news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй дэлхийн уул уурхайн аварга Рио Тинтогийн төлөөлөгчид төслийн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газартай хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр даваа гаригт ирсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Монголын Засгийн газар Оюутолгой ордын далд уурхайг ашиглалтад оруулахыг Рио Тинтогоос хүлээж байга...
эдийн засаг
Гадаад худалдааны тэнцэл  есдүгээр сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь жилийн өмнөхөөс 286.6 сая ам.доллар буюу 14.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ жилийн өмнөхөөс 554.1 сая ам.доллар буюу 6.5 х...
эдийн засаг
Чингис Хаан Банк нь Еврогийн гуйвуулгын шимтгэлийг 0 төгрөг болгож харилцагчиддаа бэлэг барьж байна. Мөн хаа ч байхгүй Еврогийн ханш санал болгож байгаа гэнэ шүү. Уг банк нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий олон улсын төлбөр тооцооны S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан таны гадаад гуйвуулгын гүйлгээг ажлын 1-...
эдийн засаг
Эдийн засгийн Нобелийн шагналыг хөрөнгийн зах зээлийг урьдчилан харж чадсан хүмүүст олгов. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр. Фото: Spencer Platt / Getty Images / AFP 2013 оны Эдийн засгийн Нобелийн шагналыг  хөрөнгийн биржийн үнийн бүрдэлт дээр ажилладаг Америкийн эрдэмтэн, санхүүч Южин Фама, (Eugene F. Fama), Ларс Пете...
эдийн засаг
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, БУУНЫ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ НЭГТГЭЖ, ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАНА Татварын багц хуулийн төслийг шинээр боловсруулж буйтай холбогдуулан манай сониноос тус хуульд чухам ямар өөрчлөлтүүд орсон талаар цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдрийн дугаарт Х...
эдийн засаг
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргасан зээл, төслийн сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр Хөдөлмөрийн яаманд мэдээлэл хийлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус сангаас 2009 оноос жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож эхэлсэн бөгөөд энэ нь долоон хувийн хүүтэ...
эдийн засаг
Монголд анх удаа байгуулагдсан Төрийн өмчит “ХАА-н бирж” ХХК –ийн өнөөгийн байдал болон арилжааны нөхцөл байдлын тухай өнөөдөр албаныхан мэдээлэл өглөө. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль 2012 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэснээс хойш зах зээлийн зээлийн судалгаа, оролцогчд...
эдийн засаг
Италийн компаниуд ноос, ноолууран бүтээгдэхүүний хамтарсан үйлдвэр байгуулах хүсэлтээ илэрхийлэв Улсын Их Хурлын дарга З.Энхболд Итали, Монголын бизнесийн холбооны тэргүүн Арманда Бранчиниг өчигдөр /2013.10.16/ хүлээн авч уулзлаа. Итали Улсын томоохон компаниуд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлу...
эдийн засаг
Жижиг, дунд үйлдвэрлэл/ЖДҮ/-ийг дэмжих сан 2009 оноос энэ оны аравдугаар сар хүртэл нийт 5549 аж ахуй нэгж, байгуулга, иргэдийн төсөлд 489.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Уг зээл нь таван жилийн хугацаатай, жилийн долоон хувийн хүүтэй бөгөөд эхний жилдээ зээлийн үндсэн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж зөвхөн хүүг ...
эдийн засаг
Дэлхийн хүнсний өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага 1945 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 16-нд “Дэлхийн хүнсний өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд жил бүр тодорхой уриан дор зохион байгуулдаг. Энэ жилийн Хүнсний өдрийн уриа “Тогтвортой хүнсний сүлжээ - Хүнсний боло...
эдийн засаг
-Латин Америкийн томоохон улсын эдийн засаг юун дээр тогтоно вэ? Бразилийн экспортын үндэс нь металлууд. Тийм ч учраас уулын баяжуулах үйлдвэр болон металлургийн бүтээгдэхүүнээс гадна Бразилийн цэцэглэлтэд бусад салбарууд хувь нэмрээ оруулж байгаа. Фото: Francesco Zizola / Noo r Сүүлийн 30 жилийн дотор латинамерикийн м...
эдийн засаг
МАН-ын бүлгээс гаргаж буй мэдэгдлүүдэд “Монгол Улсын эдийн засаг сүйрэн унаж байна. Хямрал нүүрлэлээ” гэх маягтай дүгнэлтүүд үзэгдэх болсоор удаж байна. Харин Ардчилсан намынхан “Эдийн засаг хямраагүй” хэмээж буй билээ. Ингээд нэг ёсны эдийн засаг хямарсан, хямраагүй гэх маргаан үүсчихээд байгаа. Гэхдээ хоёр намын хоор...
эдийн засаг
Монголын мал үржүүлэгчдийн холбооноос Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран “Мал үржлийн ажил, үйлчилгээний мэргэжлийн нэгжийг чадавхижуулах, шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи ажлыг үр дүнг танилцуулах хурлыг өнөөдөр Үйлдвэр, хөд...
