news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
- Оюутолгой төслийн ажил тэг зогсов. “Монголын баялгийг зарж идэхгүй бол турж үхэх гээд байгаа юм” гэж ярьдаг байсан популист улстөрчдөд өгч буй гадаадын хөрөнгө оруулагчдын сануулга нь энэ- Оюутолгой төслийн ажил тэг зогсов. Шалтгаан нь Монголын Засгийн газартай Оюутолгойн ордыг хамтран эзэмшигч “Рио Тинто” компани тө...
эдийн засаг
-Нүүрсээ хямдхан үнээр өгөх гэж хоорондоо өрсөлдөх биш нэгдмэл нэг бодлоготой харилцах шаардлагатай байгаа юм- Монголын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн дарга Н.Энхтайвантай ярилцлаа.    -Гуравдагч орны зах зээлээс БНХАУ-ын импорлож буй нүүрсний хэмжээ нэмэгдээд байдаг. Харин Монголоос БНХАУ-...
эдийн засаг
Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болдыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. -Сүүлийн үед банкны салбарт болж буй үйл явдлууд олон нийтийн анхаарлын төвд байна. Гэхдээ ард иргэдийн нийтлэг эрх ашиг гэхээсээ илүү улс төр, эдийн засгийн тодор­хой зорилго бүхий...
эдийн засаг
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо байгаа хэмжээнээс 36.7 дахин нэмэгдүүлж 192 мянган төгрөг болгох шийдвэрт Хөдөл­мөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо гарын үсэг зурсан. Энэхүү шийдвэр нь ирэх сарын нэгнээс эхлэн хэрэгжихээр болсон юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай...
эдийн засаг
Оюутолгойн далд уурхай түр зогссонтой холбоотойгоор 2000 ажилчиндаа түр зогсолтын олговрыг нь өгч, ажлаас түр чөлөөлж нутаг буцаах шийд гаргасан. “Рио Тинто” компанийн энэхүү шийдвэртэй нь холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандахаар болжээ. Тэрээр Төрийн ордонд 12 цагт хэвлэлийн хурал зарлас...
эдийн засаг
Монголын уул уурхайн сал­барт хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа явуулж буй гадны компаниудын хувьцааны ханш ямархуу байгааг сонирхлоо. Сүүлийн үед Оюутолгойн хэлэл­цээр саатаж байгаатай холбогдуулан уул уурхайн компаниудын хувьцаа­ны ханш буурч байгаа гэх мэдээлэл гараад байсан юм.   “РИО ТИНТО”   “Рио Тинто”-гий...
эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Оюутолгой, Рио Тинто-той холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. С.Ганбаатар гишүүн хэлэхдээ, “Рио Тинто сүүлийн өдрүүдэд Монголын талаар сөрөг сурталчилгаа дайралт хийж, дэлхий нийтэд Монгол Улсыг муухай харагдуулах ажил хийж байна. Тэд анхны хөрөнгө оруулалтаа 24.4 тэрбум ам.доллар болг...
эдийн засаг
Хадгаламжийн даатгалын корпорацийн тухай хууль нэгдүгээр сард батлагдсан бөгөөд албан ёсоор нээгдэхээр боллоо. Тодруулбал, Хадгаламжийн даатгалын корпорацийн нээлтийн үйл ажиллагаа маргааш 11.00 цагт Худалдаа Хөгжлийн баруун талд байрлах “MAX” цамхагт болох ажээ. Арга хэмжээнд банк, санхүүгийн салбарын удирдах албаныха...
эдийн засаг
Нийслэлчүүд шинэ ургацын ногоотой “золгоод” сайхан байна аа. Мах үнэтэйг ч хэлэх үү, ногоогоор “түрсэн” хуурга, шөлийг амтархаж байна. Харамсалтай нь монгол хөрсөнд ургасан монгол ногоочны тарьсан монгол ногоо маань өндөр үнэтэй юм. Төмс, хүнсний ногоо тариалагчид ногоогоо ченжүүдэд хямдхан зарж, тэд л үнийг нь өсгөж, ...
эдийн засаг
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоолыг Барилга, хот байгуулалтын яам, Монгол банк хамтран хэрэгжүүлж байна. Ир...
эдийн засаг
Чилийн хойд хэсэгт орших дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Эскондидагийн 2500 ажилчин ажил хаяснаас уурхайн үйл ажиллагаа зогсчээ. Эскондида уурхайн үйлдвэрчний эвлэлээс мэдээлснээр ажил хаягчид цалингаа нэмэгдүүлэх, жилийн урамшуулал авах, ажиллах нөхцлийг сайжруулах зэрэг шаардлага тавьж,  24 цагийн ажил хаялт ...
эдийн засаг
“Шинэ орон сууц-2013” намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн энэ сарын 16-18-ны өдрүүдэд МҮЭСТО-нд 12.00 цагт  болох гэж байна. Үзэсгэлэнг 2007 оноос хойш уламжлал болгон хавар, намар зохион байгуулсаар ирсэн Барилгын мэдээлэл, судалгаа сурталчилгааны “Координат инфо” төв  ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгө...
