news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Санхүүгийн зохицуулах хорооны даргын албанд томилогдоод удаагүй байгаа З.Нарантуяа өчигдөр салбарынхаа мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтад Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, ХААБ-ын брокерын нэгдсэн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын даатгагчдын... | эдийн засаг |
Долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор Монголбанкны мөнгөний зөвлөл хуралдаж байгаа гэх мэдээлэл байна. Тус зөвлөл бодлогын хүүг нэмэх эсэх талаар ярилцаж байгаа аж. Мөн 14:30 цагаас Монголбанкны Мэдээллийн төвд Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлын шийдвэрийг мэдээлэх хэвлэлийн хурал болно. Одоогоор бодлогын хүүг хэдээ... | эдийн засаг |
Фото: РИА Новости Лондоны бирж дээр гуравдугаар сард нийлүүлэгдэх нэг тонн зэсний үнэ 6000 доллар болж, 2009 оны төвшинд очжээ. Хятадын эдийн засгийн өсөлт саарч буйгаар зэсийн үнийн уналтыг тайлбарлаж байна. Долларын ханш чангарсан нь ч нөлөөлжээ. Bloomberg өөрийн мэдээнд үнийн уналтыг хоёр шалтгаанаар тайлбарлав. Н... | эдийн засаг |
Фото: РамильСитдиков / РИА Новости Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлд өнгөрсөн оны урьдчилсан дүнгээр 0,5-0,6 хувиар өссөн үзүүлэлтэй гарлаа гэж Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Алексей Ведев мэдээлсэн байна. Тэрбээр газрын тосны үнэ 60-80 40 доллараас буусан ч эдийн засгийн хүчтэй уналт гэсэн үг биш хэмээн онцл... | эдийн засаг |
Манай улс 2014 онд дэлхийн 139 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5774.6 сая ам.доллар, импорт 5236.6 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 384.3 сая ам.доллар буюу 3.6 хувь, экспортын хэмжээ 1505.6 сая ам.доллар буюу 35.3 хувиар өсчээ... | эдийн засаг |
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Уул уурхайн сайд Р.Жигжид өчигдөр Засгийн газарт танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж дууссан 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн талбайг Улсын нөөцөөс чөлөөлөх,... | эдийн засаг |
Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч сонгох ажлын явцын талаар танилцуулга хийлээ Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан билээ. Энэ консорциум Тавантолгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх... | эдийн засаг |
Долларын ханш Арилжааны банкууд нэг ам.долларыг 1933 төгрөгөөр авч, 1952 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларыг 1945 төгрөгөөр авч, 1948 төгрөгөөр зарж байна. Долларын ханш 2014 оны эцэст 1850 төгрөг байсан бол сар хүрэхгүйн хугацаанд 100 төгрөгөөр нэмэгдээд байна. Монголбанкны зүгээс долларын х... | эдийн засаг |
Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM” компани өөрийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Тавалтайн хавцал” хэмээх газар усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулаад байна. Энэхүү ТЭЗҮ-ээр Туркын тал дэвшилтэт технологи ашиглан 88,7 МВт хүчин чадалтай УЦС-ын байгуулах боломжтой гэж үзжээ.... | эдийн засаг |
Туркийн тусламжтайгаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт Тавалтайн хавцал гэх газарт усан цахилгаан станц барихаар болжээ. Энэхүү цахилгаан станцын ТЭЗҮ-г Туркын “ZTM” компани боловсруулж дуусчээ. Баруун гурван аймгийн усны эрчим хүчний нөөц бололцоог тодорхойлох, цаашид ашиглах чиглэлээр энэхүү ТЭЗҮ... | эдийн засаг |
Нүүрсний салбарынхны дунд зохион байгуулдаг “Сoal Mongolia” олон улсын чуулга уулзалтыг энэ жил дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулах гэнэ. Энэхүү чуулга уулзалтаар нүүрснийхэн зовлон жаргалаа ярилцдаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл, нүүрсний салбарын ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, дэд бүтэц... | эдийн засаг |
УБТЗ-ын хамт олон 2014 оныг “Тээх нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх жил” болгон зарлаж, их барилга хөрөнгө оруулалтын бодлогыг дөрвөн өртөө, зөрлөгийн замыг уртасгах, гол замын 100 км-ийг төмөр бетон дэртэй зам төмрөөр солих, Замын-Үүд өртөөний ачаа боловсруулах, галт тэрэг хүлээн авах, явуулах хүчин чадлыг нэмэгдүүлэ... | эдийн засаг |
