news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
АВТО ЗАМЫН СУУРИЙН ШИНЭ ДЭВШИЛТЭТ НАНО ТЕХНОЛОГИ МОНГОЛД НЭВТЭРЛЭЭ Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Манай эрс тэс уур амьсгалтай уудам дэлгэр нутагт бат бэх сайн автозамын сүлжээ зайлшгүй хэрэгтэй байгаа. Иймээс ч Засгийн газраас ойрын жилүүдэд аймгуудыг холбосон гол автозамуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа билээ....
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооны төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол долдугаар сарын 8-ны өдөр боллоо. Нийт 5 албан хаагч тангараг өргөснөөс МЭЗСГ-ын  мэргэжилтэн Р.Энх-Амгалан, С.Дуламсүрэн, Д.Янжинлхам, ХАНСГ-ын мэргэжилтэн Т.Жаргалсайхан, Л.Ундрал нар тангаргаа өргөлөө. Ч.БОЛ
эдийн засаг
Үндэсний бүтээн байгуулагч “Эко Констракшн” ХХКомпани Засгийн Газрын орон сууцны хөнгөлөлттэй зээлийг дэмжиж байна Орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан ипотекийн жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг ард иргэд болон барилгын олон компаниуд сайшаан, талархалт...
эдийн засаг
-Зэсийн баяжмалаа экспортолж эхэлснээр “Оюу Толгой” компани бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжиж байна-      Монголын дэлхийн түвшний зэс, алтны “Оюу Толгой” ХХК зэсийн баяжмалын экспортоо эхэлж байна. Бүтээн байгуулалтын үе шатыг дуусгаж, аюулгүй, тогтвортой уурхайн үйл ажиллагаанд шилжиж байгааг нотолс...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ногоочид, тариаланчид хүнсний ногооны борлуулалт, ногоогоо хадгалах зоорийн асуудлыг шийджээ.    Монгол Улсын Ерөнхий сайдыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ногоочид, тариаланчид хүнсний ногооны борлуулалт, ногоогоо хадгалах зоорийн асуудлыг шийдэж өгөхийг хүсч байсан. Тэгвэл уг асууда...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ тун удахгүй болох гэж байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 400 гаруй мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 293 мянган га талбайд үр тариа, төмс 13.8, хүнсний ногоо 7.1, тэжээлийн ургамал  9.4 мянган га талбай...
эдийн засаг
Евро бүсэд хувийн үйлдвэрлэлийн салбар долдугаар сард өсөлттэй гарсан байна. Үйлдвэрлэлийн салбарын өсөлт нь 50,4 хувьтай гарсан нь өнгөрсөн сарынхаас 0,4 хувиар илүү байсан нь сүүлийн 18 сарын туршид үзүүлж байгаагүй сайн үзүүлэлт ажээ. “Эхний хагас жилийн байдлаар ийм хувийн өсөлттэй гарсан нь үнэхээр таатай мэдээ. И...
эдийн засаг
ГОЛОМТ БАНКНЫ “ЗОРИЛГОО САНХҮҮЖҮҮЛЬЕ” АЯНЫ АЗТАНУУД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА Банк санхүүгийн шилдэг үйлчилгээ, шинэлэг технологиор салбартаа тэргүүлэгч Голомт банк “Зорилгоо санхүүжүүлье” урамшуулалт аяныг 2013.02.25-наас 2013.07.15-г хүртэл амжилттайгаар явуулж дууслаа. Харилцагчид Голомт банкны хадгаламж, зээл, харилца...
эдийн засаг
Х.Алтай: Хөрөнгийн зах зээлийн давалгаа дараа жилээс нэмэгдэнэ Гадаадын улс орнууд хөрөнгийн зах зээлээрээ дамжуулж хөгжсөн туршлага их байдаг бөгөөд хөрөнгө оруулагчдыг татахын тулд энэ зах зээлд оролцогсодын зохицуулалтыг хуулиндаа тодорхой зааж өгсөн байдаг. Тийм ч учраас том компаниуд дотоодын биржээсээ гадна гадаа...
эдийн засаг
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ “EUROMONEY” СЭТГҮҮЛЭЭС  “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-ААР ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ШАЛГАРУУЛЛАА Энэ оны 7 дугаар сарын 18-ний өдөр Хонг Конг хотод Банк санхүүгийн салбарын дэлхийд тэргүүлэгч “Euromoney” сэтгүүлээс зохион байгуулсан улс орны банк санхүүгийн салбар дахь шилдгүүдийг шалгаруулах “Euromone...
эдийн засаг
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас 2016 он гэхэд гарах боломжтой болох нь. Газрын тос боловсруулах үйлдвэрийн техникийн зураг төслийг хийх ажлын гэрээнд өнгөрсөн тавдугаар сард Уул уурхайн яам болон Япон улсын “Тоёо инженеринг”, ДГТБҮ ХХК-ууд гарын үсэг зурсан байна. Одоогийн байдлаар инженерийн тоо...
эдийн засаг
Зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан өнөөдөр Монгол улсад атомын цахилгаан станц барих зайлшгүй шаардлага байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрээр дөрвөн сарын өмнөөс Цөмийн энергийн газрын хэвлэлийн ажилтанаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа хийсэн судалгаандаа үндэслэн энэхүү мэдээллийг хийж байгаа ажээ....