эдийн засаг
Эдийн засгийн бууралттай зэрэгцүүлэн хямралаас хамгаалсан “Ноу Хау” Мөнгөний нийлүүлэл­тийн хэмжээ энэ оны эхний хагас жилд найман их наяд төгрөг болж 13.5 хувийн өсөлттэй гарчээ. Энэ тоон үзүүлэлтээр “тоглох”-ын цаа­на “Яагаад” гэсэн асуул­тын хариуг олох нь илүү чухал байна. Монголын эдийн засгийн өсөлтийн “Ал­тан үе...
эдийн засаг
Дэлхийн косметик үйлдвэрлэлийн хамгийн том компани болох L’Oreal фирм Хятадын “Magic Holdings” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийг худалдаж авахаар болжээ. L’Oreal фирм тус компанийг 843 сая ам.доллараар авахаар зэхэж байгаа бололтой. Хятадын “Magic Holdings” компанийн ашиг Хонгконг төдийгүй Хятадын зах зээл...
эдийн засаг
Санхүүгийн салбар стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай болж байна Өнөөдөр Монголбанкнаас ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Япон Улсын ОРИКС Корпорацид зөвшөөрөл олгож, ОРИКС Корпорацийг ТСН-ийн шинэ хувьцаа эзэмшигчээр холбогдох журмынхаа дагуу бүртгэлээ гэж тус нэгдлээс мэдээлэв. Ин...
эдийн засаг
Сумитомо Мицуи банкны корпорацид төлөөлөгчийн  газар байгуулах зөвшөөрөл олголоо Сумитомо Мицуи Банкны Корпораци (СМБК, Ерөнхийлөгч: Такеши Кинубэ) нь Улаанбаатар хотод өөрийн төлөөлөгчийн газрыг байгуулах зөвшөөрлийг өнөөдөр буюу 2013 оны 8-р сарын 15-ны өдөр Монголбанкнаас хүлээн авлаа. Сумитомо Мицуи Банкны Корпорац...
эдийн засаг
“Азийн Банкны Холбооны 30 дугаар чуулган” ирэх сарын 12, 13-ний өдрүүдэд “Blue Sky” зочид буудалд болох юм байна. Энэ удаагийн хуралд “Ази тив: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” нэрийн дор зохиогдох аж.  Ази бүс нутгийн төдийгүй гадаадын нэр хүнд бүхий банкны төлөөлөл, мэргэжилтнүүд нэг дор хуралдан, банк санхү...
эдийн засаг
Их Британийн үндэсний статистикийн хорооноос гаргасан ээлжит судалгаагаар тус улсын жижиглэнгийн худалдаа өнгөрсөн сард 1,1 хувиар өссөн дүн мэдээ гарчээ. Их Британийн эдийн засгийн 5,7 хувийг жижиг бизнес эрхлэгчдийн татвар бүрдүүлдэг аж. Ажиглагчид энэ жил Их Британийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж байгааг о...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /наймдугаар сарын 15/ гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк 16 сая ам.долларыг 1569.20 төгрөгийн хаалтын ханштайгаар, 29.5 сая юанийг 256.0 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж, валюты...
эдийн засаг
Ах дүү долоон бор хулгана байжээ. Атга шар тос олжээ. Олсон шар тосыг нь отгон дүү нь идчихжээ. Отгон дүүгээ зодсоор байгаад алчихжээ. Энэ үлгэрийг монголчууд хар багаасаа л сонсч өссөн. Гэтэл эдийн засагт энэ үлгэр шиг явдал яг одоо болж байна. Засгийн газрын сайдууд ууртай байгаа бололтой. Ажил нь урагшгүй, ядаж байх...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн гол тоглогчид нь уул уурхайн компаниуд. Наймдугаар сар гарсаар хөрөнгийн зах зээлийн топ-20 болох уул уурхайн томоохон компаниудын хувьцааны ханш сэхээ авахын зууртгүй уруудаж эхэллээ. Монголын хөрөнгийн бирж дээр уул уурхайн 55 компани хувьцаагаа борлуулдаг бөгөөд тэдгээрийн хувьцааны ханш ө...
эдийн засаг
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өчигдөр /2013.08.15/ Төрийн ордны “Г” танхимд Рио Тинтотой холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр мэдээлэлдээ “Сүүлийн үед Оюу Толгой төслийг удирдаж байгаа компанийн зүгээс үндэслэлгүй, олон мэдэгдэл, мэдээлэл цацаж байгаа нь Монгол Улсын нэр хүндэд бүдүүлгээр хал...
