news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /долдугаар сарын 3/ 4503 тоот арилжаагаар 13 компанийн нийт 22,993,795 төгрөгийн 4,652 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ тендерийн саналын болон багцын арилжаа хийлгүй энгийн арилжаа хийсэн байна. ТОП-20 индекс 14,393.76 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 20.74 нэгжээр буурсан үзүүл... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржээс Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран маргааш “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн танилцуулга” нээлттэй хурлыг “Кемпински” зочид буудалд байгуулах гэж байна. Тус хуралд илтгэгчид Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол гол зүйлүүдийг онцлон тэмдэглэж зохицуулалт хийг... | эдийн засаг |
Үндэслэлгүйгээр үнээ нэмж буй барилгын компаниудад арга хэмжээ авна Засгийн газраас барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Тэгвэл энэ үйл ажиллагаатай холбогдуулан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа гомдол ... | эдийн засаг |
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтын товыг гаргажээ. Дэлхийн худалдаа, санхүүгийн зах зээлд гишүүн орнуудаа идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлдэг Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтыг ир... | эдийн засаг |
Хөшгийн хөндийн ОУНБ-ын Монголын талын гүйцэтгэгч тодорчээ Хөшгийн хөндийд баригдах олон улсын шинэ нисэх онгоцны буудлын тендерт Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл ялж, Солонгосын “Самсунг” корпорацитай хамтарч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Тэгвэл Монголын талын гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын ... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс хувьцааны компаниудад хандан мэдэгдэл гаргажээ. Компанийн тухай хуулийн 75.8-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авна” хэмээн тусгасан байна... | эдийн засаг |
“Future mongolia-2013” бүх салбарын техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Буянт ухаа” спорт цогцолборт эхэллээ. Хоёр дахь жилдээ болж буй уг үзэсгэлэн яармаг зургадугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд гадаад, дотоодын 60 гаруй компани оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэж байна. Энэ үеэр 30... | эдийн засаг |
Фото: Albatross Aerial Perspective, File Израилийн байгалийн хийг гадаадад гаргах квотыг Нетаниягу тогтоож өгөв. Далайн эргийн эх газрын үргэлжлэл болох ёроолоос олборлох Израилийн байгалийн хийн 40 хувийг экспортод гаргах гэнэ. Дотоодын хэрэглээнд 540 тэрбум шоо метр хий үлдэх бөгөөд тэр нь 25 жил ашиглах нөөцийн хэм... | эдийн засаг |
Нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэл нь стратегийн өндөр ач холбогдолтой гэдгийг онцоллоо Нүүрс шингэрүүлэх технологийн хөгжил, тулгамдаж буй асуудал, түүнээс гарах арга замыг эрэлхийлэхийг зорьсон “Нүүрс шингэрүүлэх технологийг Монголд хөгжүүлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрлөө. Монголын Химич, Химийн Инжене... | эдийн засаг |
Ирэх долдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Монгол оронд дэлхийн шилдэг эдийн засагчид чуулах нь ээ. Эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө дэлхийн чихийг дэлдийлгэж буй улсын нийслэл Улаанбаатарт хөрөнгө оруулагч нар л голчлон ирдэг байсан бол энэ удаа хөрөнгө босгох “ноу хау”-г мэдэх жинхэнэ эзэд морилох гэнэ. Тус арга хэмжээг М... | эдийн засаг |
“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ, Оросын Евроазия болон Английн Ашмор групптэй “Шинэ төмөр зам” төсөлд хөрөнгө оруулалт хийх асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичиг зурлаа. Санамж бичиг зурахад Зам тээврийн сайд А.Гансүх, Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч бөгөөд Е... | эдийн засаг |
Оюутолгой зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхлэх ёслол хоёр дахь удаагаа хойшлов. Өмнө нь энэ сарын 14-нд бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлнэ гэж байснаа өнөөдөр болгож хойшлуулаад байсан ч энэ тов мөн л бүтэлгүйтлээ. Өнөөдөр ихэнх том мэдээллийн агентлагууд “Оюутолгой зэсийн баяжмалаа олборлож эхэлнэ” гэсэн мэдээл... | эдийн засаг |
Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэн болгонд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр олгосон хишиг хувийн 21 мянган төгрөгийн үлдэгдлийг олгож эхэлжээ. Нийтдээ 300 гаруй мянган иргэнд олгох ёстой 25,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зургадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Сангийн яам Төрийн сан руу шилжүүлжээ. 393,3 мянган иргэни... | эдийн засаг |
Монголбанк Засгийн газар хоёр хэсэг хугацаанд хамтарч ажиллалаа. Дөрвөн дэд хөтөлбөр боловсруулж гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж чадсан. Өмнөх жилүүдийн тавдугаар сарын инфялцитай харьцуулбал энэ жилийн тавдугаар сарын инфляци харьцангуй тогтвортой байсныг энд онцолъё. Эцсийн дүндээ энэ нь орон суу... | эдийн засаг |
Оюутолгой компани энэ сардаа багтаан зэсийн баяжмал гаргах байсан ч хойшилж өнөөдөр гаргах байсан билээ. Тэгвэл өнөөдөр болох байсан энэ ажлыг Засгийн газрын зүгээс хойшлуулах санал тавьсан байна. “Оюутолгой компанийн зүгээс баяжмал гаргах бүх бэлтгэл ажил хангагдсан. Монголын ард түмэнд энэ ажил ашиг тусаа үзүүлнэ” гэ... | эдийн засаг |
Мөнгө санхүүгийн гэхээсээ жирийн монгол айл тулганд галаа бадраах, гэмт хэрэг, гэр бүл салалт, агаар, хөрсний бохирдол, хот, хөдөөгийн ялгааны уг үндэс, учир шалтгааныг нь арилгаж өөрчлөх орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн гарааны 96 цагт юу болсон бэ? “Гараа сайн бол бариа сайн” учраас нүдээр харж, чихээр сон... | эдийн засаг |
“Оюутолгой” компани зэсийн баяжмалаа экспортод гаргахаар болж нээлтийг нь өнөөдөр хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан юм. Эл шалтгааныг тус компанийн зүгээс “Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа” хэмээн хэлсэн. Харин Уул уурхайн яамны зүгээс “Оюутолгой компани зэсийн баяжмалаа экспортлохоо хойшлуулсан нь За... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газраас барилга угсралтын ажил, орон сууцны зээлийг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны найман банктай хамтран иргэдэд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэнтэй холбогдуулан 06 дугаар сарын 17-21-ний өд... | эдийн засаг |
Улаанбаатар Хотын банкны Орон сууцны зээлийн төв энэ амралтын өдрүүдээр ажиллана Засгийн газраас хэрэгжүүлж буй Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Хотын банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох бэлтгэл ажлаа ханган, тус зээлэнд хамрагдах болон өмнөх зээлээ шилжүүлэх хүсэлтэй харилцагчдынхаа материалы... | эдийн засаг |
"Роснефтийн" Хятадын CNPC компанид нийлүүлэх хэдэн зуун сая тонн нефть 60 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Хятадын нефть, хийн CNPC компани энэ оны гуравдугаар сард «Роснефтьтай» нефть нийлүүлэх тунхаглалд гарын үзсээ зурсан байна. Уг гэрээний дагуу түүхий эдийг 25 жилий... | эдийн засаг |
“Нутгийн их бүтээн байгуулалтын ажилд оролцож, үеийн залуустай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байна. Анхандаа алс хязгаар хөдөөгийн сумыг дөрөвхөн сарын хугацаанд шинэчлэн барина гэдэгт үнэндээ итгээгүй. Харин одоо бүтээн байгуулалтынх нь ажилд гар бие оролцоод, ажлаа хугацаандаа дуусгахаар шаргуу ажиллах залуу... | эдийн засаг |
Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаат компаниуд хувь эзэмшигчдийн хурлаа хийж, тайлан, шийдвэрийг зургадугаар сарын 1-ний дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой юм байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус хороонд 151 хувьцаат компанийн удирдлага хувь нийлүүлэгчдийн хурлын материал, шийдвэрээ ирүүлээгүй ... | эдийн засаг |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулах чиглэлээр тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг асуудал хариуцсан сайд нарт өгсөн байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК Цогтцэций сум дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаа... | эдийн засаг |
Теа Цулукани. Фото: georgianpress.ru Гүржийн Засгийн газраас тус улсын банкуудад бүртгэлтэй Ираны хувь хүн, байгууллагын нийт 150 дансыг битүүмжилжээ. Энэ тухай Гүржийн Хууль зүйн сайд Теа Цулукиани мэдэгдсэн байна. Тегераны цөмийн амбицийн эсрэг хийж буй тэмцлийн хүрээнд Аятоллагийн дэглэмийн эсрэг хатуу хориг арга хэ... | эдийн засаг |
Эдийн засгийн зарим голлох салбарт өөрчлөлт орсон энэ үед Төв банк Мөнгөний бодлогын зөвлөлөө хуралдуулж буй бөгөөд өнөөдөр 13.00 цагт шийдвэрээ танилцуулах гэж байна. Зөвлөл зургадугаар сарын 20, 21-нд хуралдаж, гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн, “Чингис” бондын зарцуулалт, макро эдийн з... | эдийн засаг |
