news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн сарын 24-нөөс олгох байсан ч хугацааг хойшлуулсан бөгөөд энэ сарын дунд хэсгээс олгож эхлэхийг албаныхан мэдээллээ. Тодруулбал, энэ удаад тусгай зөвшөөрлийг онлайнаар олгох боломж бүрдүүлэхтэй холбоотойгоор техникийн шинэчлэл хийхээр ийнхүү хугац...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох журам”-ын дагуу биржийн арилжаанд оролцох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан брокер, дилерийн компанийн мэргэжилтнүүдэд аттестатчилах шалгалт авахаар болжээ. Уг шалгалтыг арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулах бөгөөд Үнэт цаасны зах...
эдийн засаг
Архив EPA/JUSTIN LANE Арваннэгдүгээр сард нийлүүлэгдэх Brent маркийн нефтийн нэг баррель нь Лондоны түүхий эдийн бирж (Intercontinental Exchange, ICE)  дээр 90 ам.доллараас доогуур үнээр зарагджээ. Хэдэн минутын дараа 89,99- 90,17 ам.доллар болон өссөн байв. Олон улсын валютын сангийн  мэдээнд энэ оны дэлхийн эдийн зас...
эдийн засаг
Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт энэ сарын 22-24-нд Ерөнхий сайдын ивээл дор Ховд хотноо болно. Чуулга уулзалт нь баруун таван аймгийн хөрөнгө оруулалтын орчин, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, 2025 он хүртлэх хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ...
эдийн засаг
Монголбанкнаас наймдугаар сарын “Мөнгөний тойм” судалгааг гарган нэгтгэжээ. Энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар хадгаламж өмнөх сараас 2.1 хувь буюу 151.6 тэрбум төгрөгөөр буурч, жилийн өмнөхөөс 29.7 хувь буюу 1595.9 тэрбум төгрөгөөр өсч 6964.5 тэрбум төгрөг болсон байна.  Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн ...
эдийн засаг
-Инфляци өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ нөлөөлжээ- Үндэсний статистикийн хороо сар бүрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг судалж, сарын тайлангийн хурал хийдэг билээ. Энэ дагуу өнөөдөр тус хороо Монголын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт өнгөрөгч есдүгээр сард ямар байсныг танилцууллаа. Хэрэглээний бара...
эдийн засаг
Хөдөлмөрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь  Политехник коллежийн хичээлийн байрны өргөтгөл, дотуур байрыг шинээр барьж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгөв. Энэхүү байгууламж нь хийн шингэн, цахилгаан, гагнуур, хүнд машин механизм, хөдөлмөрийн  аюулгүй ажиллагааны сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 180 оюутан хич...
эдийн засаг
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөнийг дөрөв дэх удаагаа ЭХЯ, МХЕГ болон “ДЦС-2” ХК-тай хамтран 2014 оны аравдугаар сарын 14–ний өдөр нийслэл хотод боллоо. Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөнд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн захиргаа...
эдийн засаг
“Монголын хөрөнгийн бирж”  2014 онд  хувьцаа нь хамгийн идэвхтэй арилжигдсан, зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр, тогтмол ашиг олгодог, мэдээллийн ил тод байдлыг ханган ажилладаг үзүүлэлтээр “АПУ” ХК, “Говь” ХК-ийг “Шилдэг хувьцаат компани”-иар, Мэргэжлийн зуучлалын үйлчилгээ, хувьцааны болон Засгийн газрын үнэт цаасны ...
эдийн засаг
-Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ- Монголбанкны захиалгаар орон сууцны үнийн индексийг үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан пропертис” компаниудын консорциум, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран сар тутам гаргадаг болсон. Энэ даг...
эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Оюутолгой” ХХК-ийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүдтэй ...
эдийн засаг
Лхагва гаригийн арилжаагаар нефтийн үнэ өмнөх буултаа нөхсөн талаар Лондон, Нью-Йоркийн биржийн төвөөс мэдээлэв. Лхагва гаригийн өглөөний арилжаагаар Brent маркийн үнэ 0,85%-иар нэмэгдэн баррель нь 48,39 ам.доллараар арилжаалагджээ. Энэ үеэр  WTI маркийн нэг баррель 46,39 ам.долларын хэмжээндээ байв. АНУ-ын нефтийн ари...
эдийн засаг
Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах зорилгоор сүүлийн жилүүдэд нөөцийн мах бэлтгэн худалдаанд гаргаж байгаа. Харин өнгөрсөн хоёр жил Дархан-Уул, Орхон аймагт нөөцийн мах худалдан борлуулж эхэлсэн. Учир нь, бусад аймгийг бодвол харьцангуй олон хүн амтай гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яам үзсэн байна.  Тэгвэл ирэх жилийн х...
