news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг 125 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ дагуу энэ оны төсвийн тухай хуульд заасан 150 тэрбум төгрөгийг ам.долларт шилжүүлэн 07 дугаар сарын 02-ны дотор “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх дансанд ...
эдийн засаг
Ой модны үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгжүүд Мишээл экспо төвд өнөөдрөөс эхлэн бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байна. Үзэсгэлэн яармагийг МХХААХҮЯ, Ойн газар, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлийн аж...
эдийн засаг
Дэлхийд нэр хүндтэй Citigroup зэрэг АНУ-ын дөрвөн ч банк тус улсын төв банкнаас явуулсан эрсдлийн сорилтод  (stress test) унасан байна. АНУ-ын төв банкнаас (The Federal Reserve) санхүүгийн цочролтой нөхцөл байдал үүсэхэд банкууд давж гарах эсэхийг шалгасан энэхүү сорилд Citigroup-ээс гадна Sun Trust, Ally Financial бол...
эдийн засаг
Хятад, Япон, Солонгосын эрх баригчид засгийн газрын бондоор дамжуулан хөрөнгө оруулалын хэмжээгээ харилцан дэмжихээр тохиролцлоо. Гаднаас учирч болох шоконд санхүүгийн зах зээлээ илүү бэлтгэлтэй, тэсвэртэй байлгахад чиглэгдсэн гурван улсын тохиролцоог мөнгөн дүнгээр илэрхийлбэл 15 их наяд ам.доллартай тэнцэх аж. Хөрөнг...
эдийн засаг
“Facebook” нэгж хувьцааны нэрлэсэн үнийг  28 ам.доллар, 35 ам.доллараар тогтоож, анхдагч хувьцаанаас 85-95 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж байна. “Facebook”-ийн босгохоор төлөвлөж буй IPO интернэт компанийн хувьд хөрөнгийн зах зээл дэх хамгийн том өрсөлдөөн болж байгаа юм. Интернэт хайлтын аварга “Google”...
эдийн засаг
Шатахуун импортлогчдод ногдуулсан 17 тэрбумын торгуулийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга Б.Лхагваа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд цуцалсан юм. МҮЭХ үүнийг эсэргүүцэн, Хэрэглэгчдийн нэгдсэн холбооноос ШӨХТГ-ын дарга Б.Лхагвыг албан үүргээс нь чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, дөрөвдүгээр сарын 30...
эдийн засаг
Дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн замналаа дүгнэж, тодорхойлох дээд хэмжээний “Рио+20” бага хурал  ирэх сарын 13-22-нд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулагдах гэж байна.  Тус уулзалтад нийт 140 гаруй улс орны төлөөлөгчид оролцох бөгөөд хурлаар нэгдүгээрт, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах хүрээний ного...
эдийн засаг
МАН сонгуулиас ө мн ө их з ү йлийг амжуулахаар амьсгаа ө нд ө ртэй яваад байх шиг. Хамтарсан засгийн ү ед УИХ-аар батлагдсан “Т ө м ө р замын бодлого”, т үү нийг нь хэрэгж үү лхээр ажиллаж байсан “Монголын т ө м ө р зам ” гэдэг т ө рийн ө мчит компаниараа туг тахин байж “ Ү ндэсний т ө м ө р замын суурь б ү тэц” гэх то...
эдийн засаг
Компанийн засаглалын V форум тавдугаар сарын 9-нд “Кемпински” зочид буудалд болох гэж байна. Форумыг Олон улсын санхүүжилтийн корпораци, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулах ба энэ асуудлаар гадаадын болон дотоодын бодлого шийдвэр гаргадаг, гүйцэтгэх шатны байгууллагуудын төлөөлөл оролцох юм.  Энэ...
эдийн засаг
Замын ажил Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим байршилд энэ долоон хоногт эхэлсэн юм. Харин бусад дүүрэгт хийх замын ажил өнөөдөр эхэлж байна. Нийт зургаан дүүргийг хамрах замын ажлыг хийж тендерээр шалгарсан 22 компани хийж гүйцэтгэнэ. Энэ жил Хөгжлийн банкны санхүүжилттэй нийлээд 114 тэрбум төгрөгийн хөрөнг...
эдийн засаг
Монгол Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла энэ сарын 6-8-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна. Айлчлалын хүрээнд  ирэх даваа гарагт “Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх бодлого” сэдэвт семинар ГХЯ-нд болох ажээ. Энэ үеэр ...
эдийн засаг
Грекийн Пасок намын тэргүүн Эванжелос Венизелос тус улс нэг бол төсвийн хатуу бодлого явуулах, үгүй бол нийтээрээ ядуурах хоёр сонголттой тулгарч буйг анхааруулжээ. Маргааш буюу ням гаригт болох бүх нийтийн сонгуулиар Грекийн хувь заяа шийдэгдэх аж. Улс төрийн хүчнүүд өрийн хямралд гүн автсан улс орноо төсвийн хатуу бо...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсвэл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэг...
