news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Дотоодын ү йлдвэрлэл, аж ахуй нэгж үү дийн оршин тогтнох ү ндэс, цаашлаад улс орны х ө гжлийг т ү ргэтгэгч компанийн засаглалын талаар маргааш 09.00 цагт “Кемпински-Х аан палас” зочид буудлын хурлын танхимд хэлэлцэх гэж байна. Энэ нь “Монгол дахь компанийн засаглал: Боломж, тулгарч буй х ү ндрэл сорилууд” дугуй ширээни... | эдийн засаг |
Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани зорчигчдын ачаа тээшний шинэ үнийн тариф мөрдөж, үнээ бууруулах болсноо мэдэгджээ. Тус компанийн албаны хүмүүсийн мэдээлснээр өчигдөр буюу даваа гаригаас эхлэн тус компани ачаа тээшний үнэдээ өөрчлөлт хийх болсныг Өмнөд Солонгосын Yonhap мэдээллийн агентлаг... | эдийн засаг |
Өнгөрсөн оны эхнээс яригдаж эхэлсэн Евро бүсийн орнуудын эдийн засгийн хямралыг даван гарах, шийдвэрлэхэд дөхөм болох үүднээс хөрөнгийн төвлөрөл бүхий эрсдлийн буюу санхүүгийн тогтвортой байдлыг хангах санг байгууллаа. Энэхүү сан нь Европын орнуудын эдийн засгийн тогтвортой байдлыг тэнцвэржүүлэх, хадгалах болон евро... | эдийн засаг |
Ажилдаа орж байгаа Европын тогтворжуулалтын байнгын ажиллагаатай санд ААА гэсэн чансааны дээд зэргийг олгож буйгаа Fitch агентлаг зарлав. Fitch үнэлэхдээ, ESM сан нь хангалттай хөрөнгө мөнгөтэй, хэрхэн ашиглах механизмаа сайтар боловсруулсан гэлээ. Олон улсын чансааны агентлаг Fitch агентлаг Европын тогтворжуулалтын ме... | эдийн засаг |
Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2012, 2013 оны өмнөх дүгнэлтээ эргэн харсан тухай Agence France-Presse мэдээлжээ. ОУВС “Дэлхийн эдийн засгийн төлөв” нэртэй илтгэлээ аравдугаар сарын 8-ны даваа гаригт танилцуулсан байна. Шинжээчдийн шинэ дүгнэлтээр дэлхийн эдийн засаг 2012 онд 3,3 хувиар, 2... | эдийн засаг |
Саудын Арабын вант улсын Газрын тосны сайд Али ал-Найми өчигдөр газар тосны олборлолтоо нэмэгдүүлж, үнэ бууруулах асуудлаар албаны хүмүүс хэлэлцэж буй тухай мэдэгджээ. Тус улс одоогийн байдлаар өдөрт 10 сая баррель газрын тос олборлож буй бөгөөд цаашид 12 сая болгон нэмэгдүүлэх боломжтой гэнэ. “Манай улсын хувьд дэлхий... | эдийн засаг |
Дэлхийн банкнаас Монгол Улсын санхүүгийн байдлын талаарх судалгааг гаргажээ. Ингэхдээ санхүүжилтийн хүртээмж, хөрөнгийн зах зээл, орон сууцны санхүүжилт гэсэн гурван чиглэлээр судалгаа, зөвлөмж гаргасан талаараа өнөөдөр танилцууллаа. Монгол Улс шиг хөгжиж буй орны хувьд эдийн засгийн өсөлтөө цаашид хадгалж, тогтвортой ... | эдийн засаг |
Шинжааны Хами тойргийн хөвөнгийн талбайд. Фото AFP Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах районд хөвөнгийн түүхий эдийн ургац хураалтаар дээд амжилт тогтоосон байна. Тэд дунджаар нэг га талбайгаас 12,6 тонн хөвөн хураажээ. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр тэд туршилтын талбайд дээд амжилт тогтоосон гэнэ. Тодруулбал, му ... | эдийн засаг |
Сүүлийн үед алт, нүүрс зэрэг ашигт малтмалын хажуугаар шатдаг занар гэх нэр олон сонсогдох боллоо. Уг чулуулгийг боловсруулаад шингэн түлш, нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүч гаргаж авах боломжтой гэж эрдэмтэн, судлаачид ярьж байна. Шатдаг занар нь нүүрсээс дутахааргүй илчлэгтэй, задрал сайтай ашигт малтмал гэнэ. Энэ бүтэ... | эдийн засаг |
Хэмнэлтийн арга хэмжээгээ чангатгаж байгаа тухай Португалийн Засгийн газар зарлав. Ингэснээр олон нийтийн жагсаал, цуглаан болон эдийн засгийн зогсонги байдалд орно гэсэн түгшүүрийг шинжээчид хэлж байна. Португали хэмнэлтийн арга хэмжээг чангатгаж, 2013 оны татварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр болж байна. Төлөвлөгдсөн ... | эдийн засаг |
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” (ЭТИС) хөтөлбөрийн хүрээнд “Герман-Монголын бизнесийн өдрүүд” чуулга уулзалт, үзэсгэлэнг аравдугаар сарын 22-24-нд “Blue Sky Tower”-ын хурлын танхимд зохион байгуулах юм. Германы компаниудын технологи, бизнесийн менежмен... | эдийн засаг |
Канадын Монреаль хотод төвтэй, төмөр зам, хүнд даацын замын технологийн зөвлөх компани CANARAIL Монгол Улсад салбараа нээхээр болжээ. “CANARAIL” компанийн ерөнхийлөгч Мигель Валеро Улаанбаатар хотод салбараа нээж буйг өчигдөр мэдэгдэж, энэ шийдвэр нь тус компанийн стратегийн гарц хэмээсэн байна. Тэрбээр "Эдийн засаг нь... | эдийн засаг |
