news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
2013 оны эхний гурван сарын байдлаар Испанийн ажилгүйдэл 27,2 хувьд хүрч шинэ “дээд амжилт” тогтоолоо. Испанийн статистикийн хорооны мэдээллээс үзвэл яг одоо Испани улсад зургаан сая хүн ажилгүй байна. Энэ нь тус улсын сүүлийн 40 гаруй жилийн түүхэнд байгаагүй муу үзүүлэлт билээ. Испанийн ажилгүйдлийн төвшин таван жили...
эдийн засаг
Манай улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурлаа гэсэн мэдээлэл сүүлийн үед хүчтэй яригдах боллоо. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалт яг хэдий хэмжээгээр буураад байна вэ гэдэгт эдийн засагчид харилцан адилгүй байр суурьтай байна. Тиймээс эдийн засагч, судлаачдын хэлсэн  үгийг энэ уда...
эдийн засаг
Д.Нямрэнцэн: Гадаадын банкуудаас баталсан бага хүүтэй зээлийг дэлхийн аль ч улсаас гадаад худалдаа хийхдээ ашиглаж болдог   Гадаад худалдаа эрхлэгчдийн эрсдэлийг хаах хамгийн найдвартай бөгөөд хямд  хэрэгсэл бол Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ гэдэг. Гэвч худалдааны санхүүжилтийн талаарх ойлголт бүрхэг, энэ талаарх ...
эдийн засаг
ХЯТАД ЦЕМЕНТИЙН ЭРГЭН ТОЙРОНД Хэдхэн хоногийн өмнө “Богд-Ар” хорооллын 15А байрны гадна талын хана хүчтэй салхинд нурсан. Энэ барилгын дулаалга хөөсөнцөр болон гаднах шавардлагатай хана тэр чигээрээ унажээ. Өнгөрсөн жил шиг санагдаж байна, Нүхтийн аманд барилгын бүтээц тааз нурж, эрдэнэт хүн эндсэн харамсалтай явдал бо...
эдийн засаг
Алтны үнийн уналт  алт олборлогч компаниудын биржийн үнэлгээг эрс доошлууллаа. “Bloomberg” агентлагийн тооцоолсноор, алтны үнэ 2011 онд хамгийн дээд цэгтээ хүрснээс хойш  “Barrick Gold Newmont Mining” зах зээлийн лидерүүдийн хөрөнгөжилт нийтдээ 169 тэрбум ам.доллараар унасан байна. Монголын алтны ордод. Фото: Mark Rals...
эдийн засаг
Фото с сайта vesti.kz Япон, Солонгосоос Монголд импортоор оруулдаг хуучин машинуудыг Казахстанд гурав дахин илүү үнээр зарж байгаа тухай Ub Post сонинд өгүүлжээ. Автодилерүүд Баян-Өлгий аймгийн “Улаан байшинтын” боомтоор хил гарган Астана хотод очооод машинаа худалддаг гэж сонинд дурджээ. Kolesa.kz гэх автын сайтын мэд...
эдийн засаг
Австралийн Засгийн газ­раас Монгол Улстай хөг­жлийн хамтын ажиллагааны салбарт 2012-2016 онд харилцах таван жилийн стратегийн хөтөлбөрөө энэ сард баталлаа. Тус хөтөлбөр нь манай улсын үндэсний хөгжлийн болон Австралийн тусламжийн бодлогыг уялдуулахад чиг­лэсэн бөгөөд хүний нөөцийн хөгжлийг дэмжих, уул уурхайг хөгжилд з...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 19/ 4,451 тоот арилжаагаар 18 компанийн нийт 13,212,591 төгрөгийн 32,392 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 14,660.01 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 302.55 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 70 хэлцэ...
эдийн засаг
Спринвайзынхан энэ долоо хоногт нэгэн сонирхолтой жагсаалт  гаргасан нь 2013 оны топ 10 бизнес юм. Тэд найман улсын,  өөр өөр салбарын, бүтэн нэг жилийн мэдээлэлд  дүгнэлт хийж энэхүү жагсаалтыг гаргасан байна. Ингээд ямар ямар шилдэг санаа энэхүү жагсаалтыг тэргүүлснийг хамтдаа сонирхъё.     1. Худалдаалж байгаа хувца...
эдийн засаг
Хийжүүлсэн ундааны зах зээлийн томоохон компани болох “Кока-Кола”-гийн ашиг Европт 15 хувиар буурсан байна. Компанийн удирдлагууд үүнийг евро бүсийн хямралтай холбон тайлбарлаж байгаа ч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Европын иргэд хийжүүлсэн ундаа гэхээс илүү байгалийн гаралтай цэвэр шүүсийг түлхүү хэрэглэх болсон нь бо...
эдийн засаг
“News week” сонины 6 дахь дугаарт гарсан “Таны нэрийн дансанд хэдэн төгрөг байна вэ?” ярилцлагыг хүргэж байна. Бидний сар бүрийн цалингаасаа ирээдүйдээ хуримтлал болгон төлдөг Нийгмийн даатгалын мөнгө эцсийн дүндээ бидэнд өөрсдөд маань зориулагдаж чадах болов уу? Өнөөдөр Нийгмийн даатгалын санд хичнээн төгрөг байгаа вэ...