эдийн засаг
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль саяхан өндөрлөж манай мөнхийн хөрш энэ орон улс төрийн хувьд ямар замаар замнах нь хэсэгтээ л тодорхой болж байх шиг байна. Манай хоёр оронд түүх, эртний соёл, найрамдалт ба төрлийн холбооноос гадна адил юм олон бий. Хоёр орны эрхзүйн систем төстэй зүйл ихтэй, зөвлөлтийн нийтлэг эрхзүйн с...
эдийн засаг
Индонезийн эдийн засгийн өсөлт сүүлийн 18 сарын хугацаанд маш удаан байгааг дэлхийн эдийн засагчид сануулж байна. Үүний хамгийн том шалтгаан нь АНУ болоод Европт нийлүүлэх экспорт унасанд оршиж байгаа ажээ. Энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай гарсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаа...
эдийн засаг
Их Британийн хөдөлмөрийн албанаас ажилгүйчүүдийн тоо өсч байгааг мэдэгдлээ. Сүүлийн 5 жилээс эхэлсэн ажилгүйдэл ийнхүү өнөөдөр өндөр төвшинд хүрч байгаа нь энэ юм. Англид байрлах Эдийн засаг, бизнесийн судалгааны төвөөс хэрвээ энэ байдлаараа үргэлжилбэл 2016 он гэхэд ажилгүйпэд 10,6 хувьд хүрнэ гэж мэдэгдсэн юм. Их Бри...
эдийн засаг
Одоогоос 10 гаруй жилийн өмнө хөгжиж буй орнуудын эдийн засаг эрчимтэй өсч, дэлхийн эдийн засагт гол тоглогч биш ч тодорхой үүрэгтэй болох болно гэж хэлсэн бол түүнийг “битгий мөрөөд” гэж хэлэх байсан биз. Арга ч үгүй юм. Угтаа тэр үед хөгжиж буй орнууд нийлээд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хүрэхгүй хувийг үй...
эдийн засаг
Америкийн Сангийн сайд Тимоти Гайтнер хоёр улсын эдийн засаг, стратегийн түншлэлийн уулзалтын үеэр юанийн ханшийг өсгөх талаар дорвитой арга хэмжээ авахыг уриалав. “Хятад юанийн ханшийг өсгөх бодлого явуулснаар хоёр улсын худалдааны тэнцэл өмнөх шигээ байсаар байна” хэмээн тэрбээр онцолжээ. Юанийн  ханшийг зохиомлоор б...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар хэлэлцлээ. Засгийн газар энэхүү үндсэн чиглэлийн биелэлтийн хэрэгжилтийг 80 гаруй хувьтай гэж дүгнэсэн байна. Харин байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үүнтэй санал нийл...
эдийн засаг
Евро бүсэд эдийн засгийн өсөлтөөрөө дөрөвдүгээрт ордог байсан Испани уналтад оржээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Испанийн эдийн засгийн үзүүлэлт өнгөрсөн оны сүүлийн гурван сарынхтай харьцуулахад 0.3 хувиар буурсан байна. Харин 2011 оны эхний дөрвөн сартай харьцуулбал эдийн засгийн өсөлт нь хасах 0.4 хувьтай гар...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн татварын газар “Татвар төлөгчдийн өдөр”-ийг энэ сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулж буй хүрээнд өнөөдөр Мишээл экспо төвд энэхүү үйл ажиллагааны нийслэл дэх нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын эдийн засгийн болон төсвийн байнгын хорооны гишүүд, ...
эдийн засаг
АНУ-ын тэнгист хоёр жилийн өмнө нефтийн олборлолт, гүний өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байсан \"BP\" корпорацийн инженерүүд саатуулагдлаа. Тус корпораци хоёр жилийн өмнө Техас мужийн эргийн орчим нефтийн өрөмдлөг гүйцэтгэж байхдаа их хэмжээний түүхий нефть далайд асгаж байжээ. Үүнээс үүдэж экологийн зүй тогтол алдагдсан т...
эдийн засаг
АНУ-д өнгөрөгч дөрөвдүгээр сард л гэхэд 150 мянган ажлын байр шинээр нэмэгджээ. Ажилгүйдэл өсч, шинээр ажилд орогсдын тоо унаад байсан АНУ-д энэ байдал эерэгээр нөлөөлж эхэлсэн байна. “Гуравдугаар сард ажилгүйдэл 8,6 хувьтай байсан бол дөрөвдүгээр сард 150 мянган ажлын байраар нэмэгдсэн нь сүүлийн долоон сарын туршид х...
эдийн засаг
Дэлхийн жуулчлалын байгууллагаас хийсэн тооцоогоор энэ жил гадаадад жуулчлах жуулчдын тоо түүхэндээ анх удаа нэг тэрбумаас давах гэнэ. Өнгөрсөн онд гадаадад жуулчилсан жуулчдын тоо 980 сая хүрсэн аж. Гадаадад явах үедээ нэг шөнө зочид буудалд хоносон бол жуулчилсанд тооцсон байна. Харин том усан онгоцоор нэг хоног явса...
