news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Инфляцийн төвшинг тогтоодог хэрэглээний үнийн улсын индексийн үзүүлэлтээр аравдугаар сарын байдлаар инфляци 0.6 хувиар өсчээ. Энэ нь оны эхнээс 12.9 хувь, жилийн өмнөхөөс 15 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ингэж өсөх болсонд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн барааны үнэ 4.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн талаар Ү...
эдийн засаг
Импортын худалдаа эрхлэгчдийг нэг дор цуглуулах  “Дистрибьютер Монголиа-2012” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо”-д нээлтээ хийнэ. Энэ сарын 9-11-нд үргэлжлэх тус арга хэмжээг Дэлхийн худалдааны төв Улаанбаатар ТББ-аас санаачлан зохион байгуулж буй бөгөөд үзэсгэлэн, хурал гэсэн хоёр хэсгээс бүрдэх аж. Үзэсгэлэнд төрийн бо...
эдийн засаг
Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэллээ. Батлагдвал ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Эдийн засгийн хямралын үед төрөөс иргэдийн банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг баталж байсан. Ингэснээр тухайн үедээ нуран унахад ч бэлэн болчихоод байсан банк, санхүүгийн...
эдийн засаг
Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийг хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг  Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2008 оны тавдугаар сард байгуулсан юм. Тиймээс уг барилгын ажлын зураг төслийг Япон улсын “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компаниуд 2009-20...
эдийн засаг
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны аравдугаар сарын байдлаар 132.5 тэрбум төгрөгт хүрсэн талаар Монголын Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Тодруулбал, энэ нь өмнөх сарынхаас 15.5 тэрбум төгрөг буюу 13.2 хувь, жилийн өмнөхөөс 61.5 тэрбум төгрөг буюу 86.6 хувиар өсчээ. Ийнхүү хугацаа хэтэрсэн зэ...
эдийн засаг
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар V цахилгаан станцын байршлын тухай саналыг салбарын яамнаас дөрөв дэх удаа орууллаа. Гэвч энэ удаад мөн саналыг буцаасан байна.V цахилгаан станцыг хотын зүүн хэсэгт Хонхор орчим барихаар тогтоод байгаа ч шийдвэрлэх шаардлагатай асуудал олон байгаагаас ийнхүү хойшилсон г...
эдийн засаг
Оюутолгойн гэрээг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон гэрээг байгуулсан тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт нар энэ сарын 18-нд олон нийтэд нээлттэй халз мэтгэлцэхээр болсон билээ. Гэвч орон нутгийн сонгуулийн өмнө Оюутолгойн асуудлыг улстөржүүлэхгүй гэсэн шалтгаанаар УИХ-ын Тамгын газраас халз мэтгэлцээ...
эдийн засаг
Хятадын Төвбанкны дарга Жоу Сяочуань "Дэлхийн хоёр дахь том эдийн засаг энэ жилийн сүүлээр илаарших шинж тэмдэг харуулж эхэлснийг өнөөдөр албан ёсоор олонд дэлгэх тайлан батална" хэмээн мэдээллээ.   Тэрбээр өчигдөр Бээжинд эхэлсэн Коммунист намын XVIII их хурал дээр зарим үзүүлэлт сэргэж, эдийн засаг тогтворжих тийшээ ...
эдийн засаг
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Хятадаас эрчим хүч импортлох хугацааг 2016 он хүртэл гэж заасан. Тэр болтол уурхай дээрээ цахилгаан станц байгуулсан байх ёстой гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Өнгөрсөн онд Засгийн газар “Оюутолгой” ХК-д 450 мегаваттын, “Эрдэнэс Тавантолгой”-д 350 мегаваттын цахилгаан станц бар...
эдийн засаг
Нийгмийн даатгалын үр өгөөж, үнэ цэнийг иргэд жилээс жилд ухаарч, даатгуулагчдын тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалд эхний 10 сарын байдлаар 687 мянган иргэн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэн байна. Үүний 464.6 мянга буюу 67.6 хувь нь аж ахуй нэгж байгууллагынх, 222.4 мянга буюу 32.4 хув...
эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд алт тэргүүтэй ашигт малтмалын тавааруудын ханш савлагаатай байна. Өнгөрсөн сарын сүүлчээс уруудаж эхэлсэн тус таваарын ханш энэ долоо хоногт харьцангуй уярч өнөөдөр их үдийн байдлаар унци алт   1737 ам.долларт хүрлээ. Энэ нь энэ долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Олон улсын...
эдийн засаг
УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн доод хэмжээг 120 мянган тонн буюу хоёр сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх, мөн шатахууны нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан байдаг. Гэсэн хэдий ч дээрх шийдвэр хэрэгжээгүй, 2008 оно...
эдийн засаг
Шатахуун импортлогч компаниуд өнөөдрөөс эхлээд зарим аймгуудад шатахууны үнээ нэмсэн талаарх мэдээлэл бидэнд ирсэн бөгөөд энэ талаар компаниуд “үнээ нэмээгүй” эсвэл “тодорхой хариу өгөх боломжгүй” гэж байгаа юм. Тухайлбал “Жаст-Ойл” компани өчигдрөөс  Архангай аймгийн Цэцэрлэг, Өвөрхангайн Хархорин суман дахь шатахуун ...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газар МАН-ын Засгийн газартай тооцоо бодож эхэллээ. Ингэснээр тухайн үеийн Засгийн газар, УИХ-ын тогтоолын биелэлтийг шүүрдэн нягталж, алдааг нь засаж  явахыг хичээж байгаа бололтой. Энэ бол төрийн сүлд бүхий албан бланкан дээр бичсэн  бичиг бүхэн бодит ажил хэрэг болох цаг ирснийг харуулж буй хэрэг...
