news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
2013 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр нийслэлийн төсөвт 312,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 230,9 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу санхүүжүүлжээ. Мөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Нийт 191,1 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэхээр ... | эдийн засаг |
Монголын эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзлэх Алтанбулагийн чөлөөт худалдааны бүс өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Баярцогт тэргүүтэй албаныхан болон Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн болон бусад албаныхан оролцлоо. Ази, Европыг холбосон эдийн з... | эдийн засаг |
“Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартууд 2014 оны 06сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр мөрдөгдөх боллоо. Энэхүү “Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”- ын стандартыг нүүрсний салбарын эрдэмтэн доктор, багш нар бол... | эдийн засаг |
“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” зургадугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлсэн бөгөөд өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчид томоохон үйлдвэрүүдтэй танилцах аялал хийж байна. Энэхүү уулзалтад дотоодын болон Австрали, БНХАУ, ХБНГУ, Турк, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ зэрэг 20 орчим улсын хөрөнгө оруулагчид болон ... | эдийн засаг |
Энэ оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар буурч, 580.5 сая ам.доллар болсон гэж Монголбанк мэдээллэв. Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт нэг жилийн өмнөхөөс 64 хувиар буурсан нь төлбөрийн тэнцлийн алдагдалд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж мэргэжилт... | эдийн засаг |
Дэлхийн Банкны Группын гишүүн, ОУСК нь Монгол Улсын компаниудын гүйцэтгэл болон өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Монгол Улсын шинэчлэн баталсан Компанийн Засаглалын Кодексийг өчигдөр албан ёсоор танилцууллаа. Өнгөрсөн сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан Монгол Улсын Компанийн Засаглалын Кодекс н... | эдийн засаг |
“Уран, шар нунтгийн талаар монгол эрдэмтэд” сэдэвт семинарын үеэр эрдэмтэд судлаачид ийнхүү санал бодлоо хуваалцсан юм. Газрын доороо асар их баялагтай атлаа монголчууд түүнийгээ ашиглахаас айдаг, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад таагүй ханддаг иргэдийнхээ тархийг угаахгүйгээр эдийн засгийн хөгжлийг урагшуу... | эдийн засаг |
Нийслэлийн оршин суугчдын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Үүнийг бууруулахаар хийж буй томоохон ажлын нэг нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр. Нийгмийн дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх тус хөтөлбөр хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд орон сууцны ипотекийн зээл... | эдийн засаг |
Япон улсад болж байгаа Ази Номхон далайн орнуудын эрчим хүчний асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Солонгосын эрчим хүч, эдийн засгийн институтийн Ерөнхийлөгч ноён Кий-тэй уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр ноён Кий хоёр талын х... | эдийн засаг |
23 тонн нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчийг 1 кг байгалийн уранаар гаргаж авдаг “Би онолын физикч мэргэжлийг хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотод суралцаж эзэмшсэн. Сургуулиа төгсөөд эгэл бөөм, атомын физикийн чиглэлээр 25 жил судалгаа, практик ажил хийлээ. 2004 онд АНУ-ын Сиракузын Их сургуульд “Их энергийн туршилтын физик”-ий... | эдийн засаг |
Өнгөсөн оны намраас Оюутолгой компани зэсийн баяжмалаа экспортолж эхэлсэн. Тус компани энэ жил ил уурхайгаасаа 900 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөөд байгаа бөгөөд хэрэв далд урухайн санхүүжилтийн асуудал энэ онд нааштайгаар шийдэгдвэл 2016 оноос далд уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнээ нийлүүлэх юм ба... | эдийн засаг |
“Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд “Оюу Толгой”-н оролцоог тодруулсан гэрээг удахгүй үзэглэнэ Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” ХХК хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулахыг Засгийн газар зарчмын хувьд дэмжиж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайд М.Сономп... | эдийн засаг |
