news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Үндэсний статистикийн хорооноос сар тутмын ээлжит мэдээллээ өнөөдөр хэвлэлийнхэнд өглөө. Инфляцийн өсөлтийн хурд саарчээ Жил жилийн нэгдүгээр улиралд, тэр дундаа нэгдүгээр сард инфляци өсдөг ч энэ жилийн хувьд өсөлтийн хурд нь саарах хандлагатай байгааг Үндэсний статистикийн хорооныхон мэдээлэлдээ онцоллоо. Сүүлийн гур...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар “Үнэт цаасны зах зээлд оролцогч тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 156 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн загварыг өөрчилжээ. Тодруулбал хавсралтын хүснэгтийн ...
эдийн засаг
Засгийн газраас ирэх жилүүдэд хөнгөн үйлдвэр, ялангуяа арьс ширний үйлдвэрлэлийг анхаарч, дэмжихээр болсон ба энэ хүрээнд цогцолбор байгуулах тухай ярьж эхлээд байна. Мөн арьс, ширний үйлдвэрлэлийн салбарт зориулж 200 тэрбум төгрөгийн бондыг гаргаж, түүнээсээ салбарын хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг шийдэх, арьс ширийг ...
эдийн засаг
“Оюутолгой” төслийн хэрэгжилттэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үеэр “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлөх ёстой гэх байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд илэрхийлж байсан билээ. Тэгвэл За...
эдийн засаг
Намрын чуулган завсарласнаар УИХ амралтад шилжив. Байнгын хороодоос одоогийн байдлаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо тус бүр намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн ажлынхаа тайланг тавьсан бол бусад зургаан байнгын хороо ирэх өдрүүдэд мэдээлэл хийх чиг барьж байна. Тиймээс бид ...
эдийн засаг
Монголбанк болон Зам тээврийн яам хамтран өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөрийг өнгөрсөн оны 10 дугаар сард эхлүүлсэн билээ. Тэгвэл хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж, тулгамдаж буй асуудлаа тодорхойлон гаргасан байна.  Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ачаа эргэлтийг тусгай г...
эдийн засаг
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдийн “Coal Mongolia” чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Энэхүү хурал өнөөдөр өндөрлөх юм. Манай улс бол нэг хүнд ногдох нүүрсний нөөцийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг орон. Тийм ч учраас гадны хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхож, энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол бий. Гэхдээ жил ирэ...
эдийн засаг
Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс компанийн засаглалын чиглэлээр сургалт явуулах эрхийн гэрээг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Компанийн засаглалын институттэй байгуулжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр байгууллага нь Компанийн засаглалын талаарх нэгдсэн мэдээллийг өгөх эрхтэй болж буй. Энэ удаагийн эрх...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /хоёрдугаар сарын 22/ 4,412 тоот арилжаагаар 24 компанийн нийт 190,716,081.00 төгрөгийн 959,565 хувьцаа арилжжээ. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17460.41 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 65.85 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 58 хэлцэл хий...
эдийн засаг
“Монгол нүүрс”-ийг дэлхийн тавцанд сойх “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголд нүүрсээр овоглосон ганцхан арга хэмжээ болдог нь “Coal Mongolia”. Энэхүү арга хэмжээг уул уурхайн салбарынхан төдийгүй гаднын хөрөнгө оруулагчид хүсэн хүлээдэг болсон. Үүний баталгаа болж 10 г...
эдийн засаг
“Финанс Монголиа-2013” санхүүгийн зах зээлийг таниулах үзэсгэлэн, сургалт өнөөдрөөс “Мишээл экспо” төвд эхэллээ. Жилээс жилд Монголын санхүүгийн зах зээл тэлж буй ч энэ нь эерэг сөрөг хоёр талтай бөгөөд санхүүгийн талаарх мэдлэг, мэдээллийг үнэн зөв ойлгуулах, бодитой үнэлэлт дүгнэлтийг өгөх шаардлага гарч буй. Тиймээс...
эдийн засаг
Монгол Улс одоогийн байгаа эрчим хүчний нөөц, үйлдвэрлэлээ авч үзэхэд 2014 оноос хомсдолд орох таамаг бий гэдэг. Тэгвэл үүний өмнө хуучин станцуудын хүчин чадлыг нэмэх, нийслэлийн хүн ам  ихтэй дүүргүүдийн өрхийн эрчим хүчний хэрэглээг шийдэх цахилгаан станцыг барих байдлаар 2020 он хүртэлх хугацаанд хэрэглээг хангах з...
эдийн засаг
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилгын хөрөнгө оруулагчид, захиалагч болон барилгын компаниудыг 2013 оны 2 дугаар сарын 26 ны өдрийн 10 цагт МҮЭСТО-д болох “Барилга-Бүтээн байгуулалт-Хөгжил” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжли...