эдийн засаг
Би орон сууцны зээлд хам­рагдахгүй гэж боддог байлаа. Одоо амьдарч буй нөхцөл маань “болоод л байна” гэсэн сэтгэгдэл тө­рүүлдэг байсан учраас тэр. Нөгөөтэйгүүр орон сууцны зээл гэдэг үг бараг улиг бол­чихсныг нуух юун. Энэ талаар бараг сүүлийн арав гаруй жилд үе үеийн Засгийн газрууд ярьсаар ирсэн. Гэвч 20 жилийн зээл ...
эдийн засаг
Монголчууд 40 гаруй сая малтай бөгөөд сүргийн бүтцийг тэнцвэржүүлэх, эрчимжүүлсэн мал аж ахуй, үржүүлгийн ажлыг сайтар хөгжүүлэх шаардлага тулгарч буй. Сүүлийн 20 жилд нутгийн шилмэл үүлдэр, омгийн хонины ноосны гарц, стандартад заасан хэмжээнээс 210 граммаар буурсан дүн гарчээ. Тиймээс Засгийн газраас малын чанарыг са...
эдийн засаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.10.17/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх...
эдийн засаг
Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлсэн дэд хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авсан цемент импортлогч компаниудтай холбогдох зөрчил илэрчээ. Тодруулбал, барилгын материалын голлох түүхий эдийн нэг болох цементийн үнийг тогвортой байлгахаар 27 аж ахуйн нэгжид 127 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожэ...
эдийн засаг
Дэлхийн технологийн салбарын томоохон компанийн нэг болох IBM компанийн борлуулалт сүүлийн гурван сарын хамгийн доод төвшинд хүрчээ. Есдүгээр сард, наймдугаар сард борлуулж байснаас 4 хувиар унасан байна. Энэ нь 2011 оны дөрөвдүгээр улирлаас хойш өсөлтгүй гарсан анхны тохиолдол болсон юм. Гэхдээ бусад зүйлээс олсон орл...
эдийн засаг
Эдийн засагч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа. -УИХ-ын чуулганаар Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Төсөвт заавал тодотгол хийх ёстой юу? -Улсын төсөв нэг их наяд 500 тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа үед төсөвт тодотгол хийхээс өөр арга байхгүй. Энэ бол хамгийн зөв хувилбар. Төсвийн орлого он дуусахад  хоёрхон сар үл...
эдийн засаг
УИХ дахь АН-ын бүлгийн дарга,  МҮХАҮТ-ын  дэргэдэх ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат ОХУ-ын Москва хотын ХАҮТ-ын гишүүдийг  өчигдөр хүлээн авч уулзлаа. Москва хотын ХАҮТ-ын төлөөлөгч Ю.В. Ильин Монгол Улстай, эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Сүүлий...
эдийн засаг
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр улсынхаа төсвөөр туг тахь­чихаж мэдэх нь. Учир нь тэрбээр Төс­вийн тогтвортой байд­лын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуу­лийн төс­лийг УИХ-д өргөн ба­риад байгаа юм. Энэ хуу­лийн гол заалт нь манай улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх заалтыг өөрчилж 60 х...
эдийн засаг
“Оюутолгой”-д үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр “Рио Тинто”-гоос  албаны гурван хүн Монголд ирээд байгаа юм.  Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулахад, “Рио Тинто”-гийн удирдлагууд биш,  “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд Лондонгоос ирсэн. Тэд “Оюутолгой”-д ажиллаж байгаа” гэсэн тайлбар өглөө.  Далд уурхайн...
эдийн засаг
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар Ц.Даваацэрэн томилогдсоноос хойш долоон сарын хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тэрээр энэ албанд очих үед нь NEWS агентлаг юунд анхаарал тавьж ажиллах тухай байр суурийг нь авч байсан бөгөөд Ц.Даваасүрэн “Сүүлийн үед улс төрийн өнцгөөс, бизнесмэнүүдийн зүгээс “Эрдэнэ...
эдийн засаг
“Арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд 120 гаруй байгуулага, аж ахуйн нэгж оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдаагаар үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, нэг дороос өргөн сонголттойгоор худалдан авах...
эдийн засаг
Цахим худалдааны томоохон сайт болох eBay компанийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр унах хандлагатай байгааг шинжээчид анхааруулж байна. Хэдийгээр тус компанийн худалдаа 4,5 тэрбумаар хэмжигдэж байгаа ч хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа нь 6 хувиар унасан болохыг шинжээчид нотолж байгаа юм. Ээлж дараалан болох томоохон ...
эдийн засаг
Төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдэнд барилгын салбарын бодлогыг танилцуулах зорилготой “Construction Mongolia-2013”сэдэвт хурал Төрийн ордны Их танхимд эхэлж байна. Барилга, хот байгуулалтын яамнаас 2013 оныг “Барилга, хот байгуулалтын салбарын бодло...
эдийн засаг
Хятад улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн гурван улиралын туршид анх удаа өсөлттэй гарчээ. Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг гэгддэг Хятадын эдийн засгийн өсөлт оны эхэнд 7 гаруй хувийн өсөлтийг зааж байсан бол одоогоор 7,8 хувийн өсөлтийг заасан байна. Үүнд аж үйлдвэрийн салбарын сэргэлт болон дотоод, гадаадын хөр...
