news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Улаанбаатарын эдийн засгийн клубын гурав дахь удаагийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уг клуб нь эдийн засагчид, улстөрчид, бизнесийнхэн уулзаж Монголын эдийн засгийн талаар ярьдаг талбар юм. Эдийн засгийн клубын уулзалтуудад нэр хүндтэй эрдэмтэн, судлаач нар ирж, илтгэл тавьдаг бөгөөд энэ удаагийн уулзалтад Австра...
эдийн засаг
Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажил­лагааны механизм болох “Их Түмэн Санаачилга” хөтөлбөрийн 14 дэх удаа­гийн зөвлөлдөх хорооны уулзалт өнөөдөр бол­но. Мөн Зүүн хойд Азийн эдийн зас­гийн хам­тын ажиллагааны форум өнөөдөр, мар­гааш Улаанбаатар хотноо болох гэж бай­на. Энэхүү чуулга уулзал...
эдийн засаг
Эдийн засгийн мэдээллийн нийлүүлэгч “Thomson Reuters” агентлаг 3000 ажилтнаа цомхотгохоор болжээ. Тус компанийн төсөв буурсан тул хадгалах зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард тус агентлаг 2500 ажилтныг цомхотгоод байсан юм. Энэ жилийн 7-9 дүгээр сарын хооронд тус компанийн орлого 283 сая ам.д...
эдийн засаг
Монголын санхүүгийн салбарын нийт активын 97 хувийг банкны сектор дангаараа бүрдүүлж буй бөгөөд 13 арилжааны банк үйл 1404 салбар нэгж, 14.2 мянган ажилтантайгаар ажиллаж байна. Банкуудын нийт харилцах данс эзэмшигчийн тоо 7.9 сая болж, нэг жилийн өмнөхөөс 0.7 саяар өссөн байна. Мөн нийт хадгаламж эзэмшигч 2.4 сая, зээ...
эдийн засаг
Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны албаныхан өнөөдөр валютын ханшийн хэлбэлзэлд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш санхүүгийн салбарт оролцох байгууллага, иргэд олширч, тэр дундаа валютын ханшийн арилжаанд ченжүүд нэвтэрч эхэлсэн. Зах зээл хэт ...
эдийн засаг
Гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалж Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт багагүй хувиар унасан.  Тоон мэдээнээс харахад Монгол Улсад 2013 он гарсаар одоогийн байдлаар нийт нэг тэрбум 952.1 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48.1 хувиар буурсан ү...
эдийн засаг
Японы санхүүгийн үйлчилгээний агентлаг Mizuho банкинд шалгалт хийж якуза нартай холбоотой байж магадгүй сэжим илрүүлжээ. Тус банкны өндөр албан тушаалын менежерүүд хоёр сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг зээл гэх нэрийдлээр гаргасан байж болзошгүй байна. Гэхдээ тус банкны дээд албан тушаалтнуудыг сүрдүүлэн энэ и...
эдийн засаг
Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг өнгөрөгч зургадугаар сард нэвтрүүлсэн бөгөөд эх үүсвэрийг цаашид тасралтгүй үргэлжлүүлнэ гэж албаныхан онцолж байгаа. Одоогийн байдлаар арилжааны банкуудад 16556  иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн зээлийн 466.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүл...
эдийн засаг
“ДЭЛХИЙН ХУРИМТЛ АЛЫН ӨДӨР”-ИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ! Энэхүү билэгшээлтэй сайн өдөр ОРОН СУУЦНЫ ХАДГАЛАМЖ нээлгэж, орон байртай болох боломж Танд байна. Орон сууцны хадгаламжийн онцл ог, давуу тал: Хадгаламж болон зээлийн хосолсон бүтээгдэхүүн : Сар бүр тогтмол дүнг хадгаламждаа шилжүүлсэнээр орон сууцны урьдчилгаа төлбөрөө ...
эдийн засаг
Монголын төрийн өмчийн “Мон-Атом” компани Францын цөмийн эрчим хүчний “Арева” групптэй говьд орших хоёр ураны уурхайд хамтарч ажиллах гэрээ байгуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор Дорнодын ураны ордын лиценз цуцалсан асуудлаас болж дэгдсэн Монголын Засгийн газар, Канадын “Хан ресурсес”  компанийн Арбитрын шүүхийн маргаа...
эдийн засаг
Шатахууны хангамжийг сайжруулах зорилгоор “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийтдээ 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Шинэчлэлийн Засгийн газар, Монголбанкнаас шатахуун импортлогчдод олгосон. Тэгвэл энэ зээлээс “Жаст ойл” компани 18 тэрбумын 3.8-4 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд түүнийхээ 12 тэрбумыг нь з...
эдийн засаг
Оросын Холбооны Улсын Төрийн Дум, Үйлдвэр хөгжүүлэх сангаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг“ Оны шилдэг татвар төлөгч”-өөр тодрууллаа. Өргөмжлөлийг ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Федуло вА.В, өнгөрсөн пүрэв гаригт “Уурхайчин” соёлын ордонд болсон Монгол-Оросын найрамдлын сарын хаалтын ажиллагааны үеэр “Эрдэнэт ү...