“Монгол Улс өнөөдөр эдийн засгаа нүүрсээр тэтгэнэ” хэмээж байгаа ч харамсалтай нь газрын баялагт сохроор найдаад суух нь утгагүй хэрэг. Учир нь олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ савлаж, түүнчлэн уг бүтээгдэхүүний хамгийн том зах зээл гэх хятад ах нарын халаас найдваргүй болж эхлэв. Нөгөөтэйгүүр бид Хятадад 20, 30 с... | эдийн засаг |
Өмнөговь аймаг дахь алт, зэсийн Оюутолгой төслийг хэрэгжүүлэгчдийн нэг “Turquoise Hill Resources” өчигдөр “Ройтерс” агентлагт төслийг цахилгаанаар хангах эрчим хүчний шугамыг тавьж дууссан гэж мэдэгджээ. Төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” групп, “Turquoise Hill Resources” алт зэсийн асар их нөөцтэй ордыг эдийн засгийн эр... | эдийн засаг |
УИХ-аар Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх жилийн төсвийн хэрэгжилтэд нөлөөлөх нэг сөрөг хүчин зүйл бол гадаад талын эдийн засгийн хямрал, түүнээс улбаалсан дотоод эрсдэл юм. Энэ удаа Монгол Улсын 2013 оны төсөвт учирч болох эрсдлүүдээс тоймлож үзье. Хойтон жилийн төсвийг долоон их наяд төгрөгт ... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн салбар зөвлөлийн макро эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах дэд зөвлөлийн хуралдаан өнөөдөр “Иргэний танхим”-д болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын төсвийн болон эдийн засгийн байнгын хороод хамтран зохион байгуулж буй энэ хүү хуралдааныг ... | эдийн засаг |
Монгол Улс хөрсөн дороо хэдэн зуун сая тонн газрын тосны нөөцтэй байдаг атлаа харь орноос шатахууны 98 хувийн хамааралтай байдгийг уншигч та мэднэ. Гэтэл 2000 оноос нааш манай улсын нутаг дэвсгэр дээр нефтийн чиглэлээр хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулдаг гадны компаниудыг төр, түшээд маань алган дээрээ бөм... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой” ХК баруун Цанхид гэрээт олборлогчоор хамтран ажиллахаар урьсан “Пибоди Энержи”-тэй хэлэлцээ хийж эхлээгүй байна. Энэ долоо хоногт хэлэлцээгээ эхлүүлэхээр төлөвлөж, “Пибоди”-гийн захирлууд Улаанбаатарт ирээд байгаа ч “Эрдэнэс Тавантолгойн” шинэ захирал Я.Батсуурь Өмнгөговь руу ажлаар явсан байгаа ю... | эдийн засаг |
Герман болон Европын орнуудад тэрбумтнуудын татварыг нэмэх тухай асуудал маргаан дэгдээжээ. Үнэн хэрэгтээ тийм татварын давуу тал нь дутагдлаасаа даваад байх юмгүй аж. “Зүүнтнүүд”, социал демократууд болон Үйлдвэрчний эвлэлээс санаачилсан хөрөнгийн татвар буюу баячуудад нэмэн ноогдуулах татвар Германд хэрэгтэй юу гэсэн... | эдийн засаг |
Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийг НДЕГ-аас гаргажээ. 2012 оны жилийн эцсийн байдлаар 685.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулахаас 750.4 тэрбум төгрөг нийгмийн даатгалын санд оруулжээ. Энэ нь орлогын төлөвлөгөөг 109.5 хувиар биелсэн үзүүлэлт юм байна. 2012 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжэ... | эдийн засаг |
ОХУ-ын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах зорилготой үзэсгэлэн яармагийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Эрхүү хотноо арванхоёрдугаар сарын 7-12-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн худалдааны үеэр мөн бизнес уулзалт болох ба үүнд Эрхүү хотод суугаа Монголын кон... | эдийн засаг |
Монгол Улс үйлдвэржилтийн шинэ эрин үеийн түүчээнд явж буй гэдэг. Энэ ч утгаараа үйлдвэржилтийн талаарх бодлого, үйл хэргийг эрчимжүүлэх шаардлага буй. Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэрлэл эрхлэгчдийн мэргэжлийн холбоод хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” чуулганыг аравдугаар сарын 20-нд Төрийн ордонд зохи... | эдийн засаг |
“Ганабелл” институтийн урилгаар АНУ-ын Мичиганы их сургуулийн таван багш Монгол Улсад эдийн засгийн хөгжлийн талаарх зөвлөмж өгөхөөр ирсэн талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд боллоо. Тэд хөгжиж буй Монгол орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх зөвлөмжийг хүргэхдээ судалгаанд үндэслэнэ гэдг... | эдийн засаг |
ОХУ шатахууны экспортынхоо татварыг энэ сарын эхээр 6.4 хувиар нэмсэн бол төд удалгүй “Роснефть”-ээс Монголд нийлүүлэх шатахууны импортын үнэ нэмэгдсэн юм. Ингэхдээ А-80 бензин тонн нь 1101 ам.доллар байсан бол 1133 болж, 32 ам.доллараар, А-92 бензин 44 ам.доллараар нэмэгдэж, 1345 болсон. Харин А-95 төрлийн бензиний үн... | эдийн засаг |