эдийн засаг
Сингапурын “Тhe Bay South” цэцэрлэгт хүрээлэнд  нарны энергиэр ажилладаг супер моднууд суулгажээ. Сингапурын Үндэсний паркийн удирдлагуудын санаачилгаар хэрэгжүүлж буй “Garden by the Bay” төслийн хүрээнд 4047 кв.метр талбайг тохижуулж, мод, бут сөөг, цэцэг тарьж байгаа юм байна. Нээлтийн ёслол зургадугаар сарын 29-нд б...
эдийн засаг
Амралтын өдрөөр салхинд гарлаа. Халуун байсныг ч хэлэх үү,  нийслэлийнхэн Хан уулаа аралж, хатан Туулаа барааджээ. Голынхоо эргээр болжмор шиг  зэрэгцээд суучихсан харагдана. Хүүхдүүд эцэж цуцахаа мэдэхгүй хөөцөлдөж, бие биеэ усаар шүрших аж. Томчууд ч тэднээсээ дутах янзгүй. Хатан Туулаа харахаараа хүүхэд хөгшидгүй л ...
эдийн засаг
Сар шинийн өмнөөс эхэлсэн сая төгрөгийн хүлээлт  өнөөдөр ч үргэлжилсээр байна. Энэ сард өгнө, сарын сүүлээр өгчих байх, ирэх долоо хоногоос тараана, бараг л энэ долоо хоногт багтаад өгчих болов уу гэсэн  албаны хүмүүсийг үгээр бол хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль хэдийн сая төгрөгөө гар дээрээ авчих байсан ...
эдийн засаг
Умард Америк-Монголын Бизнес зөвлөлийн 2012 оны ээлжит хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Канадын Оттава хотноо амжилттай болж өнгөрчээ. Энэ удаагийн ээлжит хуралд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат, Канад Улсаас Монгол Улсад суугаа Эл...
эдийн засаг
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар хэчнээн компани хүсэлт гар­гасан, тэдгээр компаниуд босго үнэийг хэрхэн хүлээж авч байгаа талаар ГХБГЗЗГ-ын Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны дарга Ё.Бадраагаас тодрууллаа. -“100 мянган айлын орон сууц” ...
эдийн засаг
Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ гурван жилийн дараа 5000 ам.долларт хүрнэ гэж “Монгол Улсын эдийн засгийн төлөв, орлогын тэгш бус байдлын тухай” хэлэлцүүлгийн үеэр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээллээ. Өнгөрсөн онд ДНБ 3000 ам.долларт хүрч, энэ тоо цаашид өсөх төдийгүй үүнд уул уурхайн салбар том...
эдийн засаг
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалт өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ. “Mining Mongolia-90” чуулга уулзалт нь Монгол Улсад уул уурхайн с...
эдийн засаг
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хоёр долоо хоногийн өмнө эл төслийн хэлэлцэх эсэхийг нь УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжин ажлын хэсэг бай...
эдийн засаг
Өнөөдрийн байдлаар /2012 оны 5 сарын 9-ны/ “Анх удаа орон сууц худалдан авч байгаа, 55 м2-аас дээшгүй хэмжээтэй орон сууц сонгосон” байх шаардлагыг хангасан 1145 иргэний материалыг албан ёсоор хүлээн аваад байна. Хүлээн авсан иргэдийн материалыг хөтөлбөрт оролцогч арилжааны банкуудад хүргүүлээд байгаагаас 339 нь Капита...
эдийн засаг
Бирмийн ардчилсан өөрчлөлтийн үр дүнд экспорт нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт цутгах болсноос эдийн засаг нь хурдацтай өсөх хандлагатай байгааг ОУВС онцолсон байна. ОУВС-ийн  судалгаанаас харахад энэ онд 5.5 хувьтай байгаа эдийн засгийн өсөлт нь ирэх жил 6 хувьд хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Бирм мөнгөн тэмдэгтийн то...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан “Нийгмийн салбарыг дэмжих” хөтөлбөрийн хоёрдахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хоёрдахь шатны санхүүжилтийн хүрээнд ...
эдийн засаг
Хятад Иранаас худалдан авч буй түүхий нефтийнхээ төлбөрийг юаниар хийж байгаа талаар Ираны нэгэн дипломат мэдэгджээ. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд АНУ, Европын холбоо тус улсын Төв банк, газрын тосны худалдаанд хатуу хориг тавиад байгаа билээ. Газрын тосны худалдааг ихэвчлэн ам.доллараар хийдэг байсан боловч ...
эдийн засаг
Энэ оны эхний улиралд АНУ-ын электроникийн гигант Apple компанийн ашиг 11,6 тэрбум ам.доллараар хэмжигдсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв. Өнгөрсөн оны эхний гурван сартай харьцуулахад Apple компанийн ашиг 94 хувиар өссөн гэсэн тооцоо гарсан байна. Тус компани дэлхийн санхүүгийн зах зээл дэх өөрийн компанийн тайлангаа лхагв...
эдийн засаг
na Гадаадын хөрөнгө оруулалтын  Газар БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Гонконгийн “CENTILLION GROUP LIMITED” компанитай хамтран  өнөөдөр “Blue Sky” зочид буудалд “Гонконг-Хөрөнгө  босгох төв болох нь” сэдэвт форумыг  зохион байгууллаа. Эдийн засгийн салбар, тэр дундаа хөрөнгийн зах зээл жилээс жилд хүчирхэгжин, түү...
