news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдаалахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай 116 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд иргэн Т.Мэндсайхан Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Өргөдөл гаргагч иргэн Т.Мэндсайх...
эдийн засаг
Өнөөдөр 11:00 цагт ХААИС-ын Төв байрны хоёрдугаар давхрын хурлын танхимд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койко/-ын санхүүжилтээр “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн төв байгуулах” төслийг эхлүүлэх ёслол болно. Энэ төслийн хүрээнд мал эмнэлгийн болон махны ариун цэвэр,эрүүл аху...
эдийн засаг
Монголчууд маань 40 гаруй сая малтай мөртлөө кг нь 8000 төгрөгийн үнэтэй мах идсээр багагүй хугацаа өнгөрлөө. Нэг үеэ бодвол махны үнэ харьцангуй буурсан ч бүр хямд болчихсон гэж хараахан болохгүй нь. Зах дээр килограмм махны үнэ дунджаар 6000 төгрөгийн үнэтэй байна. Төр засаг махны үнийн өсөлтийг барих гэж нөөцийн мах...
эдийн засаг
Төрийн өмчийн хорооны өчигдрийн хуралдаанаар “Монголын төмөр зам” компанийн захирал Б.Батзаяаг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл Б.Батзаяагийн оронд томилогдох хүний нэр тодорсон гэх мэдээлэл ид яригдаж байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн шин...
эдийн засаг
Өмнөд Солонгост зун айлчилжээ. Сөүлд модод нь цэцэглэж, солонгын долоон өнгө ялгаруулан хотоо чимнэ. Хүйтэн байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх бүрхэг саарал тэнгэрээс хааяахан бороо шиврэх. Солонгос өөрөө ногоон өнгөөр хучигдсан улс. Эх захгүй үргэлжлэх далайгаар хүрээлэгдэж, уул толгод нь модоор хучигдсан, зөөлөн уур амьсг...
эдийн засаг
НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос жил бүр эрхлэн гаргадаг Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн судалгааны 2012 оны тайлангийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд  боллоо. Энэхүү тайлангийн нээлтийг 30 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулж байгаа бө...
эдийн засаг
Иенийн ханш буурч байна. Японы Төвбанк инфляцийн хэмжээг нэг хувьд барих төлөвлөгөө гарган үндсэн капиталын хэмжээг 10 их наяд иенээр нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш гурван хувиар буурна гэх таамаг байгаа бөгөөд жилийн эцэс гэхэд нэг ам.доллар 84 иентэй тэнцэх тухай Bloomberg мэдээлэв.    Б...
эдийн засаг
Дүүргүүдийн гэрээт дэлгүүрүүдээр дөрөвдүгээр сарын 9-нээс эхлэн нөөцийн махыг урьд нь борлуулагдаж байсан үнээр нь худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар долоон мянган гаруй тонн нөөцийн мах борлуулаад байгаа аж. Ихэнх дэлгүүрээр өнжөөд нэг удаа мах нийлүүлж байгаа бөгөөд хоногт дунджаар 100 гаруй тонн мах худалдаалж б...
эдийн засаг
Борлуулалтын үндсэн арга механизм нь төдийлөн өөрчлөгддөггүй атлаа худалдан авагч, хэрэглэгч, өрсөлдөөнөөс хамаарч орчны нөхцөл байдал нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг иймээс байгууллага бүр борлуулалтын менежментээ тасралтгүй сайжруулж, шинэчиллэж  байх хэрэгтэй. Өрсөлдөөнд хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд б...
эдийн засаг
Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурахаар тус яамны урилгаар БНЭУ-ын Төрийн өмчит, төмөрлөгийн үйлдвэрийн  Ерөнхийлөгч C.S.Verma (дэд сайд), Төмөрлөгийн яамны төрийн нарийн бичгийн дарга U.P.Singh тэргүүтэй төлөөлөгчид  Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Хоёр тал Санамж би...
эдийн засаг
Даатгуулагч иргэд, ажил олгогчдод зориулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх” журмыг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна. Харин энэ нь Монгол Улсад Нийгмийн даатгалын алба үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан энэ жилийг “Д...
эдийн засаг
Орон сууцны барилгын гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч аж ахуй нэгж, компаниудын зөвхөн захирал, удирдах ажилтнуудын дунд маргааш “Орон сууцны зах зээл” ууулзалт болох гэж байна. Уулзалт “Нарантуул” зочид буудлын гуравдугаар давхарын хурлын танхимд 10.00 цагт эхлэнэ. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр...
эдийн засаг
Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газар  /SAIL/ Монголд төмрийн хүдэр, нүүрсний салбарт хамтран ажиллах санал тавьжээ. Хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газар өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зурсан байна. Хоёр тал коксжих нүүрс гарган...
