news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар Английн “Oxford business group” судалгааны байгууллагаас гаргасан мэдээллийг хүргэж байна. Байгалийн баялагт тулгуурласан Монголын эдийн засгийн өсөлт барилгын салбар, үл хөдлөх хөрөнгийн худалдаанд сайнаар нөлөөлж, орон сууцууд сайн зарагдаж байна. Монгол шиг байгалийн б...
эдийн засаг
“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүнтэй ярилцлаа. - Үндэсний үйлдвэрлэгчид чанаргүй  гурил үйлдвэрлэж хэрэглэгчдээ бухимдууллаа гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд хүчтэй сонсогдож байна. Гурилын чанар муудсан нь ямар шалтгаантай юм бол? - Компанийнхаа зүгээс танай сониноор дамжуулан хэрэглэгчдээсээ уучлалт гуйх нь зүйт...
эдийн засаг
Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хоёр  “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.  Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, салбарын зохистой хөгжлийг дэмжих, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, салбарын холбогдолтой хууль тогтоомж, журам шийдвэрийг би...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 4,378 тоот арилжаагаар 18 компанийн нийт 57,969,901 төгрөгний 48,398 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжаагүй бөгөөд 18 компаниас хамгийн их хувьцааг “Ремикон” ХК 25,278 ширхэг хувьцаа худалджээ. Өнөөдрийн арилжаагаар нийт 59 хэлцэл хийсэн бол ТОП-...
эдийн засаг
Дэлхийн санхүүгийн томоохон байгууллагын нэг “American Express”  олон улсад үйл ажиллагаа явуулж буй салбарууддаа нийт 63.500 ажилтантай бөгөөд энэ онд 5400 ажилтнаа цомхтгоно хэмээн өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Олон улсад кредит картыг өргөн нэвтрүүлсэн тус компани дээрх үйлчилгээнээсээ л гэхэд жилд  370 евро буюу 6...
эдийн засаг
Хаврын уртад хотынхноо идэх хоолтой байлгах гэж мах нөөцөлдөг болсоор хэдэн жил болж байна. Гэвч энэ жилийн хувьд мах нөөцлөлт удаашралтай байгаагаас 12 мянган тонн махны ердөө 60 гаруй хувь нь бэлэн болоод байгаа ажээ. Урьд жилүүдэд хэд хэдэн компани мах бэлтгэлийн ажилд оролцдог байсан бол энэ жилийн хувьд “Жаст агро...
эдийн засаг
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, 20 гаруй асуудал хэлэлцсэний дотор Дархан-Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2015 онд барьж дуусгах тухай асуудал багтжээ.  Монгол Улсыг газрын тосны  бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гаргаж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-201...
эдийн засаг
Ашигт малтмалын газраас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, салбарын зохистой хөгжлийг хөхүүлэн дэмжих, тус салбарт бизнес эрхлэгчдийн хууль ёсны, нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын холбогдо...
эдийн засаг
Дэлхийн нүүрсний хэрэгцээний тал хувийг дангаар бүрдүүлдэг Хятад нүүрсний хамгийн том олборлогч төдийгүй хэрэглэгч. АНУ-ын Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2009 онд Хятад эрчим хүчний хэрэглээнийхээ 70 орчим хувийг нүүрсээр хангаж байсан бол 2035 он гэхэд хэрэглэгчдийн тоо нэмэгдснээр эл тоо хоёр дахин өсөх аж. Дэл...
эдийн засаг
Америкийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын цалин 2012 онд 4,6 хувиар нэмэгдсэн нь АНУ-ын зах зээлийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. Үүнийг  цалингийн индекс  PayScale харууллаа. Өнгөрсөн жилийн хэвлэн нийтлэх бизнес дэх цалингийн өсөлт сүүлийн зургаан жилийн дотор хамгийн их байсныг “Huffington Post” тэ...
эдийн засаг
Ази номхон далайн Бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын Нэгдсэн холбоо /CACCI /-ны ээлжит 27 дугаар чуулган гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Филиппиний Сэбу мужид “Ази Номхон далай -Дэлхийн эдийн засгийг хямралаас гаргах хурдасгуур” сэдвийн дор болох гэж байна. Хуралд  “CACCI”-ийн гишүүд, гадаадын төлөөлөгч...
эдийн засаг
Арилжааны банкуудын зээлийн нөхцөл байдал ямар байна вэ? Тухайлбал, хугацаа хэтэрсэн зээл ямар байгаа талаар Монгол банкны албан мэдээлэлд тулгуурлан шинжиж үзье. Монголбанкны мэдээллээр бол өнгөрөгч 2012 оны арваннэгдүгээр сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 2.2 хувийг эзэлсэн байна. Харин аравдугаар сар...
эдийн засаг
“Хөгжлийн  төлөөх инноваци: Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” сэдэвт хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 22-нд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд болох гэж байна. Хэлэлцүүлгийг Эдийн засгийн хөгжлийн яам, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгуу...
