news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Энэ хаврын тариалалтаар 315 мянган га талбайд үр тариа, 304 мянган га талбайд буудай, 15.4 мянган га талбайд төмс, 8.3 мянган га талбайд хүнсний ногоо тариалах талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарт энэ онд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт,...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /тавдугаар сарын 16/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 53.2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк 1438.98 төгрөгийн хаалтын ханштайгаар 35 сая ам.долларыг банкуудад худалджээ. Харин юанийн худалдаагаар банкуу...
эдийн засаг
“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай олон улсын уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн маргааш “Буянт-Ухаа” цогцолборт үүдээ нээхээр зэхжээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolia mining 2014” өмнөх жилүүдийнхээс улам өргөжиж, 16 улсын 120-иод компани оролцохоор бүртгүүлсэн тухай эл үзэсгэлэнг зохион ...
эдийн засаг
БНСУ-ын “Хьюндай” корпораци Монголд эрчим хүчний шинэ эх үүсвэр барих бүтээн байгуулалтад  хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр болон бусад удирдлагууд БНСУ-ын “Хьюндай” корпорацийн Хүнд машин механизмын ү...
эдийн засаг
Сүүлийн есөн сарын турш монголчуудын толгой өвтгөж, сэтгэл зовоосон нэг зүйл нь ам.долларын ханшийн тэсрэлт болоод байна. Бүх бараа бүтээгдэхүүнээ импортоор авч байхад валютын ханшаа өсгөчихөөр бид өлбөрч үхлээ гэж цөм толгой гудайв. Үүний цаана өөр нэг өнцөг харагдаж байгаа нь монголчууд бүх зүйлээ ам.доллараар худалд...
эдийн засаг
Ажил хайж буй залууст зориулсан “Хөдөлмөрийн яармаг” үзэсгэлэн өнөөдөр, маргааш буюу есдүгээр сарын 17-18 өдөр зохион байгуулж байна. Уг яармаг “Start Your Career!’’ уриан доор зургаа дахь удаагаа уламжлал болон зохион байгуулагдаж  бөгөөд 30 гаруй аж ахуйн нэгж оролцон, өөрийн компани сурталчлах юм байна. "Blue Mon" ц...
эдийн засаг
Нийслэлийн статистикийн газраас хүнсний зах, худалдааны төвүүдээр худалдаж буй хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног бүр хийдэг юм. Одоогийн байдлаар нэг кг хонины ястай мах дунджаар 7530 төгрөг, үхрийн ястай мах 8220 төгрөгийн үнэ байгаа ажээ. Өнгөрсөн долоон хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1...
эдийн засаг
Өнгөрсөн оны намраас эхлэн Лондон-Улаанбаатарыг дамнасан Оюутолгойн хэлэлцээр үргэлжилсээр л байна. Тус хэлэлцээр  энэ оны зургадугаар сард нэг тийшээ шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Монголын Засгийн газар болон “РиоТинто” компанийн хооронд явуулж байгаа хэлэлцээр дуусаагүй учраас Оюутолгойн далд уурхайн са...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ-ны/ тогтоолоор үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон таван брокер, дилер компанийн гишүүний эрхийг цуцалсан талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. СЗХ-ны 2014 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 114, 115, 116, 117, 118 тоот тогтоолуудаар  “Монхантрейд” ХХК, “Ники...
эдийн засаг
Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улирлын байдлаар 313 орчим тэрбум төгрөг, зарлага 302,8 тэрбум төгрөг болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого 5.1 тэрбум төгрөг буюу 1.6 хувь, зарлага 32.8 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар өссөн дүн ажээ. Н...
эдийн засаг
Дархан-Уул аймгийн Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Газрын дарга, доктор З.Нэргүйтэй хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар ярилцлаа. -Хаврын тариалалтын бэлтгэл ажил ямар хэмжээнд явж байна вэ? -Одоогийн байдлаар үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд нийт 3800 га-д хөрсний чийг хаалт хийж 4500 га талбайд үлийн цагаан ...
эдийн засаг
-Нэмүү өртөг шингэсэн гүн боловсруулах үйлдвэр байгуулбал экспортын орлого хэд дахин нэмэгдэнэ- Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд энэ хүрээнд ашигт малтмалын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих салбарласан дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон юм. Тухайлбал, “Монгол алт”, “...
