news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд нийслэлийн тө­­вийн дүүргүүдийн зарим гэр хо­­рооллын айл өрхийн газрыг чө­лөөлж, орон сууцжуулах ажил эх­лүүлээд жил гаруй хугацаа өн­гөр­чээ. Үүнийг гурван Засгийн газ­ар дамнаж ярьсны эцэст өмнөх оноос ажил болсон. Уг төслийн хү­­рээнд нийслэлийн Сүхбаатар дүүр­­гийн IX,...
эдийн засаг
"Ройтерс" агентлагийн сурвалжлагч Дэвид Стэнвэй Монголын нинжа нарын талаар нийтлэл бичжээ. Түүнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэе. Ацетилиний үнэр түгсэн бүгчим, бетонон оромжинд нэгэн настайвтар монгол уурхайчин өөрийн баяр бахдлаа нууж ядан суух аж. Тэрбээр бохир савнаас нэг инч урттай (нэг инч = 2.54 см) шижир алт ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012.04.16/ арилжаагаар нийт 36 ХК-ийн 132.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 20 ХК-ийн 126.9 мянган ширхэг хувьцааг 72.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 16 ХК-ийн 5.5 мянган ширхэг хувьцааг 3.7 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаа...
эдийн засаг
Ашигт малтмалын стратегийн ордын 51 хувийг буюу дийлэнх хэсгийг төр мэдэлдээ байлгана гэсэн хууль, журам бий. Гэтэл өнөөдөр стратегийн ач холбогдолтой гэж үзсэн 15 нэр бүхий ордоос дөнгөж тав нь л 51 хувь ба түүнээс илүү хэсгийг төр эзэмшиж байна. Үлдсэн 11 орд газраас гуравт нь 51 хүрэхгүй хэсгийг мэдэлдээ байлгадаг б...
эдийн засаг
Байртай болохыг хүсч буй бага дунд орлоготой иргэдэд цогц мэдээлэл өгөх зорилготой“ Барилга экспо-2012” үзэсгэлэн худалдаагаар орж, барилгын компаниудын санал болгож буй үнэ ханш болон бусад мэдээллийг танд хүргэе. “Барилга экспо 2012” үзэсгэлэн оролцож буй компаниудаас тун цөөхөн л Засгийн газраас хэрэгжүүлж буй  “100...
эдийн засаг
Монгол-Литвийн бизнес форум өнөөдөр 11.00 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд болно. Энэхүү бизнес форум нь Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Asta Skaisgiryte Liauskiene болон Эдийн засгийн дэд сайд ноён Daumantas Lapinskas нарын дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд манай улсад хийх албан ёсны айлчла...
эдийн засаг
Австралийн уул уурхайн аварга “BHP Billiton” (ASX: BHP) болон “Rio Tinto” (ASX: Rio)-ийн төмрийн хүдрийн үйлдвэрлэл өнгөрсөн оны гуравдугаар сарын нийт хэмжээнээс дөрвөн хувиар буурсан гэнэ. Дөрвөн сая тонн метртэй тэнцэх үйлдвэрлэлийн алдагдал цаг агаарын таагүй нөхцөл байдал, уурхайн ажилчдын асуудалтай холбоотой гэж...
эдийн засаг
Европын орнуудад залуучуудын ажилгүйдэл 2008 оны хямралаас хойш 50 хувиар өссөн талаар “The Guardian” мэдээлжээ.  Евро комиссын тооцоолсноор Европын Холбооны орнуудын залуучуудын бараг тэн хагас нь байнгын ажилгүй байгаа аж. Хэдийгээр ажиллах хүчний дөнгөж 10 хувийг залуучууд эзэлж байгаа ч 24-өөс доош насны арван залу...
эдийн засаг
Барилгын компаниудын болоод ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагааг хүмүүст танилцуулж, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Барилга экспо 2012” хаврын үзэсгэлэн яармаг энэ сарын 12-16-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болж, өнөөдөр хаалтаа хийлээ. Энэхүү үзэсгэлэн яармагт 100 гаруй байгууллага оролцсон бөгөө...
эдийн засаг
Монголын ядуурал буурчээ. Ялангуяа хөдөөд ядуурал нэлээд багассан гэнэ. Монгол Улс өнгөрсөн жил эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг гайхшируулсан. Газрын хэв­лий доороо ихээхэн хэмжээний баялагтай Монгол Улсын эдийн засаг ашигт малтмалынхаа ачаар анх удаа дэлхийд гайхагдсан. Ядуу буурайгаараа цоллуулж явсан  Монгол Улс ба...
эдийн засаг
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой өрхөд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болоод багагүй хугацаа өнгөрлөө. Иргэд ч үүнд идэвхтэй хандаж, байртай болохын тулд нэлээд гүйцгээсэн. Цаашид мөн адил тэгэх биз. Иргэд материалаа бүрдүүлэх явцад хүндрэлтэй зүйл олон гарсан ч яаж...
