news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Нүүрсний салбарын хувьд 2012 он хатуухан жил болж өнгөрснийг тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын санхүүгийн үзүүлэлтүүд харуулж байна. Олон компаниуд өнгөрсөн онд уурхайн үйл ажиллагаагаа зогсоох хүртэлх арга хэмжээ авснаас гадна 2012 оны санхүүгийн жилд ихээхэн хэмжээний алдагдал хүлээжээ. Коксжих нүүрсний ... | эдийн засаг |
Ерөнхийлөгчийн санаачлагаар “Ашигт малтмалын тухай хууль”-ийн төслийг шинэчлэн найруулсан. Шинэчилсэн хуулийн төслийг мэргэжлийн байгууллагууд, судлаач эрдэмтэд, иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлыг нь сонссон юм. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар УИХ-д өргөн барихгүй гэж хууль санаачлан боловсруулагчид ш... | эдийн засаг |
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар ярилцлаа. -Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал зарим газар хангалтгүй байгаагаас осол зөрчил нилээд гарсан. Гэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ярьж, хийж байгаа ажлууд харьцангуй бага ... | эдийн засаг |
Европын холбооны 2014-2020 онуудын төсвийн төсөл дээр Брюсселийн саммитийн оролцогсод тус холбооны 27 гишүүн орны лидерүүд тохиролцоонд хүрэн төсвийг буулгаж чадав. Герман, Их Британи хоёр зарлагыг буулгах гэсэн дээрээ баттай зогсож чадлаа. Харин Европарламент уг төслийг батлахгүй гэдгээ сануулж байна. Европын холбооны... | эдийн засаг |
“Miner & Supplier 2013” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум хоёр дахь өдрөө Чингис зочид буудалд үргэлжилж байна. Форумд илтгэл тавьсан хүмүүсийн нэг “Оюутолгой” ХХК-ийн Дотоодын ханган нийлүүлэлтийн хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаатай уулзаж зарим зүйлийг тодруулснаа уншигчдадаа хүргэе. -Оюутолгойд бараа бүтэ... | эдийн засаг |
Бид дотооддоо бүх түүхий эдээ боловсруулж, түүнийгээ экспортлон, чамгүй хэмжээний ашиг олно гэвэл ямар сонсогдож байна. Мэдээж сайхан. Мэдээж баялгийнхаа ашгийг бүрэн утгаараа дотооддоо шингээхэд дургүйцэх хүн олдохгүй. Гэхдээ яаж, хэн, хэзээ хийх вэ.... Уг нь бид 2009 онд Засгийн газрын гаргасан 320 тоот, 2010 онд бат... | эдийн засаг |
Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 9200 тонн, Дархан-Уул аймагт 1000 тонн, Эрдэнэт хотод 1016 тонныг бэлтгэсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 62 тонныг худалдаад байна. Нийслэлд 238 цэгээр нөөцийн махыг борлуулж байгаа бол цаашдаа 350 цэгээр худалдах ажээ. Энэ жилийн хувьд нөөцийн мах бэлтгэн нийлүүлж байгаа гурван компа... | эдийн засаг |
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д заасан дагуу үндэсний агаарын тээвэрлэгч статусыг МИАТ компанид олгох ёслолын ажиллагаа өчигдөр Ivy ресторанд болж Зам тээврийн сайд А.Гансүх үндэсний агаарын тээвэрлэгч батламжийг МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханд гардууллаа. “Далайд г... | эдийн засаг |
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дахь удаагийн Бага хурал ирэх дөрөвдүгээр сарын 27-29-ний өрүүдэд Улаанбаатар хотноо болох юм. Бага хурлын хүрээнд “Бизнесийн ардчиллын чуулга уулзалт”-ыг Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Гадаад харилцааны яамтай зохион байгуулахаар хамтран ажиллаж... | эдийн засаг |
Инфляцыг хамгийн ихээр өсгөдөг зүйл бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болдог. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг өсгөдөг гол зүйл нь шатахууны үнэ гэж салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс Монголбанкнаас шатахууны үнийг тогтворжуулах, өсгөхгүй байлгах үүднээс шатахуун импортлогч компаниудад бага хүүт... | эдийн засаг |
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг өчигдрийн хуралдаанаас батлав. “Эрдэнэс МГЛ” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуу... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Ч.Сайханбилэгтэй ярилцлаа. Тэрээр өнгөрөгч долоо хоногт болсон “Монголын эдийн засгийн форум”-ыг удирдсан юм. -Эдийн засгийн форум энэ удаа зорилгодоо хүрч чадсан уу? Үндэсний брэнд сонгогдсон уу? -Монголын эдийн засгийн форумыг анх бид Дэлхийн эдийн засгийн форума... | эдийн засаг |
