news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагаанд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй өдөрлөгийг өнөөдөр 10.00 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн байранд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр тус байгууллагад нэвтрүүлж буй шинэ арилжааны систем...
эдийн засаг
“Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” боловсруулагчдын дунд мэргэжлийн төлөөлөл болон ажиллаж буй хүний нэг нь АМГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэн юм. Түүнтэй уулзаж шинэчлэн боловсруулсан хуулийн төслийн талаар ярилцлаа. -Яриагаа өчигдөр болсон бичил уурх...
эдийн засаг
Дэлхийн банкны эдийн засагч Захид Хаснайн өнөөдөр “Төстийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулан дэд бүтцийн сорилтуудыг даван туулах нь” сэдвээр илтгэл  тавьж хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Дэлхийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Корали Геверс ажилтнуудынхаа хамт оролцсоны дээр Монголын эдийн засагчид болоод Эдийн за...
эдийн засаг
“Ярилцах танхим” энэ дугаарын зочноороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Таны удирдаж байсан “Эр­дэнэс Тавантолгой” ком­панийн үйл ажиллагаа тун хүнд байдалд орсон бо­лол­той. Таныг ажлаа өгөх үед нөхцөл байдал ямархуу байсан бэ, ер нь компанийн үйл аж...
эдийн засаг
Төрийн ордонд өнөөдөр “Монголын аялал жуулчлалын форум”-2013” хэлэлцүүлэг болж байна.  Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй форумд яам, агентлаг, төрийн бус байгууллага, энэ салбарт бизнес эрхлэгч 600 орчим төлөөлөгч оролцож буй бөгөөд аялал жуулчлалын салбарын эрх зүй, удирдлага зохион байгуулалт,...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр буюу нэгдүгээр сарын 29-ний хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 25.2 сая ам.доллар 1392-1393 төгрөгийн ханшаар, 68 сая юань 223-223.80 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах, 7 сая ам.доллар 1392.68-1395 төгрөгийн ханшаар худалда...
эдийн засаг
Дайны дараа ард түм­нээ өлсгөж байгаад ган­гийн үйлдвэрээ түрүүлж барьсныг нь бодохоор Япон улсын өнөөгийн хөгж­лийг гайхах зүйл алга. Тэд улс орны хөгжлийг бүтээн байгуулалтын гол зэвсэг болсон гангийн үйлдвэрээр тодорхойлох ёстойгоо тун эрт ухамсар­ласан нь өнөөгийн амжил­тад хүргэсэн. Сүүлийн үед манай улс дотооддоо...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдсан юм. Тус хуралдаанаар компанийн санхүүгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зардлыг бууруулах талаар тодорхой арга хэмжээнүүд авахаар шийдвэрлэсний зэрэгцээ зарим дэд захирлуудаа албан тушаалаас нь чөлөөлжээ. Эх сурвалжаас авсан мэдээл...
эдийн засаг
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн удирдлагууд нийгмийн асуудал хариуцсан дэд захирлаар С.Сувдааг, Баяжуулах фабрикийн даргаар н.Батхуягийг томилох тушаалыг гаргасан нь “Эрдэнэт” бужигнаж эхлэх нь гэсэн “хардлага”-ын эхлэл болов. Өмнө нь үйлдвэрийн Нийгмийн асуудал хариуцсан дэд захир...
эдийн засаг
Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн зарлагын хэмжээ 2005 оноос хойш 25 дахин өсч, 100 тэрбумаас 2.5 их наядад хүрсэн байна. Энэ нь жилд дунджаар 53 хувиар өссөн үзүүлэлт юм. Төсвийн санхүүжилт гэдэг татвар төлөгч та бидний халааснаас гарч буй мөнгө. Гэтэл эгэл иргэд энэ талаар огт сонсоогүй өнөөдөртэй золгосон. Магадгүй ма...
эдийн засаг
2000 оноос эхлэн зарим судлаач, иргэний нийгмийн зүтгэлтэн Ашигт малтмалын тухай 1997 оны хууль, дараа нь 2006 оны хууль нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцэхгүй байгаа гэсэн дүгнэлт, мэдэгдэл хийж улмаар зарим нь нийтийн өмчийн хууль хэрэгтэй гэж ярьж бичих болсноос гадна Ерөнхийлэгчийн тамгын газраас болов...
эдийн засаг
Арилжааны банкны салбарт арвин туршлагатай гэгдэх, урьд нь “ХААН” банкинд удирдах албан тушаал хашиж байсан Даймаагийн Батсайхан Төрийн банкны Гүйцэтгэх захирлын албыг аваад удаагүй байгаа юм. Төрийн банктай холбоотой олон асуудал бүрхэг хэвээр байгаа энэ үед Д.Батсайхан захирал анх удаа “NEWS” агентлагт ярилцлага өглө...
эдийн засаг
Өнөөдөр Улаанбаатар хотноо БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн Их хурлын  Байнгын хорооны дарга У Бангуо айлчлалаар ирлээ. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболд албан ёсоор эх орондоо урьсан тул ийнхүү цаг алдалгүй нисэн ирж буй ажээ. З.Энхболд У Бангуотой 15.40 минутад уулзаад шууд хэлэлцээр хийх талаар ярилцаж эхлэх юм. Энэхүү алб...