эдийн засаг
Хөдөлмөрийн биржээс “Хаврын хөдөлмөрийн яармаг 2012”-ыг зохион байгуулах гэж буй талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийв. Нийгэм хамгааллын хөдөлмөрийн яамны шийдвэрээр, НХХЯ, хөдөлмөр халамж үйлчилгээний агентлаг, хөдөлмөрийн төв бирж, Монголын мянганы сорилтын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтын г...
эдийн засаг
Байгууллагын мэдлэгийг бүтээх, цуглуулах, хадгалах, хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг мэдлэгийн менежмент гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл шинэ мэдлэг бүтээх үйл явцын менежмент юм.  Байгууллага тасралтгүй ахиж дэвших буюу хөгжлийн орчныг бий болгоход мэдлэгийн менежмент чухал үүргийг гүйцэтгэдэг. Өрсөлдөх чадвараа ...
эдийн засаг
“Оюуны Ундраа” групп Канад улсын уул уурхайн тоосжилт, тоосонцрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Weather solve”, усны бохирдлын эсрэг эрчимтэй ажилладаг “Franz environmental” компаниудтай хамтран байгаль орчны нөхөн сэргээлтийн зөвөлгөө, үйлчилгээ үзүүлэх “OUG Franz environmental LLC”  шинэ компанийг байгууллаа. Өнөөдөр...
эдийн засаг
Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motors” тансаг зэрэглэлийн “Infiniti” автомашины үйлдвэрийг дэлхийн хамгийн том зах зээл Хятадад барихаар төлөвлөж байгаа гэнэ. “Nissan Motors”-ын үнэтэй брэнд “Infiniti” автомашины сүүлийн хоёр загвар Хятадад эрэлт ихтэй байгаа юм байна. Өнгөрсөн онд л гэхэд “Nissan Motors” Хятадад ...
эдийн засаг
Рио Тинто групп PLC (RIO, RIO.LN) “Айвенхоу Майнз”-ын хэрэгжүүлж буй Өмнөговь дахь  алт, зэсийн том орд Оюутолгойгоос өөр төсөлд сонирхол байхгүй  гэж тус группийн зэсийн үйлдвэрлэл хариуцсан захирал саяхан Эндрю Хардинг  “Dow Jones”-т мэдэгджээ. Эндрю Хардинг Сантьяго хотод болсон CESCO зэс үйлдвэрлэгчдийн ээлжит уулз...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2012 оны 04-р сарын 20-ний өдрийн үнэт цаасны 4202 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 36 ХК-ийн 131.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 294.0 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “Жаст агро” компанийн “Монгол мах” бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар нийт 700.0 ширхэг бондыг 7.0 сая төгрөгөөр арил...
эдийн засаг
Фукушима Даичи АЦС-ын толгой компани “Tepco” шинэ удирдлагатай болжээ. Токиогийн Эрчим хүчний компани өнгөрсөн онд Фукишимагийн АЦС-ын дэлбэрэлтээс болж асар их алдагдалд орсноос хойш анх удаа удирдлагаа өөрчилж байгаа юм. “Tepco”-гийн одоогийн захирал Цунехиса Кацуматагийн оронд тусламжийн сангийн захирал Казухико Шим...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы урилгаар ХБНГУ-ын Холбооны статистикийн газрын ерөнхийлөгч Родерих Эгелер тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд өчигдөр Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан Холбооны Статистикийн газ...
эдийн засаг
Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх санал зөвлөмж, нөхцөл бололцооны талаар хэлэлцэхээр дугуй ширээний уулзалтыг өнөөдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд зохион байгууллаа. Уулзалтыг АНУ дахь Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хамтран зохион байгуу...
эдийн засаг
Японы экспорт өнгөрсөн сард машины худалдааны хүчээр өсөлттэй гарсан байна. Усан тээврээр хийх машины экспортын үзүүлэлт сайн байгаа нь үүнд нөлөөлжээ. Тус улс өнгөрсөн жилийн байгалийн гамшгийн хохирлоос гарахын тулд нөхөн сэргээлтийн ажлаа үргэлжлүүлж байгаа энэ үед сайхан мэдээ болсон тухай албаныхан хэлж байна. Зөв...
эдийн засаг
Олон улсын эдийн засагчид "Ази тивд эдийн засгийн алтан үе ирлээ" хэмээн онцоллоо. Олон улсын валютын сангийн тооцоолсноор энэ онд Азийн эдийн засаг 0.6 хувиар өснө гэсэн тооцоо гаргажээ. Ингэж өсөх нь "БНХАУ, Энэтхэг, Монгол зэрэг улсаас ихээхэн шалтгаална" гэсэн байна. Мөн Азийн бусад орнуудад эдийн засгийн өсөлт тог...