Монгол Улсын Их Хурал Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 оны 10 дугаар сард баталсан бөгөөд цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах нь санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс эдийн засгийн үр ашигтай хө... | эдийн засаг |
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын боловсролын мэргэжилтнийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын боловсролын мэргэжилтэн Асако Маруяамаг өнөөдөр /2014.07.07/ хүлээн авч уулзав. Хатагта... | эдийн засаг |
Засгийн газар төрийн өмчийг эзэнжүүлэх бодлого барьж байгаа. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд зарим төрийн өмчийг хувьчлах тогтоолын төслийг өргөн барьсан. Төрийн өмчийн хороо өөрийн мэдэлд үлдсэн 88 аж ахуйн нэгжийг “хувьчлахгүй,” “хувьчилж болох”, “хувьчлах” гэж гурав ангилжээ. “Хувьчлахгүй” жаг... | эдийн засаг |
Монголбанкны сайтад тавигдсан мэдээгээр манай улсын гадаад валютын нийт албан нөөц өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 1.6 тэрбум ам.доллартай тэнцжээ. Энэ нь өнгөрс өн оны мөн үеэс 52.6 буюу тал илүү хувиар унасан үзүүлэлт юм. 2013 оны тавдугаар сард Монгол Улсын эрдэнэсийн сан 3.38 тэрбум ам.долларын нөөцтэй байсан ю... | эдийн засаг |
Фото: Lucas Jackson / Reuters Америкийн хөрөнгийн индекс Dow Jones Industrial Average пүрэв гаригийн арилжааны эхээр 0,3 хувиар өсч 17027,77 пункт хүрэн түүхэн дээд амжилт тогтоов гэж Bloomberg дамжуулжээ. Индексийн өсөлтөд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн зургадугаар сарын мэдээ нааштай нөлөөлөв. Энэ жилийн зургадугаар ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдөр буюу долдугаар сарын 4-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар нийт 13 компанийн хувьцааг арилжиж, 531.15 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. ТОП-20 индекс 0,72%-иар буурч 15363.50 нэгж болсон байна. Энэ өдөр "Монгол шевро" ХК (MVO)-ийн үнэт цаас хамгийн их буюу 13,64%-иар өсч 3000 төгрөгийн х... | эдийн засаг |
Ам.долларын ханш төдийлөн буурахгүй байна. “Найман шарга” зах болон арилжааны банкуудаар зарагдаж байгаа ам.долларын ханш 1836 төгрөгтэй тэнцэж байна. Харин Монголбанкны зарласан ханш 1827 төгрөг байна. Хэрэвзээ долларын данш дахиад өсвөл эдийн засагт болоод иргэдийн амьдралд хүндээр тусах учраас төсөв, мөнгөний хатуу ... | эдийн засаг |
Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаас болох Самурай бондыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 110.4 тэрбум хүртэл төгрөгийг арьс, шир гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд арилжааны банкаар дамжуулан зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн... | эдийн засаг |
Бид өмнө нь мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв үү гэсэн санал асуулга явуулсан билээ. Саналын үр дүнгээс үзэхэд 70 хувь нь мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв гэжээ. Мөнгөний бодлого хатуурна гэдэг нь мөнгөний нийлүүлэлтийг бууруулж, зээлийн хүүг өсгөх, улмаар банкны зээлийг хумих үр дагавартай байдаг. Банкны зээл х... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн (07.07) арилжаагаар нийт 66 ХК-ийн үнэт цаас арилжаалж, 54,245,130.60 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 49 ХК-ийн үнэт цаасны ханш өсч, 13 компанийн ханш тогтвортой, 4 компанийн үнэт цаасны ханш буурсан үзүүлэлттэй байна. ТОП-20 индекс 4,69 хувиар өсч, 16,077.53 нэгж болсон байна гэж Монг... | эдийн засаг |
Cүүлийн гурван сарын хугацаанд дээд түвшиндээ хүрч, чангараад байсан алтны үнэ бага зэрэг буурчээ. Алт гэлтгүй зэс, мөнгөний үнэ ч буурсан байна. Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард өчигдөр /VII.07/ “АНУ-ын эдийн засгийн өсөлт ойрын саруудад идэвхжих нь” хэмээн мэдэгдсэний дараа тус улсын мөнгө... | эдийн засаг |
Ангела Меркель, Ли Кэцян Канцлер Ангела Меркель Хятадын Засгийн газарт хандан Германы үйлдвэрүүдэд худалдааны хориг саад тавихаа зогсоохыг уриалав. “Манай үйлдвэрлэгчид зах зээлд өргөнөөр оролцохыг хүсч байна” хэмээн канцлер даваа гаригт Хятадын ерөнхий сайд Ли Кэцянтай хамт оролцсон хэвлэлийн бага хурал дээр мэд... | эдийн засаг |
Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-өөс биржийн арилжааг гурван самбарт явуулдаг байх шинэ бүртгэлийн журмыг баталжээ. Журмыг одоогоор Санхүүгийн зохицуулах хороо эцэслэн батлахыг хүлээж байгаа гэж Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар хэллээ. Ингэснээр гарааны жижиг, дунд компаниуд болон бү... | эдийн засаг |
Өмнөговь аймагт оршдог Баруун ноён уул ордод үйл ажиллагаа явуулдаг “Guildford Coal” компани Шивээхүрэнгийн боомт хүртэл нүүрсээ тээвэрлэхээр болсон байна. Тус компани Зам тээврийн яамнаас тээвэрлэлтийн зөвшөөрлөө авсан бөгөөд ингэснээр “Guildford Coal” Өмнөговийн уурхайгаас БНХАУ руу нүүрс экспортлох боломжтой болжээ... | эдийн засаг |
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2014 оны хагас жилд 230 аж ахуй нэгж, байгууллага нийт 255.7 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеэс 15.7 хувиар өссөн байна. Нийт гүйцэтгэлийн 98.6 хувийг шинэ барилга, өргөтгөлийн ажил, 1.4 хувийг их засварын ажил эзэлж байна. Шинэ бар... | эдийн засаг |
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 0.6 сая ам.доллар худалдан авах, 12 сая ам.доллар худалдах, 11.9 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Мөн Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй. Харин арилжааны банкууд 83 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, ... | эдийн засаг |
Нийслэл дэх орон сууцны зах зээлийн зургаадугаар сарын тоймыг “Мастер Пропертис” ХХК-иас гаргалаа. Уг судалгаагаар зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүрэгт нийт 212 барилгын төслийн 39464 айлын орон сууц борлуулагдаж байна. Эдгээрээс 187 төсөл буюу 38820 айлын энгийн орон сууц, 25 төсөл... | эдийн засаг |
"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар 2014 оны 7 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Лондон хотноо ажиллаж Лондонгийн Хөрөнгийн бирж, түүний газар, хэлтсийн удирдлагууд, төвлөрсөн төлбөр тооцоо, эрсдлийн удирдлагын LCH.Clearnet, олон улсын санхүүгийн индексийн FTSE болон Европын Сэрг... | эдийн засаг |
Нийслэлд хувийн хэвшлийн 986 эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газарт бүртгэлтэй эдгээр эмнэлгээс 2014 оны эхний зургаан сарын байдлаар 223 эмнэлэг буюу 22.9 хувь нь статистикийн сарын мэдээ, тайлангаа огт өгөөгүй байна. Эдгээрээс 110 эмнэлэг нь 2013 онд мөн тайлангаа ирүүлээгүй аж. Эрүүл мэндийн... | эдийн засаг |
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” ирэх улирлаас Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн ордод олборлолтоо эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна. Тус компани 2014 оны санхүүгийн жилд 15.3 мянган тонн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин буурсан дүн бол... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаж Хөгжлийн банк 200 сая ам.долларын хөрөнгө босгохоор шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Арилжааны дансны бүртгэл хөтлөгчөөр “Credit Suisse” банк ажиллах юм байна. Энэхүү арилжааг гурав хувааж хийхээр төлөвлөсөн бөгөөд ам.долларын libor (Лондоны банк хоорондын захын суурь хүү) д... | эдийн засаг |
Монгол улсыг дэлхийтэй холбох санхүүгийн гүүр Худалдаа, хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, олон улс дах анхны төлөөлөгчийн газрын нээлтээ Япон улсын нийслэл Токио хотноо 7-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг нээлтийн үйл ажиллагаа нь Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улс дах а... | эдийн засаг |
Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум долдугаар сарын 31-нд МҮХАҮТ-д зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү хуралдааны хүрээнд хоёр орны хоорондох худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Ул... | эдийн засаг |
Арилжааны банкуудаар зарагдаж байгаа ам.долларын ханш 1867 төгрөгтэй тэнцлээ. Харин төв банкны хаалтын ханш нь 1856 төгрөг байна. Ам.долларын ханш өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаад Монголбанкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа МҮХАҮТ-аас мэдэгдээд байгаа. Өнгөрсөн баасан гариг... | эдийн засаг |
Фото: Miguel Medina / AFP Европын холбооноос ОХУ-ын эсрэг авсан хоригоос үүдэх эдийн засгийн хохирол нь ойрын хоёр жилийн дотор ойролцоогоор 100 тэрбум евро болох магадлалтай байна. Европын холбоо ч мөн тэр хэмжээгээр хохирох юм. Брюссель ОХУ-ын эсрэг салбарын эдийн засгийн багцыг ярилцаж буйг эх сурвалж EUobserver х... | эдийн засаг |