“MMC” буюу “Энержи Ресурс” компани сөрөг үнэлгээ авсан нь өрийн дарамт болон ашиг орлого нь суларсантай холбоотой юм. Компани зээл олгогчдоос татгалзсан хариу сонсч байгаа ч санхүүгийн жилийн эцсээр одоогоос ч илүү татгалзсан хариу авна гэж Мүүдийс үзжээ. Түүнчлэн “MMC”-ийн тохируулсан өр буюу тохируулсан “EBITDA” нь и... | эдийн засаг |
Европын холбооны гишүүн орнуудын лидерүүдийн ээлжит саммитаар банкны хяналтын нэгдсэн байгууллага байгуулахаар тохиролцох бололтой. Евро бүсийг хямралаас гаргах бусад асуудлаар шийдвэр гаргах нь ээдрээтэй хэвээр байна. Аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Европын холбооны гишүүн орнуудын лидерүүд Бельгийн нийслэлд ээлжи... | эдийн засаг |
Цагаан сар хаяанд ирлээ. Жил бүр шинэ жил, Цагаан сарын баярын үеэр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ёс юм шиг өсч жирийн иргэдэд дарамт болдог. Энэ үеэр импортын бараа бүтээгдэхүүний 90 хувь нь дамждаг Замын-Үүд боомтод улирлын чанартай хэт их ачаалал бий болдог нь үнийн өсөлтөд нөлөөлж байгаа. Тиймээс М... | эдийн засаг |
Грек евро бүсээс гарлаа гэхэд үр дагвар нь”даалууны өрөлт нурахтай” адил. ХБНГУ-д танилцуулсан судалгааны үр дүн дэлхийн эдийн засгийг доройтно гэж үзжээ. Грек евро бүсээс гарлаа гэхэд дэлхийн эдийн засаг уналтын байдалд орж болох тухай аравдугаар сарын 17-нд танилцуулсан Бертельсманы сангийн захиалгат илтгэлийг зохиог... | эдийн засаг |
Шинэчлэл хийхэд нь Грект илүү хугацаа олгохын төлөө Европарламентын дарга өөрийн үгийг хэллээ. Европын холбооны саммит дээр Грект тусламжийн ээлжит транш өгөх талаар ярилцах юм. Европын парламентын дарга, социал демократ Мартин Шульц (MartinSchulz) улсынхаа санхүүг цэгцлэн бүтцийн өөрчлөлт явуулахад нь Грекийн засгийн... | эдийн засаг |
Сүүлийн үед "Оюутолгой" төслийн гэрээнд өөрчлөлт оруулна гэж хөөрцөглөх улстөрчид олширлоо. Энэ талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа. -УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хариуцлагатай уул уурхай" төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийг хуралдуулсан. Энэ Удирдах зөвлөлд Засгийн... | эдийн засаг |
Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй, зөөлөн ундаа үйлдвэрлэгч Coca-Cola ундааны борлуулалт сүүлийн үед эдийн засаг нь удаашралтай байгаа Хятадын зах зээлд өссөн үзүүлэлттэй гарчээ. Coca-Colа компанийн албаны хүмүүсийн мэдээлснээр сүүлийн гурван сард Colа-ны худалдаа Хятадад долоон хувиар өссөн байна. Дээрх үзүүлэлтийг ... | эдийн засаг |
Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай орон нутгийн тусгай хамгаалалттай газарт “Рэйт парагон дрийлэнг” гэдэг компани өнгөрсөн есдүгээр сард өрөмдлөг хийгээд, эвдсэн газраа нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөлгүй явсан байна. Энэ газрыг 2003 онд сумын ИТХ Орон нутгийн нөөц, тусгай хамгаалалттай газар болгожээ. Гэтэл “... | эдийн засаг |
Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 100 МВт-ын турбингенератор шинээр суурилуулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкнаас зохих журмын дагуу санхүүжүүлж, 2014 оны 6 дүгээр сард багтаан дуусгах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгажээ... | эдийн засаг |
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг АМГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хууль бус хэд хэдэн үйлдлийг мөрдөн байцаал... | эдийн засаг |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээг өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга, дэд сайд Б.Цогтгэрэл, Ц.Туваан, тус яамны Төрийн нарийн бичги... | эдийн засаг |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн гол сэдэв олон жил яригдаж буй V цахилгаан станцын тухай асуудал байв. ДЦС-5-ыг III станцын баруун талд барихаар шийдвэр гарч, тендер зарлан, шалгаруулалт явагдаж байсан ч төлөвлөсөн газрыг нь 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг, газар чөлөөлөхөд 55 тэрбум төгрөг шаард... | эдийн засаг |
“Үйлдвэржилтийн шинэ эрин үе” чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл удирдан явуулж байгаа бөгөөд барилгын материалын, хөнгөн, хүнд, химийн үйлдвэрийн салбарын нэгдсэн хуралдаанаас баталсан төслийн танилцуулгыг хийх юм байна. Яг одоо Эдийн засгийн хөгжлийн яамны т... | эдийн засаг |