эдийн засаг
Вашингтон хотод болсон “Их 20”-ийн санхүүгийн уулзалтын үеэр ОУВС-гийн гишүүн орнууд валютын нөөцийн сангийн хэмжээг нэмэгдүүлэн, 430 тэрбум ам.доллар болгохоор шийдсэн талаар РИА Новости бичлээ. Энэ шийдвэр хэрэгжсэний дараа ОУВС-гийн валютын нөөцийн сангийн хэмжээ бараг хоёр дахин нэмэгдэх юм байна. ЕХ-ны гишүүн орну...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж 2012 оны дөрөвдүгээр сарын 16-20-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, нийт 67 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 528.8 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар “Жаст Агро” компанийн 2.6 мянган ширхэг “Монгол Мах” бондыг 26.0 сая төгрөгөөр арилжсан байна. Т...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сүхбаатар дүүргийн тамгын газар болон Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран энэ сарын 26-нд “Хэрэглэгчийн эрх” сэдвийн хүрээнд сургалт, сурталчилгааны өдөрлөгийг зохион байгуулсан байна. Өдөрлөгт Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын орон то...
эдийн засаг
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон “Мерси Корпс” олон улсын байгууллага хамтран “Инновацийн ваучер” туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдах нийт 50 төслийн танилцуулгыг 15 аймгаас хүлээн авчээ. Үүнээс 15 төслийн танилцуулгыг зохи...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газар бүх сумдад ажиллаж буй татварын байцаагчдыг анх удаагаа нэгдсэн сургалтад хамруулж байна. “Найрамдал” зусланд болж буй уг сургалтаар татварын хуулиудад орж буй өөрчлөлтүүд, далд эдийн засгийг ил болгох татварын албаны бодлогын хэрэгжилт, цаашдын з...
эдийн засаг
ОУВС-гийн Санхүүгийн хорооноос өнгөрсөн баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ “Дэлхийн эдийн засаг хямралын дараа аажмаар сэргэж байна гэж дүгнэсэн талаар ИТАР-ТАСС бичлээ. ОУВС-гийн удирдах зөвлөлийн ажилтнуудын уулзалтын дараа дээрхи мэдэгдлийг гаргасан бөгөөд сүүлийн үед дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлэх шийдвэр...
эдийн засаг
Sino-Market Research байгууллагын судалгаагаар Өмнөд Солонгосын Samsung компани Хятадын зах зээлд хамгийн олон ухаалаг гар утас нийлүүлдэг гэсэн дүн гарсан байна. Хятадын зах зээлд энэ оны эхний хоёр сарын нийлүүлэлтэд Samsung компани 19,4 хувийг эзэлсэн бол Huawei Device, ZTE, Lenovo  болон  Coolpad  компаниудын нийлү...
эдийн засаг
Гадаадын хөрөнгө оруулалтын газар Хонгконгийн “CENTILLION GROUP LIMITED” компанитай хамтран “ Хонгконг-Хөрөнгө босгох хамгийн тохиромжтой газар ” сэдэвт форумыг   дөрөвдүгээр сарын 26-нд “Blue Sky” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Уг форумын үеэр хадгаламжийн орлогыг ашиглан үнэт цаас арилжаалах механизм, хэрх...
эдийн засаг
Монголын ядуурал буурч 29,8 хувьд хүрснийг Үндэсний статис­тикийн хороо, Дэлхий банкны мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт дуулгав. Тэдний хэлснээр Монгол Улсын ядуурлын хэмжээ 29.8 хувь болж 2010 оныхоос 9.4 хувиар буурчээ. Ядуурлын хэмжээг  бүс нутгаар авч үзвэл баруун бүсийн ядуурлын хэмжээ 30.2 хувь, хангайн бүсийн...
эдийн засаг
Монгол орон дэлхийн бусад оронтой нэгэн уралдааны замаар өрсөлдөж явна гэж бодъё. Бусад тамирчид бүх хувцас хэрэглэл, бэлтгэлээ хангасан оролцож байхад Монгол гэдэг тамирчин гутал, хувцас, бэлтгэлгүй уралдвал хэддүгээр байранд орно гэж бодож байна. Одоогоос хэдэн жилийн өмнөөс эхлэн дэлхийн улс гүрнүүдийг өрсөлдөх чадв...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар энэ оныг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганаас “Олон улсын хоршооллын жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын хэмжээнд хоршооллын чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа билээ. Дээрх арга хэмжээний хүрээнд ХХААХҮ-ийн дэд сайд П.Баянмөнх аймгийн Хүн...
эдийн засаг
Монголын Ардчилсан холбооны Өвөрхангай аймгийн зохицуулах зөвлөлөөс ашигт малтмалын орд газруудыг дур мэдэн наймаалцаж байгааг таслан зогсоож, энэ талаарх хуулийг батлуулах зорилго бүхий шаардлагыг өнөөдөр УИХ-д хүргүүлжээ. Шаардлагыг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид Өвөрхангай аймгийн МоАХ-ны дарга Ж.Төмөрбаат...
эдийн засаг
Монголын Бизнесийн Хөгжлийн Холбооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хамтдаа хөгжицгөөе” хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 25-нд “Blue sky” зочид буудлын Хурлын танхимд болох гэж байна. Уг хэлэлцүүлгийн зочноор “Оюу Толгой" компанийн ТУЗ-н гишүүн, Худалдааны дэд ерөнхийлөгч, ноён Питер Николс оролцох бөгөөд  "...
