news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Шатахууны хамгийн том хэрэглэгч улс Хятад шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг таван хувиар бууруулжээ. Хятадад сүүлийн хоёр сарын хугацаанд шатахууны үнэ гурав дахиа буурч байгаа нь энэ аж. Гэвч зарим шинжээчид үүнтэй зэрэгцэн шатахууны хэрэглээ эрс нэмэгдэх вий гэж анхааруулж байгаа гэнэ. Сүүлийн үед гадаад болон ...
эдийн засаг
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл зургадугаар сарын эцэст 6318.2 тэрбум төгрөг болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Энэ нь өмнөх сарынхаас 197 тэрбум төгрөг буюу 3.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1765.4 тэрбум төгрөг буюу 38.8 хувиар өсчээ. Нэг жилийн дотор ...
эдийн засаг
Монгол Улс хагас жилийн байдлаар агаарын тээврээр 1876.3 тонн ачаа тээж, давхардсан тоогоор 321.3 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 917.1 тонн буюу 95.6 хувь, зорчигчдын тоо 87.1 мянган хүн буюу 37.2 хувиар өсчээ.  Ийнхүү тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөн нь тээврийн салбарын орлого хагас жи...
эдийн засаг
Нийгмийн даатгалд энэ оны эхний хагас жилд 575.7 мянган хүн шимтгэл төлөгчөөр бүртгүүлснээс 382.1 мянга буюу 65.2 хувь нь аж ахуй нэгж байгууллагынх, 203.7 мянга буюу 34.8 хувь нь төсөвт байгууллагынх байгаа ажээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 69.2 мянга буюу 13.4 хувиар нэмэгдс...
эдийн засаг
Олон улсын Maplecroft байгууллагын шинжээчдийн өнөөдөр хийсэн мэдээллээр Азийн эдийн засаг ихээхэн эрсдэлд орж болзошгүй байгаа юм байна. Учир нь сүүлийн үед Азийн орнуудаар үргэлжилж байгаа байгалийн аюулт үзэгдэл болох аадар бороо, үер, хар салхи, газар хөдлөлтийн улмаас үүсэх гамшиг Азийн эдийн засагт ихээхэн хүндрэ...
эдийн засаг
Японы төв банкны “Tankan” судалгааны төвөөс  явуулсан судалгааны тайланд Япон улс эдийн засгийн таагүй уур амьсгалд байгаа ч тус улсын томоохон үйлдвэрүүд эдийн засгийн нөхцөл байдлыг ихээхэн өөдрөгөөр харж буй тухай мэдээлжээ. Судалгаагаар тус улсын томоохон үйлдвэрүүдийн ерөнхий тоон үзүүлэлтүүд өнгөрсөн дөрөвдүгээр ...
эдийн засаг
Татварын нийт орлого зургадугаар сарын байдлаар өмнөх жилийн энэ үеийнхтэй харьцуулахад 414.6 тэрбум төгрөг буюу 24.5 хувиар нэмэгджээ. Үүнд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 104.4 тэрбум төгрөг буюу 49.8 хувь, бусад татварын орлого 148.1 төг буюу 44.1 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 118.4 тэрбум ...
эдийн засаг
Евро бүсийн орнуудын Сангийн сайд нар Испанид тусламжийн эхний ээлжийн 30 тэрбум еврог сарын сүүлч гэхэд өгсөн байхаар шийдлээ гэж Евро группын тэргүүн Жан-Клод Юнкер мэдэгдснийг Agence France-Presse дамжуулсан байна.   Харилцан ойлголцлын тунхаглалд тэд долдугаар сарын хоёрдугаар хагаст гарын үсгээ зурцгаах гэнэ. Эдий...
эдийн засаг
Хятадын эдийн засгийн өсөлт буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тус улсын Статискийн төв хорооноос мэдээлснээр Хятадын ДНБ-ий хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.6 хувиар буурчээ. Тус улсын эдийн засгийн өсөлт ийнхүү буурч байгаад АНУ болоод Евро бүсийн орнуудын эдийн засгийн  хямрал хүчтэй нөлөөлж байна хэмээн ...
эдийн засаг
Дэлхийд алдартай Tiger шар айргийг үйлдвэрлэгч Азийн “Asia Pacific Breweries” буюу APB компанийг Нидерландын шар айрагны олон улс дамнасан Heineken компани худалдан авах санал тавьсны дараа тус компанийн хувьцааны үнэ өсчээ. Сингапурын хөрөнгийн зах зээл дээр APB компанийн хувьцаа 17-49 хувь болтлоо өссөн үзүүлэлтэй га...
эдийн засаг
Засгийн газраас зарим лицензийг нь цуцалсан “SouthGobi Resources” компани Монголын Засгийн газрыг хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзэж, мэдэгдэл хүргүүлсэн гэнэ. Сингапур, Канадад төвтэй  SouthGobi Resources  компани хувьцааныхаа дийлэнх хэсгийг Хятадын төрийн өмчит Чалко компанид худалдах гэрээ байгуулсны дара...
