом нэмэгдсэн билээ. Барилгын компаниуд үүнийг эрэлттэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Хөтөлбөр хэрэгжиж хараахан эхлээгүй, бэлтгэл хангах ажил явагдаж ... | эдийн засаг |
Эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг БРИКС-ийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт Энэтхэгийн Дели хотод боллоо. Энэ бол тэдний дөрөв дэх уулзалт. Дэлхийн нийт хүн амын 40 хувь нь БРИКС-ийн орнуудад амьдарч, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг үйлдвэрлэж байна. Тиймээс Бразил,... | эдийн засаг |
Монголын шатахуун импортлогч М Ойл групп нь БНСУ-ын SK Energy компанитай хамтран ажиллах гэрээг байгуулсан тухай саяхан мэдээлж байсан. Тэгвэл тус хамтран ажиллах гэрээний дагуу М Ойл групп нь SK Energy-ийн бүтээгдэхүүн болох Евро-4 стандартын шатахууныг Монгол улсад импортлон оруулж иржээ. Үүнтэй холбогдуулан М Ойл гр... | эдийн засаг |
Төмөр зам байгуулах тухай асуудал хамтарсан Засгийн газрын үед нэлээд хүчтэй яригдаж байсан ч ажил хэрэг болж чадалгүй байсаар өдийг хүрсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар чуулсан Засгийн газрын хуралдаанаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж “Төрөөс төмөр замын талаар авч хэрэгжүүлэх бод... | эдийн засаг |
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай мэдээлэл хийлээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд Засгийн газраас шат дараатай бодлого хэрэгжүүлж байгаагийн нэг нь татваруудыг хөнгөлөх тухай асуудал багтжээ. Ингээд Хувь хүний орлогын албан татвар, Нэ... | эдийн засаг |
Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Санхүүгийн бүртгэл удирдлагын газрын захирал Д.Мөнхжаргалтай ярилцлаа. -Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах шийдвэрийг гаргасан. Бүртгэлийн ажил хэр явагдаж байна вэ? -Бага дунд орлоготой, анх удаа орон сууцанд орох ... | эдийн засаг |
2008 оны сүйрлийг далласан тэр л тоглоомоор уолл-стрит үргэлжлүүлэн тоглож байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Банкирууд, улс төрчдийн аль нь ч 2008 оны сүйрлээс түүхэн сургамж авсангүй. Өнөөдөр байдал бүр дордов. “Арабын хавар”, “уолл стритийг эзэл” хөдөлгөөн зэрэг нь 2012 оны сонгуулийн ид үед цохилт өгөхөөр бэлдэж байн... | эдийн засаг |
Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулж 7 тэрбум 305 сая 800 мянган төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Олгосон зээли... | эдийн засаг |
Барилгын мэдээлэл, сурталчилгааны “Координат” төвөөс “Шинэ орон сууц-2012” буюу барилгын салбарын үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгий нээлт гуравдугаар сарын 23-нд МҮЭСТО-д болох аж. Үзэсгэлэнгийн хүрээнд нээлттэй семинар зохион байгуулахаас гадна орон сууц авахаар сонирхож буй хэрэглэгч, худалдан авагчд... | эдийн засаг |
Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэлийг бууруулах талаар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу энэ долоо хоногоос их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан билээ. Энэ ажлын үргэлжлэл болгож зарим худалдааны төв, зах болон замын дагуу байрлах худалда... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байгаа аж. Тэрбээр Алтайд хоёр өдөр ажиллах хугацаандаа эрхэлсэн яамны харьяа зарим салбарын ажилтай танилцаж, барилгын компаниудын консерциум байгуулах гэрээнд гарын үсэг зурж, орон сууцны шинэ хорооллын шав тавих ажлы... | эдийн засаг |
Египет улсад ажилласан ОУВС-гийн төлөөлөгчид тодорхой шийдвэр гаргаж чадсангүй Каир хотоос явсан талаар РИА Новости мэдээллээ. Египетийн эдийн засгийг шинэчлэх зорилгоор 3,2 тэрбум ам.долларын зээлийн төсөлд төлөөлөгчдийг гарын үсэг зурах байх гэж хүлээж байсан юм. Төлөөлөгчид шийдвэр гаргаж чадаагүй шалтгаан нь Египет... | эдийн засаг |
Япон, Хятад болон Өмнөд Солонгос улсууд хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах болсон талаар Японы Засгийн Газраас өнөөдөр мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС бичлээ. Энэ сарын 19-21 хооронд Бээжинд болсон зөвөлгөөнөөр хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээг хэлэлцсэн юм. Гэрээ нь гурван талт худалдааны чө... | эдийн засаг |