эдийн засаг
Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Мягмар-Очиртой ярилцлаа. -Манай улсад хоршоолол үүсээд 90 гаруй жил өнгөрч байна. Гэтэл ийм олон жилийг ардаа үдчихээд төдийлөн сайн хөгжиж чадахгүй байгаагийн гол шалтгаан юу вэ? -1960, 1970-аад онд...
эдийн засаг
Олонхийн саналаар бүгдийг шийддэг Парламентийн засаглалтай манай оронд уул уурхайн хөрөнгө оруулалт сонгуулийн амлалтаас шууд хамаардаг болчихов. Хөрөнгө оруулалтын үнэ цэнийг намын мөрийн хөтөлбөрөөр дэгээдэж унагадаг удамшил сүүлийн жилүүдэд бүр ч гаарсаар. Урьд өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй уул уурхайн мөнгөөр ...
эдийн засаг
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын гишүүн орнуудын сайд нар дэлхийн худалдаа, хөгжилд дүгнэлт өгөх, санхүү, эдийн засгийн хямралаас бүрэн гарах шинэ арга замуудыг эрэлхийлэх, улмаар тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан шаардлагатай арга хэмжээг тодорхойлохоор Катар Улсын Доха хотноо цуглараад байна. Энэхүү сайд ...
эдийн засаг
Газрын тос олборлох хэмжээгээ ойрын хэдэн жилийн хугацаанд хэд дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Ирак улсын Засаг захиргаанаас гаргасан талаар даваа гаригт Иракийн Эрчим хүчний дэд сайд Хусейн Аш Шахристани мэдэгдлээ. Даваа гаригт Вашигтон хотод болсон АНУ болон Иракийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хурлын үеэр Х...
эдийн засаг
"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинээр баригдах хорооллуудыг цахилгаан эрчим хүчээр хангах зорилго бүхий "Их тойруу-110" төслийн угсралтын ажил хийгдэж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд 15 дэд станцыг ирэх гурван жилийн хугацаанд нийслэлд барихаар төлөвлөсөн байна. "Их тойруу-110"-ыг барьж бай...
эдийн засаг
Европын Холбооны комиссийн мэдээлснээр холбооны орнууд өнгөрсөн жилийн сүүлээр зээлсэн өр нь улсуудын дотоодын үйлдвэрлэлтэй харьцуулахад хамаагүй их байгаа гэнэ. Улсуудын өр нь жилийн ДНБ-ний нь 82 хувьтай тэнцэж байгаа бөгөөд хамгийн хэцүү байдалтай байгаа улс бол Грек юм. Грекийн өр нь жилийн ДНБ-ний 160 хувьтай тэн...
эдийн засаг
Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк, Капитал банкаар дамжуулан иргэдэд зээл олгож байна. Зээлд хамрагдах хүсэлтэй иргэд эхлээд барилгын компанитай гэрээ хийсэн байх шаардлагатай....
эдийн засаг
Хоршоолол байгуулсан иргэдэд төрөөс татварыг нь хөнгөлөх, бага хүүтэй зээл олгох, сургалт зөвлөгөө өгөх зэрэг тусламж үзүүлэх аж. Түүнчлэн хоршоолол олноороо байгуулагдвал монополыг задлах, ажилгүйдлийг бууруулах хамгийн боломжит гарц нь юм байна. Тухайлбал, элсэн чихрийг нэг компани дийлэнхийг нь оруулж ирж байна гэж ...
эдийн засаг
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр энэ сарын 25-наас буюу маргаашнаас эхлэн нөөцийн махны үнэ болон нийлүүлэлтийг тогтвортой байлгах үүднээс хоногт 100 тонн махыг борлуулалтын цэгүүдэд хуваарилахаар болсон тухай мэдэгдлээ. Нийслэлийн ерөнхий менежер Ч.Бат “Өнөөдрийн байдлаар н...
эдийн засаг
Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит дөрөвдүгээр хуралдаан энэ сарын 24-25-нд Улаанбаатар хотноо болж байна. Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Чехийн хэсгийн даргаар Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Улаанбаатар хотод өнөөдөр 1.5 сая иргэн амьдар...
эдийн засаг
Доктор Д.Жаргалсайхан De facto нэвтрүүлэгтээ ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког урьж ярилцжээ. -ОХУ-ын Элчин сайд Молотовын үеэс энэ оронд болж буй аливаа үйл явдалд нэн нөлөөтэй улс төрийн зүтгэлтэн байсан билээ. Танд тэр олон жилийн ачаа мэдэгдэж мэдрэгдэх юм уу ? -Манай элчин...
эдийн засаг
Евро бүсийн орнуудын өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа түүхэн дээд төвшинд хүрсэн тухай Bloomberg мэдээлэв. 2011 оны эцэст улсын өрүүд нь ДНБ-ний 87,2 хувьтай тэнцсэн нь өмнөх жилийнхээс 1,9 хувиар нэмэгджээ. Брюсселийн санхүүгийн угжилтаар дам­пуурлаас аврагдсан Грекийн үзүүлэлт хамгийн муу бөгөөд т...
