news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдах, худалдан авах санал ирүүлээгүй байна. 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 35.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 24.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэл...
эдийн засаг
Монгол Улс болон Бүгд Найрамдах Унгар Улсын хоорондын гэрээний дагуу Унгарт ажиллаж байсан монголчууд тус улсаас тэтгэвэр авдаг боллоо. Эхний удаад Монгол Улсын есөн иргэн тухайн улсад ажилласан жилдээ ногдох тэтгэврийг Унгар Улсын талаас тогтоолгон авч эхэлжээ. Энэхүү хэлэлцээрийг байгуулахын тулд 2012 онд дөрөв, 2013...
эдийн засаг
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар  “ Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор  энэ сарын 11...
эдийн засаг
Өнөөдрийн байдлаар 115.6 мянган га-д үр тариа,  үүнээс 112.7 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс,  0.8 мянган га-д хүнсний ногоо, 1.4 мянган га-д малын тэжээл, 10.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 130.2 мянган га-д тариалалт хийж 32.5 хувийн явцтай байна. Үүнээс үр тарианы тариалалт 35.2 хувьтай яваа бол т...
эдийн засаг
Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, Дэлхийн банк группын Санхүү хариуцсан захирал Бертран Бадре Монголд анхны айлчлалаа хийхээр өнөөдөр манай улсад  ирж байгаа ажээ. Ноён Бадре айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Д.Эрдэнэбат нартай уулзахаас гадна хувийн хэвшлийнхний төлөөлө...
эдийн засаг
Доллар чангарснаас алтны үнэ буурсныг баасан гаригийн биржийн арилжаа харуулж байна. Нью-Йоркийн Comex бирж дээр алтны долдугаар сарын фьючерсийн арилжаанд алтны үнэ 7,4 доллараар буюу 0,6 хувиар бууж, т.унци нь 1217,80 долларын үнэ хүрэв. Мөнгөний долдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний үнэ 0,77 хувь буурч унци нь 17,3...
эдийн засаг
Жил бүрийн тавдугаар сарын хоёрдугаар долоо хоногийг Монгол орон даяар татвар төлөгчдөдөө талархах долоо хоног болгон тэмдэглэдэг. Энэ өдрүүдэд зохиогдсон арга хэмжээний талаар Монголын татварын албанаас мэдээлэл өглөө. Тус байгууллагаас  2014 оны шилдэг татвар төлөгчдийг тодруулсан  тодруулжээ.  Өнгөрсөн  2014 онд “Ши...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /05.19/ үнэт цаасны арилжаагаар "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 13 хувьцаат компанийн 25,869 ширхэг хувьцаа, анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоног болон  хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 258,634 ширхэг ЗГҮЦ арилжигдаж нийт 25.879,245,545.00 төгрөгийн гүйлгээ ...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Судалгаагаар махны дундаж үнэ өмнөх сарынхаас 4.9 хувь, адууны мах 2.4 хувь, ямааны мах 2.3 хувиар буурсан байна. Харин үхрийн ястай мах нэг хувь, үхрийн цул мах 9.9 хувиар өсчээ. Дээд гурилын үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өсч ...
эдийн засаг
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан билээ. Энэ гэрээний эхний шатны хэрэгжилт болгож дундаас дээш хүчин чадалтай буюу 125-165 морины хүч...
эдийн засаг
Хар зах буюу “Найман шарга” дээр долларын ханш өнөөдрийн байдлаар 1900 төгрөгтэй тэнцэв. Цаашлаад долларын ханш 1800 хүрнэ гэж эдийн засагчид тооцоод байгаа юм. 2013 оны зунаас эхлэн төгрөгийн ханш үргэжилсэн уналт үзүүлсэн болоод өнгөрсөн дөрөвдүгээр сараас бага, багаар чангарах болсон. Харин долларын ханшийн хамгийн ...
эдийн засаг
Банк санхүүгийн академи, Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв хамтран өнөөдөр 14.00 цагт олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалтаар Монгол дахь санхүүгийн боловсролын өнөөгийн байдал, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 1906 төгрөгийн ханшаар 1.0 сая ам.доллар худалдах санал ирүүлж, Монголбанк арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкуудаас худалдах, худалдан авах санал ирүүлээгүй байна. Мөн өдри...
эдийн засаг
2015 оны 5 сарын 20-нд олон улсын “Mүүдийс Инвестор Сервис” (Moody’s) агентлаг Голомт банкны дотоод валютаар татан төвлөрүүлсэн урт хугацаат хөрөнгийг “B2”, гадаад валютаар татан төвлөрүүлсэн урт хугацаат хөрөнгийг “В3” болгон тогтоож, урт болон богино хугацаат зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В2” гэж тус тус үнэлсэн байн...