Төв банкнаас эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар буурууллаа. Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл гурван удаагийн хуралдаанаараа эдийн засгийн бодит секторыг дэмжихээр мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулснаар 10.5 хувь болж байгаа юм. Бодло... | эдийн засаг |
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл зургаадугаар сарын 20, 21, 24-нд гурвантаа хуралдсаны эцэст мөнгөний бодлогын хүүг 1,0 нэгж хувиар бууруулж 10,5 хувь болгох шийдвэр гаргажээ. Улсын төсөв зарлага орлоготойгоо уялдаж бага байгаа, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гарч, инфляци б... | эдийн засаг |
Мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн талаарх хүмүүсийн ойлголт тун тааруу. Хуучин цагт сурлага муутай хүүхдүүдийг шингээдэг газар мэтээр төсөөлж байсан нь одоо ч хэвээр. Тиймээс маргааш “Чингис” зочид буудлын хурлын танхимд “Мэргэжил, ур чадвар миний амжилт” сэдэвт хэвлэлийн бага хурал з... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох”, ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор заасан. Энэ дагуу “Ногоон соёл иргэншил” хө... | эдийн засаг |
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд тэргүүтэй ажлын хэсэг Баруун Австрали муж улсын ус хангамж, ариун цэврийн байгууламжтай танилцжээ. Австрали улс нь нуур байгуулах, хоолой татах ажлаар ихээхэн арга зүй, туршлага, технологийн нөөцтэй орон. Тийм ч учраас Баруун Австрали муж улсын Сайд Tэрри Рэдмэн манайхант... | эдийн засаг |
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Намайг энэ албан тушаал дээр байгаа цагт Монголд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа хэзээ ч 0 хувь болохгүй Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр шийдвэр гаргаж, мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулан 10.5 хувь болгосон билээ. Энэ тухай мэдээлсэн хэвлэлийн хур... | эдийн засаг |
Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын ахлах эдийн засагч Д.Баянзулаас дараах тодруулгыг авлаа. -Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 0 хувь болгож залуусыг дэмжиж болох тухай яриа гарсан. Энэ боломжтой юу? Монголбанк үүн дээр ямар тайлбар хэлэх вэ? -Монгол Улсад орон сууц... | эдийн засаг |
Төв банкнаас санхүүжүүлсэн ипотекийн зээлийг олгож эхэлсэн эхний тав хоногийн мэдээгээр иргэдээс 577.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт арилжааны банкуудад иржээ. Үүнээс 6121 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 171.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг найман... | эдийн засаг |
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын эдийн засгийн бүтцэд боловсон хүчний томоохон “солилцоо” хийв. Эльвира Набиуллинаг Төв банкны даргаар, Алексей Улюкаевыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар, Андрей Белоусовыг ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудал эрхэлсэн туслахаар тус тус томилсон байна. Эльвира Набиуллина ... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” сэдвийн дор сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг. Энэ удаагийн хэвлэлийн хурал маргааш 11.00 цагт зарлагдсан бөгөөд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган тэргүүтэй тус яамны газар, хэлтэс харьяалах агентлагийнхан оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхөөр болжээ. Үүнд Оюутолгой, Т... | эдийн засаг |
«Евразия финанс» гэх Халимагийн тэргүүн асан Кирсан Илюмжиновын хөрөнгө оруулалтын сан Монголын нутгаар бараг 2000 км-ийн төмөр зам тавих «Шинэ төмөр зам» (ШТЗ) төсөлд 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа тухай «Коммерсантъ» сонин 24-ний өдрийн дугаартаа өгүүлсэн байна. Кирсан Илюмжинов Фото: Кон... | эдийн засаг |
Их Британийн алдарт Vodafone компани Германы хамгийн том кабелын суваг болон холбооны компани болох Kabel Deutschland компанийг 7,7 тэрбум еврогоор худалдан авч буйгаа албан ёсоор зарлалаа. Тус компанийн нэг хувьцааг 87 еврогоор тооцон уг худалдааг хийжээ. Vodafone компани Германы кабелын компанийг худалдан авах хүсэлт... | эдийн засаг |