эдийн засаг
Эдийн засгийн байнгын хороо­ны өчигдрийн хуралдаа­наар “Монгол Улсын мэдээлэл, ха­рилцаа холбоо, технологийн та­лаар төрөөс баримтлах бод­лого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэ­лэл­цэх нь зүйтэй гэж үзлээ. Үү­ний дараа Санхүүгийн зохи­цуу­лах хорооны 2011 оны үйл ажил­лагааны тайланг хэлэлцсэн юм. Санх...
эдийн засаг
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр бага дунд орлоготой иргэдийг байртай болгоно хэмээн  Засгийн газар хаваржингаа л хошгирууллаа. Энэ ч худлаа даа гэсэн хэрнээ  иргэд эрхбаригчдын шоунд харин жинхэнээсээ итгэчихэв. Уг нь энэ  зээл бүтэхгүй гэдгийг бүгд л мэдэж байсан  ...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд бай­гуулах “Улаанбаатар хотын ний­тийн тээврийг хөгжүүлэх хө­рөнгө оруулалтын хөтөл­бөр”-ийн санхүүжилтийн ерөн­хий хэлэлцээрийн төслийг хэ­лэлцсэн юм. Хуралдаанд бай...
эдийн засаг
Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хорооны ажилтнуудад зориулсан сургалт өнөөдөр 9.30 цагт “Бишрэлт” зочид буудалд эхэллээ. Сургалтыг  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны мэргэжилтнүүд хийх бөгөөд бүтэн өдрийн турш үр...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан өнөөдөр ийм мэдээлэл хийлээ. С.Мэндсайхан: Үндэсний статистикийн хороо Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг жил бүр явуулж, жил бүрийн 4 дүгээр сарын эхээр ядуурлын үндсэн үзүүлэлтийг тооцдог. Энэ дагуу 2011 оны өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд үндэслэж ядуурлын ...
эдийн засаг
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр/ болж, хуралдааны эхэнд ирэх оны эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцжээ. Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт, энэ салбарын бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл, мал аж...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2012 оны 04-р сарын 25-ний өдрийн үнэт цаасны 4205 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 34 ХК-ийн 63.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 51.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 24 ХК-ийн 50.1 мянган ширхэг хувьцааг 62.0 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 10 ХК-ийн 1.6 мя...
эдийн засаг
Монголын эдийн засгийн үзүүлэлтийн судалгаа, эх сурвалж болон Монгол Улсын өрсөлдөх  чадварын 2011 оны тайлангийн талаар мэдээлэл өгөх “Шинэчлэлгүй Монгол Улс” сэдэвт дугуй ширээний ярилцлага дөрөвдүгээр сарын 27-ны 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд болох гэж байна. Мөн энэ үеэр АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны санхүү...
эдийн засаг
Татварын статистик мэдээг нийтийн хүртээл болгох, тархаах зорилгоор Татварын ерөнхий газрын Мэдээлэл статистикийн хэлтсээс “Монгол Улсын татварын статистикийн эмхтгэл” номын анхны хувилбарыг бэлтгэн, гаргасан байна.           Энэхүү эмхтгэлийг статистикийн шинжлэх ухааны үүднээс Монгол Улсын татварын тогтолцоо, татвары...
эдийн засаг
Орос-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар хоёр тал төлөвлөж байгаа талаар ОХУ-ын Хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев бямба гаригт мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС мэдээлжээ. ОХУ-ын Тэргүүн Шадар сайд Игорь Шувалов Хятадын Ерөнхий сайдын орлогч Ли Кэцяньтай  “Хөрөнгө оруулалт, худалдааны форум”-...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран энэ сарын 26-нд Баянзүрх дүүрэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хуулийн талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтанд тус дүүргийн Засаг даргын орлогч, Тамгын газрын д...
эдийн засаг
УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай эдийн засгийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар ярилцлаа. -Өнөөгийн манай эдийн засгийн аюулгүй байдал хэр түвшинд байгаа бол? -Монгол Улсын аюулгүй байдлыг гаднаас нь харах юм бол хоёр Солонгос, Израиль, Ираны хооронд үүсээд байгаа шиг тийм аюул манайд заналхийлээгүй. Харин монголчууд х...
эдийн засаг
Хөнгөн цагааны бизнес алдагдалтай байгаа энэ үед Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко” групп  Монголын коксжих нүүрсний импортлогч болохоор шаргуу хөөцөлдөж байна. “Чалко” Монголд коксжих нүүрс олборлогч “Винсвей” компанийн хувьцааны 30 хувийг 309 сая ам.доллараар худалдаж авах саналыг Монголын талд өнгөрсөн долоо ...
эдийн засаг
Үндэсний аюулгүй байдлын гол шалгуур нь эдийн засгийн бие даасан байдал. Тиймээс энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга Ц.Даваадоржтой ярилцлаа. -Эдийн засгийн аюулгүй байдал гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ? -Эдийн засгийн аюулгүй байдал гэх ойлголтыг ойлгож, мэддэг хүн ...