эдийн засаг
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх  байсан ч хойшлууллаа. Учир нь Ажлын хэсгээс  зарим асуудал дээр санал нэгдэж амжаагүй байгаа тул хойшлуулах хүсэлт гаргажээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж олон ж...
эдийн засаг
Энэтхэгийн  Нөөцийн банк (RBI) оны эхнээс бодлогын хүүгээ гурав дахь удаагаа буулгасан тухай Bloomberg мэдээлэв. Хүүг 0,25 хувиар буулган жилийн 7,25 хувийн хэмжээнд хүргэжээ. Bloomberg-ин асуулгад хамрагдсан шинжээчдийн ихэнх ханшийн энэ төвшинд буулгана гэж хэлж байна. Бодлогын хүүг дахин буулгаснаар Энэтхэгийн засаг...
эдийн засаг
Дэлхийн нефтийн үнэ буцаад сэргэж байна. Олон улсын биржийн мэдээнээс харвал газрын тосны үнэ буцаад бага зэрэг өсчээ. Тухайлбал, өнгөрсөн лхагва гаригийн өглөөний арилжаагаар Brent маркийн нефтийн үнэ Лондоны бирж дээр 0,05%-иар өсч нэг баррель нь $56,46 долларт хүрчээ. Мөн энэ үеэр WTI нефтийн гуравдугаар сарын фьюче...
эдийн засаг
Америкийн корпорациудын ашиг энэ жилийн эхний гурван сард сүүлийн долоон жилд гараагүй хэмжээгээр уналаа. Нэгдүгээр улиралд хоршооллын орлого 5,9 хувиар унасан байна гэж АНУ-ын Худалдааны яамны хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд үзүүлэлт бас л уналттай, ашиг нь 1,4 хувиар буюу 30,4 тэрбум долл...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын  нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг өмнөх онуудынхтай зэрэгцүүлэн харуулсан “Статистикийн эмхэтгэл-2014”-ийг хэвлэмэл болон CD хэлбэрээр бэлтгэн гаргалаа. Статистикийн шинэ эмхэтгэлээс  Монгол Улсын хүн ам, нийгэм,  макро эдийн засаг, үйлдвэрлэл, шинжлэх ухаан технолог...
эдийн засаг
Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Д.Жаргалсайхан, Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбооны ТУЗ-ийн гишүүн Ч.Ганхуяг тэргүүтэй бизнесийн байгууллагын төлөөлөл ...
эдийн засаг
Фото: Евгений Курсков / «Коммерсантъ» Дөрөвдүгээр сард Оросын эдийн засаг өмнөх жилийн мөн үеэс 4,2 хувиар хувиар унасан тухай Эдийн засгийн хөгжлийн яамны илтгэлд өгүүлжээ. Жилийн эхний дөрвөн сарын дотор Оросын ДНБ 2,4 хувиар багаслаа. Ашигт малтмалын олборолт мөн боловсруулах үйлдвэрүүдийн уналт, худалдаа, барилга  ...
эдийн засаг
-Элчин сайд Анн Кампбелл: Олон нийтийн бүхий л анхаарал Парламент руу чиглээд байгаа энэ үед олон улсын хөрөнгө оруулагчдад давхар нэг айдас бий болоод байна- АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Анн Кампбелл 2015 оны 4-р сарын 21-ний өдөр Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөлийн Ерөнхий уулзал...
эдийн засаг
Өнгөрсөн 2014 онд дэлхийн алтны эрэлт биетээр өмнөх оныхоосоо 4 хувиар унаж 3,9 мянган тонн болсон гэх тооцоог “World Gold Council” байгууллагын тайланд өгүүлсэн байна. Мөнгөнд шилжүүлснээр алтны хэрэглээ нь 14 хувиар унасан бөгөөд 159,754 тэрбум ам.доллар болжээ. Дундаж үнэ нь 10 хувиар бууж, унци алтны үнэ 1266,4 ам....
эдийн засаг
Аж үйлдвэрийн яамнаас өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн жилүүдэд их хэмжээний хөрөнгийг зарцуулсан. Тэгвэл уг зээлийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн дүнг өнөөдөр танилцуулах юм байна. Шийдлийн Засгийн газрыг байгуулахдаа Аж үйлдвэрийн ...
эдийн засаг
Орос, Египет  хоёр 7-8 сая тонны хүчин  чадалтай үр тарианы хабыг  Египетийн боомтод байгуулах талаар ярилцаж байна  хэмээн Оросын Хөдөө аж ахуйн сайд Николай Федоров хэлснийг   РИА «Новости» агентлаг дамжуулав. “Урт хугацааны, аюулгүй шинжийг агуулсан шийдвэр гаргах замдаа бид орлоо. Египетийн боомтод орчин үеийн үр т...
