news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Засгийн газрын хуралдаанаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. Хууль хэрэгжүүлэх хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд үүний 69-ийг бүрэн, 36-г хэсэг... | эдийн засаг |
Канадын уул уурхайн компани болох “Професи Коал” Хэнтий аймгийн Чандаганын талд эрчим хүчний эх үүсвэр барихаар болсон. Энэхүү ажлын хүрээнд өчигдөр цахилгаан станц барих газарт мэргэжилтнүүд болон хэвлэлийнхэн очиж, бодит байдалтай танилцууллаа. Хамгийн ойрын хугацаанд баригдах эрчим хүчний шинэ эх үүсвэр хэмээгээд бу... | эдийн засаг |
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дарга О.О’Лири тэргүүлсэн төлөөлөгчид маргааш Монгол Улсад айлчлах гэж байна. Айлчлал энэ сарын 6-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт бараалхах ажээ. Түүнчлэн ЕАБХАБ-ын айлчла... | эдийн засаг |
“Их тэнгэр” цогцолборт өнгөрөгч өдрүүдэд болсон “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” эрх зүйн олон улсын чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Financial times” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Юуны өмнө би Монголын тусгаар тогтнож, бие даасан улс болсон талаар асуух гэсэн юм. Хуучи... | эдийн засаг |
Шинэ тохиролцоо нь хоёр орны худалдааны харилцааг бэхжүүлж, жилдээ гурав хүртэл тэрбум ам.долларын хэмнэлтийг гаргах ёстой аж. Токиогийн валютын бирж дээр баасан гаригийн арилжааны эхэнд хятад юанийн гарааны ханш 12,33 иен байлаа. Анх удаагаа хоёр орны валют долларт уяалдалгүйгээр арилжаалагджээ. Германы dpa агентлаг ... | эдийн засаг |
Монгол-Тайваний 11 дэх бизнес уулзалт МХАҮТ-д өнөөдөр боллоо. Уг бизнес уулзалтаар хоёр орны эдийн засаг, худалдааны салбарын тухай хэлэлцэж, талууд туршлага хуваалцсан юм. Тайванийн талаас 31 компанийн 44 гаруй төлөөлөгч ирсэн бөгөөд зургадугаар сарын 2-ны орой буцах ажээ. Уулзалтаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөрөнгө ... | эдийн засаг |
Баасан гаригийн арилжааны хаалтаар Dow Jones индекс 2,22% унан, 12118,57 пунктын төвшинд очив. Ийм маягаар индекс бараг 275 пунктаар доошлон 2012 оны бүх өсөлтөө балласан тухай The Wall Street Journal мэдээлэв. Индекс NASDAQ 2,82%-ар бууран 2747,48 пункт болсон байна.S&P 500 нь 2,46%-иар унасан ба 1278,04 пунктыг заав.... | эдийн засаг |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар “Цахим үнийн мэдээлэл” ТББ-тай хамтран хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний үнийн талаар бодит мэдээлэл хүргэх зорилгоор “Үнийн мэдээллийн нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлж M-Price.mn үнийн мэдээллийн нэгдсэн сайтын нээлтийг хийжээ. Уг төсөл нь бизнес эрхлэгчид зах зээлд нийлү... | эдийн засаг |
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим “Орон нутгийн бизнесийн орчны шалгуур үзүүлэлтийг боловсруулах 2011 оны индекс” судалгааг боловсруулжээ. Энэхүү судалгааг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооний захиалгын дагуу гүйцэтгэхдээ Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг 10 үзүүлэлттэй “Бизнес эхлэх нь” судалгаан дээр ... | эдийн засаг |
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын санаачилгаар 21 аймгийн 326 сумын нутаг дэвсгэрийн тодорхой хувийг улсын нөөцөд авлаа. Ингэснээр энэхүү нутаг дэвсгэрт шинээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хорьж байгаа аж. Хугацаа нь таван жил. Өөрөөр хэлбэл 5 жилийн хугацаанд Монголын газар нутагт уул уурхайн ямар... | эдийн засаг |
“Хайгуул, уул уурхайн компанийн санхүүгийн тайлагнал” сэдэвт семинар өнөөдөр 16.00 цагт Банк, санхүүгийн академийн хурлын танхимд эхлэх гэж байна. Семинарыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр нь Монголын банкуудын холбооны дэргэдэх Банк санх... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг хүртээмжтэй болгох, энэ зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд нэмэр болох зорилготой сургалт зохион байгуулах гэж байна. Зургадугаар сарын 11-нд эхлэх сургалт 14 хоног үргэлжлэх бөгөөд Монголын хөрөнгийн биржийн арилжаа, судалгаа, мэдээлэ... | эдийн засаг |
Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч, хөгжсөний 90 жил, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний 45 жилийн ойг тохиолдуулан “Цахилгаан дамжуулах сүлжээ-Инноваци” нэртэй олон улсын онол, практикийн бага хурлыг зургадугаар сарын 20-нд “Чингис” зочид буудлын хурлын их танхимд зохион байгуулах ажээ. Уг хурал нь цахилга... | эдийн засаг |
“Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2012” олон улсын 16 дахь удаагийн үзэсгэлэн зургадугаар сарын 7-11-нд “Мишээл Экспо” төвд болох гэж байна. Үзэсгэлэн нь органик болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг сурталчлах, экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэ... | эдийн засаг |
Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ жилийн баяр наадмаар 500 орчим аж ахуйн нэгжид худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ. Нийт зөвшөөрлийн 60 гаруй хувь нь хуушуур болон нийтийн хоолны чиглэлийн үйлчилгээ байх гэнэ. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд асар майхан болон хувцас, лого гээд бүгд нэгэн ижил өнгөтэй ... | эдийн засаг |
Монгол Улс АНУ-тай хамтран маргааш 11.00 цагт Гадаад худалдаа, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх зорилготой харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэх гэж байна. Тодруулбал, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны Бизнесийг дэмжих санаачил... | эдийн засаг |
АНУ-ын эдийн засаг 2012 онд ч мөн адил хямрал руу гулсчихгүйн тулд толгойгоо гашилгасаар байх нь. Тус улс энэ жилийг оруулаад гурав дахь удаагаа эдийн засгийн хувьд өмнөх жилүүдтэй адил гүйцэтгэл үзүүлэх төлөвтэй байгаа аж. Айл өрхийн өр зээлийн дүн төдийлэн өөдрөг биш байгаа ч гэлээ Нью Йоркийн Холбооны Банкны мэдэ... | эдийн засаг |
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргалтай ярилцлаа. -Засгийн газар 2008 оны сонгуулиар өгсөн амлалтаа гүйцээхийн тулд их хэмжээгээр бэлэн мөнгө тарааж эхэллээ. Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийнхөө 330 мянгыг тараангуут л бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихсөн. Тиймээ... | эдийн засаг |
“Эдийн засаг яах вэ? Стерлита Мигэел Ангель хоёр суух болов уу” гэдэг онигоо шиг эдийн засгийн элдэв асуудлууд сонгуулийн сурталчилгааны түйвээнд бүдгэрч байх шиг. Ард иргэдийн амьдралыг боомилж байгаа инфляци өнөөдөр хэдэн хувьд хүрчихээд байна вэ, сонгууль үүнд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ гэдгийг анхаарах сөхөөтэй ... | эдийн засаг |
“Танайд төрийн байгууллагын үргүй зардал их юм. Болсон болоогүй баахан бичиг цаас бие бие рүүгээ шидэлцээд суучихдаг. Хоёр сар гаруйн хугацаанд танай улсад ажиллахад нүдэнд хамгийн ил харагдаж байгаа дутагдал энэ байлаа. Мөн бизнес эрхэлж байгаа хүмүүс ямар нэгэн ажил хөөцөлдөе гэвэл төрийн зургаан байгууллагад яг ижил... | эдийн засаг |
Иргэний Зориг ногоон намаас Улсын их хуралд нэр дэвшиж байгаа ИМАКО консалтинг институт, Залуу хатагтай ноёдын сургуулийн хадагтай Р.Лхагвадулам нь МҮХАҮТ-ын дээд шагнал “Хийморь” хүндэтгэлийн одонгоор шагнуулжээ. МҮХАҮТанхим “CEO Summit-2012” компанийн захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалтыг хоёр дахь удаагаа амж... | эдийн засаг |
АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төслийн мэргэжилтэн Олин МкГилл өнөөдөр сэтгүүлчдэд “Татвар төлөхөд гардаг илүү зардлыг бууруулах боломжтой“ сэдвээр мэдээлэл өглөө. “Татвар төлдөггүй, татвартай харьцдаггүй иргэн, байгууллага байхгүй бөгөөд төрөл бүрийн татвар төлөхөд нэлээд зардал чирэгдэл болж ихээхэн хэмж... | эдийн засаг |
Австрали улсын эдийн засаг энэ жилийн эхний гурван сард төлөвлөж байснаас өндөр өсөлттэй гарсан нь даяаршсан хямралыг бага ч гэсэн сааруулах сайхан мэдээ болж байна. Шинжээчид тус улсын өсөлтийг жилийн эхний хагаст 0.5 хувь байна хэмээн таамаглаж байсан хэдий ч 1,3 хувьтай гарчээ. Тус үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй ха... | эдийн засаг |
Бээжин, Москва хоёул АНУ-тай тогтоосон нөхөрлөлөө тэнцвэржүүлэх үүднээс бие биенийгээ хөшүүрэг болгон ашиглахыг эрмэлзэж байсны хувьд Орос болон Хятадын ерөнхийлөгчид стратеги, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нягт түншлэх нүсэр төлөвлөгөөгөө өчигдөр буюу мягмар гарагт уулзаж ярилцлаа. Хоёр орны тэргүүн өнөөд... | эдийн засаг |
“Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2012” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдрөөс эхлээд зургадугаар сарын 11-нийг хүртэл “Мишээл-Экспо” төвд үргэлжилнэ. МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан энэхүү үзэсгэлэн яармагийг зохиож ... | эдийн засаг |
