news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Засгийн газар, төв банктай хамтран "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд гурван их наяд төгрөгийг дотоодын зах зээлд нийлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд шатахууны худалдаа эрхэлдэг 13 компанид арилжааны банкуудаар дамжуулан 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон билээ. Дээрх зээлд хамрагдсан "Жаст ойл"-ын зээ... | эдийн засаг |
Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар 7800 гаруй айлын орон сууц ашиглалтад оржээ. Тэгвэл 2014-2016 онд 65 мянга гаруй айлын орон сууцны барилга ашиглалтад оруулахаар салбарын яамныхан ажиллаж байна. Ингэснээр орон сууцны үнэ тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа юм. Улаанбаатар хотод орон сууцны 10 хо... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх тухай тусгагдсан билээ. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуул... | эдийн засаг |
Нэгэн үе ноос шиг үнэгүй зүйл байгаагүй. Жил бүрийн зуны эхэн сард ёсыг бодож хонины ноосоо авдаг ч өнөөх нь үнэгүйдэж, хотон дахь бууц, малын шивтэртэй холилдон хаягддаг байсан цаг саяхан. Тэгвэл одоо ноосны салбар сэргэж, ноолуурыг ичээсэн ноосон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. Ноос, ноолуур бол уул уурхайн бүтэ... | эдийн засаг |
Дэлхийн банкны группын гишүүн Олон улсын санхүүгийн корпораци ОУСК болон ОУСК-ийн Хөрөнгөжүүлэх сан нь Монгол Улсын хамгийн том зээлдэгч Хаан банкинд 111 сая ам.долларын хөрөнгийн санхүүжилтийг хийлээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь Хаан банкны суурь хөрөнгийг нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн эх үүсвэрий... | эдийн засаг |
“Американ экспресс” төлбөрийн картыг голомт банк монголд анх удаа нэвтрүүлнэ Дэлхийн төлбөрийн картын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг хүчирхэг компани “Американ Экспресс” Голомт банктай хамтран “Американ Экспресс” төлбөрийн картыг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тус ... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд Засгийн газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй гүйцэ... | эдийн засаг |
Нийслэлийн Хөдөлмөрийн газрын гаргасан судалгаанаас үзэхэд жилд дунджаар 30,0 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирж, 40,0 мянган оюутан залуус нийслэлийн хөдөлмөрийн зах зээлд нэмэгддэг байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 61 хувь нь буюу 738 мянга нь хөдөлмөрийн насны, 382,8 мянга нь эдийн засгийн идэвхитэй, 140 ... | эдийн засаг |
Татварын тогтолцооны шинэчлэлт нь төсвийн орлогын алдагдлыг нөхөх зорилгогүй Сүүлийн үед олон нийтийн дунд татвар олон нэр төрлөөр нэмэгдэж, улсын төсвийн орлогын алдагдлыг татвар нэмэх замаар нөхөх гэж байна гэсэн цуу тарж байна. Сангийн дэд сайд С.Пүрэв өчигөр хэвлэлийн бага хурал хийлгэж, татварын шинэчлэлтийн хоё... | эдийн засаг |
Сангийн дэд сайд С.Пүрэв, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нар өнөөдөр Татварын хуулийн хоёр дахь шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Тус хуулийг хоёр дахь удаа шинэчлэн найруулсан бөгөөд дөрвөн зорилт оруулж өгсөн юм байна. Улсын төсвийг бүрдүүлдэг татвар төлөлтийг хэрхэн барагдуулах талаар Татварын ерөнхий г... | эдийн засаг |
Европын холбоог үндэслэгч орнуудын нэг Бүгд найрамдах Итали улстай эдийн засаг, худалдааны салбарт хамтрах боломж бүрдлээ. Тодруулбал, Монгол-Итали улсын хамтарсан бизнес уулзалтыг аравдугаар сарын 15-ны 10.00 цагт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зохион байгуулахаар болсон байна. Италийн талаас бизне... | эдийн засаг |
Ноолуурын салбар дахь түүхий эд бэлтгэлийн хэмжээ гурав дахин өсч, үйлдвэрүүд хүчин чадлынхаа 50 хувийг ашигладаг болсоноор борлуулалт хоёр дахин өссөн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Монголын экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, дэмжих, ялангуяа ноолуурын салбарт сүүлийн гурван жил түлх... | эдийн засаг |
