news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд төмрийн хүдрийн хайгуулын лицензтэй Ferro Iron Ore Corp (TSX VENTURE:RRO) компани нэг сая ам.долларын санхүүжилт босгохын тулд хувьцаа гаргах гэж байна.  Тус компани Private placement буюу олон нийтэд биш өөрсдөө сонгосон, тодорхой тооны хөрөнгө оруулагчдад дөрвөн сая энгийн...
эдийн засаг
Монголын Засгийн газраас гаргасан 1,5 тэрбум ам.долларын бонд олон улсын зах зээлд өчигдөр амжилттай арилжигдсан тухай “Wall Street Journal” мэдээлсэн байна. Засгийн газрын бондын арилжааг  “Ашмор Инвестмент” гэх хөрөнгө оруулалтын зөвлөх компани хариуцаж буй юм. Энэхүү арилжааг хөрөнгийн зах зээлийн ахлах судлаач Жан ...
эдийн засаг
Монголын Засгийн газар ирэх дөрвөн жилд таван тэрбум ам.долларын бонд арилжаалж хөрөнгө босгох төлөвлөгөөнийхөө эхний хэсгийг буюу 1.5 тэрбум ам.долларыг шилжүүлж аваад байгаа билээ. Үүний дараа хоёр асуудал олны анхаарлыг хамгийн их татаж байна. Нэгдүгээрт, Чингис бондын хүү бага байж болох уу. Хоёрдугаарт, хөрөнгө ор...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 4,369 тоот арилжаагаар 20 компанийн 144 сая 819 мянга 575 төгрөгийн үнийн дүн бүхий 32,528 ширхэг хувьцаа арилжлаа. Эдгээр компаниас “Шарын гол” ХК, “Би Ди Сек” ХК-ийн хувьцаа хамгийн эрэлттэй байсан бол  Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17331.81 нэгж байсан...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газраас арилжаалсан 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хороо...
эдийн засаг
НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Эрчим хүчний яам хамтран  “Тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд хүртээх санаачилга”  хэлэлцүүлгийг өнөөдөр 09.00-13.00 цагийн хооронд “Чингис“ зочид буудалд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин...
эдийн засаг
“Дөрөвдүгээр цахилгаан станц” /ДЦС4/ хувьцаат компанийн суурилагдсан хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөх төслийн хүрээнд ОХУ-ын Уралын турбины заводоос уурын турбин худалдан авах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, ОХУ-аас м...
эдийн засаг
Монголын эрчим хүчний салбарын засаглах чадавхийг олон улсын аргачлалаар судлаад гурав буюу дунд гэдэг дүн өгсөн байна. Өнөөдөр Нээлттэй нийгэм форумд Монголын эрчим хүчний салбарын засаглах, зохион байгуулах чадварыг үнэлсэн судалгааны дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Нээлттэй нийгэм хүрээлэн, Дэлхийн нөөций...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас цахилгаан, дулааны үнэ нэмэх тухай Эрчим хүчний зохицуулах хорооны саналыг судалж үзээд, үнэ нэмэхгүйгээр зардал бууруулах арга зам хайх үүрэг өгчээ. “Хэрэглэгчдэд хүрэх үнийг нэмэх нь эцсийн арга биш. Өндөр үнэтэй тендер зарладаг явдлаа эргэж харах зэргээр үнэ нэм...
эдийн засаг
Монгол Улсын эрчим хүчний салбар аль төлөвлөгөөт эдийн засгийн үед байгуулсан хэдэн дулааны цахилгаан станцынхаа хүчээр өнөө хэр гал алдахгүй яваа ч менежментийн хувьд зах зээлийн нийгмийн алхаанаас нэгэнт хоцорчээ. Энэ салбарын өмнө өнөөдөр хөгжих үү, бахь байдгаараа хүлээсээр л байх уу гэсэн ноцтой асуудал тулгарч ба...
эдийн засаг
Эрчим хүчний яамнаас 2013 оныг Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жил болгон зарлаж байгаагаа мэдээллээ. Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжихийн хирээр эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж 2012-2013 оны өвлийн хүлээгдэж байгаа ачааллаар Төвийн эрчим хүчний системийн ачаалал 880-890 МВт хүрэх магадлалтай байгаа юм. Эрчим ...
эдийн засаг
УИХ-ын  гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр Өмнөговь аймаг Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож говийн бүсийн хэрэглэгчид найдвартай цах...
эдийн засаг
Тавдугаар цахилгаан станцыг барьж эхлэх тухай яриа арав гаруй жилийн өмнө сонсогдсон ч өнөө хэр нь ажил хэрэг болсонгүй. Үе үеийн Засгийн газрынхны сайхан яриагаар энэхүү станц зөвхөн цаасан дээр л босч сүндэрлэснээс биш шав ч тавигдсангүй. Уг нь энд тэнд шав тавихдаа гаргууд эрх баригч нарт станцын шав юу л байв гэж.....
