news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар эрчим хүчний салбарт Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй Амгалан дулааны станцын барилгын ажил, ДЦС-3 ХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэгл... | эдийн засаг |
Намрын чуулганаар хэлэлцэгдэх Татварын багц хуулиудын өөрчлөлт эдийн засгийн хүрээнийхний сонирхлыг татах болсон. Ялангуяа Хувь хүний орлогын албан татварын шинэчлэлт ажилтай, орлоготой бүх хүний анхаарлыг татаж байна. Өнгөрсөн даваа гаригт Татварын ерөнхий газраас хийсэн мэдээллийн араас “их ажилласан нь их мөнгө төл... | эдийн засаг |
“Улаанбаатар эдийн засагчдын клуб” 2013 оны есдүгээр сарын 12-ны өдөр байгуулагдлаа. Клубын зорилго нь Монголын эдийн засагт нөлөөлөхүйц шийдвэр гаргах төвшний улс төрчид, нэр хүндтэй эдийн засагчид, топ бизнесменүүд хамтран Монголын эдийн засагт тулгараад байгаа бэрхшээлүүдийг хамтран тодорхойлж, түүнээс гарах арга за... | эдийн засаг |
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний 48 хоногийн мэдээ гарчээ. Ингэхэд өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 16 мянга 80 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ... | эдийн засаг |
Монголбанкнаас наймдугаар сарын инфографик буюу эдийн засгийн тойм мэдээллээ гаргалаа. Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд инфляци 9.4 хувь, нийслэлд 8.4 хувьтай гарчээ. Харин мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар өсч, 8410.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Улсын гадаад валютын албан нөөц 2.7 тэрбум ам... | эдийн засаг |
Монгол бүсгүй экскватор жолоодож шанагаар нь сүү аягалан ур чадвар гэж юу байдгийг харуулсан бахархал төрүүлэм өдөрлөг өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд болсон нь одоо ч хуучраагүй содон мэдээ хэвээр байна. Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан дээрх өдөрлөгт монгол залуу өөрийн ур ухаанаар зохион бүтээсэн авто м... | эдийн засаг |
Эдийн засагт яаралтай “амь тариа” болгохоор Засгийн газраас өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй билээ. Өөрчлөлт оруулахаар хүлээлгийн танхимд байгаа тэдгээр хуулиудын нэг нь Урт нэртэй хууль. Энэ хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахтай зэрэгцэн цаашдаа гарах үр дүн... | эдийн засаг |
“Эрдэнэс Оюутолгой” компанийн Монголын талын гүйцэтгэх захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүн энэ сарын 21-нд Лондонг зорьсон. Тодруулбал, шинэхэн захирал Да.Ганболд тэргүүтэй баг Англи улсад зочилсон нь тэр. Тэдний харь улсыг зорьсон шалтгаан нь өнөөх олны анхаарлын төвд ороод буй Оюутолгой... | эдийн засаг |
УИХ-ын ээлжит бус чуулганаар алтны салбартай холбоотой хоёр ч хуулийн төсөл хэлэлцэж байна. Ялангуяа Монголын алтны салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, эдийн засгийн хүндрэл үүсэх бас нэгэн шалтгаан болоод буй Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малт... | эдийн засаг |
“Тавантолгой цахилгаан станц” төслийн удирдах хорооны хурлаар хөрөнгө оруулагчийг сонгох "Техникийн даалгавар"-ыг хэлэлцэж урьдчилан шалгарсан хөрөнгө оруулагч нарт хүргүүлэхээр тогтлоо. Цахилгаан станцын зураг төсөл, технологийн сонголт Европын холбооны European Union Directives 2010/75/EU стандартыг баримтлахаар "Тех... | эдийн засаг |
Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн талаар Лондон хотноо есдүгээр сарын 23-наас эхэлсэн хэлэлцээр өнгөрсөн ням гаригт өндөрлөж, Монголын Засгийн газрыг төлөөлж явсан эрхэмүүд нутагтаа ирээд байна. Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ”-ийн дэд за... | эдийн засаг |
УИХ-ын хувьд ирэх оны төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж буй хамгийн чухал өдрүүд үргэлжилж байна. Зөвхөн улстөрчид гэлтгүй ирэх жил эдийн засаг ямар байх вэ гэдэг нь та бидний хувьд ч хамгийн чухал асуудал. Гэвч улстөрчдийн урт “чухал” ярианы заримыг сонсох ч завдалгүй өнгөрсөн байж магадгүй. Тэгвэл энэ удаад мөнгөний б... | эдийн засаг |
Ердөө дөрөв хоногийн өмнө Уул уурхайн сайд Д.Ганхуяг улсын хэмжээнд шатахууны нөөц хангалттай байгаа гэж мэдээлж байсан ч өнөөдөр Магнай трейд, Шунхлай компанийн шатахуун түгээх цэгүүдэд А-92 автобензин литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдлээ гэсэн мэдээлэл хэвлэлээр гарчээ. Дээрх компаниуд чухам ямар шалтгаанаар ийн үнэ ... | эдийн засаг |
Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн 12 дахь хурал, хурлын өмнөх дээд түвшний семинар энэ сарын 28-30-ны өдрүүдэд Мөнгөний бодлогын шинэ хэв шинж болон санхүүгийн салбарын макро уялдаа сэдвээр Монгол Улсад зохион байгуулагдав. Уг хурлыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал даргалан хуралдууллаа. ... | эдийн засаг |
Оюутолгойн төслөөс болж Монголын Засгийн газар болон “Рио-Тинто” компанийн хооронд үүссэн үл ойлголцлыг арилгахаар Лондонг зорьсон холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хэвлэлийн бага хуралд “Эрдэнэс Оюутолгой” компанийн дэд захирал н.Даваадорж, Уул уурхайн яамны Стратеги, бодлого зохицуулалты... | эдийн засаг |
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барив Монгол Банкны Ерөнхийлөгч Х.Золжаргал “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барилаа. Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл... | эдийн засаг |
Намар гэдэг ид ажлын улирал дуусах дөхөж байна. “Атрын III” аян эхлүүлсэн цагаас хойш монголчууд дотоодынхоо хэрэгцээний хүнсний ногоог боломжийн хангах хэмжээнд хүрсэн. Гурилын үйлдвэрүүд ч сэргэж улаан буудайн хэрэгцээгээ хангахаас гадна гадаад руу экпортолдог болсон гээд ололттой тал их. Жилээс жилд авах ургацын хэм... | эдийн засаг |
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим ”Оюутолгой” компанитай хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн уурхайтай танилцахаяллыг өчигдөр зохион байгуулсан юм. Аяллын явцад Монголын нэр нөлөө бүхий 30-аад аж ахуйн нэгжийн захирлууд энэ зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалтыг нүдээр ү... | эдийн засаг |
Сүүлийн гурван жилийн хугацаанд таагүй мэдээллийг өөрсөд дээрээ даллаж байсан евро бүсийн байдал сэргэх хандлага ажиглагдаж байна. Инфляци сүүлийн гурван жилийн доод төвшинд хүрч, аж үйлдвэрийн салбарын өсөлт 2008 оноос хойшхи дээд хэмжээнд хүрлээ. Ажилгүй иргэдийн тоо ч цөөхөн хэмжээнд хүрсэн. Энэ бол цаг зуурын үзэг... | эдийн засаг |
“Амгалан” дулааны станцын барилгын ажлыг өнгөрөгч наймдугаар сарын 21-нд эхлүүлсэн бол ирэх оны наймдугаар сард бүрэн чадлаар нь ашиглалтад хүлээн авах талаар албаныхан мэдээллээ. Одоогоор станцын газар шорооны ажлыг хийж дуусч байгаа бөгөөд дулааны цахилгаан станц 300Гкал.ц-ын суурилагдсан хүчин чадалтай байхаар төлө... | эдийн засаг |
“ДЦС-2” ТӨХК-ийн их засвар, хөрөнгө оруулалт татах хүрээнд хийх нийт ажил одоогоор 78 хувьтай үргэлжилж байгаа аж. Тухайлбал, “ДЦС-2” ТӨХК –ийн үндсэн гурван тоноглол, туслах 31 тоноглолд их засвар хийгээд байна. Харин өвлийн бэлтгэл ажил 93 хувьтай байгаа бөгөөд удирдлага зохион байгуулалтын талаар 15 ажил хийхээс 13-... | эдийн засаг |
Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын зөвлөлдөх уулзалтыг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 10 дугаар сарын 3-нд “Туушин”зочидбуудал зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагууд, бизнесийн байгууллагын төлөөллөөс оролцох ажээ. Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүү... | эдийн засаг |
Оюутолгойд үүсээд байгаа асуудлыг хэлэлцэхээр Английг зорьсон Монголын багийнхан Лондонд болсон уулзалтынхаа талаар мэдээлэл өглөө. Хоёр талын хэлэлцээр эерэг, дулаан, бүтээлч уур амьсгал дунд өрнөсөн гэдгийг Уул уурхайн яамны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Отгочулуу мэдээлсэн юм. Монголын талаас нийт 2... | эдийн засаг |
Ирэх 2014 оны Төсвийн төслийг Засгийн газар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн нэг их наяд 500 тэрбумаар сох дутсан энэ оны төсвийн алдагдлыг хэрхэн цойлдох вэ гэсэн асуудал эдийн засгийн хүрээнийхний анхаарлыг татаж байна. Тиймээс өчигдөрхөн нээлтээ хийгээд өндөрлөсөн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт Төсвий... | эдийн засаг |
“Эрчим хүчний яам нэг жилд” сэдэвт уулзалтыг салбарын удирдлагууд Гадаад харилцааны яаманд өнөөдөр хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ хүрээнд дулааны цахилгаан станцуудын хүчин чадал, дотоод нөөц бололцоо, ашиглалт болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлыг тоймлон танилцуулсан юм. Эрчим хүчний салбарынхны ид ... | эдийн засаг |