Хятадын засгийн газар евротой харьцах юанийн ханшийг нааштайгаар барихын тулд Европын төв банктай 57 тэрбум доллартай тэнцэх свап хэлэлцээр хийсэн байна. Хятадын засгийн газар мөн АНУ-ын холбооны нөөцийн банктай гэрээ хийх байсан боловч конгрессийн түр зогсолтын уршгаар энэ гэрээг хийхээргүй болоод байгаа юм. Хятадын ш... | эдийн засаг |
Чингис Хаан Банк нь Еврогийн гуйвуулгын шимтгэлийг 0 төгрөг болгож харилцагчиддаа бэлэг барьж байна. Мөн хаа ч байхгүй Еврогийн ханш санал болгож байгаа гэнэ шүү. Уг банк нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий олон улсын төлбөр тооцооны S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан таны гадаад гуйвуулгын гүйлгээг ажлын 1-... | эдийн засаг |
“ДЦС-3” ХК-ийн хүчин чадлыг 50 МВт-аар, цахилгаанаар 50МВт, дулаанаар 100 Гкалцаг өргөтгөх ажлыг энэ онд багтаан ашиглалтад оруулах гэнэ. Уг барилгын өргөтгөлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажил одоогийн байдлаар 90 хувьтай байгаа аж. Эхний ээлжинд үйлдвэрлэж дууссан тоног төхөөрөмжүүдэд туршилт хийж, станцад суурил... | эдийн засаг |
Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж төслийн хөрөнгө оруулагчийг сонгох "Техникийн даалгавар"-ыг бэлтгэн, урьдчилан шалгарсан Японы "KANSAI ELECTRIC POWER" , "MARUBENI CORPORATION" Солонгосын "DAEWOO ENGINEERING & CONSTRUCTION", Франц, Солонгосын хамтарсан “GDF SUEZ & POSCO ENERGY” консорциумд хүргүүллээ. "Техникий... | эдийн засаг |
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Construction Mongolia-2013” сэдэвт олон улсын үзэсгэлэнг энэ сарын 18-20-нд зохион байгуулахаар болов. Барилга, хот байгуулалтын яамнаас энэ оныг “Барилга, хот байгуулалтын салбарын бодлого, эрх зүйн... | эдийн засаг |
АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмсэн “Жаст”, “Магнай трейд” компаниудад ШӨХТГ-аас албан тоот хүргүүлжээ. Уг албан тоотод ямар үндэслэлээр шатахууны үнийг нэмсэн шалтгаанаа тайлбарлахыг хүссэн байна. Нэгэн зэрэг үнээ нэмсэн тул үгсэн хуйвалдсан байж болзошгүй гэж хардаж буйгаа О.Магнай дарга нуухгүй ... | эдийн засаг |
Энэ намар МNS972010 стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаанбуудайн үнийг 320 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэрийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга гаргасан. Түүний шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээрх үнээр буудай худалдаж авах юм байна. Энэ нь өнгөрсөн жилийн үнээс тонн тутамдаа 40 ... | эдийн засаг |
Боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих үүднээс Засгийн газар “Чингис” бондын хөрөнгөөс 270 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Салбарын яам энэ ажлыг хариуцан ажиллаж буй бөгөөд одоогоор 30 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэжээ. Уг зээлд “Хатан сүйх”, “Мон таримал”, “Ноосон даавуу”,” Говь”, “Гоёо”... | эдийн засаг |
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 10-р сарын эхний долоо хоногийн ажиглалтаар 7 нэрийн барааны үнэ тогтвортой, 16 нэрийн барааны үнэ буурч, 9 нэрийн барааны үнэ өсчээ. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6914 төгрө... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /10 дугаар сарын 3/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк саналыг харгалзан үзээд 3.7 сая ам.доллар, 67.0 сая юань худалджээ. Харин своп хэлцлээр банкууд ам.доллар худалдан... | эдийн засаг |
Наймдугаар сараас эхлэн нийслэлийн зургаан дүүрэгт байрлах 11 цэгээр дамжуулан төмс, хүнсний ногоо борлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар нийтдээ 600 гаруй тонн ногоо борлуулаад байгаа гэсэн мэдээлэл байна. Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон зэрэг есөн аймгийн 540 ногоочин өнгөрсөн хугацаанд дээрх цэгүүдээр ногоогоо борлуу... | эдийн засаг |
Монгол Улс далайд гарцгүй хэдий ч хямд үнээр их хэмжээний ачаа тээвэрлэх далайн тээврийг хөгжүүлэх боломжийг судалж, далайчдаа бэлтгэж эхэлжээ. Одоогийн байдлаар анхны гурван ахмад /капитан/ сургуулиа төгсч ирээд яамны дэргэдэх Далайн газарт ажиллаж буй ажээ. Мөн 10 хүнийг БНСУ-д далайчин бэлтгэх сургуульд сургаж байга... | эдийн засаг |