эдийн засаг
Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзжээ. Элчид сайд “ДЦС-4” компанид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Үр ашгийг дээшлүүлэх төслийн явцын талаар болон, тус улсын компани оролцож буй Улаанбаатарын дулааны V цахилгаан станцын талаар ...
эдийн засаг
Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтад оролцлоо. Эл уулзалтын үеэр сайд М.Сономпил эрчим хүчний салбарт өнөө жил ямар ажил хийхээр төлөвлөсөн тухайгаа танилцууллаа. Харин цахим уулзалтаар дамжуулан хандсан иргэдийн хувьд энэ жил цахилгааны үнийг нэмэх эсэх тухай асуудлыг илүүтэй тавь...
эдийн засаг
Эрчим хүчний сайд М.Сономпил шадар туслахуудын хамт сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Гадаад харилцааны яаманд болсон урьд урьдын уулзалтаас хамгийн намжуу, зөөлөн уур амьгалд өрнөсөн уулзалтын эхэнд сайд салбарынхаа ойрын болоод хэтийн төлөвийг танилцуулав. Түүний тодорхойлсноор эрчим хүчнийхэн ойрын хэдэн жилдээ байгаа х...
эдийн засаг
ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2013 оны зургадугаар сарын 13-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв болон яамны газар, хэлтсийн дарга нар, нүүрсний уурхай, цахилгаан станц, цахилгаан дулааны дамжуулах компаний удирдлагууд оролцож 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлы...
эдийн засаг
Ажил хайгч, ажил олгогч хоёрыг холбох үзэсгэлэн яармаг болох гэж байна. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Монголын оюутны холбооноос санаачлан “JOB FAIR-2013” –ажлын байрны үзэсгэлэн яармагийг зургадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Чингис хаан зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн яар...
эдийн засаг
Австрийн Венна хотноо өнгөрсөн долоо хоногт “Эрчим хүчний форум 2013” олон улсын хурал боллоо. Уг хуралд НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагын дарга Канде Юмкеллагын урилгаар Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрчим хүний яамны...
эдийн засаг
Эрчим хүч хэн бүхний амин чухал хэрэглээ гэдэгтэй хэн ч маргахгүй. Хоол хувцсыг анхдагч гэж тодорхойлдог бол түүний дараа эрчим хүч орох нь гарцаагүй. Хэрэвзээ эрчим хүчний үйлдвэрлэл зогсвол би үүнийг бичиж, та уншиж магадлахгүй. Тиймээс ч эрчим хүчний салбар улс орны тэргүүлэх салбар байсаар ирсэн, байх ч болно. Гэвч...
эдийн засаг
Зөвхөн нийслэл хотод л гэхэд 140 арьс ширний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хаягдал бохирдол ихтэйгээрээ алдартай эдгээр үйлдвэрийн хаягдлаас болж Туул гол их хэмжээгээр бохирдож байгааг олон хүн шүүмжилдэг. Тиймээс арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт өртөө рүү нүүлгэн шилжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг гарга...
эдийн засаг
ХХААХҮЯ-наас Улаанбаатар хот болон орон нутагт 2012-2013 оны хооронд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хөдөө аж ахуйн үйлдвэрүүд барихаар болжээ. Тухайлбал, энэ хугацаанд мах боловсруулах 12 үйлдвэрийг 78 сая ам.долларын хөрөнгөөр Дорнод, Дундговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алт...
эдийн засаг
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар өнгөрсөн жилээс эхлэн ажилгүй, эмзэг бүлгийн иргэдийг бүлгийн нэгдсэн зохион байгуулалтад оруулж, газар тариалан эрхлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. 2011 онд “Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр”-т 800 иргэнийг хамруулж,...
эдийн засаг
Өнгөрсөн баасан га­ри­гийн өглөө Монгол Ул­сын Ерөнхий сайд С.Бат­болд, ХХАААҮ-ийн сайд Т.Бадамжунай, холбог­дох албаны хүмүүсийг дагуу­лан Сэлэнгийн Баруун­харааг зорилоо. Ерөнхий сайдын ярих нь “Одоо сонгуулийн наана газар тариалангийнхаа бүс нут­гуудаар явж амжихгүй юм шиг байна. Гэтэл та­риа­лалтын ид үе байдаг. Гэ...
эдийн засаг
Монгол Улсын ХХААХҮЯ-ны дэд сайд П.Баянмөнх Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хироко Наканотой Токио хотноо уулзаж, хоёр талын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр дэд сайд П.Баянмөнх хүнд хэцүү үед байнга тусалж ирсэн Яп...