эдийн засаг
Сонгууль ч дуусч, наадам ч болдгоороо боллоо. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хүлээлтийн горимд  шилжчихээд байсан Монголын эдийн засагт наадмын хөөрөлтэй зэрэгцсэн хямралын шинж тэмдэгүүд үзэгдэж эхэллээ. Хүчээр дарж, нууж, хааж байсан  болохоос биш эдийн засагт илэрч буй энэхүү хямралын шинж тэм­дэгүүд үнэндээ ...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос долоо хоног, cap, улирал, хагас жил тутмын нийгэм, эдийн засгийн салбарын үзүүлэлтийг дүгнэдэг. Энэ удаа тус хорооноос өнөө жилийн эхний хагасын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг дүгнэж, олон нийтэд танилцуулсан юм. Манай улсын хувьд ойрын хоёр жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт маш ...
эдийн засаг
Салхин фермийн Салхит төслийн барилгын ажил эхэлжээ. 100 сая ам.долларын өртөгтэй Салхит төслийн зөвлөхөөр Шотландын сэргээгдэх эрчим хүчний технологийн зөвлөх “SgurrEnergy” компани ажиллаж байгаа юм. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний таван хувийг хангах 50MW хүчин чадал бүхий Салхит төслийн хүрээнд 31 GE салхин сэ...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооны долдугаар сарын хуралдаанаар үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн талаарх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хороо эрхийнхээ дагуу зарим байгууллагуудад үйл ажиллагаа явуулах эрх олгох, сунгах, цуцлах шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал, Үнэт цаасны талаар: ...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сая сэтгүүлчдэд Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх санаачлагын тайлан номыг танилцууллаа. Байгалийн баялагтай орнуудын өмнө түүнийг хэрхэн зүй зохистой ашиглах талын асуудал байнга тулгардаг. Монгол Улс ийм орны тоонд орсон. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элб...
эдийн засаг
Өчигдөр АНУ-ын “Vulcan” эрчим хүчний фирм Нигерийн Засгийн газартай газрын тосны  боловсруулах үйлдвэр барих 4.5 тэрбум ам.долларын төслийн ойлголцлын гэрээнд гарын үсэг зуржээ. Нигер нь Африкийн хамгийн том, дэлхийн найм дахь том газрын тосны эх үүсвэр юм. Гэвч Нигер улс газрын тос үйлдвэрлэх дэд бүтэц муутайгаас  газ...
эдийн засаг
Цөмийн энергийн газар, Мон-Аме шинжлэх ухааны төв хамтран “Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулсан сургалтыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болоод байна. Цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол, үр нөлөөний талаар сэтгүүлчдийн ойлголт ...
эдийн засаг
Ойрын хоёр жилд малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр мах идэх боломж иргэдэд улам бүр багассаар. Ийн хэлэхийн учир нь энэ жил өвөл зунгүй нийслэлийн иргэд кг махыг 10 мянган төгрөгөөр авч идэж байсан. Махны жижиглэнгийн ченжүүдээс махны үнэ яагаад магнаг болтлоо өсөх болсон шалтгааныг асуухбүрт “Махны нийлүүлэлт муу, хэ...
эдийн засаг
Халуун зунаар мах бичихээс өөр арга байсангүй. Жинхэнэ дур зоргын үнийн тоглолт энэ мах гэгч магнагт байгаа болохоор бичихээс яах билээ. Монголын бүх өрх гэрийн амьдрал махны үнэд хоолойгоороо оосорлуулчихаад байна.  Дэлгүүрийн лангуун дээр хоёр хүүхэн ярилцаж байна. “Цалингаа буухаар хонины ганц хаа авч хэдэн хүүхдийн...
эдийн засаг
Монгол Улсын төмөр замд төрөөс баримтлах бодлогын дагуу  Даланзадгад-Чойбалсан хүртэл 1100 км зам тавьж, дараагийн ээлжинд Нарийн Сухайт-Шивээхүрэн, Ухаахудаг-Гашуунсухайт , Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлд нийт 900 км зам тавихаар холбогдох шийдвэрүүдийг баталсан билээ. Тиймээс Зүүн аймгуудыг хамрах “Хөөт-бичигт” чигл...
эдийн засаг
Монгол Улсын төмөр замд төрөөс баримтлах бодлогын дагуу Даланзадгад-Чойбалсан хүртэл 1100 км зам тавьж, дараагийн ээлжинд Нарийн Сухайт-Шивээхүрэн, Ухаахудаг-Гашуунсухайт, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлд нийт 900 км зам тавихаар холбогдох шийдвэрүүдийг баталсан билээ. Тиймээс Зүүн аймгуудыг хамрах “Хөөт-бичигт” чиглэл...
эдийн засаг
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 22-28-нд Монголд айлчилж байна. Энэ хүрээнд тус улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд, Вьетнамын Нийгмийн даатгалын газрын дарга ноён Ли Бач Хон, тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр НДЕГ-т зочилж, талуудын х...
эдийн засаг
Өвөрмонголын өөртөө засах орны Худалдааг дэмжих хороо, Эрээн хотын Засгийн газар, МҮХАҮТ хамтран дөрөв дэх жилдээ зохиож буй “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа- 2012” чуулга, уулзалт  ирэх сарын 10-12-нд Эрээн хотноо болох гэж байна. Гурван улсын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг ...