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2015 оны эхний хагас жилд гадаадын улс орнуудад мах экспортлох болон гаднаас мах импортоор оруулж ирэх эрхийг аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Гадаадын улс орнуудад монгол малын махыг экспортлох эрхийг нийт найман аж ахуйн нэгжид олгосон бол импортын зөвшөөр... | эдийн засаг |
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сэргээгдэх эрчим хүчний зургаа дахь удаагийн үндэсний форум Корпориат зочид буудалд болж байна. Үндэсний форумыг нээж УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ ”Манай орон нар, салхи, усны эрчим хүчний үлэмж нөөц баялагтай. Энэ нөөц баялагийг орчин үеийн өндөр технолог... | эдийн засаг |
Фото: Павел Лисицын / РИА Новости Нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн дотор Оросын алт, валютын нөөц 6,8 тэрбум доллараар дундарч 379,4 тэрбумд хүрсэн талаар төв банкных нь мэдээнд дурдагджээ. 2014 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын сан хөмрөг нь 33,42 тэрбум доллараар унасан байлаа. Банкуудад валютын зээл олгосноо... | эдийн засаг |
Дэлхийн нефтийн үнэ бууж байгааг биржийн арилжаа харууллаа. Саудын Арабын шинэ ван Салман ибн Абдул-Азиз Аль Сауд нефть олборлох өмнөх хэмжээг хадгалан үлдээх хүсэлтээ гаргасан нь үнийн уналтын шалтгаан болов хэмээн Bloomberg бичжээ. Даваа гаригийн өдрийн арилжаагаар, Brent маркийн нефтийн нэг баррель нь 48,38 ам.долла... | эдийн засаг |
-Сангийн яамны мэдээлснээр нийт малын тоог мөнгөн дүнд шилжүүлбэл 52 сая толгой мал зургаан их наяд төгрөгийн хөрөнгөтэй тэнцэж байгаа аж- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн хямралаас гарах бодлогын хүрээнд малын хөлийн татварыг сэргээхээр болсныг дуулгасан. Хэрэв энэ асуудал УИХ дээр дэмжигдвэл малын хөлийн та... | эдийн засаг |
Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монгол Улсын Шадар сайдын "Жагсаалт батлах тухай" 2014 оны 60 дугаар тушаалаар "Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй импортын барааны жагсаалт"-ыг баталсан байна. "Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт"-ыг то... | эдийн засаг |
Евро мөнгөний ам.доллартай харьцуулсан ханш, Грект сөрөг хүчний зүүний радикалуудын САРИЗА эвсэл ялсан мэдээний улмаас даваа гаригт олон жилийн доод хэмжээнд хүртэл унасныг арилжааны мэдээ гэрчилж байна. Даваа гаригт нэг евро 1,1176 ам.доллараар арилжаалагдан өмнөх өдрийн 1,1206 ам.доллар гэсэн үзүүлэлтээс доошлов. Сон... | эдийн засаг |
Долларын ханш өссөөр л байна. Гадаадын, дотоодын эдийн засагчдын анхааруулж байнаас 2000 төгрөг давахад 95 төгрөг л дутуу байна. Хоногт 5-7 төгрөгөөр өсч байгаа долларын ханш өнөөдөрийн байдлаар /арилжааны банкны мэдээгээр/ 1905 төгрөгт хүрэв. Өчигдөр ам.доллар 1899 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Харин юанийн ханш 310... | эдийн засаг |
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнөөдөр /2015.01.27/ Эрчим хүчний яамны үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар салбарынхаа нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг талаар танилцуулсан юм. Ул... | эдийн засаг |
Нэг тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаардсан, мөн төслийн байршил, дэд бүтцийн хувьд шийдэл шаардсан төслийг Мегатөсөл гэж тодорхойлдог байна. Том хөрөнгө оруулалт шаардаж, хүнд нөхцөлд хэрэгждэг учраас Мегатөслийг “Шил”-тэй зүйрлэх нь бий. Тийм ч учраас дэлхий дээр хэрэгжиж буй Мегатөслүүдийн 2/3 нь бүтэлгүйтдэ... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Мегатөсөл Хөгжлийн Форум” өнөөдөр болж байна. Нэг тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаарддаг, олон оролцогчтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг, төслийн байршил нь дэд бүтцийн шийдэл шаардсан төслийг Мегатөсөл гэж тодорхойлдог байна. Монгол Улсад ... | эдийн засаг |
Засгийн газрын хуралдаанаар тариаланчдад олгодог урамшууллыг үргэжлүүлэн олгохоор болжээ. Ингэхдээ Тариалан эрхлэлтийг дэмжих санд нмийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд 70.000 төгрөг олгохоор болсон байна. Өмнө нь нэг тонн улаанбуудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог байсан юм. Энэ жилийн хувьд хямрал нүүр... | эдийн засаг |
Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Тодруулбал, Хаан банк, Төрийн банк, Капитал банк, Хас банк, Улаанбаатар банк, Голомт банк, Капитран банк, Чингис хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг нийт 10 банк энэхүү гэрээг байгуулж ... | эдийн засаг |
Цөөнгүй жилийн хугацаанд олгогдолгүй хүлээгдээд байсан хайгуулын лицензийг өнгөрсөн долоо хоногт олгож эхэлсэн. Лиценз олгосон эхний долоо хоногт буюу гурван удаагийн олголтын үеэр системд алдаа, доголдол үүсэн нэг удаагийн дугаар олгголтыг цуцлаад байгаа юм. Өнөөдрийн дугаар олголтын үеэр мөн системд ачаалал үүсч, алд... | эдийн засаг |
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалан эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд олгогдох болсон урамшууллын талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр ХААЯ-ны хурлын зааланд болж өндөрлөлөө. Хэвлэлийн бага хуралд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Н.Ариунболд, эдийн засагч Г.Ганбат нар хүрэлцэн ирэв. "2014... | эдийн засаг |
-ТАРЬЖ, ХУРААСАН УЛААНБУУДАЙ БҮР ГУРИЛ БОЛДОГГҮЙ. ҮҮНИЙГ АМЬДРАЛ ХАРУУЛСАН- Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийг урьж, улс эх орны ирээдүйд ач холбогдол өгч болох зарим сэдвээр хөөрөлдлөө. Бид чинь их сонин улс юм, “Тамын тогооны үлгэр” шиг амьдралтай -Та сайхан өвөлжи... | эдийн засаг |
Ашигт малтмалын газрын судалгаагаар Монголд хөрөнгө оруулагчдын 74.1 хувь нь үндэсний компаниуд аж. Тодруулбал, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын дийлэнх нь монголчууд юм байна. Харин 17.8 хувьд гадаадын компаниуд хөрөнгө оруулалт хийжээ. Тэгвэл гадаад, дотоодын хамтарсан компанти 8,1 хувийг эзэлж буй аж. Өнгөрс... | эдийн засаг |
САREC хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газрыг Сангийн сайд төлөөлнө Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт (САREC) Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллуулахаар Засгийн газар өчигдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг томиллоо. Тус хөтөлбөр нь Засгийн газрын хамтын ажиллагааны тавцан бөгөөд гишүүн... | эдийн засаг |
Украины засаг захиргаа 2015 онд гарахад өрийн 11 тэрбум долларыг буцаан төлөх ёстой хэмээн тус орны ерөнхий сайд Арсений Яценюк мэдээлсэн байна. Тэрээр “Энэ жилд улсын баталгаатай зээлийн 11 тэрбум долларыг бид буцаан өгөх ёстой” хэмээн Яценюк хэлсэн байлаа. Шууд бөгөөд улсын баталгаат өрийн хэмжээ нь өнгөрсөн онд 4,5 ... | эдийн засаг |
Ашигт малтмалын газар/АМГ/-т хайгуулын лиценз хүсэгчдэд өнөөдөр дөрөв дэх өдрөө цахимаар дугаар олголоо. Өмнөх гурван удаагийн дугаар олгох явцад системд алдаа гарч, нэг өдрийн дугаар олголтыг хүчингүй болгоод байсан юм. Харин өнөөдрийн тухайд мөн л системд алдаа заасан, сүлжээ тасарсан гэх хүндрэл үүссэн гэж лиценз хү... | эдийн засаг |
Засгийн газар өчигдрийн /II.02/ хуралдаанаараа Үйлдвэржилтийг дэмжих хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Ингээд тус хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн батлаад, хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Манай орны экспортын бүтээгдэ... | эдийн засаг |
Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюми Кониши тэргүүнтэй багийг хүлээн авч уулзав. Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банк Монгол Улсад 1993 оноос хамтын ажиллагааг эхлүүлэн тус хугацаанд нийт 18 төсөл дээр хамтран ажиллаж буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр санхүү... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны хоёрдугаар сарын 03-ны буюу өнөөдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.125 хувийн өгөөжтэй, 165.200,000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 1652 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Э... | эдийн засаг |
Арилжааны банкууд нэг ам.долларыг 1936-1942 төгрөгөөр авч, 1952-1953 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 1949 төгрөгтэй тэнцэж байна. Тэгвэл Монголбанкнаас зарласан ханш нь 1950 төгрөг байна. Гадаадын хөрөнгө оруулалт 74 хувиар буурч, ашигт малтмалын орлого буурснаас дотогшлох долларын урс... | эдийн засаг |