эдийн засаг
Энэ сарын 8-наас газар тариалангийн ажил эхэлсэн байна. Тариалалтын нөр их ажлын үеэр цаг агаар сэрүүсч байна.  Цаг агаарын энэхүү цочир хүйтрэлт газар тариалангийн ажил хэр саад бэрхшээл  учруулж буй талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Г.Одонхүүгээс тодруулсан юм. -Тариалалтын ажил хэдэн хув...
эдийн засаг
Монголын Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулдаг хөдөө аж ахуйн тооллого, түүвэр судалгаа өнөөдрөөс эхэллээ. Монгол Улсын Статистикийн тухай хууль болон Засгийн газрын 137 тоот тогтоолын дагуу зохион байгуулдаг уг судалгаа ирэх зургадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлд...
эдийн засаг
Тавдугаар сарын 25-нд эхэлсэн хөдөө аж ахуйн тооллогын ажил одоогийн байдлаар 85 хувьтай байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Тооллого эцсийн байдлаар 15-нд дуусгавар болно. Гэхдээ тооллогын ажлыг 5-нд дуусгаж, үлдсэн хугацаанд дахин нягтлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тооллогод одоогийн байдлаар ...
эдийн засаг
Монгол Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн тооллогыг өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн билээ. Тэгвэл уг тооллого өнөөдөр дуусч байгаа аж. Мал аж ахуйн хувьд малын 2011 оны тооллогоор тоологдсон малтай өрхийн 33.0 хувийг түүврийн аргаар сонгон авч мал аж ахуйн тооллогод хамруулсан байна. Манай улс ХАА-н тооллогы...
эдийн засаг
Хаврын тариалалт эхлэх хугацаа ойртжээ. Энэ хаврын хувьд урьдчилсан байдлаар 330.0 орчим мянган га-д үр тариа, тэр дотроо 320.0 орчим мянган га-д улаан буудай тарих тооцоо судалгаа гарсан байна. Мөн 18.0 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалж, 15.0 орчим мянган га-д төмс, 140.0 мянган га-д хүнсний ногоо ...
эдийн засаг
Ирэх сард тариаланчдын улсын зөвлөлгөөн болж, хаврын тариалалтынхаа талаар хэлэлцэх юм байна. Тиймээс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Техник технологийн хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа. -Газар тариалангийн ажил эхлэхэд сарын хуга­цаа үлдлээ. Тариа­лан­чид тариа­лал­тандаа хэр бэлт...
эдийн засаг
Хөдөөд нялх төлийн дуу ид цангинаж байна. Малчид нялх төлөө хүлээн авах их ажилд дарагдаад байгаа. Хэдийгээр хахир өвлийг малчид өнөтэй сайхан давсан ч хаврын хавсаргатай өдрүүд шинэ төл хүлээн авах ажилд ихээхэн бэрхшээл учруулдаг. Хавар хамгийн эгзэгтэй, хамгийн тогтворгүй улирал байдаг. Мал төллөлтийн байдал ямар ба...
эдийн засаг
Тэмээ, хонины ноосыг түүхий эд болгон ашиглаж үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэрүүд түүхий эдийн гачаалалд орсноос болж бүтээгдэхүүнийх нь гарц муудах тохиолдол их тохоилддог байсан. Нөгөөтэйгүүр малчид хэдэн төгрөгний ахиуг нь харж хятадуудад ноосоо тушаадаг байдлаас болж Мон­гол үйлдвэрлэгчид хаалгаа ба­ри­хад хүрээд байгаа...
эдийн засаг
МХХААХҮЯ, ХХАА-н бүтээгдэхүүний маркетинг брэндийг хөгжүүлэх төсөл, Монголын ноос ноолуурын холбоо хамтран Худалдааны брэндийн тэмдгийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр “Монголын нууц товчоо” ресторанд зохион байгууллаа. Энэ үеэр 70 гаруй компанийн төлөөлөл оролцож, дэлхийд Монголын таних тэмдэг бүхий лого, нэршлийг бий б...
эдийн засаг
Энэ сарын 8-наас хаврын тариалалтын ажил эхэлсэн билээ. Сүүлийн өдрүүдэд цаг агаар огцом сэрүүсч байгаа ч тариалалтад төдийлөн хүндрэл учруулаагүй бөгөөд одоогоор тариалалт 50 орчим хувьтай явж байгаа талаар албаны эх сурвалж мэдэгджээ. Манай улс энэ жилийн хувьд 318 мянган га талбайд улаан буудай,15 мянган га талбайд ...
эдийн засаг
Энэ сарын 12-нд Дархан-Уул аймагт тариаланчдын улсын зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр тариалан эрхлэлтийн технологийн зөвлөмж боловсруулж гаргах юм байна. Энэ жилийн тариалалт ирэх сарын дундуур эхэлнэ. Тариалалтад зориулж 318 мянган га талбайд тариалан эрхлэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа аж. Өмнөх жилийн ургац сайн бай...