эдийн засаг
Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болох “Рио Тинто”  Австралийн Квийнслэнд орших “Clermont” нүүрсний ордынхоо 50.1 хувийг Швейцарийн “Glencore Xstrata”, Японы “Sumitomo” компаниудад  нэг тэрбум ам.доллараар заржээ.  Үүний өмнөхөн   “Рио Тинто” Австралид орших “Northparkes” алт, зэсний уурхайн эзэмшлээ Хятадын “Mol...
эдийн засаг
Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанаас болж, Монгол орны 15 аймгийн 56 суманд 4000 орчим га талбай сүйтгэгджээ. Дээрх талбайн 40 хувийг нь бичил уул уурхай эрхлэгчид сүйтгэсэн байна. Энэ жилийн хувьд уул уурхайн үйл ажиллагаанаас болж, эвдэрч сүйтгэгдсэн 1500 га талбайд нөхөн сэргээлт хийх зардлыг төрөөс гаргасан. Ө...
эдийн засаг
Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар Засгийн газрын 35,55 дугаар тогтоолоор баталсан. “Амгалан” дулааны станц нь 348 МВт-ын хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн 50 мянган өрхийг дулаанаар хангах т...
эдийн засаг
Өнөөдөр Дэлхийн хуримтлалын өдөр тохиож буй талаар Монголын банкны холбооноос мэдээллээ. Энэ өдөр дэлхийн улс орнуудын хувьд өөр баярт өдөртэй нь давхцахгүй бол тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд иргэдийг шинээр данс нээлгэх, дансандаа хуримтлал нэмэхэд нь ямарваа төвөг учруулалгүйгээр илүү нээлттэй ажилладаг юм байна. Өнөөг...
эдийн засаг
Олон  улсын санхүүгийн корпораци (ОУСК)  Хас банктай своп гэрээг өнөөдөр  үзэглэсэн нь  тус байгууллагаас Монголын дөрөв дэхь арилжааны банкинд олгож буй эх үүсвэр  боллоо. 50 сая ам. долларын эх үүсвэрийг  Хасбанкинд олгосноор тус банк  ам. доллараар авсан зээлээ төгрөгт хөрвүүлэн, гадаад валютын ханшийн эрсдэлээс хам...
эдийн засаг
Судалгаанаас үзэхэд махны үнэ буурчээ. Аравдугаар сарын 30-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 10.4 хувь, үхрийн ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны махны үнэ 2.1 хувь, ямааны махны үнэ 10.5 хувиар буурсан байв. Махны үнийг өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад, хони...
эдийн засаг
Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанаас болж,  Монгол орны 15 аймгийн 56 суманд 4000 орчим га талбай сүйтгэгджээ. Дээрх талбайн 40 хувийг нь  бичил уул уурхай эрхлэгчид  сүйтгэсэн байна.  Энэ жилийн хувьд   уул уурхайн үйл ажиллагаанаас болж, эвдэрч сүйтгэгдсэн 1500 га талбайд нөхөн сэргээлт хийх зардлыг төрөөс гарга...
эдийн засаг
Уоррен Баффетт Фото: Carlo Allegri / Reuters Гуравдугаар улирлын сүүлчээр хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн захирдаг  Berkshire Hathaway сангийн дансанд 40 тэрбум доллар бэлнээр хуримтлагджээ. Зах зээлийн оролцогчдын мэдээнээс үндэслэн Bloomberg бичихдээ Баффетийн хувьд  тэр хуримтлал нь ирээдүйн гол асуудлын нэг болж ...
эдийн засаг
Боохой борооноор гэгчээр ханшийн савалгаанаас хар захын хэдэн ченжүүдийн магнай тэнийж байх шиг.   Мэдээж, гар хоосон хүн хар зах ажиллуулж сая, сая  доллар тоолж суухгүй нь  тодорхой. Тэгэхээр валютын ченжүүдийн дунд  улстөрч нь ч, эдийн засагч, бизнесмен, банкир  нь ч байгаа гэдэг ор үндэслэлгүй яриа биш болов уу.   ...
эдийн засаг
Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа энэ сарын 7-11-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдах гэж байна. “Үндэсний үйлдвэрлэгчид хөгжлийн төлөө хамтдаа” уриатай уг арга хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. Энэхүү худалдаа нь үндэсний үйлдвэрлэ...
эдийн засаг
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нефть олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гурван компани байдгийн нэг нь Хятадын хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос” ХХК юм. Дорноговь аймгийн Зүүнбаянд нефть олборлож, БНХАУ руу экспортолж байгаа тус компанийн үйл ажиллагаатай өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэн...
эдийн засаг
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Монгол банк болон арилжааны банкуудад шаардах бичиг хүргүүлжээ. Тус нийгэмлэгээс арилжааны банкууд зээлийн болон хадгаламжийн хүүг  нэг ижил аргачлалаар бодож тогтоох ёстой байтал хоёр өөр аргачлалаар, тухайлбал зээлийн хүүг тогтоохдоо илүү ...
эдийн засаг
Монголын хайлуур жоншны холбооноос  зохион байгуулсан “Монголын  хайлуур жоншны салбарын тулгамдсан асуудал, гарах гарц” зөвлөгөөн  амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд жоншны салбарын аж ахуйн нэгжүүд, салбарын судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар зэрэг 70 гаруй байгууллагын төлөөөлө...