эдийн засаг
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Оюутолгой” төслийг хэрэгжүүлж буй “Turquoise Hill Resources” компаниас 2014 оны эхний улирлын тайлангаа нийтэлжээ. Тайланд “Үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш гарсан зарим саад бэрхшээл, тухайлбал, хаягдлын өтгөрүүлэгч байгууламжийн самнуурын хутга эвдэрснээс болж нэг үйлдвэрийн шу...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /дөрөвдүгээр сарын 17/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Саналыг үндэслэн Монголбанк 1779.01 төгрөгийн хаалтын ханшаар 10 сая ам.доллар, 18 сая юанийг 285.75 төгрөгийн хаалтын х...
эдийн засаг
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглолоо Нийслэлийн Засаг даргын  2014 оны А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүн даацын авто машины тээвэрлэлтэд тавих хяналтыг эрчимжүүлэхээр бо...
эдийн засаг
-Орон сууцны үнэ СХД-т хамгийн их өсчээ- Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн индексийг гаргадаг бөгөөд энэ оны эхний улирлын дүн мэдээ гарчээ. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс 2014 оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 34.9 хувиар өссөн байна. Үнийн өсөлтийг дүүрэг тус...
эдийн засаг
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас 2014 оны мал төллөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ оны эхэнд 19.4 сая мал төллөхөөр тоологдсон бөгөөд дунджаар 80 хувиар төл авна гэж үзвэл 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоог тус яамнаас гаргажээ. Одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлд нийт  10 сая 482 мянга 900 эх мал төл...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сард худалдаалсан эх орны үйлдвэрийн болон БНХАУ, ОХУ, БНСУ-аас оруулж ирдэг барилгын гол материалын үнэд судалгаа хийжээ. Дотоодын үйлдвэрийн нэг шоо шалны банзны үнэ жилийн өмнөхөөс 40 мянган төгрөг буюу 20 хувь, захалсан банзны үнэ таван мянган төгрөг буюу 14.3 хувь, нэг а...
эдийн засаг
Хятадын эдийн засгийн өсөлт энэ жилийн эхний улиралд 7.4 хувиар өссөн нь олны таамгаас харьцангуй өндөр байлаа. Гэсэн ч энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн жилийн сүүлийн улирлын 7.7 хувийн өсөлттэй харьцуулбал буурсан дүн юм.   ДНБ-ий үзүүлэлтээс харахад үйлдвэрлэлийн гарц энэ жлиийн гуравдугаар сард өмнөх жилийн мөн үетэй ха...
эдийн засаг
Геологи, уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах үүднээс Уул уурхайн яам энэ сарын 17-ны өдөр Чингисийн талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Дээрх арга хэмжээнд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани, ШУТИС, Мэргэжил үйлдвэрл...
эдийн засаг
-Компанийн нийгмийн хариуцлага  сэдвээр компаниудын төлөөлөл санал солилцов- “Компанийн нийгмийн хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг бизнесийн байгууллагууд хамтран өнөөдөр “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт АНУ-ын Элчин  сайдын яамны дэд тэргүүн Көрк Мак Брайд, “Флүүр энтерпрайз”, “Женерал электрик...
эдийн засаг
Ашигт малтмалын газраас гаргасан статистик мэдээллээс үзвэл өнөөдрийн байдлаар нийт 2886 лиценз байна. Үүний 1309 нь ашиглалтын, 1577 нь хайгуулынх гэнэ. Нийт лицензийн талбай нь 13 сая га бөгөөд нутаг дэвсгэрийн 8.3 хувийг эзэлж байгаа аж. Ашигт малтмалын төрлөөр нь аваад үзвэл нийт лицензийн 29.1 хувь нь алт, 14.5 ху...
эдийн засаг
Монголд анх удаа интернэт банкаар “Western Union” мөнгөн гуйвуулга хийх боломжтой боллоо Цаг хугацааны ганцхан хормын үнэ цэнийг хүн төрөлхтөн өнөөг хүртэл юугаар ч хэмжиж чадаагүй байна. Тэгвэл Голомт банкнаас Монголд анхлан нэвтрүүлсэн хамгийн шуурхай мөнгөн гуйвуулгын “Western Union” үйлчилгээ нь цаг хугацаатай урал...
эдийн засаг
Төмөр замын тээврээр энэ оны эхний улиралд 4448.3 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 800.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 192.3 мянган тонн буюу 4.1 хувь, зорчигчдын тоо 91.4 мянган хүн буюу 10.3 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ачаа, зорчигч тээвэрлэ...
эдийн засаг
"ЭРДЭНЭС МГЛ" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хяналтын зөвлөлд нэрээ дэвшүүлэхийг урьж байна Хүний хөгжил сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих үүрэг бүхий хяналтын зөвлөлд Улсын Их Хурлын Эдийн засгийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэ...