Өнөөдөр 11 цагаас Монголын банкуудын холбооны байранд МИК болон Монголбанкны хамтарсан “Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хоёр дахь шат”-ыг эхлүүлэхтэй холбоотой ажлын уулзалт хэлэлцүүлэг болов. Өмнөх шатны санхүүжилтээс нийтдээ 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үү... | эдийн засаг |
Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймыг өнөөдөр танилцууллаа. Тус бүсийн ерөнхий эдийн засагч Бэрт Хофман танилцуулгыг хийсэн бөгөөд тэрбээр Сингапураас видео конференс хийлээ. Түүнтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Индонезийн Жакарта, Филиппиний Манила, Тайландын Бангкок, Мьянм... | эдийн засаг |
Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-иас Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Багануур дүүрэгт зохион байгууллаа. Найм дахь удаагаа болж байгаа энэ зөвлөгөөнд Эрчим хүчний дэд сайд Д.... | эдийн засаг |
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит болон ээлжит бус хуралдаанаа есдүгээр сарын 25, 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд тус тус хийжээ. Уг хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Экспорт... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна. Тиймээс дээрх хуулийн төслийг УИХ-ын чуулганд шилжүүлэхээр болжээ. Сануулахад, дээрx хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэ... | эдийн засаг |
“Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын хамгийн халуун сэдэв бол ямагт Оюутолгой байдаг. Далд уурхайн ажил хөрөнгө оруулалтаас шалтгаалан зогсож, 1700 ажилчнаа нэг зэрэг халсан, ТУЗ-ийн гурван монгол гишүүн Лондонд ажиллаж байгаа гээд Оюутолгой тойрсон олон асуудал өрнөж байна. Үүнтэй зэрэгцэн өнөөдрийн зарим хэвлэл... | эдийн засаг |
Монголын топ аж ахуйн нэгжүүдийн захирал, топ менежерүүд өнөөдөр Төрийн ордонд чуулж байна. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг уг дээд хэмжээний уулзалтын гурав дахь удаагийнх өнөөдөр Төрийн ордонд 09.00 цагаас эхэлж байна. Энэ удаагийн уулзалт Монголын ТОП-100 компанийн төлөөлөл орол... | эдийн засаг |
Хөдөлмөрийн яамнаас Хөдөлмөрийн салбарын долоо хоног арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд “Ажилтай Орлоготой Монгол хүн” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Өдөрлөгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон тус яамны холб... | эдийн засаг |
“Саусгоби сэндс” ХХК-ийн толгой компани болох Канад болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Баатарын Болд томилогджээ. “Саусгоби Ресурс” компанийн ТУЗ-ийн дарга Кэй Пристли “Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнөөс Б.Болдыг хүлээж авч байгаадаа таатай байн... | эдийн засаг |
"Та нарт ямар саад бэрхшээл тулгараад байна вэ, хамтдаа ярилцаж шийдэцгээе" гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг уриалав. Сонирхолтой нь тэрээр Монголын нийгмийн гол хөдөлгөгч хүч болсон хувийн хэвшлийнхэн, тэр дундаа манай ТОП гэгдэг компаниудын гүйцэтгэх захирал, удирдлагуудад хандаж хэлс... | эдийн засаг |
Олон улсын эдийн засаг, хөгжлийн холбооны судалгаагаар ирэх 2014 онд дэлхий даяар ажилгүйдэл өсөх дүр зураг ажиглагдаж байгаа гэсэн дүн гарсан байна. Тэр дундаа залуусын ажил эрхлэлтийн дүр зураг тун хүнд харагдаж байгаа аж. Тэдний судалгаанаас харвал азийн улсуудад ажилгүйдлийн төвшин тийм ч өндөр байхгүй ч европ боло... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 2,5 сая тонн нүүрс олборложээ. Тэгвэл энэ онд 7,5 сая тонныг олборлох боломжтой ажээ. Зүүн Цанхиас олборлосон 4,5 сая тонн нүүрсээр БНХАУ-ын Чалко компанийн өрийг дарах бол Барин Цанхийн гурван сая тонн нүүрс улсдаа ашиг авчирна гэж Уул уурхайн яамныхан мэдээллээ. Ингэснээр экспорт... | эдийн засаг |
МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүсэлт гаргаж, Монголбанкийг шалгах хүсэлт гаргасны дагуу байнгын хорооны хуралдаанаас шийдвэр гаргаж, Ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Бямбацогт, Ц.Нямдорж, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт нар багтаж байгаа аж. Ажлын хэсгийнхэн Мон... | эдийн засаг |