эдийн засаг
Улсын хэмжээнд есдүгээр сарын 1-ний байдлаар 17.6 мянган тонн төмс 17.6 мянган тонн төмс, 15.4 мянган тонн хүнсний ногоо хурааж, 332.2 мянган тонн өвс хадлан, 4.6 мянган гар тэжээл бэлтгэсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад, төмс 687 мянган тонн 4.1 хувиар, хүнсн...
эдийн засаг
“Халх гол” төсөл болон баруун бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Сайд Т.Бадамжунайн танилцуулгаас үзвэл Халх голын сав газарт газар тариалан, эрчимжсэн...
эдийн засаг
“Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан, “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ хийж, цаашид баримтлах бодлого, арга хэмжээний саналын ха...
эдийн засаг
Хаврын тариалалтын удалгүй эхлэх гэж буй энэ үед үр, шатахуун, болон сэлбэг хэрэгслийн нөөцийг бэлтгэх бэлтгэл ажлуудыг хийж байгаа тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байна. Энэ жил  хаврын тариалалтаар улсын хэмжээнд үр тариаг 330 мянган га талбайд, төмс 15 мянга орчим га талбайд, хүнсний ног...
эдийн засаг
Хөдөөгүүр сонин юу байгаа бол. Салбарын яамныхнаас энэ асуултад доорх хариултыг өгч байна. Хөдөөд нялх төлийн дуу ид цангинаж буй. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээгээр энэ жил Монгол Улс 15 сая толгой төл хүлээн авна гэсэн тооцоог гаргажээ. Улсын хэмжээнд малчид шинэ төлийнхөө 70 гаруй хувийг хү...
эдийн засаг
Азийн хөгжлийн банкны  ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гэж буй “Уур амьсгалд зохицсон хөдөөгийн амьжиргаа төсөл”-ийн хэлэлцээнд  Сангийн сайд Д.Хаянхярваа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт М. Шоэллхаммэр н...
эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалт эд өрнөж буй бөгөөд есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгаар бороо орсоны улмаас хураалтын ажил түр саатаж, өчигдрөөс хэвийн үргэлжилж эхэлсэн байна. Ийнхүү ургац хураалтын ажлыг газрын хөрс цочир хүйтрэхээс өмнө яаралтай дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаар албаныха онцолж б...
эдийн засаг
Энэ хавар улсын хэмжээнд 330 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөөд байгаа тухай сайд Т.Бадамжунай Засгийн газрын өчигдрийн /V.09/ хуралдааны үеэр танилцууллаа. Үүнээс 320 мянга га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалах юм. Эн...
эдийн засаг
“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” ЗГ-ын 2011 оны 221 дүгээр тогтоолын журмын дагуу 2012 онд Хонины ноос, тэмээний ноос бэлтгэн авах аж ахуй нэгж, материал хүлээн авч нэгтгэх сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжил...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 3/ 4,482 тоот арилжаагаар 19 компанийн нийт 52,573,321 төгрөгийн 15,638 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын бонд болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13,868.16 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 32.32 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 71 хэлцэл хийжэ...
эдийн засаг
“Planet first” уриан дор байгаль орчинд ээлтэй бизнест залуусыг уриалан дуудах зорилготой “Экопренер” арга хэмжээ өнөөдрөөс эхлээд энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх гэж байна. Энэ дагуу өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд “Экопренер” буюу байгаль орчинд ээлтэй бизнесийг хөгжүүлэхийн төлөөх уралдааны нээлт болон экологийн ...
эдийн засаг
Энэ оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 4600 тонн үрийн улаанбуудайг газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд худалдахаар болжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас буудайн борлуулалтын орлогоор энэ оны 12 дугаар сард багтаан үрийн улаанбуудайн нөөцийг нөхөн бүрдүүлэхийг Шадар сайд М.Энхболдод зөвшөөрө...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг 2011 оны зургадугаар сард баталжээ. Харин хуулийн хэрэгжилт энэ оны зургадугаар сараас эхэлж байгаа юм. Одоогоор бирж байгуулах тухай техник, эдийн засгийн үндэслэлийг судалж, зохицуулах зөвлөлийг байгуулсан байна. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий э...
эдийн засаг
Энэ оны зургадугаар сарын 15-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд зуншлага сайн, 50 гаруй хувьд дунд, 20 орчим хувь буюу Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Дундговийнх ихэнх хэсгээр, Хөвсгөл зэрэг аймгуудад муу байгаа талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байна. Зуншлага  дунд зэрэг байгаа э...