эдийн засаг
Нийгмийн даатгалын ерөнхий газраас малчид, албан бус хэвшилд ажиллагсдыг нийгмийн даатгалын талаарх мэдлэг, мэдээллийг өгөх төлөөлөгч, сургагч багш нарыг бэлтгэх зорилготой сургалтыг өнөөдөр 09.00 цагаас Үйлдвэрчний эвлэлийн хороонд эхлүүллээ. Сургалт нийт 24 цаг буюу гурван хоногийн турш үргэлжлэх юм. Сургалтад 21 айм...
эдийн засаг
“Apple” корпораци зургадугаар сарын сүүл хүртэлх гурван сарын хугацаанд 8.8 тэрбум.ам долларын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь жилийн эхэн үетэй харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлт хэдий ч тооцоолсон хэмжээнд хүрэхгүй байгаа аж. Мөн тус корпорацийн  бүтээгдэхүүн борлуулалтын нийт ашиг, орлого  35 тэрбум ам.долларт хүрс...
эдийн засаг
Грект цаашид санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзахаа Европын холбооны удирдлагад Олон улсын валютын сан мэдээлсэн гэж Германы Der Spiegel хэвлэлд бичсэн байна. Хэрэвзээ энэ мэдээ үнэн бол Грек ирэх есдүгээр сард дампуурч магадгүй нь байна. Олон улсын валютын сангаас (ОУВС) Грект хандах тэвчээр дээд цэгтээ хүрч байна....
эдийн засаг
Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөөд байна. Уг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айл орон сууц барихаар төлөвлөсөн юм. Ингэхдээ бага, дунд орлоготой иргэдэд зориулж Засги...
эдийн засаг
2010 оны сүүлчийн байдлаар дэлхийн тэрбумтнууд татвараас 21 их наяд долларыг нуун дарагдуулсан байна хэмээн Британийн бие даасан Tax Justice Network гэх байгууллагын илтгэлд тэмдэглэжээ. Энэ АНУ ба Японы эдийн засгийн нийлбэрийн үнэлгээтэй тэнцэхээр хэмжээний хөрөнгө аж. Дэлхийн баячууд, мэдүүлэгт ордоггүй офшорын (Офш...
эдийн засаг
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны “Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн баг хамтран нийгмийн даатгалын сургалтыг өчигдөр Үйлдвэрчний эвлэлийн хороонд эхлүүлсэн юм. Сургалт нийт 54 цаг буюу гурван хоногийн турш үргэлж...
эдийн засаг
“Facebook” корпорацийг үндэслэгчдийн нэг Эдуардо Саверин “Форбес” сэтгүүлээс гаргадаг хөрөнгөтнүүдийн жагсаалтад Сингапурын топ аравт багтсан байна. Өдгөө 30 настай тэрбээр Сингапурын иргэншилтэй бөгөөд энэ оны эхээр АНУ-ын иргэншлээ цуцалжээ. Тэрбээр 2.2 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсноор энэ жагсаалтын наймдугаарт...
эдийн засаг
Германы BMW концерн долдугаар сард нэг сая машин худалджээ. Энэ дээд амжилтыг нь Азийн зах зээл хангаж өгсөн байна. BMW концерн түүхэндээ анх удаа  долоон сарын дотор нэг сая машин борлуулжээ. Оны эхний хагаст BMW концерн 1 036 088 машин худалдаж чадсан нь өмнөх оны мөн үеийнхээс 7,6 хувиар их байна. “Жилийн сүүлийн ха...
эдийн засаг
Хүний хөгжил сангийн мөнгөний үлдэгдлийг хэзээ өгөх, тус санд мөнгө байгаа эсэх нь эргэлзээ дагуулсан асуудал болоод байна. Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваагаас Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчид тодруулсан юм. Тэрбээр “Хүний хөгжлийн мөнгөний үлдсэн хэсгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохо...
эдийн засаг
Нийс­лэлийн мэргэжлийн хянал­тын газар шийдвэр гаргаж, “Атар” талхыг савлаж зарах ёстой гэж үйлд­вэр­лэгч­дэд шаардлага тавь­жээ. Тодруулбал өнгөрсөн тавдугаар сард НМХГ-аас нийслэлийн хэм­жээнд гурилан бүтээг­дэ­хүү­ний үйлд­вэр лэл эрхэлдэг 94 үйлдвэр, цехэд хяналт шал­галт хийжээ.Шал­гал­таар зөрчилтэй байсан 22 үйл...
эдийн засаг
Киргизийн Засгийн газар өндөр албан тушаалтай төрийн албан хаагчдын утасны яриаг сонсохыг хуулиар зөвшөөрдөг болгохыг хэлэлцэж байна. Гэтэл энэ нь үндсэн хуулийн заалтад таарахгүй явдал гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа аж. Киргизэд хээл хахууль цэцэглэж байгаа тухай тус орны Засгийн газраас байнга мэдээлсээр ирсэн. Үү...
эдийн засаг
Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани 2012 оны хоёрдугаар улиралд 5.19 триллион вон буюу 4.53 тэрбум ам.долларын цэвэр ашиг олжээ. Ашгийн дийлэнхийг ухаалаг гар утасны борлуулалт эзэлсэн байна. Дэлхийн хамгийн том технологийн компани болох “Samsung Electronics”-ийн албаны хүмүүс өнөөдөр санхүүгийн тайлангаа та...