эдийн засаг
“Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор, бүтээгдэхүүнээ энэ оны зургадугаар сард экспортод гаргахаар төлөвлөж байна. “Оюутолгой” компанийн баяжмалыг төлөвлөсөн цаг хугацаанд нь экспортлох боломжийг бүрдүүлэхийн тулд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаана...
эдийн засаг
Сүүлийн хэдэн жилд “Эрдэст ус” гэх шинэ нэр томъёо цэвэр усны зах зээлд хүч түрэн орж ирэв. Угтаа бол мань мэтийн нөхдүүд “ус л бол ус” гэх маягаар хамгийн хямдыг нь эсвэл хамгийн том савлагаатайг нь худалдан авч уудаг байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр гарт тааралдсан усаа уудаг цаг өнгөрчээ. Гадуур борлуулагдаж байгаа ...
эдийн засаг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны эдийн засгийн өнөөгийн байдпын талаар өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр товч мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр гишүүд бүс нутгийг хөрөнгө оруулалтаар хэрхэн дэмжих мөн түүнчлэн бондын мөнгөөр хэдийд, ямар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тодруулж байсан юм. Мөн “Чинги...
эдийн засаг
Зах зээлд баримталж буй жишиг үнэ гэдэг хичнээн чухал вэ гэдгийг шатахууны үнэ ханшаас харж болно. Манай улс шатахуунаа ганц эх үүсвэрээс авдаг байсны дээр Роснефтиэс өгсөн үнийг баримталж ирсэн нь шатахууны үнэ ханш хэт өндөр, байнгын нэмэгдэлтэйгээр өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ сараас эхлэн шатахуун импортлох улс оро...
эдийн засаг
Стратегийн ордод хамруулахаар 30 гаруй ордыг судалж эхэлжээ. Одоогийн байдлаар дээрх нэр томъёон доор 15 орд газар байдаг бөгөөд тэдгээрийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг “Эрдэнэс МГЛ” компанид төвлөрүүлдэг. Эдгээр онцгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, зарим ордын төрийн хувь хэмжээг тогтоох зорилгоор Засгий...
эдийн засаг
Зэсийн ханш энэ сарын 24-нд тонн тутамдаа 750 ам.доллараар унаж 6800 ам.доллар болсон. Харин Лондоны металлын биржид тус таваарын ханш нэг тонн нь 6936 ам.доллараас эхлэн өсч эхэлсэн байна. Үнийн өсөлтөд дэлхийд зэсийн хэрэглээгээр хоёрдугаарт жагсдаг АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нөлөөлсөн аж. Ийнхүү тус т...
эдийн засаг
Манай улсын анхны геологчийн нэг доктор, профессор Ж.Лхамсүрэнг номоор дүүрсэн давчуухан өрөөндөө шавь нартаа эрдэм түгээж байхтай нь таарсан юм. Түүний байгуулсан “Монгол орны геологи, эрдэс баялгийн музей” гадна дотны эрдэмтэн судлаачдын анхаарлыг татдаг газар болжээ. Эрхэм доктор ШУТИС-д багшлахын зэрэгцээ эх орныхо...
эдийн засаг
Энэ үгийг хамтарсан Засгийн газрын үеийн Сангийн дэд сайд Ч.Ганхуяг хэлж байна. Учир нь Оюутолгойн гэрээнд 2009 онд  гарын үсэг зурсан нь 2010, 2011 оны эдийн засгийн гайхамшигт өсөлтийг авчирсан гэж тэрбээр үзэж буй юм. Гэтэл өнгөрсөн оноос эхлэн улстөрчид болоод хэвлэлийнхэн Оюутолгойн эргэн тойрныг ухаж төнхчих болс...
эдийн засаг
Уул уурхайг дагалдан хөгждөг олон бизнес байгаагийн нэг нь тэсэлгээ хийх, тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах зэрэг юм. Эдгээр үйчилгээг тусгай зөвшөөрлийн дагуу гүйцэтгэдэг бөгөөд одоогийн байдлаар нийт 138 аж ахуйн нэгж байгууллага 198 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байна. Энэ оны эхэнд УИХ-аар баталса...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 25/ 4,455 тоот арилжаагаар 27 компанийн нийт 12,728,848 төгрөгийн 26,434 ширхэг  хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,867.28 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 79.89 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 64 хэлцэ...
эдийн засаг
Европ тивийн дөрвөн том эдийн засгийн нэг, өөрөөр хэлбэл амь тариунуудын нэг нь ганхаж эхэллээ. Испани улсын ажилгүйдэл 27,2 хувьд хүрсэн нь 1976 оноос хойшхи хамгийн тааруу үзүүлэлт болов. Одоогоос гурван сарын дэлхий нийтийн анхаарал, Киприйн зүг чиглэж байсан. Эдийн засаг нь унаж, төв банк нь хаагдаж, дотоодын хадга...