эдийн засаг
Өдөр, хоног, сар, хугацаа, өвөл, хавар, зун нэг л мэдэхэд бүтэн жил өнгөрчээ. Өнгөрсөн жилийн өдийд Шинэчлэлийн Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс анх удаагаа их хэмжээний доллар олж авчрахаа мэдэгдэж байснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрч, Монгол Улс гаднаас зээлсэн 1.5 тэрбум ам.доллараа хэдийнэ эдийн за...
эдийн засаг
Монголын дотоод аудиторуудын институт, “Бизкон Аудит” ХХК, Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт хамтран “Дотоод аудитын шинэчлэлийн чуулган-2013” хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Энэ  хүрээнд Монголын Удирдлагын нягтлан бодогчдын институтийн тэргүүн  Л.Отгонбаяртай ярилцлаа. -Төсвийн тухай хуулиар төсө...
эдийн засаг
Канадын “Професи” компани Улаан-Овоо эрчим хүчний нүүрсний уурхайн олборлолтоо төлөвлөсөн хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 4-нд эхлүүлсэн байна. Үүний дагуу компанийн зүгээс уурхайн олборлолтод зайлшгүй шаардагдах аюулгүй байдал, тээвэрлэлтийн ажилчдаа дахин хөлсөлж, багаж, тоног төхөөрөмж, гурван экскаватор, зург...
эдийн засаг
Өндөгний үнэ өссөн үү, үгүй юу гэдгээр твиттерийнхэн багагүй маргалдав. Компьютерийн араас худлаа, үнэн цэцэрхэж суухаар хажуугийнхаа дэлгүүрт ороод өндөгний үнийг лавлачихад болох асуудал шүү дээ.  "Номин"-д нэг ширхэг өндөг 420 төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Тэгвэл "Барс" зах дээр өндөгний үнэ үүнээс 100-150 төгрөгөөр...
эдийн засаг
Өмнөд Африкийн “Стан­дарт” банк Монголын Зас­гийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэм­жилж, олон улсын арбитрын шүү­хэд хан­дахаар болсон. Тэгвэл үүн­­тэй зэрэгцээд тус банк Мон­­голын зээлдэгчдийн ав­сан 350 сая ам.долларын хөрөн­гийг Францын “BNP Paribas” банкинд худал­дахаар болжээ. Азийн хэд хэдэн орны уул уурхай...
эдийн засаг
Ирэх оны төсвийн тухай яриа хүчээ авах зуур Чингис бондын зарцуулалтыг олон нийт сонирхож байгаа. Их хааны мэндэлсэн өдөртэй давхцан энэ өрийн бичиг нэг ойндоо хүрэх гэж буй. Иймд энэхүү бондын зарцуулалтын задаргааг эргэн харвал ямар тоо гарах бол. Дэлхийн эдийн засгийн уналт ба өрийн бичиг Өнгөрсөн онд дэлхий дахинд ...
эдийн засаг
Манай улс уул уурхайн салбараас хэт хамааралтай болж эрдэс бүтээгдэхүүнээ боловсруулан гаргаж чадахгүй байгааг энэ салбарын эрдэмтэн судлаачид, албаныхан шүүмжилж буй бөгөөд эрдэсээ боловсруулах замаар түүхий эдийн үнийн хэлбэлзлээс эдийн засгаа хамгаалж, улмаар хүнд аж үйлдвэрийн салбарт түшиглэн олон тулгуурт эдийн з...
эдийн засаг
Улаанбаатарын Эдийн засгийн клуб байгуулагдаж, албан ёсны нээлтээ 2013 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр Blue sky зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Оюу Толгой ХХК ивээн тэтгэн, хамтран зохион байгуулж оролцсон юм.  Клубын нээлтэнд Монголын топ 100 аж ахуй нэгжийн удирдлагууд, шийдвэр гар...
эдийн засаг
“Монголын үйлдвэржилт хөгжлийн төв”-өөс өнөөдөр хүнсний чиглэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр “Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гадаадаас импортын зээлээр оруулж ирэх бололцоо” сэдвээр ярилцаж, санал бодлоо солилцлоо. Ганц уул уурхайн салбараас хараат байх нь эдийн заса...
эдийн засаг
Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүү­ний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ирэх онд Улаан­баатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг энэ оны есдүгээр са...
эдийн засаг
Нийт нутгаар энэ өвөл олон жилийн дунджаас ахиу цас орж, эрс хүйтрэхийг цаг уурчид анхааруулж буй. Харин өвлийн бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.  Энэ жил нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн, 40 гаруй хувьд дунд, үлдсэн 10 гаруй хувьд буюу Ховд, Увс, Баян-Өлгий, Зав...
эдийн засаг
Он гарсаар тансаг зэрэглэлийн орон сууцны борлуулалт багагүй нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард орон сууцны нийт борлуулалтын 40 гаруй хувийг тансаг зэрэглэлийн орон сууц эзэлсэн байна. Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт шинэ орон сууцны эрэлт өндөр хэвээр байгаа аж. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа орон сууцыг го...
эдийн засаг
Долларын ханш тогтворгүй байгаа нь үнэн. Үүнээс болж  үнэ өссөн. Гэхдээ импортын барааных. Ингэлээ гээд бухимдах хэрэггүй. Энэ бол Монголын мянга мянган жижиг, дунд үйлдвэрлэгчид өргөжиж, томрох боломж. Боломжийг яаж ашиглах вэ гэдэг бодлогоо зөв тодорхойл.   Дотогшлох хөрөнгийн урсгал татарснаар долдугаар сараас хойш ...