Хаана, ямар албанд томилогдох нь бүрхэг байсаар өдийг хүрсэн МҮАН-ын дарга М.Энхсайхан өчигдөр орой шинэ албанд томилогджээ. М.Энхсайханыг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Төрийн өмчийн хороо хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Өчигдөр орой “МТЗ” ТӨХК-и... | эдийн засаг |
Европын холбооны 27 гишүүн орны лидерүүдийн уулзалт энэ сарын 18-19-нд Брюссель хотноо боллоо. Санхүүгийн зах зээл тайван тогтуун байгаа ч ээлжит “шуурга”-наар өөрчлөгдөж болох талтай хэмээн шинжээч Бернд Ригерт үзжээ. Брюсселийн ЕХ-ны саммит өндөрлөлөө. Европын холбооны орнуудын төр, засгийн тэргүүн нар өөрсдөдөө ам... | эдийн засаг |
Энэ жил манай улс 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч есдүгээр сарын байдлаар ердөө 11 сая тонныг гаргаад байна. Өмнөговь аймгийн Овоот толгой, Тавантолгой нүүрсний ордоос нүүрс олборлодог таван компани нийлээд өнгөрсөн жилд 25 сая тонн нүүрс экспортолж, улсын төсөвт нэг тэрбум гаруй ам.долларын орлого төвлөрү... | эдийн засаг |
Монгол Улсад “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” эхэлж байгааг зарлаж, энэ үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд болсон. Харин өнөөдөр ҮХАА-н сайд Х.Баттулга хүнд үйлдвэрлэлийн салбарт хамаарах ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монголын нүүрсний ассоциаци, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн хол... | эдийн засаг |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” хурал өнгөрсөн бямба гаригт Төрийн ордонд болсон билээ. Нээлтийн арга хэмжээнд ҮХАА-ын сайд Х.Баттулгын хэлсэн үгийг хүргэж байна. Энэ хуралд хүрэлцэн ирсэн эрхэм Үйлдвэрлэгчид салбар хо... | эдийн засаг |
Монголын мянганы сорилтын сангийн хөтөлбөр эдүгээ дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж буйгаас бидний хамгийн сайн мэдэх нь “Цэвэр агаар” төсөл юм. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн болохоор энэ чиглэлээр дагнасан төслийн нэг нь Монголын мянганы сор... | эдийн засаг |
АНУ Өнгөрсөн долоо хоногуудад АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд холимог гарсан нь эдийн засгийн тодорхой бус байдлыг илүүтэйгээр мэдрүүллээ. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өссөн S&P Case-Shiller Composite 20 индекс 2012 оны 7 дугаар сард өссөн хэвээр байсан. АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн түвшин 2012 о... | эдийн засаг |
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран таван чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллахаар боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар энэ асуудлаар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Нефть шатахуун, ма... | эдийн засаг |
“Рио Тинто” 2013 оны эхний хагаст уурхайгаа ажиллуулж эхлэхээр яарч байх хооронд Монголчуудын байгалийн баялгаасаа илүү ихийг хүртэх гэсэн сонирхол тээг үүсгэхээр байна гэж гадны хэвлэлүүд болгоомжлуулж байна. 2009 онд байгуулсан 6,2 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцэх тухай ... | эдийн засаг |
“Eagle” телевизийн “Таны цаг” хөтөлбөр өдөр бүр 11.30 цагаас “Төсөв-2013” сэдвийн хүрээнд иргэдийн саналыг шууд утсаар хүлээн авч байгаа билээ. “Таны цаг” хөтөлбөр өнөөдрийн дугаартаа “Уул уурхайн салбар ба төсөв” сэдвээр иргэдийн саналыг сонсох тул та уул уурхайн салбар хийгээд 2013 оны төсвийн талаарх санал бодлоо эн... | эдийн засаг |
Нэткапитал санхүүгийн корпорацийн ТУЗ-ын дарга Д.Сүндийтэй ярилцлаа. -“Нэткапитал”-ыг хүмүүс зээлийг шуурхай олгодог гэдгээр нь сайн мэднэ. Байгууллагынхаа талаар та танилцуулж ярина уу. -Нэткапитал санхүүгийн корпораци байгуулагдаад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэр... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр 12.00 цагаас Уул уурхайн үндэсний ассоциацийг шүүхэд өгөх асуудлаар Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа. Тэрбээр тус ассоциацийг хариуцлагагүй ажиллаж байна гэж эрхэм гишүүн үзэж энэ талаараа сэтгүүлчдэд тайлбарлахаар болжээ. ... | эдийн засаг |
Бүх монголчуудын найдлага болсон “Оюутолгой”-н ашиглалт хүлээж, хүсч найдаж байсныг бодоход удаан ч гэсэн урагшилж байна. Мөн л хүлээж, хүсч байсанчлан монголчууд “Оюутолгой”-гоос ашиг хувиа хүртэж чадаж байна уу гэсэн асуулт эргэлзээтэй хэвээр, магадгүй бүр салхинд далдчин бөхөх гэж байгаа зулын гэрэл шиг сүүмгэр хэвэ... | эдийн засаг |