эдийн засаг
Улаанбаатар байтугай улс орон бүхлээрээ улс төрөөр бачуурч байгаа энэ үед харин сүү үйлдвэрлэгчид зөвлөлдөж үнээ мал ярьсан шиг өнжив. Тэд “Хамтдаа хөгжье” уриан дор төв суурин газрын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Санаачлагч нь Монголын хүнс, хөдөө аж ахуйн ассоциаци хэмээх байг...
эдийн засаг
Дэлхийн олон улс оронд хүнсний хомсдол нүүрлэж магадгүй байгаа юм. Учир нь зарим орнуудад үер ус нүүрлэснээс ургацаа их хэмжээгээр алдаж  эхлээд байгаа. Үүнээс болсон уу ямарч байсан Монголын дотоодын зах зээлд борлуулж буй гурилын үнэ бага зэрэг нэмэгдээд байгаа юм. Тиймээс энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдв...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар УИХ-ын тогтоолын дагуу 2011 оноос малчдад анх удаа ноосны урамшуулал олгож эхэлсэн. Энэ урамшуулалд ондоо багтаж 21 аймаг, нийслэлийн 236 сум, дүүргийн 41851 малчин хонь, тэмээний ноосоо үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлснээс 32977 малчин өрх ноосны урамшууллаа авчээ. Ноосоо тушаасан хэдий ч бичи...
эдийн засаг
Сүүлийн жилүүдэд манай улс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого барьж, багагүй хөрөнгө мөнгө зарах болсон. Үүний нэг жишээ малчид, тариаланчдад бага оврын трактор нийлүүлэх ажил. Малчдад 3000, тариалан эрхлэгчдэд 5000 ширхэг тракторыг 50 хувийн хөнгөлөлттэй олгох тушаалыг салбарын сайд нь гаргаж, Тариалан эрхлэлтийг дэмжих...
эдийн засаг
Тавантолгойн уурхайгаас олсон ашгаа иргэн бүрт хүртээх 1072 ширхэг хувьцаа хаачив, хувьцаагаа авмаар байна гэсэн нэхэл олны дунд бий. Тиймээс бид Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд “1072 хувьцааг хэзээнээс олгох вэ” гэсэн асуултыг тавилаа. Тэрбээр дараах хариултыг өгч байна. -Аль хэдийнэ өгчихсөн шүү дээ...
эдийн засаг
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвийн санхүүгийн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон ОХУ-ын ХАА-н төвийн Санхүүгийн байгууллагын удирдах газрын төлөөлөгч нар өнөөдөр ХХАА...
эдийн засаг
Монголын ХХААХХҮЯ БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр 8000 трактор оруулж ирэхээр болсон билээ. Тиймээс трактор авах гэсэн тариаланчид хөдөө, орон нутгаас нийслэлд ирж, ХХААХҮЯ-ны байрны гадна хэд хоногийн өмнөөс дугаарлан зогсох болсон юм. БНХАУ-аас ийнхүү жижиг оврын трактор оруулж ирж байгаа нь тариалан эрхлэгчдийг төрөө...
эдийн засаг
”Монгол-Сибирийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг” сэдэвт уулзалт өчигдөр ХХААХҮЯ-нд боллоо. Уг уулзалтаар ХХААХҮЯ-ны Ургамал хамгааллын хүрээлэн ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвтэй хөдөө аж ахуйн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар болсон байна. Энэ үеэр тус хүрээлэнгийн захи...
эдийн засаг
Бороо хур элбэгтэй байгаа энэ зуны турш үер усны аюулаас болгоомжлохыг албаныхан сануулсаар байгаа билээ. Ойрын өдрүүдэд орсон усархаг бороонд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 45 га тариалангийн талбай өртөж сүйджээ. Тус тариалангийн талбай нь 48 айлынх бөгөөд орон нутгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг хангадаг байсан аж. Х...
эдийн засаг
Энэ жил 490 мянган тонн үр тариа, 310 мянган тонн төмс, хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээл хураахаар төлөвлөөд байгаа тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байгаа. Одоогоор төмс, хүнсний ногооны ургац хураалт эхэлсэн бол үр тарианы ургац хураалт 10-15 хоногоор хойшлох төлөвтэй байгаа гэнэ. Энэ талаар Үй...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль энэ оны зургадугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Шинэхэн хуулийн хэрэгжилт хэрхэн явж байгааг сонирхохоор Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Мөнбаттай уулзлаа. -Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн...
эдийн засаг
Монголын анхны атарчдын анхдугаар уулзалт өнөөдөр 11.00 цагаас Сүхбаатарын талбайд болох ажээ. Монголд газар тариаланг анхлан бий болгоход гар бие оролцож явсан 70 гаруй өндөр настан энэхүү уулзалтад ирэх бөгөөд трактор, анжис зэргийг анх харж, уринш бэлдэж байсан дурсамжаасаа дэлгэх аж.