Австралийн Төв банк бодлогын хүүгээ 2,25 хувийн төвшинд буулгалаа гэж Business Insider Australia мягмар гаригт мэдээлэв. Бодлогын хүүг буулгасан нь эдийн засагчдад гэнэтийн мэдээ болов. Хоёрдугаар сарын 2-ны даваа гаригт Австралийн Төв банк бодлогын хүүгээ 2,5 хувьд барьж үлдээсэн байлаа. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | эдийн засаг |
Монголбанк нэг долоо хоногтой 139 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2015 оны 02-р сарын 04-ний байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 277 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодл... | эдийн засаг |
Фото: Scott Olson / Getty Images / AFP Хойд тэнгисийн Brent маркийн нефтийн үнэ хоёрдугаар сарын 3-ны арилжааны явцад баррель нь 57доллараар арилжаалагджээ. Америкийн WTI нефтийн баррель нь 52 долларт төхөж очлоо. Лондоны бирж дээр Brent маркийннефтийнүнэ 2,92%-иар нэмэгдэн $57,37 доллар хүрсэн байлаа. Энэ үеэр амер... | эдийн засаг |
"Мишээл экспо" төвд долоо хоногийн турш зохион байгуулагдсан “Монголд үйлдвэрлэв, цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа өндөрлөөд байна. Тус үзэсгэлэнд өнгөрсөн жил 700 гаруй аж ахуйн нэгж оролцсон бол энэ жил 800 гаруй үйлдвэрлэгч оролцож цар хүрээгээ тэлсэн аж. Борлуулалтын хувьд ч сайн байж, 1 тэрбум төгрөгийн барааг ... | эдийн засаг |
Нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдэд төрөөс хүнсний талон олгодог. Тэгвэл энэ сараас хүнсний талоны үнийг нэмж, 6500, том хүнд 13000 төгрөгөөр олгож байгаа ажээ. Энэ жилийн хувьд уг талоныг хүн амын хамгийн бага орлого, хэрэглээтэй 25 мянга орчим өрхийн 135 мянга гаруй иргэнд олгож байгаа юм. Энэ үйлчилгээг... | эдийн засаг |
“Сүү”ХК-ийн Мал аж ахуйн цогцолбор ферм нь энэ хагас сайн өдөр буюу 02 сарын 07-ний өдөр нээлтээ хийх гэж байна. Одоогоор фермээс өдөрт 7 тонн сүүг Сүүний үйлдвэрт нийлүүлж байгаа бөгөөд өвлийн улиралд өдөртөө энэ хэмжээний сүү цуглуулахын тулд дунджаар 250 малчин, фермерүүдийн гадаа очиж авдаг юм. Өдөр бүр, малчин бүр... | эдийн засаг |
Ашигт малтмалын газар/АМГ/-т өнгөрсөн сарын 26-наас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхэлсэн. Цахим олголтод аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн саналын дагуу хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн талаар АМГ-аас мэдээлэл хийлээ. АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа “Энэ хугацаанд 536 аж ахуй нэгж VPN төхөө... | эдийн засаг |
Фото: Рамиль Ситдиков / РИА Новости Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн мэдлийн Roshen чихрийн корпораци 2014 онд ашгаа ес дахин нэмэгдүүлж 34,8 сая гривен (ойролцоогоор 1,4 сая доллар) хүргэжээ. Үүнийг Үнэт цаас ба хөрөнгийн биржийн үндэсний комиссийн мэдээ гэрчилж байна. Гэтэл компанийн мэдээгээр, түүний хөрөнгийн... | эдийн засаг |
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас нэгдүгээр сарын 25-наас эхлэн нөөцийн мах худалдаална гэж мэдээлсэн. Гэсэн ч өнөөдрийг хүртэл нөөцийн мах хэзээ, хэрхэн, хэдэн төгрөгөөр худалдаалах нь тодорхойгүй өөрөөр хэлбэл гацаанд орчихоод байгаа аж. Ямар учраас нөөцийн мах худалдаалах хугацааг ийнхүү хойшлуулж буйг Үйлдвэр хөдөө а... | эдийн засаг |
Дэлхийн нефтийн үнэ пүрэв гаригт унасан талаар АНУ-ын арилжааны төвийн мэдээлэл харуулав. Пүрэв гаригт Brent нефтийн үнэ өмнөх үзүүлэлтээс 5,02 хувь унан дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн баррель нь 59,54 ам.доллараар зарагдлаа. Гуравдугаар сарын WTI маркийн үнэ 2,86 хувь буун баррель нь 50,65 ам.доллараар зарагджээ. А... | эдийн засаг |
Сар шинийн өдрүүдэд долларын ханш 11 төгрөгөөр өсчээ. Арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 1976-1980 төгрөгтэй тэнцэж буй бол “Найман шарга” зах дээр 1975 төгрөг байна. Харин Монголбанкы зарласан ханш нь 1973 төгрөг байна. Сар шинийн өдрүүдэд доллар буурсангүй өссөн шалтгааныг эдийн засагчид эрэлттэй холбон та... | эдийн засаг |
Аж үйлдвэрийн яамнаас байгуулагдсан ажлын хэсгийнхэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд төрөөс багагүй дэмжлэг үзүүлж ирсэн. Үр дүнд нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо 40 мянгад хүрсэн аж. Гэхдээ олон жижиг ... | эдийн засаг |