эдийн засаг
Монгол-Германы гадаад худалдааны салбар дахь хамтын ажиллагаа, машин тоног төхөөрөмжийн чиглэлээр өрнөж буй худалдаа, арилжааны өнөөгийн байдал, монгол үйлдвэрлэгчдийн дотоодын зах зээлд эзлэх байр суурь, цаашдын ирээдүйг тодорхойлох “Future Mongolia” үзэсгэлэн, яармаг болох гэж байна. Германы машин, тоног төхөөрөмж үй...
эдийн засаг
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 28 хоногийн шатахууны нөөцтэй байгаа тухай “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй Зөвлөл”-ийн дарга, Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын өчигдрийн /V.09/ хуралд...
эдийн засаг
Дэлхийд эдийн засгийн хурдацтай өсөлтөөр тэргүүлж буй Азийн орнууд Хятад, Энэтхэгийн эдийн засгийн таагүй үзүүлэлт санхүүгийн хямрал болохын дохио гэж эдийн засагчид бичиж байна.  Хятадын үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн оны мөн үеэс 9.3 хувиар өссөн ч эдийн засагчдын таамаглаж байсан өсөлтөөс даруй 12 хувиар бага гарчээ. ...
эдийн засаг
Хувиараа ашигт малтмал олборлогч гэж байх ёстой, ёсгүй гээд тус салбарын мэргэжилтнүүд нь хүртэл мэтгэлцдэг. Эхэндээ “нинжа”, дараа нь ХАМО, одоо бол бичил уурхайчин болсон нийгмийн бүхэл бүтэн давхарга Монголд бий болоод арав гаруй жилийн нүүр үзэж буй юм. Үнэндээ тэд хаанаас ч юм бэ гэв гэнэтхэн гарч ирээд, учир утга...
эдийн засаг
Монголын Эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх “Монголын эрчим хүч–2012: Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас тавдугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион б...
эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн салхи эсрэг зүгт чиглээд буй энэ үед дэлхийн эдийн засагт нөлөөлөх зүүн хойд Азийн хүчийг нэмэгдүүлэхээр БНХАУ, Япон болон БНСУ гурван улс тун удахгүй гурван талт чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар болсон тухай БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэн ЖяБао өнөөдөр мэдэгдлээ. Дээрх гурван улсы...
эдийн засаг
“Шинэ бүтээн бай­гуу­­­лалт”, “100 мянган ай­лын орон сууц” хөтөлбөр хэрэгжих талаар сүүлийн гурван жил яригдаж, хү­лээлгэсэн боловч барилгын салбарт ямар ч ахиц өөрчлөлт гарсангүй. Засгийн газраас хэрэгжүүлж буй дээрх хө­төлбөрүүдтэй зэрэгцэн олон асуудал гарч байгаа. Ту­хайлбал, орон сууцны үнэ сүүлийн хоёр жилд огцо...
эдийн засаг
Эх орны хишиг нэг сая төгрөг, хувьцааг иргэдэд хэсэгчлэн тараах  талаар Засгийн газрын тогтоол гарсан. Ингэхдээ Нэг сая төгрөгийг эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдэд гурав хувааж олгохоор болсон. Эхний ээлжний мөнгийг дөрөвдүгээр сарын сүүлийн хагаст олгож эхэлнэ гэж албаныхан хэлж байсан ч од...
эдийн засаг
Засгийн газар стратегийн орд газрууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын  хэмжээг тогтоох хуулийн төслийг их хуралд өргөн барьсан. УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслийн хамгийн их маргаан дагуулж буй Монголын Засгийн газрын 51 хувийг эзэмших тухай заалтыг хүчингүй бол...
эдийн засаг
Өнөөдөр Монголгүй юм ч гэж үгүй болж, Америк, Европ, Ази, Австрали тив тэр чигээрээ л ярилцаж, Монголын талаар санал солилцож, чихээ дэлдийлгэн, нүдээ бүлтийлгэж анхаарал тавих болсон нь гайхалтай хэрэг. Түүнийг дагаад дэлхийгээр нэг хэсээд, гуйгаад олддоггүй байсан хөрөнгө оруулалт өнөөдөр манайд хэдэн зуун саяар бус,...
эдийн засаг
Монгол-Германы гадаад худалдааны салбар дахь хамтын ажиллагаа, машин тоног төхөөрөмжийн чиглэлээр өрнөж буй худалдаа, арилжааны өнөөгийн байдал, монгол үйлдвэрлэгчдийн дотоодын зах зээлд эзлэх байр суурь, цаашдын ирээдүйг тодорхойлох “Future Mongolia” үзэсгэлэн, яармаг болох гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 16-нд Буян-Ух...