Барилга, хот байгуулалтын яамнаас уламжлал болгон зохион байгуулж буй Хот байгуулалтын форум энэ жил “Төлөвлөлт ба хөгжил” сэдвийн дор өнөөдөр “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болох юм байна. Энэ удаагийн форумд АНУ, Япон, Солонгос, Франц, Финланд болон Монголын мэргэжилтнүүд Монгол Улсын хот байгуулалтын салбарт ... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцээд "Хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Д.Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрлээ. Дээрх шийдвэрийг гаргахын өмнө байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх ... | эдийн засаг |
Х.Баттулга сайд ХБНГУ-ын парламентын гишүүн Михайл Глосыг хүлээн авч уулзаж, хоёр улсын үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тийдэман, III Нарийн бичгийн дарга Михайл Россбах нар мөн оролцжээ. Уулзалтын эхэнд Х.Баттулга сайд ... | эдийн засаг |
Дэлхийн банкууд хамтын санхүүжилтийн зээлээ Худалдаа, хөгжлийн банкаар дамжуулан олгоно Олон улсын санхүүгийн зах зээл дээр анх удаа Монгол улсаас Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-нд зориулан зохион байгуулсан 82 сая ам.долларын “Хамтын санхүүжилтийн зээл”-ийн гэрээг үзэглэх ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажилла... | эдийн засаг |
Тавантолгойн уурхайг түшиглэн байгуулах 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг барих санжүүжилтийг Засгийн газар гаргаж буй бөгөөд Чингис бондын хөрөнгөөс 50 сая ам.долларыг зарцуулж байгаа аж. Төсөлд шаардлагатай хөрөнгийн 70 хувийг хөрөнгийн зах зээлээс босгохоор төлөвлөөд буй юм байна. Уг цахилгаан станцын... | эдийн засаг |
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс угаах үйлдвэрийн төсөл боловсруулж, өнгөрөгч зургадугаар сард Уул уурхайн яам, Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр төслөө батлуулсан байна. Ингээд тендерийг ойрын хугацаанд зарлаж, ирэх оны эхээр барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрийн эхний ээлж 2.5 жилийн хугацаанд ашиглалтад ор... | эдийн засаг |
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтад олон нийтийн оролцоог хангах, ил тод байдлыг бий болгох үүднээс Үнэлгээний хороонд олон нийтийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажилладаг. Түүний дотроос нийгмийн 500 гаруй идэвхитэй төлөөллийг эгнээндээ багтаасан JCI Монгол байгууллагатай үр дүнтэй... | эдийн засаг |
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох “Дисковер Монголиа” маргааш “Монголын хүүхдийн ордон”-д болно. Чуулга уулзалтын нээлтэд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар оролцох юм байна. 2002 оноос хойш 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа энэхүү чуулга уулзал... | эдийн засаг |
Дэлхий даяар 1.3 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүн муудаж, хаягддаг аж. Тухайлбал,үр тарианы 30 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний 20 хувь, хүнсний ногоо, жимс жимсгэнийн 45 хувь, мах, махан бүтээгдэхүүний 20 хувь нь хэрэглэгчийн гарт хүрэхээс өмнө чанарын шаардлага нь алдагдаж хог болдог гэсэн судалгаа байна. Өндөр хөгжилт... | эдийн засаг |
Манай улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон "Сэргээгдэх эрчим хүч" үндэсний форум “Туушин” зочид буудалд өнөөдөр боллоо. Үндэсний форумаар сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн цаашдын хэтийн ба ойрын төлөвлө... | эдийн засаг |
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын арга хэмжээг тохиолдуулан Барилгын зөвлөгөө мэдээллийн төвөөс “Барилга орон сууц-2013” үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулна. Үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар БХБЯам, НЗДТГ, НЕТГ, Гэр хор... | эдийн засаг |
Хойд тэнгисийн Brent Crude маркийн нефтийн хольцийн үнэ аравдугаар сарын нийлүүлэлтээр 1,35 ам.доллараар нэмэгдэж, нэг баррель нь 115,68 ам.долларт хүрсэн байна. Хөнгөн нефть WTI маркийн үнэ 0,89 ам.доллараар нэмэгдэж, баррель тутамдаа 108,54 ам.долларын үнэтэй болжээ. Есдүгээр сарын 3-ны өдрийн арилжаагаар дэлхийн неф... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /наймдугаар сарын 12/ 4,529 тоот арилжаагаар 17 компанийн нийт 10,155,764 төгрөгийн 23,991 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ тендерийн саналын болон багцын арилжаа хийлгүй энгийн арилжаа хийсэн байна. ТОП-20 индекс13,896.79 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 138.12 нэгжээр буурсан үзүүлэл... | эдийн засаг |