эдийн засаг
УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн доод хэмжээг 120 мянган тонн буюу хоёр сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх, мөн шатахууны нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан байдаг. Гэсэн ч дээрх шийдвэр хэрэгжээгүй, 2008 оноос хой...
эдийн засаг
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Хөгжихийн хэрээр байгаль орчны асуудал сөхөгддөг нь хэнд ч нууц биш. Манай уул уурхайн компаниуд бас нөхөн сэргээлтэд төдийлөн анхаарал хандуулдаггүй, эсвэл “ухсан нүхээ булсан болоод л өнгөрдөг” гэх шүүмжлэл бий. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж өч төчнөөн мянган га газар сү...
эдийн засаг
Монголбанк 12 долоо хоногтой 10.0 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 15.69% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2012 оны 11-р сарын 12-ны байдлаар 12 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 245.0 тэрбум төгрөг болно. 12 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөжийн муруйг бий болгохын тулд муруйн эхний цэгийг Тө...
эдийн засаг
Түрүүч ¹216 /1553/ дугаарт Нинжа нарын хараанд өртсөн газар нутаг хэдхэн жилийн дотор ямар аймшигтай байдалд ордгийг монголчууд хэдийнэ мэднэ. Тухайлбал, Төв аймгийн Заамар, Өвөрхангай аймгийн Уянга, Говь-Алтай аймгийн Бигэр, Хөвсгөл аймгийн Цагаан нуур гээд уртаас урт жагсаалт үргэлжилнэ. Харин өнгөрсөн оноос эхлэн эн...
эдийн засаг
“Миний хүү. Манай Ерөнхий сайдын яриад байсан хямд үнэтэй нүүрс нь ирээ юу. Эмээ нь гал алдах нь байна. Ядаж байхад тэтгэврийн хэдэн төгрөгөө ходоодны хүүдий шиг ууттай нүүрсэнд өгч дууслаа” хэмээн 70 орчим насны нэг эмээ хорооны зохион байгуулагчтай зогсоно. Бас хажуугаар өнгөрч явсан бор нэхийтэй эмэгтэй “Нээрээ одоо...
эдийн засаг
Монголын говьд үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг Азийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэхээр хамтарч ажиллахыг уриаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн ассоциаци, Ханнс-Зайделийн сангаас хамтран зохион байгуулж байгаа “Зүүн хойд Азийн Сэргээгдэх э...
эдийн засаг
Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Дик Ранкенийг урьж ярилцсан юм. Тэд дэлхийн болоод Монголын банк, санхүүгийн салбарын эргэн тойронд сонирхолтой ярилцлага өрнүүлэв. -Оройн мэнд. Та Монголд ямар ажлаар ирсэн бэ? -Монгол бол дэлхийн хамгийн гайхалтай улс орнуудын нэг. Тийм ч ...
эдийн засаг
Евро бүсийн эдийн засаг аажим, аажмаар сайжирч байгаа гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлэв. Ийнхүү сайжрах болсон шалтгаан нь хямралтай байгаа бүх орон дор бүрнээ төсвөө танаж, илүү зардал гаргаагүйтэй холбоотой гэж эдийн засагч тайлбарлаж байна. Өрийн хямралтай байсан зарим орны эдийн ...
эдийн засаг
Нууц өрөө. Үлгэрийн зохиолууд дээр гардагчлан хэзээ баригдсан нь үл мэдэгдэх, хаана барьсан нь мэдэгдэхгүй тийм өрөө гэнэт гараад ирдэг. Харри Поттер зохиолоос харвал гэнэт нээгдээд хүмүүсийг нэг нэгээр нь хөшөөж орхидог. Ядаж байтал тэр өрөөг нь аймшигт могой сахьдаг гэж байгаа. Чухам хэзээ ийм үйл явдал болсон нь үл ...
эдийн засаг
Халуун сэдэв – “Саутгоби Сэндс”. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрс олборлогч “Саутгоби” энэ жил адал явдал, алдагдлаар дүүрэн байна. “Саутгоби Сэндс” болон бусад Монголын компаниудаас нүүрс авдаг Хятадын нүүрсний худалдааны компаниуд нүүрс авахгүй гэдийж, зах зээл дэх одоогийн нүүрсний үнэ олборлолт тээвэрлэлтийн...
эдийн засаг
Сайн мэдээ нь гэвэл шатахууны үнэ он дуустал огцом нэмэгдэхгүй нь. Шатахуун импортлогч 12 компанийн төлөөлөл Уул уурхайн яаманд болсон уулзалтын үеэр ийн ам өчгөө өгсөн юм шүү. Гэвч хэрэг явдал ийн шийдэгдэх хүртэл олныг гайхашруулсан мэдэгдэл, үйл явдал ар араасаа өрнөснийг бид энэ долоо хоногийн “Содон үйл явдал”-аар...