эдийн засаг
Оросын Санкт-Петербург болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр тус улсын “Роснефть” компани “НИК” компанитай газрын тосны бүтээгдэхүүнийг таван жилээр нийлүүлэх гэрээг үзэглэсэн байна. Гэрээний дагуу нийт 1.3 тэрбум ам.долларын өртөг бүхий 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг энэ оны зургаадугаар сараас эхлэн...
эдийн засаг
-Бизнесийн байгууллагад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс илүү жигд эрх олгох хэрэгтэй- Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд татварын хууль эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотойгоор санал хүсэлтээ Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд гаргаж, бодлого боловсруулагчдад дамжуулж өгөхийг хүсчээ. Татварын тогтолцооны ...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Энэ оны эхний улирлын байдлаар үхрийн хоёр метрээс илүү урттай ширний дундаж үнэ Увс, Сүхбаатар, Баянхонгор, Дундговь, Дорнод аймагт хамгийн бага буюу 25-30 мянган төгрөг байжээ. Харин Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хот, Ор...
эдийн засаг
Валютын ханшийн өсөлт бидний ажлыг үгүй хийж, үнэгүйдүүлчихээд байна “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй ярилцлаа. -Газрын тосны сал­барынхан чулуун дээжний агуулах болон мэдээллийн сан үүсгэх шинэ дэвшилтэт техник, программ хан­гамж, тоног төхөөрөмж х...
эдийн засаг
2014 оны 4-р сарын 24-ний Пүрэв гарагт хөдөлгөөний хорь орчим хүмүүс Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрладаг “Кожеговь” ХХК-нийн Дулаан Уулын хээрийн ангид дайран орсон байна. Энэ үеэр хээрийн ангид “АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн болон гэрээлэгч компаниудын ажилчдаас бүрдсэн нийт 100 орчим хүн байсан бөг...
эдийн засаг
“Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын талаар өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, эдийн засагч Д.Хосбаяр нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  Энэ үеэр Засгийн газраас арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, 30 тэрбум иений “Самурай” бондын үлдэгдэл одоо хэд болсон, яг аль ажилд хэдий х...
эдийн засаг
Ам.долларын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээсэн өнөөгийн нөхцөл байдлаасаа сургамж авч валютын ханшийн эрсдэлийг хамгаалах үүсмэл хэрэгслүүдийн хэрэглээг бүх чиглэлд идэвхижүүлэх, сурталчлах, аж ахуйн нэгжүүд, иргэдийнхээ энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг тэлэх, өдөр тутамдаа үйл ажиллагаандаа ашиглаж хэвшихэд нь санхүүг...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй албаны төлөөлөл Төв, Дорноговь аймагт байрлах цементийн үйлдвэрүүд болон Цагаан суваргын зэс, молибдений баяжуулах үйлдвэртэй танилцаад ирлээ.  Томилолтын бүрэлдэхүүнд багтсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хувьд Монгол Улсын Засгийн газраас зарлаж, тодруулсан “И...
эдийн засаг
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны дүнг Засгийн газрын гишүүдэд өчигдөр/04.26/ танилцууллаа. Судалгааны үр дүнд бүрдсэн мэдээллийн санг салбарын бодлого боловсруулахад хамтран ашиглахыг С.Эрдэнэ болон холбогдох сайд нарт даалгалаа. Судалгааг 2013 оны 11-...
эдийн засаг
“Standard & Poors” олон улсын чансааны агентлагаас ОХУ-ын нийслэл Москва болон Санкт-Петербург хотын урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан талаар тус агентлаг цахим хуудсандаа мэдээлжээ. Сөрөг дүгнэлттэйгээр дээрх хоёр хотын чансааг BBB-гээс ВВВ- болгон бууруулсан байна. Үүний өмнө S&P агентлаг нь “Газпром”, “Ро...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /дөрөвдүгээр сарын 29/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд энэ дагуу Монголбанк 1797.00 төгрөгийн хаалтын ханшаар 24.0 сая ам.доллар, 20.5 сая юанийг 287.50 төгрөгийн хаалтын ханш...
эдийн засаг
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын Ноос ноолуурын холбоо хамтран өнөөдөр 14.00 цагт “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөжээ. Хэлэлцүүлгээр “Ноос, но...