эдийн засаг
Монголбанкнаас энэ сарын 22-ны өдөр Хадгаламж банкны тодорхой актив, пассив хөрөнгийг салбар, нэгжийн хамт Төрийн банкинд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Тиймээс Хадгаламж банкны харилцагчид Төрийн банкаар үйлчлүүлэхээр болж байгаа юм. Хадгаламж банк давхардсан тоогоор 1.7 сая гаруй харилцагч, үйлчлүүлэгчтэй. Мөн улс ор...
эдийн засаг
ОХУ газрын тосны бүтээгдэхүүнийхээ хилийн үнийг нэмэгдүүлэх тухайгаа мэдэгджээ. Энэ нь манай улсад нөлөөлөх үү гэсэн асуултыг өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр хөндөн тавьсан юм. Асуултад Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ийн хариулав. -ОХУ газрын тосны бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх болсн...
эдийн засаг
Шанхай хотод төвтэй "Volvo" угсралт, тоног төхөөрөмжийн компанийн ерөнхийлөгч Lawrence Luo,  худалдааны төлөөлөгч  Patrick Ye тэргүүтэй хүмүүс Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнтэй уулзаж, Монголын барилгын салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. БНХАУ-ын "Volvo" угсралт, то...
эдийн засаг
Энэ долоо хоногт  хамгийн их шуугиан тарьсан үйл явдал бол Хадгаламж банкны үйл ажиллагааны доголдол. Энэхүү доголдлын гол буруутан болсон “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү мэдэгдэхдээ “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр надад Олон овоотын орд газрын талаар худал мэдүүлснээс хамаг хэрэг үүдсэн” хэмээн мэдэгд...
эдийн засаг
Намраас найман хувийн хүүтэй зээлийн журамд  зарим нэг өөрчлөлт оруулахаар холбогдох газрууд нь ярилцаж байгаа сураг дуулдав. Тодруулбал,  80 метр квадратаас дээш талбай бүхий орон сууц, цаашлаад  хаусыг найман хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломжтой болж магадгүй гэнэ. Шинэчлэлийн Засгийн газраас ард иргэдээ оро...
эдийн засаг
ОХУ-ын мэдээллийн Zolotonews.ru сайтад мэдээлснээр “Рио Тинто” группийн эзэмшилд байдаг “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Камерон Мак Рей удахгүй Монгол дахь алт, зэсийн томоохон уурхайн захирлын ажлаа хүлээлгэн өгөх гэнэ. “Оюутолгой” компанийн МакРейтэй байгуулсан гурван жилийн гэрээний хүчин төгөлдөр хугацаа ир...
эдийн засаг
Нийслэлийн хэмжээнд хамгийн өртөг өндөртэй хүнсний захад Меркури захыг нэрлэдэг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан долоо хоногийн үнэ ханшийн мэдээнээс харахад ч уг захад махны үнэ хамгийн өндөр буюу 11500 төгрөг байгаа ажээ. Үхрийн цул махны энэ үнэ долдугаар сарын эхэн үеийнхтэй ижил байна. Үхрийн ястай мах на...
эдийн засаг
Долдугаар сарын 23-ны байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай хэмжээнд байгааг салбарын яам мэдээллээ. Газрын тосны бүтээгдэхүүний үнийг хэвийн хэмжээнд барих, тасалдаж, хомсдохгүйгээр хангах үүднээс улсын нөөцөд 12700 тонн шатахуун нөөцөлжээ. Түүнээс гадна шатахуун импортлон худалдаалагч компани...
эдийн засаг
Германчуудын мөнгөн хөрөнгө өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрчээ. 2013 оны хагас жилийн эцсийн байдлаар германчуудын мөнгөн хөрөнгийн хадгаламж бараг таван их наяд евро (4992 тэрбум)-д хүрсэн тухай Германы холбооны банк (Bundesbank)-наас мэдээлжээ. Өмнөх улиралтай харьцуулахад, иргэдийн мөнгөн хадгаламжийн өсөлт 52 тэрб...
эдийн засаг
Мастер пропертис ххк “ҮХХ-ийн чиг хандлага-2013” ээлжит сургалт семинариа зохион байгуулах гэж байна Мастер пропертис ХХК-иас жил бүр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээн дор уламжлал болгон зохион байгуулдаг ҮХХ-ийн зах зээлийн чиг хандлага сургалт семинар болох гэж байна. Энэ удаад “ҮХХ-ийн борлуулалтын стра...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар нийтдээ 454 104 ширхэг хувьцааг 153,6 сая төгрөгөөр арилжаалсан байна. Өнөөдрийн хувьд “Мон инж бар”, “Гермес центр”, “Ремикон”, АПУ, “Хишиг-Уул” ХК-ийн хувьцаанууд хамгийн олон ширхэг борлогдсон байна. Харин хамгийн өсөлттэй хувьцаагаар “Сор”, “Баянхайрхан”, “Орхон була...
эдийн засаг
Солонгосын төв банкны зүгээс энэ онд эдийн засгийн өсөлтөө 2.8 хувь харин ирэх онд дөрвөн хувьд хүрнэ гэж таамаглаж байгааг Bloomberg цахим хуудаснаа онцолсон байна. Өмнөд Солонгосын эдийн засаг сүүлийн есөн улиралд байгаагүй хэмжээгээр өссөн гэж Солонгосын Төв Банкнаас мэдээллээ. Тодруулбал энэ оны хоёрдугаар улиралд ...