эдийн засаг
Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе уул уурхайн олборлолтын тухай шинэ хуулийн хүрээнд тус улсын алдартай Марранге алмаазны ордоос олборлолт хийх эрх олгосныг сайшааж, анх удаа уурхайн олборлолтын хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Энэ хуулийн хүрээнд Марранге ордод олборлолт явуулд...
эдийн засаг
“Дэлхийн эдийн засгийн форум” олон улсын байгууллагаас Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлд Авлигын эсрэг “Глобал үйл ажиллагааны зөвлөл”-д гишүүнээр элсэх санал тавьжээ. Уг зөвлөл нь “Дэлхийн эдийн засгийн форум”-ын бодлогын хөтөлбөрийг боловсруулдаг ба олон улсын хамгийн нэр хүндтэй чухал чуулг...
эдийн засаг
Дорнод Сибирийн худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд албан бичиг хүргүүлжээ. Эрхүү хотноо “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг анх удаа энэ оны гуравдугаар сарын эхээр МҮХАТ-ын гишүүн байгууллагууд зохион байгуулсан билээ. Энэ үеэр Монгол Улсын экспортын бараа болох ноос...
эдийн засаг
Өмнөд Солонгосын автомашин үйлвэрлэгч “Хьюндай” компани өөрсдийн үйлдвэрлэсэн 220,000 гаруй автомашинаа аюулгүйн дэрний үйл ажиллагаа нь алдаатай байснаас болж буцаан татсан байна. Солонгосын Хөдөлгөөний аюулгүй байдлын Удирдах газраас 2007 оноос 2009 оны хооронд үйлдвэрлэсэн  “Santa Fe” спорт загварын авто машин болон...
эдийн засаг
Монгол улсад уран олборлогч Канадын “Хан ресурсиз” компани Монголын Засгийн газраас 200 тэрбум ам.доллар нэхэмжилж, арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын арбитрын журмын дагуу байгуулагдсан шүүх Монголын Засгийн эсрэг дээрх нэхэмжлэлийг хүлээн авсан байна. “Хан ресурсиз”  Мо...
эдийн засаг
Дэлхийн банк Бангладешийн “Padma” гүүрийн төсөлд зориулан олгох гэж байсан зээлээ цуцалжээ. Уг мэдэгдлийг өнгөрсөн баасан гаригт Дэлхийн банкны Авлигын эсрэг хорооноос мэдэгдсэн байна. Дэлхийн банкны албаныхны мэдээлж байгаагаар дээрх зээлийн төслийг цуцалсан явдал нь Бангладешийн авлигын үзүүлэлттэй холбоотой ажээ. Уг...
эдийн засаг
Татварын ерөнхий газар, “Монгол Шуудан” төрийн өмчит ХК хамтран татварын үйлчилгээг шуудангаар явуулах ажил бэлэн болжээ. Энэхүү ажлыг наймдугаар сарын 1-нд албан ёсоор эхлүүлэх юм байна. Ингэснээр  цаашид татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс албан татварын бүхий л тайлангаа “Монгол Шуудан” компанийн Улаанбаатар хо...
эдийн засаг
Төвийн эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Салхин цахилгаан станцыг “Ньюком групп”  Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулах гэж буй. Энэ ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Эрчим хүчний газраас мэдээлж байна. Одоогоор салхин цахилгаан станцын барилгын ажил өрнөж байгаа бөгөөд станцын суурийн хүзүүвч, эхний э...
эдийн засаг
Монгол Улсын бүтээн бай­гуулалт, хөгжлийг дэмжих гол гарц болох дулааны тавдугаар цахилгаан станцыг барих асуудал хэдэн жилийн турш яригдсаар ирсэн  билээ. Улаанбаатар хотын цахилгааны хэрэгцээ 2015 онд 531 МВт, 2030 онд 2361 мВт болж нэмэгдэх тооцоог Засгийн газраас гаргаж, иргэдийг найдвартай эрчим хүчээр хангах зори...
эдийн засаг
Ази, Номхон Далайн бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Бенедикто В.Юүжүйко Монгол Улсад албан ёсны айлчлалаа наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хийх гэж буй. Айлчлалын хүрээнд ХонгКонг, Тайвань, Энэтхэг, Филлипин, Пакистан зэрэг улсын төлөөлөгчид ирж байгаа ажээ. Айлчлалын үеэр Ази, ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн арилжаа тасалдаад арав гаруй хонож байна. Улстөрийн бужигнал, зуны назгайралтай зэрэгцээд Монголын хөрөнгийн зах зээлд болж буй энэхүү сөрөг үзэгдэл үзэгчдээс холхондуухан байгаа.  Ерөнхийдөө брокер, диллерийн компаниуд болоод Монголын хөрөнгийн бирж гэсэн хоёр субьектын дунд өрнөж буй маргаа...