эдийн засаг
Гаалийн хяналт, бүрдүүлэлтийг цахимжуулах ажлын хүрээнд импортын автомашины гаалийн бүрдүүлэлтэд шинэчлэл хийжээ. Тодруулбал, суудлын автомашины “Лавлах сан” үүсгэн, барааны бичиглэлийг ижил болгосон байна. Ингэснээр урьд нь импортоор оруулж ирсэн автомашины гаднах үзэмж, маркаар ангилан бүрдүүлэлт хийдэг байсан бол од...
эдийн засаг
Бид өмнөх нийтлэлдээ мөнгөө хадгалуулахын ашиг тус, дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан ХасБанкнаас хадгаламж эзэмшигчдэдээ ямар урамшуулал зарласныг сурвалжлан хүргэсэн. Харин энэ удаа хүүхдийн хадгаламжийг онцолж байна. Монголчуудад нэг онцлог бий. Бараг бүх л аав, ээж хувьдаа данс нээж хадгаламж үүсгэхээс илүү х...
эдийн засаг
Хамгийн олон төрлийн картыг төлбөрт хүлээн авагч Худалдаа, хөгжлийн банк гар утсаараа картыг төлбөрт хүлээн авах боломж бүхий цоо шинэ дэвшилтэт технологи болох “Мобайл ПОС” (М ПОС)-ыг зах зээлд нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Хаана ч хэрэглэхэд энгийн, авч явахад авсаархан уг төхөөрөмжийг жижиглэн худалдаа, хүргэлтийн ү...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо Монголд олон жил яригдсан кастодианы  үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт Худалдаа, хөгжлийн банкинд олгожээ. Өмнө нь “Голомт” банк тусгай зөвшөөрлийг авсан байсан бөгөөд ингэснээр кастодиан банкны үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр арилжааны банк аваад байна. Одоог...
эдийн засаг
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан гурван сарын хугацаанд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд шалгалт хийсэн дүнгээ танилцуулсан юм. Шалгалтаар үйлдвэр, цехүүдийн ариун цэвэр, бүтээгдэхүүний чанар, стандарт хангаагүй зөрчлүүд илэрч байсан ч өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад  ахиц гарсан гэж албаныхан хэллээ. Ш...
эдийн засаг
Фото: Донат Сорокин/ТАСС Оросын эдийн засаг есдүгээр сард өмнөх сарын зогсонги байдлаас гарч  өсчээ. Үүнд батлан хамгаалахын салбарт хийсэн захиалга, “Сибирийн хүч” хийн хоолой, хүнсний хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор хүнсний аж үйлдвэрийн өсөлт зэрэг нь нөлөөлжээ. Энэ байдлаар жилийн эцэст 0,5% буюу түүнээс ч...
эдийн засаг
Ийн асуухад хүрснийг ганц нэгхэн жишээ батлаад өгнө. Зарим эдийн засагчдын мэдэгдсэнээр эдийн засгийн хүндрэл,  валютын ханшийн галзуурлаас болж 7000 аж ахуй нэгж үүд хаалга барьжээ. Энэ үнэн бол Монголын нийт аж ахуйн нэгж байгууллагын 10 хувь нь дампуурсан гэсэн үг билээ. Цаана нь дампуурлын ирмэг дээр зогсож буй хич...
эдийн засаг
Арьс, ширний үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа   Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар, Дархан хотын гадна Арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг шинээр барьж эхлэх зорилт тавьсан. Мөн УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтооло...
эдийн засаг
Одоогоор улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгө зуучлалын 90 орчим компани бүртгэлтэй байдгаас хагас нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Харин Үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоонд үүнээс 20 гаруй компани бүртгэлтэй байдаг ажээ. Барилгын салбар хөгжиж, бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр үл хөдлөх хөрөнгийн зууч...
эдийн засаг
Ашигт малтмалын газраас өнгөрсөн есдүгээр сарын байдлаар уул уурхайн гол бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон экспортын дүн мэдээг нэгтгэн гаргажээ. Тодруулбал, есдүгээр сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл  493.5 мянган тонн, молибдений баяжмал /47 хувийн агуулгад шилжүүлснээр/ 3.0 мянган тонн, нүүрсний олборлолт 15.9 ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /2014 оны аравдугаар сарын 29/ үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 5,493 ширхэг хувьцаа арилжиж 6,978,272.96 төгрөгийн гүйлгээ хийжээ. Өнөөдөр  “А” самбарт 14 компанийн 5,241 ширхэг хувьцаа арилжсан ба нийт 6,091,075.96 төгрөгийн, “Б” самбарт таван компанийн нийт 252 ширхэ...