эдийн засаг
Еврокомисс эдийн засгийн шинэ таамаглалдаа Евро бүсийн орнуудын эдийн засгийн уналт 2013 онд зогсохгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0,3 хувиар унах  ажээ. Европын эдийн засгийг дахин нэг хямралын жил хүлээж байх шиг. Ийм дүгнэлтийг ч Еврокомисс эдийн засгийн шинэ илтгэлдээ...
эдийн засаг
“Монголын эдийн засгийн форум”-ын өнөөдрийн хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн илтгэлээр эхэлсэн юм. Ерөнхийлөгч “Улс орныхоо эдийн засгийг жилдээ нэг тольддог энэхүү форум нь өгөөжтэй, үр дүнтэй байж гэмээнэ хуран чуулсны хэрэг бүтнэ” гэдгийг онцлоод улс орны нэр хүнд олон улсын төвшинд ямар байгааг хэд хэдэн судалгаан...
эдийн засаг
Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммерыг хүлээн авч уулзлаа. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер барилга, хот байгуулалтын салбар бол Монгол Улсын тэргүүлэх салбар гэж ойлгодогоо хэ...
эдийн засаг
Хувьцаат компаниуд нь холбогдох хуулийн дагуу жилийн эцсийн тайлангаа Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид гарган өгдөг байна. Энэ жилийн хувьд компаниудын тайланг Хөрөнгийн биржид гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авах ажээ. Одоогийн байдлаар 300 гаруй компани бүртгэлтэй байдгаас 51 нь тайл...
эдийн засаг
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилгын хөрөнгө оруулагчид, захиалагч болон барилгын компаниудын оролцох “Барилга-Бүтээн байгуулалт-Хөгжил” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг маргааш 10.00 цагаас МҮЭСТО-д болох ажээ. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Орон сууц санхүүжилтийн корпораци,...
эдийн засаг
Монголын худалдаа аж, үйлдвэрийн танхим Европын сэргээн босголтын банкнаас хэрэгжүүлж буй Бизнесийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөртэй хамтрахаар болжээ. Ингэхдээ үйлдвэр, үйлчилгээний ус, эрчим хүч, нөөцийн хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, цэвэр үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэ...
эдийн засаг
Дүрвэгч гэдэг үг уг нь бидэнд төдий л танил биш. Нэг улсаас нөгөө рүү дайжин одогсдыг л ийн нэрлэдэг бол манай улсын дотоодод дүрвэгчид бий болоод байгааг өнөөдөр төрийн ордны Иргэний танхимд болсон “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцох уулзалт”-ын үеэр ахмад геологич Ч.Хурц...
эдийн засаг
Манай өмнөд хөрш хятадууд даваа гариг /өнөөдөр/-аас эхлэн шатахууны үнийг тонн тутамд нь 300 юань буюу 47,8 ам.доллараар, дизель түлшний үнийг тонн тутамд нь 290 юаниар нэмэгдүүлжээ. Ингэснээр шатахууны үнэ литр тутамдаа 0,22 юаниар, түлш 0,25 юаниар нэмэгдэж буй тухай БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэ...
эдийн засаг
Хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хувь хүмүүс гадаадын орноос импортоор оруулж ирэхийг хориглох Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, шинээр үйлчлэх хуулиар үйл ажиллагаа явуулах эрхтэй аж ахуй нэгж байгууллагууд л хүнсний бүтээгдэхү...
эдийн засаг
Доорхи иргэн, аж ахуйн нэгжүүд нь 1-8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгын ажил гүйцэтгэсэн болон барилга захиалгаар бариулсан боловч  хуулийн дагуу татварын тооцоо хийгээгүй, татварын тайлан ирүүлээгүй, эсвэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй хэмээн “Х” тайлан ирүүлсэн байна. Үүнд: 1. “Энэрэл интернэшнл” ХХК 10....
эдийн засаг
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/ болгосон үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн тухай УИХ-ын намрын чуулганд эл гэрээний талаар Ерөнхий сайд мэдээлэл хийх үед хөндөгдөж байсан билээ. Оюутолгойн хө...
эдийн засаг
“Цахилгаан дамжуулах шугамын байгууламжийг байгаль орчинд ээлтэй болгох боломж” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг маргааш Эрчим хүчний яам, МУИС-тай хамтран зохион байгуулах гэж байна. Сүүлийн үед манай улсад нүүдлийн болон махчин шувууд их хэмжээгээр хорогдох болжээ. Тэдгээрийн цөөнгүй нь тогонд цохиулснаас болон цахилгаан д...
эдийн засаг
Эдийн засагчид, энэ хүрээнийхэн, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн төлөөллүүд нэг дор цуглаад эдийн засгийн хөгжилд тушаа болж буй ямар асуудал байна, энэ асуудла хэрхэн давж гарах вэ гэдэгт гарц хайж хэлэлцүүлэг өрнүүлдэг “Монголын Эдийн засгийн форум 2013” ирэх гуравдугаар сарын 4, 5-нд Төрийн ордонд болно. Дэлхий ...