эдийн засаг
Энэ оны ургацын урьдчилсан дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын хуралдаанд өчигдөр танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангаж, ургац хураалтыг технологийн дагуу богино хугацаанд хийж дуусгахыг салбарын сайдад даалгасан байна. Ургац тээвэрлэх зам, гүүрийн засварыг шуурхайлж, эрчим хү...
эдийн засаг
Х.Баттулга сайд амралтын өдрүүдээр тариалангийн бүс нутагт ажиллалаа Шинэ Засгийн газрын ажил эхлээд удаагүй байна. Өнгөрсөн бямба гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад анхны томилолт өгч, шаргалтсан их тариан талбайн зүгт “илгээв”. Бямба гаригийн үдээс хойш Дархан-Уул, Сэ...
эдийн засаг
“Скай” их дэлгүүрийн баруун талд Шинэ ногооны үзэсгэлэн яармаг энэ сарын дундуур нээгдсэн билээ. Нийслэлчүүд хүнсний ногооны хэрэгцээгээ намар дөхөх цагаар ийнхүү цуглуулдаг уламжлал ёсоор, үзэсгэлэн яармаг олны хөлд дарагдаж байна. Учир нь тэнд эх орны хөрсөн дээр тарьж, ургуулсан шинэ ногоогоороо алдартай Сэлэнгийн н...
эдийн засаг
Монгол Улс энэ жил 18-19 мянган тонн ноос хураан авах төлөвлөгөөтэйгээс одоогийн байдлаар уг ажил 60-70 хувьтай буюу 12 мянган тонныг татаж аваад байгаа талаар Мал хамгаалах сангаас мэдээлж байна. Энэхүү бэлтгэсэн ноосны 80-90 хувийг дотоодын үндэсний үйлдвэрүүд авах гэнэ. Малчид ноосны урамшууллаа “Хүний хөгжил сан”-г...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ирэх хавар иргэдийн хэрэгцээнд зориулж 16 мянган тонн мах бэлтгэн нөөцөлж, худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Мөн нөөцийн махны урамшуулалд шаардлагатай 16 тэрбум төгрөгийг ирэх оны орон нутгийн төсөвт тусгахаар болсон байна....
эдийн засаг
Монголын худалдаа, хөгжлийн банкнаас санаачлан  Голландын хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци , Монголын банкны холбоо, Банк, санхүүгийн академиас хамтран Монгол Улсад ногоон хөгжлийг дэмжих тогтвортой санхүүжилтийн форумыг зохион байгуулж байна. Тавдугаар сарын 13-ны өдөр эхэлсэн эл форумаар тогтвортой хөгж...
эдийн засаг
Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил ажлаа хүлээн аваад цахилгаан станцуудын бэлэн байдлыг хангаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллах үүргийг нэн түрүүнд өгөөд байна. Хүйтний улирал хаяанд ирсэн энэ үед зарим аймгийн цахилгаан станцын доголдолтой холбоотой хөрөнгө санхүүгийн асуудлы...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал аж ахуйн хүрээлэн хамтран “Бэлчээр ашиглалтыг сайжруулах арга зам” олон улсын эрдэм  шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд өнөөдөр 10.00 цагаас эхлүүлсэн юм. Хурлаар өнөөдрийн туршид бэлчээрийн ашиглалтыг тодорхойлж, хэрхэн сайжруулах тухай хэлэл...
эдийн засаг
ҮХАА-н сайд Х.Баттулга Хөдөө аж ахуйн их сургуулийн нээлтэд оролцож, тус сургуулиар өчигдөр зочилжээ. 2012-2013 оны хичээлийн жилд тус сургуулийнбүрэлдэхүүний 10 сургууль, харъяа тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, 10 гаруй үйлдвэрлэлийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1500 гаруй эрдэмтэн багш, эрдэм ши...
эдийн засаг
Дэлхийн банкны Монгол дахь салбарын байгаль орчны үнэлгээний зөвлөх Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулжээ. Үүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Мал аж ахуйн маркетинг сайжруулах төслийг хэрэгжүүлэх нэгж болон түүний хамтран ажиллагч талуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулсан байна. Энэхүү ...
эдийн засаг
Хэнтий аймгийн Галшир суманд малын галзуу өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан.  Хязгаарлалтын дэглэмийн хугацаанд нэмж өвчлөл гараагүй  учир буюу аравдугаар сарын 1-нээс эхлэн хорио цээрийн дэглэмийг цуцлахаар болжээ. Харин Хэнтий аймгийн Батноров суманд гарсан галзуу өвчин,  Хөвсгөл аймгийн  Цагаан-Уу...
эдийн засаг
"Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2012" үзэсгэлэн худалдаа  өнөөдөр "Мишээл экспо" төвд өнөөдөр нээгдэж байна. Үзэсгэлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 34 ноос ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  аж ахуй нэгж оролцож байна. Үзэсгэлэн, яармагийг Үйлдвэрлэл эрхлэгчдийн хоёрдугаар чуулган...