эдийн засаг
Дархлаанаас ангид “тахал” Одоогоос хагас мянган жилийн өмнө буюу дэлхийн түүхэнд Дундад зуун хэмээн нэрлэгдэх болсон тэр цаг үед Европын хүн ам илүүтэй төвлөрч суурьшсан орнуудад тухайн үедээ ямар ч урьдчилан сэргийлэх боломжгүй байсан тахал өвчнөөр улс орнууд ээлж дараалан нэрвэгдэж олон сая хүн хүн амь үрэгдэж байсан...
эдийн засаг
Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас зохион байгуулж буй “Монголын эрчим хүч-2012: Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалт өнөөдөр нээлтээ хийнэ. Чуулга хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Азийн хөгжлийн банк, Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Жайка”, “Койка...
эдийн засаг
Иргэд “Нэг сая төгрөгөө авсан нь дээр үү, эсвэл хувьцаа авсан нь зөв үү” гэж толгойгоо гашилгаж байна. Хувьцаа гэхээр цэнхэр, ягаан тасалбараар ойлгодог монголчуудын хувьцааны талаарх мэдлэг, мэдээлэлгүйг нь далимдуулж  Засгийн газар иргэдэд хувьцаагаа авах уу, эс бөгөөс нэг сая төгрөгөө авах уу гэдэг сонголт үлдээсэн ...
эдийн засаг
Улаанбаатарын “Дулааны тавдугаар цахил­гаан станц”-ыг барих тен­дерийн эцсийн шатанд хоёр консерциум тунаж үлдээд байгаа ажээ. Төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар тавдугаар цахилгаан станцыг барих тендерийн ялагчийг энэ сард багтаан тодруулах бололтой. Гэхдээ Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын з...
эдийн засаг
Шинэчилсэн НӨАТ-ын падааныг тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэглэж эхэллээ. Энэ нь НӨАТ-ын Падааны загвар, хэрэглэх заавар, худалдан авалтын болон борлуулалтын бүртгэлийг Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 82/51 дугаар тушаалын дагуу шинэчилжээ. Үүнтэй холбогдуула...
эдийн засаг
Бичил уурхайчдын ТББ-ууд, бүртгэгдээгүй нөхөрлөлүүдтэй жижиг төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Солонгосын элчингийн хажууд байрлах  “Sky plaza” –д 9.00-16.30 цагийн хооронд болж байна. Энэ нь хувиараа алт олборлодог иргэдийг дэмжих, нэгдсэн зохион байгуулалтанд оруулахад чиглэх уч...
эдийн засаг
Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран “Судалгаанаас хөгжил рүү” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг тавдугаар сарын 17, 18-нд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр  улс орны хөгжилд залуу эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, инновацийн ололтыг бизнест хэрхэн нэвтрүүлэх талаар...
эдийн засаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед дээрх асуудал хөндөгдлөө. Одоогийн байдлаар төрөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн хүүхдийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөг байна. Сарынх нь ш...
эдийн засаг
Газрыг шударгаар хувьчлахын төлөөх хөдөлгөөнөөс өнөөдөр Төрийн ордны Их танхимд Гэр хорооллын оршин суугч иргэдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад 1000 орчим иргэд оролцож санал бодлоо хуваалцсан юм. Иргэдийн хувьд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт тун хангалтг...
эдийн засаг
Японы Засгийн газрын өр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр 959.95 ихнаяд иен буюу 12.05 ихнаяд ам.долларт хүрсэн байжээ. Тус улсын Сангийн яамны мэдээлснээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар энэ үзүүлэлт 0.14 хувиар өссөн аж. Ингэснээр Японы нийт өр ДНБ-ээс нь хоёр дахин илүү болсон бөгөөд аж үйлдвэр хамгийн их хөгж...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд нээгдсэн хүнс, хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлийн ололтыг харуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн, техник, хэрэгслийн үзэсгэлэнтэй өнөөдөр танилцав. Үзэсгэлэнтэй танилцаад сэтгүүлчдэд хандан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн дөрвөн жилд салбартаа гарсан...
эдийн засаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70 гаруй хувийн саналаар баталлаа. Эл хууль батлагдсанаар уул уурхай, эрдэс баялаг, банк, харилцааны холбооны салбарт гадаадын хөрөнгө...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Сангийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” тавдугаар сарын 20-ны 10.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох нь. Тус нээлттэй хаалганы өдөрлөгт Сангийн  яам Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, бүх дүүргийн татварын хэлтэс,   ...
эдийн засаг
ДЦС-4 ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаатай холбоотой хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулах юм байна. Тус хэлэлцүүлэгт ЭБЭХЯ, Эрчим хүчний газар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, санал бодлоо солилцох аж. Энэ оны сүүлчээр ДЦС-4 ТӨХК-ийн хүчин чадлыг 100 мВт-аар нэмэгдүүлэхээр болсон бөгөөд ингэснээрээ үй...