эдийн засаг
НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хуралдаанд Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг танилцууллаа. Энэ сарын 29-ний өдөр Швейцарь Улсын Женев хотноо НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурал /UNCTAD/-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хуралдаанд Монгол Улсын хөрөнгө оруулал...
эдийн засаг
Дэлхийн банкны “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан” - гийн “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-т Монгол Улс хамрагдаж, энэ чиглэлээр 30 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглахаар боллоо. Эрчим хүчний яамны урилгаар дээрх хөрөн...
эдийн засаг
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын Ноос ноолуурын холбоо хамтран өнөөдөр Төрийн ордонд “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Эдийн з...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос Дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/-ийг үйлдвэрлэлийн болон эцсийн ашиглалтын аргаар улирлаар тооцдог судалгааны дүн гарчээ. Үйлдвэрлэлийн арга нь тайлант хугацаанд тухайн улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээний хэмжээгээр илэрхийлдэг. Харин эцсийн ашиглалтын бу...
эдийн засаг
Голомт банк Нью-Йорк хотноо хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа Монгол улсад гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг болох чухал ач холбогдолтой билээ. Ийм  учраас Голомт банк болон Голомт Секюритиз ХХК-аас санаачилж, Нью-Йоркын Үнэт Цаасны Шинжээчдийн Ни...
эдийн засаг
Алтны худалдаанд ил тод байдлыг хангахаар алт ашигласны төлбөрийг 2.5 хувь болгон бууруулж, өсөн нэмэгдэх роялтийн хэмжээг тэглэх асуудлыг Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлтөөр оруулж, өнгөрөгч нэгдүгээр сард баталсан. Энэ нь улын алтны нөөцийг нэмэгдүүлэх замаар гадаад валютын ханшийг тогтворжуулах зорилго...
эдийн засаг
Газрын тосны хэрэг эрхлэх газрын болон  шатахуун импортлогч компанийн удирдлагууд ОХУ-ын “Роснефть”, “Роснефть-MMG” компанийн төлөөлөлтэй өнгөрсөн долоон хоногт уулзаж, шатахууны үнэ бүрдэлтийн асуудлаар хэлэлцжээ. “Роснефть” компаниас импортоор авч байгаа шатахууны үнэ 2013 оны гуравдугаар сарын дэлхийн зах зээл дэх  ...
эдийн засаг
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн болон эцсийн ашиглалтын аргаар улирлаар тооцож байна. Үйлдвэрлэлийн арга нь тайлант хугацаанд тухайн улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээний хэмжээгээр илэрхийлдэг. Харин эцсийн ашиглалтын буюу зардлын арга нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн ...
эдийн засаг
Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийнэ. Тэрбээр энэ удаагийнхаа мэдээллээр “Чингис бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслүүдийн талаар” танилцуулах юм. Нэмж хэлэхэд УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр зарлагджээ. Уг хуралдаанаар Засгийн газ...
эдийн засаг
Улсын комисст энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 18 уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулах хүсэлт ирсэн талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Үүний 15 нь ил уурхай, хоёр нь далд уурхай, нэг нь баяжуулах үйлдвэр бөгөөд бүгд ашиглалтад орсноор 1868 ажлын байр шинээр бий болгох  юм байна. Харин ашигт малтмалын...
эдийн засаг
Фото: Eric Thayer / Reuters АНУ-ын ДНБ энэ оны эхний улиралд жилийн тооллогоор бол дөнгөж 0,1 хувиар өссөн тухай Худалдааны яам нь мэдээлснийг Bloomberg дамжуулав. Арваннэгпүгээр болон арванхоёрдугаар сард тус улсын өсөль 2,67 хувьтай байлаа. Өсөлтийн бага хувийг энэ жилийн эхний гурван сарын цаг агаар хүйтэрсэнтэй хол...
эдийн засаг
Цөмийн энергийн газраас энэ өдрүүдэд Увс, Дорноговь аймгуудад "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг  хангах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Сургалтын зорилго нь цацрагтай ажиллагч нарт аюулгүй  ажиллах арга зүйд сургах, цацрагийн хамгаалалтын талаар мэдлэг олгох юм байна. Сургалтад Баян- Өлгий, Говь Алтай, Увс...
эдийн засаг
Дэлхийн банк хамтын ажиллагаа бүхий улс бүртээ Суурин төлөөлөгч, Төлөөлөгчийн газраа ажиллуулдаг. Манай оронд өнгөрсөн дөрвөн жил ажилласан хатагтай Корали Геверсын томилолтын хугацаа дуусч, энэ гуравдугаар сард буцсан билээ. Тэгвэл Дэлхийн банкийг манай улсад ирэх дөрвөн жилд төлөөлөх Суурин төлөөлөгч хэн байх талаар ...