эдийн засаг
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас энэ жил зохион байгуулах үзэсгэлэн яармагийн хуваарийг урьдчилсан байдлаар гаргажээ. МҮХАҮТ-аас хамгийн эхэнд гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд “Ворота в Азию 2013” ОХУ-ын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулах аж. Уг үзэсгэлэн нь жил бүр болдог ула...
эдийн засаг
Өнөөдөр манай улсад 310 гаруй мянган малчин, 40 орчим сая мал байна. Мал аж ахуй нь дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг бүрдүүлдэг бөгөөд хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангадаг чухал салбар юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд малчид мал сүргээ өрхийн аж ахуйгаар маллаж ирсэн. Дэлхийн уур а...
эдийн засаг
Монголын Үндэсний статистикийн хорооноос хийдэг улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулах сар тутмын хурал өнөөдөр 11.00 цагт болно. Тус хороо нь сар бүрийн эхээр багтаан ийнхүү эдийн засгийн макро болон микро төвшний судалгаа, гэмт хэрэг, эрүүл мэнд гээд нийгмийн талаарх мэдээллийг эмхэтгэн танилц...
эдийн засаг
Монголын банкны холбоо нь банкны салбарын мэргэжлийн байгууллага болохын хувьд салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэх, идэвх санаачлагыг хөхиүлэн дэмжих, улмаар олон нийт, салбарын хэмжээнд таниулах зорилгоор салбарын дээд өргөмжлөл болох “Шилдэг банкир” хэмээх нэр хүнд бүхий шагналыг санаачлан бий бол...
эдийн засаг
Монголын уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарын хөгжлийг олон улсын төвшинд ярилцдаг “Coal Mongolia-2013”  чуулга уулзалт, үзэсгэлэн хоёрдугаар сарын 21, 22-нд “SS convention center”-т болох гэж буй. Гурав дахь жилдээ зохиогдох гэж буй “Coal Mongolia-2013”  чуулга уулзалтад оролцох гадаад дотоодын компаниуд, бизнес э...
эдийн засаг
Японы Засгийн газар 10,3 их наяд иен буюу 116 тэрбум доллартай тэнцэх мөнгийг гаргаж байгаа тухай Bloomberg мэдээлсэн байв. Шинэ ерөнхий сайд Шинзо Абегийн зүгээс эдийн засгийн уналтыг зогсоох талаар авсан анхны санаачлага нь энэ болж байна.                                                            Шинзо Абэ. Фото: Ka...
эдийн засаг
“Жижиг дунд үйлдвэрийн санхүүжилт” сэдвээрх уулзалт ярилцлага өнөөдөр 14.00 цагт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд болно. Үүнд Хөдөлмөрийн сайд Я. Санжмятав, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл болон үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуй нэгжүүд оролцож, жижиг дунд үйлдвэрийн өнөөгийн байдал, Шинэчлэлийн ...
эдийн засаг
Цагаан сар дөхөж байгаатай холбогдуулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Манайхан Цагаан сар дөхөхөөр гарын бэлэг нэрээр асар их мөнгөөр гадны орноос тухайлбал, өмнөд хөршөөс бараа оруулж ирдэг. Тиймээ...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос хүн амын 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоог гаргасан байна. 2010 онд улс орон даяар явагдсан хүн ам, орон сууцны тооллогод үндэслэн уг судалгааг гаргасан бөгөөд энэ нь нийгэм эдийн засгийн болон хүн амзүйн хөтөлбөр боловсруулахад ихээхэн дөхөм болно гэж мэргэжилтнүүд хэлсэн юм. Уг т...
эдийн засаг
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Роберт Вихтолыгхүлээн авч уулзаж, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болоод өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын  үйл ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтын эхэнд 1991 оноос  хойш АХБ-аас  манай улсад  ни...
эдийн засаг
Монголын төмөр замын дарга М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өчигдөр ТУЗ нь хуралдаж гаргасан билээ. Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрийг дэмжиж байгаагаа МТЗ-ийн ТУЗ-ийн гишүүд өчигдөр албан ёсоор мэдэгдсэн бөгөөд М.Энхсайхан өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, ажлаа хүлээлгэж өгсөн байна. Тэрбээр аж...
эдийн засаг
Өнгөрсөн онд үнэ нэмэгдээгүй бараа бараг үлдээгүйг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болохоор байна. Бензин шатахууны үнэ оны эхэнд 10 хувь өсч, дунд хавьд нь зургаан хувиар буурсан гэнэ. Гэсэн ч оны төгсгөлд мөн нэмэгдсэн. Хүнсний бараа, ус ундааны бүлгийн үнэ дүнгээрээ 1,7 хувиар, тээврийн бүлгийнх 1,1 ху...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компани Гашуун Сухайтын хилийн боомтын дэргэдэх Цагаан хаданд нүүрс буулгах, ачих үйл ажиллагаа явуулдаг  “Алтан говь” компанид үйлчилгээний төлбөрөө өгч чадахгүйд хүрснээс нүүрс тээвэрлэлт зогсчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас нүүрс буулгах, ачих үйл ажиллагаа зогссон байна...