эдийн засаг
Эдийн засгийн хамгийн таатай орчин бүрдүүлэх, хөгжиж буй орнуудад дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг олгох зорилготой ажилладаг байгууллага бол Олон улсын валютын сан. Хорин жилийн тэртээ дэлхийн эдийн засгийг тогтворжуулах их ажилд хүч нэмэхээр ОХУ тус сангийн гишүүн болж байж. Харин сүүлийн үед Олон улсын валютын с...
эдийн засаг
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлд тусгаснаар төсвийн алдагдлыг ирэх онд хасах хоёр хувьтай байхаар тооцжээ. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр төсвийг алдагдалгүй төлөвлөх ёс...
эдийн засаг
Өнгөрсөн жилүүдэд болсон байгалийн гамшгийн улмаас Японы эдийн засаг буурсан ч эргээд хэвийн хэмжээндээ хүрч тэр ч байтугай өссөн гэсэн дүгнэлт гараад байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улирлын байдлаар харьцангуй өссөн үзүүлэлт гарчээ. Японы Засгийн газраас мэдээлж байгаагаар энэ жилийн эхний гу...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн тооллогыг манай улс анх удаа орон даяар хийхээр төлөвлөж буй талаар Монголын Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Монгол Улсын Статистикийн тухай хууль болон Засгийн газрын 137 тоот тогтоолын дагуу хөдөө аж ахуйн тооллого, түүвэр судалгааг тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 15-ны өдрүүдэ...
эдийн засаг
Өнөөдөр манай улс Оюутолгой, Тавантолгой гээд дэлхийд дээгүүрт орох газрын доорх баялагтай. Түүндээ тулгуурлаж, эдийн засгаа хөл дээр нь босгох талаар их ярих болсон. Харин хэзээ ч дуусахгүй, байгальд ээлтэй баялгийнхаа талаар хоолны хачир төдийхөн ярьж байна гэдгийг МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Монголын сэргээгдэх эрчи...
эдийн засаг
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд болж буй бөгөөд өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээсэн ажлаа иргэдэд танилцуулах зорилготой юм. Өдөрлөгийн үеэр иргэд зам...
эдийн засаг
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хэлэлцэн баталлаа. Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулснаар хэн нэгэн өөрсдийн эрх ашгийн үүднээс бизнесийн байгууллага, сургууль цэцэрлэг гээд дураараа барьж байгуулах биш ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тооцоо судалгаатай...
эдийн засаг
Аливаа зүйл их л амархан мартагддаг аж. Одоогоос дөрөвхөн жилийн өмнөх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар гэсэн үг нийгэмд хэрхэн ойлгогдож байсан бэ. Бөөн очер дараалал, тасралтгүй олгох лиценз, ар өврийн хаалга, хүнд суртал, үймж бужигнасан дотоод гадаадынхан гээд хар захын гэмээр дүр зураг тэр үеийн зурагт, хэвлэлээ...
эдийн засаг
Дэлхийн хэмжилзүйн өдөр өнөөдөр болж байна. Энэ нь Метрийн хэлэлцээрт гарын үсэг зурсан тэмдэглэлт өдөр тул дэлхийн хэмжил зүйн хамтын нийгэмлэгүүд Дэлхийн Хэмжил Зүйн Өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ жил “Хэмжил зүй аюулгүй байдалд” сэдвийн хүрээнд хүний ажиллах, амрах, тоглох амьдралын бүхий л үеийн аюулгүй байдлыг х...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” олон улсын чуулган 2012 оны 5 дугаар сарын 29-30-нд “Их Тэнгэр” цогцолборт болно. Олон улсын энэхүү эрх зүйн чуулганд гадаад, дотоодын нэр хүнд бүхий хуульчид, бизнесменүүд,  төрийн байгууллагын төлөөлөл, су...
эдийн засаг
Дотоодын их, дээд сургуульд сурдаг оюутан бүрт cap бүр олгогддог 70 мянган төгрөгийн санхүүжилтийг Төрийн сангаас ирэх долоо хоногт сургуулиудын дансанд шилжүүлэхээр болжээ. Энэ удаад 4, 5 дугаар сарын мөнгийг олгох юм байна. Харин ирэх сарын мөнгийг тухайн сургуулиас зургадугаар сард үйл ажиллагаа явуулаагүй, оюутнууд...
эдийн засаг
Баасан гаригийн орой Кэмп-Дэвид дэх АНУ-ын ерөнхийлөгчийн өргөөнд G8 саммит ажлаа эхэллээ. Их найман гүрний лидерүүдийн гол яриа нь Еврпын санхүүгийн хямрал байв. Ийм том хэмжээний саммит дээр АНУ-ын  ерөнхийлөгч Барак Обамад ажиглагчийн үүрэг ноогдож байна. Европын тэргүүлэх гүрнүүдийн лидерүүд одоогоор еврог аврах Ам...