эдийн засаг
Татварын ерөнхий газар АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр татварын цахим төлбөрийн шинэ системийг нэвтрүүлж байгаа юм. Нээлтийг нь өнөөдөр хийлээ. Дээрх системийг нэвтрүүлснээр татвар төлөгч татварын байгууллагад биечлэн очих шаардлагагүй, түүнийгээ дагаад татвар төлөлт илүү хялбар болж байгаа гэдгийг...
эдийн засаг
ХХОАТ-ын тайлан хүлээн авах хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан татвар төлөгч иргэдийн хүсэлтийн дагуу ХХОАТ-ын тайлан болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг 2015 оны 2-р сарын 14-ний бямба гаригт буюу өнөөдөр татварынхан ердийн ажлын цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ. Хэрэв та тайлангаа тушааж амьжа...
эдийн засаг
© Виктор Драчев/ТАСС Лондоны ICE бирж дээр Brent хольцийн нефтийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн үнэ нь 6,81% нэмэгдэн баррель нь $60,01 доллараар арилжаалагдлаа. Анх удаагаа 2014 оны арванхоёрдугаар сараас хойш баррелийн үнэ 60 доллараас ийнхүү давлаа. Украины зүүн хязгаарт гал зогсоох Минскийн гэрээг байгуулсан нь н...
эдийн засаг
Хятадад барууны маршрутаар хий нийлүүлэх бэлтгэл ажил дээд зэргээр хангагдсан бөгөөд арилжааны хэлэлцээр нь өндөр хурдтай явж буйг “Газпром”-ын хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. “Гэрээ хэлэлцээр дээр бид барууны маршрутын талаар анхаарлаа төвлөрүүлсэн. Шинэ гэрээний дагуу бид жилдээ 30 тэрбум шоо метр хий нийлүүлж байх юм. Б...
эдийн засаг
Фото: STR / AFP Хятадын Alibaba Group Holdings интернет-компанийн  биржид амжилттай гарсныхаа дараах анхны санхүүгийн тайлан нь зах зээлийн урмыг хугалав. Үүний улмаас  түүний хувьцааны үнэ 10 хувиар буурлаа. Нью-Йоркийн биржийн арилжааны  дүн үүнийг харуулж байна. Цахим арилжааны томоохон гэгдэх Alibaba компани  өнгөр...
эдийн засаг
МҮЭ-ийн Соёлын төв ордонд ”Авто замын салбар дахь нийгмийн түншлэл” улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр болж өнгөрлөө. Монголын Авто замчдын ҮЭХ-ноос зохион байгуулсан эл зөвлөгөөний үеэр авто замчид салбарын Эздийн холбоо, ҮЭ -ийн холбоо, Төрийн байгууллага хооронд байгуулсан хоёр ба гурван талт хамтын гэрээ, хэлэлцээр,...
эдийн засаг
САНГИЙН ЯАМНААС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДОТООД АУДИТЫН ТАЙЛАНГ ИРҮҮЛЛЭЭ Сангийн сайдын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Сангийн Яамнаас Дотоод аудитын ажлын хэсэг томилогдож “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн 2012-2014 оны үйл ажиллагаанд дотоод аудитыг хийсэн ба т...
эдийн засаг
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, дэд сайд Б.Батзориг нар өнөөдөр Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнгөрсөн 2013 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус бирж нь малчид, үйлдвэрлэгчдэд зах зээлийн мэдээллийг нь ил тод болгож, бодит үнэ тогтоох нөхцөлийг бүрдүүлэн бизнесийн үйл ажиллагааных нь зардлыг бууруул...
эдийн засаг
Үнийн ерөнхий түвшин өсч, мөнгөний худалдан авах чадвар буурах үзэгдлийг инфляци хэмээн нэрлэдэг. Тэгвэл инфляци улсын хэмжээнд 11 хувийн өсөлттэй гарлаа. Харин өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар өмнөх сараас 0.8 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хорооноос тодотгов. Ийнхүү инфляци өсөхөд хүнсний бараа, ундаа, ус...
эдийн засаг
Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий 18 үнэт цаасны компанийн арилжаанд оролцох эрхийг  гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан.    “Монгол секюритис ҮЦК” ХХ...
эдийн засаг
Засгийн газар өнгөрсөн 26-ны хуралдаанаар тариаланчдад урамшуулал өгөхөөр, нэг тонныг нь 70 мянган төгрөгөөр тооцох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, тариаланчдын гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаанбуудайн нэг тонн тутамд 70.000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон юм.  Тэгвэл Хүнс,...
эдийн засаг
2015 оны 1 дүгээр сард болж өнгөрсөн үйл явдлын хураангуй мэдээ, мэдээллийг багтаасан “Э”- сонины 27 дахь  дугаар нийтлэгдэн  гарлаа. Цахим сонины нийтлэлийн бодлого нь санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн талаарх  шинэ соргог мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд орших юм.   Та манай электрон сонинтой танилцахыг ...