эдийн засаг
Намрын налгар шар өдрүүд хоног хоногоор хумигдсаар л. Ус цаг уурын хүрээлэнгээс ирэх өдрүүдэд цаг агаар сэрүүсч, уулархаг газраараа нойтон цас орж магадгүй гэсэн мэдээлэл өгч буй. Гэтэл ургац хураалт улсын хэмжээнд 30 хувьд ч хүрэхгүй байгаа  бөгөөд цаг агаарын гэнэтийн хүйтрэлээс болж цасан даруулчих вий гэсэн эмзэглэ...
эдийн засаг
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг Төв банкаар дамжуулан цахим орчинд гүйцэтгэхээр болсон тухай албаныхан мэдээллээ. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага, гадны хөрөнгө оруулагчид хоёрдогч зах зээлээс Засгийн газрын үнэт цаасыг худалдах, худалдан авах боломжтой болж буй ажээ. Уг арилжааг хий...
эдийн засаг
Улсын хэмжээнд энэ жил ургацын урьдчилсан тооцоогоор 481.0 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн  тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоожээ. Тэгвэл, аравдугаар сарын 29-ний байдлаар у...
эдийн засаг
“Бэлчээр ашиглалтыг сайжруулах арга зам” олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд өнөөдөр 10.00 цагаас эхэллээ. Хуралд ОХУ, БНХАУ, Япон улсын мэргэжилтнүүд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдах ажилтнууд оролцох юм байна. Монгол Улсыг дэлхийд таниулах салбар нь уур...
эдийн засаг
Жилдээ хөдөө аж ахуйн гол нэрийн 1.1 тэрбум орчим ам.долларын түүхий эд бэлтгэдэг мөртлөө түүхий эдээр гачигдаж байна гэдэг улс бол Монгол. Хүнээсээ 20 дахин их мал сүрэгтэй мөртлөө хоногийн хоолны махаар тасарч, дэлхийн хамгийн өндөр үнэтэй улсын жишигтэй үнэ нь зэрэгцэж яваагаа монголчууд байнга л ярьдаг, шүүмжилдэг....
эдийн засаг
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд “КОЙКА” байгууллагын нэг сая ам.долларын санхүүжилтээр “Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналтын лабораторийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх баримт бичигт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гү...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газраас Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилсөнтэй холбогдуулан өнөөдөр бирж байгуулах явц, ерөнхий зохицуулалтын талаар албаныхан ярилцлаа. Биржийн тухай хууль 2011 онд батлагдаж, энэ оны зунаас бэлтгэлийн ажлуудыг хийж байгаа. Тэгвэл 2013 о...
эдийн засаг
Ноосны урамшууллаар энэ жил 14700 тонн ноосонд  29.4 тэрбум төгрөгийг 103 мянган малчин, мал бүхий этгээдийн дансанд шилжүүлсэн тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, энэ жилийн ноосны урамшууллыг авах ёстой байсан малчид урамшууллаа авсан юм байна. Монгол Улсын Засгийн газраас 2011 оноос ноосо...
эдийн засаг
Хүнсний тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн онд баталсантай холбогдуулан зарим журмуудыг батлах шаардлагатай болсон тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Тодруулбал, энэ хүрээнд хүлээлт үүсгээд байсан мал, сүүний урамшууллыг тогтоох талаар авч үзэх болсон байна. Ингэхдээ Гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл мал...
эдийн засаг
Монгол Улсын хэмжээгээр арьс, ширний үйлдвэрийн салбарт том, жижиг нийлсэн 35 боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 178 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. Жилд бод, бог малын нийт 10,3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс 25,8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулдаг. Үлдсэн 74,2 хувь нь түүхий...
эдийн засаг
Дотооддоо тариалсан ургацын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн онд л гэхэд улсын хэмжээнд 479.3 мянган тонн үр тариа, 245.9 мянган тонн төмс, 98.9 мянган тонн хүнсний ногоо хураан авсан. Энэ нь өмнөх оныхоос 7.5-22 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч хураасан тариа, ногоогоо чанарыг нь алдагдуулахгүй хадгалах нь то...
эдийн засаг
Санхүүгийн Зохицуулах Хорооны өнөөдрийн хуралдаанаар “ХААН” буюу Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч брокерийн  тусгай зөвшөөрлийн түр журмыг баталжээ. Журам батлагдсантай холбоотойгоор хуулийн этгээдүүдээс “ХААН” бирж дээр арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийг тус хороонд хүлээн авч эхэлсэн аж. Эндээс  тус...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн туршилтын анхны арилжаа гуравдугаар сарын 18-нд болох бөгөөд үүнд оролцох брокерийн үйл ажиллагааны сургалт өнөөдөр 11.00 цагт “Бишрэлт” зочид буудалд болох ажээ. Үүгээр цахим арилжаанд хэрхэн оролцох талаарх мэдлэгийг олгох бөгөөд сонирхсон брокерийн компани болон ху...
