news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөж буй бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, ард иргэдийн өдөр тутмын амьдралд “ус” мэт хэрэгцээтэй шатахууны хангамж өнөөдөр 100 хувь ОХУ-аас хараат байдалд байна. Сүүлийн 20 жилийн ололтуудын үр дүнд улс төрийн аюулгүй байдлаа баталгаажуулж чадсан ч эдийн засгийн аюулгүй байдалд эр...
эдийн засаг
Эдүгээ Монголын гадаад худалдааны эргэлтийн 60 хувь нь өмнөд, 20 хувь шахам нь хойд хөршид ногдож буй. Энэ нь манай газар зүйн байршлаар нөхцөлдөх эдийн засгийн бүтэц, улмаар түүний үр ашиг, бүтээмжийг ерөнхийд нь тусгаж байгаа үзүүлэлт биз ээ. Манайд дийлэнх бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь “ашиггүй”, өөрөөр хэ...
эдийн засаг
Монголын занарын ассоциацийн ерөнхийлөгчөөр Тэргүүн шадар сайд асан Д.Ганболдыг томиллоо. Монгол Улс өдийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь импортолдог. Тиймээс манай улсад нөөц арвин занараас орчин үеийн технологиор нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахуун үйлдвэрлэх замаар нефтийн импортын хараат байдлыг бага...
эдийн засаг
Эдийн засагчдын өөдрөг гэмээр нэг таамаглал байгаа юм. Тэр нь ирэх онд зэсийн зах зээлийн үнэ өснө гэсэн прогноз л доо. Хэрэв энэ таамаглал үнэн бол монголчууд баярлахаас өөр аргагүй. Манай эдийн засаг, улсын төсөв зэсээс их хамааралтай болохоор энэ металлын үнэ цэнэ ингэж дэнслүүлж донслуулдаг. Гэвч мөнөөх өөдрөг гэмэ...
эдийн засаг
“Роснефть” цахим хуудастаа “Үйл ажилагаагаа шинэчлэн, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилго тавин ажиллана” хэмээн онцолжээ. Хойд туйлд газрын тосны 4.5 сая тонн нөөцтэй ордыг 2010 онд нээсэнтэй холбоотойгоор ирэх онуудад тус компанийн нийлүүлтийн хэмжээ дэлхийн газрын тосны зах зээлд илт нэмэгдэх тооцоо байна. Харин тэд ол...
эдийн засаг
Тавантолгой төслийг хугацаа алдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулчихвал Оюутолгойгоос илүү үр өгөөжөө өгнө гэдэг.  МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хийсэн судалгаагаар Тавантолгой ордоос жилд 10 сая тонн коксжих нүүрс, 40 сая тонн түлшний нүүрс үйлдвэрлэх боломжтой гэжээ. Үүнд нүүрсний экспортын гол тоглогч төрийн өмч...
эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн хямрал зөвхөн өндөр хөгжилтэй орнуудыг онилоод буй хэрэг биш, хөгжиж байгаа орнуудыг ч тойрох  янзгүй байна. Үүнийг  “зайлшгүй зүйл” хэмээн эдийн засагчид баталж  байгаа бөгөөд харин одоо дэлхий нийтийн анхаарал Хятадад төвлөрөөд байна. Ингэх шалтгаан нь гэвэл эдийн засгийн хямралыг аврах ганц гар...
эдийн засаг
Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг эрчимтэй өсч, 17 хувьтай байгаа нь хөгжлөөрөө тэргүүлдэг дэлхийн томчуудыг ч гайхашруулаад буй гэдэг. Гэтэл энэ их өсөлт жирийн иргэдэд наалдаж, тэр үр өгөөжөөс нь хүртэж чаддаг уу гэвэл хариулж чадах хүн гарах болов уу. Үүнийг нотлох жишээ нь ажилгүйдэл, ядуурлын тоо буурахгүй ...
эдийн засаг
Засгийн газрын өнгөрөгч бямба гарагийн хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд, гаалийн бүрдүүлэлт, тариф, татварын тухай зарим заалтыг хүчингүй болгох хэрэгтэй гэж үзжээ. Тодруулбал, гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай 10 гаруй бичиг баримтыг цөөлж, дөрөв болгох боломжтой гэж үзсэн байн...
эдийн засаг
Азийн хөгжлийн банкны шилдэгт тооцогддог Ахлах эдийн засагч Ян Хансен арванхоёрдугаар сарын 13-нд 11.00 цагт сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийхээр болсон байна. Энэ үеэр дэлхийн эдийн засаг Монголд хэрхэн нөлөөлж буй талаар сүүлийн үеийн, бодитой мэдээллийг авах боломжтой юм. Тодруулбал, дэлхийн эдийн засгийн хэтийн...
эдийн засаг
Эрчим хүчний сайд М.Сономпил өчигдөр Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-т ажиллав. Тус төв Монгол оронд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх Нар, салхи, ус, биомасс, халуун рашаан, газрын гүний дулааныг ашиглах чиглэлээр олон жил хайгуул, судалгааны ажил хийж 60 гаруй ТЭЗҮ боловсруулсны дотор том чадлын Чаргайтын ...