эдийн засаг
Шилжилтийн гэх 1990-2000 он хүртэл 10 жилийн хугацаанд хувийн бус шалтгаанаар, ажил хөдөлмөр эрхлээгүй, мөн аргагүй шаардлагаар орон тооны цомхотголд орж, нийгмийн даатгалаа төлж чадаагүй байсан иргэдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх боломж олгох хууль хэрэгжиж эхлэх гэж байна.   Үүнд ажиллаж байсан байгууллага нь ...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК Өмнөговь аймгийн хүн амьтны унданд хэрэглэж болохооргүй гүний хоолойн дарагдмал усыг хэрэглэнэ гэж Дэлхийн банк үзэж байгаа тухай News.mn-д мэдээллээ. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Дэлхийн банк Оюутолгой төсөлд зээл өгөх хүсэлтэй ч төслийг хэрэгжүүлэх хангалттай усны нөөц бүс нутагт байхгүй гэдгийг Дэ...
эдийн засаг
Зам, тээврийн сайд А.Гансүх албаны хүмүүсийнхээ хамтаар энэ сарын 11-13-нд орон нутагт ажиллаа.  Шинэчлэлийн Засгийн газар танхимынхаа сайдуудыг харьяа байгууллагын ажил байдалтай амралтын өдрүүдэд танилцаж ажиллахыг үүрэгдсэн билээ. Хөдөө орон нутгийн анхны томилолтоороо салбарын сайдыг “УБТЗ”-ын хувь нийлүүлсэн нийгэ...
эдийн засаг
Сүүлийн 10 жилд Испанийн дундаж амьдралтай иргэд зах замбараагүй зээл авч, “дураараа” амьдарч иржээ. Гэтэл эдийн засгийн хямрал, ажилгүйдэл испаничуудыг даруухан бөгөөд хөрөнгийнхөө хирээр амьдрахыг “сургав”. Саяхан болтол Испанид очсон гадаадынхан тэнд дундаж амьдралтай иргэд ямар үрэлгэн амьдарч буйд гайхдаг байв. Тэ...
эдийн засаг
“Багануур” ХХК компани АНУ-д үйлдвэрлэсэн 100 тоннын даацтай хөрс тээврийн CAT 777 D маркийн дөрвөн ширхэг автосамосваль, 10 D маркийн нэг ширхэг бульдозерийг тус тус хүлээн авчээ. Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, “Ба...
эдийн засаг
Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болж байна. Тус хуралд оролцохоор ОХУ-ын төрийн өмчит  “Ростехнологи” корпорацийн гүйцэтгэх захирал Сергей Чемезов өнөөдөр өглөө Улаанбаатарт ирсэн юм. Тэрбээр мөн “Монголросцветмет” нэгдлийн Зөвлөлийн хуралд оролцохоор төлөвл...
эдийн засаг
Европарламент Европын холбооны орнуудын төлөөлөгчдөд тус холбооны төслийг нэмэгдүүлэх ёстой гэдгийг нотолж чадсангүй. Ингэснээр Еврокомисс шинэ төсөл боловсруулах хэрэгтэй боллоо. Холбооны төслийг 2013 онд нэмэгдүүлэх талаарх Европарламент ба ЕХ-ны орнуудын хоорондын хэлэлцээ амжилт олсонгүй. Европарламентын төлөөлөгч ...
эдийн засаг
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлажээ. Яамныхан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгөх аж. Уг хууль хэрэгжиж эхэлснэээр 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй боло...
эдийн засаг
Монголын Засгийн газрын саналын дагуу зарим захирлуудыг өөрчиллөө. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монгол, Оросын хамтарсан Зөвлөлийн ээлжит 48-р хуралдаан өнөөдөр тус компанийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын байранд болж өндөрлөлөө. Зөвлөлийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлог...
эдийн засаг
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль өнөөдрөөс үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамааллын сайд С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дээрх хууль үйлчилж эхэлснээр 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, ...
эдийн засаг
Иргэний нисэхийн ерөнхий газраас маргаашнаас эхлэн Улаанбаатар-Тосонцэнгэлийн нислэгийг сэргээсэн байна. Орон нутгийн хөгжлийг дэмжиж, алслагдсан бүс нутгийн ард иргэдэд нийгмийн үйлчилгээг тогтвортой байлгах үүднээс ИНЕГ-аас алслагдсан чиглэлүүд болох Ховд аймгийн Булган, Увс аймгийн Баруунтуруун, Завхан аймгийн Тосон...
эдийн засаг
“Саутгоби Ресурс” компани энэ оны гуравдугаар улиралд алдагдал хүлээснээ зарлажээ. Мөн дөрөвдүгээр улиралд уурхайгаа хааж, үйл ажиллагаагаа явуулахгүй гэж мэдээлжээ. Нүүрсний үнийн уналтаас болж ”Саутгоби” олборлолт, тээвэрлэлтээ зогсоогоод байгаа юм. Ванкуверт төвтэй “Саутгоби” энэ жилийн олборлолт, худалдааны хэмжээ ...
эдийн засаг
Оросын “Ростехнологи” корпорацийн захирал С.Чемезов Монголд ирээд буцахдаа ил, далд ямар асуудал шийдвэрлэсэн бэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Оросын төрийн эзэмшлийн томоохон компаниудыг нэгтгэн зангиддаг “Ростехнологи” корпорацийн гүйцэтгэх захирал Сергей Чемезов Монголд хоёр дахь өдрөө ажиллаж байна. Тэрбээр өч...