эдийн засаг
Монголын бизнес эрхлэгч байгууллагуудын чадавхи, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, төрөөс баримталж буй бодлого, ажил хэргийг уялдуулах зорилгоор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, “JCI Монгол” байгууллага, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран  маргааш “Бизнесийн хөгжлийн боломж” арга хэмжээг МҮХАҮТ-д 10.00...
эдийн засаг
Монгол Улсын Их хурлаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Стратегийн орд газрууд болон нүүрсний салбарт нэг улсын оролцоо давамгайлж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаа энэ үед стратегийн орд газруудын ашиглалтад гадны...
эдийн засаг
Монгол Улсын Сангийн сайд Д.Хаянхярваа тэргүүтэй Монголын төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн 19-нөөс 22-нд болсон Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн Хаврын уулзалтад амжилттай оролцлоо. Хаврын уулзалтаар Сангийн сайд Д.Хаянхярваа Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал Жон Вайтхэд, Дэд ерөнхийлөгч Памела Кокс,...
эдийн засаг
УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос өчигдөр “Эдийн засгийн аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. УИХ-ын болоод Засгийн газар, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгээр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын олон талт асуудлыг өөр өөрсдийн салбарын жишээ баримтыг үндэслэ...
эдийн засаг
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИЙН “ШИЛДЭГ ОРОН”-Ы ШАГНАЛ АВЛАА 2012 оны 4-р сарын 25, АНУ, Вашингтон хот Вашингтон. 2012 оны 4 сарын 25-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо Мянганы Сорилтын Корпорацийн (МСК) Хөгжлийн форумын ёслолын арга хэмжээний үеэр Монголын Мянганы сорилтын сан (ММСС) “Ши...
эдийн засаг
“Барилга-2012” үзэсгэлэнгээс зарим иргэд ийм бодол өвөрлөсөн байх. Үзэсгэлэнд барилга угсралтын болоод техник, технологийн компаниуд үйл ажиллагаагаа танилцуулсан юм.  Үнэндээ Э.Бат-Үүл баатарын яриад байгаа гэр хорооллыг хаус болгох санаачлагыг карим хүмүүс дэмждэг. Үзэсгэлэнд оролцож явахад үнэхээр хашаа байшингаа ха...
эдийн засаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонсов. Хуульд зааснаар УИХ-ын сонгууль болохоос 60 хоногийн өмнө чуулганаар Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаар мэдээлэл сонсдог аж. Гэвч уг асуудлыг танилцуулж байхад Засг...
эдийн засаг
Монголын залуу эрдэмтдийн холбоо, МҮХАҮТ-аас хамтран “Судалгаанаас хөгжил рүү” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ирэх сарын 17-18-нд зохион байгуулахаар болжээ. Хурлын гол зорилго нь  улс орны хөгжил дэвшилд залуу эрдэмтэн судлаачдын  оролцоог нэмэгдүүлж,  дэвшилт технологи, инновацийн ололтыг бизнесийн салбарт нэв...
эдийн засаг
Монгол Улсад нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 70 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөг хүртэл тус салбарт хүчин зүтгэж ирсэн ахмад ажилтан, болоод түүхэн замналыг дэлгэн харуулах гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Түүнчлэн 70 жилийн ойн хүрээнд Нийгмийн даатгалын салбарын...
эдийн засаг
Оюутолгой төслийг  хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд өчигдөр /04.18/ албан тушаалаасаа огцорч, удирдлагын үүргийг  компанийн 51 хувийн хувьцааг эзэмшигч “Рио Тинто”-д шилжүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Зургаан тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгой төслийн хөрө...
эдийн засаг
“100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд зургаан хувийн хүүтэй зээлийг олон нийтэд санал болгоод  байгаа. Гэвч үндсэн шаардлага дээрээ анх удаа орон сууц худалдан авах хүсэлт гаргаж байгаа иргэн хамрагдах боломжтой хэмээсэн атлаа өмнө нь аливаа байдлаар үл хөдлөхийн гэрчилгээн дээр нэр орж байсан бол “байртай ...
эдийн засаг
Бүс нутгийн хэмжээнд худалдаа хэвийн үргэлжилж байгаа нь Азийн хувьцаа өсөхөд нөлөөлж байна. Хэдийгээр  иенийн ханш сул байгаа ч Японы экспортлогчид тухайлбал, "Nomura Holdings" компани үнээ өсгөсний дараагаар машин үйлдэрлэгч "Toyota Motor" корпораци үйлдвэрлэлийн хэмжээгээ ч өсгөж эхэлсэн байна.   "Номура" компанийн ...
эдийн засаг
Уул уурхайн салбарын салшгүй нэг хэсэг болох нүүрсний салбарт хэрэгжиж байсан болон хэрэгжих боломжтой төслүүдийн тухай голчлон авч хэлэлцэх “Coaltrans Conference” бага хурал тавдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд  “Чингис хаан” зочид буудалд болох гэж байна. Бага хурлаас гадна үзэсгэлэн яармаг болох бөгөөд ерөнхий зохион...