эдийн засаг
Хөдөлмөрийн яамнаас 6600 хүнийг ажилтай болгох зорилтын хүрээнд Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлсэн 1420 хүнийг сургалтанд хамруулж, ажлын байраар хангах гэрээ байгуулахаар болжээ. Ингэхдээ тухайн хүнийг 40 төрлийн мэргэжлээс сонгох боломжийг олгон таван сарын турш сургаад ажлын байраар хангах юм. Суралцах хугацаанд нь ...
эдийн засаг
Занарын хийн ордууд. Зургийг: NASA Занарын хувьсгалын ул мөр сансраас мэдэгдэхээр болжээ. АНУ-ын хиймэл дагуулын зурагт Баккан (Хойд Дакота) ба Игл Форд (Техас) ордуудад шатаагдаж буй хийн галууд гарчээ. Занарын хийн ордуудын гэрэл гэгээ нь Чикаго хотын цахилгааны гэрэлтэй харьцуулах хэмжээнд хурц тод харагдаж байна. “...
эдийн засаг
Их хотын чийдэн салхинд үлээгдсэн дэнгийн гэрэл шиг нэг тодорч, нэг бүдгэрч байна. Монголын хүн амын талаас илүү хувь нь дөрвөн уулынхаа дунд чихэлдэж, хөдөөнөөс хотыг зорьсон нүүдэл үл тасрах тул уулын ам, жалганы амсарт хаяа хатган буух айлуудын тоо өссөөр. Тэнгэр баганадах шинэ барилгууд ч улам их цахилгаан, дулаан ...
эдийн засаг
Эдийн засагч Т. Энхбаяр, А.Зориг нар www.news.mn-д Засгийн газрын бондын талаар өөрсдийн байр сууриа бичиж ирүүлснийг хүргэж байна. 2012 оны арваннэгдүгээр сард Монгол улс анх удаагаа Засгийн газрын бондыг олон улсын зах зээл дээр гаргаж, 1.5 тэрбум ам.доллар босгосон. Монгол улс нэгэнт хөгжлийн замдаа орсон энэ цаг үе...
эдийн засаг
2013 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Хятадын Хөнгөн Цагааны компаниас (“Чалко”) "Bloomberg" агентлагийн тавьсан асуулгад хариу мэдээлэл хийснээс хойш Чалко болон “Эрдэнэс Тавантолгой” ХК (“ЭТТ”)-н хооронд байгуулагдсан нүүрс борлуулах гэрээний талаар Монголын болон олон улсын сонин хэвлэлд янз бүрийн нийтлэл мэдээ гарч ...
эдийн засаг
БНХАУ-ын “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу нүүрс нийлүүлснээс гэрээгээ цуцалсан нь Монголд ашигтай байж болохоор нөхцөл байдал үүсч байна. Гэрээг хамтарсан Засгийн газрын үед байгуулсан ч Ардчилсан намын нөхдүүд засаг төрөө өөрсдөө удирдаад ирмэгцээ Богд хаан нэгэнтээ хэлсэнчлэн “Би чинь юу хийчихэв ээ” хэмэ...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа. -Төмөр замын цариг ямар байх тухай улс төрийн хүрээнд маргаан болж байна. Таны бодлоор өргөн, нарийн царигийн аль нь манайд тохирох вэ? -Эхлээд төмөр зам тавих шаардлага хаанаас гарав гэдгийг бодох хэрэгтэй. Тавантолгойн ордын нүүрсийг гадаад зах зээлд борлуулах зайл...
эдийн засаг
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлд арилжаалсан. Ингэхдээ 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 4.125 хувь байхаар, үлдэж байгаа нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 5.125 хувь байхаар ...
эдийн засаг
2001 оны аравдугаар сарын 15-наас эхлэн дайны эрсдлийн даатгал гэх нэрээр Монголын Иргэний агаарын тээвэр компанийн зорчигч бүрийн тийзний үнэ дээр нэмж таван ам.долларын татвар авч орлогыг нь Японд харьяалалтай “Вэст вэлф” хэмээх даатгалын компанийн данс руу эхлээд Хонкгонгоор дамжуулж, дараа нь Японы Токио банк руу ш...
эдийн засаг
“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр 11.00 цагаас Уул уурхайн яаманд болно. Хэвлэлийн бага хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын дарга болон бусад албаны хүмүүс оролцож сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна. Сүүлийн үед уул уурхай тойрсон олон асуудал үүсэ...
эдийн засаг
ӨНГӨРСӨН ОНЫ ХАВАР ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД БАЙДАЛД ОРСОН НЬ ОЛИМПТОЙ ХОЛБООГҮЙ ГЭВ Евро бүсийн эдийн засагчид Их Британи улсын эдийн засаг  оны эхний байдлаас уналтад ороход нэг алхам ойртсон талаар онцоллоо. Тэд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0.2 хувиар багассаны дараагаар нийгэм, эдийн засгийн судалгааны үндэсний хүр...