эдийн засаг
Евро бүсийн ажилгүйдэл анх удаагаа 12 хувиас дээш гарч анти рекорд тогтоолоо. Яг одоогийн байдлаар европ даяар 19,2 хүн ажилгүй байгаа гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилээс хойш 1,7 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн гэсэн үг юм. Тэр дундаа залуусын ажил эрхлэлт 27 хувиар өссөн нь таагүй үзүүлэлт юм....
эдийн засаг
Хятадын Сангийн яамнаас шувууны томууны H7N9 вирустай тэмцэхэд 303 сая юань гаргалаа. Энэ тухай Xinhua агентлаг мэдээлжээ. Шувууны томуугийн шинэ тархалт, мөн түүнтэй ижил төстэй шинж тэмдэгтэй амьсгалын замын халдварт өвчинтэй тэмцэхэд уг мөнгийг ашиглах гэнэ. Хятадын нийгмийн халамжийг хариуцсан өөр нэг яам өнгөрсөн ...
эдийн засаг
Мозамбикэд үйл ажиллагаагаа явуулдаг Бразилийн хөрөнгө оруулалттай уул уурхайн Vale компанийн хууль бус ажиллагааг эсэргүүцэж Мозамбикийн иргэд бослого гаргасан байна. Тус компанийн Мозамбик ажилчдын таван жилийн нөхөн олговорыг огт төлөөгөөгүйгээс болж энэхүү бослого үймээн гарахад хүрчээ. Мөн сүүлийн хоёр жилийн цали...
эдийн засаг
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлсэн юм. Татвар хураалт ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд амралтын өдөр ч энэ ажил нэг цэгийн үйлчилгээгээр дамжиж ...
эдийн засаг
Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр 2013 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 4100 тонн улаан буудайн үр гаргахаар шийдвэрлээд байна. Нэг тонныг нь 600 мянган төгрөгөөр худалдан борлуулах аж. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өгч байгаа мэдээллээр өнөө жил улсын хэмжээнд 375 мянган га талбайд тариалалт хийх...
эдийн засаг
Их Британийн ерөнхий сайд агсан сэр Уинстон Черчиллийн хөрөг таван фунт стерлингийн шинэ дэвсгэртүүдийг чимнэ. Шинэ мөнгөн дэвсгэрт 2016 оноос гүйлгээнд гарна хэмээн Английн банкны мэдээнд өгүүлжээ.                                                                                 Фото: Reuters Банкны мөнгөн дэвсгэртэд зу...
эдийн засаг
Оюуны өмчийн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний 60 мянга гаруй үйлдвэрлэгч, үйчилгээ эрхлэгчээс 16 аж ахуйн нэгжийг Монголын шилдэг брэндээр тодруулж өчигдөр батламжиллаа. Эдгээр шилдэг брэндийн дотор ганцхан үйлчилгээ багтсан нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч "Тэнүүн Огоо" компани юм байна...
эдийн засаг
Манай улсад төрийн болон хувийн өмчит 66 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрөгч долоо хоногт тэдгээрээс манлай 150-ийг Засгийн Газар, МҮХАҮТ хамтран шалгарууллаа. Шалгарсан компаниуд мэдээллээ өнгөрсөн жилээс илүүтэй ил тод гарган тавьж байгаа нь олзуурхууштай. Томоохон компаниудын улсад хуримтлуулсан та...
эдийн засаг
Олон улсын чансааны Moody"s агентлаг Италийн  Засгийн газрын тэргүүнийг томилсны дараа тус орны зээлийн чансааг «Baa2» төвшинд сөрөг гэсэн дүгнэлттэйгээр тогтоосон байна. Италийн ерөнхийлөгч Жоржио Наполитано өнгөрсөн лхагва гаригт Ардчилсан намын удирдагч нарын нэг Энрико Леттед Засгийн газар байгуулах үүргийг өгсөн б...
эдийн засаг
Германы татварын системийг өөрчлөхийг “ногоонтнууд” санал болгож байна. Берлин хотноо нээгдсэн Ногоон намын их хурлын гол сэдвийн нэг нь энэ байлаа. Берлин хотноо болж буй Ногоон намын их хурлын төлөөлөгчид дээрх асуудлыг хэлэлцэж байна. Хурлаар Германы татварын системийг өөрчлөх мөн түүнчлэн сонгуульд хэнтэй эвсэх тал...
эдийн засаг
Хэнтий аймгийн энэ хаврын тариаланчдын зөвлөлгөөн “Газар тариалангийн шинэчлэл-2013” сэдвийн дор газар тариалангийн гол бүс нутаг- Өлзийт тосгонд боллоо. Зөвлөлгөөний эхэнд Хэнтийн газар тариаланд орчин үеийн хүчирхэг, олон үйлдэлт техникүүдтэй орж ирсэн “Сандей” группийн “Сандей агро” компанийн техникийн паркийг тариа...