Нийслэл хотноо тулгамдаж буй нэгэн асуудал бол хог хаягдал юм. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагууд хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөг 2007 онд боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн Цагаан даваанд хог боловсруулах үйлдвэрийг энэ жил шинээр барихаар шийдвэрлэ... | эдийн засаг |
Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд орон сууцны барилга, хотхон, хороолол барих 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамруулахаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 4299 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд талаас илү... | эдийн засаг |
Америкийн дундаж гэр бүлийн хөрөнгийн хэмжээ нь 2010 онд 77,3 мянган ам.доллар байсан нь өмнөх жилүүдийнхээс бууран 1992 оны төвшинд хүрсэн тухай АНУ-ын Холбооны нөөцийн системийн Survey of Consumer Finances албаны тайланд бичсэн байна. Энэ үзүүлэлт 2007 онд 126 мянган ам.доллараас давж байсан юм. Америкийн дундаж айл... | эдийн засаг |
Испанийн Засгийн газар улсдаа дээрээсээ дөрөвдүгээрт ордог “Bankia SA” банкийг хувьчлах хүсэлтэй буйгаа мэдэгдсэн байна. 2010, 2011 онд тус банк Засгийн газраас авсан 4.5 тэрбум еврог толгой компанийх нь хувьцааны багцад шилжүүлээд байгаа аж. “Bankia SA” нь Испанийн олон банкны адил өр зээлэндээ дарагдаад байгаа юм. Эх... | эдийн засаг |
Хятадад үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах шинжтэй байгаад тус улсын Засгийн газраас явуулж буй үнийн өсөлтийг тогтоон барих бодлоготой холбоотой гэнэ. Хятадын 70 хотын 55-д нь үл хөдлөх хөрөнгийн үнэ нэг жилийн өмнөхөөс буурсан үзүүлэлт гарчээ. Бээжингийн эрх баригчид үл хөрөнгийн салбарт үнийн хөөсрөлт бий болж магадгүй ... | эдийн засаг |
Азийн хөгжлийн банк болон Ядуурлыг бууруулах Японы сан “Уур амьсгалд зохицсон хөдөөгийн амьжиргаа” төслийг хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Сангийн сайд Д.Хаянхярваа, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммер, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар өчигд... | эдийн засаг |
Иргэд энэ сард сүүлийн удаа Хүний хөгжлийн сангаас мөнгө аваад 21 мянгынхаа үдэлтийг хийх гэж байна. Гэхдээ сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр энэ сард 21 мянга бус 23 мянган төгрөг олгохоор болсон. Үүнийг өнгөрсөн өвөл УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ингээд хөдөлмөрийн насны жирийн иргэд, хүүхэд багачуудын хувьд Хүн... | эдийн засаг |
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Газар, үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчдийн нэгдсэн холбоо хамтран “Аж ахуй нэгж, байгууллагын төвшний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ” сэдэвт сургалтыг зургадугаар сарын 18-нд МАОЭНХ-ны сургалтын танхимд зохион байгуулахаар боллоо. Энэ нь байгууллагын удирдах ажилтан, эдий... | эдийн засаг |
2008 онд байгуулагдсан Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хүний хөгжил сангаас иргэн бүрт 1,5 сая төгрөгийг олгохоор болсоны дагуу өнгөрсөн хугацаанд олгосон Эх орны хувь, хишгийн тухай мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар өчигдөр өглөө. Хамгийн сүүлийн мэдээлэл бол Засгийн газрын уржигдрын хуралда... | эдийн засаг |
Д.Хаянхярваа: 670 мянган төгрөгийг энэ сарын 25-наас олгоно Сая төгрөгийн үлдсэн хэсэг болох 670 мянган төгрөгийг хэзээ олгох талаар Сангийн яамны сайд Д.Хаянхярваагаас тодрууллаа. -Сая төгрөгийг хэзээ олгох вэ. Энэ оны хоёрдугаар хагаст олгож дуусна гэсэн байгаа шүү дээ? -Энэ мөнгийг энэ сардаа багтааж эх орны хишигээ... | эдийн засаг |
“Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2012” олон улсын 16 дахь удаагийн үзэсгэлэн зургадугаар сарын 7-11-нд “Мишээл Экспо”-д үргэлжиллээ. Тус үзэсгэлэнд ОХУ, БНСУ, БНХАУ, Европын орнуудад экспортын үйл ажиллагаа эрхэлдэг “Хатан сүйх импекс” ХХК, “Монланс” ХХК, “Орчид” ХХК, “ТЕСО” ХХК, “Ноосон за... | эдийн засаг |
Стандартчилал хэмжилзүйн газрын Итгэмжлэлийн хэлтэс үндэсний итгэмжлэлийн тогтолцоог бэхжүүлж, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавин ажилласны дүнд имтгэмжлэлийн үнэлгээний “APLAC”-ын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурсанаар тус олон улсын байгууллагын 34 дэх гишүүн байгууллага болс... | эдийн засаг |
“Логистик ба нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент” сэдэвт сургалт өнөөдөр МҮХАҮТ-д үргэлжилж байна. Сургалт зургадугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр МҮХАҮТ, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын тээвэр зуучлагчийн нийгэмлэгийн холбоо хамтран зохион байг... | эдийн засаг |