эдийн засаг
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа. -Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Хууль батлах шаардлага нь юу байсан юм бол, хоёрдугаарт энэ хууль иргэдэд ямар боломж бололцоо олгож байна вэ гэдгийг тодруулахгүй юу? -Монг...
эдийн засаг
БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн улсын хорооны шийдвэрээр өнөөдрөөс эхлэн дотоод зах зээл дээрээ бензин, шатахууны үнийг буулгах шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлэн Хятадын дотоодын зах зээл дээр нэг тонн бензин, дизелийн түлшний үнийг 300-310 юаниар буулгаж байгаа аж.                             Д.ОЮУН
эдийн засаг
1990-2000 онд нийгмийн шилжилтийн үед цомотголоор халагдсан, аргагүй эрхэнд тэтгэвэрт гарсан хүмүүст тэтгэврийн даатгалын шимтгэлээ хөнгөлөлттэй үнээр нөхөн төлж, тэтгэврээ нэмэгдүүлэх боломж гарч байгаа талаар бид мэдээлсэн.  УИХ-аас “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” тухай хуулийг энэ оны е...
эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар С.Сандагдоржийг томилсон байна.  Өнгөрсөн  долдугаар сараас хойш эзэнгүй байсан тус албанд   томилогдсон С.Сандагдорж нь Хадгаламж банкны орлогч захирлаар ажиллаж байсан юм. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс дээрх шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан бөгөөд үү...
эдийн засаг
Уул уурхайн яамнаас өчигдөр Монгол Улсад суугаа олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрынхантай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд найрамдах Куба улсын Элчин сайдын яам зэрэг Монгол Улсад суугаа олон улсын 22 байгууллагын суурин тө...
эдийн засаг
Монгол, Солонгосын бизнес уулзалт өчигдөр “Blue sky tower”-т боллоо. Уулзалтыг Солонгос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Солонгосын худалдааны танхимтай хамтран зохион байгуулж бөгөөд уулзалтад Монголын 50 гаруй аж ахуйн нэгж, Солонгосын 25 компани оролцлоо. Мөн Барилга хот байгуулалтын яам, Эдийн засгийн х...
эдийн засаг
Автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани Тоёота дэлхийн зах зээлээс 2 сая 770 мянган машинаа эргүүлэн татахаар болжээ. Зөвхөн Канадын зах зээлээс л гэхэд 15 мянган машиныг эргүүлэн татахаар болоод байгаа аж. Учир нь зарим машины усны шахуурганд нь доголдол илэрсэн бөгөөд жолоодлого алдах зэрэг ноцтой доголдлууд илэрсэ...
эдийн засаг
“Форбес” сэтгүүл бизнес эрхлэхэд таатай орнуудыг оноогоор жагсааж, Монгол Улс 141 оронтой харьцуулахад 64-т орсон байна. 2011 он судалгаагаар манай улс 63-т орж байжээ. Манай улсын өмнө Кувейт 62-т харин, Тайланд 6-д оржээ. Форбес сэтгүүл дэлхийн долоон салбарын үнэлгээ хийж оноо өгөх зарчмаар улсуудыг жагсаасан байна....
эдийн засаг
НЭГ ХОТЫН ХОЁР ЕРТӨНЦ Сүхбаатарын талбайн эргэн тойронд тэнгэр баганадсан өндөр барилгууд сүндэрлэнэ. Сүхбаатар  жанжны талбайн зүүн захад орших “Сэнтрал Тауэр”-т “Louis Vuitton”, “Emporio Armani”, “Burberry” зэрэг брэндийн дэлгүүр хэдийнэ төвхнөсөн. Тус барилгын 17 давхарт байрлах ресторанд хээнцэр хувцас, хэрэглэлээр...
эдийн засаг
Нийслэлийн Иргэний танхимд энэ сарын 20-нд ирэх жилийн нийслэлийн төсвийн төслийн хэлэлцүүлэг болов. Нийслэлийн удирдлагууд анх удаагаа НИТХ төсвийг хэлэлцэхээс өмнө иргэдээс санал авч байна. Иргэд төсвийн төсөлд өгөх саналаа "Улаанбаатар сонсож байна" 1200, 1234 утсанд болон өөрийн биеэр нийслэлийн иргэний танхимд өгч...
эдийн засаг
Үе үеийн Засгийн газрын толгойн өвчин нь шатахууны үнэ ханга байсаар ирлээ. Суурь үнэ учраас үнийн шуурга эндээс л эхлэн хөллөдөг. Газрын тос хэмээх тэр гайхамшиг нь гайтай юм шиг Монголд байдаггүй. Гаднаас л бадар барихаас өөр аргагүй. Бүр тэгэхдээ ганцхан зах зээлээс. Тэр нь ОХУ. Монголчуудыг дуулгавартай байлгахад "...
эдийн засаг
Стандартчиллын Үндэсний Зөвлөл өчигдөр хуралдаж зарим шинэ стандартуудыг батлав. Тэд барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, агаарын бохирдол зэрэг нийгэмд тулгамдаж байгаа асуудалд стандарт үгүйлэгдэж байгааг онцолж 40 гаруй асуудлыг хэлэлцлээ. Мөн хурлаар мөрдөх шаардлагатай шинэ стандартуудыг баталж, хэр...