эдийн засаг
Өнгөрсөн долоо хоногт “Монголын төмөр зам” /МТЗ/ төрийн өмчит компанийн захирал М.Энхсайханыг нь ажлаас нь өөрчилсөн тухай мэдээлэл цацагдсан. Түүнийг өмнөд хөрш рүү татах төмөр царигийн асуудлаар салбарын сайдтайгаа санал зөрөлдсөний улмаас ажлаасаа халагдсан гэж  буй. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа М.Энхсайханыг ха...
эдийн засаг
Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын “Ирээдүйн Монгол-2013” үзэсгэлэн яармаг зургадугаар сард Улаанбаатар хотод болохтой холбогдуулсан анхны уулзалт, ярилцлага маргааш болох гэж байна. Энэ нь 10.00-12.00 цагийн хооронд “Blue sky” цамхагт болох бөгөөд үүнд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын гишүүд болон Хо...
эдийн засаг
Гадаад улсад ажиллаж байгаад эх орондоо ирж, тэтгэврээ тогтоолгох гэтэл нийгмийн даатгалийн шимтгэл төлсөн жилүүд дутдаг асуудал иргэдэд их тулгардаг билээ. Ингээд л хэдхэн сар, жил дутуугаас болоод тэтгэвэрт гарч чадахгүй байх, эсвэл хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох болдог. Тэгвэл та Унгарт ажиллаж байсан, эсвэл од...
эдийн засаг
Юу гээч золигийн бантан болчихов оо. Төрүүлсэн үрсээ хайхрамжгүй орхиод, хаа хамаагүй Н.Энхбаярын төлөө өлсгөлөн зарлаж, захиаг нь сонсоод мэгштэл уйлж суугаа эхчүүдийг харлаа, хүүхдүүдийг нь өрөвдлөө. Гэтэл хажууд нь зогсоо нөхөр хүүхдүүдийн тухай биш, эхчүүдийн тухай ч биш, “Н.Энхбаярыг энхийн цагаан тагтаа байсан” м...
эдийн засаг
Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн 3 дугаар хуралдаан өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл танхим”-д болох аж. Хурал 09.00 цагаас эхлэх бөгөөд Уул уурхайн сайд Д.Ганхуяг нээж үг хэлэх юм байна.
эдийн засаг
“Apple” компанийн бүтээгдэхүүний борлуулалт мэдээж АНУ-д хамгийн их байдаг. Гэвч ойрын хугацаанд Хятад “Apple”-ын топ худалдан авагч болох өндөр магадлалтай байгааг тус компанийн ерөнхий захирал Тим Кук мэдэгджээ. Чухам хэзээ гэдгийг ноён Кук тодорхой дурдсангүй. Энэ талаар Bloomberg мэдээллээ. “Apple” компани ойрын хэ...
эдийн засаг
Монголын Үндэсний Хүмүүнлэгийн сан нь аймаг, дүүрэгт салбараа нээн ажиллуулах болсонтой холбогдуулан салбар нэгжийн ажлын хэрэгцээнд ашиглах тоног төхөөрөмжийн бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тул энэ чиглэлийн ажлын туршлагатай аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг өөрсдийн битүүмжилсэн үнийн саналаа “Тоног төхөөрөмжи...
эдийн засаг
Их Британийн хатан хаан II Елизавета хувийн санхүүгийн асуудлыг нь зохицуулах ажилтан (Privy Purse Accounts Manager) авахаар хайж эхэлсэн тухай “The Daily Mail” сонинд мэдээлжээ. Санхүүгийн менежерийн цалин жилийн 55 мянган фунт стерлинг байх гэнэ.  Хатан хаан II Елизавета. Фото: Eddie Mulholland / Reuters         Одоо...
эдийн засаг
“MarketWatch” төвөөс АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн талаар эдийн засагч, шинжээчдийн дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгаар эдийн засагчид АНУ-ын ДНБ-ий 2012 оны дөрөвдүгээр улирлын үнэлгээ 1,3 хувиас 1,2 хүртэл бууруулж, дүгнэсэн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын гадаад худалдааны зөрүү эрс ...
эдийн засаг
ОХУ-аас шатахууны бүрэн хараат байдалд орсон манай улс ганцхан компанийн мэдэлд эдийн засгаа тэр чигт нь хөдөлгөж байна. Оны өмнө болон оны дараа удаа даараалан 50-100 төгрөгөөр шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэн өнөөдөр 17 худалдааны төв, томоохон захууд дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 50-1000 төгрөгөөр ...
эдийн засаг
Худалдаа, хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхонтой банк санхүүгийн салбарын талаар ярилцлаа. -Таныг банк санхүүгийн салбарынхан болон харилцагч, үйлчлүүлэгч нар тань сайн  таньдаг. Харин манай уншигчдад та өөрийгөө танилцуулахад илүүдэхгүй байх. Тиймээс та яагаад анх банк санхүүгийн салбарт орж ажил...