Монгол Улсын цагаар өнөөдөр Италийн ерөнхий сайд Марио Монти, Испанийн ерөнхий сайд Мариано Рахой нар Испанийн эдийн засгийн нөхцөл байдал болоод шаардлагатай зээл тусламжийн талаар Мадрид хотод уулзалдаж байна. Испанийн Засгийн газар болоод Сангийн яамны мэргэжилтнүүд Европын төв банкнаас нэмэлт зээл авах сонирхолтой ... | эдийн засаг |
Өвлийн идшээ бэлтгэх, намар оройн цагаар махны үнэ тэнгэрт хаддаг гэсэн айдас иргэдийн дунд байдаг бол сүүлийн үед мах хямдарсан талаарх эерэг мэдээлэл байна. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар нийслэлчүүдийн ихээр очдог “Хүчит шонхор” хүнсний захад: Хонины мах /цул болон ястай мах/-4700-5000 төгрөг Үхрийн гуяны цул мах... | эдийн засаг |
Дэлхийн банкнаас гишүүн орнуудынхаа хөгжлийн тухай бүхий л төвшний судалгааг гаргадаг ёсоор Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх судалгааг өнөөдөр 14.30 цагт танилцуулах гэж байна. Монгол Улсын тухайд Дэлхийн банкнаас энэ судалгааг улирал бүр тасралтгүй хийдэг бөгөөд улс орны эдийн засгийн талаарх сүүлийн... | эдийн засаг |
Уул уурхайн салбар, улс орны хөгжлийн талаар ярих болоход яах аргагүй хөндөгддөг, харамсалтай нь өнөөдрийн хувьд жирийн иргэдийн эрээд сураад ч мэдээллийг нь олох бүү хэл учрыг нь ч тухайлан ялгах аргагүй болоод байгаа асуудал бол төмөр зам. Гэхдээ одоогийн байгаа ганц төмөр замын ачаа тээвэр, Замын-Үүдийн ачааллын тух... | эдийн засаг |
АНУ-ын “Пибоди энержи” компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн тавьсан “Цанхийн баруун хэсэгт оператороор ажиллах” саналыг “судалж үзье” хэмээн буцаагаад байгаа билээ. Энэ саналыг тавих үед “Пибоди” стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулалтад “дээгүүр давхих нь” гэсэн таамаглалыг эдийн засагчид хийж байсан. Энэ талаа... | эдийн засаг |
Швейцарийн хамгийн том банк болох UBS банк ажилчдыг чадавхжуулах бодлого хэрэгжүүлж байгаагаа зарлан үүнийг хэрэгжүүлэхийн тулд 10 мянган ажилчныг цомхотгохоор боллоо. Ингэснээр тус банк 100 тэрбум еврогийн хэмнэлт гаргах бөгөөд үүнийгээ ажилчдын цалин хангамжийг дээшлүүлэхэд зарцуулах аж. “Бид харилцагчиддаа үзүүлэх ү... | эдийн засаг |
Евро бүсийн орнууд хямралын үед үнэт металлын нөөцдөө анхаарахгүй байгаа талаар Герман шүүмжилжээ. Тус улс алтны нөөцөөрөө АНУ-ын дараа ордог бөгөөд 3396 тонн алттай гэдэг. Түүний өнөөгийн зах зээлийн үнэ нь 143 тэрбум евро. Үүнийхээ 31 хувийг Герман өөртөө буюу Майн дахь Франкфурт дахь Немецийн холбооны банкинд хадгал... | эдийн засаг |
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Гүн-Галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт “Ти энд Пи” болон “Занарт уул” компани хууль бус ажиллагаа явуулж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоожээ. Тодруулбал, “Ти энд Пи” компани нь хайгуулын а... | эдийн засаг |
“Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ төрлийн импортын бараа бүтээгдэхүүн, барилгын материалын тээвэрлэлтийг хурдасгах ажлыг эхлүүлсэн тухай Төмөр замын газраас мэдээлж байна. Тодруулбал, өнөөдрөөс /2012.10.29/ эхлэн зөвхөн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн... | эдийн засаг |
ФОТО: Reuters Олон нийтийн Facebook сүлжээний IPO амжилтгүй явагдахын өмнө нууц мэдээлэл тараасны төлөө Citigroup хоёр сая ам.долларын торгууль төлөх болсон тухай Bloomberg бичжээ. Зөрөлдөөнөө зохицуулах хүрээнд банк уг мэдээллийг алдсан хариуцлагатан Технологийн тасгийн ахлах мэргэжилтэн Махаунейг ажлаас нь халсан ба... | эдийн засаг |
Монголбанк өчигдөр /10 дугаар сарын 30/ хуваарь ёсоор гадаад юалютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк 1397.5 төгрөгийн хаалтын ханштайгаар 10 сая ам.доллар худалджээ. Харин юанийн дуудлага худалдаагаар Монголбанкна... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандан өнөөдөр асуулт тавьсан байна. Эрхэм гишүүний асуулга Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Terra energy” компанитай холбогджээ. Учир шалтгааныг тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 9-нд тус компанийн ажилтан БАлтангэрэл нь УНИ 72-81 у... | эдийн засаг |
“Оюутолгой” компанийн төслийн менежментийн мэргэжилтэн С.Гантуяа аравдугаар сарын 23-нд удирдлагууддаа Монгол ажилчдын хөдөлмөрийг шударгаар, ялгаварлалгүй үнэлэх нөхцөл бүрдүүлэхийг хүссэн захидал явуулснаас болж ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ. Энэ асуудлыг тодруулахаар news.mn “Оюутолгой” ХХК-д хандлаа. “Оюу Тол... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой” IPO дахин жилээр хойшлохоор болжээ. Хөрөнгийн зах зээлийн уналт болон Хятадын кокжсих нүүрсний зах зээл дээр эрэлт буурч, үнэ унаж байгаа учраас 2013 оны есөн сар хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гарахыг хүлээх хэрэгтэй боллоо. IPO гаргасан ч амжилт олохгүй байх ... | эдийн засаг |