эдийн засаг
-ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг хүмүүс нь ТУЗ-ийн ажилдаа нийт ажил хөдөлмөрийнхөө 35 хувийн цаг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг ажээ- Сурагч өөрийн хийсэн гэрийн даалгавраа өөрөө шалгаж, дүн тавина гэж байх уу? Ийм тохиолдлыг сурагчийн ширээнээс бус улсын засаглалаас харж болно. Өөрөөр хэлбэл, ...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцож буй Шведийн Вант улсын Гадаад хэргийн сайд ноён Карл Билдтыг /2013.04.28/ хүлээн авч уулзлаа. Уул уурхайн сайд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа улам гүнзгийрч олон салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов. Ш...
эдийн засаг
ОХУ-ын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр тус улс энэ онд нүүрсний олборлолтоо 352 сая тоннд хүргэн нэмэгдүүлж, үүнээс 130 сая тонныг нь гадагш экспортлох гэнэ. Энэ оны эхний улирлын байдлаар хойд хөршийн зүгээс БНХАУ-д нийт 3.8 сая тонн  нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 2 сая тонноор н...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 4,443 тоот арилжаагаар 35 компанийн нийт 487,079,732.50 төгрөгийн 2,624,071 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ компанийн болон Засгийн газрын бонд арилжсангүй. ТОП-20 индекс 14824.05 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 163.27 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 79 хэлцэл хийсэн байна. Арилжаан...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, үнэт цаас, даатгал, бичил санхүү, эрсдлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэлэлцэн, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Ингэхдээ нэгдүгээрт, хуралдаанаар үнэт цаасны талаар хэлэлцэх үеэр хувьцаат компаниудын гүй...
эдийн засаг
Зах зээлд баримталж буй жишиг үнэ гэдэг хичнээн чухал вэ гэдгийг шатахууны үнэ ханшаас харж болно. Манай улс шатахуунаа ганц эх үүсвэрээс авдаг байсны дээр Роснефтиэс өгсөн үнийг баримталж ирсэн нь манай улсад шатахууны үнэ ханш хэт өндөр, байнгын нэмэгдэлтэйгээр өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ сараас эхлэн шатахуун импор...
эдийн засаг
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Кассим Жомарт Токаев гурав дахь өдрөө үргэлжилж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хуралд оролцож байна. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг өнөөдөр уншиж танилцуулах юм. К.Ж.Токаев ...
эдийн засаг
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын үеэр Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон сайдууд тусгай уулзалт хийж, салбар салбарын төлөөлөгчидтэй уулзалт хийж байгаа билээ. Уул уурхайн сайд өнөөдөр Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд, Шинжлэх ухаан технологийн сайд болоод Бүгд Найрамдах Индонез Улс...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 29/ 4,457 тоот арилжаагаар 20 компанийн нийт 41,541,300 төгрөгийн 117,170 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13852.60 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 163.36 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 59 хэлцэл хийжэ...
эдийн засаг
Испанид ажилгүйдэл нэмэгдэж, харин Өмнөд Солонгосын эдийн засаг өсч, Кесоны үйлдвэрийг нээх хүсэлтээ дэлхий нийтэд зарлалаа. Евро бүсийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаатай зэрэгцэн, хувьцааны үнэ өсөх хандлага ажиглагдаж эхлэв. Эдгээр үйл явдлаар өртөөлөн дэлхийн эдийн засгийн үйл явц өрнөж байна. Компаниудын ун...
эдийн засаг
Дэлхийн банк улс орнуудын эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, тайлан байдлаар танилцуулдаг билээ. Энэ хүрээнд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас өнөөдөр 11.00 цагт Монгол Улсын эдийн засгийн тоймыг танилцуулахаар болжээ. Тайланг  Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Корали Геверс, ахлах эдийн засаг...
эдийн засаг
М.Дэлгэржавын “Эдийн засгийн сэтгэл судлал” ном хэвлэгджээ. Номын нэгдүгээр бүлэгт эдийн засгийн сэтгэл судлалын судлах зүйл, эдийн засгийн сэтгэл судлалын үүсэл, хөгжлийн тухай, хоёрдугаар бүлэгт эдийн засгийн зан төлөв, танин мэдэхүйн хүчин зүйл, сэтгэл хөдлөлийн хүчин зүйл, сэдэл, сэдэлжүүлэлтийн бүрдлийн тухай өгүү...
эдийн засаг
Грекийн парламентаас ирэх жилийн эцэс гэхэд нийт 15 мянган төрийн албан хаагчийг цомхотгох тухай хуулийн төслийг баталжээ. Төрийн албан хаагчдыг олноор нь цомхотголд оруулж, ажлаас нь халах тухай хуулийн төслийг Грекийн парламентийн 168 гишүүнээс 123-ынх нь саналаар баталсан тухай ВВС мэдээлсэн байна. Цомхотголын хуули...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж дөрөвдүгээр сарын 5-нд анхны туршилтын арилжаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш ажлын өдөр бүх арилжаа хийж байгаа юм. Өнөөдрийн хувьд, нийт 5.4 тэрбум гаруй төгрөгийн 80 гаруй тонн түүхий ноолуур худалдах, худалдан авах хэлцэл хийжээ. Үүнээс зарах захиалгын хэмжээ дийлэ...