эдийн засаг
Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал INVITATION FOR EXPRESSION OF INTEREST FOR COAL-TO-GASOLINE PLANT PROJECT SELECTION The Government of Mongolia is envisioning the facilitation of a Coal-to-Gasoline (“ CTG ”) industrial plant project using German core technology (“ Project ”)...
эдийн засаг
Монголын уул уурхайн салбарт голлох байр суурьтай нүүрсний салбарынхан өнөөдөр гундуухан байна. Өнгөрсөн оны эхний хагаст нийт эскпортын 36 хувийг нүүрс дангаар эзэлж байсан бол энэ оны эхний хагаст 17 хувь болтлоо буурчээ. Нүүрсний компаниудын олонх нь олборлолтоо зогсоогоод байна. Тэргүүлэгч цөөн хэдэн компанийн олбо...
эдийн засаг
Статистикийн салбарынхан 2013 оныг статистикийн тоон мэдээллийг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах шинэчлэлийн жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах, эрдэм шинжилгээнд гүн...
эдийн засаг
“Саусгоби сэндс” ХХК-ийн толгой компани болох Канад болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн Худалдаа эрхэлсэн захирлаар Бретт Салтыг өнөөдрөөс эхлэн томилжээ. Тэрээр өмнө нь “Саусгоби Ресурс”-ийн ТУЗ-ийн гишүүн болон “Туркойз Хилл Ресурс”-ийн Стратеги Хөгжил хариуцсан ахлах дэд ерөнхий...
эдийн засаг
Монголчуудад хамгийн эрэлттэй байгаа орон сууцны зах зээлд түрээсийн байр багагүй хувийг эзэлж байна. Төр иргэдээ байраар хангах бодлого барьж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй ч түрээсийн сууц хайж байгаа хүний тоо цөөрсөнгүй. Үүнийг дагаад орон сууц, нийтийн байр, байшингийн түрээс жилээс жилд өсч байгааг зарын сонинууд...
эдийн засаг
Яг одоо Говь-Алтай аймгийн Цээл, Төгрөг сумын иргэд хамтран тус аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн Хүдэр” компанийн Таяннуурын уурхайн  тээвэрлэлтийг зогсоохоор цуглацгаасан байна. Тэдгээр иргэд “168 километр шороон замаар тээвэрлэлт хийхийг эсэргүүцэж байна. Энэ компанийн тээвэрлэлтийн шороо, тоосжил...
эдийн засаг
“Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал” INVITATION FOR EXPRESSION OF INTEREST FOR COAL-TO-GASOLINE PLANT PROJECT SELECTION     The Government of Mongolia is envisioning the facilitation of a Coal-to-Gasoline (“CTG”) industrial plant project using German core technology (“Project...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг аж, ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан “Фарм шоу-2013” техник, технологийн үзэсгэлэнг энэ сард зохин байгуулах ажээ. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, сэлбэгийн үзэсгэлэн худалдаа, талбай дахь технологийн үзүүлэх сургалт, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн...
эдийн засаг
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 7-р сарын сүүлийн долоо хоногийн ажиглалтаар 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 11 нэрийн барааны үнэ буурсан үзүүлэлтэй байна. Хонины ястай мах килограмм нь дунджаар 7786 төгрөг, үхрий...
эдийн засаг
Монголчууд улам залхуу болжээ. Бүтэн зууны тэртээд малынхаа ноос, ноолуур, арьс ширийг нүцгэн гараараа боловсруулж гутал хувцсаа үйлдвэрлээд өмсчихдөг байсан хэрнээ өнөөдөр бүгдийг гаднаас худалдан авч байна. “Залхуу хүн завагт байгаа махаа авч идэж чаддаггүй “ гэсэн зүйр үг бий. Хөрөнгө, мөнгө түүхий эд нь байсаар бай...
эдийн засаг
Засгийн газар иргэдэд жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг батлаад хэрэгжүүлж буй бөгөөд урьдчилгаа 30 хүртэлх хувийг төлсөн иргэдэд хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон билээ. Энэхүү хөтөлбөрийн үр дүнгийн талаар өнөөдөр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг товч мэдээлсэн бөгөөд “өмнө оро...
эдийн засаг
Цагийн сайханд Mонголын баячуудыг хошуу­руулж байсан “Олон овоот” одоо хэнд ч хэрэггүй “хог” болоод байна. Учир нь сүүлийн хэд хоног амтай бол­гон “Олон овоот”-ын ордыг харааж зүхэх нь ил болсон. Уг ордыг анх “Оюу тол­гой”, “Эрдэнэт” үйлд­вэрийн хажууд жижиг ч гэсэн нэг хэсэгтээ л монголчуудын голыг зогоох болно гэж яр...
эдийн засаг
Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Австралийн биржид бүртгэлтэй  “Aspire Mining” компани нэгэн шинэ мэдээлэл дуулгаад байгаа юм. Тус компани Өмнөговь аймгийн Гурван тэс суманд орших Овооттолгойн чулуун нүүрсний  ордод үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  ордын ...
эдийн засаг
Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд “Нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Мөн төслийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах төслийн нэгжийг...