Дэлхийн зах зээл дээрхи нефьтийн үнэ 2012 он гарсаар ойролцоогоор найман хувийн өсөлттэй байгаа юм. Ялангуяа Ирантай холбоотойгоор Ойрхи Дорнодод үүсээд байгаа хурцадмал байдлыг тойрсон сөрөг таамаглалаас болж нефтийн үнийн хөөрөгдөл нэлээд газар авч байгаа бололтой. Тиймээс АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хон... | эдийн засаг |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган” 2012 зөвлөлгөөн маргааш Гадаад харилцааны яамнаа болно. Улаанбаатар хотын цэвэр усан хангамж, цэвэрлэх байгууламжийг сайжруулах, хөрсний усыг ашиглах, нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх, барил... | эдийн засаг |
Барилгын мэдээлэл, сурталчилгааны “Координат” төвөөс “Шинэ орон сууц-2012” буюу барилгын салбарын үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр МҮЭСТО-д болох юм. Үзэсгэлэнгийн хүрээнд нээлттэй семинар зохион байгуулахаас гадна шинээр орон сууц авахаар сонирхож буй хэрэглэгч, худалдан авагчдад зориулан а... | эдийн засаг |
“Шинэ орон сууц-2012” буюу барилгын салбарын үзэсгэлэн МҮЭСТО-д өнөөдөр нээлтээ хийлээ. Барилгын мэдээлэл, сурталчилгааны “Координат” төвөөс зохион байгуулж буй үзэсгэлэнгийн нээлтэд тус төвийн захирал Г.Түмэнжаргал, Монголын хот байгуулалтын ерөнхийлөгч Б.Батболд, Нийслэлийн хот байгуулалтын тамгын газрын дарга О.Одб... | эдийн засаг |
Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр Гадаад харилцааны яаманд болж байна. Чуулганд 23 гаруй олон улсын байгууллага, 40 гаруй гадны хөрөнгө оруулагч болон Монгол улсад суугаа 15 улсын Элчин сайдын яам оролцох юм байна. Хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагч нарт нийслэл хотод хийхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн ... | эдийн засаг |
Еврозоны 17 орны Сангийн сайд нар даваа гаригт Брюссельд уулзан, Испанийн төсвийн алдагдал болон Грект 172 тэрбум ам.долларын дахин тусламжийн талаар хэлэлцсэн талаар CNN мэдээлэв. Европт эдийн засгаараа дөрөвдүгээрт ордог Испани улсын төсвийн алдагдал ДНБ-ний 5,3 хувьд хүрэхээр байгаа шалтгааныг тодруулахыг болон Мад... | эдийн засаг |
Холбооны Татварын Албаны мэдээгээр ОХУ-ын 416 иргэн нэг тэрбум рублиэс илүү орлоготой гэж өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлсэн талаар Лента.Ру сайт мэдээлжээ. Оросын 27 иргэн 10 тэрбумаас их орлоготой гэж мэдүүлсэн байна. Сүүлийн хоёр жилд тус улсад тэрбумаас илүү орлоготой иргэдийн тоо өсч байгаа бөгөө... | эдийн засаг |
“Ханган нийлүүлэгчдийн анхдугаар уулзалт зөвлөгөөн” өнөөдөр “Чингис” зочид буудалд болжээ. “Дэлхийн зөн Монголд” олон улсын байгууллагын зохиож буй уулзалтад тус байгууллагатай хамтран ажилладаг 500 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 130 зочин хүрэлцэн иржээ. Энэ үеэр “Дэлхийн зөн” олон улсын байгууллаг... | эдийн засаг |
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд гуравдугаар сарын 15-19-ний өдрүүдэд “Мишээл экспо”-д цуглах гэж байна. Энэ өдрүүдэд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас “Барилга экспо 2012” үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах юм. Үзэсгэлэн, худалдаанд барилгын материалын үйлдвэрлэл, импорт, худалдаа... | эдийн засаг |
Одоогоос жилийн өмнө арлын оронд ихээхэн гамшиг тохиолдож, элэг нэгт монголчууд маань эндээс эмзэглэн, нулимс дуслуулан өрөвдөж, төр засаг ч тэр зүгт цэрэг эрчүүдээ илгээж байлаа. Дээрх үйл явдал энэ орны иргэдийн амь насыг үй олноор нь аваад зогсохгүй, эдийн засагт ч сөрөг хандлагуудыг дагуулсан. Тэгвэл өчигдөр манай ... | эдийн засаг |
АНУ газрын ховор элементийн экспортод квот тогтоосон Хятадын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргажээ. Европын холбоо, Япон улс ч энэ асуудал дээр АНУ-ын байр суурийг дэмжиж байгаа юм байна. Өндөр технологитой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гол түүхий эд болдог газрын ховор элементийн экспортыг Бээжингийн эр... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012 оны 03-р сарын 13-ны өдрийн/ үнэт цаасны 4175 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 30 ХК-ийн 64.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 68.3 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 65.9 мянган ширхэг хувьцааг 59.7 сая төгрөгөөр, “В” самбарын арилжааг... | эдийн засаг |
Forbes сэтгүүлээс хамгийн залуухан буюу 30-аас доош насны тэгээд бас сэтгэл татам тэрбумтнуудыг нэрлэсэн байна. Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг (Mark Zuckerberg) жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд тэрээр 27 настайдаа 17,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон гэнэ. Жагсаалтанд мөн Марк Цукербергийн хамтрагчид Дастин... | эдийн засаг |