эдийн засаг
Барилгын зураг, зураг төслийн байгууллагуудын төлөөлөлтэй Барилга, хот байгуулалтын сайд хоёр  дахь удаагаа нүүр тулан уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар барилга, хот байгуулалтын салбарт таван багц хууль УИХ-д өргөн барих гэж байгааг хэлэв. Эдгээр хуулийн төслүүд дээр албан ёсоор саналаа өгч, хамтарч ажиллахыг тэднээс х...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид болон Уул уурхайн яамны газар, хэлтсийн да...
эдийн засаг
Жихүүн салхитай бүүдгэр өдөр. Гандангийн тагтаа будаа тоншиж, эрх эргүүлсэн лам, хүрд эргүүлсэн хүмүүс өөрийн болоод өрөөлийн зовлонг бурхан гэгч биегүй орон зайд даатгаж, сэтгэлдээ залбирна. Гэнэтийн золгүй явдлаас учирсан гай зовлонг гэтлэх хийгээд болзошгүй гачлангаас сэргийлэхийн тулд монголчууд хийд хэмээгч бурхад...
эдийн засаг
Манай улс тээврийн салбараа богино хугацаанд дэлхийд тэргүүлэх төвшинд хүртэл хөгжүүлж чадсан БНСУ-ын арга туршлагаас суралцаж байна. Шинэчлэлийн Засгийн газар зам тээврийн салбарыг хөгжлийн тэргүүлэх зорилтынхоо нэг болгон, тусад нь шинээр яам байгуулж, энэ салбарт тэргүүний техник технологитой улсуудын туршлагыг нэвт...
эдийн засаг
Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиар жижиг, дунд бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн ба...
эдийн засаг
Английн видео тоглоом үйлдвэрлэгч “Eurocom” компани сүүлийн үед ашиг орлого муутай ажилласан учраас 200 ажилтныхаа 150-ыг нь цомхтгохоос өөр аргагүйд хүрчээ. “Eurocom”-ийн  James Bond, Harry Potter, Olympic Games гэх мэт цувралууд нь видео тоглоом сонирхогчдын дунд хамгийн алдартай  бөгөөд анх 1988 онд 12 хүний бүрэлдэ...
эдийн засаг
С.Баярцогт “Монголчуудын “за” андгай буй за” хэмээх Бямбын Ренчин гуайн үгээр УИХ-ын дэд дарга С.Баярцогт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх халз мэтгэлцээнийг өндөрлүүллээ. Үнэхээр ч монголчуудын “за” хэмээх үг андгай тангарагийн дайтай, хэрэв хэлсэн үгэндээ хүрч чадахгүй гэвэл хаан бол харцын зэрэгт хүргэ...
эдийн засаг
Бизнесийн судалгааны тэргүүлэгч Mongolian Marketing Consulting Group“MMCG” компанийy үүсгэн байгуулагч, CEO Д.Бум-Эрдэнэтэй зах зээлийн судалгааны ОУ-ын стандарт, өнөөгийн хүрсэн түвшин, брэндийн хөгжил, компани хэрэглэгч хоорондын урт хугацааны үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд орчин үеийн судалгааны арга хэрэг...
эдийн засаг
“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк 46.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкинд байр­шууллаа. Уг санхүүжилтийг махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн менежер, туслан гүйцэтгэгч компаниуд ашиглаж эхлээд байгаа юм байна. Ийн...
эдийн засаг
Саяхан Хятадын нүүрсний худалдаачид Австралийн эрчим хүчний нүүрс ачсан гурван ч усан онгоцны нүүрсийг худалдаж аваагүй гэж нүүрсний худалдаачидтай ойр эх сурвалжууд “Ройтерс”-т мэдээлжээ. Нэг усан онгоцонд 130.000-150.000 тонн нүүрс ачдаг аж. Үүнийг дэлхийн хамгийн том нүүрс импортлогч Хятадад нүүрсний нөөц хангалттай...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр нөөцийн махны бэлтгэл ажлын талаар 14.00 цагт мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд Монголбанк, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд оролцож, цаг үеийн мэдээлэл өгөх юм байна. Нийслэл болон томоохон аймгуудын хэрэгцээнд зориулж жил бүр нө...
эдийн засаг
ОЛИВЕР ДЭСКАМПС: АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛД ЗАСГИЙН ГАЗАР ОРОЛЦОХ НЬ ҮР ДҮНД ХҮРГЭХГҮЙ НЬ БИЙ .Жаргалсайхан “De Facto” нэвтрүүлэгтээ  Европын сэргээн босголт хөгжлийн банкны Турк, Зүүн Европ, Кавказ, Төв Ази хариуцсан захирал Оливер Дэскампсыг урьж ярилцсан юм. -Оройн мэнд. Та өмнө нь Монгол Улсад олон удаа ирж байв уу. Энэ ...
эдийн засаг
Үр тарианы болц оройтсонтой холбогдуулан улаанбуудайн хольц стандартаас хэтэрчээ. Шинэ ургацын буудайд бяцарсан тариа агуулагдах хэмжээнээс хоёр дахин их байгаа нь гурилын үйлдвэрүүдийг алдагдалд оруулж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, килограмм улаанбуудайд нэг хувь бяцарсан тариа байх ёстой бол энэ жилийн ургацад 1.84 хув...