эдийн засаг
Дэлхийн банкны Монгол, БНСУ, БНХАУ хариуцсан дарга ноён Клаус Роланд энэ өдрүүдэд манай оронд ажиллаж байгаа бөгөөд  энэ үеэрээ Монголын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ төмөр зам” төсөлд оролцох бүрэн боломжтой байгаагаа дуулгалаа. Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг  Засгийн газраас УИХ-д өргө...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо энэ долоон хоногт /дөрөвдүгээр сарын 29/ ээлжит хуралдаанаа хийж, санхүүгийн зах зээлд холбогдолтой шийдвэр гарган зарим компаниудын үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, зарим компанид тусгай зөвшөөрөл олгожээ. Хорооны хуралдаанаар уламжлал ёсоор үнэт цаасны, даатгалын, бичил санхүүгийн зохицу...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн бирж өнөөдрийн байдлаар боловсруулаагүй ноолуур арилжиж байна. Биржээр цаашдаа амьд мал оруулан арилжих бөгөөд энэ талаар Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбатаас тодруулахад “Ойрын хугацаанд биржийн арилжаагаар амьд мал оруулахаар бэлтгэн ажиллаж байна. Ер нь биржээр амьд мал оруулна гэдэ...
эдийн засаг
Дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхээр  7.4 хувиар өсчээ. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн хэмжээ 18.4 хувь, аж үйлдвэр, барилгын салбарын хэмжээ 15.7 хувиар өссөн нь  нөлөөлсөн байна.  ДНБ, энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  2.2 хувиар өссөн байна...
эдийн засаг
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, тус газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Тамир нар Австри улсын Вена хотод болж байгаа Олон  улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ын Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанд оролцож байгаа аж. Уг хурал тавдугаар...
эдийн засаг
Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлож, БНХАУ руу экспортолдог “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхай байгаль орчинд 3,8 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байна. Тус компани Таяннуурын уурхайгаас Бургастайн боомт хүртэлх 168,3 км замд хатуу хучилт хийгээгүйгээс ийнхүү байгаль орчинд хохирол...
эдийн засаг
Инээд хөөр баяр баясгалангийн ундарга, айл гэрийн аз жаргалын гэрэл  гэгээ, амьдралын утга учир болсон өхөөрдөм бяцхан үрсийнхээ гэгээн хүүхэд насыг, нандин дурсамжаар дүүрэн байлгахыг хүсдэггүй аав ээж гэж үгүй билээ. Үлгэрийн гайхамшигт ертөнцийг сэтгэлдээ төсөөлөн, хүүхэлдэйн баатруудыг мөрөөдөлдөө амилуулсан бяцхан...
эдийн засаг
“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадралтай ярилцлаа. -Яг одоо татвар тө­лөгчдийн татварын буцаан олголтыг хийх гээд завгүй байгаа байх. Энэ ажил хэр явж байна вэ? -Хувь хүний орлогын албан татварын буцаан авалтыг олон иргэн авах ёстой. Э...
эдийн засаг
Төрийн өмчийн хороо ээлжит хурлаа хийж, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагыг  томилжээ. Сонгон шалгаруулалтад 12 нэр дэвшигч өрсөлдсөнөөс тус ТӨҮГ-ын шинэ гүйцэтгэх захирлаар Б.Онолбаатарыг томилсон байна. Тэрбээр 1993-1998 онд ХААИС-ийн Мал эмнэлгийн факультетыг дүүргэж, 2013 онд Шинэ Зеландын “Масс...
эдийн засаг
“Монголын төмөр зам” ТӨХК болон түүний хамт олон, удирдлагын талаар ор үндэслэлгүй, үнэнд үл нийцэх гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээ, нийтлэлүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарч байгаа тул  бодит байдлыг олон нийтэд танилцуулахын тулд дараахи тайлбар мэдээллийг гаргаж байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын 2008 ...
эдийн засаг
Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани ТУЗ-ийн хурлын шийдвэрээ танилцуулсан байна. Тус компанийн захирлуудын  бүрэлдэхүүнд долоон хүнийг сонгосон бөгөөд  “РиоТинто”-ийн  зэсийн салбар хариуцсан захирал Б.Болд, “Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Kay Priestly нар багтжэ...