эдийн засаг
АНУ Өмнөд Африкт сэргээгдэх эрчим хүчний хамтарсан үйлдвэр барихад зориулж хоёр тэрбум ам.долларын зээл олгохоор болжээ. Өнөөдөр энэ тухай АНУ-ын Экспорт–Импорт банкны захирал Фред Хокберг мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр маргааш Йоханнесбург хотноо Өмнөд Африкийн албаныхантай уулзах үеэр гэрээг баталгаажуулж, гарын үсэг...
эдийн засаг
Герман, Францын лидерүүд хамтарсан мэдэгдэл хийн евро бүсийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүгдийг хийнэ гэж амлав. Харин Германы Бундесбанк хямралтай орнуудын үнэт цаасыг худалдан авч байгаа Европын Төв банкыг шүүмжилж байна. Хоёр орны тэргүүн нар евро бүсийн хямрал даамжирч буй нөхцөлд эв нэгдэл, ...
эдийн засаг
Ираны мөнгөн тэмдэгт риалын ам.долларын эсрэг ханш суларч, доод хэмжээндээ хүрчээ. Нэг өдрийн дотор риалын ханш таван хувиар унаж, 21500 риал нь нэг ам.доллартай тэнцэж байна. Мөнгөн тэмдэгтийн ханшийн энэ уналтад Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авч хэрэгжүүлж буй Барууны орнуудын  хориг ихэд нөлөөлжээ. АНУ болон Европы...
эдийн засаг
Канадын Манивота мужийн Виннипэг хотноо ирэх аравдугаар сарын 10-12-нд “Centrallia- 2012” олон улсын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт болно. Жил бүр зохион байгуулдаг тус бизнес уулзалтаар тээврийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, эрчим хүч, байгаль орчны аж үйлдвэр, уул уурхай, мэдээллийн технологийн салбарын мэргэжилт...
эдийн засаг
Уул уурхай, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу шалгалт хийхээр болжээ. Тус шалгалтад  Дархан-Уул, Архангай, Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгуудад үйл ажиллагаа явуулдаг...
эдийн засаг
Сүүлийн жилүүдэд уул уур­хайн салбар эрчимт хөдөлгөөнд орох болсон нь эдийн засгийн өсөх хөшүүргэ болсон гэх. Бүтээн байгуулалтын энэ он жилүүдэд “Оюутолгой” шиг олон мянган хүнийг ажлын байраар хангаж, тус бүс нутгийг олны хөлд дарах өөр нэгэн ажлыг “Сайншанд-Аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах гэдгээр албаныхан онцолж...
эдийн засаг
Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалтын наймдугаар экспо энэ жил есдүгээр сарын 6-11-ний хооронд БНХАУ-ын Чанчунь хотын “Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төв”-д болох гэж байна. Энэ нь Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан олон улсын хурал, үзэсгэлэн бөгөөд жилээс жилд өөр улс орнууд ихээр хамрагдах болжээ. Энэ үеэр Хятад, Өмнөд...
эдийн засаг
(2012 оны 25, 26 дахь долоо хоног) Монголбанкнаас ирүүлсэн дэлхийн Санхүүгийн зах зээлийн долоо хоногийн тойм мэдээллийг хүргэе. АНУ АНУ-д хуучин орон сууцны борлуулалт 2012 оны 5 дугаар сард өмнөх сараас 1.5 хувиар буурч жилийн 4.55 саяд хүрсэн тухай National Association of Realtors байгууллагаас 2012  оны 6  дугаар с...
эдийн засаг
Санхүүгийн хүндрэлтэй байдлаа даван туулахад нь туслах зорилгоор Катар Улс Египетийн төв банкинд хоёр тэрбум ам.доллар хадгалуулахаар болжээ. Катарын Шейх Хама́д бин Хали́фа Аль Та́ни Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурситай Египетийн нийслэл Каир хотноо уулзах үеэр дээрх шийдвэрээ танилцуулсан байна. Египетийн төв банк...
эдийн засаг
“Эдийн засаг, бизнесийн итгэлийн индекс 2012” судалгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гаргасан байна. Ингэхдээ бизнес эрхлэхэд ямар бэрхшээл тулгардаг, тэрхүү асуудлыг хэрхэн зохицуулах талаарх санал зөвлөмжийг бизнес эрхлэгчдээс авч, боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд Төр...
эдийн засаг
Эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад улс орон бүр анхаарлаа хандуулж, эрчим хүчний нөөцийн хүрэлцээ, эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудаас гарах арга замыг хайсаар байна. Нэг арга зам нь цөмийн эрчим хүч гэж тодорхойлсон улс орнууд ч нилээдгүй байна. ХХI зуунд эрчим хүчний хэрэгцээг...
эдийн засаг
Иракийн Курдууд эрчим хүчний эх үүсвэр байгуулах ажилд хамтрахаар БНСУ-ын компаниудтай гэрээ байгуулжээ. Энэ нь газрын тос олборлох гэрээний хүрээнд хийгдэж буй ажил гэнэ. Гэрээний дагуу БНСУ-ын “Posco Engineering and Construction” компани нь Эрбил хотод 3-6 сарын хугацаанд 300 мВт хүчин чадал бүхий уурын эрчим хүчний ...
эдийн засаг
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шар айраг үйлдвэрлэгчдэд тавих шаардлагын талаар асуудал оруулжээ. Шар айраг үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах, тусгай зөвшөөрөл олгох хэмжээг бууруулах зэрэг асуудал энэ үеэр хөндөгдсөн бөгөөд шинэчлэн баталсан  Компанийн тухай...