эдийн засаг
Хонгконгийн Хан Сен хувьцаа 0,9 хувиар, Токиогийн Никкей хувьцаа 2,3 хувиар, Хятадын Шанхай компосит хувьцаа 0,1 хувиар унасан нь он гарснаас хойш унасан томоохон үзүүлэлт болон хувирлаа. Японы иены ханш суларч байгаа болон евротой харьцах ханш унаж байгааг энэ үзүүлэлттэй холбон ойлгож болох талтай. Италид болсон сонг...
эдийн засаг
Нийслэлчүүд хүнсний барааг тэр дундаа махыг хамгийн хямд авдаг газар нь “Хүчит шонхор” худалдааны төв юм. Тус захад өнөөдрийн байдлаар хонины гулууз махыг кг-ыг нь 5600-6200 төгрөгөөр худалдаж буй бол хонины цул мах кг нь 7500 төгрөгийн үнэтэй байна. Харин ямааны ястай мах кг нь 4100, адууны мах 4200 төгрөгийн үнэтэй б...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /хоёрдугаар сарын 26/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1396.44-1397.51 төгрөгийн ханшаар ам.доллар, 223.50-224.01 төгрөгийн ханшаар юань тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банкнаас дотоодын зах зээл дэх ам.доллар бо...
эдийн засаг
“Чингис” бондын 1,5 тэрбум ам.долларыг Засгийн газраас дэд бүтцийн салбарын санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөөд байгаа. Энэ нь хэр оновчтой шийдвэр болох талаар бид зарим бизнес эрхлэгч, эдийн засагчдын саналыг сонсож байгаа. Энэ удаа "Энержи Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлээс байр суурийг нь сонслоо. -Ям...
эдийн засаг
“Оюутолгой”ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан товлосныхоо дагуу өнөөдөр зарлагдаад байна. Гэхдээ уг хурал хэдэн цагт эхлэх, хаана болох нь нууц байгаа юм. Өмнө зарлагдаж байсан хурлыг мөн ийн нууцалж байсан удаатай. Энэ удаагийн “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж У...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /хоёрдугаар сарын 26/ 4,414 тоот арилжаагаар 22 компанийн нийт 30,571,624 төгрөгийн 43,340 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17430.61 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 44.22 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол нийт 71 хэлцэл...
эдийн засаг
Б.Цэвээн: Хотын баруун хойд бүсийн агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийг дулаанаар хангах боломж бүрдсэн ДЦС-IV төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Цэвээнтэй ярилцлаа. -Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээн...
эдийн засаг
Эдийн засгийн уналтад нэрвэгдээд буй Итали улс өрөө багасгах, эдийн засгаа дэмжих шаардлагатай тулгараад буй. Гэтэл бүх нийтийн сонгуулийн үр дүнд Италид эдийн засгийн уналтаас гадна улс төрийн мухардмал байдал бий болох хандлага гарч байна. Итали улс санхүүгийн байдлаа эрүүлжүүлж, нийгэм, эдийн засгийн хувьд гүнзгий ш...
эдийн засаг
Үндэсний компани Эрдэнэс тавантолгойн баруун цанхийн хөрс хуулалтын ажлыг амжилттай эхлүүлэн явуулж байна "Хишиг Арвин Индустриал" ХХК нь 1997 оноос хойш уул уурхайн болон зам, барилгын салбарт эрчимтэй үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний ууган оператор компаниудын нэг билээ. Манай компанийн ажлын туршлагын хувьд South...
эдийн засаг
Лондонгийн хөрөнгийн биржийн мэргэжилтэн Andrew Economides Монголын хөрөнгийн биржид ажиллаж, Зах зээлийн хөгжил хариуцсан захирлын албан тушаал хашихаар болжээ. Өнгөрсөн жил Хөрөнгийн биржид олон улсын стандартад нийцсэн “Миллениум Ай Ти” хэмээх арилжааны системийг нэвтрүүлсэн бөгөөд энэ хүртэлх хугацаанд программын н...
эдийн засаг
Нөөцийн махыг дахин гуравдугаар сарын 10-наас 15-ны хооронд зах зээлд борлуулж эхлэхээр төлөвлөж, дэлгүүрүүдийг сонгож гэрээ хийх, сав боодлыг бэлтгэх, жижиглэж, савлах зэрэг бэлтгэл ажлуудыг хангаж байгаа ажээ. Нийслэлийн хороо бүрт доод тал нь 2 дэлгүүрээр борлуулах бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд 320 гаруй цэгээр ...
эдийн засаг
БНХАУ-ын Тяньжины боомтод худалдаа, наймаа эхлүүлэх, үйл ажиллагаагаа тэлэхэд амар, хялбар болсон тухай албаныхан мэдээллээ. Тодруулбал, энэ боломжийг олгох уулзалтыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гуравдугаар сарын 1-нд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр  Монгол Улсаас БНХАУ-ын Тяньжин боомтод с...