эдийн засаг
Хятад улсын эрэлт буурсантай холбогдуулан нефть химийн бүтээгдэхүүний худалдаа багасч электрон тоног төхөөрөмжийн тээвэрлэлт доошилсноор Сингапур улсын экспортын хэмжээ өнгөрсөн сард төсөөлж байснаас ч огцом буурсан үзүүлэлттэй гарсан байна. Хоёрдугаар сард 30,4 хувийн өсөллтэй байсан газрын тосноос бусад дотоодын нийт...
эдийн засаг
Европын хямрал гүнзгийрэхийг зөгнөсөн түгшүүр, Хятадын эдийн засгийн өсөлтийн хазайлт, юанийн ханшийн тодорхойгүй төлөв байдал  зэргээс үүдэн Хятад улс руу орж ирэх шууд хөрөнгө оруулалтын хэмжээ тав дахь сардаа дараалан буурч байгаа үзүүлэлттэй гарлаа. Хятадын дотоодын хөрөнгө оруулалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулах...
эдийн засаг
ҮСХ-ны дарга С. Мэндсайханы урилгаар ХБНГУ-ын Холбооны статистикийн газрын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны дарга ноён Эгелер тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын зорилго нь хоёр орны Хамтын ажиллагааны тунхаглалын хавсралтан...
эдийн засаг
Монгол улсад нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн энэ сарын 28-нд тохиох гэж байна.  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ оныг “Даатгуулагч таны төлөө” жил болгон зарласан.  “Эрүүл мэндийн даатгал-Даатгуулагч таньтай хамт” аян энэ сарын 9-16-ны хооронд харъяа ...
эдийн засаг
Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр боллоо. Энэ өдөр Засгийн газар 24 асуудал хэлэлцэж, 13 асуудалтай танилцан холбогдох шийдвэр гаргажээ. Монгол Улсын Засгийн газрын өр 9.6 тэрбум ам.доллар хүрсэн тухай УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өмнө нь мэдээлж байсан нь ташаа ойлголт.  Гадаад өр зохисто...
эдийн засаг
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Монгол Улсын гадаад өр 9.6 тэрбум ам.долларт хүрээд буй тухай дуулгасан юм. Энэ дүнг хүн амдаа хувааж үзвэл нэг иргэнд 3500 ам.долларын өр ногдоод буй. Иймд бид дээрх асуудлын хүрээнд Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас дараах тодруулгыг хийсэн юм. -Монгол Улс...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Чойр-Сайншанд чиглэлийн 176, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто зам, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах барилгын ажил, далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн суурь бүтэц, угсралт хийх зэрэг ажилд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахаар тогтжээ. Гадаады...
эдийн засаг
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны гуравдугаар сарын байдлаар 2.341.7 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 28 хувиар өссөн гэж Монголбанкнаас мэдээллээ. Нийт бараа эргэлтийн 47.1 хувь буюу 1.101.7 сая ам.долларын худалдааг Хятад улстай, 20.1 хувь буюу 470.3 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус ту...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012 оны 04-р сарын 18-ний өдрийн/ үнэт цаасны 4200 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 32 ХК-ийн 62.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 138.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 138.0 мянган ширхэг хувьцааг 60.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 9 ...
эдийн засаг
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр Кентийн эрхэм дээд хунтайж Майкл, Бүгд найрамдах Литви улсын Гадаад хэргийн дэд сайд х.Аста Скайсгирите Ляушкене нар болон тэднийг дагалдан яваа бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа. Уулзалтаар талууд Монгол Улсын зам, тээвэр, барилга, хот байгуулалты...
эдийн засаг
Өнөөгийн бидний хэллэгэнд хамгийн ихээр ашиглагддаг, магадгүй хэлсэн хүн бүрийн зөв болдог, энэ хэрээрээ хамгийн ойлгомжгүй асуудал бол эрх ашгийн тухай ярианууд юм. Улс орны эрх ашгийг эхэнд тавиад бүлгийн эрх ашгийг удаалаад, хамгийн сүүлд нь хувийнхаа тавих ёстой гээд номлодог. Ихэнхдээ яг эсрэгээр нь хэрэгжүүлдэг. ...
эдийн засаг
Ажил олгогч болон ажил хайж буй иргэдийг холбох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрөөс энэ талаарх бодлогыг сурталчлан таниулах зорилготой “Хаврын хөдөлмөрийн яармаг” өнөөдөр МҮЭСТО-д болж байна. Яармагийг  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын Мянганы сорилтын сан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөр...
эдийн засаг
“Sony” корпораци 10,000 ажилтнаа халах гэж байгаа гэнэ. Энэ нь корпорацийн нийт ажилчдын зургаан хувьтай тэнцэх аж. Ажилчдаа цомхотгож, корпорацид шинэчлэл явуулна гэж энэ дөрөвдүгээр сарын 1-нд шинээр томилогдсон корпорацийн шинэ гүйцэтгэх захирал Казуо Хирай мэдэгджээ. “Sony” корпораци 2005 оноос хойш гуравдахь цомхо...