эдийн засаг
Төр түмнийхээ төлөө андгай, тангараг өргөсөн гишүүд эдийн засгийн өсөлтийг онцлохоос гадна далд эдийн засагт ч хяналт тавих ёстой.  Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өндөр өсөлт, хөгжлийн хурдаа манайх цаашид хадгалж үлдэхийн тулд далд эдийн засаг буюу сүүдрийн эдийн засагт анхаарал хандуулах цаг болсныг “Далд эдийн засгийг...
эдийн засаг
Өнгөрсөн зургадугаар сард явагдсан парламентын сонгуулийн үр дүнд олонхи бүрдэж чадаагүй бөгөөд эвслийн Засгийн газар өнөөг болтол эмхлэн байгуулагдаагүй байна. Энэ үйл явц удаан байгаа нь гадаадын уул уурхайн компаниудын эрх ашгийг төлөөлсөн бүлэглэлүүдийг эрх ашгийг хангахын хажуугаар хөрөнгө оруулагчдын санааг зовоо...
эдийн засаг
Өнөө цагт Европын тухай ярьж эхэлмэгц л “хөгшин” хочтой энэ тивийн эдийн засгийн хямралыг заавал дурддаг болсон. Гэтэл эдийн засгийн хямрал хэмээх аюулт “мангасын” сүүдэр дор түүнээс дутахааргүй заналхийлэл дагуулсан өөр нэгэн хямрал бас хүлээж байгаа аж. Энэ бол Европ тивийн хүн ам цөөрч, харин цагаачдын тоо улам бүр ...
эдийн засаг
9 Монгол Улсын иргэдийн нийт хадгаламж нь энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 3.4 их наяд төгрөгт хүрчээ. Түүнээс 715 мянган өрхийн дундаж хадгаламж нь 2.5 сая төгрөг бол 27 мянган өрхийн дундаж хадгаламж 54 сая төгрөг гэсэн статистик судалгааг Монголбанкныхан хийжээ. Тэгвэл 37 өрх тутамд нэг ипотекийн зээлдэгч ногдож ...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт оролцуулах үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулах, тэдгээрт бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажиллагааг зохицуулах шалгуур үзүүлэлтийн төслийг ҮХШХ-ноос боловсруулжээ. Япон улсын хамтын ...
эдийн засаг
Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гэйтс хэдэн тэрбумын сан байгуулж, буяны үйл хийж байгаа тухай мэдээллийг уншсан нэгэн бээр “Надад ердөө л 15 мянган ам.долларыг хүүгүйгээр зээлүүлчихэд л миний амьдралын асуудлууд шийдэгдчих гээд байна” гэж санаашрахад бид тохуутайгаар инээлдэж байсан. Гэхдээ яг үнэндээ бол хэн нэгэн...
эдийн засаг
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсыг харанхуй нөмөрсөн билээ. Хагас тэрбум энэтхэгчүүд хүмүүний амьдрлыг нар, галнаас өөр зүйл гийгүүлдэггүй байсан тэр л үед очсон мэт өдрүүдийг үдсэн юм.  Тоггүй өнжсөн 48 цаг тус улсын дотоодын тээвэр болон бизнесийн салбарт аянга буух шиг боллоо. Эл үйл явдал дэлхий дахинд “Хөгжиж буй...
эдийн засаг
Дэлхийн хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр өлсгөлөн, гуйланчлал, баян хоосны ялгаа дээд цэгтээ хүрч болзошгүй гэсэн таамаг байдаг. Учир нь, хүний дуусашгүй хэрэглээг хангах арвин их нөөц байхгүй. Тиймээс ч эдийн засгийн ухаанд шавхагдашгүй хэрэглээг шавхагдах нөөцөөр хэрхэн хангах вэ гэдэгт тархиа гашилгадаг. Харин эдий...
эдийн засаг
Бангладешийн Засгийн газар тус улсын “Padma” гүүрийн төсөлд зориулж, 3 тэрбум ам.долларын зээлийг Дэлхийн банкнаас авахаар гэрээ хийгээд байжээ. Гэсэн ч өнгөрсөн зургадугаар сард Дэлхийн банкны Авлигын эсрэг хорооноос тус улсад олгох зээлийг цуцалснаа албан ёсоор мэдэгдсэн байна. Дэлхийн банк дээрх зээлийг цуцалсан явд...
эдийн засаг
Өргөн хэрэглээний барааны үнийг инфляци гэсэн мэргэжлийн хэллэгээр нэрлэдэг. Энэ оны долдугаар сард инфляци өмнөх сарынхаас 0.6 хувиар өсчээ. Энэ нь оны эхнээс 10.4, өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингэснээр жилийн инфляци улсын хэмжээнд 15.3 хувьд хүрсэн байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсө...
эдийн засаг
Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн ирэх дөрвөн жилийн стратеги, бодлогын талаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнөөдөр 10.00 цагт танилцуулах гэж байна. Энэ талаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун дэлгэрэнгүй мэдээлэл хийх ажээ. У.БОЛОР
эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Л.Хашчулуун, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Х.Ганбаатар, Дархан-Уул аймгийн Засаг дарга н.Эрдэнэбат нар хэвлэлийн бага хурал хийж,  Дархан-Уул аймагт Төмөрлөгийн үйлдвэр байгуулах ажилд хөрөнгө оруулалт хийхийг үндэсний хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, к...