эдийн засаг
МИАТ компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос сонордуулга гаргасан байна. Энэхүү сонордуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Үндэсний тээвэрлэгч, төрийн өмчийн МИАТ хувьцаат компанийн дайны эрсдэлийн даатгалын мөнгийг хууль бусаар зарцуулсан гэсэн хэрэгт тус компанийн удирдлагаар ажиллаж байсан зарим хүн холбогд...
эдийн засаг
Тендай Бити. Фото: Desmond Kwande / AFP Зимбабвегийн Сангийн сайд Тендай Бити (Tendai Biti) улсын сан хөмрөгт 217 ам.доллар үлдсэн хэмээн мэдэгджээ. Сангийн сайдын тайлбарласнаар төрийн албан хаагчдын цалинг тавьсны дараа улсын төсөвт 200 гаруйхан ам.доллар үлдсэн гэнэ. Албан хаагчдын зарим нь улсын төсөвт байгаагаас х...
эдийн засаг
МҮЭ-ийн холбооноос хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшид хийсэн судалгаагаа танилцууллаа. Сүүлийн нэг сарын турш тус байгууллагаас явуулсан судалгаагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 3-45 хувиар өссөн дүн гарчээ. Энэхүү үнийн өсөлтийг тус байгууллагынхан үндэслэлгүй гэж үзэж байгаа төдийгүй “галзуурсан ...
эдийн засаг
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ноён У Бангуо манай оронд  айлчилж буйтай зэрэгцэн бас нэгэн томоохон үйл явдал тохиож байна. Хятадын төрийн дөрвөн банкны нэг “Bank of China”-гийн төлөөлөгчийн газрыг өнөөдөр Улаанбаатарт нээх юм. Тус банк нь салбар нээх хүсэлтээ жилийн өмнө Монголбанкин...
эдийн засаг
Уул уурхайн яамнаас өнөөдөр “Ил тод уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурал хийлээ. Сар бүрийн сүүлчийн долоо хоногийн пүрэв гаригт хийдэг хэвлэлийн хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уул уурхайн сайд Д.Ганхуяг эхний ээлжинд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Засгийн газрын 2012-...
эдийн засаг
Энэ жил улс даяар бүтээн байгуулалтын олон ажил өрнөнө. 1800 км төмөр зам тавьж эхлэхийн дээр зургаан аймгийг нийслэлтэй автозамаар холбох ажлыг энэ онд эхлүүлнэ. Гэвч энэ бүх ажлыг хийж гүйцэтгэх ажиллах хүчин дутмаг байх магадлалтай байгаа тул  Зам, тээврийн сайд А.Гансүх уржигдар  Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавыг урьж...
эдийн засаг
Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, байцаагч О.Бямбасүрэн нарыг баривчлан шалгаж байгаа. Идэж уух нь хэрээс хэтэрсэн гэдэг яриа домог мэт болсон боловч хэн ч халддаггүй байсан МИАТ-ыг шалгаж, экс удирдлагуудыг баривчилснаас хойш хаа сайгүй төрийн өмчийг үнэгүйдүүлж ба...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани Хятад руу гаргах коксжих нүүрсний экспортоо энэ сарын 11-нд зогсоосон тухай тус компанийн захирал Я.Батсуурь мэдэгдсэн гэж www.mining.com сайтад мэдээлжээ. Мөн монголчууд коксжих нүүрсний үнийг өсгөхийн тулд нийлүүлэлтээ зогсоосон гэж mining.com таамагласан байна. Я.Батсуурь з...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах, хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшны эрсдэлээс хамгаалах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Дэд хөтөлбөрийг Шатахууны хомсдолд орж, шатахууны үнийг хөөрөгдүүлэхгүй байх зорилгоор хэрэгжүүлж байгаа аж. Үүний хүрээнд ш...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /нэгдүгээр сарын 31/ гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 27.3 сая ам.доллар 1391-1393.10 төгрөгийн ханшаар, 77 сая юань 223-223.90 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк ам.доллар болон юанийн дотоодын эрэлт, ни...
эдийн засаг
Германы хэрэглээний уур амьсгалын индекс 0,1-ээс 5,8 пункт хүртэл өссөн тухай AFP агентлаг мягмар гаригт дамжуулжээ. ХБНГУ-ын эдийн засгийн чухал индикаторуудын нэг өссөнийг  GfK гэх маркетингийн судалгааны хүрээлэн гурван сар дараалсан уналтынх нь дараа бүртгэсэн байна. Хэрэглэгчид хүү багатайгаар мөнгөө хадгалснаас ү...
эдийн засаг
“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригийг уг үүрэгт ажлаас нь чөлөөлөх гэж байна гэдэг мэдээлэл оргүй хоосон биш бололтой. Орос, Монголын хамтарсан тус үйлдвэрийн Монголын талын хувийг эзэмшдэг ТӨХ-ны байр суурь түүнийг өөрчилнө гэдэг дээр хөдөлбөргүй тогтжээ. Дээрх мэдээллийг эх сурвалж үгүйсг...