эдийн засаг
Наймдугаар сарын эхээр 1905 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш сүүлийн хориод хоногийн дотор 85 төгрөгөөр сулрав. Өнөөдрийн байдлаар  долларын ханш 1810 төгрөгтэй тэнцэж байна. Харин юанийн ханш 296 төгрөг 50 мөнгөтэй тэнцэв.  Долларын ханш  өмнө нь 1905 төгрөг болтлоо өссөнийг зохиомол хөөргөдөл байсан байх мага...
эдийн засаг
Нийслэлийн 375 жилийн ойд зориулан Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014 хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014 үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, иргэн, аж ахуй нэгжүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 03-...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ноолуур, ноос, оёдол, сүү, хүлэмжийн аж ахуйг тэргүүлэх таван чиглэлийн үйлдвэрлэл болгох бодлогыг барьж байна. Энэ хүрээнд салбарын өнөөгийн байдлыг танилцуулахаар “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл оролцож, мэдээлэл өглөө. Дээр дурд...
эдийн засаг
-Дэлхийн хуримтлалын өдрийн хүрээнд “Өнөөдрөөс хуримтлуулцгаая” өдөрлөг болж байна- Өнөөдөр “Дэлхийн хуримтлалын өдөр” тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд Хадгаламжийн даатгалын корпорациас “Өнөөдрөөс хуримтлуулцгаая” нээлттэй өдөрлөгийг “Блю скай” цамхагт зохион байгуулж байна. Энэ өдрийг 1924 оноос хойш дэлхий нийт тэмд...
эдийн засаг
Арваннэгдүгээр  сарын 14-ний өдрөөс  манай улс болон ОХУ-ын  иргэд харилцан визгүй зорчино. Өнгөрсөн есдүгээр сарын 3-нд байгуулсан уг хэлэлцээрийн дагуу дипломат, албаны, энгийн гадаад паспорттай ОХУ-ын иргэд болон Монгол улсын иргэд нэг удаа харилцан визгүйгээр 30 хүртэлх хоногийн хугацаатайгаар зорчих, орох, гарах, ...
эдийн засаг
-Нийслэлийн бүтээн байгуулалт нэрийн дор хууль зөрчиж байна- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нийслэлд хууль бусаар уулын дайрга олборлогч аж ахуйн нэгж, иргэнд шалгалт хийсэн байна. Уг шалгалтыг Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын тавдугаар хэлтсийн төл...
эдийн засаг
Арилжааны банкуудад зарагдаж байгаа долларын ханш 1877-1882 төгрөгтэй тэнцэж байна. Доллар 2000 төгрөгт хүрэхэд 18 төгрөг дутуу байна гэсэн үг юм.  Харин юанийн ханш 307 төгрөгтэй тэнцэж байна. “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа долларын ханш арилжааны банкуудаас даруй 4-5 төгрөгөөр хямд байгаа юм. О.САР
эдийн засаг
Ирэх жил эдийн засгийн зуд болно Хуулийн дагуу төсөв батлах хугацаа тав хоногийн дараа дуусгавар болно . Жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор улсын төсөв, мөнгөний бодлогыг УИХ батлах үүрэгтэй . Уг нь өдийд чуулганы хуралдаан дээр төсөв, мөнгөний бодлого ид хэлэлцэгдэж, сайн муугаараа дуудалцаад суудаг байлаа. Э...
эдийн засаг
-Төсөв цагтаа батлагдахгүй бол З.Энхболд хариуцлагыг нь үүрнэ- Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа. -Ирэх жилийн төсөв цаг хугацаандаа батлагдаж чадах уу гэсэн асуулт эдийн засгийн хүрээнийхний анхаарлыг татаж байна.  Хэрэвзээ УИХ улстөржсөөр байгаад төсвөө цаг хугацаандаа баталж чадахгүй бол эдийн засаг ямар хохирол ...
эдийн засаг
Б.Батзориг: ОСҮИ-ийг зөвхөн бодлого боловсруулагчид биш энгийн иргэд ч ашиглах боломжтой Тэнхлэг зууч ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзоригтой орон сууцны үнийн индексийн талаар ярилцлаа. -Тэнхлэг зууч ХХК, Монголбанкны захиалгаар орон сууцны үнийн индексийг зарлаж эхлээд багагүй хугацааг үдлээ. Орон сууцны үнийн индекс...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2014 оны эхний есэн сард манай улсын ДНБ-ий өсөлт 2010 оны зэрэгцүүлэх үнээр 11093.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар өслөө. Үүнд хөдаа аж ахуйн салбар 15.4 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 15.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Эхний зургаан сары...
эдийн засаг
Үндэсний статистикийн хороо өнгөрөгч аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Хэрэглээний үнийн улсын индексээр илэрхийлэгдэх инфляци өнгөрсөн сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 12,1 хувь болж өссөн талаар мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн сард инфляци есдүгээр сарынхтай харьцуулахад  0...