эдийн засаг
Бээжин хотод шинэ нисэх буудал барих төслийг Хятадыг эрх баригчид баталжээ. “The China Daily” сонинд мэдээлснээр нисэх буудлын төсөв 70 тэрбум юань бөгөөд 2017 онд анхны зочноо хүлээн авахаар төлөвлөсөн байна. Харин 2025 он гэхэд бүрэн хэмжээгээр ажиллах гэнэ.     Бээжинд ирэх, дамжин өнгөрөх зорчигчдын тоо жилээс жилд...
эдийн засаг
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагчдаас шилдэг сэтгүүлчийг шалгаруулах уралдаан зарлажээ. Энэ нь сэтгүүл, сонин, сайтын сэтгүүлчдийн дунд нүүрсний салбарт тулгамдсан асуудлыг сэтгүүлзүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндөх бүтээлийн буюу дүн шинжилгээ бүхий асуудал дэв...
эдийн засаг
Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо саяхан байгуулагдаж, үйл ажиллагааны цар хүрээ, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталжээ.   Төмрийн орд эзэмшин олборлолт явуулдаг арав гаруй компани нэгдсэн тус холбооныхон эхний ээлжинд Монгол Улс өөрийн гэсэн боловсруулах үйлдвэртэй байх боломжтой талаар ярилцаж энэ чиглэлд тө...
эдийн засаг
Бүх монголчуудын найдлага болсон “Оюутолгой”-н ашиглалт хүлээж, хүсч найдаж байсныг бодоход удаан ч гэсэн урагшилж байна. Мөн л хүлээж, хүсч байсанчлан монголчууд “Оюутолгой”-гоос ашиг хувиа хүртэж чадаж байна уу гэсэн асуулт эргэлзээтэй хэвээр, магадгүй бүр салхинд далдчин бөхөх гэж байгаа зулын гэрэл шиг сүүмгэр хэвэ...
эдийн засаг
Статистикийн салбарын үйл ажиллагаа, бодлого, чиглэлийг хэлэлцэх удирдах ажилтны зөвөлгөөн өнөөдөр болж байна. Зөвөлгөөн өчигдөр эхэлсэн бөгөөд үүнд нийслэлийн болон аймгийн Статистикийн газрын 40 гаруй удирдах ажилтан оролцож байна. Энэ үеэр ирэх жилүүдэд Статистикийн салбарт хийх ажлын төлөвлөгөө, өнгөрсөн жилүүдийн ...
эдийн засаг
“Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг Төрийн Өмчийн хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлөх тухай өнгөрсөн долоо хоногт яригдсан. Гэвч ТӨХ-ны шийдвэр эцсийн шийдвэр байгаагүй юм. Харин “Монголын төмөр зам”-ын Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлөх эцсийн шийдвэр...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /нэгдүгээр сарын 15/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 17 сая ам.долларыг 1396.50 төгрөгийн хаалтын ханшаар, 70 сая юанийг 224.21 төгрөгийн хаалтын ханшаар тус тус ху...
эдийн засаг
Өмнөд Африкийн Рьюстенбург мужид орших цагаан алт олборлогч дэлхийн томоохон уурхайн нэг “Anglo American Platinum” компани 14 мянган ажлын байрны цомхтгол хийжээ. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээрх үнэт металын эрэлт, хэрэгцээ багасч буй тул олборлолт багассантай холбоотойгоор ажлын байрны тоог цөөлөх шаардлага гарсан ...
эдийн засаг
Монголбанкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулдаг билээ. Энэ дагуу өнөөдрийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд юань болон ам.доллар худалдан авах санал тус тус ирүүлсэн бол Төв банкнаас валютын дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзэ...
эдийн засаг
Шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг улирал бүр дүгнэх болсонтой холбогдуулан үр дүнгийн талаар Монголбанкны Валют эдийн засгийн газрын хэлтсийн захирал Ц.Мөнхбаяраас тодрууллаа. Тэгэхээр хөтөлбөр хэрэгжээд нэг улирал шахам боллоо? Яг тодорхой ямар үр дүнд хүрч байна вэ? Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр үр ...
эдийн засаг
Насанд хүрсэн хойноо ч эцэг эхийнхээ гараас гардаггүй  нэгнийг та бид “Ганган Сумъяа” хэмээн хочилдог доо. Л.Ванган гуайн зохиолдоо амилуулсан “Ганган Сумъяа”-г өнөөгийн нийгэмд ээж нар өөрсдөө өсгөн бойжуулж эхэлжээ. Айл айлын ганц нэг хүүхдүүд тэгэхээс яахав гэсэн өмөөрөх бодол төрөх ч алсдаа эд нар яана даа гэсэн ха...
эдийн засаг
Хөдөлмөрийн яамнаас, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран Ерөнхий сайдын ивээл дор “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алатнхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал нарын албаны хүмүүс ...
эдийн засаг
Та 2012 онд шинээр байр худалдан авсан уу? Та албан хаагч бол хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, эсвэл бакалаврын зэргээр сурах гээд сургалтын төлбөрөө хийсэн үү? Тэгвэл Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэх боломж байна. Гэвч үүнд нарийн тодорхой шаардлага, бүрдүүлэх бичиг баримт багагүй бий. Гэхдээ...