эдийн засаг
“Рио Тинто” Оюутолгойн үйлдвэрлэл олборлолтыг түр зогсоох тухай хэлэлцэж байгаа гэсэн мэдээ өнөөдөр Bloomberg-ээр гарсан билээ. Энэ мэдээллийн дагуу news.mn сайтын зүгээс “Оюутолгой” ХХК-ийн Олон нийттэй харилцах албатай холбогдож тодруулахад: “Оюутолгойн төслийн уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж бай...
эдийн засаг
Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал солигдож байна. “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлаар ажилласан хугацаандаа тус үйлдвэрийн үндс...
эдийн засаг
Орон нутгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг боловсруулах зорилгоор яамдын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумдад ажиллалаа. Ажлын хэсэгт Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон яам...
эдийн засаг
Фото: Beawiharta Beawiharta / Reuters АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2012 оны дөрөвдүгээр улиралд өмнөх улиралтай харьцуулахад 0,1 хувиар буурчээ. Шинжээчид ДНБ-ий өсөлтийг 1,1 хувьтай гэж урьдчилан тооцоолж байсан ч огт өөр үр дүн гарсан талаар “Bloomberg” мэдээлэв. Урьдчилсан байдлаар 83 шинжээч бүгд ДНБ ...
эдийн засаг
ТӨХ-ны шийдвэрээр Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр Цэрэнсамбын Даваацэрэнг томилжээ. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэнд анх удаа улс төрийн бус томилгоо хийсэн тохиолдол болж байна. Ц.Даваацэрэн нь цэвэр мэргэжлийн хүн ажээ. Тэрбээр Бор-Өндөрийн уурхайга...
эдийн засаг
Орос-Монголын хамтарсан “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар Ц.Даваацэрэнг өнөөдөр томилсон байна. Тэрбээр уул уурхайн мэргэжилтэй, улсын үйлдвэрүүдийг өмнө нь амжилттай удирдаж байсан аж. Үүнийг нь үндэслэн дээрх томилгоог хийсэн нь улстөрчдөөс “Эрдэнэт”-ийн захирал томилогддог өмнөх жишгүүдийг өөрчилсөн хэр...
эдийн засаг
(Түүх давтагдахуу?) Манай улс ойрын үед эрчим хүчний үйлдвэрлэлийн хомсдолд орно гэдэг нь тодорхой байгаа. Энэ тухай олон хүн бичсэн болохоор энд дахин давтан нуршиж уншигч таны цагийг үрэх нь илүү бизээ. Харин Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн ба цаашдын төлөв байдлыг цаг хугацааны өнцгөөс харж маш товчхоноо...
эдийн засаг
Нийслэлийн ИТХ-ын хүсэлтээр Дэлхийн банкнаас, Нийслэлийн санхүүгийн тогтолцооны өнөөгийн байдал цаашид хэрхэн сайжруулах талаар санал, зөвлөмж бүхий судалгааг 2011-2012 оны хооронд явуулсан байна.  Энэхүү судалгааны хүрээд нийслэлийн төсвийн орлого, зарлага бусад хөрөнгийн эх үүсвэрийг нарийвчлан үзэж  тайлан боловсруу...
эдийн засаг
Хятадын хөнгөн цагааны корпораци буюу “Чалко” “Эрдэнэс Тавантолгой” компанид үйлдвэрлэлийг нь хэвийн явуулахад нь зориулж санхүүгийн тусламж санал болгож  байжээ. “Чалко” өнгөрсөн онд Монголын талтай уулзахдаа тээврийн зардалыг нь дааж болно гэж мэдэгдсэн ч үүнд нь хариу ирүүлээгүй гэж “Ройтерс”-т мэдээлсэн байна. “Бид...
эдийн засаг
Сүүлийн нэг сарын турш хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ байнга нэмэгдсээр байгааг МҮЭХ-оос тандан судалжээ. Зарим нэрийн хүнс 3-45 хувийн өсөлттэй гарч. Энэ нь цагаан сартай холбоотой гэнэ. Харин хүнсний барааны үнийг жилээр нь аваад үзвэл арай өөр дүр зураг харагдана. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны н...
эдийн засаг
Монгол Улсын нийслэлийн цахилгаан станцууд төвийн эрчим хүчний системийн хүрээнд  наад зах нь 13 аймаг, тэдгээрийн сумдыг цахилгаанаар хангадаг. Дээр нь хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж энэ чигээрээ байвал амьсгал хурааж магадгүй байна. Ер нь тус салбар шуудхан хэлэхэд сэхээ...
эдийн засаг
“Mongolian Airlines Групп” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяртай ярилцлаа. -“Mongolian Airlines Group” компанийн захиралтай ярилцах шалтгаан юу болохыг Та ойлгож байгаа байх аа. Хуулиар шалгагдаж байгаа асуудалд танай нэр холбогдсон учраас... -Хуулийн байгууллагаас хэрэг үүсгэсэн МИАТ-ийн гэх асуудалд манай компанийг х...