“ЮнионПэй Интернэшнл” байгууллага Монголбанктай хамтран Монголын арилжааны банкуудад зориулан зохион байгуулж байгаа “MONGOLIA FORUM 2013” чуулган 2013 оны 09-р сарын 05,06-ны өдрүүдэд “Нүхт Корпорэйт Хотел энд Ресорт”-д зохион байгуулагдаж байна. Энэхүү олон улсын хурлын үеэр дэлхийн төлбөрийн картын өнөөгийн чиг хан... | эдийн засаг |
Уул уурхайн сайд өнөөдөр алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, “Жамп”, “Шар нарст”, “Мондулаан трейд” зэрэг компанийн төлөөлөл оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлын т... | эдийн засаг |
Энэ жил улсын хэмжээнд 313 мянган га-д улаан буудай, 13.8 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал тариалсан. ҮХААЯ-наас гаргасан урьдчилсан тооцоогоор ургац хураалтын үр дvнд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг хангана ... | эдийн засаг |
Төрийн ордонд өнөөдөр “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Энэ хурлыг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британий Кембрижийн их сургууль, Монголын төмөр... | эдийн засаг |
Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзаж, алдагдалтай ажиллаж байгаа компаниудын менежментийг сайжруулж, тэдний хэрээс хэтэрсэн тансаглалыг хумина гэдгээ мэдэгдлээ. Төрийн өмчийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн хорооноос шалгалт хийсэн б... | эдийн засаг |
Их Британийн гадаад худалдааны алдагдал өмнөх жилийнхээс буурсан дүн мэдээ гарчээ. Ингэж буурахад сүүлийн гурван сарын хугацаанд дараалан нэмэгдэж гарч байгаа экспортын өсөлт нөлөөлсөн аж. Их Британийн үндэсний статистикийн газрын мэдээллээс харвал гадаад худалдааны алдагдал 8,1 тэрбум фунтээр хэмжигдэж байгаа аж. Энэ ... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологийг эрчимтэй нэвтрүүлэх зорилгоор “Фарм шоу 2013” үзэсгэлэн, арга хэмжээ наймдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, Монголын тариаланчдын холбоо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, ... | эдийн засаг |
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлт, шинээр баригдаж буй орон сууцны зарим хорооллын барилгажуулалт, автозам, дэд бүтцийн ажлын явц байдалтай танилцах ажээ. Тэрээр энэ үеэр мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах... | эдийн засаг |
Монголын хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд, гадаадын хөрөнгө оруулалтыг улс төрийн нөлөөллөөс хамгаалах, дэмжих, экспорт, түүний дотор 50 хувиар буурсан нүүрсний экспортыг сэргээх, бизнесийн орчин муудаж, төрийн зохицуула... | эдийн засаг |
“Амгалан” дулааны станцын бүтээн байгуулалт, барилгын ажил өнөөдрөөс эхэлж байна. Нээлтийн ажиллагаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн удирдагч М.Э... | эдийн засаг |
Орос, Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагааг тэртээ 1949 онд байгуулагдсан хоёр талын гэрээгээр зохицуулсаар ирсэн юм. Одоо хориннэгдүгээр зуун гарч, хорвоо ертөнц орвонгоороо эргэсэн ч эл гэрээ бахь байдгаараа. Уг гэрээний тодорхой заалт ёсоор “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ... | эдийн засаг |
Мөнгөний нийлүүлэлт зургадугаар сарын эцсийн байдлаар 8004.0 тэрбум төгрөгт хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаас 96.2 тэрбум төгрөг буюу 1.2 хувь, жилийн өмнөхөөс 952.8 тэрбум төгрөг буюу 13.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө зургадугаар сарын эцсий... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн баасан гаригийн худалдаагаар нийтдээ 10 997 ширхэг хувьцааг худалдан борлуулжээ. Өнөөдрийн хувьд хамгийн их өсөлттэй хувьцаагаар “Дорнод худалдаа”, “Махимпекс”, “Газар сүлжмэл”, “Адуунчулуун”, “Оллоо” ХК-иудын хувьцаа тодорсон бол “Силикат”, “Багануур”, “Ремикон”, “Бэрх-Уул”, “Хар тарвагатай”... | эдийн засаг |
Хэрэглээний үнийн улсын индекс зургадугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувиар буурч, оны эхнээс 4.7 хувь, жилийн өмнөхөөс 8.8 хувиарч өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өмнөх сарынхаас 0.3 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 0.7... | эдийн засаг |