эдийн засаг
Шинэчлэн найруулж буй Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Төсөлд стратегийн орд газар гэсэн ойлголтыг халах талаар дурдагдсан. Энэхүү заалтын мэргэжилтнүүд олон талаас нь харж байна. Оюутолгой  ХХК-ийн Засгийн газрын харилцаа, олон талт хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Т.Бат...
эдийн засаг
Монгол Улсын Сангийн яамнаас 2011 оны зургадугаар сарын 8-ны өдөр тус бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1015 кодтой 70000 ширхэг, 1084 кодтой 30000 ширхэг, 1085 кодтой 20000 ширхэг Засгийн газрын бонд гаргасан. Эдгээр бондыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар арилжаалсан бөгөөд тус бондуудын үндс...
эдийн засаг
Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2012 онд 7,8 хувьтай  буюу 51,93 их наяд юань болсон  тухай “Синьхуа” агентлаг Статистикийн албаны мэдээнээсээ иш татан дамжуулжээ. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 13 жилд үзүүлсэн хамгийн доод төвшин нь энэ болов. Харьцуулбал, Хятадын эдийн засгийн өсөлт 2010 онд 10,4, 20...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өчигдөр (нэгдүгээр сарын 18) 4,389 тоот арилжаагаар нийт 22 компанийн 68,162,168 төгрөгийн үнийн дүн бүхий 36,145 ширхэг хувьцааг арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. Дээрх 22 компаниас “Ремикон” ХК 3,039,150.00 төгрөгийн 16,371 ширхэг, АПУ ХК 22,585,294.00 төгрөги...
эдийн засаг
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл нэгдүгээр сарын хагасын байдлаар 70.5 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь жилийн өмнөхөөс 27.0 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Нийт экспортод нүүрс 43.7 хувь, зэсийн баяжмал 22.1 хувь, төмрийн хүдэр 13.7 хувь, боловсруулаагүй газрын тос 8.7 хувь, цайрын хүдэр, баяжмал 5.5 ...
эдийн засаг
Sony компанийн төв байр. Фото: AFP Японы “Sony” корпорацийн АНУ дахь салбарын төв байрыг 1,1 тэрбум ам.доллараар зарах болсон тухай AFP агентлаг мэдээлэв. Манхэттений Мэдисоны өргөн чөлөөнд орших 37 давхар барилгыг “Sony” компани 2002 оноос хойш эзэмшиж байгаа юм. Уг барилгыг “Chetrit Group” гэх Нью-Йоркийн компанийн т...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржид нэгдүгээр сарын 26-ны өдөр “Хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Монголд хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 22 жилийн ойг тохиолдуулан зохиож байгаа эл өдөрлөгт Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэ...
эдийн засаг
Монголбанкны Бодлогын зөвлөл шинэчлэгдсэн зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, эдийн засаг, санхүүгийн салбарын байдал, түүний чиг хандлага, мөнгөний бодлогын санал, бодлогын хүүг өөрчлөх зэрэг асуудлаар хэлэлцжээ. Мөнгөний бодлогын эцсийн шийдвэр ирэх баасан гаригт гарахаар болсон байна. Монголбанк Бо...
эдийн засаг
Фото: Gary Hershorn / Reuters      Кайманы арлуудын эрх баригчид өөрсдийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй хеж-сан, компаниудын нэрийг ил болгохоор шийджээ. Нэрээ нууцалсан эх сурвалж энэ талаар “The Financial Times” сонинд мэдээлэл өгчээ. Хэрэв сонины  мэдээлэл үнэн болбол санхүүгийн нууцын тухай хуулийн дагуу нууц байсан хэ...
эдийн засаг
Ажилтай, орлоготой болохыг хүссэн 4000 гаруй хүн Монголын Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлжээ. Тодруулбал,  Шинэчлэлийн Засгийн газраас энэ жил “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, нийт 6600 хүнийг ажилтай болгох зорилт тавьсан бөгөөд эхний ээлжинд 3300 хүнийг сургалтад хамруулахаар болсон ба...
эдийн засаг
“Ажилтай орлоготой монгол хүн” сэдэвт санал солилцох  уулзалт өнгөрсөн бямба гаригт Хөдөлмөрийн яаманд болж, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, дэд сайд н.Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг болон, аймгийн Засаг дарга нар, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-ны удирдлагууд оролцжээ. У...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газар Евро стандарт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Стандартчилал, хэмжил зүйн газар, Эрчим хүчний яам, Германы Физик техникийн хүрээлэн хамтран, евро стандартыг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү төслийн хүрээнд “Монголын эрчим хүчний секторын...
эдийн засаг
Улс орны эдийн засгийн нөхцөл ойрын үед ерөнхий чиг хандлагатай харьцуулахад ямар  байхыг танддаг Нэгдсэн түрүүлэгч индикаторыг Сангийн яамнаас гаргажээ. Монгол Улсын 2012 оны III улирлын ДНБ болон бусад макроэдийн засгийн үзүүлэлтүүдэд тулгуурлан гаргасан уг индикатораар Монгол Улсын эдийн засаг 2011 оны зургадугаар  ...