эдийн засаг
Монголын эдийн засаг хурдтай өсч байгаа ч ядууст ямар ч ашиг өгдөггүй учраас хүний эрхэд суурилсан ядуурлыг бууруулах бодлоготой байх хэрэгтэй гэж НҮБ-аас томилогдсон бие даасан шинжээч Магдалена Сепулведа манай улсад айлчилсныхаа дараа мэдэгдсэн байна. “Монголын тодорхой хэсэгт шилжилт, шинэчлэл явагдаж байгаа ч ядуур...
эдийн засаг
“Түлээ шиг шатдаг хар чулуу” хэмээн XIII зуунд Марко Пологийн тодорхойлсон нүүрсийг европчууд мэдэхгүй байхад хятадууд ашиглаж байжээ. Дараа нь энэхүү хар чулуу дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр болж, аж үйлдвэрийн хувьсгалыг галлаж өгсөн юм. Ийнхүү хүн төрөлхтөн эцэс төгсгөлгүй нүүрс шатааж байхдаа бохирдол нь дэлхий...
эдийн засаг
Үндэсний үйлдвэрлэлийнхнийг дэмжих зорилготой “Хөдөлмөрч хүнд боломж нээлттэй” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд гарч эхэллээ. Энэ нь 12 дугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд дотооддоо үйлдвэрлэсэн нэхээсгүй эдлэл буюу нарийн эсгийгээр хийсэн нялх хүүхдийн х...
эдийн засаг
Монгол улсын “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-ийн 6 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 309 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам”-ын 3.2-т заасны дагуу УБЦТС ХК-иас “Цахилгааны үнийн...
эдийн засаг
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр хуралдаж, 2012 оны Төсвийн тухай хуулийн төсөл Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны иргэн Б.Зол-Ундрах Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хавсралтаар батлагд...
эдийн засаг
Монголбанкнаас Уул уурхайн яамтай хамтарч шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд “SIFS” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Энэ хүрээнд 12 дугаар сарын 10-нд “Хаан” банкаар дамжуулж “Сод монгол” ХХК-д нэг жилийн хугацаатайгаар 3.8 хувийн хүүтэй 5.5 тэрбум төгрөгий...
эдийн засаг
Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2012 оны 12-р сарын 12-ны өдрийн хурлаар тус банкны Гүйцэтгэх захирал Жон П.Финиганыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Г.Ганболдыг Голомт банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилон, энэ тухай Монголбанкинд хүргүүллээ. Г.Ганболд нь МХЗЭ-ийн Төв Хорооноос ажлын гараагаа эхэлсэн бөгөө...
эдийн засаг
Азийн хөгжлийн банкны шилдэгт тооцогддог Ахлах эдийн засагч Ян Хансен өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчидтэй уулзаж чөлөөт ярилцлага өрнүүлнэ. Энэ үеэр дэлхийн эдийн засаг Монголд хэрхэн нөлөөлж буй талаар сүүлийн үеийн, бодитой мэдээллийг авах боломжтой юм. Тодруулбал, дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв, АНУ-ын төсвийн хүнд...
эдийн засаг
Үнэлгээний  олон улсын Moody’s агентлагийн  шинжээчид Монгол Улсын хамгийн тулгамдсан бэрхшээлийг улстөрчид биш, хууль гэж үзэж байна. Тэдний үзэж буйгаар Монгол Улсын Засгийн газар анх удаа бонд гаргасан нь эдийн засаг нь хурдацтай өссөн, байгалийн баялаг ихтэй улсын хувьд маш чухал алхам гэнэ. Монгол Улс Бондын зах з...
эдийн засаг
Санхvvгийн зохицуулах хороо дампуурах байсан Анод банкинд хувьцаа гаргах зөвшөөрөл өгөөгүй бол 1200 гаруй иргэн 20 тэрбум төгрөгөөрөө хувьцааг нь худалдаж авч, хууртагдахгүй байлаа гэж хохирогчид нь үзэж байна. Санхvvгийн зохицуулах хороо хувьцаа гаргах хүсэлт тавьсан компанийн санхүүгийн байдалд, хөрөнгийн үнэлгээ, ау...
эдийн засаг
“Нако Түлш” ХК 500 мянган ам.долларын хөрвөх зээл авчээ. Зээлийг “2-Pak Resources Investments SARL” гэдэг компаниас авсан ба зээлдэгч хариуд нь Нако-гийн 60 хувийг эзэмшиж,  компанийн удирдлагыг нь гартаа авахаар болсон гэж www.bedsec.mn-д мэдээлжээ. Зээлийг компанийн чадавхийг сайжруулах, Дархан аймаг дахь нүүрс баяжу...
эдийн засаг
Хонконгт үнийн өсөлт их байгаа учраас Засгийн газар нь цалингийн доод хэмжээг 7,1 хувиар нэмэхээр болсон байна.  Үүнд хөдөлмөрийн хөлсний нэг  цагийн доод үнэлгээг 28 хонконг байсныг 30 хонконг доллар (3.90 ам.доллартай тэнцүү) болгож нэмэгдүүлнэ гэж Хөдөлмөрийн сайд нь мэдэгджээ. Оюутнуудын жагсаал цуглаан тэмцлийн үр...
эдийн засаг
Азийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас өнөөдөр дэлхийн эдийн засаг болоод Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төлвийн талаарх сургалтыг сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа. Уг сургалтад Азийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен, эдийн засагч Л.Амар, Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Энхболд ...