эдийн засаг
Данийн нийслэл Копенгагений захын дүүрэгт хог боловсруулах хамгийн цэвэр үйлдвэрийг барьж эхэлжээ. Үйлдвэрийн зураг төслийг BIG товчооны уран барилгачид боловсруулсан байна. Шинэ завод одоо ажиллаж байгаа Данийн Amagerforbraending компанийн үйлдвэрийг орлон гарч ирэх бөгөөд хогийн шатаан цахилгаан үйлдвэрлэх болно. Уг ...
эдийн засаг
Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн төлөв байдлын талаарх тойм судалгааг өнөөдөр танилцууллаа. Ингэхдээ Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Корали Геверс, Ахлах эдийн засагч Таэ Хьюн Ли нар оролцож тайлан мэдээг танилцуулсан юм. Дэлхийн банкныхан сүүлийн үед Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг судлахдаа төсвийн та...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /дөрөвдүгээр сарын 30/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 40.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Төв банк 1433.31 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлж, ам.долларыг валютын захад нийлүүлсэн байна. Арилж...
эдийн засаг
Монгол Улс Японы Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах зөвлөлдөх уулзалт хийх гэж байна. Тодруулбал, хоёр улсын Засгийн газар, хувийн хэвшил хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын зургадугаар зөвлөлдөх уулзалтыг тавдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах ажээ. Уулзалтыг нээж хоёр улсын сайд нар үг хэлэх ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 30/ 4,458 тоот арилжаагаар 39 компанийн нийт 57,449,934.85 төгрөгийн 141,932 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13998.97 нэгж байсан нь өчигдрийн арилжаанаас 146.37 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнөөдрийн а...
эдийн засаг
ОХУ-ын экспортын үзүүлэлтийг “Шившигтэй гэхээс өөрөөр нэрлэх аргагүй нь”, мөн бухимдал төрүүлж байна хэмээн тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэл хийлээ гэж “Интерфакс”-аас мэдээлж байна.    Түүний ярьснаар Оросын экспортод орчин үеийн дэмжлэгийн тогтолцоо хэрэгтэй байгаа аж. Эх орны бүтээгдэхүүн өрсөлдөх ча...
эдийн засаг
-“Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ 56 ам.доллараар олборлож, 56 ам.доллараар худалдах боллоо. Ашиггүй ч алдагдалгүй наймаа болж, “Чалко”-гийн гэрээ тойрсон маргаан нэг хэсэгтээ намжлаа- Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай Сү.Батболдын Засгийн газар гэрээ байгуулж, Тавантолгой ордын нүүрсийг нийлүүлэхээр болсон бөгөөд у...
эдийн засаг
Нөөцийн махны хүртээмжийг сайжруулахын тулд хороо бүрт 2-3 цэгээр, нийт 380 гаруй цэгээр  худалдаж буй ч хүрэлцэхгүй байна гэж шүүмжлүүлдэг. Тиймээс “Өрх бүрт нэг гулууз” өргөтгөсөн худалдааг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулж байхаар болсон байна. Энэ удаагийн өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 4, 5-нд болох бөгө...
эдийн засаг
2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Монголын уул уурхайн танхим шинэ ерөнхийлөгчөө сонгожээ. Танхимыг үүсгэн байгуулагчид ийнхүү шинэ ерөнхийлөгчтэй болох асуудлыг ярилцаж, санал хураасны дүнд Уул уурхайн инженер, доктор Х.Бадамсүрэнг сонгосон байна. Уул уурхайн танхим нь байгалийн баялгийг хөгжүүлэх, зүй зохистой...
эдийн засаг
Хариуцлагатай бичил уурхайчдын үндэсний холбоо байгуулах анхдугаар их хурал Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Бичил уурхайчид ийнхүү анх удаа дуу хоолойгоо албан ёсоор нэгтгэж, төрийн удирдлагуудад хүргэж байгаа бөгөөд анхдугаар чуулганд нийт 250-аад төлөөлөгчид оролцож байна. Үүний 207 төлөөлөгч нь 14 аймаг, хотын 26 сум...
эдийн засаг
Standard & Poors компанийн S&P 500 индекс зургаан сарын турш өсөлттэй гарсан нь 2009 оноос хойш гаргаж байгаа амжилттай үзүүлэлт боллоо. Өнгөрсөн лхагва гаригт хувьцааны хаалтын ханш нь 1,5 саяд хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 14,5 хувиар, таван өдрийн дараах үзүүлэлтээр 1,19 хувиар өссөн үзүүлэлт болсон аж. Үүнээс гадна...
эдийн засаг
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тариалалтын бэлтгэл ажил, мал төлөвлөлтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Салбарын сайдын тодотгосноор Монгол Улс энэ онд 313.7 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 7.6 мянган га...
эдийн засаг
“Хот девелопмент” ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгууллаа Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хот девелопмент” ХК (өмнө нь “Шад трейд” ХК нэрээр бүртгэлтэй байсан) 2013 оны 4-р сарын 11-нд хувь нийлүүлэгчдийн ээлжилт хурлаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурал нь “Файрбөрд”-н хөрөнгө оруулалтын сан тус ...