“Facebook” компанийн технологийн дарга Брэт Тейлор үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, ирэх долоо хоногт шинэ компанийнхаа нээлтийг хийхээр ажиллаж эхэлжээ. “Facebook” зах зээлд хувьцаагаа гаргаж, өнгөрсөн сард Nasdaq бирж дээрх компанийн хувьцааны үнэ өссөнөөр тэндхийн олон мянган ажилчид саятан болон хувирсан юм. Гэтэл энэ н... | эдийн засаг |
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зээл авахад учирдаг хамгийн том бэрхшээл нь барьцаа хөрөнгө. Өнгөрсөн жил гэхэд л Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэсэн 200 төсөл ийм асуудлаас болж арилжааны банкнаас буцаагдсан байна. Монгол Улсын хэмжээнд 73822 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 40921 нь тогтвор... | эдийн засаг |
Канадын “Ванкувер Сан” сайтад мэдээлснээр хамгийн өндөр цалинтай захирлаар “SouthGobi Resources” компанийн захирал байсан Жонн Макен шалгарчээ. Жонн Макен 2011 онд 23.358 сая ам.долларын орлого олж, шилдэг ажил олгогчдыг тэргүүлсэн бол “Айвенхоу Майнз”-ын ТУЗ-ын дарга 14.041 сая ам.долларын орлотой Петр Мередит хоёрдуг... | эдийн засаг |
Улсын Их Хурлын 2010 оны 39, 2011 оны 57 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 4 сарын 11–ний өдрийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 116 тоот тогтоолыг гаргасан. Уг тогтоолын 3–т “Улсын... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй найман гишүүн Зорилтот татварын хууль санаачлан боловсруулснаа өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд тусгаснаар экспортын нүүрс, төмрийн хүдэрт зорилтот татвар ногдуулахаар заагаад байна. Ингэхдээ боловсруулалтын төвшингөөс нь хамааруулан дээрх татварыг ногдуула... | эдийн засаг |
Арваадхан хоногийн дараа болох сонгуулиас урьтаж, хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах нэг сая төгрөгийнхөө үлдэгдэл 670 мянган төгрөгийг зургадугаар сарын 25-ны дотор олгохоо Засгийн газар мэдэгдээд байгаа юм. Харин санхүүжилтийг нь хаанаас бүрдүүлж байгаагаа албаны эх сурвалжууд тайлбарлаж чадахгүй “э... | эдийн засаг |
Британийн Засгийн газар болон Төв банк нь банкны системд туслах хөдөлбөрөө тохиролцов. Банкуудаар дамжуулан хүү багатай зээлийг компани болон иргэдэд олгох юм. Евро бүсийн хямрал хурцатгаж байгаа нөхцөлд Их Британийн Засгийн газар ба Английн банк тус орны санхүүгийн системийг дэмжин түүгээр далимдуулан эдийн засгаа дэм... | эдийн засаг |
Евро бүсийн хямрал нь зөвхөн европчуудад хамааралтай бус даяарчллын хямрал юм. ХБНГУ санхүүгийн салбарын зохиуцуулалтыг хийж, мөнгөний шилжилтийн ажиллагааг татвартай болгохыг шаардаж байна. Зургадугаар сарын 18-19-нд Мексикийн амралтын хотхон Лос Кабост болж байгаа “Их хорийн” төр, засгийн газрын тэргүүн нарт “хогийн... | эдийн засаг |
Occupy Wall Street хөдөлгөөний америкчууд америкийн долларуудад өөрсдийн уриаг бичих гэнэ. Тун удалгүй “Корпораци бол хүмүүс биш”, “Баячуудаас татвар ав”, “Улстөрчдөд авлига өгөхгүйн төлөө” гэсэн урианууд доллар дээр гарч ирнэ. Хожим эсэргүүцлийнхэн Бүгд найрамдах намын их хурлыг тасалдуулахаар шийдээд байгаа ажээ. Occ... | эдийн засаг |
“Чойр Цагаан суварга” цахилгаан дамжуулах агаарын шугам барих зураг төслөөс эхлээд эзэмших хүртэл бүхий л төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг Төрийн өмчийн хорооноос зарлажээ. Энэхүү уралдаант шалгаруулалт хоёр шаттай болох ба эхний ээлжинд шалгуурт оролцох иргэд 220 кВ болон түүнээс дээш хүчдэлийн цахилга... | эдийн засаг |
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас бизнес эрхлэгчдэд зориулж оны онцлох аж ахуй нэгжээр шалгарсан компаниудын бизнесийн туршлага, ололт амжилтаас хуваалцах зорилготой аян явуулж байна. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдийг хамарсан уулзалтыг долдугаар сарын 4-ний 10.30 цагт МҮХАҮТ-д зохион байгуулахаар болжээ.... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг өмнөх онуудынхтай харуулсан “Статистикийн эмхэтгэл 2011” номыг бэлтгэн гаргажээ. Ингэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан статистикийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын нийтлэг стандарт, хэм хэмжээнд нийцүүлэн эмхэтгэли... | эдийн засаг |
Цахилгаан дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжийн шинэтгэл, хүчин чадал, онцлогийн тухай санал сэтгэгдлээ солилцох зорилготой “Цахилгаан дамжуулах сүлжээ-инноваци” олон улсын онол, практикийн хурал өнөөдөр 09.00 цагт “Чингис” зочид буудалд эхэлнэ. Бүтэн өдрийн турш үргэлжлэх хурлыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”... | эдийн засаг |