“Цахилгаан станц ба техник, технологийн хөгжлийн хандлага” сэдэвт танилцуулга боллоо Эрчим хүчний яамны сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр нар оролцсон “Эрчим хүчний салбарын бодлого”-ийг танилцуулах уулзалт дээр Тавантолгой цахилгаан станц төслийн захирал М.Энхсайханы танилцуулсан “Цахилгаа... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр Засгийн газрын бонд /ЗГБ/-ын ээлжит бус арилжаа хийлээ. Арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий гурван жилийн хугацаатай 140.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд арилжихаар нийтэд мэдээлсэн байна. Арилжааны банкуудаас нийт 483.25 тэрбум төгрөгийн санал ирсэн бөгөөд 140.0 тэрбум төгрөгийн... | эдийн засаг |
Олон улсын хөрөнгийн зах зээлд болж байгаа үйл явдлаас харахад “Харанга ресурс” компанийн хувьцааны ханш он гарсаар хамгийн их буюу 77 хувиар унасан гэх мэдээлэл байна. Тэгвэл “Xanadu mines”-ийн хувьцааны ханш 61, “South Gobi resources”-ийн хувьцааны ханш 58 хувиар буурчээ. Валютын урсгал татарч, хөрөнгө оруулалт буу... | эдийн засаг |
Ц.Мянганбаяр: Миний л бий болгосон өр учраас буцаагаад авах нь шударга явдал болно Уул уурхайтай холбоотой хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын талаар яригдаж байгаа цаг үед "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяртай ярилцлаа. -Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас болоод хямарсан, хямраагүй гэх маргаан өрнөж бай... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкийг шалгах шийдвэр гаргасны дагуу Ажлын хэсгийнхэн өнгөрсөн даваа гаригаас Монголбанкин дахь шалгалтаа эхлүүлжээ. Ажлын хэсгийнхэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд тараасан гурван их наяд төгрөгийн үр дүн, “Чингис бонд”-ын зарцуулалтын талаар шалгалт явуулах юм.... | эдийн засаг |
Монгол улсын баялгийг илүү тогтвортой, бүтэцтэй, шударга хуваарилах хандлага Аксел ван Троценбург 1990 оноос хойш Монгол улс гайхамшигтай өөрчлөгдөж, үүнийг би өөрийн биеэр мэдрэх боломж саяхан гарч ирсэн юм. Тухайлбал, хүний хөгжлийн хувьд ядуурлын түвшин тогтвортой буурч, ялангуяа сүүлийн 3 жилд эрс багассан үзүүлэлт... | эдийн засаг |
Сүүлийн гурван сарын турш бууралттай гарч байсан ажилгүйдэл өнгөрсөн есдүгээр сард санаанд оромгүйгээр өсчээ. Наймдугаар сарын дундажтай харьцуулахад Германы ажилгүйдэл 12 хувиар өссөн судалгаа гарсан байна. “Энэ бол улирлын шинж чанартай өсөлт юм. Тийм ч учраас бид үүнийг санаа зовох асуудал биш гэж харж байгаа. Гэхдэ... | эдийн засаг |
Сүүлийн хоёр долоо хоног зарим ШТС-ууд АИ-92 бензинийг “засвартай”, “дууссан” гэсэн шалтгаанаар зарахгүй байсан. Тухайлбал “Содмонгол”, “Жаст ойл” зэрэг компаниуд үүнд хамгийн түрүүнд багтана. “МТ ойл” ч гэсэн зарим ШТС-ын АИ-92 бензинээ элдэв шалтгаар хязгаарлаад байсан. Үүнийг манай сонин хөндөж “Шатахуунаар бойкот х... | эдийн засаг |
Дотоодын үйлдвэрлэлээ урамшуулсан бодлого хэрэгжүүлэх нь оновчтой Тайванийн Төвбанкны дэд ерөнхийлөгч Цунг-Та Ен валютын ханшийн зохицуулалтын талаарх "ганц асуулт"-д хариулсан юм. -Ханшийн хэт өндөр өсөлтийг хэрхэн намжааж болох вэ? -Валютын ханш гэдэг нэг валютаар нөгөө валютыг худалдах авах харьцангуй үнийг илэрхийл... | эдийн засаг |
Сүкдэйв Сингх: Төвбанк Засгийн газартайгаа хамтран ажилласан жишээ олон Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн 12 дахь хурал, хурлын өмнөх дээд түвшний семинар есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон билээ. Тус хуралд оролцсон Малайз улсын Төвбанкны дэд ерөнхийлөгч Сүкдэйв Сингхт... | эдийн засаг |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр улаан буудайн үнийг албан ёсоор тогтоосон талаар мэдээлэл өглөө. Жил бүрийн өдийд ургац хураалт жигдрэх тийшээ ханддаг бөгөөд тариаланчид хурааж авсан буудайгаа хэдээр худалдах асуудал гарч ирдэг. Энэ жилийн хувьд тариаланчид улаан буудайгаа нэг тонныг 400 гаруй мянган төгрөгөөр ... | эдийн засаг |
Оюутолгойд үүсээд байгаа асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхээр өнгөрсөн сарын сүүлээр Лондонг зорьсон Засгийн газрын төлөөлөгчид явсан ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал хийлгэхдээ тодорхой, тоймтой зүйл хэлээгүй нь бүтэл муутайхан яваад ирэв үү гэсэн хар төрүүлж эхэлжээ. Монголын талын зүгээс 22, “Рио Тинто”-гийн зүгэ... | эдийн засаг |
Найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг дэмжих үүднээс ипотекийн зээлээр баталгаажсан 200 тэрбумын бонд гаргахаар болжээ. Уг бондыг энэ онд багтаан гаргахаар төлөвлөж буйгаа Монголын ипотекийн корпорациас дуулгав. Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа үндсэн хөрөнгө буюу ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж б... | эдийн засаг |
Татварын ерөнхий газрын удирдлагууд өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх Татварын багц хуулиудын хүрээнд Хотын албан татвар болон Өв, залгамжлал,бэлэглэлийн албан татвар шинээр авахаар болж буйг дуулгасан. Нийгмийн хөгжлийн хувьсал, гадаад улс орны жишигт нийцүүлэн дээрх татварууды... | эдийн засаг |
Монгол Улс өнөөдөр эдийн засгаа хөрөнгөжүүлэх, солонгоруулах бас нэг том боломж нь эрчим хүч. Газраа ухаж төнхөөд, ямар ч боловсруулалтгүй түүхий эдээ гадагшаа гарах нь бидэнд тийм ч таатай зүйл биш. Уг нь манай эрхэм түшээд олигтойхон сэтгээд, аятайхан хууль баталчихсан бол адгийн наад зах нь цахилгаан экспортлож хал... | эдийн засаг |
АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас ам.долларын зуутын дэвсгэртийг шинээр хэвлэж өнөөдрөөс эхлэн зах зээлд нийлүүлж эхэллээ. Шинэ дэвсгэртэд мөнгөөр хийсэн 3D нууцлал, мөн тусгай шалгагчаар илрэх тусгаар тогтнолын тунхгийн хэсэг зэрэг техникийн шийдлүүдийг тусгасан байна. 2010 онд хэвлэсэн дэвсгэртээс хэд хэдэн зүйлээрээ... | эдийн засаг |
“Сүү аваарай... Нэг литр нь 1000 төгрөг шүү”. Байрны гадаа ийн хашгирч зогсох малчин цөөнгүй бий. Зуны цагт бол бүр элбэг. Тэдний зарим нь тэр хавийн байрныхантайгаа хэдийнэ танил болчихсон байна. Сүү нь өтгөн, амттай байх юм бол хүмүүс өнөөх малчинд ам сайтай гэж жигтэйхэн. Ингээд л “Нөгөө хэн чинь сүүгээ аваад ирсэн ... | эдийн засаг |
Улсын төсөв нэг их наяд 500 тэрбумын алдагдалд орсон шалтгааныг эдийн засагчид захиргааны зардал хэтэрсэнтэй холбон тайлбарлаж байна. 160 мянган төрийн албан хаагчийн цалин, томилолт, халамж, үйлчилгээ гээд улсын төсвийн 60 хувийг захиргааны зардал эзэлж байгаа бөгөөд ирэх 2014 оны Төсвийн тухай хуулийн төслөөс харахад... | эдийн засаг |
Их Британийн үйлчилгээний салбарын өсөлт 2013 оны гуравдугаар улиралд 60,3 хувьд хүрсэн нь 16 жилийн туршид үзүүлж байгаагүй өндөр амжилт ажээ. “Энэ бол санхүүгийн салбарын болон эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой. Их Британийн эдийн засгийн төлөв байдал сүүлийн жилүүдэд байгаагүйгээр өссөн нь энэхүү өсөлтийг үзүүлэ... | эдийн засаг |
Эрчим хүчний салбарт 50 гаруй жил ажиллаж буй Аж үйлдвэрийн гавъяат ажилтан М.Чимэд эрчим хүчний салбарын талаар ийн өгүүлж байна. Нэг. Би 1996 онд Төвийн эрчим хүчний системийн даргаархоёрдахь удаагаатомилогдсон юм. Таван жил завсарласны дараа дахин томилогдож буй минь энэ. Тавь гаруй жил эрчим хүчний салбарт ажиллахд... | эдийн засаг |
Сангийн сайд Ч.Улаан Оюутолгойн урьдчилгаа төлбөрт авсан 250 сая ам.долларыг эргүүлэн төлөхөөр 2014 оны төсөвт тусгасан талаар пал хийтэл мэдэгдлээ. Энэ мөнгө зээл байсан төдийгүй хүү нь л гэхэд 27 саяд хүрчээ. Гэтэл энэ мөнгийг “Рио Тинто”-гийнхон орд ашигласныхаа урьдчилгаа төлбөр болгож авсан талаар тайлбарлаж, мали... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /10 дугаар сарын 8/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк энэ удаад 8.0 сая ам.доллар, 70 сая юань худалдаж, валютын захад нийлүүлжээ. Харин своп хэлцлээр арилжааны банк... | эдийн засаг |
Хятадууд эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ хэрэглээгээ шийдэхийн тулд асар том байгууламж барьсанаар дэлхийд “толгой цохиж” байна. Энэ бол БНХАУ-ын Хубэй мужийн орчим, Хөх мөрөнгөөс эхтэй Гурван хавцлын усан цахилгаан станц бөгөөд энэ аварга том байгууламжийг харах боломж олдсон юм. Хятадууд уги... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцсэн. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 онд яагаад мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсэн, бодлогын үр дүн ямар байгаа талаар болон 2014 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн зорилтууды... | эдийн засаг |
ХБНГУ-ын Бонн хотноо энэ жилийн Зул сарын баярын худалдаанд Монголын бизнес эрхлэгчид оролцох боломжтой боллоо. Тодруулбал, ХБНГУ дахь “Монгол-Германы соёлын төв”-тэй хамтарсан баярын худалдаа Бонн хотын задгай талбайд арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 21-ний хооронд болох бөгөөд манай талаас оролцох... | эдийн засаг |
АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Азийн сангаас Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар олон нийтэд сурталчлах арга хэмжээг аравдугаар сарын 7-11-нд зохион б... | эдийн засаг |
Геологийн салбар үүсч хөгжсөний 74 жилийн ой, Монголын геологичдын баярын тохиолдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тушаалаар энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг “Тэргүүний геологич” хүндэт тэмдгээр шагналаа. Энэхүү шагналыг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган гардуулан өглөө. “Тэргүүний ге... | эдийн засаг |
Өнөөдөр манай улсын эдийн засаг ямар байна вэ, альхан төвшинд явж байна, америкчууд Монгол Улсын эдийн засагт яаж нөлөөлж байна вэ, Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн байдал, тэр дундаа Монголын эдийн засгийн өсөлтийн төлөв ямар байгаа вэ гэдэгт Азийн хөгжлийн банкнаас үнэлэлт, дүгнэлт өгчээ. Азийн хөгжлийн ... | эдийн засаг |
Замын-Үүд, Эрээнээс өнөөдөр 120 гаруй вагон цемент ирж буй талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Ингэснээр энэ жилийн хувьд өдөрт ачигдсан цементийн хэмжээгээр хамгийн өндөр дүнтэй нийлүүлэлт болж байгаа ажээ. Энэ зуны хувьд нэг өдөрт 60-80 вагон цемент урд хөршөөс ирж байжээ. Цементийн үнийн тухайд есдүг... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /10 дугаар сарын 8/ 4,570 тоот арилжаагаар 27 компанийн нийт 18,381,891 төгрөгийн үнийн дүн бүхий 30,615 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ нь энгийн арилжаа бөгөөд нийт 61 хэлцэл хийсэн байна. ТОП-20 индекс 13,864.66 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 1.56 нэгжээр буурсан үзүүлэлт бол з... | эдийн засаг |
Эдийн засгийн өсөлт буураагүй гэж эрх баригчид мэдээлж, сөрөг хүчнийхэн үүнийг үгүйсгэж буй энэ мөчид бодит мэдээлэл өгөх зорилгоор Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр, Ахлах эдийн засагч Ян Хансэн болон эдийн засагч Л.Амар нар Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг дэлхийн болон Монгол Улсын эд... | эдийн засаг |
С.Болд: Бодит секторыг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжинэ Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх С.Болдтой Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд ямар бодлого, зорилт дэвшүүлсэн талаар ярилцлаа. -Ирэх оны мөнгөний бодлогод инфляцийг найман хувьд барих зорилт... | эдийн засаг |
Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан, Хадгаламж банкны харилцагчдын мөнгийг хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүүг наймдугаар сарын 13-нд баривчлан хорьсноос хойш бараг хоёр сар болох гэж байна. Түүний хэрэгт холбогдуулан ... | эдийн засаг |
Говийн бүсэд гэлтгүй амьд бүхний чандмань эрдэнэ болсон усыг ариг гамтай, зөв зохистой ашиглаж, усны хэмнэлттэй технологийг нэвтрүүлэх нь өнөө цаг үеийн нэн чухал асуудал болсон. Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаа Худаг уурхайн цогцолборт дээрхи чиглэлд шинэ шат ахиулсан дэвшилтэт технологи бүхий үйлдвэр ашигла... | эдийн засаг |
Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн 2013 оны өсөлтийн дүгнэлтээ 3,2-оос 2,9 хувь болгон буулгаж байгааг аравдугаар сарын 7-нд гаргасан илтгэлдээ өгүүлжээ. 2014 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 3,6 хувьтай байхаар болж байна. Өмнө нь тэр үзүүлэлтийг 3,8 хувьтай байна гэсэн байлаа. Фото: Y... | эдийн засаг |
Гурван их наядын ачаар 179 мянган ажлын байрыг хадгалж үлджээ Төв банкны эдийн засгийг удирдах арга барилыг сонсох, санал бодлоо илэрхийлэх зорилготой залуу эдийн засагчдын уулзалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрөв. “Некстжен” залуу мэргэжилтнүүдийн нэгдсэн хөдөлгөөнөөс “Монголын эдийн засгийн салаа зам” хэлэлцүүлги... | эдийн засаг |
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны “Жижиг дунд бизнесийг дэмжих төсөл”-тэй хамтрахаар болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Монголоос бараа, бүтээгдэхүүн экспортолж гадаад зардаг болон ирээдүйд энэ төрлийн бизнесийг сонирхог... | эдийн засаг |
Н.Баярсайхан: ШУ-ны үндэслэлтэй, өндөр үр бүтээмжтэй хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх хэрэгтэй Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн дэд ерөнхийлөгч, Нямрагчаагийн Баярсайхантай барилгын салбарын хөрөнгө оруулалт болон төр засгийн бодлогын талаар ярилцлаа. -Барилгын салбарыг дэмжихээр 2013 оны эхэн үед Засгийн газр... | эдийн засаг |
УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Төсөлд тусгаснаар төв банк ирэх онд инфляцийг найман хувь руу буулгах зорилт тавьсны зэрэгцээ зах зээлд нийлүүлэх мөнгөний нийлүүлэлтээ энэ оны төвшнөөс буулгахгүй байх зарчим барих аж. ... | эдийн засаг |
-Иргэн, аж ахуйн нэгж арилжааны банкнаас орон сууц барьцаалан зээл авчихаад зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол орон сууцыг нь банк шууд хураан авч борлуулах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх хуулийн зохицуулалт юм- Албаны хүмүүс “шинэ орон сууцны үнэ буурна, нийлүүлэлт нэмэгдэж байгаа” хэмээн мэдэгдсээр байгаа ч боди... | эдийн засаг |
Азийн хөгжлийн банкны Монгол дах Суурин төлөөлөгчийн газраас өнөөдөр дэлхийн болон Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Ингэхдээ эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын байдлын тухай мэдээлэл өгч, тогтвортой хөгжилд хүрэх зөвлөмжийг дуулгасан. БНХАУ, Энэтхэгийн эдийн засийн нөхцөл ба... | эдийн засаг |
-Иргэний нисэхийн ерөнхий газраас хоёр жил тутамд дотоодын авиа компаниудад үнэлгээ тогтоох шалгалт хийдэг. Тэдний гаргадаг үнэлгээний жагсаалт ч НҮБ-ынхаас төдийлөн зөрүүгүй гарсан байна- Монголд олон улсын болон орон нутгийн нислэг үйлддэг авиа компаниудын эрсдэлийн үнэлгээг тогтоосон тусгай жагсаалтыг НҮБ дотоод хэр... | эдийн засаг |
Ам.доллараар гүйлгээ хийхгүй. Хийсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох юм уу, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах хуультай. Гэвч энэ хууль амьдрал дээр хэрэгжиж байна уу. Аль 2009 онд батлагдсан Төлбөр тооцоог ү... | эдийн засаг |
Канад урт хугацааны турш эхлээд Их Британийн дараа нь АНУ-ын түүхий эдийн “саалийн үнээ” гэж тооцогдож ирэв. Гэсэн ч тэр нь хамгийн хөрөнгөтэй, хамгийн хөгжилтэй орнуудын нэг болоход саад болсонгүй. Альберта мужийн Атабаскийн битумын элснээс нефть олборлолтын ерөнхий зураглал. Фото: Jørgen Schyberg / Flickr Канад нь га... | эдийн засаг |
“Элсэнд асгасан ус” буюу барилгын салбарт хийсэн мөнгө Өнгөрсөн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын яамныхан дээр галтайгаа буусан. Ердөө хажууд нь сууж байсан яамны Төрийн нарийн бичгийн даргыг чихдэж байгаад “Хийж чадахгүй бол ажлаа өг. Ард чинь олон хүн ооч... | эдийн засаг |
Аравдугаар сарын 12-ноос Монгол орны ихэнх нутгаар цас орж, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас тэнгэр хангай муудахаас өмнө амжиж ургацаа бүрэн хураахыг салбарын яаманд сануулсан байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдээгээр улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ү... | эдийн засаг |
- Монголбанк “үнэ өсгөхгүй гээд иргэдийн бодит хэрэгцээ, эрэлтийг хязгаарлах нь буруу” гэж үзэж байгаа төдийгүй тэрхүү эрэлтийн хариуд нийлүүлэлтийг нь бий болгох нь зах зээлийн эрүүл зарчим төдийгүй үүнд л төрийн бодлого чиглэгдэх ёстой” гэж үзэж байна- Монголбанк 2014 оны мөнгөний бодлогын төслөө УИХ-аар хэлэлцүүлж э... | эдийн засаг |
Монгол Улс төрийн мөнгөний бодлогоо хэлэлцэж эхэллээ. Жилдээ нэг удаа л улстөрчид улсынхаа эдийн засгийн ирээдүйн талаар ярилцдаг нь энэ үе юм. Төв банкны зүгээс ирэх оны мөнгөний бодлогын төсөлдөө зарчмын хэд хэдэн зорилтуудыг оруулж ирсэн. Тухайлбал, инфляцийг найман хувьд барих, зээлийн хүүг бууруулах нөхцлийг бүрдү... | эдийн засаг |
Эдийн засаг хямарсан, хямраагүй гэсэн топ маргаан долдугаар сараас хойш эрчтэй өрнөв. Харин УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд хүн болгон эдийн засагч болсон мэт л “ухаантай” тоо, мэдээлэл улам эрчимжиж байна. Ялангуяа УИХ-ын гишүүд маань бүгд л амандаа тоо хэлхэн эдийн засг... | эдийн засаг |
Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким мэдэгдэхдээ, нэн ядуурлыг ойрын долоон жилийн дотор хоёр дахин бууруулахын төлөө өөрийн байгууллагаа хамаг хүчин чадлаа гаргах хэрэгтэй гэлээ. Түүний яриагаар нэн ядуу амьдралтай хүмүүсийн өнөөгийн 18 хувь нь ес хүртэл буурсан байх ёстой ажээ. “Ийм зорилго тавьж буйг бүрэн хариуц... | эдийн засаг |