эдийн засаг
Өнөөдөр Сангийн яамны нээлттэй өдөрлөг болж, Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй байна.  ТЕГ, НДЕГ, ГЕГ-ууд ер нь бүхий л байгууллагууд үйл ажиллагаагаа цахим орчинд нэвтрүүлж, мэдээллийн сан, тайлан тооцоог гаргах ачаалаа багасгахаар зорьж байгаа. Энэ хүрээнд Татварын ерөнхий газар гэхэд тоон гарын үсэг, НӨАТ-ын па...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Сангийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болж байна.  Тус нээлттэй хаалганы өдөрлөгт Сангийн  яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, бүх дүүргийн Татварын хэлтэс,   Хөгжлийн б...
эдийн засаг
Уул уурхайн үлэмж биетүүдийг гаднаа сойсон олон улсын “Future Mongolia” өнөөдөр өндөрлөнө. 3000 м.кв хэмжээтэй үндэсний цогцолборт 14 орны хөрөнгө оруулалтын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх 100 орчим компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа нь энэ. Зөвхөн компаниуд үйл ажиллагаа, тоног төхөөрөмжөө танилцуулаа...
эдийн засаг
Хэмнэх сэтгэлгээ... Монгол Улсад  хэмнэх сэтгэлгээг үл төрүүлэхүйц, эдийн засагжаагүй хоёрхон зүйл бий. Хамгийн хямд үнэтэй учраас хайрлах, хэмнэх сэтгэхүй ард түмнийх нь дунд хөгжөөгүй хэмээн олон улсын байгууллагын мэргэжилтэн биднийг дүгнэжээ. Тэр нь ус, цахилгаан. Ус, дулаан, цахилгаанаа хэмнэж чаддаггүй улс хэзээд...
эдийн засаг
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зохион байгуулах “Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн шинэ боломжуудыг эрэлхийлэх нь” сэдэвт бизнес форумд манай улс оролцохоор боллоо. Форум зургадугаар сарын 5-7-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болно. Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгуу...
эдийн засаг
“Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй. Хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэдэг. Тэгвэл бид дэлхийн дэвжээнд Монгол хэмээх хүлэг морь хэр хурдалж буйг хэмжих зорилгоор өрсөлдөх чадварын тайланг хоёр дахь жилдээ боловсруулжээ. Эхний тайлангаас бид бусад оронтой харьцуулахад хаана яваагаа мэдэж, ямар  давуу тал, ямар дут...
эдийн засаг
Дөрвөн уулын дунд чихцэлдэн амьдардаг Улаанбаатар хотын сая гаруй иргэний нэн тулгамдсан асуудал бол орон сууц, дэд бүтэц. Иймээс энэхүү бэрхшээлийг арилгах зорилгоор Засгийн газраас "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулахад түлхүү анхаарч жилий...
эдийн засаг
МҮХАҮТ, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо, Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтарсан чуулга уулзалт долдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Өвөрмонголын Ордос хотод болох юм байна.  Энэхүү чуулга уулзалт нь найм дахь удаа болж буй бөгөөд энэ хүрээнд бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэнэ.  ...
эдийн засаг
Монголын Улаан загалмай нийгэмлэг/МУЗН/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012-2013 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-т МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нар гарын үсэг зурлаа. Засгийн газраас 2012 оныг “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих...
эдийн засаг
“Хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвийн дор хот байгуулалтын форум энэ сарын 24-нд “Хангарьд” ордонд болох гэж байна. ЗТБХБЯ, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар, НЗДТГ, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлт...
эдийн засаг
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11 дүгээр хороо буюу Дэнжийн мянга орчмын айл өрхүүдийг төвлөрсөн халаалтын шугамд холбох ажил өнгөрсөн бямба гаригаас эхэллээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Цэвэр агаар сангаас 9 тэрбум төгрөг зарцуулж гүйцэтгэх энэ ажлын хүрээнд эхний ээлжинд 43 ширхэг ца...
эдийн засаг
Дэлхийн эдийн засагт аялал жуулчлалаас  орж ирэх орлого анх удаа нэг их наядаас давлаа. Ингэхдээ Герман, АНУ, Хятад улсууд энэ салбараас хамгийн арвин “ургац хураажээ”. Манай хойд хөрш ч лидерүүдээс нэг их хоцорсонгүй. Дэлхийн аялал жуучлалын байгууллагын (UNWTO) мэдээгээр өнгөрсөн онд аялал жуулчлалын салбараас дэлхий...