эдийн засаг
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 11.00 цагт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага болоод гишүүдийг хүлээн авч уулзахаар болжээ. Уулзалтаар талууд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар санал солилцоно гэх мэдээлэл байна. Шинэчлэлийн Засгийн газрын үед дээрх хуулийн төсөл яригдаж байса...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулаад байна. Түүгээр 2014 оны жилийн эцэст Монгол Улсын мал сүргийн нийт дүн 51.9 сая толгойд хүрч, 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өсчээ. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2.9 сая, үхэр  3.4 сая, тэмээ 349.3 мянга, хонь 23.2 сая, ямаа...
эдийн засаг
Фото: Richard Drew / АР Дэлхийн худалдааны талбаруудад нефтийн үнэ огцом унав. Bloomberg -гийн мэдээгээр, Лондонгийн бирж дээр Brent маркийн хоёрдугаар сарын фьючерсийн  арилжаа 4,71 хувиар бууран нэг баррель нь 53.14 ам.доллараар зарагдан даваа гаригийн худалдаа төгсчээ. Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр WTI нефтийн ...
эдийн засаг
Голомт банк “Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох Entrepreneur”-ээр шалгарлаа МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг “ENTREPRENEUR-2014” ёслолын ажиллагаа  18 дахь жилдээ зохион байгуулагдаж, Голомт банк “КОМП...
эдийн засаг
Орост юмны үнэ тэнгэрт хаджээ. Рубль цааснаас ялгаагүй үнэгүй болж байгаа нь өргөн хэрэглээний барааны үнэ төдийгүй, тавилга, машины үнийг ч өсгөжээ. Мягмар гаригт ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 10.5-17 хувь болгож өсгөсөн ч рублийн ханш хэдхэн цагийн дотор ам.долларын эсрэг 80 болж, 20 хувь унасан байна. ОХУ-ын Төв б...
эдийн засаг
Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэх болсон талаар өчигдөр танилцууллаа. Иймд энэ төсөлд хамрагдаж болох салбартаа нэн шаардлагатай төслийн саналыг боловсруулан Засгийн газрын дараагийн хура...
эдийн засаг
Урт хугацаат үнэт цаас: Засгийн газрын бонд (ЗГБ)-ын ээлжит арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай 10.0 тэрбум төгрөгийн ЗГБ-ыг арилжихаар нийтэд мэдээлэгдсэн билээ. Энэ удаагийн арилжаанд ЗГБ худалдан авах өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус санал ирээгүй тул ЗГБ-ын арилжаа явагдаагүй байна.   ...
эдийн засаг
Олон улсын чансааны Moody's агентлаг Японы зээлийн бие даасан чансааг Aaa3 төвшнөөс А1 хүртэл буулгалаа. Улс орны удирдлага нь улсын өрийн төвшинг буулгах чадвараа харуулахгүй байгаа болон Засгийн газрын тогтворгүй үйл ажиллагаатай холбоотойгоор Японы чансааг буулгахаар болсноо агентлагийн шинжээчид тайлбарлав. Наран м...
эдийн засаг
Монголбанк 1 долоо хоногтой 64.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 12-р сарын 17-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 108.7 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд М...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны дэд дарга Г.Хэрлэн, мөн хорооны гишүүн н.Даажамц, Б.Батбаяр нарыг огцруулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв. СХЗ-ны дарга Д.Баярсайхан нь  УИХ-ын дарга Д.Лүндээжанцангийн хамаатан, дэд дарга Г.Хэ...
эдийн засаг
Дэлхийн люкс ангиллын барааны 47 хувийг Хятадын иргэд худалдаж авдаг гэж Хятадын албан ёсны хэвлэл "Жэньминь жибао" сонин бичжээ. Хятадын тансаг эдлэлийн зах зээлийг судалдаг компанийн илтгэлд бичсэнээр, "Хятадын хэрэглэгчид гадаадад аялахдаа дунджаар 1508 евро зардаг нь дэлхийн хамгийн том үзүүлэлт бөгөөд Европ, Амери...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржээс ТОП-20 индексийн багцад  өөрчлөлт оруулахаар болсон тухай мэдээллээ. Тодруулбал, ТОП-20 индексэд багтаж буй “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасах тухай Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоол гарчээ. Энэ дагуу тус компанийг хасч, оронд нь “Дархан нэхий” ХК-ийн үнэт ца...
эдийн засаг
Олон улсын хөрөнгө оруулагчид тухайн улсын улс төрийн тогтвортой байдалд голлон анхаарал хандуулдаг Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор 1.5 тэр...
эдийн засаг
ХБНГУ-д ирэх оны хавар зохион байгуулагдах “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд Монгол Улс Түнш орноор оролцохоор болсон билээ. Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох бэлтгэл ажлыг хангахаар салбарын яам болон аялал жуулчлалын салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуу...
