news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Оросууд төмөр зам дахь эрх мэдлээ улам чангатах болов уу гэтэл тэгсэнгүй. Харин ч “уяагаа суллаж” Засгийн газрын хүссэнээр Т.Очирхүүг нь “явуулж” өгөв. Гэхдээ энэ нь яг нэг жилийн хугацаатай. Өөрөөр хэлбэл нэг жилийн хугацаанд УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Сэрээнэндоржийг томилсон. Хэдийгээр зуугийн талыг насалс... | эдийн засаг |
УИХ-аас 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг 2015 оны эхний хагаст багтаан засгийн газарт ... | эдийн засаг |
Украины Үндэсний банк бодлогын хүүгээ 19,5 хувиас 30 хувь хүртэл нэмэхээр төлөвлөж байгааг УНИАН агентлаг эх сурвалжийн мэдээндээ үндэслэн дамжуулжээ. “Бодлогын хүүг 30 % хүртэл нэмнэ. Харин хэзээ вэ гэдэг тодорхойгүй” хэмээн тэр эх сурвалж хэлсэн байв. Үндэсний банкнаас бусад банкчидтай мягмар гаригт зөвлөлдсөний ... | эдийн засаг |
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат маргааш Улаанбаатар хотын үйлдвэрүүдтэй танилцахаар болжээ. Ингэхдээ Засгийн газрын бондын эх үүсвэрээс хөнгөлөлттэй зээлд хамрагдсан болон хамрагдаагүй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах юм байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг байгуулахдаа Аж үйлдвэрийн яамыг шинээр байг... | эдийн засаг |
-Ганцхан бензин ч биш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ манай улсаас багагүй хямд байдаг аж. Гурил, будаа, хиам, чихэр, талх гээд өргөн хэрэглээний бүхий л хүнсний бүтээгдэхүүний үнэ манай улсынхаас 20 орчим хувиар хямдхан байдаг гэнэ- Боомтын тухай хууль 2014 оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээр ОХУ... | эдийн засаг |
Эрчим хүчний сайд Д.Зоригт Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Манай хоёр улс нь 1969 оны 6 дугаар 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2014 онд 45 жилийн ойгоо хамтран тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. БНТУ нь 1996 онд Улаанбаатарт, Монго... | эдийн засаг |
Цахилгаан зуухан дээрээ нэг цаг ус буцалгахад дунджаар 122 төгрөг зарцуулна. Харин гар утсаараа нэг цагийн турш ярихад 4200 орчим төгрөг төлнө. Гар утсаараа нэг цаг ярихгүй тэвчиж болох ч цахилгаангүй нэг хором байх боломжгүй болсон эрин үед бид амьдарч байна. Бид эрчим хүч өөрөөр хэлбэл цахилгаан, дулаан үйлдвэрлэгч ... | эдийн засаг |
Засгийн газраас үндэсний үйлдвэрээ дэмжих төлөвлөгөө боловсруулж, ноолуур боловсруулдаг компаниудад мөнгө тараасан. Энэ нь ноолуураа эх орондоо авч үлдэнэ гэсэн тооцоо юм. Үүнийг бататгаж үндэсний компаниуд зөвлөгөөн хийж, энэ хавар нэг кг ноолуурыг 50 мянган төгрөгт барих тухай ярьж байсан. Гэтэл Хятадын компаниуд мөн... | эдийн засаг |
Улаанбаатар хотоос 900 гаруй км, Өмнөговь аймгийн төвөөс 300 орчим км-ийн цаана орших Нарийн сухайтын нүүрсний уурхай. Монголын уул уурхайн салбар эрчимжсэнээр их говийн энэ нэр монголчуудын танил болоод байгаа, магадгүй гадаадынхны ч . Гэвч олонтаа сонссон Нарийн сухайтын нүүрсний уурхайн талаар хүн болгон тийм ч ... | эдийн засаг |
"Хан ресурс"-ын асуудлаар давж заалдах боломжтой Ураны нөөцөөр Монголдоо нэгдүгээрт жагсдаг Дорнодын ордод ОХУ-тай хамтран үйл ажиллагаа явуулахаар канадуудын эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг нь хүчээр булааж авсныхаа хариуд Монголын Засгийн газар "Хан ресурс" компанид 100 сая ам.доллар өгөхөөр болоод байгаа. "Хан рес... | эдийн засаг |
Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 2015 оны нэгдүгээр сард 1,5%-иар унасан тухай Эдийн засгийн хөгжлийн яамнаас нь хийсэн нэгдүгээр сарын шалгалт харуулсан гэж мэдээлсэн байлаа. Баримтын дагуу үндсэн хөрөнгөд орох хөрөнгө оруулалт (-6,3%), барилга (-3,5%), бөөний худалдааны эргэлт (-4,4%) тус тус уналаа. Хар... | эдийн засаг |
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлейг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Эндрью Вүдлэй дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурч байгаа ч дунд хугацаанд өсөн нэмэгдэх боломж бий хэмээн харж буйгаа илэрхийлсэн байна. Мөн “Оюутолгой” компанийн өнг... | эдийн засаг |
Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд 12 мянган тонн нөөцийн мах нийлүүлнэ Энэ онд нийслэлийн иргэдийн хавар, зуны махны хэрэгцээнд чанар аюулгүй байдлын шаардлага хангасан мах нийлүүлэх зорилгоор “Мах маркет”, “Баатрууд тэнгэр”, “Женерал фүүдс”, “Мах Импекс”, “Ханбулган Хүнс”, “Эй Эн Ди Эм”, “ЭМФ” зэрэг 6 аж ахуйн нэгжийн 7 ... | эдийн засаг |
2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн нийт 51,946 ширхэг хувьцаа 28,286,703.00 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр MSE ALL индекс 983.07 нэгж болсон нь өмнөх өдрөөс 0.29%-иар буурсан бөгөөд зах зээлийн үнэлгээ өмнөх өдрөөс 0.69 хувиар буурч 1,344,1... | эдийн засаг |
Монгол Улсад уул уурхайн салбарын шинэ эрин үе ирж байна хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт онцолсноор “Mining-Mongolia-90” чуулга уулзалт энэ салбарын алдаа оноо, ахиц дэвшил, цаашдын хандлагыг тодорхойлох зорилгын дор өнөөдөр МҮЭСТО-д эхэллээ. Манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг ... | эдийн засаг |
Германы спорт хувцасны “Adidas” компани ОХУ-ын эдийн засгийн байдлаас шалтгаалан 200 дэлгүүрээ хаах болсноо зарлалаа. Энэ тухай компанийн захирал Херберт Хайнер албан ёсоор мэдэгджээ. “Adidas” компани нь ОХУ даяар 1000 орчим дэлгүүртэй аж. Үүний зэрэгцээ “Esprit”, “River Island” брэндүүд ОХУ дахь дэлгүүрүүдээ хаах болс... | эдийн засаг |
“Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/” ХХК 2013 оны дөрөдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 2015 оны гуравдугаар сарын 3 -ны байдлаар 335 удаа арилжаа зохион байгуулжээ. Энэ нь, 9 725 тонн хонины ноос- 16.8 тэрбум, 2 099.9 тонн тэмээний ноос – 10.4 тэрбум, 12 550 тонн ноолуур 876.9 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2360.... | эдийн засаг |
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 2015 оны гуравдугаар сарын 3 -ны байдлаар 335 удаа арилжаа зохион байгуулаад байна. Энэ нь, 9 725 тонн хонины ноос- 16.8 тэрбум, 2 099.9 тонн тэмээний ноос – 10.4 тэрбум, 12 550 тонн ноолуур 876.9 тэрбум , 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 36... | эдийн засаг |
Эрчим хүчний яам болон Барилга хот байгуулалтын яам, Хөгжлийн банк, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник хяналтын ажлын арга зүй” сэдэвт сургалт, семинарыг өнөөдөр зохион байгуулжээ. “Дэд бүтэц-Эр... | эдийн засаг |
Гадаад хэргийн яаманд өнөөдөр “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт эхэллээ. Энэ уулзалт “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд болж байгаа аж. Хуралд Монголын төр, хувийн хэвшил, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ЯПОН зэрэ... | эдийн засаг |
Рио Тинто групп 2014 онд олон улсын хэмжээнд төлсөн 7.1 тэрбум ам.долларын татварын дэлгэрэнгүй мэдээлэл бүхий “Татвар төлөлтийн тайлан”-гаа гаргажээ. Тус групп “Татвар төлөлтийн тайлан”-гаа тав дахь жилдээ гаргаж байгаа нь энэ юм. Рио Тинто групп үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын Засгийн газарт нэг сая ам.доллара... | эдийн засаг |
“Сайдын цаг”-аар өнөөдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцож, Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, төсөв, өрийн удирдлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, цаашдаа хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт, ДНБ-ний өсөл... | эдийн засаг |
ОХУ-аас импортоор авдаг цахилгаан эрчим хүч хааяа тасалдаж, баруун бүсийнхэн таг харанхуй болдог байсан үе ард хоцроогүй байна. Өнөөдрийн байдлаар манай улсын эрчим хүчний суурилсан хүчин чадал 800 МВт, хэрэглээ 700 МВт юм. Өнгөцхөн харахад 100 МВт-ын зөрүүтэй юм шиг санагдаж болно. Гэхдээ Монголын эрчим хүчний салбар... | эдийн засаг |
Барилгын салбарыг дэмжих талаар БХБ-ын сайд Д.Цогтбаатарт МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ-ноос шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад “Эдийн засагт 2014 онд бий болсон 7 хувийн өсөлтийн 80 хувийг уул уурхайн бус салбар, түүний дотор барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн салбарыг өсөлтөөр хангасан. Барилгын үйлдвэрлэлийг 20... | эдийн засаг |