эдийн засаг
Евро бүсийн Сангийн сайд нарын зөвлөл Грект туслах санхүүгийн тусламжийн ээлжит траншийг олгохоор шийдэв. Грек 34,4 тэрбум еврогийн ээлжит шилжүүлгийг энэ сард авахаар боллоо. Евро бүсийн Сангийн сайд нарын зөвлөл (Еврогрупп) арванхоёрдугаар сарын 13-ны ээлжит бус хуралдаанаар Грект санхүүгийн тусламж үзүүлэх шийдвэр г...
эдийн засаг
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр 1,5 тэрбумын бондыг юунд зарцуулах тухай бизнес эрхлэгчдийг цуглуулж санал бодлыг нь сонсохоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮИ/-д цуглуулсан юм. Сайд товлосон хугацаанаасаа 30 минут хоцорч ирээд, 45 минут бондыг хэдэн тивээр явж, яаж олсон тухайгаа т...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бизнес, үйлдвэрийн салбарт, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт улирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгох талаар тусгасан. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, үүнд бизнес эрхлэгчдийн байр суурийг тусгахын тулд санал авч эхэллээ....
эдийн засаг
ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ НЬ ТОДОРХОЙ. ХАРИН ЯМАР НӨӨЦӨӨР? Монгол Улс өнгөрсөн 2011 онд жилд нэг сая 50 мянган тонн нефть бүтээгдэхүүн хэрэглэжээ. Үүнийг ОХУ-аас импортоор авчирч борлуулдаг 20-иод компани нийтдээ 55-60 сая ам.доллар буюу 60-аад тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон гэх тооцоог мэргэжилтнүүд хийсэн байна. Тэдгээр и...
эдийн засаг
Монголбанкнаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран “Хүнсний гол нэрийн бараа,  бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хүрээнд 46.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкинд байршууллаа. Энэ санхүүжилтийг махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн менежер, тусл...
эдийн засаг
Уул уурхай, газрын тосны “BHP Billiton компанийн баруун Австрали дахь шингэрүүлсэн байгалийн  хийн (LNG) төслийн багагүй хэсгийг Хятадын “PetroChina” компани худалдан авах хэлэлцээр хийгээд байна.  Хятадын хамгийн том газрын тос, хий үйлдвэрлэгч компани уг төсөлд 1.63 тэрбум ам.доллар төлөх гэнэ.  Эдийн засгийн өндөр ө...
эдийн засаг
Гурилын үнийг тогтвортой барихад зориулан 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн шугам нээлээ. Монгол улсын шинэчлэлийн засгийн газар, Монгол банкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх...
эдийн засаг
Гурилын үнийг тогтворжуулах зорилгоор Монголбанкнаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэ хүрээнд арилжааны банкинд 61 тэрбум төгрөгийн санхүүжилт оруулжээ. Хөнгөлөлттэй зээл авсан гурилын үйлдвэрүүд гэрээний дагуу нэгдүгээр гурилын бөөний үнийг 550 төгрөг, ...
эдийн засаг
Монгол Улсын эдийн засгийг тулах гол баганын нэг хэсэг бол үнэт металл. Гэтэл 2012 гарснаас хойш зарим металлын үнэ тогтворгүй байснаас болж эдийн засагт учрах үр дагавар ч төдий чинээ аюул дагуулахаар байв. Гэхдээ дагалдах бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байсны ачаар төсөвт тийм ч аюултай нөлөөлөл үзүүлэхгүйг...
эдийн засаг
Засгийн газраас санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталж, дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ. Үүнд гадаад валютын эх үүсвэрийг нэмж, дотоодын мөнгөний хомсдолыг арилгах арга хэмжээ авах юм. Ингэснээр экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төсвийн орлогын унал...
эдийн засаг
Монголд ямар нэгэн төсөл боловсруулж, шүүж шалгаруулж, шийдэлд хүрэхэд ямар хугацаа хэрэгтэй байдаг вэ? Энд мэдээж хамгийн гол нь хамгийн чухал гээд байгаа бүтээн байгуулалтын төслөө ч бүдүүн тоймоор гаргах гэж тав зургаан жил болдог төрийн албаныхны “хурд”-ыг асууж байгаа хэрэг шүү дээ. Төдийгөөс өдий хүртэл мөн ч оло...
эдийн засаг
Сүүлийн хэдэн саруудад олон улсын зах зээл дээр унаад байсан нүүрсний ханш цаашдаа өсөх хандлагатай байгааг шинжээчид онцолжээ. Тодруулбал, нэг тонн угаасан нүүрс 850 юань, харин түүхий нүүрсний үнэ 650 юань болж өссөн нь өмнөх сарын дундажтай харьцуулахад 30-50 юаниар нэмэгдсэн байгаа юм. Өмнөх гурван сард нүүрсний эр...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн шинэ удирдлагууд тун чиг хатуу, халуухан нөхцөлд “Чалко”-гийн гэрээг эргэн харах хэлэлцээ хийж байгааг эх сурвалж хэллээ. “Саалийн үнээгээ төхөөрөөд иргэддээ үмх мах тараажээ” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ажлаа хүлээн аваад удаагүй байхдаа нэгэн хэвлэлд өгсө...