эдийн засаг
Хэзээ, хэзээнээс илүү хэмнэлттэй гэгдээд буй 2015 оны батлагдсан төсвийн талаар Сангийн яамнаас өчигдөр мэдээлэл хийсэн. “Хэдийгээр Шинэчлэлийн Засгийн газар огцорч, Ерөнхий сайд, Сангийн сайд ажлаа өгсөн байсан ч бололцооныхоо хэрээр ирэх оны төсвийг баталсан юм шүү” гэж Сангийн дэд сайд С.Пүрэв хэлсэн юм. Ирэх оны тө...
эдийн засаг
-Учир нь цахилгаан, усны тоолуурын заалтыг буруу  бичиж,  иргэдээс илүү төлбөр авдаг нь тогтоогджээ- Иргэд, аж ахуйн нэгж цахилгаан, усны төлбөрөө төдийлөн хяналгүйгээр төлж орхидог.  Гэтэл цахилгаан, усны төлбөрийг иргэд, аж ахуйн нэгжээс илүү авдаг, тоолуурын заалтыг  буруу бичдэг  зөрчил шалгалтаар илэрсэн байна. То...
эдийн засаг
Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани жилд долоон мянган бетон тулгуур үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг Орхон суманд барихаар болжээ. Тус компани цахилгааны шон босгоход жил бүр зургаан мянган гуалин мод ашигладаг юм. Харин шинээр барих үйлдвэр энэ оны хавраас эхэлж төмөр бетонон тулгуур үйлдвэрлэх ...
эдийн засаг
Санхүүгийн салбарын хяналт зохицуулалтын байгууллага үүсгэн байгууллагдсны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо хамтран Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын дунд оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, оюутны бүтээлч...
эдийн засаг
“Turquoise Hill Resources” компани “Оюутолгой”-н 2014 оны техникийн тайланг олон нийтэд толилуулав. Уг тайланд тэмдэглэснээр “Оюутолгой” төслийг 7.43 тэрбум доллар хэмээн үнэлсэн бөгөөд нь энэ нь өнгөрсөн оны тайланд тусгаж байсан дүнгээс 2.4 тэрбумаар буурсан үзүүлэлт ажээ. “Рио-Тинто “нь төслийн үнэлгээг 2,4 тэрбумаа...
эдийн засаг
Хувийн хэвшлийнхэн Төрийн мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл болон улсын 2015 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор одоогийн үүсээд буй эдийн засгийн хямралыг давах гарц нь тэдний саналыг сонсох явдал гэж үзэж байгаа ажээ. Тиймээс Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Ажил о...
эдийн засаг
Налайхын нүүрс, түүнийг борлуулагчид нийслэлийн маань гэр хорооллын иргэдийг дулаан өвөлжихөд ихээхэн тусалдаг. Харин үнэ ханшны байдлаас болоод тэднийг сайн муугаар нь дуудах нь элбэг. Тиймээс бид Налайхын нүүрс аман дээрээ хичнээн төгрөгөөр борлуулагддаг, хотод орж ирэхээрээ хэд болж зарагддаг вэ гэдгийг энэ удаагийн...
эдийн засаг
Бүгд аман дээрээ ухаантнууд. Бас эх орончид. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдал хямралтай буй энэ цаг үед үйлдлээрээ харуулдаг эх орончид хэрэгтэй байдаг. Улстөрчид нь ирэх онд улам хямрах зүйл ярьж, эдийн засагчид нь ч эдийн засгийг сэргээх боломжийн талаар дуугарахгүй хэвээр. Энэ хооронд үндэсний үйлдвэрлэгчдийнх нь о...
эдийн засаг
Америк дахь Монголчуудын хөдөлмөрийн яармагийг Чикаго хотод зохион байгуулсан талаар Хөдөлмөрийн яамнаас мэдээлэв. Тус арга хэмжээг Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй зургаан хотын Монгол оюутны холбоод, , Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуул...
эдийн засаг
Өдрөөс өдөрт ам.долларын ханш өссөөр байна. Өчигдөр арилжааны банкуудад 1889 төгрөг байсан долларын ханш өнөөдөр долоон төгрөгөөр өсч, 1896 төгрөгтэй тэнцлээ. Харин юань 309 төгрөг 40 мөнгөтэй тэнцэв. Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 1888 төгрөг байна. Долларын ханшийг тогтворжуулах бодлогыг төв банк болон Засгий...
эдийн засаг
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга тавьсан билээ. Гишүүний тавьсан асуулгад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж хариу ирүүлжээ. Сайд Ш.Түвдэндорж “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн тавдугаа...