“Сайдын цаг” –аар өнөөдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцож, Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, төсөв, өрийн удирдлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, цаашдаа хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт, ДНБ-ний ө... | эдийн засаг |
Улсын төсвийн гуравны нэг, улсын нийт экспортын 40 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн нүүрсний салбарын уналт үргэжилсээр байна. Энэ оны эхний хоёр сард нүүрсний экспорт17.4 хувиар буурчээ. Монгол Улс он гарсаар 1.7 сая тонн нүүрс экспортолсон мэдээлэл байна. Ойрын саруудад нүүрсний экспорт өсөх хандлага ажиглагдахгүй б... | эдийн засаг |
ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Элчин сайд Фан Данг Дуонгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён элчин сайд Монгол, Вьетнам улс хөдөө аж ахуйн харилцаагаа өргөжүүлэхийн тулд шинэ шатанд гаргах хэрэгтэй байгааг онцоллоо. Учир нь, ирэх сард Монгол Улсад зохион байгуулагдах хоёр орны Засги... | эдийн засаг |
Улаанбаатар хотын худалдаа аж үйлдвэрийн танхимыг үүсгэн байгуулах хуралдаан өнөөдөр Туушин зочид буудалд болж, дүрмээ батлан, ерөнхийлөгчөө сонгожээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжүүдийн төлөлөл болсон 60 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагууд өнөөдрийн хуралдаанд оролцсон бөгөөд худалдааны танхимын ... | эдийн засаг |
-Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт удааширч, 2015 онд гурван хувь болж саарах ба энэ нь инфляци, төлбөрийн тэнцлийн дарамтыг барихын тулд төсөв, мөнгөний бодлогыг чангалах шаардлагаас улбаатай гэж Азийн хөгжлийн банкныхан дүгнэлээ. Эдийн засгийн төлвийг нийтэд нь авч үзэхэд уул уурхайн салбар хамгийн өсөлттэй буюу... | эдийн засаг |
Долларын ханш энэ оны эхний хоёр сарын байдлаар тогтмол өсөлттэй гарлаа. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1995-1998 төгрөгөөр авч байна. Харин “Найман шарга” валютын зах дээр ам.долларын ханш 1993 төгрөгтэй тэнцэж буй юм. Тэгвэл Монголбанкны хаалтын ханш 1986 төгрөг байна. Гадаадын хөрөнгө оруулалт ... | эдийн засаг |
Засгийн газрын хуралдаан өчигдөр болж, Уул уурхайн сайд Р.Жигжид дараах мэдээллийг өгчээ. “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу зургаан удаагийн сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. С... | эдийн засаг |
Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш маргааш Монголд ирэх гэж байна. Түүнийг ирэхтэй зэрэгцээд янз бүрийн хардлага, таамаглалууд хэвлэлээр хөвөрч эхэллээ. Түүнчлэн Сэм Уолшийг Монголд ирнэ гэсэн мэдээлэл гадаадын хөрөн... | эдийн засаг |
Олон улсын санхүүгийн төв Хонконгт жил бүрийн хавар Английн Бийкон компани зохион байгуулдаг Азийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын тэргүүлэх чуулга уулзалт “Уул уурхай-мөнгө” 8 дахь удаагаа Хонконгийн Уулзалт-үзэсгэлэнгийн танхимд 3 дугаар сарын 24-нд буюу өнөөдөр нээгдлээ. Дэлхийн өнцөг булан бүрт хайгуулын явцад ашиг... | эдийн засаг |
Монголчууд улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах замыг сонгосон.Монгол Улсын цогшиж байгаа эрчим хүчний гал голомт дээр илч гэрэл нэмбэл амьдрал илүү аз жаргалтай болно.Гал алдсан айлын өнгө ямар олигтой байдаг билээ дээ.Тиймээс ч Орос орны октябрийн хувьсгалын удирдагч В.И.Ленин “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл... | эдийн засаг |
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Сангийн яамнаас 2014 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэйгээр арилжих шийдвэрийг гаргасан билээ. Өнгөрсөн тавдугаар сарын хугацаанд нийт 150 о... | эдийн засаг |
“УБТЗ” нийгэмлэгийн ажилчид үндсэн цалин болон шагналт цалингаа авалгүй удсан, үүнээс болоод ажил хаялт зарлах гэж байгаа талаарх мэдээлэл манай сайтад ирсэн юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Төмөр замын байгууллагын ажилчид ажил хаялт зарлахгүй гэж хуулинд заасан байдаг. Тэгэхээр ажил хаялт зарлабал х... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт 70 тэрбум төгрөгийг хуваарилсан билээ. Энэ дагуу Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд, аж ахуй нэгжүүдийн төсөл, материалыг З... | эдийн засаг |
Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн 14,544,6 тн нөөцийн мах ирэх долоо хоногоос худалдаанд гарч эхэлнэ гэж Монголын Махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлээс үүдэн төсвийн тодотголд танагдсан нөөцийн махны 4,5 тэрбум төгрөгт Засгийн газраас бат... | эдийн засаг |
Энэ жил улсын хэмжээнд 14 мянга 500 тонн мах нөөцлөөд байгаа. Цагаан сарын дараахан гаргахаар төлөвлөсөн нөөцийн махыг өнөөдрөөс дэлгүүрүүдээр зарж эхэлнэ хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас “Өнөөдөрөөс худалдаанд гаргаж амжихгүй л болов уу. Ямартай ч энэ долоо хоногтоо багтаан худалдаалж эхэлнэ” ... | эдийн засаг |
Олон улсын уул уурхайн үзэсгэлэн болох "Mongolia Mining-2015" үзэсгэлэн тав дахь жилдээ зохион байгуулагдах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд "Minex Mongolia" комппанийн захирал Т.Баттулга, бизнес хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Чимэдням болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд бүтэц, үйлд... | эдийн засаг |
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, татварын буцаан олголт авахаар материалаа бүрдүүлж өгсөн хүмүүст хүлээлт үүсээд байгаа билээ. Өнгөрсөн онд шинээр орон сууц худалдан авсан болон барьж байгуулсан, эсвэл хүүхэд нь их дээд сургуульд элсэн орсон иргэд шинээр материал бүрдүүлж өгсөн бол өмнө нь ... | эдийн засаг |
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өчигдрөөс эхэллээ. Аян энэ сарыг дуустал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриатайгаар үргэлжлэх юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран ... | эдийн засаг |
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү ... | эдийн засаг |
“Буянт-Ухаа” спорт цогцолборын ордонд өнөөдөр “Mongolia Mining-2015” үзэсгэлэн нээлтээ хийгээд байна. Үзэсгэлэнд 10 гаруй орны 100 шахам компани оролцож, сүүлийн үеийн дэвшилтэт технологио танилцуулж байгаа юм. Мөн Монгол Улсын уул уурхайн салбарт хууль эрх зүйн орчин ямар байгаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц ямар ша... | эдийн засаг |
Монгол Улсын валютын нөөц дууссан гэж зарим хүмүүс ярьж, шүүмжлэх болсон. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөц нэг тэрбум 362 сая ам.доллар байна. Энэ манай улсын импортын 5,5 сарын хэрэгцээг хангахаар нөөц. Монголбанкны гадаад валютын нөөц дууссан гэдэг худлаа мэдээлэл ... | эдийн засаг |
Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдэгдэл Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээний төслүүдийг УИХ-аар хоёр долоо хоногийн дотор хэлэлцэхээр болсон билээ. УИХ-ын Тамгын газрын www.parliament.mn сайтад 2015-04-06-ны өдөр нийтлэгдсэн хөрөнгө оруулагчтай хийх гэрээний төслүүд нь хэлэлцээний эхний ... | эдийн засаг |
Хаврын тариалалтын бэлтгэл хангалтын явц, гурилын үйлдвэр, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагыг хэрхэн зохицуулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. 2015 онд улсын хэмжээгээр 328,6 га талбайд үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13,9 мя... | эдийн засаг |
Монгол Улсын Эрчим Хүчний Яам болон БНСУ-ын “Korea Gas Safety” корпорацийн хооронд 2014 онд байгуулсан Санамж бичгийн төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хийн стандарт, норм дүрмийг шинэчлэн боловсруулах, хийн аюулгүй байдлын асуудлаар 2015 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, тодорхойлох зорилгоор энэ оны гуравдугаар сарын... | эдийн засаг |
Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээний ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хөрөнгө оруулагч консерциумд багтсан “Сумитомо” корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмүг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ишихара Сүсүмү “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажиллага... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 сарын 7-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.185 хувийн хүүтэй, 33,751,100,000.00 төгрөгийн үнийн дүнтэй нийт 337,511 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаа... | эдийн засаг |