эдийн засаг
Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч“ клуб Монголбанктай хамтран ажиллахаар боллоо. Улиралд нэг удаа гишүүн сэтгүүлчиддээ сургалт авахаар болж байгаа бөгөөд эхний сургалтыг энэ сарын 18-ны өдөр хийх юм байна. Уг сургалтаар “Макро эдийн засгийн орчин ба Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого”, “Засгийн газрын үнэт цаасны...
эдийн засаг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын хөрөнгийн биржийн Арилжаа, төлбөр тооцоо, хяналт, хадгаламжийн цогц систем хүлээн авах ёслолд оролцлоо. Засгийн газраас Монголын хөрөнгийн зах зээлийг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилт тавьж, Лондонгийн хөрөнгийн биржтэй стратеги болон менежментийн түвшинд хамтран а...
эдийн засаг
Улаанбаатар хотод энд тэндгүй орон сууцны хороолол баригдаж байгаа ч түүнийг нь дийлж худалдаж авах арга алга. Нэг өрөө байр 42 сая төгрөгийн үнэтэй бол хоёр өрөө нь 60-70 сая төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Дундаж ханшийг авч үзвэл шүү дээ. Хотын төвд байрлалтай, наран талдаа цонхтой орон сууц бол нэг өрөө нь 70 саяыг д...
эдийн засаг
Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжааг Сангийн яам, Монголбанк хамтран зохион байгуулж, нийт 77.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг сүүлийн гурван арилжаагаар амжилттай арилжсан байна. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогттой ярилцлаа. -Засгийн газрын үнэт цаасны арилжааг Монголбанктай хамтран ш...
эдийн засаг
Манай улсад орж ирж буй нийт импортын бараа бүтээгдэхүүний 90 хувь нь Замын-Үүд боомтоор дамж­даг. Үүнээс гадна манай улсын экспортын бараа бүтээг­дэ­хүүн, олон улсын тээвэр зэргээс бүрдсэн их урс­галаас болж Замын-Үүд өртөөнд түгжрэл үүсч хугацаа алдах тохиолдол их гардаг байсан. Иймд өргөн хэрэглээний импортын ба­раа...
эдийн засаг
-ҮХАА-н сайд Х.Баттулга малын эм, бэлдмэлийн үйлдвэр Биокомбинатад ажиллав- Хөдөө аж ахуйн, мал аж ахуйн орон гэж монголчууд өөрсдийгөө тодотгодог. Гэтэл манайх  малаа эрүүлжүүлэх, халдваргүйжүүлэх тал дээр анхаарлаа муу хандуулдаг. Үүнээс үүдээд эрүүл хүнс, мах экспортлох гэх мэт олон чухал асуудал орхигдож байна. Ийм...
эдийн засаг
-"МАЛЧНЫ ХОРШОО-ШИНЭ БОДЛОГО" УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО- Шинэчлэлийн Засгийн газраас хоршоог дэмжих чиглэлээр анхааран тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаа. НҮБ-аас 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарласан, Засгийн газраас энэ онд “Хөдөөг хоршоолох аян”-ыг санаачлан тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж б...
эдийн засаг
УИХ-аас Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шимтгэлийн хувь хэмжээг өөрчиллөө. Тодруулбал, ажил олгогч болон ажил эрхлэгч хоёр талаас төлдөг байсан тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5 хувь байсныг тус бүр 0.8 хувь болгон нэмэгдүүлж,  ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5 хув...
эдийн засаг
2012 оны 12 дугаар сарын 23 Улаанбаатар хот /Илтгэгч: ҮХАА-н дэд сайд Ц.ТУВААН/ Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Зөвлөгөөний хүндэт оролцогчид, Уригдан ирсэн зочид төлөөлөгчид Та бүхний өглөөний амгаланг эрье. Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн ...
эдийн засаг
Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2012 оны 12-р сарын 12-ны өдрийн хурлаар тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Болдхуягийг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргын албан тушаалд томилон энэ тухай Монголбанкинд хүргүүллээ. Л.Болдхуяг нь энэхүү хариуцлагатай албыг өмнө нь 2 удаа хашиж байсан бөгөөд 1996 оноос ...
эдийн засаг
Бизнес мониторинг интернэйшнлээс Монголы уул уурхайн салбарын 2013 оны нэгдүгээр улирлын таамаглалыг гаргажээ.   Дэлхийн 175 орны  үйлдвэрийн 22 салбарын хөндлөнгийн шинжилгээ, үнэлгээ, тайланг гаргадаг Бизнес мониторинг интернэйшнлийн ажигласнаар  Монголын уул уурхайн хөгжилд алт, зэсийн том төсөл Оюутолгой гарцаагүй ...
эдийн засаг
Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн хуралдаан өчигдөр товлогдсон байна. Гэвч Монголын талын ТУЗ-ийн гишүүд хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ удаагийн хурлаар ирэх оны төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх байсан аж. “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын...
эдийн засаг
Гадаад худалдааны эргэлт арвандүгээр сарын 30-ны байдлаар 10.3 орчим  сая ам.долларт хүрсэн талаар Монголбанкнаас мэдээлэв. Энэ нь жилийн өмнөхөөс 69.1 сая ам.доллар буюу нэг хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүнд импорт 301.8 сая ам.доллараар өссөн ч экспорт 232.7 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн ажээ. Хөрш орнуудт...