Евро бүсийн орнууд Грекийн шинэ Засгийн газраас шинэчлэлээ үргэлжлүүлнэ гэсэн амлалтыг нь бичгээр авсны дараа дахин санхүүгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Одоо байгуулагдах шинэ Засгийн газар нь өмнө авсан үүргээ үргэжлүүлнэ гэдгээ албан бичгээр илэрхийлсэн тохиолдолд л тусламжийн мөнгөнийхөө дараагийн хэсги... | эдийн засаг |
Дэлхийн санхүүгийн салбарт дахь гүйлгээнд байгаа ам.долларын эрэлт ихссэнээс бэлэн мөнгөний хомсдол хоёр их наядаар яригдах болсон тухай Bloomberg агентлаг Morgan Stanley гэх хөрөнгө оруулалтын банкны мэдээнээс иш татан мэдээлжээ. Энэ нь дэлхийн төв банкууд нөөцийн зузаатгалаа ихээр хийн зах зээлийн хувийн тоглогч нарт... | эдийн засаг |
Монгол Улсын Сангийн яамнаас Гавьяат эдийн засагч, Монгол Улсын Сангийн 17 дахь сайд Цэндийн Моломын мэндэлсний 80 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 17.00 цагт зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Сангийн үе, үеийн сайд нар болон тус яамны одоогийн удирдах ажилтнууд оролцож, санал солилцох хэлэлцүүлэг хийх ю... | эдийн засаг |
“Санхүүгийн зах зээлийн дэд бүтцэд мөрдөх зарчмууд” сэдэвт семинарыг Монголбанкнаас зохион байгуулсан байна. Семинарын үеэр санхүүгийн секторын тулгамдсан асуудлууд, цаашид авч хэлэлцэх арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүлсэн аж. Түүнчлэн Монгол Улсын санхүүгийн салбарын дэд бүтэц болох банк хоорондын их дүнтэй төлбө... | эдийн засаг |
МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтээс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын тээвэр, зуучуудын нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Ложистик ба Нийлүүлэлтийн гинжин хэлхээ” сэдэвт хоёр өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар үйлдвэрлэл, худалдааны нийлүүлэлтийн гинжин хэлх... | эдийн засаг |
Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн дансанд өнөөдөр гэхэд мөнгө нь шилжсэн байх ёстой талаар Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Хэрэв өнөөдөр гэхэд дансанд ороогүй байвал бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, эсвэл ямар нэг зөрчилтэй байна гэсэн үг ажээ. Тиймээс Нийслэлийн татварын газраас лавлаж, өгсөн бичиг баримтаа эр... | эдийн засаг |
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа болон Хүний хөгжлийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгөний талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас тодрууллаа. -“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны талаар ямар асуудал хэлэлцсэн бэ? -Тавант... | эдийн засаг |
Азийн хөгжлийн банкнаас сэтгүүл зүйн олон улсын уралдааныг зарлаж байна. “Ногоон хөгжил үү - Хөгжлийн эсрэг ногоон уу” сэдэвт энэ уралдаанд Ази, номхон далайн бүсийн орны сэтгүүлчид оролцох боломжтой ажээ. Уралдаанд ирүүлэх сэтгүүл зүйн бүтээл нь Ази, номхон далайн бүсийн орнуудын хүн ам зүйн болон байгаль орчны судалг... | эдийн засаг |
Японы экспорт өнгөрсөн 17 сарын хугацаанд хамгийн их өссөн дүнтэй гарсан байна. Гэвч бусад орны нөлөөллөөр Японы эдийн засаг удаашрах төлөвтэй байгаа юм. 2012 он гарсаар нэгээс тавдугаар сарын хооронд тус улсын экспортын хэмжээ 10 хувиар өссөн байна. Мөн АНУ руу хийсэн гадаад худалдаа 38 хувиар нэмэгдсэнээс гадна худал... | эдийн засаг |
Өмнөх төрийн үед эдийн засаг өсч, уул уурхайн томоохон ордууд эхнээсээ ашиглалтад орж эхэлсэн. Магадгүй халаагаа өгсөн Засгийн газрын хамгийн том гавъяа гэвэл дэлхий нийтийн арааны шүлсийг гоожуулсан орд газруудыг ашиглалтад оруулсан явдал юм. Үүнтэй холбоотой манай улсын эдийн засагт гаднын томоохон тоглогчид олширч, ... | эдийн засаг |
Энэтхэгийн цементийн үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, 1.1 тэрбум ам.доллар завшсан хэрэг гарчээ. Харин Энэтхэгийн Засгийн газрын зүгээс үгсэн хуйвалдаж, үнээ өсгөсөн “ACC” болон “Ambuja” цементийн үйлдвэрүүдэд торгууль ногдуулсан байна. Дээрх үйлдвэрүүдийн зөрчлийг шалгасан Энэтхэгийн Засгийн газрын дэргэдэх Өрсөлдөөнийг хя... | эдийн засаг |
БНХАУ Латин Америкийн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх төсөлд зориулж 10 тэрбум ам.долларын зээл олгох хэлэлцээрийг санал болгожээ. Хятадын Ерөнхий сайд Вен Цзябао энэ асуудлыг ярилцахаар Латин Америкийн орнуудад айлчлал хийсэн байна. Тэрбээр Хятад болон Бразил, Аргентин, Уругвай, Парагвай зэрэг Латин Америкийн улсуудын ... | эдийн засаг |