2011, 2012 онд малчдад ноосны урамшуулал олгох болсноор сүүлийн жилүүдэд үнэгүйдэн хаягдаж байсан ноос үнэтэй болж, үндэсний үйлдвэрүүд ч түүхий эдээр хангагдсан. Тэгвэл энэ жилээс эхлэн үндэсний үйлдвэрлэлд нийлүүлсэн арьс ширэнд ноосны нэгэн адил урамшуулал олгохоор болжээ. Малчин өрх бүр үйлдвэрлэгч байдаг ч үр шими... | эдийн засаг |
Эдийн засаг бага боловч сайжрах хандлага харагдаж байгаа тухай банкирууд ярих боллоо. Учир нь өчигдөр Төв банкнаас бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулснаар 10.5 хувьтай болж буй. Ийнхүү Төв банк мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж, мөнгөний нийлүүлэлтийг дэмжиж байгаа нь энэ ажээ. Эсрэгээрээ бодлогын хүүг нэмэх нь и... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль маргааш болох гэж байгаатай холбогдуулан Ашигт малтмалын газраас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн чиглэлийн дагуу сонгуулийн санал хураах өдөр орон даяар тэсэлгээний ажил хийхийг хориглосон байна. Мөн сонг... | эдийн засаг |
Үндэсний үйлдвэрлэлд нийлүүлсэн арьс, ширэнд урамшуулал олгохоор болжээ.Тодруулбал, сүүлийн хоёр жилд малчдад олгож буй ноосны урамшуулал үр дүнгээ өгсөн. Тиймээс энэ жилээс эхлэн арьс, ширэнд урамшуулал олгохоор болсон байна. Үүнтэй холбогдуулан ҮХААЯ “Арьс ширний холбоо”-той хамтран арьс шир хэрхэн худалдаж авах, ура... | эдийн засаг |
ҮХААЯ-ны мэргэжилтний хэлсэнчлэн малчин бол хамгийн эртний мэргэжил. Хүн төрөлхтөн зэрлэг амьдыг гаршуулан тэжээсэн үеэс малчдын түүх эхэлдэг ч өнөөг хүртэл малчдыг иргэн гэдэг ерөнхий харьяалалд багтааж иржээ. Монголчуудын малч ухаан олон мянган жилийн турш эцгээс хүүд, хүүгээс ачид өвлөгдөн ирсэн мэргэжил гэсэн шинэ... | эдийн засаг |
Хөг нийлүүлэн дуугарах төмөр, хөрөө, машины чимээ хаа сайгүй “эгшиглэсээр”. Их бүтээн байгуулалт эд өрнөж улс орон маань хөгжиж байгаа ч лифт уналаа, ус алдлаа, хүн дарагдлаа гэхчилэн хөгжил өөд тэмүүлэх иргэдийн хүсэлд дөнгө болох дуулиан, шуугиан үл тасрана. Эл дөнгийг мултлах эхний алхам нь шинжлэх ухаанд тулгуурла... | эдийн засаг |
Энэ жил улсын хэмжээнд 399.7 мянган га-д тариалалт хийж дуусчээ. Үүнээс 276 мянган га-д улаан буудай, 13.8 мянган га-д төмс, долоон мянган га-д хүнсний ногоо, 75.6 мянган га-д тосны ургамал, 9.3 мянган га-д тэжээлийн ургамал, жимс, жимсгэнэ 720 га-д тарьсан байна. Нийт тарилалт хийсэн талбайн 75.2 хувьд соёололт сайн... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан салбарын яамнаас бага оврын трактор нийлүүлж эхэлсэн. БНХАУ-ын зээлийн хүрээнд нийтдээ 8400 трактор оруулж ирснээс тал хувь нь малчид, тариаланчдын гарт хүрээд байгаа гэнэ. Өнгөрсөн онд нийлүүлэлтийн сүлжээгээ тодорхой болгоогүйгээс хэл ам дагуулж байсан таркторын нийлүүлэл... | эдийн засаг |
Бизнес эрхлэгчид Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаар дамжуулан тэдэнд тулгарч буй татварын асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж байна. Тодруулбал, Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 578 тоот Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги тооцох, ногдуулах журам нь зарим талаараа бизнес эрхлэгчдэд дарамт ... | эдийн засаг |
АНУ-ын Сенат зургадугаар сарын 25-ны мягмар гаригийн хуралдаанаар бизнесвумен Пенни Притцкерийг (Penny Pritzker) тус орны Худалдааны сайдаар томиллоо гэж Reuters мэдээлжээ. Барак Обама, Пенни Притцкер Фото: Saul Loeb / AFP Притцкерийн төлөө 97 сенатор санал өгч, нэг л эсрэг санал авчээ. Тэрбээр Худалдааны яамыг толгойл... | эдийн засаг |
Монголбанкнаас энэ оны тавдугаар сарын эцэс хүртэл банкуудын хадгаламжийн захын тойм гаргажээ. Тавдугаар сарын эцсийн байдлаарх нийт хадгаламж өмнөх сараас 9.4 хувь буюу 439.8 тэрбум төгрөг, жилийн өмнөхөөс 21.6 хувь буюу 914.1 тэрбум төгрөгөөр өсч, 5139.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гадаад валютын хадгаламжийн үлдэг... | эдийн засаг |
Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй найман гүрний лидерүүд энэ сар 18-нд татвараас зайлсхийх үйлдэлтэй тэмцэх хатуу байр суурьтай байхаа илэрхийлж, амлалтаа өгчээ. “G8”-ын уулзалтын хүрээнд “Lough Erne-ийн Тунхаглал” гаргасан бөгөөд энэхүү тунхаглал ёсоор татвараас зайлсхийх үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд татварын хо... | эдийн засаг |
“Тоёото”, “Microsoft” зэрэг дэлхийн брэндийн түүхийг бичилцэж буй бүтээгдэхүүний жагсаалтыг хятадууд тэргүүлнэ хэмээн Цагаан хэрмийн шинэ удирдагч “Ройтерс”-т ярьжээ. Барууны орнууд ялангуяа, Европын холбооны улсууд өр зээлэндээ баригдаж, тансаглалаас гудамжинд хонох хүртэлх хямралын эргүүлэгт яваа болохоор азийн экспо... | эдийн засаг |
Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж буйтай холбогдуулан бүх нийтээрээ амарч байгаа билээ. Үйлчилгээний газрууд энэ хүрээнд амрах бөгөөд зарим үйлчилгээний газрууд харилцан адилгүй цагийн хуваариар ажиллаж байна. Өнөөдөр ихэнх арилжааны банк амарч буй бол Голомт банкны Хүүхдийн 100 орчимд байрлах "Солонго", сансар хоро... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн салбарын өргөн цар хүрээтэй шинэчлэлийг Европын холбоо эхлүүлж байна. Энд гол анхаарлыг экологийн асуудалд чиглүүлсэн ба жижиг үйлдвэрүүд илүүтэй анхаарч байгаа ажээ. Европын холбооны Хөдөө аж ахуйг сайд нар салбарын шинэчлэлийн хэлбэр хэмжээний талаар тохиролцоонд хүрчээ. Тэдний тохиролцоо нь Европын па... | эдийн засаг |
Найман хувийн зээлээр орон сууцтай болох боломж нь бүрдээд байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гарсан шийдвэрээс үүдэн шоу хэмээн үзэх нэг нь байхад, бодит ажил хэрэг гэж үзэх хүмүүс ч бий. Чухамдаа аль нь ч байсан 2003 оноос хойш ярилцаж, хэлэлцсэн ажил бодит үйл хэрэг болж байгаа нь сайн хэрэг. Иргэдийн хувьд хүлэ... | эдийн засаг |
“МИАТ” ТӨҮК-ийн онгоцны нэг тонн шатахууны үнэ 237 ам.доллараар хямдарсан байна. Олон жилийн турш шатахуунд өндөр зардал төлж алдагдалд ордог байсан МИАТ компани өндөр зардал гаргадаг байсан зарим үйлчилгээнээс татгалзаж байгаа аж. Мөн “Аэромонголиа” компани энэ сарын 23-наас эхлэн Казахстан руу шууд нислэг үйлддэг б... | эдийн засаг |
“BBQ chicken” сүлжээ амжилттай нутагшсан “РОСС” үүлдрийн Монгол тахиагаар үйлчлэхээр боллоо. Ямагт шинийг эрэлхийлэгч, хэрэглэгчдийг эрүүл баталгаатай хүнсээр хангахыг зорилгоо болгон ажиллаж ирсэн “BBQ chicken” сүлжээ Монгол оронд амжилттай нутагшсан “Росс” үүлдрийн тахианы махаар үйлчлэхээр болжээ. Олны таашаалыг хүр... | эдийн засаг |
Хүн амын тооллогын олон улсын 26 дугаар бага хурал өнөөдөр “Блью скай” цамхагт эхэллээ. Монголд хоёр дахь удаа болж буй уг хурлыг Америк, Ази номхон далайн орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг Үндэсний статистикийн хороо, АНУ-ын Өрнө дорно төвтэй хамтран зохион байгуулж буй бөгөөд... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 27/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар Төв банк арилжааны банкуудад 8 сая ам.доллар, 71 сая юань тус тус худалдсан байна. Харин банкууд 150 сая ам.долларыг своп хэлцлээр худалдан авчээ. Гадаад валютын дуудлага худалдаа нь валюты... | эдийн засаг |
Наадмаар шинэ шөл уухыг хүсдэггүй монгол хүн цөөн. Тиймээс ч улсын баяр наадам дөхөөд ирэхээр монголчуудын гол хэрэгцээ болсон махны үнэ эрэлтээ дагаад нэмэгддэг талтай. Гэвч энэ жилийн хувьд үнэ нэмээгүй тогтвортой байна гэж мэргэжилтнүүд тайлбарлав. Харин зах дээр хонины махны үнэ өсөх биш бүр буурчээ. Өнгөрсөн амрал... | эдийн засаг |
Уул уурхай яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” хурлыг зохион байгуулж, цаг үеийн мэдээлэл хийдэг билээ. Ес дэх удаагийн хурал өнөөдөр 11.00 цагт Уул уурхайн яаманд болох бөгөөд хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон яамны хэлтсийн дарга нар, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын албаныхан оролцох юм байна. Хурлаа... | эдийн засаг |
Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөл болон улсын нэгдсэн... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Газрын тосны тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын их хуралд өргөн барилаа. Одоо мөрдөгдөж буй Газрын тосны тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль батлагдахаас нэг жилийн өмнө батлагдсан бөгөөд энэ хугацаанд дорвитой өөрчлөлт ороогүй ажээ. Тиймээс 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Засгий... | эдийн засаг |
“Татварын алба алданги тооцдог арилжааны банк шиг бизнесийн байгууллага биш” гэж МҮХАҮТ-аас гаргасан уриалгад онцолжээ. Хэдийгээр УИХ, Засгийн газрын зүгээс бизнесийн орчныг сайжруулах чиглэлд тодорхой зорилт тавьж зөвшөөрөл лицензийг багасгах, төрийн хүнд суртал, авлигыг бууруулах талаар санаачлагатай ажиллаж байгаа... | эдийн засаг |