эдийн засаг
Өнгөрсөн оны гадаад худалдааны тэнцэл 54 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь Япон улсад сүүлийн арван жилд байгаагүй өндөр үзүүлэлт болсон байна. Японы Сангийн Яамны мэдээлснээр өнгөрсөн  онд Япон улсын экспортын хэмжээ 2010 оныхоос 3,7 хувиар буурсан бөгөөд 65,28 их наяд иен буюу 802 тэрбум ам.долларын барааг экс...
эдийн засаг
Засгийн газраас стратегийн нөөц бүхий уул уурхайн томоохон ордуудаас орж ирсэн орлогоос иргэн бүрт хувь, хишиг хүртээхээр болсон. Гэвч иргэд энэ шийдвэрийн ойлгомжгүй, тодорхойгүй асуудал их байгааг хэлж байна. Хувь, хишиг олгох талаар УИХ-ын 39, 57 дугаар тогтоол зөрүүтэй байгаагаас болж нэг сая төгрөгийг чухам ямар ж...
эдийн засаг
Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үнэндээ тус төв  үзвэр үзэх биш ажил хайж буй хүмүүсийн хөлд дарагдсан хэрэг. “Хаврын хөдөлмөрийн яармаг-2012”-ийн үеэр бэлэн ажлын байрны захиалга 12 мянгад хүрснийг албаны хүн дуулгав. Энэ тоо цаашлаад улам өснө гэж Хөдөлмөрийн төв биржийн ажи...
эдийн засаг
“Монголын үндэсний компанийн засаглалын бодлого” сэдэвт дугуй ширээний ярилцлага өнөөдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны хурлын танхимд болж байна. Бодлого боловсруулагчид, компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хүрээнд Компанийн засаглалын Монголын үндэсний бодлого, түүнийг амжилтта...
эдийн засаг
-3+1 буюу гурвалсан хэлэлцээрийн тухай танилцуулах хэвлэлийн бага хурал- FOTON MOTOR CO.LTD нь 1996 оны 8 сарын 28-нд байгуулагдсан. Фотон мотор компаний төв нь Бээжинд байрладаг ба хөрөнгө оруулалт нь 300.000.000 юань ба 40.000 ажилчинтай. 2011 онд 70.000 автомашин үйлдвэрлэж борлуулсан ба энэ үзүүлэлт нь дэлхийд нэгд...
эдийн засаг
Мэдээллийн технологийг иргэн бүрт хүргэх, бизнесийн салбарт илүү нэвтрүүлэхийг дэмжих зорилгоор “National ICT expo” үзэсгэлэн МҮХАҮТ-д өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 21-ныг хүртэл үргэлжлэх юм. Цахим орчин нь  үзэл бодлын чөлөөт индэр болохын сацуу бизнес эрхлэх, эдийн засгийн хөшүүрэг болж байна. Э...
эдийн засаг
Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 13-нд Төрийн ордонд болно. Түүгээр ард иргэдийн болоод төр засгийн анхаарлын төвд буй 100 мянган айлын орон сууцны эргэн тойрон дахь асуудлыг шийдвэрлэх юм байна. Энэ тухай зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. “Шинэ бүтээн байгуулалтын тулгам...
эдийн засаг
Барилгын салбартай холбоотой бүхий л мэдээлэл, мэдлэгийг нэг дороос хэрэглэгчдэд хүргэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга Экспо-2012” хаврын үзэсгэлэн яармаг дөрөвдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болох гэж байна. “Чанарыг эрхэмлэе” уриан дор болох энэхүү үзэсгэлэнг яармагт:   Шинэ о...
эдийн засаг
"Риа Новости" агентлагт өгүүлснээр ОХУ-д Хятадын орчин цагийн барилгын бүтээн байгуулалт өрнөхөд богино хугацаа үлдсэн аж. Манай хойд хөршийн бүс нутгийн хөгжлийн яамны мэдээлж байгаагаар 2011-2013 оны хооронд 200 сая хавтгай дөрвөлжин метр орон сууц тус улсад барихаар төлөвлөжээ. Хэрэглээний хэмжээг тооцон үзэх юм бол...
эдийн засаг
Экспортын хязгаарлалтын эсрэг олон улсын хэмжээнд өрнөсөн тэмцлийн дараа Хятадад “Газрын ховор элементийн нийгэмлэг”-ийг үүсгэн байгууллаа гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны удирдлагын дор үйл ажиллагаа явуулах уг нийгэмлэг нь стратегийн ач холбогдол бүхий түүхий эдийн салбарын хяна...
эдийн засаг
Б үгд найрамдах Э нэтхэг улс ын / БНЭУ / Онцгой татвар, гаалийн төв зөвлөлийн дарга С.К.Гоел, Х он г конг дахь гаалийн консул П.Н.Пандей тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны дөрөвдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Монгол У лсад албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалын үеэр х оёр улсын Гаалийн байгууллагын асуудлаар хамтран ажиллах...