эдийн засаг
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах  үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ дахь МАН-ын бүлгээс  Монголбанкийг  хангалтгүй ажилласан  гэж дүгнэж буйгаа танилцууллаа.  МАН-ын   бүлгээс мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  хэд хэдэн ноц...
эдийн засаг
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын түншлэл сэдэвт хурал зохион байгуулагдаж байна. Тус хурлаар байгальд ээлтэй технологийн үйлдвэрлэл болоод худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн талаар ярилцаж байгаа аж. Тус уулзалтад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Байг...
эдийн засаг
Зээлийн батлан даалтын сан дөрөвдүгээр сард албан ёсоор ажиллаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 23 аж ахуйн нэгж, байгууллага, 37 иргэнд 19 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан талаар албаныхан мэдээллээ. Сануулахад, Зээлийн батлан даалтын сан нь эргэлтийн хөрөнгө шаардлагтай, арилжааны банкнаас зээл авахад барьцаа ...
эдийн засаг
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд баригдаж буй “Хөх цав”-ын цементийн үйлдвэр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орж, цементээ борлуулж эхлэх ажээ. Цементийг хуурай аргаар боловсруулж, усны хэрэглээг хэмнэх уг үйлдвэрийг “МАК ”Дани улсын “FLSmidth” компанитай хамтран барьж байна. Үйлдвэр байгуулах төслийн баги...
эдийн засаг
Нийслэлийн  Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь татвар төлөгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх үүднээс өнөөдөр  16 цаг хүртэл ажиллахаар болсон байна. Тиймээс татвар төлөгчид сарын тайлан тооцоогоо татварын албанд хүлээлгэн өгөхийн дээр зөвлөгөө тусламж авч болох юм байна. Мөн татвар төлөгч иргэдийн цаг, зардлыг хэмнэх з...
эдийн засаг
Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хурдасч, энэ оны гуравдугаар улиралд 7,8% хүртэл өссөн тухай Reuters мэдээлэв. Энэ нь 2013 оны хувьд шилдэг үзүүлэлт болж байна. Тус орны ДНБ нь 3,7 их наяд ам.доллар болжээ. Үүний зэрэгцээ есдүгээр сард аж үйлдвэрлэл 10,2 хувь,  бөөний худалдаа 13,3 хувийн өсөлтийг харуулжээ....
эдийн засаг
“Construction Mongolia-2013” барилгын салбарын олон улсын хурал, үзэсгэлэн яармаг Улаанбаатарт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.Барилгын салбарынхны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж, амин халуун яриа өрнүүлсэн. Харн Буянт-Ухаа цогцолборт нээсэн олон улсын үзэсгэлэн дээр Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан зоч...
эдийн засаг
Төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдэнд барилгын салбарын бодлогыг танилцуулах зорилготой “Construction Mongolia-2013”олон улсын хурал Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өндөрлөх уг хурлаар барилгын салбар дахь гадаадын хөрөнгө оруул...
эдийн засаг
АНУ-ын өрийн хэмжээ төсвийн хямрал дууссаны дараа нэг өдрийн дотор 328 тэрбум доллараар өсч анх удаагаа 17 их наядаас давсан тухай тус орны Сангийн яамны шинэчилсэн мэдээний дагуу Marketwatch мэдээлжээ. Пүрэв гаригийн дараа өрийн хэмжээ нь 17,027 их наяд доллар болжээ. Аравдугаар 17-нд ерөнхийлөгч Барак Обама төсвийн т...
эдийн засаг
Хойд тэнгисийн Brent Crude Oil маркийн нэг баррелийн үнэ 0,83 доллараар нэмэгдэн 109,94 доллар хүртэл өслөө.  Хятадын статистикийн таатай мэдээлэл ийнхүү арванхоёрдугаар сарын нефтийн нийлүүлэлтийн үнийг өсгөлөө. WTI маркийн хөнгөн нефтийн арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийн үнэ нэг баррель нь 0,14 доллараар нэмэгдсэн б...
эдийн засаг
Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө. Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргажээ. 2014 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн жагсаалтад “НИК”, “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Со...
эдийн засаг
Газар тариалан эрхлэгчид Тариалан эрхлэлтийг дэмжих сан, гурилын үйлдвэр, улсын нөөцөд хураан авсан улаанбуудайнхаа нэг тонн тутмыг  350 мянган төгрөгөөр нийлүүлэх хүсэлт гаргасан. Харин Монгол Улсын Засгийн газар энэхүү хүсэлтийг хүлээн авалгүй энэ жил улаанбуудайн тонн тутмыг 320 мянган төгрөгөөр авахаар шийдвэрлэсэн...
эдийн засаг
Капитал банк хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн  “Жижиг зээл” олгож эхэллээ. Монгол улсын арилжааны анхны банк Капитал банк “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн “Жижиг зээл”-ийг бүх салбар нэгжээрээ дамжуулан олгож эхэллээ.  Энэхүү жижиг зээл нь хугацаа урт, хүү бага учир жижиг бизнес эрхлэгчдэд нэн таатай зээл юм Энэх...