Өмнөговь аймгийн Гурвантэс сумынхан сар шинийн өмнөхөн морин жилийн шилдэг хөрөнгө оруулагчдыг шалгаруулсан байна. 2014 оны “Шилдэг хөрөнгө оруулагч есөн алдартан”-ы нэгээр “Саусгоби сэндс” компани шалгарсан бөгөөд орон нутгийн удирдлагуудаас өргөмжлөл гардуулсан байна. 2014 онд Саусгоби сэндс компани нь нийгмийн хариу... | эдийн засаг |
Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхээр шийдэн хүний эрхийг дээдэлснээс хойш 20 гаруй жил өнгөрлөө. Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг “Хүний эрх, эрх чөлөө” гэдэг нэртэй бөгөөд энд монгол хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөрөнгө эзэмших, өмчлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, өндөр наслах, эрүүл... | эдийн засаг |
Хоёрдугаар сарын 22-ны байдлаар манай улс 1,17 сая баррель газрын тос олборлож, 1,09 баррель газрын тос экспортолсон байна. Улсын хэмжээнд ердийн хэмжээгээр тооцвол 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа ажээ. А-80 автобензин 60 хоног, Аи-92 автобензин 52 хоног, дизелийн түлш 48 хоногийн нөөцтэй байгаа ... | эдийн засаг |
Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, дахин сонгон шалгауулалт явуулж байгаа билээ. Тусгай журмын дагуу дээрх талбайнуудад тусгай зөвшөөрөл дахин олгох ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ... | эдийн засаг |
Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, 2015 оны 03 дугаар сарын тэтгэвэр дээр нөхөн олгохоор болжээ. Энэ талаар НДЕГ-ын Бодлогын Хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргалаа тодрууллаа. -Тэтгэвэр нэмэгдүүлэх Засгийн газрын тогт... | эдийн засаг |
-Ийм илэрхий асуудлыг яагаад нам дарна вэ гэдгийг асуух цаг болсон мэт?!- Бид өмнөх дугаар таа /2015.02.16-ны №06 (76) дугаараас уншина уу/ ашигтай ажиллаж байсан “Зоос” банкийг дампууруулж, төрийн нэрээр далайлган, хувийн өмчийг “дээрэмдэхэд” С.Баяр, Сү.Батболд, тухайн үеийн Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч ... | эдийн засаг |
Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 720 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 61.7 сая доллараар өссөн үзүүлэлт ажээ. Импортын хэмжээ 89.8 сая ам.доллараар харин экспорт 151.5 сая ам.доллараар нэмэгдэж 472.7 сая долларт хүрч, гадаад тэнцэл 225.4 хувийн ашигтай гарсан байна. Нийт экспортын 89 хувийг ашигт малтма... | эдийн засаг |
Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын төлөөлөл хамтран өнөөдөр хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн гол агуулга нь геологи, уул уурхайн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалахад чиглэж байгаа юм. Энэ... | эдийн засаг |
Жил бүрийн гуравдугаар сард Монголын эдийн засгийн чуулган болдог. Тэгвэл энэ жил эдийн засгийн чуулга ууллатыг дөрөвдүгээр сарын 2-3-нд зохион байгуулахаар болжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг чуулганы бэлтгэл ажлыг өндөр төвшинд зохион байгуулахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгаж... | эдийн засаг |
Монголбанк “Орон сууцны санхүүжилтийн журам”-даа нэмэлт, өөрчлөлт оруулж хөдөө орон нутгийн иргэдийн “Амины орон сууц”-ыг 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болгожээ. Амины орон сууцны зээлийн хүү 8 хувь байх бөгөөд метр квадратын хувьд ямар нэгэн хязгаарлалт тавиагүй аж. Орон сууцны санхүүжилтийн журамд хөдөө о... | эдийн засаг |
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хорин тавдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар говийн бүсэд эрчим хүчний эх үүсвэр барих бүтээн байгуулалтын шийдвэр гаргасан байна. Тодруулбал, “Энерго сервис монтаж” ХХК Дундговь аймгийн Сайнцагаан суманд,“Мандал Голомт” ХХК-ид Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тус бүр 35 МВт-ы... | эдийн засаг |
Ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт байнгын хороонд шилжүүлсэн. Тэгвэл Төсвийн тухай хуулийн төсөлд ирэх жилүүдийн макро эдийн засгийн тооцоолол, таамгыг тусгасан байгаа. Үүнд ажилгүйдлийн түвшинг авч үзэхдээ 2015, 2016, 2017 онуудад аажмаар буурна гэж тусгажээ. Тодруулбал, Үндэсний статистик... | эдийн засаг |