эдийн засаг
Европын холбооны саммитад оролцогсод банкны нууцыг ил болгохын төлөө байр суурьтай байна. Германы канцлер Ангела Меркель шинэ шийдвэрийг татвараас зайлсхийгчидтэй хийх тэмцлийн чухал алхам гэлээ.   Европын холбооны гишүүн орнууд 2013 оны эцэс гэхэд бусад орнуудын хадгаламж эзэмшигчдийг нууцалсан банкны нууцаас бараг та...
эдийн засаг
Мал, сүүнд өгөх урамшууллын тухай эцсийн хэлэлцүүлгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, холбогдох агентлагууд, малчид, түүхий эд бэлтгэгчид зэрэг тал бүрийнхэн гуравдугаар сарын 2-нд хийхээр болжээ. Хэлэлцүүлгээр урамшууллын тухай нарийн авч үзэж ярилцаад ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулж, шийвдэрлүүлэх юм б...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржид брокерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн өргөдлийг Санхүүгийн зохицуулах хороонд авч байна. Биржийн анхны туршилтын арилжааг гуравдугаар сарын 18-нд ноолуурын гарц ихтэй гэдгээр нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад хийх бөгөөд эхний ээлжинд ямааны ноолуурыг...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газраас хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, тэр дундаа сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан малчдын хоршоог хөгжүүлэхийн ач тусыг сурталчлах, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох зорилго бүхий “Малчдын хоршоо-шинэ бодлого” улсын зөвлөгөөн Төрийн о...
эдийн засаг
Засгийн газраас нийслэлээс гадагш арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих төлөвлөгөө, тооцоог хамтран боловсруулж энд онд багтаан хуралдаанд оруулан танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийсл...
эдийн засаг
Мал сүүний урамшууллын журмыг ирэх бямба гарагийн Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцэх тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Одоогийн байдлаар журмыг холбогдох яамд, агентлаг, бизнес эрхлэгчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн төлөөллөөс багтсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд хэрэв Засгийн газрын...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн туршилтын арилжаа энэ сарын 18-нд ноолуурын гарц ихтэй гэдгээр нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт болно гэж байсан ч хэд хоногоор хойшлох болж байна. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалж, арилжаа анхны бүтээгдэхүүн болох ноолуурын гарц муу байгаа тухай зүүн аймгууд...
эдийн засаг
БХБЯ-наас орон сууц, барилга барихтай холбоотой бичиг баримт бүрдүүлэх ажлыг хялбарчилсан байна. Энэ талаар Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Барилга барих тусгай зөвшөөрлийн бичиг баримтын бүрдүүлэлт харьцангуй хялбар болсон гэх юм. Энэ талаар тодруулахгүй ...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол төмс” хөтөлбөрийн эцсийн шат хэрэгжиж байна. Хөтөлбөр гурван үе шатаас бүрдэх ба эхний шатанд буюу 2004-2007 онд үндэсний хэмжээнд сайн чанарын үр үйлдвэрлэж түгээх сүлжээ бий болгосон ажээ. Хоёрдугаар үе шат 2008-2011 онд үргэ...
эдийн засаг
Шинэ мянганы эхэн он жилүүдэд төрийн тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулж мандан бадрахаар зүтгэж байгаа бидний Монголчууд үндэсний эдийн засгаа босгох их үйлсэд ухаанаа уралдуулж, оюун бодлоо хөвчлөн, хөгжлийн шинэ гарцыг тодорхойлохоор зүтгэж байна. Үсрэнгүй хөгжлийн гарцыг зөв тодорхойлж чадвал хөгжлийн зөв бодло...
эдийн засаг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар өнөөдөр ноолуур болон ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Кашмер холдинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 700 гаруй ажилчин, албан хаагчидтай аж. Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэн ажил хайж байсан 22 хүнийг сургаж, мэргэшүүлэн а...
эдийн засаг
Канад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жерри Ритц өчигдөр /03.26/ тус улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга З.Энхболдод бараалхав. Тус улсын Парламентын ордонд болсон энэхүү уулзалтын үеэр Канад, Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож,...
эдийн засаг
АНУ-ын Холбооны нөөцийн банк бонд худалдан авч, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид найдвар тавих болжээ. Улмаар “Wall Street”-ийн индексүүд өчигдрийн байдлаар хаалтын ханшаа өндөр хийсэн байна. “Dow Jones” индекс 138.8 оноо буюу 0.91 хувиар өсч, 15318.23, “Stand...
эдийн засаг