эдийн засаг
Хаврын зуд турьхнаас үүдэн махны нийлүүлэлт багасч, үнэ хөөрөгддөг байдлыг зохицуулахын тулд иргэдийн хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн махыг бэлтгэдэг болсон. Энэ жилийн тухайд 16 мянган тонн мах нөөцлөхөөр болжээ. Нөөцийн махыг 2013 оны гуравдугаар сарын 1-нээс долдугаар сарын 15-ны хооронд худалдаалах тухай Үйлдвэр...
эдийн засаг
Хууль зүйн үйлчилгээний хэлбэр, зарчмыг сурталчлах “Хуулийн яармаг өдөрлөг” өнөөдөр 11.00 цагаас МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийж, 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Уг өдөрлөгт бизнес эрхлэгчид, хуульч, өмгөөлөгчид, хууль зүйн товчоо, компаниуд, сургуулиуд, хууль зүйн үйлчилгээ, сургалт эрхэлсэн төрийн болон ТББ...
эдийн засаг
Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын “Мaster properties” компаниас гаргасан мэдээллээр энэ оны аравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын шинэ орон сууцны ам метрийн дундаж үнэ нэг сая 856 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 23,4 хувь өсчээ. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа шинэ орон сууцууд хамгийн...
эдийн засаг
“Монгол гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй хэвээрээ. Яаруу сандруу Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль баталж, зарим улстөрч “Рио Тинто”-той байгуулсан Оюутолгойн гэрэээг өөрчлөхийг шаардаж байгаа ч Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй, хамтарч ажиллахад бэлэн” хэмээн Уул уурхайн яамнаас хөрөнгө оруула...
эдийн засаг
“Эрдэнэт үйлдвэр” ХХК энэ оны эхний есөн сарын байдлаар орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, 897.3 тэрбум төгрөгийн орлого олжээ. Эрдэнэт үйлдвэр өдөрт гурван сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд техник технологийнхоо 90 орчим хувийг шинэчилсэн байна. Саяхан хуралдсан үйлдвэр...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ хуурамчаар буюу хууль бусаар шатахууны хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар “НИК” ХХК-ийг 4.9 тэрбум төгрөгөөр торгосон байна. Учир нь ШӨХТГ-аас шатахууны нөөц хангалттай байгаа тул зөвхөн талонтой иргэдэд үйлчлэх зэргээр хязгаарлалт хийж болохгүй гэж анхааруулсаар байта...
эдийн засаг
2008 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газар олон жил дуншсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хам хум батлуулахын тулд “Эрдэнэс MGL” ХК-ийг 2006 оны 11 дүгээр сард Засгийн газрын 266 тоот тогтоолыг үндэслэж 2007 оны хоёрдугаар сард Төрийн өмчийн хорооны 52 тоот тогтоолоор энэхүү компанийг байгуулж байсан билээ. ...
эдийн засаг
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation /MMC/ нь 2011онд Баруун Наран нүүрсний уурхайд хийсэн хөрөнгө оруулалтын үлдэгдэл санхүүжилтийн хугацааг тодорхой нөхцлийн дагуу хойшлуулахаар тохиролцсон тухай тус компанийн албан ёсны вэб сайтад мэдээлжээ. Мэдээлэлд дурдсанаар ММС нь санхүүжилтийн үл...
эдийн засаг
Монгол Улсын  эрчим хүчний салбарын нийт хамт олон, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд  та бүхэндээ Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Манай  хамт олон Монгол Улсынхаа гал голомт, хөгжлийн үндэс суурь болсон эрчим хүчний салбарын найдвартай ажиллага...
эдийн засаг
Есөн давхар байшин шиг өндөр 50 тоннын хүчирхэг чингэлгийн кран өнөөдрөөс хэрэглэгчдэд үйлчилж эхэллээ. “УБТЗ”-ын харьяа Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги чингэлгүүдийг кранаар ачиж буулгах үүрэг гүйцэтгэдэг ба өнөөдрөөс эхлэн 50 тоннын аварга кранаар нийтэд үйлчлэхэд бэлэн болоод байгаа аж. Монголын эди...
эдийн засаг
“Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагаас компанийхаа үйл ажиллагааг тогтвортой, эрчимтэй явуулахыг зорьж буй нийт бизнес эрхлэгчдэд зориулсан цоо шинэ вэбсайт нээсэн байна. Мэдээллийн сан нь олон жилийн туршид бүрдүүлсэн үнэт мэдээллүүдээс бүрдсэн уг вэб порталд ямар мэдээллүүд багтсан,  бизнес эрхлэгчдэд хэрхэн тусл...
эдийн засаг
ТАТВАРЫН ТУХАЙ ШИНЭ ХУУЛИЙН ТӨСӨЛ ЭХНИЙ УДАА БАТЛАГДААГҮЙ Ч, ДАРААГИЙН УДАА АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА АНУ-ын Ерөнхийлөгч Ба­рак Обама сонгогдоод удаагүй байна. Тэрбээр өөрийн мөрийн хө-төлбөртөө “Баячуудын тат­варыг өн­дөр болгож, жирийн иргэдэд ажлын байр нэмнэ” гэсэн амлалт өг­сөн. Түүний энэхүү бодлогыг АНУ-ын төдийгү...