эдийн засаг
Газрын тосны салбарт олборлолт явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай “Доншин газрын тос Монгол”, “Петрочайна Дачин Тамсаг” компаниуд ирэх жилээс хөрөнгө оруулалтаа бууруулах болно гэж мэдэгдлээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Цагаан элсний ордод газрын тос олборлодог “Доншин газрын тос Монгол” компани ...
эдийн засаг
ХасБанк нь Олон Улсын Санхүүгийн Корпорацитай ам.долларыг төгрөгт хөрвүүлэх хэлцэл байгууллаа. Хас Банк Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-тай 50 сая ам.долларын своп хэлцэл хийх гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээрээ Хас Банк ам.долларын эх үүсвэрээ ханшийн эрсдэлгүйгээр төг...
эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалт хугацаандаа буюу аравдугаар сарын сүүлчээр дууссан тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.  Одоогийн байдлаар ургац хураалтын нэгдсэн дүн гараагүй бөгөөд тариалангийн бүс нутгуудаас ирсэн тайлан мэдээг нэгтгэж буй ажээ. Урга...
эдийн засаг
Монголбанкны ВЭЗГ-ын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаагийн ярилцлагыг хүргэж байна. -Төгрөгийн ам.доллартай харьцах ханш ямар шалтгаанаар эргээд суларсан бэ? -Валютын ханш нэг хэсэг бууж байснаа дахин өсч эхэлсэн.. Жишээлбэл, сүүлийн долоо хоногийн турш ам.долларын эсрэг төгрөгийн ханш 1724 төгрөг хүртлээ...
эдийн засаг
Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралдаан буюу “совет”-ын хурал эхэллээ. “Совет”-ын хурлаар “Улаанбаатар төмөр зам”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет нэгдэл” –ийн үйл ажиллагаа, бодлогын асуудал, удирдлагын бүтцийн талаар ярилцах ажээ. Одоогоор хэлэлцэх хамгийн тодорхой асуудал бол “Улаанбаатар төмөр зам”  Мо...
эдийн засаг
О.Цэрэнадмид: "Оюу Толгой соёлын өвийг хамгаалах талаар юу хийдэг вэ гэж үү?" Дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн компани Оюу Толгойгоос хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрийн нэг нь соёлын өвийнх юм.Энэ талаар тус компанийн газар, соёлын өвийн ахлах мэргэжилтэн О.Цэрэннадмидтай ярилцлаа. Оюу Толгой компани уул уур...
эдийн засаг
Монгол-Оросын Засгийн газар хоорондын “совет”-ын хуралдаан өнөө өглөө эхэлж, одоогоор хаалттай үргэлжилж байна.  “Совет”-ын хурлаар нийт 15 асуудлыг хэлэлцэх бөгөөд Монголоос гурав, Оросоос гурван хүн төлөөлөн оролцож буй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ...
эдийн засаг
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ээлжит “совет”-ын хурал хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Хурлаар нийт 15 асуудлыг хэлэлцсэнээс хамгийн их анхаарал татсан асуудал бол УБТЗ-ын шинэ удирдлага сонгох байлаа. Хурлын шийдвэрээр  УБТЗ-ын Даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг 20...
эдийн засаг
Сүүлийн хэдэн жилийн турш шокын байдалтай байсан инфляцийн инерцийг сулруулах Засгийн газар, Монголбанкны хамтарсан хөтөлбөр үр дүнгээ өгсний хүчинд өнөөдөр өргөн хэрэглээний гол бараа бүтэгдэхүүний үнэ өссөнгүй. Инфляцийн шок үүсэхэд гадаад талаасаа нефть,дотоод талаасаа махны үнийн өсөлт нөлөөлдөг. Тэгвэл энэ жилийн ...
эдийн засаг
Дэлхийн банкнаас хагас жил тутамд гаргадаг Монголын эдийн засгийн улирлын тоймд Монгол Улс эдийн засгийн бодлогоо чангатгах ёстойг сануулжээ. Тус тайланд “...Монгол Улс нь Оюутолгойн үйлдвэрлэл болон түүнтэй холбогдсон эдийн засгийг өргөжүүлэх бодлого нь 2013 оны эдийн засгийг хоёр оронтой тоонд барьж байгаа ч урсгал д...
эдийн засаг
Дархан, Сэлэнгийн бүс нутгаар Металлургийн цогцолбор байгуулах асуудлыг сүүлийн жилүүдэд ярих болсон. Алт, зэс, хар төмөрлөгийн салбарын үйлдвэрлэлийг “хөдөлгөөнд оруулах” уг цогцболборыг байгуулахад үй олон бэлтгэл ажлыг хийх шаардлагатай. Тэгвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бодлого боловсруулагчид, туслан гүйцэ...
эдийн засаг
GLOBAL FINANCE СЭТГҮҮЛЭЭС ГОЛОМТ БАНКИНД ШИЛДЭГ ИНТЕРНЭТ БАНК 2013 ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА Олон улсын банк санхүүгийн шилдгүүдийг тодруулагч, салбартаа нэр хүнд бүхий Global Finance сэтгүүлээс 2013 оны 9-р сард “Best Internet Bank Award 2013” шагналын эзнээр тодроод байсан дэлхийн нэр бүхий банкуудыг зарласан билээ. Тэгвэл...