Монгол орны нийт нутгаар нэлээд хэмжээний цас орсон. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд төл малын бойжилт ямар байгааг ХХААЯ-наас тодрууллаа. Улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 44.1 хувь буюу 9471.9 мянган эх мал төллөж, 9366.3 мянган төл буюу 22.6 мянган ботго, 60.3 мянган унага, 215.5 мянган тугал, 4757.6 мянган... | эдийн засаг |
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, элчин сайдын худалдааны зөвлөх Огуз Куюмжу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНТУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз уулзалтын эхэнд Монгол Улсад Аж үйлдвэрийн яам байгуулагдсанд... | эдийн засаг |
ХӨНДӨХ СЭДЭВ: АШИГТ МАЛТМАЛ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр толгойн түгжээг мулталснаа телевизээр мэдээлсний дараахан Монголд орж ирэх хөрөнгө оруулалтыг зогсоох гадаад, дотоодын гар хөлүүд идэвхжсэнийг сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлаас харж болохоор. Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсонтой зэрэгцээд Г.... | эдийн засаг |
Өнөөдөр буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах болон худалдан авах санал ирүүлээгүй байна. Юанийн дуудлага худалдаагаар 320.30-320.40 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. ... | эдийн засаг |
Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2015” чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод албан ёсоор нээлтээ хийлээ. Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа Ерөнхий сайдын илгээлтийг танилцуулснаар нээсэн бөгөөд Уул уурхайн сайд Р.Жигжид уулзалтын эхэнд илтгэл тавьсан юм. Тав д... | эдийн засаг |
Сүүлийн жилүүдэд төрөөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг санхүү болон санхүүгийн бус хэлбэрээр дэмжих хууль эрх зүйн таатай орчныг бий болгох талаар илүүтэй анхаарал хандуулах болсон. Үүний үр дүнд үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл өргөжиж иргэдийн дунд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ худалдаж авах, ... | эдийн засаг |
Хоёр жилийн турш гацаанд ороод байсан Оюутолгойн уурхайг өргөжүүлэх тал дээр “Рио Тинто” корпорац манай улсын Засгийн газартай зарчмын хувьд тохиролцсоны дараа тус корпорацийн харъяа “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэ нэг өдрийн дотор даруй 7.4 хувиар өссөн тухай “Japan Metal” цахим сэтгүүлд мэдээлжээ. ... | эдийн засаг |
Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын ээлжит чуулга уулзалт болох “Coal Mongolia -2015” өчигдөр “SS klub”-т нээлтээ хийлээ. Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээл дээр үнэ хямд байгаа үед Монгол Улс хэрхэн нүүрсээ үнэд хүргэх, энэ салбартаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх ямар гарц байгааг эрдэг ... | эдийн засаг |
Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2014 оны намрын ургацаас 30 000 гаруй тонн хүнсний улаанбуудай байгаа аж. Үүнээс эхний ээлжинд 500 тонныг нь Хөдөө аж ахуйн биржээр худалдахаар болжээ. Хөдөө аж ахуйн биржээр худалдах туршилтын арилжаа өнөөдөр 11.00-12.00 цагийн хооронд ХААҮШУОНТ- ийн байранд болно. 2013 онд үүсэн байг... | эдийн засаг |
“Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015” чуулганы хуралдаан “Блю скай” төвийн Даймонд танхимд үргэлжилж байна. Энэхүү форумд урилгаар оролцож буй Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тэргүүн Б.Лхагважаваас даарх асууултад хариулт авлаа. -Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд Арбитрийн шүүхэд ... | эдийн засаг |
УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран энэ сарын 14-нд буюу ирэх мягмар гарагт Төрийн ордонд "Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган"-ыг зохион байгуулах гэж байна. Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл болж нийт 350 орчим үйлдвэрлэгч оролцоно. ... | эдийн засаг |