эдийн засаг
“Монголын Алт” (МАК) ХХК хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг төсөлд зориулан Данийн  “FLSmidth”  Эфэлшмидт компаниас худалдан авч байгаа цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Данийн Экспортын Зээлийн Байгуулла...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 1/ 4,459 тоот арилжаагаар 38 компанийн 16,795,020 төгрөгийн 26,594 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13691.03 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 307.94 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 89 хэлцэл хийжээ....
эдийн засаг
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол-Италийн бизнесийн зөвлөл хамтран “Монгол, Италийн бизнесийн форум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус форумд Италийн тэргүүлэх пүүс, компаниудын тѳлѳѳлѳл оролцох бөгөөд та бүхэн бизнесийн гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Италийн компаниудт...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр нэг долоо хоногтой 25.8 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 11.50 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжлаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоон хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 210.6 тэрбум төгрөг болж байгаа ажээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал...
эдийн засаг
Ботсвана байгалийн нөөцөөс хамааралтай, далайд гарцгүй жижиг орон юм. 1966 онд тусгаар тогтнолоо зарлах үед дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байсан. Тухайн үед нэг хүнд ногдох ДНБ нь 284 ам.доллар, нийтдээ 12 км хатуу хучилттай автозамтай байжээ. Гэвч очир эрдэнийн олборлолтоос олсон орлогоо үр дүнтэй удирдан зарцуулс...
эдийн засаг
Хайлуур жонш буюу флюорит нь өнгөт болон хар төмөрлөгөөс гадна хими, анагаах ухаан, оптикийн салбарт өргөнөөр хэрэглэгддэг газрын шүлтэт металл юм. Дундад зуунаас эхлэн хайлуур жоншийг түүнчлэн шаазан эдлэл хийхэд ашигласаар өнөөг хүрчээ. Энэ ашигт малтмалын дэлхийн бодит нөөцийг 220 сая тонн, боломжит нөөцийг 500 сая ...
эдийн засаг
Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Эдийн засаг хөгжлийн яамны холбогдох албаны хүмүүс Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын зургадугаар зөвлөлдөх уулзалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг зөвлөлдөх уулзалт тавдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо болж, Япон...
эдийн засаг
Манай улс жилдээ 1.1 тэрбум орчим ам.долларын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэдэг. Энэ нь малчдын амьжиргаагаа залгуулах гол эх үүсвэр болдог мах, арьс шир, ноос, ноолуур билээ. Гэвч манайд түүхий эдээ бэлтгэж, нийлүүлэх, зах зээлд гаргах тогтолцоо бүрдээгүйгээс “ченж”-үүд малчдаас түүхий эдийг нь хямд үнээр ав...
эдийн засаг
Хүмүүс яагаад өндөгийг хэрэглэдэг вэ?  Өндөгөнд ямар нууц агуулагдаж байна?
эдийн засаг
Хэрэглээний үнийн индексэд хамгийн голлох байр суурь эзэлдэг зарим барааны үнэ ханшийн судалгааг та бүхэндээ хүргэж байна. Мэрэгчид ичээнээсээ гарч, амьдрал нь идэвхждэг шиг Монголын зарим салбарынхны хувьд ид ажил оволзох улирал айсуй. Тухайлбал барилга. Энэ жил хэдэн барилга шинээс барих вэ гэхээс илүүтэй барилгын ма...
эдийн засаг
Монголын геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, энэ салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, эвлэлдэн нийлэх зорилготой Геологич эмэгтэйчүүдийн клуб байгуулагдаад нэг жил болж буй бөгөөд клубын эмэгтэйчүүд өнөөдөр “Монгол ньюс”-д мэдээлэл хийлээ.  Тус клубт одоогоор геологийн салбарт ажилладаг болон ажиллаж байсан 100 г...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 18 сая ам.долларыг 1433.66-1436 төгрөгийн ханшаар, 7 сая юанийг 232.60-232.80 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк 10.5 сая ам.долларыг 1435 төгрөгийн хаалтын х...
эдийн засаг
Энэ сараас эхлэн манай улс шатахуунаа олон улсаас импортлодог болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Зөвхөн ОХУ-аас, тэр дундаа “Роснефть” компаниас оруулж ирж байсан шатахууны үнэ байнгын өсөлттэй байсан нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд төдийгүй үйлчилгээний салбарынханд ч үнэ ханшаа өсгөх шалтаг  б...
эдийн засаг
“Эрдэнэт” УБҮ улс орны эдийн засгийн саалийн үнээ байгаад зогсохгүй Орхон аймгийн иргэдийн ахуй амжиргааны гол эх үүсвэр болдог. Тиймээс ч Орхон аймагт Эрдэнэтийн  үйлдвэрт ажилд орохыг хүссэн хүмүүс шилжин очих нь олонтаа. Гэтэл Эрдэнэт УБҮ нь босго өндөртэй, хүмүүсийг ажилд авахдаа хойрго төдийгүй танил тал, ахан дүү...