эдийн засаг
Өнөөдөр дэлхийн хүн амын тал хувь нь хот суурин газарт аж төрж байгаа бөгөөд нийт эрчим хүчний 75 хувийг хотынхон хэрэглэж, хүлэмжийн хийн 80 хувийг мөн л тэд “үйлдвэрлэж”  байна. Өнгөрсөн зууныг хүн төрөлхтөн эрчим хүчний түгээлт ба автоматжуулалтад зориулсан бол энэ зуунд эрчим хүчний зохицуулалтад бүхий л анхаарлаа ...
эдийн засаг
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн “Совет”-ын хурал өчигдөр боллоо. Тус хурлаар удирдлагын томилгоо, төмөр замын шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн юм.  Энэ удаагийн хуралд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга, ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн тэр...
эдийн засаг
Монгол улсын эдийн засагт учирч буй хамгийн чухал сорилт бол их хэмжээний төлбөрийн үлдэгдлийн үргэлжилсэн тэнцвэргүй байдал гэж Дэлхийн банкнаас хагас жил бүр гаргадаг Монголын эдийн засгийн улирлын тоймд өгүүлжээ. Өсч буй урсгал дансны алдагдлыг тодорхойлж, макро-эдийн засгийг цааш тогтвортой байлгахын тулд одоогийн ...
эдийн засаг
Компанийн сайн засаглалыг хөгжүүлэн төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо бүхий Компанийн засаглалын Үндэсний зөвлөл Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд байгуулагдан ажиллаж байгаа юм. Зөвлөлөөс хувьцаат компани, төрийн өмчит хувьцаат компани болон олон нийтээс хөрөнгө т...
эдийн засаг
Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн тогтоолын хугацаа энэ оны сүүлчээр дуусах гэж байна. Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор  шаардлагатай 1000 гаруй тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн. Тэгвэл уг тогтоолы...
эдийн засаг
Манай улсын гадаад харилцаа өргөжиж, аялал жуулчлал нэмэгдэхийн хэрээр гадаад дотоодын нислэгийн тоо жил тутам арваас дээш хувиар нэмэгдэж байгаа. Зорчигчид болон угтан авагч, үдэн гаргагчид гээд нисэхийн салбараар үйлчлүүлж буй нийт хэрэглэгчдэд нислэгийн хамгийн бодитой, найдвартай мэдээллийг цаг тухайд нь боломжит х...
эдийн засаг
Эрчим хүчний яамнаас 2013 оныг Эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарлаад байгаа билээ. Мөн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг боловсруулаад олон нийт болон мэргэжлийн байгууллагуудаас санал авч байгаа юм. Ийнхүү эрчим хүч хэмнэлтийн асуудалтай холбогдуулан тус яамны дэргэдэх Эрчим хүчний хэмнэлт үр ашгийн т...
эдийн засаг
-Бидэнд олон зах байгаа ч олигтой зээл байсангүй- Зээл үү, өр үү? 1990 онд монголчууд шинэ сонголтоо хийж чөлөөт зах зээлийн жамаар урагшлахаар зорьсон билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт өрсөлдөөний зарчимд шилжих нь амаргүй байсан агаад бидний хамгийн том саад бэрхшээл нь бидний тархинд хадагдсан үхширм...
эдийн засаг
Хятадын технологийн салбарын томоохон компани болох Lenovo-гийн орлого өнгөрсөн жилийнхээс 36 хувиар өссөн байна. Өнгөрсөн 7-8-р сарын хоород тус компанийн орлого 220 сая доллараар хэмжигдэж байгаа юм. Тус компанийн борлуулалт өсөх болсон нэгэн том шалтгаан нь ухаалаг утас болон таблетийн борлуулалт нь огцом өссөнтэй х...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн болон эцсийн ашиглалтын аргаар, оны болон зэрэгцүүлэх үнээр урьдчилсан байдлаар тооцож, улирал бүрт тайлагнаж байхаар болжээ. Үйлдвэрлэлийн аргаарх дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 оны зэрэгцүүлэх үнээр эхний есөн сарын байдлаар жилийн өмнөхөөс ...
эдийн засаг
Нефть импортлогчид А-92 бензиний борлуулалтаас литр тутамд 83 төгрөг, дизель түлшний литр тутамд 153 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Энэ асуудлыг Засгийн газар ойрын хугацаанд шийдвэрлэх тухай дуулдаж буй. Уул уурхайн сайд Д.Ганхуягаас энэ талаар тодруулахад “Нефть импортлогчдын хувьд а...
эдийн засаг
Эрдэс баялгийн салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс  21 төрлийн татвар авдаг. Тус салбарт ажиллаж байгаа компаниудаас энэ оны аравдугаар сарын 88 тэрбум гаруй төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлжээ. Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 20 тэрбум 400 ...
эдийн засаг
Биднийг үе үе сандралд оруулдаг зүйл бол бензин, түлшний хомсдол болоод түүний үнэ байдаг. Бүхий л хэрэгцээнд зарцуулдаг бензин тосоо гадаадаас экспортолдог болохоор арга ч үгүй. Харин өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны орой 21:00 цагийн орчим нийслэлийн Шатахуун түгээх станц /ШТС/-ууд төрөл бүрийн түлш, бензин түг...