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуладаж, бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдлээ. Бодлогын хүү өнөөдөр 13 хувьтай байгаа юм. Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг хэвээр үлдээх болсон шалтгаанаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Эдийн засгийн нөхцөл одоогоор хаашаа эргэ... | эдийн засаг |
УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яамтай хамтран “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган”-ыг энэ сарын 14-нд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд Аж үйлдвэрийн яам байгуулсан юм. Тус яам хүн... | эдийн засаг |
Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчдын үйл ажиллагааг дэмжих, нийгмийн хариуцлагыг урамшуулах зорилгоор “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шитмгэл төлөгч шилдэг байгууллага” шалгаруулах үйл ажилллагааг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Өнөөдөр нийгмийн даатгалын ерөнхий газраас 2014... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хорооноос сар бүр хийдэг ээлжит мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Сүүлийн саруудад инфляцийн төвшин харьцангуй тогтворжиж байгаа талаар Үндэсний статистикийн хорооныхон онцоллоо. Тухайлбал, өнгөрөгч сарын инфляцийн төвшин өмнөх сараас 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ялангуяа махны үнийн хув... | эдийн засаг |
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болсон бөгөөд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Хөдөлмөрийн тухай хуулинд шинэчилсэн заалт нэмэх бодит шаардлага бий болсон учраас энэ хуулий... | эдийн засаг |
2017 оноос Манай улс Чингис бондын өрийн 500 сая ам долларыг эргэн төлж эхэлнэ. Гэхдээ одоогоор энэ өрийг ямар эх үүсвэрээс, хэрхэн яаж төлөх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлвэл төсвийн бодлогоор ойрын гурван жилд ямар арга хэмжээг авах вэ гэдгийг батлах баримт бичиг байхгүй байгаа юм. Тиймээс Дунд хугацааны ө... | эдийн засаг |
Хүнс хөдөө аж ахуйн яам/ХХААЯ/-наас мал төллөлтийн явцын талаарх нэгдсэн дүн мэдээг тодрууллаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 54.4 хувь буюу 11670.8 мянга нь төллөж, 11500.2 мянган төл буюу 25.3 мянган ботго, 92.2 мянган унага, 299 мянган тугал, 5895.6 мянган хурга, 5190 мянган ишиг хү... | эдийн засаг |
Гаалийн тарифын зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ саяхан хуралджээ. Гаалийн тарифын зөвлөл нь дүрмийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхол, дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор гаалийн татвар, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь, хэмжээг оновчтой тогтоох чи... | эдийн засаг |
“Оюу толгой” ХХК өчигдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээ нь “Оюу толгой” ХХК орон нутгийн байгаль орчин, ус, мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, соёлыг өвийг хамгаалах, үндэсний түүх соёл... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж, Тавантолгойн гэрээний төслийн талаар хэлэлцээд тодорхой зөвшилцөл ойлголцолд хүрчээ. Ингэснээр УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газарт Тавантолгойн гэрээний төслийг өргөн мэдүүлэх цаг товлож өгөхөөр болсон ... | эдийн засаг |
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш нийт 874 аж ахуй нэгж /ААН/ Ашигт малтмалын газар /АМГ/-т бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 817 нь дотооддын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали... | эдийн засаг |
-Гадаадын ХО 72 сая долларын алдагдалтай гарчээ- Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар Монголын Засгийн газар бүх л арга хэмжээг авч байгаа. Гэсэн хэдий ч хоёр толгойг гацаанаас болж гадаадын хөрөнгө оруулалт хүлээлтийн байдал үүсээд байгаа юм. Оюутолгой, Тавантолгой асуудал энэ хавартаа багтааж нэг тийш шийдэ... | эдийн засаг |
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдээгээр энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс,8.3 мянган га-д хүнсний ногоо,16.0 мянган га-д тэжээлийн таримал,33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 400.8 мянган га-д тариал... | эдийн засаг |