эдийн засаг
Татварын ерөнхий газраас “Оюутолгой”-д ногдуулсан 130 сая ам.долларын актыг тус газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 30 сая ам.доллар болгож бууруулсан. Татварын актыг ямар үндэслэлээр ингэж бууруулсныг УИХ-ын гишүүн С.Ганбаатар асууж, ТЕГ-ын дарга Т.Батмагнай болон бусад албаны хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт өг...
эдийн засаг
Австрали-Британийн "Rio Tinto" компани Швейцарийн Glencore групптай нийлэхээс татгалзсан тухай The Financial Times мэдээлэв. Хэрэв наймаа тохиролцсон бол зах зээл дээр дэлхийн томоохон уул уурхай-металлург ба түүхийн эдийн трейдер гарч ирэх ёстой байжээ гэж дурдсан байна. Glencore  группаас долдугаар сард санал ирсэн б...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн есдүгээр сарын 24-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 4,628 ширхэг хувьцаа арилжигдаж, 7,995,850.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 10 компанийн 3,507 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 7,214,503.00 төгрөгийн, “Б” самбарт 8 компанийн нийт 1,121 ширхэ...
эдийн засаг
Оюутолгой компанид ногдуулсан торгуулийн 130 сая ам.доллар 30 сая ам.доллар болж буурсныг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эсэргүүцэж буй. Тэрээр 100 сая ам.долларыг Оюутолгой компаниас авч чадахгүй байна гэдэг нь 184 тэрбум төгрөгийг үлдээж байна гэсэн үг. Түүнийг цалин, тэтгэврийг нэмэхэд зарцуулж болох байсан, холбогдох ма...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээл судалж буй оюутан, судлаач нарт арилжааны болон ханшийн мэдээ, индексийн нарийвчилсан мэдээллийг үнэ төлбөргүй гарган өгч байхаар болжээ. Урьд нь ийм төрлийн мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгээр өгдөг байсан бол Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын аравдугаар с...
эдийн засаг
“Монгол секюритиес” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10:00 цагт хуралдахаар болсон бөгөөд Хувьцаа эзэмшигчдийг  2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэж, тус хурлаар Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах,  үйл ажиллагаанд мөрдөх журмыг шинэчлэн батлах асуудлыг хэлэлц...
эдийн засаг
Fotolia/ pressmaster Хятадын аж үйлдвэрийн ажил хэргийн идэвхи сулхан мэдээний улмаас даваа гаригт Америкийн биржүүдийн гүйлгээ буурч байгааг арилжааны мэдээ харуулж байна. Арилжааны хаалтаар өргөн хэрэглээний зах зээлийн индекс S&P 500 нь 0,58% доошлон 1998,71 пункт,  өндөр технологийн  NASDAQ — 0,93% хасагдан 4536,77...
эдийн засаг
Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 58 дугаар чуулган өчигдөр Австрийн нийслэл Вена хотноо эхлэв. Монгол Улс 1973 онд ОУАЭА-ийн гишүүн болсон бөгөөд Ерөнхий бага хурлын тус чуулганд манай улсаас Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж. Дэлхийн 30 оронд 437 ...
эдийн засаг
Фото: @gentKitc / Twitter Apple компани нь 117 тэрбум доллараар үнэлэгдсэн дэлхийн хамгийн үнэтэй брэндийг эзэмшиж байна гэж бие даасан гурван чансааны агентлагын мэдээнээс үндэслэн The Telegraph сонины шинжээчид  бичжээ. Millward Brown, Interbrand ба Brand Finance чансааны агентлагууд Apple брэндийг 147,9, 98,3, 104,7...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн даваа гаригийн (09.08) өдрийн үнэт цаасны арилжаагаар 20 хувьцаат компанийн нийт 10,487 ширхэг хувьцаа арилжигдаж, 35,477,100.00  төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 8,375 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 30,716,390.00 төгрөгийн, “Б” самбарт 7 компанийн нийт 2,112 ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн (09.09) үнэт цаасны арилжаагаар 13 хувьцаат компанийн нийт 15,847 ширхэг хувьцаа арилжигдаж, 6,125,661.30 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 10 компанийн 6,736 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 5,067,227.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт 9,111 ширхэг хувьцаа ...
эдийн засаг
"Туушин" зочид буудалд болж буй “Oil and oil shale Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр бодитой хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх зарим гэрээнд гарын үсэг зурлаа. Тухайлбал, Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлын гэрээг Газрын тосны...
эдийн засаг
2014 оны есдүгээр сарын 11-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1844.51 төгрөгийн хаалтын ханшаар 15.5 сая ам.доллар, 300.72 төгрөгийн хаалтын ханшаар 108.6 сая юань тус тус худалджээ. Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлэ...