эдийн засаг
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо /МХЭАХННХ/-оос “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” /УБЦТС/ ХК-ийг хууль зөрчиж, иргэдээс 386 нэмэлт төлбөр авч байсан гэх мэдээлэл хийгээд байгаа билээ.  Олон нийтийг анхаарлыг татаад буй эл асуудалтай холбоотойгоор яг одоо Эрчим хүчний зохицу...
эдийн засаг
Зам, тээврийн сайд А.Гансүх Тайланд Улсын Бангкок хотод НҮБ-ын Ази, номхон далайн орнуудын эдийн засаг нийгмийн комиссоос зохион байгуулж буй Азийн тээврийн сайд нарын хоёрдугаар чуулга уулзалтад оролцож байна. Буурай хөгжилтэй болон далайд гарцгүй хөгжиж буй орнууд, хөгжиж буй арлын орнуудын өмнө тулгамдаж буй асуудла...
эдийн засаг
Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоод хамтран хэлэлцээрийн ширээний ард сууснаар ирэх онд цалин, тэтгэврийн санг 35 тэрбум төгрөгөөр өсгөх шийдвэрт хүрчээ. Энэ талаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлө...
эдийн засаг
Сүүлийн таван жил уул уурхайн салбар “моодонд” орж, гадныхны анхаарлыг эрхгүй татсан. Энэ дагуу олон улсын чуулга уулзалт жилдээ хэд хэд болж, энэ жилийг эс тооцвол гадаадынхны хөл татарсангүй. Олон улсын чуулга уулзалт сүүлдээ уул уурхайн бүтээгдэхүүн дотроо бүр төрөлжих боллоо. Тэгвэл металл үйлдвэрлэлийн салбараар д...
эдийн засаг
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дахь Улаан-Овоотын ордод үйл ажиллагаа явуулдаг Канадын хөрөнгө оруулалттай “Професи Коал” компани нүүрснийхээ олборлолтоыг зогсоогоод байсан юм. Тэгвэл саяхнаас тус компани үйл ажиллагаагаа дахин сэргээсэн байсан.  Тэд  нүүрсээ зарах худалдан авагчаа олсон бөгөөд сард 30 мянган тонн н...
эдийн засаг
Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээл барилга, бүтээн байгуулалттай нягт холбоотой байж, цаг хугацааны уртад хүмүүсийн хэрэглээнээс шалтгаалж үүсэн бий болжээ. Барилгын салбар дангаараа ДНБ-ний 10 орчим хувийг бүрдүүлдэг, 2018 он хүртэл жилд дунджаар 200-400 тэрбум төгрөгөөр өсөх тооцоог үл хөдлөх хөрөнгө зуучл...
эдийн засаг
Засгийн газраас 2012 онд зарласан Үйлдвэржилтийн шинэ эрин үе арга хэмжээний хүрээнд өчигдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Монголын үйлдвэржилт хөгжлийн төв” хамтын ажиллагааны санамж бичиг үйлдлээ. Санамж бичгийг Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, “Монголын үйлдвэржилт хөгжлийн төв”-ийн захирал Р.Батгэрэл нар төлөөлөн үз...
эдийн засаг
“S&P” агентлаг Францын зээлийн чадварын төвшинг АА+ зэрэглэлээс АА хүртэл нэг шатаар буулгажээ. Тус улсын эдийн засгийн өсөлтийн сул ирээдүй, төсвийн хязгаарлагдмал байлаас болон чансааг буулгасан байна. Америкийн нэр хүнд бүхий чансааны агентлаг Standard & Poor"s Франц улсын зээлийн чансааг нэг шатаар  АА+ -ээс АА хүр...
эдийн засаг
АНУ-ын Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард 16 хоногийн турш түр зогссон ч ажлын байр нэмэгдсэн гэсэн таатай дүр зураг гарчээ. АНУ-ын Статистикийн газрын судалгаагаар 240 мянган хүн шинээр ажлын байртай болсон байна. Статистикийн газрын судалгаанд фермд ажиллаж байгаа хүмүүсийн тоог оруулаагүй аж. Ингэснээр өнгөрсөн ...
эдийн засаг
Сүүлийн 20 жилийн хамгийн том бүтээн байгуулалт гэж тодорхойлогдох “Оюутолгой”-д үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Оюутолгойн ТУЗ-ын гурван гишүүн Лондонг зорьж,  15 асуудлыг шийдвэрлэсэн гэдэг. Гэвч одоог хүртэл яг аль асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Хэн ч ам нээхгүй байгаа. Одоогийн байдлаар хамгийн ан...
эдийн засаг
Монголд анх удаа байгуулагдсан Төрийн өмчит “Хөдөө аж ахуйн бирж” ХХК 27 дахь долоо хоногийн арилжаагаа хийжээ. Ингэхдээ 15.4 тонн ноолуур, 61.5 тонн тэмээний ноос арилжиж нийт 1.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Энэ долоо хоногт ангилаагүй ноолуур, тэмээний их бие бараан угаасан ноос, тэмээний зогдрын угаасан б...
эдийн засаг
Сүүлийн хорин жилийн дотор Оросоос офшорын бүс рүү 800 саяас  нэг их наяд доллар урсан гарсан байна. Энэ асуудлыг арваннэгдүгээр сарын 21-нд Холбооны зөвлөл авч хэлэлцэх ажээ. Сүүлийн хорин жилийн дотор Оросоос офшорын бүс рүү 800 саяас  нэг их наяд доллар урсан гарсан байна гэж Холбооны зөвлөлийн Төсвийн байнгын хороо...