Гадаад худалдааны нэгэн чухал асуудал болох цаг хугацаа хамгийн ихээр алддаг бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрэх үйл явцад “Time Release Study" буюу “Цаг хугацааны судалгаа”-г аравдугаар сарын 16-26-ныг хүртэл хийсэн байна. Тодруулбал, АНУ-ын Олон улсын хөгжлийн (USAID) –ийн “Бизнесийн дэмжих санаачлага” төсөл, Гаалийн е... | эдийн засаг |
Тэрбумтан Роберт Фридландын байгуулсан “Айванплатс” /Ivanplats/ компани Торонтогийн хөрөнгийн биржээс 300,8 сая канад доллар (304.7 сая ам.доллар) босгожээ. Хамгийн сүүлд Канадын хөрөнгийн зах зээлээс уул уурхайн компани 2010 онд 348 сая канад доллар босгож байжээ. “Айванплатс” 63,3 сая шрихэг хувьцаагаа тус бүрийг нь... | эдийн засаг |
Алт олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг “Barrick Gold” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхийлөгч Питер Мунк өдгөө 85 нас хүрч байна. Түүний зиндааны бизнесмэнүүдийн дунд ийм өндөр настай хүн дэлхийд ховор. Гэсэн хэдий ч тэрбээр гавьяаны амралтандаа гарах нь байтугай огт ондоо салбарт хүчээ үзэж байна. Түншүүдийн ха... | эдийн засаг |
Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч С.Болдтой үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНД ИНФЛЯЦИ БУУРНА -Өнгөрсөн долоо хоногт Монголбанк Засгийн газартай нэлээд олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар яриага... | эдийн засаг |
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл” УИХ-аар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай мөнгөний бодлогын талаар ярилцлаа. -Ирэх оны мөнгөний бодлогын асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Тэгэхээр хоёулаа 2013 оны үндсэн чиглэлийн талаар яриагаа эхлэх үү? -Би... | эдийн засаг |
Далайн хар салхи, байгалийн гамшигт үзэгдлийн дараа тухайн бүс нутагт шатахууны үнэ огцом өсч, зарим шатахуун түгээх газрууд дураараа үнэ нэмдэг нь гэм биш зан гэнэ. Харин АНУ-ын зүүн эргийг хамарсан Сэнди хар салхи багагүй хохирол авчирсан ч шатахууны үнэд тэгтэл өөрчлөлт оруулахгүй гэж шинжээчид ярьж байгаа аж. АНУ-ы... | эдийн засаг |
Хятад уурхайчин. Фото Reuters Гуравдугаар улирлын дүнгээр хятад компаниудын өр ихээхэн өсчээ. Энэ нь үндэсний эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой гэж The Financial Times бичжээ. Өнгөрсөн 7-9 дүгээр сарын хугацаанд тайлангаа тавьсан компаниудын 66 хувьд нь төлөгдөөгүй өрийн хэмжээ нэмэгдсэн байв. Компанийн худ... | эдийн засаг |
BlackBerry ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Research In Motion” компани хэрэглэгчдийн удаан хүлээж буй ухаалаг гар утасны шинэ хувилбарыг дэлхийг тойрон нисч буй wireless-тай 50 онгоцон дотор туршиж байгаа талаар өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ. Ирэх оны нэгдүгээр улиралд BlackBerry-гийн шинэ илүү ухаалаг утас худалдаанд... | эдийн засаг |
Нэг хэсэг намжих нь уу гэсэн горьдлого тээж байсан үнийн доргионы дараагийн давалгаа үүсэх нь тодорхой боллоо. Шатахууны үнэ юу угүй өсөх хэд хэдэн шалтгаан гарч ирэв. ОХУ-д дотооддоо АИ-92 бензины хомсдолтой байгаа. Учир нь гэвэл АИ-92 дэлхийн стандартын шатахуун биш гэж үзээд томоохон нефтийн үйлдвэрүүд дээрээ техник... | эдийн засаг |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэв. УИХ-аас өнгөрсөн хавар баталсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач хол... | эдийн засаг |
Монгол Улс БНСУ-тай хамтран ажиллах эдийн засгийн хамтын ажиллагааны 2013 оны үндсэн чиглэлийг тодорхойлох гэж байна. Тодруулбал, дээрх зорилгоор “Монголын эдийн засаг,бизнесийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага БНСУ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагааны боломж” сэдэвт ажил хэрэгч уулзалтыг Монголд суу... | эдийн засаг |
Шатахууны үнэ литр тутамдаа нэмэгдэх сураг чих дэлслээ. Энэ талаар дизель түлшний бодлогыг зангидах учиртай Уул уурхайн яамнаас тодруулах гэтэл олон нийтэд хэрэгтэй мэдээлэл өгчихөөр албаны хүн алга байлаа. Харин тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид хэвлэлийн төлөөлөгчөөрөө “Одоогоор тодорхой мэдээлэл өгөх б... | эдийн засаг |