эдийн засаг
Засгийн газрын гишүүд өчигдөр хоёр ч Засгийн газар дамжин яригдаж буй V цахилгаан станц барих төсөлд шалгарсан компаниудын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзаж, нээлттэй ярилцлаа.  Уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролц...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга У.Эрдэнэбаяр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай уулзаж, тус компанид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцжээ. “Оюутолгой” компанийн зүгээс наймдугаар сарын 14-нд тус компанийн захиргаанаас үндсэн гэрээтэй 63 ажилчинд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ...
эдийн засаг
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нүүрсний экспортыг дэмжиж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой дараах тогтоолуудыг гаргалаа. Шивээхүрэн, Гашуунсухайт боомтууд дээр Боомтын зориулалттай нарийн...
эдийн засаг
Иргэдийг инженерийн хангамжтай орон сууцанд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Төрийн орон сууцны корпораци” (ТОСК) төрийн өмчит үйлдвэрийн газрыг Засгийн газраас байгуулсан. Тус корпорацийн үйл ажиллагааны чиглэл, дүрэм, зохион байгуулалт, орон тоог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар б...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг хүртээмжтэй болгох, энэ зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой Үнэт цаасны анхан шатны мэдлэг олгох сургалт наймдугаар сарын 26-наас Монголын хөрөнгийн биржид эхлэх гэж байна. Сургалт  есдүгээр сарын 2-ныг хүртэл...
эдийн засаг
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих шийдвэрийг өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Тодруулбал, Цаатан иргэд амьдралын онцлог байдал, аж төрөх хэв шинжээсээ шалтгаалан байнгын тогтвортой орлогогүй, төв суурин газраас алслагдмал амьдарч цаа бугаа ...
эдийн засаг
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхий прокурор Д.Дорлигжав болон тус үйлдвэрийн үе үеийн дарга, ажилчид оролцож байна. Монгол Улсын “саалийн үнээ” хэмээн нэрлэгддэг тус үйлдвэрийн ойд зориулсан э...
эдийн засаг
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, мэдэгдэл гаргажээ. Танхимд бизнесийн байгууллагууд гишүүнээр болдог бөгөөд бизнесийн орчинд тулгамдсан асуудлын талаар судалгаа авч, дараах дүгнэлтэнд хүрчээ. 1. 2008 оноос үүдэлтэй улс төрийн намуудын хариуцлагагүй а...
эдийн засаг
Монголын санхүүгийн салбарын 97 хувийг бүрдүүлдэг банкны системд итгэлцэл авчрах учиртай корпораци баасан гарагт албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ нь Хадгаламжийн даатгалын корпораци бөгөөд банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн 2013 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталснаар ийнхүү байгу...
эдийн засаг
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн  байдлаар 14 компани нь нийтдээ жилд 50 тэрбум төгрөгийн  алдагдалтай ажиллаж байгаа юм байна. Эдгээр компаниудын алдагдлын шалтгааныг судалж ашигтай ажиллуулах үүрэг б...
эдийн засаг
Египетийн мөргөлдөөний улмаас дэлхийн нефтийн үнэ баасан гаригт өссөн байв. Наймдугаар сарын 16-ны өдрийн арилжаан дээр Египетийн байдал Ойрхи Дорнодын нийлүүлэлтэд саад учруулж магадгүй гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлол давамгайлжээ.  WTI маркийн хөнгөн нефтийн  есдүгээр сарын  фьючерсийн үнэ 0,13 ам.доллараар нэм...
эдийн засаг
Жил болгон барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны Координат төвөөс зохион бай­гуулдаг “Шинэ орон сууц-2013” үзэсгэлэн өнгөрсөн амралтын өд­рүүдэд МҮЭСТӨ-нд зохион бай­гуулагдлаа. Энэ удаагийн “Шинэ орон сууц-2013” намрын төрөлжсөн үзэсгэлэнд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, банк санхүүгийн бай­гууллагууд, орон сууцны ...
эдийн засаг
"Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлыг чөлөөллөө Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Ц.Сэдванчигийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Да.Ганболдыг томилжээ. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээж авсан байна. Ха...
эдийн засаг
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 8-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 26 нэрийн барааны үнэ тогтвортой, 6 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй байна. Хонины ястай...
эдийн засаг
Ерөнхий сайд асан Д.Содномыг “Ярилцах тан­хим” булангийн зочноор урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Энэ уулзалтаар юу ярилцав, ямар шийдэлд хүрсэн бэ гэдэг нь сонин байна? -Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж Үн­дэс­н...
эдийн засаг
Засгийн газрын гишүүд өнгөрсөн пүрэв гаригт  Төрийн ордонд “ДЦС-5” төслийн шалгаруулалтад түрүүлсэн, аман хүзүүдсэн хоёр консорциумын төлөөлөлтэй хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан уулзалт зохион байгуулав. Уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгж...
эдийн засаг
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьж буй Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын газар шорооны ажил үргэлжилж байна. “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээний эрх үүргийг журмын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлэн авч, суурь бүтцийн барилгын ажлыг хариуца...