эдийн засаг
Үе үеийн Засгийн газрын шүдний өвчин болдог Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн захирал солигдсон сурагтай. Уг албыг чамгүй олон жил хашсан Ч.Ганзориг саналаараа ажлаа өгсөн гэх сураг ч хэдхэн хоногийн өмнө чих дэлссэн. Сураг тавих нь ээ ГОК-ын захирлаар Цэрэнсамбын Даваацэрэн хэмээх төдийлөн олны танил бус эрхэм том...
эдийн засаг
Налайхын нүүрсний ордод аюулгүй байдал хангуулах талаар холбогдох сайдуудад үүрэг өгөв Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Налайхын нүүрсний ордын аюулгүй байдлыг хангах, хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг цэгцлэх талаар авах арга хэмжээг хэлэлцээд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлаг...
эдийн засаг
МИАТ дэх “дайны эрсдэл”-1 МИАТ дэх “дайны эрсдэл”-2 Мөнгө угаасан гэх хэрэгт шалгагдан хоригдож буй МИАТ компанийн захирал асан Ц.Орхон мөн энэ хэргийн улмаас хоригдоод байгаа гэргий Ү.Цэцэгмаагаа суллах юм бол МИАТ-ын дуулианд холбоотой 20 улстөрчийг илчилнэ гэж мэдэгдсэн тухай мэдээлэл хамгийн их анхаарал татаж байна...
эдийн засаг
Хятадын “Bank of China” хоёр хоногийн өмнө “Blue Sky Tower”-т төлөөлөгчийн газраа нээв. Салбар бус төлөөлөгчийн статустайгаар Монголд орж ирсэн энэ банк олон нийтийн анхаарлыг чамгүй татаж байгаа. Өмнө нь олон улсын томоохон банкуудаас “Standard Chartered” болон ING албан ёсны төлөөлөгчийн газраа Монголд байгуулсан бил...
эдийн засаг
Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборитори байгуулна Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборитори байгуулахаар тогтлоо. Дээжийн болон бусад сорьцод хяналт, шинж...
эдийн засаг
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гадна талд “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ийн лого тэмдэг бүхий тугийг жилийн турш мандуулдаг уламжлалтай. 2012 он, луу жилийн шилдэг аж ахуйн нэгжүүдийн тугийг залах ёслол өнөөдөр боллоо. Луу жилийн шилдэг аж ахуйн нэгжээр тодорсон  “Гран при” шагналт  “Номин холдинг”, оны...
эдийн засаг
Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувь нь уул уурхайн салбарт бүтээгдэж байгаа бөгөөд нөхөн үйлдвэрлэлийн эл хэв загвар нэг хэсэгтээ хадгалагдах болно. Эрдсийн олборлолт давамгайлсан загвараас бид ойрын ирээдүйд татгалзаж чадахгүй, яагаад гэвэл тэрээр манай эдийн засгийн өсөлтийн үндсэн хүчин зүйл, гол хур...
эдийн засаг
“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаанаас өчигдөр Төлөөлөн удирдах зөвлөлд тодорхой үүрэг чиглэл өгч, шийдвэрлүүлэх 13 асуудлыг тодорхой болгон зааж өгчээ. Хувь нийлүүлэгчдийн хурлын дэг боловсруулах, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах. Гүйцэтгэх удирдлагын төвшинд оролцоог хангах Дотоодын аж ахуйн нэгжүүди...
эдийн засаг
Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу майнз монголиа инк” компанитай хамтран үзэглэснээс хойш гурван жилийг үджээ. Энэ хугацаанд зэс боловсруулах томоохон үйлдвэр өмнийн говьд байгуулагдсан ч анхны зэсийн баяжмал дэлхийн зах зээлд хараахан гарч амжаагүй байна. Хэрэв эл б...
эдийн засаг
МҮХАҮТ 2013 оныг “Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогыг дэмжих жил” болгон зарлажээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнесийнхний санхүүгийн эрэлт хэрэгцээг зөв зохистой хангах, банк, санхүүгийн байгууллагуудын өндөр хүүтэй зээлийн дарамтыг багасгах, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бод...
эдийн засаг
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хангуулах зорилготой хоёр тал оролцсон хувь нийлүүлэгчдийн хуралдаан өчигдөр болсон юм. Хувь нийлүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон х...
эдийн засаг
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас ажлын хэсэг гарган Өмнөговь аймгийн томоохон уурхайнуудад ажилласан байна. Тус ажлын хэсгээс маргааш Оюутолгой, Ухаа худаг, Энержи ресурсийн уурхайн байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн талаар мэдээлэл хийх юм байна. Сүүлийн үед олны анхаарлыг татаад буй Оюутолгойн усны нөөцийн...
эдийн засаг
Евро бүсэд худалдааны менежерүүдийн санаа бодлын индекс сайжирч байгаа нь бүртгэгдэв. Энэ үзүүлэлт нь эдийн засгийн өсөлтийн дохио болох 50 пунктийн төвшинд ойртохыг харуулж байна. Евро бүсийн аж үйлдвэрлэл өрсөлдөх чадварын өсөлтөд найдаж байна. Худалдааны менежерүүдийн өгүүлснээр индекс (PMI) нэгдүгээр сард 1,8 пункт...