эдийн засаг
"МИАТ" компани нь ИНЕГ-т онгоцоо засуулсны 4,5 тэрбум төгрөгийн төлөлгүй ирсэн байна. Тус компани нисэх онгоцнуудынхаа эвдрэл бэртлийг засуулахад жилдээ 300 сая төгрөг төлдөг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласнаас болоод өр нь хуримтлагдаж 4,5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тиймээс ТӨХ-ноос ИНЕГ-ын харьяа...
эдийн засаг
Чингис Хаан Банк нь Еврогийн гуйвуулгын шимтгэлийг 0 төгрөг болгож харилцагчиддаа бэлэг барьж байна. Мөн хаа ч байхгүй Еврогийн ханш санал болгож байгаа гэнэ шүү. Уг банк нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий олон улсын төлбөр тооцооны S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан таны гадаад гуйвуулгын гүйлгээг ажлын 1-...
эдийн засаг
Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар "Монгол төмөр", "Монгол зэс" хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд гангийн үйлдвэр, зэс хайлуулах болон цэвэршүүлэх үйлдвэр барих нэгдсэн төлөвлөгөө гаргахаар болжээ. Тус ажлын хэсгийн ахл...
эдийн засаг
JPMorgan Chase санхүүгийн корпораци АНУ-ын засаг захиргаанд өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой мөрдөн байцаалтыг зогсоосных нь төлөө 13 тэрбум долларын  нөхвөр өгөхөөр болсон тухай Reuters аравдугаар сарын 19-нд мэдээлжээ. Фото: Robyn Beck / AFP JPMorgan Chase банкны удирдлага АНУ-ын Хууль зүйн яамтай зохих гэрээг...
эдийн засаг
“Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаал энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр гарсан. Уг тушаалд төмрийн хүдэр, баяжмал, зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монгол Улсад гангийн үйлдвэр, зэс хайлуулах ...
эдийн засаг
-МХБ түүхэндээ анх удаа тэрбумаар тоологдох арилжаа хийжээ- Монголд санхүүгийн, тэр дундаа хөрөнгийн зах зээл үүсч, хөгжөөд 22 гаруй жилийг ардаа орхисон нь бусад улс, оронтой харьцуулахад, нэн “залуудаа” тооцогдоно. Энэ хугацаанд Монголын санхүүгийн системийг долгилуулах багагүй үйл явдал болсоны дунд арилжааны банкуу...
эдийн засаг
Үндэсний татварын ерөнхий газраас “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих шалгалт явуулжээ. Шалгалтын явцад зарим аж ахуйн нэгжүүд хуулийг санаатайгаар зөрчин,  ихээхэн хэмжээний татварын төлбөр,  хүү,  торгуульд орж буй тул  татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд хандан ҮТЕГ-аас анхааруулг...
эдийн засаг
Шинэ үеийн нягтлан бодох бүртгэл, аудитийн тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ой, Санхүүчдын баярын өдөр удахгүй тохиох гэж буй. Үүнийг тохиолдуулан “Новасофт” ХХК-ийн санаачлагаар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зө...
эдийн засаг
Долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр ам.долларын ханш 1790 төгрөгт хүрээд буусан билээ. Аравдугаар сарын дундуур долларын ханш 1650 төгрөгт хүрсэн. Тэгвэл  бага, багаар буурч байсан ханш дахиад л савлаж эхэллээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар / 2013.10.22/ “Найман шарга” зах дээр зарагдсан ам. доллар 1705 төгрөг...
эдийн засаг
Жон Керри (зүүнээс) Катарын ГХЯ-ны сайд Халед аль-Аттиа Фото: Martin Bureau / AFP Катарын эрх баригчид Палестины автономын 150 сая ам.долларын өрийг цайруулахаар болсон байна. Израиль-Палестины энхийн хэлэлцээрийг идэвхжүүлэх тухай  хэвлэлийн бага хурал дээр энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдээ...
эдийн засаг
"Ноос, ноосон бүтээгдэхүүний салбарын өрсөлдөх чадвар” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 12.00 цагт “Бест Вестерн Премир” зочид буудлын Сүлд танхимд болно. Энэхүү хэлэлцүүлгээр ноосны салбарт тулгамдаж буй асуудал ба боломжуудыг тодорхойлох аж. Мөн нэн тэргүүнд хэрэгжүүлэх алхамуудыг тодорхойлохоор зорилгоор хэлэлцүүлгийг яву...
эдийн засаг
Испанийн төв банкны мэдээлснээр тус улсын эдийн засаг 7-9 дүгээр сарын хооронд 0,1 хувиар өссөн байна. Испанийн эдийн засаг сүүлийн хоёр жилд анх удаа өсч байгаа нь энэ тохиолдол болж байгаа юм. Гэхдээ Испанийн дөрөвдүгээр улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн жилийнхээ 1,2 хувиар доогуур байгаа гэсэн эс...