эдийн засаг
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Худалдааны тухай хуулийн төсөлд аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс санал авч байна. Саналыг энэ долоо хоногт авч дуусах ажээ. Монгол Улсад худалдааны салбарын тусгайлсан хууль байхгүй тул Худалдааны тухай хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг боловсруулсан. Хуулийн төсл...
эдийн засаг
Нийтдээ 1764 айлын орон сууц бүхий есөн давхар 28 барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, хоёр үйлчилгээний төвөөс бүрдсэн цогцолбор “Буянт-Ухаа-1” хорооллоос орон сууц авах гэсэн иргэдийг сугалаагаар тодруулсан. Тэгвэл Төрийн орон сууцны корпораци “ТОСК”-иас өнгөрсөн  дөрөвдүгээр сард “Буян-Ухаа-2” хорооллын барилга угсралтын...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийн судалгааг хийдэг болсон. Өнгөрсөн сарын байдлаар үхрийн хоёр см-ээс илүү урттай ширний дундаж үнэ Увс, Говьсүмбэр, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Дундговь аймагт хамгийн хямд буюу 20-30 мянган төгрөгийн ханштай байжээ. Харин Архангай, Орхон, Дархан-...
эдийн засаг
Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд нийт 45712 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.  Үүний 21372 буюу 46 орчим хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэг аж ахуйн нэгжид ногд...
эдийн засаг
“Алтан тариа” компанийн гурилын үнэ нэмэгджээ. Ямар шалтгаанаар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн талаар тус компанийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ч.Аюушжаваас тодрууллаа. -“Алтан тариа”-н гурилын үнэ хэдэн төгрөгөөр, хэзээнээс нэмэгдсэн талаар тодруулахгүй юу? -Манай компани өчигдрөөс буюу тавдугаар сарын 14-нөөс гури...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. Тухайн ордод 1965-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онуудад нарийвчилсан хайгуулын ажлууд тус тус улсын төсвийн хөрөнгөөр хийж байсан аж. Уг тогтоо...
эдийн засаг
БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сард  жилийн тооцоогоор 8,7%-иар өссөн үзүүлэлттэй гарсан ч өмнөх сарынхаасаа 0,1%-иар буурсан талаар “ Agence France-Presse ” мэдээлэв. Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт жилийн тооцооны дагуу нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл 17,3%-иар өссөн байна. Бөөни...
эдийн засаг
Санхүүгийн зах зээлийн нийт активийн 97 хувийг арилжааны банкууд эзэлдэг бол үлдсэн хувийн  0.5 орчим хувь нь даатгалын салбарт хамаардаг. Одоогоор улсын хэмжээнд ердийн даатгалын чиглэлээр 16 компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани нь бүгд тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Санхүүгийн з...
эдийн засаг
МҮХАҮТ-д энэ сарын 26-нд Монгол Австрийн Эдийн засгийн танхимын хамтран зохион байгуулах “Монгол Австрийн бизнес уулзалт” болох бөгөөд  Австрийн 20 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцох юм байна.  Тодруулбал, барилга болон дэд бүтэц, эрчим хүч, барилгын материалын тоног төхөөрөмжийн худалдаа, барилга үйлдвэрлэлийн технол...
эдийн засаг
Нүүрсний экспорт энэ оны эхнээс сул зогсолт хийсээр сүүлдээ төрийн өмчит компаниуд л нүүрсний эксортод тунаж үлдэх болсон. Одоогийн байдлаар Тавантолгойн орд, Нарийн сухайтын ордод тус бүр гурав, нийт зургаан компани идэвхтэй нүүрс олборлон экспортолж байгаа талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ. Тодруулбал, Таванто...
эдийн засаг
“Ил тод уул уурхай” хурал өнөөдөр болж, энэ сард уул уурхайн салбарт болсон үйл явдал, бодлого, шийдвэрийн тухай мэдээлэл өглөө.  Хуралд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн болон агентлаг, яамны албанха...
эдийн засаг
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн техникийн шинэчлэлийн эхний ажил 2015 оныг дуустал үргэлжлэх юм. Техникийн шинэчлэлд 250 сая ам.доллар шаардагдах тооцоо гарсан бөгөөд санхүүжилтийг Орос, Монголын тал 50, 50 хувиар гаргах юм байна. Мөн “Улаанбаатар төмөр зам”-аас 70 гаруй сая ам.долларыг гаргаж, тус...
эдийн засаг
Засгийн газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын их хуралд өргөн барьсан. Татварын хоёр дахь шатны шинэчлэлтэй холбоотой УИХ-ын даргын захирамжаар Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан...