эдийн засаг
УИХ-ын  гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр Өмнөговь аймаг Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож говийн бүсийн хэрэглэгчид найдвартай цахи...
эдийн засаг
Цагаан сараас өмнө Алдарт эхчүүдийн одонгийн мөнгийг олгож амжих эсэх талаар төрийн байгууллага, албан тушаалтнууд ялгаатай мэдээлэл өгч байгаагаас иргэдийн дунд эргэлзээ үүссэн байна. Тухайлбал, Сангийн сайд Ч.Улаан Алдарт эхчүүдийн одонгийн мөнгийг олгох санхүүжилт бүрдээгүй байгаа гэсэн юм. Гэвч энэхүү мөнгийг арилж...
эдийн засаг
Грекийн Засгийн газар төсвийн алдагдлаа бууруулах амлалтаа биелүүлсэн байна. Улсын өрийн өсөлт нь 2012 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 6,6 хувь болжээ. Гэсэн хэдий ч тус улсын Сангийн сайдын хаягаар занал ирсээр байна. Төсвийн алдагдлыг бууруулах 2012 оны зорилтоо биелүүлж чадлаа гэж Афин албан ёсоор мэдэгджээ. Тус ул...
эдийн засаг
Монгол, Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын IV хуралдаан гуравдугаар сард болох гэж буй. Үүнийг угтуулан Унгарын Будапешт хотод гуравдугаар сарын 20-24-нд хоёр улсын бизнес уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Монголчууд Унгар улстай худалдааны салбарт харилцан ажиллах арвин туршлагатай ба цаашдаа худал...
эдийн засаг
Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт очин “Оюутолгой”, “Энержи ресурс” компанийн үйл ажиллагаатай танилцаад иржээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга...
эдийн засаг
Нээлттэй нийгэм форумаас “Дэлхийн улс орны төсвийн ил тод, хариуцлагатай байдал ба иргэдийн оролцоог хэмждэг “Нээлттэй төсвийн судалгаа-2012” дахь Монгол Улсын үр дүнг танилцуулах” хэвлэлийн бага хурал өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд болсон. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нээлттэй нийгэм форумаас ирүүлсэн бай...
эдийн засаг
Европын холбооны ээлжит саммит Брюссель хотноо хоёрдугаар сарын 7-нд товлосон цагаасаа бараг долоон цагаар хоцорч эхлэв. Энэ удаагийн саммитаар 2014-өөс 2020 он хүртэлх ЕХ-ны төсвийг ярилцаж буй. Дээд хэмжээний уулзалтын өмнө Ангела Меркель “Одоогоор талуудын байр суурь мэдэгдэхүйц зөрөлдөөнтэй байна. Тиймээс саммит эн...
эдийн засаг
Татварын ерөнхий газрын тушаалаар өнөөдөр дүүргийн татварын албууд 09.00-17.00 цагийн хооронд ажиллана. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн (ААНОАТ) маргааш (02.10) дуусна. Харин хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ) хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх материалын сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 15-наар дуусг...
эдийн засаг
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулгаас Оюутолгой, Ухаа худгийн усны хэрэглээний талаар тодрууллаа. Оюутолгойн уурхай нь одоогоор гүний уснаас хэрэгцээгээ хангаж байгаа бол Ухаахудагийн уурхай нь Наймантын хөндийгөөс усаа татаж хэрэглэдэг байна. -Оюутолгойн уурхай...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тодорхойлсноор Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн хурлыг наадамтай зүйрлэвэл нэгийн даваа нь уржигдар эхэлж, өчигдөр үргэлжлэв. Монголын төр 34 хувийг нь эзэмшиж буй төслийн хамтрагч болох “Рио Тинто” компанийн удирдлагууд Монголын Засгийн газрын тавьсан шаардлагын дагуу Улаанбаатарт ир...
эдийн засаг
Нийгмийн даатгалын байгууллага 2013 оны нэгдүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын таван төрлийн санд 59 гаруй тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлжээ. Энэ нь нийгмийн даатгалын  сангийн орлогын төлөвлөгөөг  120.5 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт юм байна. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлог...
эдийн засаг
Хар усан могой жилийн эдийн засгийн ерөнхий өнгөноён нуруу ямархуу байх бол гэх хүлээлт олонд бий гэдэг нь ойлгомжтой. Тийн ялагч хэмээх усан могой жилийн эдийн зас­гийн ерөнхий төл­вийн талаар Сангийн сайд хэлэхдээ “Төсөв төлөв­лөгөөгөөхэлэлцэх явцдаа 2013 оны сан­хүүэдийн засгийн төлвийг маш тодорхой үнэлж, дүгнэсэн....
эдийн засаг
Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулъя. Хаан банк: Цагаан сарын битүүний өдөр буюу энэ сарын 10-нд зөвхөн ням гаригт ажилладаг салбар, тооцооны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана. Шинийн 1, 2-нд буюу энэ сарын 11, 12-нд нийтээрээ амрах өдөр тул бүх салбар тооцооны төвүүд амрах аж /З...