МУИС-ИЙН ЭЗС-ИЙН БАГШ, ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Л.ОЮУН: ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭС НЬ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Манай улс ихэнх бараа бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог. Дотоодын үйлдвэрлэ... | эдийн засаг |
Нийслэлээс бичил бизнесийн 219 төсөлд 939 сая төгрөгийн санхүүжилт олголоо Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг Нийслэлийн ИТХ-ын 16/17 тоот тогтоолоор баталсан. Энэ хүрээнд нийслэлийн 152 хороонд Хадгаламж зээлийн хоршоод байгуулагдан барьцаа хөрөнгийн... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /аравдугаар сарын 3/ 4,567 тоот арилжаагаар 28 компанийн нийт 41,051,552 төгрөгийн 17,294 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ багцын болон тендерийн бус энгийн арилжаа хийсэн юм. ТОП-20 индекс 14,050.61 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 167.83 нэгжээр өссөн үзүүлэлт ажээ. Зах зээлийн... | эдийн засаг |
Эрчим хүчний яамны ээлжит шуурхай зөвлөгөөн салбарын үйлдвэр, компаниудын удирлагыг оролцуулан өргөтгөсөн байдлаар боллоо. Салбарын хэмжээнд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, анхаарах асуудлын талаар ярилцсан энэ зөвлөгөөнд Эрчим хүчний М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцо... | эдийн засаг |
Монгол Улсын хэмжээнд шатахууны нөөц сайн байгааг өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тодруулбал, 2014 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 36, Аи-92 ав... | эдийн засаг |
Тасганы овооны орчимд байрлах “Синчи ойл”, “Сод монгол” зэрэг компаниудын зарим шатахуун түгээх салбаруудаар өнөөдөр өглөөнөөс эхлэн дизель түлш зарахгүй байна. Тус түгээгүүрүүд “ДТ зарахгүй” гэсэн зарыг тавиад байгаа юм. Үүнийгээ тэд ДТ дууссантай холбон тайлбарлалаа. Уг нь энэ сарын эхээр Уул уурхайн дэд сайд хэвлэли... | эдийн засаг |
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 117 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий 26 компанийн арилжаанд оролцох эрхийг гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан. Нэр бүхий гурван компани гэрээн... | эдийн засаг |
Хичээлийн шинэ жил эхлэхэд тун цөөнхөн хоног үлдээд буй. Тиймээс улс даяар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Улсын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 510100 орчим сурагч суралцана. Шинээр нэгдүгээр ангид 60 000 хүүхэд элсэн суралцах юм байна. 2013-2014 оны хичээлийн ... | эдийн засаг |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Солонгосын КОЙКА байгууллагатай хамтран “Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийн протоколд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, БНСУ-ын КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч... | эдийн засаг |
Наадмын дараа намар гэдэг дээ. Хааяахан нэг сэвэлзэх салхи эрхгүй намар болсныг мэдрүүлэх ч монгол цаг тооллоор бол зуны адаг цагаагчин хонин сар болж байна. Ийнхүү нарлаг өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн сонгогдсон тойрог болох Баянхонгор нутгийн сумдад өнгөрсөн долоо хоногт /наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд... | эдийн засаг |
Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад зээлдэгчдээс 852.7 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлэх хүсэлт иржээ. Үүнээс банкууд 18511 зээлдэгчийн нийт 537 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Харин шинээр орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 1.2... | эдийн засаг |
Монголын Хөрөнгийн бирж /МХБ/ ТӨХК-ны 2011-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Дээрх шалгалтаар МХБ-ийн тухай үеийн удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлс... | эдийн засаг |
БНХАУ-ын дарга Си Жинпиний Монгол Улсад хийж буй өндөр дээд хэмжээний албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд 10 гаруй гэрээ хэлцэл хийгдэж байгаа юм. Тухайлбал, Зам, тээврийн сайд А.Гансүх БНХАУ-ын Тээврийн орлогч сайд бөгөөд улсын төмөр замын агент... | эдийн засаг |