эдийн засаг
2013 онд нийслэлийн авто замын салбарт улсын төсвөөс 93,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 75,5 км авто замыг өргөтгөн шинэчлэх буюу шинээр барихаар болжээ. Дээрхи хөрөнгөөр Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто зам, Зүүн салааны 3,6 авто зам, Туу...
эдийн засаг
Оюутолгойн дийлэнх хувийг Рио Тинто худалдаж авахаар боллоо гэдгийг сонсоод би хувьдаа их баярласнаа санаж байна. Дэлхийн хэмжээний аварга компани энэ төслийг хэрэгжүүлэхдээ Айвенхоуг бодвол хамаагүй илүү хариуцлагатай, төслийн оролцогчдод илүү хүндэтгэлтэй, илүү нээлттэй хандана гэдэг найдвар байсан. Тэгээд ч хамаг хэ...
эдийн засаг
Ван Шао Лун: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД  ХЯТАДЫН ОРОЛЦОО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шао Лунтай уулзаж, ярилцлаа.  Энэ удаад бид хоёр орны эдийн засгийн харилцаа болон төмөр зам, Тавантолгойн орд газрын ашиглалт зэрэг сонирхол татаж буй сэдвүүдээр ярилцлаа. -Мон...
эдийн засаг
БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хорооны төлөөлөгчид Монголбанкны урилгаар манай оронд айлчилжээ. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид СЗХ-ны удирдлагуудтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны чиглэл, хэтийн төлвийн талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр хоёр тал даатгалын салбарын мэдээллийг IT системд оруулан, үйл аж...
эдийн засаг
Монголын Засгийн газраас гаргасан 1,5 тэрбум ам.долларын бондыг өчигдөр олон улсын хөрөнгийн биржид арилжсан нь өнөөдрийн онцлох сэдэв байлаа. Энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч “Wall Street Journal”-д бондын арилжааны тухай мэдээлсэн байна. “WSJ”-ын энэ талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна. Өнгөрсөн 22 жили...
эдийн засаг
Улаанбаатар хот ирэх жилээс бие даасан төсөвтэй болж хөгжихөөр болсон. Айл гэрээр бол шинэ хосууд өрх тусгаарлаж эцэг эхийн гар харалгүй бүх зүйлээ хэтэвчин дэх хэдэн “бор” төгрөгтөө тааруулж амьдрана гэсэн үг. Шинээр галаа бадраасан залуу хосууд орлого ахиу олж түүнийгээ зөв зарцуулж чадвал эдийн засгийн хувьд бие даа...
эдийн засаг
Испанийн дөрвөн банк Европын тогтворжуулалтын сангаас олон тэрбумын тусламж авна. Еврокомисс банкуудыг өөрчлөх төлөвлөгөөг дэмжсэн нь тусламж олгох үндсэн нөхцөл нь болов. Еврокомисс арваннэгдүгээр сарын 28-нд улсын үнэт цаасыг нь эзэмшдэг Испанийн  Catalunya Banc, NCG Banco, Banco de Valencia S.A., Bankia гэдэг дөрвөн...
эдийн засаг
“Алтан Дорнод Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Болдтой ярилцлаа. -“Алтан Дорнод Монгол” компани гадны хөрөнгө оруулалттай, ОХУ-ын иргэн С.Паушок эзэмшдэг байсныг бид мэднэ. Татварын маргаантай, өр ширтэй, эзэн нь хил давж зугтсан зэрэг хэл аманд өртөөд байсан энэ компани хэдийнээс монголчуудын мэдэлд ирсэн юм бэ? ...
эдийн засаг
Нефть импортлогч компаниуд өнгөрсөн нэгдүгээр сард үгсэн хуйвалдаж бензиний үнийг 230 төгрөгөөр нэмсэн. Энэхүү үйлдийг хууль бус болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчид тогтоон, 17 тэрбум төгрөгийн торгуулийг шатахуун импортлогч компаниудад ногдуулсан. Гэтэл Б.Лхагва нь өнгөрсөн тавдугаар сард ШӨХТГ-ын даргаар томилогдсон да...
эдийн засаг
Нийслэлийн ИТХ-ын ээлжит  6 дугаар хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдаанаар Нийслэлийн 2013 оны нийгэм эдийн засгийн зорилт, нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт, нийслэлийн Аудитын газрын үйл ажиллагааны тайлан, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг зургаан багц асуудлыг хэлэлцэн...
эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээний асуудлаар халз мэтгэлцэх байсан ч “С.Баярцогт гишүүний хүсэлтээр хойшлуулсан” гэсэн тайлбар  өгсөн юм. Тиймээс С.Баярцогт гишүүнээс халз мэтгэлцээнээс яагаад татгалзсан талаар тодрууллаа. -Таныг хүндэтгэх шалтгаантай учраас Оюутолгойн гэрээний асуудлаар халз мэтгэлцээн хойш...
эдийн засаг
УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа. Тэрбээр “Хэн нэгнийгээ дутуу үнэлэх, өөрийгөө илүү бодох байдлаас болж зохион байгуулалтад орсон том улс төрийн хүчнийг ямар байдалд оруулав гэдгийг харуулсан сургамжийг Орон нутгийн сонгууль өглөө” гэж байв. -Орон нутгийн сонгуулийн тухай хуульд ҮШН хэрхэн оролцов? -ҮШН харьцангуй ам...