эдийн засаг
Өвлийн тэсгим хүйтэн үргэлжилж буй энэ өдрүүдэд эрчим хүчний ачаалал оргилдоо хүрдэг. Тиймээс Эрчим хүчний яамнаас цахилгааны хэрэглээ, ачааллыг графикаар мэдээлэх вэб сайтыг хийсэн байна. Энэ нь цагийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд хамрагдсан байршлуудын хоногийн ачаалал, үйлдвэрлэж буй эрчим хүчин чадал бол...
эдийн засаг
Монголчуудын шүдний өвчин болоод байгаа асуудлын нэг бол махны үнийн хөөрөгдөл болоод байгаа юм. Нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд дээгүүр байранд ордог атлаа шүү дээ. Харин сүүлийн үед хөдөө, орон нутгаас орж ирж байгаа махыг өндөр үнээр Хятадууд худалдаж аваад байгаа гэсэн мэдээлэл ихээр гарах боллоо. Үүнээс ү...
эдийн засаг
Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор хөнгөлөлттэй зээлийг аж ахуй нэгжүүдэд олгож байгаа билээ. Үүний нэг нь махны хөнгөлөлттэй зээл бөгөөд энэ хүрээнд өчигдөр дөрөв дэх зээлийн шугамыг нээж, Төв банкнаас Хаан банкинд 5.4 тэрбум төгрөгийн сан...
эдийн засаг
Дэлхийн IPO хийдэг үндсэн зах зээлүүд дотор Хонконг тэргүүлж байгаад энэ жил байраа дөрвөөр ухраажээ. Хонконгийн Хөрөнгийн бирж тавд бичигдэж байгаа Куала-Лумпурын биржээс цөөхөн оноогоор тэргүүлэв. Эхний гурван байрт хэн орсон нь тодорхойгүй байгаа ч тэдгээр нь Европын томоохон бирж Лондонгийн LSE, Америкийн Nasdaq зэ...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 35 сая ам.доллар худалдан авах, 23.5 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бол Монголбанк 1397 төгрөгийн хаалтын ханштайгаар 23.5 сая ам.доллар худалдан авч, бан...
эдийн засаг
Удахгүй шинэ он гарах гэж байна. Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөгжлийн цоо шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргаж, ирэх оноос томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ярьж байгаа билээ. Тэгвэл айлчлан ирж буй 2013 онд Монголын эдийн засаг чуха...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 4,374 тоот арилжаагаар 23 компанийн 76,169,020 төгрөгийн үнийн дүн бүхий 348,440 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. Үнэт цаас гаргасан 23 компаниас хамгийн их буюу 300 мянган үнэт цаасыг “Нако түлш” ХК арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар ...
эдийн засаг
Дархан-Уул аймаг дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Худалдаа эрхлэгчдийн зөвлөл хамтран орон нутгийнхаа бизнесийн орчинг тодорхойлсон байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн 200 гаруй бизнес эрхлэгчдийг оролцуулан тэдэнд тулгардаг саад бэрхшээл, үйл ажиллагаа явуулах нөхцлийн судалгаа хийжээ. “Та бизнесийн одоогийн нөх...
эдийн засаг
“Еврохан”. Тун удахгүй энэ нэр олны анхаарлыг ихээхэн татаж магадгүй. Одоохондоо энэ нэрийг тэр болгон хүмүүс мэдэхгүй байх гэсэн үүднээс тун удахгүй гэж хэлж байгаа хэрэг шүү дээ. Үнэн хэрэгтээ Монголд аль хэдийнэ үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Явуулах явуулахдаа маш өндөр төвшний “дэмжлэг”-тэйгээр, өндөр “төвшний...
эдийн засаг
Хөрөнгө оруулалтын “Стандарт капитал” банкны ТУЗ-ийн дарга Ган­болдын ЛХАМСҮРЭНТЭЙ хөрөнгийн зах зээлийн та­лаар яриа өрнүүллээ. Түү­нийг “Хувь­цааны цагаан толгой” номоор нь манай уншигчид мэдэх болсон юм. -Монгол Улс чөлөөт зах зээ­лийн системд шилжээд 20 гаруй жил болж байна. Үүнийг дагаж гарч ирсэн нэг салбар нь үн...
эдийн засаг
“Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, уурхайчдын баярын өдрөө дөрөв дахь удаагийн “MINING AWARDS-2012” шагналын эзэд тодорлоо. Энэхүү “MINING AWARDS Монголын Уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ нь анх 2009 онд Эрдэс Баялаг Уул уурхайн Бирж ТББ, Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам хамтран с...
эдийн засаг
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчигийг томилсон байна. Түүний нэрийг Засгийн газраас санал болгож, улмаар Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өчигдөр хуралдаж, дээрх шийдэрийг гаргажээ. Тус компанид Оюутолгой төслийн төрийн мэдлийн 34 хувийн хувьцаа бүртгэлтэй. Эл хувь хэмжээг ...
эдийн засаг
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хүний хөгжлийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг маргаашнаас эхлэн Хаан, Хадгаламж, Капитал банкаар дамжуулан олгох болсныг тэрбээр мэдэгдлээ. Нийт 178 мянган иргэнд 340 мянган төгрөг...