эдийн засаг
“Мишээл Экспо”-д наймдугаар сарын 2-4-ны өдрүүдэд оргинал бараа бүтээгдхүүний үзэсгэлэн, худалдаа болно. Мөн худалдаа үйлчилгээний салбарт шинээр орж ирж буй импортын бараа бүтээгдхүүнүүдийг танилцуулах, брэнджүүлэх ажээ. Япон, Солонгосын бизнес өдрүүдийн хүрээнд болж буй уг арга хэмжээний үеэр худалдаа үйлчилгээний 14...
эдийн засаг
Өнгөрсөн сард Сэлэнгэ аймгийн Түшиг, Баруунбүрэн, Сайхан сумдад бороо их орсон улмаас 1000 гаруй га талбайн ургац бороонд цохиулжээ. Үүнээс болж энэ жил 200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болж байгаа аж. Одоогийн байдлаар буудайн ургац хураалт сүүн буюу болцын үедээ явж байгаа гэнэ. Түүнчлэн ургац хураа...
эдийн засаг
Монголбанкнаас зохион байгуулсан өчигдрийн ээлжит гадаад валютын дуудлага худал­даагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах саналыг ирүүлжээ. Гэсэн хэдий ч Монголбанк энэ удаагийн арилжаагаар 123 сая юань худал­дан авах саналыг бүрэн биелүүлсэн бол ам.дол­ларын спот захын арилжаанд оролцоогүй бай­на. Түүнчлэн төв бан...
эдийн засаг
"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа инженерийн дэд бүтцийн хангамжийн ажлуудтай салбарын сайд  танилцав. Төслийн хүрээнд нийт 73 төсөл арга хэмжээ, инженерийн барилга, байгууламжийн ажил хийгдэхээс энэ онд  56 ажил хийж гүйцэтгэх юм. Үүнээс 12 ажлын гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулах ажил эхэлжэ...
эдийн засаг
-“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн мэдэлд “Монгол газар” компаниас шилжин очсон Олон Овоот бүлэг ордын нэг хэсэгт 7 сая тонн нөөцтэй жоншны, нөгөө хэсэгт 5 сая тонн нөөцтэй шохойн чулууны орд тогтоогдсон байна- “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн мэдэлд 2009 онд шилжин очихдоо Олон Овоот бүлэг ордын 16 ли...
эдийн засаг
“Монголын богцны хоёр” бас “Үүцний хоёр” ч гэх Оюутолгой, Тавантолгойн баялгийн ард байсхийгээд л асуудал хөврөх юм. Гэхдээ асуудал ч яахав. Хамгийн гол нь “Даарин дээр нь давс” гэгчээр хөл дээрээ зогсож ядаж буй “Эрдэнэс Тавантолгой” хэмээх энэ төрийн өмчит компанийг бүр дээш нь гаргахаа байлаа. Өнгөрсөн гуравдугаар с...
эдийн засаг
“Ай И Ар Пи Консалтинг” ХХК нь Австралийн уул уурхайн зөвлөх компани КОСОЛ-той хамтарна “Ай И Ар Пи Консалтинг” ХХК нь уул уурхайн болон эрдэс баялаг боловсруулалтын салбарын мэдээллийн систем, бизнес процессын оновчтой зохион байгуулалтаар мэргэшсэн олон улсад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч КОСОЛ компанитай хамтран ажиллах...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн долоо хоногт нийтдээ 3878 богц ноолуурыг 2,2 тэрбум төгрөгөөр, 9428 богц тэмээний ноосыг 461,9 сая төгрөгөөр арилжсан байна. Долоо хоногийн хамгийн өндөр дүнтэй арилжаа долдугаар сарын 30-ны мягмар гаригт болж, 1,2  тэрбум төгрөгийн арилжаа явагдсан бол наймдугаар сарын 1-нд 167,9 сая төгрө...
эдийн засаг
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон ИНЕГ-ын удирдлагууд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудал барих ажлын явцтай танилцжээ. Зургадугаар сарын 25-наас эхэлсэн Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил хөрс хуулалт, газар шорооны боловсруулалтын ажил болон үерийн далан барих, ц...
эдийн засаг
Монголын Хөрөнгийн бирж өнөөдрийн арилжаагаараа 16 сая төгрөгийн үнэ бүхий 7122 ширхэг хувьцаа арилжжээ. Өнөөдөр “АПУ”, “Ремикон”, “Улсын их дэлгүүр”, “Орхон булаг”, “Хай Би Ойл” ХК-уудын хувьцаа хамгийн идэвхтэй худалдаалагдсан бол хамгийн их өсөлттэй хувьцаагаар “Улаансан”, “Адуунчулуун”, “Ээрмэл”, “Орхон булаг” ХК-и...
эдийн засаг
Их Британийн барилгын салбар сүүлийн гурван жилд байгаагүй хэмжээнд хүртлээ өсчээ. Хамгийн сүүлд 2010 оны долдугаар сард Их Британийн барилгын салбар 58 хувиар өсч байсан бол өнгөрсөн долдугаар сард 57 хувиар өссөн гэсэн судалгаа гарчээ. “Энэ жилд ер нь л өсөлттэй гарна гэж тооцоолж байсан. Дараа жил ч гэсэн өснө. Бидн...
эдийн засаг
-Жирийн лангуу түрээслэгчид Цагаан сараас хойш хэрэглэгчдийн худалдан авалт илт муудсаныг хэлж байгаа бол томоохон бизнесменүүд бизнесийн орчин муудсаныг хэлж байна- Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн талаар эдийн засагч, судлаачид дуугарч эхэллээ. Хэдийгээр бүтээн байгуулалт явагдаж байгаа гэж байгаа ч ний...