эдийн засаг
Зимбабве улс түүхэндээ анх удаа алмаазын асуудлаа хэлэлцсэн ч хэрүүл маргаан, бие биеэ буруутгахаас нэг их хэтэрсэнгүй. Сүүлийн дөрвөн жилд 88 настай Ерөнхийлөгч Роберт Мугабег тойрон хүрээлдэг Засгийн газрын гишүүд болон цэргийн түшмэлүүд  ядуу буурай энэ орноос 2.0 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний  үнэт эрдэни...
эдийн засаг
Монгол Улсын Уул уурхайн яам (УУЯ)- наас Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “MoEnCo” компанийн Монгол дахь охин компани “Монголия Энержи корпорэйшн”  12 сарын 6-нд Хөшөөтийн нүүрсний ордыг Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордод шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл хүссэн бичиг хүлээж авчээ гэж Coalguru.com сайт м...
эдийн засаг
Монголбанкнаас гаргасан мэдээллээр 2012 оны аравдугаар сарын байдлаар арилжааны банкуудын нийт зээлийн өрийн үлдэгдлийн 93.6 хувийг хэвийн зээл, 1.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.5 хувийг чанаргүй зээл байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 хувиар буурчээ. Банк бус санхүүгийн бай...
эдийн засаг
ОХУ-ын “Роснефть” компани арванхоёрдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэн нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг тонн тутамд 100 ам.доллараар нэмэх шийдвэр гаргажээ. Энэ талаараа манай талд албан ёсоор мэдэгдсэн байна. “Оросын холбооны тал бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлснээс үүдэлтэйгээр бензин шатахууны үнэ өсч, импор...
эдийн засаг
Манай улс энэ оны 12 сарын 31-нээс улсын хэмжээнд нийт 3.38 сая баррель газрын тос олборлон, экспортолж, төсөвт 104 тэрбум төгрөг төвлөрнө гэж Уул уурхайн яам үзэж байна. Өнгөрсөн жил Монгол улс 2.5 сая тонн баррель газрын тос экспортод гаргасан. Тосон-Уул, Тамсагийн орд газрын талбайгаас нефть олборлож экспортод гарга...
эдийн засаг
Японы бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн аравдугаар сард жилийн дундажтай харьцуулахад хамгийн их ашиг орлого олжээ. Энэ нь дэлхийн гуравдагч том эдийн засгийн хямрал богино настай байж болох юм гэх дохиог өгч байна. Японы Худалдааны сайд “Өнгөрсөн аравдугаар сарын бүтээгдэхүүн өмнөх сарынхаас 1.8 хувиар өссөн” хэмээн То...
эдийн засаг
Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оны өмнөх энэ өдрүүдэд бас нэгэн бэлэн мөнгөний бэлгийг хүртэж эхлээд байна. Хүний хөгжил сангаар дамжуулан ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй 340 мянган төгрөг нь эх орны хишиг болох нэг сая төгрөгийн сүүлийн хэсэг гэж хэлж болно. 340 мянган төгрөгийн санхүүжил...
эдийн засаг
Засгийн газар өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаараа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт “УС-15” халаалтын зуухны газрын дэргэд 300 MBт хүчин чадалтай дулааны станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах 200 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгж...
эдийн засаг
Засгийн газрын хуралдаанаар гадаадад улсаа төлөөлөн суух зарим Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, АНУ-д Монголыг төлөөлөх Бүрэн эрхт Элчингээр Б.Алтангэрэлийг санал болгож байна. Б.Алтангэрэлийн хувьд 2008 онд Их Британид суух Монголын Элчингээр томилогдож байсан. Түүнээс өмнө тухайн үеийн Гадаад хэргий...
эдийн засаг
Монголын Засгийн газрыг ураны ордын лицензийг нь цуцалсан “Хан ресурс”  Олон улсын арбитрийн шүүхэд хандаж чамгүй хугацаанд маргаан үргэлжилж байгаа. Тэгвэл  “Хан Ресурс” компани энэ сарын 7-нд Арбитрийн шүүхэд хохирлынхоо талаарх бичиг баримтаа гаргаж өгсөн тухайгаа хувьцаа эзэмшигчиддээ мэдээлжээ. Тэд шүүхэд хандан д...
эдийн засаг
Цөмийн энергийн газраас зохион байгуулсан “Амьдралд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, салбарын бодлого, үйл ажиллагааны талаарх ойлголтуудыг ард иргэдэд хүргэхийн чухлыг онцоллоо. Тэрбээр “Өнөөдөр манай иргэдэд цөмийн технологийн талаарх ойлголт маш муу, хариуцсан төрийн бай...
эдийн засаг
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн нэгдсэн комиссын ажлын хэсгийн хурал Улаанбаатарт болж, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарыг хөгжүүлэх зэрэг сэдвээр санал бодлоо солилцжээ. Хятадын Худалдааны яамны Азийн хэлтсийн ор...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/-ын Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралдаж, нефть импортлогчдод ногдуулсан 17 тэрбум 294 сая төгрөгийн торгуулийг төлүүлэх шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Энэ оны нэгдүгээр сард нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, бензиний үнийг 230 төгрөгөөр нэмсэн гэх дуу...
эдийн засаг