Монголын Хөрөнгийн биржээс Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Компанийн засаглалыг дэмжих нэгжийг байгуулан ажиллаж байгаа билээ. Тус нэгжээс “Жилийн үйл ажиллагааны тайлан бэлтгэх тухай” болон “ХК өөрийн цахим хуудсанд хөрөнгө оруулаг... | эдийн засаг |
Банкууд 2015 оны 3 дугаар сарднийт 1617 зээлдэгчид 95 .2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3015 .6 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 69269 -т хүрчээ. Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад1.5 нэгжх... | эдийн засаг |
Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нөөцийн мах худалдаанд гарсан бөгөөд 26-ний өдрийн байдлаар 3,294 тонн буюу нийт нөөцийн махны 23.5 хувь нь борлогдсон байна. Энэ жилийн хувьд, хүн амын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотод “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112... | эдийн засаг |
-Хурдны замынхан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтарна - “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замын геотехникийн суурь судалгаа, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил ид өрнөж байна. Монгол Улсад анх удаа олон улсын стандарт бүхий транзит тээврийн хурдны авто замыг... | эдийн засаг |
Улсын хэмжээнд энэ жил 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийх юм байна. Үүнээс 500.2 мянган тонн үр... | эдийн засаг |
Монголбанкнаас арилжааны банкуудтай хамтран ипотекийн зээлийн 8 /+-1/ хөтөлбөрийг эхлүүлснээс хойш хэсэг хугацаанд ипотекийн зээлийн эрэлт эрс нэмэгдсэн. Харин сүүлийн жил гаруйн хугацаанд ипотекийн зээл олголт харьцангуй буурсаныг эх сурвалжууд мэдээлж байна. Монголбанкны мэдээллээр арилжааны банкууд гуравдугаар сард ... | эдийн засаг |
Гуравдугаар сарын сүүлчээр 2000 төгрөгт хүрсэн долларын ханш дөрөвдүгээр сараас эхлэн буурсаар өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр 1960 төгрөгтэй тэнцлээ. Арилжааны банкууд нэг ам. доллларыг 1953 төгрөгөөр авч, 1965-1968 төгрөгөөр зарж байна. Долларын ханшийн уналтад гадаад худалдааны тэнцэл сүүлийн саруудад аш... | эдийн засаг |
Хятадын эрх баригчид, дэлхийн санхүүгийн тэргүүлэх хүрээлэнгүүд тэдний тоонд HSBC, Morgan Stanley банкуудад нийтдээ 5,9 их наяд ам.доллараар үнэлэгдэх дотоодын облигацийн зах зээлд хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч байгаа тухай Financial Times бичжээ. Дотоодын хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдийг татахын... | эдийн засаг |
2010 онд манай Таван толгойд хөрөнгө оруулья хэмээн санал хүргүүлж явсан уул уурхайн “гигант”-уудын нэг, Бразилийн Вале компани Мозамбикийн Моатизе коксжих нүүрсний ордод амжилттай ажиллаж байна. Тус компани Моатизе уурхайг өргөтгөх томоохон төсөлд хөрөнгө оруулж, хүчин чадлыг нь хоёр жилийн дотор 22 сая тонд хүргэх зо... | эдийн засаг |
Татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлж 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгох юм байна. Татварын ерөнхий газраас энэ сарын 15-20 хүртэл татварын буцаан олголтын хоёрдугаа... | эдийн засаг |
П.Очирбат: Монголын эдийн засагт түлхүүр зангилаа болсон хоёр том төсөл бий, гэтэл энийг УИХ дээр саатуулаад байна Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай социалист нийгмийн үед Тавантолгойн ордыг ашиглалтанд оруулах төслийг тэврээд, Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл /ЭЗХТЗ/-ийн орнууд руу уйгагүй явдаг бай... | эдийн засаг |
Монголд зохиогдож байгаа барилгын олон арга хэмжээнүүд дундаас худалдан авагч, барилгын ханган нийлүүлэгч, барилгын компаниуд нэг дор төвлөрч шийдвэр гаргах эрх бүхий төлөөлөгчдийг онилж татан оролцуулдагаараа “Builder and Supplier 2015” хурал, үзэсгэлэнгийн гол онцлог юм. Тус хурал, үзэсгэлэн нь олон улсад зохиогддог... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн их сургууль/ХААИС/-ийн Агроэкологийн сургуулиас “Газар тариалангийн хөгжил 2015” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал”-ыг зохион байгууллаа. Хуралд Хүнс хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал хамгааллын хүрээл... | эдийн засаг |