Хөрөнгө, орлогын хувиарлалтын зөрөөгөөр Орос дэлхийд тэргүүн байр эзэлж байгаа тухай Credit Suisse Research Institute хүрээлэн Швейцарийн Credit Suisse Group банкны хамт явуулсан судалгаанд өгүүлжээ. Фото: Michael Buholzer / Reuters Орост 110 тэрбум долларын баячууд хувийн өмчийн 35 хувийг гартаа оруулжээ.. Дэлхийн ху... | эдийн засаг |
Монгол, Унгарын Засгийн газар хоорондын дөрөвдүгээр хуралдааны хүрээнд Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Элчин сайдын яам хамтарсан бизнес форумыг Будапешт хотноо хийжээ. Уг форумд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Монгол-Унгарын ЗГХХК-ын Монголын хэлтсийн дарга С.Оюун, Элчин сайд Т.Ганд... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны нийт арилжаа нэг жилийн өмнөхөөс 86 орчим хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, энэ оны эхний есөн сарын байдлаар 20.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 42.9 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Энэ нь жилийн өмнөхөөс арилжсан үнэт цаасны үнийн дүнг... | эдийн засаг |
257 сая ам.долларын өрийг төлсний дараа иргэдийн хувьцаа “амь орно” “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны асуудал юу болов. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй болон 2010-2012 оны хооронд оюутан байсан нийт 300 гаруй иргэн “Эрдэнэс Тавантолгойн” 1072 ширхэг хувьцаагаа төрд худалдах замаар 1.5 сая төгрөгийг уву... | эдийн засаг |
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн гишүүдийн асуултад Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хариулт өглөө. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төрөөс хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хангалттай хууль эрх зүйн орчин, тогтоол, хөтөлбөр баталж хэрэгжүүлсэн. Харин бодитой үр дүн хангалтгүй, санхүүжилт нь ши... | эдийн засаг |
Инфляцийн төвшинг хэрэглээний үнийн улсын индексээр тодорхойлдог бөгөөд индекс өнгөрөгч есдүгээр сард өссөн үзүүлэлттэй гарсан талаар Үндэсний статстикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, есдүгээр сард өмнөх сарынхаас 1.4 хувь, оны эхнээс 8.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.9 хувиар тус тус өссөн байна. Ерөнхий индекс ... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хороо, Хонгконгийн үнэт цаас, фьючерсийн хороо хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичгийг Хонконгийн үнэт цаас, фьючерсийн хорооны дарга Карлсон Тонг, Бодлогын хэрэгжилтийн газрын Гүйцэтгэх захирал Марк Стюарт, албаны төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хороотой мэдээлэл с... | эдийн засаг |
Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард АНУ-ын конгрессын түр гацаа дэлхий эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарууллаа. Тэрээр хэлэхдээ “АНУ бол дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын нэг. Түүгээр ч зогсохгүй дэлхийн томоохон компаниудын хувьцаа Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр байршсан байгаа. Тиймээс ардч... | эдийн засаг |
Ургацын урьдчилсан балансаар энэ жил 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах талаар Ургацын төв штабаас мэдээллээ. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй... | эдийн засаг |
Манчестер хотын нисэх онгоцны буудал тойрсон бизнесийг цэцэглүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Хятадын компани гаргахаар болжээ. Beijing Construction Engineering Group-ээс 800 сая фунттэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулсан бөгөөд барилгын ажлыг удахгүй эхлүүлэх гэж байгаа аж. Их Британийн хөрөнгө оруулалт хариуцсан канцело... | эдийн засаг |
Саяхан орсон бороо хөдөө аж ахуйнхныг гэнэтийн шалгалтад оруулж, томоохон сануулга өглөө. Азаар газар тариалангийн гол бүсийг тойрсон гэж байгаа ч дахин бороо болоод хур тунадас орохгүй гэх газаргүй. Тиймээс тус салбарынхан ургац хураалтаа яаравчлах болсон байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Ургацын төв комиссоос ург... | эдийн засаг |
Гадаад дотоодоос Улаанбаатарт буусан зорчигчдын хувьд ачаа тээшээ хүлээх гэж хамгийн багадаа хагас цаг болдог. Олон онгоц зэрэг буусан тохиолдолд түүнээс ч удаан хүлээхийн дээр тээш андуурагдах, өөр өөр нислэгийн ачаа нэг конвейрт багтахгүй гацах гэхчилэн бэрхшээл их бий. Тиймээс ИНЕГ энэ жилийн хөрөнгө оруулалтын төлө... | эдийн засаг |