эдийн засаг
“Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа 2012” чуулга уулзалт Эрээн хотноо ирэх сарын 10-12-нд дөрөв дэх жилдээ болох гэж байна. Чуулганыг МҮХАҮТ, Эрэн хотын Засгийн газар, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо хамтран зохиолж байгуулах юм байна. Тус улсуудын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг...
эдийн засаг
АНУ-ын худалдааны алдагдал өнгөрсөн зургадугаар сард газрын тосны үнийн өсөлтийн улмаас нэмэгдсэн гэсэн эдийн засагчдын тооцоо гарсан гэнэ. Bloomberg-т мэдээлснээр өнгөрсөн тавдугаар сард 47.5 тэрбум ам доллар байсан худалдааны алдагдал өнгөрсөн зургадугаар сард 48.7 тэрбум ам долларт хүрч нэмэгджээ. Евро бүсийн эдийн ...
эдийн засаг
Зарим нэр төрлийн хүнсний бүтгээдэхүүнийг үйлдвэрлэсэн эсвэл тариалсан тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болдог аж. Доорхи нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэнээр зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татв...
эдийн засаг
Эмзэг бүлгийн иргэдийг Эрүүл мэндийн даатгалд хөнгөлөлттэй хамруулах зорилгоор “Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамруулах загвар төсөл”-ийг боловсруулжээ. Уг төсөл нь Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк болон Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амы...
эдийн засаг
Венесуэльчүүд гэж хэн бэ, тэдний амьдралын дундаж үзүүлэлт хэр юм бол гэсэн бодол олон хүний толгойд байж мэднэ. Бөмбөрцгийн нөгөө талд, алс тэртээх энэ орны талаарх монголчуудын хамгийн ойрын төсөөлөл нь “Халтар царайт” хэмээх олон ангит кино байсан үе бий. Бас үзэсгэлэнт бүсгүйчүүдийн, 2008, 2009 оны дэлхийн миссийн ...
эдийн засаг
“Шинэ орон сууц-2012” намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн наймдугаар сарын 17-19-нд МҮЭСТО-д гарах гэж байна. Барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат инфо” төвөөс зохион байгуулах тус үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ банк, санхүү болон даатгалын байгууллаг...
эдийн засаг
Монголын татварын алба, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлаг /USAID/-ын “Бизнесийг дэмжих санаачилга төсөл”-тэй зардал бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Ингэснээр Монголын бизнес эрхлэгчдийн татвар төлөхийн тулд гаргаж байгаа зардлыг бууруулах боломжтой юм. Монголын бизнес эрхлэгчид татвараа төлөхийн ...
эдийн засаг
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн хандлагын талаар Монголын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнөөдөр ХХААХҮЯ-нд танилцууллаа.  Танилцуулга арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Үндэсний  хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм. Энэ үеэр ирэх жилүүдэд Монгол Улсын  үйлдвэрлэлий...
эдийн засаг
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2013 оны төсвийг хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газраас оруулж ирсэн саналд УИХ-ын 2013 оны төсвийг 18.6 тэрбум төгрөгт багтаахаар тусгаад байна. Үүнийг дотор нь задалбал, УИХ-ын гишүүдийн машины парк шинэчлэхэд 400 сая, өрөөг тохижуулахад 500 сая, намын бүлгүүдэд 800 сая, н...
эдийн засаг
“Улаанбаатар түншлэл 2012” олон улсын 16 дахь удаагийн намрын үзэсгэлэн есдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох гэж байна. Үзэсгэлэнг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулах ажээ. Үүнд экспортын болон импортын бүх төрлийн бүтээгд...
эдийн засаг
Нийгмийн даатгалтай холбоотой зарим асуудлаар иргэдээс ирсэн асуултад Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд хариулж байна. 1. Эцгээ нас барснаас хойш төрсөн хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн чадваргүй хүний тоонд орох уу? -Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуул...
эдийн засаг
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн менежер, ахлах зөвлөх Кигүчи Нобүмасатай Хот байгуулалтын тулгамдсан асуудал болон авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцлаа. -Хот төлөвлөлтийн хамгийн асуудалтай салбарыг юу гэж тодорхойлох вэ. Гарах арга...
эдийн засаг
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед байгалийн нөөцийг зохистойгоор ашиглах шаардлага гарч буй. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэл болон орон нутгийн иргэдийн усны хэрэглээг хангах зорилгоор Орхон голоос газар доогуур 600 гаруй км-ын хоолойгоор ус татан Говийн буюу уул уурхай эрчимтэй хөгжиж буй бүс нутаг...
эдийн засаг
Герман болоод Францын Засгийн газрын төлөөлөгчид Грекийн  эдийн засгийн уналтыг тогтворжуулах талаар Берлин хотноо уулзалт зохион байгуулахаар болжээ. Дээрх уулзалтад Германы Канцлер Ангела Меркель болон Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар оролцох гэнэ. Хоёр орны тэргүүний уулзалт энэ долоо хоногийн сүүлээр болох юм...