Манай улс уул уурхайгаас хамааралтай орны тоонд зүй ёсоор ордог. Энэ нь нэг талаас эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой боловч нөгөө талаас эдийн засгийн эмзэг байдлыг бий болгох эрсдлийг дагуулж байдаг. Уул уурхайн салбараас хамаарал өндөртэй орнуудтай харьцуулахад Монголын эдийн засгийн уул уурхайн сал... | эдийн засаг |
Ноосны урамшуулалд багтахын тулд ирэх сарын 15-наас өмнө бичиг баримтаа бүрдүүлж, холбогдох газруудад бүртгүүлсэн байх шаардлагыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас анхааруулж буй юм. Засгийн газрын тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонины ноос, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, ма... | эдийн засаг |
Хүнсний захуудад өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногоос өссөн байна. Тодруулбал, мах, гурил, будааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 100-500 төгрөгөөр нэмэгджээ. “Хүчит шонхор” худалдааны төв дээр үхрийн цул мах 8300-8500, адууны цул мах 5500-6000, Ястай 5000-5500, хонины цул ма... | эдийн засаг |
Хятадын төрийн өмчит “Bank of China”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал хийлгэсэн. Энэ үеэр тус банкнаас Монголын 40 орчим компани зээл авах хүсэлтээ ирүүлсэн талаар мэдээлсэн юм. Зээл хүсэгчдийн зээлийн нийт үнийн дүн нь гурван тэрбум ам.доллар юм байна. Гэхдээ тус банкны з... | эдийн засаг |
АНУ-ын Сангийн яам.Фото: Karen Bleier / AFP Украинд өрнөж буй хэрэг явдлын улмаас АНУ хориг арга хэмжээгээ чангатган, ОХУ-ын Москвагийн банк, Гадаад худалдааны банк, Оросын Хөдөө аж ахуйн банкны эсрэг хориг арга хэмжээ авсан талаар АНУ-ын Сангийн яам мэдээлжээ. Америкийн иргэд болон компаниудад Оросын эдгээр банкууда... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг бол Малын индексжүүлсэн даатгал төсөл. Тэгвэл 2013 оны байдлаар манай улсын нийт 40.9 сая малын 3 сая 491 мянга гаруй толгой мал энэ даатгалд хамрагдсан байна. Энэ нь нийт малын 8.5 хувийг эзэлж байгаа аж. Даатгалд хамрагдаж ... | эдийн засаг |
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, өнөөдрөөс бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэж байгаагаа зарлалаа. Инфляцийн өсөлт, ханшийн савалгааг тогтворжуулахын тулд төв банкнаас ийнхүү төсөв мөнгөний бодлогоо чангатгаж, ингэснээр эдийн засгийн хүндрэлийг саармагжуулна гэж үзэж байгаа юм байна. ... | эдийн засаг |
-Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр сүүлийн 25 жилд шар айрагны хэрэглээ дэлхийд 10 хувиар нэмэгджээ- Статистик тоо баримтыг харахад дэлхийн дарс үйлдвэрлэл буурч, шар айрагны үйлдвэрлэл нэмэгдэж байна. Олон улсын усан үзэм болон дарсны байгууллагын мэдээгээр сүүлийн 10 жилд дарсны үйлдвэрлэл тасралтгүй буурч... | эдийн засаг |
Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум долдугаар сарын 31-нд буюу маргааш болно. Энэхүү хуралдааны хүрээнд хоёр орны хоорондох худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн засаг даргы... | эдийн засаг |
“Эдийн засагчид, шинжээчдийн дүгнэлт Баруунаас Орост тавьсан хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар бүрэн зураглал гаргаж чадаагүй” хэмээн “The Financial Times” сонин бичжээ. Европын холбоо энэ долоо хоногт Оросын эдийн засгийн бүхэл бүтэн салбарыг хамарсан хориг арга хэмжээг авах гэж байна. Ор... | эдийн засаг |
Өнгөрсөн оны зунаас эхэлсэн төгрөгийн уналт өнөөг хүртэл үргэжилсээр байгаа билээ. Ханшийн савалгаа, инфляцийн өсөлт эдийн засагт багагүй дарамт учруулж, макро, микро эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон тул төв банкнаас мөнгөний бодлогыг хатууруулж буйгаа дуулгав. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралд... | эдийн засаг |
“Эдийн засгийн сэтгүүлзүйн бүтээлийн чанар чансааг дээшлүүлэх нь” сэдэвт ур чадвар ахиулах сургалт маргааш /VII.31/ Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төв болох ажээ. Австралийн бизнесийн сэтгүүлч Ами Вилсон-Чапмэн оролцох уг сургалтаар бизнесийн болоод бизнесийн бус хэвлэлийн мэдээнээс хэрхэн сонирхол татахуйц эдийн за... | эдийн засаг |
Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар боловсруулан, УИХ-д мэдүүлснээр өнгөрсөн тавдугаар сарын 8-нд батлагдаж байсан юм. Түүнд зааснаар Засгийн газар 100 хоногт багтаан Монголын эдийн засгийг сэргээх арга хэмжээ авахаар ам авч, мөн холбогдох хуулиудыг батлуулсан. Э... | эдийн засаг |
Оюутолгой ХХК-ийн хувь нийлүүлэгч Туркуоз Хил компани Саус Гоби Ресорсиз компанийн эзэмшлийн хувьцааныхаа 29.95 хувиа зарах хэлцлийг эхлүүлсэн талаараа мэдээллээ. Туркуоз Хил нь Саус Гоби Ресорсиз-ийн 56 хувийг эзэмшдэг бөгөөд үүнийхээ 29.95 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй National United Resources Holdin... | эдийн засаг |
Монгол Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт МҮХАҮТ-д болж байна. Тодруулбал, Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум өнөөдөр эхэлсөн бөгөөд энэ үеэр хоёр улсын худалдаа эдийн засгийг хэрхэн гүнзгийрүүлэх асуудлыг ярилцах аж. Форумд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн та... | эдийн засаг |
Санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өчигдрөөс зарим банк ипотекийн зээлээ зогсоосон гэх мэдээлэл байна. “ХААН”, “Капитал”, “Улаанбаатар хотын банк” ипотекийн зээл олгохоо түр хугацаагаар зогсоосон шийдвэр гаргаснаа бүх салбартаа хүргүүлсэн гэнэ. Арилжааны банкуудад хандаж зээл хүссэн иргэдэд зээл олголт түр зогсоосон та... | эдийн засаг |
Улс орны төлбөрийн тэнцэл алдагдалтай, инфляци өндөр, ханш байнгын савалгаатай, эдийн засаг дарамт ихтэйгээр чамгүй хугацааг үдэв. Гадаад валютын нөөц дундарч, төгрөгийн ханшийн уналт үргэлжилсээр байгаа шалтгааныг гадаадын шууд хөрөнгө оруулалт болон эрдэс баялгийн экспортын үнэ ханштай холбон төв банк тайлбарласаар и... | эдийн засаг |
“Сод монгол”, “Синчи ойл” компаниудын зарим шатахуун түгээх салбаруудаар өнөөдөр өглөө дизель түлш зарахгүй байгаа тухай мэдээллийг бид хүргэсэн билээ. Тодруулбал, Тасганы овооны зүүн талд байрлах дээрх компанийн зэрэгцээ хоёр шатахуун түгээх салбарт 08.30 цагийн орчимд ДТ зарахгүй байсан юм. Тэгвэл “Синчи ойл” компани... | эдийн засаг |
Төгрөгийн ханш өдөр ирэх тусам унасаар. Төв банкны зүгээс ханшийн өсөлтийг тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ 12 хувьд хүргэсэн. Арилжааны банкуудаар зарагдаж байгаа долларын ханш өнөөдрийн байдлаар 1870 төгрөгтэй тэнцэв. Харин юанийн ханш 304 төгрөг 70 мөнгөд хүрлээ. Харин төв банкны хаалтын ханш 1870 төгрөг байна.... | эдийн засаг |
Төрийн өмчийн зарим обьектыг хувьчлах жагсаалтад багтсан Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборыг зарах дуудлага худалдааны тов гарчээ. Тус обьектыг энэ сарын 21-нд дуудлагаар худалдахаар болсон аж. Өмнө нь тус обьектыг худалдахаар таван ч удаагийн тов зарласан хэдий ч нэг ч иргэн, аж ахуйн нэгжээс худалдан авах... | эдийн засаг |
Өнөөдрийн байдлаар манай улсад 1.9 сая орчим ажиллах хүчин байна. Харин үүний 63 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам байгаа юм. Тэгвэл эдийн засгийн идэвхтэй болон идэвхигүй хүн ам дахь эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн дийлэнх буюу 52 хувийг эрэгтэйчүүдийг эзэлж байгаа боловч эсрэгээрээ мөн ажилгүй иргэдийн 57 хуви... | эдийн засаг |
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал өнөөдөр /VIII.13/ 122 тоот тушаал гаргаж, биржийн Үйл ажиллагааны газрын дарга Б.Тунгалагыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн албан ёсны вэб сайтад мэдээлсэн байв. | эдийн засаг |
Нэр бүхий 26 брокер, дилерийн компанийн арилжаанд оролцох эрхийг хязгаарлалаа. "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 117 дугаар тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах 26 гишүүн компанийн арилжаанд оролцох эрхийг 2014 оны 8 дугаар са... | эдийн засаг |