эдийн засаг
Ажил эрхэлдэг хүмүүс сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Харин тэрхүү шимтгэлд багтдаг эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн тусламж үйлчилгээг боломжийн хэмжээнд эдлэх боломжтой. Тогтмол ажилгүй иргэд ч сайн дураар даатгуулсны үндсэнд эмнэлгийн үйлчилгээ авахдаа даатгалаа ашиглаж болох юм. Тодруулбал, сайн дураар ...
эдийн засаг
Оюутолгой дахь Баяжуулах үйлдвэр ашиглалтад орох хүртэл нийт хөрөнгө оруулалтын зардал техник эдийн засгийн үндэслэлд /ТЭЗҮ/ зааснаас 47 хувиар буюу хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэж, 6,5 тэрбум ам.доллар болсон тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдээллээ. “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Монголын талын ги...
эдийн засаг
УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон тухай Уул уурхайн яамнаас өнөөдөр мэдээллээ. Тус хуульд тусгаснаар Монгол дахь стратегийн ач холбогдох бүхий салбарт 1...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ өчигдөр хуралдаж, өнгөрсөн жилийн тайлан болон ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөө ярилцаж, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчигийг томилсон талаар бид мэдээлсэн. Түүний нэрийг Засгийн газраас санал болгож, улмаар Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өчигд...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 4,384 тоот арилжаагаар 24 компанийн 177,741,894 төгрөгийн үнийн дүн бүхий 479,038 ширхэг хувьцааг арилжлаа. Ингэхдээ Засгийн Газрын болон компанийн бонд  арилжсангүй. ТОП-20 индекс 18,103.85 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 19.23 нэгжээр буурсан үзүүлэлт ба нийт 126 хэлцэл хийсэн байна. ...
эдийн засаг
Мөнгөний нийлүүлэлт өмнөх сарынхаас 1.4 хувиар буурч, жилийн өмнөхөөс 15 хувиар өсч 7033.2 тэрбум төгрөгт хүрсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Өмнөх сарынхаас бага боловч хувиар буурсан ч жилийн өмнөхөөс хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэхүйц нэмэгдсэнд макро эдийн засгийн үзүүлэлт, гадаад хөрөнгө оруулалт нөлөөлсөн ...
эдийн засаг
“Оюутолгой” компанийн Баяжуулах үйлдвэрийн нээлт болохтой холбогдуулж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр “Оюутолгой” ХХК-ийг далд буюу монголчуудын мэдэхгүй байгаа бүх гэрээг ил нээлттэй болготол аливаа үйл ажиллагааг нь дэмжихгүй байхыг Ерөнхий сайдаас эхлэн УИХ-ын гишүүдэд хандан уриалж ...
эдийн засаг
“Euro CIS” жижиглэнгийн худалдааны салбарын олон улсын үзэсгэлэн худалдаа Германы улсын Дюссельдорф  хотод хоёрдугаар сард болох тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээлж байна. Энэ үеэр жижиглэнгийн худалдааны салбарын бүхий л чиглэлд зориулсан технологийн шийдэл, программ болон техник хангамжи...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /12 дугаар сарын 27/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаагаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1392.80-1393.50 төгрөгийн ханшаар 25.0 сая ам.доллар худалдан авах, 1396-1399 төгрөгийн ханшаар 16.5 сая ам.доллар худалдах санал тус тус ирүүлсэн бол Төв банкнаас энэхүү ...
эдийн засаг
“Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа энэ талаар нийтэлсэн байна. Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилтийг Монголбанкнаас бүрэн олгож дуусчээ. Хамгийн сүүлд 5,4 тэрбум төгрөгийн дөрөв дэх зээлийг “Эрдмийт” компани Хаан банкнаас нэг жилийн хугацаатай авсан байна. Монголбанк, Засгийн газрын х...
эдийн засаг
Оюутолгойн зэс баяжуулах үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна. Жилд 425,000 тонн зэс, 460,000 унци алт экспорлох хүчин чадал бүхий Оюутолгойн зэс баяжуулах үйлдвэр дэлхийн хамгийн том таван зэсийн үйлдвэр болж, манай улсын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид хүлээж байгаа нь мэдээж. Хоёр ...
эдийн засаг
Японы “Мицубиши Чиёода” компани Улаанбаатарын хотын шинэ нисэх буудлыг барих барилгын гүйцэтгэгчийн тендерт техникийн саналаар ялагч болжээ. Тус компанийн шинэ нисэх буудал барих үнийн саналыг хүлээж авснаа Зам тээврийн яамныхан өнөөдөр мэдэгдлээ. Гэхдээ үнийн саналыг одоогоор хэлэх боломжгүй байгаа гэсэн тайлбарыг тэд...
эдийн засаг
Монголбанкнаас банкны салбарын оршин тогтнох үндэс болсон хадгаламжийн захыг тогтоожээ. Тодруулбал, 11 дүгээр сарын байдлаар нийт хадгаламж өмнөх сарынхаас 1.4 хувь буюу 65.3 тэрбум төгрөгөөр буурч, жилийн өмнөхөөс 20.5 хувь буюу 782.5 тэрбум төгрөгөөр өсч, 4 их наяд 597.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, ба...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК-ийн зэс баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Монголын хамгийн том, хамгийн дэвшилтэт технологитой зэс баяжуулах үйлдвэр болж байна. Оюутолгой шинэ оны эхний улиралд зэсийн баяжмалаа үйлдвэрлэж эхлэх бөгөөд хоёрдугаар улиралд багтан бүтээгдхүүнээ нийлүүлэхээр төлөвлөжээ. Зах зээлд нийлүүлэх эхний бүтээгдх...