эдийн засаг
Инфляци гэдэг чинь зөв онилбол зөөлөрдөг л “аюул” юм байна. Монголбанкны шинэ удирдлагууд бодлогын хүүг ганц ч пунктээр нэмэхгүйгээр 19 хувьд хүрэх байсан инфляцийг 14 хувьд “барьчихаж”. Өнгөрсөн есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх инфляцийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,6-1,4 хувь хүртэл буурчээ. Өөрөөр хэлбэл...
эдийн засаг
НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллага (International Labour Organization, ILO)-аас жилийн ээлжит тайлангаа танилцуулжээ. Тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд энэ онд ажилгүйчүүдийн тоо 200 сая давах бөгөөд өмнөх зургаан жилийн туршид анхааруулж байсан зүйлсийг дахин дэлхий нийтийн сонорт хүргэсэн байна.   Олон улсын...
эдийн засаг
Ү.Отгонбаяр оймсоо өмсөөд гутлаа өмсөх, гутлаа өмсөөд оймсоо өмсөх ялгаатай Д.Жаргалсайхан “De Facto” нэвтрүүлэгтээ Их Британи улсад ажиллаж амьдарч буй математикч, доктор, профессор Ү.Отгонбаярыг урьж ярилцлаа. -Та математикийн шинжлэх ухааны чиглэлээр гадаад оронд ажиллаж байна. Юу хийдэг вэ? -Миний судалдаг сэдэв бо...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас дараах тодруулгыг хийлээ.  -Хуулийн т...
эдийн засаг
Дорнод аймагт газрын тос олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлага, ажилтнуудын хооронд үүсээд буй асуудлаар Хөдөлмөрийн яам, Газрын тосны газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Уул уурхайн яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Тээвэр Холбоо Газ...
эдийн засаг
Ганцаархнаа “зориг” гарган үлдсэн “Петровис” өнөөдөр өглөө зарим төрлийн түлш, шатахууныхаа үнийг 50-100 төгрөгөөр нэмжээ. Тодруулбал, А-95 шатахуун 1750 төгрөгөөс 1850 төгрөг, дизель түлш 1750-аас 1800 төгрөг болон нэмэгдээд байна. Түлш шатахууны үнэ ханшны өсөлт сар, жилээр бус хоног өдрөөр хэмжигдэж байгаа нь баяраа...
эдийн засаг
Фото: Georges Gobet / AFP Нидерландын Сангийн сайд Йерун Дейсселблум (Jeroen Dijsselbloem) Еврогрупп гэх евро мөнгө хэрэглэдэг орнуудын Сангийн сайд нараас бүрэлдсэн зөвлөлдөх байгууллагын даргаар сонгогдлоо. Дейсселблум нь энэ тушаалд өрсөлдсөн цорын  ганц нэр дэвшигч байсан тухай Agence France-Presse мэдээлжээ. Еврог...
эдийн засаг
Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын нилээдгүй олон компани 2012 оны санхүүгийн жилд алдагдалтай ажилласнаа урьдчилсан байдлаар мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн таагүй байдал, нүүрсний салбарын томоохон хэрэглэгч болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширснаас үүдэлтэйгээр коксжи...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр буюу нэгдүгээр сарын 21-нд 4,390 тоот арилжаагаар компанийн нийт 35,513,461 төгрөгийн үнийн дүн бүхий 35,979 ширхэг хувьцаа арилжлаа. Харин Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 18,301.93 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 11.99 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол нийт ...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр (01.22) хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 4 сая ам.доллар, 36.5 сая юань тус тус худалдан авах, 16 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн байна. Монголбанк саналуудыг үндэслэн 16 сая ам.долларыг 1395 төгрөгийн хаалтын ханшаар худ...
эдийн засаг
Засгийн газрын 1.5 тэрбум бондын гуравны нэгийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд оруулъя гэсэн саналыг бодлого боловсруулагчид болон бизнес эрхлэгчид гаргаж байгаа бөгөөд үүнийг удахгүй УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хамтарч хуралдах ажээ. Хэрэв энэ дэмжигдвэл цаашид бодит ажил болох боломжтой ...
эдийн засаг
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй цуврал уулзалт хийж буй. Энэ удаа МҮХАҮТ-ынхан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай салбарын хөгжлийн талаар нэгдүгээр сарын 28-ны өдрийн 15.00 цагаас уулзаж ярилцахаар болсон байна. Үүнд УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам...
эдийн засаг
Эдийн засагч Ө.Ганзоригийн “Youtube” сайтад байршуулсан видео хичээл их сонирхолтой санагдав. Хүн бүр  эдийн засагч болох албагүй ч энэ талаар тодорхой мэдлэгтэй байхад илүүдэхгүй цаг үед амьдарч байна. Сонирхъё гээд  онолын зузаан ном эргүүлэх цаг зав гарахгүй, тэгээд ч хэллэг нь хүнд байдаг. Тэгвэл үдийн цайны үеэр а...