эдийн засаг
“Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлгийг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа явуулаад байна.  Хэлэлцүүлэгт хууль боловсруулсан ажлын хэсгийнхэн болоод төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийнхэн, эрдэмтэн судлаачид, уул уурхайн үе үеийн мэргэжилтнүүд, хуулийн фирм, олон...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болох талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус хурал одоо 16.00 цагт Их тэнгэрт эхлэхээр болсон аж. Тус хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээрт орох юм. Мөн нэг шинэ мэдээлэл байгаа нь “Оюут...
эдийн засаг
Хувьцаат компаниуд хувь нийлүүлэгчдийн хурлын товыг Монголын хөрөнгийн биржид хүлээн авч, нийтэд зарлаж байна. Одоогийн байдлаар гуравдугаар сард зургаан компани хурлын товоо гаргаж өгчээ.  Тухайлбал, Гуравдугаар сарын 9-нд “Монгол эм импекс” ХК, 17-нд “Монгео” ХК, 19-нд “Газар сүлжмэл” ХК, 20-нд “Монинжбар” ХК, 22-нд ...
эдийн засаг
Манайд хамгийн эрчимтэй хөгжиж буй нь уул уурхайн салбар. Үүнээс үүдэн Монгол орон уурхайн орон  боллоо гэсэн ойлголт нийтийн дунд түгсэн. Байгаль дэлхийгээ онголон тахьдаг нүүдэлчин удмын хэн бүхэн өссөн төрсөн нутгаас минь л ашигт малтмалын орд бүү илрээсэй хэмээн залбирах болж. Зарим эрдэмтэн мэргэд уул уурхайн хөгж...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан товлосон цагтаа буюу 16.00-д Их тэнгэрт эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Эл хуралдаанд Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцож байгаа аж. М...
эдийн засаг
Хятадын алт, валютын нөөц өнгөрсөн 2012 оны сүүлчээр 3,3 их наяд ам.доллар болсон нь дэлхийн бүх орнуудын алтны нөөцийн нийлбэр дүнгээс хоёр дахин их болсон тухай “Bloomberg” мэдээлжээ. БНХАУ-ын алт, валютын нөөц анх 2004 онд дэлхийн бусад орнуудын алтны нөөцөөс илүү гарчээ. Олон улсын валютын сан болон Дэлхийн алтны з...
эдийн засаг
“Монголын эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна. Тухайлбал, “Монгол хүнс брэнд болох нь” сэдвийн дор өрнөсөн салбар хуралдаанаар мөн л мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал түлхүү хөндөгдлөө. Тэр дундаа мах, сүүг хэрхэн олон улсын жишигт нийцүүлж үйлдвэрлэх вэ. Монголчуудаа хямд үнэ...
эдийн засаг
Үндэсний стандартын улсын үзлэг энэ онд эхэлж, 6200 гаруй стандартыг хамруулсан бол нэгдсэн дүн эцсийн байдлаар гарсан байна. Энэхүү улсын үзлэг нь Монгол Улсын Шадар Сайдын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тушаалын дагуу эхэлсэн бөгөөд бүтээгдэхүүний 1192, шинжлэх турших аргын 1458, нэр томьёоны 245, бусад 684 ст...
эдийн засаг
“Монгол брэнд”-ийг бий болгон дэлхийн зах зээлд гаргах уриалга дэвшүүлсэн “Монголын эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалт Төрийн ордноо үргэлжилж байна. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн орчин ба Монгол брэнд” сэдвийн доор явагдаж, салбар хуралдаан нь “Хүнсний бүтээгдэхүүн, Монгол х...
эдийн засаг
Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Ган-Очиртой Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийн талаар уулзаж ярилцлаа. -Монголбанк хүүний коридор нэвтрүүлсэн гэсэн. Бодлогын хүүнд бол өөрчлөлт ороогүй гэж ойлгосон. Тэгэхээр хүүний коридор гэсэн ойл...
эдийн засаг
Монголын эдийн засаг мал аж ахуйд тулгуурлан хөгжиж ирсний дээр хойшид ч манай улс мал аж ахжйн орон гэдгээрээ “брэнд” орон болох боломжтой хэмээн тодорхойлсон хүн бол Эдийн засгийн сайд Н.Батбаяр. Дэлхийн 200 гаруй улс орноос манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ болон малын тоогоороо тэргүүлдэг. Үүндээ тулгу...
эдийн засаг
Оюутнуудад сар бүр олгодог 70200 төгрөгийн тэтгэмжийн мөнгийг цаг хугацаанд нь олголгүй хурааж, хуримтлуулан мөнгө хүүлсэн хэрэг зарим их дээд сургуульд илэрсэн. Тиймээс энэ сараас эхлэн оюутнууд тэтгэмжээ өөрсдөө авах болсон. Арилжааны банкаар дамжуулан оюутны тэтгэмж олгох ажил өнөөдрөөс эхэлж байна. Тиймээс өнөөдөр ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /гуравдугаар сарын 4/ 4,418 тоот арилжаагаар 18 компанийн нийт 23,604,330 төгрөгийн 15,265 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17241.60 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 37.51 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 41 хэлцэл хийжээ. ...