эдийн засаг
УИХ-аас Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан юм. Уг хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ж.Эрдэнэбат  ...
эдийн засаг
Татварын ерөнхий газраас харьяа хэлтсүүдийнхээ хэмжээнд энэ онд хийсэн ажлаа дүгнэсэн тайлан хурал хийлээ. Төрийн байгууллагуудын аливаа бичиг баримт, данс хөтлөлт, мэдээллийн санг цахим орчинд шилжүүлэх зорилтын хүрээнд Татварын ерөнхий газраас энэ жил улсын хэмжээнд 85.320 аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудтай  “Тоон...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өчигдөр 4,375 тоот арилжаагаар 21 компанийн 29,931,577.00 төгрөгийн үнийн дүн бүхий 41,375 ширхэг хувьцааг арилжжээ. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. Дээрх 21 компаниас “Хөх ган” ХК  хамгийн их буюу 35,000 ширхэг хувьцаа арилжсан байна. Өчигдрийн арилжаагаар нийт 50 хэлц...
эдийн засаг
Франкфуртийн бирж. Фото: Pawel Kopczynski / Reuters IPO (хувьцааны анхлан байрлуулалт)  санхүүгийн зах  зээл дээр 2012 онд 112 тэрбум ам.долларын хэмжээтэй байгаа нь дэлхийн санхүүгийн хямралаас хойших дөрвөн жилийн дотор хамгийн доогуур үзүүлэлтийг харууллаа. Өөрийн хийсэн тооцооны дагуу энэ тухай Bloomberg  бичжээ. Е...
эдийн засаг
Фото: Алексей Куденко / РИА Новости Эмчийн мэргэжил (тэдний тоонд шүдний эмч, дотрын эмч,  гэх нүд харааны системд анхан шатны эмнэлгийн тусламжийн мэргэжилтнүүд) АНУ-д эмэгтэйчүүдийн шилдэг эрэлттэй мэргэжил байх гэнэ. Энэ талаар шинжээч Лоуренс Шаткин (Laurence Shatkin) Forbes сэтгүүлд зориулан гаргасан чансаанд өгүү...
эдийн засаг
Үндсэн хуулийн зөвлөл ирэх жилийн төсөвт суулгасан 75 хувийн  “баячуудын татвар” нь иргэдийн тэгш эрхтэй гэснийг зөрчлөө гэж үзэв. Францын Засгийн газар Үндсэн хуулийн зөвлөлийн шийдвэрийн дараа “баячуудын татварын хуулийг” дахин шинэчлэн боловсруулна гэж  ерөнхий сайдын Матиньүн  ордны мэдэгдэлд өгүүлсэн байна. Үндсэн...
эдийн засаг
Монголбанкнаас гаргасан 2012 оны арваннэгдүгээр сарын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн тайланд дурдаснаар ашигт малтмалын нийт экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 197 сая ам.доллараар буурсан байна. Үүнд хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь нүүрсний экспорт буурсан явдал юм. Нүүрсний экспорт буурсан нь гол худалдан...
эдийн засаг
Германы Канцлер Ангела Меркел өчигдөр ард түмэндээ хандан, бүсээ чангалах хэцүү цаг үе өмнө ирснийг анхааруулсан байна. 2013 онд Германы эдийн засаг энэ жилийнхээс хүнд үеийг туулах тул Германчуудыг тэвчээртэй, хүлээцтэй байхыг Хатагтай Канцлер телевизээр хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. Мөн Канцлерын анхааруулж хэлснээр е...
эдийн засаг
“Оюутолгой алт, зэсийн уурхайд түшиглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумтай залгаа шинэ хот байгуулахаар судалгаа, төлөвлөлт хийж байна” гэж Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх Баяжуулах үйлдвэрийн нээлтийн үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ. Оюутолгой ХХК ажилчдаа гэр бүлтэй нь шинэ хотод амьдруулахаар хот...
эдийн засаг
Монголбанк нэг долоо хоногтой 599.5 тэрбум төгрөгийн түргэн борлогдох үнэт цаас /ТБҮЦ/-ыг 13.25 хувийн жигнэсэн дундаж хүү /ЖДХ/-ээр арилжааллаа. Ингэснээр 2013 оны нэгдүгээр сарын 2-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 599.5 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаат...
эдийн засаг
Татвар төлөгч иргэн жилд нэг удаа амьдран суух зориулалтаар хувьдаа анх удаа байр авсан, байшин барьсан зардал болон оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийн 10 хувийн хөнгөлөлтийг авдаг. Өнгөрсөн жил төлсөн татварын хөнгөлөлтийн материалыг энэ сарын 10- наас ирэх сарын 15-ны хооронд харьяа дүүрэг нь хүлээн авах ажээ. Сү...