эдийн засаг
12 долоо хоногийн хугацаатай, 15.99%-ийн хүүтэй, 952,676 ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 18-ны хороонд МХБ-ийн гишүүн брокер, дилерийн компаниудаас хүлээн авна.   МХБ-ийн гишүүн брокер, дилерийн компанитай холбоотой мэдээллий...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага “Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийнхөө хүрээнд Монголын хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлдэг билээ. Уг хөтөлбөрийг хэр...
эдийн засаг
Сүүлийн долоо хоногт ам.долларын ханш 10 төгрөгөөр нэмэгджээ.Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаар зарагдаж байгаа долларын ханш 1885-1896 төгрөгийн хооронд байгаа бол  “Найман шарга” зах дээр 1885 төгрөгтэй тэнцэж байна. USD АНУ-ын доллар Авах  Зарах  ХасБанк 1,874.00   1,885.00 1.00  Голомт 1,878.00   1,888.00   Ка...
эдийн засаг
Хүмүүс бие биедээ хэлж өгч, улс төржихөөс илүү орон сууцжих болов Монголбанк нэг их наяд орчим төгрөгөөр  санхүүжүүлэн эхлүүлсэн, олон нийтийн анхаарлын төвд байгаа 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаарх иргэдийн санал бодол ямар байна вэ? “Миний хаяг: Монгол” иргэний санаачилга 500 иргэний дунд цаг, цаас бага гар...
эдийн засаг
Орхон аймгаас 22, Булган аймгаас 43 км-ын зайд байрлах Их залуугийн хөндийд онгоцны буудал барих шийдвэрийг ИНЕГ-аас гаргажээ. Уг онгоцны буудлыг барихад таван тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан аж. Үүний хоёр тэрбум төгрөгийг ИНЕГ, харин 1.5 тэрбумыг нь ”Эрдэнэт үйлдвэр” гаргах бөгөөд үлдсэн хэсгийг орон н...
эдийн засаг
-Тус бирж дөрвөн сарын турш хэмнэлтийн горимоор ажиллажээ- Санхүүгийн зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалан Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь 2014 оны наймдугаар 4-ний өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байсан юм. Энэ хүрээнд байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг ари...
эдийн засаг
Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны ажлын хэсгийн 6 дугаар хурал БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 24–ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлаар малын генетик нөөцийг сайжруулах, таримлын шинэ үр сорт гарган авах хоёр орны холбогдох байгууллага хооронд шууд хамтын ажиллагаа тогтоон хамтарсан судалг...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 93,910 ширхэг хувьцаа арилжигдаж, 604,250,760.00  төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 11 компанийн  4,396 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,467,840.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. “Б” самб...
эдийн засаг
Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш багагүй өсч байна. “Найман шарга” зах дээр ам.доллар 1896 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкуудад 1898-1900 төгрөгөөр долларыг зарж байна. Долларын ханш өссөн нь  засгийн огцролттой холбоотой гэж зарим эдийн засагч үзэж байна.  Бүтээн байгуулалт зогсч, долларын эрэлт багассан э...
эдийн засаг
Хөдөлмөрийн зах зээл дээрх ур чадвартай ажилчдын эрэлт хэрэгцээ зохистой хангагдахгүй байгаа нь техник мэргэжлийн ур чадвартай ажилчид дутагдалтай, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх чадвар дутмаг байгаатай холбоотой. Иймээс мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын...
эдийн засаг
Засгийн газраас төсвийн орлого, алдагдлыг нөхөх болон тусгай бодлогын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор жил бүр Засгийн газрын үнэт цаас гаргадаг. Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2,323,5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болох төлөвтэй байна. Засгийн газрын үнэт цаасны хүү 2014 он гарсаа...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 12,011 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Энэ өдөр “II” самбарт 15 компанийн 12,009 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” самбарт 1 компанийн нийт 2 ширхэг хувьцаа арилжигдсан байна. ТОП-20 индекс 14,497.93...
эдийн засаг
Ердөө нэг хоногийн өмнө 1903 төгрөгт хүрч галзуурч байсан ам.долларын ханш өнөөдөр 1880 төгрөг болж буурлаа. Яг одоо Худалдаа хөгжлийн банкны ам.доллар худалдан авах ханш 1867 төгрөг байгаа бол зарах ханш нь 1880 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь ам.долларын төгрөгтэй харилцах ханш нэг хоногийн дотор 23 төгрөгөөр буурсныг...
эдийн засаг
Худалдаа үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам хэлэлцүүлэгт өнөөдөр МҮХАТ дээр болох гэнэ. Тус уулзалт-хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл оролцож доорх асуудлуудаар та бүхэнтэй санал солилцож ярилцах болно. Үүнд: экспорт, импортын үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалт, зөвшөөрөл, лице...