Долларын ханш сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1889 төгрөгөөр зарж байна. Харин Монголбанкны хаалтын ханш 1878 төгрөг байна. Ханш өсөлтийг сулруулж, төгрөгийн уналтыг тогтворжуулахын тулд Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. О.... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн ТОP-20 индекс 2014 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар 15871.73 нэгж байгаа нь өмнөх сараас 382.93 нэгжээр буюу 2.5%-иар, өмнөх оны мөн үеэс 1457.50 нэгжээр буюу 10.11%-иар тус тус өссөн байна. ТОP-20 индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 17160.49 нэгж, доод үзүүлэлт нь 15357.38 нэгж, д... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” ХХК хооронд “ Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг” өнөөдөр үзэглэх юм байна. Энэхүү гэрээг байгуулснаар хоёр талын хамтын ажиллагааг зохицуулах аж. “Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд тус станцын үндсэн хэрэглэгч болох “Оюу Толгой” ХХК-ийн оролцоо и... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны долдугаар сарын мэдээлэл гарсан байна. Өнгөрөгч долдугаар сард нийт 20 удаагийн арилжаагаар нийт 84 компанийн 831.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2.7 сая ширхэг хувьцаа арилжигдсан байна. Өдөрт дунджаар 41.5 сая төгрөгийн гүйлгээ хийж, 137.2 мянган ширхэг хувьцаа арилжса... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Дорнод аймгийн Матад суман дахь Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тос олборлож, экспортолж байгаа Тосон-Уул XIX талбайн үйлдвэрлэлийн баазийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын б... | эдийн засаг |
Монголын эдийн засгийг улс төртэй нь хамт нуман тулгуурт оруулсан их хямралын талаарх таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Энэ оны эхний долоон сарын дүнгээс харахад нэг үе 17.5 хувьд хүрч, дэлхийд дээгүүр амжилт тогтоогоод байсан манай эдийн засгийн өсөлт ердөө 7.4 хувь болж, 10 хувийг нь мөнөөх хямралын анга... | эдийн засаг |
Гадагшлах болон дотогшлох долларын урсгалын зөрүүн дэх ханшийн өсөлт бас уналт үргэжилсээр байна. Долдугаар сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 25 хувиар унасныг Үндэсний статистикийн газар өнөөдөр хэвлэлийнхэнд зарлалаа. Төгрөгийн ханшийн уналтыг зогсоох гэж Монголбанк бодлогын хүүгээ... | эдийн засаг |
Үнэт цаас, хөрөнгийн зах зээл сонирхогч иргэдийн хүсэлтээр Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” сургалт 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 14:00 цагт эхэлнэ. Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд явагдах бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажил... | эдийн засаг |
-Эрдэс баялагийг шинэ технологитой хослуулсан хамтын хөгжилийн талаар хэлэлцэв- Далайд гарцгүй, Ази, Европын хоёр их гүрний дунд оршиж байгаа монголчуудад хөрш зэргэлдээ Орос, Хятадаас гадна гуравдагч орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шахалт, шаардлага эдийн засгийн зүгээс ч тавигдаж байгаа. ДНБ-ний хэмжээгээрээ ... | эдийн засаг |
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2014 оны хагас жилийн байдлаар 51,9 хувьтай байгаа ажээ. Хөтөлбөрийн хэрэгжилт Засгийн газрын яам, агентлагуудад хэдэн хувьтай байгааг ЗГХЭГ-аас гаргасан байна. Зам, тээврийн яам энэхүү жагсаалтад эхний дөрөвт орлоо. Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн салбарын ажлын... | эдийн засаг |
Монгол-Солонгосын эдийн засгийн форумын үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс цөөн асуултад хариулт авлаа . -“Монгол-Солонгос”-ын эдийн засгийн засгийн форумыг зохион байгуулах болсон шалтгаан юу вэ. Манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хэр идэвхтэй байдаг бол? -Монгол, Өмнөд Солонгос хоёр олон жилийн хамтын а... | эдийн засаг |
Монгол-Солонгосын эдийн засгийн форум өнөөдөр “Их тэнгэр цогцолбор”-т 09.00 цагаас эхэлнэ. Форумд УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дарга Г.Батхүү, Солонгос-Монголын Хамтын ажиллагааны форумын дарга Жүн Жан Сон, Монгол-Солонгосын Эдийн засгийн форумын дэд дарга, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гүйцэтгэ... | эдийн засаг |
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1896.00 төгрөгийн хаалтын ханшаар 38.5 сая ам.доллар, 308.30 төгрөгийн хаалтын ханшаар 68.0 сая юань тус тус худалджээ. Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 39.5 сая ам.доллар... | эдийн засаг |
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, нүүрсний экспортын үнээс шалтгаалж, Монголд ханш хүчтэй савлах болсон. Өчигдрийн байдлаар нэг ам.доллар 1889 төгрөгтэй тэнцэж, үүнийг холбогдох албаны хүмүүс ч дээрх асуудлаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа. Өнгөрсөн өвлөөс эхлэн нүүрсний салбар сайнгүй, зарим компаниуд эк... | эдийн засаг |