эдийн засаг
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн дуулианаар байрны үнэ тэнгэрт хадах болсон. Ердөө сар га­руйх­ны хугацаанд орон сууцны ам метрийн үнэ 300-600 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Үүнийг барилгын компаниуд нийслэлд дэд бүтэц муугаас газрын ханш галзуурсан, барилгын материалын үнэ өссөн зэрэг хэд хэдэн шалтгаанаар тайлба...
эдийн засаг
Хятадын "LONGAN" хууль зүйн фирм, "VOLVO" барилгын тоног төхөөрөмжийн групп хамтран ирэх сарын 18-ны өдөр "Хятад, Монголын хөрөнгө оруулагчдын чуулган 2012"-ыг Бээжин хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн чуулганаар хоёр улсын бизнесийн байгууллагууд хамтран ажиллах төслөө танилцуулахаас гадна Монголын уул уу...
эдийн засаг
Сүүлийн үед уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хүчтэй түрэн орж ирж түүний хэрээр Монгол улсын эдийн засгийг хөл дээр нь босгох гол хэрэглүүр гэж хүн бүхэн л дотроо итгэж найдаж байгаа нь нууц биш билээ. Монгол улсын ардчилсан нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл болон асар их байгалийн баялаг олон ч үндэстэн дамнасан...
эдийн засаг
Монгол-Австрийн Засгийн Газрууд өнгөрсөн нэгдүгээр сард  40 хүртэлх сая евроны хөнгөлөлттэй зээл олгох санхүүгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй хүргэж хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ирэх 5-р сарын 18-ны 09.30 цагт МҮХ...
эдийн засаг
“Future Mongolia” уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн яармаг тавдугаар сарын 16-19-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох гэж байна. Үзэсгэлэн яармагийг “FV Messe”  агентлаг болон “Аммак MGL” ХХК зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр гадаадын 100 гаруй компани оролцох бөгөөд зөвхөн уул уурхайн гэхгүй хөдөө ...
эдийн засаг
Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шинэчлэгдэж, өнөөдрөөс эхлэн шинэ падааныг хэрэглэхээр болж байна. Ийнхүү шинэчлэхээр болсон нь баримтыг хуурамчаар үйлдэх, хууль бус ажиллагааг таслан зогсоох ач холбогдолтой хэмээн Татварын ерөнхий газраас тайлбарлаж байна.  Падааны загвар, хэрэглэх заавар, худалдан авалтын бол...
эдийн засаг
Ядуурлыг бууруулах Японы сангийн хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Техникийн туслалцаа 7844, Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Төслийн хүрээнд Авто зам хариуцсан агентлаг, байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, х...
эдийн засаг
“Capitalist Exploits” байгууллагаас ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулах гэж байна. “Корпорэйт” зочид буудалд болох чуулга уулзалтад Монголын хөгжлийн группийн Харрис Купперман, “Firebird Management”, “Өндөртолгой минералс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жеймс Па...
эдийн засаг
Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэврийг нэмэх зорилт тавьсан. Энэ дагуу энэ оны 2 дугаар сарын 1-нээс цалинг эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр нэмсэн бол өнөөдрөөс буюу 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмж байна. Ингэсээр цалин нийтдээ 53 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд дундаж цал...
эдийн засаг
Амаараа бол ядарсан проли­те­риудыг хамгаалж байна гэж хөөс сахартал хашги­рах мөртлөө харин нөгөө гараа­раа хорлочихдог сонин байгуул­лага байх юм. Төсвийн байгууллагынхны цалинг нэм гэсэн тэмцэл нь үнэндээ яг эмч, багш нарын гар дээр очих цалинд төдийлөн нэмэр болоо­гүй мөртлөө харин ч юмных нь үнийг тэнгэрт хадаах т...
эдийн засаг
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан МҮЭХ-ноос иргэд, хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхолыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаа тайлагналаа. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах гурван талт 2012-2013 оны улсын хэлэлцээрийн хүрээнд төрийн албан ха...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдийг дэмжиж орон сууцжуулах, мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “100 мянган айлын орон сууц”  хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Ажлын явц ямар шатандаа явж байгаа талаар Орон сууц санхүүжилтын кор­порацийн Зээлийн газрын захирал М.Уламба...
эдийн засаг
Монголын Үндэсний статистикийн  хорооноос Хөдөө аж ахуйн тооллого, түүвэр судалгааг орон даяар хийхтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд сургагч багш нарын сургалтыг тавдугаар сарын 1-нд эхлүүллээ. Сургалт маргаашийг дуустал үргэлжлэх юм. Монгол Улсын Статистикийн тухай хууль болон Засгийн газрын 137 тоот тогтоолын да...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний Статистикийн хороо /ҮСХ/-ны 2011 оны үйл ажиллагааны тайланг сонссон юм. Сар бүр сэтгүүлчдэд мэдээлэл өгснөөр ажлаа хязгаарлаж болохгүй, Засгийн газар статистик мэдээг ажил болгож хэрэглэхгүй байгаад гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа. ҮСХ-ноос 1911 оноос ...