Унгарт суугаа Монгол Улсын ЭСЯ, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим хамтран “Монгол-Унгарын бизнес форум”-ыг гуравдугаар сарын 12-ны өдөр Будапешт хотноо зохион байгуулжээ. “Бизнес Форум”-д МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч Ц.Янсанжав тэргүүтэй монголын 10 гаруй хувийн аж... | эдийн засаг |
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийн тухай нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболдоос тодрууллаа. -Тээврийн хэрэгслийн татвар хураах ажил хэддүгээр сар хүртэл үргэлжлэх вэ? -Хуулийн дагуу зургадугаар сарын 1-ний дотор татвараа төлөх учиртай. Н... | эдийн засаг |
МУИС-ийн эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадорж: -Инфляци хэдийчинээ хурдтай саарна төдийчинээ сайн гэж ойлгох хэрэгтэй. Инфляци 5,5 хувиар буурахад Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлого бага боловч нөлөөлсөн нь мэдээж. Энэ нь махны үнэ, ам.долларын ханшийн зөрүүнээс харагдаж байгаа юм. Хойшид ... | эдийн засаг |
Өнөөдөр 11.00 цагаас Газрын тосны газраас шатахууны асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хуралд тус газрын удирдлага болон уул уурхайн яамны төлөөлөл оролцох аж. Энэхүү хурал бидний нэрлэж заншсанаар Таван шард байрлах Газрын тосны газрын байранд болох юм байна. С.СҮНДЭР | эдийн засаг |
ОССК-ийн захирал А.Гантулга: -Өмнө ОССК-иас иргэдэд олгож байсан орон сууцны хөнгөлөлттэй зээлийг Төрийн банк руу шилжүүлсэн байгаа. ОССК өөрөө цаашид юу хийхээр төлөвлөж байна? -ОССК-ийн хөрөнгийн 51 хувийг нийслэлээс бүрдүүлсэн бол үлдсэн 49 хувийн тал /24,5 хувь/ нь Барилга, хот байгуулалтын яамны, тал нь Сангийн я... | эдийн засаг |
Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ чиглэлээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Ардчилсан нам, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран сургалт зохион байгуулж байна. Сургалтаар төсөл бичих, маркетингийн төлөвлөгөө боловсруулж, бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх талаар мэдлэг... | эдийн засаг |
Санамсаргүй тохиолдолоор, би уул уурхайн салбарт 10 жилийн (гэхдээ яг 10 биш шүү. Хэлэхэд амрыг нь бодож арав гэчихвэл надад амар байна) дараа дахин орж ажиллах завшаан тохиолдлоо. Мэдээж, өдөр тутмын ажлын хажуугаар энэ салбарт юу өөрчлөгдөж вэ гэдэг надад их сонирхолтой байлаа. Ингэхэд намайг байхгүй байсан 10-аад жи... | эдийн засаг |
Монголд засаглалыг тэр дундаа компанийн засаглалыг хөгжүүлэх нь тун чухал асуудал билээ. Компанийн засгалалын үндэсний зөвлөлөөс өнгөрсөн онд шинэчлэгдсэн Компанийн тухай хуулийн хэрэгжилт хийгээд компанийн засаглалын чиглэлээр шат дараатай арга хэмжээ зохиож буй. Тухайлбал, СЗХ, ТӨХ, Арилжаа эрхлэгчдийн холбоо, Монгол... | эдийн засаг |
Европын холбооны зах зээлд нэвтэрч, бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг танилцуулах Монгол дахь Европын холбооны өдрүүд гуравдугаар сарын 21, 22-нд болох гэж байна. Өдөрлөгийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэргэдэх Европын холбооны санхүүжилттэй Монголын ЖДҮ... | эдийн засаг |
Стокгольм дахь Дипломат корпусын эмэгтэйчүүдийн клубын ээлжит “Өглөөний цай” арга хэмжээг Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын гэргий, хатагтай Д.Оюунбилэг хүлээн авч зохион байгуулав. Уг арга хэмжээг “Монгол-ноолуурын эх орон” сэдвийн дор зохион байгуулж, Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдал, монг... | эдийн засаг |
Газрын тосны газраас өнөөдөр цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Монгол Улс гуравдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд А-80 автобензиний 47, АИ-92 автобензиний 42, дизель түлшний 31 хоногийн нөөцтэй байгаа ажээ. Ийнхүү улсын хэмжээн дэх нөөц хомс байгааг албаныхан ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүл... | эдийн засаг |
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгуулага, компаниудын удирдлагуудтай Барилга, хот байгуулалтын яамныхан ээлжит уулзалтаа хийлээ. Энэ удаад орон сууцны нийлүүлэлтийг дэмжих төр хувийн хэвшлийн түншлэл уулзалт ярилцлагыг Барилгын хөгжлийн төв, үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч төвтэй хамтран зохи... | эдийн засаг |
Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа Япон улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Японы газар дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны дэд сайд Юичи Масудатай өнөөдөр уулзсан байна. Дэд сайд Г.Байгалмаа Монгол Улс барилга хот байгуулалтын салбартаа хийж буй бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, бүтээн байг... | эдийн засаг |