эдийн засаг
Хүнсний гол нэрийн барааны үнэ өнгөрч буй долоо хоногт буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.9 хувь, долоон хоногийн өмнөхтэй харьцуулахад 0.1 хувиар буурсан байна. Махны үнийн хувьд, энэ долоон хоногт өмнөх сарынхаас хонины яс...
эдийн засаг
Монголбанк ө н өө д ө р нэг долоон хоногтой 494.9 тэрбум т ө гр ө гийн Т ө в банкны ү нэт цаасыг 10.5 хувийн жигнэсэн дундаж х үү гээр арилжлаа. Ингэснээр ө н өө дрий н байдлаар нэг долоон хоногтой Т ө в банкны ү нэт цаасны ү лдэгдэ л 1094 т ө гр ө г болсон тухай албаныхан мэдээллээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБ Ү ...
эдийн засаг
Уг нь алдаж эндэж, унаж бүдэрсэн хүний араас ам асуух муухай гэдэг. Тэр алдаа эндлээ ойлгоод  гасалж байгаа нэгнийг “Эс хэллүү чамд” гэж амыг асуух нь муухай бөгөөд хэцүү ч учрах аюулыг урьдчилан хэлээд байхад ухаарч ойлгоогүй нэгэнд дараагийн алдаанаас нь дахиад сэргийлэх гашуун сургамж ч болж болох юм. Гэвч хэлээд ба...
эдийн засаг
Алдагдалтай ажиллаж буй компаний талаар болон алдагдлыг бууруулах арга хэмжээ, бусад менежмежнтийн талаар ТӨХ-ны зүгээс маргааш буюу наймдугаар сарын 20-ны 11 цагаас ТӨХ-ны байран дахь 409 тоот өрөөнд мэдээлэл хийнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаага...
эдийн засаг
Монголын Засгийн газар хийгээд “Рио Тинто” группын үл ойлголцол өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэрт хүрээгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зар­лан хуралдуулж, үе үеийн гишүүдтэй санал бод­лоо солилцсон. Мөн уг хуралдаанаас нэгдсэн зөв­лөмж гаргаж, УИХ болон Засгийн газарт хү...
эдийн засаг
“JP Morgan” Хятадын дарга нарын хүүхдийг ажилд авснаараа буруудав -МАНАЙ НЭР БҮХИЙ УЛСТӨРЧДИЙН ХҮҮХДҮҮД “ГОЛДМАН САКС”, “JP MORGAN”-Д АЖИЛЛАЖ БАЙНА ГЭХ МЭДЭЭЛЭЛ ҮЕ, ҮЕ ЦАЦАГДДАГ- Америкийн хөрөнгө оруулалтын банк “JP Morgan”-ыг хууль сахиу­лаг­чид шалгаж эхэлжээ. “JP Morgan” Хятадын зах зээлд байр сууриа олохын тулд ту...
эдийн засаг
Олон хүнийг гэрт нь буцаасан Оюутолгойн асуудлаас болж, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдваанчиг тойрохоо зуруулаад байгаа юм. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөрхөн хуралдаж, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу түүнийг ажлаас нь халж, оронд нь Да.Ганболдыг томилжээ.  Буруу тийшээгээ эргэчих...
эдийн засаг
Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Ц.Сэдванчигийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Да.Ганболдыг томилжээ. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээж авсан байна. Харин Ц.Сэдванчиг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар с...
эдийн засаг
“M-Cи-ЭсИнтернэйшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганболд: Бид эрчим хүчний салбарын их бүтээн байгуулалтад манлайлан оролцохыг зорьж байна Улс орны хөгжлийн хурдац нэмэгдэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл манай оронд өрнөж байгаа бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэг...
эдийн засаг
АНУ-ын томоохон компаниудын нэг Abercrombie & Fitch компанийн борлуулалт 10 хувиар буурсан тухайн тус компани мэдэгдлээ. Худалдан авагчдын дийлэнх нь өсвөр насныхан байдаг энэ компанийн борлуулалт буурсан шалтгаан нь цагийн ажил болоод жижиглэнгийн худалдааны борлуулалт муу байсантай холбон тайлбарлаж байна. Мөн хөрөнг...
эдийн засаг
“Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал маргааш Төрийн ордонд болох ажээ. Энэ хурлыг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британий Кембрижийн их сургууль, Монголын ...
эдийн засаг
Оюутолгой, Тавантолгойгоос бид юу авч үлдэх вэ? Энэ асуултыг та өөрөөсөө ч юм уу, хэн нэгнээс асууж байсан уу? тэгвэл энэ асуултыг гадны судлаач биднээс асууж байна. Нээрээ бид энэ олон уурхайгаас юу авч үлдэх юм бэ? Төрийн томчуудад хэдэн жилд л хүрэх мөнгө үү, эсвэл богино хугацааны эдийн засгийн өсөлт үү, бүр эсвэл ...