Монголын хөрснөөс гарган авсан газрын тосоо экспортлох замаар Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулсан "Монгол-93" шатахууныг тавдугаар сард дотоодын зах зээлд худалдаж эхэлсэн. Түүхий тос гарган шатахуун болгон эргүүлэн авч буй уг үйл явцыг сайжруулах зорилгоор газрын тос экспортлох ажиллагаанд өөрчлөлт оруулах т... | эдийн засаг |
30 дахь удаагийн Азийн банкны холбооны чуулган ирэх есдүгээр сарын 12, 13-нд “Блью скай” цамхагт болох гэж буй. Олон улсын чуулга уулзалтыг Азийн банкны холбоо болон Монголын банкны холбоо хамтран зохион байгуулах бөгөөд оролцогсдын бүртгэл эхэллээ. Чуулган энэ жил “Ази: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” сэдвий... | эдийн засаг |
Монгол, ОХУ, БНХАУ хөрш гурван орны төлөөлөгчид эдийн засаг, худалдааны салбарын хөгжлийг хамтдаа ярилцах гэж байна. Тодруулбал, БНХАУ-ын Эрээн хотод “БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа-2013” чуулга уулзалтыг наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд гурван орны эдийн засаг, худалдааны салбарынх... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /долдугаар сарын 16/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар худалдан авах, худалдах санал ирүүлсэн бол Төв банк уг арилжаанд оролцсонгүй. Харин споп хэлцлээр Төв банк арилжааны банкуудад 120.5 сая ам.долларыг худалдсан байн... | эдийн засаг |
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын болон харъяа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, 2013 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлантай танилцлаа. Тус байгууллага нь 2013 онд нийт таван зорилт дэвшүүлснээс өнөөдрийн байдлаар 70 хувийг нь бүрэн хангаад байгаа ажээ. Эхний хагас жилий... | эдийн засаг |
Чингис хаан Олон улсын буудалд ХХБ-ны сурталчилгааны самбарыг хийж гүйцэтгэн, байрлуулах байгууллагыг сонгон шалгаруулах тухай нээлттэй тендерт оролцохыг урьж байна. ХХБ-ны сурталчилгааны 16 ширхэг самбарыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, Чингис хаан ОУБ-ын олон улсын ирэгч болон явагчийн зааланд өнгө үзэмжтэй, ... | эдийн засаг |
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнийг нэмэх тогтоол гаргажээ. Шинэ тогтоолоор дулааны үнийг хэрэглээнээс гадна суурь хураамжийн хамт төлөхөөр зохицуулсан байна. Орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 мкв талбайд 3000 төгрөг, 40-80 мкв бол 5000 төгрөг, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суур... | эдийн засаг |
Статистикчид сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өсөлт, бууралтын төвшинтэй нь танилцуулдаг. Зургадугаар сарын эцэс хүртэлх дүн мэдээллээс статистикчид макро эдийн засгийн салбар дахь өөрчлөлтийг онцолж байна. Монголын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкны сектор дангаараа бүрдүүлж буй энэ үед төрийн хөрөнгө... | эдийн засаг |
Уул уурхайн яам мэргэжлийн байгууллагуудтай хамтран уул уурхайн салбарт хүний нөөц, ажиллагсдын нийгмийн асуудлыг хамгийн зөв, зохистой шийдсэн шилдэг компаниудыг шалгаруулсан байна. Үндэсний их баяр наадмыг угтан 2013 оны 7-р сарын 10-ны өдөр эцэслэн дүнгээ гаргасан энэхүү шалгаруулалтыг олон улсын жишгээр нийт 3 төрө... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /долдугаар сарын 18/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк саналуудыг хэлэлцээд арилжааны банкуудад 1467,51 төгрөгийн хаалтын ханшаар 43,8 сая ам.доллар, 239,01 төгрөгийн ... | эдийн засаг |
Монгол Улсын Хөгжлийн банк Засгийн газрын 118 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 онд эрчим хүчний салбарт хийх бүтээн байгуулалтад оролцохоор болжээ. Энэ хүрээнд тус хөтөлбөрийн эрчим хүчний инженерийн дэд бүтцийн барилга,байгууламжийн угсралтын ажлын гэрээнд өнөөдөр талуу... | эдийн засаг |