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг маркетинг, менежментийн сургалтанд хамруулахаар болжээ. Одоогийн байдлаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд тавдугаар сард болох сургалтанд элсэлт авч байгаа ажээ. Харин дөрөвдүгээр сард нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай,Н... | эдийн засаг |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран Налайх дүүргийн нүүрсний далд уурхайнуудад хамтарсан шалгалт хийж буй билээ. Шалгалтаар уурхайдын аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахиулах зорилгоор зөрчил дутагдлыг арилгуулах зорилготой аж. Мөн хувиараа аш... | эдийн засаг |
Хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөдөлмөрийн багтаамж сайтай салбарын нэг. Тиймээс ч энэ салбарыг бодлогоор дэмжиж, “Үйлдвэр технологийн парк”-ууд байгуулах, ноос, ноолуур, арьс ширний түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, оёмол, сүлжмэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх ... | эдийн засаг |
Энэ зун хийгдэх зам засварын төлөвлөгөө санхүүүжилт, хийгдэж эхлэх болон дуусах хугацаа тодорхой болоод байгаа. Зам засварын чанар, хугацаа зэрэгт энэ жил хэрхэн анхаарч, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөртэй ярилцлаа. -Энэ онд хийгдэх зам засварын... | эдийн засаг |
Хятадын шинэ ерөнхий сайдын хэлснээр, инновацийн, шинжлэх ухааны хөгжлийн замаар Хятад явах шаардлагатай бөгөөд үйлдвэрийн газрууд, Засгийн газрын хариуцлагын механизмыг бий болгон, хүмүүсийн ухамсарыг өндөржүүлэх хэрэгтэй ажээ. Хятадын засаг захиргаа, үйлдвэрийн газрууд экологийн асуудлыг шийдэхдээ том хариуцлага, ил... | эдийн засаг |
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр 10 цагт Төрийн ордны Б танхимд “Шинэ бүтээн байгуулалт”, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нээлттэй сонсгол хийнэ. Хэлэлцэх асуудлаар санал хэлэх, мэдээлэл хийх иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас гуравдугаар сарын 14 дотор ав... | эдийн засаг |
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, Геологи эрдэс баялгийн музей, МУИС-ийн Геологи, Газарзүйн сургууль, ШУА-ын Палентологийн төв, “Монголын үйлдвэрлэлийнгеологи” холбоо, Монголын Геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын Геофизикчидийн холбоо хамтран тав д... | эдийн засаг |
Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захиалга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 4784 суралцагч хичээлдээ ороод байгаа. Эдгээр суралцагчид эхний 2 сар танхимын сургалтанд хамрагдаж байгаа бол ирэх сарын 1-нээс тус тусын гэрээ байгуулсан а... | эдийн засаг |
Европын хамгийн том банк болох HSBC стратегийн дараагийн алхам хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан хэд, хэдэн ажлын байрыг цомхотгохоор болжээ. Өнгөрсөн хоёр сарын турш хөрөнгө оруулагчид банкны байдалтай танилцсаны үр дүнд ийм шийдвэрт хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт HSBC банкны гүйцэтгэх захирал Стюарт Гулливер хи... | эдийн засаг |
Тавантолгойн уурхайг түшиглэн баригдах станцын төслийн багийг МҮАН-ын дарга М.Энхсайхан ахалж ажиллахаар болжээ. Уг станцыг барих ажлыг эхлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж 50 сая ам.долларыг бондын хөрөнгөөс зарцуулахаар болоод байгаа. Харин дийлэнх буюу төсөлд шаардлагатай хөрөнгийн 70 хувийг зах зээлэ... | эдийн засаг |
“Оюутолгой” ХХК-ийг тойрсон мэдээллүүд дэлхий нийтийн чихийг дэлдийлгэх үйл явдлын нэг болоод удаж байна. Оюутолгойн хөрөнгө оруулагчид байсхийгээд хуралддаг ч зөвшилцөлд хүрэлгүй өнөөдөртэй золгоод байгаа. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн шалтгааныг тайлбарлахыг хүсч буй бол “Рио ... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /гуравдугаар сарын 19/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1402.04-1404.10 төгрөгийн ханшаар ам.доллар, 225.42-226.06 төгрөгийн ханшаар юань тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Х... | эдийн засаг |
Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын гэргий Д.Оюунбилэг дипломат корпусын эмэгтэйчүүдийн клубын гишүүдээ “Өглөөний цай”-нд урьж, монгол ноолуураа сурталчилсан байна. Өчигдөр Шведийн Стокгольм хотноо болсон “Өглөөний цай”-ны хүлээн авалтыг “Монгол-ноолуурын эх орон” сэдвийн доор зохион байгуулж, монголын... | эдийн засаг |