эдийн засаг
Нэг өрөө хуучин орон сууц Баянгол дүүрэгт дунджаар 45-53 сая төгрөгийн үнэтэй байна. Хоёр өрөө байр 75-87 сая гаруй төгрөгийн хооронд хэбэлбэлзэж байна. Баянгол дүүргийн 10-р хороололд гурван өрөө байрны үнэ харьцангуй хамгийн өндөр нь буюу 120-200 сая гаржээ.   Сүхбаатар дүүргийн 50 мянгат, 11 хороолол, 5-дугаар хороо...
эдийн засаг
Хятадын хөнгөн цагааны корпораци буюу “Чалко” нь “Эрдэнэс Тавантолгой” компанийг үнийн асуудлаас болж нүүрсний нийлүүлэлтээ зогсоосны хариуд “250 сая ам.долларын нүүрс нийлүүлэх гэрээнийхээ нөхцөлийг хүндлэхийг уриалсан” тухай Блүүмбэрг мэдээллээ.  “Чалко”-гийн олон улсын худалдааны менежерүүд Улаанбаатарт өнгөрсөн онд...
эдийн засаг
Өнгөрөгч бямба гаригийн Засгийн газрын хуралдаан Ерөнхийлөгчийг багагүй бухимдуулав.Улаанбаатарын цахилгаан, дулааны хангамж энэ өвөл тасалдаж, цаасан дээр арваад жил яригдсан ДЦС-5 лав л луу жилд ядаж шаваа тавьж чадсангүй. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаджил тутам хэдэн тэрбум төгрөг залгиж байгаа ч гэр хороо...
эдийн засаг
Экологийн технологид нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй. Фото: iStockPhoto Давосын шинжээчид экологижуулалтад 14 их наяд ам.доллар гаргахыг уриалж, тэр нь дэлхийн эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах цорын ганц арга зам гэжээ. Дэлхийн эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн 2030 он хүртэл жил бүр 700 тэрбу...
эдийн засаг
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг улс орон даяараа хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төсөл боловсруулагчдын хувьд “бүтээгдэхүүн”-ээ үндэсний компани, аж ахуйн нэгж, монгол хүний эрх ашгийг нэгдүгээрт тавьсан хууль болсон хэмээн тайлбарлаж байгаа. Тэгвэл бичил уурхай эрхлэгч нарын хувьд шинэ хуулийн “цоор...
эдийн засаг
Л.Баяраахүү: Эдийн засгийн тусгаар тогтнол гангийн үйлдвэрээс эхэлдэг Сайхан мэдээ! Манай бизнесмэнүүд төмрийн хүдрээ боповсруулан Монголдоо өртөг шингээж өндөр үнээр экспортлох, дотооддоо гангийн үйлдвэртэй болох саналаа Засгийн газарт хүргүүлжээ. Энэ ажлыг санаачлан шанг татагчид бол "Монгол ган нэгдэл" ХХК-ийнхан.Тө...
эдийн засаг
“Байгальд ээлтэй эрчим хүчний технологи, арга хэмжээ, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх боломжууд” сэдэвт семинарыг маргааш Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас Японы байгаль орчны яамны дэргэдэх гадаад хамтын ажиллагааны төвтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. “Чин...
эдийн засаг
Хөдөлмөрийн үнэлэмж дэндүү бага, зээлийн хүү өндөр, хэзээ ч буурдаггүй инфляцитай оронд байртай болох боломж танд харагдаж байна уу. Арилжааны банкуудын орон сууцны зориулалттай зээлийн хүүн хэт өндөр байгаагаас болж дундаж орлоготой иргэдийн байр авах хүсэл унтарч байна. Хажуугаар нь байрны үнэ өснө үү гэхээс буурна г...
эдийн засаг
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлэг өнгөрсөн оны төгсгөлд болж, түүнээс хойш гурван ч удаагийн хэлэлцүүлэг болсон билээ. Гэвч “Энэхүү хуулийн хэлэлцүүлгийн гадна нэгэн чухал асуудал хоцорч буйг анхаараач” хэмээн бичил уурхай эрхлэгчид онцолж байна.Тэд  уг хуулийн төслийг боловсруулахаа...
эдийн засаг
Монголын Лектор төв, Монголын зах зээл дээр борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч компанийн удирдлагуудтай хамтран зохион байгуулдаг борлуулалт менежментийн “Sales update” сургалт маргааш эхэлнэ. Энэхүү сургалтаар орлуулалт менежментийн орчин үеийн дэлхийн чиг хандлага, Монголын зах зээл дээр үр дү...
эдийн засаг
Хот хөдөөгийн зам харгуйн ашиглалтыг хариуцан ажилладаг авто зам арчлалтын компанийнхан өчигдөр салбарын яамны удирдлагуудтай уулзсан байна. Уулзалтад Зам тээврийн сайд А.Гансүх, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон нар оролцжээ. Хот х...