эдийн засаг
Тавантолгой-Сайншанд-Чойр чиглэлд 1100 км, дараагийн ээлжинд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд 400 гаруй км төмөр зам барих ажлын талаарх зөвлөлдөх уулзалт өнөөдөр 14.30 цагт Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд болох аж. УИХ-аас Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд дээрх чиглэлд төмөр зам барих ажлыг...
эдийн засаг
Эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа болон хөрөнгө оруулалт хийгдээд явж буй уул уурхайн ордуудыг эрчим хүчээр хангах зорилгоор Тавантолгойн цахилгаан станцыг барихаар болсон. 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих мега төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна. Мо...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 177,621.0 ширхэг хувьцаа арилжигдаж, 1,018,197,268.00  төгрөгийн гүйлгээ хийгдлээ.  Энэ өдөр “А” самбарт 13 компанийн  35,685.0 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 21,860,793.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэ...
эдийн засаг
Түүхий резин, резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Мэйнспринг ХХК-ийн түүхий резиний үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ Эрдэнэт хотноо болжээ. Энэхүү үйлдвэр нь Монгол улсын хамгийн анхны түүхий резиний үйлдвэр болж байгаа юм байна. Манай улс одоогоор Хятад, Орос зэрэг орнуудаас түүхий резинийг голлон импортлодог бөгөөд тус үй...
эдийн засаг
Хувийн хэвшил рүү чиглэсэн шалгалтуудыг зогсоохыг үүрэг болгожээ   Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарт үүрэг даалгавар өглөө. Засгийн газар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж байж эдийн засги...
эдийн засаг
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 9.85 хувиар, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 13 хувиар тус тус индексжүүлж, хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоожээ. Шинэ тарифыг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр болсон байна. Айл өрхөд цахилгаан борлуулах үнийн шинэ:...
эдийн засаг
-Гялгар уутны дотоодын хэрэглээг бүрэн хангах чадалтай болсон энэ үйлдвэр цаасан уут үйлдвэрлэж эхлэх гэж байна- Дэлгүүрт орохоор төмс, ногоо, алим жимс хийж өгдөг цэнхэр, цагаан хосолсон өнгөтэй нимгэхэн гялгар уут байдаг даа. Үнэгүй болохоор нь хэрэглэгчид ч тэр уутанд хүнсээ хийлгэж авах дуртай.  Урд хөршид үйлдвэрл...
эдийн засаг
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит их хурал Соёлын төв өргөөнд өнөөдөр 10.00 цагаас эхэллээ. Энэ хурлаар танхимын гишүүд даргаа сонгох юм. Мөн ирэх дөрвөн жилийн бодлогоо тодорхойлох бололтой. МҮХАҮТ-ын даргаар С.Дэмбэрэл ажиллаж байгаа бөгөөд  танхимын дарга 4 хүн өрсөлдөхөөр  болсон гэх мэдээлэл...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Саха (Якут) улсын Хөдөө аж ахуй, хүнсний бодлогын яамтай хамтран ажиллахаар өнгөрсөн баасан гаригт санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Саха Улсад бод малын түүхий эд, арьс шир, эсгий, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх чигл...
эдийн засаг
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний дэлгэсэн баримт олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор “Голомт” банк өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн бол “Алтан дорнод Монгол”-ын зүгээс энэ асуудлаар яг одоо хэвлэлийн хурал хийлгэж байна. Тус компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл хэлэхдээ “Дөрвөн с...
эдийн засаг
Монголын хүн ам 2.9 саяд хүрч түүхэнд тэмдэглэхээр үйл явдал болсон талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Жил ирэх тусам Монголын хүн ам бага багаар нэмэгдэж буй бөгөөд ийнхүү 2.9 саяд хүрсэнийг олон улсын түвшинд хийдэг стандартын тооцооллоор тогтоосон байна. Түүнчлэн 2012 онд хүн амын төрөлтийн тү...
эдийн засаг
"Тавантолгой цахилгаан станц" төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна. Шалгаруулалтад өрсөлдөж буй Японы Marubeni корпораци, Kansai electric, Франц, Солонгосын хамтарсан GDF SUEZ & Posco Energy консерцумын багууд олон улсын шалгаруулалтын явц дундын уулзалтад оролцохоор Улаанбаатар хо...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн энэ өдрийн үнэт цаасны арилжаагаар 9 хувьцаат компанийн нийт 20,936 ширхэг хувьцаа арилжигдаж, 17.826.836.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 6 компанийн 18,409 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 17.220.006.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. “Б” самбарт 3 компанийн нийт 2.527 шир...
эдийн засаг
Америк, Канад, Англи, Хятад, Австралын хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн Ти Би Эф Интернэшнл групп маргааш Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийх ажээ. Тус групп Улаанбаатар хотын дэргэд байгуулах "Шинэ хот"-д яагаад заавал хурдны галт тэрэг явуулах болсон , Таван толгойтой гадныхан ямар байдлаар хамтрах гэж байгаа, Хятад руу б...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн (I.27) анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.840 хувийн өгөөжтэй, 20,275,000,000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 202,750 ширхэг Засгийн газрын үнэт цаас худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа.   Энэхү...