Монгол Улсын шилдэг татвар төлөгч компаниудын нэг “Бороо Гоулд” компаниас Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар тус компанийн Нийгмийн хариуцлагын асуудал эрхэлсэн менежер Ж.Энхтуултай ярилцлаа. -Уул уурхайн салбар бол хамгийн их мөнгө эргэлддэг салбар. Тиймдээ ч нийгмийн дунд уул уурхайн компаниудыг бага за... | эдийн засаг |
“Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гурав дахь удаагийн хурлыг маргааш хийхээр товлоод байна. Хуралд хөрөнгө оруулагч талаас “Рио тинто”-гийн удирдлагууд оролцох бол Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхай, Эдийн засгийн хөгжлийн, Байгаль орчин ногоон хөгжлийн, Сангийн сайд нар хэлэлцээрийн ширээнд сууна. ... | эдийн засаг |
Ирэх зургадугаар сард бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж буй энэ аварга төслийн ирээдүй Монголын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн гарт байна. Рио Тинто групп төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхэд шаардлагатай 4 тэрбум ам.доллар олохоор хөөцөлдөж байгаа бол Монголын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг эргэн ха... | эдийн засаг |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай байртай болохыг мөрөөдсөн олон иргэнийг баярлуулсан мэдээ дуулгасан нь саяхан. Байрны үнийг тогтворжуулж, нэг метр квадратыг нь нэг сая төгрөгөөр худалдаж авах боломжтой болгоно хэмээн мэдэгдэл хийсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Орон сууцны с... | эдийн засаг |
БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн нөлөөгөөр нэгэн үе хүчээ авч байсан коксжих нүүрсний үнэ сүүлийн жил гаруйн хугацаанд тасралтгүй буурсаар байгаа. 2013 оны эхний улирлын байдлаар дэлхийн зах зээлд нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байгаа төдийгүй ойрын ирээдүйд эргэн сэргэх магадлал бага гэдгийг зах зээл шинжээчид хэлж... | эдийн засаг |
Тавантолгойн уурхайг түшиглэн баригдах станцын төслийн багийг МҮАН-ын дарга М.Энхсайхан ахалж ажиллахаар болжээ. Уг станцыг барих ажлыг эхлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж 50 сая ам.долларыг бондын хөрөнгөөс зарцуулахаар болоод байгаа. Харин дийлэнх буюу төсөлд шаардлагатай хөрөнгийн 70 хувийг зах зээлээ... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн, УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат, Уул, уурхайн яамны дэд сайд О.Эрдэнэбулган, Ашигт малтмалын газар дарга Б.Батбаяр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Алтансүх, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Ерөнхийлөгчийн санхүү эдийн засгийн зөвлөх О.Да... | эдийн засаг |
Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компани “Airbus” концернаас 234 онгоц худалдан авахаар болов. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ гэрээг агаарын хөлөг нийлүүлэх түүхэн баримт хэмээн тодотгожээ. Европын агаарын хөлөг үйлдвэрлэгч “Airbus” концерн Индонезийн “Lion Air” гэх нисэхийн компанитай түүхэндээ хамгийн т... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд салбарынхаа асуудлаар мэдээлэл хийдэг уламжлал тогтсоны дагуу өнөөдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийлээ. Энэ уулзалтын хүрээнд Уул уурхайн сайд өөрийн салбарт хийгдэж буй ажлын талаар танилцууллаа. Уул уурхайн яам өнгөрсөн хугацаанд анхаарал хандуулсан х... | эдийн засаг |
Монгол Улсын хэмжээнд энэ жил нийт 361 төсөл, арга хэрэгжүүлэх талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар /ХААГ/-аас мэдээллээ. Одоогийн байдлаар ХААГ-аас нийт 108 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт, төмөр бето... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд долоо хоногийн лхагва гариг бүрт мэдээлэл хийдэг уламжлалаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, асуултанд нь хариуллаа. Уул уурхайн салбарын аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүнд эзлэх хувь 2008 онд 56 хувь байсан бол 2012 онд 67 хувь болон өсчээ. Монгол улсын... | эдийн засаг |
Үндэсний татварын албаны Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж татварын албаны өнгөрсөн жилийн ажлын үр дүн, цаашдын бодлогын талаар салбарын хэмжээнд ярилцлаа. Татварын албаны аймаг, нийслэл, дүүргийн удирдлагууд болон ахлах байцаагч нар хамрагддаг уг зөвлөгөөнд Сангийн дэд сайд С.Пүрэв болон Татварын ерөнхий газрын ... | эдийн засаг |