Үг, үйлдэл бүхнийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож байсан хардлагууд ард хоцорч Төрийн тэргүүнээ сонгочихлоо. Одоо мөнгө ярьцгаая. Инфляци нэг оронтой тоонд орсон. Ипотекийн зээл олгож эхэллээ. Хадгаламжийн хэмжээ өмнөх жилийнхээс 20 гаруй хувиар өссөн. Мөнгөний бодлогын хүү нэг пунктээр буурав. Мэдээж мэдээлэл бү... | эдийн засаг |
Өнгөрсөн онд манай улс хүнсний ногооны 52 хувийг дотоодоосоо хангаж, үлдсэнийг импортоор авчээ. Хүнсний ногоо, үр тариаг нэмж тарих боломж байдаг ч хадгалах зоорь, агуулахгүйгээс тариаланч ногоочид багагүй хэмжээний хөрөнгөө “салхинд хийсгэх”-д хүрдэг. Өнөөдөр улсын хэмжээнд үр тариа хадгалах 110 мянган тонн хүчин чад... | эдийн засаг |
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээ Хөтөлбөр хэрэгжсэн эхний 8 хоногт: - Өмнө олгосон ипотекийн зээлээс 609.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 8712 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн ... | эдийн засаг |
ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНК РЕМИКОН ХК-НД 5 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ОЛГОЛОО Олон нийтийн нээлттэй компани болох бетон зуурмаг үйлдвэрлэгч Ремикон ХК үйл ажиллагааныхаа цар хүрээг 2 дахин нэмэгдүүлнэ Монгол улс дэлхийн эрчимтэй хөгжиж буй орнуудын нэг билээ. Монголд томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжиж барилгын сал... | эдийн засаг |
Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өмнөх онуудынхтай зэрэгцүүлэн харуулсан “Статистикийн эмхэтгэл 2012” номыг бэлтгэн гаргаад байна. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан статистикийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын нийтлэг стандарт, хэм хэмжээнд нийцүүлэн... | эдийн засаг |
Нийслэлийн “Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн” маргааш нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт 14 цагаас эхэлнэ. Зөвлөгөөнд нийслэлийн дагуур дүүрэг болон хот орчимд мал аж ахуй эрхлэгчид, фермерүүд,аж ахуйн нэгж, иргэд оролцох юм. Зөвлөгөөнөөр “Сүүний үхрийн эрчимжсэн загвар ферм байгуулах”, “Фермер эрхлэгчдий... | эдийн засаг |
Ази, Америк, Номхон далайн орнуудын Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн Хурал боллоо 2013.06.28 “Хүн амын тооллогын олон улсын 26-р бага хурал” Монгол Улсад хоёрдахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тус хурлын 2013 оны 06-р сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэрийг гаргаса... | эдийн засаг |
Үйлчлүүлэгч нартаа юанийг санал болгодог дэлхийн банкнуудын тоо хоёр жилийн дотор эрс өсөв. Тэдний тоо 2011 онд 900 байсан бол 2013 оны долдугаар сар гэхэд 10 мянга гаруй боллоо. Энэ тухай Германы Төв банкны (Deutsche Bundesbank) захиргааны зөвлөлийн гишүүн Йоахим Нагель (Joachim Nagel) Хятадын валютын олон улсын ирээд... | эдийн засаг |
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасалдсанаас болж иргэд их бага хэмжээгээр хохирдог. Албан байгууллага нь татан буугдсан, дампуурсан, цомхотголд өртсөн зэрэг олон шалтгаанаар иргэд ажилгүй болж, түүнээс шалтгаалан нийгмийн даатгал төлсөн хугацаа нь багасч, тэтгэвэр тэтгэмж нь ч авах ёстой хэмжээндээ хүрэхгүй ... | эдийн засаг |
Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарныхаас 0.1 хувиар буурсан бол долоон хоногийн өмнөхтэй харьцуулахад 0.5 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Махны үнийн хувьд, өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.5 хувь, адууны махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 0.6 хувиар буурсан байна. Харин до... | эдийн засаг |
Дэлхийн банкны тэргүүн Жим Ён Ким Фото: Jason Reed / Reuters Дэлхийн банк жил тутам гаргадаг чансаандаа Оросыг хүн амын нийт бүтээгдэхүүний ноогдлоор “дундаас дээгүүр” гэсэн ангиллаас ашгийн өндөр орлоготой орнуудын тоонд оруулжээ. Дээр дурьдагдсан хоёр ангиллаас гадна бага орлоготой мөн дундаас доош орлоготой гэсэн ни... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, брокерийн үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан 53 компани өнөөдрөөс эргэн ажиллахаар болсон байна. Тодруулбал, уг компаниудыг Хөрөнгийн биржээс шимтгэлийн хураамжаа төлөөгүй, алдагдалтай ажиллаж байна гэж үзэж эрхийг нь долдугаар сарын 1-нээс түтгэлзүүлсэн юм. Тэгвэл өчигдөр броке... | эдийн засаг |