эдийн засаг
Нийгэм судлаачдын мэдээгээр Грекийн хүн амын цэвэр орлого таван жилийн дотор бараг 30 хувиар багассан байна. Инфляцийг оруулан тооцвол энэ үзүүлэлт бараг 40 хувь болж байна. Эдийн засгийн хүнд хямралын улмаас мөн эрх баригчдын авч байгаа хатуу хэмнэлтийн арга хэмжээнээс болон грекчуудын орлого бараг 40 хувиар буурчээ. ...
эдийн засаг
Би эдийн засагч биш. Гэхдээ л эдийн засгийн үр нөлөөг мэдэрч, халаасан дахь мөнгөнд минь хэрхэн нөлөөлж байгааг гадарлаж байгаагийнхаа хувьд Шинэчлэлийн засгийн газрын шийдвэр “найман хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр”-ийг байгаа оносон уу, банзанд туссан уу гэдгийг ерөнхийд нь ойлгоод байгаа юм. “Найман хувийн зээл”-...
эдийн засаг
Ургац хураалтын ажил одоогоор 96 хувьтай байгаа аж. Нийтдээ 210 мянган тонн төмс, хүнсний ногоо хураахаар төлөвлөж байснаас 190 мянган тонныг хураажээ. Харин 351 мянган тонн үр тариа хураагаад байгаа юм. Энэ жил 12 аймгийн 58 суманд буудай тариалсан байна.  Ургацын эцсийн дүн ирэх долоо хоногийн сүүлээр гарах аж. Ургац...
эдийн засаг
Киприйн банкны шинэ гүйцэтгэх захирлаар өмнө нь Британийн Royal Bank of Scotland-ыг удирдаж байсан Жон Патрик Хурикэн томилогдсон тухай Reuters мэдээлэв. Ирланд гаралтай Хурикэн Киприйн банкны шинэчлэлийг хянан харилцах болжээ. “Киприйн эдийн засгийн хөгжил, хувь нийлүүлэгчид ба үйлчлүүлэгч нарын сонирхолд нийцүүлэн ба...
эдийн засаг
-Оюу Толгой ХХК замын ажлыг санхүүжүүлжээ- Оюу Толгой ХХК өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд хайрган хучилттай 10 км зам барьсан билээ. Энэхүү ажлаа үргэлжлүүлэн 5 км замыг хатуу хучилттай болгож байна. Замын ажлыг Оюу Толгой ХХК-ийн санхүүжилт, дэмжлэгээр “Авто замын тоног, төхөөрөмжийн түрээс” ТӨХК гүйц...
эдийн засаг
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадалгүй одоо шоронд хоригдож байгаа Ш.Батхүү “Хадгаламж”-ийг Төрийн банкинд шилжүүлсний дараа “Ц.Мянганбаяртай холбогдож, Олон-Овоотыг худалдаж авсан нь миний амьдралын хамгийн том алдаа” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан юм....
эдийн засаг
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарим хүнсний бөөний төв, кофе шоп, нарийн боовны цехэд шалгалт хийсэн талаар өнөөдөр мэдээллээ. Шалгалтад “Эрдэнэбулган” ХХК-ийн хүнсний бөөний 204 дугаар лангуу, “Юмт бөмбөгөр” ХХК-ийн 166, “Бүрд” ХХК-ийн 58, “Гурван Эвтэн” ХХК-ийн 150, “Шаб” ХХК-ийн 52, Баттрейд си” ХХК, “Хархорин...
эдийн засаг
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Монголын Алт” \МАК\ ХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдтэй энэ сарын 20-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа. Улс эх орны хөгжил, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх Хөх цавын Цементийн, 405 мян.м3  барилгын дүүргэгч материал үйлдвэрлэх Хийт бетоны, 14,6 с...
эдийн засаг
Голландын шар айрагны хамгийн том компани болох Heineken компанийн энэ жилийн ашиг буурах хандлагатай байна. Учир нь европ болон африк, Бразилийн зах зээлд Heineken-ны борлуулалт буураад байгаа билээ. Тус компанийн зах зээлийн дийлэнх хэсгийг европ тив эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн туршид европоос олох ашиг бага...
эдийн засаг
Ураны магнат гэж нэрлэгддэг Францын Төрийн өмчит “Арева” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь ажлаа идэвхжүүлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар тус суманд уран хайх, олборлох өрмийг зоож, үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр зэхэж буй ажээ. Тус компани нь Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 120 гар...
эдийн засаг
Нобелийн шагналт, Америкийн нэрт эдийн засагч Пол Кругман (Paul Krugman) саяхан “A Country is Not a Company”, “Rich Man’s recovery” хэмээх нийтлэлүүд америкийн “New York Times” сонинд гаргажээ. “A Country is Not a Company” буюу үгчилэн орчуулах юм бол “Улс орон компани биш” хэмээх нийтлэл нь амжилттай явж буй бизнесмен...
эдийн засаг
Монголчуудын амьдралыг дээш нь “суга татах” амлалт өгсөн, дэлхийд “толгой цохих” хэмжээний том бүтээн байгуулалт Монголд өрнөх сургаар хөрөнгө оруулалт үлэмж нэмэгдэж, манай эдийн засгийн өсөлт хоёр жилийн өмнө 17 хувьд хүрч байлаа. Харин одоо эдийн засгийн өсөлт 11 хувь руу буурч, “Оюутолгой” төсөл маргаан дагуулсаар....