эдийн засаг
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар Газрын тосны хэрэг эрхлэх газраас мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 49, АИ-92 автобензин 57, дизелийн түлш 42, ТС буюу онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна. Одоогийн байдлаар шатахуун түгээх ста...
эдийн засаг
“Оюутолгой” ХК ашиглаж байсан автомашинуудаа дуудлага худалдаагаар оруулах талаараа албан ёсны сайтдаа зарласан байна. Энэ нь “Land cruiser 78” маркийн автомашин бөгөөд зах зээлийн ханш 40 орчим сая төгрөг байдаг бол дуудлага худалдааны доод үнэ 10 сая төгрөгөөр эхлэх ажээ. Үүнийг “Оюутолгой компани ажилчдаа ч цөөлөөд,...
эдийн засаг
Уул уурхайн сайдын багцын өнгөрсөн сарын байдлаарх орлогын гүйцэтгэлийг албаныхан танилцууллаа. Сайдын багц орлогыг хоёр үндсэн агентлаг  бүрдүүлдэг бөгөөд Ашигт малтмалын газар нийт 12.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 11.6 т...
эдийн засаг
-ОХУ, Беларусь, Казакстан улс нийлсэн 170 сая хүн амтай хүчирхэг зах зээл бий болно- Казакстан улсын улсын нийслэл Астана хотод Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн ээлжит хуралдаан тавдугаар сарын 29-нд өдөр болж, чухал шийдвэр гаргасан тухай өнөөдөр албаныхан мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд Бүгд найрамдах Казакстан...
эдийн засаг
Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-д хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд тус БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ компани болох “Стэйт Грийд” корпорацийн ерөнхий захирал Шүй Ейнбао тэргүүтэй удирдлагуудтай нь уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр олон жилийн турш яригдсан боловч ажил хэрэг болж чадаагүй Ши...
эдийн засаг
“Рио Тинто” компани нь Австрали дахь эрчим хүчний нүүрсний “Clermont” ордын 50,1%-ийг 1 тэрбум ам.доллараар худалджээ. “Clermont” ордын энэ хувийг Англи-Швейцарийн “Glencore” болон Японы “Сүмитомо” хамтарсан “GS Coal Pty” компани худалдан авсан байна. Санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах зорилгоор энэхүү наймаа хийгд...
эдийн засаг
Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэг буюу Ховд аймгийн төвөөс Хашаатын даваа чиглэл, Хашаатын даваагаас Баян-Өлгий аймгийн Толбо сум, тус аймгийн Ногоон нуур сумын Цагаан нуур тосгоноос Улаанбайшинт хилийн боомт хүртэлх нийт 189.7 км автозамын барилгын ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж буй “Баруун бүсийн босоо тэ...
эдийн засаг
Хүнсний дэлгүүр болон худалдааны төвүүдээр сүүлийн үед талхны үнэ нэмэгджээ. “Мишээл” талхны хувьд 1100 төгрөг байсан бол одоо 1200-1250 төгрөгөөр зарагдаж байна. Ийн талхны үнэ өссөн шалтгааныг дэлгүүр, худалдааны төвийн худалдаачид “Үйлдвэрээс үнэ нэмсэн” гэж тайлбарлаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар талхны үнэ  жижиг...
эдийн засаг
Улсын хэмжээнд энэ жил нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд ирэх долдугаар сарын дунд хүртэл нөөцийн махаар хангах юм. Оны эхэнд нөөцийн махны борлуулалт муу байсан бол одоо сайжирч байгаа ажээ. Үнийн хувьд, нэг кг үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдаж буй. Нөөци...
эдийн засаг
Өнөөдрийн /2014 оны 7 дугаар сарын 01/ өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1827.0 төгрөгийн хаалтын ханшаар 8.0 сая ам.доллар, 294.51 төгрөгийн хаалтын ханшаар 22.0 сая юань тус тус худалдав. Өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэл...
эдийн засаг
НҮБ-ын байранд өнөөдөр 9 -12 цагт “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно. Уулзалтын зорилго нь батлан даалтын үйл ажиллагааг дотоодын болон олон улсын байгууллагуудад сурталчлан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх...
эдийн засаг
Эдийн засгийн хөгжлийн яамнаас санаачлан “Хөгжлийн хөрөнгө оруулалт” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Сургалттад 21 аймаг, нийслэлийн  хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцаж буй 150 гаруй ажилтан оролцож байгаа бөгөөд цаг үеийн шаардлага, төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнг сайжруулах...