“Үйлдвэржилтийн шинэ эрин-үе, ханган нийлүүлэлт” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулах тухай өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Үзэсгэлэнг Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсруулах үйлдвэрийг дэмжих чиглэлээр тусгагдсан зорилтууд, ”Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэм... | эдийн засаг |
Тендер нь том эрх ашиг хөндөх болсон. Улсын хэмжээнд 2 их наяд орчим төгрөг худалдан авалтын зардал эзлэх болж байна. Гэтэл олон нийтийн худалдан авах чадвар муудаж, төр гол худалдан авагч болж хувирснаар бизнесийнхэн төртэй түншлэхээс аргагүйд хүргэж энэ нь эргээд төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд сонирхлын зөрчи... | эдийн засаг |
Социализмын үед эцэг, эхчүүд сахилгагүй, дэггүй хүүхдээ амьдрах ухаанд сургахаар ТМС-д явуулдаг байсан бол орчин цагт эл үзэл баримтлал өөрчлөгдөж залуучууд өөрсдөө мэргэжилтэй ажилтан болох хүсэл эрмэлзэлтэй болжээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд суралцаж байгаа гурван хүн тутмын нэг нь их, дээд сургууль т... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг хүртээмжтэй болгох, энэ зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд нэмэр болох зорилгоор Үнэт цаасны анхан шатны мэдлэг олгох сургалтыг гуравдугаар сарын 25-наас эхлүүлэх гэж байна. Сургалт дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Сургал... | эдийн засаг |
Киприйн Сангийн яам тус улсын банкин дахь 100 мянган еврогоос дээш хадгаламжаас нэг удаа 25 хувийн татвар авах шийдвэр гаргалаа. Энэ талаар Сангийн сайд Михалис Саррис орон нутгийн телевизээр ярихдаа мэдээлсэн байна. Сайд хэлэхдээ, "Ийм маягаар Засгийн газар арлын банкууд дахь бүх хадгаламжаас татвар авахгүйн төлөө ... | эдийн засаг |
Засгийн газрын үйл ажиллагааны нэг хэсэг болох тусгай сангийн санхүүгийн байдал тодорхой бус байдаг. Ямар зориулалтын санхүүжилт, үр өгөөж, давхардал гээд олох асуудал их. Засгийн газраас Тусгай сангуудын тухай хуулийг шинэчлэн найруулгын төслийг боловсруулах үүргийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасан байна. Мөн шинээр бо... | эдийн засаг |
Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Дээрх хоёр байгууллага гэрээ байгуулсан нь зээлийн батлан даалтыг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүргэх анхны шанг татсан хэрэг юм. Зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй... | эдийн засаг |
Арилжааны банкны бүх төрлийн үйлчилгээг зурагтаар үзүүлэх эхлэлийг Хадгаламж банк тавьж буй ажээ. Банкинд дугаарлан зогсож цаг алдахгүйн дээр аливаа эрсдлээс хамгаалсан шинэхэн үйлчилгээний талаар тус банкнаас энэ тухайгаа өнөөдөр мэдээлэх ажээ. Хэвлэлийн хурал 11.00 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд... | эдийн засаг |
Улсын хэмжээнд нийт 68 төрлийн халамжийн үйлчилгээнд 510 мянган иргэн хамрагддаг гэсэн статистик дүн гарчээ. Байнга хамрагддаг эдгээр иргэдээс гадна цаг үеийн халамжийн шийдвэрүүдээс үүдэн Монголд халамж хүртээгүй нэг ч хүн үлдээгүй гэж болно. Энэ онд л гэхэд халамжийн үйлчилгээнд зориулж нийтдээ 262 тэрбум төгрөг төсө... | эдийн засаг |
“Дөнгөж сая Баянзүрх зах дээр нэг кг үхрийн цул мах 11.500, ястай мах 9800 үнэтэй байна. Хэнд талархахаа мэдэхгүй юм” хэмээн нэгэн жиргээч бичжээ. Гэтэл өчигдөр оройхон жүжигчин Төөдөө телевизээр нөөцийн махыг зад рекламдаж байгаа харагдах юм. Уг нь сурталчилгаа хэрэггүй ганц зүйл нь нөөцийн мах байлтай. Зах зээлийн үн... | эдийн засаг |
"ЭРДЭНЭТ"-ИЙГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРАХАА БОЛЬЁ Долоо хоног тутмын "NEWS WEEK" сонины өнгөрсөн долоо хоногийн дугаарт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Даваацэрэнгийн ярилцлага нийтлэгдсэнийг хүргэж байна. Энэ нь түүний "Эрдэнэт" үйлдвэрийг удирдах болсноосоо хойш хэвлэлд өгсөн эхний яр... | эдийн засаг |
“Саусгоби Ресурс” өнгөрсөн баасан гаригаас Овооттолгойн нүүрсний уурхайд олборлолтоо дахин явуулж эхэлжээ. Сүүлийн найман сар зогссон уурхайгаас тус компани энэ жил 3.2 сая тонн хагас коксжуулсан нүүрс олборлохоор төлөвлөж байгаа гэнэ. “Саусгоби Ресурс” компанийг АТГ-аас АМГ-ын дарга асан С.Батхуягийн авилгын хэрэгт хо... | эдийн засаг |