Өмнөд Солонгосын Шударга өрсөлдөөнийг зохицуулах хороо Сөүл-Улаанбаатарын чиглэлд монополь эрх эдэлж байгаа “Кореан Эйр”-ийн асуудлаар авч хэлэлцсэнтэй холбоотойгоор тухайн үед БНСУ болон Монголын Засгийн газар хоорондын иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт оруулж магадгүй тухай яриа гарч... | эдийн засаг |
Хөдөөгийн иргэд, малчин түмэндээ илгээх талархал Манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн салбарын талаар төрөөс дэвшүүлсэн бодлого шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж шургуу хөдөлмөрлөн энэ онд түүхэндээ хамгийн олон төл хүлээн авч, эрдэнэт мал сүргийнхээ тоог тавин саяд хүргэж бахдам амжилт гаргасан хөд... | эдийн засаг |
Домог ийн эхэлнэ. Европ тивийн элгэнд анхилам үнэрт цэцэгсийн орон Голланд оршино. Газрын хэвлийдээ асар их баялагтай, ялангуяа байгалийн хийгээр нэн баялаг. Байгалийн баялгаас цутгах их мөнгө, ард түмэнд өгөх төрийн хишиг, тэтгэмж, тэтгэлэг, наргиан цэнгээн гол, ус мэт ундарч байв. Төр нь томорсоор, иргэд нь илүү их х... | эдийн засаг |
БНСУ-ын эдийн засаг маш хурдацтай хөгжиж, богино хугацаанд хөгжингүй орнуудын түвшинд хурсэн нь олон улсын эдийн засагч, судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг бөгөөд энэ талаар нэлээд судалгаа хийгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеэс эхэлсэн эдийн засгийн өсөлтөд Солонгосын том компаниуд гол үүрэг гүйцэтгэсэн гэж ... | эдийн засаг |
Органик аж ахуйд тавих шалгуурын төсөлд санал авч эхэлсэн талаар МҮХАҮТ-аас мэдээлж байна. Тодруулбал, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс органик зөгийн аж ахуй, зөгийн бал, органик газар тариалан, мал аж ахуйд тавих шалгууруудад санал авч эхэлжээ. Зөгийн аж ахуй... | эдийн засаг |
Бизнесийн талбарт хүчээ сорьдог компани, хувь хүмүүсийн бизнесийг амжилтад хүргэх хөшүүргийг газар зүйн заалт гэнэ. Энэ талаарх цогц мэдээллийг өгөх зорилготой Газар зүйн гарын авлагыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим боловсруулан, электрон хувилбараар гаргажээ. Уг ажлыг 2006 оноос хойш эхэлсэн бөгөөд ... | эдийн засаг |
Coca-Cola компани Энэтхэгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмэгдүүлжээ. Тус компанийхны мэдээлж байгаагаар өмнөх онд Энэтхэг улсад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин энэ удаа дээрх тоог 3 тэрбум ам.доллараар нэмж, таван тэрбумд хүргэхээр болжээ. Энэтхэг улс хүн ам ихтэй тул тус... | эдийн засаг |
Хятадын эдийн засгийн өсөлт 2012 оны нэгдүгээр хагаст 7,5 хувиас давсан үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ тус улсад үнийн өсөлтийн дарамт одоо ч асуудал хэвээр байгаа юм. Шинжээчид “Хятадын эдийн засгийн өсөлт жилийн хоёрдугаар хагаст 7,9 хувьд хүрч, бүтэн жилийн эдийн засгийн өсөлт 8,2 хувьд хүрнэ” гэх таамаг гаргасан байна.... | эдийн засаг |
Газрын ховор элементэд экспортын хориг тавьсан Хятадын эсрэг Дэлхийн худалдааны байгууллага шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй гэж Европын холбоо үзжээ. Япон улс я мөн Хятадын газрын ховор элементийн экспортын хоригийг сайшаахгүй байгаагаа Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдсэн байна. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр ... | эдийн засаг |
Олон улсын валютын сангаас энэ долоо хоногийн эхээр гаргасан мэдэгдэлд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд “зугуухан” урагшилж байгаа тухай дурдсан байна. Түүнчлэн Европ, Америкийн эрх баригчид энэ нь одоогийн нөхцөл байдлыг дордуулахгүй байх хэмээн найдаж байгаагаа онцолсон аж. Дэлхийн эдийн засгийн ирээдүйг тодорхойл... | эдийн засаг |
“Оюутолгой” ХХК-ийн Ханган нийлүүлэлтийн газраас аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг бизнес эрхлэх цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилготой уулзалтыг өнөөдөр 14.00 цагт МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна. Уулзалтаар аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч болох боломжийн талаар... | эдийн засаг |
Японы бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн тавдугаар сард өмнөх сарынхаас 3.1 хувиар буурсан байна. Энэ нь Японы аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурсан хоёр дахь сар юм байна. Японы аж үйлдвэрлэлийн авто машин, химийн бүтээгдэхүүн, ерөнхий тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүд буурсан байна. Дэлхийн гур... | эдийн засаг |