эдийн засаг
“Газрын тос, шатдаг занар-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Улаанбаатар хотод анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ чуулга уулзалтад газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг “Роснефть”, “Петрочайна”, “Бритиш газ”, “Снопес”, “Стейт ойл” зэрэг дэлхийн том корпорациудын төлөөллөөс гадна бусад ком...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн (09.12) үнэт цаасны арилжаагаар 20 хувьцаат компанийн нийт 14,797 ширхэг хувьцаа арилжигдаж, 5,755,625.60 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.    Энэ өдөр “А” самбарт 12 компанийн 13,684 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,117,082.00  төгрөгийн, “Б” самбарт 8 компанийн нийт 1,113 ширхэг хув...
эдийн засаг
Уул уурхайн яам, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтэй хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт Уул уурхайн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийг төлөөлч Д.Дамба нар гарын үсэг зуржээ. Уул уурхайн яам салбар...
эдийн засаг
ОХУ-ын хүнд аж үйлдвэрийн салбарт тэргүүлэгч Ростех групп болон Хятадын төрийн өмчит Шэньхуа групп Оросын алс дорнод ба Сибирийн бүсийн нүүрсний орд газруудыг хамтран ашиглахаар болоод байна. Нийт 10 тэрбум ам.доллараар хэмжигдэх уг төслийн хүрээнд Сибирийн нүүрсний ордуудад хайгуул, олборлолт явуулахаас гадна дэд бүтц...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн (09.11) үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 23,151 ширхэг хувьцаа арилжигдаж, 7,860,321.50  төгрөгийн гүйлгээ хийгдлээ.    Энэ өдөр “А” самбарт 11 компанийн 13,183 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 6,523,187.50  төгрөгийн, “Б” самбарт 8 компанийн нийт 9,968 ширхэг ху...
эдийн засаг
Монголбанк, үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан пропертис компаниудын консерциум хамтран энэ оны наймдугаар сарын Орон сууцны үнийн индекс /ОСҮИ/-ийн судалгааг хийснээ өнөөдөр танилцууллаа. Судалгаагаар өнгөрсөн наймдугаар сард ОСҮИ өмнөх сарынхаас 1.45 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь зах зэ...
эдийн засаг
“Mongolia Energy Corporation” нүүрсний экспортоо өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн байна. Тус компани нь 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай бөгөөд Ховдын Хөшөөтийн ордод үйл ажиллагаа явуулдаг юм. Бүтэн жилийн турш тэг зогсолт хийсэн “Mongolia Energy Corporation”  нь  эхний ээлжинд 500 тонн нүүрс Булган-Такашикэний хил...
эдийн засаг
Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 талбайд дахин тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт эхэлсэн. Эхний ээлжинд 14 талбайд сонгон шалгаруулалт явуулж байгаа бөгөөд 10 гаруй компани оролцохоор материалаа өгсөн байна. Сонгон шалгаруулалтын эцсийн дүн энэ сарын 22-нд гарах юм.  Дээрх 14 талбайд лиценз эзэмшиж байсан аж ...
эдийн засаг
Энэ оны тавдугаар сард болсон “Energy Mongolia 2014 ” олон улсын хурал, үзэсгэлэнгийн үер Солонгосын “Asia Holding”, “Hyundai Heavy Industries”, “Meritz Securities” байгууллагуудтай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын цахилгаан ба дулаан хангамжийг сайжруулах зорилгоор Багц Цахилгаан Станцыг (P...
эдийн засаг
Үндэсний Статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сартай харьцуулахад 1.0 хувиар буурч, өнгөрсөн долоо хоногоос 0.5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Хоёр өдрийн өмнөх байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.9 хувиар буурч,  адууны махны үнэ ...
эдийн засаг
Улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг Үндэсний статистикийн хороо тооцдоггүй Улсын өрийн хэмжээ 2014 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ –ий 55 орчим хувьд гарсан гэх мэдээллийн дагуу ҮСХ-ны МЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсангаас тодруулахад: -Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-н 6 дугаар зүйлий...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 13 хувьцаат компанийн нийт 14,642 ширхэг хувьцаа арилжигдаж, 10,911,102.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.    Энэ өдөр “А” самбарт 9 компанийн 13,238 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10,104,890.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн н...
эдийн засаг
Баасан гаригт болсон ээлжит  Засгийн газрын үнэт цаасны /ЗГҮЦ/ арилжаагаар 1 сая  төгрөгийн  нэрлэсэн   үнэ  бүхий  12  долоо   хоногийн хугацаатай  60.0  тэрбум  ЗГҮЦ-ыг  арилжихаар  нийтэд   мэдээлсэн  бөгөөд   банкуудаас   нийт 64.0 тэрбум  төгрөгийн  ЗГҮЦ   худалдан   авах   санал  ирж, 37.0  тэрбум  төгрөгийн  Зас...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 22-26-ны хооронд болж өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүнс -2014”, “Алтан намар-2014” шинэ ногооны үзэсгэлэн худалдаа Дүнжингарав захад болсон юм. “Намрын ногоон өдрүүд”-эд  140 аж ахуйн нэгж, ...