эдийн засаг
Монголын үндэсний статистикийн хороо нийгэм, макро эдийн засгийн, эдийн засгийн бусад салбарын үзүүлэлтийг сар тутам гаргадаг билээ. Өнөөдөр энэ талаарх мэдээллийг танилцууллаа. Ингэхдээ он гарсаар эхний улирлын байдлаар гаргасан ажээ. Судалгаанаас үзэхэд хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхтай харьцуулахад 2,2 хувиар...
эдийн засаг
Үндэсний статистикийн хо­роо­ноос өчигдөр мэдээлэл хий­лээ. Үндэсний статис­ти­кийн хорооны ерөнхий менежер Б.Ган­­бат, МЭЗСГ-ын дарга Б.Ба­дамцэцэг болон Хүн ам орон сууц­ны тооллогын товчооны дарга Ж.Мөнх­бадар нар энэ сарын Монгол Улсын нийгэм эдийн засаг болон инфляци, бусад үзүүлэлтүүдийн талаар танилцууллаа. Мана...
эдийн засаг
УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Ард түмэн улстөрчдөөс өгсөн амлалтаа биелүүлэхийг шаардаж, ам асуух болов. Эрх баригчид ч иргэдэд эх орны хишиг хүртээнэ гэж амласнаа биелүүлэхээр яа­рав­чилж байна. Алд газрыг нь туулчихсан юм чинь төө газрыг нь туулахад юухан байх вэ. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд МАН, АН засгийн ...
эдийн засаг
Барилгын салбарын мэргэжлийн холбоод хүчээ нэгтгэн салбарын хөгжлийн үйл ажиллагаанд нэгдмэл бодлого зорилготойгоор ажилахаар “Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв”-ийг байгуулсан бөгөөд “100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн мэдээлэл сурталчилгааны чиг үүргийг ЗТБХБЯамтай байгуулсан гэрээний үндсэн дээр хариуцан аж...
эдийн засаг
“Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг иргэдэд эзэмшүүлэх талаар Засгийн газар өнөөдөр шийдвэр гаргажээ. Энэ талаар яг одоо Засгийн газрын хуралдааны танхимд мэдээлэл хийх гэж байна.
эдийн засаг
Boston Consulting Group (BCG) судалгааны агентлагаас Европын орнууд өрийн хямралаас гарахын тулд  5,1 их наяд евро хэрэгтэй гэсэн тооцоог хийсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Грекийн хямралд өгсөн тусламж болон бусад шийдвэр нь ЕХ-ны орнуудын эдийн засгийн асуудлыг бүрмөсөн шийдээгүй зөвхөн улс төрийн маневр хийсэ...
эдийн засаг
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иранаас газрын тос худалдан авагчдын эсрэг хориг арга хэмжээ авах болсныг мэдэгдлээ. Барак Обама мэдэгдэлдээ Ираны газрын тосонд хориг тавьснаар зах зээлд сөрөг үр дагавар үүсэхгүй. Учир нь дэлхийн зах зээлд газрын тосны хангалттай нөөц бий гэжээ. Дээрх хориг нь Ирантай газрын тосны худал...
эдийн засаг
Канадын Засгийн газар одоогийн мөнгөн тэмдэгтээ өөрчилж, дижитал хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Мөнгөн тэмдэгтийг орлох хуванцар чипийг өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан бөгөөд тун удахгүй зоосон мөнгийг дижитал болгох аж. Канадын “Роял минт” үйлдвэр “Минт чип” нэртэй дижитал мөнгөн тэмдэгтийг тун удахгүй гүйл...
эдийн засаг
“Орон сууцны үнийн өсөлтөд барилгын материалын үнэ нөлөөлөх боломжгүй” “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын нэг м/кв-ын үнэ хэт хөөсрөлттэй байна гэсэн мэдээллийн дагуу барилгын өртөгт Сангийн яам, Газрын харилцаа барилга, геодези зураг зүйн газар, Монголын барилгачдын холбоо, Гаалий...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр 2012 оны нэгдүгээр улиралд хийсэн шалгалтынхаа тухай мэдээлэл хийлээ. Ингэхдээ тус газар энэ хугацаанд 14 хяналт шалгалт, 5 судалгааны ажил хийж, зөрчил гаргасан аж ахуй нэгж, байгууллагуудад 23 сая 322.833 төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Хяналт шалгалтуудыг газ...
эдийн засаг
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржавтай ярилцлаа. -Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан улаанбуудайнхаа мөнгийг тариаланчид өнөөг хүртэл авч чадаагүй гэсэн яриа байна. Засгийн газраас олгохоор болсон урамшууллынхаа мөнгийг өгч дуусаагүй байгаа юм уу? -Засгийн газар тариаланчдад урам­шуу...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012 оны 04-р сарын 10-ны өдрийн/ үнэт цаасны 4194 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 42 ХК-ийн 160.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 296.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 28 ХК-ийн 239.9 мянган ширхэг хувьцааг 147.0 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 1...