эдийн засаг
Их Британийн нийтийн үйлчилгээний салбар зургаан жилийн хамгийн өндөр төвшинд хүрсэн статистик үзүүлэлт гарчээ. Энэ жилийн гуравдугаар хагасын тухайд нийтийн үйлчилгээний салбар 60,9 хувиар өссөн нь 2006 оны 12 дугаар сараас хойшхи үзүүлсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн 1998 онд л 59,48 хувиар өсч байсан бөгөөд сүүлий...
эдийн засаг
Барилгын бизнес эрхэлдэг танил маань ойрд тун ч бухимдуу явах боллоо. Уг нь төрөөс орон сууц барихыг дэмжихээ зарлаж, найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр эх­лүүлсэн нь том боломж хэмээн харсан тэрбээр гаднаас хөрөнгө оруулагч олоод гайхуулахаар томоо байг гэхэд подхийсэн жишиг хороолол барихаар зүтгэ­сэн ...
эдийн засаг
Төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил долдугаар сарын 20-ноос эхэлжээ. Энэ намар нийслэлийн зургаан дүүргийн 28 цэгт шинэ ургацын хүнсний ногоог худалдахаар болжээ. Шинэ ургацын ногоо одоогоор үнэтэй байгаа ч цаашдаа  ургац хураалтын ажил идэвхжээд ирэхээр үнэ нь нэлээд буурна гэдгийг салбарын яамнаас мэдээлсэн. У...
эдийн засаг
АНУ-д өнгөрсөн долдугаар сард 162 мянган хүн ажилд орсон нь АНУ-ын хөдөлмөрийн хорооны судалгаагаар тогтоогдсон байна. Ийнхүү өсөх болсон шалтгаан нь фермерийн аж ахуйн сэргэлттэй холбон тайлбарлаж байгаа юм. АНУ-д 5-6 дугаар сарын хооронд 180 мянган хүн ажилд ороод байсан бол өнгөрсөн долдугаар сард 162 мянган хүн ажи...
эдийн засаг
Ч.Хашчулуун: Популизмаас болж зах зээлгүй, мөнгө ч үгүй үлдэх аюул бий Монгол Улсын эдийн засгийн салбарт сүүлийн үед тааламжгүй үзэгдлүүд харагдах болсон. Гадаадын хөрөнгө оруулалт багасч, экспортын орлого хумигдаж, валютын ханш чангарч болсон. Тиймээс эдийн засагт болж байгаа үйл явдлын талаар МУИС-ийн ЭЗС-ийн багш, ...
эдийн засаг
Фото: Mychele Daniau / AFP Европын холбооны гаалийн ажилтнууд 2012 онд 1,3 тэрбум ам.долларын хуурамч барааг хураасан тухай Agence France-Presse агентлаг мэдээлэв. Еврокомиссийн наймдугаар сарын 5-нд нийтлүүлсэн тайланд мэдээлсний дагуу хураагдсан барааны ихэнх нь тамхи, виагра зэрэг эм байжээ. Жилийн дотор нийтдээ бар...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр нийтдээ найман сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий 21909 ширхэг хувьцааг худалдан борлуулсан байна. Өнөөдрийн худалдаагаар “Ремикон” ХК-ийн 18789 хувьцаа арилжигдаж хамгийн идэвхтэйд тооцогдов. Мөн  “Хишиг-Уул”, Улсын их дэлгүүр, Тавантолгой, “Хай би ойл” ХК-ийн хувьцааг идэвхтэй арилжаа...
эдийн засаг
Эдийн засгийн гол гол үзүүлэлтүүдэд суурь үнэ болдог бензин шатахууны үнэ тогтвортой, бүр буурсан үзүүлэлттэй байна. Өмнөх жилүүдэд ам.доллaрын ханш бага зэрэг хөдлөхөд л шатахууны үнэ нэмэгддэг байсан. Харин энэ удаад шатахууны үнэ харьцангуй тогтвортой байгааг үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн үр дүн гэж үзэж болох у...
эдийн засаг
Монголчууд сэтгэл дундуурхан шинэ жилээ угтацгааж байна. Мөнгөний хэрүүл хаа сайгүй. Чуулганы танхимд, гудамжинд мөнгөний тухай эх адаггүй яриа. Улсын төсөв нь их наядаар тасарч, эдийн засгийн хүндрэл айл болгоны ширээний төсвийг танахад хүргэж байгаа болохоор арга байж уу. Ядаж байхад өндөг, будаа хүртэл тансаг хэрэгл...
эдийн засаг
ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН ШАГНАЛУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-ААР ШАЛГАРЛАА Их Британи улсын “Global banking & finance review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас жил бүр шалгаруулдаг Дэлхийн банк санхүүгийн салбарын оны шилдгүүд тодорч, 2013 оны “ Монгол Улсын Шилдэг Арилжааны Банк ”-...
эдийн засаг
Сүүлийн долоо хоногийн хугацаанд төгрөгийн ханш нэлээд хурдацтай өөрчлөгдсөн. “Найман шарга” гэж бидний нэрлэж заншсан валютын зах дээр өнөөдөр төгрөгийн ханш ам.долларын эсрэг 1570 болсон байна. Ер нь валютын ханш түргэн өөрчлөгдвөл Монголбанк оролцдог зуршилтай гээд хэлчихэд хилсдэхгүй. Ханшийн өөрчлөлтийг хэрхэн хар...