эдийн засаг
Чилийн Гадаад хэргийн сайд Альфредо Морено өчигдөр буюу мягмар гаригт Энэтхэг улстай хийх  чөлөөт худалдааны гэрээгээ сунгах болсноо мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр дээрх чөлөөт худалдааны гэрээнд худалдаа үйлчилгээ, хөрөнгө оруулалт,  үнэ тарифын хөнгөлөлтийн хэмжээ, хяналтын тогтолцоо гэх мэт асуудлуудыг оруулсан...
эдийн засаг
Сангийн сайд Ч.Улаан яамныхаа харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцахаар болсон байна. Тодруулбал, наймдугаар сарын 26-ны 11.00 цагт Гаалийн ерөнхий газарт, 14.00 цагт Татварын ерөнхий газарт очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, агентлагуудын санал бодлыг сонсож, зааварчилг...
эдийн засаг
БИЧИЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧДИЙН БҮРТГЭЛ, СУДАЛГАА УЛСЫН ХЭМЖЭЭНД ЯВАГДАЖ БАЙНА Үндэсний статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл, судалгааг 2012 оны 8 дугаар сард зохион байгуулж байна. Бүртгэл, судалгааны тала...
эдийн засаг
Наймдугаар сарын 20-ны байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын их засвар 70, туслах тоноглолынх 80 хувьтай байна. Төвийн бүсийн станцуудын нүүрс нөөцлөлт 69 хувьтай байгаа гэсэн тооцоо гарчээ. Харин дулааны шугам сүлжээний шинэчлэл 75 хувьтай, хэрэглэгч байгууллагын засвар 80 хувьд хүрээд байна. Засгийн...
эдийн засаг
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим шинэ Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтаах саналаа илгээхэд бэлэн болсон талаар албаныхан мэдээллээ. Гэхдээ ирэх дөрвөн жилийн эдийн засаг, нийгмийн бодлого,  хэрэгжилтэд оруулах санал илүү боловсронгуй байх ёстой гэсэн үзэл баримтлалын дагуу М...
эдийн засаг
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнөөдөр нийслэлд баригдаж буй барилга, орон сууцны шугам сүлжээний ажилтай танилцлаа. Шинэ сайд ажлаа хүлээж аваад удаагүй ч нийслэлийн гэр хороололд амьдарч буй 180 гаруй мянган айл өрхийг дулаан, цэвэр усны шугамд холбох ажилд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаагаа онцол...
эдийн засаг
“Өвөрхангай-түншлэл 2012” үзэсгэлэн худалдааг Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн Засаг даргын тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран есдүгээр сарын 21-23-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Энэ нь 12 дахь жилдээ болж буй бөгөөд орон нутагт бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл, үйлчилгээг с...
эдийн засаг
Компанийн нийгмийн хариуцлагын Азийн дээд хэмжээний уулзалт, форум есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болох гэж байгаа талаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ. Чуулга уулзалтыг “CSR Asia” байгууллагаас зохион байгуулах бөгөөд гадаадын улс орнууд, олон улсын байгууллагын...
эдийн засаг
Ирэх оны хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд зориулж 16 мянган тонн мах бэлтгэн нөөцөлж, худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Нөөц махны урамшуулалд шаардлагатай 16 тэрбум төгрөгийг ирэх оны орон нут...
эдийн засаг
Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Юуны өмнө Сангийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. Сангийн 30 дахь сайд боллоо. Мөн та энэ албанд гурав дахь удаагаа сонгогдож байгаа байх аа? -Ёстой тоолоогүй юм байна. Баярлалаа. -Улсын төсөв улайлаа, Хөгжлийн банк 120 сая төгрөг өдөрт алдаж байна гэсэн бараан м...
эдийн засаг
Бразилын Ерөнхийлөгч Дилма Русеф өчигдөр буюу лхагва гаригт 66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг улсынхаа зам засварын ажилд зориулахаар болсныг мэдэгджээ. Тэрбээр дээрх хөрөнгө оруулалтыг төмөр зам болоод эвдэрч сүйдсэн замын гэмтэлд зориулна гэдгийг онцолсон байна. Ингэснээр  тус улс 10.000 км төмөр зам, 4.7.500 ...
эдийн засаг
“Азийн эдийн засгийн интеграцчлал ба бизнесийн орчин” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр “Хаан жимс резорт” амралтын баазад бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Уг эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Гёнбүгийн их сургууль хамтран зохион...
эдийн засаг
Сангийн сайд Ч.Улаан өчигдөр Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт ажиллан, удирдлага, албан хаагчдад болон үйл ажиллагаанд нь дүгнэлт, албан даалгавар өглөө. Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тулгамдсан ол...
эдийн засаг
Энэ жилийн татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн дансанд зургадугаар сарын 20 гэхэд буцаалт мөнгө орох талаар Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Тавдугаар сарын дунд үед эхний ээлжийн буюу 9800 иргэний дансанд татварын хөнгөлөлтийн буцаалт мөнгө орсон байсан юм. Харин хоёр дахь ээлжинд багтсан хүмүүсийн дансанд ийнхү...
эдийн засаг