эдийн засаг
Торонто хотноо болж буй Уул уурхайн чуулга уулзалтын үеэр Канадын Олон улсын худалдааны сайд Эд Фаст, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян нар уулзаж ярилцжээ. Уулзалтаар хоёр тал хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон байна. Жил бүр уламжлал болон зохиог...
эдийн засаг
Монгол брэндийн эрэлд мордсон “Монголын эдийн засгийн форум-2013”-ын хүндэт зочдын нэг нь ноён Вим Кок юм. Тэрбээр 1994-2001 онд Голландын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд өдгөө дэлхийн нэр хүндтэй компаниудад зөвлөхөөр ажилладаг аж. Эдийн засгийн форумын үеэр байнга хөндөгддөг нэг асуудал бол  “Голланд өвчин”. Уу...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Үнэт цаас, Даатгал, Бичил санхүү, Эрсдлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ компаниудын үнэт цаасны бүртгэлийг хасах, сэргээх, зарим банк бус санхүүгийн байгууллагуудад эрх олгох, хөдөө аж ахуйн биржтэй хо...
эдийн засаг
“Монгол брэндийг бий болгоно” уриатай “Монголын эдийн засгийн форум-2013” чуулган өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганд Монголын эдийн засгийн хэтийг тодорхойлох зорилгоор 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд онцгой ач холбогдол өгч байгаа бө...
эдийн засаг
Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх юм. Өнөөдрийн хуралдаануудыг нээж, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний дараа хүндэт зочин Голландын Ерөнхий сайд Вим Кок нар үг хэллээ. Энэ удаагийн эдийн засгийн форумд төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагууд, судлаач мэргэжи...
эдийн засаг
Америкийн нөлөө бүхий сэтгүүл “Forbes” тэрбумтнуудын жагсаалтаа шинэчлэн гаргажээ. Мексикийн үүрэн холбооны магнат “America Movil” вант улсын эзэн Карлос Слим өмнөхийн адил чансааг тэргүүлэв. “Forbes”-ын шинжээчид түүний хөрөнгийг 73 тэрбум ам.доллар хэмээн үнэлжээ. Жагсаалтын хоёрдугаарт “Microsoft” компанийг үндэслэг...
эдийн засаг
Аливаа улс орны эдийн засгийн тогт­­­вортой өсөлтийг бий болгодог хамгийн гол нөхцөл нь хүн амын дундаж давхарга байдаг аж. Яг энэ хэмжүүрээр авч үзвэл Монгол Улсад цаашид хөгжих хөрс суурь байна уу? Энэ нь нэг үгээр бол Монголд дундаж давхарга байна уу гэсэн асуулт юм. Монголын нийт баял­гийн 85 хувийг ердөө 300 гэр б...
эдийн засаг
Говьд хаврын урь хэдийнэ оржээ. Хааяахан салхи босч, орой, өглөөдөө бага зэрэг жавар хурахыг эс тооцвол хаврын налгар өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ хаврын тэнгэрийн ааш хэцүү, өнөөдөр цэлмэг тогтуун ч маргааш нь нүүр нүдгүй шуурах нь бий. Харин “Оюутолгой” компанийн үйл ажиллагаатай танилцахаар очсон өнгөрсөн амралтын...
эдийн засаг
Д.Жаргалсайхан “De Facto” нэвтрүүлгийнхээ зочноор Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизүг урьж ярилцлаа. -Өнгөрсөн жил Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны чухал ойн жил байлаа. Үүний ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ? -Маш чухал он байлаа. Өнгөрсөн нэг жил...
эдийн засаг
Өнгөрсөн 20 жилд Монголбанкнаас лиценз авсан банкны тоо 34 ажээ. Харин одоо ажиллаж буй нь 14. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд арилжааны 20 банк дампуурлаа зарласан гэсэн үг. Он цагийн эргэлтэд хоцорч үлдсэн арилжааны 14 банкыг элдэв хэл ам тойрдоггүй. Зээлийн хүү болоод зээлдэгчид тавих шаардлага өндөр, том бизнес эрхлэгч...
эдийн засаг
“Монголын эдийн засгийн форум-2013” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Усны санаачилга” сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлэгт оролцогсод Монголын ноос, ноолуур, мах, сүүг дэлхийн брэнд болгоход хамгийн чухал хэрэгцээт зүйл нь ус. Усны хэрэгцээ жил ирэх тусам багасч байна. Тиймээс гадаргын усыг ашиглах чиглэлд Монгол Улс ...
эдийн засаг
“Монголын эдийн засгийн форум-2013” чуулга уулзалтын төгсгөлийн шатанд “Next Stop” наадмын оны залуу бизнесмэн Б.Бямбасайхан “Эрчим хүчний диваажин миний монгол мөрөөдөл” сэдэвт илтгэл тавилаа. Тэрээр Монгол Улсын хувьд нүүрс дэлхийн брэнд болсон тухай онцолж байна. Үүнд уул уурхайн компаниуд дэлхийн дэвшилтэт технолог...