эдийн засаг
Олон улсын далайн байгууллагын үндэсний сургалт, зөвлөгөөн энэ сарын 15-19-нд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Манай улс Олон улсын далайн байгууллагын гишүүн орноор 1996 онд элссэн аж. Далайд гарцгүй манай орон тус байгууллагын гишүүнээр элссэнд гайхах хүн цөөнгүй ч өнгөрсөн 20 орчим жилийн хугацаа...
эдийн засаг
“Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий  хорооны ээлжит, хурал өнгөрсөн пүрэв, баасан гаригт боллоо. Энэхүү хурлаар “УБТЗ”-ын 2014 хийсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийн зэрэг Замын даргын томилох асуудлыг хэлэлцсэн байна. “УБТЗ”-ын даргаар В.Отгондэмбэрэл томилогдож гурван жил ажилласны...
эдийн засаг
Банкны систем үүсч бэхжсэний 90 жил, Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны 90 жилийн ойн хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн шинэ арга, хэрэгслүүд” сэдэвт чуулга уулзалтыг Монголбанк, ХХААЯ болон Дэлхийн банкны ОУ-ын санхүүгийн корпораци /IFC/ хамтран 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Хүнс, Х...
эдийн засаг
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс 2015 онд 3 сая ам.долларын орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Одоогоос арав гаруй жилийн өмнө 2002 онд Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч усан хангамж, бохир ус зайлуулах систем зэрэг дэд бүтцийн ажлаас өөр дорвитой ажил хийгдэлгүй өдийг хүрс...
эдийн засаг
Ашигт малтмалын газраас хайгуулын лиценз хүсэгчдийг өнгөрсөн долоо хоног(I.26)-оос цахимаар бүртгэж эхэлсэн. Өнгөрсөн гурван удаагийн дугаар олгох явцад нэг компанид олон дугаар олгогдох, систем доголдож гэнэт 30 компани бүртгэгдсэн гэх маргаан үүсч, нэг өдрийн дугаар олголтыг цуцалсан. Энэхүү алдааг лиценз хүсэгчид ба...
эдийн засаг
Дэд бүтэц, барилга, үйлдвэржилт, эрчим хүч зэрэг томоохон төслийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийг түлхүүрдэх үүрэгтэйгээр байгуулагдсан Хөгжлийн банк Швейцарийн Кредит Свисс, Японы Сумитомо Мицуи зэрэг олон улсын арилжааны таван банкнаас хөрөнгө босгох үйл ажиллагааг ...
эдийн засаг
Шинэ жил дөхөж байгааг хэлэх үү, автобус унаа, их дээд сургууль, дэлгүүр хоршоо хаа сайгүй далан мянгын эрэл сурал болох нь ихэсчээ. Хичээл эхэлснээс хойш цалингийн бараа хараагүй оюутнууд гурван сарынхаа мөнгийг бөөндөж өгөхийг хүлээж тэсэлгүйдээ байсхийгээд л Төрийн сан руу залгаж асууж сураглах болсон гэх. Энэ мөнгө...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.  Тус ордод үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд” компани эзэмшдэг байна. Уул уурхайн сайд Р.Жигжидийн хэлснээ...
эдийн засаг
"Хүний хөгжил" сангаас энэ оны эхний 11 сард 18 хүртэлх насны 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгосон байна. Энэ мөнгө олон айлд багагүй нэмэр болдог гэж эдийн засагчид үздэг. Тиймээс зарим хүмүүс оюутанд 70 мянган төгрөг тарааж байхаар хүүхдийн мөнгийг нэмэх хэрэгтэй гэж байр сууриа илэрхи...
эдийн засаг
Үндэсний статистикийн газрын мэдээллээс үзвэл Монгол Улсад 110 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Аж ахуйн нэгжийн тоо жил ирэх тусам өсч байгаа ч ажлын байр бий болгож, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, мөн татвар төлдөг нь тал хувь нь буюу 56 мянган аж ахуйн нэгж байгаа талаар статистикчид ярьж байна.  Харин 54 мян...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд 10 хувьцаат компанийн нийт 4,900 ширхэг хувьцаа арилжигдлаа. Тэгвэл ТОП-20 индекс 15,264.58 нэгж буюу 4.59 хувиар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 989.79 нэгж болж 0.0...
эдийн засаг
Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар хүлээн авах бэлтгэл ажил дуусчээ. Өчигдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны www.erc.mn/mn вэб хуудасны нүүрэн дээрх E-License цонхонд нэвтэрч бүртгүүлэн тусгай зөвшөөрлийн өргөдөл, хүсэлтийг илгээх боломжтой болсон юм байна. Тусгай зөвшөөрлий...