эдийн засаг
Орос, Хятадыг холбосон транзит тээврийг Монголд байгуулахыг манайхан мөрөөдсөөр л байна. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн ахалсан ажлын хэсэг ч гарсан. Гэтэл хоёр хөршид маань бидний мөрөөдлийг биелүүлэх сонирхол бий юу гэвэл үгүй. Олон улсын тавцанд ямар бодлого баримталж байгаагаас нь л ийм дүгнэлт хий...
эдийн засаг
Эдийн засаг хэцүү байгаа нь үнэн. Тиймээс иргэн бүр дотроо бодолтой, доороо суурьтай хөдлөх нь зүйн хэрэг. Угийн суурь муутай эдийн засагт уул уурхайн экспортын орлого багасаж, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт зогсож, төсвийн орлого тасарсан нь туйлдахад хүргээд байна. Гаднын хөрөнгө оруулалт Монголд үүдээ түгж...
эдийн засаг
Евро бүсийн эдийн засгийн судалгааны хүрээлэн тус тивийн эдийн засгийн орчин сүүлийн 26 сард байгаагүйгээр өссөн тухай мэдээлжээ. Аж үйлдвэр болон бизнесийн орчин өнгөрсөн жилийнхээс 30 гаруй хувиар өсч 51,7 гэсэн үзүүлэлтийг заах болсон байна. АНУ-ын эдийн засаг болоод бусад үзүүлэлтүүд өсөлттэй гарсаны дараа Азийн ху...
эдийн засаг
Байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлнө Ногоон хөгжлийг хангахад чухал ач холбогдол бүхий Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмжийг худалдан борлуулсан аж ахуйн нэгжийг орлогын а...
эдийн засаг
Мэргэжлийн боловсролын салбарын багш, удирдах ажилтны 7-р бага хурал Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж, тус салбарынхан цаашдын зорилго, зорилтоо хэлэлцсэн. Тэгвэл энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав МБСБ-ын захирлуудыг хүлээн авч уулзан, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан болон элсэлтийн ...
эдийн засаг
Хятадын газрын тос химийн корпораци буюу “Sinopec”-ын ашиг 24 хувиар өсч 30,3 тэрбум юань /4,9 тэрбум ам.доллар/ хүрчээ. Азийн хамгийн том газрын тос олборлогч энэхүү компани энэ жилийн нэгдүгээр сараас хойш орлого нь огцом өссөн байна. Тус компани нь өөрийн улсдаа худалдаа явуулдаг ч олон улсад тийм ч нээлттэй биш. Гэ...
эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Одоогоор техникийн бэлэн байдал 85 хувьтай байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Ургац хураалтын урьдчилсан баланс өнөөдөр гарах бөгөөд жил бүрийн наймдугаар сарын сүүлчээр бороо хур ихтэй байдгаас ургац хураалтад сөргөөр нөлөөлдгийг салбар...
эдийн засаг
Энэ оны хоёрдугаар хагаст нийтдээ 200 мянган тонн алт, зэсийн баяжмал экспортолно гэж төлөвлөж байсан “Оюутолгой” компанийн ажил хөрөнгө оруулалтын маргаанаас үүдэлтэйгээр түр зогсоод буй. “Эрдэнэт” уул баяжуулах үйлдвэрийн бүтэн жилийн экспортыг хагас жилд гаргах хүчин чадалтай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулал...
эдийн засаг
Грекийн гадаад хэргийн сайдын мэдээлж байгаагаар тус улсын эдийн засгийг сэргээж, хөл дээр нь босгохын тулд нэмж 10 тэрбум евро зээлэх шаардлагатай гэдгийг онцолсон байна. “Бид богино хугацааны хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхэд дахин мөнгө, хөрөнгө шаардлагатай болсон. Үүний тулд бидэнд 10 тэрбум евро шаардлагатай. Бид урт ...
эдийн засаг
Эдийн засаг хямарч байна, уул уурхай уналтад орлоо гэсэн ид халуун яриан дундуур бид Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа. -Оюутолгойн асуудал хамг­ийн халуун сэдэв болж байна. Монголын Засгийн газар “Рио-Тинто”-той хэл амаа ололцож чадах болов уу. Үнэхээр далд уурхайн зээлийн нөхцөл нь манайд ямар ч ашиггүй ю...
эдийн засаг
“Хүн төрөлхтнийг өөрсдөө үйлдвэрлэж чадах зүйлээ хийхийг, эсвэл өөрсдийн хөрөнгө, үйлдвэрлэлийг өөрсдөдөө хамгийн ашигтай гэж үзэж буй байдлаар ашиглахыг хориглох нь хүн төрөлхтөний хамгийн ариун нандин эрхийг илэрхий зөрчсөн хэрэг мөн”. Энэ урт үгийг 232 жилийн тэртээ Адам Смит хэлж байж. Энэ урт үг шиг урт нэртэй ном...