эдийн засаг
Өмнөд Солонгост үйл ажиллагаа явуулдаг “Standard Chartered” банкны салбар нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаагаа албан ёсоор зарлалаа. Учир нь тус улсын татварын бодлогын үр дүнд банкны орлого 16 хувиар буурч, нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Өнгөрөгч зургадугаар сард ч өнгөрсөн жилийн мөн үеийнхээс ...
эдийн засаг
Европын томоохон банк HSBC-ээс хөгжиж буй эдийн засагтай орнуудын эдийн засгийн үзүүлэлт буурсан тухай мэдээлэл нийтэлжээ. Сүүлийн дөрвөн жилийн дотор анх удаа BRIC-ийн орнуудын эдийн засгийн уналт ажиглагдах болсон байна. Хөгжиж буй эдийн засагтай орнуудын эдийн засгийн үзүүлэлт сүүлийн дөрвөн жилийн дотор анх удаа ур...
эдийн засаг
Энэтхэгийн Төв банкны захирлаар Рагхурам Ражан томилогдлоо. Тэрээр өмнө нь Олон улсын валютын сангийн ахлах эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд Энэтхэгийн тэргүүлэх эдийн засагчдын тоонд багтдаг нэгэн юм. Тэрээр 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр ОУВС-нд ажиллаж, азийн бүсийг хэрхэн хямралаас гэтэлгэх талаа...
эдийн засаг
Ц.Баярсайхан: Олон овоотын өнөөгийн байдал бол Ш.Батхүү захирлын гаргасан технологийн алдаа, өөр юу ч биш “Бороо гоулд”-ын дараа орох алтны хамгийн том орд хэмээн үнэд хүрч байсан “Олон овоот”-ын нөөц батлагдсан хэмжээндээ хүрээгүйгээс бизнес нь дампуурсан хэмээн “Жаст”-ын Ш.Батхүү мэдэгдсэн нь ашигт малтмалын салбарт ...
эдийн засаг
Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн өд­рүүдэд хуралдаж, “Рио Тинто” компанийн удирдлагуудын шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээв. Уг шийдвэр нь Оюутолгойн ордын далд уурхайг зогсоох тухай. Уг ордод хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэж, Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуул­сан уг групп ий...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, журмыг хангасан 100 ББСБ-ын гадаад валютын арилжаанд хяналт, шалгалт хийдэг байна. Энэ хүрээнд иргэдийг гадаад валютын арилжаа хийхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон газраар үйлчлүүлэхийг анхаарууллаа. Тодруулбал,...
эдийн засаг
АНУ-ын гадаад худалдааны алдагдал 22,4 хувиар буурч, 34,2 тэрбум ам.долларт хүрсэн нь 2009 оны хоёрдугаар сараас хойшхи хамгийн бага төвшинд хүрлээ. Гадаад худалдааны алдагдал буурна гэдэг нь эдийн засгийн өсөлт сайн байгаагийн хамгийн том илрэл бөгөөд одоогоор АНУ-ын эдийн засаг 1,2 хувиар өсөөд байгаа юм. “Энэ бол АН...
эдийн засаг
“Мастер пропертис” ХХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үл хөдлөх хөрөнгийн чиг хандлага” сургалт өнөөдөр “Чингис” зочид буудалд болов. Энэ удаагийн сургалт семинар барилгын компанийн борлуулалтын менежерүүдийг хөгжүүлэх, улмаар барилгын салбарын хөгжлийг хурдасгах зорилготойгоор “Үл хөдлөх хөрөнгийн борл...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа. -Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурлаа. Үүнийг дагаад манай улсын эдийн засагт сөрөг үзэгдлүүд ч харагдах болжээ. Ам.долларын ханш өсч, экспортын орлого хумигдаж, төсвийн алдагдал нэмэгдэж байна. Энэ бүхнээс харахад Шинэчлэлийн Засгийн газар ажлаа хийж чад...
эдийн засаг
Манай улс энэ жил 400 гаруй мянган га-д тариалалт хийсэн бөгөөд буудайн болц наймдугаар сарын цаг агаарын байдлаас шалтгаалахаар болоод байгаа аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ сарын хоёрдугаар арван хоногийн дунд цаг агаар харьцангуй тогтворжих шинжтэй байгаа боловч гуравдугаар 10 хоногт хөрс хасах хэм рүү шилж...
эдийн засаг
Английн болон Германы банкууд мөнгө угаасан хэрэгт холбогдож, сүүлийн гурван жилийн хугацаанд цагаан гэхээсээ бараан мэдээлэлд дарагдаж байсан Европт гэгээтэй мэдээлэл цацагдаж эхлэв. Азийн хөрөнгийн зах зээл бүхэл дээ савалгаатай байж, Латин Америкийн орнууд эдийн засгийн бүс бий болгохоор ярилцаж эхэллээ. Хоёр Солонг...
эдийн засаг
Монголд олон ч төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Мэдээж үр өгөөжөө өгсөн нь гарцаагүй. Харин тухайн төслийг хэрэгжүүлэх хугацаанд болон дараа нь ямарваа нэгэн сөрөг нөлөө гарах вий хэмээн  төдийлөн анхаардаггүй талтай. Харваас үр шимийг нь хүртэж байхад юуг нь гоочилдог юм гэх нь ч бий. Гэвч өнөөдөр өгөөжтэй боловч маргааш нь...