эдийн засаг
Монгол улсад анх удаа “Авто зам экспо-2013” олон улсын үзэсгэлэн, конференц өнөөдөр болно. Энэхүү үзэсгэлэн Буянт ухаа цогцолборт болох бөгөөд Авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж болон Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Авто замын газар зэрэг олон байгууллагууд оролцох юм байна. Үзэсгэлэнгийн ү...
эдийн засаг
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ оны хоёрдахь мэдэгдлээ гаргалаа. Мөнгөний бодлогын зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 27-нд хуралдаж “Хүүний коридор”-ыг шинээр нэвт-рүүлэх шийдвэр гаргасныг дурьджээ. Хүүний коридорыг нэвтрүүлэх болсон шалтгаан нь нэг талаас дотоодын мак­ро эдийн засгийн орчин, мөнгөний зах зээли...
эдийн засаг
Төрийн ордон хоёр өдрийн турш Монголын эдийн засаг болоод монгол брэндээр  амьсгаллаа. “Монголын эдийн засгийн форум-2013”-ын чиглэсэн сэдэв нь “Монгол брэнд” байснаас тэр. Хоёр өдөр гэдэг урт хугацаа мэт боловч эдийн засгийг тал талаас нь хэлэлцэхэд, тэр дундаа оролцогч бүрийн үгийг сонсоход хангалттай хугацаа байж ча...
эдийн засаг
“Эдийн засгийн форум 2013”-ын хаалтын ажиллагаан дээр Bloomberg awards 2012 оны эдийн засгийн шилдгүүдээ тодрууллаа. Монгол Улсын 2012 оны шилдэг эдийн засагч номинацид Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нар нэр дэвшсэнээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал...
эдийн засаг
Монгол Улсын нэрийг олон улсад гаргаж, хүмүүсийн анхаарлыг татдаг брэнд бол үндэсний язгуур урлаг хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эдийн засгийн чуулганд үг хэлэхдээ дурдав. Өнгөрсөн удаагийн эдийн засгийн чуулга уулзалтууд олон талт асуудалд анхаардаг байсан бол энэ удаад тодорхой нэг чиглэлд анхаарч буйгаараа о...
эдийн засаг
Иргэн танд шийдэхэд бэрх ямар асуудал байна вэ. Манай сонин танд тохиолдож буй асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд “Асуудлын араас” булан нээсэн. Асуудал бүрийн араас явж олсон гарц, шийдлийг энэ булангаараа хүргэх юм. Энэ удаад тэтгэвэрт гараад авах мөнгийг минь хадгалж буй “Нэрийн данс”-ны эрэлд гарлаа. Цуврал сурвалжлага...
эдийн засаг
Эмэгтэйчүүдийн баяр буюу гуравдугаар сарын наймны өдрийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн хуульчилсан байдаг бөгөөд ихэнх газрууд амарч буй билээ. Энэ өдрүүдэд мөн ихэнх банкууд амарч буй бөгөөд автомат мөнгөний машин, онлайн хэрэгслээ ашиглан банкны үйлчилгээг авахыг санал болгож буй юм. Ингээд өнөөдөр банкууд ажиллах...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /гуравдугаар сарын 6/ 4,420 тоот арилжаагаар 18 компанийн нийт 43,905,973 төгрөгийн 37,040 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17077.91 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 76.36 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол 45 хэлцэл хийжээ. Өнө...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш эрчим хүчний бодлогын дэд зөвлөлөөс Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Шүрэнгийн УЦС-ын цогцолбор төсөл ба усны эрчим хүчийг каскад байдлаар ашиглах боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш эрчим хүчний бодлогын д...
эдийн засаг
Банк нь бусад бизнесийн байгууллагуудаас хамгийн эрсдэлтэй гэдэг утгаараа эрсдлийг нарийн тооцох хэрэгтэй байдаг. Энэ асуудлыг тал бүрийн оролцоотойгоор ярилцахаар Монголын банкны холбооноос “Банк санхүүгийн зах зээлийн эрсдлийн удирдлагын хөгжлийн чиг хандлага, шинэчлэл, арга, аргачлал”  хэлэлцүүлгийг гуравдугаар сары...
эдийн засаг
Гурав дахь жилдээ зохиогдсон эдийн засгийн форумд оролцогчдын нэг “Only one” компанийн захирал Т.Энхтөртэй арьс ширний салбарын үйлдвэрлэлийн талаар ярилцлаа. -Арьс ширээр үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд ирээдүйдээ хэр итгэлтэй байна вэ. Монгол брэндийг танай салбараас төрүүлэх боломж бий юү? -Манай улсын хувьд арьс ширни...
эдийн засаг
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Д.Батжаргалтай ярилцлаа. -Монголбанкнаас зээлийн хүүгийн коридор нээсэн тухай мэдээллийг гаргаж байгаа. Та Монголбанкны мөнгөний бодлогын зөв­лөлийн гишүүний хувьд “Зээлийн хүүгийн коридор” гэж чухам юу болохыг тайлбарлах уу? -Монголбанкны бодло­гын зөвлөлий...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /гуравдугаар сарын 7/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 7.8 сая ам.доллар 1402.37-1405 төгрөгийн ханшаар худалдах санал ирсэн бол Монголбанкнаас энэхүү арилжаанд оролцсонгүй. Харин юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд ...