Дэлхийн зах зээлд алтны үнэ АНУ-ын эдийн засаг, худалдааны үзүүлэлтээс хамааран хэлбэлзсээр байгаа талаар РИА Новости мэдээллээ. Мягмар гаригт Нью-Йоркийн Comex бирж дээр унци алт 0,1 хувиар өсч 1700 ам.доллар болсон байна. Өмнөх долоо хоногт алтны үнэ буурч, 1683,30 ам.доллар байсан юм. АНУ-ын Худалдааны Яамны мэдээгэ... | эдийн засаг |
Монголын геологийн мэргэжлийн холбоодоос “Геологи хайгуул 2012” чуулга уулзалтыг энэ сарын 29-31-нд зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалт нь Монголын геологийн салбарын хөгжлийг цаашид хэрхэн авч явах, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд орших гэнэ. Энэ тухай Монголын үйлдвэрлэлийн геологи ерөнхийлөгч Б.Ба... | эдийн засаг |
МҮЭХ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох болон хувийн хэвшлийнхний цалинг нэмэгдүүлэхийн тулд Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрт орох тухай өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү хэлэлцээрийг МҮЭХ гуравдугаар сарын 15-нд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой ... | эдийн засаг |
Засгийн газраас бага, дунд орлоготой өрхүүдэд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болсон. Зээл авахтай холбоотой материалыг Орон сууц санхүүжилтийн корпораци уржигдраас хүлээн авч эхэлжээ. Одоогийн байдлаар ажлын явц ямар байгаа талаар Орон сууц санхүүжилтийн корпорацийн зээлийн газрын захирал М.Уламбая... | эдийн засаг |
Байгалийн баялаг, эрдэс, түүхий эд тэр дундаа эрчим хүчний голлох эх үүсвэр болох нүүрсний арвин нөөцдөө тулгуурлан эрчимтэй хөгжих боломж Монголд бий гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх болсон. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт өндөр үзүүлэлттэй гарч буй ч зарим тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлууд бий. Жишээ ... | эдийн засаг |
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, “Мишээл групп” компани хамтран “Барилга-2012” хаврын уламжлалт үзэсгэлэн яармагийг энэ сарын 15 -19 -ны өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь барилга угсралт, хот төлөвлө... | эдийн засаг |
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, “Мишээл групп” компани хамтран зохион байгуулж буй “Барилга-2012” хаврын уламжлалт үзэсгэлэн яармаг өнөөдөр “Мишээл ЭКСПО” төвд нээлтээ хийх гэж байна. Нээлтийн ёслол 14.00 цагт болох аж. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь ба... | эдийн засаг |
Нөөцийн махыг өрхийн орлого муу, амьдралын боломж тааруу айлуудад зориулан мөн махны үнэ тогтворжуулах зорилгоор гаргадаг. Өнөөдрийн байдлаар нөөцийн мах 12 мянган тонн байгаагаас 4900 тонныг худалдаалаад байна. Монголын махны холбооноос Нийслэлийн захирагчийн албанд “Нөөцийн махны үнийг тодорхой хэмжээгээр нэмнэ” гэ... | эдийн засаг |
НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл нар санаачлаад байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа НӨАТ-ын тухай хуулиар 10 сая түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, иргэн нь орлогынхоо 10 хувиар тооцон НӨАТ төлж байгаа юм. Эл хуулийг зург... | эдийн засаг |
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал Камерон Макрейг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Сайд уулзалтынхаа өмнө “Зам тээвэр барилга хот байгуулалтын яам “Оюутолгой” компанитай автозам, төмөр зам, Ханбогд сумын шинэ сууршлийн б... | эдийн засаг |
Эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэх болсон энэ үед Эрчим хүчний үр ашиг “Tuewas-2012” олон улсын бага хурал өнөөдөр “Кемпински” зочид буудалд болж байна. Хурал өнөөдөр, маргааш үргэлжлэх бөгөөд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хам... | эдийн засаг |
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт очиж, нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлох, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах хорооллуудын дэд бүтцийн нөхцөл байдлын талаар холбогдох мэргэжилтэн, агентлагийн дарга нартай яр... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, доктор Б.Батбаяр Төрийн аудитын Азийн сэтгүүлийн 2010 оны 10 дугаар сарын дугаарт нийтлүүлсэн “Төрийн аудитын үүрэг ролийн талаархи зарим бодол” өгүүллээрээ тус сэтгүүлийн 2009-2011 оны шилдэг өгүүллийн шагналыг хүртлээ. Төрийн аудитын Азийн сэтгүүл нь 45 орны төрийн аудитын байгу... | эдийн засаг |
Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр лхагва гаригт буурсан талаар Ассошиэйтед Пресс бичлээ. Нефтийн үнэ АНУ-ын хар алтны нөөцийн мэдээ нийтлэгдсэний дараа ийнхүү буурсан байна. Нью-Йоркийн NYMEХ (New York Merchantile Exchange) бирж дээр Light Sweet Crude Oil баррель нь 1.28 ам.доллараар буурсан бөгөөд дөрөвдүгээр сарын ү... | эдийн засаг |
Хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тохиромжтой дэлхийн хотоор Лондон бичигдсэн талаар ИТАР-ТАСС мэдээллээ. Парисын хөрөнгө оруулалтын агентлаг болон зөвлөгч компанийн гаргасан мэдээгээр Их Британийн нийслэл нь гадаадын хөрөнгө оруулалтад хамгийн таатай нөхцөлтэй хот юм. Харин энэ мэдээгээр хүн ам ихтэй мегаполисуудыг таа... | эдийн засаг |
Япон Улсын Сэргээгдэх эрчим хүчний сангаас “Сэргээгдэх эрчим хүчний шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Өнгөрсөн онд Японд болсон цунами, Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарсан ослын нэг жилийн ойн босгон дээр зохион байгуулагдсан энэхүү хурал нь Япон Улсын сэргээгдэх эрчим хүчн... | эдийн засаг |
Хорин жилийн өмнөх шилжилтийн үед тэтгэврээ бодуулсан хүмүүсийг “Шинэ цагийн хэлмэгдэгчид” гэж нэрлэдэг. Учир нь 1995 оноос өмнө, хойно хэмээн ялгамж үүсгэж тэтгэврийг бодсоноос тэтгэврийн зөрүү үүсч нэг хэсэг нь өндөр, нөгөөх нь бага тэтгэвэр авах болсон билээ. Өнөөг хүртэл энэ маргаан улстөрчдийн хэрүүлийн алим болсо... | эдийн засаг |
МҮХАҮТ-аас энэ сарын 25-нд Монгол, Хятадын бизнес уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Уулзалтад БНХАУ-ын Эрээн хотын дарга тэргүүтэй Өвөрмонголын Ордос хотын томоохон бизнес эрхлэгчид, улсдаа тэргүүлэгч компаниудын удирдлага төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож, манай улсад хүрэлцэн ирэх аж. Энэхүү арга хэмжээнд бизнес... | эдийн засаг |
Барилгын салбарын хөгжлийг илтгэж, стандарт шаардлагад нийцсэн шилдэг техник технологи, орчин үеийн шийдэлтэй барилга, орон сууцны төслүүд олноор тавигдсан “Барилга-2012” үзэсгэлэн яармаг өчигдөр “Мишээл экспо” төвд үүдээ нээв. Энэ удаагийн хаврын уламжлалт үзэсгэлэн яармагт барилга угсралт, орон сууцны 120 гаруй ... | эдийн засаг |
Шинийн 1-ний өмнөх орой буюу битүүний үдэш Засгийн газраас иргэдэд 100 мянган айлын орон сууцыг зургаан хувийн хүүтэй зээлээр олгох шийдвэр гарч, үүнд баярласан иргэд цагаан сарыг өмнөх жилүүдийнхээс илүү өргөн тэмдэглэсэн. Залуу гэр бүлүүд, гэр хороололд өссөн жаалууд орон сууцанд амьдрах нь хэмээн баярлаж, хөдөө, гад... | эдийн засаг |
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс сард 70 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 01-ний өдрөөс 103 мянга 600 төгрөгөөр тогтоон мөрдөхөөр өнгөрөгч баасан гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2,5 дахин ... | эдийн засаг |
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмж, энэ оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгохыг өнгөрөгч баасан гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайд нарт даалгалаа. Ингэснээр 318,2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэв... | эдийн засаг |
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын хоёрдахь ээлжийн жагсаалтыг өнгөрөгч баасан гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нэгдэх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44 мянга ... | эдийн засаг |
Төрийн албан хаагчдын орон сууцны хороолол барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “Экспорт, импорт” банктай 200 сая ам.доллар хүртэлх дүнгээр зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөх шийдэрийг баасан гаригийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Зээлийн хөрөнгөөр төрийн алб... | эдийн засаг |
ОХУ-ын инфляци энэ оны эхний хоёр сарын байдлаар 1,2 хувьтай байгаа тухай Статистикийн газраас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурав дахин бага тоо юм. 2011 оны гуравдугаар сард инфляци 3,6 хувь байсан ажээ. Гуравдугаар сарын эхээр Орост үнийн өсөлт 0,3 хувиас хэтрээгүй байсан юм. Харин өнгөрс... | эдийн засаг |
ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг “Кремлевский” худалдааны компани бидний нэрлэдгээр “хэрэмтэй чихэр” үйлдвэрлэх болсон талаар Интерфакс агентлаг бичлээ. Ерөнхийлөгчийн удирдах ажлын хэвлэлийн төлөөлөгч Виктор Хреков энэ тухай мэдэгдсэн бөгөөд “Кремлевская белочка” нэртэй чихрийн патентыг тус компанийг авсан гэжээ. Э... | эдийн засаг |
ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард “Дэлхийн эдийн засгийн байдал тийм ч сайн биш байна. Бүр сайн сайжирсангүй” хэмээн Бээжинд айчлах үеэрээ мэдэгдсэн талаар ИТАР-ТАСС мэдээлжээ. Кристин Лагардын үзэж байгаагаар Европын Холбооны шийдэмгий алхам болон АНУ-ын эдийн засаг сайжирснаар дэлхийн эдийн засгийн “аянгын үүл” сарниж... | эдийн засаг |
Хятад улсад байрны үнэ таван сар дараалан буурсаар байгаа талаар “Комсомольская правда” сонинд бичжээ. Хятадын Үндэсний Статистикийн Газрын мэдээгээр 70 хотын 48 хотод шинээр баригдах орон сууцны үнийн индекс хоёрдугаар сард буурсан гэжээ. Түүнчлэн 27 хотуудын байрны үнэ ханш буурсан мэдээ байгаа юм. Орон сууцны үнэ бу... | эдийн засаг |
"Хүний хөгжил сан"-аас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр нь олгохоор болсон. Нийт 330 мянган иргэнд 330 гаруй сая төгрөг олгох тооцоо гаргаад байсан юм. Гэтэл Засгийн газраас хугацаандаа амжиж олгоно гэж байсан ч хариуцсан байгууллагуудын мэргэжилтнүүд "Үнэндээ ямар журмаар яаж олгох,... | эдийн засаг |
Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагардын “ABC” телевизэд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэе. -Грекийн эдийн засаг хэвийн байдалдаа эргэн орох уу? -Грекчүүдэд хийх ёстой хэдхэн зүйл байгаа. Юун түрүүнд, Олон улсын валютын сангаас хэрэгжүүлж буй бодлогыг Грекийн Засгийн газар болон ард түмэн дэмжих ёстой. Энэ бол... | эдийн засаг |
Роснефть компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд 9,4 хувиар өсч, 384 тэрбум рубльд хүрсэн талаар ИТАР-ТАСС мэдээллээ. Компани өнгөрсөн онд их ашигтай ажилласан бөгөөд 2010 онд Роснефтийн мөнгөн орлогын дүн 874,7 тэрбум рубль байсан бол өнгөрсөн онд 1,389 их наяд рубль хүрсэн тухай ОХУ-ын Нягтлан Бодохын Бүртгэлийн Стандартын... | эдийн засаг |
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд зориулан Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөс үзэсгэлэн гаргахаар шийджээ. Оросын соёл шинжлэх ухааны төвд энэ сарын 29-31-нд зохиогдох үзэсгэлэнд зөвхөн “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан болон цаашид хамрагдах орон сууцны барилгын компаниуд... | эдийн засаг |
“Хонгилын үзүүрт гэрэл харагджээ” Дэлхийн эдийн засаг аюул заналын сүүдрээс холдож байгаа шинж тэмдэг илэрч эхэлсэн гэж ОУВС-ийн тэргүүн хатагтай Кристин Лагар өнгөрөгч ням гаригт мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар бол тогтворжилтын шинж тэмдэг Евробүсийн болон АНУ-ын эдийн засагт илэрч байгаа гэнэ. Гэхдээ хөгжилт... | эдийн засаг |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнөөдөр “Нүүрс олборлогч болон баяжуулагч аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт” сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Ингэхдээ ашигт малтмалын салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, дотоод болон гадаад хяналт шалгалт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэрэгжүүлэх тухай хэлэлцсэн бөг... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж дээр Лондонгийн биржийн охин компани болох “MIT” компанийн голлох бүтээгдэхүүн “Millennium IT” системээр туршилтын арилжаа хийж эхэллээ. Энэхүү туршилтын арилжаа өчигдөр14.30 цагт эхэлсэн бөгөөд 14 хоногийн турш хийх юм байна. Уг цогц арилжааны систем нь “Millennium Exchange”, “Millennium CSD”... | эдийн засаг |
Улаанбаатарын гэр хорооллыг багасгаж, утааг бууруулж, бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжээд удаагүй байна. Гэвч аливаа шинэ ажил хэл ам дагуулдаг нь жам юм болохоор зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл ч үүнийг тойрсонгүй. Харин ОССК-ийн зүгээс анхнаасаа гаргасан... | эдийн засаг |
Сар бүрийн 10-15-ны хооронд арилжааны банкуудаар дамжин иргэдэд олгодог Хүний хөгжил сангийн гуравдугаар сарын мөнгө одоо болтол тараагдаагүй байгаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны зүгээс Сангийн яамнаас санхүүжилт ороогүй байгаа гэх тайлбар өгч буй юм. Тиймээс Сангийн яамны Төсвийн бодлогын сангийн Хүний хөгжил... | эдийн засаг |
Бүгд Найрамдах Ирланд улсын Ерөнхий сайд Т.Кеннигийн хэлснээр Хятад, Ирландын бизнесийн “соёл” тун адил байгаа гэнэ. Тэрбээр Хятад улсад хийж буй дөрөв хоногийн айлчлалынхаа үеэр хоёр улсын эдийн засаг аж үйлдвэрлэл болон шинэчлэлд суурилан хөгжиж байгаа тухай онцолжээ. Түүний айлчлалын гол зорилго нь өөрийн улсад Хята... | эдийн засаг |