эдийн засаг
Салбартаа алдартнууд олонтой салбар бол яах аргагүй барилгынхан. Бүтээсэн босгосон нь бүхний нүдэн дээр байхын дээр чанар чансааг нь олонд шууд харуулж байдгаараа энэ салбар онцлог. Хот хөдөөгийн олон зуун барилга байшинг барьж босгосон ахмад буурлуудаа салбарын сайд, дарга нар нь саяхан хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. ...
эдийн засаг
Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулъя. Хаан банк: Цагаан сарын битүүний өдөр буюу энэ сарын 10-нд зөвхөн ням гаригт ажилладаг салбар, тооцооны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана. Шинийн 1, 2-нд буюу энэ сарын 11, 12-нд нийтээрээ амрах өдөр тул бүх салбар тооцооны төвүүд амрах аж /З...
эдийн засаг
Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр өнгөрсөн пүрэв гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд тавигдсан хатуу хучилттай автозамын хураамжийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажи...
эдийн засаг
Авлигатай тэмцэх газраас Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэргийг шалгах явцад Монголд үйл ажиллагаа явуулж буй Канадын “Саусгоби Ресурсес” компанитай холбогдох зөрчил илэрсэн тул тус компанийн хэргийг тусгаарлан шалгаж эхлээд буй билээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор “Саусгоби Сэндс” компанийн ...
эдийн засаг
Л.БОЛД: Хямралын уур амьсгал намжсан нь бид хямралын өмнөх шигээ аяглаж болно гэсэн үг биш Өнгөрсөн сарын сүүлээр болсон Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын талаар Гадаад харилцааны сайд Л.Болдтой ярилцлаа. -Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ жил ямар онцлогтой болсон бэ? Энэ чуулга уулзалтад о...
эдийн засаг
“Дэлхийн худалдааны төв Улаанбаатар" ТББ-аас “Финанс Монголиа”  Монголын анхны санхүүгийн үзэсгэлэн, сургалтыг хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд “Мишээл экспо”-д зохион байгуулахаар болсон билээ. Санхүүгийн салбарынхныг анх удаа өргөнөөр хамруулж буй уг үзэсгэлэнгийн бүртгэл дууссан бөгөөд одоогоор үзэсгэлэнгийн орол...
эдийн засаг
Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч Усан могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос 105 ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч 2012 онд хийсэн ажлын үр дүнгээ тайлагналаа. Ахмадуудаас Улсын Төлөвлөгөөний комисс /хуучин нэрээр/, Статистикийн төв газарт ажиллаж байсан Д.Д...
эдийн засаг
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг хүлээж авах хугацаа дуусах дөхжээ. Хэрэв та 2012 онд амьдрах зориулалтаар орон сууц анх удаа худалдан авсан, сургалтын төлбөрт мөнгө тушаасан бол татварын хөнгөлөлтөө эдлэх боломжтой бөгөөд хоёрдугаар сарын 15-ны дотор хэрэгцээт материалуудаа бүрдүү...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн байдлын 2013 оны нэгдүгээр сарын статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр болно. Өнгөрсөн сарын мэдээлэл танилцуулах хурал Үндэсний статистикийн байрны 320 тоотод 11 цагаас болно. Т.МАША
эдийн засаг
Фото:Reuters Өнгөрсөн хоёр жилд дээд хэмжээний ургацтай байсан ч 2013 онд Европын зах зээлд басмати  гэх цагаан будааны хомсдол үүснэ гэж шинжээчид дүгнэж байна.   Энэтхэгийн энэ урт цагаан будаа Европт хамгийн алдартай төрөл нь юм. Энэтхэгийн экспортлогчид өнгөрсөн онд үнийг нь хэт хөөрөгджээ. Европын цагаан будааны х...
эдийн засаг
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг хүлээж авах хугацаа дуусах дөхжээ. Хэрэв та 2012 онд амьдрах зориулалтаар орон сууц анх удаа худалдан авсан, сургалтын төлбөрт мөнгө тушаасан бол татварын хөнгөлөлтөө эдлэх боломжтой бөгөөд маргаашийн дотор хэрэгцээт материалуудаа бүрдүүлж өгөх юм. ...
эдийн засаг
Монголбанк өчигдөр нэг  долоо хоногтой 576.75 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/-ыг 12.50 хувийн жигнэсэн дундаж хүүгээр  арилжаалсан байна.  Ингэснээр нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 576.75 тэрбум төгрөг болжээ.  Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг...
эдийн засаг
Австрали-Британийн уул уурхайн “Рио Тинто” групп Монголын Оюутолгой орд дахь алт, зэсний олборлолтын санхүүжилтэдд эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэ тухай төслийн гэрээг сайн мэдэх гурван эх сурвалж “Bloomberg”-т мэдээлжээ. Үүний тулд дэлхийн хоёр дахь том уул уурхайн ...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /хоёрдугаар сарын 14/  хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 9.5 сая ам.доллар 1389-1392 төгрөгийн ханшаар, 20 сая юанийг 223-223.20 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах, 3 сая ам.доллар 1394.20-1394.25 төгрөгийн ханшаар худалдах...