Улсаас тусламж авсан Италийн Monte dei Paschi банк (BMPS) 4600 ажлын байраа буюу нийт ажилтныхаа 12 хувийг цомхотгохоо мэдэгдэв. Өмнө мэдээлснээр уг банк жилийн эцэс хүртэл улсаас 1,5 тэрбум еврогийн тусламж авах гэнэ. Тусламжийг үнэт цаас гаргах хэлбэрээр авах ажээ. Банкны системд хямралаа халдаахгүйн тулд Засгийн га... | эдийн засаг |
Малайзын Засгийн газар Канадын байгалийн хий олборлогч “Progress Energy Resources” компанитай 5.5 тэрбум ам.доллар буюу 3.4 тэрбум еврогийн гэрээ хийжээ. Тус улсын Засгийн газрын албаныхны мэдээлж байгаагаар дээрх хэлэлцээр нь Канадын хийн түлшний нөөцийг тодорхой хэмжээгээр өөрийн улсад нийлүүлэх боломжийг бүрдүүлж ... | эдийн засаг |
Монгол Улсын нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 857.2 сая ам.доллар буюу 18.2 хувиар нэмэгджээ. Үүний дотор импортын хэмжээ 587.7 сая ам.доллар буюу 21.6 хувь, экспортын хэмжээ 269.5 сая ам.доллар буюу 13.5 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Улс орны эдийн засгийг бүрдүүлэгч чухал хүчин зүйл болох экспор... | эдийн засаг |
Ноолууран, нэхмэл, сүлжмэл хувцасны шинэ загварыг ирэх намар дэлгэх гэнэ. Тодруулбал, “Cashmere world-2012” олон улсын ээлжит чуулган, үзэсгэлэн есдүгээр сард Хонгконгод болох ажээ. Энэхүү арга хэмжээг АНУ-д энэ талаарх үйлдвэрлэл явуулдаг компани зохион байгуулах бөгөөд Япон, Хятад, Итали, Афганистан, Энэтхэг улсын н... | эдийн засаг |
Евро бүсийн орнуудад нүүрлээд буй эдийн засгийн хямралыг “Үүлэн цаагуурх нар гийх аядаж байна” хэмээн “Bloomberg”-ээс мэдээлжээ. Евро бүсийн томоохон орон болох ХБНГУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд өмнөх улирлаас 0.5 хувиар тэлжээ. Үүнд тус улсын ажилгүйдлийн түвшин буурч, мөнгөний эргэлт бага хэмжээгээр ч болов... | эдийн засаг |
Европын холбооны саммит амжилттай болж өнгөрч, дэлхийн биржүүдэд нэлээд хугацаанд ихээхэн доошилсон нефтийн үнэ эрс өсөв. Евро бүсийн санхүүгийн байдал сайжирвал дэлхийн хэмжээнд нефтийн эрэлтийг ихэсгэнэ гэж хөрөнгө оруулагчид найдаж байна. Brent маркийн нефтийн наймдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний үнийн хэмжээ 3,4... | эдийн засаг |
Иракийн экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг газрын тосноос олох орлого дотоодын хэрэгцээ өссөнөөс болж буурсан байна. Энэ нь өнгөрсөн зургадугаар сард өмнөх 16 сартай харьцуулахад хамгийн доод үнэдээ хүрч буурсан үзүүлэлт юм. Ирак улс өнгөрсөн зургадугаар сард 72 сая баррель буюу өдөрт 2,403 сая баррель газрын ... | эдийн засаг |
Монголын Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтийг долдугаар сарын 9-ний 11.00 цагт өөрийн байрандаа танилцуулахаар боллоо. Энэ нь сар бүр тус хорооноос гаргадаг үзүүлэлтийг багцлан, хагас жилийн байдлаар ийнхүү боловсруулсан байна. Ингэхдээ макро эдийн засаг,хүн амын эрүүл мэнд, боловс... | эдийн засаг |
Хонь болон тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаавал кг тутамд 2000 төгрөгийн урамшууллыг 2011 оноос өгч эхэлсэн билээ. Тэгвэл ХХААХҮЯ-наас энэ жил ноосны урамшуулалд хамрагдах хүсэлтэй малчдад энэ талаарх мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлээд байна. Үндэсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлогын нэг болох энэхүү ноо... | эдийн засаг |
Хятадын төв банкнаас эдийн засгийн өсөлтийг тогтвортой барихын тулд бодлогын хүүгээ багасгах шийдвэр гаргаад байна. Дээрх бодлогын хүрээнд зээлийн хүүгийн түвшинг 6.31 хувиас 6%, банкны хадгаламжийн хүүг 3.25 хувиас 3% болгон бууруулах бодлого баримталж байгаа аж. Эргийн бүсийн худалдааны төлөөлөгч Роберт Эрмитейжийн м... | эдийн засаг |
Канадын ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн зургадугаар сард 7.3 хувиас 7.2 хувь болж багахан хэмжээгээр буурчээ. Өнгөрсөн зургадугаар сард Канадад нийтдээ 7300 хүн ажилтай болсон байна. Энэхүү үзүүлэлт нь шинжээчдийн урьдчилсан тооцооноос илүү байгаа аж. Канадын цагийн ажилчдын тоо 22 мянгаар буурч, тэд орон тооны ажилчин бол... | эдийн засаг |
Өмнөд Солонгосын олон улс дамнасан Samsung Electronics корпораци энэ оны хоёр дахь хагас жил гэхэд смартфон буюу ухаалаг утасныхаа борлуулалтыг нэмэгдүүлж 79 хувийн ашиг олохоор төлөвлөөд байгаа аж. Тус корпорацийн албаныхны урьдчилсан тооцоолсноор бол хоёрдахь хагас жил ойролцоогоор 5.9 тэрбум ам.доллар буюу 3.8 еврог... | эдийн засаг |