УБТЗ өнгөрөгч аравдугаар сарын 12-ний өдөр 1082 вагон буюу 63500 тонн ачаа ачиж нэг хоногт ачсан ачааны хэмжээг шинэчилсэн. Сарын нийлбэр дүнгээр 27590 вагонд нэг сая 533 мянган тонн ачаа ачиж төлөвлөгөөг 11.87 хувиар давуулан биелүүлсэн түүхэн дээд амжилтыг шинэчилжээ. Оны эхнээс өссөн дүнгээр 13 сая 397 тонн ачаа ач... | эдийн засаг |
ОХУ-ын шатахуун нийлүүлэгчид үнээ нэмснээс бол “НИК” ХХК ойрын өдрүүдэд буюу ирэх долоо хоногоос нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг 200-230 төгрөгөөр нэмэх болсон талаар НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Халиунбат NEWS.mn-д мэдээллээ. Өнгөрсөн аравдугаар сард “Роснефть” компанийн Монголд нийлүүлсэн АИ-92 бензин нэг тонн нь... | эдийн засаг |
Дэлхийн банкнаас Ази тивийн хоёр дахь ядуу буурай улс болох Мьянмарт анх удаа их хэмжээний зээл олгохоор болжээ. Тодруулбал, тус улсын алслагдсан бүс нутагт зам, гүүр, сургууль, эмнэлэг барихад зориулж 80 сая ам.долларын зээл олгохоор болсон байна. Сүүлийн үед Мьянмарын Засгийн газраас эдийн засаг, улс төрийн болон бу... | эдийн засаг |
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газраас ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл авахаар хэдэнтээ очоод ч бүтсэнгүй. Ашигт малтмалын газрын хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан мэдээлэл авах гэж байгаа албан тушаалтнаас цаг авах ёстой гэсэн дүрэмтэй гэнэ. Гэт... | эдийн засаг |
Евро бүсийн ажилгүйдлийн төвшин хамгийн өндөр үзүүлэлт болох 11,6 хувьд хүрчээ. Хямралд нэрвэгдсэн Испани, Грект энэ үзүүлэлт хамгийн өндөр байгаа юм. Энэ талаар Европын статистикийн “Eurostat” албанаас мэдээлсэн байна. Есдүгээр сард евро бүсийн 17 оронд ажилгүйдлийн төвшин 11,6 хувьтай байгаа ба эдгээр оронд нийт 18,5... | эдийн засаг |
ОХУ-ын “Роснефть” компани Монголд нийлүүлж буй шатахууны үнээ дахин нэмэх болсон учир Монголын нефьт импортлогчид шатахууны үнээ нэмж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Өнөөдрийн гол сэдэв болоод буй эл асуудалд Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулт өгөхдөө “Нөхцөл байдал ийм байгаа ч шатахуун импортлогч компаниудыг За... | эдийн засаг |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нэг чухал асуудал хэлэлцсэн нь Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт байв. Хэдийгээр бүр 2010 онд төрөөс баримтлах бодлогыг батлан гаргасан нь ч одоогоор I шатны ажил нь ч хэрэгжиж эхлээгүй хүлээлтийн байдалд байгаа. Төмөр замын I буюу Даланзадгад-Тавантолгой-Сайнш... | эдийн засаг |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр шатахууны үнийн асуудлаар иргэдэд таатай мэдээлэл дуулгалаа. Эрчим хүч, газрын тосны асуудалд ОХУ-аас шууд хамааралтай Монгол Улсын хувьд хойд хөршөөс манайд нийлүүлж буй шатахууны үнээ нэмсэн нь гол асуудал болоод байгаа... | эдийн засаг |
Монгол-Оросын найрамдлын гэрээний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Түүхт ойг тохиолдуулан Монгол-Оросын Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд “Ворота в Азиф-2012” олон улсын үзэсгэлэн энэ дүгээр сарын 6-8-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох гэнэ. Үзэсгэлэн болон дугуй ширээний ярилцлагыг Монголын Үнд... | эдийн засаг |
Монголд нийлүүлж буй шатахууны үнээ өнгөрсөн сард тонн тутамд нь 44 ам.доллараар нэмсэн ОХУ энэ сард дахин үнээ нэмэх нь бараг тодорхой болоод байна. Үүнээс шалтгаалаад шатахууны үнэ нэмэгдэх тухай мэдээллийн дагуу нефть импортлогч компаниудтай холбогдож байна. “НИК” ХХК дээрхи үнийн өөрчлөлттэй холбоотойгоор ирэх дол... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэржилтийн талаар олон зорилт дэвшүүлж, энэ салбарт үсрэнгүй ахиц гаргахаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг Ерөнхий сайдын ивээл дор өнгөрөгч сард Төрийн ордонд болсон “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээгээр зарлаж, таван салбарт хэрэгжүүлэх хөтөлб... | эдийн засаг |
“Цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор утаагүй эко түлш бэлтгэх үйл ажиллагааг хэд хэдэн компани хариуцаж байна. Тэдгээрийн нэг болох Дархан-Уул аймгийн Дархан сумын “Шарын гол энерго” ХХК-ний ерөнхий захирал Ж.Батболдоос тодрууллаа. Тус компани дээр очиход нийслэлийн хэрэглэ... | эдийн засаг |