эдийн засаг
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2014/10 тоот шийдвэрийг хэрэгжүүлээгүй, Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй нэр бүхий 12 БДК-ийн арилжаанд оролцох эрхийг 2014 оны 10  дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох журам болон гэрээгээр хүлээсэн...
эдийн засаг
Саяхан салбарын яам нь “буудайн үнэ 550 мянган төгрөг болохоос аргагүйг хэлэлцэж тохирлоо, гурилын үнэ 850 төгрөг болно” гэж мэдэгдээд байтал Алтан Тариа компанийн гурилын үнэ өсөх биш харин буурсан байна. Гурилын үнэ буурсан шалтгааныг тус компанийн Бизнес Хөгжлийн Хэлтэсийн дарга Ч.Аюушжавтай уулзаж тодрууллаа. -Тана...
эдийн засаг
Ирэх жил гэхэд нүүрсээ төмөр замаар тээвэрлэхээр болсон талаар сайн мэдээ дуулдав. “Нүүрсний зам” хэмээн нэрлэгдээд байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын далангийн ажлын явц 50-76 хувьтай байгаа юм байна. Арван таван оны аравдугаар сард ашиглалтад оруулахын тулд яаралтай мөнгө олохыг Ерөнхи...
эдийн засаг
Монголын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-г менежментийг хувийнханд өгөхөөр болсон. Тус компанид өнөөдрийн байдлаар Чалкод 110 сая долларын өртэй, харин орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулахад нийтдээ 2-3 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Тус компани одоогоор уул уурхайн үр ашгийг нэмэгдү...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн 2014 оны аравдугаар сарын 10-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 11 хувьцаат компанийн нийт 2,454 ширхэг хувьцаа арилжиж 8,832,300.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Өнөөдөр “А” самбарт есөн компанийн 2,236 ширхэг хувьцаа буюу нийт 7,826,700.00 төгрөгийн, “Б” самбарт хоёр компанийн ни...
эдийн засаг
Увс аймгийн Улаангом хотод баригдсан 35 мВт-ын хүчин чадалтай дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүд 09 дүгээр сарын 11-нээс эхлэн туршилт тохируулгын ажлыг эхлэн хэрэглэгчдэд халаалт, хэрэглээний халуун усны хангалт хийж байна. Шинэ дулааны станц нь нийтдээ 7 дулаан дамжуулах төвтэй /ДДТ/ бөгөөд одоогийн...
эдийн засаг
Дэлхийн банк Азийн эдийн засгийг хэрхэн тольдож байгаагаа өнөөдөр танилцуулав. Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн байдал ямар байгаа хийгээд ойрын хоёр жилд хэрхэн өөрчлөгдөх талаарх таамаглалыг  эдийн засагч Дини Джалал Сингапур улсаас танилцуулж, Монгол Вьетнам, Индонези, Камбож, Австрали зэрэг орны сэтгү...
эдийн засаг
ҮХААЯ-наас малчдад өвс, тэжээлээ сайн базааж, өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангахыг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар малчид 901.9 мянган тн өвс, 2154.9 тн ногоон тэжээл, 5800.0 тн үйлдвэрийн тэжээл, 30.2 мянган тн гар тэжээл, 2.9 мянган тн дарш, 19.4 мянган тн хужир, шүү бэлтгэж, төлөвлөгөө 66.8 хувьтай байна. Харин айм...
эдийн засаг
-Хөдөлмөрийн төв биржид одоогоор 48000 ажил олгогч, 33800 идэвхтэй ажил хайгч бүртгэлтэй байна. - Хөдөлмөрийн төв биржээр өмнө нь зөвхөн ажлын байранд зуучилдаг байсан бол одоо нийгмийн даатгал төлөлтийн мэдээллийг авах боломжтой болжээ. Энэ талаарх хурлыг аравдугаар сарын 2-ны өдөр “Үндэсний мэдээллийн төв”-д  хийлээ....
эдийн засаг
Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Тариф индексжүүлэх тухай” 194 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 12 дугаар сарын 05-наас эхлэн эрчим хүчний  үнэ тарифыг нэмсэн. Гэвч  нийслэлийн Шуурхай удирлага зохицуулалтын төвд дулааны үнийн тариф хэд болж нэмэгдсэн талаар мэдээлэл авах хүсэлтэй ...
эдийн засаг
-ҮЦТТТХТ-ийг Сангийн яаманд шилжүүлж, арилжааны төлбөр тооцоог Монголын хөрөнгийн биржид эзэмшүүлэхийг эсэргүүцэв- Үнэс цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх 292 дугаар тогтоолд Засгийн газраас есдүгээр сарын 18-нд гаргасан юм. Энэхүү тогтоолыг Үнэт цаасны ари...
эдийн засаг