“Үйлдвэржилтийн шинэ эрин-үе, ханган нийлүүлэлт” сэдэвт үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсруулах үйлдвэрийг дэмжих чиглэлээр тусгагдсан зорилтууд, ”Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 103 дугаар тогтоолын хэрэгжүүлэх ... | эдийн засаг |
“Мандал женерал даатгал”-ын ерөнхийлөгч, эдийн засагч Ө.Ганзоригийг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урилаа. Түүнтэй эдийн засгийн хүлээлт болсон бусад асуудлын талаар ярилцсан юм. -Сүүлийн үед уул уурхайн бүдээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр нэлээд буурах хандлага ажиглагдаж эхэллээ. Тухайлбал... | эдийн засаг |
Хувьцаагаа олон нийтэд зарсан компани руу төр дайрч, хөрөнгийг нь булааж чадахгүй Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга, “Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Болдтой ярилцлаа. -Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй MMС өнгөрсөн жил алдагдалтай ажилласанаа зарлачихлаа. Таван толгой... | эдийн засаг |
Их тахилч гэгдэх понтификууд огт цалин авдаггүй. Ромын хамба Франциск ч мөн ялгаагүй. Харин түүнийг Ромын католик шашныг толгойлж байх хугацааных нь амжиргааны зардлыг Ватикан сүсэгтэн олны хандиваас төлдөг. Хандивын дийлэнхийг Итали, Герман, АНУ босгож өгдөг ажээ. Энэ мөнгө нь ерөнхийдөө жилдээ 50,2 сая евро болж байд... | эдийн засаг |
Сүүлийн жилүүдэд монголчууд эрүүл мэнд, амьдрах орчиндоо анхаарал хандуулдаг болсон нь гэр хорооллоос зайлсхийж буйгаар нь илрэх болсон. Харамсалтай нь тэдэнд тулгардаг хамгийн том асуудал нь хөрөнгө мөнгө байдаг. Уг нь тэдний энэ асуудлыг шийдэхээр Засгийн газраас бага, дунд орлоготой өрхөд зориулсан хөтөлбөр зарласан... | эдийн засаг |
Монгол Улс баялгийн сантай болох нь зүйтэй гэдэг шийдэл гараад байгаа. Байгалийн баялгаас орж ирэх хөрөнгө, мөнгийг хуримтлуулж, ирээдүй хойчийн хөгжилдөө зарцуулах, ард түмэндээ тэгш шударгаар хуваарилах зорилготой. Энэ талаар Норвеги хамгийн шилдэг туршлагатай бөгөөд Монгол Улс тус улсын туршлагыг судалж байгаа. ... | эдийн засаг |
“Монгол эмэгтэйчүүд бизнест-2013” чуулган саяхан Брюсель хотноо болж өндөрлөжээ. Энэхүү чуулганыг хоёр жил тутамд Европ дахь “Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо”-ноос зохион байгуулж заншжээ. Монгол Улс болон Европ тивд бизнес эрхэлж буй монгол эмэгтэйчүүдийн бизнесийн сүлжээг бий болгох, тэдний бизнесийн харилцаа, ... | эдийн засаг |
Манай улсын хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын ажил энэ дөрөвдүгээр сард эхэлнэ. Эхний ээлжинд Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх 260 орчим километр төмөр замын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд дараагийн ээлжийн төмөр замын судалгаа хийгдэж буй юм. Засгийн газар Тавантолгойгоос хилийн бо... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/-тай хамтран “Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзэх нь” гэсэн сэдэвт тайланг 2013 онд гаргах юм байна. Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн яамнаас дээрх сэдвийн хүрээнд маргааш үндэсний хэлэлцүүлгийг Кемпинскид зохион байгуул... | эдийн засаг |
“Чингис” бондоос босгосон 1.5 тэрбум ам.долларын хүү өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-наас эхлэн бодогдож, хоног тутамд 196 мянган ам.доллараар “тоолуур гүйж” эхэлсэн юм. Үнэндээ маш олон хувьсагч мэддэг улстөрчдийн тооцооллоор бол хүүгийн хэмжээ үүнээс өөр ч байж магадгүй... Маргашгүй зүйл гэвэл бондоос олсон мөнг... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /гуравдугаар сарын 25/ 4,432 тоот арилжаагаар 18 компанийн нийт 34,054,526 төгрөгийн 139,417 ширхэг хувьцааг арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 15,634.26 нэгж байсан нь 228.95 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 53 хэлцэл хийсэн байна. Өнөөдри... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа. -Жилийн зургаан хувийн зээл авч чадаагүй иргэд өлсгөлөн зарлахдаа хүрч, Засгийн газар ч барьц алдах шиг боллоо. Тэгэхээр орон сууцны моргейжийн зээл яагаад тасалдчихсан юм бэ гэдгээс яриагаа эхлэе? -Банкууд 2003 оноос моргейжийн зээлийг хэрэгжүүлэх ... | эдийн засаг |