“Уолл-стритийг эзэл” хөдөлгөөнийхөн Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт орших Юнион-сквер талбайд өчигдөр жагсаалын арга хэмжээ зохион байгуулжээ. Жагсагчид тус талбайд байрлаж, цэцэрлэгт хүрээлэнг төв штабаа болгоно гэсэн байна. Түүнчлэн тус хөдөлгөөний талаар мэдээлэл авч болохуйц номын санг хэдийнэ талбайн төвд байрлуу... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж дээр 2012 оны гуравдугаар сарын 19-23-ны хооронд нийт таван удаагийн арилжаагаар 72 ХК-ийн 757.4 мянган ширхэг хувьцааг 634.8 сая төгрөгөөр арилжсан байна. “Жаст агро” компанийн “Монгол мах” бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар нийт 17.5 мянган ширхэг бондыг 174.6 сая төгрөгөөр арилжлаа. ТОР-... | эдийн засаг |
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Дэлхийн банкны ерөнхийлөгчид академич Жим Ен Кимийг нэр дэвшүүлсэн талаар ВВС мэдээлэв. Дэлхийн Банкны ерөнхийлөгчид одоо гурван хүн нэр дэвшээд байна. Эхнийх нь, АНУ-ын солонгос гаралтай иргэн Жим Ен Ким. Тэрбээр 2009 оноос Дартмундын коллежийн захирлын алба хашиж байгаа юм. 1959 онд Өмн... | эдийн засаг |
НИТХ болон бизнес эрхлэгчдийн хамтарсан “Ногоон нийслэл-бидний ирээдүй” уулзалт өнөөдөр 15 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд болох гэж байна. Уг уулзалтанд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн ЗДТГ, ТҮК-ууд, “Дендрарий” /Мод үржүүлгийн газар/, “Цэцэрлэгжилт” ХХК, бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцох ажээ. Энэ үе... | эдийн засаг |
Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас зохион байгуулж буй "Minetech-2012" уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн Олон Улсын үзэсгэлэн өнөөдөр "Мишээл экспо" төвд болно. Хоёр өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарт ажиллагсдад зориулсан хөдөлмөрийн багаж, хэрэгсл... | эдийн засаг |
Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн 743.1 км авто замын 403.8 км автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийн эхний үе шат болох 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Д.Хаянхярваа, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэлхам... | эдийн засаг |
Өнгөрч буй долоо хоногт буюу 2012 оны 03 сарын 19-нөөс 3 сарын 23-ны хооронд Монголын хөрөнгийн бирж нийт таван удаагийн арилжааг явуулж, 72 ХК-ийн 757.4 мянган ширхэг хувьцааг 634.8 сая төгрөгөөр арилжсан байна. “Жаст агро” компанийн “Монгол мах” бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар нийт 17.5 мянган ширхэг бондыг ... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнгөрсөн баасан гаригт “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болох үеэр далд эдийн засгийг газрын наймаа, ашигт малтмалын лиценз “цэцэглүүлж” байгаа тухай “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-ны тэргүүлэ... | эдийн засаг |
Одоогийн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ажлаа хүлээж авсныхаа дараа эзэмшдэг хувьцаагаа шалгуултал “Таны хувьцаа аль хэдийнэ зарагдсан байна” гэсэн хариу сонсчээ. Энэ бол өнгөрсөн арав гаруй жил хүчин төгөлдөр мөрдөж ирсэн Компанийн тухай хуулийн “цоорхой”-н энгийн нэгэн жишээ. Удахгүй Монгол Улсын ир... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Жижиг, дунд үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлгийг “Иргэний танхим”-д өнгөрөгч баасан гаригт зохион байгууллаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч үг хэлэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг татварын аргаар дэ... | эдийн засаг |
Компанийн тухай хууль батлагдсанаар хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг төрөөс хэрхэн хамгаалах болсон тухай өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан байцаагч Т.Жамбаажамц Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчидтэй дугуй ширээний ярилцлага хийлээ. Компанийн тухай хууль анх 1999 онд батлагдсанаар аж ахуйн нэгжүүдийн бүтэц, ... | эдийн засаг |
Хүмүүн заяаг олж төрсний учир хүн болгонд амны хишиг гэж бий. Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг төрийн өмч гэж заасан болохоор ард түмэн шударгаар хувь хүртэх учиртай. Өнөөдөр эрх баригчид иргэдэд амласан хувь хишгийн 1,5 сая төгрөгөө өгсөн шиг өгч чадахгүй л байна. Гэтэл алаагүй баавгайн арьс хуваахтай адил Тавантол... | эдийн засаг |
Хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засаг буурч байгааг батлах олон баримт гарган тавьж байна. Урд хөршийн үйлдвэрлэлийн салбар таван сар дарааллан буурсан үзүүлэлттэй гарсан тухай "HSBC" олон улсын байгууллага мэдэгджээ. Энэхүү таагүй байдал нь өнгөрсөн нэг болон хоёрдугаар сард аж үйлдвэрийн салбарт гарсан уналттай хол... | эдийн засаг |
БОАЖЯ-наас зохион байгуулсан “Аялал жуулчлал-ХХI зуун” үндэсний чуулган өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд боллоо. Үндэсний чуулганд төв, орон нутаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид гээд 700 орчим төлөөлөгч оролцсон юм. Чуулганыг Ерөнхий сайд С.Батболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр Засгийн газраас аяла... | эдийн засаг |
Хятадын Ардын банк гуравдугаар сарын 23-ны баасан гаригт БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтийн шинэ ханшийг нэг ам.доллартай харьцуулахад 6,2891 юань юань гэж тогтоожээ. Тэр нь түүхэн шинэ үзүүлэлт боллоо. Пүрэв гаригт Хятадад ам.долларын ханш албан ёсоор 6,3004 юань байв. Гуравдугаар сарын 22-ны арилжаагаар трейдерүүд ... | эдийн засаг |
Уоррен Баффетын санаачлагаар супер баячуудаас авах татварыг нэмэгдүүлснээр АНУ-ын төсөвт арван жилийн дотор 47 тэрбум ам.доллар орно гэж тус орны Сенатын сайтад өгүүлсэн байна. Ямар нэгэн намд хянагддаггүй Америкийн Сенатын татвар хураамжийн нэгдсэн хорооны тооцоогоор баячуудын татварыг 30 хувиар нэмэгдүүлэхэд төсөвт 4... | эдийн засаг |
Их Британи хамгийн баян иргэдийнхээ татварыг хөнгөлөхөөр шийдлээ. Ингэснээр төсөвт орох мөнгө буурах бөгөөд тэрхүү алдагдлыг тэтгэвэрийнхнээс нөхөж, тэдэнд хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн Лондонгийн хамгийн үнэтэй, тансаг орон сууцанд амьдарч буй оросын баячуудын тансаг хэрэглээний татва... | эдийн засаг |
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зөвлөлгөөн өнгөрсөн сард болсон. Иймээс зөвлөлгөөний үр дүн болон арьс ширний үйлдвэрлэлийн талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцсан юм. -Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зөвлөлгөөний үр дүн нь юу байв? -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн ү... | эдийн засаг |
Худалдаа аж үйлдвэрийн танхимаас авч хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн өмгөөллийг сайжруулах, бодит салбар нэгжид тулгуурлан чанартай үйлчилгээг гишүүн байгууллага, бизнес эрхлэгчдэд хүргэх, тэдний эрх ашгийг нь төлөөлөн илэрхийлж, тухайн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг т... | эдийн засаг |
Францийн Ерөнхийлөгч Николя Саркозийн хөрөнгө 2,7 сая еврогоор үнэлэгдсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн орлогыг бичсэнээр Николя Саркози HSBC банкинд 56 мянган еврогийн хадгаламжийн данстай гэнэ. Энэ банкинд Саркози итгэдэг бөгөөд өөрийн үндсэн хадгаламж болох 2,3 сая еврогийн даат... | эдийн засаг |
Энэ онд нэг унци алт хоёр мянган ам.доллараас илүү үнэ хүрч магадгүй гэсэн дүгнэлтийг AngloGold Ashanti компанийн ерөнхий захирал Марк Кутифани хийсэн талаар РИА Новости бичлээ. Энэтхэг болон Хятад улсуудын алтны хэрэглээ нэмэгдвэл алтны үнэ өсөх магадлалтай бөгөөд алт ер нь эрэлт ихтэй үнэт метал гэж тэрээр хэлсэн бай... | эдийн засаг |
АНУ-аас Дэлхийн банкны Ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Жим Ен Ким тус банкны гишүүн орнуудад айлчлах гэнэ. Жим Ен Ким өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл Этиоп, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Бразили болон Мексикт айлчилна. Энэ үеэр төр, засгийн тэргүүн, Сангийн сайд болон албаны бусад хүмүүстэй уул... | эдийн засаг |
Сангийн сайд Д.Хаянхярваа нь өмнөд хөршид гурав хоногийн айлчлал хийсэн юм. Энэ үеэр зээлтэй холбоотой хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэснээ өнөөдөр мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө. -Айлчлалын хүрээнд ямар асуудлууд нааштайгаар шийдвэрлэгдэв гэдэгт хариулт өгөхгүй юу? -Айлчлалынхаа хүрээнд бид... | эдийн засаг |
Үнс нурамнаасаа салж дулаан байранд тухлах гэсэн иргэд засгаас хайрлах хэдэн төгрөгтөө тааруулан байр сонгох гэж тавхайгаа эргэтэл яваад ч олдохгүй байгаа аж. Бүтэл муутай болохоор аргаа барсан зарим нь энэ ажил жинхэнэ "Сонгуулийн шоу" гэцгээнэ. ОССК энэ сарын 12-ноос эхлэн 130-аад иргэний материалыг хүлээж аван арилж... | эдийн засаг |