эдийн засаг
Үндэсний компани Эрдэнэс тавантолгойн баруун цанхийн хөрс хуулалтын ажлыг амжилттай эхлүүлэн явуулж байна "Хишиг Арвин Индустриал" ХХК нь 1997 оноос хойш уул уурхайн болон зам, барилгын салбарт эрчимтэй үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний ууган оператор компаниудын нэг билээ. Манай компанийн ажлын туршлагын хувьд South...
эдийн засаг
2013 онд евро бүсийн орнууд тооцоолж байснаас илүү гүнзгий уналттай тулгарна гэж Европын төв банк дүгнэж байна. Нийт ДНБ-ний үйлдвэрлэл 0,5 хувиар унана гэж ЕТБ-ны шинжээчид дүгнэв. ЕТБ-ны тэргүүн Марио Драги удаан үргэлжилсэн хямралд төгсгөл ирж байгаа шинж тэмдгийг олж харжээ. Евро бүсийн орнуудын дотоодын нийт бүтээ...
эдийн засаг
Монголын эдийн засгийг ойрын тавин жилдээ уул уурхай, ашигт малтмалын салбар зүтгүүрийн үүрэгтэйгээр урагш чирч явна гэх гадаад, дотоод эх сурвалжийн дүгнэлттэй маргах утгагүй болж эхлэв. Монголын нийт эдийн засгийн 50-60 хувь уул уурхайн салбараас хамаарч, экспортын бүтээгдэхүүний 89.2 хувь нь ашигт малтмалын түүхий э...
эдийн засаг
Монгол Улсад 300 гаруй хувьцаат компани бүртгэлтэй байдгаас 215 орчим нь байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Компанийн засаглалын тухай хуулинд заасны дагуу дээрх бүх хувьцаат компаниуд жил бүрийн хоёрдугаар сарын 10-ны дотор санхүүгийн тайлангаа Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид өгөх ёст...
эдийн засаг
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 3-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 23 нэрийн барааны үнэ тогтвортой, 4 нэрийн барааны үнэ буурсан, 8 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Махны үнэ 3-р сары...
эдийн засаг
Засгийн газрын хуралдаан ө чигд ө р хуралдаж,   хаврын б ү тээн байгуулалтын зарим ажилтай танилцаж, хэлэлцэн баталсан байна. Тухайлбал, Шинэ т ө м ө р зам т ө слийн 2013 оны эхний санх үү жилтэд шаардагдах 200 сая ам.долларын х ө р ө нгийг “Чингис” бондын эх үү свэрээс Х ө гжлийн банкаар дамжуулан санх үү ж үү лэхийг ...
эдийн засаг
Монгол улсын нийгэм эдийн байдлын талаарх мэдээллийг Статистик үндэсний хорооноос сар бүрийн 11-ны өдөр танилцуулдаг билээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр 11 цагаас СҮХ-ны төв байрны 320 тоотод болно. У.БОЛОР
эдийн засаг
ҮСХ-ны дарга С.Мэндсайхан, БНТУ-ын Статистикийн институтын дарга Бирол Айдемир нар хоёр байгууллагын хооронд статистикийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрөгч хоёрдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын төв байранд гарын үсэг зурав. Тус Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд нийгэм, эдий...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагууд гадаадын Элчин сайд нар болон Элчин сайдын яамны ажилтнуудыг урьж  “Зөвлөлдөх уулзалт” хийлээ. Тус  яам хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг бүхэлд нь хариуцан ажиллаж эхэлснээс хойш анх удаа олон улсын байгууллага болон Элчин сайдын яамдын тө...
эдийн засаг
“Хариуцлага үүрэх чадвартай компаниуд тэсэж үлдэнэ” Уул уурхайн яамны Стратеги, төлөвлөлтийн бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулууг энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа. -Та Уул уурхайн яамны Стратеги, төлөвлөлтийн бод­логын хэлтсийн даргаар ажиллаад чамгүй хугацаа өн­гөрлөө. Энэ салбарын хэ­тийн бодлого я...
эдийн засаг
Гадаадын хөрөнгө оруу­лалт өнгөрсөн оны мөн үеийнх­тэй харьцуулахад 40 ху­виар буурсан тухай Монголбанкнаас мэдээлс­нийг “Bloom­berg” телевиз дамжуу­лав. Одоогоос хоёр жил га­руйн өмнө хэв­лэ­лийнхэн яг эсрэгээр нь мэдээлж бай­сан юм. “Ма­най улс дахь гад­ны хө­рөнгө оруулалт 40 хувиар өсчээ” гэж. Гэвч түү­нээс хойш ол...