Монгол улсын нийгэм эдийн байдлын талаарх мэдээллийг Статистик үндэсний хорооноос сар бүрийн 11-ны өдөр танилцуулдаг билээ. Өнгөрөгч долдугаар сарын статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагаас Үндэсний статистикийн хорооны байранд болно. О.САР | эдийн засаг |
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай явж байгаа талаар албаны хүн мэдээллээ. Энэ жил салбарын яамнаас ДЦС-3-ын дэргэд 50 мегаваттын өргөтгөл хийсэн байна. Мөн ДЦС-4-т 120 мегаваттын өргөтгөл хийхээр ажиллаж байгаа аж. Тиймээс ирэх өвөл Улаанбаатар хот болон аймгуудад эрчим хүчний ямар нэгэн саата... | эдийн засаг |
Монгол-Солонгосын эдийн засгийн форум өчигдөр Их тэнгэрт эхэлсэн бөгөөд оролцогчид өнөөдөр Өмнөговь аймгийг зорьжээ. Тэд “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”-ийн үйл ажиллагаатай танилцах юм. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой”-д нүүрсний метан хийн цооногийн төслийг нээх үйл ажиллагаа болох юм. Энэ төслийг “Эрдэнэс Таван... | эдийн засаг |
Монголбанк 1 долоо хоногтой 112.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 08-р сарын 13-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 192.1 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд ... | эдийн засаг |
Рио Тинто Монголын Засгийн газартай олон асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа учраас Оюутолгой төслийн хувь заяа хэрхэх нь бүрхэг хэвээр байна. Оюутолгой төслийн хувь эзэмшигчид болох Рио Тинто болон Монголын Засгийн газар алт, зэсийн том ордоос энэ хөгжиж буй орон хэр их хувь эзэмших асуудлаар маргаантай явж ирс... | эдийн засаг |
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Уул уурхайн үндэсний ассоциаци, Эрчим хүчний ассоциаци, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд 2014 оны Мөнгөний бодлогын хэр... | эдийн засаг |
Наймдугаар сарын 10-наас эхлэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхөд борлуулах цахилгаанаа нэмсэн байна. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эрчим хүч, дулааны үнэ чөлөөлөх талаар УИХ-ын тогтоол гарсан байдаг. Энэ дагуу тус компани үнээ нэмсэн байна. АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛ... | эдийн засаг |
Жил болгон зохион байгуулдаг уламжлалтай “Дисковер Монголиа-2014” чуулга уулзалтыг ирэх есдүгээр сарын 4-5-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Арван хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тус чуулга уулзалтаар уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, нүүрсний экспорт, төслүүдийн санхүүжилт, тэдгээр дэх Засгийн газа... | эдийн засаг |
Ам.долларын төгрөгтэй харилцах ханш чангарсаар 1900 төгрөг даваад байна. Ханшийн чангаралыг эдийн засагчид “Экспортыг дэмжсэн үйлдвэргүй, бүх хэрэглээгээ импортоор хангаж ирсэн Монгол Улсын ганц валют босгодог гарц нь уул уурхайн бүтээгдэхүүн байсан ч дэлхийн зах зээл дээр ханш нь буурсан. Мөн Монголын эдийн засаг хямр... | эдийн засаг |
Төрийн өмчийн хорооны удирдлага өнөөдөр “МИАТ” ХК-ний Тамгын газрын дарга Б.Баасанцогт, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Даваасүрэн нарыг дуудан уулзсан байна. Уулзалтаар “МИАТ” ХК-ийн 2014 оны хагас жилийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын тайланг сонссон аж. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “... | эдийн засаг |
-Засгийн газрын өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлээс хаслаа.- Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам”-ын 23.6, 23.9.5 дах заалт, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 01/953, 8 дугаар сарын 5-ны өдрийн 01/1018 тоот албан бичгийг үндэслэн Монголын х... | эдийн засаг |
Долларын ханш 30 төгрөгөөр буурлаа Өнгөрсөн долоо хоногт арилжааны банкуудад зарагдаж байсан ам.долларын ханш 1905 төгрөгөөс уруудаж, өнөөдрийн байдлаар 1864 төгрөгтэй тэнцэв . Энэ нь долларын ханш гурван хоногийн дотор 30 төгрөгөөр унасан үзүүлэлт юм. Сүүлийн саруудад долларын ханш өссөн шалтгааныг гадаадын шууд хөрө... | эдийн засаг |
EPA/JUSTIN LANE Чансааны Fitch Ratings олон улсын агентлаг Ирландын бие даасан зээлийн чансааг нэг шатаар нэмэгдүүлэн BBB+ үнэлгээнээс А- төвшинд хүргэлээ. Баасан гариг буюу наймдугаар сарын 15-нд албан ёсоор нийтэлсэн мэдэгдэлд Fitch, тогтвортой гэсэн дүгнэлт хийжээ. Тус орны төсвийн зарлагыг багасгах мөн ажилгүйдлий... | эдийн засаг |