“Yahoo” компанийг удирдах шинэ захирлаар Марисса Майерийг томилжээ. Энэ хатагтай “Google” компанид захирлын алба хашиж, удирдах зөвлөлд мөн ажиллаж байсан гэнэ. Өдгөө 37 настай Майер ийнхүү “Yahoo”-гийн гурав дахь захирал болж байгаа юм. Тэрбээр өчигдөр “Yahoo” корпорациас хийсэн мэдэгдлийн үеэр компанийг удирдах болс... | эдийн засаг |
УИХ-ын даргад Д.Ганхуяг, С.Бямбацогт, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нарын УИХ-ын нэр бүхий гишүүд Газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулж, тогтворжуулахад чиглэсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд нь ОХУ-ын Роснеф... | эдийн засаг |
Хятадын Засгийн газрын мэдээлснээр тус улсын инфляцийн түвшин өнгөрсөн зургадугаар сард 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Дэлхийн эдийн засгийн хямралыг туулах зорилготой Хятадын бодлого төлөвлөгчид инфляцийг бууруулах бодлогыг хүчтэй баримталж байгаа билээ. Хятадын статистикийн үндэсний газраас мэдээлснээр өнгө... | эдийн засаг |
Өнгөрсөн жил Хойд Солонгос улсын эдийн засаг өргөжиж, бүтээн байгуулалт болон газар тариалангийн салбар сэргэжээ. Хойд Солонгосын эдийн засгийн өсөлт 2010 онд 0.5 хувиар буураад байсан бол 2011 онд 0.8 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Хойд Солонгосын эдийн засаг өссөн үзүүлэлттэй гарч байгаа ч байгалийн гамшиг болон ... | эдийн засаг |
Бүгд найрамдах Энэтхэг улсын төрийн өмчийн төмөрлөгийн үйлдвэр Монгол Улсад гангийн үйлдвэр байгуулахаар болсон билээ. Энэ дагуу тавдугаар сард Эрдэс баялаг эрчим хүчний яамтай хамтран санамж бичигт гарын үсэг зурсан юм. Одоогоор талууд үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа тухай ЭБЭХЯ-наас... | эдийн засаг |
Энэ сарын 8-нд Токиод болсон Олон улсын хамтын нийгэмлэгийн уулзалтаар Афганистанд тусламж үзүүлэхээр болжээ. Албаныхны мэдээлж буйгаар Афганистан улс дахь аюулгүй байдлыг сэргээн тогтоохоор 2014 он гэхэд 16 тэрбум ам.доллар буюу 10.3 тэрбум еврогийн тусламжийг үзүүлэхээр болсон гэнэ. Токиод болсон энэхүү олон улсын ... | эдийн засаг |
“Forbes” сэтгүүлээс жил бүр дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг гаргадаг. Жилийн жилд Токио, Москва, Торонто зэрэг “супер” хотууд энэ эрхийг авдаг. Хөгжлийн дээд түвшинд хүрсэн, хамгийн элит гэдэг утгыг агуулах энэ нэрийг авахын тулд хотууд үйлвэрлэл үйлчилгээ, дэд бүтцээ сайжруулахыг эрмэлздэг. Жагсаал... | эдийн засаг |
Японы засгийн газрын тэргүүн, ноён Ёошихико Нода Япон Хятад хоёр орны хооронд байнгын маргаан, зөрөлдөөний үндэс болсоор ирсэн Зүүн Хятадын тэнгис дэх арлуудын асуудлыг нэг тийш нь болгох арга хэмжээ авч байгаагаа зарласан байна. Ерөнхий сайд Нода саяхан мэдэгдэхдээ Хятад,Японы хооронд газар нутгийн маргаан үүсгэгч арл... | эдийн засаг |
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны зургадугаар сарын байдлаар 47.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 мянган хүн буюу 13.6 хувиар өссөн тухай үзүүлэлтийг Статистикийн үндэсний хорооноос мэдээллээ. Гэхдээ хөдөлмөрийн бирж болон дүүргийнхээ нийгмийн халамжид бүртгэлтэй иргэдийн тухайд гэхэд л ийнхүү өссөн байда... | эдийн засаг |
Хэрэглээний үнийн улсын индекс буюу бидний сайн мэдэхээр инфляци зургадугаар сард өмнөх сарынхаас 0,5 хувь, оны эхнээс 9,7 хувь өссөн талаарх үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Харин өмнөх оны энэ үеийнхтэй харьцуулахад 14,7 хувиар өссөн юм байна. Ийнхүү өсөхөд хүнс, ундаа, ус зэрэг өргөн хэрэглээни... | эдийн засаг |
“Apple” корпораци энэ сарын 20-ноос эхлэн Хятадын зах зээлд шинэ iPad бүтээгдэхүүнээ худалдаалахаар болжээ. Тус корпораци саяхан бүтээгдэхүүнээ тус улсад нэрээр нь гаргах эрх олж авсан байна. “Apple” корпораци 2000 онд дээрх нэрээр бүтээгдэхүүнээ гаргах эрх олж авсан гэх Хятадын Proview компанид 60 сая ам.доллар төлө... | эдийн засаг |
БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани карго нислэгийн үнийг өөрчилснийг Канадын Өрсөлдөөнийг зохицуулах товчооны шинжээчид илрүүлж, 5.4 сая ам.долларын торгууль ноогдуулжээ. Канадын Өрсөлдөөнийг зохицуулах товчоо “Korean Air” компанийг Канадын өрсөлдөөнийг зохицуулах хууль болон 2002, 2006 онд байгуулса... | эдийн засаг |
Хятадын агаарын болон сансрын хөлөг үйлдвэрлэгч “Superior Air Parts” компани Америкийн агаарын хөлгийн үйлдвэрлэл явуулдаг “Beechcraft” онгоцыг худалдан авахаар болжээ. Учир нь Америкийн агаарын болоод сансрын хөлөг үйлдвэрлэгч Hawker Beechcraft компани дампуурсны улмаас тус компанийн албаныхан дээрх шийдвэрийг гарга... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.