эдийн засаг
Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ шинэ тэргүүнээр Бразилын дипломатч, худалдааны мэргэжилтэн Роберто Азеведо томилогджээ. Тэрээр 2008 оноос хойш ДХБ-ийн Бразил дэх суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Роберто Азеведо ДХБ-ийг толгойлсон хамгийн анхны латин америк хүн болж түүхэнд үлдэж байна. Одоогийн байдлаар түү...
эдийн засаг
Монголбанк өчигдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.  Банкууд 18 сая ам.долларыг 1433.66-1436 төгрөгийн ханшаар, 37 сая юанийг 232.60-232.80 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Энэ дагуу Монголбанк 10.5 сая ам.долларыг 1435 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад ху...
эдийн засаг
Дэлхийн банкны суурийн төлөөлөгчийн газраас Монголын эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн тайланг сар тутам гаргаж, алдаа оноог нь олж харснаа мэдээлдэг уламжлалтай байсан. Сар тутмын тайлан гаргахаа больсон ч Дэлхийн банк хагас жилийн тайлан гаргажээ. Тэрхүү тайлангийн тухай болон  Монгол улсын төсвийн алдагдал...
эдийн засаг
“Эрдэнэт” УБҮ-ийн хаягдал овоолгыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдгийг олон жилийн өмнөөс хөндөн тавьсан Орхон аймгийн иргэдийн магнай тэнийжээ. “Зэс эрдэнийн хувь” нэртэй хувьцаат компани байгуулж, өөрсдийн боломжоор хувь оруулан нэгдсэн хүмүүс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Эрдэнэт хотод хөл ихтэй угтсан ю...
эдийн засаг
Манай улсын санхүүгийн зах зээлийн 95 орчим хувь нь зөвхөн банкны салбараас хамааралтай. Уг нь банкнаас гадна хөрөнгийн зах зээл, даатгал өндөр хөгжиж байж санхүүгийн систем эрүүлжих учиртай юм. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр аль гурван жилийн өмнө хөтөлбөр эхлүүлсэн ч өнөөг хүртэл төдийлөн үр дүнд хүрээгүй байна. ...
эдийн засаг
Учир нь “Ниссан” корпораци зах зээлээ хамгаалах үүднээс Хятад дахь үйлдвэрээсээ гадаадад автомашин машин экспортлохыг хориглодог “Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал П.Баяртай ярилцлаа. - “Моннис”  Хятадаас “Ниссан” автомашинуудаа оруулж ирдэг гэсэн мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо.  Танайх  “Ниссан”-аа урд ...
эдийн засаг
ОХУ-ын тэрбумтан, сенатор Сулейман Керимов төрийн өндөр албан тушаалаа авч үлдэхийн тулд өөрийн бизнесийн хөрөнгөө Швейцарьт бүртгэлтэй, өөрийн нэр дээрх буяны байгууллага руу шилжүүлжээ. “Керимов өөрийн бизнесийн хөрөнгөө “Сулейман Керимов” буяны санд шилжүүлэх шийдвэр гаргасан” гэж түүний бие төлөөлөгч Алексей Красов...
эдийн засаг
Гаалийн ерөнхий газраас санаачлан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран Гааль-бизнесийн зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ. Сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа уулзалтын энэ жилийн сэдэв нь гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны саад тотгорыг арилгах, гаалийн байгууллагын ү...
эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. “Оюутолгой” ХХК-ийн   Хувь нийлүүлэгчдийн хурал өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн   дөрвөн удаа хуралдсан. Энэ хуралд Монголын талаас Уул уурхай, Эдийн засгийн хөгжил, Байгаль орчин, ногоон хөгжил, Сангийн яам зэрэг дөрв...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний “Шинэчлэлийг эрж хайх биш өөрсдөө хийж эхлүүлэх хэрэгтэй ” гэсэн үгийн биелэл төрийн олон байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл болж байна. Салбар бүхэнд эхэлж байгаа шинэчлэлийг Засгийн газрын тохируулагч агентлаг болох Төрийн өмчийн хороо, Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийнхээ ү...
эдийн засаг
Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн VI зөвлөлдөх уулзалт энэ сарын 3-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд Японы талаас Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Сүгавара Ишшү тэргүүтэй Засгийн газар, хувийн хэвшлийн 100 гаруй төл...
эдийн засаг
“Toyota” корпорацийн жилийн цэвэр ашиг гурав дахин нэмэгдэж, 962.1 тэрбум иен хүрсэн талаар өчигдөр мэдэгджээ. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар жилд 8.87 сая автомашиныг дэлхийн дахинд борлуулсан үзүүлэлттэй байв. Харин уг өсөлтийг иенийн ханш суларч, зардлыг бууруулах арга хэмжээ авсны үр дүн гэж шинжээчид үзэж бай...
эдийн засаг
Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн улирлын тойм гаргаснаа сэтгүүлчдэд танилцуулахын сацуу  төсвөөс гадуурх зардлын талаар сургалт явууллаа. Сургалтын эхэнд Дэлхийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Корали Геверс байгууллагынхаа талаар товч танилцуулга хийсэн юм. Түүний өгүүлсэнчлэн дэлхийн банк Монгол орны хот хөд...