Монгол Улс 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй байгаа нь дэлхийд эхний аравт жагсах үзүүлэлт аж. Гэвч дээрх нүүрсний дийлэнх хувийг хүрэн нүүрс эзэлдэг байна. Мөн түүнийгээ экспорлоё гэхээр тээврийн зардал нь борлуулах үнээсээ давчихдаг. Боловсруулах үйлдвэр барих хөрөнгийг гаднаас зээлье гэхээр Засгийн газрын зээл... | эдийн засаг |
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 5.0 сая ам.долларыг 1845.10-1850.10 төгрөгийн ханшаар худалдаж авах, 10.0 сая ам.долларыг 1864.0-1865.0 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк гадаад валютын дотоодын зах дахь эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд, энэ удаагийн арилжаанд... | эдийн засаг |
Засгийн газар өчигдрийн /08.20/ хуралдаанаараа Т өрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын төслийн үзэл баримтлалыг баталлаа Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, хуралдааны үеэр Зас... | эдийн засаг |
Засгийн газрын өчигдрийн /08.20/ хуралдаанаас “Хүний хөгжлийн төв цогцолбор төсөл”-ийн концессийн гэрээг “Жам Зам Инвестмент” ХХК-тай байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө. “Хүний хөгжлийн төв цогцолбор” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхэд залуус, иргэдийг нийгэмшүүлэх, нөхөн с... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн наймдугаар сарын 20-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 188,839 ширхэг хувьцаа арилжаалагдаж, 102,607,165.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 15 компанийн 178,798 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 101,485,390.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн н... | эдийн засаг |
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох” анхан шатны ээлжит сургалт долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 01-ний хооронд зохион явагдаж дууслаа. Сургалтад хамрагдах сонирхолтой иргэд, оюутан залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь нийгмийн эрэлт хэрэгцээ их байгаагийн илрэл юм... | эдийн засаг |
Засгийн газрын хуралдаан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд наймдугаар сарын 1-нд боллоо. Тус хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Засгийн газар дараах шийдвэрийг гаргалаа. Арьс ширний гүн бол... | эдийн засаг |
Монголбанкнаас гаргасан судалгаагаар манай иргэд гадаадад аялахдаа дунджаар 1622 ам.доллар зарцуулдаг гэсэн дүн гарсан байна. Энэ нь 2005 оны түүвэр судалгаатай харьцуулахад 3.1 дахин өссөн үзүүлэлт аж. Иргэд ихэвчлэн БНХАУ болон БНСУ-ууд руу аялж байна. Мөн судалгаанд хамрагдсан зорчигчдын 44 хувь нь амралт, аялал жуу... | эдийн засаг |
КАПИТАЛ БАНК БНСУ-ЫН СЕРАН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Монгол Улсын арилжааны анхны банк болох “КАПИТАЛ БАНК”нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн гадаад харилцаагаа тэлэх үүднээс Бүгд Найрамдах Солонгос улстай хамтран ажиллах боллоо. Тус банк нь Компаний нийгмийн хариуцлагын хүрээнд Иргэдийнхээ... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1873.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.3 сая ам.доллар, 303.11 төгрөгийн хаалтын ханшаар 101.5 сая юань тус тус худалдсан байна. Мөн өдрийн ээл... | эдийн засаг |
"Монголын ипотекийн корпораци" орон сууцны хоёрдогч зах зээлд ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргалаа. Энэ удаад 222.1 тэрбум төгрөгийн зээлийг багцалж бонд гаргасан байна. Үүнээс өмнө 2013 оны сүүлээр 322.9 тэрбум төгрөгийн зээлийг багцлан гаргаж байсан юм. “МИК” энэ удаад 222.1 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасн... | эдийн засаг |
Баруун аймагт эрчим хүч нийлүүлдэг компаниуд үнэ тарифаа нэмэх хүсэлт гаргасан бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо хурлаараа хэлэлцэж, үнэ тарифыг нэмэхээр болсон байна. Тодруулбал, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Баян-Өлгий аймгийн ЦСШГ... | эдийн засаг |
Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хууль хэрэгжиж эхлээд удаагүй байна. УИХ-ын чуулганаар эдгээр хуулийг баталсны дараахан Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ 1.01-18 х... | эдийн засаг |
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1841.22 төгрөгийн хаалтын ханшаар 15.0 сая ам.доллар, 297.00 төгрөгийн хаалтын ханшаар 70.5 сая юань тус тус худалдав. Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 57.0 сая ам.доллар ... | эдийн засаг |