эдийн засаг
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Япон улсын тусламжтайгаар бидний нэрлэж заншсан нарны зам ашиглалтад орж байсан. Энэ замыг тавьсан хугацаанаас хойш бараг л засвар хийгдээгүй гэхэд хилсдэхгүй. Япончуудын тусламжаас хойш бид нарны зам шиг замтай болохсон гэсэн мөрөөдөл битүүхэндээ хүн бүхэнд байсан. Тэгвэл алс холын говьд ...
эдийн засаг
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Тендер зохион байгуулалт, үнэлгээ”-ний үйл явцыг шударга, ил тод болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Тендерийн үнэлгээний хурлын явцыг бүхэлд нь видео хэлбэрээр архивлан хадгалах тусгайлан тоноглож бэлдсэн Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо. Энэ нь тендерийн үн...
эдийн засаг
Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд өнөөдөр МСҮТ-ийн 10 байгууллагад иж бүрэн тоноглолтой автобус хүлээлгэн өгчээ. Арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч БуракИнан нар болон албаны хүмүүс оролцсон...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар худалдах, худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк банкуудад 16.0 сая ам.доллар худалдсан байна. Юань худалдан авах санал ирсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй ажэ...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компани удирдах албан тушаалтныхаа тоог цөөрүүлж, бүтцийн өөрчлөлт хийхээр болсон байна. Тухайлбал, дөрвөн дэд захирлын орон тоог гурав болгон цөөлөх ажээ. Нүүрсний зах зээлийн хямралаас болж он гарсаар “Эрдэнэс Тавантолгой” компани  экспортоо зогсоохдоо хүрч байсан бөгөөд манай нүүрсний ганц импо...
эдийн засаг
Хур ихтэй энэ жилийн ургацын урьдчилсан балансыг өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас танилцууллаа. Энэ жилийн хувьд, 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн  малын тэжээлийн ургамал тус тус...
эдийн засаг
Монгол Улс Лаосын нутаг дэвсгэрт цагаан будаа тарих боломжтой болжээ. Тодруулбал, бид цагаан будааны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж ирсэн бөгөөд үүнийг өөрчилж цагаан будаагаа өөрсдөө тариалах боломж байгаа талаар ҮХАА-н сайд Х.Баттулга Бүгд найрамдах Лаос ард улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Вилаяван Помке тэргүүт...
эдийн засаг
“Сeo summit-2013”  захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалт есдүгээр сарын 25-нд Төрийн ордонд болох гэж байна. Чуулга уулзалтыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулах бөгөөд бүртгэлийг есдүгээр сарын 2-ноос эхлүүлэх ажээ. Хувийн хэвшлийн сектор улсад татвар төлөх, ажлын байр бий болгох, ...
эдийн засаг
Иргэдийн санал гомдол авдаг “11-11” утсанд ирсэн нэгэн шүүмжлэл өөрийн эрхгүй анхаарал татав. "Хас” банк уул уурхайн салбарт (тухайлбал, Оюутолгойд) ажилладаг хүмүүст найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохгүй байгаа юм байна. Үүнийг тодруулахаар дээр нэр дурдагдсан  банкны мэргэжилтнүүдээс асуухад уридлагуудынх нь...
эдийн засаг
Олон нийтийн Facebook сүлжээний зах зээлийн үнэлгээ нь наймдугаар сарын 26-ны арилжаагаар зуун тэрбум ам.доллараас давсан тухай Bloomberg мэдээлжээ. Фото: Lionel Bonaventure / AFP Шуурхай холбоон дахь рекламын худалдааны ашгийн өсөлтийн өөдрөг дүгнэлтийн мэдээний дагуу компанийн хувьцааны үнэ өссөн байв. Bloomberg мэдэ...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэхүү зорилтын анхных нь болох Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108,3 км замын нээлтийн арга хэмжээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт болж Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Зам, тэ...
эдийн засаг
8 хувийн хүүтэй зээл 8-р сард Жирийн хүмүүс зээл авч байна “Цалинтай бол байртай” болох 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд 20 орчим мянган хүн хамрагджээ. Ам бүл дөрвөөр бодоход 80 орчим мянган иргэн, томхон аймгийн дайтай хүн ам үр өгөөжийг нь бодитой хүртлээ. Зээл авагчдын дөрвөн хүний гурав нь хуучин зээлээ 8 хувьтай...
эдийн засаг
Б.Гарамгайбаатар: Эдийн засаг хүнд байгаа нь үнэн ч тартагтаа тулчихсан юм байхгүй УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарам­гай­баатартай ярилц­лаа. -Улс орны эдийн за­саг хүнд байгаа тухай нэг хэсэгтээ л яригд­сан. Харин одоо байдал ямар байна вэ? -Эдийн засгийн нөх­цөл байдлыг өнөөдөр хүн болгон, ян...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооноос 2006 онд эрсдэлтэй байж болохуйц 165 хувьцаат компанид шалгалт хийн, зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгч байжээ. Гэтэл өдийг хүртэл тус компаниуд нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид зөрчлөө арилгах ямарваа арга хэмжээ, мэдэгдэл хийгээгүйн улмаас 57 компанийг үн...