эдийн засаг
Ам.долларын ханш буурлаа, нөөцөлсөн “ногоон”-оо хурдан зараарай Ээ бурхан минь, энэ Америк ах нарын ам.доллар яасан хүчтэй эд вэ. Импортын барааны хараат, эдийн засгийн амин сүнс нь ганц уул уурхай болсон Монгол Улсыг минь ам.доллар гээч яасан их дарамтлана вэ. Өчигдөр өдрийн 12:00 цагийн үед арилжааны банкууд тухайлба...
эдийн засаг
Сүүлийн хагас жилд Монголыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт эрс буурснаас монгол төгрөгийн ханш унаж, толгойтой бүхэн үүнд санаа зовж эхэлжээ. Бүүр УИХ-ын ээлжит бусаар хуралдуулах тухай ч хөндөөд амжлаа. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын талаар улс орнуудыг эрэмбэлдэг “Global Retail Development Index” –ийн шинэ жаг...
эдийн засаг
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийн хугацаа наймдугаар сарын 1-ээр дуусгавар болох байсан ч хоёр сарын хугацаатайгаар сунгасан. Хугацаанаас хоцорсон иргэдэд боломж олгож ирэх аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгасан байгаа. Энэ хугацаанд иргэд аймаг, дүүргийн нийг...
эдийн засаг
Ам.долларын ханшийн чангарал, төгрөгийн ханшийн сулрал буюу одоо манай зах зээлд үүсээд буй нөхцөл нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байраа хадгалах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх таатай боломж юм. Бид хэдий болтол Эрээний эдийн засаг, үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм бэ. 20 жил өнгөрчээ.... Одоо хангалттай. Яг энэ цаг ...
эдийн засаг
УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн хамтаар уулзан эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш, Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авах талаар ярилцжээ. Уг уулзалтаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай талаар ч яригдсан бөгөөд холбогдох яамдын сайд, Монголбанкнаас тодорхой мэдээллийг ө...
эдийн засаг
Уул уурхайн “Рио Тинто” компаний энэ жилийн ашиг орлого нь буурсантай холбоотойгоор хөнгөнцагааны худалдаагаа зогсоохоор болсоноо албан ёсоор зарласан байна. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал хөнгөнцагааны салбараас олох ашиг нь 18 хувиар багассан тухай хагас жилийн тайландаа дурьджээ. Өнгөрсөн жил түүхий үнэ х...
эдийн засаг
Долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Ерөнхий сайд 30 минут” уулзалт боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллийнхээ эхэнд УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн хамтаар уулзаж эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш, Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авах талаар ярилцсанаа мэдэгдлээ....
эдийн засаг
Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий эдийн засагч С.Болдтой эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төгрөгийн ханшийн өөрчлөлт, бодлогын асуудлаар уулзаж ярилцлаа. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна? Эдийн засгийн мөчлөгөө эргэн харвал бид 2012 оноос эхлээд дараалсан 7 улирлын турш гадаад э...
эдийн засаг
Энтертайнмент ертөнцийн хамгийн том компани болох “Time Warner” компанийн хагас жилийн ашиг 87 хувиар өссөн дүн мэдээ гарчээ. Ийнхүү ашиг нь өсөх болсон шалтгаан нь кино урлагийн зах зээлийн ашиг орлого, телевизийн сувгуудын татвар өссөнтэй холбон тайлбарлаж байгаа юм. АНУ-ын энтертайнмент ертөнцийн гигант гэгдэх энэхү...
эдийн засаг
Монголын эдийн засагт үүсээд байгаа сэтгэл зовоосон асуудлыг тэглэж,  удахгүй уул уурхайн салбарт тэнгэр цэлмэнэ гэдгийг салбарын сайд хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспортын орлого багасч байгаа ч энэ нь түр зуурын үзэгдэл, түүгээр ч барахгүй Оюутолгойн үйлдвэрлэл, нүүрсний экспортоос улсын...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, энэ салбарын том үйлдвэрүүдийн үйл ажиллагааг танилцуулах, төрөл бүрийн сургалтыг  хийх “Фарм шоу-2013” арга хэмжээ наймдугаар сарын 15, 16-нд Дархан-Уул аймагт болох гэж байна. Эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн байгууллага болон ...
эдийн засаг
Эрт ургацын болон хүлэмжийн төмс, хүнсний ногоог энэ жил есөн аймгийн 110 хоршоо, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 370 гаруй ногоочин нийслэлд худалдахаар мэдэгдсэн тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Үүнээс одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүр, “Урт цагаан”, “Цамбаг...
эдийн засаг
Өнгөрөгч долоо хоногт эдийн засгийн таагүй нөхцөл бай­дал олон хүнийг хөдөлгөөнд оруул­сан. Амралтаа авч, аялал зугаал­ганд анхаарлаа хандуулж байсан ги­шүүд Төрийн ордон хавиар эргэлдэж, ажлын хэсэг байгуулан энд тэндэхийн бүтээн байгуулалт, Монголбанкны үйл ажиллагаатай танилцаж заавар, чиглэл өгч харагдлаа. Үүнээс г...