Саудын Арабын вант улс ирэх хорин жилд эрчим хүчний салбараа шинэчилж, 100 хувь сэргээгдэх эх үүсвэр ашигладаг болохоор төлөвлөж байгаа тухай хунтайж Турки аль-Файсал Бразильд болсон Дэлхийн эдийн засгийн зөвлөгөөний үеэр мэдэгджээ. Саудын Араб 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглагч орон болохын тулд сэргээгдэх эрчим ... | эдийн засаг |
Засгийн газар, Монголбанктай гэрээнд гарын үсэг зурснаар шатахууны үнийг нэмэхгүй байх боломжтой болсон хэмээн өчигдөрхөн Уул уурхайн яамнаас мэдээлсэн ч зарим нефть импортлогчид өнөөдрөөс эхлэн орон нутагт шатахуунаа нэмэгдсэн үнээр зарж эхэлсэн талаар мэдээлэл ирлээ. Тухайлбал, “Жаст-Ойл” компани Архангай аймгийн Цэ... | эдийн засаг |
“Цахилгааны ачаалал, хэрэглээ нэмэгдэж байгаа ч эрчим хүчний доголдолд орохгүй гэдэгт найдаж, тайван байж болно” хэмээн Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтий хэлтэсийн дарга П.Товуудорж news.mn-д мэдээллээ. Тэрбээр мөн “Эрчим хүчний доголдолд орохгүй. Энэ жилийн эрчим хүчний хэрэглээ яаж өсөх тухай төлөв... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /11 дүгээр сарын 8/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 12.2 сая ам.доллар худалдан авах болон 13.7 сая ам.доллар худалдах саналыг Монголд банкинд ирүүлсэн бол ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд уг арилжаанд ... | эдийн засаг |
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Батмөнх агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй авиа компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. УИХ-аар иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын асуудал хэлэлцэгдэж байгаа. Тиймээс агаарын тээврийн ажиллагаа эрхэлж буй авиа компаниудыг хүлээн авч уулзаж, тулгамдаж буй ас... | эдийн засаг |
Олон жилийн цаасан дээр “хэвтсэн” V Дулааны цахилгаан станцын байршлыг судалж буй тухай Эрчим хүчний яамнаас мэдэгдэж байна. Байршлыг тогтоосны дараа усны хайгуул, инженер геодези, дулааны судалгаа хийхэд 6-8 сарын хугацаа шаардлагатай. Харин үүний дараа 30-40 сарын хугацаанд нийслэлийн эрчим хүчний тав дахь эх үүсвэри... | эдийн засаг |
Монголын Үндэсний статистикийн хороо улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулах хурлыг өнөөдөр 11.00 цагт зохион байгуулах гэж байна. Тус хороо нь сар бүр ийнхүү эдийн засгийн макро болон микро төвшний судалгаа, гэмт хэрэг, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л үзэгдэл, үйл явцын талаарх мэдээллийг эмхэт... | эдийн засаг |
Орон сууцны санхүүжилтийн корпораци, Бүгд найрамдах Чех улсын “Росс Холдинг” компанитай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэжээ. Орон сууцны санхүүжилтийн корпораци Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа хороололын I хэсэгт эхний ээлжийн 1764 айлын орон сууцны хорооллын төслийг Бүгд найрамдах Чех улсын “... | эдийн засаг |
Ухаалаг гар утас, компьютер, шингэн дэлгэцтэй телевизгүйгээр төсөөлөхийн аргагүй орчин үеийн технологижсон ертөнцөд эдгээр өндөр технологийн бүтээгдэхүүний гол түүхий эд болсон газрын ховор элементийн нөөц дэлхийн улс орнуудын өрсөлдөөний талбар болоод байна. Дэлхий дээрх газрын ховор элементийн нөөцийн 35 хувь нь байд... | эдийн засаг |
Монголчуудын ихэнхийн итгэл найдварыг тээсэн “Эрдэнэс тавантолгой” гэдэг компани өнгөрсөн Засгийн газрын үед хальти “амь ороод” өдгөө бүр таг болжээ. Уг нь бол монгол хүн бүрийн ирээдүйд нөлөөлөхүйц ашиг орлого, хөгжил дэвшлийг энэ компаниас хүлээж байсансан. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд томд тооцогдох орд эзэмшдэг энэ к... | эдийн засаг |
Хөрөнгийн зах зээл, санхүүгийн харилцаа гэхээр Монголд шинэхэн бөгөөд анхаарал татсан салбар, гэхдээ хараахан хөгжиж эхлээгүй байна гэж өхөөрдөх маягтай тайлбарладаг. Харамсалтай нь хэдэн жил бид ийнхүү шинэ тулгар хөгжиж байгаа хэмээн ярьж байгаа билээ, хөлд орж ядаж байгаа хэмээх эвийлэх мөртлөө хөлд оруулах талаар ю... | эдийн засаг |
Иберийн нисэхийн компани Испанид үүсээд байгаа эдийн засгийн хямралтай холбоотойгоор шинэ бодлого боловсруулж, “British Airways” компанитай нэгдэх шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэртэй холбоотойгоор 4500 ажилтнаа цомхотгохоор болсон байна. Иберийн нисэхийн компани энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 15 хувийн алдаг... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.