Айл өрх зурагтаараа дамжуулж төлбөр тооцоогоо хийх шинэ тогтолцоог нэвтрүүлсэн талаар өнөөдөр Хадгаламж банк болон “Юнивишн” компанийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ. Орон сууц, цахилгаан, СӨХ, “Юнивишн” IPTV үйлчилгээний төлбөр төлөх шийдлийг дээрх хоёр байгууллага гаргасан нь банкны үйлчилгээг хүмүүст ойр, дөт болг... | эдийн засаг |
“Үйлдвэржилтийн шинэ эрин-үе, ханган нийлүүлэлт” сэдэвт үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсруулах үйлдвэрийг дэмжих чиглэлээр тусгагдсан зорилтууд, ”Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 103 дугаар тогтоолын хэрэгжүүлэх ... | эдийн засаг |
Нэгэн үе манай улс өмнөд хөршид нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээр Австралийг ардаа орхиж байсан бол өдгөө Хятадын коксжих нүүрсний зах зээлд улам бүр бага байр суурь эзлэх боллоо. Хятадын Гаалийн ерөнхий газраас саяхан гаргасан дүн мэдээнд тус улсад өнгөрөгч сард коксжих нүүрс экспортолсон орнуудыг тоон үзүүлэлт... | эдийн засаг |
Зам тээврийн сайд А.Гансүхийн урилгаар Холбооны бүгд найрамдах Герман улсын “Deutsche bahn” ХК-ийн удирдлагууд гуравдугаар сарын 27-28-нд Монгол Улсад зочлох ажээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга доктор Р.Гүрб тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд Зам тээврийн сайд А.Гансүх, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжли... | эдийн засаг |
Бүгд Найрамдах Чех улсад Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайдын яамныхан Чехийн “Kolem Světa - Дэлхийн эргэн тойронд” аялал жуулчлалын наадамд оролцжээ. Уг арга хэмжээний хүрээнд Иржи Лехейчек “Монголд зочилсон тухай” нэртэй илтгэл тавьж, танилцуулга хийсэн бөгөөд ЭСЯ-ны төлөөлөл Чех Улсад суугаа Элчин сайд С.Цоггэр... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/-тай хамтран “Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзэх нь” гэсэн сэдэвт тайланг 2013 онд гаргах юм байна. Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн яамнаас дээрх сэдвийн хүрээнд өнөөдөр үндэсний хэлэлцүүлгийг Кемпинскид зохион байгуул... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /гуравдугаар сарын 26/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Төвбанк 32 сая ам.долларыг 1410.27 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар арилжаа... | эдийн засаг |
Эдийн засаг өсөлт нэмэгдэж байгаа өнөө үед борлуулалтын үйл ажиллагаа худалдагч, худалдан авагч хоорондын урт хугацааны хамтын ажиллаагаар дамжин явагдаж байна. Борлуулагч хүн худалдан авагчидтайгаа нээлттэй харилцаж, тэдний хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлынх нь талаар судлахын тулд тэдний үйл ажиллагааны хүрээнд нь ... | эдийн засаг |
Зээлийн батлан даалтын сан өнгөрсөн оны сүүлчээр байгуулагдсан. Тус сан Төрийн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад хэдхэн хонож байна. Ийн сан болон банк хамтарснаар жижиг дунд үйлдвэрлэгч нарт олон сайхан боломж нээгдэж байгаа. Гэвч зарим хүмүүс огт барьцаагүйгээр зээл авах нь хэмээн буруу ташаа ойлгосон... | эдийн засаг |
Өнөөдрөөс эхлэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэдэд зориулсан эрхзүйн сургалт явуулж эхэлж байна. Хууль зүйн яамнаас баталсан төлөвлөгөөний дагуу “Иргэний бүртгэлийн тухай хууль”-ийг иргэдэд сурталчлах, танин мэдэхүйн мэдээлэл хүргэх, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор зохион байгуулах сургалт гуравдугаар сарын 29-... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч ноён Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа. Ноён Кирсан Илюмжинов Монгол Улсад шинээр баригдах Дархан Газрын тос боловсруулах үйлдвэрт ОХУ-аас түүхий газрын тос нийлүүлэх асуудалд дэмжлэг үзүүлж ажил... | эдийн засаг |
Хүлээлт үүсгээд байсан “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Монголын Засгийн газрын зүгээс энэ долоо хоногт хурлыг үргэлжлүүлэхээр шахамдуулж байгаа ч хугацаа тодорхойгүй. Албаны эх сурвалж долоо хоногийн сүүлчээр хөрөнгө оруулагч талынхан... | эдийн засаг |
Евро бүсийн (Еврогрупп) орнуудын Сангийн сайд нар өчигдөр шөнө дөл болтол хуралдаж, Кипрт хямралыг тогтворжуулах зорилгоор 10 тэрбум евро гаргахаар болсноо батлан мэдэгджээ. Киприйн ерөнхийлөгч Никос Анастасиадис хэлэлцээрийн дараа Georges Gobet / AFP Кипрт санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг Евро бүсийн орнуудын 17 с... | эдийн засаг |