Монголын Хөрөнгийн Бирж нь Ази, номхон далайн орны хөрөнгийн биржүүдийн холбооны үндсэн гишүүнийхээ эрхийг сунгуулжээ. Тус холбоонд МХБ 2007 онд элсч байсан аж. Австрали, Япон, Хонконг, БНСУ зэрэг Ази, номхон далайн 19 орны хөрөнгийн биржүүдийг эгнээндээ нэгтгэсэн дээрх холбоо нь бүс нутгийн хэмжээнд хөрөнгийн зах зээл... | эдийн засаг |
Хаврын чуулган хаалтаа хийхэд арваадхан хоногийн хугацаа үлдээд байна. Гурван сарын турш улстөржсөн гишүүд чуулганы хаалттай зэрэгцээд морь мал, баяр наадам гээд алжаал ядаргаагаа тайлахаар алга болж өгөх нь тодорхой биз. Гэтэл улс орны эдийн засгийн байдал улам хэцүүдэж, парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан х... | эдийн засаг |
Гадаадын хэвлэлүүдэд бичиж байгаагаар Moody’s агентлагийн Хөрөнгө оруулалтын албанаас манай улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулсан байна. Энэ тухайгаа өнгөрсөн пүрэв гаригт мэдээлжээ. Тодруулбал, Монголын зээлжих зэрэглэл B2 болж буурсан нь хөрөнгө оруулалт татах зэрэглэлээс таван түвшингээр доогуур үзүүлэлт гэдгий... | эдийн засаг |
Монголын төмөр замын инженерүүдийн холбооноос төмөр замын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Уг хурлын үеэр Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүхэнхорлоо “Өргөн нарийн царигийн ялгаанаас болж хятад инженерүүдийг авчирж ажиллуулах шаадлагатай хэмээн УБТЗ-ын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж ярих... | эдийн засаг |
Энэ сарын 24-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 41, Аи-92 автобензин 43, дизелийн түлш 33, ТС-1 27 хоногийн нөөцтэй байгаа аж. Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний у... | эдийн засаг |
Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн маргааш болно. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан. Энэ журам нь нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 оны з... | эдийн засаг |
Өнгөрсөн даваа гаргаас "Атар" талхны үйлдвэрийн үнэ 1000 төгрөг болжээ. Харин хэрэглэгчид дэлгүүрээс уг талхыг 1100-1180 төгрөгөөр худалдан авч байна. Тиймээс иргэдээс ирсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас ямар учраас талхны үнээ нэмсэнийг судалж, шалгаж байгаа аж. "Атар Өргөө"-ний хувьд талхны үнийг нэмэх үндэслэлгүй гэж ШӨХ... | эдийн засаг |
Засгийн газраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр болов. Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын хоёрдахь үе шатны шинэчлэл хийх зорилт тавьсан. Үүний хүрээнд уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний ... | эдийн засаг |
Монголчууд бид ашигт малтмалын их нөөцтэй улс. Монгол орныг ашигт малтмалаар баян гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөхөд хүрч, олон улсад нэрд гарсан уул уурхайн компани, пүүсүүд манай орны хууль эрх зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинг судлан, дэд бүтцийн хөгжил чиг, хандлагыг тандан эргэлдэх болжээ. Мэд... | эдийн засаг |
Бэлтгэсэн С.ЦЭЛМЭГ, Ш.ТЭНГИС Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №065 | эдийн засаг |
Єнєєгийн улс гэрийг, бvр бvх улсыг шударга бусаар жолоодоцгоож байгааг эцсийн бvлэгт олж харлаа; адаглаад л тэдний хууль журмуудын байдлыг ... засалцах боломжгvй. Ингээд надад жинхэнэ философийг магтан дуулахаас єєр юм vлдсэнгvй, Платон Би Монгол улсын иргэн. Үндсэн хуультай, Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, иргэний лардчил... | эдийн засаг |
Ашигт малтмалын бүтээгдэхүүний олборлолт, экспорт нэмэгдсэн талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 305.8 мянган тонн болж, молибдений баяжмал 1.2 мянган тонн, алт 1.4 тонн, нүүрс 6.9 сая тонн, жонш 92.2 мянган тонн, төмрийн хүдэр 0.9 сая тонныг ... | эдийн засаг |
"Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаахудагаас Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 217.9 км төмөр зам баригдах ёстой юм. "Шинэ төмөр зам" төслийн зам барилгын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монголын зам барилгын 13 ... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.