эдийн засаг
-Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ирэх жилд 1,7 хувьтай байна гэж албан ёсны дүгнэлтэд өгүүлжээ- Германы холбооны Засгийн газар эдийн засгийн эрс өсөлт гарна гэж дүгнэв. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ирэх жилд 1,7 хувьтай байна гэж лхагва гаригт нийтлэгдсэн эдийн засгийн хөгжлийн албан ёсны дүгнэлтэд өгүүлжээ. Х...
эдийн засаг
-Японы Засгийн газар баталгааг нь гаргадаг “Самурай” бонд гарган хөрөнгө босгох  үйл явц улстөрчдийн тооцоолсон шиг хэдхэн сарын хугацаанд биелчих амар зүйл биш байжээ. Хамгийн сүүлд “Самурай” бондыг Японы зах зээлд арилжиж, амжилттайгаар хөрөнгө оруулалт татсан Индонез л гэхэд бүгдийг ном, журмаар нь гүйцэтгэсэн бөгөө...
эдийн засаг
Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдөр нэг тонн улаан буудайг 320-350 төгрөгөөр худалдан авч байгаа юм. Тэгвэл тариаланчид гурил үйлдвэрлэгчдэд нэг тонн улаанбуудайг 360-420 мянган төгрөгөөр зарж байгаа. Дээрх үнийг салбарын яам, тариаланчид, үйлдвэрлэгчид хамтран зөвшилцсөний үндсэн дээр тогтоожээ. Улаан буудайн үнийг...
эдийн засаг
Монгол Улсын  Засгийн газраас “Шинэ төмөр замын төсөл” хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд тавигдах төмөр замын бэхэлгээг аль компаниар хийлгэх талаар асуудал яригдаж  байгаа юм. Төмөр замын бэхэлгээний чанар хэр байхаас эдийн засгийн үр ашиг яригддаг аж. Тиймээс “Пандрол” компанийн марктенгийн захирал Dave...
эдийн засаг
Инфляцийг өсгөсөн бараа бүтээгдэхүүний тэргүүн эгнээнд бичигддэг байсан махны үнийг хязргаарлах зорилгоор Улаанбаа­тар хотод “Жаст Агро”, Дархан хотод “Баатрууд тэнгэр”, Эрдэ­нэт хотод “Эрдмийт” компанийг нөөцийн махны менежрээр сон­гон шалгаруулсан. Харин эд­гээр компаниуд хөнгөлөлттэй нөх­цөлөөр авсан 87 тэрбум төг­р...
эдийн засаг
“Рио Тинто”-гоос гурван дарга Монголд ирээд байгаа юм.  Тэдний зорилго нь “Оюутолгой”-д үүсээд байгаа асуудлыг монголчуудтай ярилцаж, зохицох. Тэд ирсэн даруйдаа Оюутолгойн орд руу явж үйл ажиллагаатай нь танилцсан гэх мэдээлэл байна.  Холоос ирсэн гийчдийн хувьд хамгийн гол анхаарлаа далд уурхайн санхүүжилтийн асуудал...
эдийн засаг
Технологийн алдарт “Microsoft” корпорацийн орлого өмнөх жилийнхээс 17 хувиар өсч, 5,2 тэрбум ам.доллараар хэмжигдэх болжээ. “Бидний үйлчилгээ болон төхөөрөмж, бүтээгдэхүүнээ шинэчилсэн нь орлого өсөх гол түлхэц болсон. Цаашид бид энэ амжилтаа бататган, орлогоо өсгөх тал дээр ажиллах болно” гэж тус компанийн ерөнхий зах...
эдийн засаг
Нэг хэсэг тогтвортой байсан ам.долларын ханш буцаад өсч эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, валютын урсгал суларснаар Монголын дотоодын зах зээлд сөрөг нөлөөлөл үзүүлсэн хэвээр байгаа юм. Наймдугаар сарын дундуур ам.долларын ханш 1790 төгрөгт хүрээд буурсан бол өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн 1650 төгрөг б...
эдийн засаг
Австралийн “Queensland” мужийн Засгийн газраас нүүрсний арвин баялаг нөөцтэй Bowen Basin бүс нутагтаа шинээр 1,200 кв.км талбайд нүүрсний геологи хайгуулын ажил явуулахаар шийдэж, улс орны хэмжээнд нээлттэй тендер зарласан байна. Тендерт нүүрсний хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх шатны компаниуд оролцох бо...
эдийн засаг
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт барьж буй Тавантолгойгоос  Гашуунсухайтын чиглэлд барих 267 км төмөр замын асуудлаар өнөөдөр төмөр замчид сэтгүүлчдэд хандлаа. Төмөр замын ажлыг  БНСУ-ын “Samsung C&T” компани хариуцан гүйцэтгэж буй бөгөөд ажлын явц одоогоор 30-40 хувьтай гэх ч энэ хэлээд байгаа нь зөвхөн...