эдийн засаг
Европын холбооны гишүүн 28 орны удирдлага болон европарламент 16 цагийн турш ирэх оны төсвийг хэлэлцсэний эцэст тохиролцоонд хүрчээ. Ирэх санхүүгийн жилд ЕХ-ны төсвийн зарлага нь 135,5 тэрбум евро байх юм. Энэ талаар Европын зөвлөлийг даргалж байгаа Литва улсын удирдлага мэдээлэв. Төсөв нь 144,2 тэрбум болж байгаа ба и...
эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гишүүн Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдтэй өнөөдөр 13.00 цагт Төрийн ордны Зочны өрөөнд уулзана. Оюутолгойн асуудлаар өмнө нь тэрээр үе үеийн ТУЗ-ийн гишүүд болон “Эрдэнэс оюу” толгой ХХК-ийн захирлуудад уулзах урилга явуулсан бөгөөд өнөөдөр ийнхүү уулзахаар болжээ. Тэд Оюутолгойн өнөөгийн ө...
эдийн засаг
Сингапурын хамгийн том нислэгийн компани болох “Singapore Airlines”-ын орлого өнгөрсөн жилийнхээс 78 хувиар өссөн мэдээлэл гарчээ. Ийнхүү тус компани Азийн хоёр дахь томоохон нислэгийн компани болж байгаа юм. Тус компанийн энэ жилийн нийт орлого 128,6 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь дөнгөж оны эхэнд бүртгэгдээд ба...
эдийн засаг
Манай эдийн засгийн үзүүлэл­түүд өрсөн даалуу нурахтай адил дараа­лан унаж хямарч байгаа тухай бараг хүн бүр ярьдаг боллоо. Үнэ­хээр эдийн засаг хямраад иргэдийн амьдрал доройтож яахаа алдчихсан зүйл одоогоор алга. Ер нь хямрал гэж юуг хэлэх вэ. Улс орны эдийн засгийн байдал үнэхээр хямралын байдалтай байгааг ямар үзүү...
эдийн засаг
-Хүндрэлийг боломж болгон ашиглая- Нүүрлэн байсан хямралыг хүндрэл болгон зөөллөсөн нь Сөрөг хүчний болчимгүй мэдээллийн давтамжаас шалтгаалан иргэдийн цөөн хэсэгт “Монголын эдийн засаг хямарсан” гэх ойлголт бий болжээ. Энэ ойлголтыг залруулах үүднээс зарим зүйлийг тайлбарлая. Эдийн засгийн хямрал гэдэгт дэлхий даяараа...
эдийн засаг
-Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал нь АНУ болон Монгол Улс хоорондын худалдааны харилцаа холбоог улам бүр бэхжүүлэх чиглэлээр ажиллах юм- Монгол дахь Америкийн Худалдааны Танхим буюу “АмЧам Монгол” ГҮТББ-ын Удирдах зөвлөл Гантулгын Түвшинзаяаг Гүйцэтгэх захирлаар томилжээ. Г.Түвшинзаяа нь энэхүү ажлыг хүлээж авахаас...
эдийн засаг
Их Британийн инфляци өнгөрсөн аравдугаар сараас 2,2 хувиар буурсан болохыг тус улсын Статистикийн хорооноос зарлалаа. 2012 оны есдүгээр сард хамгийн 2,5 хувиар унаж байснаас хойш Будант Албионы инфляци ийм бага үзүүлэлтийг гаргаж байгаагүй юм. Үүнээс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ буурах хандлага ажиглагдаж байгаа...
эдийн засаг
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээс эхлээд боловсруулдаг үйлдвэртэй болох гээд энэ салбарт хийх ажил их бий. Тэгвэл Уул уурхайн яам нь нүүрсийн салбарыг шинэ шатанд гаргахын тулд Нүүрс ассиоциацитай хамтран ажиллах гэрээг байгуулахаар болсон байна. Тодруулбал, энэхүү хамтран ажиллах гэрээг өнөөдөр 13.00 цагт Уул уурхайн ...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооноос  өнөөдөр гадаад валютын худалдаа хийж буй иргэн, хуулийн этгээдэд шалгалт хийсэн талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хорооны нутаг дэвсгэр /”Төмөрчний гудамж”, “Найман шарга”, “Их найман шарга”, “Цэцэг төв”, “Ард” кино театр орчим/-д гадаад в...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар энэ оны эхний аравдугаар сарын байдлаар 68.7 тэрбум төгрөгийн гүйлгээгээр 59.4 сая ширхэг үнэт цаас арилжсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь жилийн өмнөхөөс үнэт цаасны гүйлгээ 74.8 тэрбум төгрөг буюу 52.1 хувь, арилжсан үнэт цаасны тоо 72.2 са...
эдийн засаг
Монгол Улсын экспортод гаргаж байгаа нийт бүтээгдэхүүний 80 хувийг ашигт малтмалын салбараас бүрдүүлдэг. Сангийн яамнаас энэ онд Монгол Улс зэс, нүүрс, алтаа гадаад зах зээлд ямар үнэтэй борлуулсан талаарх судалгаа гаргасан байна. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсийг  25-90 ам.доллараар худалдаалсан байна. ...