эдийн засаг
Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард дэлхийн 118 оронтой худалдаа хийжээ. Мөн энэ хугацаанд гадаад худалдааны тэнцэл  788.2 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 366.8 сая ам.доллар буюу 87.0 хувиар өсчээ. Үүнд импортын өсөлт экспортынхоос 20.1 пунктээр илүү өссөн нь нөлөөлсөн аж. Гадаад худалдааны ...
эдийн засаг
Автомашин үйлдвэрлэгч “Тоyota” компанийн АНУ дахь худалдаа нэмэгджээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад автомашины худалдаа 11.6 хувиар нэмэгдсэн байжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн дараа Японы автомашины үйлдвэрлэл буурч байсан билээ. АНУ-ын эдийн засгийн доройто...
эдийн засаг
ОХУ-ын Новосибирск мужийн бизнес эрхлэгчид энэ сарын 14-18-ны хооронд Монгол Улсад ажлын айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн нэгдсэн уулзалтыг тавдугаар сарын 15-ны 10.00 цагт МҮХАҮТ-ын Хурлын танхимд зохион байгуулах ажээ. Айлчлан ирэх ОХУ-ын бизнес эрхлэгчид дараах чиглэлээр үйл ажи...
эдийн засаг
Британийн эдийн засаг энэ оны эхний улиралд 0.2 хувиар буурч, уналтын  шатанд орлоо гэж BBC агентлаг мэдээлсэн байна. Ийнхүү эдийн засаг гэнэт уруудсан явдлыг тус улсын Үндэсний статистикийн төвөөс Англид баригдах барилгын тоо огцом буурсантай холбож үзэж байна. Дотоодод үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ хоёр улирал дар...
эдийн засаг
Итгэлцүүр. Уншигч та гайхаж магадгүй. Энэ хүн чинь хүнд итгэхээ байсан толгой юу даа гэж бодож магадгүй. Гэхдээ үгүй юм. Угтаа тэтгэврийг бодож гаргадаг итгэлцүүр хэмээх хэдэн тоонд итгэл алдраад байгаа хэрэг. Бага зэрэг тайлбарлах гэж оролдъё л доо. Жингийн туухай дээр хоёр жингийн туухай тавьчихсан байна гэж бодъё. Н...
эдийн засаг
Эдийн засагч Б.Лхагважаваас цөөн асуултад хариулт авлаа. -Аж ахуйн нэгжүүдэд татварын өршөөл үзүүлнэ гэсэн. Тэр асуудал юу болсон бэ? -Тун удахгүй энэ асуудал шийдэгдэх байх. Саяхан л гэхэд  50 саяас доош хөрөнгөтэй аж ахуйн нэгжүүдээс НӨАТ авахгүй болсон. Ер нь бол санхүү бүртгэлийг шинээр эхлүүлнэ. Би зах зээлийг дах...
эдийн засаг
2012 онд гүйцэтгэх зам барилгын ажлын талаар өнөөдөр Нийслэлийн удирдлагууд болон ажил гүйцэтгэхээр шалгарсан компаниудын төлөөлөл цуглаж, ярилцлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хөдөлмөр хамгаалал, замын чанаржилтыг замын барилгын ажилдаа сайтар анхаарахаас гадна ни...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн /V.02/ хуралдаанаар “Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх концессын гэрээ болон “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбо...
эдийн засаг
Энэ онд Засгийн газар тэтгэврийг 2 үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгуулсан билээ. Эхний ээлжинд тэтгэврийг 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 35 мянган төгрөгөөр нэмсэн. Тэтгэвэр нэмэгдүүлэх хоёрдах шатны арга хэмжээг тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор хэрэглэх цалингийн итгэ...
эдийн засаг
“Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт сар болгон өгдөг 21 мянган төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газар Монголбанкнаас зээлэх болсон гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг Сангийн яамнаас санхүүжүүлж чадахгүй нэлээд удсан нь ч үүнтэй  холбоотой аж.  Улсын хөдөлмөр, халамжийн газрынхан ту...
эдийн засаг
Дэлхийн зэс импортлогч томоохон гүрнүүдийн нэг Хятад улс зэс экспортлохоо гэнэт мэдэгдсэн талаар “Financial Times” сонинд бичлээ. “Бид ойрын хэдэн долоо хоногоос дэлхийн зах зээлд их хэмжээний зэс экспортлохоор төлөвлөж байна” хэмээн Хятадын томоохон зэс үйлдвэрлэгч компаниудын нэг мэдэгдсэн байна. Хятадын дотоодын зах...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Г.Алтансүхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар томилох шийдвэр гаргалаа. Галсангийн Алтансүх нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Олон улсын харилцаан...