Оны эхний таван сарын байдлаар Монгол Улсад гадаадаас оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1,2 тэрбум ам.доллар байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 700 сая ам.доллараар буурсан үзүүлэлт ажээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны эхний таван сард 1,9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон байжээ. Гадаадаас татсан хөрө... | эдийн засаг |
Монголын Залуучуудын холбоо, Хөдөлмөрийн яам хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн нээлтийг саяхан хийж, зуныхаа амралтаар хөдөө ажиллах сонирхолтой залууст ажлын үнэмлэх гардуулж өгсөн. Тэгвэл “Ажлын гараа” төслийн нээлт маргааш 12.00 цагт Сүхбаатарын талбайд болох аж. Дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд ... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /долдугаар сарын 4/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк 8 сая ам.доллар, 35 сая юань худалдсан байна. Харин своп хэлцлээр Төв банк арилжааны банкуудад 110.5 сая ам.долла... | эдийн засаг |
Энэ бол мэдээж 1911 он биш, 2011 оны тухай ярьж буй хэрэг. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 17 хувьд хүрсэн түүх дахин датагдах уу гэдэгт эдийн засагчид эргэлзэж байна. Бараг л үгүй дээ гэсэн хариу өгөх хүн олон байна. Харин иргэдийн хувьд тэрхүү 17 хувийн өсөлт яа гаад надад, миний амьдралд мэдрэгдэхгүй байна ... | эдийн засаг |
Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах зорилгоор ипотекийн зээл олгож эхлээд буй. Ипотекийн зээлийн хүрээнд банкууд өөрийн хөрөнгөөр өмнө нь иргэдэд зээл олгодог байсан бөгөөд 2003 оноос банкууд өөрсдийн хөрөнгөөр нийт 940 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл болгосон байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газар Герман улсын технологи ашиглан нүүрс шингэрүүлж бензин гаргах ажлыг эхлүүлж, хариуцсан төслийн нэгж байгуулахаар тогтлоо. ХБНГУ-ын Засгийн газраас эрдэс баялаг, уул уурхайн салбарын стратегийн бодлогын хүрээнд цөөн тооны оронтой стратегийн түншлэл байгуулахаар 2010 онд шийдвэрлэсэн ба Монгол ... | эдийн засаг |
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалт хийгдсэн 195 төсөл хөтөлбөр байгаа бөгөөд эдгээрт оролцож тендер ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд нийтлэг тохиолдож байгаа алдаа зөрчлүүдийг шүүж, санамж гаргалаа. Санамжид санхүүгийн чадавхийн үнэлгээ, ерөнхий нөхцөл магадлах, тендерийн бат... | эдийн засаг |
Өмнөд Солонгосын Samsung Electronics корпораци 2013 оны хоёрдугаар улиралд өөрийн түүхэнд байгаагүй үйлдвэрлэл ашигтай болж буйг удирдлага нь долдугаар сарын 5-нд зарласан тухай Agence France-Presse баасан гаригт мэдээлэв. Урьдчилсан дүнгээр, Самсунгийн үйлдвэрлэлийн ашиг нь 2013 оны хоёрдугаар улиралд өмнөх жилийн м... | эдийн засаг |
Төрийн орон сууцны корпораци байгуулна Төрийн орон сууцны корпораци (ТОСК) 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийг үүсгэн байгуулах Засгийн газрын шийдвэр өчигдөр гаргалаа. Ерөнхий сайдын шууд харьяанд ажиллах энэ байгууллага Шинэчлэлийн Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийнхөө хоёр дахь хэсгийг хэрэгжүүл... | эдийн засаг |
Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмнэ Монгол Улсын Хөгжлийн банкны Засгийн газрын хувь нийлүүлсэн хөрөнгийг 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгт хүргэн нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа. Цаашид шаардлагатай эх үүсвэрийг жил бүр улсын төсөвт тусгаж байх юм. Хөгжлийн... | эдийн засаг |
Бээжин хотноо Хятад ба Швейцарийн хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан байна. БНХАУ Европын эх газрын оронтой чөлөөт худалдааны тухай гэрээ байгуулсан анхны тохиолдол нь энэ боллоо. Хятадын Арилжааны сайд Гао Хучэн, Швейцарийн Эдийн засгийн холбооны газрын дарга Иоганн Шнайдер-Амман нар долдугаар сарын 6-ны өдри... | эдийн засаг |
Өмнө олгосон ипотекийн зээлээс 746.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 11042 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 314.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 143.7 тэрбум төгрөгийн орон с... | эдийн засаг |
Газрын тосны бүтээгдэхүүнийг зүүн, баруун хилийн боомтуудаар нэвтрүүлнэ Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспортлох шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа. Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутагт орших Т... | эдийн засаг |
Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулах, арьс, ширний үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахад Чингис бондын хөрөнгөөс санхүүжилт олгохоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахдаа бүтээгдэхүүн худал... | эдийн засаг |
Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн төв биржийн хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой залуу” хөтөлбөрийн хүрээнд “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрт ажиллах 40 гаруй залуус маргааш Дархан-Уул аймаг руу явах гэж байна. Тодруулбал, 40 гаруй залуусаас бүрдсэн гурван бригадыг ажилд нь үдэх арга хэмжээ маргааш ... | эдийн засаг |
Нүүрсний үнэ ойрын жилд нэмэгдэхгүй Монголын нүүрс богино хугацаанд үнэд орсон шигээ эргээд үнэгүйдэх нь үү гэсэн бараан таамаглалыг зарим эдийн засагчид дэвшүүлэх боллоо. Бидний экспортын ганц түнш бол БНХАУ учраас нүүрсний зах зээлийн өгсөх, уруудах нь худалдан авагч талаасаа бүрэн хамаарах нь мэдээж. Тухайлбал, 2011... | эдийн засаг |
Наян тэрбум төгрөгөөр тоглох аавын хүү байгаагүй тул төр эрсдлээ өөртөө авлаа -“Хадгаламж”-ийг Төрийн банкинд нэг ч төгрөгийн хохиролгүйгээр шилжүүлсэн нь хэнд таалагдахгүй байна вэ- “Хадгаламж” банкийг “алаад хаячихлаа, амийг нь тасалчихлаа” хэмээн халаглаж эхэллээ. Харин “Хадгаламж”-ийнхан Төрийн банкны мэдэлд шилжсэ... | эдийн засаг |
Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын Энхтайвныг хөгжүүлэх сан хамтран “Хятад Монголын найрамдлын тэтгэлэгт мэргэжлийн сургалтын төв” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн нээлтийн арга хэмжээ маргааш 10.00 цагт МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд үүнд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн... | эдийн засаг |
Засгийн газрын сайдууд даваа гариг бүр сэтгүүлчидтэй хийдэг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт боллоо. Энэ уулзалтаар Засгийн газрын хийж, гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын талаар хариуцаж буй сайд нар нээлттэй мэдээлэл өгдөг уламжлалтай. Хоёр дахь удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар зам засвар болон “Гудамж” төсл... | эдийн засаг |
Арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихийн тулд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд үндэсний үйлдвэрт арьс, ширээ тушаасны хариуд урамшуулал өгөхөөр болсон билээ. Ийнхүү үндэсний үйлдвэрт түүхий эдээ тушаасны хариуд нэг ширхэг бодын ширэнд 15 мянган төгрөг, богийн арьсанд 3000 төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас эн... | эдийн засаг |
Өмнө олгосон ипотекийн зээлээс 745.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 10704 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 305.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 134.4 тэрбум төгрөгийн орон с... | эдийн засаг |
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой ХХК-ийн байранд энэ цагт Оюутолгойн экспортын эхний шанг татах ёслол болж байна. Ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг болон албаны зарим хүмүүс уригдан очжээ. Өмнө нь хоёр ч удаах өдрий... | эдийн засаг |
Өмнө олгосон ипотекийн зээлээс 768.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 11497 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 327.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 152.1 тэрбум төгрөгийн орон с... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /долдугаар сарын 8/ 4,506 тоот арилжаагаар 27 компанийн 42,917,833 төгрөгийн 87,716 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ тендерийн саналын болон багцын арилжаа хийлгүй энгийн арилжаа хийсэн байна. ТОП-20 индекс14,402.96 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 14.55 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт ... | эдийн засаг |
Баруун Европоос анх Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон орнуудын нэг нь Австри улс бөгөөд энэ жил уг найрамдалт харилцааны 50 жилийн ой тохиож буй. Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд талуудын хамтын ажиллагааг сайжруулахаар олон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр ... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /долдугаар сарын 9/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бол Төв банк уг саналын дагуу 62.3 сая ам.доллар, 111 сая юань худалджээ. Харин своп хэлцлээр арилжааны банкуудад 68.7 сая ам.дол... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.