эдийн засаг
Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани 2012 оны санхүүгийн жилийг 2011 оны орлоготой харьцуулахад алдагдалтай ажилласан гэж вебсайтдаа мэдээлжээ. Тус компанийн гол зах зээл Хятадын ган, коксын үйлдвэрүүдийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ буурсаны дээр компанийн зардал өссөн учраас алдагдал хүлээнэ...
эдийн засаг
Жил бүрийн хоёрдугаар сард Альпийн цасанд дарагдсан нэгэн хотхонд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын халуухан өдрүүд үргэлжилдэг. Швейцарийн Давос цанын хотхонд мягмар гаригийн орой эхэлсэн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Давост очоод байна. Ерөнхийлөгч...
эдийн засаг
Холбооны Бүгд найрамдах Герман улсаас Монгол Улсад эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тодруулбал, Германы физик техникийн хүрээлэнгээс  “Эрчим хүчний секторын Чанарын дэд бүтцийг дэмжиж сайжруулах нь” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр болсон талаар Стандартчилал,ы хэмжил зүйн газраас мэдээлж байна. ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /нэгдүгээр сарын 23/ 4,392 тоот арилжаагаар 21 компанийн нийт 15,386,155 төгрөгийн үнийн дүн бүхий 41,200 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 18,211.44 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 27.15 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 55...
эдийн засаг
Монголд хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 22 жилийн ойг ойрын өдрүүдэд тэмдэглэж байна. Ойн хүрээнд  Монголын хөрөнгийн биржээс “Хөрөнгийн зах зээлийн өдөрлөг”-ийг нэгдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулахаар болжээ.  Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төлбөр, тооцоо, т...
эдийн засаг
Монгол Улс 1993 онд Бүгд найрамдах Казахстан улстай нийгмийн хангамжийн салбарт хийж байсан гэрээ, хэлцлийг шинэчлэхээр болсон тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна. Учир нь 1990-ээд оны үед хийж байсан гэрээ нь өдийг хүртэл нэг ч өөрчлөлтгүйгээр хэрэгжиж байсан төдийгүй нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэ...
эдийн засаг
УИХ-ын гишүүн Н.Батбаяр Ардын их хурлын депутатаар сонгогдсоноос нь эхэлбэл Монголын улс төрд 20 гаруй жил “уяатай” яваа эрхэм билээ. Тэрбээр энэ жил шиг “дуугүй” байсан удаагүй. Эдийн засаг, санхүү, мөнгөний бод­лого, барилгажилт, хөг­жил, энэ бүхний талаар 20 жил “хашгирсан” Н.Батбаяр ардчиллынхан УИХ, Засгийн газарт...
эдийн засаг
Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр өдрөөс өдөрт хүчээ авч байгаа салбар бол яахын аргагүй уул уурхайн ханган нийлүүлэлт. Өмнө нь төдийлөн анзаарагддаггүй байсан энэхүү салбарт өнөөдөр дэлхийн томоохон пүүсүүдийн ч анхаарлыг татах болжээ. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын магадгүй Монголчуудад ха...
эдийн засаг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийлээ. Ажлаа ил тод явуулах, аливаа шийдвэртээ иргэдийн үгийг сонсох, үр дүнгээ буцааж тайлагнадаг байх нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зарчмууд болохыг Ерөнхий сайд тодотголоо. “11 11 төв”-өөр дамжуулан өдөр бүр бүх сэдвээр, “Шинэчилж шийдье-222” уулзалтаар ...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /нэгдүгээр сарын 24/ гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 2.2 сая ам.доллар 1388.10-1390 төгрөгийн ханшаар, 11 сая юань тус тус худалдан авах, 13 сая ам.доллар 1393-1397 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлсэн байна. Төв банкны хувьд ам.доллар...
эдийн засаг
Японы гадаад худалдааны алдагдал өнгөрсөн 2012 онд ихээр нэмэгдсэн тул гадаад худалдааны тэнцвэрт байдлыг хадгалахын тулд энэ онд Европын орнууд болон Хятад руу гаргах экспортоо нэмэгдүүлэх чиглэлд анхаарах гэнэ. Японы Санхүү, эдийн засгийн яамны мэдээгээр өнгөрөгч онд Японы гадаад худалдааны алдагдал 6,9 триллион иен ...
эдийн засаг
Даймаагийн Батсайхан гэх энэ эрхмийг “ХААН” банкны Гүйцэтгэх захирлын орлогч гэдгээр нь олон хүн танина. Тэгвэл тэрбээр Төрийн банкны захирал гэх шинэ албан тушаалд томилогджээ. Сүүлийн 10 жилийн турш хувийн өмчит банкинд зүтгэсэн  Д.Батсайхан ийн зуун хувь төрийн өмчит банк руу шилжин ажиллах болж байна. Төрийн банкий...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн санаачилгаар Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 22 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” маргааш (01.26) Монголын хөрөнгийн биржийн байранд болно. Тус нээлттэй өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ТӨХК, Үнэт цаасны төл...
эдийн засаг