БНСУ-аас тамхи оруулж ирдэг “Алтангадас Трейд” ХХК-д таван сая төгрөгийн торгуулийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ногдуулжээ. Тус компаниас оруулж ирсэн 2800 хайрцаг тамхинд үйлдвэрлэсэн оныг “2015 он” гэж бичсэн зөрчил илэрсэн бөгөөд зөрчилтэй тамхины үйлдвэрлэсэн оныг зөв бичүүлэх үүрэг өгч, зөрчлөө ар... | эдийн засаг |
Нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын үл хөдлөх эд хөрөнгийн тооллогыг анх удаа Нийслэлийн Засаг дарга, Татварын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гаран хийж байна. Одоогийн байдлаар 6494 обьектыг тооллогод хамруулсанаас 5029 обьектыг материалыг шалгаж, хүлээн авчээ. Тооллогоор мөн ажлын байрны талаарх судалгаа... | эдийн засаг |
Компанийн засаглал, татвар төлөлт, шинээр бий болгосон ажлын байр, ашиг орлогоороо тэргүүлэгч Монголын шилдэг 150 аж ахуй нэгж, байгууллагыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнөөдөр 18 цагт тодруулна. Ингэхдээ Топ 150 аж ахуй нэгжийг шалгаруулахаас гадна топ 5 банк, даатгалын компани, топ 10 банк бус с... | эдийн засаг |
Оюутолгойн ханган нийлүүлэлтийн сонгон шалгаруулалт зөв явагддаг уу? “Оюутолгой”-той холбоотой үйл ажиллагааг монголчууд бид “өрмийг нь аваад хусмыг нь үлдээх”-тэй зүйрлэдэг. Энэ үг зүгээр ч нэг гараагүй. Монгол компаниуддаа бага шиг үнийн дүнтэй ажил үйлчилгээний тендер “олгоод” томоохон төсөл, тендерийг “томчууд”, я... | эдийн засаг |
Зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж, иргэдийн сэтгэлзүйд нөлөөлсөн “НИК” ХХК-ийг буруутган Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас 2012 оны арваннэгдүгээр сард 4.9 тэрбум төгрөгөөр торгосон. Энэ шийтгэврийг “НИК” компанийхан эсэргүүцэж, шүүхэд хандсанаар 4.9 тэрбумын маргаан эхэлжээ. Жил шахамын хугацаанд... | эдийн засаг |
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагаас болох юм байна. Энэхүү хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х... | эдийн засаг |
Түүнийг хаана, юу хийж явааг мэдэх хүн одоогоор алга байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж улсын мөнгөнөөс их хэмжээгээр хумсалсан хэрэгт Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан гэж буурал үстэй нөхрийг АТГ-аас шалгаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, Хятадын төрийн өмчит “Петро Чайна Дачин Тамс... | эдийн засаг |
-Ирэх жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл, дагалдах тайлан дүгнэлт бүхий 38 хуудас төсөл УИХ-ын “гар”-т ирлээ- О.Чулуунбатын үед бодлогогүй мөнгө, А.Батсүхийн үед мөнгөгүй бодлого байсан бол Л.Пүрэвдоржийн үед мөнгө ч үгүй, бодлого ч үгүй ... Төв банкны үе, үеийн ерөнхийлөгч нарын тухай ам дамжсан цагаан онигоо. Нэг... | эдийн засаг |
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-ын намрын чуулганы эхэнд баталсан билээ. Энэ хуулийн нөлөөнд зарим хуулийг хүчингүй болгох, нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон юм. Хуулийн голлох үзэл баримтлал нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар гэж ялгалгүйгээр хөрөнгө оруулалтын тодорхой нөхцөл тавьж /хөрөнгө оруулалтын хэм... | эдийн засаг |
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа. Өнгөрөгч есдүгээр сард болж өнгөрсөн УИХ-ын ээлжит бус чуулганаар Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай болон “урт нэрт” гэгдэх Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, усан сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хори... | эдийн засаг |
Global finance Голомт банкинд “монгол улсын шилдэг банк” шагналыг гардууллаа Олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүнд бүхий Global Finance сэтгүүл 2013 оны 3 дугаар сард “Best Bank Award 2013” шагналын эзэн болсон дэлхийн банкуудыг зарласан билээ. Уг нэр хүндтэй шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 2013 оны 10 дугаа... | эдийн засаг |
Сайд Х.Баттулга БНАСАУ-тай ҮХАА-н салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь хоёр улсын Засгийн газар үйлдвэр худалдаа аж ахуйн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байлаа. Уг хэлэлцээрт Монгол Улс ... | эдийн засаг |
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн сайд, ноён Уильям Хэйг нь 2013 оны 10-р сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр “Эрдэнэс МГЛ” ХХК болон Англи улсын “IM Power” компанийн хооронд “Харилцан Ойлголцлын Санамж Бичиг”-т гарын үсэг... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.