эдийн засаг
Нийслэлийн Засаг дарга “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” А/965 дугаар захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сарын 7-17 өдрүүдэд явуулахыг  үүрэг болгосон. Тооллогыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуул...
эдийн засаг
Фото: Анатолий Жданов / «Коммерсантъ» Төв банкнаас арванхоёрдугаар сарын 19-ний өдөр тогтоосон евро мөнгөний албан ёсны ханш 11,25 рублиэр унан 73,34 рубльд хүрэв. Харин ам.доллар 8,18 рублиэр хямдран нэг нь 59,6 рубльтэй тэнцлээ. Биржийн худалдаан дээр ам.доллар 60,87 рубль, евро 75,28 рублиэр арилжаалагдав. Оросын ер...
эдийн засаг
Монголын банкны холбооныхон ээжлит хуралдаанаа хийж, дарга удирдлагаа сольжээ. Тус холбооны  Ерөнхийлөгчөөр "Худалдаа хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон ажиллахаар болсон байна. Өнгөрсөн хоёр жилд банкны холбоог  "Хас" банкны гүйцэтгэх захирал М.Болд даргалж байсан билээ. Тус холбооны дэд ерөнх...
эдийн засаг
Эдийн засгийн хүндрэлийн нэг гол шалтгаан нь гадаад валютын орох урсгал тасалдсанаас болсон. Түүний улмаас ноён долларын ханш гэнэ гэнэхэн тэнгэрт хадаж, монголчууд биднийг сандаргаж байгаа билээ. Тэгвэл уржигдархан 1905 төгрөгт хүрч байсан ам.долларын ханш өнөөдрөөс номхорч эхэлжээ. Өнөө өглөөний байдлаар Голомт банк ...
эдийн засаг
Өнгөрсөн хугацаанд иргэд халамжийн мөнгөө авч чадахгүй байна хэмээн гомдоллох болсон. Учир нь банкууд санхүүжилт дууссан гэдэг шалтаг хэлж тэднийг буцаах болсон юм. Уг нь Нийслэлийн санхүү, төрийн сангийн газраас энэ онд 83.1 тэрбум төгрөгийг халамжийн мөнгөнд зарцуулахаар өгсөн аж. Эл мөнгийг иргэд иргэдэд бүрэн тараа...
эдийн засаг
Монгол орны нутаг дэвсгэрийг өмнөөс умард руу холбосон ганцхан төмөр зам бий. Хойд, өмнөд хөрштэй холбосон энэхүү төмөр зам, бусад богтно рейсийн замтайгаа нийлээд 1520 км-ийн урттай байдаг. УБТЗ-ын зүгээс хоёр улсын эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор хос замтай болох бодлого баримталж байгаа юм. Учир нь хойд өмнөд ...
эдийн засаг
Энэ сарын 20 буюу маргааш 12:00 цагаас "Тэнгэр" худалдааны төвд Төв аймгийн Өндөрширээт сумын “Ширээт хөгжил” хоршооны малчид, “Амин нутаг” ТББ, “Тэнгэр” худалдааны төвийн хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мал, эрүүл хүнс, эрүүл түүхий эд” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болох ажээ. Малчны хотноос эрүүл малын чанарын бата...
эдийн засаг
Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн тойм шинжилгээг боловсруулжээ. Бодлого боловсруулагчид эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах оновчтой бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, дархлаагаа нь сайжруулах шаардлагатайг Дэлхийн банк хамгийн түрүүн онцолжээ.   Өндөр инфляци иргэдийн худалдан...
эдийн засаг
Өнөөдөр өглөө таван толгойн нүүрсний орд газарт хөрөнгө оруулагчийг сонгох Ажлын хэсэг техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан оролцогчдын ирүүлсэн “Санхүүгийн санал”-ыг нээлээ.  Бүтүүмжилсэн “Санхүүгийн санал”-ыг нээхдээ зохих журмын дагуу хөрөнгө оруулахаар өрсөлдөж буй хоёр талын төлөөллийг байлцуулан, ирүү...
эдийн засаг
Манай улс 2012 оны сүүлчээр олон улсын зах зээлд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг босгосон. Үүнээс 1.3 их наяд төгрөгийг зам барилга, инженерийн  шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах, шинэ төмөр зам, Эгийн голын усан цахилгаан станц барих зэрэгт зарцуулж байна. Зам дагаж хөгжил гэдэг. Үнэхээр ч хоёрхон жилийн өмнө ...
эдийн засаг
Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалтын дүн гарлаа. Өнөөдөр хуралдсан Ажлын хэсгийн хуралдаанаар Техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан "Чайна Шэнхуа Энержи", "Сумитомо", "Энержи Ресурс" ХХК-ийн хамтарсан түншлэл болон "Пибоди Энержи" компанийн Санхүүгийн саналын үнэлгэ...