эдийн засаг
Австралийн усны хэрэгсэл үйлдвэрлэдэг “Billabong” компанийн ашиг 15 хувиар, тодруулбал 777 сая ам.долларт хүрсэнийг тус компанийн зүгээс мэдэгдлээ. Тус компанийн гол хүрээлэл нь АНУ болон Европын улсууд байдаг бөгөөд европын улсуудын эдийн засгийн хямралаас болж ашиг олоогүй юм байна. Мөн тус компанийн зах зээлд олон т...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /наймдугаар сарын 13/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 26.5 сая ам.доллар, 78.7 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк энэ дагуу 1565 төгрөгийн хаалтын ханшаар 16 сая ам.доллар, 255 төгрөгийн хаалтын ханшаар 78.7...
эдийн засаг
Аль 2012 оны дундаас хүндхэн байсан эдийн засаг он гарсаар бодит секторлуу чиглэсэн мөнгөний нийлүүлэлтээр амь тариагаа залгуулж явсан ч сүүлийн 14 хоногт гарсан хоёрхон мэдээллээс болж накаутанд орлоо. Нэгдүгээрт, Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогссон мэдээлэл иргэдийн итгэлийг тал хугалж эргэлзээ төрүүллээ. Х...
эдийн засаг
УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн хамтаар уулзан эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш, Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авах талаар ярилцжээ. Уг уулзалтаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай талаар ч яригдсан бөгөөд холбогдох яамдын сайд, Монголбанкнаас тодорхой мэдээллийг ө...
эдийн засаг
Гадаадын хөрөнгө оруулагчдад хэтэрхий муухай аашилсныхаа шанд мөнгөгүй үлдэх аюулд орчихоод байгаа Монголын хууль батлагчид, шийдвэр гаргагчид одоо амаа барьж байна. Өнгөрсөн 2012 оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг ...
эдийн засаг
Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийг холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бизнес  уулзалт наймдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Чех улсын Прага хотод болох гэж байна. Энэ нь Монгол-Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын тавдугаар хуралдааны хүрээнд болох бөгөөд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн ...
эдийн засаг
Их Британийн инфляци унаж 2,8 хувьд хүрч, хэрэглээний үнийн индекс ч багасч эхэлсэн тухай Үндэсний статистикийн агентлаг мэдээллээ. Харин Английн банкны дүгнэлтээр инфляци 2 хувьд хүрсэн байх магадлал өндөр байгаа аж. Өнгөрсөн сард Их Британийн инфляци 2,9 хувиар хэмжигдэж байсан юм. Их Британийн хувьд өнгөрсөн жилийн ...
эдийн засаг
Засгийн газраас найман хувийн хүүтэй зээлийг гаргаад хоёр сар өнгөрч байна. Энэ хугацаанд зээлтэй холбоотой гомдол, шүүмжлэл тасрахгүй байгаа юм. Тэгвэл саяхнаас найман хувийн хүүтэй зээлийн журамд өөрчлөлт орсон гэх яриа гадуур тархах болов.   Найман хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууц авах бол метр квадратынх нь үни...
эдийн засаг
“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн төслийн ажлын хэсэг өнөөдөр Уул уурхайн яамд хуралдах юм байна. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг  Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсын судалгааны байгууллага Адам Смит Интернэйшнл өнгөрөгч зургадугаар сарын 4-нд Гадаад харилцааны яаманд з...
эдийн засаг
Оюутолгойн далд уурхай түр зогссонтой холбоотойгоор 2000 ажилчиндаа түр зогсолтын олговрыг нь өгч, ажлаас түр чөлөөлжээ. Оюутолгойгоос өнгөрсөн гурван өдрийн хугацаанд 2000-аад ажилтныг нутаг буцаахаар тээвэрлэж буй бөгөөд таван онгоцоор тээвэрлэлт хийж, зарим ажилчнаа автобусаар зөөж буй аж. Мөн ажил түр зогсож байгаа...
эдийн засаг
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгнийхээ араас явах нь уу, эсвэл зүгээр л яриад өнгөрсөн үү гэдгийг харах л үлдэж байна- Хүчин чадлаасаа давсан ажил авчихаад олон хүний цаг зав барж, уур бухимдлыг хүргэдэг урт хугацааны зам засварын ажлынхаа арга барилыг өөрчлөхгүй бол болохоо байлаа. Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг ...
эдийн засаг
БХБЯам, НЗДТГазар хамтран “”Дэд бүтэц”” төслийн нэгж байгуулж, Улаанбаатар хотод орон сууцны 10 хороолол, гэр хорооллын 12 байршилд инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийн 73 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.  Эдгээр төсөлд Улаанбаатар хотын Баянгол, Буянт-Ухаа, ШинэЯармаг, Ирээдүй, Солон...
эдийн засаг
Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхантай ярилцлаа. -Ханшийн талаар Монголбанкнаас ямар бодлого баримтлаад байна вэ? -Төв банкны тухай хууль болон жил бүр Улсын Их Хурлаар батлуулдагТөрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлдМонголбанкаасвалютын ханшийн талаар баримтлах бодлогыг ма...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Мэдээллээс үзвэл Монгол улсын 2013 оны эхний хагаст нийт М2 мөнгөний хэмжээ найман их наяд төгрөг болж 13.5 хувийн  өсөлттэй гарчээ. 2010-2012 оны дунджаар мөнгөний нийлүүлэлтийн /M2/ жилийн өсөлт 39 хувь болж, хамгийн ихдээ 2011 оны нэгдүгээр улиралд 67 ху...
эдийн засаг