эдийн засаг
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргаж, Ерөнхий сайд С.Батболд эхний хүмүүст батламж гардуулж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр энэ зээл нэг л бүтэл муутайхан талдаа байна. Иргэд ч эхнээсээ уг зээлд илтгэл алдарч, гуравдугаар сард үүссэн огцом эрэлт дөрөвдү...
эдийн засаг
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгийн урилгаар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Бернард Валлат манай улсад тавдугаар сарын 2-5-ны хооронд анхны албан ёсныхоо айлчлалыг хийж байна. Энэ хүрээнд өчигдөр Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайтай уулзаж...
эдийн засаг
“Монголын мал эмнэлэг” сэдэвт   хэвлэлийн бага хурал өнөөдөр 15 цагт Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд болно. Уг хуралд Дэлхийн мал аж ахйн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал  Бернард Валлат, АНУ, Япон, ХБНГУ, Чех, БНХАУ, ОХУ, БНСУ, Франц, Түрк, Кувейт, Канад, Авсрали зэрэг улсын төлөөлөл, НҮБ, “Мерс...
эдийн засаг
Алтны ханш нэг унц нь 1660 орчим ам.доллараар нээгдлээ. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн дээд амжилт юм. Хөрөнгө оруулагчид Европын төв банкийг анхааралтай ажиглаж байна. Тэд өчигдөр бодлогын хүүгээ зарлах талаар хуралдсан аж. Мөн Франц, Грекийн сонгууль ч зүй ёсны анхаарал татаж байгаа юм. Дэлхийн хамгийн том алтны ...
эдийн засаг
Хятадын Ардын банк үндэсний валютынхаа лавлагааны ханшийг 19 хувиар нэмэгдүүлэн нэг доллартай 6,267 юань тэнцэхээр болгов. 2005 оноос  хойш юанийг долларт уялдуулсан ханш хамгийн өндөрт хүрчээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өсөлт нь 0,7 хувиар нэмэгджээ. Bloomberg тэмдэглэж байгаагаар юанийг хиймлээр бэхжүүлсэн нь ...
эдийн засаг
Сайн мэдээ: Монгол Улсын эдийн засгийн өсөлт дэлхий даяар гайхашруулах хэмжээнд хүрлээ Албаны мэдээ: Монголын ядуурал буурч 29,8 хувьд хүрсэн гэж Үндэсний статис­тикийн хороо, Дэлхий банкны мэргэжилтнүүд мэдэгдэв. Тэдний хэлснээр Монгол Улсын ядуурлын хэмжээ 29.8 хувь болж 2010 оныхоос 9.4 хувиар буурчээ. Асуулт: Эдийн...
эдийн засаг
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас “Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн сайн дурын хөдөлмөрийн өдөр”-ийг тавдугаар сарын 5-нд зохион байгуулахаар боллоо. Энэ нь иргэд, олон нийтээс гаргасан  санаачлагыг дэмжин Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн тавдугаар сарын эхний бямба гарагийг Бүх нийтий...
эдийн засаг
Өмнөд Солонгос улсын алт болон валютын  нөөцийн хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр 316,84 тэрбум долларт хүрсэн нь өнгөрсөн гуравдугаар сарын нөөцийн хэмжээнээс 890 сая доллараар нэмэгджээ. Алт болон валютын нөөцийн хэмжээ ингэж их хэмжээгээр нэмэгдсэн нь үнэт цаасны ханш  евро болон бусад гадаад валютын хувьд ...
эдийн засаг
Татвар төлөгчдийн өдөр энэ сарын 7-11-нд буй хүрээнд “Хөх дэвтэр” шагнал гардуулах ёслол маргааш болох гэж байна. Харин өнөөдөр 16.00 цагт Нийслэлийн Татварын ерөнхий  газарт зангиагүй уулзалт болох бөгөөд энэ үеэр “Хөх дэвтэр”-ийн эздийг зарлах аж. Энэхүү шагналыг томоохон татвар төлөгч болон нийгмийн хариуцлагаа ухам...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн /V.09/ хуралдаанаар төмөр замын салбар дахь томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбоотой шийдвэр гаргалаа. Хуралдаанаар Сайншанд-Тавантолгой чиглэлийн 225 км, Ухаахудаг-Сайншанд чиглэлийн мөн 225 км төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх эрх олгох концессын гэрээний ...
эдийн засаг
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Талст маргад” компанийг АТГ-аас шалгаж, хайгуулийн лицензийн эрхийг нь цуцалжээ. Бүрэнхааны фосфоритын стратегийн ордод ашиглалтын зургаа, хайгуулийн 10 гаруй лиценз 2007 онд олгогдсон байдаг гэнэ. Ингэхдээ хууль зөрчиж олгогдсон аж. Тух...
эдийн засаг
Британийн Монголчуудын Холбоо ИБУИНВУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам хамтран гадаадад суралцагч Монгол залуусынхаа мэдлэг оюуныг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нэгэн ундарга болгох зорилгоор "Монгол орны хөгжилд" чуулга уулзалтыг 2005 оноос хойш жил бүр уламжлал болгон зохиож ирсэн билээ. Энэ жилийн Y...
эдийн засаг