эдийн засаг
Идэвхжүүлэгч уран илтгэгч, домогт арилжаачин, Уолл стритийн хөрөнгийн оператор байсан Жордан Бэлфортын Монголын бизнес эрхлэгчид, улс төрчид болон худалдах урлагын талаар сонирхогчдод зориулсан уулзалт ярилцлага өнөөдөр “Blue Sky” цамхагт 19 цагт болно. Жордан Бэлфорт сүүлийн хориод жилийн турш АНУ, Австрали, Африк, Ан...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газраас "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-ийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн худалдан авах ажиллагааны албадтай хамтран Төрийн худалдан авах ажиллагааг иргэд, оло...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /тавдугаар сарын 28/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 8.0 сая ам.доллар худалдан авах, 20 сая ам.доллар худалдах, мөн юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бол Төв банк уг хоёр арилжаанд оролцсонгүй. Харин валютын своп хэлц...
эдийн засаг
Олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчдийг оролцуулсан “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг 2014 оны зургадугаар сарын 19-21-нд Улаанбаатарт зохион байгуулах ажээ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монголын эдийн засгийн форумаас санаачлан зохион байгуулж байгаа энэ чуулга уулзалтад о...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 4/ 31 компанийн нийт 33,637,355 төгрөгийн 16,089 ширхэг хувьцаа арилжжээ. Ингэхдээ нийт 86 хэлцэл хийсэн зах зээлийн үнэлгээ 1.5 гаруй их наяд төгрөг байлаа. ТОП-20 индекс  15,444.87 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 1.34 нэгжээр өссөн үзүүлэлт ажээ. Өнөөдрийн ар...
эдийн засаг
Хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэглээг бүрэн хангахаар Засгийн газраас өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжихээр болсон. Энэ чиглэлийн төсөл “Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд импортыг дэмжих төслүүдэд багтсан бөгөөд улсын хэмжээнд энэ жил 32 га талбайд өвлийн хүлэмж байгуулахаа Үйлдвэр,...
эдийн засаг
Оёдлын салбарт орж ирсэн их хэмжээний хөрөнгө оруулалт буюу түншлэлийн гэрээ, хэлцэл хийсэн талаар үндэсний үйлдвэрийн төлөөлөл өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Улсын хэмжээнд том, жижиг нийт 450 орчим оёдлын үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Оёдлын салбарыг хөгжүүлэх...
эдийн засаг
“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан эдийн засгийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.  ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг Монгол Улсыг гадаадад сурталчлах, хөрөнгө оруулалт татахад чухал нөлөө үзүүлсэн арг...
эдийн засаг
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Худалдааны танхимтай хамтран ирэх долдугаар сарын 2-4-нд Улаанбаатар хотноо “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2014” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулг...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК  өдөрт 70 мянга орчим тонн зэсийн баяжмалыг Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтоор гаргаж Ганц модны боомтод нийлүүлж буй. Энэ хэмжээг өсгөхийн тулд хил гаалийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай ажээ.  БНХАУ-ын Ганц модны боомт уурхайн бүтээгдэхүүн оруулж ирэх, зорчигч тээврийн автома...
эдийн засаг
-Монгол, ӨМӨЗО-той хиллэдэг боомтоор хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллав- Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг боомтуудын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Уг ажлын хэсэг боомтын дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, боомтоор аюулгүй, хурдан нэвтрүүлэх, ...
эдийн засаг
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт ухаа 2” хорооллын шавыг өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдөр тавьсан юм. Тус хорооллын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ажиллаж байгаа бөгөөд хороололд нийт 48 барилга баригдах аж. Одоогоор тус корпорацийнхан 31 б...
эдийн засаг
Манай мөнхийн хоёр хөршийн эдийн засгийн харилцаа улам гүнзгийрч байна. Тухайлбал, 2008-2013 оны хооронд Хятад, Оросын хооронд хийсэн худалдаа 80 хувиар өсч, 68 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Цаашлаад 2020 он гэхэд энэхүү үзүүлэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус хоёр улс өнгөрсөн сард 400 т...
эдийн засаг
Алексей Миллер. Фото: Дмитрий Духанин / «Коммерсантъ»   Украинаар дамжин Европт хүргэх хийг хянах тусгай хэсэг Газпромд ажиллаж эхэлсэн тухай компанийн тэргүүн Алексей Миллер мэдэгдлээ. Хэрэв хий нь Украины нутагт үлдэх юм бол түүнийг Украин хулгайлж байна гэж  оросууд үзэх юм. Энэ тохиолдолд Оросын компани Хойд урсгал...
эдийн засаг