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийсэн. Мөн эрхэмсэг Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга бараалхсан юм. Болгар Улсын Ерөнхийлө... | эдийн засаг |
Хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийн нөөцийг эргэлтэд оруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол үзэл баримтлалд тулгуурлан Үйлдвэрлэлийг дэмж... | эдийн засаг |
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев өнөөдөр Гадаад хэргийн яаманд болж буй “Монгол Болгарын бизнес форум"-д үг хэлсэн юм. Тэрбээр “Манай хоёр улс төрийн түвшин дэх 65 жилийн харилцаагаа улам бэхжүүлэх айлчлал болж байна. Хэдийгээр бид 8000 км-ийн хол ч улс төр, эдийн засгийн хувьд найз нөхөд... | эдийн засаг |
Хөгжлийн банкинд хийсэн аудитын дүгнэлт сүүлийн үед олны анхааралд байгаа. Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр “Сүүлийн үед Хөгжлийн банктай холбоотой ташаа мэдээлэл цацагдаж эхэллээ. Яагаад гэдгийг нь судалж үзлээ. Хэвлэлийнхэнд буруу материал тараажээ. Тийм учраас бид албан... | эдийн засаг |
Татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байгаа энэ цаг үеийн хамгийн сайхан мэдээ бол иргэдэд НӨАТ-ын урамшуулал олгодог болох тухай мэдээлэл байлаа. Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд тэрхүү хуулийн төсөл батлагдчихвал иргэд худалдан авалт хийх бүртээ сугалаанд оролцохын дээр х... | эдийн засаг |
Гадаадын бирж дээрх Оросын компаниудын депозитарын цаас 22 хувиар унажээ. «Газпром»-ын үнэт цаас 11,80%, «Роснефт» 13,11%, «ЛУКОЙЛ» 10,82%, НОВАТЭК 8,78%-иар тус тус унасан байна. Хадгаламжийн банкны “ADR”, “GDR” гэх үнэт цаас 21,6%, Гадаад худалдааны банкных 13,48%, «Северстал» 13,02%, «Яндекс» 10,24%-иар тус тус ун... | эдийн засаг |
Монгол Улс далайд гарцгүй орны эрхээ эдлэх, их далайд гарах, өөрийн улсын далбааг мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгийг ашиглах зорилго тавьж, сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байна. Далайн эрх зүйн олон улсын 20 гаруй гэрээ, конвенцид манай у... | эдийн засаг |
ICICI арилжааны банкны тэргүүн Кундапур Ваман Каматха гэдэг бизнесменийг BRICS-ийн Хөгжлийн шинэ банкны анхны ерөнхийлөгчөөр томилохыг Энэтхэгийн засгийн газар зөвшөөрсөн тухай The Times of India сонин мэдээлжээ. Каматх уг банкыг зургаан жил толгойлсны дараа даргалах ажил Бразилид шилжих юм. Каматх нь Энэтхэгийн хамгий... | эдийн засаг |
Урин дулаан цаг ирж хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг хүүхдийн баяр болох гэж байна. Жил бүрийн хүүхдийн баярыг та бяцхан үрсээ хэрхэн баярлуулж өнгөрүүлдэг вэ? Өнгөрсөн жил хүүхэд тань хүүхдийн паркаар аялан, Сүхбаатарын талбай дээр дурсамжит зургаа авахуулж зөндөө бэлэг авсан байх. Тэгвэл энэ жилийн баяраар Худалдаа, хөгж... | эдийн засаг |
Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариахаас 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, нэг мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд 14 аймгий... | эдийн засаг |
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын санаачилгаар жил бүр зохион байгуулдаг 1000 инженерийн зөвлөлгөөн 3 дахь жилдээ амжилттай болов. Энэ удаагийн зөвлөлгөөнөөр үйлдвэрийн бүтээмж инновацийн үр дүн, цаашдын зорилтыг хэлэлцэж, инженерүүдийн боловсруулсан оюуны өмчийн бодолгын баримт бичгийн төслийг хэлэлцсэн нь цаг үе... | эдийн засаг |
Аж үйлдвэрийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран өчигдөр ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Монгол Улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан хамтран ажиллаж буй болон ха... | эдийн засаг |
Нийгмийн даатгалын тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж иргэд даатгуулагчдад олгодог. Өнгөрсөн онд л гэхэд тус сангаас 178.7 мянган иргэнд 78.4 тэрбум төгрөг олгосон байна. Үүний 74.2 хувь буюу 58.2 тэрбум төгрөгийг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.