эдийн засаг
Өрийн дарамтад олон жил нуруугаа холгуулсан эрчим хүчний салбарынхны магнай тэнийж эхлэв. Улсын төсвийн татаасаар мөлхөж, урт хугацаатай зээлээр “тушаатай” аж төрж буй тус салбарт эрх зүйн хувьд урамтай шинэчлэл гарсныг УИХ-ын гишүүн А.Тлейхан хэллээ. Нэг үгээр хэлбэл, эрчим хүчний салбарт шинэ эрин үе эхэлж буйг тэрбэ...
эдийн засаг
Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр тойрсон асуудлыг шийдвэрлэх хүлээлт нь Барилгачдын улсын зөвлөгөөнд оршиж байсан юм. Дөрөвдүгээр сарын дундуур болсон дээрх зөвлөгөөний үеэр арилжааны банк болон иргэдийн хооронд үүсч буй асуудлыг шийдвэрлэхээр Сангийн яамнаас орон сууцны зориулалтын банк байгуулах с...
эдийн засаг
Интернэтийн томоохон компани Yahoo Хятадын хамгийн том интернэт компани болох Alibaba-гийн 40 хувийг эзэмшдэг. Alibaba энэхүү 40 хувийнхаа тал хэсгийг буюу 20 хувийг 7,1 тэрбум ам.доллараар буцаан худалдаж авсан тухай өнөөдөр мэдээллээ. Энэ мөнгөний 6,3 тэрбумыг бэлэн мөнгөөр 800 саяыг нь удахгүй гаргахаар бэлтгэж байг...
эдийн засаг
Өмнөговийн Овооттолгойд үйл ажиллагаа явуулж буй “Саус гоби сэндс” компани хяналтын хувьцааныхаа дийлэнх хувийг Хятадын төрийн өмчит “Чайлко” компанид зарахаар яриа хэлэлцээр хийж байгаа мэдээлэл дуулиан тарьж, Монголын улстөрчдийг түргэн авхуулахад хүргэсэн. Тиймээс зарим гишүүд Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн ...
эдийн засаг
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Ням-Осор нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг УИХ-аас дэмжээд байгаа аж. Төсөлд 50 сая төгрөгөөс до...
эдийн засаг
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөг маргааш “Ардын засаг ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Сүхбаатарын талбайд болно. Тус салбарын хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Эрчим хүчний газар, Газрын тосны газар болон салбарын үйлдвэр, компаниуд өдөрлөгт оролцох  учраас  үйл ажиллагаатай н...
эдийн засаг
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүд өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр 7000 гаруй иргэнд хүссэн мэдээ, мэдээллийг нь өгч, 309 ажилгүй иргэнийг бүртгэж, 148 иргэнийг ажлын байранд зуучилж, 15 оюутныг цагийн ажилд зуучилсан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд з...
эдийн засаг
Сонгуулийн уур амьсгал эдийн засагт гай болдог олон жишээ байна. Хамгийн түрүүнд инфляци хөөрөгддөгийг нэрлэж болно. Жил жилийн сонгууль төсвийг данхайлгадаг гэмтэй. Эрх баригчид бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн жилд амлалтаа хэрэгжүүлэх гэж төсвийг байж болох хамгийн дээд хэмжээгээр нь тэлдэг. Үүний тод жишээ энэ оны...
эдийн засаг
Саяхан батлагдан гарсан “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийн талаар тодрууллаа. Энэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр хувийн хэвшлийнхэний зүгээс зарим  эсэргүүцэл гарсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг “боомилчих вий” гэх болгоомжлол байсан юм. Р.БУД: ГАДААДЫ...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс олон улсын хуулийн компани, Монголын банкны холбоо хамтран энэ сарын 29,30-нд Улаанбаатарт эрх зүйн олон улсын форум зохион байгуулах гэж байна. Форумыг Их тэнгэр цогцолборт “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт ба эрх зүйн шинэтгэл” сэдвийн дор хийх талаар Ерөнхийлөгчийн...
эдийн засаг
Хотын захын гэлтгүй төвийн арилжааны банкууд өнөөдөр хэт ачаалалтай ажиллаж байна. Учир нь өнөөдрөөс эхлэн ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн түрүүч болох 330 мянган төгрөгийг олгож байгаа юм. Засгийн газраас дээрх мөнгийг гурав хувааж өгөхөөр шийдвэрлэсний дагуу дөрөвдүгээр сарын...
эдийн засаг
Монгол Улсын Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Хvрэнбаатар өнгөрөгч долоо хоногт Европын Холбоотой байгуулах санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр ЕХ-ны санхүүжилтээр Монгол Улсын Техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт долоон сая еврогийн техник туслалцааны т...
эдийн засаг
Арьс, ширний салбарын боловсруулах үйлдвэрлэлийн тухай маргааш 10.00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд хэлэлцэх юм байна. Энэ төрлийн үйлдвэрлэл нь малчид, иргэдийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлдэгээр зогсохгүй экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болохынхоо хувьд эдийн засгийн өсөлтөд чамгүй нөлөөтэй гэдэг. ...