эдийн засаг
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ноён Бернхард Хайтцерыг хүлээн авч уулзлаа Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Бернхард Хайтцер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён Бернхард Хайтцер Монгол Улсад зохион байгуулагдса...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр нийслэлийн хүнсний захуудад махны үнэ буурсан дүнтэй гарчээ. Үрхийн мах өмнөх долоо хоногоос 2,6-4,8 хувиар буурсан бол хонины мах хоёр хувь, адууны мах 7,7 хувь, ямааны мах 3,2-4,6 хувиар буурчээ. Тавдугаар сарын 8-ны байдлаар махыг хамгийн өндөр үнээр худалдаж байга...
эдийн засаг
“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Германы Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр /2013 он...
эдийн засаг
Бразилийн Роберту Азеведу Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүнээр сонгогдов. Өдгөө 55 настай дипломатч АНУ-д шүүмжлэлтэй ханддаг, зөвшилцөл хийж чаддагаараа алдартай гэнэ.   Тэрбээр Дэлхийн худалдааны байгууллагын 159 гишүүн орны дэмжлэг авч, тэргүүний төлөөх өрсөлдөөнд Мексикийн Эрминио Бланког ялжээ. Бразилийн ерө...
эдийн засаг
“Airbus” концерн 2013 он гарсаар зорчигч тээврийн  500 онгоцны захиалга авчээ. Тус компанийн гол өрсөлдөгч болох “Boeing”-ийн онгоцнуудад олон асуудал гарч буйгаас үүдэн захиалгын урсгал АНУ-аас Европ руу зүглэжээ. 2013 оны эхний дөрвөн сарын хугацаанд иргэний агаарын онгоцны 514 захиалга авсан тухай Европын нисэхийн “...
эдийн засаг
Эдийн засаг өсч, инфляци буурч, ажлын байр нэмэгдэж, амьдрал сайхан болох нь гэж улстөрчид омогшиж, иргэд тайвширч  байгаа ч муу амлахаас өөр арга алга. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг. Гэвч орлогоос зарлагаа давуулан баталдаг харалган төсвийн балг...
эдийн засаг
Барилга барьж байгаа, авч байгаа бүхэнд зориулав. Эрхэм уншигч авхай таны энэ өдрийн мэндийг эрье. Саяхны нэг өдөр манай эгч нэгэн сайхан нэртэй, чамгүй үнэтэй орон сууцыг худалдан авсан боловч тун удалгүй буцаан зарах шийдвэр гаргасанаа надад нилээд сэтгэл ханамжгүйгээр ярилаа. Шалтгаан нь хэрэглэгчийн эрэлтээс зөрүүт...
эдийн засаг
Эрдэмтэдийн тогтоосноор тахианы маханд бусад махнаас ялгарах хэд хэдэн давуу тал байдаг байна. Нэгдүгээрт, Селениумыг ихээр агуулна. Селениум бол химийн элемент өөрөөр хэлбэл эрдэс бодис. Селениум нь бодисын солилцоонд ихээхэн дэмжлэг үзүүлдэг бөгөөд дархлаа сайжруулах нөлөөлөл үзүүлдэг байна. Зарим эрдэмтэд түрүү булч...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 11.3 сая ам.доллар худалдан авах, 5 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бол Төв банк ам.доллар худалдан авах саналыг 1435.5 төгрөгийн хаалтын ханштайгаар 100 хувь биелүүлж, валютын захад нийлү...
эдийн засаг
Монголын Ипотекийн Корпораци /МИК/ гэж залуухан байгууллага бий. Байгуулагдаад үндсэндээ зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Харин ямар үйл ажиллагаа явуулдаг, тэр нь иргэдэд хэр хамааралтай байдаг эсэх талаар хүмүүс тэр бүр анзаараад байдаггүй. Ипотекийн зээл гэхээр зарим нэг нь бүр банктай хольж хутгах гээд байда...
эдийн засаг
“Wealth Insight” хөрөнгийн компаниас хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн олон тэрбумтан амьдардаг хотоор Нью-Йорк хот 70 тэрбумтнаар шалгарсан бол хоёрдугаар байрт 64 тэрбумтантайгаар Москва, гуравдугаарт 54 тэрбумтантайгаар Лондон тус тус шалгарчээ. Москва, Мумбай, Станбул хотууд саятан гэхээс илүүгээр тэрбумтны тоого...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол, 2013 оны 131 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлж байна. Энэ 2013 оны 05 дугаар сард баримтлах зах зээлийн үнийг дараах байдлаар тооцсон болно. Цайр 1,852....
эдийн засаг
Беларусь улс хуримтлагдсан их өрөө буцааж төлж чадалгүй хүнд байдалд орж, дампуурлын ирмэг дээр ирээд байна. Гарцаагүй байдалд ороод байгаа энэ улс дампуурлаас аврагдахын тулд гурван их наяд доллар хэрэгтэй болоод байна хэмээн эдийн засгийн Financial Times сэтгүүл тооцоолжээ. Харин энэ мөнгийг хаанаас олж авах вэ гэсэн...
эдийн засаг