эдийн засаг
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт Лондонд төвтэй “АССА” буюу Итгэмжлэгдсэн мэргэшсэн  нягтлан бодогчдын нийгэмлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд өнөөгийн хөдөлгөөнт эрэлт, хэрэгцээтэй бизнесийн орчинд  хоёр байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, ажиллагсдыг туршлага соли...
эдийн засаг
Японы Toyota концерн жилийн эцэс гэхэд 10 орчим сая машин борлуулахаар байгаа нь дэлхийн худалдааны лидер болгох юм. Нийт дүнгээр тус концерн 71 сая машин борлуулна гэсэн тооцоог эдийн засагчид хийсэн байна. Европт борлуулалтын хямрал нүүрлэсэн ч авто үйлдвэрлэгчид  энэ жилд өмнө байгаагүй хэмжээгээр машин худалдах гэн...
эдийн засаг
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардагдах дөрвөн тэрбум ам.долларыг  хувь нийлүүлэгчид Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци мөн АНУ-ын Хөгжлийн банк, Канадын “Экспорт, импорт банк”,  Японы “Сумитомо Мицуй банк корпораци”-аас авахад бэлэн болжээ. Ингэснээр Монголд бүртгэлтэй "Оюутолгой" ...
эдийн засаг
Дэлхийд гангийн үйлдвэрлэлээрээ Япон, БНСУ, БНХАУ, ОХУ тэргүүлж байна. Нийтэд нь “гангийн клуб” ч гэж нэрлэдэг. БНСУ, Япон улс төмрийн хүдрийн нөөц ядмаг хэрнээ гаднаас түүхий эдээ импортолж хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа нь сайн менежментийнх бололтой. Энэ гадаад зах зээлд нэвтрэхэд Монголын хувьд одоогоор мөрөөдөл...
эдийн засаг
Өнгөрсөн 2010-2012 оны үед Монгол Улсын Засгийн газар иргэн бүртээ 500 мянган төгрөгийг бэлнээр тараасан. “Эх орны хишиг” нэрээр “Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулан нэг сая 900 мянган иргэнд сар болгон 21 мянган төгрөг олгосон байна. Уг мөнгийг аваагүй иргэдэд нөхөн олгохоор 2013 оны төсөвт 32 тэрбумыг суутгасан бөгөөд...
эдийн засаг
Засгийн газраас ирэх онд цалин хөлсний нэмэгдэлд 235 тэрбумыг зарцуулахаар улсын төсөвт суулгаад байгаа. Энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо. Баянзүрх дүүргийн иргэн Ц.Батдорж: Цалин нэмэхдээ нийтэд мэдээлэх ёстой -Би бол хувийн байгууллагад ажил­ладаг хүн. Төрийн байгууллага цалингаа нэмэхээр хувийн байгууллаг...
эдийн засаг
Жил гаруйн өмнө түгжрэлийг сааруулахын тулд авто машинуудыг дугаараар нь хязгаарлах шийдвэр гаргаж, “Үүнээс өөрөөр шийдэх гарц үгүй” хэмээн онолдож суусан Үүл даргын багийнхан далан таваараа бууж өгөх нь тэр. Дугаарын хязгаарлалтыг цуцлах юм гэнэ дээ. Бас муу аргатай ард түмний олонхи нь хүссэн учраас цуцална гэх маягт...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтарч үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Төрийн өмчийн хороо, “М...
эдийн засаг
“Оюутолгой”-н зэс, алтны төслийг үргэлжлүүлэх, “Hugo north” далд уурхайг ажиллуулахад шаардлагатай хөрөнгөний асуудал Канадын “Рио Тинто” компанийн хувь нийлүүлэгч “Туркойз хилл ресурс”-д байсан юм. Тэгвэл хоёрдугаар шатны санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхээр Канадын талаас 2,4 тэрбум ам.долларын нэмэлт хувьцааг ирэх нэ...
эдийн засаг
М.Энхсайхан: Мегатөсөл бол баялгийг бүтээгч, мөн баялгийг устгагч юм Монгол Улсын Ерөнхий сайд асан, Тавантолгой цахилгаан станц мега төслийн захирал М.Энхсайханы "Эрдэс баялагийн салбарын шинэ үеийн 20 жил" сэдэвт хэлэлцүүлэг-хуралд танилцуулсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.    Мегатөсөл ба уул уурхай   Шинэ ...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтарч үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулжээ. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Төрийн өмчийн хороо, “Монголын Хөр...
эдийн засаг
Д.Ганхуяг: Төрийн аливаа шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд үндэслэж гаргадаг “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэгт Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үг Монгол Улс хуулийн засаглал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгоод 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн...
эдийн засаг
Монгол Улс ирэх оноос төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Тодруулбал, 2014 оноос жилдээ 14,7 сая тонн төмрийн хүдэр олборлож, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарахаар болжээ. Өнгөрсөн жилийн байдлаар 6.5 сая тонн буюу 650 сая ам.долларын төмрийн хүдэр экспортолж, гаднаас 400 ...
эдийн засаг
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд энэ онд орон нутагт бэлчээрийн усан хангамжид зориулж нийт 1108 худаг гаргасан байна. Тодруулбал, энэ онд улсын төсвийн 6.2 тэрбум төгрөгөөр 408, гадаадын төсөл, хөтөлбөрийн 1.6 тэрбум төгрөгөөр 101, орон нутгийн төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр 254 инженерийн хийцтэй нийт 763 ху...
эдийн засаг