эдийн засаг
Австралийн Ерөнхий сайд Жулиа Гилард төсвийн дутагдлаа нөхөхөөр 2012 оны долдугаар сард супер шийдвэр гаргасан юм. Нүүрс, төмрийн хүдрийн орлогоос 30 хувиар тооцсон өндөр татвар авах тухай түүний “алдарт” шийдвэр сонин цаг үед гарсан. Тус улсын эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын урсгал 2012 оны долдугаар сараас хойш 7...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Франц улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар аравдугаар сарын 25, 26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус айлчлалын хүрээнд ҮХАА-н сайд Х.Бат...
эдийн засаг
Нийслэлийн ой гэдэг бол нийт нийслэлчүүдийн баяр байдаг. Тиймээс нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан үндэсний үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүний үнээ хямдруулан нийслэлийнхэндээ бэлэг барьж байна. Өчигдөр Чингисийн талбайд Сүхбаатар дүүргийн үйлвэрлэгчид, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урлалаар гаршсан...
эдийн засаг
Монголын түүхий тосыг БНХАУ-д боловсруулсанаар “Монгол-93” авто бензинийг бид хэрэглэж буй. Ингэхдээ нэг сард урд хөршөөс 10 мянган тонн шатахуун авч байгаа бол цаашдаа энэ хэмжээг нэмэхээр боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын хооронд байгуулсан санамж бичг...
эдийн засаг
Францын цөмийн эрчим хүчний “Арева” групп Монголын төрийн өмчийн “Мон-Атом” компанитай говь цөлд орших хоёр ураны уурхайд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. “Арева” группын мэдээлснээр гэрээний дагуу хоёр тал хамтарсан компани байгуулан ажиллах бөгөөд үүний хувьцааны  34 хувийг Монголын тал, 66 хувийг Францын тал ...
эдийн засаг
Зорчигчид онгоцноос буугаад ачаа тээшээ багадаа хагас цаг хүлээдэг байсныг хөнгөвчлөх үүднээс “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд шинэ ачаа тээш дажуулагч ашиглалтад оруулжээ. Тус нисэх буудлын олон улсын танхимд ачаа тээш дамжуулагч нь Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн “Glidepath” компанийн “Pallet Loop(27)” маркийнх ...
эдийн засаг
Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрөгч долоогоос есдүгээр сарын хооронд 0,8 хувиар өсч өнгөрсөн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр төвшинд хүрлээ. Их Британийн ДНБ-ний өсөлт 2010 оны 4-6 дугаар сарын хооронд 0,7 хувиар өсч байсан юм. “Эдийн засгийг сэргээх бодлого баримталж, өнгөрсөн жилүүдэд аж үйлдвэ...
эдийн засаг
Нобелийн шагналт, Америкийн нэрт эдийн засагч Пол Кругман (Paul Krugman) саяхан “A Country is Not a Company”, “Rich Man’s recovery” хэмээх нийтлэлүүд америкийн “New York Times” сонинд гаргажээ. “A Country is Not a Company” буюу үгчилэн орчуулах юм бол “Улс орон компани биш” хэмээх нийтлэл нь амжилттай явж буй бизнесмен...
эдийн засаг
Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралдаан арваннэгдүгээр сарын 6-нд болохоор урьдчилан товлогдоод байна.  Гэхдээ энэ бол эцсийн тов биш, ирэх арваннэгдүгээр сар болтол хойшлогдохыг албаны хүмүүс үгүйсгэхгүй байгаа юм.   “Совет”-ийн хурлаар  “УБТЗ”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет нэгдэл” зэрэг хоёр талын хув...
эдийн засаг
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа үйлчилгээнээс бүрддэг гэсэн албан ёсны баримт байна. Энэ нь үнийн индекс гэдэг юмыг гаргахад тустай юм байх.  Би гэдэг хүн нэг том сагстай, дотор нь 329 бараа үйлчилгээ хийчихсэн сууж байгаа нөхөр байх нь. Бас буурсан инфляцитай шинэчлэлийн Засг...
эдийн засаг
Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр Чингис хааны одонг гардуулах болсоор зургаан жил өнгөрч байна. Энэ жил Чингис Хааны одонг гардан авах хүн бол Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэртэй эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын...
эдийн засаг
Австралийн Засгийн газар дотоодын уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс болон төмрийн хүдрийн үйлдвэрлэлээ дэмжих үүднээс ашигт малтмалын нөөцийн татварыг хүчингүй болгох тухай хууль санаачлаад байна. Шинэ хуулийн төслийг энэ 10-р сарын сүүлчээс хэлэлцэж эхэлсэн бөгөөд тус улсын одоогийн хамтарсан Засгийн газрын мөрийн ...
эдийн засаг
Олон-Овоот нь дөнгөн данган дөрвөн тонн алттай  байсан талаар “Жаст”-ын Ш.Батхүү хэвлэлийнхэнд  зарласан. Харин Ц.Мянганбаярын хувьд уг ордын алтны нөөцийг 25 тонн хэмээн зарлаад байгаа юм. Харин Ашигт малтмалын газрын гаргасан дүгнэлтээр Олон-Овоотын алтны нөөц 18,5 тонн. Эдгээр гурван тооны аль нь үнэн болохыг Уул уу...