эдийн засаг
ТЭЦ-5-ын тендерт давуу эрхтэй консорциумын талаарх гурван худал, нэг үнэн Сайн мэдээ гэвэл өчигдөр Засгийн газраас ТЭЦ-5-ын тендерт давуу эрхтэй консорциумыг зарлаж, улсын маань нийслэл Улаанбаатар хотынхоо эрчим хүчний ирээдүйг даатгах нэгнийг тодрууллаа. Тэр нь “IP Suez” консорциум. Муу мэдээ гэвэл, тендерийн дүн яг ...
эдийн засаг
УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хандан хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтэд , “Сүүлийн үед улсын эдийн засгийн байдал муудаж, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч байгаа тухай мэдээлэл гадаад, дотоодын хэвлэлээр олонтаа гарч олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж эхэллээ. УИХ-ын ээлжит бус чуулган...
эдийн засаг
“Нарантуул”-ын дуулиан, хичээлийн шинэ жил, таксины үнийн нэмэгдэлд дарагдаад нам жим болчихсон “Оюутолгой”-н асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийн тулд Монголын Засгийн газрын төлөөлөгчид Лондон явахаар болжээ. Тэнд “Рио-Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж ярилцах юм байна. “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд Английг зори...
эдийн засаг
Сирийн асуудлаас үүдэн Азийн хувьцаанууд унаж эхэллээ. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө ханш нь унаж байсан хувьцаанууд өнгөрсөн долоо хоногт сэргэх хандлага ажиглагдаж байсан ч Сирийн арми химийн зэвсэг хэрэглэж байсан гэх мэдээлэл гарснаас хойш ганхаж эхэлсэн байна. Тухайлбал, Nikkei 225 индекс 1,11 хувиар, ASX All ...
эдийн засаг
-Монгол Улсад төр, засгийн аливаа бодлого, зохицуулалт нь эдийн засгийн үр ашигтай байхаас гадна үндэсний аюулгүй байдлыг хангах ёстой... Үүнтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ асуудлын энэхүү хоёр тал зарим тохиолдолд нэг нэгтэйгээ зөрчилддөгийн жишээг төмөр зам тойрсон маргаанаас харж болох биз- Далайд гарцгүй, хоёр их ...
эдийн засаг
Ам.долларын ханш 1655 төгрөг хүрсэн нь дээр дооргүй сандралд оруулаад байна. Эдийн засагт учруулах халуунаас нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан ч ханшийн савалгааг тогтворжуулж чадахгүй байгаа юм. Ам.долларын  сахилгагүйтлээс болоод бүх бараа бүтээгдэхүүний үнэд өсөлт харагдаж эхэллээ. Эдийн засаг хямралтай, нийг...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /наймдугаар сарын 29/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бол Төв банк 59.0 сая юанийг 263.0 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдсан байна. Харин своп хэлцлээр банкууд 48.0 сая ам.долла...
эдийн засаг
“Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг Засгийн газраас баталсан бөгөөд ирэх сарын 1-нээс мөрдөх ажээ. Үндэсний бүтээгдэхүүний чухал нэг хэсэг болох арьс, ширний үйлдвэрлэл, худалдааг цэгцлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын орлогыг бүрдүүлэхийн тулд ийнхүү техникий...
эдийн засаг
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт 11 дэх жилдээ болох гэж байна. Уул уурхайн үндэсний ассоциаци, “Прайм инфо” ХХК хамтран уг чуулга уулзалтыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ удаа есдүгээр сарын 5, 6-нд Монголын хүүхдийн ордонд болох юм.  Энэ удаагийн чуулга у...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж хуулийн дагуу үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан 165 хувьцаат компанид шалгалт хийж байсан бөгөөд энэ долоо хоногт 57 компанийг үнэт цаасны бүртгэлээс хассан. Тэгвэл өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос 36 хувьцаат компанид үйл ажиллагаагаа сайжруулах болом...
эдийн засаг
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнөөдөр нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд зориулж оюутан, залууст тэтгэлэг олголоо. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 11 залууст их, дээд сургуульд суралцахад нь нэмэр хандив болох зорилгоор тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлгийг гардуулсан юм. Эдгээр залуус нь орон нутгийн засаг захи...
эдийн засаг
Нүүрсний зах зээлийн байдал хүнд байгаа хэдий ч “Эрдэнэс-Таван толгой” ХК үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Компани 2013 оны төлөвлөгөөний дагуу нүүрс олборлолтоо гүйцэтгэж, энэ оны зургаадугаар сараас Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг эхлүүлээд байна. Цанхийн зүүн уурхайг дөрвөн ээлжийн ...