Монголын экспортын голлох бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийг боловсруулж, ангижруулсан төмөр үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх асуудал яригдаж эхэллээ. Манай улс төмрийн боломжит нөөцөөрөө дэлхийд эхний 20-д багтдаг бөгөөд төмөрлөгийн үйлдвэрлэл хурдацтай өсч байгаа энэ үед бид гадны улс руу түүхий эд гарган төмөр импо... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /долдугаар сарын 18/ 4,512 тоот арилжаагаар нийт 10,222,661 төгрөгийн үнийн дүн бүхий 19,113 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ тендерийн саналын болон багцын арилжаа хийлгүй энгийн арилжаа хийсэн байна. ТОП-20 индекс 14,864.08 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 119.83 нэгжээр өссөн ... | эдийн засаг |
Хүнсний гол нэрийн зарим барааны үнэ өчигдрийн байдлаар өмнөх сарынхтай харьцуулахад тогтвортой, долоон хоногийн өмнөхөөс 0.1 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Махны үнэ өмнөх сарынхаас хонины ястай мах 0.7 хувь, адууны махны үнэ 2.9 хувиар буурсан бол үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, ... | эдийн засаг |
Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр эрчим хүчний шинэ үнэ тарифын талаар мэдээлэл хийлээ. Уг салбар одоогоор 60 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа бөгөөд одоо мөрдөгдөж байгаа үнэ тарифаар цаашдаа ажиллавал эрчим хүч доголдолд орж болзошгүй талаар албаныхан хэллээ. Тиймээс айл өрхийн хувьд 150 кватт хүртэл... | эдийн засаг |
Үндэсний үйлдвэрлэгчид болон малчдын амьдралыг дэмжих зорилгоор арьс ширэнд тодорхой хэмжээний урамшуулал олгох шийдвэрийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан билээ. Арьс ширийг дотооддоо боловсруулахад төрөөс анхаарч, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдэд зориулж хөнгөлөлттэй зээл гаргахаар болсон. Ү... | эдийн засаг |
Монголбанкнаас 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хадгаламж банкны тодорхой актив, пассив хөрөнгийг салбар, нэгжийн хамт Төрийн банкинд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Харин Хадгаламж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хувьд хадгаламж, мөнгөн хөрөнгө нь эрсдэлд орчихвий гэсэн болгоомжлол үүсээд байна. Үүнтэй холб... | эдийн засаг |
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. Тодруулбал, 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх боломжтой болсон юм. Дээрх хуули... | эдийн засаг |
Австри, Монгол улсын хооронд тогтоосон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйн хүрээнд хоёр улсын бизнес уулзалтыг долдугаар сарын 10-нд Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна. Бизнес уулзалтад Австрийн талаас тээвэр зууч, ложистик, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч,... | эдийн засаг |
Монгол-Хятадын хамтарсан бизнес уулзалт өнөөдөр үргэлжилж байна. Тодруулбал, Хятадын Жилин Чанчун хотын Худалдааны газрын дарга тэргүүтэй бизнесийн төлөөлөгч нар өчигдөр Монголд ирсэн бөгөөд зургадугаар сарын 23-25-ны өдрүүдэд ийнхүү бизнес уулзалт хийж буй. Бизнес уулзалт өнөөдөр Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхи... | эдийн засаг |
Туркийн Статистикийн Институтын Ерөнхийлөгч” Үндэсний статистикийн хороо”-нд айлчилна. 2013.06.28 Бүгд Найрамдах Турк Улсын Статистикийн институтын (ТСИ)-ын ерөнхийлөгч Бирол Эйдемир Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга С.Мэндсайханы урилгаар Монгол Улсад 2013 оны 07 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд албан ёсны айлч... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /долдугаар сарын 2/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк энэ удаад арилжаанд оролцсонгүй. Харин хэлцлийн арилжаагаар Төв банк арилжааны банкуудад 95 сая ам.долларыг своп ... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж санхүүгийн зах зээлийн холбогдолтой асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Ингэхдээ бичил санхүү, даатгал, үнэт цаас, эрсдлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, Нэг. Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд: ... | эдийн засаг |
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.07.02/ өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хоорондын байгуулсан хэлэлцээрээр 8 тэрбум иений зээлийг манай улс авахаар зээлийн ерөнх... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай”-н ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагаас болох байсан ч маргааш болон хойшлогдлоо. Уул уурхайн яамны хурлын танхимд болох уг хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс салбарын цаг үеийн байдлыг танилцуулах юм. Д.ЦЭЭПЭЭ | эдийн засаг |