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 төрийн бус байгууллага нэгдэн, Монголд цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцэж, энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгахыг шаардаж буйгаа илэрхийллээ. Тэд “Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” аяныг өрнүүлж, маргааш Сүхбаатарын талбайд 10.00-13.00 цагийн ... | эдийн засаг |
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө цагт тус салбарын голлох хүчин зүйлийн нэг болох тоног төхөөрөмжийн “Minetech-2012” үзэсгэлэн худалдаа гуравдугаар сарын 28-30-нд “Мишээл экспо” төвд болох гэж байна. Тав дахь жилдээ болж буй үзэсгэлэн худалдааг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Эрдэс баялаг эрчим хүчн... | эдийн засаг |
Цөмийн аюулгүй байдлын асуудлаар БНСУ-ын Сөүл хотноо хийж байгаа дэлхийн улс орнуудын тэргүүн нарын уулзалтын үеэр оролцогчид цөмийн терроризмын аюул заналын эсрэг нягт хамтран ажиллах шаардлагатай байна гэж дүгнэжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мүн Бак цөмийн зэвсгээр сүрдүүлэх терроризм нь өнөөдөр үхлийн аюултай ... | эдийн засаг |
Япон улсын Засаг захиргаанаас худалдааны төвүүдийн салбарыг гадаадад нээхээр шийдвэрлэсэн талаар Лента.Ру бичлээ. Токиогийн дүүргүүдийн Гинза, Сибуя болон Харазюку зэрэг загварын ертөнцөд нэр алдартай худалдааны төвүүдийг энэ нэрээр нь зарим улсад нээхээр шийджээ. Нэр хүндтэй худалдааны төвүүдийг гадаад орнуудад нээсн... | эдийн засаг |
Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн Г.Ёндонсамбуутай ярилцлаа. -Ноолуурын улирал эхэллээ. Энэ жил нэг килограмм ноолуур 100 мянган төгрөгт хүрнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү. Ийм үнэд хүрвэл малчид маань башийх нь ээ? -Энэ яриа худлаа. Хөдөөгүүр ийм яриа гарсан байна лээ. Малчид ч ноолуур 100 мянгад хүрнэ гэсэн... | эдийн засаг |
АНУ-ын хэрэглэгчдийн худалдан авалт сүүлийн долоон сард эргэн нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Хэдийгээр нэг галлон буюу 3.78 литр шатахууны төлөө америкчууд дөрвөн ам.доллар төлж байгаа ч ирээдүйдээ итгэлтэй болж байгаа бөгөөд худалдан авалтад зарцуулах мөнгө нь ч нэмэгдэж байгаа гэнэ. АНУ-ын Худалдааны яа... | эдийн засаг |
Германы эрх баригчид Евро бүсийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхэд зориулж зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэхээр болжээ. Өчигдөр Германы Засгийн газрын төлөөлөгчид санхүүгийн зах зээлээс ирж буй дарамтаас болоод Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг нэмэхээр болсноо зарласан байна. Европын холбооны... | эдийн засаг |
Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд зориулан үзэсгэлэн зохион байгуулахаар болсон. Оросын соёл шинжлэх ухааны төвд энэ сарын 29-31-нд зохиогдох үзэсгэлэнд зөвхөн “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан болон цаашид хамрагдах орон сууцны барилгын ... | эдийн засаг |
Тавантолгойн IPO гаргах асуудал Хонконгийн Хөрөнгийн биржийн тавьж буй шаардлагаас болж удаашрахад хүрээд байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбаттай ярилцсан юм. -Тавантолгойн IPO-г Хонгкогийн Хөрөнгийн бирж дээр гаргах асуудал чухам юунаас болж хойшлоод байгаа юм бэ. Хонконг... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс Ашигт малтмалын газрын даргын албанд томилогдох албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарласан байна. Сонгон шалгаруулалтад оролцох иргэн нь дээд боловсролтой, эрх зүйч, төрийн удирдлагын менежер, геологи уул уурхайн инженер мэргэжилтэй, э... | эдийн засаг |
Монгол, ОХУ-ын гадаад харилцааны арвин баялаг түүхийн залгаа болсон хамтын ажиллагааны шинэ цаг ирээд байна. Ийн хэлэх учир нь Монгол, ОХУ-ын хамтарсан Азийн хаалга-2012 үзэсгэлэн гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд МХАҮТ-д болж байна. Энэхүү үзэсгэлэнг тохиолдуулан ОХУ-ын Эрхүү мужын засгийн газрын орлогч дарга С.Д.А... | эдийн засаг |
Евро бүс эдийн засгийн хямралаас гарч, санхүүгийн байдал тогтворжих шинж илэрч байна гэж Европын Төв банкны тэргүүн Марио Драги мэдэгдсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв. Европын Холбооны орнуудын банкуудад энэ оны эхээр 70 тэрбум евро байсан нь өнгөрсөн оны эхний хагаст байсан мөнгөн дүнгээс их байсан гэж тэрээр нэмж хэлжэ... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.