Та хэн нэгнээс таван жилийн хугацаатай 5,75 хувийн хүүтэй мөнгө зээлэн авчээ гэж бодъё. Зээлийн чинь хүүг нь жаахан өсгөж зургаан хувь болгоод, 20 жилийн хугацаатай би зээлье гэвэл та өгөх үү. Бодох юмгүй “nо” л биз дээ. Хэнд ч ойлгомжтой ийм тохиолдолд Засаг ноёд “yes” гэсэн бол яах уу. Гэтэл энэ шийдвэр улиг болсо... | эдийн засаг |
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулж буй “Үйлдвэрлэлийн шинэ эрин үе-ханган нийлүүлэлт 2013” үзэсгэлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд нээлтээ хийлээ. “Үйлдвэрлэл эрхлэгчдэд итгэл хүлээлгэсэн анхны үзэсгэлэнг цагаан сарын өмнө зохион байгуулж байсан бол энэ удаа хоёр дахь шанг татаж ... | эдийн засаг |
ОХУ Монголтой тогтвортой түншлэх сонирхолтой байна ОХУ-ын бизнесмэнүүд Монголд жилд хоёр удаа ирж, бизнес уулзалт, бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэх “Азийн хаалга” үзэсгэлэн зохион байгуулдаг билээ. Энэ дагуу гуравдугаар сарын 26-28-нд үргэлжилж буй үзэсгэлэнгийн хүрээнд өнөөдөр ОХУ, Монголын бизнес уулзалт боллоо. 11 ж... | эдийн засаг |
“Монголын төмөр зам” төрийн өмчит компанид “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Үүний дагуу тус компаниас энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр техникийн, санхүүгийн болон хуулийн зөвлөх сонгон шалгаруулах тендерийг олон улсад нээлттэйгээр зарласан юм. Уг тендерт санал өгсөн компаниудын бичиг ... | эдийн засаг |
Уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн “Mine tech-2013” үзэсгэлэн өнөөдрөөс “Мишээл экспо” төвд нээлтээ хийж байна. Зургаа дахь жилдээ болж буй уг үзэсгэлэнг гуравдугаар сарын 29-нийг хүртэл Монголын уул уурхайн үндэсний ассиоциацаас зохион байгуулах ажээ. Үзэсгэлэнд гадаад, дотоодын 70 гаруй аж ахуйн ... | эдийн засаг |
МҮЭСТО-нд өчигдөр нээлтээ хийсэн “Үйлдвэржилтийн эрин үе-ханган нийлүүлэлт 2013” үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нэгэн чухал уулзалт хэлэлцээ болох аж. Шадар сайд Д.Тэрбишдагва хэлэлцүүлгийг удирдан явуулах бөгөөд Худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар, Стан... | эдийн засаг |
“Шинэ зууны Цээл” ТББ-ын гишүүн, “Цээл” сумын засаг дарга асан Г.Намсрай: Цээл сумын төвийг нүүлгэх асуудлыг “Таяннуурын” уурхайтай ч холбож ойлгож болохгүй, улс төржүүлж ч болохгүй -Сайн байна уу. Та сайхан хаваржиж байна уу? -Сайхан хаваржиж байна. Сониноор дамжуулан миний төрж өссөн нутгийн ард түмэн, нутагтаа ажи... | эдийн засаг |
Монголбанкнаас хэвлэлийн бага хурал зарлаж, бодлогын хүүгээ 1,0 нэгжээр бууруулж, 11,5 хувь болгосноо мэдэгдлээ. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал дөрөвдүгээр сарын 3-нд эхэлж, өнөөдөр ийм шийдвэрийг гаргасан байна. Мөнгөний бодлогын зөвлөл мэдэгдэлдээ: “Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2013 оны дөрөв... | эдийн засаг |
“Зам тээврийн сайд А.Гансүхийн урилгаар Холбооны бүгд найрамдах Герман улсын “Deutsche bahn” ХК-ийн удирдлагууд өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирэх ажээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга доктор Р.Гүрб тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд Зам тээврийн сайд А.Гансүх, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б... | эдийн засаг |
Европын комиссын Ерөнхийлөгч Ж.Баррасо Монголд өнгөрсөн амралтын өдрүүдэд айлчлах байсан ч гэнэт төлөвлөгөөгөө өөрчлөн нутаг буцав. Тэрбээр Киприйн асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай болсон Европын комиссын хуралд оролцохоор ийн яаравчилжээ. Ж.Баррасогийн очсон тэрхүү хурлын шийдвэр одоо аль хэдийнэ гарсан ба... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гар дамжуулан наймаалцах бус албан ёсоор биржийн худалдаанд оруулах эхлэлийг энэ сард эхлүүлэх байсан. Гуравдугаар сарын 18-ны өдрөөс ажиллаж эхлэхээр товлосон хөдөө аж ахуйн биржийн арилжаа яг хэзээ эхлэхийг бид Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын ... | эдийн засаг |
Мөөрдөггүй үхэр, донгоддоггүй тахианы үнэн нууц ба үлгэр домог Хүн төрөлхтөн хүнс хоол биш түүний үзэгдэх дүрс, хуурмаг хэлбэр, харагдах төсөөллийг амтархан иддэг болсон нууцыг дэлгэсэн Food, inc баримтат кино 2008 онд гараад жинхэнэ дуулиан тарьсан юм. Хавчуургатай талхны махан таташ өвсөө идэж, усаа уусан үхрийнх үү,... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран хаврын сурга... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.