эдийн засаг
“Ногоон барилга-Хөгжлийн гарц” уриан дор “Барилга орон сууц-2012” үзэсгэлэн яармагийг энэ сарын 25-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна. Уг яармаг нь Монголын барилгын салбарт ногоон барилгын технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх барилгын салбарынхан өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар о...
эдийн засаг
Их шуурганы өмнөх нам гүмхэн шиг сонгуулийн өмнөхөн Монголын эдийн засаг өнгөцхөн харахад нэг л  тайван байгаа.  Гэхдээ хэтэрхий чанга гараар барьж буй, нэлээд хөөсрөлтэй байгаа инфляци сонгуулийн дараа зад тавибал Монголын эдийн засаг тэсрэх нь бараг л ойлгомжтой. Монгол Улсын эдийн засагт парламентын сонгууль хүчтэй ...
эдийн засаг
УИХ-аас батлаад удаагүй байгаа Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн үзэл баримтлалын талаар Гадаад харилцааны яамнаас өнөөдөр Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд нарт танилцуулга хийлээ. Танилцуулгыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй тус ...
эдийн засаг
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сая УИХ-ын даргад Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Хууль өргөн барьсны дараа эрхэм гишүүнээс зарим зүйлийг тодруулав. -Онцгой албан татварын хуульд ямар чиглэлийн өөрчлөлт оруулах төсөл та өргөн барьсан бэ? -Нефтийн бүтээгдэхүүний дэл...
эдийн засаг
Манай хэвлэл мэдээллээр дүүрэн тоо. Том том тоо, ихнаяд гэдгээс буухаа ч байж. Сонсоод цатгалдмаар нь ч таарна, дуулангуутаа муурч унамаар ч юм бишгүй бий. Улстөрийн зорилгоор хэлэгддэг тоонуудад үнэндээ үнэ цэнэ гэж үгүй. Манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ өнгөрсөн онд 4.8 ихнаяд төгрөгт хүрч, 17.3 ...
эдийн засаг
Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газар хамтран ОХУ-д шатахуун импортолж авахтай холбогдсон шинэчилсэн гэрээний саналыг хүргүүлжээ. Учир нь манай улс ОХУ-тай хийсэн шатахуун худалдан авах гэрээ зургадугаар сарын сүүлээр дуусах гэнэ. Гэрээний хугацаа дууссан энэ цаг үед гадаадын зах зээлд газрын тосны үнэ буу...
эдийн засаг
Монгол-Тайванийн бизнес уулзалт МҮХАҮТ-д тавдугаар сарын 31-нд 09.30 цагт болох ажээ. Уг бизнес уулзалтыг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Тайванийн Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулах юм. Энэ нь хоёр орны бизнес, худалдааг өргөжүүлэх, талуудын хөрөнгө оруулалтыг та...
эдийн засаг
Монгол-Британийн бизнес чуулга уулзалтыг МҮХАҮТ болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа манай улсын Элчин сайдын яам хамтран долдугаар сарын 30, 31-нд Лондон хотод зохион байгуулахаар болжээ. Энэхүү бизнес уулзалтад манай улсаас ихээхэн хүлээлттэй байгаа талаар МҮХАҮТ-аас мэдээлж байна. Учир нь Их Бр...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын банкны холбоотой хамтран 2012 оны энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, “Их Тэнгэр” цогцолборт “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт ба эрх зүйн шинэтгэл” олон улсын чуулганыг зохион байгуулах гэж байна.   Танилцуулга Энэхүү чуул...
эдийн засаг
Монгол улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаархи тайлан Монгол Улсын "Төсвийн тухай" хуулийн 8 дугаар бүлгийн 55 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг УИХ-д ирү...
эдийн засаг
ХХААХҮЯ-ны Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн төслийн нэгж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн зах зээлийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна. Уулзалт өчигдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 26-ны өдрийг ...
эдийн засаг
Азийн хоёр том эдийн засагтай орнууд болох Хятад ба Япон өөрсдийн худалдааны салбарыг дэмжих зорилгоор юань, иений шууд худалдаа хийхээр болжээ. Энэ нь хоёр орны хүмүүс ам.доллараар дамжуулж худалдаа хийхээ болино гэсэн үг юм. Хятад,  Японы харилцаа хурцдах үе байдаг ч худалдааны том түнш орнууд хэвээр аж. Хятадын Төв ...
эдийн засаг
Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолт явуулдаг “Саусгоби сэндс” ХХК-ийн Нийгмийн хариуцлагын менежер Б.Алтанбаганатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Танай компанийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүн зодсон гэх мэдээлэл ч гарсан. Та ямар нэг тайлбар хийх үү? -Манай компанийн удирдах ажилтан УИХ-ын гишүүн С.Баярыг...