Орон сууцны үнийн талаарх бодит судалгаа гарсан байна. Уг судалгааг Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч", "Актив зууч", "Монголиан пропертис" компаниуд хамтран гаргажээ. Дээрх байгууллагууд өнгөрсөн тавдугаар сараас эхлээд орон сууцны үнийн индексийг сар бүр тооцож эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долдуг... | эдийн засаг |
Монгол улс болон Олон Улсын Атомын Энергийн Агентлаг хоорондын Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд, “Цөмийн анагаах ухааны хэрэглээнд ашиглах Радио иммунологийн лабораторийг шинэчлэх, сайжруулах”, “3 хэмжээст зураглалд суурилсан зайн туяа эмчилгээг нэвтрүүлэн, ... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны холбогдох тогтоолоор Төрийн өмчийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгүүдийг эзэнтэй болгох шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, ашиглагдахгүй байгаа 10-20 жил болсон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг эзэнт... | эдийн засаг |
Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон Х.Баттулга гишүүн өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажилласан тухай мэдээллийг өмнө нь хүргэж, аймаг, сумдын хоршооллын өнөөгийн байдлыг онцолсон билээ. Энэ удаад Хонгор нутгийн сумдын хот төлөвлөлтийн асуудлыг онцолъё. Тойргийн ажил, томилолтын хугацаанд бид тус аймгийн Галуут, Бууцаг... | эдийн засаг |
Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнөөдөр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн туршилтын хугацааг сунгах болсон талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанд ЭЗХЯ-ны инноваци, төр-хувийн хэвшлийн газрын дарга С.Бэхбат, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн, Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн дэд тэргүүн Ж... | эдийн засаг |
Долларын ханшийг 1800 төгрөг дээр тогтворжуулахаа Монголбанк амалсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1798 төгрөгтэй тэнцэж байна. Наймдугаар сарын эхээр 1905 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш 100 гаруй төгрөгөөр буурчээ. Харин юанийн ханш 305 төгрөгөөс 294 төгрөг 40 мөнгө болтлоо буурав. Хэрэв есдүгээр с... | эдийн засаг |
“Оюутолгой”-н ТУЗ өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр гүний уурхайн санхүүжилтийн асуудлыг ярилцсан байна. Далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум доллар шаардагдаж байгаа бөгөөд уг хөрөнгийг дэлхийн арилжааны 15 банкнаас авахаар болсон бөгөөд энэ есдүгээр сарын 30-наас өмнө зээлийн асуудал шийдэгдэх гэнэ. “Рио Тинто”... | эдийн засаг |
“Эрчим корпораци” ТӨҮГ энэ оны Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн томилжээ. Ингэхдээ Эрчим хүчний яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудоржийн албан хүсэлтээр ирсэн саналын дагуу холбогдох хүмүүсийг эрдмийн зөвлөлийн бүрдэлдэхүүнд оруулсан байна. Түүнчлэн тус төрийн өмчит үйлдвэрийн газар байг... | эдийн засаг |
Төрийн өмчийн хорооныхон албаны хэрэгцээнд ашиглаж байсан дөрвөн автомашинаасаа татгалзжээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 349, 2011 оны 233, 2014 оны 147 тоот тогтоол, Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгэ... | эдийн засаг |
Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү. ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн яамны мэдээгээр Монгол Улс өнөөдрийн байдлаар ОХУ-ын 60 субъекттэй эдийн засгийн байнгын харилцаатай байна. Статистик мэдээллийг харахад, сүүлийн жилд хоёр орны хоорондох гада... | эдийн засаг |
Тайландын Вант Улсын Ерөнхий сайдын 2013 оны 4 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр монгол ноолуурыг тайланд торготой хольж нийлүүлэн шинэ даавуу материал, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хоёр орны Ерөнхий сайд санал солилцож ... | эдийн засаг |
Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд багтсан тус улсын Хөгжлийн банк /Внешэкономбанк/-ны гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Сергей Лыков өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд... | эдийн засаг |
Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын үеэр хоёр тал олон чухал гэрээ хэлцлүүд хийж, хамтран ажиллах санамж бичи... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.