эдийн засаг
Нэг сайхан “төсөлдөх” юмсан. Тэр нь замынх бол бүр зүгээр. Тэгээд тэрбумын өртөгтэй бол болоод л  явчихлаа гэсэн үг. Сүүлийн үед “Гудамж” төслийн хүрээнд тавьж байгаа замуудыг хараад  би ингэж боддог болчихоод байгаа. Зам тавиад л байдаг, тавьсан зам нь нэг жил бололгүй цуураад, эвдрээд байдаг. Энэнийг юу гэж ойлгож, д...
эдийн засаг
Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох “Их Түмэн Санаачилга” хөтөлбөрийн 14 дэх удаагийн Зөвлөлдөх хорооны уулзалт болон Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэхүү чуулга уулзалтад Мон...
эдийн засаг
Уул уурхайн яам сар бүр уул уурхайн салбарт болж буй үйл явдлын нэгдсэн мэдээллийг өгөх зорилготой “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг. Ээлжит хэвлэлийн хурал маргааш 11:00 цагт Уул уурхайн яамны байранд болох аж. Энэ удаад Засгийн газрын тэргүүний урд хөршид хийсэн айлчлалын үр дүн, нүүрсний са...
эдийн засаг
“Рио Тинто” компани Австралийн Клермонт дахь дулааны нүүрсний уурхайн 50.1 хувийг эзэмшиж байсан бөгөөд энэхүү хувьцаагаа Швейцарийн “Glencore Xstrata” болон Японы “Sumitomo” компаниудад худалдахаар болжээ. Тус компанийн зүгээс хувьцаагаа арилжсан нь хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг өсгөх боломжийг олгоод зогсохгүй үнэт...
эдийн засаг
Хуурамч гадаад валютаас сэргийлэх зорилгоор валютын арилжааг хувь хүн, хуулийн этгээд эрхлэх эрхгүй бөгөөд ийм тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах талаар Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа. Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны ...
эдийн засаг
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалттай нийт компанийн 50 орчим хувийг БНХАУ-ын компаниуд эзэлдэг ажээ. Гадаадын хөрөнгө оруулалт, зохицуулалт, бүтгэлийн газраас өгсөн мэдээллээр бол Монголд БНХАУ-ын 6169 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил бүр дунджаар Хятад...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулахаар болжээ. Уулзалт маргааш МҮХАҮТ-ын байранд 10.00 цагт эхлэх бөгөөд бензин, шатахууны үнэ болон бусад асуудлаар бизнес эрхлэгчидтэй ярилцах ажээ. Н.ГЭГ
эдийн засаг
Нийслэлийн 374 жилийн ойн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийслэлчүүддээ бодитой бэлэг барьж “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал’’ худалдаа, үйлчилгээний арга хэмжээг дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Жуковын хөшөөний талбайд томоохон хүн...
эдийн засаг
Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооноос ирэх баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 1-ны 14.00 цагт салбарынхны хамарсан зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ. Энэ салбарынхан “Жоншны салбарын тулгамдсан асуудал, гарах гарц” сэдвийн хүрээнд зөвлөлдөх юм байна. Монгол Улсад 15.1 мянган га талбай ...
эдийн засаг
“Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Капитал банктай хамт тэмдэглэн өнгөрүүлээрэй Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн хадгаламжийн өдөр” болгон 1924 оноос тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Банкны байгууллага үүсэн бий болж, хүмүүст бэлэн мөнгөө найдвартай газар хадгала...
эдийн засаг
Дэлхийн уул уурхайн томоо­хон компаниудын нэг, Оюутолгой төслийн хө­рөнгө оруулагч “Рио Тинто” ком­пани 4.9 тэрбум фунт стерлинг буюу найман тэрбум ам.долларын зээл авах хүсэл­тийг олон улсын байгууллагуу­дад гаргасан байна. Тус компа­ни ийнхүү зээл хүсэх бол­сон шалтгаан нь өмнөх зээлээ да­хин санхүүжүүлэхийн тулд гэн...
эдийн засаг
УИХ дахь Бие даагч ги­шүү­дийн зөвлөлөөс өн­гөрсөн даваа гарагт мэ­дээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын ги­шүүн Ц.Даваа­сүрэн байр сууриа илэр­хийлэхдээ Төв банкийг жаа­хан “хазаад” авав. Ин­гэх­­дээ тэрбээр “Миний са­на­­лаар валютын ханшийг тогт­­вортой байлгана гэж ард тү­мэнд хэлэх ёстой” гэсэн нь анхаарал татлаа. Энэ чи...
эдийн засаг
Монгол Улсын нүүрсний экспортын орлого 47 хувиар тасраад буй талаар “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр салбарын сайд нь мэдээлэв. Улсын төсөвт суулгаснаас бараг хоёр дахин бага буюу нийтдээ нүүрсний салбараас 178.2 тэрбумын орлого олжээ. Он дуустал нүүрснийхээ экспортын хэмжээг нэмэгдүүлж 30 сая тоннд хүргэ...
эдийн засаг