эдийн засаг
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг өнгөрсөн онд баталсан билээ.   Уг хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч харамсалтай нь хуулийн хэрэгжилтийг хангах журам нь дөнгөж саяхан батлагдлаа. Өөрөөр хэлбэл, хууль батлагдсанаас хойш  бараг нэг жилийн дараа Хөрөнгө оруулалтын санг ямар хэлбэрээр байгуул...
эдийн засаг
Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын барилгачдын холбооныхонтой уулзсан байна. Тэрбээр барилгын салбарт  хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг тогтоох, баригдаж байгаа барилгын чанарыг нь сайжруулах,  орон сууцны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, мөн норм, нормативыг нь өөрчлөх, үнэ ханшийг нь тог...
эдийн засаг
Гандантэгчэнлин хийдээс тагтаанд будаа өгөхийг хориглосон шийдвэр гарсны дараа юу болсныг мэдэх үү. Хийд орчимд үхсэн тагтаа олширч, нисч чадахаа больсон, өлдсөн тагтааг тэр хавийн ноход хялбархан барьж иддэг гээд өрөвдөлтэй дүр зураг бий болсон юм. Яг үүн шигээр “будаа” өгөхөө больсон цагт олноороо үхэж хорогдоход бэл...
эдийн засаг
Та бүхэнд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Одоогоос 36 жилийн тэртээ Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдан ашиглалтанд орсон нь Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд чухал ач холбогдол бүхий түүхэн үйл явдал байсан юм. “Эрдэнэт” үйлдвэр нь Монгол улсыг зах...
эдийн засаг
Энэ сарын 25-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 819 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18649 зээлдэгчийн нийт 546.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипоте...
эдийн засаг
Фото: Максим Коняев / «Коммерсантъ» Оросын инфляци жилийн эхнээс 10,4 хувь хүртэл өсөв. Арванхоёрдугаар сарын 16-22-ны хооронд үнэ 0,9 хувиар өссөн байна. Долоо хоногийн дотор сахар 7,5 хувиар, өндөг 3,5 хувиар, үхрийн мах 1,5 хувиар, гоймон, цай 2 хувиар, хар будаа 3,4 хувиар тус  тус үнээ нэмэв. Үүний хажуугаар, байц...
эдийн засаг
Фото: Владимир Песня / РИА Новости Москвагийн биржийн арилжаагаар еврогийн ханш 3,5 рублиэр нэмэгдэн, 76 рублиэс давжээ. Даваа гаригт доллар 2,95 рублиэр нэмэгдэн 58,95 рубль, евро 3,2 рублиэр нэмэгдэн 71,86 рубль хүрсэн байв. Шинэ оны болон Зул сарын баяруудын өдрөөр Төв банк долларын ханшийг 56,24 рублиэр, еврогийн х...
эдийн засаг
Дэлхийн валютын зах зээлд евро, иен, рубль зэрэг голлох валютуудын ханш ам.долларын эсрэг суларсаар байна. Тухайлбал, сүүлийн 6 сард еврогийн ханш долларын эсрэг 12.4%-иар суларсан бол рубль 45.1%- иар, иен 15.5%-иар, Монгол төгрөг 3.5%-иар тус тус суларчээ. Эх сурвалж: Bloomberg Харин сүүлийн 3 сарын хугацаанд рублийн...
эдийн засаг
ХХАА-н сайд Р.Бурмаа, Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун-тай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалтын үеэряригдсан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятадад татваргүй, хэмжээ харгалзахгүй э...
эдийн засаг
Олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон “Чингис бонд”-ын хөрөнгөөр экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийг санхүүжүүлэхээр болсон.  Тэгвэл шалгуур хангасан 123 төслөөс 116 нь  зээлээ авчээ. Зээл авсан нийт төслийн 79.3 хувь нь хоёр тэрбум төгрөгөөс дээшгүй хэмжээний санхүүжилт авчээ. Харин үлдсэн хэсэг нь хоёр т...
эдийн засаг
Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэд хуульд заасны дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Тиймээс  жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс Хувь хүний орлогын албан татварын тайлан дүүрэг бүрийн татварын хэлтэсүүд авч эхэлжээ. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид  хувь хүний орлогын албан татварын тайланг 2015 оны хоёрдугаар са...
эдийн засаг
Монгол Улсын сайд М.Энхсайхан Таван толгойн хэлэлцээний явцын талаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд мэдээлэл өгсөн байна. Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан Монгол, Хятад, Японы хамтарсан Консерциумтай хийх хэлэлцээ энэ өдрүүдэд үргэлжилж байгаа юм.  Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан УИХ дахь А...
эдийн засаг