эдийн засаг
Авлигатай тэмцэх олон улсын Transparency International (TI)-ийн удирдсан саяхны  нэгэн судалгаагаар Орос, Хятадын бизнесийн салбарынхан гаднын  оронд бизнес хийх үедээ хамгийн ихээр хахууль  өгдөг гэсэн дүгнэлт гарчээ. Нийт 28 орны 3000 гаруй бизнес  эрхлэгчдийн дунд явуулсан энэхүү судалгаанд манай урд, хойд хоёр хөрш...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ дахь айлчлалтай холбоотойгоор Германы төвийн барууны үзэлт баримтлалт Конрад Аденаурын сангаас Монгол-Германы 10 дахь удаагийн форумыг өнгөрсөн лхагва гаригт Берлин хотноо зохион явуулжээ. Форумаар хоёр орны төлөөлөгчид эхлэлийг нь дөнгөж тавьсан ашигт малтмалын салбар...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржид 2012 оны гуравдугаар сарын 26-30-ны хооронд таван удаагийн арилжаагаар 75 ХК-ийн 918.7 мянган ширхэг хувьцааг 798.4 сая төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 20875.51 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 867.45 нэгжээр буюу 3.9 хувиар буурсан байна. Индексийн сагсад багтах Таван толгой /11.8%/,...
эдийн засаг
АНУ-ын нөлөө бүхий хөрөнгө оруулагч Ж.Сорос "Spiegel" сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр Евро бүсийн хямралын эсрэг хэрэгжүүлж буй Германы Засгийн газрын бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна. -Германы Канцлер Ангела Меркелийг дэлхий нийт "Хатагтай Европ" хэмээн нэрлэж байна. Түүний нэр хүнд Германд ч ...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 82 дугаар тогтоолоор “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамрагдсан барилга, орон сууцны хоёр дахь ээлжийн жагсаалтыг баталсан билээ.  Хоёр дахь жагсаалтад багтсан барилгуудын тухайд нийслэлд Налайх, Багануур дүүргийн орон сууцны барилгыг нэмж, н...
эдийн засаг
Сүүлийн өдрүүдэд хэлбэлзэж байсан MSCI Asia Pacific Index буюу Ази Номхон далайн орнуудын хувьцааны индекс 2011 оноос хойш анх удаа улирлын турш дахь хамгийн өндөр үзүүлэлттэй хаалтаа хийлээ хэмээн Блүүмберг агентлаг мэдээллээ. Харин Японы иен гурван долоо хоногийн хугацаан дахь хамгийн өндөр ханшид хүрээд байгаа бол т...
эдийн засаг
“Геологи хайгуул-2012" геологчдын нэгдсэн хурал энэ сарын 29, 30-нд МҮЭСТО-нд боллоо. Чуулганы үеэр 800 гаруй геологич салбартаа тулгарч буй асуудлыг ярилцаж, шийдэх гарцын нь талаар санал бодлоо солипцсон байна. Тун удахгүй өөрчлөгдөх гэж байгаа Ашигт малтмалын тухай хуульд тусгах учиртай санаануудыг хурлын үеэр онцло...
эдийн засаг
Эдийн засгийн хорооны анхдугаар хамтарсан хуралдаан боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ХБНГУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд 2011 оны 10 дугаар сард Холбооны канцлер А.Меркелийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” Засгий...
эдийн засаг
Европын өрийн хямрал АНУ-ын эдийн засагт одоо хүртэл нөлөөлсөөр байна гэж Холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке лхагва гаригт Конгресст хэлсэн талаар ИТАР-ТАСС бичлээ. “Европ тивийн орнуудад эдийн засгийн байдал хэцүү хэвээр байна. Европын улсуудын тэргүүнүүд эдийн засгийн тогтвортой байдлыг удаан хугацаанд х...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр 09.30 цагт “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг татвараас чөлөөлөх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор төрөөс зээлийн хэмжээг нэмэгдүүлсний зэрэгцээ хугацааг нь уртгасан. Мөн барьцаа хөрөнгөгүй и...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн болсон нэгэн чухал арга хэмжээ 2012 оны 3 дугаар сарын 31-нд ХБНГУ-ын Дюсселдорф хотын Ландсберг шилтгээнд боллоо. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээний уулзалт, яриа хэлэлцээнүүдийн үер Ашигт малтмал олборлох, боловсруулах салбарт манай хоёр орон стратегийн түншлэл тогтоож байг...
эдийн засаг
Европын засаг төр хямралын эсрэг сангийнхаа хөрөнгийг 800 тэрбум евро болгон нэмэгдүүлэхээр тохиролцов. Өмнө нь эрх баригчид нэг их наяд евро бүрдүүлэх боломжийн талаар ярилцаж байсан ч Герман тэр хэмжээг санхүүгийн зах зээл тогтворжиж буй нөхцөлд арай хэтэрсэн тоо гэж үзлээ. Европ нэг их наядыг гаргах нь Олон улсын ва...
эдийн засаг
Бага, дунд орлоготой иргэ­дийг байртай болгохоор “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг гаргахаар шийдвэрлэсэн. Энэ сэдэв олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Гэхдээ анхных шигээ өндөр сэтгэгдэл тэдэнд төрүүлэхээ больсон бололтой, ирэх сонгуулийн шоу л...
эдийн засаг