эдийн засаг
Их тэнгэрийн аманд нууцгай хуралдсан “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал “нээлттэй” хэвээр үлдлээ. Юу хэлэлцсэн, ямар шийдэлд хүрч байгаа нь нээлттэй бус, асуудлаа шийдвэрлэж чадаагүй байгаа учраас эргэж уулзалдах, дахин ярилцах болзоо тогтоон нээлттэй үлдлээ гэсэн үг. Өмнө нь хоёрдугаар сарын 6-нд мөн л ши...
эдийн засаг
Дунд хугацааны хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжих “Сум” хөтөлбөрийн хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар маргааш 14.00 цагт хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Хэвлэ...
эдийн засаг
Даатгуулагчийн хохироосон эрх зүйн орчноо өөрчилнө үү Иргэн танд тулгарч гарц, шийдэл нь олдохгүй байгаа асуудлын араас хөөцөлдөж, гарц шийдлийг нь олох зорилго тавьсан манай “Асуудлын араас” булан үргэлжилж байна.  Тэтгэвэрт гараад авах мөнгийг минь хадгалж буй гэгдэх нэрийн дансны талаар бүх мэдээллийг бид энэ удаад ...
эдийн засаг
Эрдэс баялаг, уул уурхайн биржээс “Miner and Supplier 2013” ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн, хурлыг гуравдугаар сарын 14,15-нд “Чингис” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Одоогийн байдлаар хуралд 300 гаруй төлөөлөгч, үзэсгэлэнд 30 гаруй компани оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Үзэсгэлэн, хурлыг Үйлдвэр, хөдөө аж...
эдийн засаг
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Дашдондог болон Мэдээлэл, тооцоолол сургалтын төвийн захирал Г.Хүрэлбаатар нар бидний асуултад ийнхүү хариуллаа. -1960 оны нэгдүгээр сарын 1 болон 1-нээс хойш төрсөн бүх даатгуулагчид нэрийн  данс нээсэн. Даатгуулагчдын цалингааса...
эдийн засаг
Хятадын кокс үйлдвэрлэлийн “Meijin” хувийн компани Австралийн Квинслендийн нүүрсний уурхайд 3.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэх яриа нүүрсний салбарын хамгийн халуун мэдээнүүдийн нэг болоод байна. “Хятадын чулуу” гэж нэрлэгдээд байгаа энэ төсөл жилдээ 45 сая тонн нүүрс олборлох боломжтой газар ...
эдийн засаг
“Miner & Supplier” уул уурхайн ханган нийлүүлэгчдийн гуравдугаар форум “Чингис” зочид буудалд үргэлжилж байна. Форумыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Үйлдвэр хөдөө аж ахжйн яам болон Эрдэс баялаг уул уурхайн биржээс зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн форумд 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 400 гаруй төл...
эдийн засаг
Хэрэглээний үнийн улсын индекс буюу бидний хэлж заншсанаар инфляци хоёрдугаар сард өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, инфляци  хоёрдугаар сард өмнөх сарынхаас 1.0 хувь, оны эхнээс 2.8 хувь, жилийн өмнөхөөс 11.3 хувиар өссөн байна. Үүнд ундаа, ус 3.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Жил...
эдийн засаг
Валютыг ялгавартайгаар худалдаж авдаг байдлыг халахын тулд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банк, валют арилжааны цэгүүдэд шаардлага тавьсныг нэр бүхий хоёр банк хүлээн авахаас татгалзсан хариу өгчээ. Тодруулбал, тус газраас өнгөрсөн жил банк болон банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /гуравдугаар сарын 14/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 10.7 сая ам.доллар 1400-1402.50 төгрөгийн ханшаар, 67 сая юань 224.70-225.50 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Төвбанкнаас дотоодын юань болон а...
эдийн засаг
Дэлхийн банкнаас хоёр жилд нэг удаа гаргадаг “Логистикийн гүйцэтгэлийн индекс”-ээр манай улс 155 орноос 140 дүгээрт жагсчээ. Энэ нь 2007 оныхоос дөрвөн байраар ухарсан гэсэн үзүүлэлт ажээ. Зургаан гол үзүүлэлтээр дүгнэдэг индекст урд хөрш 26-д, ОХУ 95 дугаар байрт жагсаж байна. Харин Сингапур тэргүүлжээ. Манай улс логи...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /гуравдугаар сарын 14/ 4,425 тоот арилжаагаар 26 компанийн нийт 16,144,616.00 төгрөгийн 5,066 ширхэг хувьцааг арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 16,188.28 нэгж байсан нь 229.32 нэгжээр буурсан үзүүлэлт бол 68 хэлцэл хийжээ. Арилжаанд оролцсо...
эдийн засаг
Уул уурхайн календарын чухал эвэнтүүдийн нэг санаачлан “Miner & Supplier 2013”  уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Яг одоо чингис зочид буудалд үзэсгэлэн үргэлжилж байна.  Тус форумын ивээн тэтгэгчээр Вагнер Ази, Камс, Монгол даатгал зэрэг салбартаа тэргүүлэгч  ААН-...
эдийн засаг