эдийн засаг
Монголын хамгийн том станц ДЦС-4 ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг эн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа аж. 1983 оноос хойш улсын эрчим хүчний гол ачааг үүрч яваа энэ станцын техникүүд хуучирч элэгдэн, доголдсоор байгаа юм. Иймд IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгуул...
эдийн засаг
Урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг гэдэг эрчим хүчний салбар жилийн жилд алдагдалтай ажиллаж, одоо өрийн хэмжээ 70 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Ийнхүү алдагдалтай ажилласаар байвал нүүрсээ худалдаж авч чадахаа больж, эрчим хүчний саатал, доголдолд орох аюултай. Тийм ч учраас цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ, ...
эдийн засаг
Азийн томоохон эдийн засгийн нэг болох Энэтхэгийн эдийн засгийн өсөлт тун алгуур байна. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын эдийн засаг 4,4 хувиар өссөн бол саяхан гаргасан судалгаагаар эдийн засгийн өсөлт нь 4,8 хувийг заасан байна. Мэргэжилтнүүд үүнийг уул уурхай болон аж үйлдвэрийн салбарын савлагаатай б...
эдийн засаг
“Нарантуул”-ын гал олон хүнд сургамж авчрав. Эд хөрөнгөө нэг л өглөө үнс нурам болгосон наймаачид цаашдаа хар захын дүрмээр тоглоод хол явахгүй гэдгээ ойлгож авсан бизээ. Хорин жилийн өмнөх ганзагын систем, хар захын ойлголтоосоо салаагүй яваа монголчуудад цаг өөрчлөгдсөнийг, тэр тусмаа түрээслэгч ба түрээслүүлэгчдийн ...
эдийн засаг
Ази, Номхон далайн бүс нутгийн банкны мэргэжилтнүүд Монголд анх удаа чуулна Монголын Банкны Холбоо, арилжааны банкуудтай хамтран эх орондоо анх удаа Азийн банкны холбооны 30-р чуулганыг 9-р сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн банк, санхүүгийн салбарын төлөөллүүд нэгэн дор...
эдийн засаг
Б.МЭДРЭЭ – Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд банк, санхүүгийн салбарт 25 гаруй жил ажилласан Монгол улсын туршлагатай банкир юм. Ажилласан байдал: 1987-1991 он        Улсын банкны ерөнхий хорооны Хэ...
эдийн засаг
Тэсгим хүйтний улирал ойртсоор. Өвлийн цагт шаардлагатай цахилгаан, дулааныг үйлдвэрлэхийн тулд цахилгаан станцуудыг хэд дахин илүү ачааллаар ажиллуулах бөгөөд оргил цагаар эрчим хүчний хэрэглээ  870 гаруй мегаваттад хүрдэг байна. Үүний 65 орчим хувийг буюу 560 мегаватт эрчим хүчийг  дөрөвдүгээр цахилгаан станц дангаар...
эдийн засаг
Инфляци буурч байгаа гэдэг мэдээлэл иргэдийг баярлуулж байсан ч ам.долларын ханш өсч төгрөгийн ханш унаж байгаа гэдэг муу мэдээ импортоос хэт хараат монголчуудыг гомдоож орхисон. Уг нь үйлдвэрлэгч орон байсан бол төгрөгийн ханш сулрах нь бараа бүтээгдэхүүний үнийг буулгах, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих завшаан болохс...
эдийн засаг
Хөрөнгө оруулалтын “Invest Mongolia-2013” бага хурал өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд эхэллээ. Бага хурлыг “Фронтиер” компаниас долоо дахь жилдээ ийнхүү зохион байгуулж байгаа бөгөөд Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам дэмжин оролцож буй ажээ. Хуралд 60 гаруй илтгэгч, 250 ...
эдийн засаг
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (EBRD) шилжилтийн эхэн үеийн улсуудад зориулан хэрэгжүүлж буй Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөрийн санамж бичигт Монголбанк, Сангийн яам хамтран гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр дотоодын зээлдэгчдэд харьцангуй хямд өртөг бүхий төгрөгийн зээлийг олгож эхлэх т...
эдийн засаг
Америкийн алдарт “Verizon Communication” компани, Европод гар утасны зах зээлд тэргүүлдэг “Vodafone” компанийн 45 хувийн хувьцаа болох 130 тэрбум ам.долларын хувьцааг худалдан авчээ. Өнгөрсөн долоо хоногт энэ хоёр компани анх удаа хэлэлцээрт орсон бөгөөд есдүгээр сарын сүүлээр наймаа болно гэж таамаглаж байсан ч ийнхүү...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаа хийж, санхүүгийн зах зээлд холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Ингэхдээ уламжлал ёсоор бичил санхүү, даатгал, үнэт цаасны, эрсдлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалтын хүрээнд хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргасан байна. Нэгдүгээрт, б...
эдийн засаг