эдийн засаг
Хятад улс  өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 30,5 сая гаруй тонн нүүрс импортлосон байна. Энэ нь өнгөрсөн жилийн импортоос 56,3 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд энэ оны рекордыг аль хэдийнэ тогтоолоо гэж Хятадын гаалийн албанаас мэдээлжээ. Өнгөрсөн жил импортлосон нүүрсний хэмжээ 234,3 сая тонн хүрч, өмнөх жилүүдээс 28,7 х...
эдийн засаг
Өнгөрсөн жилийн сонгуулийн дараахнаас хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөгийг хувь хишиг болгон түгээж байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын эцсийн байдлаар 821,9 мянган хүүхдэд 16,9 тэрбум төгрөгийг Хүний хөгжлийн сангаас олгоод байгаа ажээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2,9 тэрбум төгрөгийг хувь хишиг болго...
эдийн засаг
Ираны Засгийн газраас Пакистанд хагас төрийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа тухай Fars агентлаг мэдээлжээ. Энэ тухай Пакистаны Ерөнхий сайдын зөвлөх Асим Хуссейний мэдэгдсэнээр Иран тус улсын баруун өмнөд хэсгийн Гвадар боомт хотод өдөрт 400 мянган баррель нефть боловсруулах хүчин чадалт...
эдийн засаг
Улсын хэмжээнд нийтдээ 80-90 мянган хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн мэдээ бий. Гэвч эдгээрийн 37,2 мянга нь хөдөлмөрийн бирж болон хөдөлмөр эрхлэлтийн албанд очиж бүртгүүлж, ажил идэвхтэй хайж буй хүмүүс ажээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 21 мянган хүн буюу 36 хувиар буурчээ. Харин 2012 оны эцсийн байдлаас хараха...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн цалингийн дундаж 598 мянган төгрөгт хүрсэн байна. Цалингийн байдлыг ажиллагсдын хүйсээр ялган үзэхэд эрчүүдийн цалин 627 мянган төгрөг байгаа бол эмэгтэйчүүдийнх  572 мянган төгрөг бую...
эдийн засаг
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны нэгдүгээр сард 254,6 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны нэгдүгээр сард 216,5 сая ам.доллар болон буурчээ. Энэ нь өмнөх оныхоос 38,1 сая ам.доллар буюу 14,9 хувиар буурсан гэсэн үг юм. Ийн алдагдал буурахад импортын өсөлт экспортынхоос 16,5 пунктээр буурсантай холбо...
эдийн засаг
Стратегийн ач холбогдолтой хамтран амьдрагч гэсэн нэр томъёог хуульчилбал яасан юм бэ 1994 оны Ашигт малтмалын тухай хуульд анх удаа “стратегийн ашигт малтмал” гэсэн нэр томъёо хуульчлагдаж дараа нь 2006 оны Ашигт малтмалын тухай хууль  батлагдан мөрдөгдөж эхэлсэнээс хойш “стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд...
эдийн засаг
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг хүлээж авах хугацаа өнөөдөр дуусна. Хэрэв та 2012 онд амьдрах зориулалтаар орон сууц анх удаа худалдан авсан, сургалтын төлбөрт мөнгө тушаасан бол татварын хөнгөлөлтөө эдлэх боломжтой бөгөөд маргаашийн дотор хэрэгцээт материалуудаа бүрдүүлж өгөх юм....
эдийн засаг
“Рио Тинто”-гийн охин компани болох Канадын “Туркойз Хилл Ресурс” нь Казакстан дахь  Кизил орд төслийн  50 хувийг 300 сая ам.доллараар худалдах болсон тухай өнгөрөгч лхагва гаригт мэдэгджээ. Туркойз Хилл нь Казакстаны зүүн хойд хэсэгт орших  алтны томоохон уурхайн Кизил төслийг хэрэгжүүлдэг Алтиналмас Голдын  хувь эзэм...
эдийн засаг
“Цагаан сар-2013” үзэсгэлэн худалдааны борлуулалтын орлого 2.7 тэрбум төгрөгт хүрчээ. Жил бүр уламжлал болгон зохиодог “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг өмнөх жилүүдэд 7-14 хоногийн хугацаатай хийдэг байсан бол энэ удаад үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин 24 хоног зохион байгуулсан. Өнгөрсөн онд тус үзэсгэлэнд нийт 180 гару...
эдийн засаг
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавилаа. Тус байнгын хороо нь намрын чуулганы хугацаанд дунджаар 63 хувийн ирцтэйгээр 17 удаа хуралдаж давхардсан тоогоор 58 асуудал хэлэлцсэнээс 42 нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл аж. Хэлэлцүүлэгт...
эдийн засаг
Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул, олборлолт хийдэг “Петро Чайна Дачин тамсаг” компанийн 250 монгол ажилтан цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх  шаардлага тавьж ажил хаялт зарлахаа түр хугацаагаар хойшлуулаад байгаа юм. Энэ тухай “Петро Чайна Дачин тамсаг” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга н.Эрдэнэбатаас т...
эдийн засаг