Орлогоороо Хятадын гурван банк дэлхийн санхүүгийн байгууллагын чансаанд тэргүүлж эхэлсэн нь 2012 он байлаа. The Banker magazine сэтгүүлийн жил тутмын чансаа үүнийг харуулсан. Чансааны эхэнд Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк (Industrial and Commercial Bank of China) 2011 онд 43,2 тэрбум долларын ашигтай байсан учир би... | эдийн засаг |
Ватиканы төв банкны дарга Пауло Чиприани, дэд дарга Массимо Тулли нар үүрэгт ажлаасаа өөрсдийн хүсэлтээр татгалзаж буйгаа зарлалаа. Италийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөгчид гурван жилийн туршид шалгасны үр дүнд Ватиканы банк мөнгө угаасан болох нь тогтоогджээ. Итали болон Испани, европийн зарим улсын... | эдийн засаг |
Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрмийн дагуу 1 дүгээр ангилалын барилга буюу 17 давхараас дээш барилга барих зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас олгохоор болсон. Нийслэлд нэг үеэ бодвол өндөр барилга олноороо баригдаж, хөрөнгө оруулагчид өндөр барилгад хөрөнгө оруулалтаа хийж эхлээ... | эдийн засаг |
“Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулганыг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхим, Дани Улсын Аархусын Их сургуулийн Экономиксийн багш, доктор Т.Норовсамбуу, Канад Улсын Конкордиагийн Их Сургуулийн Экономиксийн тэнхимийн багш, док... | эдийн засаг |
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийслэлийн Засаг Даргын захирамжаар эрх нь шилжиж ирсэн 420 тендерийн сонгон шалгаруулалт хийхээс 163 ажлын гүйцэтгэгч нь шалгарсан, 15 тендерийн үнэлгээ хийгдэх, 48 тендерийн материал хүлээн авах, 159 тендерийн баримт бичиг боловсруулах шатандаа явж байна. Худалдан авах ажилл... | эдийн засаг |
Монгол-Хятадын нүүрсний салбарын төлөөлөгчид долдугаар сарын 1, 2-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод уулзаж ярилцсан байна. “Монгол-Хятадын нүүрсний худалдааны хамтын ажиллагаа” сэдэвт уг уулзалтад Монголоос Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Уул уурхайн хэлстийн Ахлах мэргэжилтэн Д.Дамба, “Нүүрсний а... | эдийн засаг |
Үндэсний тээвэрлэгч МИАТ компани анх удаа БНСУ-аас шатахуун импортоор авлаа. Өмнө нь агаарын хөлгийн шатахуунаа зөвхөн ОХУ-аас импортоор авдаг байсан хараат байдлыг халахын тулд Зам тээврийн яам онгоцны шатахууны нийлүүлэлтийг олон эх үүсвэртэй болгохоор шийдвэрлэж, улмаар шатахууны хомсдолоос сэргийлэх зарим арга хэ... | эдийн засаг |
Энэ үгийг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд болсон “Дотоодын ханган нийлүүлэгчид худалдан авагчдын шаардлагыг хэрхэн хангах вэ” хэлэлцүүлгийн үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн юм. Сүүлийн 20 жилийн турш ганзагын наймаа хийсээр байгаад нэгээс авч нөгөөд үнэ нэмэн худалдахыг л ханган нийлүүлэлт гэж ойлг... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржээс Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран өнөөдөр “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн танилцуулга” нээлттэй хурлыг 09.30 цагаас “Кемпински” зочид буудалд байгуулах гэж байна. Тус хуралд илтгэгчид Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол гол зүйлүүдийг онцлон тэмдэглэж зох... | эдийн засаг |
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд үнийн судалгаа хийжээ. Тус судалгаагаар 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ энэ сарын гуравдугаар долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой байжээ. Харин есөн нэрийн барааны үнэ буурсан, хоёр н... | эдийн засаг |
Жилийн найман хувийн зээлд хамрагдахын тулд эд хөрөнгийн лавлагаа болон өр, төлбөргүй болохоо нотлох лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас авах шаардлагатай байдаг. Гэтэл лавлагаа гаргаж өгөх байгууллагууд ачааллаа дийлэхээ больсон учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ер... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.