эдийн засаг
Компанийн сайн засаглал нь цаашлаад улс орныг цэгцэнд оруулж, хөрөнгө оруулалтыг ихээр татдаг гэдэг. Тиймдээ ч дэлхийн улс орнууд компанийн засаглал гэгчийг бодлогын төвшинд анхаарч, худалдаа, үйлчилгээ, бүтээн байгуулалтын салбар, төрийн байгууллагууддаа ч нэвтрүүлдэг ажээ. Монголын хувьд Компанийн засаглалын тухай ху...
эдийн засаг
2013 онд Хятадын нүүрсний импорт дахин өснө гэж www.theaustralian.com сайтад бичсэн байна. Нүүрсний импорт өсвөл үүнээс ашиг хүртэх гол улс нь Австрали байх болно гэжээ. Хятадын “Нүүрс тээвэрлэгч компаниудын холбоо”-ноос нүүрсний импорт ирэх жил гарцаагүй энэ жилийнхээс давна гэж үзсэн байна. Хятад 2012 онд 270 сая тон...
эдийн засаг
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсын компанийн засаглалыг нэвтрүүлж буй үйл явцыг сайшаасан байна. Тодруулбал, дээрх нийгэмлэгээс  улс орнуудын бизнес, эдийн засгийн чадавхийг үнэлэх, харилцан туршлага солилцох үүднээс олон улсын чуулганыг зохион байгуулж иржээ. Ази, Европын нийт 50 орч...
эдийн засаг
2012 онд Монгол Улсын мал сүргийн тоо өмнөх оныхоос 4,6 сая буюу 12,6 хувиар өсч,  40,9 саяд хүрэн хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбарт хүргэв. Тоологдсон нийт малын 2,3 сая нь адуу, 2,5 сая нь үхэр, 18,1 сая нь хонь, 17,5 сая нь ямаа, 305 мянга нь тэмээ юм байна. Мал сүрэг толгой тус бүрдээ өссөн бөгөөд хамгийн и...
эдийн засаг
Засгийн газрын 1.5 тэрбумын бондын мөнгийг хэрхэн зарцуулах талаар бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэсэн байдлыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллэжээ. Үүнд дийлэнх олонх нь бондоос олсон мөнгийг Зам, дэд бүтэц, эрчим хүч, дулаан, цэвэрлэх байгууламжийн салбарт ашиглах нь зүйтэй гэсэн саналтай ...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /нэгдүгээр сарын 3/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 24 сая ам.доллар, 66 сая юань тус тус худалдан авах санал ирүүлсэн бол Төвбанк 12 сая ам.доллар, 33 сая юань худалдсан байна. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дото...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Оксфорд бизнес группын Монгол Улс дахь төслийн менежер Анна Делар, Сара Вайтхаус нартай уулзаж, тус группээс эрхлэн гаргадаг тайлангийн 2013 оны дугаарт ярилцлага өглөө. Оксфорд бизнес групп 1994 оноос дэлхийн улс орнуудын макро эдийн засагт судалгаа хийж, тайланг 30 орны 1...
эдийн засаг
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Загвар сургалтын төвөөс Голландын Засгийн газрын тусламжаар нийлүүлсэн талх нарийн боовны тоног төхөөрөмжид дадлага хийх сургалтыг эхлүүлэх гэж байна. Ингэхдээ нэгдүгээр сарын 7-ноос бялуу, кекс хийх тав хоногийн сургалтыг явуулах бөгөөд гарын авлага,  DVD, гэрчилгээ о...
эдийн засаг
Монголын бизнесийн зөвлөл, Канадын Элчин сайдын яамны Худалдааны хэлтэс хамтран Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн  “PDAC 2013”  үзэсгэлэнг гуравдугаар сарын 3-6-ны хооронд Канадын Торонто хотноо зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд Монголын төлөөлөгчид оролцох боломжтой бөгөөд нэгдүгээр сары...
эдийн засаг
“The Economist” сэтгүүл 2013 онд эдийн засаг нь хамгийн их өсөх орнуудыг нэрлэжээ. “The Economist” сэтгүүлийн дэргэдэх “The Economist Intelligence Unit” судалгааны компани энэ онд Макаогийн эдийн засаг хамгийн ихээр өснө гэж үзсэн байна. Макаогийн шинэ казино цалин хөлс нь нэмэгдэж, их орлоготой болж буй Хятад жуулчдын...
эдийн засаг
Үндэсний татварын алба тоон гарын үсгийг ашиглан цахимаар тайлан авдаг болсноос хойш нийт 39208 татвар төлөгч тоон гарын үсгийн хэрэглэгчийн гэрчилгээ авчээ.  Цаашдаа аж ахуй нэгжүүдэд ийнхүү тоон гарын үсэг нэвтрүүлэх явцыг эрчимжүүлэх юм байна. Төрийн байгууллагуудын мэдээллийн сан, бичиг баримт хөтлөлтийг цахим орчи...
эдийн засаг
Дэлхийн 100 баян хүн 2012 оны эцсийн дүнгээр хөрөнгөө 241 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэн 1,9 их наяд ам.долларт хүргэжээ. Энэ талаар Bloomberg Billionaire Index бичсэн байна. Теле холбоо болон ритейлийн  чиглэлээр хөрөнгө оруулсан тэрбумтнуудны хөрөнгө энэ онд хамгийн их өсчээ. Карлос Слим. Фото Reuters          Өнгөр...
эдийн засаг