эдийн засаг
Монгол Улсын Сангийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран “Carec 2020” үндэсний семинарыг маргааш 9.00-13.00 цагт “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимд зохион байгуулах гэж байна. Семинарт салбарын яам, агентлагууд болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцох ажээ. Энэ үеэр Төв Азийн б...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” эрх зүйн олон улсын чуулган өчигдөр /05.29/ “Их Тэнгэр” цогцолборт нээгдэж эхний өдрийн хуралдаанаа хийлээ. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой “Financial Times” сэтгүүлийн Ази хариуцса...
эдийн засаг
Монголын хойд хил дээр байр­­лах, Улаанбаатар хотоос  335 километрийн алсад орших Алтанбулагийг Ази-Европыг хол­бо­сон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр 2002 онд гарсан. Товчхондоо бол Монгол Улс эдийн засгийн болоод худалдааны чөлөөт бүстэй болохоор 1996 оноос эхлэн ярьсан бөгөөд 2002 онд УИХ-аар Чөлөөт бүсийн туха...
эдийн засаг
Арьс, ширний салбарын боловсруулах үйлдвэрлэлийнхэн өнөөдөр 10.00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд цуглах гэж байна. Энэ төрлийн үйлдвэрлэл нь малчид, иргэдийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлдэгээр зогсохгүй экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болохынхоо хувьд эдийн засгийн өсөлтөд чамгүй нөлөөтэй гэдэг. Тийм...
эдийн засаг
Ирландын Засгийн газар мэдээлэхдээ, Европын холбооны Төсвийн гэрээгээр явуулсан бүх  нийтийн санал асуулгааар уг гэрээг хүн амын ихэнх нь тэмжин санал өглөө гэв. Гэрээний төлөө санал өгөхийг Засгийн газар нь уриалсан байв. Төсвийн гэрээнд нэгдэхгүй бол Ирландыг ганцаардуулж, тус орноос хөрөнгө оруулагчдыг айлган холдуу...
эдийн засаг
Төмрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Энэтхэг улсын мэргэжилтнүүд Монголд гангийн үйлдвэр байгуулахаар ирэх сард хүрэлцэн ирэх гэж байна. Ийнхүү гангийн үйлдвэр байгуулах болсон нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Энэтхэг улсын төрийн өмчит “Sail” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар баталгааж...
эдийн засаг
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн нэгж хувьцааны үнийг тогтоолоо. Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваа дараах хариуг өглөө. -Хувьцаагаа авахаар сонголт хийсэн иргэдийн хувьд нэгж хувьцааны үнийг яг 933 төгрөгөөр тогттчихлоо гэж үзэж болох уу. Хувьцааны үнэ буурах эрсдэл гарч болох уу? -Тавантолгойн хув...
эдийн засаг
Нийслэлд гэр хороолол хүрээгээ тэлж буй ч гэрт амьдрагсад жилээс жилд цөөрч байгаа. Сүүлийн хоёр жилд л гэхэд хашаандаа хувийн сууц барьж, эсгий гэрээ байшингаар сольсон айлын тоо эрс нэмэгдсэн. Баянзүрх дүүргийн V хорооны Засаг дарга Д.Мядагмаагийн хэлснээр зөвхөн эдний хороонд гэхэд өнгөрсөн онд 68 айл өвөл зуны сууц...
эдийн засаг
Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Дэлхийн банк хамтран “100 мянган нарны гэр” хөтөлбөрийг 2000 оноос хойш таван үе шаттайгаар хэрэгжүүлжээ. Энэ хугацаанд Дэлхийн банк болон Япон, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 60 мянган нарны үүсгүүрийг 21 аймгийн малчин өрхүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй олг...
эдийн засаг
“Професи Коал” компанийн Хэнтий аймгийн Мөрөн суманд барих Чандаганы цахилгаан станцын төслийг танилцуулах үйл ажиллагаа зургадугаар сарын 5-нд болох гэж байна. Ингэхдээ төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахаар 07.30 цагт Улаанбаатар хотоос хөдөлж, Хэнтий аймагт очин, нөхцөл байдалтай нь биеэрээ танилцах ажээ. Энэ ...
эдийн засаг
Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа зарим тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, 07 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ. Энэ дагуу: -Байнгын аса...
эдийн засаг
Монгол-Тайваний бизнес уулзалт  МХАҮТ-д өнөөдөр 09.30 цагт эхэллээ. Уг бизнес уулзалт нь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим,  Тайваний Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын харилцаа холбооны хүрээнд болж байгаа юм. Энэ нь хоёр орны бизнес, худалдааг өргөжүүлэх, талууд хөрөнгө оруулалтыг татах, шин...
эдийн засаг